Бодлогын Инновацийн Хүрээлэн МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК Улаанбаатар хот 2024 он MONGOLIAN INSTITUTE FOR INNOVATIVE POLICIES МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК Энэхүү номын өгүүллүүд анх англи хэл дээр Mongolian Geopolitics номд нийтлэгдсэн бөгөөд өгүүлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн байх тул Фридрих-Эбертийн сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно. Англи хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн Н.Цогтгэрэл Хянан тохиолдуулсан Н.Соёлгэрэл Д.Мөнхцацрал Л.Алтанзаяа Эхийг бэлтгэсэн График дизайн Ё.Батболд И.Төгөлдөр ©ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Бодлогын Инновацийн Хүрээлэн болон Стратеги Судалгааны Хүрээлэнгээс эрхлэн гаргав. Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. ISBN 978-9919-9976-1-8 “Мөнхийн үсэг” ХХК Хэвлэлийн газар МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК Улаанбаатар хот 2024 он Монголын геополитик Агуулга Өмнөх......................................... 5 Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт,................ 7 Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс............................. 23 Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын............................. 40 Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд...... 58 Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь............. 76 Европын геополитик руу чиглэх Монголын жим........... 96 Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст..................... 114 Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс......................... 133 Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик.................... 150 Монгол Улсын стратегийн түнш................. 168 - 4- Өмнөх үг Өмнөх үг Эрхэм уншигч Та бүхэндээ Монголын геополитик номын түүвэр өгүүллэгийн орчуулгыг хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Монголын геополитик номыг анх 2020 оны 12 дугаар сард манай залуу судлаачдад англи хэл дээр богино өгүүллэг бичиж, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар өөрсдийн байр суурь, үнэлэлт дүгнэлтээ танилцуулах боломж олгох зорилгоор Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч асан Нийлс Хегевиш, төслийн менежер Б.Сарангуа нарын дэмжлэгтэйгээр эхэлсэн юм. Гэхдээ ном болгон хэвлэх тухай бодол бидний хэнд ч байгаагүй. Харин цуврал өгүүллэгүүдийн сэдэв бүрээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар оюуны мэтгэлцээн өрнүүлэн, харилцан суралцах тухай бодож байлаа. Уншигч авхай Та анзаарвал, энэ товхимлын эхний гурван өгүүллэгийг дээрх зорилгоор бичиж, залуусаар шүүмжлүүлж, дараагийн өгүүллэг бичих сонирхолтой залууст жишиг болгохыг зорьж бичсэн билээ. Ингээд жил гаруйхны хугацаанд 25-30 зохиогчтой болоход, эдгээр өгүүллэгүүдийг эмхэтгэн нэгтгэж, хэвлэх саналыг Фридрих-Эбертийн сангийн төлөөлөгч асан Бенедикт Ивановс, төслийн менежер Д.Мөнхцацрал нар дэмжиж, Ё.Батболд дизайныг гаргаж, олон зуун хувиар хэвлэхийн зэрэгцээ онлайн хэлбэрээр гадаад, дотоодын уншигчдын хүртээл болсоор байна. Энэ номыг монгол хэл дээр хөрвүүлэн гаргах хүсэлт олон уншигчдаас ирсний дагуу бид цаг хугацааны хувьд өөрчлөлт харьцангуй багатай, ерөнхий сэдэв, утга агуулгатай арван өгүүллэгийг сонгон авч, зарим өрнөл, өөрчлөлтийг тодотгон орчуулан, ийнхүү уншигч Та бүхэндээ өргөн барьж байна. Ингэхдээ өгүүллэг бүрд зориулан - 5- Монголын геополитик бүтээсэн И.Төгөлдөрийн постерийг, мөн ишлэл, зүүлтийн англи эх сурвалжийг тэр хэвээр орууллаа. Энэ номыг орчуулах нөр их ажлыг нугалсан Ч.Нямсүрэн, Н.Цогтгэрэл, редакторлан уншсан Н.Соёлгэрэл, Д.Мөнхцацрал, Л.Алтанзаяа, хэвлэлийн эх бэлтгэсэн Ё.Батболд, график дизайнер И.Төгөлдөр болон энэ номыг хэвлэн нийтэлж, олны хүртээл болгох саналыг дэмжсэн Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Доктор Штефани Ханкэ нарт гүн талархал илэрхийлье. Номын үйлс арвижих болтугай. Доктор Ж.Мэндээ - 6- ГЕОПОЛИТИКИЙН ШИНЭ ЗӨРЧИЛДӨӨН: МОНГОЛ УЛСАД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ, БОЛОМЖ Ж.Мэндээ - 7- Монголын геополитик - 8- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж Дэлхий дахиныг Ковид-19 цар тахлын давалгаа нөмөрсөн цаг үед ОХУ, БНХАУ, Япон болон АНУ-ын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсыг олон улсын анхаарлын төвд авч ирсэн билээ. Москва хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын хуралд оролцоод буцах үедээ Хятадын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан ба Хятадын хөгжлийн галт тэргэнд хамт суухыг хүсвэл өрсөлдөгчидтэй нь нэг талд гарахгүй байх мессежийг өгсөн. Цөөн өдрийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар Москвад очиж хоёр талын хооронд байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг эцэслэн тохирсон боловч Кремлийн зүгээс Евроазийн эдийн засгийн холбооноос Монгол Улсад хэрэгжүүлэх төслийг шахан гаргах, гурван улсын хамтарсан томоохон төслүүдэд тэргүүлэх байр суурьтай оролцох сонирхлоо нуулгүй илэрхийлж байв 1 . Мөн оны 9 дүгээр сарын 29-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан М.Помпео Зүүн Ази дахь холбоотон орнууд болох Япон, Солонгост хийх айлчлалын хөтөлбөрт Монгол Улс багтсаныг зарласан 2 . Хэдийгээр Цагаан ордонд цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс болж айлчлал цуцлагдсан боловч Төрийн нарийн бичгийн дарга асан М.Помпео, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай утсаар биечлэн ярьж, бүс нутгийн аюулгүй байдал болон хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийн төлөө оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн 3 . Энэ явдлаас хойш тун удалгүй Японы Ерөнхий сайд асан Шинзо Абегийн геополитикийн гол тоглогчдын нэг Гадаад хэргийн сайд асан Точимицү Улаанбаатарт айлчилсан нь 2022 он хүртэлх хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийн хөтөлбөрт тодотгол хийхийн сацуу нээлттэй, чөлөөт Энэтхэг-Номхон далайн стратегид Монгол Улсыг багтаах - 9- Монголын геополитик сонирхолтой байв 4 . Харин Монгол Улсын хувьд геополитикийн амаргүй нөхцөл байдалд буй эдгээр гүрнүүдтэй бүгдтэй нь стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Энэхүү нөхцөл байдал нь шинэ мэт харагдавч түүхийг сөхөн үзвээс 1991 онд төстэй нөхцөл бүрэлдсэн байсныг мэдэж болно. Нэг сарын дотор Хятадын ерөнхийлөгч Ян Шанькун, Японы ерөнхий сайд Тошики Кайфү, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер нар Монголд айлчлал хийсэн бөгөөд Хятадын тал тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх тухай хэлэлцээр байгуулах хүсэлтийг тавьж байсан бол Америк, Япон улсууд ардчилсан шилжилтийг хийсэн тохиолдолд нэн шаардлагатай байгаа эдийн засгийн туслалцаа үзүүлэх асуудлыг хөндсөн. Тухайн үеийн гол ялгаа нь Орос асуудалд оролцоогүйд байв. Энэхүү өгүүллээр их гүрнүүдийн геополитикийн шинэ зөрчилдөөнт нөхцөл байдал, энэ нөхцөлд зохицоход Монгол Улсад тулгарч байгаа сорилтууд болон Финлянд улсаас хөрш ЗХУ-тай харилцахдаа баримталж байсан стратегийн зөвшилцөлтэй адил прагматик, төвийг сахисан бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх боломжийн тухай хөндөхийг зорилоо. Их гүрнүүдийн геополитикийн шинэ зөрчилдөөн Их гүрнүүдийн эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн нь бидний хувьд мөн л шинэ зүйл биш юм. Хүйтэн дайны төгсгөлд Хятад, Япон, Орос болон Америк хоорондоо сэжиглэнгүй хандахын зэрэгцээ шаардлагагүй хурцадмал байдлаас зайлсхийх хандлагатай байв. 1990-ээд онд Япон, Орос болон Америкийн бодлого гаргагчид болон эрдэмтэд Хятадын эдийн засгийн өсөлт болон түүнээс үүдэн учрах аюулын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Оросын удирдагчид болох Гадаад хэргийн сайд болон Ерөнхий сайд асан - 10- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж Евгений Примаков, Ерөнхийлөгч Владимир Путин нар Америктай хүчний тэнцвэрийг хадгалахын тулд Европын эдийн засаг болон аюулгүй байдлын тогтолцоонд нэгдэхийг эрэлхийлж байв. Ерөнхийлөгч Путин Оросыг НАТО-д оруулах талаар санал гаргаж байсан нь гэнэтийн зүйл биш бөгөөд тухайн үед Америкийн зүгээс Афганистанд явуулж байсан цэргийн ажиллагааг Орос дэмжсэн байр суурь баримталж байв. Үүнтэй төстэйгөөр 2000 онд АНУын Конгресс Батлан хамгаалах яаманд жил бүр Хятадын аюулгүй байдлын стратеги болон батлан хамгаалах салбарын нөхцөл байдлын талаар тайлан боловсруулж байхыг даалгасан. Харин Хятад Америкийн тухайд болгоомжилсон байр суурь баримталж байсан бол Японы зүгээс Хятад, Оросын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байлаа. 2000-аад оны дунд үеэс геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэнтэй холбогдон дээрх улсууд өөрсдийн урт хугацааны геополитикийн болон эдийн засгийн зорилгоо дахин үнэлэн тодорхойлсон. Хятад болон Оросын түншлэл шат ахиж хамтарсан цэргийн сургууль( 2005 оноос эхлэн Энхийн элч хамтарсан сургууль ) зохион байгуулж эхэлснээр Америк мөн геополитикийн стратегиа эргэн харах шаардлагатай болсон төдийгүй ШХАБ-ын хүрээнд Төв Азийн орнуудаас Америкийн цэргийг гаргах талаар шаардлага тавьж эхэлсэн 5 . Америкийн зүгээс НАТО-г Украин, Гүрж улсуудаар өргөтгөх санаачилга гарган, Чех, Польш улсуудад агаарын довтолгооноос хамгаалах системийг байрлуулсан явдалд хариу болгож, Оросын зүгээс 2008 онд Гүржид цэргийн ажиллагаа явуулсан. Европод өрнөж буй үйл явдлуудтай уялдан Оросын зүгээс ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад нөлөөний бүсээ сэргээх оролдлогыг Евроазийн эдийн засгийн холбоо болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд явуулж эхэлсэн. Хятад, Орос хамтран ШХАБ-ыг бэхжүүлэх, Бразил, Орос, Энэтхэг болон Өмнөд Африкийг багтаасан шинэ эвсэл байгуулах - 11- Монголын геополитик замаар геополитикийн томоохон асуудлуудаар хамтрах арга замыг эрэлхийлж эхэлжээ. Их гүрнүүдийн хооронд геополитикийн зөрчилдөөн 2012 оноос эхлэн улам хурцдаж эхэлсэн. Хятадын дарга Ши Жиньпин, Дэн Сяопиний үеэс эхлэн тус улсын баримталж байсан“Даруу байж хүчээ нөөх” зарчмаас татгалзан, дэлхийн бодлогод идэвхитэй оролцохоо зарласан бөгөөд жилийн дараа Хятадын шинэ стратеги болох“Бүс ба Зам” санаачилгыг танилцуулсан.“Бүс ба Зам” санаачилга нь дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар дэлхий даяар худалдааны эргэлтийг сайжруулах зорилготой бөгөөд Хятадын удирдагчид “win–win” буюу бүх талд ашигтай байх зарчим дээр тулгуурласан хөгжлийн санаачилга хэмээн тайлбарладаг. Хэдий тийм боловч“Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлэхээр тавьж буй хүчин чармайлт, ойлгомжгүй байдал нь Хятад улс өөрийн геополитикийн давуу талыг ашиглан дэлхийн болон бүс нутгийн дэг журмыг өөрчлөх гэж байгаа мэт ойлгогдон бүхий л том гүрнүүдэд түгшүүрийн харанга дэлджээ. Жишээлбэл АНУ Зүүн Өмнөд Азид чиглэсэн стратегидаа тулгуурлан Хятадыг тогтоон барих арга хэмжээг авч эхэлсэн. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилсан дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээг(Япон, Энэтхэг, Австрали, АНУ-ын эвсэл) дэмжиж, Хятадын эдийн засаг, цэргийн хүчин чадалд болгоомжтой ханддаг Энэтхэг, Мьянмар, Сингапур, Вьетнамтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Оросын зүгээс Украиныг НАТО-д элсэх санаачилгатай холбогдуулан 2014 онд Крымийн хойгийг хүчээр нэгтгэн Зүүн Украинд прокси дайны ажиллагаа явуулж эхэлсэн. Дараа жил буюу 2015 онд Хятадтай стратегийн түншлэл тогтоосноо зарлахын хамт Сири улсад цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн нь АНУ-аас үзүүлэх хариу үйлчлэлийг шалгасан хэрэг байлаа. Үүний хариу болгож АНУ-аас 2018 онд шинэчлэн баталсан“Үндэсний батлан хамгаалах стратеги” урт хугацааны аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын баримт - 12- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж бичигтээ Орос болон Хятадыг гол аюул хэмээн үзсэн 6 бөгөөд Батлан хамгаалах яамнаас“Энэтхэг-Номхон далайн стратегийн тайлан”, Төрийн департментаас“Нээлттэй, чөлөөт Энэтхэг-Номхон далайн алсын хараа” зэрэг бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь Хятадын Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй эдийн засаг, цэргийн хүч чадлыг тогтоон барихыг зорилгоо болгосон. Хятад, Оросын эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс гадна Америкийн зүгээс өөрийн холбоотон орнууддаа 5G сүлжээний хөгжүүлэлтийн ажилд Хятадын технологийн компаниудыг оролцуулахыг хориглох талаар шахалт үзүүлж эхэлсэн. Харин Оросын зүгээс Хятадын харилцаа холбооны гигант Huawei компанийг тус улсад 5G сүлжээний хөгжүүлэлтийг хийхийг зөвшөөрөхөөс гадна Хятадын агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхээ амлажээ. Их гүрнүүдийн өрсөлдөөний энэхүү шинэ талбар нь Монгол Улс болон адил төстэй жижиг улсуудын геополитикийн нөхцөл байдлыг өөрчилж байна. Монгол Улсад тулгарч буй сорилт Монгол Улсын хувьд нэн тэргүүнд тулгарч буй сорилт бол тусгаар тогтнолоо хадгалан үлдэх явдал билээ. Зууны турш манай улсын газар зүйн байрлал нь хоорондоо өрсөлдөгч, түрэмгий бодлого хэрэгжүүлдэг хоёр их гүрэн болох Орос, Хятадын завсрын буфер улс байх хувь заяаг тодорхойлж ирсэн. 1921-1986 оны хооронд Кремлийн геополитикийн бодлогыг тууштай дагаж ирсэн хугацаанд Монгол Улс тусгаар тогтносноо зарлаж, НҮБ-д гишүүнээр элссэн. Энэ цаг үед Монгол нь Кремлийн хатуу хяналтад байж тэдний геополитикийн ашиг сонирхлын дагуу цэрэгжсэн завсрын бүсулсын үүргийг гүйцэтгэж ирсэн. Зөвлөлтүүд энэ хооронд гурван удаа буюу 1921, 1936, 1960 онуудад Монголд цэргээ оруулжээ. - 13- Монголын геополитик Зөвлөлт-Хятадын харилцаа сайжран социалист гүрэн задран унаснаар Монголчуудад Хятадтай харилцаагаа хэвийн болгох төдийгүй Америк болон түүний холбоотон улсуудтай харилцах шинэ боломж нээгдсэн юм. 1990-ээд онд Монгол Улс өөрийн тусгаар гадаад бодлого буюу төвийг сахих зарчмаа тунхагласан бөгөөд их гүрнүүдийн зүгээс ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлээгүй билээ. Тухайн үед хөрш хоёр гүрэн өөрсдийн дотоод асуудал болон бусад аюулгүй байдалд тулгарч буй сорилтдоо анхаарал хандуулж байсан цаг бөгөөд Америк, Японы зүгээс аюулгүй байдлын чиглэлд харилцааг хөгжүүлэхээс илүүтэй Монголын улс төр, эдийн засгийн шилжилтэд анхаарал хандуулж байв. Энэхүү түүхэн боломжийг ашиглан Монгол Улс төвийг сахисан гадаад бодлогын зарчмаа хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон нь гадаадын цэргийн хүчийг дамжин өнгөрүүлэх, нутаг дэвсгэртээ байрлуулахыг үндсэн хуулиар хориглох, эвсэлд үл нэгдэх байр суурийг тууштай баримтлах, цөмийн зэвсэггүй бүс нутгийн статусаа зарлан баталгаажуулах болон“гуравдагч улсын эсрэг нэгдэхгүй байх” зарчимд үндэслэн их гүрнүүдтэй адил тэгш харилцааг хөгжүүлэх зэрэг байлаа. Геополитикийн нэн таатай зурвас үеийг ашиглан Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгт байр сууриа эзлэх, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болон “Гуравдагч хөрш”-үүдийн анхаарлыг татах олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ 7 . Эдгээрээс нэн чухалд тооцогдох үйл явдал нь хөрш Орос, Хятадын зүгээс Иракт Америкийн хийсэн дайныг дэмжихгүй байсан амаргүй нөхцөлд дайны дараах хүмүүнлэг, сэргээн босголтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн Зэвсэгт хүчний цэргийн багийг илгээсэн явдал байлаа. Улмаар Зэвсэгт хүчний цэргийн багийг Косово, Афганистан улсуудад илгээсний дүнд Америк болон НАТО-ийн гишүүн орнуудтай улс төр, батлан хамгаалахын чиглэлээр - 14- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж маш ойр харилцааг хөгжүүлж чадсан 8 . Үүнээс гадна мөн АнглиАвстралийн уул уурхайн аварга болох Рио Тинто, Канадын Айвенхоу Майнз нартай Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм. Эдгээр үйл явдлууд Орос, Хятадын анхаарлыг татаж хариу үйлдэл үзүүлэх шалтгаан болсон. Хятадын аюулгүй байдлын шинжээчид “Америкийн талаас хэрэгжүүлж буй“Стратегийн бүслэлт”-эд Монгол Улс нэгдлээ” харин Оросын хувьд“Монгол дахь нөлөөллөө НАТО-д алдлаа” хэмээн үзсэний дүнд хамтран ШХАБ-д Монголыг элсүүлэхээр шахалт үзүүлж эхэлсэн. 2005 онд Монгол Улс ШХАБ-д ажиглагч гишүүнээр элссэн бөгөөд үүнээс хойш Орос улс төмөр зам, эрчим хүч, уран олборлолт зэрэг стратегийн чухал салбаруудад өөрийн геополитик, геоэдийн засгийн ашиг сонирхлоо хадгалж үлдэхийн тулд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирлээ. Харин хөрш орнуудын зүгээс энэ хугацаанд Монголын дотоод улс төрд, ялангуяа сонгуульд нөлөөлөх оролдлого явуулж байгаагүй юм. Одоогийн байдлаар дээр дурдсан бүхий л томоохон гүрнүүд өөрсдийн геополитикийн үзэл баримтлалдаа Монголыг багтаахыг эрмэлзэж байна. Хятад 2014 онд Монголтой Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн зургаан гарцын нэгээр зарласан. Бээжин Төв Азийн бүсчилсэн стратегиа хэрэгжүүлэхийн тулд Монголыг ШХАБ-д элсүүлэх хүсэлтэй байгаа нь тодорхой юм. Мөн Монгол Улс Хятадын зах зээлд нэвтрэх, эдийн засгийн тусламж, дэмжлэг авахын тулд тус улсын дотоод хэрэгт, ялангуяа Төвөд, Шинжаан, Хонконг, Тайвань болон Өвөр Монголын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсдэг. Орос, Монголын хооронд 2019 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тухай гэрээг хугацаагүйгээр шинэчлэн - 15- Монголын геополитик байгуулснаар Монгол нь Оросын геополитикийн чиг шугамыг дагах сорилттой тулгарав. Ялангуяа, уг гэрээний дагуу цэрэг, техникийн хамтын ажиллагааг шинэчлэхийн зэрэгцээ төмөр замын шинэчлэл, өргөтгөлд 1520 мм-ийн царигийг ашиглах талаар тусгажээ 9 . Кремлийн зарим албан тушаалтнууд мөн Хятадаас болгоомжлох Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд тулгуурлан Евроазийн эдийн засгийн холбоонд нэгтгэх, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсүүлэх талаар санаархаж эхлэв. Харин Америк, Японы зүгээс ардчилал, хүний эрхэд тулгуурласан нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг болон Хятад, Оростой холбоотой аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс өөрсдийн Энэтхэг-Номхон далайн стратегидаа Монгол Улсыг багтаасан. Сонирхолтой нь АНУ-ын Батлан хамгаалах яамнаас 2019 онд гаргасан ЭнэтхэгНомхон далайн стратегидаа Монгол Улсын хөрш болох ОХУ-ыг “ревизионист гүрэн”, БНХАУ-ыг“сөргөлдөгч улс” хэмээсэн байдаг 10 . Төрийн департмент чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн тухай бодлогын баримт бичигтээ Монгол Улсыг уг стратегийг дэмжигч бөгөөд үр ашгаас хуваалцдаг улс хэмээн онцолсон бол Япон“Бүс ба зам” санаачилгатай төстэй“Дэд бүтцийн хөгжлийн түншлэл” хөтөлбөртөө мөн Монгол Улсыг багтаан Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудал болон хотын төвөөр дайрах галт тэрэгний замын дээгүүрх гүүрийг уг төслийн хүрээнд байгуулсан. Ихэнх жижиг улсуудын адилаар их гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөний дунд зохицон өөрийн тусгаар тогтнол болон ардчилсан засаглалын тогтолцоогоо хадгалан авч үлдэх нь Монгол Улсын хувьд тулгарч байгаа гол сорилт билээ. - 16- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж Монгол Улсад буй боломж Монгол Улс геополитикийн ашиг сонирхлуудын огтлолцох цэгт байрладгийн хувьд дээрх их гүрнүүдтэй найрсаг, тэгш харилцааг хөгжүүлэн, эдийн засгийн үр ашгийг хүртэх нь хамгийн боломжит хувилбар юм. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд бүгд хүлээн зөвшөөрсөн бөгөөд халуун бүсэд цэрэг илгээх болон энхийг сахиулагчдыг сурган бэлтгэх зэрэг даян дэлхийн энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг эдгээр их гүрнүүд хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж буй 11 . Хятад, Япон улсууд дэд бүтцийн шинэчлэлд туслалцаа үзүүлж байна. Тухайлбал, Япон“Дэд бүтцийн хөгжлийн түншлэл” хөтөлбөр, харин Хятад“Бүс ба зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод хоёр тусдаа байрлалд галт тэрэгний замын дээгүүрх гүүр байгуулжээ. Өнөөгийн байдлаар Хятад, Америк Улаанбаатар хотын дэд бүтцийн болон усан хангамжийн системийг сайжруулах төсөлд туслалцаа үзүүлэн ажиллаж байна 12 . Ойрын ирээдүйд Орос-Хятадын хамтарсан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжин гурван улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжих найдлага байна. Хэдийгээр нөхцөл байдлын эерэг төсөөлөл байгаа ч бид үйл явдлын үр дагаврын сайн болон тааламжгүй хувилбаруудыг тооцон үзэх шаардлагатай. Хятад болон Орос эсвэл хоёр хөрш хамтдаа Америктай мөргөлдөх нь манай хувьд хамгийн тааламжгүй хувилбар юм. Энэ хувилбар нь манай улсыг Америктай харилцаагаа хязгаарлах тэр бүү хэл хоёр хөрштэй нэгдэн Америк болон түүний холбоотон орнуудын эсрэг зогсох үр дагаварт хүргэх магадлалтай. Мөн өнөөгийн байдлаар магадлалтай хувилбар бол Орос-Хятадын геополитикийн сөргөлдөөн бөгөөд үр дагавар нь аль нэг хөршийн мэдэлд орох эсвэл хоёр улсын хооронд үүсч болох тулааны талбар болох эрсдэлтэй. - 17- Монголын геополитик Харин Монгол Улс тусгаар тогтнолоо хадгалан их гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөний дунд зохицон үлдэх нь тааламжит хувилбар бөгөөд мөн л хэрэгжих боломжтой юм. Бүхий л их гүрнүүд дотоод асуудлаа нэн түрүүнд шийдвэрлэхийг зорьдог бөгөөд мөн геополитикийн хувьд олон асуудлууд тулгардаг учир стратегийн тогтвортой байдлыг эрэлхийлж байдаг. Чухам энэ нөхцөл бидэнд тааламжит нөхцөл үүсэх боломжийг тодорхойлж байна. Дээрх хувилбаруудад манай улсын хувьд тусгаар тогтнолоо хадгалан үлдэх нь нэн тэргүүний зорилт юм. Гэхдээ бидний хувьд тусгаар тогтнолоо хадгалан үлдэх зорилтоо хэрэгжүүлэх хязгаарлагдмал боломжтой. Нэгдүгээрт: газар зүйн хувьд хязгаарлагдмал. Энэ л шалтгааны улмаас НАТО, ХАБГБ гэх мэт бүс нутгийн аюулгүй байдлын эвсэлд нэгдэх боломжгүй. ШХАБ бидний хувьд хамгийн ойр боловч тус байгууллагад нэгдэн орох нь эрсдэлтэй хэмээн болгоомжилдог. Хоёрдугаарт: Оросыг эс тооцвол бусад их гүрнүүдээс аюулгүй байдлын баталгаа гаргуулах боломжгүй. Филиппин, Тайвань зэрэг улсуудтай адил аюулгүй байдлын баталгаа гаргах гэрээг Вашингтон, Токио манайхтай хийх магадлал туйлын бага. Мөн харилцан батлан хамгаалах тухай гэрээ байгуулснаар Оросын мэдэлд орох, эсвэл Хятадыг өдөөн хатгасан нөхцөл байдал үүснэ хэмээн бид болгоомжилдог нь ч зүйтэй билээ. Гуравдугаарт: Монгол Улс нь Сингапур, Швейцарь, БНАСАУ зэрэг улсуудтай адил батлан хамгаалах чадавхаа хөгжүүлэх эдийн засгийн чадавх сул байна. Ийм учир бидний хувьд хамгийн боломжит хувилбар нь Хүйтэн дайны үед Финляндын хэрэгжүүлсэн жишгийн дагуу их гүрнүүдтэй стратегийн зөвшилцөл хийх замаар гадаад бодлогоо хэрэгжүүлэх явдал юм. Энэ хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд бид Финлянд НАТО болон Варшавын гэрээнд нэгдээгүйтэй адил их гүрнүүдийн санаачилсан болон тэргүүлдэг аюулгүй байдлын эвсэл холбоонд нэгдэн орохоос зайлсхийх хэрэгтэй. Энэ утгаараа бидний хувьд ШХАБ(цаашид аюулгүй байдлын эвсэл - 18- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж болох магадлалтай), НАТО болон ХАБГБ-ын гишүүн орнуудтай байгуулсан харилцааны түвшнээ хадгалах, цаашид ахиулахгүй байх шаардлагатай. Мөн чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд аюулгүй байдлын хамтын ажиллагааг энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаварыг бууруулах болон батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд хязгаарлах шаардлага үүснэ. Ийм төвийг сахих бодлого баримтлах нь манай улсын хувьд хөрш орнууд болон тэдний геополитикийн өрсөлдөгчидтэй холбоотой маргаантай асуудлаар аль нэг талыг барьсан байр суурь баримтлахгүй түдгэлзэхийг шаардана. Ингэснээр Монгол Улс төвийг сахисан дундын бүс хэмээх имижийг түгээн, их гүрнүүдийн уулзаж ярилцах, хэлэлцээ хийх талбар, шинэ Хельсинки болох боломжтой. Үүний зэрэгцээ бид парламентын систем, иргэний нийгэм болон хуулийн засаглал гэх мэт ардчилсан засаглалыг бэхжүүлэх арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан засаглалын дүнд Монгол Улс ялгаатай дэглэм бүхий их гүрнүүдийн дунд тусгаар бодлого хэрэгжүүлэгч“ардчиллын арал” болж товойн харагдаж байна. Харин энэхүү төвийг сахисан, прагматик бодлогын нэг сул тал нь гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад хязгаарлалт тогтоох явдал бөгөөд зөвхөн мэргэшсэн дипломатууд гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх үйл явцад оролцон, олон нийтийг мэдээллээр хангаж байх болно. Төвийг сахисан гадаад бодлого хэрэгжүүлсний дүнд их гүрнүүд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэж, гадаад бодлогод нөлөөлөх аливаа үйл ажиллагаагаа хязгаарлах болно. Дүгнэлт Дэлхий даяар цар тахлын тархалт оргил үедээ байсан ч манай улсын зүгээс идэвхитэй дипломат үйл ажиллагаа явуулж чадсаны дүнд 2020 оны сүүлээр их гүрнүүдийн Гадаад хэргийн сайд нар Монголын зүг анхаарал хандуулж эхэлсэн. 2020 оны нэгдүгээр - 19- Монголын геополитик сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга цар тахлын үед БНХАУ-д гадаад орны төрийн тэргүүний хувьд анхны ерөнхийлөгч болон айлчилсан бөгөөд энэ үедээ сайн санааны бэлгэдэл болгон 30000 хонь Хятадын ард түмэнд бэлэглэсэн бол зургаадугаар сард Монголын иргэний агаарын тээвэрлэгч МИАТ компани анх удаа Америк тив рүү шууд нислэг үйлдэн 1 сая ам.долларын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламж, 60000 хамгаалах хэрэгслийн тусламжийг хүргэсэн. Мөн сард цар тахлын тохиолдлын тоогоор Орос хоёрдугаарт жагсаж байсан хүнд үед холбоотон орны хувиар Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхийн хоёрдугаар дайны ялалтын парадад жагссан юм. Эдгээр идэвхтэй дипломат бодлогыг хэрэгжүүлж, их гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөнийг даван туулахад Монголын удирдагчдаас тэвчээр, эв нэгдэл болон мэргэн дипломат бодлого явуулахыг шаардаж байна. --оОо-- 20- Геополитикийн шинэ зөрчилдөөн: Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж Эх сурвалж 1 Ministry of Foreign Affairs of the Russian Federation, Press release, 21 September 2020. Available at www.mid.ru/en/foreign_policy/news/-/asset_publish- er/cKNonkJE02Bw/content/id/4342430. 2 US Department of State, Press statement, 29 September 2020. Available at www.state.gov/secretary-pompeos-travel-to-japan-mongolia-and-the-republic-of-korea/. 3 President of Mongolia, Press release, 6 October 2020. Available at https:// president.mn/en/2020/10/06/president-battulga-holds-phone-conversation-with-u-s-secretary-of-state-mike-pompeo/. 4 Ministry of Foreign Affairs of Japan, Press conference, 9 October 2020. Available at www.mofa.go.jp/press/kaiken/kaiken4e_ 000859.html. 5 The Declaration of Heads of Member States of the Shanghai Cooperation Organization on 5 July 2005 stated:“Considering the completion of the active military stage of antiterrorist operation in Afghanistan, the member states of the Shanghai Cooperation Organization consider it necessary, that respective members of the antiterrorist coalition set a final timeline for their temporary use of the above-mentioned objects of infrastructure and stay of their military contingents on the territories of the SCO member states”(16 June 2017). Available at www.sectsco.org. 6 In 2018, the US Defense Department issued the National Defense Strategy in replacement of the Quadrennial Defense Review, which used to be the strategic and military doctrine from 1996. 7 Mongolian leaders began to use democracy as an instrument to deepen its relations with so-called“third neighbours” a set of developed democracies supporting the country’s political and economic reform to potentially “soft-balance” against potential Chinese and Russian influences. The third neighbour concept was clarified in the 2010 National Security Concept as well as the 2011 Foreign Policy Concept. The latter document officially designates the United States, Japan, European Union, India, Republic of Korea and Turkey as third neighbours. - 21- Монголын геополитик 8 Mongolia’s military deployment to Iraq and Afghanistan has contributed to political and defense ties with the United States, Germany, Poland and Belgium. 9 The Treaty on Friendly Relations and Comprehensive Strategic Partnership was signed in September 2019 during Russian President Vladimir Putin’s visit to Ulaanbaatar. Both parliaments ratified this permenant treaty. 10 US Defense Department, Indo-Pacific Strategy Report, 1 June 2019. Available at https://media.defense.gov/2019/Jul/01/2002152311/-1/-1/1/DEPART- MENT-OF-DEFENSE-INDO-PACIFIC-STRATEGY-REPORT-2019.PDF. 11 Russia provided armoured vehicles, China renovated the recreational facility for peacekeepers and provided equipment for the engineering units and the United States gave funding for the development of the peacekeeping training centre, training and education, deployable hospitals and other necessary equipment. Japanese Self-Defense Force engineers built roads for the peacekeeping training centre, whereas Korean companies built some training facilities. 12 The US Millennium Challenge Corporation is implementing the water supply project($350 million grant) to improve the water supply system, whereas the Chinese government has provided a soft loan(1 million yuan) to construct a new wastewater treatment plant. - 22- ЧӨЛӨӨТ, НЭЭЛТТЭЙ ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН СТРАТЕГИ БА МОНГОЛ УЛС Ж.Мэндээ - 23- М Ч о ө н л го ө л ө ы т н , г н ео э п э о л л т и т т э и й к Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Оршил Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаанаас гаргасан геополитикийн шинэ стратеги болох“Чөлөөт, нээлттэй ЭнэтхэгНомхон далайн стратеги”-д Монгол Улс чухал тоглогч болон орж ирсэн билээ. Энэхүү бодлогын баримт бичиг нь Монголын хүчирхэг хөршүүд болох Орос, Хятад болон Хойд Солонгос зэрэг найрсаг харилцаа бүхий орнуудыг сөрөн зогсох зорилготой. АНУын Батлан хамгаалах яамнаас гаргасан Энэтхэг-Номхон далайн стратегид Монгол Улсыг Сингапур, Шинэ Зеланд болон Тайваньтай адилтган“АНУ-ын найдвартай, чадавхтай бөгөөд жинхэнэ түнш” гэж тодорхойлсон бол Төрийн департмент чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн тухай бодлогын баримт бичигтээ Монгол Улсыг уг стратегийг дэмжигч бөгөөд үр ашгаас хуваалцдаг улс хэмээн онцолсон 1 . Америк-Хятадын худалдааны дайны оргил үед, 2019 оны 7 дугаар сард Ерөнхийлөгч асан Трамп цагаан ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзан Хятадаас хамаарал бүхий эдийн засгийг солонгоруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн 2 төдийгүй, стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай тохирон, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр талууд хамтран ажиллах талаар санал солилцжээ 3 . 2019 оны 8 дугаар сард Батлан хамгаалахын сайд асан Марк Эспер гадаад улсад хийх анхны айлчлалын хөтөлбөрт нь Монгол Улс багтсаныг зарлан Монгол Улс нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь гол түншүүдийн нэг хэмээн тодорхойлсон 4 . Мөн оны 9 дүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан М.Помпео Зүүн Ази дах холбоотон орнууд болон Япон болон Солонгост хийх айлчлалын хөтөлбөрт - 24- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Монгол Улс багтсаныг зарласан 5 . Хэдийгээр Цагаан ордонд цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс болж айлчлал цуцлагдсан боловч Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар биечлэн ярьж бүс нутгийн аюулгүй байдал болон хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн төлөө оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэжээ 6 . Эндээс үзвэл Вашингтоны нүдээр Монгол Улс нь Энэтхэг-Номхон далайн бодлогод хамаарч байна гэж үзнэ. Энэхүү өгүүллээр Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаанаас гаргасан“Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийн тухай болон олон улсын байр суурь, Монгол Улсад тулгарч болзошгүй сорилт, боломжийн тухай авч үзлээ. Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратегийн тухай Америкийн зүгээс бүс нутаг дахь өөрийн нөлөөлөл, ашиг сонирхлоо хамгаалах зорилго бүхий“ Чөлөөт, нээлттэй ЭнэтхэгНомхон далайн стратеги”-ийг 2017 онд танилцуулсан. Ердөө сарын дараа олон нийтэд танилцуулсан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегид Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг тус улсын анхаарлын тэргүүлэх эгнээнд онцлон тус бүс нутагт их гүрнүүдийн өрсөлдөөн эрчимжиж байгаа тухай дурджээ 7 . Энэхүү бодлогын баримт бичигт дурдсанаар Хятад төрийн оролцоо бүхий эдийн засгийн загварыг сурталчлах замаар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Америкийн нөлөөг шахан гаргах, орлох, улмаар бүс нутгийг өөрт ээлтэй болгон өөрчлөх зорилт тавьсан хэмээсэн. Түүнчлэн 2018 онд танилцуулсан“Үндэсний батлан хамгаалах стратеги” батлан хамгаалахын урт хугацааны төлөвлөлтийн баримт бичигт Орос, Хятадыг өнөөгийн олон улсын аюулгүй байдлын тогтолцоог өөрчлөхийг зорьж буй“ ревизионист гүрэн” хэмээн тодорхойлоод, - 25- Монголын геополитик Америк“түрэмгий үйлдлийг таслан зогсоох, тогтвортой байдлыг хадгалах, улс хоорондын чөлөөт орон зайг эрх тэгш ашиглах боломжийг хангах зорилгоор харилцан хамаарал бүхий аюулгүй байдлын бүтэц бий болгох..,” шаардлагатай байгааг тэмдэглэсэн 8 . Уг стратегийн тодорхой бус зарим зүйлүүдийг эс харгалзан Америкийн зүгээс тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. 2018 оны 5 дугаар сард бүс нутаг дахь Америкийн ашиг сонирхлыг хамгаалах, гол холбоотон болон шинэ түнш орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий АНУ-ын Номхон далайн командлалыг“Энэтхэг-Номхон далайн командлал” болгон өөрчилсөн. Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаа Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази болон Номхон далайн орнуудад зориулсан далай, тэнгисийн аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх сангийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Мөн Америкийн зүгээс 1) Цахим холболт ба кибер аюулгүй байдлын түншлэл 2) Эрчим хүчээр дамжуулан хөгжлийг дэмжих 3) Дэд бүтцийн шилжилтийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь бүс нутгийн дэд бүтцэд хөрөнгө оруулах, харилцан холболтыг сайжруулах замаар Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай өрсөлдөх зорилготой нь харагдана. Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргааны санаачилсан стратеги 2019 онд Конгрессоос“Asia Reassurance Initiative Act” хуулийг баталснаар эрх зүйн баталгаатай болсон 9 . Уг хуулийн агуулга нь Энэтхэг-Номхон далайн стратегийг дэмжих, бүс нутгийн талаар жил болгон тайлан гарган танилцуулж байх, АНУ-ын засаг захиргаа тэргүүлэх чиглэлүүдээр тусдаа стратеги боловсруулж байх, ингэхдээ Япон, Өмнөд Солонгостой гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоотон орнуудтай дипломат шугамаар зохицуулалт хийж байх, бүс нутгийн эрчим хүчний бодлогыг тодорхойлох, хүний эрх, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх зэргийг онцолжээ 10 . - 26- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Энэтхэг-Номхон далайн стратеги нь гэхдээ шинэ зүйл огт биш юм. Хятадын эдийн засгийн өсөлт, зэвсэгт хүчний шинэчлэл, далай тэнгисийн тэлэх бодлого зэрэг нь Америкийн анхаарлын төвд 1990ээд оноос эхлэн байсаар ирсэн. Ерөнхийлөгч Бушийн засаг захиргаа Австрали, Япон, Энэтхэг орнуудтай аюулгүй байдлын дөрвөн талт хамтын ажиллагааг эхлүүлэх, Энэтхэг, Вьетнам болон Зүүн Өмнөд Азийн бусад орнуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байв. Обамагийн засаг захиргааны үед Ази-Номхон далайн бүс нутгийн стратегийн тэнцвэрийг сэргээж эхэлсэн бөгөөд тэнгисийн цэргийн хүчин чадлаа бүс нутагт нэмэгдүүлэх, холбоотон орнууд болон шинэ түншүүдтэй цэргийн хамтарсан сургуулилт хийх зэрэгт анхаарал хандуулж байлаа 11 . Энэтхэг-Номхон далайн стратеги нь үндсэндээ олон улсын усанд чөлөөтэй зорчих, далай, тэнгисийн дэд бүтцэд хандах, далайн худалдааны замын аюулгүй байдлыг хангах болон нөөцөд хандах эрхийг хангах зэрэг далай, тэнгисийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий стратеги юм. Хятадын зүгээс Зүүн болон Зүүн хойд Азийн далай тэнгисийн маргаантай бүс дэх цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн, Энэтхэгийн далай дахь гүний боомтуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эхэлсэн болон тэнгис, агаар болон сансрын чадавх сайжирч буйтай холбоотойгоор Америкийн зүгээс Энэтхэг-Номхон далайн стратегийг хурдан хугацаанд эхлүүлэх шаардлагатай болсон. Америкийн зүгээс одоо байгаа холбоотны аюулгүй байдлын систем буюу Австрали, Япон, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Тайланд улсуудтай байгуулсан харилцан батлан хамгаалах гэрээ нь бүс нутагт шинээр гарч ирж буй аюулгүй байдлын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй гэж үзэн шинээр гарч буй бүхий л бодлогын бичиг баримтууддаа ЭнэтхэгНомхон далайн бүс нутагт шинэ түншүүдтэй болох, аюулгүй байдлын бүтэц бий болгохын чухлыг онцлон тэмдэглэж иржээ. Түүнээс гадна Америкийн засаг захиргаа цэвэр геополитик, - 27- Монголын геополитик геоэдийн засгийн шинжтэй энэхүү стратегидаа үзэл баримтлалын шинжтэй өнгө төрх нэмэхийг оролдож байна. Энэтхэг-Номхон далайн стратегид геополитикийн шинэ зөрчлийг нэг талаас Америк болон түүний холбоотнууд, нөгөө талд Хятад, Оросын“дэлхийн дэг журмын төлөөх эрх чөлөө болон дарангуйлах үзлийн төлөөх тэмцэл” хэмээн тодорхойлсон байна 12 . Олон улсын байр суурь Австрали, Энэтхэг болон Япон нь Энэтхэг-Номхон далайн стратегийн гол дэмжигч улсууд юм. Эдгээр улсууд бүгд далай тэнгисийн гүрэн бөгөөд мөн адил Хятадын эдийн засаг болон цэргийн хүчин чадал өсөж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт нөлөө нь нэмэгдэж байгаад зовниж байгаа юм. Энэтхэг, Япон нь Хятадтай газар нутгийн маргаантай бол Австралийн хувьд Номхон далайн өмнөд хэсэгт Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буйд түгшүүртэй ханддаг. Шинзо Абэгийн үед 2007 онд Япон нь Австрали, Энэтхэг болон Америктай хамтран аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээрийг(QUAD) санаачилсан 13 бөгөөд 2015 оноос эхлэн жил бүр Энэтхэг-Америкийн хамтран зохион байгуулдаг“Малабар” тэнгисийн цэргийн сургуулилтад албан ёсоор нэгдсэн. Өмнөд Азид хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтууд, ялангуяа Пакистанд гол хөрөнгө оруулагч нь Хятадын“Бүс ба Зам” санаачилга болж байгаа, Энэтхэгийн далайд Хятадын тэнгисийн цэргийн хүчин чадал нэмэгдэж буй нь Энэтхэгийн хувьд санаа зовних, Япон болон Америктай хамтрах хангалттай үндэслэл болж байгаа юм. 2016 онд Энэтхэг АНУ-ын батлан хамгаалахын гол түнш болж, худалдааны харилцаагаа өргөжүүлсэн бол Австрали нь Америкийн Номхон далай дахь гол холбоотон хэвээр байна. Хэдий тийм боловч дотоодын улс төрийн нөхцөл байдлаас хамааран Австралийн Энэтхэг-Номхон далайн стратегид хандах - 28- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс хандлага нь тогтворгүй байна. Жишээлбэл: Австрали 2007 онд “ Малабар” тэнгисийн цэргийн сургуулилтад оролцсон боловч Хятадын эсэргүүцэлтэй тулгарахгүйн тулд нэрээ татсан, 2020 оноос Хятадын талаар хатуу байр суурь баримталж эхэлсэн тул дахин уг сургуулилтад оролцож эхэлсэн. Гэвч Австрали, Энэтхэг болон Япон нь Хятадтай цэргийн сөргөлдөөнд орохоос илүүтэй улс төр, эдийн засгийн харилцаагаа хэвийн байлгахыг эрмэлздэг. Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээрийн оролцогчид дотроос Энэтхэг нь Оростой ойр харилцаатай, БРИКС(Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) болон ШХАБ-д гишүүнээр элссэн зэрэг нь“Энэтхэг-Номхон далайн стратеги” дахь Энэтхэгийн бодит оролцоонд эргэлзээ төрүүлж байна. Харилцан батлан хамгаалах гэрээ бүхий бусад гурван орон болох Канад, Шинэ Зеланд болон Өмнөд Солонгос нь“ Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийн тухайд чимээгүй байх буюу Хятад, Америкийн геополитикийн зөрчилд татагдан орохыг хүсэхгүй байна. Энэтхэг-Номхон далайн стратегид чухал ач холбогдол бүхий хоёр байрлал бол Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази юм. Хэдийгээр Америкийн засаг захиргааны албаны хүмүүсийн үздэгээр Зүүн өмнөд Ази нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн төв хэсэг боловч Зүүн өмнөд Азийн талаар Америкийн хэрэгжүүлж буй бодлого тийм ч тууштай байж чаддаггүй. Буш болон Обамагийн засаг захиргааны үед АСЕАН-ы гишүүн орнуудтай ойр харилцааг хөгжүүлж байсан бол харин Трампын үед гадаад бодлогодоо АСЕАН-ы ач холбогдлыг бууруулан авч үзсэн байдаг 14 . АСЕАН-ы гишүүн орнуудын хувьд ч гэсэн Энэтхэг-Номхон далайн стратегийн талаар нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байгаа бөгөөд зарим орнууд(жишээлбэл Филиппин, Вьетнам) Америктай хамтран Хятадын эсрэг тэнцвэрийг барих, эдийн засаг болон аюулгүй байдлын тусламж, дэмжлэг авах сонирхолтой бол ихэнх гишүүн орнууд Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай байна. Хятадтай Өмнөд Хятадын - 29- Монголын геополитик тэнгист газар нутгийн маргаантай дөрвөн улсаас бусад АСЕАН-ы бүх гишүүн орнууд тус улстай ойр харилцаатай байна. Энэ бүхний дүнд АСЕАН-ы гишүүн орнууд Энэтхэг-Номхон далайн стратегийг илээр дэмжихээс зайлсхийх хандлагатай. Өмнөд Азид Америк нь Афганистан, Пакистанд үзүүлэх аюулгүй байдал, батлан хамгаалахын тусламж, дэмжлэгээ бууруулж, Энэтхэг, Мальдив, Шри Ланкатай харилцаагаа нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд эдгээр гурван улс Энэтхэг-Номхон далайн стратегид чухал ач холбогдолтой юм. Америк нь Непал, Шри Ланкийг сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, ардчиллын босгыг давсан шинэ ардчилал хэмээн үзэж, хөгжлийн шинэ тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн 15 . Непал, Шри Ланк нь мөн“Бүс ба Зам” санаачилгын төслүүдэд Өмнөд Азийн чухал орнууд хэмээн тооцогддог. Европ дахь Америкийн холбоотнуудын хувьд мөн Энэтхэг-Номхон далайн стратегийн талаар янз бүрийн байр суурь баримталж байна. Франц, Их Британиас бусад Европын холбоотнууд нь Хятадын өндөр технологийн компаниудыг 5G сүлжээг хөгжүүлэхэд оролцохыг хориглосон Вашингтоны шахалтыг хүлээж авсан. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эзэмшлийн нутаг дэвсгэртэй, цэргийн баазуудтай Францын хувьд Австрали, Шинэ Зеланд, Америктай хамтарсан“дөрвөн талт батлан хамгаалах бүлэг” хэмээх батлан хамгаалах хамтын ажиллагааны механизмтай. Их Британи нь Австрали, Малайз, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай “таван хүчний хамгаалалтын хэлэлцээр” хэмээх механизмын хүрээнд ойр харилцаатай байдаг. Франц, Их Британи нь Америкийн Энэтхэг-Номхон далайн стратегийн талаар тодорхой байр суурь илэрхийлэхийн оронд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өөрсдийн хоёр болон олон талт санаачилгыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Харин Хятад Энэтхэг-Номхон далайн стратегийг хүйтэн дайны - 30- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс үеийн сэтгэхүйг дахин бий болгох замаар бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгож байна хэмээн шүүмжилж байгаа нь гайхмаар зүйл биш юм. Хятадын шинжээчид Австрали, Энэтхэг, Япон болон Америкийн хамтарсан аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээрийг(QUAD) Азийн НАТО хэмээн үзэж байгаа 16 бол Америк Оросыг Энэтхэг-Номхон далайн бүс дэх“ревизионист гүрэн” хэмээн тодорхойлсон нь тус улсын бүс нутаг дахь үүрэг, дэлхийн улс төр дэх ач холбогдлыг нотолсон хэрэг юм. Оросын бүс нутаг дахь үүрэг, дэлхийн улс төр дэх оролцоо нь 2000 оноос хойш Ерөнхийлөгч Путины гадаад бодлогын гол зорилт байсаар ирсэн. Монгол Улсад тулгарч буй сорилт, боломж Монгол Улс нь Непалтай адил газарзүйн байрлалын хувьд хувьд Энэтхэг-Номхон далайн стратегитай шууд холбогдох боломж багатай боловч Вашингтоны тодорхойлсноор“ревизионист гүрэн” хэмээгдэх Орос, Хятадын дунд оршдог, ардчилсан дэглэмтэй улсын хувьд энэхүү стратегид багтдаг. Тийм учраас Энэтхэг-Номхон далайн стратеги нь Улаанбаатарт сорилт болон боломжуудыг нэгэн зэрэг үзүүлж байна. Нэгдүгээрт, Америк болон түүний гол холбоотнууд Монгол Улсыг тусгаар тогтносон, ардчилсан улс бөгөөд чухал түнш хэмээн хүлээн зөвшөөрч буй явдал юм. Хоёр том их гүрний дунд орших Монгол Улс ийнхүү тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийг зуун жилийн турш чармайсаар ирсэн билээ. Кремлийн зөвшөөрөл болон Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэгч Тайваний ерөнхийлөгч Чан Кайшигийн үхлийн дараа ердөө 1987 онд Монгол Улс нь Америкт хүлээн зөвшөөрөгдөж, дипломат харилцаа тогтоосон билээ. Америк Улаанбаатарт Элчин сайдын яамаа үндсэндээ Хятад-Зөвлөлтийн харилцаа болон Зөвлөлтийн цэргийг Монгол Улсаас гаргах үйл явцыг ажиглах зорилгоор байгуулсан. 1990- 31- Монголын геополитик ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгал Америкийн сонирхлыг татаж, улс төр, эдийн засгийн шилжилтэд туслах, Азийн бусад коммунист орнуудад үлгэр дуурайл үзүүлэх загвар хэмээн үзэж, дэмжсээр ирсэн. Харин 1990-ээд оны сүүл үед Монголыг сонирхох Америкийн сонирхол буурахтай зэрэгцэн Монгол улс гэнэтийн алхам хийж, Афганистан, Ирак дахь Америкийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж Зэвсэгт хүчний цэргийн багийг илгээх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд Монгол Улс Пентагоны газрын зурагт энхийг сахиулах чиглэлээр найдвартай, тууштай түншээр тооцогдон орж ирсэн. Түүхий эдийн өсөлтийн үед Америкийн эдийн засгийн сонирхол Монголд бий болсон ч Америкийн томоохон компаниуд Тавантолгойн коксжих нүүрсний орд зэрэг уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Өнөө үед Монголын газарзүйн байрлал Америкийн геополитикийн стратегид сонирхол татах нэгэн хүчин зүйл болж байна. Газарзүйн хувьд хоёрхон хөршийн хооронд тусгаарлагдсан манай улсын хувьд Америкийн зүгээс ийнхүү хүлээн зөвшөөрч, сонирхож байгаа нь тун чухал юм. Хоёрдугаарт, Энэтхэг-Номхон далайн стратеги нь Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтуудтай нийцэж байна. Хоёр хөрштэйгөө тэгш харилцааг эн тэргүүнд тавихаас гадна 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2011 онд баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалуудад“гуравдагч хөрш”-тэй(Европын холбоо, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Турк, Америк) улс төр, эдийн засаг, соёлын нягт харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд Ази-Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн болон Зүүн хойд Азийн бүс нутагт идэвхтэй гадаад бодлого явуулах талаар онцолсон. Монгол Улс Австрали, Энэтхэг, Япон зэрэг Энэтхэг-Номхон далайн стратегийн гол дэмжигч улсуудтай онцгой харилцаатай билээ. - 32- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Дэлхийд томд орох“Оюу толгой” уул уурхайн төслөөр дамжуулан Австрали улс Монголд эдийн засгийн хүчтэй ашиг сонирхолтой болсон бол түүхэн соёлын харилцаа, геополитикийн ашиг сонирхолд тулгуурлан Энэтхэг 2015 онд Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Харин Монгол Улс Энэтхэгийн Энэтхэг-Номхон далайн бодлогыг дэмжихээ илэрхийлсэн 17 . Япон 2010 онд Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоон, 2015 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан бөгөөд Монголыг Энэтхэг-Номхон далайн стратегийн өөрийн хувилбартаа тусгасан. Харин Монгол Улсаас Ази, Номхон далайн бүс нутагтай харилцах харилцааны тал дээр Америкийн Энэтхэг-Номхон далайн командлалын зүгээс тус бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын сүлжээнд Монголын оролцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүхний дүнд Энэтхэг-Номхон далайн стратеги нь Монгол Улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нэг хэсэг болох онцгой боломжийг олгож байгаатай маргах шаардлагагүй юм. Нөгөө талаар хэрэв Вашингтон Улаанбаатартай аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлэх эсвэл Бээжин, Москвад шахалт үзүүлэхийн тулд Монголыг өөрийн эвсэлдээ нэгтгэхийг оролдвол хүчирхэг хоёр хөрштэйгөө харилцах Монголын эмзэг байдлыг ихэсгэх магадлалтай. Онолын үүднээс Монгол, бүс нутгийн аюулгүй байдлын механизмын нэг хэсэг байхыг хүсэх нь хөрш зэргэлдээх том гүрнүүдээс аюулгүй байдлын баталгааг авахад чиглэнэ. Гэвч бодит байдал дээр ЭнэтхэгНомхон далайн стратегийг дэмжигч ямар ч улс Монголтой заавал биелүүлэх гэрээ байгуулах боломжгүй юм. Монгол Улс ЭнэтхэгНомхон далайн стратегийн хүрээнд аюулгүй байдлын харилцаагаа хөгжүүлэх нь эвсэлд үл нэгдэх зарчмыг алдагдуулж, Бээжин, Москвагийн зүгээс хардлага өдөөх боломжтой. Монгол Улс Энэтхэг, Япон, Америктай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн нь Хятадын эсрэг тэнцвэрийг барих, Америкийн - 33- Монголын геополитик хэрэгжүүлж буй“Стратегийн бүслэлт”-д Монгол нэгдсэн мэт ойлгогдох боломжтой. Үүнтэй төстэйгөөр НАТО-гийн гишүүн орнуудтай тогтоосон харилцаа нь НАТО-гийн дорно зүг рүү тэлэх тэлэлтээс хэдийнээ болгоомжилж буй Москвагийн хувьд бас нэгэн санаа зовоосон асуудал болж хувирна. Ийм учир Монгол Улсын хувьд аюулгүй байдлын хамтын ажиллагааг энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг бууруулах болон цэргийн дипломат ажиллагааны хүрээнд хязгаарлах шаардлагатай. Бидний хувьд өөр нэг тулгарч болзошгүй сорилт бол Америкийн засаг захиргаанаас Монголыг Орос болон Хятад руу өөрсдийн мессежийг хүргэх“шуудангийн салбар”-ын хэлбэрээр ашиглах оролдлого юм. Монгол Улсын хувьд нээлттэй, хараат бус сонгууль, хүний эрх, тэр дундаа улс төр, шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалдаг ардчилсан институциудын ачаар АНУ-тай “оюун санааны” холбоотон гэж үздэг. Энэ л өнцөг дээр суурилан Америкийн зүгээс Монголын удирдагчдыг ардчиллыг сурталчлах талаар шахалт үзүүлэх төдийгүй зарим үед Монголыг ашиглан хөрш улсууд болон манай найрсаг харилцаат орнууд руу(Хойд Солонгос, Казахстан, Лаос) чиглэсэн мэссежийг хүргэх“шуудангийн салбар” болгон ашиглах тохиолдлуудад хүргэдэг. Тухайлбал, 1995 онд тэр үеийн тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монголд айлчлах үеэрээ Хятадад хүний эрх зөрчигдөж байгааг буруутгасан мэдэгдэл хийж байсан бол 1998 онд Төрийн нарийн бичгийн дарга Мадлин Олбрайт, 2005 онд Ерөнхийлөгч Жорж Буш, 2012 онд Хиллари Клинтон, 2016 онд Жон Керри нар Монголын ардчиллыг авторитар улсуудад үлгэр жишээ загвар хэмээн магтсан нь Монголын хөршүүд рүү чиглэсэн 18 мэдэгдэл гэдэг нь тодорхой байв. Энэ нь мэдээж Бээжин болон Москвад түгшүүр төрүүлэх нь ойлгомжтой. Иймд Монголын эмзэг ардчиллыг геополитикийн сөргөлдөөнд татан оролцуулах замаар сурталчлах нь сөрөг үр дагавартай бөгөөд манай улсын хувьд сөрөг үр дагавартай байж болзошгүй юм. - 34- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Дүгнэлт Америкийн Энэтхэг-Номхон далайн стратеги нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн болон стратегийн ашиг сонирхлоо хамгаалах зорилго бүхий геополитикийн стратеги бөгөөд энэ бүс нутагт Хятадын эдийн засгийн болон цэргийн хүчин чадал улам бүр өсөн нэмэгдэж буй нь өнөөгийн хүчний тэнцвэрийг өөрчлөх боломжтой. Вашингтонд ерөнхийлөгч солигдсон ч Хятадын нөлөөг хязгаарлах энэхүү геополитикийн стратегийн гол зорилго хэвээрээ байх болно. Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр давтан хэлж 19 байсанчлан түүний засаг захиргаа нь Трампын засаг захиргаанаас илүү Ази, Европ дахь холбоотнуудтайгаа хамтран ажиллахаар чармайж байгаа билээ. Бүс нутаг дахь бүхий л гол түншүүд болон АСЕАН-ы гишүүн орнууд Хятадтай харилцаагаа муутгахгүй эсвэл Америк-Хятадын геополитикийн зөрчилд татагдан орохгүй байх сонирхолтойг харгалзан Вашингтоны засаг захиргаа Америкийн оролцоо, нөлөөг бүс нутагт ихэсгэхийн тулд шинээр хөрөнгө оруулалт хийх, ялангуяа Зүүн Өмнөд Азийг онилох хэрэгтэй болж байна. Монгол Улс нь Байдены засаг захиргааны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн орон биш ч гэсэн Америк болон түүний гол холбоотон орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын хамтын ажиллагааг энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг бууруулах болон цэргийн дипломат ажиллагааны хүрээнд хязгаарлах хэрэгтэй болов уу. Мөн бидний хувьд Америк нь Монголыг хөрш гүрнүүдийн эсрэг өөрийн геополитикийн зорилгодоо ашиглахаас болгоомжлох нь зүйтэй юм. Эцэст нь Монгол Улсын хувьд хоёрдмол утгатай Энэтхэг-Номхон далайн стратегийг дагахын оронд“гуравдагч хөрш”-ийн бодлогоо тууштай - 35- Монголын геополитик үргэлжлүүлж, Ази Номхон далайн бүс нутагт идэвхтэй гадаад бодлогоо хэрэгжүүлэх нь нэн чухал юм. --оОо-- 36- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Эх сурвалж 1 US Defense Department, Indo-Pacific Strategy Report(Washington, D.C., 2019). Available at https://media.defense.gov/2019/Jul/01/2002152311/1/-1/1/ DEPARTMENT-OF-DEFENSE-INDO-PACIFIC-STRATEGY-REPORT-2019.PDF; US State Department, A Free and Open Indo–Pacific (Washington, D.C., 2019). Available at www.state.gov/wp-content/uploads/2019/11/Free-and-Open-In- do-Pacific-4Nov2019.pdf. 2 White House, Press release, 31 July 2019. Available at https://trumpwhitehouse.archives.gov/briefings-statements/president-donald-j-trump-expand- ing-partnership-mongolia/ 3 US State Department,“Declaration on the strategic partnership between the United States of America and Mongolia,” 31 July 2019. Available at www. state.gov/declaration-on-the-strategic-partnership-between-the-unit- ed-states-of-america-and-mongolia/. 4 US Embassy in Mongolia,“U.S. Secretary of Defense Dr. Mark T. Esper’s first international trip includes Mongolia”, Press release, 8 Aug. 2019. Available at https://mn.usembassy.gov/2019-media-statement-secdef-esper/;“Pentagon chief visits Mongolia to strengthen military bonds,” ABC News, 8 Aug. 2019. Available at https://abcnews.go.com/International/wireStory/ penta- gon-chief-mongolia-strengthen-military-bonds-64847267. 5 US Department of State, Press statement, 29 September 2020. Available at www.state.gov/secretary-pompeos-travel-to-japan-mongolia-and-the-republic-of-korea/. 6 President of Mongolia,“АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө”, Press release, 6 Oct. 2020. Available at https:// president.mn/16368/. 7 White House, National Security Strategy of the United States of America (Washington, D.C., 2017). Available at www.whitehouse.gov/wp-content/ up- loads/2017/12/NSS-Final-12-18-2017-0905.pdf. 8 US Defense Department, Summary of the 2018 National Defence Strategy - 37- Монголын геополитик of the United States of America(Washington, D.C., 2018). Available at https://dod.defense.gov/Portals/1/Documents/pubs/2018-National-Defense-Strategy-Summary.pdf, p. 9. 9 Congressional Research Service, The Asia Reassurance Initiative Act(ARIA) of 2018(Washington, D.C., 2019). Available at https://fas.org/sgp/crs/row/ IF11148.pdf. 10 US Congress, Asia Reassurance Initiative Act of 2018, 31 Dec. 2018. Available at www.congress.gov/bill/115th-congress/senate-bill/2736. 11 Obama White House,“Fact sheet: Advancing the rebalance to Asia and the Pacific”, 16 Nov. 2015. Available at https://obamawhitehouse.archives. gov/ the-press-office/2015/11/16/fact-sheet-advancing-rebalance-asiaand-pa-cific. 12 US State Department,“Communist China and the free world’s future,” 23 July 2020. Available at www.state.gov/communist-china-and-the-freeworlds- future/. 13 Prime Minister Shinzo Abe,“Confluence of the two seas”(speech at the Indian Parliament), 22 Aug. 2007. Available at www.mofa.go.jp/region/ asia-paci/ pmv0708/speech-2.html. 14 Particularly, during the Obama administration, the United States acceded to the ASEAN Treaty of Amity and Cooperation(2009), established an annual United States –ASEAN meeting and even declared a strategic partnership with ASEAN in 2015. 15 MCC,“Sri Lanka Compact”, 29 December 2020. Available at www.mcc. gov/ where-we-work/program/sri-lanka-compact; MCC,“Nepal Compact”, 29 Dec. 2020. Available at www.mcc.gov/where-we-work/program/nepal-com- pact. 16 Feng Zhang,“China’s curious nonchalance towards the Indo–Pacific,” in Surviv- al, vol. 61, No. 3(May 2019): 187–212; Wang Yi,“U.S. Indo–Pacific strategy un- dermines peace, development prospect in East Asia”, in Xinhua News, 13 Oct. 2020. Available at www.xinhuanet.com/english/2020-10/13/c_139437326. htm. 17 Ministry of External Affairs of India,“Joint Statement on Strengthening the - 38- Чөлөөт, нээлттэй Энэтхэг-номхон далайн стратеги ба Монгол Улс Strategic Partnership between India and Mongolia”, 20 Sep. 2020. Available at www.mea.gov.in/bilateral-documents.htm?dtl/31841/Joint_Statement_on_ Strengthening_the_Strategic_Partnership_between_India_and_ Mongolia. 18 US Defense Secretary Chuck Hagel suddenly visited Mongolia amid the European Union and NATO debate on how to respond to Russia’s takeover of Crimea in 2014. Defense Secretary Mark Esper visited not long after the release of the Pentagon’s FOIP strategy in 2019. Both could be interpreted as a signal to Mongolia’s neighbours. 19 Joe Biden wrote in Foreign Affairs,“The most effective way to meet that challenge is to build a united front of U.S. allies and partners to confront China’s abusive behaviors and human rights violations.” See“Why America must lead again: Rescuing U.S. foreign policy after Trump,” Foreign Affairs, March/April 2020. Available at www.foreignaffairs.com/articles/unit- edstates/2020-01-23/why-america-must-lead-again - 39- Монголын геополитик ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА: МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО Ж.Мэндээ - 40- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2020 оны 7 дугаар сарын 21-23ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг БРИКС-ийн чуулга уулзалтын зэрэгцээ зохион байгуулах гэж байсан Оросын мастер төлөвлөгөө COVID-19 цар тахлын улмаас бүтэлгүйтэж байсан билээ. Мөн оны 11 дүгээр сард Шинэ Дели хотноо ШХАБын Засгийн газрын тэргүүн(Ерөнхий сайд) нарын дээд хэмжээний уулзалтыг анх удаа даргалах байсан Энэтхэг Улсын боломж ч ижил шалтгааны улмаас хязгаарлагдсан. 1 Энэ хоёр арга хэмжээ 2020 оны 11 дүгээр сард цахимаар зохион байгуулагдсан бөгөөд ШХАБ-ын гишүүн орнууд 2025 он хүртэл хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталснаараа онцлог байв. ОХУ 2020 оны 9 дүгээр сард ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын болон Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг Москва хотноо тус тусад нь зохион байгуулсан. 2020 оны дундуур Энэтхэг, Хятадын хилийн маргаантай бүсэд мөргөлдөөн гарч Энэтхэгийн 20 цэргийн алба хаагч амь үрэгдсэн үйл явдлын дараа тус хоёр улсын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар нүүр тулан уулзаж байгаа нь эдгээр арга хэмжээний онцлох зүйл байлаа. ШХАБ-ын ажиглагчид 2020 оны 10 дугаар сард Киргизстаны Парламентын сонгуулийг өндрөөр үнэлсний дөнгөж маргааш нь сонгуулийн дараах эсэргүүцлийн ширүүн жагсаал гарч, эмх замбараагүй байдал үүсэн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг албан тушаалаас нь хүчээр огцруулж байв. 2 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас бусад бүх төрийн тэргүүн нар Киргизстаны дотоод улс төрийн асуудлаар чимээгүй байсан билээ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Нямцэрэнгийн Энхтайван БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Улаанбаатар хотноо, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай Москва хотноо тус - 41- Монголын геополитик тус уулзсаны дараа 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх шаардлагагүй гэж албан ёсоор мэдэгдэв. 3 Энэ өгүүлэлд ШХАБ-ын талаарх Монгол Улсын өмнөх байр суурийг судлан үзэж, 1) Байнгын төвийг сахих байр суурийг тунхаглах, 2) ШХАБ-д гишүүнээр элсэх санаачилгуудын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн ШХАБ-д гишүүнээр элсэхийг дэмжих болон эсэргүүцэх нийтлэг үндэслэлүүдийг тайлбарлаж, ШХАБ дахь Монгол Улсын оролцооны боломжит хувилбаруудын талаар дүгнэх юм. ШХАБ-ын эхэн үеийн хувьсал, Монголын байр суурь БНХАУ, ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс шинэхэн тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улсууд болох Казахстан, Киргизстан, Тажикстан Улсын(хожим нь Шанхайн Тав гэгдэх болсон) Ерөнхийлөгч нар 1996 оны 4 дүгээр сард“Хил орчмын бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурахаар Шанхайд уулзав. Хуучны ЗХУ буюу тухайн үеийн ОХУ нь Хятадын эсрэг түүнчлэн Афганистан дахь дайны үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Төв Азийн эдгээр улсуудад өөрийн цэргийн томоохон байгууламжууд, дэд бүтцээ байршуулсан байсан учраас тус гэрээг байгуулах нь энэ таван улсын хувьд эгзэгтэй асуудал байв. Дараа жил нь буюу 1997 онд эдгээр улсууд Москва хотноо “Хил орчмын нутагт цэргийн хүчийг багасгах тухай” гэрээнд гарын үсэг зурсан нь ялангуяа Бээжингийн хувьд итгэлцлийг бий болгох, аюулгүй байдлын асуудлаарх зовнилыг бууруулах чухал алхам болсон. Гэрээний дагуу цэрэггүйжүүлэх, цэргийн хүчийг багасгах үйл явцыг баталгаажуулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай болсон. Тухайн үед Монгол Улс Шанхайн Тавын уулзалтад уригдахгүй - 42- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо байх гурван үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, 1986 онд ЗХУын цэргийг Монгол Улсаас гаргахаар тохиролцож, 1992 онд бүрэн гаргасан. Хоёрдугаарт, 1989 онд Хятад-Монголын харилцаа хэвийн болсны үндсэн дээр Монгол Улс цэргийн хүчээ багасгаж, цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэдгээ шинэ Үндсэн хууль, бодлогын баримт бичигтээ тунхагласан. Гуравдугаарт, Монгол, Хятад хоёр 1960-аад оны эхээр хилийн гэрээ байгуулж, хилийн шугамыг тогтоосон байсан. Хятад улс харин Казахстан, Киргизстан, Орос, Тажикистан улсуудтай хилийн асуудлаа бүрэн шийдээгүй байв. Шанхайн Тавын уулзалт 2000 он гэхэд анхны зорилгодоо хүрч, цаашид энэ уулзалтыг албан ёсоор бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэмт хэрэг, шашны хэт даврах үзэл зэрэг үндэстэн дамнасан, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх механизм болгож эхлэв. Энэ таван улсын нэгдэл 2001 онд Узбекистан улсаар хүрээгээ тэлж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулснаа зарлан тунхаглаж, байгууллагын зорилго, зарчим, бүтэц, үйл ажиллагааны хамрах хүрээг заасан ШХАБ-ын дүрмийг баталсан. 4 Энэ байгууллагын байгуулагдсан цаг хугацаа нь АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний террорист халдлага, Орост болсон хэд хэдэн удаагийн амиа золиослох халдлага, Узбекистан болон Киргизстаны хил дагуух зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, мөн Хятад Улс “гурван хорт хүч” хэмээн нэрлэсэн терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмийн талаар улам бүр санаа зовних болсон цаг үетэй давхацсан. Ийм учраас ШХАБ гол анхраарлаа терроризмтой тэмцэх асуудалд маш яаралтайгаар шилжүүлж мэдээлэл солилцох, зохицуулах байнгын ажиллагаатай Терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийг Узбекистан Улсад байгуулахаар тохиролцов. Энэ хугацаанд ШХАБ-ын гишүүн орнууд ч, Монгол Улс ч харилцан бие биенээ - 43- Монголын геополитик сонирхсонгүй. Монгол Улс хэдийгээр Хятадын Шинжаан Уйгуртай хиллэдэг боловч энэ бүс нутагт хяналт сайтай, Монгол Улс ямар нэгэн террорист аюул заналтай тулгардаггүй. Түүнчлэн, Хятад, Орос тус байгууллагад давамгайлах хандлагатай байдаг тул Монголын бодлого боловсруулагч, судлаачид ШХАБ-д гишүүнээр нэгдэхийг дэмждэггүй. Тэдний олонх нь ШХАБ-д элсэхээс илүүтэйгээр ЕАБХАБ, НАТО гэх мэт бүс нутгийн бусад байгууллагуудад хүрч ажиллах сонирхолтой байдаг. ШХАБ 2004 онд том амбицтай бүс нутгийн байгууллага болон гарч ирсэн. Бээжин хотноо байрлах ШХАБ-ын байнгын ажиллагаатай Нарийн бичгийн дарга нарын газар нь зохицуулагч, хэрэгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага(ажиглагчаар), хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсуудын хамтын нөхөрлөл цаашлаад Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо(АСЕАН), Европын Холбоо, Африкийн холбоо зэрэг бүс нутгийн томоохон байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоосон. 5 ШХАБ тэр цагаас хойш жил бүрийн хавар Төрийн тэргүүн(Ерөнхийлөгч) нарын дээд хэмжээний уулзалтыг, намар нь Засгийн газрын тэргүүн(Ерөнхий сайд) нарын дээд хэмжээний уулзалтуудыг тус тус зохион байгуулж илүү идэвхтэй, илүү зохион байгуулалттай байгууллага болон хөгжсөн. Энэ хугацаанд ШХАБ АНУ болон түүний Европ дахь холбоотнуудын эсрэг улс төр, цэргийн эвсэл болж байгаа мэт алхмуудыг хийж эхэлсэн. Батлан хамгаалахын сайд нарын уулзалт болон цэргийн сургуулилтуудыг тогтмолжуулсан. 2005 онд ШХАБ-ын гишүүд АНУ болон НАТО-д Төв Азиас цэргийн хүчээ татан гаргах шаардлагыг хүргүүлсэн. 6 Мөн ондоо ШХАБ хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудыг багтаасан Оросын тэргүүлсэн цэргийн эвсэл болох Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагатай гэрээ байгуулсан. Хятадаас илүүтэйгээр Орос Улс цэрэгжүүлэлт болон аюулгүй - 44- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг шавдуулж байсан бол Хятад Улс ШХАБ-ыг улс төр, эдийн засгийн харилцааг дэмжих боломж гэж харж байсан. Тэр үед олон улс орнууд ШХАБ-д элсэх, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсад ч ШХАБ-д элсэх тухай яриа сэргэв. Улаанбаатарт зарим хүмүүс ШХАБ-д элсэхийн үр шимийг харж эхэлсэн. Тухайлбал(1) олон орны удирдагчидтай нэг дор уулзах нэг-цэгийн дипломат газар,(2) бүсчлэлийн хүчин чармайлтад ялангуяа эдийн засгийн асуудлаар оролцох боломж,(3) бүс нутгийн хууль сахиулах үйл ажиллагаанд оролцох боломж гэж үзсэн. Гэвч Хятад, Орос тус байгууллагыг гадаад бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгон илэрхий ашиглаж байгаа учраас олон хүн ШХАБ-д элсэх эсэхэд эргэлзсэн хэвээр. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын анхны ажиглагч орон болсноос хойш ажиглагчдын тоо өргөжиж, 2005 онд Энэтхэг, Иран, Пакистан, 2008 онд Беларусь, 2012 онд Афганистан улсууд тус тус ажиглагчаар элссэн. ШХАБ нь“ Яриа хэлэлцээний түнш”-ийн механизмыг бий болгосон бөгөөд түүнд нь Армени, Азербайжан, Камбож, Балба, Шри Ланка, Турк улсууд нэгдсэн. Байнга төвийг сахих статусаа тунхагласан Туркменистаныг үл оролцуулан, ШХАБ ямарч маргаангүйгээр Төв Азийн хоёр том улсыг оролцуулсан тус бүс нутгийн чухал байгууллага болон хөгжсөн. Байнгын төвийг сахих, бүрэн гишүүнчлэлийн асуудал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд хөрш орнуудын Төрийн тэргүүн нарыг урьж Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний “ Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин хоёр хөршийн Ерөнхийлөгчид Монголд тус тусдаа айлчилж, дараа нь Тажикстаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын хуралдааны үеэр анхны гурван талт дээд - 45- Монголын геополитик хэмжээний уулзалтыг хийсэн. 7 Дараа оны 6 дугаар сард Ташкент хотноо гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гурван өөр үзэл баримтлалыг нэгтгэхээр тохиролцсон.“ХятадМонгол-Оросын Эдийн засгийн коридор”-ыг байгуулах замаар Монголын“Талын зам” төсөл, Оросын“Евроазийн Эдийн засгийн холбоо”, Хятадын“Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлэхээр тохирсон. Сонирхолтой нь, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байнгын төвийг сахих байр суурийг олон улсад зарлан тунхаглах тухай зөвлөмж гаргах зорилгоор тус улсын хамгийн дээд зөвлөл болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай дуудан хуралдав. 8 Тэр даруй Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгад дипломатууд болон эрдэмтэн судлаачдын байр суурь хуваагдаж, ихэнх нь Монголын төвийг сахих байр суурийг бүрмөсөн хуульчлахыг эсэргүүцсэн учраас тухайн үеийн УИХ-ын гишүүд хуулийн төслийн хэлэлцүүлэгт хойрго байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд энэхүү гадаад бодлогыг өвлүүлэн үлдээхийг хүссэн үү, эсвэл Бээжин Москвагийн аль нэгний шахалтад орсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Тухайн үед БНХАУ Монгол Улсыг ШХАБ-д ажиглагчийн статусаа дээшлүүлж, бүрэн гишүүнээр элсүүлэхийг хичээж байсан бол ОХУ Монголыг Евроазийн Эдийн засгийн холбоонд элсэхийг уриалж байсан. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Гурван талт дээд хэмжээний уулзалтыг хийх тэдний тохиролцоо нь Монгол Улсыг ШХАБ-д оруулах хамтын хүчин чармайлтын нэгэн хэлбэр байсан гэж ойлгож болно. 2016 онд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын гуравдугаар уулзалтын үеэр гурван улсын Ерөнхийлөгч нар“Хятад-МонголОросын Эдийн засгийн коридор”-ыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурав. Казахстаны нийслэл Астана хотноо 2017 оны - 46- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо 6 дугаар сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Оросын ерөнхийлөгчид Монгол Улстай гурван талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулаагүй, учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тус уулзалтаас 2 долоо хоногийн дараа явагдах байсан юм. Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 онд БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад анх удаагаа оролцохоос нэг сарын өмнө хоёр хөрштэйгөө эдийн засгийн хувьд нягт хамтран ажиллах шаардлагатайг онцолсон. Ингэхийн тулд Монгол Улс Евроазийн Эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх шаардлагатай болно гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч үзсэн. 9 ШХАБ-ын талаарх түүний энэ мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш хурдан газар авч, олон нийтийн дунд хурц маргаан, мэтгэлцээнийг өрнүүлэв. Чиндао хотноо 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон Монгол-Хятад-Оросын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Баттулга“Монгол Улс ШХАБ дахь оролцооныхоо түвшинг ахиулах боломжийг судалж байна” гэж мэдэгдсэн.” 10 Үүний дараагаар ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх эдийн засгийн үндэслэлийг тайлбарлахын тулд Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй гадаад бодлогын хэвлэлийн бага хурлыг анх удаа хийсэн. 11 Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ алхмыг хоёр янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа хоёр хөрштэй хийх худалдааны саад бэрхшээлийг багасгаж гаалийн тарифыг бууруулах зэрэг цэвэр эдийн засгийн зорилготой, - 47- Монголын геополитик Хоёрдугаарт, байнгын төвийг сахих статусыг тунхаглахын оронд Хятад, Оросын бүсчлэлийн бодлогод нэгдэж өмнөх Ерөнхийлөгчөөс ялгаатай гадаад бодлого явуулах зорилготой байсан. Хэдий тийм боловч ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох түүний гэнэтийн алхам нь УИХ-аар дэмжигдээгүй, харин ч тус санаачлагыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд эцэс төгсгөлгүй маргааныг өрнүүлсэн. Бишкект 2019 онд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Баттулга Монгол Улс нь ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалсан хэвээр байна гэдгээ дахин нотлоод энэ асуудлаар тус улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгааг тайлбарлав. 12 Улс төрийн удирдагчид, гадаад бодлогын шинжээчид ШХАБ-ын гишүүн орнуудад судалгааны баг илгээхээр шийдэв. 13 Гадаад бодлогын шинжээчдээс бүрдсэн энэхүү судалгааны баг нь 2019 онд Хятад, Энэтхэгт айлчилсан боловч цар тахлын улмаас бусад гишүүн улсад айлчлах төлөвлөгөө нь тасарсан. Сонирхолтой нь, дээрх гэнэтийн санаачилгууд хоёулаа 2020 онд дуусгавар болсон. Монголын Засгийн газар тухайн жилийн 5 дугаар сарын 6-нд олон улсад байнгын төвийг сахих тухай шийдвэрээ цуцалсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-нд цахимаар явагдсан ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын статусыг бүрэн эрхт гишүүн болгох тухай яриагүй ч“ШХАБ-ын ажиглагч улсууд тус байгууллагын эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад практик үйл ажиллагаанд идэвхтэй оролцох”, мөн“Ажиглагч улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал”-ыг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн. 14 Энэ нь бүрэн гишүүнчлэлийн асуудлаарх санаачилга зогссоны дохио болсон юм. - 48- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо ШХАБ-ын гишүүнчлэлийг дэмжих болон эсэргүүцэх шалтгаан Бүрэн эрхт гишүүнээр элсэх тухай асуудлын эрч суларсан ч тус улсын гадаад болон дотоод нөхцөл байдалд ямар нэгэн томоохон өөрчлөлт гарахад энэ асуудал дахин сөхөгдөж, ширүүн маргаан өрнөх магадлалтай. Одоогийн байдлаар ШХАБ-ын гишүүнчлэлийг дэмжих гурван үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Энэтхэг, Пакистан Улсууд саяхан тус байгууллагад гишүүнээр элссэнтэй холбоотой. Энэ хоёр улс 2005 онд ажиглагчаар, 2017 онд бүрэн эрхт гишүүнээр элсэж чадсан. Тэдний элссэн явдал нь Монголын нөхцөл байдлын талаарх хоёр ойлголтыг зөөлрүүлж байна:(1) Авторитар дэглэмтэй орнуудын клубт Монгол Улс нэгдэх гэж байна гэсэн«гуравдагч хөрш» орнуудын ойлголт,(2) Монгол Улс Хятад, Оросын хамтын хяналтад орох нь гэсэн ойлголт. Энэтхэг, Пакистан улсуудыг Монголын нэгэн адил парламентын ардчилсан орон гэж үздэг. Тиймээс хэрэв тэд элссэн бол ШХАБ-ыг авторитар дэглэмтэй улсуудын клуб гэж нэрлэх боломжгүй юм. Тэгээд ч стратегийн түншийн хувьд Монгол хүчирхэг хөрш орнуудынхаа аливаа дарамт шахалтыг сөрөн зогсоход Энэтхэг дэмжлэг үзүүлэх боломжтой. 15 Хоёрдугаарт, Хятад улс ШХАБ-аар дамжуулан эдийн засгийн интеграцчлал(банк, санхүү) болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү хөгжүүлж байгаа учир Евроазийн эдийн засгийн интеграцчлалд нэгдэж эдийн засгийн үр шимийг хүртэх боломжтой юм. Хятад ШХАБ-ын Хөгжлийн банк, ШХАБ-ын Хөгжлийн сан, Торгоны замын санг байгуулж, тэр ч байтугай 2020 онд Хятадын зүүн хэсгийн томоохон хот болох Чиндаод ШХАБ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны туршиц бүс, баруун хойд Шааньси мужид ШХАБ-ын хөдөө аж ахуйн өндөр технологийн - 49- Монголын геополитик үзэсгэлэнгийн бүсийг хөгжүүлэхэд илүү их хөрөнгө зарцуулахаа амласан. Эдгээр бүсүүд нь ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Гурав дахь шалтгаан нь Хятад, Оросын санал санаачилгыг дэмжих, тэдний бүсчилсэн бодлогын хүчин чармайлтад оролцохоос татгалзахын оронд хамтарч найрсаг, сайн хөршийн харилцааг хадгалах нь чухал юм. Монголын эдийн засаг хөрш орнуудаасаа ихээхэн хамааралтай бөгөөд хоёр хөршийн аль аль нь Монголд шахалт үзүүлэх хүчтэй хөшүүрэгтэй. Өмнө нь Хятад төмөр зам болон зах зээлд оролцох байдлаар харин Орос шатахууны хангамжийг барих замаар Монголын бодлогод нөлөө үзүүлж байсан. ХятадМонгол-Оросын Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэх эсвэл гаалийн татвар, тариф, хураамжийг бууруулахын тулд ШХАБын болон хөрш орнуудын бүсчилсэн хамтын хүчин чармайлтад Монгол Улс оролцох шаардлагатай болно. Хүснэгт 1. ШХАБ-т гишүүнээр элсэх шалтгаан Энэтхэг, Пакистан элссэн Эдийн засгийн ашиг тус Найрсаг хөрш ШХАБ цаашид авторитар дэглэмтэй улсуудын клуб байхаа больсон. Энэтхэг Улс нь Хятад, Оросын эсрэг тэнцвэржүүлэгч юм. Хятадаас санхүүжилт авах боломжийг ШХАБ олгоно. Төв Ази болон Евразид эдийн засгийн интеграцчлалыг хангана. Гишүүнээр элсвэл Хятад, Оросын бүс нутгийн интеграцчлалын хүчин чармайлтыг дэмжихийг шаардана. Түүнчлэн зах зээлд давуу эрхтэй оролцох, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Дээрхийн эсрэгээр, ШХАБ-ын гишүүнчлэлийг эсэргүүцэх гурван сөрөг үндэслэлийг дэвшүүлж болно. Юуны өмнө Хятад, Орос хоёр улс төр, аюулгүй байдлын байгууллага болон хөгжиж байгаа ШХАБ-ыг АНУ болон түүний холбоотнуудын эсрэг ашиглаж болно. - 50- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо Энэхүү аргументыг дараах баримтууд нотолж байна. 2005 онд Хятад, Орос АНУ-ын цэргийг Киргизстан болон Узбекистанаас нэн даруй гаргахыг шаард хэмээн Төв Ази дахь ШХАБ-ын бүх гишүүн орнуудаа ятгасан. Түүнчлэн ШХАБ Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг 2003 оноос эхлэн тогтмолжуулсан бөгөөд ШХАБ-ын далбаан дор“Энхийн элч” зэрэг жижиг хэмжээний солилцооноос эхлээд том хэмжээний цэргийн сургуулийг хэд хэдэн удаа, тогтмол зохион байгуулаад байна. ШХАБ цэргийн эвсэл гэдгээ үгүйсгэсэн албан ёсны мэдэгдлүүдийг хийдэг боловч, ийм төрлийн улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагаа нь Монгол Улсад дараах нөхцөл, болгоомжлолыг бий болгож байна.(1) АНУ болон түүний холбоотнуудтай харилцаагаа хөгжүүлэх бие даасан гадаад бодлогоо алдахаас эмээх(2) НАТО-гийн гишүүн орнууд болон Ази дахь АНУ-ын холбоотнуудтай батлан ​х​ амгаалах хамтын ажиллагааг зогсоох дарамт шахалт үзүүлэх вий гэсэн айдас төрүүлж байна. Дараагийн үндэслэл бол ШХАБ-ын эдийн засгийн үр ашгийг үгүйсгэх явдал юм. Бүх гишүүн орнууд нь тухайн байгууллагаас өөр өөр хүлээлттэй, өөр өөр зорилго агуулдаг учраас ШХАБын ирээдүй бүрхэг байна. Хятад түүх, соёлын хувьд Төв Азийн орнуудтай нягт холбоотой Шинжаан Уйгурын бүс нутагт тогтвортой байдлыг хадгалах аюулгүй байдлын хэрэгцээгээ хангахын тулд бүс нутгийн байгууллагаар дамжуулан, тэдний амлалтад үндэслэн Төв Азийн орнуудтай холбоогоо бэхжүүлэхийг хүсдэг. Оросын хувьд Төв Ази дахь геополитикийн онцгой давуу эрх, байр сууриа хадгалах сонирхолтой учир аюулгүй байдлын хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьж, эрчим хүчний салбар дахь өөрийн ашиг сонирхлоо хамгаалдаг. Энэтхэг шинэхэн гишүүн улсын хувьд Төв Азид оролцоогоо хадгалах геополитикийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ бүс нутаг дахь Пакистаны оролцоонд хяналт тавьдаг. Төв Азийн томоохон хоёр улс болох Казахстан, Узбекистан нь АНУ болон Европын Холбооноос хүний эрхийн асуудлыг байнга - 51- Монголын геополитик хөнддөгтэй холбоотойгоор өөрсдийн дэглэмийн аюулгүй байдлыг хангах үүднээс ШХАБ-ыг ашигладаг. Эдгээр шалтгааны улмаас интеграцчлалаас бий болох ШХАБ-ын эдийн засгийн үр өгөөж бол зүгээр л гоёмсог яриа юм. Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн хамтын ажиллагааны хоёр талт механизмыг сайн бүрдүүлсэн. Гурав дахь үндэслэл нь Монголын өвөрмөц онцлог, интеграцчлал нь Төв Ази гэхээсээ илүү Зүүн хойд Азитай нийцдэг. Казахстаныг эс тооцвол Монгол Улс нь Төв Азийн орнуудтай маш хязгаарлагдмал харилцаа хөгжүүлсэн. Монголын алс баруун хязгаарын БаянӨлгий аймагт Монголын казахууд голдуу оршин суудаг учраас Казахстантай эдийн засгийн болон соёлын харилцаатай байдаг. Гэвч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас Монгол, Казахстаны хоёр талын худалдаа ач холбогдол багатай байдаг. Харин эсрэгээрээ Монголын хамгийн том худалдааны түншүүд нь Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн хойд Азийн орнууд байдаг. Монгол Улс Өмнөд Солонгостой эдийн засгийн болон соёлын хүчирхэг харилцааг хөгжүүлсэн. 40,000-50,000 монголчууд Солонгост ажиллаж, Улаанбаатар Сөүлийн хооронд өдөр бүр, тогтмол нислэг хийгддэг бөгөөд Солонгосын соёл, бизнесийн нөлөө Монголд улам бүр өссөөр байна. Монгол, Японы хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээрийг(Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр) байгуулсан ба соёлоор дамжуулан хүчтэй харилцааг бий болгосон. Жишээлбэл, Японы үндэсний сүмо бөхийг монголчууд ихээр сонирхдог бөгөөд 2003 оноос хойш Монголын бөхчүүд японы энэ спортод тэргүүлсээр байна. Үндсэндээ газрын тос, эрчим хүчний импортод тулгуурласан Монгол, Оросын худалдаанаас ялгаатай нь Хятадын худалдаа, дэд бүтцээс хамаарах Монголын хамаарал эрчимтэй өссөн. ШХАБ-д гишүүнээр элсэхийг үл дэмжигчид ийм бодит байдлаас шалтгаалан Зүүн хойд цаашлаад Зүүн өмнөд Азийн - 52- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо байгууллага, санаачилгуудад нэгдэх нь чухал хэмээн онцолж байна. Хүснэгт 2. ШХАБ-т гишүүнээр элсэхгүй байх шалтгаан Хятад, Оросын Эвсэл ШХАБ-ын тодорхой бус ирээдүй Зүүн Азийн өвөрмөц онцлог Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдана. АНУ гэх мэт“гуравдагч хөрш” орнуудтай хөгжүүлэх хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бүх том гүрнүүд өөр өөр зорилготой. Хятад, Орос улсуудтай ШХАБ-аар дамжуулж харилцаагаа хөгжүүлснээс илүүтэй хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлсэн нь дээр. Төв Азитай интеграцчлах магадлал тун бага. Зүүн Азитай интеграцчлах нь амжилттай хэрэгжих бөгөөд ирээдүйтэй. ШХАБ-ын талаарх дүгнэлт, боломжит хувилбарууд Ирээдүйн ШХАБ-ын хамгийн боломжит хувилбар гэвэл тус байгууллага нь гишүүн орнуудын хувьд улс төрийн яриа хэлэлцээний гол механизмын үүргийг гүйцэтгэсээр байх болно. Нэн ялангуяа олон гишүүн орнууд, тухайлбал, Хятад-Энэтхэг, Энэтхэг-Пакистан, Киргиз-Узбекистан, урт хугацааны туршид хоёр талын хурцадмал байдалтай байсаар ирсэн. Олон жил үргэлжилсээр байгаа эдгээр асуудлыг ШХАБ шийдвэрлэнэ гэж төсөөлөхөд хүндрэлтэй. Гэхдээ бүх гишүүн орныг илүү өргөн цар хүрээтэй, бүс нутгийн яриа хэлэлцээнд оролцох олон-талт платформоор хангах боломжтой. Хятад, Энэтхэг, Орос гэсэн гурван том тоглогчид өөр өөрийн зорилго, ашиг сонирхолтой байгаа учраас ШХАБ-ын бүх гишүүн орнууд тухайн бүс нутгийн төлөө нэгдэж, хамтын алсын харааг хөгжүүлэхэд амжилт олохгүй байх талтай. Энэ нөхцөлд Монгол Улс яриа хэлэлцээний механизмын нэгэн хэсэг нь байж, ширээний ард суугаад өөрийн дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй юм. Дараагийн боломжит хувилбар бол ШХАБ бүс нутгийн эдийн - 53- Монголын геополитик засгийн хамтын ажиллагааны гол механизм болох юм. Энэтхэг, Орос зэрэг бүх гишүүн орнууд Евроазиар дамжин Өмнөд Ази, Европ, Ойрх Дорнодыг холбох дэд бүтцийг хөгжүүлэх Хятадын“ Бүс ба Зам” санаачилгад багтаж, ашиг хүртэхийг хүсдэг. Их Евроазийн түншлэлийн хүрээнд Орос улс Евроазийн Эдийн засгийн холбоог Хятадын Бүс ба Зам санаачилгатай нэгтгэн хэрэгжүүлэхийг дэмждэг. Иран болон Яриа хэлэлцээний түнш зарим улсууд(Азербайжан, Турк) тус сүлжээнд нэгдэхийг зорьж байна. Энэтхэг, Пакистан улсууд Төв Азиар дамжин Өмнөд Ази болон Евроазийн хооронд холбоосыг сайжруулахын тулд тусдаа төслүүдийг хэрэгжүүлж байна. ШХАБ нь үнэн хэрэгтээ засгийн газар хоорондын эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцүүлгийг дэмжих, харилцан солилцоо, үзэсгэлэн зэрэг бизнесийн арга хэмжээ зохион байгуулах тал дээр ихээхэн шинэлэг ханддаг. Тус байгууллага нь дэд бүтцийн дутмаг байдлаа шийдвэрлэх, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх мөрөөдөлдөө хүрэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой учраас Монгол Улс энэ хувилбарын дагуу ШХАБ-д гишүүнээр элсэх нь ашигтай. Хамгийн магадлал багатай хувилбар бол ШХАБ нь НАТО, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Харилцан хамгаалах гэрээний түншүүд зэрэг байгууллагуудтай адилхан цэргийн эвсэл болох явдал юм. Нэгдүгээрт, ШХАБ болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай батлан хамгаалах харилцаа холбоогоо бэхжүүлэх гэсэн ОХУ-ын одоогийн алхам нь Евроазид нөлөөгөө бататгах, АНУ болон түүний Европ дахь холбоотнуудтай тохиролцоо хийх хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой тактикийн шинжтэй юм. ОХУ нь Хятадыг Оросын Алс Дорнод, Монгол Улс, Төв Азийн бүс дэх байгалийн геополитикийн өрсөлдөгч хэмээн үздэг учраас Хятадын эсрэг болгоомжлол нь байсаар ирсэн. Хоёрдугаарт, Энэтхэг, Пакистан хоёр АНУ-ын эсрэг цэргийн эвслийг дэмжих магадлал байхгүй, харин ч Энэтхэг Улс нь АНУ, Оростой аюулгүй байдлын хүчтэй харилцаа тогтоохыг эрмэлзэхийн - 54- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо зэрэгцээ Хятадтай харилцаагаа сайжруулахаа ч тооцоолсон байгаа. Пакистан АНУ-ын цэргийн тусламжид тулгуурладаг бөгөөд НATO-ын гишүүн биш боловч батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр тусгайлсан харилцаа бүхий“Гол холбоотон” 17 улсын нэг нь юм. 16 ШХАБ-ын бүх гишүүдийн сонирхлын төвд орших цорын ганц салбар бол терроризмын эсрэг хамтын ажиллагаа юм. Энэ хувилбарын дагуу Монгол Улс идэвхтэй ажиглагчийн байр суурийг баримтлахын хажуугаар аюулгүй байдлын уламжлалт бус заналхийллын асуудлаар хууль сахиулах байгууллагуудаараа дамжуулан хязгаарлагдмал хүрээнд оролцох боломжтой юм. Эцэст нь дүгнэхэд геополитикийн ерөнхий байдалд эрс өөрчлөлт орохгүй л бол Монгол Улс ШХАБ-ын нэгэн хэсэг байж гадаад бодлогод эвийг нь олж маневрлах чадвараа аюулд учруулахгүйн тулд ажиглагчийн статустай байх нь хамгийн ашигтай хувилбар хэвээр байх болно. --оОо-- 55- Монголын геополитик Эх сурвалж 1“SCO Secretary-General’s press conference on the results of the SCO Summit”, 16 Nov. 2020, Available at http://eng.sectsco.org/ news/20201116/692924.html; Joint Communique of the meeting of the Council of Heads of Government, 30 Nov. 2020. Available at http://eng. sectsco.org/news/20201130/697604.html. 2“SCO, CIS praise parliamentary elections in Kyrgyzstan”, Xinhua News, 5 October 2020. Available at http://www.xinhuanet.com/enlglish/2020-10/05/c_139420648.htm. 3 Interview with Minister of Foreign Affairs,[in Mongolian] Gogo News, 3 Nov. 2020. Available at https://gogo.mn/r/qm99v. 4 SCO Secretariat, Shanghai Declaration on the establishment of the SCO, 2001. Available at http://eng.sectsco.org/documents/. 5 SCO Secretariat,“General information”. Available at http://eng.sectsco. org/cooperation/. 6 The Declaration of Heads of Member States of the Shanghai Cooperation Organization on 5 July 2005 stated:“Considering the completion of the active military stage of antiterrorist operation in Afghanistan, the member states of the Shanghai Cooperation Organization consider it necessary, that respective members of the antiterrorist coalition set a final timeline for their temporary use of the above-mentioned objects of infrastructure and stay of their military contingents on the territories of the SCO member states”(16 June 2017). Available at www.sectsco.org. 7“Three heads of state met in Dushanbe”,[in Mongolian] IKON News, 12 Sep. 2014. Available at: https://ikon.mn/n/aal. 8 National Security Council of Mongolia,“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ”, Press release, 9 Sep. 2015. Available at https://nsc.gov.mn/?q=node/323. 9“Upgrade cooperation with the SCO,”[in Mongolian], News.MN, 22 May 2018. Available at https://news.mn/r/779104/. 10 President of Mongolia,“President addresses 18th meeting of SCO coun- 56- Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага: Монгол Улсын оролцоо cil of heads of member states”, Press release, 10 June 2018. Available at https://president.mn/en/2018/06/10/president-addresses-meeting-of-scocouncil-of-heads-of-state/. 11“Kh Battulga: We have been SCO observer for 14 years”,[in Mongolian] Gogo News, 14 June 2018. Available at https://gogo.mn/r/226935. 12 President of Mongolia,“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ”, Press release, 14 June 2019. Available at https://president.mn/9379/. 13 Interview with Vice Foreign Minister, in MONTSAME, 22 Feb. 2019. Available at https://montsame.mn/en/read/180998. 14 President of Mongolia, Speech to the meeting of the Council of Heads of State of SCO member States, 10 Nov. 2020. Available at https://president. mn/en/2020/11/10/speech-to-the-meeting-of-the-council-of-heads-ofstate-ofsco-member-states/. 15 Ministry of External Affairs of India, Brief of India Mongolia Bilateral Relations, Jan. 2020. Available at https://mea.gov.in/Portal/ForeignRelation/ India_ Mongolia_2020.pdf. 16 Department of State of the United States,“Major Non-NATO Ally status”, Fact sheet, 30 Jan. 2020. Available at www.state.gov/major-non-nato-ally-status/. - 57- Монголын геополитик МОНГОЛЫН КАЗАХУУД: БАЯН-ӨЛГИЙГӨӨС ДЭЛХИЙН ТАВЦАНД Л.Алтанзаяа, Б.Ундрах, Ж.Мэндээ - 58- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд Айшолпан Нургайв бол Монгол Улсын баруун хойд нутаг БаянӨлгий аймгийн уугуул, өсвөр үеийн, зоримог нэгэн охин юм. Тэрээр “Бүргэдчин охин” баримтат кинонд тоглосон нь дэлхийд алдаршиж, youtube, фейсбүүк хуудаснаа олон хүмүүсийн сэтгэлд нийцэж улмаар BBC зэрэг томоохон мэдээллийн хэрэгслийн онцлох сэдэв нь болж байсан. 1 Н.Айшолпан охин арваадхан настайдаа казах нүүдэлчин түмний морин дэл дээрээс бүргэдээр ан хийх уламжлалт аргад суралцсан байв. Тэрээр ихэвчлэн эрчүүд л бүргэдээр ан хийдэг уламжлалыг эвдэж, үе тэнгийн охидоо зоригжуулан төрөлх нутаг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотынхоо нэр хүндийг өндөрт өргөсөн төдийгүй Монголын Казах түмний соёл заншилд дэлхийн анхаарлыг хандуулж чадсан юм. Тэр бол Монголын 121 000 казахуудын нэг юм. 2 Монгол дахь казахууд өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй үндэстний цөөнх бөгөөд соёл иргэншил, нийгэмд эзэлж буй өнөөгийн байр сууриа алдах вий гэсэн айдастай байдаг. Казахууд хэт олноор давамгайлан суурьшдаг Баян-Өлгийд исламын соёл заншил хүчтэй дэлгэрч, монголчуудыг гадуурхан хавчих бодлого явуулдаг талаар тус нутгийн монгол иргэд ихээхэн гомдол мэдүүлэх болсон. Тэд казахуудыг монголд элэгтэй, итгэл үзүүлж болох эсэхэд эргэлзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр доромж, ад үзсэн сэтгэгдлүүдийг нийтэлсэн байдаг. Монголын казахууд нь Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Казахстан, Оросын Казах болон Тува үндэстнүүдтэй харилцах Монгол Улсын харилцааны илэрхийлэл болдог учраас баруун бүсийн хүн амын асуудал нь гадаад хүчин зүйлийн хамааралтай гэж хэлж болно. Монголчууд казах иргэдийг исламын хэт даврагч бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй бөгөөд Турк, Казахстаны соёлыг Монголд хүчээр дэлгэрүүлэхийг санаархдаг гэх хардлага тээдэг. Энэ өгүүлэлд дээрх - 59- Монголын геополитик эмзэг асуудлуудыг тунгаахын зэрэгцээ Монгол дахь казахууд болон Монгол Улсын гадаад харилцаанд тэдний гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийн талаар авч үзнэ. Энэхүү товч өгүүлэл нь гурван хэсэгт хуваагдана. Эхний хэсэгт казахууд хэзээ, хэрхэн, яагаад Монгол Улсад шилжин суурьшиж эхэлсэн, социализмын үед хэрхэн монголын нийгмийн бүрэлдэхүүн хэсэг болсон тухай өгүүлнэ. Хоёрдугаар хэсэгт Монголын казахуудын өөрийн шашнаа шүтэх, гадаадад зорчихын зэрэгцээ улс төрийн болон иргэний эрхээ эдлэх боломжийн тухай авч үзнэ. Гуравдугаар хэсэгт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Казахстан, Турк болон бусад улстай харилцах Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд Монголын казахуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар онцлох болно. Монгол орныг сонгож, социализмын үеийг даван туулсан нь Нутаг устай болов Казахуудын нүүдэл 19 дүгээр зууны сүүл үеэс эхэлсэн. Хаант Орос болон Манж Чин улсын хооронд байгуулсан Тарвагатайн гэрээний дагуу Манжийн Чин их гүрний үед казах нүүдэлчид цаг агаарын хувьд тааламжтай, бэлчээр сайтай газар эрэлхийлэн Алтайн нуруугаар чөлөөтэй нүүдэллэх болсон. 3 Тэр цагаас хойш казах цагаачдын Монголд шилжин суурьших гурван том нүүдэл болсон. Эхний шилжилт хөдөлгөөн нь Дунганы бослого(1862-1877) буюу исламын шашинтнууд Чин улсын эсрэг бослого гаргаж Манж Чин улсын баруун хойд хэсэгт оршин сууж байсан олон угсаатнуудад асар их харгислал үйлдэх үед болжээ. Чин улс зардал ихтэй, цэргийн харгис ажиллагаа явуулсны хүчинд эрх мэдлээ сэргээн, Шинжаанд бүрэн хяналтаа тогтоосон бөгөөд тэднийг хавчин дарж, - 60- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд өндөр татвар ногдуулах бодлого хэрэгжүүлэв. Хүчирхийлэл, татвар, өлсгөлөнгөөс зугтсан казах нүүдэлчид Монголын ноёдоос нутаг дэвсгэртээ суурьшуулах зөвшөөрлийг хүсэв. Хоёр дахь нүүдэл нь Манж Чин гүрнийг түлхэн унагаж Дундад иргэн улсыг байгуулсан 1911 оны хувьсгал(Синьхайн хувьсгал)-ын дараахан тохиосон. 400 орчим казах гэр бүл Дундад иргэн улсын шинэ засаг захиргааны бодлого, цэргийн жанждын дарангуйлал, хүчирхийллээс дайжин дүрвэж, 1912 онд Богд хаант Монгол улсын харьяат болох хүсэлтээ илэрхийлсэн. 4 Тухайн жилийн арван нэгдүгээр сард Богд хаан зарлиг буулгаж, баруун Монгол дахь казахуудыг хаант улсын харьяат хэмээн хүлээн зөвшөөрсөн. Дашрамд дурдахад, 1913 онд Ноён хутагт Дамбийжанцаны(Жа лам) дарамтын улмаас Орос руу дүрвэн гарсан Монголын казахуудыг эргэн ирэх үед Монгол цэргүүд тэднийг хамгаалалтад авч байжээ. 5 Эдгээр казахуудын ихэнх нь 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож, мөн Монгол дахь Цагаан Оросын цэргүүдтэй дайтсан байдаг. 1922 онд баруун Монгол дахь казах овгийн удирдагчид шинэ засгийн газраас казахуудыг албан ёсны иргэншилд багтааж, оршин суурьших газар олгохыг хүссэн. Засгийн газар хүсэлтийг хүлээн авч казах, тувачуудад иргэншил олгон Монголын баруун хязгаар нутагт аж төрөхийг зөвшөөрсөн. Гурав дахь томоохон шилжилт хөдөлгөөн 1930-1940-өөд онд буюу Хятадад Гоминданы засгийн газар, коммунистууд хоорондын иргэний дайн өрнөсөн үед тохиолдсон. Тухайн үед Төв Азийн бүс нутаг, түүний дотор Шинжаан нь геополитикийн хүчирхэг өрсөлдөгчид болох Хятад, Зөвлөлт Холбоот Улс болон дотоодын дайтагч талуудын тулааны талбар болсон байв. Энэ удаад Монголын удирдагчид баруун бүс нутаг дахь казах, монголчуудыг хил дамнасан зэвсэгт дээрэмчид болон цэргийнхнээс дахин - 61- Монголын геополитик хамгаалсан юм. 1930 онд Монгол Улсын Бага хурал Үндэстний цөөнхийг дэмжих хороог байгуулж, казах, тува иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулах тухай тогтоол гаргасан. 1940 онд Улсын Бага хурал урианхай монголчуудын нутагт шинэ аймаг байгуулснаар казахууд голлосон Баян-Өлгий аймагт урианхайчууд үндэстний цөөнх болсон. 6 Хэдийгээр Монголд нүүдэллэн ирсэн казахуудын хувьд эх оронтой болох мөрөөдөл нь биелсэн ч хувьсгалын жилүүдэд болон Сталины их цэвэрлэгээний үеэр Монголын казахууд монголчуудын нэгэн адил ихээхэн зовлон туулж, харгислалд өртсөн. 30 000-40 000 орчим монгол тайж язгууртнууд(ихэнх нь Чингис хааны удмын язгууртнууд), сэхээтэн, лам хуврагууд болон олон жирийн казахууд 1920-1930-аад оны үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт гэх хэргийн золиос болсон бөгөөд тэдний шашны байгууллага, сүм хийд, судар, бичвэрүүдийг устгаж, шашин шүтэх эрхийг нь хориглосон. 7 Казах судлаачдийн үзэж буйгаар тэдгээр казахуудын дийлэнх нь чинээлэг, шашин шүтлэгтэй, мулла буюу исламын шашны удирдагчид байсан бөгөөд 1937-1938 онд цаазлагдсан. 8 Социализмын үеийг даван туулсан нь Монголын казахууд социализмын үеийг бусад монголчуудын нэгэн адил даван туулсан. Энэ үед бүх иргэд үзэл суртлын хувьд коммунист намын үзэл, сургаалыг үг дуугүй даган биелүүлэх шаардлагатай байв. Үл нийцсэн, зөрөлдөөнтэй үзэл бодол ямагт гадуурхагдаж, улс төрийн болоод боловсрол эзэмших, албан тушаал ахих, төрийн шагнал хүртэх гэх мэт нийгмийн халамжуудыг эдлэх боломжоо алддаг байв. Монголын эрх баригчид Зөвлөлт маягийн интернационалчлалыг нэвтрүүлж Зөвлөлтийн заавраар олон-үндэстэн угсаатны нийгмийг байгуулахаар ажиллаж байв. - 62- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд Коммунист нам 1921 оны хувьсгалаас эхлэн улс төрийн үзэл баримтлал нийцсэн казахуудыг эгнээндээ элсүүлж, казахуудад намын байгууллагын болон Ардын Их Хурлын шийдвэр гаргах үйл явцад оролцох, өөрсдийн төлөөллөө багтаах боломжийг олгосон. 1942 оноос Намын сургуульд казах оюутнуудыг элсүүлээд зогсохгүй казах эмэгтэйчүүдэд зориулан казах хэл дээр сургалтуудыг зохион байгуулж байсан. 9 1947 он гэхэд үндэстний цөөнх болсон казахуудад Монголын бүх их дээд сургууль нээлттэй болсон байлаа. Засгийн газар казах бичиг үсэгт сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн казах хүүхдүүдэд төрөлх хэл дээрээ сурч боловсрох боломжийг олгох зорилгоор 1933 онд анхны казах сургуулийг байгуулсан нь өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. 1941 оноос казах хэлээр сонин, 1942 оноос сэтгүүл гаргаж, дараа нь радио, телевизийн үйлчилгээг казах иргэдэд үзүүлжээ. Өөрөөр хэлбэл казахууд социалист улс төрийн үйл явцад оролцож, төрөлх хэлээрээ боловсрол, мэдээлэл авах эрхтэй байв. Засгийн газар Баян-Өлгий аймгийг байгуулсны дараа өөрсдийн удирдлага, засаг захиргаа, төрийн болон нийтийн үйлчилгээг боловсронгуй болгох эмнэлэг, сургууль, цахилгаан станц, хөнгөн үйлдвэр, мал аж ахуйг хөгжүүлэхэд нь зориулан бусад аймгуудаас илүү өндөр төсвийг баталж өгсөн. Соёл заншлын хувьд ойр байдгаас үүдэн, Монголын казахууд нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улстай онцгой холбоо тогтоосон байдаг. ЗХУ нь 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулагдсан даруйд Казахстанаас эмч, малын эмч, багш нарыг илгээн ажиллуулж эхэлсэн. 10 1943 оноос Монголын казах оюутнууд ЗСБНХУ-ын их дээд сургууль, институт, тусгай мэргэжлийн сургуульд суралцаж эхлэв. Монгол Улс хэдийгээр нэр нь өөрчлөгдсөн ч гэсэн ЗХУ-аас тусгаар тогтносон Казахстан Улстай 1940-өөд оноос хойш харилцаатай байсаар ирсэн. ЗХУ болон бусад социалист блокийн орнуудад суралцахад Монгол Улсын иргэдэд тавигддагтай нэгэн адил шаардлагыг - 63- Монголын геополитик хангаж чадсан казахуудад ч дээрх орнуудад суралцах боломжийг олгож байв. Тэд монгол хүмүүсийн нэгэн адил дотоод, гадаадын их дээд болон тусгай мэргэжлийн сургууль төгсөөд зөвхөн Намын Төв Хорооны болон холбогдох яамдын шийдвэрээр монголын хөдөө орон нутагт хуваарилагдан ажилладаг байв. Мөн тэр үед 18-25 насны бүх казах эрчүүд гурван жилийн хугацаатай цэргийн алба хаах, 45 нас хүртлээ цэргийн бэлтгэл нөөцөд байх шаардлагатай байсан. 11 Зөвлөлт маягийн нийгмийг байгуулах төрийн бодлого, даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс казахуудыг Монголын нийгэмд нэгтгэсэн. Монголын баруун бүсэд ажлын байр хомс байснаас үүдэн олон тооны казахууд мэргэжлээрээ ажиллах боломжийг хайж томоохон хотууд руу нүүж эхэлсэн. Хэдийгээр казахууд Баян-Өлгий аймагт төвлөрч, аймгийн нийт хүн амын 78-80 хувийг эзэлж байсан боловч өөр бусад газруудад ч нүүн суурьшсан. Тухайлбал Ховд аймгийн хүн амын 10 хувь нь казахууд байсан ба нийслэл Улаанбаатар хот, Эрдэнэт хотын уул уурхай, зэс, молибдены үйлдвэр, Чандагана, Налайх болон Шарын голын нүүрсний уурхай зэрэг аж үйлдвэр, уул уурхайн томоохон үйлдвэрүүд хөгжсөн суурин газарт олноор суурьшиж казах иргэдийн төвлөрөл бүрдэж эхэлсэн. 1991 оны байдлаар Чандаганы нүүрсний уурхайн нийт хүн амын 72 хувь, Налайхын 60 хувь, Шарын голын 30 хувийг казахууд бүрдүүлж байв. Эдгээр хот суурин газруудад казахууд үндэстний цөөнх гэдэг утгаараа нэгдэж, бие биеэ дэмжин, соёл заншлаа хадгалан үлдэх үүднээс өөрсдийн нийгмийн бүлгийг бий болгож байв. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн казах судлаачийн тайлбарласнаар “Хэдийгээр социализмын үед казахуудыг гадуурхан дарамталж байгаагүй боловч үндэстний цөөнхийн хувьд сэрэмжтэй, олонх түмэндээ эргэлзэх байдал байдаг. Тиймээс казахууд томоохон хот суурин газарт ч гэсэн бие биетэйгээ илүү ойр амьдрахыг илүүд үздэг” 12 байжээ. - 64- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд Казахын хүн ам социализмын үед үлэмж өссөн. Баян-Өлгий аймаг олон жилийн туршид төрөлт өндөртэй аймагт тооцогдсоор байгаа нь үндсэндээ тэдний соёл заншилтай холбоотой. Тухайлбал, казах иргэдийн тоо 1956 онд 36 700, 1969 онд 62 800, 1989 оноос хойш одоогийн байдлаар 120 500 хүрээд байна. Энэ тоог баталгаатай гэж үздэг. Яагаад гэвэл казахуудад хятадууд шиг үндэс угсаагаа нуун дарагдуулах, эсвэл социализмын үеийн бусад зарим үндэстний цөөнхтэй адил өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн худал бүртгүүлэх шаардлага байгаагүй. Казахуудад угсаатны соёл, амьдралын хэв маягаа хадгалан үлдэх нь нээлттэй байсан учир өдгөө казах хэл, үндэсний хувцсаа дээдлэн“ Наурыз” зэрэг уламжлалт баяр ёслолоо тэмдэглэдэг. Түүгээр зогсохгүй нас барсан хүмүүсээ монголчуудаас тусад нь нутаглуулах оршуулгын газрыг байгуулсан. Социализмын үед шашин, шашны зан үйлийг хориглож төрийн хатуу хяналтад байлгадаг байсан нь бөө мөргөл, буддизм зэрэг бусад түгээмэл шашинд ч хамааралтай байлаа. Г.Б.Козгамбаевагийн бичсэнээр 1960-аад онд казахуудыг монголжуулах гэсэн Монголын засгийн газрын оролдлогод казах сэхээтэн, жирийн иргэд ихээхэн дургүйцлээ илэрхийлж байжээ. 13 2001 онд Монголын казах эрдэмтэн К.Зардыхан 1940 оноос хойш Монгол дахь казахууд хэзээ ч улс төрийн ямар нэгэн гадуурхал, цэвэрлэгээ, нийгмийн дарамт шахалтад орж байгаагүй, харин ч нийгмийн салбар бүрд амжилттай яваа гэж мэдэгдсэн байдаг. 14 Иргэний болон чөлөөтэй зорчих эрх Иргэний эрх Казахууд 1989-1990 онд Монголын бүх ард түмний хамтаар улс төр, эдийн засгийн эрх чөлөөг олж авсан. ЗХУ болон бусад социалист орнуудын нэгэн адил Монгол улсад улс төр, эдийн засгийн - 65- Монголын геополитик шинэчлэлийн үйл явц эрчимжиж, энэхүү үйл явцад казахууд ч идэвхтэй оролцов. К.Зардыхан зэрэг казах сэхээтнүүд болон намын албан тушаалтнууд бүхий 15 эрдэмтэн нэгдэж 1989 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн“Үнэн” сонинд ардчилсан шинэчлэлийг уриалсан нээлттэй захидал хэвлүүлж байлаа. 15 Казахууд ардчилсан хөдөлгөөнд нэгдэж, улмаар шинэ улс төрийн намуудад элссэн. 1989 оны 12 дугаар сард Монголын Ардчилсан Холбооны салбар Баян-Өлгий аймагт байгуулагдав. Хэдхэн сарын дараа Монголын ардчилсан нам, Монголын Социал Демократ Намын бүлгүүд энэ аймагт байгуулагдсан. 1990 оны 6 дугаар сард хэсэг залуус Монголын Ардчилсан Холбооны гишүүдтэй хамтран аймгийн намын удирдлагыг огцрохыг шаардаж суулт зарлав. 16 Казахууд ардчилсан хувьсгалын жилүүдэд ардчилсан хөдөлгөөн болон намуудын салбар зөвлөл, ардчилсан шилжилтийн төлөөх үндэсний хэмжээний жагсаалд нэгдэж байсан. 1990 онд БНМАУ-ын Улсын Бага Хурлын орлогч даргаар К.Зардыхан, Ардын Их Хурлын орлогч даргаар Х.Хузкей нарыг тус тус томилов. Улсын Бага Хурал болон Ардын Их Хурал нь 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлуулахад түүхэн гавьяа байгуулсан улс төрийн гол институцууд бөгөөд казах сэхээтэн, төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан байлаа. Казахууд энэ үетэй зэрэгцэн шашны эрх чөлөөг уриалж эхэлсэн. 1990 онд Казак Хэл Соёлын Нийгэмлэг байгуулагдсан нь хожим Монголын мусульманы нийгэмлэг гэж нэрлэгдэх болсон. Тухайн оны 10 дугаар сард Өлгий хотноо шинэ үеийн ислам шашны анхны сүм нээгдэж казах иргэдийн нээлттэй шашин шүтлэг сэргэсэн. 1991 оноос тус сүм шашны сургууль, дунд ба дээд боловсролын төвийг ажиллуулж, исламын сургууль төгсөгчдийн анхны бүлгэмийг бий болгосон. Шашны эрх чөлөөний үр дүнд 20 орчим казах анх удаа Саудын Арабд очиж исламын шашны ариун хот болох Мекка болон Мединад мөргөл үйлджээ. 17 Монголын мусульманы нийгэмлэг нь - 66- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд исламын шашныг сэргээхийн тулд Казахстан, Турк, Пакистан, Араб гэх мэт исламын шашинтай орнуудын шашны болон боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, оюутан сурагчдыг илгээж шашны болон иргэний боловсрол эзэмшүүлэх, санхүүжилт хандив эрэлхийлэх, мөргөл үйлдүүлэх зэрэг үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголын мусульманы нийгэмлэгийн мэдээлснээр өнөөдөр 40 гаруй исламын сүм, 3000 орчим суралцагчтай исламын арван сургууль үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны улсын бүртгэлээр казахууд нь монголчуудаас илүү шүтлэгтэй бөгөөд казах хүмүүсийн 84.7 хувь нь шашин шүтлэгтэй, тэдний 81.9 хувь нь исламын шашинтай гэж бүртгэгджээ. 18 Чөлөөтэй зорчих эрх Нийгмийн ардчилсан шилжилтийн үр дүнд казах, монголчууд нийтээрээ паспортоос бусад ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад аялах, ажиллаж амьдрах газраа сонгох эрх чөлөөг олж авсан. Гаалийн байгууллага аялагчдын угсаа гарлын талаар мэдээлэл цуглуулдаггүй учраас хэчнээн тооны казах иргэн гадаадад зорчсон талаарх баттай статистик судалгаа байдаггүй, гэхдээ казах иргэдийг гадаадад зорчиход ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Харин Казахстан руу нүүсэн Монголын казахуудын шилжилт, хөдөлгөөний хувьд арай дэлгэрэнгүй тайлбар хийх нь зүйтэй юм. 1990 оны 3 дугаар сард Монголоос Казахстанд очиж ажиллах хоёр талын хөдөлмөрийн гэрээний дагуу эхний ээлжийн 72 орчим казах иргэн Казакстан руу явсан байдаг. 19 1991 онд тусгаар тогтносныхоо дараа Казахстаны эрх баригчид казах угсаатнуудыг түүхэн эх орондоо эргэн ирэхийг уриалж, цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Зөрүүтэй хэдий ч статистикийн мэдээгээр 19911995 оны хооронд 90,000 орчим Монголын казах эдийн засгийн - 67- Монголын геополитик боломжийг эрэлхийлэн Казахстан руу нүүсэн байна. К.Зардыханы хэлсэнчлэн эдгээр хүмүүсийн дийлэнх нь бие даасан Казахстаны тусгаар улсыг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн санаагаар нүүсэн. 20 Казахстанд шилжин суурьшсан иргэдийг ялгаварлан гадуурхдаг, нийгэм, эдийн засгийн нөхцөл амаргүй байсан зэрэг хүндрэлээс үүдэн эхний жилүүдэд 30,000 орчим казахууд Монголдоо буцан ирсэн тухай статистик судалгаа байдаг. Монголын казахууд хэл, соёл уламжлалаа сайтар хадгалж үлдсэн тул Казахстаны төв болон хойд хэсгийн оросжсон казахууд, баруун өмнөд хэсгийн хэт шашинжсан казахуудаас ялгаатай байв. Одоогоор Казахстанд 60 000 гаруй Монголын казах амьдарч, гадаад дахь хамгийн том Монгол диаспора буюу нутгаа орхисон үндэстний цөөнхийг бүрдүүлж байна. Монгол, Казахстаны албан ёсны айлчлалуудын үеэр хоёр улсын засгийн газар Монголын казах түмнээр уламжлан бэхжиж ирсэн соёлын болон угсаатны хэлхээ холбоо нь ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэдэг. Нөгөө талаараа энэ тайван шилжилт хөдөлгөөний улмаас Монгол, Казахын эрх баригчдад цагаачлалтай холбоотой зарим асуудлууд тулгарсан. Олон казахууд давхар иргэншилтэй болсон нь хоёр улсын хувьд хууль бус үйлдэл юм. Тэд санал өгөх зэрэг улс төрийн эрхээ эдэлж, нийгмийн халамжид хамрагддаг ч цэргийн алба хаах, татвар төлөх зэрэг иргэний үүргээс зайлсхийх болсон. Казахстанд Монголын олон казахууд иргэний харьяалал, оршин суух эрхээ авахын тулд тухайн засгийн газраас зааж өгсөн газарт амьдрах ёстой болсон. Тэд энэ байдлаас зайлсхийж, албан ёсны зөвшөөрөл, бичиг баримтгүй цагаачлан амьдрах болсон. Монголын гадаад бодлогод Монголын казахуудын үүрэг оролцоо Соёл заншлын хувьд ойролцоо учир Монголын казахууд Хятадын - 68- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Казахстан, Турк зэрэг улсуудыг Монгол Улстай холбох гүүр болдог. Тэд Монголын эрх баригчид, бизнес эрхлэгчид, олон нийтийг дээрх улсуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ исламын шашны эрхшээлд орох, экстремизм буюу хэт туйлшрах үзэл тархаж болзошгүй гэх нотлогдоогүй айдас, үл итгэх байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тайвань одоогоос зуу хүрэхгүй жилийн өмнө ЗХУ болон Монгол Улсыг Зүүн Туркменистаны дайчдад тусалсан хэмээн буруутгах үед ЗХУ болон АНУ-ын хооронд Монголчууд Шинжаантай холбоотой эсэх талаар асуудал хөндөгдөж байсан. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 онд Монголд айлчлахдаа Зөвлөлт, монголчууд Шинжааны бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж байна гэсэн Хятадын мэдэгдлийн талаарх манай засгийн газрын тайлбарыг сонсох даалгавартай ирж байсан. 21 Өнөөдөр Шинжаан дахиад л дэлхийн улс төрийн халуун сэдэв болон гарч ирсэн. Өмнөд Азийн бүс нутгаас Еврази, Европ хүртэл тэлж буй шашны хэт даврах үзлийн талаар том гүрнүүд санаа зовних болсон. Нөгөө талаар Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь Монголын баруун аймгуудын оршин суугчид болон Оросын далайд гарцгүй Тувагийн Бүгд Найрамдах Улсын алслагдмал нутгийн иргэдэд олон улсын шинэ харилцаа, холбоо хөгжүүлэх боломжийг олгож байна. Монголын казахууд эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн боломжийг нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улсын гадаад бодлогод Казахстан чухал байр суурь эзэлдэг. Казахстан нь хоёр их гүрний нөлөөллийн бүсэд оршиж геополитикийн сорилттой тулгардаг байдлаараа манайхтай төстэй бөгөөд хүн ам олонтой улс. Казахстанд Монголын казахууд оршин сууж, Монголын баруун аймгууд болон Казахстаны хооронд хил дамнасан, хурдацтай биш боловч тогтвортой худалдаа эрхэлсээр - 69- Монголын геополитик байгаа. Гэхдээ бодит худалдааны эргэлт тийм ч сайн биш байна. Монгол Казахстантай шууд хиллэдэггүй, хоёр талын худалдааг дэмжих дэд бүтэц, агаарын болон төмөр зам байдаггүй нь гол бэрхшээл болоод байна. Гэхдээ хоёр улсын засгийн газар Казахстан дахь Монголын диаспора нийгэмлэгт анхаарал хандуулахын тулд хамтран ажиллах хэрэгтэй. Бүгд Найрамдах Солонгос Улс эсвэл Европ дахь Монголын диаспора шиг хамтын ажиллагааны бүхий л салбарт хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэх боломжтой. Хоёр улс нүүдэлчдийн нийтлэг соёл, уламжлалыг хадгалах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн хоёр улс Казахстанд албан ёсны бүртгэлгүй оршин суух Монголын казахуудаас эхлээд аль аль талдаа иргэний харьяаллын үүргээс зайлсхийх зэрэг цагаачлалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай. Монголын эрх баригчид 1940-өөд оноос хойш хөгжүүлж ирсэн харилцаандаа тулгуурлан Казахстантай эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэхэд Монголын казахуудыг ашиглах урт хугацааны, цогц стратеги боловсруулах хэрэгтэй байна. Хариуд нь Монголын казахуудын өвөрмөц онцлог, өв уламжлал улам бэхэжнэ. Өмнөх үеэс ялгаатай нь гэвэл Монгол, Казахстан аль аль нь өнөөдөр Кремлийн удирдлага, хяналтгүйгээр ажиллаж чадна. Монголын казахууд Турк-Монголын харилцааны гүүр болдог. Турк Улс түүх, соёлын уламжлалт хэлхээ хамааралдаа чухал ач холбогдол өгч сүүлийн гуч гаруй жилийн турш Монголын казахуудад болон казахууд давамгайлсан Баян-Өлгий аймагт онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Голдуу казах иргэдэд турк стандартын ерөнхий боловсрол эзэмшүүлэх зорилгоор турк загварын ахлах сургуулийг 1994 онд Баян-Өлгий аймагт байгуулсан нь Турк болон бусад өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломжийг нээсэн. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг 2004 оноос хойш хөгжлийн болон соёлын төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсний 60 орчим - 70- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд хувь нь зөвхөн казах нийгмийн бүлгийнхэнд зориулагдсан. БаянӨлгийд турк хоолны ресторан ажиллуулах гэх зэргээр Туркийн бизнесийн ашиг сонирхол бага боловч хэрэгжиж байна. Зарим оросуудын нэгэн адил, монголчууд ч бас Туркийн тэргүүлсэн соёлын нөлөөллийн стратегийг Төв Ази, Евроази болон Монгол руу тэлэх гэсэн Туркийн амбицад итгэлгүй ханддаг. 22 Хэдийгээр Монгол улс Турк ертөнцийн яриа хэлэлцээнд бараг оролцдоггүй боловч Туркийн явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь монголын судлаач, шинжээч, мэргэжилтнүүд болон нийт ард иргэдийн дунд эргэлзээ, хардлага төрүүлсээр байна. Тиймээс Монгол, Туркийн засгийн газрууд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд казахуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, талуудын үйл ажиллагааны талаарх айдас, эргэлзээг бууруулах нээлттэй, илэн далангүй, ил тод бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй юм. Товчхондоо, Монголын казахууд БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Казахстан, Турк улсуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж байгааг тод харуулсан. Гэхдээ энэхүү харилцаа нь үл ойлголцол, буруу ойлголтоос сэргийлэх нээлттэй, ил тод бодлогод үндэслэх ёстой. Монголын казахуудыг дэлхийн өнцөг булан бүрд тархан суурьшсан казахуудаас эдийн засгийн хөрөнгө оруулалтыг татаж улмаар далайд гарцгүй, хөгжил буурай баруун бүсийн нутгийг хөгжүүлэх, хөрөнгөжүүлэхийн тулд төр засгаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Дүгнэлт Казахууд тус улсад нүүдэллэж эхэлснээс хойш Монголын төр уян хатан, хүртээмжтэй бодлого баримталсаар ирсэн. Олон хүчин зүйлээс хамаарч монгол, казах иргэдийн хооронд сайнтай, муутай асуудлууд гарсаар байна. Хамгийн түгээмэл нь казахууд давамгайлсан Баян-Өлгий аймаг дахь цөөнх болох монгол - 71- Монголын геополитик үндэстнийг ялгаварлан гадуурхдаг явдал юм. Хөрш зэргэлдээх монголчууд давамгайлсан Ховд аймаг дахь цөөнх казах иргэд ч мөн адил гомдол мэдүүлдэг. Зарим монголчууд казах дунд сургуулиудад зааж байгаа монгол хэлний хичээлийн чанарт санаа зовнидог. Мөн казахууд БаянӨлгийг аваад дараа нь Казахстантай нэгтгэхээр үгсэн хуйвалдаж байж болзошгүй гэх хардлага ч түгээмэл байдаг. Зарим нь исламын шашинтай орнуудтай харилцаа холбоогоо улам бүр тэлж, исламын сургууль, сургаалыг хэт их дэлгэрүүлэх нь шашны хэт даврагч бүлэглэлүүдэд боломж олгоно гэж болгоомжилдог. Эдгээр мэдрэмж, үзэл бодол нь бусад үндэстний цөөнхөд, ялангуяа хилийн хоёр талд оршин суудаг, түүхэн хэлхээ холбоогоо хадгалж үлдсэн, ижил соёлын үнэт зүйлстэй нэг угсаатны бүлгүүдийн хувьд ч бас тохиолддог. Дээр дурдсан асуудлууд оршсоор байх учир хурцадмал байдлыг намжаах, нийтлэг ойлголтыг дэмжих, тэвчээртэй бөгөөд туйлын болгоомжтой, ил тод бодлого явуулах шаардлагатай юм. Монголын казахуудын өвөрмөц онцлог нь Монголын нийгэм, хөгжлийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд зуу зуун жилийн түүхтэй хоёр өөр соёл иргэншлийн зэрэгцэн орших таатай нөхцөлийг улам бэхжүүлэхийн тулд уламжлалт баяр ёслолоо тэмдэглэх, судалгаа шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэх, угсаатны хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Монголын аялал жуулчлалын баазууд казах, тува үндэсний гэр, соёлыг монгол гэрийн хамтаар сурталчилж болно. Ийм маягаар Монголын казахууд Хятад, Орос, Төв Азиас эхлээд Иран, Турк цаашлаад Европ, Хойд Америкт тархан суурьшсан диаспора, казах угсаатнуудтай харилцаа холбоо тогтоохын зэрэгцээ олон зуун жилийн түүхт нүүдэлчин соёлоо хадгалан үлдэх болно. - 72- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд Айшолпан Нургайв Баян-Өлгий аймагт жил бүр зохион байгуулдаг Алтан бүргэдийн баяраар уламжлалт ан агнуурын спортыг толилуулсан нь казах төдийгүй монгол түмний бахархлыг төрүүлсэн. Охины хатан зориг бусдад нөлөөлөн, үндэстний цөөнхөд чиглэсэн төр засгийн үлгэр жишээ бодлогыг дэлхийд таниулах, олон олон монголчууд болон гадаадын зочдыг урин дуудаж, морьтон казах түмний наадмын гайхамшигт суралцаж, мэдрэх үүдийг нээсэн. Баян-Өлгий аймаг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, зон олон нь амьдралын өвөрмөц хэв маягтай, исламын шашинт соёл нь улам бүр хөгжсөөр байгаа тул олон улсын хандивлагч, жуулчдын сонирхлыг ихээр татаж эхлээд буй. Эх сурвалж --оОо-1“Is the Eagle Huntress really a documentary?”, BBC News, 6 February 2017. Available at www.bbc.com/news/magazine-38874266;“Aisholpan Nurgaiv Accepts Asia Society Asia Game Changer Award,” Asia Society, 3 November 2017. Available at www. youtube.com/watch?v=MwaCy6MeAWE. 2 According to the 2020 Population and Housing Census, 120,999 Kazakh ethnic people registered and they constitute 3.8 per cent of the population of 3,174,565. The National Statistics Office of Mongolia, 2020 Population and Housing Census of Mongolia, 2020. 3 Русско-Китайские Отношения(1689–1916)[Russo-Sino Relations (1689–1916)](Москва, 1958), pp. 34–40; А.Жамбал, Ислам шашин[The Islamic Religion](Ulaanbaatar, 2005), p. 61. 4 The archival documents(Х-А3. Д-1. ХН-342), The Mongolian National Central Archive; Монголын нэгдсэн улс байгуулахын төлөөх тэмцэл (1911–1915)[Fight for the establishment of Mongolian Unified State], (Ulaanbaatar, 2014), pp. 48–50. - 73- Монголын геополитик 5 Noyon Khutagt Dambiijantsan, well-known Ja Lama, was a ruthless warlord, who fought against the Qing Dynasty in western Mongolia in 1890–1922. Because of his brutality against Kazakhs, many Mongolian Kazakhs fled to Russia and China. 6 Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь – I[The Youth Encyclopedia I] (Ulaanbaatar, 1983), p. 83. 7 Although the numbers are significantly disputed, in 1921–1941, nearly 100,000 people were executed by the Soviet and Mongolian secret police. Families, relatives and friends of these people were also marginalized from the society and remained under the government surveillance. See S. Sandag, and H.H. Kendall, Poisoned Arrows: The Stalin-Choibalsan Mongolian Massacres, 1921–1941(Boulder, CO: Westview Press, 2000), p. 173. 8 М. Хурметхан,“Монгол улс лахь ислам: түүх, өнөөгийн байдал, хэтийн төлөв,” Олон улс судлал,[“Islam in Mongolia,” The Journal of International Studies],(Ulaanbaatar, June 2013), p. 89. 9 Т. Султан, М.Зулькафиль, Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь[Encyclopedia of Bayan-Ulgii](Ulaanbaatar, 2010), pp. 828–830. 10 Ibid. pp. 830–832. 11 The Constitution of the People’s Republic of Mongolia, 1940 and 1962. 12 Interview with Kazakh expert, who requested to remain anonymous, with one the paper’s authors, 16 March 2022. 13 Г. Б. Қозғaмбaевa. Моңғолиядaғы қaзaқ диaспорaсының тaрихы: өткені мен бүгіні. Алмaты: Қaзaқ университеті, 2017. 14 Зардыхан Қинаятұлы, Моңғолиядағы қазақтар,(Almaty, 2001), pp. 231–232. 15“Иж бүрэн шинжтэй өөрчлөлт хэрэгтэй”[“The complete reform is needed”], Unen[The Truth], 23 February 1989. 16 Б. Ширнэн, Ерэн оны есөн сар: Монголчуудын нийгэм, улс төрийн тэмдэглэл[Nine Months of 1990: Social and Political Notes of Mongolians](Ulaanbaatar, 2010); Ж. Хүрэлжанцан, Ардчилалын халуун өдрүүд [Hot Days of Democracy(a memoir)],(Ulaanbaatar, 2004). 17 Т. Султан, М.Зулькафиль, Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь[En- 74- Монголын казахууд: Баян-Өлгийгөөс дэлхийн тавцанд cyclopedia of Bayan-Ulgii](Ulaanbaatar, 2010), p.842. 18 National Statistics Office of Mongolia, 2020 Population and Housing Census of Mongolia(Ulaanbaatar, 2020), p. 6. 19 Т. Султан, М.Зулькафиль, Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь[Encyclopedia of Bayan-Ulgii](Ulaanbaatar, 2010), p. 842. 20 Зардыхан Қинаятұлы, Моңғолиядағы қазақтар,(Almaty, 2001), pp. 231–232. 21 Р. Болд, Монгол Улсын Тусгаар Тогтнол ба АНУ[Mongolian Independence and the United States of America](Ulaanbaatar, 2008), pp. 182–186. 22 For example, see Grigory Lukyanov, Artemy Mironov, Nubara Kulieva, “Turkey’s Policy in Central Asia: Are Ambitions Well-Founded?” 25 February 2022. Available at https:// russiancouncil.ru/en/analytics-and-comments/analytics/turkey-s-policy-incentral-asia-are-ambitions-well-founded/. - 75- Монголын геополитик МОНГОЛЫН ГАДААД БОДЛОГЫН ШИНЭ СТРАТЕГИ: ТӨВ БОЛОН ЗҮҮН ХОЙД АЗИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ НЬ Н.Соёлгэрэл, Ж.Мэндээ - 76- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь Оршил Өнөөгийн ээдрээтэй цаг үед Монголын шийдвэр гаргагч, дипломатууд бусад олон орны нэгэн адил гадаад бодлогынхоо стратегид улам бүр нухацтайгаар хандаж байна. Хойд зүгт ОХУ Украинд нөлөөний хүрээгээ тогтоохоор тэмцэж, АНУ болон Европ дахь түүний холбоотнуудтай геополитикийн ширүүн өрсөлдөөнд ороод байна. Энэ тэмцэл нь өнөөдөр цэргийн ажиллагаанаас хол давж үргэлжлэх хугацаа, цар хүрээ, үр дагавар нь тодорхой бус өртөг өндөртэй дайны ажиллагаа болж хувирсан. АНУ болон ЭнэтхэгНомхон далай дахь түүний холбоотнууд Украины дайнд томоохон дэмжлэг үзүүлж, Европ дахь холбоотны хүчээ бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын урд хөрш Хятадын өсөлтийг тэнцвэржүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт зарцуулж байна. Азаар Орос, Хятад улсууд хоорондоо дайтаагүй байгаа нь Монголын удирдагчид хөрш зэргэлдээх хүчирхэг их гүрнүүдийн дунд тэнцвэрт байдлыг хадгалахын тулд санаагаа чилээх шаардлагагүй гэсэн үг юм. Тэд харин Оросын Холбооны Улс болон Барууны орнуудын хооронд үргэлжилж буй геополитикийн өрсөлдөөн, Хятад, Америкийн хооронд өсөн нэмэгдэж буй хурцадмал байдалд санаа зовниж байна. Эдгээр геополитикийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр зөрчилдөөнийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэхэд НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын үүрэг оролцоо сулрах хандлагатай байгаа нь Монгол Улсын цаашдын аюулгүй байдал, гадаад бодлогын стратеги, маневрыг улам хүндрүүлж байна. Энэ өгүүлэлдээ Монгол Улс нь“гуравдагч хөрш”-ийн бодлогыг шингээсэн олон талт дипломат бодлогоо орхих ёсгүй гэж үзэж байна. Ингэхдээ Монголтой ижил төстэй гадаад бодлогын сорилтыг туулж байгаа Казахстан, Киргизстантай зөөлөн - 77- Монголын геополитик тэнцвэржүүлэхүйн шинэ стратегийг хэрэгжүүлэх ёстой юм. 1 Энэхүү зөөлөн тэнцвэржүүлэхүйн стратеги нь олон зуун жилийн түүхт өв уламжлалаас гадна шинээр тогтносон төрт улсуудын хувиар холбогддог Монгол, Казахстан, Кыргызстаны хамтын ажиллагаагаар дамжуулан Турк, Өмнөд Солонгос улсуудыг холбох түншлэлийн үйл ажиллагаа болон хэрэгжих шаардлагатай юм. Өгүүлэлд Монголын геополитикийн ерөнхий байдлыг тайлбарлаж, гурван өөр шинэлэг, олон талт бодлогыг авч үзэх бөгөөд хоёр бүс нутгийг холбосон шинэ стратегийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлнэ. Монголын геополитикийн нөхцөл байдал Монгол улс геополитикийн хоёр өөр, өвөрмөц нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Нэг нөхцөл нь бүс нутгийн шинжтэй бөгөөд хойд талаас Орос, урд талаас Хятад гэх хоёр их гүрний ашиг сонирхол, үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Нөгөө нь Монгол Улсад харилцаа холбоо болон нөлөөлөх чадвараар хязгаарлагдмал байх олон улсын ерөнхий нөхцөл байдал юм. Монгол бол тусгаарлагдмал бөгөөд эмзэг улс. Хятад, Оростой харилцах харилцаа болон тус хоёр орны хооронд хүчний тэнцвэрийг хадгалах нь Монгол улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тооцоололд хамгийн чухал байр суурийг эзлэх бөгөөд энэ нь цаашлаад тусгаар тогтносон төрт улсын оршин тогтнох эсэхэд чухал нөлөө үзүүлнэ. Геополитикийн энэ тогтолцоо нь нөхцөл байдлын хувьд хэд хэдэн хувилбарт хүргэж болно(хүснэгтийг харна уу). Монгол Улс түүхэндээ эдгээр нөхцөл байдалтай ямар нэгэн байдлаар тулгарч байсан бөгөөд зарим нөхцөлийг дахин давтагдуулахгүй эсвэл зайлсхийхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. - 78- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь Монгол Улсын тэнцвэржүүлэх үйл явцын хувилбарууд Нөхцөл байдал Найрсаг хөршүүд “ Сатаарсан” хөршүүд Сөргөлдөөнтэй хөршүүд Тогтворгүй хөршүүд Нөлөө Таатай Таатай Таагүй Таагүй Тэнцвэржүүлэх шаардлага Цэрэг батлан хамгаалахын хувьд төвийг сахих байр суурь Цэрэг батлан хамгаалахын хувьд төвийг сахих байр суурь Тэнцвэржүүлэх шахалт дарамт Тэнцвэржүүлэх шаардлага Алслагдмал их гүрнүүдтэй сөргөлдөөнтэй хөршүүд Түвэгтэй Тэнцвэржүүлэх шахалт дарамт Хөрш зэргэлдээх их гүрнүүд хоорондоо найрсаг, тайван харилцаатай байх эсвэл өөр улс орнуудад өрнөж буй үйл явдалд сатаарах юмуу өөрсдийн дотоод дахь асуудалд анхаарлаа хандуулж байх нь Монголын хувьд хамгийн таатай нөхцөл болно. Дээрх нөхцөлд Монгол Улс аюулгүй байдал, батлан хамгаалахын хувьд төвийг сахисан бодлого баримтлах нь Орос, Хятад хоёрын хувьд чухал юм. Хятад, Орос хоёрын аль нэг нь Монгол Улстай аюулгүй байдлын харилцаагаа(тухайлбал зэр зэвсгээр хангах, эвсэлд нэгдэх зэрэг замаар) бэхжүүлэх нь нөгөө их гүрнийхээ аюулгүй байдлын төлөөх санаа зовнилыг нь өдөөх болно. Тийм учраас хоёр их хөрш Монгол Улсыг цэргийн тал дээр төвийг сахих статустай байхыг илүүд үздэг. Орос, Хятад бие биеийнхээ эсрэг дайсагнах нь ихэсвэл Монголд хамгийн аюултай нөхцөл байдал үүснэ. Ийм нөхцөлд хоёр хөршийн аль нь ч байсан Монголыг нөгөө хөршийнхөө эсрэг тэнцвэртэй байлгахын тулд шахалт үзүүлнэ. Орос Улс цэргийн хүчээр эзлэн түрэмгийлэхээр заналхийлэхгүй л бол Монгол Улс өөрийн стратегийн соёл, колоничлолын түүхийн мартагдаагүй - 79- Монголын геополитик дурсамж зэргээс шалтгаалан Хятадаас илүүтэй Оросын талд орох магадлалтай. Дараагийн аюултай хувилбар бол хоёр хөршийн аль нэгэнд нь, бүр муугаар бодоход хоёр том гүрэнд хоёуланд нь дотоодын тогтворгүй байдал үүсэх явдал юм. Ийм нөхцөлд Монгол Улсын хилийн аюулгүй байдал амархан хямарч, хоёр хөрштэйгөө болон тэднээр дамжуулан худалдаа арилжаа хийхэд хүндрэл учирна. Хэрэв аль нэг хөршид тогтворгүй байдал үүсвэл Монгол Улс нөгөө хөрштэйгөө хүмүүнлэгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хил хязгаараа хамгаалах, хууль эрх зүй, хэв журмыг сахиулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай болно. Эцсийн хувилбар, Монголын хөршүүдийн нэг нь эсвэл хоёулаа дэлхийн хаа нэгтээ геополитикийн өрсөлдөөнд орж, эцэст нь зэвсэгт мөргөлдөөнд хүрвэл туйлын аюултай байдал үүснэ. Ийм нөхцөлд газар зүйн хувьд алслагдмал их гүрнүүдтэй харилцах Монгол Улсын харилцаа хязгаарлагдмал болж, ээдрээтэй байдал үүснэ. Аль нэг, эсвэл хоёр хөрш хоёулаа алслагдсан их гүрнүүдийн эсрэг байх шахалтыг Монголд үзүүлэх нь зайлшгүй. Хөршүүдийнхээ дарамтыг эсэргүүцэх нь хэцүү. Яагаад гэвэл хоёр хөрш хоёулаа Монголыг улс төр, эдийн засаг, тэр ч байтугай цэргийн хувьд хараат байлгах хүчирхэг хөшүүрэгтэй. Өмнөх зууны эхэн үед Монгол Улс тогтворгүй хөршүүдийнхээ учруулсан сөрөг нөлөөнд нэрвэгдсэн байдаг. Хойд зүгт буюу Орост 1905-1930-аад оны дунд үе хүртэл хувьсгал гарч, иргэний дайн дэгдэн, дэлхийн нэгдүгээр дайн тохиосон. Түүний нэгэн адилаар 1900-1949 он хүртэл Хятадад ч мөн хувьсгал гарч, иргэний болон дэлхийн хоёрдугаар дайны улмаас тус улс цөхөрсөн байв. Хөрш зэргэлдээх орнуудын дотоод фронт дахь улс төрийн тогтворгүй байдлын үр дагавар нь хоорондоо дайтагч цэргийн хүчнүүд, - 80- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь жанжин дарга нар болон дээрэмчдийн завсрын уулзварт оршиж байсан Монгол Улсыг донсолгож байсан. Монгол Улс 1930-1940-өөд, 1960-1980-аад онд онуудад ЗХУ-тай нэг тал байсан. Эхний үед буюу 1930-1940-өөд онд Монголын удирдагчид Япон, Зөвлөлт Холбоот Улсын хоорондох геополитикийн өрсөлдөөнд татагдан орохыг эсэргүүцэж байв. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн удирдагчид эсэргүүцэл үзүүлсэн Монголын удирдагчдын эсрэг хүчтэй улс төрийн цэвэрлэгээ хийж, харилцан хамгаалах гэрээг албадан байгуулсны дүнд Зөвлөлтийн цэргийг Монголд тараан байрлуулж Монголын улс төрийг хяналтдаа оруулсан. 2 Гэхдээ, нөгөө талаар, үүний үр дүнд Монгол Улс Японы колоничлолын дайнаас зугтаж, Хятадаас дефакто тусгаар тогтносон Зүүн Азийн цорын ганц улс болж, Ялтын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн. Хоёрдугаар үед буюу 1960-1980-аад Монгол сөргөлдөөнтэй хөршүүдийнхээ хоорондын тэмцэлд татагдан орсон. Энэ удаад ЗХУ-ыг дэмжигч Монголын удирдагчид Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлийг уриалагхан хүлээн авч, өөрийн орны батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Монгол Улс ЗХУ болон Социалист блокийн орнуудаас хөгжлийн асар их тусламж хүсч байв. 3 Үүний хариуд эдгээр улсууд АНУ болон олон улс дахь түүний холбоотнуудын эсрэг Монгол Улсыг тэнцвэртэй байлгахын тулд ихээхэн шахалт үзүүлсэн. АНУ, түүний холбоотнуудаас Монгол Улсад учруулах шууд заналхийлэл байхгүй байсан учраас энэ шахалтыг Барууны ертөнцийн эсрэг зөөлөн тэнцвэржүүлэх бодлого хэмээн тайлбарлаж байв. Хэдий тийм боловч тухайн үед Монголын улс төрийн удирдагчид хөрш зэргэлдээх, ойрын хөршүүдээс цааш давж өөр улс орнуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэхийг эрмэлзэж байв. Өөрөөр хэлбэл, Монгол өөрийн тэргүүлэх чиглэлийнхээ эсрэг байр суурь баримтлахаас өөр аргагүйд хүрч байв. - 81- Монголын геополитик Хятад-Зөвлөлтийн харилцаа сайжирсны дараа 1990-2000 онд Монгол улс бусад асуудалдаа сатаарсан хөршүүдтэй зэрэгцэн орших үе рүү шилжсэн. Энэ үед Орос, Хятад улсууд дотоод, гадаад бодлогын сорилтуудтай тулгарсан байв. Үүний улмаас Москва, Бээжин хоёр тэдний стратегийн ар тал болох Монгол ба Төв Азийг аль болох энх тайван, төвийг сахисан статустай байлгах шаардлагатай болсон. Найрсаг хөршийн харилцаатай тайван цаг үеийг түшиглэн Орос, Хятад улсууд Монгол Улстай тогтоосон найрсаг харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулсан нь өнөөг хүртэл үргэлжилж байна. Уламжлалт геополитикийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд Байнгын иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулах гэсэн Оросын алхмыг эс тооцвол Москва ч, Бээжин ч бие биеийнхээ эсрэг талд байлгах дарамт шахалтыг Монголд үзүүлээгүй. Харин одоо алслагдмал их гүрэн АНУ Украины дайны улмаас Оростой геополитикийн өрсөлдөөнөө эрчимжүүлж байгаа энэ үед Монгол дахин хэцүү цаг мөчтэй тулгарч байна. Нэг талаас АНУ Оросын эсрэг зөөлөн тэнцвэржүүлэлтийг Монголоос шаардаж байна. Нөгөө талаас Орос дэлхийн хоёрдугаар дайн ба хүйтэн дайны үеийнх шигээ үнэнч байдлаа хадгалах шахалтыг Монголд үзүүлж байна. АНУ болон түүний Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнууд Хятадын эсрэг тогтоон барих стратегиа эрчимжүүлж байгаатай холбоотойгоор манай нөхцөл байдал улам дордож байна. Монгол хэдийгээр Зүүн өмнөд Азийн олон улс шиг хавчигдмал байдалд ороод байгаа биш боловч аажимдаа Хятад, АНУ эсвэл Японы талыг барих шахалтад орж болзошгүй. - 82- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь Зөөлөн тэнцвэржүүлэхүйг дэмжих олон талт шинэлэг бодлого Монголын хувьд аль нэг хөршийн түрэмгийллийг таслан зогсоохын тулд батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх(дотоод тэнцвэржүүлэлт) нь эдийн засгийн хувьд өртөг өндөртэй бөгөөд тогтвортой биш юм. Мөн цэргийн эвсэлд нэгдэх гэх мэт гадаад тэнцвэржүүлэлтийн аливаа оролдлого нь одоогийн найрсаг хөршийн нөхцөлд боломжгүй юм. Цэргийн хувьд Оростой ойртох эсвэл Оросын цэргийг Монголын нутаг дэвсгэрт хүлээн авах нь Хятадын цэрэг, батлан хамгаалахын төлөвлөгчдийг аюулгүй байдлын асуудалдаа санаа зовох маш том, бас хурдацтай түлхэц болно. Оросын талд ч ийм нөхцөл байдал яг ижил үйлчилнэ. Эвслийн гэрээ байгуулах, цэргийн зэвсэг техник илгээх зэргээр Монгол Улсын аюулгүй байдалд баталгаа гаргах нь улс төрийн хувьд Барууны улсуудын нийслэлд ч, Улаанбаатарт ч дэмжигдэхгүй. Барууны удирдагчид, засгийн газрууд Монголоос шалтгаалаад Орос эсвэл Хятадтай, эсвэл аль алинтай нь ямар нэгэн шаардлагагүй цэргийн мөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй. Үүнтэй нэгэн адил Монголын удирдагчид ч гэсэн ялангуяа Орос, Хятадын стратегийн өрсөлдөгч болох алслагдмал их гүрнүүдтэй хатуу тэнцвэржүүлэлтийн(эсвэл цэргийн холбоотон болох) бодлого барихаас зайлсхийх сонирхолтой. Яагаад гэвэл хатуу тэнцвэржүүлэлтийн аливаа алхам нь тэдгээр улс орнуудын аюулгүй байдлын асуудлаарх санаа зовнилыг нэмэгдүүлж, хоорондын өрсөлдөөнийг өдөөх болно. Цаашлаад Монгол Улс геополитикийн тулааны талбар эсвэл прокси(завсрын улс) болж хувирахад хүргэнэ. Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын үндсэн стратеги нь бүх том гүрнүүдтэй цэрэг батлан хамгаалахын хувьд төвийг сахихын зэрэгцээ экспансионист хоёр том гүрний хооронд тусгаарлагдсан, геополитикийн мухардмал байдалд эргэн унахгүйн тулд зөөлөн тэнцвэржүүлэх бодлого баримтлах ёстой юм. - 83- Монголын геополитик Зөвлөлтийн цэргийн хүч нутаг дэвсгэрээс бүрэн гарсны дараа, 1992 онд Монгол Улс зөөлөн тэнцвэржүүлэх бодлого явуулах боломжтой болсон. Гадаадын цэргийн хүчийг нэвтрүүлэх, байрлуулах, дамжин өнгөрөхийг хориглосон 1992 оны Үндсэн хууль, түүнтэй холбогдох үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд үндэслэн энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Монгол Улсыг аливаа цэргийн эвсэлд нэгдэхийг хориглосон. 4 Дараа нь 1993 онд Монгол, ОХУ харилцан хамгаалах заалтыг(цэргийн холбоотон) хоёр талын гэрээнээс хасаж, хүчингүй болгосон. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийг аль нэг гуравдагч этгээдийн эсрэг зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн, 1993 онд Монгол улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд эргэн нэгдсэн. Энэ бол тухайн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид тус улсыг дэмжиж байсан үе буюу 1950-иад оноос хойших Монгол Улсын гадаад бодлогын амбиц байсан юм. Хэдийгээр ийм амбицтай байсан боловч 1960-1980-аад онд Монгол Улс Хятад болон өрнөдийнхний эсрэг ЗХУ-тай цэргийн хувьд тэнцвэржүүлэх бодлого баримталж байсан. Үүнээс хойш Монгол Улс хүчирхэг хөршүүдийнхээ эсрэг зөөлөн тэнцвэржүүлэлтийн бодлогын олон улсад харагдах байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төвийг сахисан статусаа бэхжүүлэх гурван шинэлэг гадаад бодлогыг хэрэгжүүлсэн. Цөмийн зэвсэггүй бүсийн статус ЗХУ цэргийн хүчээ татан гаргаж дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч 1992 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр тус улсын нутаг дэвсгэр нь цөмийн зэвсгээс ангид бүс болно хэмээн тунхаглав. 5 Гадаадын цэргийн хүчийг байрлуулах, дамжин өнгөрөхийг хориглохын зэрэгцээ цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг Монголын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх, - 84- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь дамжуулахыг хориглосон. Энэ үйл ажиллагаагаар Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэг бүхий Хятад, Франц, Орос, АНУ, Их Британи улсуудаас зохих баталгааг эрэлхийлсэн. Хэдийгээр таван улс бүгдээрээ бүрэн баталгаа гаргаж чадаагүй боловч Монгол Улс хэд хэдэн чиглэлээр ахиц дэвшил гаргасан. Дотооддоо, цөмийн зэвсгээс ангид байх статусыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгаж, Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Хоёр талт хамтын ажиллагааны хувьд, Монгол Улс бусад улстай хамтран баталсан баримт бичиг, гэрээ хэлэлцээрүүдэд цөмийн зэвсэггүй статусаа дэмжүүлж чадсан. Тухайлбал, ОХУ 1993 онд байгуулсан хоёр талт гэрээгээр Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг хүндэтгэхээ амласан. Олон улсын хэмжээнд“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал ба цөмийн зэвсгээс ангид статус”-тай холбоотой арав гаруй тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлуулж амжилт гаргасан. 6 Монгол Улсын уйгагүй дипломат ажиллагааны үр дүнд 2012 онд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй таван улс“Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд хувь нэмрээ оруулахгүй байх хүсэлтэй” тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. 7 Монгол Улс тэр цагаас хойш цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсэггүй бүсийг идэвхтэй дэмжигч орон болсон бөгөөд Орос, Хятадтай гурван талт эрх зүйн акт байгуулж, цөмийн зэвсгээс ангид статусыг институцчлэхээр ажиллаж байна. Цөмийн зэвсгээс ангид байх санаачилга нь Монгол Улсын төвийг сахисан байр суурийг бэхжүүлж, Аюулгүйн Зөвлөлийн Байнгын таван гишүүн болон НҮБ-ын бусад гишүүд тус улсыг улам бүр хүлээн зөвшөөрч, Монгол Улсын оролцоо нэмэгдэхэд эергээр нөлөөлсөн. - 85- Монголын геополитик “ Гуравдагч хөрш ”ийн бодлого 1990-ээд оноос хойш Зөвлөлтийн геополитикийн ашиг сонирхол буурснаар Монгол улс ЗХУ-аас үзүүлэх аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн тусламжийг алдахад хүрсэн. Гэсэн хэдий ч бие даасан гадаад бодлого явуулах эрх чөлөөгөө олж авсан. Хятадын удирдагчид Монголын талаар ирредентист мэдэгдлүүдийг хийсээр байсан учир тэр үеийн Монголын удирдагчид урд хөрштэй харилцаагаа хэвийн болгохыг эрмэлзэхийн хажуугаар Хятадын нөлөөллийн хүрээнд орохоос болгоомжилж байв. Энэ бодит байдалтай нүүр тулсан Монголын удирдагчид 1990-ээд онд олон улсын системд нэгдэн орж улс төр, эдийн засгийн дэмжлэг авах зорилгоор алслагдмал их гүрнүүдтэй холбоо тогтоон, харилцаагаа өргөжүүлж эхэлсэн. Хэдийгээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер АНУ-ын Монголтой харилцах харилцааны тухай ярихдаа«гуравдагч хөрш” гэсэн нэр томьёог хэрэглэсэн боловч энэхүү ухагдахууны гарал үүсэл нь 1920-иод оны эхэн үе болон Монголын удирдагчид бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байсан Хүйтэн дайны үеийн гадаад бодлогын хүчин чармайлтаас улбаатай Монгол Улсын бодлого гэж үзэж болно. 8 Монгол Улс түүнээс хойш АНУ, Япон, Энэтхэг, Европын холбооны стратегийн түншлэлийн итгэл үнэмшлийг олж авсан. Эдгээр улсуудын дэмжлэгтэйгээр Монгол Улс Бреттон Вудсын байгууллагууд(Дэлхийн банк, Олон улсын валютын сан), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон бусад олон улсын санаачилга, хөтөлбөрүүдэд гишүүнээр элссэн. Ж.Бэйкерийн айлчлалын дараа“гуравдагч хөрш”-ийн бодлого юу болсон бэ? Энэхүү бодлого нь Монгол Улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудтай боловсрол, соёлын харилцаагаа улам нягтруулан хөгжүүлэхэд - 86- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь дэмжлэг болсон.“ Гуравдагч хөрш”-ийн бодлого нь аль нэг хүчирхэг улсыг чухалчлан үзэх зорилго агуулаагүй. Харин дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд нөлөө бүхий улс орнууд болон хөгжингүй эдийн засгийг энэ бодлогодоо багтаадаг бөгөөд Монгол Улс эдгээр улсуудын эдийн засгийн ашиг сонирхол, хөрөнгө оруулалтыг татахыг хичээсээр байна. Энэ хүчин чармайлт амжилттай хэрэгжиж байгаагийн нэгээхэн хэсэг нь Оюу толгойн зэсийн уурхай болон олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг байгуулахад оруулсан хөрөнгө оруулалтууд юм. 9 “ Гуравдагч хөрш”-ийн бодлого нь хатуу-тэнцвэржүүлэгч элементүүдийг(цэргийн эвсэлд нэгдэх, батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх цэргийн техник хэрэгслээр хангах гэх мэт) багтаадаггүй. Харин улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа зэрэг зөвхөн зөөлөн-тэнцвэржүүлэгч элементүүдэд анхаарлаа хандуулдаг. Хэдийгээр Умард Атлантын Гэрээний Байгууллага(НАТО) түүний гишүүн орнуудтай Монгол Улс түншлэлийн харилцаатай боловч батлан ​х​ амгаалахын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг хөгжүүлэх, батлан хамгаалах салбарын дипломат солилцоог тогтмолжуулах(яриа, айлчлал, оюутны тэтгэлэг) үйл ажиллагаагаар шууд хязгаарлагддаг. Энхийг сахиулах ажиллагаа 10 Монгол, Хятадын харилцаа 1989 онд хэвийн болсноор Монгол Улс цэрэгжсэн улс байх шаардлагагүй болсон. 1990-ээд оны эдийн засгийн хүндрэлийн үед Монголын зарим улс төрч, судлаачид цэрэг армийг халж, АНУ-аас аюулгүй байдлын баталгааг эрэлхийлэх нь зүйтэй гэж маргаж байв. 1992 оны Үндсэн хууль энэ маргаанд цэг тавьж Монгол Улс Зэвсэгт хүчинтэй байна хэмээн заасан бөгөөд энхийн цагт цэргийн алба хаагчдаа хилийн чанадад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болохыг санал болгосон. - 87- Монголын геополитик НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдыг илгээх нь олон улсад ихээхэн өрсөлдөөнтэй байдаг учир Монгол Улс 2005 он хүртэл тус ажиллагаанд оролцож чадаагүй. Гэвч 2003 оноос Афганистан, Ирак, Косово дахь АНУ-ын тэргүүлсэн Эвслийн цэргийн ажиллагаанд цэргийн багуудаа оролцуулснаар зэвсэгт хүчний бүрэлдэхүүн илүү сайн бэлтгэгдэн, туршлага хуримтлуулж, техник хэрэгслийн чадавх сайжирсан. Цаашлаад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх асуудлыг авч үзэх тааламжтай нөхцөл бүрдсэн. Эвслийн цэргийн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэснээр АНУ болон НАТО-гийн гишүүн бусад орнууд Монголын цэргийн алба хаагчдыг өөрсдийн оронд цэргийн сургалт, боловсрол эзэмшүүлэх, Монголын Зэвсэгт хүчнийг шаардлагатай техник хэрэгслээр(холбооны хэрэгсэл, хүн нэг бүрийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл гэх мэт) хангах боломжуудыг нэмэгдүүлж, мөн түүнчлэн олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, арга хэмжээг(семинар, дадлага, сургууль) Монголд зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Зүүн хойд болон Төв Азийн орнуудаас Хятадын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн болон эмнэлгийн багууд Чад, Сьерра-Леон, Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, одоогоор Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна. Сонирхолтой нь, бүх том гүрнүүд Монголын энхийг сахиулах чадавх нэмэгдэж байгаад таатай хандсан. ОХУ хуягт тээвэрлэгч танк зэрэг цэргийн техник хэрэгслээр, БНХАУ нөхөн сэргээх, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Энхийг сахиулагчдын цогцолбор”-ыг байгуулан, инженерийн тоног төхөөрөмжөөр, Герман Улс мөн тоног төхөөрөмжөөр тусалсан бол Япон Монголтой хамтран цэргийн инженерийн - 88- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь сургалтыг Монгол Улсад зохион байгуулж байна. Түүнчлэн АНУ хамгийн орчин үеийн энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийг Монголд байгуулж, одоо жил бүрийн“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хамтран зохион байгуулдаг болоод байна. Энхийг сахиулах бодлого нь олон улсад идэвхтэй тоглогч байх Монгол Улсын гадаад бодлогын зорилтыг дэмжихийн зэрэгцээ хүчирхэг хөршүүдтэйгээ хэрэгжүүлж буй зөөлөн-тэнцвэржүүлэх стратегийг улам бүр бататгаж байгаа билээ. НҮБ-ын болон Эвслийн ажиллагаанд оролцох нь Монгол Улсад дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах боломжийг олгодог. Түүнчлэн, хоёр талын хамтарсан болон олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт явуулах платформоор хангаж байна. НҮБ-ын энхийг сахиулах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө геополитикийн хувьд өрсөлдөгч улсуудыг Монгол Улсад нэгэн дор цуглуулж, дадлага сургууль зохион байгуулдаг нь итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний даруухан жишээ юм. НҮБын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх нь тус улсад ямар нэгэн шууд цэргийн аюул заналхийлэл тулгараагүй ч гэсэн зэвсэгт хүчин байх шаардлагатай гэдгийн нотолгоо болж байгаа бөгөөд Москва, Бээжин өөрсдийн аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн түгших шаардлагагүй юм. Эдгээр 3 бодлого олон улсын тавцанд нэр хүндээ өсгөж, алслагдмал их гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, соёлын харилцаа холбоогоо бэхжүүлж, хөрш зэргэлдээх их гүрнүүдтэйгээ цэргийн батлан хамгаалахын салбарт төвийг сахисан хэвээр байх Монгол Улсын зөөлөн-тэнцвэржүүлэх хандлагын илэрхийлэл гэж үзэж болно. Хятад, Орос, АНУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөн ширүүсвэл Монгол Улс зөөлөн-тэнцвэржүүлэх шинэ стратеги хэрэгжүүлэх шаардлагатай, өөрөөр хэлбэл батлан хамгаалах, - 89- Монголын геополитик аюулгүй байдлын хамтын ажиллагаанаас бусад улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй болох юм. Хоёр бүс нутгийг холбох зөөлөн тэнцвэржүүлэхүйн шинэ стратеги Монгол Улс олон зуун жилийн түүхэн замналаас гадна Орос, Хятад гэх экспансионист их гүрнүүдийн дунд оршин тогтнохын төлөөх тэмцэл буюу нийтлэг ашиг сонирхлоороо ч давхар холбогддог Казахстан, Киргизстантай харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай байна. Түүхийг сөхвөл Монгол, Казахстан, Киргизстан улсууд шашин шүтлэг өөр хэдий ч ижил төстэй нүүдэлчин амьдралын хэв маягаараа нягт холбогдсон байдаг. Хэдийгээр 1936 онд Казахстан, Киргизстан хоёр ЗХУ-ын Бүгд найрамдах улс болсноор эртний уламжлалт харилцаа тасарсан боловч 1991 онд ЗХУ задран унаснаар Монгол Улс шинээр тусгаар тогтносон Казахстан, Киргизстан улсуудтай хоёр талын харилцаагаа шууд хөгжүүлэх боломж нээгдсэн. Тусгаар тогтнолоо олж авснаар Казахстан, Киргизстан улсууд Москва, Бээжингээс тэнцвэртэй зай барихын зэрэгцээ Монгол Улсын“гуравдагч хөрш”-ийн бодлоготой төстэй гадаад бодлогын стратегийг боловсруулсан. Астана, Бишкек Улаанбаатараас ялгаатай нь гэвэл Орос улстай улс төр, эдийн засаг, соёлын хувьд нэгдмэл болсон. Хоёулаа Оросын тэргүүлдэг Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнууд бөгөөд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага ба Евроазийн Эдийн засгийн холбоонд элссэн. Гэсэн хэдий ч тус хоёр улс өнөөдөр Оросын тал Гүрж, Украйны эсрэг цэргийн хүч ашиглаж байгаад санаа зовж байна. Монголын хувьд Казахстан, Киргизстантай харилцаагаа өргөжүүлж улс төр, эдийн засаг, соёлын харилцааг гүнзгийрүүлэх тохиромжтой цаг ирсэн хэмээн үзэж болно. Монгол, Казахстан, Киргизстан гэх энэ гурван улс бүгд далайд - 90- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь гарцгүй учраас Турк, Өмнөд Солонгосыг урин улмаар хоёр бүс нутгийн хооронд харилцаа холбоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой байх болно. Турк Евроази болон Төв Азид, ялангуяа Түрэг үндэстний соёлын өв, уг язгуурт тулгуурлан, эдийн засаг, соёлын нөлөөгөө нэмэгдүүлэх стратеги баримталж байна. 11 Тэд Турк мөн Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсдэг. Харин Өмнөд Солонгос Төв Азитай эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, ялангуяа Төв Ази дахь(Казахстан, Узбекистан) Солонгосчуудаар дамжуулан эдгээр улсуудтай харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой. 12 Дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч Их-20-ийн хувьд, Турк, Өмнөд Солонгосын аль аль нь Орос, Хятадтай харилцах харилцаандаа таагүй байдал үүсгэхийг хүсдэггүй. Энэ хоёр улс АНУ-тай эвслийн цэргийн гэрээ байгуулсан хэдий ч Оросын талаар хатуу байр суурь баримтлахаас зайлсхийдэг. 13 Хятадыг тогтоон барих АНУ-ын стратегид Өмнөд Солонгос болгоомжтой ханддаг. 14 Тэнцвэржүүлэхүйн шинэ стратеги нь хэд хэдэн шалтгааны улмаас хэрэгжих боломжтой юм. Нэгдүгээрт, энэ стратеги нь өрсөлдөгч их гүрнүүд(Хятад, Орос, АНУ, Япон, Герман)-ийг оролцуулахгүй. Хоёрдугаарт, бүх зорилтот улсууд бүгд Алтай хэлний бүлэг зэрэг соёлын болон түүхийн харилцаа холбоотой. Гуравдугаарт, бүх улсууд эдийн засгийн боломжуудыг хайж байгаа. Турк, Өмнөд Солонгос улсууд томоохон худалдааны эдийн засагтай, өндөр технологи эзэмшдэг бөгөөд байгалийн баялгийн эрэлт хэрэгцээ ихтэй. Дөрөвдүгээрт, бүх улсууд Орос, Хятадын аюулгүй байдлын асуудлыг хөндөж тааламжгүй, сөрөг хариу үйлдэл хүлээн авахаас зайлсхийдэг. Тиймээс бүгд Орос, Хятадын эсрэг хатуу тэнцвэржүүлэх бодлого баримтлах хүсэлгүй. Дүгнэн хэлэхэд, бүх таван улс улс төр, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх арга замыг эрэлхийлдэг бөгөөд бидний дэвшүүлж буй аргументтай нийцсэн зөөлөн тэнцвэржүүлэх бодлогыг дэмждэг. Цаашид энэхүү зөөлөн - 91- Монголын геополитик тэнцвэржүүлэх стратегийг өргөжүүлэн бэхжүүлэх бусад боломжит орнуудад Энэтхэг, Исламын Бүгд Найрамдах Иран, Узбекистан улсуудыг авч үзэж болно. Дүгнэлт Геополитикийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр олон улсын харилцааг судлахад либерализм, конструктивизм, эсвэл олон улсын харилцааны англи дэг сургуулиас илүүтэй реалист онолууд чухал болох шинжтэй байна. Реалист ертөнцөд том гүрнүүд эрх мэдлийн төлөө өрсөлдөж, өрсөлдөөний дүнд хийгдсэн тэдний тохиролцоо олон улсын болон бүс нутгийн ерөнхий нөхцөл байдлыг төлөвшүүлдэг. Өнөөгийн геополитикийн динамикийг ажвал хилийн чанадад тааламжтай байрлалд оршин“тэнцвэржүүлэгч”ийн үүрэг гүйцэтгэгч АНУ хоёр өрсөлдөөнд зэрэг орж байна. Нэг нь Европт, нөгөө нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт. Оросын хөршүүдтэйгээ харилцаж буй байдал олон улсын хууль, дүрмүүдийг үл тоомсорлож байгаа нь хуучны геополитикийн буюу нөлөөллийн хүрээний эзэнт гүрний логикийг баримталж байгаа мэт. Өрнөдийнхний ревизионист гүрэн гэж үздэг Хятад бас нутаг дэвсгэрээ тэлэх зорилгоо ил тунхаглаж, Өрнөдийн орнуудтай зэр зэвсэг, уламжлалт арга замаар төдийгүй кибер ертөнц, сансар огторгуйн хязгаарт ч өрсөлдөх болсон. Монгол Улс шинээр бүрэлдэж буй геополитикийн өрсөлдөөнд тэсэж үлдэхийг чармайж байгаа хоёрдогч бөгөөд эмзэг олон улс орнуудын нэгэн жишээ юм. Энэ нөхцөлд Монгол Улс олон улстай харилцах харилцаа болон түншлэгч орнуудаа нэмэгдүүлэхийн тулд идэвхтэй, шинэлэг, санаачилгатай ажиллах шаардлагатай. Түүхийн сургамжаас харахад ямар нэг улс гүрний гарын үзүүр эсвэл дараагийн«том тоглоом»-ын шатрын хүү болохгүй байх нь Монголын хувьд хамгийн сайн стратеги юм. Түүнчлэн, Монгол - 92- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь Улс цэргийн чиглэлээр төвийг сахих статусаа бэхжүүлж, зөөлөн тэнцвэржүүлэх стратегиа эрчимжүүлэх ёстой юм. Үүний тулд хэрэгжүүлж болох арга замуудын нэг нь хуучин түншүүд болох Казахстан, Киргизстантай нэгдэж, Турк, Өмнөд Солонгос улсуудыг урин Төв Ази, Зүүн хойд Азийн хооронд улс төр, эдийн засаг, болон соёлын гүүр байгуулах явдал юм. Истанбул, Сөүл, Франкфуртын хувьд монголчуудыг хэдийн хүлээн аваад эхэлчихсэн бөгөөд COVID-19 тахал, Украин дахь Оросын дайны улмаас Москва, Бээжингээр дамжин зорчих боломжгүй болсон олон улсад аялагч монголчуудын зорчих гарц нь болоод байна. Монгол Улсад илүү олон найз нөхөд, харилцаа холбоо хэрэгтэйг бид мартах учиргүй. Эх сурвалж --оОо-1“Balancing” is the central concept in the balance of power theory. States balance against a powerful State to keep it from dominating the international system and threatening other States. A State pursues two types of balancing: The first is external balancing, which means a State will join or form a military alliance with other States. The other is internal balancing, meaning to build its own economic and defense capabilities. The new form of balancing is soft balancing, which means a State strengthens its political, economic and cultural ties with other States while abstaining from pursuing any external balancing strategies. For more on soft balancing, see R.A. Pape,“Soft Balancing against the United States,” International Security, vol. 30(2005), pp. 7–45; K. He and H. Feng,“If Not Soft Balancing, Then What? Reconsidering Soft Balancing and U.S. Policy Toward China,” Security Studies, vol. 17(2008), pp. 363–395. 2 To strengthen the control over Mongolia, Stalin personally ordered the ex- 93- Монголын геополитик ecutions of Mongolian political leaders, including Prime Ministers Genden Peljid and Amar Anand, along with Minister of War Demid Gelegdorj and many other Soviet-educated Mongolian intellectuals who were critical about balancing with the Soviet Union against Japan. See S. Sandag, and H.H. Kendall, Poisoned Arrows: The Stalin-Choibalsan Mongolian Massacres, 1921–1941(Boulder, CO: Westview Press, 2000), p. 173. 3 M. Jargalsaikhan, Small Islands of Democracy in an Authoritarian Sea: Explaining Mongolian and Kyrgyz Democratic Development,(doctoral dissertation), Vancouver, 2019, pp. 53–54. 4 Article 4.3, Constitution of Mongolia, 15 May 2022, www.conscourt.gov. mn/page_id=842&lang=en. 5 N. Tuya, Mongolia’s Nuclear-Weapon-Free-Status: Recognition vs. Institutionalization, August 2012, www.brookings.edu/wp-content/uploads/2016/06/08-nuclear-weapon-free-mongolia-tuya.pdf. 6 For a more detailed background, see Nuclear-Weapon-Free Status of Mongolia, NTI, 25 September 2020, www.nti.org/education-center/treaties-and-regimes/nuclear-weapon-free-status-mongolia/. 7 United Nations,“Mongolia’s Nuclear-Weapon-Free Status,” 20 May 2022, www.un.org/nwfz/content/mongolias-nuclear-weapon-free-status; E. Jargalsaikhan,“Mongolian Nuclear-Weapon-Free Status – An Example of Soft Power Policy,” in The Key Issues of Soft Power in Global Affairs and Mongolia(Ulaanbaatar, 2021), pp. 307–333. 8 Jargalsaikhan, 2019, p. 93; B. Ravdan,“Security Studies: Theoretical Basis,” (a keynote speech in Mongolian) at the SIPRA Forum 2021, pp. 29-30; B. Tsedendamba, Bodg Khaant Mongol Uls Guravdahi Khurshiin Ereld (Ulaanbaatar, 2011). 9 Japan International Cooperation Agency, Press Release, 15 July 2021, www.jica.go.jp/english/news/press/2021/20210715_30.html. 10 Nyamsuren Chultem, and Mendee Jargalsaikhan, Small-power Diplomacy: Mongolia’s Peacekeeping Commitment, http://library.fes.de/pdf-files/ bueros/mongolei/18254.pdf. 11“Turkey’s Return to Central Asia,” RUSI, 1 April 2021, https://rusi.org/ - 94- Монголын гадаад бодлогын шинэ стратеги: Төв болон Зүүн хойд Азийг тэнцвэржүүлэх нь explore-our-research/publications/commentary/turkeys-return-central-asia;“Turkey in Central Asia: Possibilities and Limits of a Greater Role,” FIIA Briefing Paper, January 2022, https://www.fiia.fi/wp-content/ uploads/2022/01/bp328_toni-alaranta-kristiina-silvan_turkey-in-central-asia.pdf;“Foreign Policy and Strategy of Turkey,” in Mongolia’s Third Neighbor(Ulaanbaatar, 2021), pp. 205–230. 12“It’s Not Only China: Japan and Korea’s Growing Roles in Central Asia,” A Caspian Policy Center Policy Brief, August 2021, https://api.caspianpolicy. org/media/ckeditor_media/2021/10/11/its-not-only-china-japan-andkoreas-growingroles-in-central-asia.pdf;“Foreign Policy and Strategy of South Korea,” in Mongolia’s Third Neighbor(Ulaanbaatar, 2021), pp. 166204. 13 M. Colla,“Turkey Plays the Dance of the Go-betweens in Ukraine War,” The Interpreter, 7 April 2022, www.lowyinstitute.org/the-interpreter/turkeyplays-dance-go-betweens-ukraine-war;“South Korea’s Bewildering Stance on the Ukraine Conflict,’ The Japan Times, 18 April 2022, www.japantimes. co.jp/opinion/2022/04/18/commentary/world-commentary/south-korea-confusion-ukraine/. 14“South Korea’s Bind Between North Korea and US China Strategy,” East Asia Forum, 6 March 2022, www.eastasiaforum.org/2022/03/06/south-koreas-bindbetween-north-korea-and-us-china-strategy/. - 95- Монголын геополитик ЕВРОПЫН ГЕОПОЛИТИК РУУ ЧИГЛЭХ МОНГОЛЫН ЖИМ Л.Бямбаханд, Ж.Мэндээ - 96- Европын геополитик руу чиглэх Монголын жим Монгол Улс, Европын Холбоо хоорондын улс төрийн яриа хэлэлцээ нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх удаа зохион байгуулагдсан бөгөөд улмаар жил тутмын арга хэмжээ болон өргөжсөн. Монгол шиг эмзэг, тусгаарлагдмал улс үндэстэн Европын Холбоо зэрэг бүс нутгийн нөлөө бүхий байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх нь чухал бөгөөд энэхүү тогтмолжсон улс төрийн яриа хэлэлцээ нь Европтой амжилттай хөгжүүлж буй харилцааны илрэл болж байна. Хүмүүнлэгийн чиглэлээр, COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах Европын Холбооны Европын багийн төсөлд Монгол Улс багтаж, вакцинжуулалт болон цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой 40.45 сая еврогийн буцалтгүй тусламжийг хүлээн авсан. 1 Хэдэн арван жил тасралтгүй үргэлжилсэн харилцан ажиллагааны үр дүнд Европын Холбоо , Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр 2013 онд хүчин төгөлдөр болж улмаар 2017 онд Европын Холбооноос Монгол Улсад суух Байнгын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн. Түүнчлэн Монгол Улс Евроази, Европ, Хойд Америкийг холбодог дэлхийн хамгийн том бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага болох Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн болсон. ЕАБХАБ нь Монгол Улсад олон талт платформыг санал болгохоос гадна 2013 оноос хойш Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бие даасан, хараат бус, туршлагатай ажиглагчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Популист улс төрчид болон улс төрийн намуудад сонгогчдын итгэх итгэл алдарч байгаа энэ үед сонгуулийг ажиглах үйл явц маш чухал юм. Эдийн засгийн тал дээр Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкнууд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж байна. Эдгээр банк нь уул уурхай, - 97- Монголын геополитик эрчим хүчний томоохон төслүүдэд хувь эзэмшдэг. Монгол Улс Умард Атлантын гэрээний байгууллага(НАТО)-тай Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталснаар НАТО-гийн“түнш орон” статустай есөн улсын нэг нь болж, манай энхийг сахиулагчид НАТО-гийн гишүүн орнуудын хамт Афганистан, Косово, Иракт үүрэг гүйцэтгэжээ. Монгол Улс Европын орнуудтай хил залган оршиж энэ тивийн аль нэг томоохон гүрэнтэй түүхийн болон соёлын жимээр нягт холбогддоггүй, түүнчлэн энэ бүс нутгийн аль нэг улс эсхүл эвслийн геостратегийн тооцоололд ордоггүй атлаа Европын геополитикт хэрхэн оров? Энэ өгүүлэлд Монгол улсын Европтой хөгжүүлж буй харилцааны талаар товч ойлголтыг танилцуулж, олон улсын харилцаанд E вропын гурван чухал байгууллагатай хөгжүүлж буй өнөөгийн хамтын ажиллагааг тайлбарлахын зэрэгцээ цаашдын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжийг дэвшүүлэхийг зорилоо. Европ хүрэх зам: Зүүнээс Баруун Европ хүртэл Монголын эзэнт гүрэн Европын их гүрнүүдтэй түүхэн дипломат харилцаатай байсан үеийг эс тооцвол Монгол Улс Европчуудад урт хугацааны туршид мартагдсан байсан ч хорьдугаар зуунаас дахин Европчуудын сонирхлыг татаж эхэлсэн. Европын бүх томоохон гүрэн 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан ч Европын сониуч аялагч, судлаач, бизнес эрхлэгчид аль хэдийн тус улсад хөл тавьсан байлаа. 1920-иод онд 40 орчим монгол оюутан Франц, Германд суралцахаар явсан боловч харамсалтай нь буцаж ирснийхээ дараа бүгд 1930-аад онд Сталинист хэлмэгдүүлэлтийн золиос болсон юм. - 98- Европын геополитик руу чиглэх Монголын жим Хуучин Югослав зэрэг Европын социалист орнууд 1950 оноос Монгол Улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Хятад, Зөвлөлтийн хүйтэн харилцаа улам хурцдах үед Монгол Улс ЗХУ-ын тэргүүлсэн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн болж, улмаар Варшавын гэрээний гишүүн орнуудтай цэргийн харилцаагаа өргөжүүлсэн. Чехословак, Зүүн Герман, Унгар, Польш улсуудын нэгэн адил Монгол Улс Зөвлөлтийн геополитикийн зорилгын төлөө хамтран зүтгэж, 60 гаруй мянган цэрэгтэй Зөвлөлтийн томоохон цэргийн анги нэгтгэлүүдийг нутаг дэвсгэртээ байрлуулсан. Нөгөөтээгүүр Монгол Улс Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн болсноор Зүүн болон Төв Европын орнуудаас эдийн засгийн тусламж авч, хөнгөн үйлдвэр, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, монгол оюутнуудыг гадаадад суралцуулах, найрсаг харилцаатай социалист орнуудаас техникийн мэргэжилтнүүдийг хүлээн авах боломжтой болсон. Тухайн үед Зүүн Герман, Чехословак, Унгар, Польш зэрэг орнуудад хамгийн олон оюутан суралцсан бөгөөд өнөөдөр ч гэсэн Европ дахь Монголын дийлэнх диаспора эдгээр улсад амьдарч байна. 1990 онд коммунист блок задран унахад Чехословак, Зүүн Германаас(одоогийн Чех, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) бусад бүх Зүүн болон Төв Европын улсууд Элчин сайдын яамдаа хаасан. Харин Монгол Улс эсрэгээр нь ихэнх Элчин сайдын яамдаа авч үлдсэн байдаг. Монгол Улс эдийн засгийн интеграцчлалд орох зорилгоор 1989 оны 8 дугаар сард Европын Холбооны өмнөх байгууллага болох Европын Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэг(ЕЭЗХН)-тэй дипломат харилцаа тогтоосон. Энэ үед ЗХУ ЕЭЗХН-тэй эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж, худалдаа, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байв. Энэ харилцааны сууринд үндэслэн Монгол Улс 1992 онд ЕЭЗХН-тэй худалдаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Брюссельд Элчин сайдын яамаа нээв. - 99- Монголын геополитик Тухайн үед Монгол Улс Баруун Европын цөөн хэдэн улстай харилцаа тогтоосон боловч хүйтэн дайны геополитикийн улмаас харилцаа төдийлөн өргөжөөгүй байв. Европын орнуудтай хөгжүүлсэн 30 гаруй жилийн харилцааны дүнд Европын ихэнх томоохон хотуудад монгол оюутнууд, эдийн засгийн цагаачид бий болж, диаспора бүрэлдсэн. Тухайлбал, Шведэд арван мянга гаруй монголчууд амьдарч байгаа нь Нордикийн улсуудыг хавсран суух Монгол Улсын Элчин сайдын яамыг(2009 онд) байгуулах нэг шаардлага болсон. Товчхондоо, Зөвлөлтийн нөлөө бүхий Зүүн Европын Монгол дахь ашиг сонирхол 1990 онд дуусгавар болж, үзэл суртал(ардчилал ба автократ), геополитик(Хятад, ОХУ-ын хооронд орших газар зүйн байршил) болон эдийн засаг(уул уурхай)-т тулгуурласан ашиг сонирхол шинээр бий болов. Энхийг сахиулах ажиллагаа нь Монгол Улс НАТО-той түншлэх бас нэгэн боломжийг олгосон. 1990-ээд онд Монгол Улсын Батлан хамгаалах яам хуучин социалист болон Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын батлан хамгаалахын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилготой НАТО-гийн Энхийн төлөө түншлэлийн хөтөлбөрт хамрагдах бүхий л үндэслэлээ гаргасан. Үүний зэрэгцээ Брюссельд анхны Батлан хамгаалахын атташег томилон суулгахаас эхлээд НАТО-гийн төвд өндөр албан тушаалтнуудаа илгээж мөн Барууны чухал албан тушаалтнуудыг урих зэргээр хүлээн зөвшөөрөгдөх бүхий л арга замыг эрэлхийлсэн байдаг. 2010 он гэхэд Монгол Улс албан ёсоор НАТО-гийн цэрэг хандивлагч орон болсон. Жилийн дараа Монгол улс НАТО-гийн Түншлэл Хамтын Ажиллагааны Хөтөлбөрт хамрагдсан дэлхийн есөн түнш улсын нэг нь болсноор НАТО-той хамтран ажиллах боломж бүрджээ. 2 - 100- Европын геополитик руу чиглэх Монголын жим Европын Холбоо, ЕАБХАБ, НАТО Монгол Улс Европын холбоо, ЕАБХАБ, НАТО-той хамтран ажиллахдаа БНХАУ болон ОХУ-тай харилцаагаа тэнцвэржүүлэх зорилготой“ гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталдаг. Гэхдээ энэ бодлого аль нэг хөршийн эрх ашгийн эсрэг чиглээгүй. Харин Монгол Улсын газарзүйн байршлаас үүдэлтэй аюулгүй байдал, хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм. Монгол геополитикийн эмзэг орон зайд оршдогийн хувьд БНХАУ, ОХУ-ын их гүрнүүдтэй харилцах харилцаанд улс төр, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх“ гуравдагч хөрш”-үүдийн нэг нь Европын Холбоо гэж үздэг. 3 Нэгдүгээрт, Монгол улс авторитар засаглалтай хоёр гүрний дунд зэрэгцэн орших жижиг орны хувьд ардчиллаа хадгалж үлдэнэ гэдэг том сорилт юм. 1990-ээд оны эхээр ардчилалд шилжсэнээс хойш Монголын хувьд өрнөдийн улсууд тэр дундаа ардчилсан орнуудын нэгдэл болсон Европын Холбоо болон ЕАБХАБ-ын улс төрийн дэмжлэг чухал ач холбогдолтой байсаар ирсэн. Ардчилалд чөлөөт, шударга сонгууль чухал байдаг. ЕАБХАБын Ардчилсан Институци, Хүний Эрхийн Газар(АИХЭГ) нь Монголын сонгууль ба хүний эрхийн асуудлаарх олон улсын ажиглагч, хянагчийн үүргийг гүйцэтгэдэг. ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилсон сонгууль ажиглах хороо 2013 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд ажиглалт хийж байна. Монголд хэвлэлийн эрх чөлөөгүйгээр ардчилал бүрэн оршин тогтнож чадахгүй. ЕАБХАБ нь хэвлэлийн эрх чөлөөг дэмждэгийн хувьд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байнгын ажиглалт хийж, үзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан алив нэгэн сөрөг хандлагыг шүүмжлэхээс - 101- Монголын геополитик болгоомжилдоггүй. Тухайлбал, ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дуня Миятович тухайн үеийн Ерөнхий сайдын талаар шүүмжлэлтэй эрэн сурвалжлах нийтлэл нийтэлсний улмаас Amjilt.com мэдээллийн вэбсайт 2014 онд хаагдсан явдалд зовниж байгаагаа илэрхийлсэн байдаг. 4 ЕАБХАБ саяхан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тусламжтайгаар COVID-19 цар тахлын үеийн Монголын хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг судлан үзээд мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан болохыг баримтжуулсан. 5 Монгол Улсад жендерийн ялгааг арилгахад ЕАБХАБ дэмжлэг үзүүлдэг. Хүний эрх, сайн засаглалыг дэмжих үүрэг хүлээсэн Ардчилсан Институци, Хүний Эрхийн Газраас ЕАБХАБ-ын бүс нутаг даяар эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад хүний эрхийн сургалтыг 2013 онд зохион байгуулсан 6 ба 2014 онд Монголын парламентын эмэгтэй гишүүдийг Стокгольм хотноо туршлага судлах айлчлал хийхэд дэмжлэг үзүүлсэн. 7 Хоёрдугаарт, супер эдийн засагтай хоёр гүрний дунд оршиж иргэдийнхээ сайн сайхан байдлыг хангах нь Монголын хувьд бас нэгэн том сорилт юм. Эдийн засгийн тал дээр Европын Холбоо нь өндөр чадамжтай учир Монголд гүйцэтгэх үүрэг нь илүү тодорхой, харин ЕАБХАБ эдийн засагтай холбоотой асуудлаар зөвхөн техникийн туслалцаа үзүүлдэг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг туулсны дараа Монгол Улс эдийн засгийн хувьд Европын Холбооны гишүүн, тусгаар улсууд болон өөр бусад байгууллага, төсөл хөтөлбөрөөс үзүүлэх эдийн засгийн тусламжид найдаж байсан. Монгол Улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд техникийн тусламж үзүүлэх хөтөлбөр(TACIS, 19942003 он), Ази болон Латин Америкийн хөгжиж буй орнуудад - 102- Европын геополитик руу чиглэх Монголын жим үзүүлэх тусламжийн хөтөлбөр(2004-2006 он), Хөгжил, хамтын ажиллагааны хөтөлбөрт( 2007 оноос) тус тус хамрагдаж хөгжлийн туслалцаа авсан. 8 Европын Комиссын Хүмүүнлэгийн тусламж хариуцсан алба болон гишүүн орнуудаас байгалийн гамшиг ялангуяа хахир хүйтэн өвлийн хор уршгийг бууруулах зорилготой хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсад үзүүлсээр ирсэн. Мөн COVID-19 цар тахлын хор нөлөөллийг арилгахад Европын Холбоо дэмжсээр ирсэн. Монгол Улс хөгжлийн туслалцааг үргэлжлүүлэн авах хүсэлтэй байдаг хэдий ч Европын Холбооноос Монголыг бага-дунд орлоготой орны ангилалд(2018 онд) оруулсан нь тусламж авах боломжийг бууруулж байна. Европын Холбоо нь Монголыг эдийн засгийн түншээ гэж ханддаг. Монголын хувьд Европын холбоо бол томоохон зах зээл бөгөөд технологи, хөрөнгө оруулалтын боломжит эх үүсвэр юм. Монголын бүтээгдэхүүнүүд Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP)-ийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлттэйгөөр Европын Холбооны зах зээлд бага хэмжээгээр ч гэсэн нэвтэрч байна. Үүний зэрэгцээ Монгол Улс Европын стандартыг нутагшуулахын тулд гишүүн орнуудтай хамтран ажиллаж байна. 9 2000-аад оны түүхий эдийн үнийн өсөлттэй зэрэгцэн Европын компани, хөрөнгө оруулагчид Монголд уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдэд хөрөнгө оруулах арга замыг хайж эхэлсэн. Хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээ бага ч гэсэн Европын Сэргээн босголт хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банк хэд хэдэн томоохон төсөлд хөрөнгө оруулсан. Жишээлбэл, Европын Сэргээн босголт хөгжлийн банк 2015 онд Оюутолгойн уурхайн төслийн 4.4 тэрбум ам.долларын багц санхүүжилтийг зохион байгуулж, өөрийн хөрөнгөөс 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн, арилжааны банкнуудтай 1 тэрбум хүртэлх ам.долларын синдикатыг бүрдүүлсэн. 10 - 103- Монголын геополитик Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа нь зөвхөн сонгуулийн ажиглалтаар хязгаарлагдахгүй бөгөөд байгууллагын хөгжлийн бусад гурван чиглэлийг ч бас хамардаг. Эдийн засаг, хүрээлэн буй орчны хувьд ЕАБХАБ нь улс орны эдийн засгийн хөгжилд саад учруулж буй томоохон бэрхшээл буюу авлигатай тэмцэхэд Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлж, сургалт семинаруудыг зохион байгуулдаг. Жишээ нь, Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх хоёр өдрийн үндэсний хэмжээний сургалтыг 2017 онд зохион байгуулсан. 11 Мөн түүнчлэн авлигатай тэмцэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор удирдах албан тушаалтан болон бизнес хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан сургалтуудыг дэмжин, зохион байгуулдаг. 12 Гишүүн орны хувьд Монгол Улс ЕАБХАБ-ын хэрэгжүүлж буй шилдэг, шинэлэг туршлагуудаас байнга суралцдаг. Тухайлбал, 2019 оны 10 дугаар сард Монголын Цагдаагийн ерөнхий газар ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран “Мэдээлэлд суурилсан цагдаагийн ажиллагааны давуу тал” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулсан. ЕАБХАБ-аас санал болгосон энэ ажиллагааны загвар нь хэд хэдэн улсад хэрэгжиж эхлээд байгаа шинэ загвар юм. 13 Гуравдугаарт, Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хангах идэвхтэй, дипломат бодлогодоо ихээхэн найдлага тавьдаг. Хоёр их гүрний дунд оршдог жижиг улсын хувьд зөвхөн цэргийн арга хэрэгслээр үндэсний аюулгүй байдлаа хангах боломжгүй юм. Монгол Улс ЕАБХАБ-д албан ёсоор суудал эзэлж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр улс төр, аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээнд оролцож, төр засгийн тэргүүн болон гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтуудад оролцох үүд хаалга нээлттэй болсон. Мөн ЕАБХАБ-ын арга хэмжээнүүдийг эх нутагтаа зохион байгуулах боломж бий. 2011 онд Монгол Улс Азийн түнш - 104- Европын геополитик руу чиглэх Монголын жим статустай байх үедээ ЕАБХАБ болон Азийн хамтын ажиллагааны түнш орнууд хоорондын хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай “ ЕАБХАБ-Монгол Улс” бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Түүнчлэн, 2015 онд Монгол Улсын Их хурлын намрын чуулганы дараагаар ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын улс төр-цэргийн хүрээний ёс зүйн дүрмийн талаар бага хурлыг зохион байгуулж байв. Идэвхтэй дипломат ажиллагаагаар Монгол Улс ЕАБХАБ-ын холбогдох хороодод олон асуудлуудыг дэвшүүлэх боломжтой. Тухайлбал, 2015 онд Монгол Улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг анх удаа тэргүүлсэн. Цаашид ч төрөл бүрийн хороодыг тэргүүлэх, улмаар тус байгууллагыг даргалах боломжууд нэмэгдэнэ. Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Энхийг сахиулах ажиллагаа нь энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулагч орон байх Монголын зорилготой нийцдэг. Монгол Улс НАТО-гийн тэргүүлсэн Афганистан, Ирак, Косово дахь цэргийн ажиллагаанд цэргээ илгээсэн. Эдгээр ажиллагаанд оролцсоноор Европын орнуудтай Монгол Улсын түншлэл ихээхэн бэхэжсэн. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулахад чиглэсэн НАТО-гийн“Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”(DEEP) Монголд амжилттай хэрэгжсэн. Дөрөвдүгээрт, Европын холбоо, ЕАБХАБ, НАТО нь Европын орнуудтай аль хэдийн тогтоочхоод байгаа энэхүү харилцааг институтчилэх платформ болж байна. Эдгээр платформыг ашигласнаар Монгол Улс Европын Холбооны орнууд, ялангуяа - 105- Монголын геополитик Герман, Швейцар, Турк, Австри, Бельги, Итали, Ирланд, Нидерланд, Швед зэрэг улстай харилцаагаа эрчимжүүлсэн. Монгол Улс НАТО-гийн хүрээнд Герман, Их Британи, Нидерланд, Бельги, Польш, Болгар улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлсэн. Тухайлбал, Монгол Улс Иракт Польшийн тэргүүлсэн олон үндэстний дивизийн бүрэлдэхүүнд 1000 гаруй цэрэг, Косовод 36 хүний бүрэлдэхүүнтэй хоёр салаа(72 цэрэг), Афганистанд Бельги, Герман, АНУ-ын цэргийн багуудтай 5000 гаруй бие бүрэлдэхүүнийг илгээсэн. НАТО-гийн Боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд 29 дэх гишүүн болон элссэн Таван толгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулагддаг сургалт, арга хэмжээнүүдэд НАТО-гийн гишүүн орнууд оролцох боломжтой болсон. Монгол Улс НАТО-гийн Энх тайван, аюулгүй байдлын төлөөх шинжлэх ухаан(SPS) хөтөлбөрийн хүрээнд иргэний болон цэргийн чиглэлээр гишүүн орнуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Зөвлөлтийн үед Монгол Улсад цэргийн зориулалттай ашиглагдаж байсан газар орны геоэкологийн төлөв байдлыг үнэлэх зорилгоор Монгол, Словакийн эрдэмтдийн тэргүүлсэн хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хамтын ажиллагаа нь социалист систем задран унасны дараа хамгийн доод хэмжээнд хүрээд байсан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэдний ашиг сонирхол(Яагаад Монгол гэж ...) Геополитикийн хувьд Барууны орнууд Монголыг стратегийн өрсөлдөгч улсуудынх нь дунд орших байдлаар нь хардаг. Хүйтэн дайны ид үед ч Их Британи, Франц улсууд Барууны геополитикийн тооцоололд үндэслэн жижиг боловч Элчин сайдын яамдаа нээн ажиллуулж байсан. Хүйтэн дайны дараа ч Хятадын өсөлттэй - 106- Европын геополитик руу чиглэх Монголын жим холбоотойгоор Монгол улс Европын хүчирхэг гүрнүүд болон АНУ-ын анхаарлын төвд байсаар ирсэн. АНУ, Хятад хоорондын геополитикийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Азид(улс төр, үзэл суртал, эдийн засгийн) нөлөөллөө тогтоохын төлөөх тэмцэл ч бас өсөн нэмэгдэх болно. Энэ нөхцөлд, НАТО болон ЕАБХАБын хүрээнд АНУ-тай хамтардаг Европын гүрнүүдэд Монголын геополитикийн ач холбогдол улам тод томруун мэдрэгдэнэ. Улс төрийн хувьд Европын Холбоо нь сонгуулийн ардчиллыг бодитой хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсыг тууштай дэмждэгээ нотолсоор ирсэн. Европын Холбоо болон Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүний эрх, ардчилсан институцийг хамгаалах, ялангуяа чөлөөт, шударга, хүртээмжтэй сонгууль явуулах, бие даасан, хараат бус иргэний нийгмийн төлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг. Монголын ардчиллыг дэмжиж буй нь ардчиллыг дэмжих Европын Холбооны хүсэл зорилготой бүрэн нийцдэг. Жишээ нь Монгол Улс цаазаар авах ялыг 2015 онд халахад Европын Холбоо сайшаан дэмжиж хүлээн авсан. 14 Гадаад бодлогын үүднээс авч үзвэл Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа Европын холбооны сонирхлыг татах боломжтой. Тухайлбал, Монгол Улс нь олон талт үзлийг нэн ялангуяа НҮБ болон ЕАБХАБ-ын түвшинд дэмждэг. Түүнчлэн АНУ, Австрали, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Ази Номхон далайн бүс нутагт АСЕАН-тай харилцаагаа бэхжүүлэх арга замыг эрэлхийлдэг. Мөн цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгээс ангид бүс байхыг дэмждэг. Европын Холбооны Азид хэрэгжүүлэх бодлогод Монгол Улс холбогч улсын үүрэг гүйцэтгэх сонирхолтой байдаг бөгөөд 2016 онд Ази-Европын хурал, Ази-Европын парламентын түншлэлийн уулзалтыг эх орондоо зохион байгуулсан. Эдийн засгийн хувьд Монгол Улс байгалийн нөөцөөр арвин, - 107- Монголын геополитик Хятадын зах зээлд ойр оршдог учир Европын томоохон, хүчирхэг эдийн засгуудын сонирхлын бүсэд багтаж болох юм. 2000-аад оны түүхий эдийн үнийн өсөлтийн үеэр Монгол Улс нь Франц, Герман, Их Британийн уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдыг ихээр татсан байдаг. Хязгаарлалтууд Монгол Улс газарзүйн хувьд Хятад болон Оросын Холбооны Улстай хил залган оршдог тул НАТО-тай харилцах харилцаа хязгаарлагдмал байдаг. Жишээлбэл, 2021 оны 1 дүгээр сард Монгол Улсад кибер хамгаалалтын чадавхыг хөгжүүлэх төсөл НАТО-гийн тусламжтайгаар хэрэгжсэн. 15 Чухал дэд бүтцүүдээ хөгжүүлэхийн тулд НАТО буюу“ гуравдагч хөрш”-үүддээ хандах нь Монголын хувьд ойлгомжтой хэдий ч хөрш орнуудын аль нэг нь үүнийг буруугаар ойлгож болзошгүй. Батлан хамгаалахын боловсрол, энхийг сахиулах ажиллагааны дадлага сургууль, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, улс төрийн тогтмол яриа хэлцэл хийх зэрэгт хөрш их гүрнүүд тийм ч их болгоомжилдоггүй боловч цэргийн техник хэрэгсэл эсвэл байлдааны болон цэргийн сургууль дадлага хийх асуудалд илүү болгоомжилдог. НАТО-той ийм маягаар хязгаарлагдмал хүрээнд харилцан үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улс түншлэлийн асуудал, монгол цэргийн оролцооны талаар НАТО-гийн удирдлагатай улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах шаардлагатай болохыг нотолж байна. Саяхны нөлөө бүхий шинжээчид, эрдэмтэдтэй хийсэн, судалгаанд үндэслэсэн ярилцлага нь НАТО-гийн талаарх Монголын байр суурийг маш сайн харуулсан. Монголын улс төрчид, шинжээчид “НАТО бол үндэсний ашиг сонирхол үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл буюу платформ, түүнчлэн цэргийн технологи, сургалтын эх үүсвэрийг олж авах арга зам” гэж үздэг. Харин цэргийнхэн - 108- Европын геополитик руу чиглэх Монголын жим “НАТО нь хамтарсан сургалт, мэдээллийн аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, институцийн шинэчлэлийг явуулах түнш” гэж үздэг. 16 Гэсэн хэдий ч геостратегийн эмзэг байдлын улмаас аюулгүй байдлын хүчирхэг харилцаа холбоо хөгжүүлнэ гэсэн хүлээлт Монголын удирдагчид болон дипломатууд, НАТО-гийн удирдлагад ч байдаггүй. Тухайлбал, НАТО-гийн 2030 оны хэтийн төлөвийн тайланд Монгол Улсыг хассан байдаг. 17 Энэ нь нэг талаар Монгол Улс нь хоёр том гүрний хөршийн талаарх“ болгоомжлол” нөгөө талаар АНУ болон НАТО-гийн зүгээс энэ хоёр улсыг“ ревизионист” гүрэн гэж үздэгтэй холбоотой юм. Дүгнэлт Эдийн засгийн ашиг сонирхол бага байсан хэдий ч Монгол Улс нь Европын холбоо, НАТО, ЕАБХАБ-ын гадаад бодлогын тойрогт амжилттай багтаж байна. Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас ялгаатай нь Европын Холбоотой харилцах Монгол Улсын харилцаа улс төрийн шинж чанартай байдаг. Мөн энэ харилцаа нь хүний эрх, ардчиллын үндсэн зарчмуудын төлөөх Монгол Улсын амлалтад үндэслэсэн. Европын Холбоо нь Монголын хувьд чухал“гуравдагч хөрш”, хөрөнгө оруулагч, зах зээл юм. Тиймээс Монгол Улсын хөгжилд Европын Холбооны дэмжлэг маш чухал. Үүний нэгэн адил Европын Холбооноос Улаанбаатарт суурин Төлөөлөгчийн газраа ажиллуулж, иргэний нийгмийн байгууллагуудад тусламжаа зогсолтгүй үзүүлсээр байгаа нь улс төрийн томоохон намууд дахь клиентелизмын нөлөө, популист улстөрчдөөс болж салаа замын бэлчир дээр ирээд байгаа эмзэг ардчиллыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болдог. Түүнчлэн Европын Холбоо нь мөнгө угаах болон авлигын хэргийн эсрэг үзүүлэх шахалт, Монголын иргэний нийгмийг хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлэх шаардлагатай байна. - 109- Монголын геополитик НАТО-гийн Монголтой харилцах харилцаа сайн тогтсон. Геополитикийн эмзэг байдлыг харгалзан НАТО нь Монгол Улсын Зэвсэгт хүчин дэх иргэний хяналтыг сайжруулах, энхийг сахиулах ажиллагааны сургалт, чадавх болон кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. НАТО ч, Монгол ч БНХАУ эсвэл ОХУ-тай харилцаагаа муутгахыг хүсэхгүй. Нэгэн шинжээчийн санал дэвшүүлсэнчлэн “Монгол Улс НАТО-тай хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн тулд хоёр хөршийнхөө анхаарлын бүсээс гадуурх НАТО-гийн ажиллагаанд илүүтэй оролцох ёстой” юм. 18 Монгол, НАТО нь аль хэдийн тогтсон хамтын ажиллагааныхаа өнөөгийн түвшнийг хадгалахын зэрэгцээ улам нягт хамтран ажиллах ёстой хоёр чиглэл бол 1) батлан хамгаалахын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр(DEEP) зэргээр дамжуулан хэрэгжүүлэх академик хамтын ажиллагаа, 2) НАТО-гийн Энх тайван, аюулгүй байдлын төлөөх шинжлэх ухаан(SPS) хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж болох хамтарсан судалгааны төслүүд юм. Бээжин, Москвагийн аль нэгний буруу ойлголтоос зайлсхийхийн тулд Монгол Улсын НАТО-тай хэрэгжүүлж буй түншлэлийн үйл ажиллагааг олон нийт болон хөрш орнуудад ил тод байдлаар үргэлжлүүлэх шаардлагатай. Энэ зорилгын хүрээнд, жишээ нь, НАТО долоо хоног, сар тутмын мэдээллийн товхимлыг монгол хэлээр гаргаж болно. 19 Монголд шударга сонгуулийн ажиглагч гэдгээрээ танигдсан ЕАБХАБ-ыг Монголын засгийн газар 2013 оноос хойш хүлээн авч байгаа. COVID-19 цар тахлын улмаас 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ЕАБХАБ-ын сонгуулийн төлөөлөгчийн газраас Монголд ирж ажиллаагүй. Гэхдээ өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийсэн. Одоо ЕАБХАБ-ын хувьд сонгуулийг ажиглахаас илүү давсан үйл ажиллагаа явуулах зөв цаг нь ирсэн бололтой. - 110- Европын геополитик руу чиглэх Монголын жим Жишээ нь өөрийн төлөөлөгчийн болон хөтөлбөр хэрэгжүүлэх газраа Монголд байгуулж болно. 20 Энэ алба нь Монгол дахь хууль сахиулах байгууллага, сургууль, судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих боломжтой. Түүнчлэн, Азийн хамтын ажиллагааны түншүүдтэй(Афганистан, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Тайланд) ЕАБХАБ-ын хэрэгжүүлдэг үйл ажиллагаанд ялангуяа хууль сахиулах, аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх, цөмийн зэвсгээс ангид бүс байх, үндэстэн дамнасан аюул занал, хилийн аюулгүй байдал, ардчилсан институцийг бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болох юм. Төв Азийн улс орнуудын туршлагыг үндэслэн ЕАБХАБ-ын академи, коллежийг манай улсад байгуулж, ЕАБХАБ-ын Азийн түншүүдэд зориулсан сургалт, арга хэмжээг зохион байгуулах нь манай улсын олон талт гадаад бодлогын зорилгод нийцнэ. --оОо-- 111- Монголын геополитик Эх сурвалж 1“Team Europe response to COVID-19 in Mongolia”, 26 March 2021. Available at https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/95688/team-europe-response-covid-19-mongolia_en. 2 Robert Helbig,“NATO-Mongolia relations: limited in scope, but with room to grow”, NATO Research Paper(No. 116), June 2015. Available at www.files.ethz. ch/isn/192871/rp_116.pdf. 3“Renewed geopolitical rivalries: challenges and options for Mongolia” Mongolian Geopolitics(Ulaanbaatar, Friedrich Ebert-Stiftung, 2021). Available at http://library.fes.de/pdf-files/bueros/mongolei/17164.pdf. 4 Organization for Security and Co-operation in Europe(OSCE),“OSCE media freedom representative concerned about blocking of news website in Mongolia”, 10 July 2014. Available at www.osce.org/fom/121076. 5 Media Council of Mongolia,“Mongolian media situation during the pandemic”, 9 October 2020. Available at www.osce.org/files/f/documents/7/1/466689.pdf. 6 OSCE,“OSCE/ODIHR supports Mongolia in monitoring and protecting women’s rights”, 15 October 2013. Available at www.osce.org/odihr/107071. 7 OSCE,“Women legislators from Mongolia exchange experiences with Swedish counterparts to advance gender equality”, 5 June 2014. Available at www.osce. org/odihr/119551. 8 Embassy of the Czech Republic,“Development cooperation between Mongolia and EU”, 11 October 2010. Available at www.mzv.cz/ulaanbaatar/en/political_relations/european_union/development_cooperation.html. 9 European Commission,“Generalized Scheme of Preferences(GPS)”, 21 June 2021. Available at ttps://ec.europa.eu/trade/policy/countries-and-regions/development/generalised-scheme-of-preferences/ 10“EBRD open to funding discussions on Rio’s Mongolia copper project,” Financial Times, 25 July 2019. Available at www.ft.com/content/602e028a-aec3-11e98030-530adfa879c2 11 OSCE,“OSCE and partners help strengthening corruption investigation capacities of Mongolia”, 22 September 2017. Available at www.osce.org/secretari- 112- Европын геополитик руу чиглэх Монголын жим at/345206. 12 OSCE“OSCE and Business Council of Mongolia promote public-private partnerships in fight against corruption”, 12 May 2017. Available at www.osce.org/ secretariat/317061. 13 OSCE,“OSCE training workshop on intelligence-led policing held in Mongolia”, 9 October 2019. Available at www.osce.org/secretariat/435185. 14 European Parliament,“The death penalty and the EU’s fight against it”, February 2019. Available at www.europarl.europa.eu/RegData/etudes/ ATAG/2019/635516/EPRS_ATA(2019)635516_EN.pdf; Amnesty International, “The long road to death penalty abolition in Mongolia,” 3 December 2015. Available at www.amnesty.org/en/latest/campaigns/2015/12/the-longroad-to-death-penalty-abolition-in-mongolia/. 15 NATO,“NATO helps to strengthen Mongolia’s cyber defence capacity,” 18 January 2021 press release. Available at www.nato.int/cps/en/natohq/news_180697. htm. 16 Sung-Won Yoon, Adiyasuren Jamiyandagva, Vlad Vernygora, Joe Burton, Byambakhand Luguusharav, and Munkhtur Dorjraa,“Views on NATO from Mongolia and the Republic of Korea: hedging strategy and‘perfunctory partnership’?”, Asian Security, 14(1), 2018. 17 NATO, NATO 2030: United for a New Era, 25 November 2020, Available at www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2020/12/pdf/201201-Reflection-Group-Final-Report-Uni.pdf. 18 Sung-Won Yoon, Adiyasuren Jamiyandagva, Vlad Vernygora, Joe Burton, Byambakhand Luguusharav, and Munkhtur Dorjraa,“Views on NATO from Mongolia and the Republic of Korea: hedging strategy and‘perfunctory partnership’?”, Asian Security, 14(1), 2018: p. 82. 19 19 ibid., p. 84. 20 20 US Helsinki Commission,“Mongolia: the OSCE’s newest participating state”, 17 December 2019. Available at www.csce.gov/international-impact/mongollia-osce-s-newest-participating-state?page=4. - 113- Монголын геополитик ЖИЖИГ УЛСЫН ГАДААД БОДЛОГО: МОНГОЛ УЛС ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСТ Ч.Нямсүрэн, Ж.Мэндээ - 114- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст Монгол Улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр НҮБ-ын энхийн ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад албан ёсоор бүртгэгдэж, оруулж буй хувь нэмрээрээ нийт 89 орноос 82 дугаарт бичигдэж байсан бол өнөөдөр 123 орноос 24 дүгээрт жагсаж байна. Энэ өгүүллийг бичих үед Монгол Улсаас 15 шинжээчийг оролцуулаад нийт 881 цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байв. 1 Энэ хэмжээний энхийг сахиулах хүч илгээхийн тулд Монголын зэвсэгт хүчин гурван ээлжээр үүрэг гүйцэтгэх 2 000 гаруй цэргийн алба хаагчийг бэлэн байлгах ёстой. 1 дүгээр ээлжийн цэргийн баг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байхад 2 дугаар ээлж ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилтад гарч, харин 3 дугаар ээлж нь ажиллагаанд 6-9 сарын хугацаатай үүрэг гүйцэтгээд дөнгөж эх орондоо ирж байдаг. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын Зэвсэгт хүчин НАТО-гийн гишүүн орнуудтай хамтран Афганистан, Ирак, Косово дахь эвслийн цэргийн ажиллагаанд цэргийн багуудаа илгээсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бага, хүн ам цөөн, зэвсэгт хүчин жижиг боловч НҮБ, НАТО-д оруулсан хувь нэмэр, үүрэг амлалтыг нь онцлон тэмдэглүүштэй бөгөөд олон улсад энхийг сахиулах ажиллагааны найдвартай түнш хэмээн үнэлэгддэг. 2 Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцохоос гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв буюу“Таван толгой дахь Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв”-ийг байгуулсан. 3 Тус сургалтын төв нь Энэтхэг, Герман зэрэг хамгийн томоохон зэвсэгт хүчнээс эхлээд Бельги, Катар зэрэг хамгийн жижиг зэвсэгт хүчинтэй улс орнуудтай хоёр талын хамтарсан сургууль явуулах боломжийг олгодог. Жижиг боловч өвөрмөц онцлогтой“Хааны эрэлд” олон улсын - 115- Монголын геополитик энхийг дэмжих ажиллагааны сургууль дадлагыг энэ сургалтын төвд зохион байгуулж, Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ болон энхийн ажиллагаанд цэрэг хандивлагчаар түрэн гарч ирж буй улс орнуудыг нэгэн дор цугларч харилцан суралцаж, сургуулилт хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг юм. Монголын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлт нь өнөөгийн геополитикийн бүрхэг орчинд том, жижиг гүрнүүд даруухан боловч бүтээлчээр хамтран ажиллах бүрэн боломжтойн тод жишээ юм. Энэ өгүүлэлд энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцооны талаар тоймлон хүргэж, эл оролцоо нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилгод хэрхэн нийцдэг, зэвсэгт хүчинд ямар ашиг тустай болохыг тайлбарлахын зэрэгцээ Монгол Улсад энхийг сахиулахын олон улсын судалгааны хүрээлэн(Тинк танк) байгуулах тухай зөвлөмжийг дэвшүүлж байна. Оршил Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн штабын болон ажиглагч офицер, эмнэлгийн офицеруудыг илгээх зорилгоор 1999 онд НҮБ-ын Байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. 2002 онд Монгол Улсын Их хурал“Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталсан. Улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа оролцуулах боломжит арга замуудыг эрэлхийлж эхэлсэн. Гэхдээ энэ нь өрсөлдөөнтэй, амаргүй үйл хэрэг байв. Тухайлбал, 2002 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд НҮБ-ын энхийн ажиллагаанд 30-36 хүний бүрэлдэхүүнтэй явган цэргийн салааг оролцуулж, Монгол - 116- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст Улсын Зэвсэгт хүчний сургалтын төвийг НҮБ-ын Бүс нутгийн энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв болгон ашиглах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дараахан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын шинжээчдийн баг Монголын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн бэлтгэж байгааг судалж үзээд Монгол Улс НҮБын ажиллагаанд оролцоход дор хаяж 2-3 жилийн сургалт бэлтгэл шаардлагатай, түүнчлэн цэргийн багууд нь үндсэн болон өөрийгөө хангах техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварын түвшинд тавигдах НҮБ-ын шаардлагуудыг хангасан байх ёстой гэж дүгнэсэн. 4 Дээрх шаардлагыг биелүүлэхэд Монголын Зэвсэгт хүчинд их хугацаа хэрэгтэй нь тодорхой болов. Монголын Засгийн газар 2003 оны 3 дугаар сард АНУ болон Их Британийн тэргүүлсэн Ирак дахь эвслийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж цэргийн баг илгээх шийдвэр гаргасан. Манай хүчирхэг хөршүүд энэхүү эвслийн ажиллагааг эсэргүүцэж байсан тухайн үед Монгол Улс эрсдэлтэй боловч бие даасан гадаад бодлогын шийдвэрийг гаргасан. 2003 оны 9 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сар хүртэл Монгол Улс мотобуудлагын салбар, барилгын цэргийн салаанд нийт 1192 цэргийн алба хаагчийг 10 ээлжээр Ирак руу илгээсэн. Монгол цэргүүд тус ажиллагааг дуусах хүртэл Польш улсын тэргүүлсэн олон үндэстний“Төв-Өмнөд” дивизийн бүрэлдэхүүнд хамтран үүрэг гүйцэтгэсэн. Ирак руу цэргээ илгээсэн нь АНУ, Их Британи, Польш Улсуудтай харилцах Монгол Улсын хоёр талын харилцаанд эерэгээр нөлөөлсөн. 2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад албан ёсны айлчлал хийж Ирак болон Афганистан дахь эвслийн цэргийн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, талархал илэрхийлсэн. 5 Афганистан дахь эвслийн цэргийн ажиллагаанд Монголын оролцоо аажмаар өргөжсөн. Нэгдүгээрт, Монголын анхны цэргийн баг 2003 онд Афганистаны Үндэсний армийн артиллерийн - 117- Монголын геополитик мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, эвдрэлтэй байгаа их буунуудад засвар үйлчилгээ хийх үүрэгтэй томилогдсон. 2003 оны 10 дугаар сараас 2012 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Монголын цэргийн сургалтын хөдөлгөөнт багийн нийт 14 ээлжийн 300 орчим цэргийн алба хаагч Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, артиллерийн цэргийн офицер, ахлагч нарыг сургах, артиллерийн зэвсэг техникт засвар үйлчилгээ хийх үүрэгтэйгээр хамтран ажилласан. Үүнээс гадна, 2010 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсын нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын бүлгийн найман ээлжийн цэргийн баг Орост үйлдвэрлэсэн нисдэг тэргээр тоноглогдсон Афганистаны Агаарын цэргийн хүчинд сургалт явуулж, дэмжлэг үзүүлсэн. Хоёрдугаарт, 2009 оны 10 дугаар сараас 120-130 хүний бүрэлдэхүүнтэй Монголын цэргийн ротууд Кабул дахь эвслийн хүчний гол баазуудын нэг болох“ Эггерс” баазыг хамгаалах үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Мөн оны 12 дугаар сараас Афганистаны хойд хэсгийн Фейзабад хотод ХБНГУ-ын тэргүүлсэн Мужийн сэргээн босголтын багт Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын тусгай салаа хамтарсан. Мөн тус ажиллагаанд 2011 оны 5 дугаар сараас эхлэн Монголын цэргийн хамгаалалтын салаа Бельги Улстай хамтран Кабулын олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж эхэлсэн. 2010 он гэхэд Монгол Улсыг Афганистаны ажиллагаанд цэрэг хандивлагч улс болсныг НАТО албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. 6 Монголын зэвсэгт хүчин Косово дахь НАТО-гийн ажиллагаанд Бельги, Люксембург улсуудтай хамтран үүрэг гүйцэтгэх хоёр салаа томилсон нь НАТО-гийн хоёр жижиг гишүүн улс буюу Европ дахь франц хэлээр ярьдаг орны зэвсэгт хүчинтэй хамтран НАТО-гийн ажиллагааны стандартын дагуу үүрэг гүйцэтгэх боломжийг Монгол Улсад олгосон нэн сонирхолтой хүчин чармайлтын үр дүн байсан. - 118- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст Сьерра Леон Улс дахь НҮБ-ын үндсэн ажиллагаа 2005 онд дуусгавар болсноор Монгол Улс иргэний дайны үед дайны гэмт хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдийг шүүх зорилготой байгуулагдсан Сьерра Леон дахь Олон улсын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах 250 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багаа илгээх боломж гарсан. Монгол цэргүүд 2005-2011 оны хооронд тус шүүхийн аюулгүй байдлыг хариуцаж байх үед Либери Улсын Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор зэрэг хэд хэдэн дайны гэмт хэрэгтэн энэ шүүхийн шоронд хоригдож байв. Сьерра Леоны ажиллагаа нь НҮБын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс цэргийн багаа оролцуулсан анхны үүрэг гүйцэтгэлт байсан юм. 2009-2010 онд Монголын засгийн газар Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд энгийн иргэдийг хамгаалах үүрэгтэй 264 хүнтэй цэргийн багийн хоёр ээлж буюу нийт 528 энхийг сахиулагчаа илгээсэн. Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдсан НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийн багийг дэлгэн ажиллуулж 2010-2017 онд нийт 8 эмнэлгийн багт 554 эмч, сувилагч тухайн орон нутагт 11,000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Монгол Улс 2011 оноос эхлэн Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон оролцуулж эхэлсэн нь хамгийн том бүрэлдэхүүнтэй цэргийн багийн томилгоо болсон юм. 2002 оноос хойш НҮБ-ын энхийн ажиллагаануудад 370 гаруй штабын болон холбогч офицер, шинжээчид үүрэг гүйцэтгэсэн. 7 НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар ажиглагч, штабын офицероор 56, цэргийн багийн бүрэлдэхүүнд 742 энхийг сахиулагч буюу нийтдээ 800 орчим эмэгтэй НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна. Цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийн багийн нийт бүрэлдэхүүний 44 орчим хувь нь эмэгтэй - 119- Монголын геополитик эмч, сувилагч байв. НҮБ-д үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багийн 6.5 хувийг бүрдүүлж байсан эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо 2023 оны байдлаар 12.1 хувь болж өссөн байна. 8 Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлогын үндэслэл Энхийг сахиулах ажиллагаа нь Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зорилгод нийцдэг. Хүйтэн дайны дараах үеийн Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлого эрс өөрчлөгдсөн. 9 Хятад-Зөвлөлтийн харилцаа сайжирснаар ЗХУ-тай байгуулсан Монголын цэргийн холбоотны үүрэг дуусгавар болсон. Зөвлөлтийн цэрэг Монголоос бүрэн гарч, 1966 онд тухайн үеийн ЗСБНХУ-тай байгуулсан найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээний дагуу харилцан туслалцах, хамгаалах үүрэг үгүй болж, Зөвлөлтөөс Монголд үзүүлдэг байсан их хэмжээний цэрэг-техникийн тусламж зогсов. Төвийг сахих үүднээс Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль болон түүнээс хойших Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон гадаад бодлогын үзэл баримтлалд гадаадын цэргийн хүчнийг тус улсад нэвтрүүлэх, ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдэхийг хязгаарласан. 10 Монгол улс 1992 онд цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо тунхаглаж, 1993 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдэв. 11 Томоохон гүрнүүдтэй цэргийн эвсэл болоогүй, аюулгүй байдлын баталгаагаа хангаагүй тохиолдолд Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо хадгалж үлдэх цорын ганц сонголт нь төвийг сахих явдал болсон. Их гүрнүүдийн хувьд(Монголын хөрш орнуудын) Монголд геостратегийн болон цэргийн ашиг сонирхлыг илэрхийлэхгүй, Монголын хувьд хөрш орнуудынхаа геостратегийн өрсөлдөгчдийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг дэмжихгүй байх нь Хятад, Оросын геополитикийн ашиг сонирхолд нийцэх юм. Энэхүү гадаад нөхцөл байдлаас үүдэн энхийг сахиулах ажиллагаа - 120- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст нь Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын хамгийн тохиромжтой хэрэгсэл болж хөгжсөн. Нэгдүгээрт, энхийг сахиулах нь Хятад, ОХУ болон гуравдагч хөрш АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк улсуудтай цэргийн харилцааг хөгжүүлэх таатай хэрэгсэл юм. Энхийг сахиулах ажиллагаа нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилготой байдаг нь монгол цэрэг энэхүү ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд хүчин зүтгэх тодорхой үндэслэл болдог. Энэ хөгжлийн дэмжлэгт байлдааны бус цэргийн техник хэрэгсэл, гадаад хэл, цэргийн мэргэжлийн нээлттэй сургалт дадлага зэрэг орно. Монголын хөрш орнууд ч мөн адил энхийг сахиулах ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал, Хятад улс энхийг сахиулагчдын эрүүл мэндэд анхаарч нөхөн сэргээх, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зорилготой“Энхийг сахиулагчдын цогцолбор”-ыг манай улсад байгуулж инженерийн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлсэн бол ОХУ-аас Таван толгой дахь Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд хуягт тээвэрлэгч танк зэрэг цэргийн техник хэрэгслээр тусалсан. Хоёрдугаарт, энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь олон улсын тавцанд байр сууриа нэмэгдүүлж бүрэн эрхт тусгаар байдлаа бэхжүүлэх зорилготой Монгол Улсын олон талт дипломат харилцааны нотолгоо болдог. Өөрийгөө хамгаалах чадамж, аюулгүй байдлын баталгаа байхгүй учраас Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө олон улсын байгууллагуудад тэр дундаа НҮБ-т итгэл үзүүлэх хэрэгтэй. Энхийг сахиулах үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр нь өөрийн орны гадаад бодлогын зорилго болон дэлхийн энх тайвныг сахин хамгаалах НҮБ-ын зорилтыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсыг НАТОгийн албан ёсны түнш, ЕАБХАБ-ын гишүүн орны хувиар хүлээн зөвшөөрөгдөх боломжийг олгодог. Түүнчлэн, Монгол Улсыг ижил - 121- Монголын геополитик төстэй түүхэн замнал, өөрчлөлт шилжилтийн хэв маягийг туулсан хуучин социалист Европын түншүүд болон Баруун Европын орнуудтай шинэ харилцаа хөгжүүлэхэд энхийг сахиулах ажиллагаа дэмжлэг болдог юм. Гуравдугаарт, Финланд, Швейцар маягийн төвийг сахисан бодлогод тулгуурлан олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулах Монгол Улсын гадаад бодлогын хүчин чармайлтад энхийг сахиулах ажиллагаа нь давхар дэмжлэг үзүүлдэг. Хүйтэн дайны үед ч гэсэн, ялангуяа 1970-1980-аад оны үед, Монгол Улс бага түвшний бүс нутгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах санаачилга гаргадаг байсан. Өнөөгийн байдлаар Монгол улс нь Ази-Европын уулзалт болон НҮБ, ЕАБХАБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тодорхой сэдвийн дагуу хэд хэдэн олон улсын арга хэмжээг зохион байгуулж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачлан, жил тутам эх орондоо зохион байгуулж байна. 2004 оны 7 дугаар сард Их Британитай хамтран анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн дөрвөн улстай(ОХУ-ын цэрэг хил дээрээс буцсан) олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургалт дадлагыг Монгол Улсад зохион байгуулсан. Мөн АНУ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг“ Хааны эрэлд” сургууль нь бүс нутгийн болон энхийн ажиллагаанд шинээр цэрэг оролцуулж буй улс орнуудыг нэгэн дор цуглаж, туршлага солилцдог олон улсын томоохон арга хэмжээ болон өргөжсөн. 12 (Өгүүллийн төгсгөлд байгаа хүснэгтийг харна уу.) Цэргийн үндэслэл Энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь иргэн-цэргийн харилцааг хөгжүүлж, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Европын хуучин социалист орнуудын нэгэн адил - 122- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст Монголын зэвсэгт хүчинд тавих хяналт нь нэг-намын удирдлагаас ардчилсан сонгуулиар бий болсон олон-намын тогтолцоонд шилжсэн. 1992 оны Үндсэн хуулийн дагуу иргэний хяналтын шинэ механизм бий болсон. Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оруулах шийдвэр нь энэ төрлийн иргэний хяналтын тод шалгуур болсон юм. Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээх тухай шийдвэрүүдийг иргэний буюу энгийн удирдагчид гаргаж, харин цэргийнхэн мэргэжлийн чадавхад суурилсан үүрэг гүйцэтгэлт, оролцооны асуудлыг хариуцаж байв. 13 Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нь Монголын нийгэмд иргэн-цэргийн эрүүл харилцааг аажмаар бий болгосон. Монгол Улсад зэвсэгт хүчин байх шаардлагатай эсэхэд эргэлзэж, архидан согтууралт, дэглэлт болон бусад тааламжгүй сэтгэгдлүүд нийгэмд тархаад байсан 1990-ээд оны үеийг бодвол энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт хүчний талаарх таатай, эерэг дүр төрхийг бий болгов. Улстөрчид энхийг сахиулах ажиллагааг гадаад бодлогын хэрэгсэл гэж үзсэн. Монголын зэвсэгт хүчин нь дэлхийн үйл хэрэгт оролцох болсныг олон нийт мэдэрч, гадаадын сургуульд суралцах, энхийн болон цэргийн ажиллагаанд оролцох замаар мэргэжил боловсролоо ахиулах боломжууд бий болсныг залуучууд ойлгож эхэлсэн. Энхийг сахиулах ажиллагаа нь гаднын ямар нэгэн аюул занал учруулахгүйгээр тухайн үед хамгийн бага хэмжээний санхүүжилт олгогдож, анхаарлын төвөөс хол орхигдоод байсан аюулгүй байдлын салбар болох Монголын зэвсэгт хүчний нэр хүндийг аварсан юм. Энхийг сахиулах ажиллагаа нь цэргийн шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулсан. 1992 он гэхэд тус улсын хэт нүсэр батлан хамгаалах байгууллыг цомхотгох шаардлагатай болсон. ЗХУ цэргээ татан гаргаж, олон тооны цэргийн анги нэгтгэлийг буулгаж, офицеруудыг бүтэц орон тооны цомхотголд оруулсан. Гурван жилийн хугацаатай цэргийн алба болон цэргийн бэлтгэл нөөцийн тогтолцоо, дунд, их дээд сургуулиуд, энгийн байгууллагуудад зориулсан цэргийн - 123- Монголын геополитик сургалт бэлтгэлийн тусгай ангиуд зэрэг цэрэгжүүлсэн нийгмийн бүтцийг татан буулгасан. Зөвлөлтийн цэргийн техникийн туслалцаа болон ДНБ-нд эзлэх батлан хамгаалахын зардлын үлэмж хувь нэг л өдрийн дотор алга болсон. 1992 оны Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэгт хүчинтэй байна гэж тунхагласан ч засгийн газар улс төр-эдийн засгийн шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлээс үүдэн батлан хамгаалахын төсвөө ихээхэн танасан.“Цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай” зэвсэгт хүчнийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхлэв. 14 Мэргэжлийн чиг баримжаатай гэдэг нь НАТОгийн гишүүн орнуудынхтай ижил төстэй стандартад хүрэх агуулгатай байсан бөгөөд Төв, Зүүн Европын болон хуучин социалист бүгд найрамдах улсуудын ихэнх нь үүнтэй адил бодлого хэрэгжүүлсэн. Монголоос ялгаатай нь тэдэнд АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд, Европын холбоо тусалж байв. НАТО-гийн гишүүн орнуудын сонирхол бага байсан хэдий ч Монгол Улс цэргийн бүрэлдэхүүнээ сургаж боловсруулах бүхий л боломжийг эрэлхийлсэн. Энхийг сахиулах нь НАТО-гийн гишүүн орнуудтай хамтран ажиллагаанд оролцох боломжийг нээсэн. Гадаадын цэргийнхэнтэй хамтран үүрэг гүйцэтгэснээр цэргийн хүчин чадал, техник хэрэгсэл, боловсон хүчний байдалдаа харьцуулалт хийж, цэргийн шинэчлэлийн үйл явцыг хурдасгасан. Тухайлбал, энхийг сахиулах ажиллагаа нь ихэвчлэн англи эсвэл франц хэлээр явагддаг учир цэргийнхний гадаад хэлний мэдлэгийг богино хугацаанд эрчимтэйгээр хөгжүүлсэн. Офицерууд барууны орнуудад суралцаж боловсрол эзэмшиж эхэлснээр НҮБ, НАТОтой ложистикийн харилцан ажиллагааг хөгжүүлэх боломжтой болсон. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй аливаа хүчний хувьд ажиллагааны ямарч чиглэлд харилцан ажиллагаа хамгийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Удирдлага-хяналт-зохион байгуулалт, байгууллагын зохион байгуулалт, ажиллагааны гарын - 124- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст авлага, тактик, техник хэрэгсэл, ложистикийн ялгаатай байдлаас болж олон үндэстний ажиллагааг шаардлагад нийцүүлэн оновчтой явуулахад хүндрэл учирдаг. Харилцан ажиллагааны эдгээр бэрхшээлийг бууруулахын тулд хоёр болон олон талт хамтарсан сургууль дадлага, холбогч офицеруудын харилцан солилцоо зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор монгол цэргүүд эдгээр сорилтуудыг даван туулах арга замд суралцаж, сургалт бэлтгэл, үйл ажиллагаагаа сайжруулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагааны үр дүнд гурван том амжилтад хүрсэн. Үүнд: Энхийг сахиулахын бригад, инженерийн цэргийн анги, цэргийн хээрийн II шатлалын эмнэлэг зэрэг боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан зэвсэгт хүчний томилгоот энхийг сахиулах хүчнийг байгуулах шаардлагатай болохыг нотолсон. Хоёрдугаарт, энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нийт цэргийн алба хаагчдын 70 гаруй хувийг бүрдүүлдэг ахлагчийн албыг бүр эхнээс нь АНУ-ын тусламжтайгаар хөгжүүлэн, зохион байгуулсан. Гуравдугаарт, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, хоёр талын болон олон улсын хамтарсан энхийг сахиулах ажиллагааны сургалт дадлага, цэргийн штабын болон ажиглагч офицерын дамжаа зэрэг тусгайлсан сургалтуудыг явуулах зорилгоор Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийг байгуулсан. Монголын энхийг сахиулах ажиллагааны ирээдүй Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг оролцоо улам бүр өргөжиж байна. Өнөөдөр Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг дэмжихэд батлан хамгаалах салбарын гүйцэтгэх ёстой чухал үүргүүдийн нэг нь энхийг сахиулах ажиллагаа болоод байна. Монгол Улсаас хилийн чанадад энхийг сахиулах ажиллагаанд оролцох, түүнчлэн хоёр талын болон олон улсын хамтарсан сургууль - 125- Монголын геополитик дадлагыг эх орондоо зохион байгуулахыг улс төрийн удирдагчид, намууд болон олон нийт хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ эерэг хандлага дээр тулгуурлан илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хийх шаардлагатай дараагийн алхам нь академик буюу судалгаа шинжилгээний чадавхийг хөгжүүлэх явдал юм. Монгол Улс энхийг сахиулах болон энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн ажиллагааны талаарх судалгааны ажлыг дэмжих, бодлого боловсруулагчид болон эрдэмтэн судлаачид хоорондын харилцан ажиллагааг олон улсын түвшинд хөгжүүлэхэд түлхэц болох зорилгоор энхийг сахиулах ажиллагааны олон улсын хүрээлэн(тинк-танк судлаачдын баг) байгуулж болно. 15 Хүрээлэн нь гурван зорилготой байх болно. Нэгдүгээрт, Монгол Улсыг Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв(Тинк-танк), Улаанбаатарын яриа хэлэлцээ гэх зэрэг бүс нутгийн болон олон улсын хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулах төвийг сахисан, олон улсын платформ байхад нь дэмжлэг үзүүлэх гадаад бодлогын томоохон хүрээний зорилгыг агуулна. Тус хүрээлэнг “Энхийг сахиулахын олон улсын судалгааны хүрээлэн” гэж нэрлэж болно. Одоогийн байдлаар голдуу цэргийн алба хаагчид оролцдог олон улсын болон хоёр талын команд штаб, тактикийн хээрийн сургуулиудыг зохион байгуулахад гол анхаарлаа хандуулдаг Таван толгой дахь Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн үйл ажиллагааг дахин нэг түвшинд ахиулах юм. Хүрээлэн нь бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид түүнчлэн тухайн асуудлаар сонирхсон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийг платформоор хангах юм. Мөн одоогийн болон ирээдүйн энхийг сахиулах ажиллагаа тэдгээрт баримтлах бодлого, хууль эрх зүйн асуудлаар судалгаа явуулах, мэдлэг, туршлага дэлгэрүүлэх боломжийг олгоно. Тус хүрээлэн нь олон улсын хэд хэдэн байгууллагууд болон - 126- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст сонирхсон түншүүдтэй хамтран ажиллах боломжтой. Юуны түрүүнд бүс нутгийн түвшний энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн боломжийг илүү олгох, Энхийг сахиулах ажиллагааны зарчим(A4P) шинэ санаачилгыг хэрэгжүүлэх, түүнчлэн энхийг сахиулах бодлогын тэргүүлэх асуудлуудыг дэмжих чиглэлээр НҮБ-ын Энхийн ажиллагааны газартай хамтран ажиллах боломжтой. 16 Үүнээс гадна Монголын цэргийн алба хаагчид НАТОгийн түнш орнуудтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн Афганистан дахь эвслийн цэргийн ажиллагааны туршлага, сургамжийг судлах зэргээр НАТО-гийн гишүүн орнуудтай хамтран академик, сургалт боловсролын семинар, төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж болно. 17 Таван толгой дахь Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь НАТО-гийн түншлэлийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээний гишүүн бөгөөд хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь энхийг сахиулах ажиллагаа болсон учраас тус хүрээлэнг байгуулах нь НАТО болон Монголд аль алинд нь ашигтай байх болно. Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орны хувьд ОХУ-тай хамтран сургалт, семинар, арга хэмжээнүүдийг зохион байгуулж Төв Азийн орнуудыг судалгааны ажилд урих, түүнчлэн ЕАБХАБ-ын энхийг сахиулахын болон цагдаагийн ажиллагаанд оролцох оролцоог дэмжих боломжтой. Тус хүрээлэн нь Монгол Улсыг энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагааны талаарх яриа хэлэлцээг дэмжих тодорхой зорилго бүхий ажиглагчийн статустайгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах боломжийг олгоно. Эцэст нь, тус хүрээлэн бодлого боловсруулагчид болон иргэдийн аль алинд нь үйлчилж болно. Цаашдын энхийг сахиулах ажиллагааны талаар бодлогын зөвлөмж гаргах, туршлага сургамжид үндэслэсэн судалгаа хийх, цэргийн болон холбогдох төрийн албан хаагчдад энхийг сахиулах ажиллагааны боловсрол олгох, мэргэжилтэн, шинжээчдийн мэргэжлийн ур чадварыг хууль эрхзүйн гэх мэт - 127- Монголын геополитик чиглэлээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн улс орны энхийг сахиулах үйлсэд оруулж хувь нэмрийн талаар мэдээлэл өгөх замаар иргэдэд үйлчилнэ. Дүгнэлт Хязгаарлагдмал цэргийн чадавхтай жижиг орны хувьд энхийг сахиулах ажиллагаа нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн байх баталгаатай бөгөөд хүчирхэг хэрэгсэл болсон. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор олон улсын байгууллагууд болон гуравдагч хөршүүдтэй харилцах Монгол Улсын харилцаа улам бэхэжсэн. Улмаар Монголыг бүс нутгийн тийм ч найрсаг бус харилцаатай цэргийнхний дунд итгэлцлийг бий болгох төвийг сахисан орон зай болоход дэмжлэг болсон. 2002 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Монгол Улсад айлчлах үед Монголын улс төрийн удирдагчид НҮБын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багаа илгээж, бүс нутгийн сургалтын төв байгуулах хүсэлтээ илэрхийлж байсан боловч ч тухайн үедээ амжилтад хүрээгүй. Харин 7 жилийн дараа 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун айлчлалынхаа үеэр энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг онцлон тэмдэглэж Монголын удирдагчдад талархлаа илэрхийлэв. Тэрээр Таван толгой дахь энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд зочлон Африкт энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэлд гарсан цэргийн алба хаагчидтай уулзсан. Афганистан, Ирак дахь эвслийн цэргийн ажиллагааг дуусгавар болтол нь Монгол Улс хамтдаа байж, нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэсэн. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол - 128- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст Улсын Аялан байлдах хүчний цэргийн багийн сүүлчийн ээлжийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн. 18 Чухамдаа, энхийг сахиулах ажиллагаа нь Монгол Улсыг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд найдвартай хувь нэмэр оруулагч, бүс нутагт итгэлцлийг бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлэгч гэсэн шинэ өнгө төрхийг бий болгосон. Монголд зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага Сургалт, дадлага Бельги Улстай хамтарсан сургууль Хааны эрэлд PSOTMON Нүүдэлчин заан Тайлбар Энхийг сахиулах ажиллагааны анхны сургуулийг 2003 онд Бельгийн Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж тэдний арга туршлагаас суралцсан. Дараа нь Монгол цэргүүд Афганистан, Косовод үүрэг гүйцэтгэхэд Бельгийн талаас дэмжлэг үзүүлж хоёр талын хамтарсан сургуулийг хэд хэдэн удаа зохион байгуулсан. 2003 онд Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпустай хамтарсан хоёр талын сургалтаар эхэлж байсан. АНУ-ын хэрэгжүүлдэг“ Дэлхийн энхийн төлөө санаачлага”(GPOI) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2006 оноос хойш бүс нутгийн хэмжээний томоохон олон улсын арга хэмжээ болж өргөжсөн. 2004 оны 7 дугаар сард Их Британы Ажиллагааны Сургалт Бэлтгэлийн бүлэг санхүүжүүлэн Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулсан А P-5 дадлага сургууль нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орны цэргийн багуудыг нэгэн дор цуглуулсан. Энэтхэг Улстай туршлага солилцох хоёр талын хамтарсан сургууль дадлагыг хоёр улсад ээлжлэн зохион байгуулдаг. - 129- Монголын геополитик Нүүдэлчин дайчин Шийдэмгий шийдвэр Германтай хамтарсан сургалт дадлага ХАЧА-тай хамтарсан сургууль ОХУ-тай хамтарсан сургууль Энхийн болон терроризмын эсрэг ажиллагаанд харилцан ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой Турк Улстай хамтарсан сургууль Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны туршлага сургамжаас хуваалцах зорилготой Катар Улстай хамтарсан хоёр талын сургууль Афганистанд үүрэг гүйцэтгэх Монгол цэргийн бэлтгэлийг хангах, энхийг дэмжих ажиллагааны туршлагаас хуваалцах зорилготой хоёр талын хамтарсан сургууль Энхийг сахиулах ажиллагааны туршлага, сургамж хуваалцах зорилготой Хятадын Ардын Чөлөөлөх Армитай хоёр талын хамтарсан сургууль Энхийг дэмжих болон терроризмын эсрэг ажиллагаанд хоёр орны зэвсэгт хүчний харилцан ажиллагааг сайжруулах зорилготой хоёр талын хамтарсан сургууль нь 2008 оноос дахин зохион байгуулагдаж эхэлсэн. Жич: Хааны Эрэлд болон ОХУ-тай зохион байгуулсан сургуулиуд нь тогтмолжсон, бусад нь тухай бүрд явагдаж байсан. --оОо-Эх сурвалж 1 United Nations,“Uniformed Personnel Contributing Countries by Ranking”, 30 April 2021. Available at https://peacekeeping.un.org/sites/default/ files/02-country_ranking_37_apr2021.pdf. 2 United Nations,“Mongolian peacekeepers in the spotlight”, 28 May 2021. Available at https://mongolia.un.org/en/128613-mongolian-peacekeepers-spotlight; NATO,“Relations with Mongolia”, 22 March 2021. Avail- 130- Жижиг улсын гадаад бодлого: Монгол Улс энхийг сахиулах үйлст able at www.nato.int/cps/en/natohq/topics_85297.htm; US Defense Department, Indo-Pacific Strategy Report(Washington, DC, Government of the United States, 2019). Available at https://media.defense.gov/2019/ Jul/01/2002152311/-1/-1/1/DEPARTMENT-OF-DEFENSE-INDO-PACIFIC-STRATEGY-REPORT-2019.PDF. 3 NATO,“Partnership training and education centres”, 18 June 2021. Available at www.act.nato.int/ptecs. 4 After a visit in January 2003, UN experts, headed by the Chief of the Training and Evaluation Service, UN Department of Peacekeeping Operations, advised the use of bilateral agreements with regional countries to develop the regional training centre and to discuss further UN involvement in developing the regional training centre. UN involvement would be restricted only to the organization of UN-sponsored training events. 5 Public Papers of the Presidents of the United States: George W. Bush(Washington, DC, Government of the United States, 2005), Book II, pp. 1756– 1758). Available at www.govinfo.gov/content/pkg/PPP-2005-book2/html/ PPP2005-book2-doc-pg1756.htm. 6 Atlantic Council,“Mongolia becomes the 45th nation contributing troops to the NATO-led mission in Afghanistan”, 30 March 2010. Available at www. atlantic-council.org/blogs/natosource/mongolia-becomes-the-45th-nation-contributing-troops-to-the-natoled-mission-in-afghanistan/. 7 Department of Peacekeeping Operations of the General Staff of the Mongolian Armed Forces. 8 Department of Peacekeeping Operations of the General Staff of the Mongolian Armed Forces. Small-power diplomacy: Mongolia’s peacekeeping commitment 290 Mongolia and the International Order 9“Renewed geopolitical rivalries: challenges and options for Mongolia”, Mongolian Geopolitics(Ulaanbaatar, Friedrich-Ebert-Stiftung, 2021). Available at http://library.fes.de/pdf-files/bueros/mongolei/17164.pdf. 10 The 1992 Constitution legalized the policy of not allowing foreign troops to enter, be stationed in or transit Mongolian territory unless the Mongolian - 131- Монголын геополитик parliament passes a special legislation allowing such activities(see Article 4.3). 11 United Nations,“Mongolia’s nuclear-weapon-free status”, 19 June 2021. Available at www.un.org/nwfz/content/mongolias-nuclear-weapon-free-status. 12 Mendee Jargalsaikhan,“Khaan Quest 2014: a small exercise with big implications”, PacNet# 45, 19 June 2014. Available at https://pacforum.org/ publication/pacnet-45-khaan-quest-2014-a-small-exercise-with-big-implications;“The UB dialogue at the crossroads”, Mongolia Focus, 12 June 2018. Available at https://blogs.ubc.ca/mongolia/2018/ub-dialogue-2018/. 13 Thomas Bruneau and Mendee Jargalsaikhan,“Discovering peacekeeping as a new mission: Mongolia”, in The Routledge Handbook of Civil-Military Relations, edited by Thomas Bruneau and Florina Cristiana Matei(London, Routledge, 2013), pp. 204–218; Providing for Peacekeeping,“Peacekeeping contributor profile: Mongolia”, January 2014. Available at www.providingforpeacekeeping.org/2014/04/03/contributor-profile-mongolia/. 14 The Basis of the State Military Policy of Mongolia(Ulaanbaatar, Government of Mongolia, 1998); The Defense White Paper(Ulaanbaatar, Institute for Strategic Studies, 2000). 15 This issue was discussed within the military as it began to accumulate peacekeeping experience and to designate the Five Hills training centre as a regional centre of excellence on peacekeeping. On the foreign policy side, MP Tsogtbaatar D(a former Minister of Foreign Affairs) and MP Enkhbold N (a former Minister of Defence) initiated and advocated the initiative in 2019. 16 United Nations,“Action for peacekeeping(A4P)”, 12 July 2019. Available at https://peacekeeping.un.org/en/action-for-peacekeeping-a4p. 17 NATO,“Partners”, 27 March 2020. Available at www.nato.int/cps/en/natohq/51288.htm. 18 IKON,“The ceremony to show respect the military contingents served in Afghanistan”, 17 June 2021. Available at https://ikon.mn/n/293t. - 132- ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС БА ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААГ ОНОЛЫН ҮҮДНЭЭС ШИНЖЛЭХҮЙ Ж.Мэндээ, А.Одонбаатар - 133- М Ц о ө н м го и лы й н н ге з о э п в о с л э ит гг и ү к й бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй Монгол Улс 1992 онд өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан нь цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд хавчуулагдан оршдог бидний хувьд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататгах, бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй гадаад бодлогын томоохон амжилт болсон билээ. Олон жилийн турш цөхрөлтгүй хэрэгжүүлж ирсэн дипломат ажиллагааны үр дүнд өдгөө Монгол Улс нь дэлхийд цорын ганц цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлагдсан улс болсон. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоёр жил тутам Монгол Улсаас өргөн барьж буй олон улсын аюулгүй байдал болон цөмийн зэвсэггүй бүсийн статусын талаарх илтгэлийг хэлэлцэхийг зөвшөөрсөн тогтоолыг арав гаруй удаа баталсан байдаг. Цөмийн зэвсэг бүхий улсуудтай явуулсан яриа хэлэлцээний дүнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих зорилгоор дээрх улсууд 1995, 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглал гаргасан 1 . Өнөөдөр Монгол Улсын хувьд цөмийн зэвсэггүй бүсийн статусаа Орос, Хятад улсуудтай гурван талт гэрээгээр эрх зүйн үндэслэл, баталгаатай болгоход чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулахаас гадна цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байна. Орчин үеийн олон улсын харилцаа судлалд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг онолын өөр өөр өнцгөөс авч үзэж байгаа нь сонирхолтой тохиолдол билээ. Энэхүү нийтлэлдээ бид реализм, либерализм болон конструктивизмын үүднээс олон улсын харилцаа дахь цөмийн зэвсэггүй бүсийн тухай ойлголтыг авч үзэхээр зорилоо. Мөн цөмийн зэвсэггүй бүсийн асуудал хариуцсан нэгжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юм уу, Гадаад харилцааны яамны харьяанд байгуулах нь зүйтэй гэж үзнэ. - 134- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй Цөмийн зэвсэггүй бүсийг онолын нүдээр Реализмын үүднээс төр улс нь олон улсын харилцааны үндсэн субъект бөгөөд аливаа төрийн үндсэн зорилго нь өөрийн аюулгүй байдлаа хангах явдал байдаг. Тухайн улсын бодит боломж, давуу байдал нь улсыг хүчирхэг болгохын үндэс суурь бөгөөд олон улсын харилцаанд ямар байр суурь эзлэхийг тодорхойлж, дэлхийн дэг журмыг тогтоодог. Харин олон улсын эрх зүйн систем, олон улсын байгууллага гэх мэт нь дэлхийн бодлогод тийм ч ач холбогдолтой бус, олон улсын анархи шинжтэй орчинд хоорондоо харилцдаг нь ёс зүй, дэг ярих боломжгүй, дэгийг бий болгох чадвар бүхий нэгдмэл механизм байх боломжгүй, байсан ч хүчирхэг гүрнүүдийн эрх ашигт үйлчилдэг. Төр улс нь өрсөлдөөний субъект бөгөөд сөргөлдөөний бодит илрэл болох дайн, мөргөлдөөний үр дүнгээр хүчний шилжилт явагдан тэнцвэр тогтдог. Анархи шинжтэй олон улсын харилцааны орчинд хоёрдогч болон жижиг улсууд хүчний тэнцвэрийг зөв олж байж тэсэж үлдэнэ гэж үздэг. Реалистуудын үзлээр цөмийн зэвсэг нь их гүрнүүдийн хооронд дэлхий нийтийг хамарсан томоохон дайн гарахаас сэргийлэх ач холбогдолтой бөгөөд энэ үзэл санааг “цөмийн тогтоон барих стратеги” хэмээн нэрлэдэг. Хэдий тийм боловч реализмын онолын урсгалд олон улсын харилцаа дахь төр улсын дотоод хүчин зүйлийг орхигдуулан авч үздэг байна. Цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачилга нь Монголын(давхар) хүйтэн дайны үеийн туршлага, сургамжтай нягт холбоотой(ЗХУ-АНУ, БНХАУ-ЗХУ). Дараах хэдэн шалтгааны улмаас Монгол нь цөмийн зэвсэг бүхий улсуудын тулааны талбар болох эрсдэлд учирч байлаа. Үүнд нэгдүгээрт: Хятад өөрийн цөмийн хөтөлбөрөө 1963 онд эхлүүлсэнд сануулга өгөх зорилгоор Зөвлөлтийн зүгээс МонголХятадын хилийн ойролцоох Хятадын цөмийн байгууламжид цохилт өгснийг Америк анхааралдаа авсан 2 , хоёрдугаарт: Европт НАТО болон Варшавын гэрээний байгууллагын орнуудын хооронд - 135- Монголын геополитик дайн өрнөсөн тохиолдолд Монголын нутагт байрлах Зөвлөлтийн цэргийн байгууламжууд Вашингтоны цохилт өгөх жагсаалтад багтсан 3 явдал юм. Олон ажиглагч, шинжээч нар, түүний дотор Монголчууд хүртэл Монголын нутагт байрлах Зөвлөлтийн цэргийн байгууламжуудад тактикийн цөмийн зэвсэг байсан гэж үздэг. Харилцан батлан хамгаалах гэрээний дагуу Зөвлөлтийн талаас тактикийн цөмийн зэвсэг байрлуулах талаар Монголын талд мэдэгдэх үүрэг хүлээгээгүй. Энэхүү туршлага, сургамж нь 1992 онд ЗХУ-ын цэргийг гаргасны даруйхан Монголын эрх баригчид нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд болох цөмийн зэвсэг бүхий таван гүрнээс аюулгүй байдлын баталгааг эрэлхийлэхэд хүргэжээ. Харин цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийн хувьд бүгд зөвшөөрөөгүй тохиолдолд аюулгүй байдлын баталгаа гаргахад хойрго хандаж ирсэн. Хэрэв Монголд аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд бусад улсууд цөмийн зэвсэгтэй орнуудаас ижил төрлийн баталгаа гуйх жишиг тогтох бөгөөд энэ нь цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийн хувьд тэднийг урт хугацааны стратегийн тооцоолол(цөмийн зэвсгийг байрлуулах, турших, дамжин өнгөрөх, шилжүүлэх) хийхэд хүргэнэ. Америкийн зүгээс хэрэв Монголын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч аюулгүй байдлын баталгаа олгосон тохиолдолд НАТО-гийн гишүүн орнууд(Австри, Исланд болон Балтын орнууд), батлан хамгаалах гэрээний орнууд(Шинэ Зеланд эсвэл Өмнөд Солонгос)-ын зүгээс мөн адил статусыг хүлээн зөвшөөрүүлэхээр оролдоно гэж үзэн татгалздаг 4 бол Францын зүгээс мөн франц хэл бүхий орнууд адил алхам хийнэ хэмээн үзэж эсэргүүцдэг. Монголын цөмийн зэвсэггүй бүсийн статус нь Орос, Хятадын аюулгүй байдалд эерэг нөлөөтэй хэдий боловч Москва, Бээжин аль аль нь Монголын статусыг гурван талт гэрээгээр эрх зүйн үндэслэл, баталгаатай болгох талаар тохиролцоонд хүрэхгүй байна 5 . Хэрэв Америк болон Францтай тохиролцоонд хүрч чадсан нөхцөлд - 136- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй бусад улсууд энэ жишгийг даган Орос, Хятадтай ижил нөхцөл байдал бүхий гэрээ байгуулахаар шахалт үзүүлж эхлэх магадлалтай. Харин их гүрнүүдийн тухай асуудал яригдаж буй ийм нөхцөлд олон улсын байгууллага, механизм төдийлөн үр дүнгүй юм. Либерализм харин олон улсын хамтын ажиллагааны өсөлтийн тухай авч үздэг. Төр улсууд бие биеэсээ харилцан хамааралтай тул хамтран ажиллах ёстой. Улсуудын хоорондын харилцан хамаарал ялангуяа эдийн засгийн утгаар нэмэгдэх нь дайн болон мөргөлдөөн гарах магадлалыг бууруулдаг хэмээн тайлбарладаг. Либералууд улс хоорондын харилцааг олон улсын байгууллага болон эрх зүйн системээр дамжуулан институтчилж болох бөгөөд улс хоорондын хамтын ажиллагааг дэмжих, айдас, тодорхойгүй байдлыг бууруулахад олон улсын байгууллагууд чухал ач холбогдолтой хэмээн үздэг байна. Реализмаас ялгаатай нь либерализм төр улсын дотоод хүчин зүйл болох засаглалын хэлбэр, тоглогчид(хувь хүн, сонирхлын бүлэг, бизнес, байгууллага, холбоо г.мэт..,)-ыг харгалзан авч үзэж, дэлхий дахиныг илүү хамтын нийгэмлэг байдлаар хардаг. Ардчилсан, энх тайвны онолоор бол ардчилсан дэглэм бүхий орнуудын хувьд улс төрийн систем ил тод байж, дайн хийх тухайн улсын удирдагчдад өндөр үнэтэй тусдаг. Энэ нөхцөл байдал нь төрөл бүрийн сонирхлын бүлгүүдэд бодлогын шийдвэрт нөлөөлөх боломжийг олгодог юм 6 . Сонирхолтой нь либерал онол цөмийн зэвсгийн ач холбогдол, батлан хамгаалах чадавхыг чухал биш гэж үздэг. Монгол цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачилгаа олон улсын механизмаар хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс цөмийн зэвсэггүй бүсийн статусаа зарласан нь Кремлийн оролцоогүйгээр анх удаа гадаад бодлогын томоохон шийдвэр гаргасан тохиолдол байлаа 7 . Үүний дараа манай улсын зүгээс уг асуудлаа нэгдүгээр хороо буюу - 137- Монголын геополитик НҮБ-ын Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхэлсэн хороонд дэвшүүлэн тавьсан юм. Монголын талын дэвшүүлсэн санаачилга нь олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир цөмийн зэвсэггүй бүсийн статусын асуудлыг мөн“Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-ний биелэлтийг хэлэлцэх олон улсын хуралд оруулсан 8 байдаг. 1998 онд батлагдсан Ерөнхий Ассамблейн“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолд“тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, улс төр, эдийн засаг, экологийн аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх” тухайд Монгол Улстай хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн улсуудад уриалан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уг асуудлаар хоёр жил тутам тайлан гаргахыг даалгасан 9 . Хэдийгээр цөмийн зэвсэгтэй их гүрнүүд цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, аюулгүй байдлын баталгаа олгохоос татгалзаж буй ч Улаанбаатар олон улсын механизм, ялангуяа НҮБ-д итгэх итгэлээ хадгалсаар байна. Монгол өөрийн санаачилгаа НҮБ-аас гадна олон улсын бусад механизмаар дамжуулан хэрэгжүүлэхээр ажиллаж ирсний нэг нь “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн” юм. Эгнээндээ дэлхийн 120 гаруй улсыг нэгтгэсэн олон улсын хоёр дахь том байгууллагад манай улс 1960 онд гишүүнээр элссэн боловч Зөвлөлттэй харилцан батлан хамгаалах тухай гэрээ байгуулж, цэргийн холбоотон болсноор гишүүнчлэлээс түр түдгэлзсэн. Зөвлөлтийн цэрэг Монгол Улсаас гарч, төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх гадаад бодлого баримтлахаа зарласны дараа 1993 онд тус байгууллагын гишүүнчлэлээ эргэн сэргээсэн бөгөөд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай санаачилгыг тус байгууллага хүлээн авч“бүс нутгийн тогтвортой байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр” хэмээн тэмдэглэсэн 10 . Мөн анхны “Цөмийн зэвсэггүй бүсийн тухай гэрээнд оролцогч талуудын бага - 138- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй хурал”-д(the Conference of States Parties and Signatories of Treaties that Establish Nuclear-Weapon-Free Zones) 2005 оноос эхлэн идэвхтэй оролцож байгаа бөгөөд гол үр дүн нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг эрх зүйн үндэслэл, баталгаатай болгохыг дэмжиж буйд оршино. Төгсгөлд нь манай улс АСЕАН-ы бүсийн форумд 1999 онд гишүүнээр элссэнээс хойш 2000 онд тус байгууллагаас хамтарсан мэдэгдэл гарган, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг дэмжиж буйгаа илэрхийлсэн 11 . Либерал онолын таамаглалын дагуу Монголын цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачилгыг хэрэгжүүлэхэд ардчилсан засаглал, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мэргэжилтнүүд, дипломатчид, УИХ-ын гишүүдийн хамтарсан санаачилгын үр дүнд Монгол Улсын Их Хурлаас 2000 онд“Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хуулийг баталсан. Уг хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавих талаар заажээ 12 . Цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын шинжээчид, төрийн бус байгууллагуудтай холбогдох, уг сэдвээр бодлогын болон судалгааны мэтгэлцээн өрнүүлэх, судалгааны эргэлтэд оруулах талаар төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж буй үүргийг дурдахгүй байхын аргагүй. Ялангуяа“Хөх сүлд” төрийн бус байгууллага нь Зүүн хойд Азийн бүс нутгийн түншлэл болох“Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхийн түншлэл” байгууллагатай хамтран хоёрдугаар сувгийн яриа хэлэлцээрийг санаачилсан. Энэхүү санаачилгын хүрээнд“Хөх сүлд” ТББ нь шийдвэр гаргагчдад нөлөөлөх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын түншүүдтэй хамтран ажиллах зорилгоор хурал, семинар, дугуй ширээний ярилцлагуудыг зохион байгуулж - 139- Монголын геополитик байна 13 . Мөн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд болон сонирхол бүхий хувь хүмүүс тус улсын цөмийн зэвсгээс ангид бүсийн статусыг бэхжүүлэх хүчин чармайлтад нэгдэж, үр дүнтэй ажилласаар байна. Ардчилсан бус дэглэм бүхий улсад энэ нь боломжгүй зүйл юм. Либерализмын онолын нүдээр харвал Монгол Улс олон улсын механизм, ялангуяа НҮБ-ын үйл ажиллагаанд найдвар хүлээлгэн ижил төстэй улс орнуудтай хамтран олон улсын байгууллага, эдгээр байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичгүүдээр дамжуулан олон улсын харилцаан дахь тодорхойгүй байдлыг бууруулах итгэлийг тээсээр байна. Ардчилсан засаглалын мөн чанар нь төрийн бус байгууллага, шинжээч, мэргэжилтнүүдийн Монголд болон гадаадад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэн, бүх нийтийн оролцоог хангах хүчин зүйл болж байна. Хэрэв Монгол Улс ардчилсан бус засаглалтай байсан бол цөмийн зэвсэггүй бүсийн статусыг дэмжих эсэх нь зөвхөн удирдагчдын үзэл бодлоос хамааралтай байхыг үгүйсгэхгүй юм. Конструктивизмыг баримтлагчид нь үнэт зүйл, соёл уламжлал, үзэл санаа болон нийгмийн харилцааны хэм хэмжээнд анхаарал хандуулан, олон улсын харилцааг судалдаг. Нийгмийн харилцаанд оролцогч төр улс болон улс бус тоглогчид нь хамтран шинэ хэм хэмжээг төлөвлөснөөр аливаа улсын үйл ажиллагааны хүрээг хязгаарлах замаар тодорхойгүй байдлыг багасган, ирээдүйд болох үйл явдлыг чиглүүлэх боломжтой. Нийгмийн харилцаанд оролцогч талууд нь хамтдаа үнэт зүйл, үзэл санаа, хэм хэмжээг тодорхойлдог учир тэдний ашиг сонирхол, онцлог нь хамтын үнэт зүйл, итгэл үнэмшил дээр тогтдог. Конструктивистууд мөн нийгмийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхол, онцлогууд нь нэгэнт тогтсон байдаггүй бөгөөд эдгээр нь нийгмийн харилцааны динамикийг даган өөрчлөгддөг хэмээн үздэг. - 140- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй Монгол Улс өөрийн хөрш орнуудтай зөвшилцөлгүйгээр 1992 онд бие даан цөмийн зэвсэггүй бүсийн статусаа зарласан бөгөөд энэ байр суурин дээрээ хатуу зогсон, амжилттай хэрэгжүүлснээр олон улсын харилцаанд шинэ хэм хэмжээг үндэслэсэн гэж үзэж болно 14 . Монголын энэхүү амжилтаас өмнө цөмийн зэвсэг бүхий их гүрнүүд зөвхөн олон талт гэрээний үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш улсыг хамарсан, аюулгүй байдлын баталгаа давхар олгох буюу тодорхой нөхцөлтэйгөөр баталгаа олгох тохиолдолд цөмийн зэвсэггүй бүс хэмээн зөвшөөрдөг жишиг тогтсон байлаа 15 . Монголын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн бусад цөмийн зэвсэггүй бүсэд газарзүйн байрлалын хувьд нэгдэн орох боломжгүй онцлогтой. Мөн цөмийн зэвсэггүй бүсийн статус нь хөрш хоёр орон төдийгүй бусад цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийн(Жишээ нь АНУ..,) хувьд ашигтай байв. Монголын статусыг хүлээн зөвшөөрснөөр Орос, Хятадын цөмийн зэвсэг хөгжүүлэх, байршуулах болон стратегийн маневр хийх боломжийг хязгаарлах ашигтай байлаа. Олон улсын харилцааны шинэ хэм хэмжээг хэзээ, хаана зарлах талаас авч үзвэл Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статусаа хэрхэн тунхагласан нь тун сонирхолтой тохиолдол юм 16 . Монгол Улс өөрийн статусаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс зарлахдаа цөмийн зэвсэг бүхий гүрнүүдтэй зөвшилцөөгүйн учир нь бусад цөмийн зэвсэггүй улсууд ижил төрлийн статус авахаар цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийг шахах нөхцөл байдал үүсэхээс сэрэмжлэхийн тулд манай талын нүүдлийг зогсоох дарамт үзүүлэхээс урьдчилан сэргийлсэн хэрэг байв. Монголын талын цөмийн зэвсгийн эсрэг, түүнийг үл дэлгэрүүлэх талаар баримталж байгаа байр суурь, санаачилга нь ижил төстэй байр суурь, үзэл санаа бүхий улс, улс бус тоглогчидтой илүү ойр дотно харилцах боломжийг олгож байна. Мөн Монголын санаачилга нь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн болон АСЕАН-ы - 141- Монголын геополитик итгэлцлийг бэхжүүлэх зорилт, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг дэмжигч орнуудын зорилтуудтай нийцэж байна. Монголын санаачилга нь гурван талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгжих учир зэвсэг хураах, хязгаарлах, хорогдуулах гэрээ, зохицуулалт(тэр дундаа цөмийн зэвсгийн) хийх үүрэг бүхий НҮБын Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхэлсэн нэгдүгээр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад багтдаг. Конструктивист онолын үүднээс авч үзвэл Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, нэг улсын статусыг хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн бөмбөрцгийн хойд хагас төдийгүй Ази тивийн гүнд цөмийн зэвсэгтэй хоёр улсын хооронд анх удаа цөмийн зэвсэггүй бүс болсон нь олон улсын харилцаанд шинэ хэм хэмжээг үндэслэсэн гэж үзэж болно. Тууштай дипломат ажиллагааны үр дүнд Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо дэлхий нийтэд таниулан бэхжүүлж чадсан гэж үзэж болно. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Монгол Улсын цөмийн зэвсгийн эсрэг үзэл санаа, ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн чухал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болсноор дэлхий дахинд шинэ өвөрмөц дүр төрхийг бүрдүүлж чадсан билээ. Манай улсын талаар цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийн барьж буй бодлого, ялангуяа Вашингтоны бодлого өөрчлөгдөж ирсэн нь нийгмийн харилцаанд оролцогч талууд хамтран шинэ хэм хэмжээг төлөвшүүлэх замаар аливаа улсын үйл ажиллагааны хүрээг хязгаарлах, чиглүүлэх боломжтой хэмээн үздэг конструктивист хандлага зөв байсныг нотолдог. Хэдийгээр ийм дүгнэлт гаргахын тулд дахин нарийн судлах шаардлагатай ч бид цөмийн зэвсэг бүхий бусад гүрнүүдийн бодлого хэрхэн өөрчлөгдөх талаар таамаглал дэвшүүлэх боломжтой. Жишээлбэл: Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих зорилгоор цөмийн зэвсэг бүхий гүрнүүд Хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Хэдийгээр конструктивист хандлагаар ирээдүйн талаар бүрэн тодорхой таамаглал гаргахад учир - 142- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй дутагдалтай боловч нийгмийн харилцаанд оролцогч талуудын зан төлөвийн өөрчлөлтийг авч үзэж болно. Онолын нүдээр ирээдүйг шинжихүй Реализмын нүдээр харвал цөмийн зэвсэггүй бүсийн ирээдүй тийм ч гэрэлтэй биш байна. Их гүрнүүд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай амлалтаасаа хойш суун тэр бүү хэл бие биеэ цөмийн зэвсгээр заналхийлэх тохиолдол гарч байна. Оросын зүгээс Америк болон НАТО Украйны дайнд оролцсон тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн сүрдүүлсэн бол Европынхон Москва Украинд явуулж буй дайндаа ялах зорилгоор тактикийн цөмийн зэвсэг ашиглах вий хэмээн болгоомжилдог. Харин олон улсын шинжээчид, жишээлбэл Олон улсын Атомын эрчим хүчний байгууллага цөмийн байгууламжуудын аюулгүй байдалд санаа зовниж байгаа бол НҮБ, ЕАБХАБ тэргүүтэй олон улсын байгууллагууд Украинд дайн гаргахаас сэргийлж чадсангүй. Вашингтон харин Хятадыг одоо мөрдөгдөж буй дэлхийн дэг журмыг өөрчилнө хэмээн үзэж, тогтоон барихыг эрмэлзэж байгаа бол дунд болон жижиг улсууд Хятадтай хүчний тэнцвэрийг хадгалах эсвэл хашааны цаана үлдэх эсэхээ шийдэж ядан байна. Өмнөд(Энэтхэг-Пакистан) болон Зүүн хойд Азид ч(Хойд Солонгос, Хятад, Орос, Америк) мөн цөмийн зэвсгийн аюул оршсоор байгаа учир дийлэнх орнууд цөмийн зэвсэгтэй болох эсвэл цөмийн зэвсэг бүхий орнуудын“халхлалт”-ад орох бодлого, стратеги хайсаар байх болно. Аюулгүй байдлын үүднээс авч үзвэл нэг улс өөрийн аюулгүй байдлаа сайжруулах нь нөгөө улсын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг учир улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд татагдан ордог. Жишээлбэл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Хятадын цэргийн хүчин чадлын өсөлт болон Америкийн цэргийн тоо бүс нутагт багасаж болзошгүй магадлал нь Өмнөд - 143- Монголын геополитик Солонгос болон Японы зүгээс Хятад, Хойд Солонгосыг тогтоон барих зорилгоор цөмийн зэвсэгтэй болох тухай бодоход хүргэж байна. Реалист онолын үүднээс үзвэл ойрын ирээдүйд цөмийн зэвсэггүй бүс буюу цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлт багасах бөгөөд харин цөмийн хүчин чадал, цөмийн“халхлалт” чухал үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Цөмийн зэвсэг бүхий гүрнүүд харин улс бус тоглогчид цөмийн зэвсэг олж авах буюу ашиглахаас сэргийлэхийн тулд илүү хүчин чармайлт зарцуулна. Либерал онолчид цөмийн зэвсэггүй бүсийн талаар“тал лонх”-ны үлгэрийг баримтална. Либерал үзлийн үүднээс бид бие биеэсээ харилцан хамааралтай ертөнцөд амьдарч байгаа бөгөөд улс орон бүр бүхий л түвшинд хамтран ажиллаж, олон улсын механизм, эрх зүйн системийг бэхжүүлснээр хурцадмал, тодорхойгүй байдлыг багасгах ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей, Нэгдүгээр хороо, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, ЕАБХАБ болон Олон улсын Атомын эрчим хүчний байгууллага зэрэг мэргэшсэн байгууллагууд харин дайтагч орнуудын үйл ажиллагааг хязгаарлах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, протокол, дүрэм, журмыг биелүүлэх талаар шахалт үзүүлэх шаардлагатай. Япон, Австрали болон Монголын жишгээр улс орнууд тэр бүү хэл цэргийн холбоотон байсан ч гэсэн цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох, цөмийн зэвсэг бүхий гүрнүүдээс цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх тухай баталгаа гаргуулах талаар ажиллах ёстой. Либералистууд олон улсын харилцаанд тухайн улсын дотоод улс төр болон засаглалын хэлбэрийг чухалчлах хүчин зүйл гэж үздэг. Ардчилсан дэглэм бүхий орнуудад хүн амын дийлэнх хэсэг нь цөмийн хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг багасгах, тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхийн эсрэг ижил төстэй улсуудтай хамтран - 144- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй ажиллахыг өөрийн удирдагчдаасаа шаарддаг. Харин ардчилсан бус дэглэмтэй орны удирдагчид яагаад өөрийн хүн амын төлөө зарцуулах ёстой хөрөнгийг цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх болон дайныг санхүүжүүлэхэд зарцуулснаа тайлбарлах хэрэгтэй болно. Либералист онол нь геополитикийн өрсөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх болон прокси дайн зэрэг нь улсуудын бүхий л нөөцийг шавхдаг бөгөөд үр дүнд нь сонгуулийн аргаар эсвэл хувьсгалаар дэглэм солигддог гэж үздэг. Цөмийн хүчин чадал, цөмийн “халхлалт” чухал үүрэгтэй гэж үздэг реалистуудаас ялгаатай нь либералистууд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс хоорондын харилцан хамаарал, итгэлцлийг бэхжүүлснээр цөмийн аюулыг бууруулж болно(цөмийн дайн, тактикийн цөмийн зэвсэг, цөмийн байгууламжуудын аюулгүй байдал болон цөмийн терроризм) хэмээн үздэг. Энэ хүрээнд Монгол Улс нь НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн механизмуудтай өөрийн цөмийн зэвсэггүй бүсийн статусаа эрх зүйн баталгаатай болгох тал дээр идэвхтэй хамтран ажиллахаас гадна бусад ижил төстэй улсууд болон цөмийн зэвсэггүй бүсүүдтэй ойр ажиллах хэрэгтэй. Конструктивизм нь нийгмийн харилцаанд оролцогч төр улс болон улс бус тоглогчид нь хамтран шинэ хэм хэмжээг төлөвшүүлснээр аливаа улсын үйл ажиллагааны хүрээг хязгаарлах боломжтойг онцолдог. Аливаа улсын мөн чанар, дэглэм нь бодлогоо тодорхойлдог хэмээн үздэг реалистуудаас ялгаатай нь конструктивистууд нийгмийн харилцаанд оролцогч талууд хамтран мөн чанар, бодлогыг өөрчилж чадна хэмээн итгэдэг. Энэ нь цөмийн зэвсэггүй бүс, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хэм хэмжээг дэмжигч талуудад нэгэн цонх нээж өгч болзошгүй юм. Энэхүү хэм хэмжээ нь улс орнуудын бодлогыг хязгаарлах магадлалтай. Цөмийн зэвсгийн аюул улам нэмэгдэхийн хэрээр улс орнууд болон улс бус бүхий л тоглогчид үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд хамтран илүү сайн сайхан дэлхий ертөнцийн төлөө - 145- Монголын геополитик ажиллах учиртай. Энэ бодлын үүднээс Монгол Улс нь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд Бангладеш, Непал улсуудтай, ЕАБХАБын хүрээнд Австри, Гүрж, Молдав, Украин улсуудтай нэг улсыг хамарсан цөмийн зэвсэггүй бүсийн хэм хэмжээг үндэслэгчийн хувьд ажиллах боломжтой. Мөн манай улсын хувьд Зүүн Өмнөд Ази болон Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсүүдтэй хамтран өөрийн статусыг баталгаажуулах, Япон зэрэг Зүүн хойд Азийн ижил төстэй орнуудтай хамтран цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаар санаачилга гарган ажиллах боломжтой. Монгол Улсын хувьд Канад, Норвег зэрэг ЕАБХАБ-ын гишүүн орнуудтай хамтран тус байгууллагын хүрээнд Арктикийн цөмийн зэвсэггүй бүсийн талаар санаачилга гарган ажиллаж болно. Конструктивист үзлийн үүднээс Монгол Улс сүүлийн арав гаран жилийн идэвхгүй байдлаа таягдан хаяж, илүү өргөн хүрээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар үйл ажиллагаа явуулснаар өөрийн цөмийн зэвсэггүй бүсийн статус, онцлог байдлаа улам бэхжүүлэх боломжтой юм. Цаашид яах вэ? Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа хангах зөөлөн хүчний дипломат арга хэрэглээд алдах эрх байхгүй. Цөмийн зэвсэггүй бүсийн статустай орны тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эсвэл Гадаад харилцааны яамны бүтцэд дотоод, гадаадад энэ асуудлыг хариуцан ажилладаг тусгайлсан нэгж байх шаардлагатай юм. Дотоодод цөмийн зэвсгээс ангид байх асуудлаар үндэсний хэмжээний стратеги боловсруулан хэрэгжилтэд хяналт тавьж байх шаардлага үүсээд байна. Өнөөгийн байдлаар“Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хуулийн хэрэгжилтэд хийсэн хоёр удаагийн хяналтаар“хангалтгүй” хэмээн дүгнэлт гарсан байна 17 . НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хоёр жил тутам оруулж буй тайланд өөрийн - 146- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг багтаан ЕНБД-ын анхаарлыг татах байдлаар илүү нухацтай бэлтгэх шаардлагатай. Мөн Монгол Улсын зүгээс НҮБ-ын Ерөнхий ассамблейд хоёр дахь удаагийн цөмийн зэвсэггүй бүсийн иж бүрэн судалгааг явуулах талаар санал оруулах шаардлагатай. Эхний судалгааг хийсэн 19761977 оноос хойш олон жил өнгөрч цөмийн дайны аюул улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ 18 . Энэхүү нэгж нь мөн Орос, Хятад болон Америктай Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг шалгах, хянах гурван талт гэрээний асуудлаар, аюулгүй байдлын баталгааны талаар байнга хамтран ажиллах ёстой. Мөн цөмийн зэвсэггүй бүс, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийг дэмжих талаар Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, АСЕАН, ЕАБХАБ, ЕХ, ОУАЭХБ болон НҮБ-ын холбогдох хороодтой хамтран ажиллах нь зүйтэй юм. Тус нэгж нь Солонгосын хойг, Зүүн хойд Азийг хамарсан цөмийн зэвсэггүй бүсийн талаар 2015 оноос хойш ТББ-ын зохион байгуулж буй“Улаанбаатарын процесс”той төстэй олон улсын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой. Нэгжийн үйл ажиллагаа нь судалгаанд төвлөрөх бөгөөд судалгааны чиглэл нь цөмийн зэвсэггүй бүс, нэг улсын статус, түүнийг баталгаажуулах, зэвсэг хураах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг байх бололцоотой юм. Цөмийн зэвсэггүй бүсийн статус авсан ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн оронд дипломат шугамаар идэвхтэй ажиллаж зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гэхдээ энэхүү үйл ажиллагааг Гадаад харилцааны яамны аль нэг газар, хэлтэс эсвэл дипломат төлөөлөгчийн газрын нэмэлт ажил бус харин тусгайлсан боловсон хүчин, бодлого чиглэл бүхий мэргэшсэн нэгж(байгууллага) эрхлэн явуулбал зохих юм. --о0о-- 147- Монголын геополитик Эх сурвалж 1 State Ikh Khural of Mongolia,“Resolution 60, To Intensify Efforts for Mongolia’s Nuclear-Weapon-Free Status(19 June 2015). UN General Assembly, Comprehensive Study of the Question of Nuclear-Weap- on-Free zones in all its aspects: Report of the 1st Committee (New York, 1976–1977). Available at https://digitallibrary.un.org/record/6s7603. 2 Enkhsaikhan Jargalsaikhan,“Mongolia’s NWFZ status as an example of soft power policy”, in The Key Issues of Soft Power in Global Affairs and Mongolia(Ulaanbaatar, 2021), p. 308. 3 Ibid.; Enkhsaikhan Jargalsaikhan,“Mongolia’s nuclear-weapon-free status: concept and practice”, Asian Survey, vol. 40, No. 2(2000), p. 344. 4 Author’s interview with Ambassador J. Enkhsaikhan, 8 June 2021. 5 Tuya Nyamosor, Mongolia’s Nuclear-Weapon-Free-Status: Recognition vs. Institutionalization(Washington, DC, Brookings Institution, 2012). Available at www.brookings.edu/research/mongolias-nuclear-weapon-free-status-rec- ognition-vs-institutionalization/. 6 For the democratic peace theory, see Bruce Russett, Christopher Layne, David Spiro, and Michael Doyle,“The democratic peace”, International Security, vol. 19, No. 4(Spring 1995), pp. 164–184. 7 Enkhsaikhan,“Mongolia’s nuclear-weapon-free status”, pp. 342–359. 8 Tuya,“Mongolia’s nuclear-weapon-free-status”. 9 United Nations General Assembly, Resolution, 53/77, dated 4 December 1998 and, for the latest, see United Nations General Assembly, Resolution, A/73/7, dated 13 December 2018. 10 A/C.1/49/PV. 8:5, cited in Tuya,“Mongolia’s nuclear-weapon-free-status”, p. 21. 11 Tuya,“Mongolia’s nuclear-weapon-free-status”, p. 22 12 State Ikh Khural of Mongolia,“Law on Mongolia’s Nuclear-Weapon-Free Status”(2000), https://legalinfo.mn/mn/detail?lawId=579. 13 Enkhsaikhan Jargalsaikhan, Blue Banner in 15 Years(Ulaanbaatar, 2020); - 148- Цөмийн зэвсэггүй бүс ба олон улсын харилцааг онолын үүднээс шинжлэхүй Enkhsaikhan,“Mongolia’s NWFZ status as an example of soft power policy”, pp. 317–318. 14 For norm entrepreneurs, see Martha Finnemore and Kathryn Sikkink, “International norm dynamics and political change”, International Or- ganization, vol. 52, No. 4(Autumn 1998), pp. 887–917, https://doi. org/10.1162/002081898550789. 15 Alexander MacDonald,“The theory and evolution of nuclear-weapon-free zones: could the Arctic be next?”, Policy Primer(1 February 2021), www. naadsn.ca/wp-content/uploads/2021/02/Policy-Primer-The-Theory-andEvolution-of-Nuclear-Weapon-Free-Zones-21feb.pdf. 16 16 For venue shopping, see Katharina Coleman,“Locating norm diplomacy: ven- ue change in international norm negotiations”, European Journal of Interna- tional Relations, vol. 19, No. 1(2011), pp. 163–186. See also Kenneth Abbott and Duncan Snidal,“Why states act through formal international organiza- tions”, Journal of Conflict Resolution, vol. 42, No. 1 (1998), pp. 3–32. 17 State Ikh Khural of Mongolia, Resolution 60 18 UN General Assembly, Comprehensive Study of the Question of Nuclear-Weapon-Free Zones in All Its Aspects - 149- Монголын геополитик ОЛОН УЛСЫН ЗҮГЭЭС МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫН ДИНАМИК Ц.Сувданцэцэг, Ж.Мэндээ - 150- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик Монголд олон эцэг эхчүүд Хойд Америк, Европ, Ази(Австрали, Сингапур) тивийн англи хэлтэй улс орнуудад хүүхдүүдээ сургаж, боловсрол эзэмшүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэх болсон. Залуучууд англи хэлийг хамгийн их сонирхдог бол залуусын хамгийн их сурдаг гадаад хэл нь хятад хэл аж. Хятад, орос кинонууд зарим үзэгчдийн сонирхлыг татах хэдий ч солонгос киног иргэд хамгийн өргөнөөр үздэг байна. 1940-1980-аад онд социализмын үед нөхцөл байдал өнөөгийнхөөс ялгаатай байсан. Орост сургууль төгссөн эсвэл орос хэл сайн мэддэг байх нь монголын нийгэмд эзлэх байр сууриа ахиулах, ажил мэргэжлээрээ дэвших давуу тал болдог байсан учраас тухайн үед хүмүүс орос хэлийг өргөнөөр сонгон сурдаг байв. Бусад орны зөөлөн хүчний бодлого Монголд нэвтрэх боломжгүй тухайн үед монголчуудын хувьд орос хэлээрх телевизийн нэвтрүүлэг, ном, сонин сэтгүүл зэрэг нь тансаг хэрэглээнд тооцогддог байлаа. БНХАУ болон ЗХУын геополитикийн өрсөлдөгчид, тэдний дайснаа хэмээн үздэг байсан Барууны орнуудын зөөлөн хүчний бодлого тухайн үед Монголын хувьд бүрэн хаалттай байв. Төв болон Зүүн Европын орнуудад цөөн тооны монголчууд суралцаж, зөвхөн коммунист намын зөвшөөрөлтэй эсвэл нууц албаны хүмүүс л ЗХУ-аас цааших улс орнуудад нэвтэрдэг байв. 1980-аад оны сүүлчээр Хятад, Орос, АНУ зэрэг их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн намжсанаар зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж буй бүхий л улс орнуудын нөлөө монголчуудад нээлттэй хүрч эхэлсэн. Гуравдагч хөршүүдийн зөөлөн хүчний нөлөө Монголд асар ихээр нэмэгдэж байсан бол өнөөдөр Хятадын зөөлөн хүчний бодлого аажмаар газар авч байна. Эдгээр өөрчлөлт нь Оросын зөөлөн хүчний бодлогын уналттай ч бас холбоотой. Энэхүү өгүүлэлд Монгол дахь зөөлөн хүчний бодлогын өөрчлөгдөж - 151- Монголын геополитик буй динамикийг тайлбарлах ба Барууны зөөлөн хүчний бодлого хэрхэн амжилттай хэрэгжих болсон, Хятадын зөөлөн хүчний бодлого удаашралтай боловч аажмаар нэмэгдэж байхад Оросын зөөлөн хүчний бодлого яагаад буурч буй тухай тайлбарлана. Монгол Улс зөөлөн хүчний бодлогыг хүлээн авагч “ Зөөлөн хүч”-ний тухай ягшмал, тогтсон тодорхойлолт байдаггүй бөгөөд“зөөлөн хүч”-ийг хэрхэн тодорхойлох талаар олон улсын харилцаанд маргаантай ойлголт хэвээр байна. Ихэнх эрдэмтэд Жозеф Найгийн”зөөлөн хүч гэдэг нь хатуу хүчний эсрэг” буюу “хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар” гэсэн тодорхойлолтыг хэрэглэдэг. Зөөлөн хүчний тухай ойлголт 1980-аад оноос буюу судлаачид энх тайван, харилцан хамаарлын тухай илүү итгэлтэй болж эхэлсэн үеэс нэвтэрсэн. Олон улсын харилцаанд зөөлөн хүчний тухай ойлголтыг их гүрнүүдийн өнцгөөс судалж үздэг бөгөөд их гүрнүүд өөр бусад болон жижиг улсуудын хандлагыг өөрчлөхийн тулд зөөлөн хүчний үзэл баримтлалыг хэрхэн өрсөлдөөнтэйгөөр ашигладаг талаар судлаачид мэтгэлцсээр ирсэн. Ямар элементүүдийг зөөлөн гэж үзэх, нөлөөллийг нь хэрхэн тогтоох талаар санал зөрөлдөөнтэй байдаг хэдий ч зарим судлаачид зөөлөн хүчийг хэмжих, улмаар үүгээр нь их эрэмбэлэх зорилгоор ерөнхий зураглал боловсруулсан. Ингэж эрэмбэлэхэд ашиглаж буй хамгийн түгээмэл ангилалд соёл(боловсрол, урлаг, амьдралын хэв маяг, гадаад хэл гэх мэт), засгийн газар(улс төрийн үнэт зүйлс, гадаад бодлого гэх мэт) ба бизнес(технологи, бараа, бүтээгдэхүүн, эдийн засгийн загвар гэх мэт) орно. Зөөлөн хүчний тухай ойлголт нь хувирамтгай бөгөөд олон талын ойлголтыг хамарсан учраас хоёрдогч эсвэл Монгол шиг жижиг улс орны гадаад бодлогын хандлагад ямар хүч харьцангуй үр дүнтэй нөлөө үзүүлж байгаа - 152- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик талаар мэтгэлцэх, цогц, оновчтой дүгнэлт гаргах боломжгүй юм. Өмнө нь дурдсанчлан Монгол Улс нь зөөлөн хүчний бодлогын зөвхөн хүлээн авагч бөгөөд энэ тал дээр бусад улсын төлөв, хандлагыг өөрчлөх хязгаарлагдмал нөлөөтэй гэж хэлэхэд хилсдэхгүй. Өөр хоорондын харилцан хамаарал улам бүр өссөөр байгаа өнөө цаг үед ямар ч их гүрний зөөлөн хүчний нөлөөллөөс зайлсхийх бас хамгаалах боломжгүй юм. Энэ өгүүлэл улс төр, соёлын чиглэлд зөөлөн хүчний гүйцэтгэх үүргийн талаар голлон авч үзэх бөгөөд Монголын нөхцөл байдалд хамаарах хоёр зүйлийг онцолсон. Нэгд, Монгол Улс их гүрнүүдийн хоорондох геополитикийн өрсөлдөөний улмаас Зөвлөлтийн хатуу болон зөөлөн хүчний бодлогын нөлөөнд байсан. Хоёрт, ЗХУ задран унаснаар Монгол Улс бүх том гүрнүүдийн зөөлөн хүчний бодлогын нөлөөнд нээлттэй орох болсон. Өрнөдийн зөөлөн хүч Монгол Улс 1990 оноос хойш гадаад ертөнцөд нээлттэй болж, улс төрийн болон эдийн засгийн шинэчлэл хийгдэж, гуравдагч хөршийн бодлого баримтлах болсны үр дүнд Барууны зөөлөн хүчний нөлөө аажмаар ихэссэн. Гуравдагч хөрш гэх ойлголтын хүрээнд аль нэг улсыг нэр заан тодорхойлоогүй бөгөөд энэ асуудал судлаачдын дунд маргаантай хэвээр байна. Гэхдээ практик дээр ихэвчлэн англиар ярьдаг буюу Англо-Америкийн улсууд, Баруун Европын соёл, амьдралын хэв маяг хүчтэй нөлөөлсөн эсвэл тэдэнтэй нягт холбоотой улс орнуудыг гуравдагч хөрш гэж үзэх нь түгээмэл юм. Гуравдагч хөршүүд Монголын ардчилсан хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн. Социализмын үед үзэл бодол үл нийцвэл гадуурхан хавчдаг байсан хэдий ч 1990 онд коммунист дэглэм нуран - 153- Монголын геополитик унаснаар Монголын түүхэнд анх удаа олон намын тогтолцоот сонгууль амжилттай, тайван замаар явагдав. Түүнээс хойш Төв болон Зүүн Европт суралцаж ирсэн монголчуудаар дамжин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эдийн засаг, сонгууль, иргэний нийгмийн эрх чөлөө зэрэг Барууны либерал ардчилсан үзэл санаа Монголын нийгэмд тархаж эхэлсэн. Эдгээр эрх чөлөөний тухай ойлголт ихэвчлэн Монголын гуравдагч хөршүүд болох АНУ, Герман, Барууны бусад ардчилсан орнуудтай харилцах харилцаа, тэдний бодлогоор дамжин нэвтэрсэн. Тухайлбал, 1990-ээд оны үед АНУ болон Япон тэргүүтэй бусад хандивлагч орнууд Монголын улс төрийн удирдагчдад ардчиллаас ухрахгүй байх нөхцөл тавьсны үндсэн дээр эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Дутагдалтай талууд байсан хэдий ч Монголын улс төрийн удирдагчид, ард иргэд нэн ялангуяа хууль дээдлэх ёс, либерал ардчиллын улс төрийн үнэт зүйл буюу чиг баримжааг эергээр тусгаж, шинэ хэм хэмжээ хэмээн хүлээн авсан. Хэвийн, тайван, нээлттэй сонгуулийн хэлбэр улс төрийн удирдагчдын хувьд эрх мэдлээ шилжүүлэх арга зам болж чадсан. 1990 оноос хойш Монголд найман удаагийн парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль тайван замаар явагдсан. Сонгууль тайван замаар явагдах гэдэг нь сонгуулийн ардчилалд тавигдах үндсэн шалгуур юм. Хөрш орнууд болон Төв, Зүүн хойд, Зүүн өмнөд Азийн хуучин коммунист авторитар дэглэмтэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс хүний эрхийг харьцангуй сайн дээдлэн хамгаалдаг. Монголд барууны зөөлөн хүчний нөлөө улс төрийн үнэт зүйлсийн хувьд амжилттай хэрэгжиж байгаа гэхэд болох бөгөөд Барууны өндөр хөгжилтэй, ардчилсан орнууд болон цаашлаад Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд Монголыг үзэл бодол ижил төстэй улс гэж үзэх болсон гэж хэлэхэд бараг болно. Олон улсын - 154- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик тавцанд ялангуяа НҮБ, ЕАБХАБ, АСЕАН-ы бүс нутгийн форум гэх мэт талбаруудад Монголын хоёр том хөрш буюу Орос, Хятадтай холбоотой асуудлаас бусад асуудлаар Монгол Улсын байр суурь бусад ардчилсан орнуудтай нийцдэг. Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Барууны зөөлөн хүчний олон талт соёлын элементүүд Монголд ихээхэн нэвтэрсэн. 1990 онд нээлттэй улс болохоос өмнө дипломат ажилтнууд, тамирчид, урлаг соёлын зүтгэлтнүүд болон онцгой эрх бүхий цөөн тооны хүмүүс л Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын гишүүн орнуудад зорчих боломжтой байсан бөгөөд нийтлэг ард иргэд эдгээр улсуудын талаар туйлын сөрөг байр суурь, үзэл бодолтой байсан. Гэхдээ Битлз, A ББA, бусад рок хамтлагийн дуунууд хаалттай хэсэг бүлгийнхний хүрээнд болон дисконд нэлээд алдартай болж, моодонд орж эхэлсэн. Хар зах дээр жинсэн өмд хамгийн үнэтэй худалдаалагддаг зүйл болсон байв. 1990 оноос хойш Барууны соёл(хэл, урлаг, кино, дуу, бараа бүтээгдэхүүн, брэнд, амьдралын хэв маяг, шашин шүтлэг) нь 3 үндсэн замаар Монголчуудын анхаарлыг татах болсон. Нэгдүгээрт, Монголчууд гадаадад суралцах, боловсрол эзэмших, харин гадаадын тусгай мэргэжлийн шинжээч, мэргэжилтнүүд, сайн дурын ажилтнууд, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төсөл хөтөлбөрийнхөн Монголд ирж ажиллах зэрэг хүмүүс хоорондын солилцооны хэлбэр юм. Ихэвчлэн гуравдагч хөрш орнуудаас санхүүжүүлдэг эдгээр солилцоо нь Барууны зөөлөн хүчний бодлого Монголд орж ирэх арга зам болсон. Хоёрдугаарт, хэвлэл мэдээлэл, кино урлагаар дамжих. Мэдээлэл, хэвлэл мэдээлэлд тавьдаг байсан нэг намын хяналт үгүй болсноор Монголчууд Барууны телевизийн нэвтрүүлэг, соёл урлагтай танилцах боломжтой болсон. Энэ нь цаашлаад Монголын интернэт ашиглах боломж, хэвлэл мэдээллийн хөгжлийг улам хурдасгасан. Гуравдугаарт, улам бүр олширсоор байгаа - 155- Монголын геополитик гадаадад амьдарч буй Монголчуудын диаспораг хэлж болно. 1990 оноос хойш олон монголчууд ихэвчлэн эдийн засгийн шалтгаанаар өндөр хөгжилтэй орнуудад аажмаар шилжин суурьшиж эхэлсэн. Хойд Америк(Канад, АНУ), Европ, Азид амьдардаг монголчууд Барууны соёлыг эх орондоо нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 2021 онд залуучуудын дунд явуулсан олон нийтийн санал асуулгаар Барууны зөөлөн хүчний бодлого Монголын залуучуудын дунд их түгээмэл болох нь харагдсан.“Монгол залуус олон улсын харилцаа, гадаад бодлогод хэрхэн ханддаг вэ” гэсэн судалгааны дүнд 18-35 насны залуучуудын 70 гаруй хувь нь Герман, Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын талаар эерэг хандлагатай байдаг гэжээ. Цаашилбал, хөгжим, кино, соёл урлагийн бусад хэлбэрээр дамжин гадаад орнуудаас орж ирж буй зөөлөн хүч нь Монголын залуучуудад онцгой нөлөө үзүүлж байна. Залуучууд Их Британи, Америк, Солонгосын кино, дуу хөгжмийг цаг тухайд нь сурч, эдгээр орны хэлийг суралцах нь түгээмэл болсон. Судалгаанаас харахад Монголчууд Австрали, Их Британи, АНУ-д хамгийн олноор суралцдаг бол Япон, Өмнөд Солонгос нь залуусын суралцах хүсэлтэй Азийн топ орнууд аж. Кино урлаг, хэвлэл мэдээллийн контентуудын хувьд Америкийн эсвэл англи болон солонгос хэлээрх контент хамгийн алдартай байсан бол японы хоолны тухай болон бусад контентууд жагсаалтыг удаалсан. Залуусын 35 хувь нь олон улсын мэдээг монгол хэлнээс гадна англи хэлээр хүлээн авдаг гэсэн судалгааны дүн нь Монголд англи хэл хэр түгээмэл болсны тод илрэл юм. 2000-аад оны үед Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж эхлэхээс өмнө Монголчууд олноороо Өмнөд Солонгост ажиллахаар явсан бөгөөд тэдний ар гэртээ шилжүүлсэн ажлын хөлс нь олон өрхийн орлогын эх үүсвэр нь болж байсан. 2020 оны байдлаар Монголын хамгийн том диаспора буюу 40,000 хүн Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байна. Хоёр орны иргэд хоорондын болон бусад албан - 156- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик ёсны солилцооны хөтөлбөрөөр дамжин солонгос хоол, хэвлэл мэдээллийн контентуудад Монголчууд дуртай болсон. Сүүлийн үед Япон Улс Монголоос олон тооны ажиллах хүч хүлээн авч эхэлсэн. Мөн Японы засгийн газрын тэтгэлэг нь Монголын ахлах сургууль төгсөж буй шилдэг сурагчдын хувьд нэр хүндтэй тэтгэлгийн нэг болоод байна. Гуравдагч хөрш орнуудын зөөлөн хүчний хамтын нөлөө Монголын улс төрийн чиг хандлага, үнэт зүйлийг өөрчлөх, түүнчлэн телевизийн нэвтрүүлэг, амьдралын хэв маяг, урлаг соёлоороо дамжуулан өдөр тутмын амьдралд нь нөлөө үзүүлэхэд хүчтэй үүрэг гүйцэтгэдэг. Монголын хөрш орнуудтай харьцуулахад Барууны улс төрийн үнэт зүйлс, соёл заншилтай нь холбогдсон нь Монголын өөрийн өвөрмөц онцлог, ялгарах байдлыг илүүтэй тодруулж, олон улстай харилцах харилцаа холбоог улам нэмэгдүүлсэн. Улс төрийн хувьд Япон, Өмнөд Солонгосын засгийн газрууд Монгол Улсыг Зүүн хойд Азид Солонгосын хойгийн асуудлаар зуучлах боломж гэж харах болсон. Хятадын зөөлөн хүчийг сөрөх нь Хэдийгээр Монголчууд Хятадын нөлөөг эсэргүүцсээр ирсэн уламжлалтай ч Хятадын зөөлөн хүчний бодлогын нөлөө Монголд газар авсаар байна. Хятадын улс төр, эдийн засаг, соёлын нөлөө дэлхийн анхаарлын төвд байдагтай адил Монгол Улс Хятадын зөөлөн хүчний нөлөөллөөс болгоомжилдог. Барууны зөөлөн хүчнээс ялгаатай нь гэвэл Хятадын зөөлөн хүч нь хятадын соёлын заншил, улс төрийн үнэ цэн гэхээсээ илүүтэй эдийн засгийн хөгжил, материаллаг сайн сайханд тулгуурласан байх талтай. 1950-1962 онуудад Монгол, Хятад богино хугацаанд найрсаг - 157- Монголын геополитик харилцаатай байсан. Гэвч 1960-1980-аад оны үед Хятадууд Монголыг булаан эзлэх гэж байсан тухай сөрөг бодол, үзэл санаа, дүр зураг, онолууд, Монголыг колоничилж байсан сүүлийн үеийн таагүй дурсамж зэрэгт үндэслэсэн аюул занал, айдас болгоомжлол, алдагдсан газар нутгийг дахин нэгтгэхийг хүссэн Хятадын шаардлага зэргээс болж Монголчуудад Хятадын эсрэг үзэл суртал гүн бат суусан байдаг. Хэдийгээр Монгол-Хятадын харилцаа 1989 оноос хэвийн болсон боловч Монголын улс төрийн элитүүдийн хувьд аль хэдийн тогтчихсон Хятадын эсрэг үзэл хандлагыг өөрчлөөгүй, харин ч улс төрийн томоохон мэдэгдлүүдэд Монгол дахь Хятадын нөлөөг хязгаарлах бодлого агуулсан байдаг. Хүйтэн дайны үед Хятадын эсрэг үзэл хандлага нь Зөвлөлтийн цэргийн баазуудыг Монголд байршуулахад нөлөөлсөн бол 1990-ээд оноос хойш Хятадын эсрэг Барууны үзэл хандлага дээрх мэдрэмжийг дахин сэргээсэн. Хятад 1989 оноос хойш Монгол дахь зөөлөн хүчний бодлогоо тэлж Монголчуудыг 30 хоног визгүй зорчихыг зөвшөөрснөөр маш олон тооны иргэд Хятадад зорчих болсон. Ялангуяа Орос Монголчуудад визний шаардлага тавих болсноос хойш Хятад руу зорчих зорчигчдын тоо хурдацтай өссөн. Визгүй зорчих энэхүү зохицуулалт нь Монголчуудад хэд хэдэн бодит үр өгөөжийг авчирсан. Улаанбаатарт төлөөлөгчийн газар нь байдаггүй гадаад орнуудын элчин сайдын яамдтай холбогдох, Хятадаас бараа бүтээгдэхүүн импортлох ажлуудыг ихээхэн хөнгөвчилсөн. Зөөлөн хүчний бодлогын бас нэг ач холбогдол нь Монголчуудад Хятадын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээ авах давуу байдлыг бий болгосон явдал юм. Монголын эрүүл мэндийн салбар төдийлөн хангалттай биш байгаа тул яаралтай эмнэлгийн тусламж авахын тулд Хятадын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд Монголчуудын хувьд ашиг тустай байх болсон. Зарим Монголчууд Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, - 158- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик цаашлаад АНУ зэрэг улсаас эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлтэй байдаг хэдий ч төлбөр, өндөр зардал, холын зай, виз, хэлний бэрхшээл зэргээс шалтгаалан хязгаарлагдмал байдаг учир Хятадад эмчлүүлэх сонирхол өндөр байдаг. Хятад стратегийн хувьд боловсролын хөтөлбөрүүдээ өргөн хүрээнд сурталчилж эхэлсэн ба жил бүр Монголчуудад олгодог тэтгэлгийн хэмжээг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж байна. Тухайлбал, 2013 оны Стратегийн түншлэлийн мөрийн хөтөлбөрийн дагуу Хятад жил бүр 1000 оюутанд тэтгэлэг олгохоор амласан бөгөөд үүний тавны нэг нь бакалаврын түвшний оюутнуудад зориулагдсан байдаг. Энэ нь англиар ярьдаг улс орнуудад эсвэл Орост суралцах сонирхолтой ч сургалтын зардлаа төлөх чадваргүй олон хүүхдүүдэд боловсрол эзэмших боломж олгож байгаа учраас хятад хэлээр суралцах өрсөлдөөн улам ихэссэн. Үүний улмаас Хятадад суралцах сонголт хийж буй залуусын тоо нэмэгдсээр байгааг 2021 оны Залуучуудын судалгаа болон бусад статистик мэдээ харуулж байна. Түүнчлэн Улаанбаатар дахь Хятад хувийн сургуулиудын тоо ч нэмэгдэж байна. Одоогоор Монголд Күнзийн гурван институт, арав гаруй Хятадын соёлын төв болон Хятад хэлний танхим үйл ажиллагаагаа явуулж байна. Күнзийн институтүүд нь ихэвчлэн МУИС, МУБИС, Ховдын Их сургууль зэрэг томоохон их дээд сургуулиудын дэргэд байгуулагддаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд Хятадаас олгох тэтгэлэг нэмэгдэж 2021 оны байдлаар 10,000 гаруй оюутан (албан бус тоо) Хятадад суралцсан байна Телевизийн сувгуудаар Хятадын кино, жүжиг байнга гардаг. Хоёр орны соёлын харилцааны хүрээнд Хятад шилдэг 25 кино, жүжиг, телевизийн шоу, нэвтрүүлгээ үнэ төлбөргүй нэвтрүүлэхийг Монголын талд санал болгосон. Дээр дурдсан хэд хэдэн зорилгоор болон энгийн аялал жуулчлалын - 159- Монголын геополитик зорилгоор хоёр улсын хооронд зорчих явдал нэмэгдсээр байгаа нь Хятадын зөөлөн хүчний бодлогын нөлөөллийг улам нэмэгдүүлж байна. Ялангуяа сүүлийн арван жилд Монгол Хятадын хооронд зорчигчдын тоо асар ихээр нэмэгдсэн. КОВИД-19 цар тахлаас өмнө Монголд ирсэн жуулчдийн 30-40 орчим хувийг хятад аялагчид дангаараа эзэлж байв. Харин жил бүр гадаадад зорчиж буй монгол иргэдийн 80 орчим хувь нь Хятад руу зорчдог байна. Эдийн засгийн талаасаа Хятад бол Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд хоёр дахь том хөрөнгө оруулагч. Хятадын шууд хөрөнгө оруулалт 2020 оны байдлаар Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын ойролцоогоор 30 хувийг(6,358 сая ам.доллар) эзэлж байна. Хятад бол Монголын амин чухал түнш гэж хэлж болно. Монголын экспортын 80 хувь, импортын 30 гаруй хувийг Хятад бүрдүүлдэг. КОВИД-19 тахлын үед Монголчууд“ урд хил ” тэдний өдөр тутмын амьдралд ямар чухал болохыг мэдэрсэн. КОВИД-ын хязгаарлалтаас болоод“урд хил ”ээр орж ирэх бараа бага зэрэг саатах эсвэл тасалдахад Монголын өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хүртээмжид шууд нөлөө үзүүлж байсан. Хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжихийн хэрээр зөөлөн хүчний бодлогын нөлөө улам нэмэгдэх өргөн боломж, үүд хаалгыг нээж байна. Оросын зөөлөн хүчний бодлогын нөлөө буурч байна Монголчууд Оросыг“ том ах” шигээ хардаг байсан үе бий. 1990-ээд оноос өмнөх жилүүдэд Монгол дахь Оросын нөлөө хатуу болон зөөлөн хүчний бодлогын аль алины хувьд хүчтэй байсан. Монгол улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтөөс хараат байсан. 1980-аад оны сүүлчээр ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёв Монголоос цэргээ татан гаргах шийдвэр гаргах хүртэл Зөвлөлтийн цэргийн баазууд Монголд байршиж байсан. Тэр үеийн ЗХУ ч тэр, одоогийн - 160- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик ОХУ ч тэр Монголыг Хятад болон АНУ зэрэг бусад том гүрнүүд хоорондын буфер улс гэж үздэг. Монголын газарзүйн байршил нь түүний геостратегийн ач холбогдлыг улам нэмэгдүүлдэг. Эдийн засгийн хувьд Эрдэнэтийн зэсийн уурхай, төмөр зам, бусад стратегийн байгууламжууд зэрэг орлогын голлох эх үүсвэрүүд нь байгуулагдсан цагаасаа эхлээд л Зөвлөлтийн оролцоо, нөлөөнд байсан. Хоёр орны хооронд соёлын харилцаа ч мөн адил хүчтэй байсан. Монголчууд Оросын уран зохиолыг хамгийн ихээр уншдаг байв. 1990-ээд оны өмнөхөн хүртэл Зөвлөлтөд сурах нь ирээдүйн сайн сайхан амьдралын баталгаа болдог байсан. ЗХУ-ын сургуульд суралцах эсвэл орос хэл суралцах боломжтой болсон бараг л хүн бүр амьдралын замналаа өөрчлөх том боломж олж авлаа гэж үздэг байв. Тэдгээр жилүүдэд Монголын ихэнх мэргэжилтнүүд ЗХУ-д бэлтгэгдсэн. Тэд буцаж ирээд тус тусын эзэмшсэн мэргэжлийн чиглэлээрээ ажилласан. Тэднээр дамжуулан хүмүүс хоорондын болон соёлын элементүүдийн солилцоо нэвтэрсэн. Тухайн үед төрсөн үеийнхэн ЗХУ-ыг маш ихээр, эергээр дурсан санагалздаг. 1990-ээд оноос өмнө Монголд гадаадын олон телевизийн суваг нэвтрээгүй байсан бөгөөд Зөвлөлтийн хэдхэн тооны суваг л айлуудын телевизээр гардаг байв. Тиймээс Зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг, кино, дуу хөгжим Монголчуудад асар ихээр нөлөөлсөн. Тухайн жилүүдэд Улаанбаатарт баригдсан бүх барилгууд Зөвлөлтийн архитектур, хэв маягийг тусгасан байдаг. Өнөөдөр хүртэл Орос, Монгол хүмүүс харилцан зочлохдоо хоёр улсад архитектурын хувьд ижил төстэй байдал их байгааг мэдэрдэг. 1990-ээд оноос хойш Монголыг сонирхох Оросын сонирхол суларсан нь Монголын хувьд олон улсын харилцаанд өөрчлөлт оруулах, ашиг сонирхолын хүрээгээ өргөжүүлэх боломжийг нээсэн. - 161- Монголын геополитик Гэхдээ Оросууд Монгол руу чиглэсэн хатуу хүчний бодлогоо хадгалсаар ирсэн, одоо ч Монгол Улсыг Хятад болон АНУ зэрэг бусад их гүрний эсрэг буфер улс гэж үзсэн хэвээр. Монголын цахилгаан эрчим хүч, түлшний хангамжид Орос маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, КОВИД-19 цар тахлын хязгаарлалтын улмаас ОХУ шатахууны нийлүүлэлтээ цөөн хоногоор зогсоосон. Энэ хэдхэн хоногоос болж Монголд тухайн жилийн 9, 10 дугаар сард түр зуурын эмх замбараагүй байдал үүссэн нь Оросын хатуу хүчний бодлогын нөлөө байсаар байгаагийн илэрхийлэл болсон. Оросын зөөлөн хүчний бодлогын нөлөөний тухайд хатуу хүчний бодлогын хүчин зүйлээсээ ялгаатай нь Монголчуудын дунд тэргүүлэх байр сууриа алдсан. Монголчууд орос хэл сурах сонирхолгүй болж, эцэг эхчүүд Москвад сэтгэл татагдахаа больж, хүүхдүүдээ Орост суралцуулах хүсэлгүй болсон. Монгол дахь Оросын сонирхол сулрахын хэрээр түүний зөөлөн хүчний бодлогын нөлөө Барууны зөөлөн хүчний бодлогын нөлөөгөөр солигдов. 2014 он хүртэл үргэлжилсэн ОХУ-ын визний хязгаарлалт нь монголчуудыг өөрөөсөө холдуулсан бөгөөд Монголчууд харин визгүй зорчих Хятад улсыг бусад улс орнуудад зорчих транзит орноор сонгон, бизнесийн өргөн боломж гэж харахад хүргэсэн. Эцэст нь, 2014 онд ОХУ монголчуудыг 30 хүртэл хоног визгүй зорчих, дамжин өнгөрөхийг зөвшөөрч өөрчлөлт оруулсан. Гэвч хохирол аль хэдийн учирч, Оросын хүнд сурталтай, хуучинсаг тогтолцоо нь Монголчуудын тэднийг хүндэтгэх хүндэтгэлийг үгүй хийсэн. 2000 онд В.Путин Монгол Улсад айлчилснаас хойш Орост суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлсэн. 2021 оны байдлаар 4000 монгол оюутан Орост суралцаж байгаа бөгөөд ОХУ жил бүр 550 тэтгэлгийг монгол оюутнуудад олгодог. Гэвч энэ нь Хятадаас олгодог тэтгэлэгтэй харьцуулахад хамаагүй бага юм. Хоёр орны - 162- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик хоорондох эдийн засгийн сул харилцаа нь зөөлөн хүчний бодлогын нөлөөг бас удаашруулсан. Монголын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын нэг орчим хувийг Оросын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. Хоёр орны хоорондын худалдаа нэлээд доогуур бөгөөд Монгол Улсын нийт экспортын нэг орчим хувь, импортын 30 орчим хувийг л(ихэвчлэн шатахуун) ОХУ бүрдүүлж байна. Сүүлийн арван жилд зөөлөн хүчний бодлого явуулаагүйгээс Оросын зөөлөн хүчний нөлөө Монголд тийм ч амархан сэргэсэнгүй. Барууны эсрэг, Оросын авторитар байр суурьтай байсан монголчуудын улс төрийн үнэт зүйлс ардчилсан, барууны үзэлтэй болж өөрчлөгдсөн. ЗХУ-д сурч байсан, Зөвлөлтийн соёлд татагдсан ахмад үеийнхэн л одоо хүртэл Орост хүчтэй татагдсан хэвээр байгаа бол залуу үеийнхэн эцэг эх, эмээ өвөөгөөсөө ялгаатай болсон. Тэд Барууны соёл, үнэт зүйлст илүү ихээр татагддаг. 2021 онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Өнгөрсөн хугацаанд орос боловсрол, орос хэлийг сурталчлах зэрэг соёлын солилцоо, зөөлөн хүчний бодлого Монголд явуулаагүйн улмаас хоёр орны харилцааны эхний 70-аад жилийн түүхэнд бий болоод байсан Оросын зөөлөн хүчний нөлөө нь шүтэн бишрэгчдийнхээ хамт аажмаар тасарсан. Украины дайн нь Монгол дахь Оросын зөөлөн хүчний бодлогод томоохон нөлөө үзүүлж, олон нийт хэд хэдэн бүлэгт хуваагдаж болох юм. Зөвлөлтийн үед олон монгол хүн Украинд сурч, амьдарч байсан. Мөн олон украин хүн Монголд мэргэжилтнээр ажиллаж, цэргийн ангиудад алба хааж байсны дотор Ерөнхийлөгч Зеленскийн эцэг эх ч байсан. Олон украин хүн Зөвлөлтийн бусад үндэстнүүдтэй хамтран 1939 оны Халхын голын тулалдаанд оролцож, зарим нь амь насаа алдсан. Монгол Улсын зургаан ерөнхийлөгчийн нэг нь Орост, нэг нь Украинд боловсрол эзэмшсэн. - 163- Монголын геополитик Украины асуудлаар тухайн мэдээллийн эх сурвалжаас шалтгаалан Монголчуудын үзэл бодол хуваагддаг. Тухайлбал Оросын телевизийн нэвтрүүлэг, вэбсайтуудаас дэлхий дахины үйл явдлын мэдээ, мэдээлэл авдаг хүмүүс Оросын дайныг зөвтгөнө. Англи хэлээр эх сурвалжид тулгуурладаг бусад хүмүүс Барууны үзэлтэй санал нийлнэ. Зөвхөн монгол хэлээр мэдээлэл хүлээн авдаг олон тооны монголчууд ихэвчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, гудамж талбайд бусдаас сонссон цуу яриа зэргээс өөрсдөдөө зөв, логиктой санагдсан мэдээлэлдээ итгэнэ. Юутай ч Украины дайн нь Оросын талаарх Монголчуудын үзэл бодол, хандлагад ямар ч эргэлзээгүйгээр нөлөөлнө. Дүгнэлт 1990-ээд онд олон улсын харилцаанд гарсан өөрчлөлт нь Монголыг бүх улс орны зөөлөн хүчний бодлогод нээлттэй болоход нөлөөлсөн. Монголын зүгээс авч үзвэл Монгол Улс хүссэн зүйлдээ хүрэхийн тулд зөөлөн хүчний бодлогын нөлөөг ашиглах хараахан болоогүй байна. Харин бусад орны зөөлөн хүчний бодлогын нөлөөг харилцан ашигтай байдлаар эргүүлж хүлээн авах боломжтой. 1990-ээд оноос хойш Барууны зөөлөн хүчний бодлогын хүчин зүйлс Монголд сайн нутагшсан. Хүмүүс хоорондын солилцоо өргөжиж, телевизийн шоу, кино, жүжиг гэх мэт хэвлэл мэдээллийн контентууд нэвтэрч, гадаад дахь олон тооны Монгол диаспора бүрдсэн. Өсөн нэмэгдсээр байгаа албан ёсны солилцоо, эдийн засгийн харилцаа нь зөөлөн хүчний бодлогын нөлөөллийг аажмаар хэрэгжүүлэх гарц нь болсон. Өнөөдөр Барууны ардчиллын үнэт зүйлс, соёлын хэв маяг нь Монголчуудыг ихээр татаж, хүчтэй нөлөөлөх болсон. Хятадын зөөлөн хүчний бодлогын нөлөө аажмаар нэмэгдэж байна. Визгүй зорчих боломж олгож, хүмүүс хоорондын солилцоо, - 164- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик тус улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлж байгаа нь Хятадын зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжихэд дэмжлэг болж байна. Мөн эдийн засгийн хамгийн чухал түнш болсон нь хоёр орны хоорондын харилцан солилцоог ихээр нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. ЗХУ задран унасны дараа Орос түлш, цахилгаан эрчим хүчний хангамж, төмөр замын дэд бүтэц зэрэг стратегийн томоохон төслүүдэд оролцох замаар Монголд хатуу хүчний бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ эдийн засаг, соёлын хувьд аль эрт 1990-ээд оноос Монголыг сонирхохоо больсон. Хүмүүс хоорондын солилцоо, Орост суралцах оюутнуудын тоо буурсан нь нөхцөл байдлыг улам дордуулсан. 2000 онд В.Путины айлчлалаас хойш ОХУ нь монгол оюутнуудад олгох тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх зэргээр зөөлөн хүчний бодлогоо дэмжих бусад хүчин зүйлсийг идэвхжүүлэх оролдлого хийж эхэлсэн. Оросын Монгол дахь сонирхол суларснаас хойш арав гаруй жилийн хугацаанд Монголчуудын Орост татагдах байдал ч ихээхэн бүдгэрсэн. Залуу үеийнхэн одоо бусад их гүрнүүдэд анхаарлаа хандуулах болсон. - 165- Монголын геополитик Эх сурвалж 1 Joseph S. Nye,“Soft power: the evolution of a concept”, Journal of Political Power(2021). DOI:10.1080/2158379X.2021.1879572. 2 See the Global Soft Power Index, the Composite Index Soft Power Survey on brand finance. Available at: https://brandirectory.com/softpower. Also, Jonathan McClory, The Soft Power 30: A Global Ranking of Soft Power (Portland, Oregon, 2015). 3 Mendee Jargalsaikhan, Small Islands of Democracy in an Authoritarian Sea: Explaining Mongolian and Kyrgyz Democratic Development,(doctoral dissertation)(Vancouver, 2019), p. 126, Available at: http://hdl.handle. net/2429/69780. 4 Friedrich-Ebert-Stiftung and Mongolian Institute for Innovative Policies, “How did Mongolian youths respond to international relations and foreign policies?”, national opinion poll results(Ulaanbaatar, 2021). 5 According to the Ikon News(18 February 2020, see https://ikon.mn/n/1srf) citing the South Korean immigration authority, there were 48,185 Mongolians in South Korea in 2019(the pre-pandemic year). The Minister of Foreign Affairs acknowledged 42,000 Mongolians living in South Korea during her statement to the Parliament on 18 January 2022(UBN News, 18 January 2022, https://ubn.mn/p/23323). 6 National films, drama and literature were used to introduce negative images of China and the Chinese people. A Mongolian national film studio was established in 1954, and its production increased in the 1960s as Mongolian producers graduated from studies in the Soviet Union. Only one movie,“Ardiin Elch”(“People’s Envoy”), depicted a positive image of the Chinese settlers in Mongolia. The movie was produced at the height of friendly Sino-Mongolian relations in 1959. Movies, documentary films, dramas, literature and patriotic songs all painted an evil image of the Chinese people. See Mendee Jargalsaikhan,“Anti-Chinese attitudes in post-communist Mongolia: the lingering negative schemas of the past(UBC, Master’s Thesis, Vancouver 2011). Available at https://open.library.ubc.ca/media/ stream/pdf/24/1.0078410/1. - 166- Олон улсын зүгээс Монголд хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлогын динамик 7 Embassy of China in Mongolia,“Cultural exchanges between Mongolia and China in 2018”. Available at https://www.mfa.gov.cn/ce/cemn//mn/ tpxw/t1624834.htm. 8 Ministry of Foreign Affairs of Mongolia,“Neighborhood People’s Republic of China”(in Mongolian). Available at https://www.mfa.gov.mn/mongolian-foreign-policy/%D0%B4%D0%B8%D0%BF%D0%BB%D0%BE%D0%BC%D0%B0%D1%82-%D1%85%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%B0%D0%B0/neighboring-states/. 9 National Statistics Office of Mongolia. Available at www.1212.mn/tables. aspx?tbl_id=DT_NSO_1800_003V2&HH3_select_all=0&HH3SingleSelect=_156_643_1&YearQ_select_all=0&YearQSingleSelect=&YearY_select_ all=1&YearYSingleSelect=&viewtype=columnchart(accessed 26 May 2022). 10 Ibid. 11 National Statistics Office of Mongolia,“Foreign direct investment by countries”. Available at www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_ NSO_1500_004V3&COUNTRY_select_all=0&COUNTRYSingleSelect=_3_17_2_1&YearQ_select_all=0&YearQSingleSelect=&YearY_select_ all=1&YearYSingleSelect=&viewtype=table(accessed 26 May 2022). 12 Ministry of Foreign Affairs of Mongolia,“Reference of relations between Mongolia and Russia”. Available at https://mfa.gov.mn/diplomatic/56801. 13 MONTSAME News, 12 August 2021, Available at: https://montsame.mn/ mn/read/272054. 14 National Statistics Office of Mongolia,“Foreign trade statistics 2021”. Available at https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=15.%20External_ trade%202021_I-XII%20mn.pdf&ln=Mn(accessed 26 May 2022). - 167- Монголын геополитик МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШ УЛСУУД Б.Мөнхтулга, Ж.Мэндээ - 168- Монгол Улсын стратегийн түнш улсууд Монгол Улс нь хөрш Орос болон Хятадтай стратегийн иж бүрэн түншлэлийн, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос болон Америктай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Монголын гадаад бодлогын мэргэжилтнүүд Герман, Турк дахь түншүүдтэйгээ хамтран одоогийн иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа руу ахиулах талаар ажиллаж байна. Стратегийн түншлэл хэмээх тогтсон тодорхойлолт байхгүй бөгөөд хэрхэн хэрэгжүүлэх, ямар агуулгатай байх талаар зөвшилцөл мөн байдаггүй. Зарим стратегийн түншүүдтэй, жишээлбэл Энэтхэг, Өмнөд Солонгос болон Америктай байгуулсан харилцаанд заавал биелүүлэх үүрэг хүлээхээр заагаагүй бол Япон болон Хятадтай байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа нь байнгын шинэчлэл хийх, харилцан зохицуулах механизм бүхий дунд хугацааны хэрэгжүүлэх төлөвлөгөө бүхий урт хугацааны стратегийн төлөвлөлтийн баримт бичгийн шинжтэй байна. Харин Оростой байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа нь заавал биелүүлэх үүрэг хүлээсэн гэрээ юм. Стратегийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны хооронд дэлхийн болон бүс нутгийн түвшинд нийтлэг ашиг сонирхлоо тодорхойлон харилцан тохиролцсон чиглэлээр хамтын ажиллагааны урт хугацааны бодлогыг тодорхойлох талаар хамтран тунхаглаж буй олон улсын эрх зүйн акт хэмээн үзэж болно. Монгол шиг жижиг, эмзэг орнуудын хувьд стратегийн түншлэл нь тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаа их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж буй улс төрийн чухал ач холбогдолтой, мөн харилцаан дахь өөрийн ашиг сонирхол, тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлэх арга зам билээ. Ийм учраас стратегийн түншлэл нь хоёр улс харилцан ашиг сонирхол, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч буйг илтгэсэн баримт бичиг юм. - 169- Монголын геополитик Энэхүү нийтлэлд Монгол Улсын стратегийн түншүүдийн талаар товч танилцуулан, ангилан харьцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлэлцээрт батлан хамгаалах хамтын ажиллагаа хэрхэн туссан талаар тодруулан ойрын ирээдүйд стратегийн түншлэл тогтоох боломж бүхий орнуудын(Герман, Турк, Вьетнам) талаар дүгнэхийг зорилоо. Стратегийн түншүүд Орос : 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Москвад айлчлах үед хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай санал яригдаж эхэлсэн байдаг. 2009 онд тэмдэглэсэн Халхын голын ялалтын 70 жилийн ойн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Д.Медведев нар хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон тухай зарласан. Хэдий тийм боловч баримт бичгийн эх хувьд хамтын ажиллагааны чиглэлүүдийн тухай тодорхой бус заалтууд орсон. Арван жилийн дараа буюу Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиох мөчид 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга болон В.Путин нар хоёр орны хооронд байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж буйг зарлан төсөлд гарын үсэг зурснаар 1993 онд хоёр улсын хооронд байгуулсан гэрээг шинэчлэн 1966 оны гэрээг(харилцан батлан хамгаалах заалтгүй) хүчингүй болгосон 1 . Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Москвад хийсэн айлчлалын өмнө Оросын талаас уг гэрээг парламентаар соёрхон батлах талаар шахалт үзүүлсэн байх магадлалтай. Оросын хууль тогтоох байгууллага уг гэрээг 2020 оны зун соёрхон баталсан бөгөөд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар 2020 оны 9 дүгээр сард Москвад гэрээг солилцжээ 2 . Байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тухай гэрээгээр хоёр тал харилцан зохицуулах байнгын механизмтай байх, уламжлалт хамтын ажиллагааг шинэчлэн эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, цэрэг, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хөгжүүлэхийн - 170- Монгол Улсын стратегийн түнш улсууд зэрэгцээ төмөр замын шинэчлэл, өргөтгөлд 1520 мм-ийн(ОХУ-ын төмөр замын стандарт) царигийг ашиглах талаар тусгажээ. Хятад : БНХАУ, Монгол улсууд 2003 онд сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг тунхагласан бол 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Бээжинд хийсэн айлчлалын үеэр хоёр тал харилцааны түвшнээ ахиулан стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай харилцан тохирсон 3 . Хоёр тал харилцан тусгаар тогтнолоо хүндэтгэхээс гадна гэрээнд дараах зүйлүүдийг онцлон тусгажээ. Үүнд: 1) аливаа цэрэг, улс төрийн эвсэлд элсэхгүй байх, гуравдагч этгээдэд өөрсдийн нутаг дэвсгэрийг нөгөө талын эсрэг ашиглахыг зөвшөөрөхгүй байх 2) Хятадын Засгийн газрын Тайвань, Төвөд, Шинжааны талаарх байр суурийг дэмжих 3) Өндөр дээд түвшний яриа хэлэлцээ, айлчлалыг тогтмолжуулах зэрэг болно. Хоёр улсын Засгийн газар 2013 онд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөөг эцэслэсэн 4 бөгөөд уг төлөвлөгөө нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааны чиглэлд түлхүү анхаарсан. Тун удалгүй, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Улаанбаатарт айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү гэрээгээр нэр солигдож, хоёр орны Гадаад харилцааны яамдын хооронд Стратегийн яриа хэлэлцээний механизм нэмэгдсэнээс өөрөөр зарчмын шинжтэй өөрчлөлт хийгдээгүй. Япон : Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгал болон ЗХУын цэрэг гарсны дараа Монгол, Японы харилцаа эрчимтэйгээр өргөжсөн. Хоёр орны хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай санаачилга 1996 онд гарч, 1998 онд албан ёсоор тунхагласан. Хоёр тал харилцааны түвшнээ ирэх арван жилийн - 171- Монголын геополитик дотор стратегийн түншлэлийн харилцаа руу ахиулах талаар тохирсон бөгөөд 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токиод айлчлах үеэр албан ёсоор зарласан. Стратегийн түншлэлийн харилцаагаар хоёр тал дараах чиглэлүүдээр харилцан ашигтай хамтран ажиллахаар тохирсон. Үүнд: 1) Улс төр, аюулгүй байдал 2) Эдийн засгийн хамтын ажиллагаа 3) Соёл болон иргэд хоорондын харилцаа зэрэг болно. Хоёр орны удирдагчид 2013 оноос эхлэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд таван жилийн дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар тохиролцон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр 5 эхний таван жилийн төлөвлөгөө буюу Стратегийн түншлэлийн үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг(2017-2021) боловсруулсан бол 2017 оны гуравдугаар сард Японы Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр 6 гарын үсэг зурж баталсан. Гэсэн хэдий ч хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах талаар түлхүү анхаарч байна. Энэтхэг : Монгол, Энэтхэг улсууд олон зуун жилийн түүх, оюун санаа, соёлын харилцаатай хэдий ч хоёр орны харилцааны эрх зүйн гол баримт бичиг болох“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэгт 1994 онд хийсэн айлчлалын 7 үеэр гарын үсэг зурсан. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр орны харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхагласан. Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улс нь улс төрийн болон олон талт хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллахаар онцолсон 8 . Хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд онцлон тэмдэглэх үйл явдлын нэг бол 2019 онд Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах - 172- Монгол Улсын стратегийн түнш улсууд үйлдвэр байгуулах төслийг эцэслэн шийдвэрлэсэн явдал юм 9 . Энэтхэг жилд 1.5 сая тонн түүхий нефть(дотоодын хэрэглээний 75 хувь) боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барихад зориулан 1.2 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн 10 . Энэ нь Энэтхэгийн хувьд хөрш орнуудад хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг болсон билээ. Америк : Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын дараа 1990ээд оны үед тулгарч байсан улс төр, эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг даван туулахад туслан Ази, Европ дахь холбоотон улсуудад уриалан, олон улсын дэмжлэг олгоход анхаарч байсан нэг чухал орон нь Америкийн Нэгдсэн Улс байв. Хоёр орны Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Ерөнхийлөгч Н.Багабандийн 2004 онд Вашингтонд хийсэн айлчлалын үеэр Америк-Монгол улсуудын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож байгаа тухай хамтарсан мэдэгдэл хийжээ. Жилийн дараа тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш Монголд айлчлах үеэрээ энэ тухай батлан тунхагласан байна. Америк болон Монголын стратегийн түншлэлийн мөн чанар нь хоёр орны тодорхойлсноор дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх нийтлэг ашиг сонирхол дээр тулгуурласан бөгөөд ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлсийн талаар мөн хожим хийсэн мэдэгдлүүдэд дурдаж байв 11 . Монголын талаас хоёр талын харилцааг ахиулах, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг байнга тавьж байсан ч Америк зөвхөн“Эдийн засгийн өргөтгөсөн хамтын ажиллагааны замын зураг” боловсруулахыг 2018 онд зөвшөөрчээ 12 . Зөвхөн Америкийн зүгээс чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратегиа хэрэгжүүлж эхлэх үед л Трампын засаг захиргаа(2019 оны 7-р сард) Монгол Улстай хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан стратегийн түншлэл байгуулах болсноо зарласан юм 13 . - 173- Монголын геополитик Өмнөд Солонгос : Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 оны есдүгээр сарын 10ны өдөр хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай зарласан нь COVID-19 цар тахлын үед цахим хэлбэрийг ашиглан хийсэн анхны тохиолдол байлаа. Хоёр орны харилцаа хэдийгээр бага зэрэг хожуу хөгжиж эхэлсэн хэдий ч хөрөнгө оруулалт, импорт, технологийн хувьд Өмнөд Солонгос нь Зүүн Ази дахь Монголын худалдааны гол түнш болон хөгжсөн. Соёл, иргэд хоорондын харилцааны хувьд Өмнөд Солонгостой байгуулсан харилцаа нь Зүүн Азийн бусад улсуудтай харьцуулахад илүү ойр юм. Монголын 40-50 мянган иргэд Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг бол Монголд ажиллаж амьдарч байгаа Өмнөд Солонгосын иргэд Орос, Хятадын дараа тооны хувьд гуравдугаарт 14 бичигдэж байна. Хоёр талын харилцаа тогтоосноос хойш газарзүйн хувьд ойр оршдог учраас Монгол дахь Өмнөд Солонгосын жуулчид, бизнес эрхлэгчдийн тоо тогтмол өссөөр байна. Хоёр орны түншлэлийн харилцаа хэд хэдэн үе шатыг дамжин хөгжсөн бөгөөд энэ нь хоёр ерөнхийлөгчийн гадаад бодлогын санаачилгатай холбоотой. Хоёр улс 1999 онд ирээдүйд чиглэсэн түншлэлийн харилцаа тогтоох талаар тохирсон бол 2006 онд Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, 2011 онд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон байдаг. Шинээр тогтоосон стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд талууд дараах таван салбарт хамтран ажиллахаар тохирсон. Үүнд: 1) улс төр, аюулгүй байдал 2) эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт 3) эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсрол, шинжлэх ухаан 4) соёл, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа 5) олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллах зэрэг болно. Өмнөд Солонгостой байгуулсан харилцааны төвд эдийн засгийн хамтын ажиллагаа байдгаараа Японтой байгуулсан харилцаатай төстэй юм 15 . - 174- Монгол Улсын стратегийн түнш улсууд Стратегийн түншүүдийг ангилахуй Монгол Улсын Гадаад харилцааны яамны тодорхойлсноор түншлэлийн харилцааг 1) түншлэл 2) өргөн хүрээтэй түншлэл 3) иж бүрэн түншлэл 4) стратегийн түншлэл хэмээн авч үздэг 16 . Түншлэлийн харилцааны түвшинд улс төрийн хувьд тогтмол харилцах, эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарын солилцоог эрчимжүүлэх хүрээг хамардаг бөгөөд товчхон хэлбэл хоёр талын ердийн харилцаанаас нэг алхмын түрүүнд явдаг юм. Өргөн хүрээтэй түншлэлийн харилцааны шатанд улс төрийн харилцаа илүү өндөр түвшинд явагдах, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү гүнзгий тодорхой салбарыг хамран өргөжүүлэх боломж гардаг. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарын солилцоо тогтмолжиж, цаашид өргөжих боломжтой юм. Харилцааны бүхий л чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг эрэлхийлж эхэлдэг. Өргөн хүрээтэй түншлэлийн харилцааны иж бүрэн түншлэлээс ялгагдах тал нь хоёр талын ашиг сонирхол зөвхөн тодорхой салбарт төвлөрдөг. Жишээлбэл Монгол Улс Канадтай 2004 онд, Австрали, Казахстантай 2007 онд өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа тогтоосон. Иж бүрэн түншлэлийн харилцаа нь түншлэлийн харилцааны чухал шат бөгөөд хоёр орны хооронд өндөр дээд түвшний улс төрийн харилцаа тогтмолжих, худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрүүд байгуулах, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, эрүүл мэнд болон бусад хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа нэмэгддэг. Талууд батлан хамгаалах хамтын ажиллагааг энэхүү түншлэлийн харилцааны хүрээнд эхлүүлдэг бөгөөд ихэвчлэн мэдээлэл, боловсрол, сургалтын чиглэлийн солилцоо явуулдаг. Хамтын ажиллагааны бүхий л салбарт(улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёлын) хоёр талын харилцааг хөгжүүлж байгаа учраас - 175- Монголын геополитик иж бүрэн түншлэлийн хэмээх ангилалд багтдаг байна. Монгол Улс 2004 онд Америк, 2005 онд Турк, 2008 онд Герман, 2009 онд Энэтхэг, 2011 онд Өмнөд Солонгостой иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь стратегийн түншлэл бөгөөд удаан хугацааны тогтвортой харилцаан дээр суурилдаг. Стратегийн харилцаа нь дараах шинж чанаруудаар тодорхойлогдоно. Үүнд: • Улс төрийн өндөр, дээд түвшний айлчлал, итгэлцэл • Олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцан зөвлөлдөх байнгын механизм • Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээ • Цэрэг, техникийн тусламж, боловсрол, сургалтын солилцоо • Хүмүүнлэгийн болон нийгмийн салбар, ялангуяа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь нягт харилцаа • Гамшгийн үед болон гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр харилцан туслалцаа • НҮБ-ын болон олон улсын энхийн ажиллагаанд хамтран оролцох зэрэг болно. Стратегийн түншлэлийн ангилал нь 1990 оноос хойш Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамжид үндэслэсэн практик үнэлгээ юм. Сонирхолтой нь Орос, Хятад хоёр Монголтой харилцах өөрсдийн стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулсан бөгөөд дээрх улсууд болон Монголын хувьд ч ялгаагүй иж бүрэн стратегийн түншлэл гэж юу болох, стратегийн түншлэлээс юугаараа ялгаатай болохыг хангалттай тайлбарласан зүйл байхгүй. Туршлагатай дипломатч, аюулгүй байдал судлаач Р.Болд“Стратегийн түншлэлийг итгэлцлийн зэрэг, урт хугацааны тогтвортой харилцаа - 176- Монгол Улсын стратегийн түнш улсууд тогтоох хүсэл болон холбоотон гэж харагдахаас зайлсхийх зэргээр тайлбарлаж болно.” хэмээсэн 17 . Тэрээр Стратегийн түншлэлийг 3 түвшинд ангилсан. Үүнд: 1) Холбоотны түвшинд хамтран ажилладаг орнуудтай байгуулсан стратегийн түншлэл 2) Зарим хязгаарлалт бүхий хамтын ажиллагаатай орнуудтай байгуулсан стратегийн түншлэл 3) Үл ойлголцол, буруу ойлголтоос зайлсхийхийн тулд мэдээлэл солилцдог орнуудтай байгуулсан стратегийн түншлэл зэрэг болно. Стратегийн түншүүдийг харьцуулахуй Монгол Улсын их гүрнүүдтэй байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа нь дахин давтагдашгүй шинжийг агуулдаггүй бөгөөд их гүрнүүдийн гадаад бодлогын зорилтууд мөн тусгалаа олсон байдаг. Жишээлбэл Энэтхэгийн тухайд Орос(2000), Хятад(2005), Япон(2005), Америктай(2015) стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бол Хятад дэлхийн олон улсуудтай энэ төрлийн харилцааг амжилттай хөгжүүлж байна. Жишээлбэл, Зүүн хойд болон Зүүн өмнөд Азид орших Өмнөд Солонгос(2008), Вьетнам (2008), Лаос(2009), Төв Азийн Казахстан(2005), Узбекистан(2012), Тажикстан болон Киргизстантай(2013) Хятад улс стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон. Хятад 2011 онд Казахстан, Оростой түншлэлийн харилцаагаа ахиулан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоожээ. Орос болон Монгол 2019 онд стратегийн түншлэлийн харилцаагаа байнгын, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх үед Хятад Казахстантай мөн харилцааны түвшнээ ахиулсан. Доорх хүснэгтэд(Хүснэгт №1) үзүүлсэн мэдээллээс бид сонирхолтой ажиглалтыг хийж болохоор байна. Монгол Улс Орос, Хятад болон Японтой стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон хугацаа нэг үед хамаарч байгаа бол Энэтхэг-Монголын стратегийн түншлэлийн - 177- Монголын геополитик харилцааг 2015 онд байгуулсан нь Хятад Монголтой 2014 онд харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлсний дараа тохиосон билээ. Трампын засаг захиргаанаас Хятадтай хийсэн худалдааны дайны үеэр Монгол-Америкийн стратегийн түншлэлийн харилцааг тунхагласан бол Оросын зүгээс Монголтой харилцаагаа ахиулсан нь Хятад болон Америкийн хариу үйлдэл хэмээн ойлгогдоно. Харин хоёр талын харилцааг эрэмбэлэн үзэх нь огт өөр асуудал юм. Монгол Улсын тухайд Хятад, Оростой хийсэн гэрээний дагуу олон талт хамтын ажиллагаанаас хоёр талын харилцааг нэн тэргүүнд тавихаар тусгасан бол Энэтхэг, Япон, Америктай байгуулсан гэрээгээр олон талт хамтын ажиллагааг хоёр талын асуудлаас дээгүүрт тавьж байгаа юм. Эдгээр их гүрнүүдийн онцгой анхаарал хандуулж буй асуудлын тухайд Орос батлан хамгаалах, эрчим хүч, төмөр зам зэрэг геостратегийн ач холбогдол бүхий салбаруудад давуу эрхтэй байхыг хүсдэг бол Хятадын тухайд Монгол Улсыг Тайвань, Шинжаан, Төвөдийн талаар баримталж буй“Нэг Хятад” бодлогыг дэмжихийн зэрэгцээ цэрэг, улс төрийн хувьд аливаа эвсэлд нэгдэхгүй байх баталгааг шаарддаг. Харин Япон Монголын эдийн засгийн хөгжил, тэр дундаа ОУВС-гийн дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхийг хүсдэг. Үүнтэй төстэйгөөр Өмнөд Солонгос нь Монголтой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг анхаарахын зэрэгцээ Монголыг Хойд Солонгос, Төв Ази болон Оростой харилцах стратегийн чухал улс гэж үздэг. Америкийн хувьд түншлэлийн харилцааны үндэс нь Монголын ардчилал, хуулийн засаглалын төлөөх хүчин чармайлт гэж үзэж байна. Харин Энэтхэгийн тухайд Монголтой байгуулсан түншлэл нь олон улсын хамтын ажиллагаа, терроризмын эсрэг хамтын ажиллагааг чухалчлан, газарзүйн алслагдсан байрлалыг үл харгалзан хамтын - 178- Монгол Улсын стратегийн түнш улсууд ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхийг чармайж байна. Сонирхуулахад, Энэтхэг, Япон, Америк нь Монголыг ЭнэтхэгНомхон далайн шинэ стратегидаа багтаадаг бол Орос, Хятад эсрэгээр ШХАБ, Евроазийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллагаар дамжуулан хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Хүснэгт №1. Стратегийн түншүүдийн харьцуулалт Орос Хятад Япон Энэтхэг Америк Огноо Стратегийн түншлэл(2009) Иж бүрэн стратегийн түншлэл(2019) Стратегийн түншлэл (2011) Иж бүрэн стратегийн түншлэл (2014) 2010 2015 2018 Хамтын ажиллагааны чиглэлүүд Улс төрийн, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын, Эдийн засгийн, Соёлын солилцоо, Олон талт хамтын ажиллагаа Улс төрийн, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын, Эдийн засгийн, Соёлын солилцоо, Олон талт хамтын ажиллагаа Улс төрийн, Олон талт хамтын ажиллагаа, Эдийн засгийн, Соёлын солилцоо Олон талт хамтын ажиллагаа, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын, Эдийн засгийн, Соёлын солилцоо Ардчилал, Аюулгүй байдал, Эдийн засгийн, Соёлын солилцоо Онцлох асуудал Мөн чанар Уламжлалт харилцаа (холбоотны) Оросын геостратегийн ашиг сонирхлыг хамгаалах Цэрэг улс төрийн эвсэлд нэгдэхгүй байх “Нэг Хятад” бодлогыг дэмжүүлэх ЭнэтхэгНомхон далай Эдийн засгийн хөгжил (ОУВС) ЭнэтхэгНомхон далай ЭнэтхэгНомхон далай Терроризм Геополитик Ардчилал Өмнөд Солонгос 2021 Улс төрийн, Эдийн засгийн, Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсрол, Соёлын солилцоо Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа Солонгосын хойг, Зүүн Хойд Ази Эдийн засгийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн баримт бичигт батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар туссан нь Сүүлийн жилүүдэд стратегийн түншүүдтэй байгуулсан харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин, - 179- Монголын геополитик дээд болон дунд шатны албан тушаалтнуудын харилцан айлчлал ихсэж байна. Батлан хамгаалах яамд хоорондын яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт, ажлын хэсгийн уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байна. Стратегийн баримт бичгүүдэд хэдийгээр харилцан адилгүй тусгагдсан боловч хоёр талын хамтарсан болон олон улсын цэргийн сургуулилт, цэргийн боловсрол, тэтгэлэг, тусламжийн чиглэлээр хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй(Хүснэгт №2) Хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам Беларус, Хятад, Орос, Турк болон Украин зэрэг таван улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Монголын тухайд энэхүү хамтын ажиллагааг чухалчлан, зэвсэг техникээ шинэчлэх боломж хэмээн үзэхийн сацуу бүх төрлийн батлан хамгаалах хамтын ажиллагааг дэмжин үздэг. Монгол Улс 1990-ээд оноос өмнө, одоо ч ЗХУ-аас зэвсэг, техникийн ихээхэн тусламж авч байгаа учраас Оростой байгуулсан хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьж ирсэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргасны дараа ч манай улс Оросын цэрэг, техникийн тусламжаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа бөгөөд цаашид ч энэ хэвээр байх магадлалтай юм. Бусад орон, ялангуяа“ гуравдагч хөрш”үүдтэй цэрэг-техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нь геополитикийн онцлогоос шалтгаалан хүндрэл үүсэх боломжтой. Стратегийн түншүүдийн хамт бүх талын ашиг сонирхолд нийцсэн байдлаар энхийг сахиулах болон терроризмын эсрэг сэдвээр хоёр талын хамтарсан болон олон улсын цэргийн сургуулилт зохион байгуулж байна. Эдгээрээс дурдвал Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулийг 2008 оноос хойш жил бүр, ХАЧА-тай хамтран энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургуулийг 2009 оноос хойш, Японтой хамтран инженерийн цэргийн чадавхыг хөгжүүлэх“Зам” сургалтыг 2012 оноос хойш, Энэтхэг-Монголын - 180- Монгол Улсын стратегийн түнш улсууд хамтарсан терроризмын эсрэг тусгай хүчний“Нүүдэлчин заан” сургуулийг 2004 оноос хойш зохион байгуулж байгаа бол Америктай хамтран 2003 оноос хойш жил бүр зохион байгуулдаг ”Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль нь энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл сургалтын чухлыг онцлон, оролцогч орнуудын дунд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энхийн үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг дэмжих томоохон арга хэмжээ болон тогтсон. Дүгнэн үзвэл, стратегийн түншүүдтэй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт, цэрэг техникийн тусламж, боловсрол, сургалт болон хамтарсан сургуулийн хэлбэрээр ижил түвшинд хөгжүүлж байна. Монгол Улсын хил залгаа хөршүүд болох Орос, Хятад нь хоёр талын хамтын ажиллагаанд суурилсан батлан хамгаалах хамтын ажиллагааг эрхэмлэдэг бол Энэтхэг, Япон, Америк, Өмнөд Солонгос зэрэг“ гуравдагч хөрш” орнууд бүс нутгийн хамтын ажиллагаанд чиглэсэн олон талт харилцааг хөгжүүлэхийг зорьж байна. Хүснэгт №2 . Стратегийн түншлэлийн баримт бичигт батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар туссан байдал Орос Цэрэг техникийн хамтын ажиллагаа Цэргийн сургуулилт Боловсрол Хятад Цэрэг техникийн хамтын ажиллагаа Цэргийн сургуулилт Боловсрол Япон Батлан хамгаалах яриа хэлэлцээ Сургалт (инженер) Боловсрол Энэтхэг Батлан хамгаалах яриа хэлэлцээ Хоёр талын хамтарсан сургуулилт Тэтгэлэг Америк Энхийг сахиулах Гамшгийн эсрэг бэлэн байдал, хор уршгийг арилгах Боловсрол Өмнөд Солонгос Батлан хамгаалах яриа хэлэлцээ Цэргийн сургуулилт Боловсрол Дүгнэлтийн оронд Орчин үеийн олон улсын харилцаан дахь нэгэн сонирхолтой - 181- Монголын геополитик үзэгдэл бол стратегийн түншлэлийн харилцаа юм. Монгол Улсын стратегийн түншүүдтэйгээ байгуулсан баримт бичгүүдэд(хамтарсан мэдэгдэл, тунхаглал, үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээ) үндэслэн үзвэл стратегийн түншлэл нь нэлээн уян хатан ойлголт болох нь харагдана. Түншлэлийн баримт бичгүүд тус бүр нь өөр өөр ашиг сонирхол, бие биедээ хандах харилцааны мөн чанараас үүдэлтэй байна. Стратегийн түншлэл бүхий хоёр орон нийтлэг эрх ашиг, хүлээлт болон урт хугацааны тогтвортой харилцааг чухалчлан үздэг. Стратегийн түншлэлийн талаарх ирээдүйн судалгааны нэгэн сонирхолтой өнцөг бол их гүрнүүдийн стратегийн түншлэлийн талаарх ойлголт, ангиллыг харьцуулан судлах явдал юм. Хятад, Орос, Америк, Энэтхэг, Япон зэрэг их гүрнүүд өөр өөр төрлийн түншлэлийг агуулга, хамрах хүрээ, цаг хугацаагаар нь хэрхэн эрэмбэлдэг вэ гэдэг нь бидний хувьд чухал асуулт юм. Хэдийгээр их гүрнүүд харилцаандаа стратегийн түншлэл гэсэн нэг л үзэл баримтлалыг ашигладаг ч тухайн улсын ач холбогдол, хүч чадал, чадавх, түүхэн хэлхээ холбооноос хамааран өөр өөр тэргүүлэх чиглэл, үнэт зүйл, итгэлцлийг тогтоодог. Энэ нөхцөл байдал нь Монголыг ч тойрч гарахгүй нь ойлгомжтой. Харин бидний хувьд ойрын ирээдүйд бүхий л тэргүүлэх(ач холбогдол бүхий) улсуудтай стратегийн түншлэлийн харилцааг тогтоох нь чухал юм. Энэ үүднээс авч үзвэл боломжит гурван стратегийн түнш бидэнд байна. Нэгдүгээрт: Герман . Европ тив дэх манай гол түншийн нэг бөгөөд бидний хоорондын харилцаа 1930-аад оны үеэс эхлэлтэй. Герман улс 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн хүнд үед Монголын ардчилсан институцийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Европын холбоо болон НАТО-ийн шугамаар харилцаагаа хөгжүүлж байна. Хоёрдугаарт: Турк . Өсөн нэмэгдэж буй хоёр талын харилцаа, соёлын хэлхээ холбоонд тулгуурлан Турк нь манай “гуравдагч хөрш” хэмээн тооцогддог бөгөөд монголчуудын хувьд - 182- Монгол Улсын стратегийн түнш улсууд дэлхий, ялангуяа Европ руу нэвтрэх нэг гарц гэж үздэг. Турктэй байгуулах стратегийн түншлэл нь олон улсын байгууллагаар(НҮБ, ЕАБХАБ, ШХАБ, НАТО) дамжуулан идэвхтэй хамтран ажиллах боломжийг бидэнд олгохоос гадна хамтын ажиллагааны бүхий л салбарт хоёр талын харилцааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Гуравдугаарт: Вьетнам. Хоёр орон 1954 оноос хойш хамтын ажиллагааны бүхий л салбарт, ялангуяа худалдаа, соёл, боловсролын чиглэлээр ойр харилцаатай байгаа. Вьетнам нь АСЕАН-ы хүрээнд Монголыг хүчтэй дэмжигч улсуудын нэг бөгөөд бидний Зүүн өмнөд Азийн зах зээлд гарах гарц гэж үзэж болно. Дээрх гурван улс Улаанбаатарт Элчин сайдын яамтай бөгөөд олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтран ажиллахаас гадна хөрш их гүрнүүдийн талаарх Монголын үзэл бодлыг дэмждэг. Эдгээр улсуудтай стратегийн түншлэлийн харилцаа, ялангуяа иж бүрэн стратегийн түншлэл харилцаа тогтоох нь Орос, Хятадын шахалтаас үүдэлтэй Монголын байнгын түгшүүрийг нимгэлэх учиртай билээ. --оОо-- 183- Монголын геополитик Эх сурвалж 1 Mongol-Orosyn Khariltsaa on Daraallyn Tovchoon 1911-2021[The Chronicle of Mongolian-Russian Relations in 1911-2021](Ulaanbaatar, Munkhyn Useg Press, 2021). 2 Ministry of Foreign Affairs of the Russian Federation,“Foreign Minister Sergey Lavrov’s opening remarks at the joint news conference following talks with Foreign Minister of Mongolia Nyamtseren Enkhtaivan, Moscow, September 21, 2020”, Press release, 21 September 2020, Available at www. mid.ru/en/web/ guest/meropriyatiya_s_uchastiem_ministra/-/asset_publisher/xK1BhB- 2bUjd3/content/id/4342430; Nyamdoljin Adiya,“Mongolian-Russian political relations: its impact on Mongolian economy and railway development”, Olon Uls Sudlal[International Studies], vol. 1, No. 110(2020), pp. 21–39. 3 Mendee Jargalsaikhan,“Caveats for the Mongolia–China strategic partnership”, Asia Pacific Bulletin, vol. 272(22 July 2014). Available at www.eastwestcenter.org/publications/caveats-the-mongolia-china-strategic-partnership. 4“The mid- and long-term action plan for Mongolia–PRC strategic partnership”, Mining Journal of Mongolia, 28 October 2013. Available at www. mongolian- miningjournal.com/a/51721. 5 Ministry of Foreign Affairs of Japan,“Japan-Mongolia relations(basic data)”, 1 September 2014. Available at www.mofa.go.jp/region/asia-paci/ mongolia/ data.html. 6 Ministry of Foreign Affairs of Japan,“Japan-Mongolia foreign ministers’ meet- ing and signing ceremony for the Japan-Mongolia mid-term action plan”, Press release, 29 March 2017. Available at www.mofa.go.jp/press/ release/pres- s4e_001533.html. 7 Nyamdavaa Oidov,“Mongolia and India”, The Mongolian Journal of Interna- tional Affairs, vol. 3(1996), pp. 43–49. Available at https://doi. org/10.5564/ mjia.v3i0.428. 8 Ministry of External Affairs, Government of India,“Joint statement for In- 184- Монгол Улсын стратегийн түнш улсууд dia– Mongolia strategic partnership”, 17 May 2015. Available at www.mea. gov.in/ bilateral-documents.htm?dtl/25253. 9 Embassy of India in Mongolia,“Joint statement on strengthening the strategic partnership between India and Mongolia”, 20 September 2019. Available at https://eoi.gov.in/ulaanbaatar/?8497?000. 10 Embassy of India,“Brief on India–Mongolia bilateral relations”, June 2022. Available at https://eoi.gov.in/ulaanbaatar/?pdf4346?000. 11 US Embassy in Mongolia,“Joint statement on the expanded comprehensive partnership between the United States and Mongolia”, 20 September 2018. Available at https://mn.usembassy.gov/2018-joint-statement-pmkhurel- sukh-sec-pompeo/. 12 US Embassy in Mongolia,“A roadmap for expanded economic partnership be- tween the United States of America and Mongolia”, 20 September 2018. Avail- able at https://mn.usembassy.gov/2018-roadmap-for-expanded-econom- ic-partnership/. 13 US Embassy in Mongolia,“Declaration on the strategic partnership between the United States of America and Mongolia”, 31 July 2019. Available at https:// mn.usembassy.gov/strategic-partnership-declaration-us-mongolia/. 14 Sainbuyan Munkhbat, Mendee Jargalsaikhan,“Mongolia’s balancing act be- tween the two Koreas”, Friedrich-Ebert-Stiftung, Mongolian Geopolitics Series(2021). Available at https://library.fes.de/pdf-files/bueros/mongolei/17714. pdf. 15 Ministry of Foreign Affairs of Mongolia,“Joint declaration to develop strategic partnership between Mongolia and the Republic of Korea”, 10 September 2021. Available at https://mfa.gov.mn/63590. 16 Diplomatic Academy, Mongolian Foreign Policy Concepts in 20 years (Ulaanbaatar, 2014), pp. 49–53 17 Bold Ravdan,“Security studies: theoretical prelude”, SIPRA Forum 2021 (Ulaanbaatar, 2022), p. 24. - 185- Монголын геополитик Энэхүү эмхтгэлийн эх хувилбар болон бусад мэдээллүүдийг англи хэл дээр уншихыг хүсвэл доорхи холбоосыг ашиглана уу. - 186-