СУДАЛГААНЫ ТАЙЛАН 8. ҮР ДҮНГИЙН ХУРААНГУЙ Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувь нь өрхийн дундаж орлогоороо улсын дундаж хэмжээнд хүрэхгүй байна. Улаанбаатар болон орон нутагт ажиллагсдын гурван өрх тутмын нэг нь сард 800,000 – 1,200,000 хүртэлх төгрөгийн орлоготой байна. Ажлын байрны статусын хувьд 91 хувь нь үндсэн ажилтан, 6 хувь нь гэрээт ажилтан, чөлөөт уран бүтээлч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тус бүр 1 хувь байв. Үндсэн ажилтны 59 хувь нь эмэгтэйчүүд байна. Телевизийн салбарт түр гэрээгээр ажиллуулах хандлага түгээмэл(60%) байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнх нь одоогийн байгууллагадаа 3 хүртэлх жил ажиллаж байна. Хэдийгээр нэг байгууллагад дунджаар 3 хүртэлх жил ажиллах хандлага түгээмэл буй ч, хэвлэл мэдээллийн салбарт тууштай ажиллах нь нийтлэг аж. Ялангуяа радио(42%) болон сонинд (39%) ажиллагсдын олонх нь тухайн салбартаа 10-с дээш жил ажиллажээ. Хоёр хүн тутмын нэг нь ажиллах хугацаандаа ажлын байраа сольж байсан, ялангуяа телевизийн салбарт нэг байгууллагаас нөгөөд“шилжиж” ажиллах явдал түгээмэл байна. Хэвлэл мэдээллийн салбарт анх ажилд орохдоо ажлын байрны зарын дагуу орох нь хамгийн түгээмэл бөгөөд үүний дараа дадлага хийсэн байгууллагадаа үлдэж ажиллах тохиолдол орж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 92 хувь нь хөдөлмөрийн гэрээтэй, 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй, 1 хувь хөдөлмөрийн гэрээтэй эсэхээ хэлж мэдэхгүй ажил хөдөлмөр эрхэлж байна. Радиод хөдөлмөрийн гэрээгээр тогтвортой ажиллах хандлага илүү түгээмэл бол сонин сэтгүүлд ажиллагсдын дунд гэрээгүй ажилтан олон байна. Гэрээгүй ажиллаж буй хүмүүсийн тал нь(45%) сэтгүүлч, уран бүтээлчид байв. 68
Druckschrift
Sėtgüülč, ḫėvlėl mėdėėllijn salbaryn ažiltnuudyn ḫödölmörijn nöḫcöl bajdlyn sudalgaany tajlan
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten