ЖорЖ лейкофф З а а н ы т у х а й б Ү Ү б о д ! худалдаж ав, ч санаануудаа энэ ном зааж ын дарга асан, гын үндэслэгч ибералчуудыг ирж байна.” влэн нийтлэгч он зөвхөн улс эр улс төрийн дэд зайлшгүй захирагч асан алттай номоо асуудлуудын ээн нэрийдсэн өх санаанууд, вхтэй үйлдэлч ар хэлж ярьж н орхисон тэр й вэ, сүүлчийн х прогрессив, га, лоозонгийн в үзэлтнүүдэд ж, иргэний аз боловсруулах маш тодорхой Бүрэн шинэчилсэн Зааны тухай бҮҮ бод! Нью Йорк ТаЙмс сонины Бестселлер Үнэт ЗҮйлсээ мэд маргааны харах өнцгийг тодорхойл ЖорЖ лейкофф Цаг уур, тэгш бус байдал, эрүүл мэндийн даатгал гэх мэт ирээдүйг маань тодорхойлогч асуудлуудын тухай прогрессив үзлийн чухал гарын авлага НОМЫН ХЭСГЭЭС “ Зааны тухай бүү бод ” номын хэсгээс Энэхүү номыг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр англи хэлнээс хөрвүүлэн Монсудар хэвлэлийн газар эрхлэн гаргасан болно. Англи хэлнээс орчуулсан: Орчуулгын редактор: Редакторууд Г.Сугиррагчаа Б.Дөлгөөн С.Ууганбаяр Д.Очирмаа Та номыг бүрэн эхээр уншихыг хүсвэл доорхи кодыг ашиглана уу. ©Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. ЗААНЫ ТУХАЙ БҮҮ БОД Үнэт Зүйлсээ мэд Маргааны харах хүрээгээ тодорхойл Жорж Лейкофф /Номын хэсгээс/ АГУУЛГА Өмнөх үг 5 Нэгдүгээр бүлэг, Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, 7 Харах хүрээг тодорхойлох нь 101: Олон нийтийн яриаг хэрхэн удирдах 8 Хоёрдугаар бүлэг, Харах хүрээг тодорхойлох нь 102: Харах хүрээг шинээр тодорхойлох нь 43 - 2- Харах хүрээг шинээр тодорхойлох 44 - 3- Гинжин холбоо: тархи ба ертөнц 46 - 4- Шалтгаан үр дагаврын системтэй 47 - 5- Улс төр ба хувь хүн 53 - 6- Хувийн хэвшил төрөөс хамаарах 63 Endnotes 70 ӨМНӨХ ҮГ Улс төр гэдэг бол ярих болон үйлдэх гэсэн үг. Юу төлөвлөсөн, ямар үр дүнд хүрсэн тухайгаа улс төрчид сонгогчидтойгоо ярилцдаг. Өөрсдийгөө болон зорилго зорилтуудаа сурталчилна. Амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн үндсэн нөхцөл. Харилцахдаа тааруухан хүн сонгуульд ялагддаг. Гэхдээ ямар ч хэлбэрээр явагдсан харилцаа бай, яригч ба хүлээн авагч гэсэн хоёр тал оролцоно. Улс төрийн харилцаа ярвигтай хэцүү байдаг нь чухам үүнээс үүддэг. Улс төрчид санаа бодлоо сонгогчдодоо хүргэхийн тулд өөрсдийгөө тэдний байранд тавих хэрэгтэй болдог. Сонгогчид ямар үнэт зүйлстэй, дэлхий ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай. Ингэж гэмээ нь тэд хэн хэнийхээ хажуугаар зөрж өнгөрөхгүйгээр нэг түвшинд харилцаж чадна. АНУ­-д олны анхаарлыг ихэд татсан энэхүү номоо Жорж Лейкоффын прогрессив буюу өөрөөр хэлбэл, нийгмийн шударга ёс, нийгмийн дэвшил болон хувь хүний эрх чөлөөг дэмждэг улс төрчдөд хандан бичжээ. Берк­ лийн Их сургуулийн хэл шинжээч, философичийн хувиар Лейкофф тус улсын прогрессив үзэл баримтлалтай улс төрчид улам бүр шүүмжлэгдэх болсныг дэргэдээс нь ажигласан нэгэн. 2016 оны сонгуульд Трамп ялалт байгуулдаг нь үнэндээ аль ХХ зууны хоёрдугаар хагасаас хойш урт удаан хугацаагаар хуралдан нэмэгдсээр чинээндээ тулж, дээд цэгтээ хүрсэн үйл явцын эхний илрэл төдий юм. Нийгмийн баримжаат төр хумигдаж, цалин хөлс буурч, баян хоосны зааг ялгаа улам бүр нэмэгдэж байгаа нь ердөө л энэхүү үйл явцын наад захын жишээ. Прогрессив улс төрчид сонгуулийн шийдвэрлэх мэтгэлцээнд ялагдсан гэдгийг бүгд мэднэ. Тэд санаагаа ойлгомжгүй илэрхийлж, түүнчлэн сонгогчдын бодит амьдралыг сайн ухаарч мэдэхийн оронд тоо баримтын хүчинд дэндүү их найдсанаас мэтгэлцээнд ялагдал хүлээсэн юм. Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг тоо баримт танилцуулах юм уу ард олны амьдралыг сайжруулах тухай санал дэвшүүлээд дуусдаг юм биш, харин үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнээсээ эхэлдэг гэж Лейкофф үзжээ. АНУ-­ д консерватив болон неолиберал чиглэлийн улс төрчид үүнийг эртнээс мэднэ. Тэд энэ арга хэрэгслийг алсын бодлоор бодлоготой эзэмшиж, зарим сонгогчдын ашиг сонирхлыг нь төлөөлөх бодолгүй атал саналыг нь авахын тулд амжилттай хэрэглэдэг. Доналд Трамп цагаачлал, ажилгүйдэл, алан хядлагатай холбоотой айдас, зовнил түгшүүрийг кампанит ажлынхаа үеэр ахин дахин хөндсөн учраас эгэл жирийн ажилчин ангийнхны саналыг авч Цагаан ордонд орсон. Тэр - 5 айдас, зовнил үндэслэлтэй эсэх түүнд огт падгүй. Сонгогчид айж, зовниж байгаа гэдэг л түүнд хангалттай байлаа. Ингээд л тэрээр энгийн, эрс ширүүн голдуу мессежнүүдийг мөн л хүний сэтгэл хөдөлгөм үг яриагаар илэрхийлэн сонгогчидтой харилцсан. Харин түүний өрсөлдөгч Хиллари Клинтон яриандаа гол төлөв тоо баримт дурдсан нь хүмүүст нэг л хүйтэн хөндий, амьдралаас тасархай сэтгэгдэл төрүүлжээ. Сонгогчдын хувьд нэр дэвшигч өөрсөдтэй нь адилхан ярих нь чухал болох нь хараажаар ил. Өөрсдийнх нь нэг гэж боломгүй хүн өөрсдөд нь зааж сургахыг тэд хүссэнгүй. Цагаан ордны тэргүүнээр тэрбумтан хүн сонгогдож, баячуудын төлөө бодлого явуулах атлаа үүнийхээ төлөө жирийн иргэдээс алга ташилт хүртэх болсон гаж үзэгдлийн учир үүгээр тайлагдана. Жорж Лейкофф өөрийн номдоо энэ үйл явцыг“харах хүрээ” хэмээн тайлбарлажээ.“Харах хүрээ” гэж улс төрийн харилцаанд сүүлийн жилүүдэд моодонд ороод байгаа нэр томьёо. Хүний тархи мэдээллийг санамсаргүй зохион байгуулах юм уу сонгож авдаггүй гэж Лейкофф бичжээ. Харин мэдээллийг хүлээж авах, боловсруулах механизмууд тархинд байдаг. Өдөр бүр хүлээн авч буй тоймгүй олон мэдээлэлд эзэн болохын тулд хүн бүрийн тархи ийм“харах хүрээ”т­ эй ажилладаг. Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүний улс төр дэх харилцаа нь амжилттай явах боломжтойг Лейкофф олж мэджээ. АНУ­-ын прогрессив улс төрчид үүнийг төдий л анхааралгүй он удаан жил явах зуур өрсөлдөгчид нь хэдэн арван жилийн турш стратег­ иа болгон ашиглаж байна. Ихэнх ардчилсан орнуудын хувьд ч ялгаагүй. Ирэх он жилүүдэд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг эрхэмлэсэн улс төрийг хэн хүнгүй эрэлхийлэн тэмүүлнэ гэдгийг үймж бужигнасан өнөөдрийн өнцгөөс төвөггүй таамаглан хэлж болохоор байна. Эдийн засгийн хямрал, популизм болон геополитикийн үймээн самуун гаарч буйн улмаас эгэл олон иргэдийн эрх ашгийг цөөн тооны баян элитүүдийн эрх ашгаас хамгаалах шаардлага улам бүр нэмэгдэж, тэр хэрээрээ улам бүр адармаатай болсоор байна. Прогрессив намуудын хамгийн гол үүрэг бол энэ, чухам үүний төлөө л тэд байгуулагдсан. Тэдэнд туслах нь ч энэхүү номын зорилго юм. Доктор Нийлс Хегевиш, Фридрих-Эбертийн санrийн Монгол дахь суурин төлөөлөгч НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХАРАХ ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ 101: ОНОЛ, ХЭРЭГЛЭЭ - 7 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Харах хүрээг тодорхойлох нь 1 101: Олон нийтийн яриаг хэрхэн удирдах вэ? − 2004 оны нэгдүгээр сарын 21 − Энэ өдөр би Калифорни мужийн Саусалито хотод улс төрийн идэвхтэй, прогрессив(шинэлэг) үзэлтэй хоёр зуу орчим иргэдэд урьдаас бэлтгэлгүйгээр яриа хийсэн юм. Тэрхүү яриагаа зарим нэг засвар өөрчлөлт хийсэн байдлаар доор сийрүүлэв. Би Беркли коллежод когнитив шинжлэх ухаан 101 хөтөлбөрийн хүрээнд харах хүрээний тухай хичээл заахдаа хамгийн түрүүнд оюутнууддаа нэг даалгавар өгдөг. Тэр нь ямар даалгавар вэ гэхээр,“Зааны тухай огт битгий бод!” хэмээх даалгавар юм. Та нар юу ч бодож болно, гэхдээ зааны тухай л бүү бод гэж би оюутнууддаа хэлдэг. Гэвч энэхүү даалгаврыг минь гүйцэтгэж чадсан оюутан өнөөг хүртэл гараагүй. Учир нь намайг“заан” гэдэг үгийг хэлмэгц л оюутнуудын санаа бодол тодорхой нэг бодол, төсөөлөл, мэдээлэл бууна. Заан бол том биетэй, унжсан далбагар чихтэй, урт соёо­той, түүнээс ч хоншоортой, гол төлөв ширэнгэн ойд амьдардаг, циркийн үзүүлбэрт ашигладаг амьтан гэх мэт.“Заан” хэмээх үг оюутнуудын толгойд орж ирсэн тэрхүү бодолтой шууд холбоо­той. Тухайн үгтэй холбоотой зүйл бодохгүй гэж хичээх тусмаа бид тэрхүү бодлоо идэвхжүүлдэг. Энэхүү зарчмыг Ричард Никсон Уотергейтийн хэргийн 2 үеэр зурагтаар ард олонд хандаж үг хэлэх үедээ тун таагүйхэн байд­лаар олж мэдсэн бөгөөд энэ туршлага нь түүнд хатуухан сургамж болжээ. Никсон зурагтаар ард иргэддээ хандаж ярихдаа,“Би гэмт хэрэгтэн биш” хэмээсэн нь хүн бүрд“тэр яах аргагүй гэмт хэрэгтэн юм байна” гэсэн бодол төрүүлсэн түүхтэй. Энэ сургамжит явдлаас бид“ярианыхаа харах хүрээг тодорхойлох” гэх ухагдахууны үндсэн зарчмыг ойлгож авлаа: Хэн нэгэнтэй маргах үедээ тухайн сөргөлдөгч талын үг хэллэгийг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Сөргөлдөгч талын үг хэллэгийг ашигламагц тухайн яриа тэрхүү талын харах хүрээ, хүрээнд суучихна гэсэн үг. Та, мэдээж хэрэг, ийм өнцгөөс яриагаа үргэлжлүүлэхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Би өөр нэг жишээ хэлье. Жорж В.Буш Цагаан ордонд анх ирсэн өдөр л ордноос 8- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ “татвараас чөлөөлөх”( tax relief ) хэмээх үг сонсогдож эхэлсэн. Уг үг үүнээс хойш өдөр бүр давтагдаж, хэвлэл мэдээллийнхэн Бушийн бодлогын тухай ярихдаа ч уг үгийг хэрэглэж, аажмаар олон нийтийн ярианд ч хэрэглэгдэх болж, улмаар либерал үзэлтнүүд энэ үгийг хэлж ярьж эхлэв. За тэгэхээр,“чөлөөлөх”(ангижруулах) гэдэг үгний хэрэглэгд­ эх хүрээ, утгыг авч үзье.“Чөлөөлөх” хэмээх үгтэй холбоотойгоор дараах зүйлс санаанд бууна. Юун түрүүнд, хэн нэгнийг чөлөөлж, ангижруулах өвчин зүдүүр, гай зовлон байж таарна; хоёрдугаарт, тухайн гай зовлонд нэрвэгдсэн хүнийг чөлөөлөх чөлөөлөгч тал байна; эцэст нь хүнийг гай зовлонгоос ангижруулж чөлөөлсөн тэр хүн баатар байж таарах нь дамжиггүй. Харин тэр баатарт хориг саад тавих гээд байгаа хүмүүс нь“чөлөөлөх” үйл явцад саад хийхээр шийдсэн хорон муу санаатнууд болно. Одоо“чөлөөлөх” хэмээх үгнийхээ өмнө“татвараас” хэмээх үгийг нэмэхээр нэг төрлийн метафор буюу зүйрлэл бидний санаанд шууд бууна. Тэгэхээр, татвар гэдэг чинь гай зовлон юм байна. Биднийг татвараас чөлөөлж ангижруулж буй хүн баатар, харин тэр баатрын замд саад хийхийг чармайж буй хүн муу хүн болох нь. Энэ бол үг хэллэгтэй холбоотой үүсэх бодлын хүрээ юм. Энэ бодлын хүрээ нь“гай зовлон”,“баатар” гэх мэт үгээр илэрхийлэгдэх санаануудаас бүрдэнэ. Бодох хүрээ, харах хүрээг бий болгож буй үг хэллэг нь Цагаан ордноос гараад, хэвлэлийн мэдээнд тавигдаж, улмаар бүхий л радио, телевиз, сонин сэтгүүлд очно. Тун удалгүй Нью­-Йорк Таймс сонин ч“татвараас чөлөөлөх” хэмээх үгийг ашиглаж эхэлнэ; энэ үг Фокс сувгаас гадна CNN, NBC сувгийн нэвтрүүлгүүдэд ч дуулдана.“Татвараас чөлөөлөх ерөнхийлөгчийн төлөвлөгөө”-н­ ий тухай ярьж буй учир, өөрөөр хэлбэл, уг төлөвлөгөө ерөнхийлөгчтэй холбоотой учир, энэ үг хэллэг зурагтын бүх сувагт хэлэгдэнэ. Удалгүй Ардчилсан намынхан ч“татвараас чөлөөлөх” хэмээх үгийг ашиглаж эхлээд, эцсийн дүндээ өөрийн хөл рүүгээ буудсанаас өөрцгүй хэрэг болно. Энэ үнэхээр гайхалтай хэрэг шүү. Тэр бүү хэл, Ардчилсан намынхан“дунд давхаргыг татвараас чөлөөлөх” тухай ярих үедээ ч татварыг яг л гай зовлон мэтээр хэлсэн консерватив үзэлтнүүд­ ийн харах хүрээг өөрийн болгосон байхыг бид харсан. Ардчилсан намынхан консерватив хүрээг хүлээн зөвшөөрсөн. Консерватив үзэлтнүүд тэдэнд урхи занга бэлджээ: Учир нь Ардч­ илсан намынхан эсвэл - 9 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ өөр хэн ч бай тэдний үг хэллэгийг хэрэглэснээрээ тэдний ертөнцийн үзлийг өөриймсөнө. Ярианы харах хүрээг тодорхойлох гэгч зүйлийн гол утга учир нь энэ. Өөрөөр хэлбэл, ертөнцийг үзэх үзэлдээ тохирсон үг хэллэ­гийг зөв зүйтэй сонгоход л энэ бүхний учир утга оршино. Гэхдээ энэхүү“харах хүрээг тодорхойлох” хэмээх ойлголт нь үг хэллэг төдийхнөөр дуусахгүй, үүнээс гадна санаанууд маш чухал: үг хэл­лэг тэдгээр санааг ухаан бодолд авчирч, тэдгээр санааг төрүүлдэг. Консерватив хүрээнд суулгасан, хэлэлцвэл зохилтой өөр нэг жишээ нь 2005 оны нэгдүгээр сард“Нэгдсэн улсын нөхцөл байд­лын талаарх” 3 Жорж В.Бушийн илтгэлтэй холбоотой. Үнэндээ“Нэгдсэн улсын нөхцөл байдлын талаарх” илтгэлд ийм ер бусын метафор зүйрлэл ашигласан нь тун гайхалтай хэрэг. Учир юу вэ гэхээр, ерөнхийлөгч Буш уг илтгэлдээ“Америкийг хамгаалахын тулд бид зөвшөөрлийн хуудас 4 авах шаардлагагүй” гэж хэлсэн юм.“Зөвшөөрлийн хуудас” гэж хэлдгийн учир юу вэ? Буш ердөө“Бид зөвшөөрөл гуйхгүй” гэж хэлж болох байсан. Харин“зөвшөөрлийн хуудас” гэсэн үгийг хэрэглэхтэй зэрэг нөхцөл байдал өөрчлөгдөнө. Та хамгийн сүүлд хэзээ“зөвшөөрлийн хуудас” авах хэрэгтэй болж байсан тухайгаа нэг бод доо. Зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулах гэж хэн хүсэлт гаргаж байсныг, түүнчлэн уг хуудсанд гарын үсгээ зурна уу гэж хэнээс хүсэж байсныг бод. Зөвшөөрлийн хуудсанд гарын үсгээ зурсан болон ийнхүү гарын үсгээ зурна уу хэмээн хүсэлт гаргасан хоёр этгээдийн хоорондын харилцааг бод. Орчин үеийн улс төрийн яриа хэлэлцээр, илтгэл зэргийг ойлгохыг хүсэж байгаа бол та иймэрхүү асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Таныг эдгээр асуултад хариулт хайж байх зуур би танд өөр нэг асуулт бэлдээдэхье. 1994 оны намар юм даа, улс төр судалж дөнгөж эхэлж байхдаа би ийм асуулт өөрөөсөө асуусан юм. Тэгэхэд би сонгуульд нэр нэвшигчдийн илтгэл яриаг зурагтаар үзээд, Бүгд Найрамдах намынхны“Америктай хийх гэрээ”( Contract with America ) хэмээх нэртэй мөрийн хөтөлбөрийг уншиж байлаа. Тэгээд би өөрөөсөө ар араасаа цуварсан олон асуултыг асуусан юм: Консервативчуудын өөр өөр асуудлын талаарх санал бодлууд нь хоорондоо хэрхэн учир зүйгээ олдог юм бол? Жишээ нь, консерватив үзэлтэй хүний хувьд, үр хөндөлтийн талаарх байр суурь нь, татварын талаар байр суурьтай нь ямар уялдаа холбоотой байдаг вэ? Энэ уялдаа холбоо нь хүрээлэн буй байгаль орчны талаарх байр суурьтай нь хэрхэн холбогдох вэ? Улмаар гадаад харилцааны талаарх байр суурьтай нь яаж холбог­дох вэ? Энэ бүх санал бодол, байр сууриуд 10- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ өөр хоорондоо хэрхэн нэг дор зохицож оршдог вэ? Буу галт зэвсэг эзэмших эрхийг илүү нарийн хянах саналыг эсэргүүцэх нь иргэний зүгээс шүүхэд хан­ даж өргөдөл гаргах боломжийг хязгаарлаж, үүний оронд хохирол барагдуулах нөхөн төлбөр олгохыг дэмжсэн иргэний зөрчлийн шүүхийн шинэчлэлийг дэмжихтэй яаж холбогдох вэ? Энэ холбоо нь яг ямар учир утгатай вэ? Энэ мэт асуултыг би өөртөө тавьсан ч хариулт олж чадахгүй байлаа. Тэгээд“Эд ерөөсөө их хачин хүмүүс юм. Энэ бүх байр суурь өөр хоорондоо огтхон ч авцалдахгүй байна” гэж өөртөө хэлэв. Ингэхтэй зэрэг“Гэтэл би өөрөө энэ бүх асуу­далд тэдний яг эсрэг байр суурьтай байна шүү дээ. Миний байр сууриуд тэгвэл өөр хоорондоо хэрхэн авцалдаж байж таарах вэ?” гэсэн бодол надад даруй төрлөө. Гэвч би энэ асуултдаа ч хариулт олж чадсангүй. Ийнхүү хариулт олж чадахгүй байгаа минь, когнитив шинжлэх ухаан, хэл шинжлэл гэсэн салбаруудад судалгаа хийдэг хүний хувьд, үнэхээр шившигтэй хэрэг байв. Гэхдээ аажимдаа хариулт олдлоо. Тийм хариулт олж харна гэж огт бодоогүй тийм л газраас эдгээр асуултын хариулт гарч ирсэн юм. Тодруулбал, гэр бүлийн үнэ цэнийн судалгаанаас энэ асуултын хариулт гарч ирэв. Консерватив үзэлтнүүд гэр бүлийн үнэ цэнийн тухай яагаад тэгтлээ их ярьдаг юм бол гэж би өөрөөсөө асуулаа. Түүнээс гадна яагаад зарим зүйлийг гэр бүлийн үнэт зүйл гэж үзсэн хэр нь зарим зүйлийг тэгж үздэггүй юм бэ? Ерөнхийлөгчийн эсвэл Конгрессийн сонгуульд нэр дэвшигчид, цөмийн зэвсгийн тархалт, дэлхийн дулаарал гэх мэт дэлхийн ирээдүйд аюул заналхийлсэн олон зүйл байсаар атал, яагаад гэр бүлийн үнэ цэнийн тухай л яриад байдаг юм бэ? Улс орноо бид нэг гэр бүл гэж харж зүйрлэдэг тухай олон жилийн өмнө нэг оюутан минь судалгааны ажил бичсэнийг тэрхэн мөчид би эргэн санав. Бидэнд, АНУ­-д,“Улсыг үүсгэн байгуулсан эцгүүд ” гэж бий.“Америкийн хувьсгалын охид ” гэж бий. Түүнчлэн бид хөвгүүдээ дайнд явуулдаг. Үндэстэн, улс орон гэх мэт олон хүнээс бүрдсэн том бүлгийг бид гэр бүл, хамт олон гэх мэт жижиг бүлгээр төлөөлүүлж ойлгох явдал түгээмэл тул ийм зүйрлэл хэлсэнд гайхах зүйл угтаа үгүй. Улс орныг гэр бүлтэй зүйрлэсэн зүйрлэлтэй холбоотойгоор,“Хүмүүс улс орны тухайд хоёр өөр ойлголттой байж болж байгаа юм чинь гэр бүлийн тухайд ч хоёр өөр ойлголттой байж болох нь ээ дээ” гэсэн бодол урган гарав. Би цааш гүнзгийрүүлэн судалж, консерватив болон прогрессив аль аль талын - 11 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ янз бүрийн байр суурийг тооцож үзээд,“Эдгээрийг нөгөө талын зүйрлэлийн шүүлтүүрээр өнгөрүүлээд, үр дүнд нь юу гарч ирэхийг харъя” гэлээ. Ингээд АНУ-­ын хамгийн түгээмэл улс төрийн хоёр үзлийг шүүлтүүрээр оруулсны үр дүнд“хатуу ширүүн эцэгтэй гэр бүл”,“зөөлөн халамжтай эцэг эхтэй гэр бүл” гэсэн гэр бүлийн хоёр өөр загвар гарч ирэв. Аль үзэл суртал нь аль гэр бүлийн загвартай холбоотойг та надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. За тэгэхээр, би анх ийнхүү улс төрийн үзлийг гэр бүлийн загвартай холбосныхоо дараахан(би энэ тухай та бүхэнд удахгүй тодорхой тайлбарлана) хэл шинжлэлийн чуулга уулзалтад илтгэл тавихаар уригдсан юм. Тэгээд би боломж гарсан дээр нь энэ нээл­тийнхээ тухай ярьж танилцуулъя гэж бодлоо. Тэр чуулганд хрис­ тийн шашинтнуудын эвслийн 5 гишүүд цугласан нь бүгд хэл шинж­ ээчид бөгөөд миний сайн найзууд байв. Гайхалтай мундаг хэл шинжээчид. Үнэхээр, үнэхээр сайн хүмүүс. Маш эелдэг хүмүүс. Миний тун дуртай, хайртай хүмүүс. Чуулганы дараах үдэшлэг дээр тэд намайг дуудаад,“За, чиний энэ хатуу ширүүн эцэгтэй гэр бүлийн загвар гээд байна даа, тэр чинь бодит байдалд дөхүү боловч яг зуун хувь зөв биш байна. Бид чамд илүү ойроос, нарийн ширийнийг нь ойлгоход чинь тусална. Чи энэ бүгдийг мэдэх учирт­ ай. Чи Добсоны номуудыг уншсан уу?” гэв. “Хэн гэнэ ээ?” гэж би буцааж асуулаа.“Жеймс Добсон.” “Тэр чинь хэн юм?” “Чи тоглож байгаа байлгүй дээ. Тэр бараг гурван мянган радио станцаар ярьдаг шүү дээ.” “Гэхдээ л Үндэсний радиогоор 6 ярьдаггүй л юм байна даа. Би наад хүний чинь тухай огт сонсоогүй.” “Тийм ээ, чи Берклид амьдардаг.” “Би түүнийг хаанаас... тэр чинь юм бичдэг хүн үү?” “Тийм ээ, бичилгүй яах вэ. Номууд нь сая сая хувиар борлогдсон.‘Сахилга баттай хүмүүжүүлэхээр зориглох нь’( Dare to Discipline ) ном түүний сонгодог бүтээлд тооцогдоно” гэж тэд хэлэв. Найзуудын минь зөв байж таарлаа. Хотынхоо христийн ша­шинтай холбоотой ном гол төлөв худалдаалдаг дэлгүүр лүү зам заалган очоод, тэр номыг нь худалдан автал“хатуу ширүүн эцэгтэй гэр бүлийн загвар”ы­ н тухай бүхий л мэдээлэл байх нь тэр. Тухайн үед Добсон жилд зуугаас хоёр зуун сая долларын орлоготой бизнестэй; Америк даяар янз бүрийн сонинд хэдэн сая хүний 12- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ уншдаг булан хөтөлдөг; ном, эмхэтгэлийг нь захиалах гэж тоймгүй олон уншигч захидал бичдэг учир өөрийн гэсэн тусгай шуудангийн кодтой консерватив улс төрд нөлөөтэй нэгэн байв. Хатуу ширүүн эцэгтэй гэр бүлийн загвар, барууны улс төр, евангелист шашин, чөлөөт зах зээлд хөндлөнгөөс үл оролцох lais sez faire эдийн засаг, нео­консерватив гадаад бодлогын хоорондын хамаарлыг бүрэн дүүрэн ойлгосон тэрбээр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хатуу ширүүн эцгийн загварыг хэрхэн ашиглахыг хүмүүст үр дүнтэйгээр зааж сургаж байлаа. Хатуу ширүүн эцэгтэй гэр бүлийн загвар нь дараах хэдэн таамаглалд үндэслэдэг. Үүнд, юун түрүүнд, хорвоо дэлхий маань даанч аюултай газар, түүнчлэн ертөнцөд ад чөтгөр үүрлэсэн учир хэзээ ямагт аюултай хэвээр байх болно. Хоёрдугаарт, дэлхий ертөнцийн амьдрал маш ширүүн өрсөлдөөнтэй, тиймээс ч амьд явна гэдэг тун чиг хэцүү. Энэ л өрсөлдөөний улмаас хэзээ ямагт нэг нь ялагдаж, нөгөө нь ялж байх тавилантай. Гуравдугаарт, хүүхдүүд зөв сайн зүйлийг бус, харин өөрт сайхан санагдсан зүйлийг хүсэж, түүнд тэмүүлдэг учраас төрөлхийн муу шинжтэй. Тиймээс тэднийг сайн болгож хүмүүжүүлэх шаардлагатай. Ийм ертөнцөд, 1) аюулаас гэр бүлээ хамгаалах; 2) хэцүү хорвоод гэр бүлээ тэтгэж дэмжих; 3) хүүхдүүдээ зөв бурууг ялгаж сургах хүчтэй, хатуу чанга эцэг хэрэгтэй. Хатуу чанга эцэг хүн зөв бурууг ялгаж таньсан, моралын хувьд удирдан чиглүүлэгч нэгэн учир хүүхэд ердөө түүний үгийг дагаж дуулгавартай байхад л болно. Цаашлаад, хүүхдийг дуулгавартай занд(өөрөөр хэлбэл, зөв бурууг ялгаж таниулах) сургах цор ганц арга нь тэднийг буруу хэрэг тарьсан үед шийтгэх, яс маханд нь мэдрүүлж зодож шийтгэх явдал юм. Шийтгэх гэдэгт цохиж алгадах орно; үүнээс гадна хүүхэд хүмүүжүүлэх консерватив аргын талаар бичдэг зохиолч эрдэмтэд саваа, ширэн бүс, модон цохиураар хүүхдийн хонгон дээр шавхуурдахыг зөвлөдөг. Зарим хүн хүүхдийг төрснөөс авхуулаад хүмүүжлийн энэ аргыг хэрэглэх хэрэгтэй гэж үздэг бол, энэ тухайд Добсон харьцангуй аядуу зөөлөн байр суурьтай ажээ:“Ой гурван сар эсвэл ой хагасаас доош насны хүүхдийг хонгон дээр нь алга­даж шийтгэж болохгүй” гэж тэр үзсэн байна(Добсон, The New Dare to Discipline , 65). Зодож шийтгэхийн цаана,“Хүүхэд буруу хэрэг тариад, зодуулж шийтгүүлэхгүй өнгөрөх юм бол тийм буруу хэрэг дахин тарьж болохгүй гэдгийг ойлгохгүй” гэсэн санаа агуулагддаг. Өөрөөр хэл­бэл, хүүхэд буруу хэрэг хийснийхээ төлөө - 13 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ шийтгүүлснээр, буруу зүйлээс хол хөндий байх дотоод сахилга баттай болж, ирээдүйдээ дуулгавартай байж, моралтай амьдрах болно гэсэн үг. Ийм шийтгэлгүйгээр, хорвоо ертөнц ёстой л там болж хувирна. Ямар ч морал үлдэхгүй. Ийм дотоод сахилга бат нь дайвар нөлөөтэй бөгөөд тэрхүү дайвар нөлөө нь өрсөлдөөн ихтэй, хүнд бэрх орчлонд амжилт гаргахын тулд зайлшгүй шаардлагатай аж. Учир нь боломж бололцоогоор дүүрэн энэ ертөнцөд хүн ард сахилга баттай төдийгүй өөрийн ашиг сонирхлыг л урьтал болгодог бол, тэд бэлжиж хөрөнгөжнө, хэнээс ч хамааралгүй болж биеэ бүрэн даана. Тиймээс хатуу чанга эцэгтэй гэр бүлийн загвар нь ёс суртахууныг хөрөнгө чинээтэй холбож байгаа юм. Өөрөөр хэлбэл, моралтай байхын тулд танд зайлшгүй хэрэгтэй тэр л сахилга батын ачаар та мөн хөрөнгө чинээтэй, баян цатгалан амьдарна гэсэн үг. Үүний цаана хувь хүний хариуцлага хүлээх, өөрийн ашиг сонирхлыг хөөх хоёрын хоорондын холбоо бий. Арвин их боломж бололцоо, хувь хүний хариуцлага, сахилга бат гурав байхад, та өөрийн ашиг сонирхлоо л хөөцөлдөх аваас гарцаагүй баян чинээлэг амьдарна. За эндээс тодорхой харагдаж байгаачлан, Добсон хатуу чанга эцэг хүний ертөнцийг харах үзэл, чөлөөт зах зээлт капитализм хоёр хоорондоо шууд холбоотой гэдэгт тун итгэлтэй байжээ. Энэ хоёрыг нөхцөлдүүлэн холбогч зүйл нь Адам Смитийн капита­ лизмыг үзэх үзлийн консерватив хувилбар болсон өөрийн ашиг сонирхлын морал юм. Хүн бүр өөрийн ашгаа чухалчлах аваас нийтийн ашиг үл үзэгдэх гарын тусламжтайгаар(өөрөөр хэлбэл, байгалийн жамаар) хамгийн дээд хэмжээндээ хүрнэ гэж Адам Смит хэлсэн билээ. Ердөө өөрийн ашгаа чухалчил, тэгэхэд л та хүн бүрд тусалснаас өөрцгүй болно. Энэ нь цаашлаад, эрүүл аз жаргалтай байхыг эрхэм баялаг гэж үздэг ерөнхий зүйрлэлтэй холбогдоно. Жишээ нь, би танд ямар нэг байдлаар тус боллоо гэж бодоход, та надад“Би танд өртэй боллоо” эсвэл“Таны тусыг юугаар хариулах вэ” гэж хэлж магад. Хүнд тус болно гэдэг нь далд утгаараа түүнд мөнгө зээлэхтэй төстэй. Тэр хүн танд“өртэй” болно. Тэгээд л тэр танд“Таны тусыг яаж хариулах вэ?” гэж хэлж буй хэрэг. Энэ л зүйрлэл санааг Адам Смитийн“байгалийн хууль” хэмээх онолд хэрэгжүүлж,“ашиг” хэмээх үгийг“ашиг сонирхол” хэмээх үгээр сольж үзье. Хүн бүр өөр өөрийн ашиг сонирхлоо хөөх юм бол, үл үзэгдэгч гарын нөлөөгөөр, байгалийн жамаараа, нийтийн ашиг сонирхол хамгийн дээд хэмжээндээ хүрнэ. 14- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Эндээс ямар үр дүн гарах вэ гэхээр, хүн бүр өөр өөрийн ашиг сонирхлоо хөөх нь, хувиа хичээх нь хамгийн зөв юм байна гэсэн санаа гарна. Тэгээд ч ингэж өөрийн ашиг сонирхлоо хөөдөггүй хүнийг нэрлэх“дэмий буянтан”( do-gooder ) гэж тусгай үг бий.“Дэмий буянтан” гэж өөртөө туслахын оронд өөр хүнд туслах гэж оролддог, улмаар өөрийн тусыг хөөж, ашиг сонирхлоо бодсон хүний замд тээг болдог хүнийг хэлдэг.“Дэмий буянтнууд” системийг нураадаг. Түүнчлэн энэ загварын дагуу,“сайн хүн” байх гэж юу болохыг тодорхойлжээ. Сайн хүн, өөрөөр хэлбэл моралтай хүн гэж засаг төрийнхөө үгийг дагадаг, зөв бурууг ялгадаг, зөв зүйлийг хийж, буруу зүйлээс зайлсхийдэг, баяжиж хөлжихийн тулд өөрийн ашиг сонирхлоо эрхэмлэдэг, улмаар бусдын тусламжгүйгээр өөрийгөө авч явахаар бие даадаг болохуйцаар сахилга баттай болж хүмүүжсэн хүнийг хэлнэ. Сайн хүүхэд том болоод яг ингэж л хүмүүжих учиртай. Муу хүүхэд гэж сахилга батыг сурдаггүй, моралтай ёс суртахуунтай авирладаггүй, сайн зүйлийг хийдэггүй, тиймээс баян чинээлэг болохоор сайн сахилга батад суралцаагүй тийм хүүхдийг хэлнэ. Тийм хүүхэд өөрийгөө бие даан авч явж чадахгүй, бусдаас хараат болно. Сайн хүүхдүүд насанд хүрэхдээ сахилга батыг хэдийн сурчих­сан байна(тэд баяжиж хөлжинө) эсвэл сураагүй байна. Аль ч тохиолдолд, үүнээс цааш хатуу ширүүн эцэг нь тэдний амьдралд оролцохгүй. Энэ байдлыг улс төрд хөрвүүлэх юм бол төрийн оролцоо байхгүй гэсэн утга гарна. Үүнийг нийгмийн хөгжил, нийгмийн үйлчилгээ, халамжид чиглэсэн хөтөлбөрүүдтэй(нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүд) холбоотойгоор авч үз. Хүмүүс сахилга батаа төлөвшүүлэхгүй, хараат бөгөөд моралгүй болж хувирах учир тэдэнд өөрийн хүчээр олж авч чадаагүй тийм зүйлийг нь өгөх нь буруу гэсэн утга эндээс гарна. Энэ онол ёсоор бол, хүмүүсийг хараат байдалтай болгодог учир нийгмийн хөгжил халамжид чиглэсэн хөтөлбөрүүд нь моралгүй буруу зүйл юм. Нийгмийн хөгжил халамжид чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих нь ч буруу. Мөн ижил онолын дагуу авч үзвэл төсвийн тухай ямар зүйлс хэлж болох вэ? За тэгэхээр, нийгмийн хөтөлбөрүүд зөв гэж үздэг прогрессив үзэлт олон хүн Конгресст суудлаа эзэлсэн гэж бодъё. Харин та эдгээр нийгмийн хөтөлбөрийг буруу, моралгүй зүйл гэж үздэг. Тэгэхээр энэ моралгүй хүмүүсийг зогсоохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Хатуу чанга эцэгтэй гэр бүлийн загвараар авч үзэх юм бол, үүний шийдэл - 15 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ нь тун энгийн. Арвин их хөрөнгөтэй байгаагаас үзэхэд сахилга баттай, улмаар моралтай гэдэг нь илт ойлгогдож буй тэр сайн хүмүүсийг татварын хөнгөлөлтөөр урамшуул; урам­ шуулах урамшуулахдаа тэр нийгэмд тустай хөтөлбөрүүдэд нь хангалттай мөнгө үлдэхгүйгээр дээд зэргээр урамшуул. “Татварын шинэчлэлийг дэмжигч америкчууд” ( Americans for Tax Reform ) бүлгийн удирдагч Гровер Норквистын хэлсэнчлэн, үүний ачаар“мангас өлбөрч үхнэ”. Жишээ нь, 2013 онд Конгрессын доод танхимын Бүгд Найрам­дах намын бүлгийнхэн татвараас зугтах боломж олгосон хуулийн цоорхойг арилгах эсвэл хуримтлагдаад буй төлбөрөө төлөхийн тулд татвараа нэмэгдүүлэх гэсэн хоёр саналын аль алинаас татгалзсанаар, 2013 оны алдарт“хөрөнгийн битүүмжлэл” буюу засгийн газрын хөтөлбөрүүдэд нэгэн жигд таналт хийгдсэн. 2013 оны хоёрдугаар сарын 20-н­ ы Вашингтон пост сонины нийтлэлийг харвал, засгийн газрын олон агентлагийн төсвөөс дараах байдлаар таналт хийгдсэн байна. Үүнд: • Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс: 1.6 сая ам.доллар. • Өвчний хяналт, урьдчилан сэргийллийн төвүүдээс: 303 сая орчим ам.доллар. • Эрүүл Мэндийн Яамны“Head Start” хөтөлбөрөөс: 400 гаруй сая гаруй ам.долларын таналт хийгдэж, 57,000 хүүхдийг хөтөлбөрөөс гаргасан. • Онцгой байдлын агентлагийн гамшгаас чөлөөлөх төсвөөс: 928 сая ам.доллар. • Орон сууцжуулалтыг дэмжих хөтөлбөрөөс: 1.75 тэрбум ам. доллар. • Хоол хүнс, эм тарианы удирдлагын агентлагаас: 209 сая ам.доллар. • Үндэсний агаарын тээвэр ба сансрын нислэгийн албанаас(НАСА): 896 сая ам.доллар. • Тусгай боловсролоос: 827 сая ам.доллар. • Эрчим Хүчний Яамны цөмийн энергийн хэрэглээний хөтөлбөрөөс: 903 сая ам.доллар. • Үндэсний шинжлэх ухааны сангаас: 361 сая орчим ам.долл­ ар. • Төрийн яамдын дипломат үйл ажиллагаануудаас: 665 сая ам.доллар. • Дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдээс: 411 сая ам.доллар. • Цөмийн энергийн зохицуулах комиссоос: 53 сая ам.доллар. • Үнэт цаас, биржийн комиссоос: 74 сая ам.доллар. • Нэгдсэн улсын Холокостын дурсгалын музейгээс: 3 сая ам. доллар. • Конгрессын номын сангаас: 30 сая ам.доллар. 16- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ • Патент, худалдааны тэмдэгтийн газраас: 148 сая ам.доллар. Консервативчууд үүнийг“дэмий зарлага”-­ ыг, тодруулж хэлбэл, нийгэмд чиглэсэн“муу” хөтөлбөрүүдийн зарлагыг танаж байна гэж үзсэн аж. Консервативчууд засгийн газрыг бүхэлд нь эсэргүүцдэг гэж үү? Үгүй. Тэд цэрэг армийг эсэргүүцдэггүй; Батлан Хамгаалах Яамыг эсэргүүцдэггүй; том компани, корпорацуудын татварын хөнгөлөлт, татвараас зугтах боломжийг олгосон хуулийн цоорхой, тэдэнд зориулсан татаас тусламжуудыг эсэргүүцдэггүй; консерватив үзэлтэй Дээд шүүхийг ч эсэргүүцдэггүй. Тэдэнд таатай санагддаг олон онцлог шинж Засгийн газарт бий. Том компани, корпорацуудад зориулсан татаас, энэхүү компани, корпорацуудад хөрөнгө оруулсан сайн хүмүүсийг дэмждэг учраас гайхалтай сайн зүйл юм. Энд ямар ч асуудал байхгүй. Харин тэд асрамж, халамжийг эсэргүүцдэг. Сургуулиас өмнөх насны хүүхдийн боловсрол, ядууст зориулсан эрүүл мэндийн хөтөлбөр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуу­ дал, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг хүн ардад халамжийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдийг тэд эсэргүүцнэ. Үүнийг тэд буруу гэж үзнэ. Моралгүй, буруу гэж үзсэн учраас энэ бүх хөтөлбөрийг үгүй хийхийг хичээнэ. Гэхдээ тэд энэ бүхнийг эсэргүүцэхдээ цаанаа моралын зарчимд суурилсан учир либерал үзэлтэй олон хүний үздэг шиг зүгээр л нэг галзуу солиотой эсвэл өөдгүй шуналтай(эсвэл ухаангүй тэнэг) амьтад биш юм. Консерв­ атив үзэлтнүүд тодорхой нэг зарчимд, морал гэж итгэсэн тэр зүйлдээ тулгуурлан ийнхүү эсэргүүцдэг нь бүхнээс илүү аймшиг­ тай. Түүнчлэн тэднийг дэмжигчид улс орон даяар хаа сайгүй бий. Хатуу чанга эцгийн моралтай, энэхүү моралыг улс төрд ч шууд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үздэг хүмүүс үүнийг засаг барих, төрийг удирдах хамгийн зөв хэлбэр гэж үзнэ. За одоо, энэхүү зарчмыг гадаад бодлогод шууд хэрэгжүүлбэл ямар үр дүн гарахыг эргэцүүлье. Та өөрийгөө моралын хувьд бусдадаа үлгэр дуурайл болж, удирдан чиглүүлдэг нэгэн гэж бод. Моралын хувьд удирдан чиглүүлэгч хүний хувьд та хүүхдүүддээ яаж хандах вэ? Та тэднээс юу хийх ёстойг нь эсвэл өөрөө юу хийх ёстойгоо асуух уу? Үгүй. Та тэдэнд шууд зааж зааварлана. Тушаана. Эцэг нь тушааж, хүүхэд нь биелүүлнэ. Буцаж сөргөж ярихгүй. Харилцаа зөвхөн нэг чиглэлд буюу эцэг нь хүүхдэдээ тушаах хэлбэрээр явагдана. За тэгэхээр, гадаад харилцааны хувьд ч яг ижил. Улсын ерөнхийлөгч бусад улстай дипломат ёсоор харилцаж, холбоотнуудаасаа тусламж гуйхгүй; ерөнхийлөгч - 17 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ шууд тушаана. Та моралын хувьд удирдан чиглүүлэгч бол, юу зөв юу буруу вэ гэдгийг та мэднэ, та эрх мэдэлтэй, эрх мэдлээ ч хэрэгжүүлнэ. Харин ч та моралын эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй хөсөр хаявал моралгүй загнасан хэрэг болно. Үүнийг гадаад бодлогод шууд буулгах аваас, та хэзээ ч эрх мэдлээ алдаж болохгүй гэсэн утга гарна. Дэлхийн хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ(моралын хувьд удирдан чиглүүлэгч) өрөөл бусдаас юу хийхийг нь хэзээ ч асуух ёсгүй. Бид цэргийн хүч хэрэглэх учиртай. Гадаад бодлогод аль хэзээнээс хэрэглэгдсэн олон зүйрлэлтэй энэхүү итгэл үнэмшил яв цав таарч тохирдог. Юун түрүүнд, их дээд сургуульд олон улсын харилцааны хичээлд заадаг нэгэн түгээмэл зүйрлэл бий. Уг зүйрлэлийг ухаалаг тоглогчийн зүйрлэл гэдэг. Энэ зүйрлэл олон улсын харилцааны сонгодог “реалист” онолын суурь үндэс болохын зэрэгцээ үүнээс“улс орон бүр тус тусдаа нэг хүнээс өөрцгүй” хэмээх өөр нэг зүйрлэл урган гардаг. Тиймээс ч “муу улс”,“нөхөрсөг сайн улс” гэх мэт улс орнууд байж таарах нь. Түүнчлэн “улс орны ашиг сонирхол” ч гэж байна. Энэ үзлийн дагуу,“өөрийн ашиг сонирхлыг хамгаалах” гэдэг нь ямар утга илэрхийлэх вэ? Хамгийн энгийндээ, энэ нь та юу юунаас илүүтэй өөрийн эрүүл мэнд, хүч чадлыг эрхэмлэхийг хичээж чармайна гэсэн үг.“Улс орон бүр нэг нэг хүнээс өөрцгүй” гэх зүйрлэлийн дагуу авч үзвэл, аливаа улс оронд эрүүл (өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд эрүүл, ДНБ өндөртэй), хүчтэй(цэрэг арми нь хүчтэй) байх нь хамгаас чухал болж таарна. Улс орны бүх иргэд эрүүл байх албагүй, харин томоохон компаниуд нь эрүүл байх ёстой; улс орны иргэн бүр баян байх албагүй, харин улс орныг бүхэлд нь авч үзвэл арвин их хөрөнгөтэй, баян байх хэрэгтэй. Ер санаа нь нэг иймэрхүү. Тэгэхээр хамгийн чухал асуулт бол“Хувийн ашиг сонирхлоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?” хэмээх асуулт юм. Гадаад бодлогод“хувийн ашиг сонирхлоо нэмэгдүүлэх” л хамгаас чухал. Бүх нийтийн ашиг сонирхол огт хамаагүй. Түрүүнд дурдсан “ухаалаг тоглогчийн зүйрлэл” гэдэг нь“тоглогч бүр, хүн бүр, ухаалаг бөгөөд өөрийн ашиг сонирхлын эсрэг хөдлөх нь ухаалаг бус хэрэг юм” гэсэн зарчимд тулгуурладаг. Тиймээс хүн бүр өөрийн хувийн ашиг сонирхлыг нэмэгдүүлэхийг чармайх нь ухаалаг хэрэг. Цааш­лаад, улс орон бүр нэг нэг хүнээс өөрцгүй (“нөхөрсөг улсууд”,“муу улсууд”,“дайсан улсууд” гэх мэт) гэх зүйрлэл ёсоор, 18- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ “насанд хүрсэн улс орон”,“хүүхдээрээ улс орон” гэж байж таарах нь. Нас бие гүйцнэ гэдэг нь аж үйлдвэржинэ гэсэн үг.“Хүүхдээрээ улс орнууд”-­ ыг “хөгжингүй улс орон” эсвэл“буурай хөгжилтэй улс орон” гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ үзлээр бол тэд ард хоцорсон улс орнууд гэсэн үг. Бид яах ёстой вэ? Хэрэв та хатуу чанга зантай эцэг хүн бол, хүүхдэдээ яаж хөгжихийг нь хэлж тушаана, ямар замаар замнах ёстойг нь хэлнэ, алдаа гаргасан бол шийтгэнэ. Өөрөөр хэлбэл, Олон улсын валютын сангийн бодлогыг ашиглана гэсэн үг. Харин Нэгдсэн үндэстний байгууллага(НҮБ) чухам хэн болж таарах вэ? Нэгдсэн үндэстний байгууллага гол төлөв хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудаас бүрддэг. Тэгэхээр мөнөөх зүйрлэл ёсоор тэд хүүхдүүд гэсэн үг. Одоо дээр дурдсан“Нэгдсэн улсын нөхцөл байдлын талаарх” илтгэл рүүгээ буцаж очъё. АНУ Ирак руу дайрахын тулд НҮБ-­ тай зөвшилцөж, зөвшөөрлийн хуудас авах ёстой юу? Насанд хүрсэн хүн“зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулах гэж гуйдаггүй!”“Зөвшөөрлийн хуудас” хэмээх үг санаанд шуудхан л дунд сургуульд авчирна. Харин дунд сургуульд сурагчид л угаалгын өрөө орохын тулд насанд хүрэгчдээс зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурж өгөөч гэж гуйдаг. Хэрэв та сургуулийн захирал бол, багш бол, эрх мэдэлтэй, моралын хувьд бусдыг удирдан залдаг хүн бол бусдаас зөвшөөрлийн хууд­ санд гарын үсгээ зурж өгөөч гэж гуйх хэрэггүй. Харин бусад хүн, сурагчид танаас зөвшөөрлийн хуудсанд гарын үсгээ зураач гэж гуйна. 2004 оны“Нэгдсэн улсын нөхцөл байдлын талаарх” илтгэлд дурдагдсан“зөвшөөрлийн хуудас” хэмээх үг ийм учиртай. Тэнд цугласан консерватив үзэлтнүүд үүнийг даруй ойлгосон. Бүр шууд л ойлгосон. “Зөвшөөрлийн хуудас” гэж хоёрхон үг, гэхдээ тун хүчтэй үг. Буш энэ үгээр бусад улс орны хувьд“насанд хүрэгч ба хүүхэд” хэмээх зүйрлэлийг тодотгож гарган иржээ.“Бид бол бүхнийг удирдан чиглүүлэх насанд хүрэгчид юм” гэж тэр хэлсэн. Буш хатуу чанга эцэг хүний өнгөөр ярьж, түүний яриаг цааш нь дэлгэрүүлж тайлбарлах хэрэггүй байв. Энэ хоёр үгийг хэлмэгц л хүмүүсийн санаанд дүр зураг шууд буусан. Энэ консерватив үзэлтнүүдийн түгээмэл ашигладаг арга. Эцэст нь, моралын шатлалын тухай консерватив үзэл гэж бий. Бидний түрүүнд харсанчлан, баячууд, санхүүгийн хувьд бусдаас хараат бус тиймээс ядуусаас, бусдаас тусламж хүсдэг хүмүүсээс моралын хувьд илүү дээгүүр байрлана. Гэхдээ консерватив үзэлтнүүд моралын давуу байдлыг үүнээс ч илүү өргөн - 19 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ хүрээнд ойлгодог. Учир юу вэ гэхээр, тэдний үзэж буйгаар, давуу моралтай тэр л хүмүүс бусдыгаа захирч удирдах учиртай аж. Хэн бусдаасаа давуу моралтай вэ гэдгийг яаж мэдэх вэ? Эмх цэгц, дэг журамтай(бурхны эмхэлж цэгцэлсэн) ертөнцөд бол, шатлалын хамгийн дээр байрлагсад хамгийн давуу моралтай байдаг. Шатлал нь нэг иймэрхүү: бурхан хүнээс дээгүүр; хүн байгалиас дээгүүр; насанд хүрэгчид хүүхдүүдээс дээгүүр; барууны соёл бусад соёлоос дээгүүр; манай улс(АНУ) бусад улс орноос дээгүүр байр­ лана. Консерватив үзэлтнүүдийн хамгаас илүү үнэлж дээдэлдэг зүйлс ерөнхийдөө энэ. Шатлал улам цааш ахих тусам радикал консерватив үзэлтнүүдийн дарангуй үзлийг тайлбарлана: эрчүүд эмэгтэйчүүдээс дээгүүр; христийн шашинтнууд бусад шашинт­нуудаас дээгүүр; цагаан арьстнууд бусад арьстнуудаас дээгүүр; эсрэг хүйстнүүд ижил хүйстнүүдээс дээгүүр гэх мэт. Тиймээс өмнөд мужуудад сахилгагүй, үгэнд ордоггүй хүүхдийн хонгыг багш нь саваагаар жанчиж; үр хөндүүлэхийг хүссэн эмэгт­ эйг ичээж шившиглэж, нөхөр нь болон эцэгт нь мэдэгдэж; африк гаралтай америкчууд болон латин­ америкчуудын эрхийг хасаж; ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглосон хуулийг консерватив үзэлтэй хууль тогтоох байгууллагаас гаргадаг. Товчхондоо, мора­лын шатлал гэдэг нь соёл хоорондын мөргөлдөөний нүдэнд үл үзэгдэх далд хэсэг юм. Одоо харин прогрессив үзэлтнүүд моралаа хэрхэн авч үздэгийг, тэдний моралын тогтолцоо ямархуу шинж байдалтай болохыг авч үзье. Энэ ч мөн гэр бүлийн нэг загвараас урган гарах бөгөөд тэрхүү гэр бүлийг загварыг би “халамжлагч эцэг эхтэй гэр бүлийн загвар” гэж нэрлэнэ. Хатуу ширүүн эцэгтэй гэр бүлийн загварыг эцгийн нэрийг тодотгож нэрлэсэн нь уг гэр бүлийн загварт өрхийн тэргүүн нь эцэг хүн байдаг бол халамжлагч эцэг эхтэй гэр бүлийн загварын ертөнцийг үзэх үзэл нь хүйсээс үл хамаарах чанартай. Ийм гэр бүлд эцэг эх хоёр үр хүүхдээ өсгөх ажилд ижил хариуц­лага хүлээнэ. Хүүхдийг төрөлхийн сайн шинж чанартай, тэднийг улам сайн хүн болгох хэрэгтэй гэж үзнэ. Хорвоо ертөнцийг ч улам сайхан болгож болох бөгөөд бид үүний төлөө зүтгэх учиртай аж. Эцэг эх хүүхдээ халамжилж, тэднийг ч мөн бусдыг халамжилдаг хүн болгож өсгөх ёстой. Халамжилна гэж юуг хэлээд байна вэ? Үүнд гурван зүйл багтана: Юун түрүүнд, бусдыг ойлгох; хоёрдугаарт, өөрийн болон бусдын өмнөөс хариуцлага 20- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ хүлээх; гуравдугаарт, зөвхөн өөрийнхөө төлөө биш, харин гэр бүл, амьдардаг орчин, улс орон, дэлхийнхээ төлөө хамгийн сайнаараа хичээж зүтгэх. Хэрэв та хүүхэдтэй бол үүнийг маш сайн ойлгож байгаа. Хүүхэд тань өлсөж буйг, живхийг нь солих хэрэгтэй болсныг, хар дарж зүүдлэхийг нь та анзаарч мэддэг. Та мөн хүүхдээ асарч халамжлах хариуцлага хүлээнэ. Та өөрийгөө халамжилж харж хандаж чадахгүй байгаа тохиолдолд бусдыг харж хандаж халамжилж чадахгүй нь тодорхой учир хүүхдээ халамжлахаасаа өмнө та өөрийгөө харж хандаж халамжилж чаддаг байх учиртай. Энэ бүхэн амар биш. Хүүхэд өсгөж байсан хүн бүр үүний хэцүүг мэднэ. Хүүхэд өсгөхийн тулд хүн хүчтэй байх хэрэгтэй. Хичээж чармайх хэрэгтэй. Олон ур чадварыг зэрэг эзэмшсэн байх учир­тай. Өргөн хүрээний мэдлэг ч шаардагдана. Түүнээс гадна, бусдыг ойлгох чадвар, өөртөө болон бусдын өмнө хүлээсэн хариуцлага, бүгдийн төлөө чадах чинээгээрээ хичээх амлалтаас аливаа бусад үнэт зүйл шууд урган гарна. Та нэг бодоод үз. Юун түрүүнд, та хүүхдээ ойлгож чадвал түүнийг хамгаалж чадна. Энэ асуудал олон талаараа улс төртэй холбогдоно. Та тэгэхээр хүүхдээ юунаас хамгаалах билээ? Мэдээж хэрэг гэмт хэргээс, хар тамхи мансууруулах бодисоос. Та түүнчлэн хүүхдээ суудлын бүс зүүлгүйгээр машинаар явахаас, тамхи татахаас, хоол хүнсэн дэх нэмэлт хорт найрлагаас хамгаалах учиртай. Тиймээс прогрессив улс төрийн үйл хэрэг байгаль орчныг хамгаалах, ажиллагсдыг хамгаалах, хэрэглэгчийг хамгаалах, өвчнөөс хамгаалах зэрэг асууд­ алд төвлөрдөг. Прогрессив үзэлтнүүдийн зүгээс, Засгийн газар нь иргэдээ хамгаалаасай гэж хүсдэг олон зүйл бий. Түүнээс гадна, террорист халдлага гэж бий. Террорист халдлагаас хамгаалах тухайд, либерал үзэлтнүүд ч, прогрессив үзэлтнүүд ч төдийлөн сайн ярьдаггүй. Хамгааллын асуудал прогрессив моралын тогтолцооны нэг хэсэг боловч үүнийг нарийн сайн хөгжүүлж боловсруулаагүй аж. 2001 оны есдүгээр сарын 11­-нд, прогрессивчүүдэд хэлэх үг бараг олдоогүй. Халамжтай эцэг эхчүүд болон прогрессивчүүд хамгааллын асуудалд үнэхээр анхаарал хандуулдаг учир энэ үнэндээ тун харамсалтай хэрэг юм. Хамгаалал чухал. Энэ бол манай моралын тогтолцооны нэг хэсэг. Хоёрдугаарт, та хүүхдээ ойлгодог бол, түүнийгээ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаасай гэж хүснэ. Та өөрөө аз жаргалгүй, амьдралдаа сэтгэл хангалуун биш байх аваас бусад хүнийг өөрөөсөө илүү аз жаргалтай байгаасай гэж хүсэхгүй. Далай лам бидэнд ингэж сургадаг. Тиймээс аз жаргалтай, сэтгэл - 21 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ хангалуун байх нь таны моралын үүрэг хариуцлага юм. Таны моралын үүрэг хариуцлага! Улмаар бусдыг аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг аз жаргалтай, сэтгэл хангалуун хүн болгож хүүхдээ хүмүүжүүлэх нь таны моралын үүрэг хариуцлага. Энэ бол халамжтай гэр бүлийн амьдралын салшгүй хэсэг. Бусдад санаа зовохын урьдач нөхцөл нь энэ. Халамжтай гэр бүлд үүнээс гадна чухал үнэт зүйлс бий. • Та хүүхдээ амьдралд сэтгэл хангалуун байгаасай гэж хүсэж байгаа бол хүүхэд тань сэтгэл хангалуун байх арга замаа эрэлхийлж олохоор эрх чөлөөтэй байх ёстой. Тиймээс эрх чөлөө гэгч нь нэгэн үнэт зүйл юм. • Таатай нөхцөл, боломж нь байхгүй бол эрх чөлөө ч мөн байх боломжгүй. Тиймээс таатай нөхцөл, боломж хоёр ч мөн прогрессив үнэт зүйл юм. • Та хүүхдэдээ үнэхээр санаа зовж анхаарал хандуулдаг бол түүнд та өөрөө ч, бусад хүмүүс ч ялгаваргүй хандаж байгаа­ сай гэж хүснэ. Тиймээс ялгаваргүй, тэгш байдал бол үнэт зүйл юм. • Та хүүхэдтэйгээ холбогдож, ойлголцдог бол та хоёрын хоо­ронд нээлттэй, хоёр чиглэлд өрнөсөн харилцаа үүссэн гэсэн үг. Шударга, нээлттэй харилцаа. Энэ ч мөн үнэт зүйл. • Та хүмүүсийн, аль нэг бүлгийн дунд амьдардаг. Тэр бүлэг хүүхдийн тань хөгжил, хүмүүжилд нөлөөлнө. Тиймээс бүлгийн байдал, бүлэгт хандсан үйлчилгээ, бүлэг дэх хам­тын ажиллагаа нь үнэт зүйл болно. • Хамтарч ажиллахын тулд харилцан итгэлцэл хэрэгтэй, харилцан итгэлцэхийн тулд шударга зан , нээлттэй хоёр чиглэлтэй харилцаа хэрэгтэй. Итгэлцэл, шударга зан, нээлттэй харилцаа нь гэр бүл хэмээх бүлгийн чухал про­грессив үнэт зүйл юм. Энэ бол халамжит гэр бүлийн үнэт зүйлс–прогрессив үнэт зүйлс. Прогрессив үзэлтэн бүрд ийм үнэт зүйл бий. Ийм үнэт зүйлтэй гэдгээ тэд мэднэ. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Улс төрийн прогрессив хөтөлбөр бүр эдгээр үнэт зүйлийн нэг болон түүнээс олонд суурилсан байна. Прогрессив байхын утга учир нь энэ. Хэд хэдэн төрлийн прогрессив үзэлтэн бий. Хэдэн төрөл? Би үүнийг социологич эсвэл улс төр судлаачийн хувиар бус харин когнитив шинжлэх ухаан судалдаг эрдэмтний хувиар асууж байна. Хүний бодлын хэлбэр төрлийг судалдаг когнитив шинж­ лэх ухааны өнцгөөс харвал, өөр өөрийн бодох 22- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ байдал онцлогтой зургаан үндсэн төрлийн прогрессив үзэлтэн бий. Тэд бүгд энэ бүх прогрессив үнэт зүйлийг эрхэмлэдэг авч өөр хоорондоо ялгаатай. • Нийгэм эдийн засгийн прогрессив үзэлтэн аливаа бүхэн мөнгө, анги давхаргатай холбоотой бөгөөд асуудлын шийдэл бүр эцэс төгсгөлдөө эдийн засагтай, нийгмийн анги давхаргатай холбогддог гэж үзнэ. • Ижилслийн(identity) улс төрийн прогрессив үзэлтэн дар­лагдсан бүлгүүдийн хувьд, одоо өөрийн хувиа хүртэх цаг нь ирсэн гэж хэлнэ. • Байгаль орчин хамгаалагчид аливаа бүхнийг дэлхийн аюулгүй байдал, ариун дагшин байдал, уугуул иргэдийн хамгааллын өнцгөөс харна. Тэд дэлхийн дулаарлыг энэ цаг үеийн хамгийн гол асуудал гэж үзэж, бусад асуудлыг үүнтэй харьцуулах аргагүй хэмээн дүгнэнэ. • Иргэний эрх чөлөөний прогрессив үзэлтнүүд эрх чөлөөт, үүнд заналхийлсэн аливаа аюулаас хамгаалахыг хүснэ. • Шашны прогрессив үзэлтнүүд шашин, сүнслэг оршихуйн бусдыг халамжлагч хэлбэрийг эрхэмлэнэ. Тэдний шашны туршлага нь бусад хүнтэй, дэлхий ертөнцтэй хэрхэн холбогдож байгаатай нь шууд хамаатай бөгөөд шашны үйл ажиллагаа нь бусад хүмүүс, бүлэгт үйлчлэхэд чиглэнэ. Шашны прогрессив үзэлтнүүд дунд католик, протестант, еврей, мусульман, буддист, эх дагина шүтэгчид, викка шашны паган гишүүд гэх мэт олон төрлийн шашинтнууд багтана. • Захиргаадалтын эсрэг үзэлтнүүд, дэлхийд эрх мэдлийн буруу хэлбэрүүд түгээмэл бөгөөд том корпорац болон өөр бусад хэн байх нь хамаагүй бид тэдний эсрэг тэмцэх ёстой гэж үздэг. Энэ зургаан төрлийн үзэл тус бүр халамжлагч гэр бүлийн моралын жишээ юм. Хамгийн гол асуудал юунд орших вэ гэхээр, эдгээр үзлийн аль нэгийг өөриймссөн хүн түүний ийнхүү өөрийн болгож баримталсан үзэл нь илүү ерөнхий нэг санааны нэг хэсэг гэдгийг ойлгодоггүй, тиймээс ч энэ бүх прогрессив үзэлтнүүд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх учиртайг ч ухаардаггүй. Ихэнхдээ тэд зөвхөн тэдний үзэл л прогрессив үзлийн цор ганц жишээ мэтээр хардаг. Үнэхээр гунигтай хэрэг шүү. Тэгээд л ижилхэн прогрессив үнэт зүйлсийг эрхэмлэдэг хүмүүс өөр хоорондоо эвлэлдэж чаддаггүй. Бид тэр хор хөнөөлт үзэл санааг ардаа орхих хэрэгтэй. Нөгөө талынхан үүнийг хэдийн ардаа орхисон. Учир нь Цайны нам хөдөлгөөн( Tea Party movement ) гарч ирсэн юм. 1950-­иад онд консерватив үзэлтнүүд бие биеэ үзэн яддаг байв. Санхүүгийн консерватив үзэлтнүүд нийгмийн консерватив үзэлтнүүдээ үзэн ядна. - 23 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Либертаристууд нийгмийн консерватив үзэлтнүүдтэй ч, шашны консерватив үзэлтнүүдтэй ч таарахгүй. Нийгмийн консерватив үзэлтнүүдийн дийлэнх нь шашин шүтдэггүй. Тэгээд энэ үед Бага Уильям Фрэнк Баклигийн эргэн тойронд консерватив үзэлт удирдагчид цуглаад, өөр өөр төрлийн консерватив бүлгүүдэд нийтлэг зүйл юу байна, тэд нэгдсэн нэг консерватив санааны төлөө бие биеийнхээ өөр янз байдлыг хүлээн зөвшөөрч нэгдэж чадах эсэхийг хэлэлцэн зөвлөлдөж эхэлжээ. Тэд сэтгүүлүүд эрхлэн гаргаж, судалгааны бүлэг байгуулж, хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулсан байна. 1964 онд Барри Голдуотерийг нэр дэвшүүлсэн явдал нь тэдний анхны ялалт болов. Барри Голдуотер сонгуульд ялагдсан ч удирдлагууд дахин цуглаж хуралдаад, байгууллагадаа бүр их хөрөнгө орууллаа. Вьетнамын дайны үеэр, Америк залуус ер консерватив үзэлтэй болохгүй байгааг тэд анзаарчээ. Консерватив гэдэг нь таагүй үгэнд тооцогдож байв. 1970 онд, ерөнхийлөгч Никсоны зүгээс Дээд шүүхийн шүүгчээр томилогдохоосоо ердөө хоёр сарын өмнө Льюис Пауэлл нэгэн санамж бичиг бичжээ. Пауэллийн санамж бичиг хэмээн танигдсан үнэхээр шийдвэрлэх ач холбогдолтой баримт бичиг байлаа. Улс орны хамгийн ухаалаг, хамгийн шилдэг залуусыг бизнесийн эсрэг үзэл санаатай болохоос болгоомжлох хэрэгтэй гэж тэр хэлсэн юм. Их сургуулийн дотор болон гадна хүрээлэн, институтүүд байгуулах хэрэгтэй гэж Пауэлл үзжээ. Энэ залууст зөв бодож сэтгэх арга замыг заахын тулд судалгаа явуулж, ном бичиж, их сургуульд багш нарт хөрөнгө оруулах хэрэгтэй байв. Пауэллийг Дээд шүүхэд ажиллахаар явсны дараа Никсоны Засгийн газарт Санхүүгийн департментийн төрийн нарийн бичгийн дарга Уильям Саймон энэ үзэл санааг түгээх үүргийг өөртөө хүлээжээ. Курс, Скейф, Олин гэх мэт хөрөнгө чинээтэй гэр бүлийг Эритэйж сан, их сургуулийн багш нарыг дэмжих Олин сан, Харвардын Их сургуулийн дэргэдэх Олин хүрээлэн болон бусад байгууллагыг байгуулуулахыг тэрбээр ятгасан байна. Энэ байгууллага, хүрээлэнгүүд ч оногдсон ажил үүргээ тун сайн биелүүлэв. Тэдэнтэй холбогдсон хүмүүс аливаа зүйлийн талаар зүүний үзэлтнүүдээс илүү олон ном бүтээл туурвиж, консерватив үзэлтнүүд өөрийн сэхээтнүүдээ дэмжиж, хэвлэл мэдээллээр санаагаа түгээх арвин боломжийг олгосон юм. Хүрээлэнгүүдийнхээ доод давхарт зураг авах студитэй тул зурагтаар гарахад ер ядах зүйл үгүй байлаа. 24- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Тэр цагт барууны үзэлтнүүдийн судалгаа шинжилгээнд зарцуулсан мөнгийг, зурагт хэвлэл мэдээлэлд зарцуулсан цаг хуга­ цаатай харьцуулах юм бол бид энд шууд харилцан хамаарал олж харна. Одоогоор, Кох ахан дүүс барууны үзэлтэй улс төрчдийн кампанит ажилд мөнгө цацаж байна. Энэ санамсаргүй хэрэг биш. Судалгааны бүлгүүдийнхээ ачаар консерватив үзэлтнүүд аливаа асуудлын харах хүрээг тогтоох нь ( framing ) ямар чухал ач холбогдолтойг ойлгож, аливаа сэдвийн харах хүрээг хэрхэн тогтоохоо ч олж мэджээ. Харах хүрээгээ яаж олонд таниулах, өөрсдийн хүмүүсээ зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаж байнга олны өмнө гаргахаа ч тэд мэдэв. Тэд сургалтын хүрээлэнгүүд байгууллаа. Виржиния дахь Удирдлагын хүрээлэн жилдээ хэдэн түмэн консерватив үзэлтнүүдэд сургалт зохион байгуулж, АНУ болон гадаадын арван таван улсад тасралтгүй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сурч боловсорсон консер­ватив үзэлтнүүд олны анхаарлыг татсан сэдвийг хөндөж, радиогоор, зурагтаар, орон нутгийн төвүүдээр яриа хийх захиалга авдаг. Хүмүүсийг нэгтгэх аргаа консерватив үзэлтнүүд олжээ. Лхагва гараг бүрд Гровер Норквист бүлгийн уулзалтаа зохион байгуулж, уулзалтад нь барууны үзлийн бүхий л анги шатлалын лидерүүд болох ная орчим хүн цугладаг байлаа. Тэднийг урьж цуглуул­ аад, тэд өөр хоорондоо маргаан өрнүүлнэ. Ялгаатай байр суурь, үзэл бодлоо хэлэлцэнэ, санал нийлэхгүй байр сууриа ярилцаж хэлэлцэнэ, санал нийлэхгүй бол бууж өгнө. Гол санаа нь:“Энэ долоо хоног тэр өөрийн сэдвээрээ яриад ялсан, харин дараагийн долоо хоногт би өөрийн сэдвээр яриад ялна.” Хүн өөрийн хүссэн бүхнээ авч чадахгүй ч урт хугацаанд тэр хүссэн ихэнх зүйлээ авч чадна. Энэ уулзалт өнөөг хүртэл бараг хорин жил үргэлжлээд байна. Сүүлийн жилүүдэд“Ням гаргийн өглөөний Норквистын уулзалт” АНУ-­ ын дөчин найман мужид явагддаг болж хүрээгээ тэлээд байна. Америкийн хууль тогтоох солилцооны зөвлөл ( ALEC-American Legislative Ex change Council ) хэмээх байгууллагаар дамжуулан, мужийн хууль тогтоох байгууллагад олонхыг бүрдүүлэн, Конгрессын сонгуулийг булхайцуулж, улс орны нийт сонгогчдын цөөнхийн саналыг авсан хэр нь Төлөөлөгчдийн танхимд олонхыг бүрдүүлэх байдлаар муж улсын түвшинд консерв­ атив үзлийг түгээж байна. Энэ байдал цааш үргэлжилсээр, 2008 онд Обама сонгуульд ялалт байгуулахын өмнөхөн Цайны нам хөдөлгөөн консервативчуудын нэгдсэн хөдөлгөөн байхаа больж хуваагдсан ажээ. - 25 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Гэвч прогрессив үзэлтнүүд консерватив үзэлтнүүдийг гүйцэж төрүүлж эвлэлдэн нэгдсэнгүй. Үүнээс ч дор нэг зүйл гэвэл либерал болон прогрессив үзэлтнүүдийн итгэдэг үлгэр домгийн гэмээр итгэл үнэмшил юм. Уг итгэл үнэмшил угтаа тун боломжийн эх сурвалжаас эхтэй авч эцэстээ бидэнд тун аймшигтай гай тарьсан билээ. Тэрхүү үлгэр домгийн гэмээр итгэл үнэмшил анх Соён гэгээрл­ ийн хөдөлгөөний үед эхэлсэн агаад анхандаа нэг иймэрхүү байдалтай байв: Үнэн биднийг чөлөөлнө. Хүн төрөлхтөн ухаалаг учир бид түүнд үнэнийг хэлбэл тэд зөв дүгнэлтэд хүрнэ. Гэвч когнитив шинжлэх ухаанаас бидний олж мэдсэнчлэн, хүмүүс тэгж сэтгэдэггүй. Хүмүүс тодорхой нэг өнцгөөс харж, тодорхой нэг жааз хүрээнд сэтгэдэг. Хатуу ширүүн эцэг болон халамжтай эцэг эхийн хүрээ гэгчээс тодорхой логик урган гарна. Хүмүүс өөрийн бодож сэтгэх хүрээнд таарсан үнэнийг л хүлээн зөвшөөрнө. Хэрэв бодит байдал хүрээнд нь таарахгүй бол, хүрээ нь үлдээд, бодит байдал нь тэнд тогтож чадалгүй гадагш хаягдана. Яагаад? Бидний бодож сэтгэх ерөнхий хүрээг тогтоож өгдөг урт хугац­ ааны ойлголт бүр ( concept ) тархины маань мэдрэлийн эсийн холбоосонд байрлаж суусан байдгийг неврологийн шинжлэх ухаан бидэнд хэлж байна. Хэн нэгэн бидэнд ямар нэг баримтыг хэллээ гээд бидний ойлголт өөрчлөгдөхгүй. Бидэнд маргашгүй баримтыг хэлж үзүүлж байж болох ч тухайн баримтыг ойлгохын тулд бидний тархины эсийн холбоосонд суусан тэрхүү мэдээлэлтэй уг баримт таарч тохирч байх учиртай. Үгүй бол баримт орсон шигээ л гараад явчихна. Бид тэрхүү баримтыг сонсохгүй, баримт гэж хүлээж авахгүй эсвэл ердөө“Хүн яагаад ийм тэнэг юм ярьдаг юм болоо?” гэж гайхширна. Тэгээд л уг баримтыг утгагүй, солиотой эсвэл тэнэг гэж дүгнэж шошголоод орхино. Прогрессив үзэлтнүүд“консерватив үзэлтний өмнө баримт гаргаж тавихад” ийм л зүйл болдог. Тухайн консерватив үзэлтэнд уг баримтыг ойлгож хүлээж авах суурь хүрээ байхгүй л бол тухайн баримт түүнд ямар ч утга илэрхийлэхгүй. Үүний нэгэн адилаар, консерватив үзэлтний яриаг сонсс­ он прогрессив үзэлт олон хүн, тэдэнд консерватив суурь хүрээ байхгүй учир, яриаг нь ойлгохгүй, 26- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ консерватив үзэлтнүүдийг тэнэг гэж бодно. Тэд тэнэг биш. Тэнэг биш, ухаалаг учраас тэд ялж байна. Хүн яаж бодож сэтгэдгийг, яаж ярьдгийг тэд мэднэ. Тэд өөрсдийн сэхээтнүүдээ дэмждэг. Тэд тэр бүх номыг бичсэн. Тэд санал бодлоо олны өмнө хэлж ярьдаг. Консерватив үзэлтнүүд худал ярьсан жишээнүүд мэдээж бий. Үнэн шүү. Мэдээж хэрэг, зөвхөн консерватив үзэлтнүүд л худлаа ярьдаг биш л дээ. Гэхдээ Бушийн Засгийн газар өдөр тутмын яриандаа хүртэл маш ноцтой худал үг хэлсэн гэдэг нь үнэн. Гэвч прогрессив үзэлтнүүдийн тэсрэх шахан уурлаж бухимдаж хүлээн авсан олон санаа бодлыг конверватив үзэлтнүүд тэдний харах хүрээнээс гаргаж тавьсан үнэн мэтээр хүлээж авсан гэдгийг ойлгох нь чухал. Консерватив үзэлтнүүдийн өөрийн бодит үнэн гэж гаргаж тавьсан яриануудаас гарцаагүй үнэнийг гуйвуулсан, худал хэлсэн тохиолдлуудыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Яг ямар ямар худал үг хэлснийг хүн бүрд очиж хэлээд байх хэрэгтэй юү? За ямартаа ч тэдний худал хэлж байгааг нь мэдэх нь бидэнд яавч хор хөнөөл учруулахгүй нь тодорхой. Гэхдээ дан ганц үнэн таныг эрх чөлөөтэй болгохгүй гэдгийг битгий мартаарай. Дэлхийн дулаарлын тухай шинжлэх ухаанаар батлагдсан бодит баримтуудыг улс даяар дахин дахин хэлж ярьсан боловч хүрээний хувьд энэ баримтыг хүлээж авах бололцоогүй консер­ватив үзэлтнүүдийн дүлий тархинд энэ баримт нэвчиж чадаагүй. Соён гэгээрлийн хөдөлгөөний эрин үетэй цуг хүрч ирсэн өөр нэг домог бий. Тэр нь юу вэ гэхээр,“Хүн өөрийн ашиг сонирхлын эсрэг явах нь ухаангүй хэрэг, тиймээс ердийн ухаалаг хүн өөрийн ашиг сонирхолд хөтлөгдөнө.” Орчин цагийн эдийн засгийн онол болон гадаад бодлого энэ таамаглалд үндэслэдэг. Энэ талаарх өөрийн онолоороо эдийн засгийн салбарт Нобел­ ийн шагнал хүртсэн Даниел Канеман, хүмүүс иймэрхүү байдлаар бодож сэтгэдэггүйг нотолсон Амос Тверски зэрэг когнитив эрдэмтэд уг домгийг үгүйсгэжээ. Гэсэн ч хүн төрөлхөөсөө өөрийн ашиг сонирхолд хөтлөгдөж бодож сэтгэдэг гэх таамаглалд эдийн засгийн ихэнх онол өнөө хэр тулгуурласан хэвээр. Хүний сэтгэлгээний тухай энэ үзэл Ардчилсан намын улс төрд чухал ач - 27 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ холбогдолтой. Сонгогчид өөрсдийн ашиг сонирхлын дагуу саналаа өгнө гэж Ардчилсан нам үздэг. Тэгээд сонгогчид өөрсдийн ашиг сонирхлын эсрэг санал өгөхтэй зэрэг тэд гайхаж алмайрдаг.“Бүгд Найрамдах намын улс төрийн бодлого ядуусыг чухам элгээр нь газар мөлхүүлэх нь харваас тодорхой байхад ядуус яагаад Бүгд Найрамдах намд саналаа өгөөд байдаг юм бэ?” гэж тэд надаас асуудаг. Ардчилсан намынхан, консерватив үзэлтэй ядуу иргэн дээр очоод, Ардчилсан намд саналаа өгөх нь түүний ашиг сонирхолд хэрхэн нийцэхийг дахин дахин тайлбарладаг. Энэ стратеги нь харваас бүтэхгүй байгаа нь тодорхой авч Ардчилсан намынхан ахин дахин толгойгоороо хана мөргөдөг. 2012 оны сонгуулиар, Митт Ромнигийн бодлого зөвхөн баячуудад тусаа өгөхөөр зүйл байна гэж Ардчилсан намынхан үзсэн. Гэвч энэ улсын хамгийн ядуу консерватив үзэлтэй ард иргэд нөгөө л янзаараа, өөрийн ашиг сонирхлыг гаргуунд нь гарган Бүгд Найр­ амдах намын төлөө саналаа өгчээ. Ромни ерөнхийдөө ядуу ард иргэдийн талаар тун таагүй үг хэлсэн ч тэд үүнийг үл тоосон юм. АНУ-­ын нийт хүн амын гурваны нэг нь хэзээ нэгэн цагт хамгийн баян нэг хувьд багтана гэж итгэдэг гэсэн судалгаа бий. Тэд, яах вэ, хэзээ нэгэн цагт баяжиж хамгийн баячуудын эгнээнд элсэнэ гэж итгээд ирээдүйн ашиг сонирхлоо харгалзан санал өгдөг юм санж; тэгвэл хэзээ ч супер баян болно гэж мөрөөддөггүй гурваны хоёрын тухайд юу гэх вэ? Та саналаа өгөхдөө одоогийн ашиг сонирхол эсвэл ирээдүйн ашиг сонирхлоо харгалзахгүй байгаа нь илт. Хүн ард заавал ашиг сонирхлоо харгалзан саналаа өгдөг байх албагүй. Тэд ижилслээ ( identity ), өөрсдийн үнэт зүйлээ харгалзан, өөртэйгөө ижил гэж үзсэн хүндээ саналаа өгдөг. Тэд ашиг сонирх­ лоороо ижилсэж байж болно. Тийм зүйл байх боломжтой. Хүмүүс өөрийг ашиг сонирхлоо огт хайхардаггүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ тэд ижилслээ харгалзаж саналаа өгдөг. Ижилсэл нь ашиг сонирхолтой нь уялдаж байвал тэд үүний төлөө саналаа өгнө. Үүнийг ойлгох нь тун чухал. Сонгогчид зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг харгалзан саналаа өгдөг гэж үзэх нь тун ноцтой алдаанд хүргэнэ. Гурав дахь алдаа нь энэ: Улс төрийн сонгуулийн кампанит ажил бол маркетингийн кампанит ажилтай адил юм гэсэн зүйрлэл бий. Үүнд улс төрийн сонгуульд нэг дэвшигч нь нэг ёсны маркетингийн бүтээгдэхүүн, харин нэр 28- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ дэвшигчийн аливаа асуудлын талаарх байр суурь нь тухайн бүтээгдэхүүний онцлог шинж гэсэн үг болно. Энэ цаашаа сонгууль нь нэр дэвшигч ямар асуудлыг голлож анхаарах хэрэгтэйг тодорхойлно гэх дүгнэлтэд хүргэдэг. Нэр дэвшигчийн байр суурийг харгалзан үзвэл, чухал аль асуудлыг илүү хөндөж яривал нэр дэвшигч сонгогчдоос илүү их дэмжлэг авах вэ? Жороор олгодог эмийн тухай ярих нь уг нэр дэвшигчид хамгаас зөв бол тэр энэ талаар л ярина гэсэн үг. Хамгийн зөв сэдэв нь нийгмийн хамгаалал бол мөн ялгаагүй кампанит ажлаа нийг­мийн хамгаалалд төвлөрүүлнэ. Та хамгаас чухал сэдвүүдээ жагсаагаад тэр жагсаалтынхаа дагуу ярина. Түүнээс гадна зах зээлийн сегментчилэл хийж болно. Дүүрэг, дүүргийн хувьд хамгийн чухал сэдвийг нь олж тогтоогоод тухайн дүүрэгт очихдоо тэр сэдвээрээ ярина гэсэн үг. Гэвч энэ арга бүтэхгүй. Заримдаа хэрэгтэй байж болно; яг үнэндээ Бүгд Найрамдах намынхан энэ аргыг жинхэнэ аргад­ аа нэмэлт болгож хэрэглэдэг. Харин тэдний жинхэнэ арга нь, амжилтад хүрсэн гол шалтгаан нь, тэд үзэл баримтлалын хувьд итгэдэг зүйлээ ярьдагт оршино. Тэд үзэл баримтлалаа ярьдаг; тэд сонгогчдодоо тэдний хүрээ жаазанд яг тохируулан ярьдаг. Либерал болон прогрессив үзэлт нэр дэвшигчид сонгогчдынхоо ерөнхий хандлагыг харгалзаж, барууны үзэл рүү хэлбийж, илүү“төвийг сахисан” үзэл баримтлал руу ойртохоор шийддэг. Харин консерватив үзэлтнүүд зүүн тийш огтхон ч хэлбийдэггүй хэр нь ялалт байгуулдаг! Яагаад? Когнитив өнцгөөс харах юм бол сонгогчид гэж чухам хэн бэ? Нийт сонгогчдын 35­40 хувьд нь хатуу чанга эцэг бүхий гэр бүлийн загвар улс төрийн үзэлд нь давамгайлдаг байх. Үүний нэгэн адилаар, өөр нэг 35­40 хувьд нь халамжлагч эцэг эхтэй гэр бүлийн загвар улс төрийн үзэлд нь давамгайлдаг биз. Тэднээс гадна хүмүүсийн“завсрын” гэж нэрлэдэг сонгогчид бий. Завсрын сонгогчид ямар нэг улс төрийн үзэл баримтлахгүй.“Завсрын” гэх сонгогчдыг тодорхойлох ёс суртахууны тогтолцоо эсвэл улс төрийн байр суурь гэж үгүй. Тэд үнэндээ зарим асуудалд консерватив байр суурь, зарим асуудалд прогрессив байр суурь баримталдаг гол төлөв хоёрдмол чиг хандлагатай хүмүүс юм. Ямар асуудал дээр консерватив, ямар асуудал дээр прогрессив байр суурьтай байх нь хүн хүнээс хамаараад өөр өөр. Би энд тэдний улс төрд давамгайлдаг гэж хэлсэн байгааг ан­заарна уу. Учир нь хүнд консерватив, прогрессив хоёр үзлийн аль аль нь байдаг. Нэг нь идэвхтэй, - 29 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ нөгөө нь идэвхгүй төлөвт байж болно. Прогрессив үзэлтнүүд Жон Уэйний эсвэл Арнольд Швар­ ценеггерийн тоглосон киног үзээд ойлгож болно.“Би энэ кинонд яг ямар гэгчийн үйл явдал өрнөөд байгааг ойлгосонгүй” гэж тэд хэлэхгүй. Тэдэнд үгүйдээ л идэвхгүй төлөв бүхий хатуу чанга эцгийн загвар суусан байна гэсэн үг. Түүнчлэн та консерватив үзэлтэй бөгөөд Опраг ойлгож байгаа бол танд халамжлагч эцэг эхийн загвар идэвхгүй байдлаар суусан байна гэсэн үг. Энэ хоёр үзэл манай соёлд өргөн хүрээнд суусан учир хүн бүрд энэ хоёр үзэл зэрэг шингэсэн байгаа. Хүн хэзээ ямагт зөвхөн ганц л үзэлд баригдан амьдрах ч албагүй. За тэгэхээр гол асуулт бол: Та гэр бүлд түшиглэсэн загваруудын аль нэгийг баримталж амьдарч байна уу? Гэхдээ энэ асуулт төдий л тодорхой бус юм. Амьдралын олон онцлог тал бий; хүмүүс амьдр­ алын зарим зүйлд гэр бүлийн нэг загварыг баримталсан хэр нь өөр бусад зүйлд гэр бүлийн нөгөө загварыг баримталдаг. Надтай цуг ажилладаг нэг залуу л гэхэд гэртээ бол халамжлагч эцэг эхийн загвараар амьдарч, улс төрд либерал үзэл баримталж, сургуульд хичээлийн танхимд хатуу чанга эцэг хүн шиг байдаг. Үйлдвэрчний эвлэлийн улс төрийн үзэл баримтлалдаа халамжлагч эцэг эхийн загварыг дагадаг хөх захтнууд(ажилчид) гэртээ ерөнхийдөө хатуу чанга эцгийн байр суурийг баримталдаг гэдгийг ерөнхийлөгч Рейган мэддэг байв. Тиймээс ч тэр өрх гэр бүлд түшиглэсэн зүйрлэлүүдийг нэлээд ашиглаж, эдгээр зүйрлэлийнхээ ачаар, хатуу чанга эцэг шиг бодож сэтгэх арга замыг өрх гэр бүлээс улс төр хүртэл түгээн тараадаг байлаа. Үүнийг ойлгох нь маш чухал. Хамгийн гол зорилго бол,“ завср­ ын” хүмүүст өөрийн загварыг идэвхжүүлэх явдал юм. Завсрын сонгогчдод гэр бүлийн хоёр загварын аль аль нь суусан бөгөөд, тэд амьдралын өөр өөр зүйлд өөр өөр загварыг баримталж шийдвэр гаргадаг. Тэднийг улс төрийн асуудалд, сонгуульд таны загварыг дагадаг болгох нь таны гол зорилго юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гаргахдаа таныхтай ижил үзэл баримтлал, моралын тогтолцоо ашигладаг болгоно гэсэн үг. Үүний тулд та хүмүүстэй өөрийн үзэл баримтлалд тохирсон хүрээг ашиглан ярих хэрэгтэй. Гэхдээ ярих үедээ, өнөөг хүртэл эсрэг талд саналаа өгсөөр ирсэн завсрын сонгогчдыг гомдоохгүй байхад анхаарах нь чухал. Тэд хоёр загварын аль алийг амьдралдаа ашиглаж ирсэн учир улс төрийн тухайд нөгөө талын байр суурийг дэвжих загварыг идэвхжүүлсэн байж болно. 30- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Энэ асуудлыг шийдэх аргыг ерөнхийлөгч Клинтон ухаалгаар бодож олжээ. Тэрээр нөгөө талын хэл яриаг“хулгайлсан байна”. Жишээ нь, тэр“Халамжийн бодлогын шинэчлэл”-­ ийн тухай ярьсан. Тэр“Том засгийн газрын нас гүйцсэн” гэж хэлсэн. Клинтон хийхийг хүссэнээ хийсэн, гэхдээ тэдний хэлийг ашиглаж, энэ бүхнийг тодорхойлохдоо тэдний хэрэглэдэг үгсийг ашиглав. Үүнд тэд үнэхээр их дургүйцжээ. Тэнэг хүнтэй тэнэг хүний ойлгох хэлээр ярих нь хамгийн зөв болж таарсан байгаа биз? Тэгээд юу болсон гээч? Клинтоны дараа Жорж В.Буш гарч ирснээр, “энэрэнгүй консерватив үзэл” гэгч бий болов.“Цэлмэг тэнгэр” санаачилга, “Эрүүл ой” санаачилга,“Ямар ч хүүхдийг үлдээхгүй” хууль гэх мэт. Халамжлагч гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэдэг ард иргэдийг тайвшруулах зорилгоор ийм үг ашиглаж байсан ч жинхэнэ бодлого нь мөнөөх л хатуу чанга эцгийн бодлого байв. Ийм үг яриа хэрэглэх нь өөрт нь эргэлзэж тээнэгэлзэж байсан завсрын хүмүүсийг ч өөртөө татна. Үгийг яг эсрэг утгаар нь ашигладаг Орвеллийн 7 маягийн энэ хэлийг завср­ ын сонгогчдын татахын зэрэгцээ суурь хөрсөө (угийн консерват­ ив үзэлтэй сонгогчид) улам бэхжүүлэхийн тулд ашигладаг. Энэ бол консерватив стратегийн нэг хэсэг. Либерал болон прогрессив үзэлтнүүд энэ стратегийн эсрэг нөгөө л өөрийгөө өмөөрсөн чиг хандлагаа харуулдаг. Хамгийн түгээмэл хариу үйлдэл нь,“Энэ консерватив үзэлтнүүд ёстой муу хүмүүс юм аа; тэд Орвеллийн маягийн хэл ашиглаж байна. Тэд бодож төлөвлөснийхөө яг эсрэгийг хэлж ярьж байна. Тэд бол худалч амьтад. Муу. Ёстой муу” гэх. Тэдний зөв. Гэхдээ тэд ийм Орвеллийн маягийн үг хэллэгээ яг хэрэгтэй үед нь ашиглаж байгааг анзаарах хэрэгтэй. Тэр нь ямар үе вэ гэхээр, тэд сул дорой болсон, өөрийнхөө үнэн төрхийг илчилж харуулах, санасан бодсоноо шууд хэлэх боломжгүй болсон үе юм. Тэд“Бохир тэнгэр” санаачилга,“Ой устгал”­ ын хууль эсвэл“Үндэсний боловсролыг үгүй хийх” хуулийг гаргаж байна гээд төсөөл дөө. Тэд ялагдана. Үнэхээр хийхээр төлөвлөж буй ажлыг нь хүмүүс дэмжихгүй гэдгийг тэд мэднэ. Орвеллийн маягийн хэлээр ярьж байгаа бол тэнд сул тал, Орвеллийн маягийн сул тал байж таарна. Хэн нэг хүн Орвеллийн маягийн хэлээр ярьж байвал, та тухайн нөхцөл байдал, цаг мөчийг сайн анзаарч ажиглах хэрэгтэй. Учир нь үүний тусламжтайгаар та тэдний сул газрыг олж чадна. Тэд Орвеллийн - 31 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ маягийн хэлээр байнга ярьдаггүй. Ийм хэлээр ярьж байх үеийг нь анзаараад, сул талыг нь олж, өөрт ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй. Энэ тухайд байгаль хүрээлэн буй орчинтой холбоотой маш боломжийн жишээ бий. Барууны үзэлтнүүдийн хэл зүйч гэж нэрийдэж болох Фрэнк Лунц хэлний хэрэглээний гарын авлага номууд бичсэнийг консерватив нэр дэвшигчдээс гадна хуульчид, шүүгчид, олны өмнө үг хэлдэг бусад хүмүүс, тэр бүү хэл ирээдүйд консерватив төрийн зүтгэлтэн болохоор шамдаж буй ахлах сур­ гуулийн сурагчид уншдаг. Эдгээр номдоо Лунц, консерватив үзэлд ашигтайгаар хэлийг хэрхэн ашиглаж болохыг уншигчдадаа зөвлөж танилцуулдаг. “Дэлхийн дулаарал”( global warming ) хэмээх үг айдас төрүүлэм санагдахаас гадна хүнээс үүдэлтэй мэт санаа агуулж буй учир энэ үгийг хэрэглэхгүй бай гэж консерватив үзэлтнүүдийг ятга­ сан хүн нь Лунц. Үүний оронд, “цаг уурын өөрчлөлт” хэмээх нэр томьёог хэрэглэхийг зөвлөжээ. Учир нь “цаг уур” гэдэг нь(магадгүй санаанд дал мод зэргийг авчирч) илүү таатай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ,“өөрчлөлт” хүний ямар нэг оролцоогүйгээр явагдах боломжтой. 2003 онд шинжлэх ухааны ертөнц, эрдэмтэд тэр чигтээ консерватив үзэлтнүүдийн эсрэг чиглээд ирэхтэй зэрэг Лунц консерватив үзэлтнүүдэд Орвеллийн маягийн хэл ашигла­ хыг зөвлөсөн юм. Нүүрс эсвэл цөмийн эрчим хүчний станцын тухай ярихдаа ч“эрүүл”,“цэвэр”,“аюулгүй” зэрэг үгийг хэрэглэж байхыг тэр зөвлөв. Тэгээд л“цэвэр нүүрс” гэдэг нэр томьёо гарч ирсэн. Агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй консерватив үзэлтнүүдийн баталсан хууль эрх зүйн бичгийн нэр нь“Цэвэр агаар” хууль. Шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй, түүнчлэн АНУ­-ын эдийн засагт аюул занал учруулж магадгүй гэж хэлэ­ хийг хүмүүст санал болгох замаар Фрэнк Лунц дэлхийн дулаарлыг үгүйсгэх хандлагыг дэмждэг. Саяхан түүний хэлэлцүүлгийн бүлэг нь, дулаан ялгаруулалт, бохирдлоо багасгасан аж ахуйн нэгжийг урамшуулах замаар дэлхийн дулаарал, бохирдлыг дэмжих хуулийг дэмжсэн. Түүнчлэн тэрээр байгалийн хий, газрын тосыг өндөр даралттай шингэнээр шахаж гарган авах аргыг дэмждэг“эрчим хүчний бие даасан байдал”-ы­ н хэлийг ашиглахыг зөвлөжээ. Уг хэлээр ярихад дэлхийг аврах тухай огтхон ч яригддаггүй. Лунц эмэгтэй хүнтэй хэрхэн ярих талаар нэгэнтээ бичжээ. Эмэгтэй хүнтэй яаж ярих вэ? Лунцын үзэж буйгаар, эмэгтэйчүүд зарим тодорхой үгст дуртай байдаг аж. Тиймээс та эмэгтэйчүүдийн өмнө гарч ярихдаа энэ үгсийг, 32- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ тодруулбал,“хайр”,“чин зүрхн­ ээсээ”,“хүүхдүүдийн төлөө” гэх үгсийг аль болох олонтоо хэлэх учиртай байна. Мөн үеийн Бушийн илтгэлүүдийг та унших юм бол,“хайр”,“чин зүрхнээсээ”,“хүүхдүүдийн төлөө” гэх үгс ямар олон удаа хэрэглэгдсэнийг анзаарна. Хэлийг ийнхүү ашиглах нь нэг ёсны шинжлэх ухаан юм. Аливаа бусад шинжлэх ухааны нэгэн адилаар, үүнийг сайн болон муу зорилгоор ашиглаж болно. Ийм хэлний хэрэглээг хүмүүст зааж сургаж болно. Түүнчлэн ийм хэлний хэрэглээ нь сахилга бат шаарддаг. Консерватив үзэлтнүүд хэлний сахилга батыг хүчээр эзэмшүүлдэг. Олон байгууллагад“пиццаны сан” гэж бий: Тэр нь ямар учиртай вэ гэхээр, та“буруу” үг хэрэглэх бүрдээ тэр санд хорин таван цент хийх ёстой. Ийнхүү“татвараас чөлөөлөх” ( tax relief ) эсвэл“хагас төрөлтийн үр хөндөлт” ( partial-birth abortion ) зэрэг үгсийг хүмүүс даруй сурдаг. Гэхдээ Лунц иймэрхүү үг хэллэгээс илүүтэйгээр хэлний хэрэглээнд анхаарал хандуулдаг. Хэлний зөв хэрэглээ нь санаа бодлоос, өөрөөр хэлбэл асуудлыг зөв хүрээнд, зөв өнцгөөс харахаас эхэлдгийг тэр ойлгожээ. Бидний хатуу чанга эцгийн морал гэж нэрлэсэн тууштай консерватив моралын харах хүрээг тусгасан тийм хүрээнд асуудлыг суулгах хэрэгтэй гэдгийг тэр ойлгосон гэсэн үг. Түүнчлэн Лунц зохиол бүтээлдээ зөвхөн хэлний тухай ч бичдэггүй. Асуудал бүрийн хувьд консерватив тайлбар нь юу юм, прогрессив тайлбар нь юу юм, түүнчлэн консерватив өнцгөөс прогрессив баримт руу хэрхэн дайрч довтлох хэрэгтэй вэ гэдгийг тэр тайлбарладаг. Лунц маш тодорхой өгүүлсэн: Санаа анхдагч. Либерал үзэлтнүүдийн гаргадаг томоохон алдаануудын нэг нь өөрсдөд нь шаардлагатай бүх санаа тэдэнд бий гэж тэд боддог явдал юм. Ердөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүрэх боломж л тэдэнд алга гэж тэд боддог. Эсвэл магадгүй зарим нэг шидэт үг хэллэг, жишээ нь, консерватив үзэлтнүүдийн “хагас төрөлтийн үр хөндөлт” гэдгийн либерал хувилбар. Хэрэв тэнд ердөө нэрлэх үг л дутагдаад байх шиг санагдаж байгаа бол энэ нь яг үнэндээ танд санаа дутагдаж буйн илрэл юм. Санаанууд хүрээ хэлбэрээр гарч ирдэг. Хүрээ нь бэлэн байвал үг шууд урсаад гараад ирнэ. Та угаас анзаарсан биз; консерватив үзэлтэй хүн зурагтаар гарахаараа“татвараас чөлөөлөх” гэх мэт хоёрхон үг л хэлдэг бол прогрессив үзэлтэн өөрийгөө санаагаа тайлбарлах гэж уртаас урт догол мөрийг дүүргэм олон үг урсгад­ аг. Консерватив үзэлтэн - 33 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ “татвар бол дарамт эсвэл шаналгаа юм” гэх тогтсон хүрээнд таарах“татвараас чөлөөлөх” хэмээх хоёр үгээ л ашиглачихна. Харин нөгөө талд тогтсон хүрээ гэж байхгүй. Та мэдээж хэрэг татварын тухай ярьж болно, гэвч тогтсон хүрээ, гаргаж тавьсан санаа байхгүй учир яриа тань нэлээд сунжирна. Когнитив шинжлэх ухаанд энэ үзэгдлийг“ойлголт дутагдах” ( hypocognition ) гэж нэрлэдэг. Ямар нэг тодорхой санаа, ганц хоёр үгээр шууд санаанд буух тогтож хэвшсэн харьцангуй энгийн хүрээ байхгүй байхыг ингэж хэлнэ. Антропологич төдийгүй эмчийн мэргэжлийг давхар эзэмшсэн талийгч Боб Леви 1950­иад онд Тахитид судалгаа хийж байхдаа энэ үгийг анх ашиглажээ. Тахитид амиа хорлолтын хувь хэмжээ яагаад ийм өндөр байгааг судлах явцдаа Леви, тахитичуудад(ялангуяа талийгчдын хойноос) гашуудах ( grief ) хэмээх ойлголт байдаггүйг олж мэдсэн байна. Тэд мэдээж хэрэг гашууддаг. Тийм мэдрэмж тэдэнд төрдөг. Гэвч үүнийг илэрхийлэх ойлголт эсвэл нэрлэх нэр тэдэнд байхгүй. Тахитичууд үүнийг жирийн нэг мэдрэмж гэж хардаггүй байв. Гашуудлаа илэрхийлэх ямар нэг заншил ёслол ч байхгүй. Гашуудаж буй хүнийг ойлгож тайвшруулах, зөвлөгөө өгөх юм ч байхгүй. Тэдэнд чухал шаардлагатай ойлголт нь байхгүй нь амиа хорлолт өндөр хувьтай байхад нөлөөлжээ. Прогрессив үзэлтнүүд яг ийм ойлголтын дутагдалд ороод байна. Консерватив үзэлтнүүд ч урьд нь ийм асуудалтай байсан. 1964 оны ерөнхийлөгчийн сонгуульд Голдуотер ялагдахад, консерватив үзэлтнүүдэд өнөөдөр хэрэглэж буй ойлголт, үгсийнх нь ихэнх нь байгаагүй. Түүнээс хойших тавин жилийн хугацаанд консерватив философичид ойлголтын хоосон орон зайгаа дүүргэж чаджээ. Харин бидний хувьд, ойлголтын орон зай дүүрээгүй, дундуур хэвээр. Одоо“татвараас чөлөөлөх” хэмээх томьёо руугаа буцаж очъё. Татвар гэж юу вэ? Орчин үеийн соёл иргэншилтэй улс оронд татвар нь амьдрахын тулд төлөх ёстой зүйл юм. Ардчилал, боломжийг олж авахын тулд, автозам, интернэт, шинжлэх ухаан, анагаах ухааны байгууллагууд, харилцаа холбооны тогтолцоо, агаа­рын тээвэр зэрэг өмнөх татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан дэд бүтцийг ашиглахын тулд төлдөг зүйл. Энэ бүхний төлбөрийг татвар төлөгч төлсөн, төлсөөр ч байна. Бид татварын тухайд үгүйдээ л хоёр янзын зүйрлэл хэлж болно. Юун түрүүнд 34- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ татварыг хөрөнгө оруулалт гэж үзнэ. Дараах сурталчилгаанд анхаарлаа хандуулна уу: Эцэг эх маань өөрсдийн болон бидний ирээдүйн төлөө татвар төлж хөрөнгө оруулсан. Тэд татварын мөнгөөрөө муж хоорондын хурдны зам, интернэт, шинжлэх ухаан, анагаах ухааны хөгжил, харилцаа холбооны тогтолцоо, агаарын тээвэр, сансар судлалын хөтөлбөрт хөрөнгө оруулсан. Тэд ирээдүйд хөрөнгө оруулж, бид тэдний төлсөн татварын үр шимийг хүртэж байна. Өнөөдөр бидэнд буй хурдны зам, сургууль, коллеж, интернэт, агаарын тээвэр зэрэг хөрөнгө эцэг эхийн маань хийсэн ухаалаг хөрөнгө оруулалтаас үүдэлтэй. Энэ сурталчилгааг олон жилийн турш дахин давтаж байна гэж төсөөл дөө. Аажмаар,“Татвар гэдэг бол ирээдүйд оруулж буй ухаалаг хөрөнгө оруулалт юм” гэсэн хүрээ, харах хүрээ тогтоно. Эсвэл өөр нэг зүйрлэл бас байж болно: Татвар гэж Америкт амьдарч буй гишүүний төлбөрөө төлөхийг хэлнэ. Та аливаа бүлэг, дугуйлан, нийгэмл­ эгт гишүүнээр элсэхдээ гишүүний хураамж төлдөг дөө. Яагаад? Яагаад гэвэл тэр клубт ашиглах усан сангаа та бариагүй. Та үүнийг цааш нь авч явах ёстой. Та сагсан бөмбөгийн заалыг бариагүй. Харин хэн нэгэн хүн үүнийг цэвэрлэх ёстой. Та теннисийн талбайг ашиглахгүй байж болох ч хураамжаа төлөх л ёстой. Үгүй бол теннисийн талбайг цэвэрлэж авч явах зардал мөнгө бүрдэхгүй, талбай сүйрнэ. Татвараас зайлс­ хийж Бермуда руу нүүдэг корпорацууд шиг татвараас зайлсхийдэг хүмүүс улс орондоо төлөх ёстой хураам­жаа төлөхгүй байна гэсэн үг. Татвар төлөгч байна гэдэг бол эх оронч байна гэсэн үг. Улс орноо хаяж зугтаад, татвараас зайлсхийнэ гэдэг бол эх орноосоо урваснаас ялгаагүй хэрэг. Эцэг Билл Гейтс үүнийг хамгийн зөв тодорхойлсон байж магад. Өв залгамжлалын татварыг хадгалж үлдээх талаар ярьж байхад, тэр хүү Билл Гейтс хоёр интернэтийг олж нээгээгүй гэдгийг тэр хэлсэн юм. Тэд харин интернэтийг ашиглан маш их мөнгө олсон. Дан ганц өөрийн хүчээр хөлжиж баяжсан хүн гэж хаана ч байхгүй. Бизнес эрхлэгч бүр АНУ-­ын дэд бүтцийг ашиглаж мөнгө олж байгаа. Харин тэрхүү - 35 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ дэд бүтцийг татвар төлөгчдийн мөнгөөр босгосон. Тэр мөнгөө ганцаараа, цор ганц өөрийн хүчээр олоогүй. Тэр татвар төлөгчийн дэд бүтцийг ашигласан. Өөр бусад татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон банкны тогтолцоо, төрийн банк­ны тогтолцоо, Сангийн Яам, нийт хэргийнх нь арваны ес нь компанийн хэрэг байдаг шүүхийн тогтолцоог ашиглаж тэр баяжсан. Татвар төлөгчдийн энэ хөрөнгө оруулалт нь компаниудыг, баян чинээлэг хөрөнгө оруулагчдыг дэмждэг. Цор ганц өөрийн хүчээр баяжсан хүн гэж үгүй! Хөрөнгө чинээтэй хүмүүс өмнөх татвар төлөгчдийн үнийг нь төлсөн тэр зүйлийг ашиглан улам бүр баяжиж байна. Тэд энэ улсын татвар төлөгчдөд маш их өртэй, өрөө буцааж төлөх учиртай. Эдгээр нь татварын тухай хамгийн зөв үзэл боловч бидний тархинд хараахан суугаагүй байгаа юм. Тархины маань мэдрэлийн эсийн холбоост зохих ёсоор суух хүртэл эдгээр үзлийг дахин дахин давтах хэрэгтэй. Гэхдээ үүнд цаг хугацаа шаардлагатай. Ганцхан шөнийн дотор бүтчих хэрэг биш. Яг одоо эхэл. Консерватив үзэлтнүүд асуудлыг амжилттай хүрээнд суулгасан учир ялж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Тэд биднээс дөч тавин жилийн өмнө эхэлсэн. Түүнээс гадна биднийхээс хоёр тэрбум долларыг судалгааны бүлгүүддээ хөрөнгө оруулсан. Одоо ч тэд урьтаж сэтгэж байна. Прогрессив үзэлтнүүд харин урьдаас сэтгэж чадахгүй байна. Прогрессив үзэлтнүүд консерватив үзэлтнүүдийн яриаг сонсохоороо үг хэлээр доромжлуулсан гэж бодоод даруй хамгаалалтад шилждэг. Төрд алба хашиж буй Ардчилсан намынхан байнга довтолгоонд өртдөг. Тэд өдөр бүр консервативчуудын санаачилгад хариу өгөх хэрэгтэй болдог.“Өнөөдөр тэдний эсрэг сөрж тэмцэхийн тулд яах хэрэгтэй вэ?” гэсэн асуултад өдөр бүр хариулах хэрэгтэй болно. Ингээд тэдний улс төр“идэвхтэй урагш ахисан”, биш харин“хариу үзүүлсэн” дүр байдалтай болно. Зөвхөн төрийн албан тушаалтнуудын хувьд ч биш. Би улс орон даяар аль нэг үзэл бодлыг өмгөөлж буй өмгөөллийн бүлгүүдтэй ярилцаж, тэдэнтэй хамт ажиллаж, асуудлыг хүрээлэх тал дээр туслахыг чармайж ирсэн. Иймэрхүү байдлаар би дөрвөн зуу гаруй бүлэгтэй ажиллажээ. Тэд бүгд ижил асуудалтай байдаг: Тэдэн рүү байнга довтолдог, тэд дараагийн дайралт довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалахыг хичээдэг. Үнэндээ тэдэнд ажлаа төлөвлөх цаг зав ч гардаггүй. Урт хугацааны төлөвлөгөө бодож боловс­ руулах цаг зав байхгүй. 36- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Өөрсдийн тодорхой асуудлуудаасаа цааш давж сэтгэх, бодож эргэцүүлэх цаг зав тэдэнд үгүй. Тэд бүгд сайн хүмүүс: ухаалаг, ажилдаа бие сэтгэлээ зориулсан хүмүүс. Гэхдээ тэд байнга хамгаалалтын байдалтай байдаг. Яагаад? Санхүүжилтээс өөр зүйл санаанд орж ирэхгүй байх тухай бодож байх үед үүнийг тайлбарлахад хэцүү. Барууны үзэлтэй судалгааны бүлгүүд хандив, засгийн газрын тэтгэлэг олохдоо тун сайн. Нэг дор хэдэн саяар нь авдаг. Үнэхээр сайн санхүүжилттэй. Түүнээс гадна тэд ирэх жил, түүний дараах жилд ч мөн санхүүжилт авна гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй, санхүүжилт нь тун баталгаатай. Тэр нөгөө засгийн газрын санхүүжилт гэдгийг сана даа, үүнд ямар ч болзол нөхцөл, хязгаарлалт байдаггүй. Хэрэгтэй гэж үзсэнээ хий. Сэхээтнүүдийг хөлсөлж ажиллуул. Авьяаслаг хүмүүсийг цуглуул. Түүнчлэн энэ байгууллага институтүүд ирээдүйн хүн хүчийг бэлддэг. Харин прогрессив сангууд ч мөнгөө бага багаар жигд тараадаг. Энд хорин таван мянган доллар, тэнд магадгүй тавин мянган доллар өгнө. Магадгүй бүр зуун мянган доллар. Бүр ихийг ч өгч магад. Гэхдээ ижил зорилготой байгууллага, үйл ажилд санхүүжилт олгохыг хөрөнгө мөнгө дэмий үрсэн хэрэг гэж үздэг учир тухайн санхүүжилтийг авсан байгууллага бусдаас өөр ажил төсөл хэрэгжүүлэх учиртай. Түүнээс гадна тэд консерватив үзэлтнүүд шиг төрөөс санхүүжилт авдаггүй; санхүүжилт авсан байгууллага нь үүнийгээ дураараа захирч зарцуулах эрхгүй. Урт хугацааны, богино хугацааны эсвэл өөр хоорондоо холбогдсон бодлогуудын талаар бодож эргэцүүлэхээр эрдэмтдийг хөлслөх, дэд бүтэц байгуулах, ажил мэргэжлийн замналын хөгжилд уг санхүүжилтийг зарцуулах нь ч мөн зохимжгүй. Санхүүжилтийг дэд бүтцэд бус харин өвсний үндэс буюу халамж үйлчилгээ шаардагдсан хамгийн доод түвшний иргэд хүмүүсийн үйлчилгээнд шууд зарцуу­ лахыг чухалчилна. Прогрессив санхүүжилт ихэнхдээ иймэрхүү замаар зарцуулагдана. Тиймээс тэдний санхүүгээр дэмжиж буй байгууллагууд нь тун нарийн зүйлд төвлөрөх учиртай. Тэд аливаа салбарын хүрээнд биш, зөвхөн нэг төслийн хүрээнд нь ажиллах ёстой. Идэвхтнүүд, бүлгийн гишүүд илүү цагаар ажиллаж, бага цалин авдаг, тэдэнд бусад хүмүүстэй хэрхэн холбогдох учиртай вэ гэдгийг бодож эргэцүүлэх цаг зав, эрч хүч байхгүй. Асуудлынхаа харах хүрээг тодорхойлох талаар бодох цаг эсвэл мэдлэг тэдэнд ихэнхдээ дутагддаг. Улам бүр нарийн - 37 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ хүрээний асуудалд төвлөрөхийг тогтолцоо тэднээс шаардана. Үүний улмаас тэд бус­даас тасарч зожгордог. “Яагаад ийм байдаг юм бэ?” гэж та асуух байх. Үүний цаана нэг шалтгаан байдаг. Таны бодож эргэцүүлэх учиртай, гүн гүнзгий шалтгаан бий. Барууны үзлийн моралын шатлалд, моралын тогтолцоогоо хамгаалах, хадгалж үлдэхийг хамгийн ихээр чухалчилдаг. Үүнд хамгийн өндөр үнэ цэнийг өгнө. Гол зорилго тань энэ бол, та юу хийх ёстой вэ? Та дэд бүтцээ хөгжүүлнэ. Урьдаас хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авч өөрийн болгоно. Урьдчилж төлөвлөнө. Хэрэв тэд Холбоотны нийгэмлэгт(Federalist Society) нэгдэнэ гэх юм бол барууны үзэлтэй элсэгчдэд их сургуулийн хуулийн ангид суралцах тэтгэлэг өгөх гэх мэт төсөл хэрэгжүүлнэ. Дараа нь та тэдэнд сайхан ажлын байр санал болгоно. Улмаар та өөрийн ертөнцийг харах үзлээ түгээн дэлгэрүүлэхийн тулд урт хугацаанд өөрт хэрэгтэй хүмүүс болон нөөцөө олж авахыг хичээх нь тун ухаалаг хэрэг болно. Зүүний үзлийн хувьд, тусламж шаардлагатай хүнд туслах нь хамгаас эрхэмд тооцогдоно. Тиймээс хэрэв та өөрийн гэсэн сантай бол эсвэл сан үүсгэж байгаа бол, яавал та сайн хүн болох вэ? Аль болох олон хүнд тусалж байж та сайн хүнд тооцогдоно. Улсын төсвийн хэдий чинээ багасгана тусламж шаардлагатай хүний тоо төдий чинээ өснө. Тиймээс та мөнгө өвсний үндэс байгууллагуудад жигдхэн тарааж өгөөд, дэд бүтэц барьж босгох, авьяаслаг хүмүүсийг дэмжих, эрдэмтдэд зарцуулах ямар ч мөнгөгүй хоцорно. Аль болох олон хүнд туслах нь чухал учир адил төстэй байгууллагуудыг дэмжих хэрэггүй. Сайн хүн, сайн сан гэдгээ яаж мэдэгдүүлэх вэ? Тусламж үзүүлэх хүмүүсийнхээ нэрийг жагсааж; хэр олон хүн байна төдий чинээ сайн. Ингээд та барууны үзэлтнүүдэд тустай тогтолцоог мөнхжүүл­лээ. Энэ зуур уг тогтолцоо, мэдээж хэрэг, ядууст ч бас тусаа өгнө. Асуудлын гол нь, хүмүүст ямар ч тусламж хэрэггүй байгаа юм биш, тэдэнд тусламж хэрэгтэй. Гэхдээ улсын төсөв, татвар танагдсанаар барууны үзэлтнүүд зүүний үзэлтнүүдийг хувьчилдаг. Өөрөөр хэлбэл, баруунтнууд зүүнтнүүдийг төр засгийн дэмжих учиртай тэр зүйлд, тэр төсөл хөтөлбөрт хувийн хэвшлийн мөнгийг улам ихээр зарцуулахад хүргэдэг. Энэ тухайд бидэнд хийх зүйл бишгүй. Хаанаас эхлэх хэрэгтэйгээ ярилцацгаая. Баруунтнууд үнэт зүйлийн тухай яаж ярихаа сайн мэднэ. Бид үнэт зүйлсийн 38- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ тухай ярих хэрэгтэй байна. Энэ тухай жаахан ч атугай бодох аваас бид өөрийн үнэт зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж болно. Гэвч үнэт зүйлс маань асуудал хэр тохирч буйг, асуудлыг тэдний үнэт зүйлсийн өнцгөөс бус харин өөрсдийн үнэт зүйлсийн өнцгөөс хэрхэн ярих хэрэгтэйг мэдэх төдий амаргүй. Прогрессив үзэлтнүүд ч мөн асуудлуудыг нэгдмэл байдлаар харах ёстой. Баруунтнууд энэ тухайд тун чиг овсгоотой. Миний“стратегийн санаачилга” гэж нэрлэдэг тэр зүйлийг тэд сайн мэднэ.“Стратегийн санаачилга” гэж тодорхой нэг сайтар бодож сонгосон асуудлын тухай гарах өөрчлөлт нь автоматаар өөр бусад асуу­далд нөлөөлөх тухай төлөвлөгөөг хэлнэ. Жишээ нь, татварын хөнгөлөлт. Энэ тун ядах юмгүй асуудал мэт харагдах авч татварын хөнгөлөлтийн улмаас улсын төсөвт хангалттай мөнгөгүй болж засгийн газрын нийгэмд чиглэсэн аливаа хөтөлбөрт хангалттай хөрөнгө үлдэхгүй. Зөвхөн орон гэргүй хүмүүс эсвэл сургууль эсвэл байгаль орчны хамгаалалд хангалттай мөнгө үлдэхгүй биш, бүхий л асуудалд хангалттай мөнгө үлдэхгүй. Энэ бол стратегийн санаачилга юм. Эсвэл шүүхээр шийдүүлэх хэрэгт хяналт тавих шинэчлэл байж болно.“Иргэний зөрчлийн хэргийн шинэчлэл” ( tort reform ) хэмээгддэг уг шинэчлэлийг консерватив үзэлтнүүд хамгаас чухалчилдаг. Тэд үүнийг яагаад тэгтлээ чухалчилдаг вэ? Учир нь та ганц л цохилтоор, байгаль хүрээлэн буй орчны хамгааллын тухай ирээдүйн хууль журмын үндэс болох боломжит бүхий л хэргийг шүүхэд шилжих аргагүй болгочхож байгаа хэрэг. Химийн салбар, нүүрсний салбар, цөмийн эрчим хүчний салбар зэргээр тогтохгүй ер нь аливаа бүх зүйлийн талаар хууль журам гарах боломж эрсд­ элд орно. Хохирсон талууд моралгүй эсвэл хайхрамжгүй корпо­рацууд, мэргэжилтнүүдээр их хэмжээний нөхөн төлбөр төлүүлэхээр шүүхэд зарга мэдүүлж чадахгүй байгаа нөхцөлд компаниуд мөнгө олохын тулд нийгэм, олон нийтэд хүссэнээрээ хохирол, хор хөнөөл учруулж болно гэсэн үг. Иймэрхүү хэргүүдэд чухал хөрөнгө хүч зардаг хуульчид энэхүү эрсдэлийг цаашид үүрэхүйц их мөнгө олж чадахгүй. Корпорацууд олон нийтийг хүссэнээр үл тоомсорлож болно.“Иргэний зөрчлийн хэргийн шинэчлэл”-и­ йн гол санаа энэ. Муж улс бүрд Ардчилсан намынхан хаанаас хамгийн их санхүүжилт авдаг вэ гээд шалгаж үзвэл яг ийм шүүхэд шилжсэн иргэний зөрчлийн хэргүүдэд ялалт байгуулсан хууль өмгөөлөгчдөөс хамгийн их мөнгө орж ирдэг нь харагдана. - 39 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Иргэний зөрчлийн хэргийн хуульч өмгөөлөгчид нь Ардчилсан намын маш чухал хөрөнгө оруулагчид, донорууд юм. Консерватив үзэлтнүүдийн“иргэний зөрчлийн хэргийн шинэчлэл” гэж нэрлэдэг тэр санал санхүүжилтийн энэ эх сурвалжийг үгүй хийнэ. Гэнэтхэн л Техас дахь Ардчилсан намын салбар хороонд орж ирдэг мөнгөний дөрвөний гурав нь замхарч одно гэсэн үг. Түүнээс гадна, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг компаниуд хор хөнөөлөө багасгасан гэж урамшуулал авах боломжтой болно. Тэр компаниуд хохи­рогчдод олгох нөхөн төлбөрөө бүр өмнөөс нь тооцоод, үүнийг бизнесийн зардалдаа шингээчихнэ. Хариуцлагагүй корпорацууд иргэний зөрчлийн хэргийн шинэчлэлээс маш их ашиг хонжоо олдог. Бүгд Найрамдах нам ч иргэний зөрчлийн хэргийн шинэчлэлээс их хонжоо олдог. Жинхэнэ шалтгаанаа харин тун гарамгай далдалж нууна. Иргэний зөрчлийн хэргийн шинэчлэл ердөө халуун кофе асгарч гарыг нь түлсэн гээд гучин сая доллар нөхөн төлүүлдэг “жижиг сажиг шүүхийн заргууд”ы­ г үгүй хийх гэж буй мэт харагдана. Гэвч консерватив үзэлтнүүд энэ саналаараа юунд, ямар үр дүнд хүрэх саналаа ил шууд бичээгүй. Тэдний хамгийн гол олж авах гэсэн зүйл нь саналыг хууль болгож батлуулсны дараа гарч ирнэ. Тэд шүүхэд хэлэлцэгдэж буй хэргүүдэд санаа зовж буй хэрэг огт биш. Харин хамгийн гол нь байгаль орчны, хэрэглэгчийн, ажилчны хамгааллын асуудлыг нэгмөсөн үгүй хийхэд л хамаг анхаарлаа хандуулж байгаа юм. Тэд Ардчилсан намыг санхүүжилтээс л салгахад л анхаарч байна. Үүнийг стратегийн санаачилга гэнэ. Зүүнтнүүд ганц хоёр стратегийн санаачилга гаргасан нь үнэн: Тэд байгаль орчны нөлөөллийн тайлангууд, ховордсон төрөл зүйлийн тухай хууль батлуулсан. Гэвч энэ бүхэн дөчин жилийн өмнөх хэрэг. Баруунтнаас ялгаатай нь, зүүний үзэлтнүүд стратегитай сэтгэдэггүй. Бид асуудлуудыг нэг нэгээр нь авч үздэг. Хамгийн бага ямар өөрчлөлтийг хийвэл энэхүү өөрчлөлт нь цаашлаад олон асуудалд нөлөөгөө үзүүлэх вэ гэдгийг олж мэдэхийг бид хичээдэггүй. Гэхдээ тун цөөн тооны онцгой тохиолдол бий нь бий. Өөр нэг төрлийн стратегийн санаачилга байдгийг би“гулг­ амхай бэлийн санаачилга” гэж нэрлэдэг. Тэр гулгамхай бэлд нэг хөл тавиад ангалаар доош тэр чигтээ унана гэсэн үг. Консерватив үзэлтнүүд гулгамхай бэлийн санаачилга гаргахдаа их сайн. Жишээ нь,“хагас төрөлтийн үр хөндөлт” байна. Уг нь ургийг бүтнээр нь үр хөндөх энэ мэс ажил бараг хийгддэггүй. Гэтэл консерватив 40- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ үзэлтнүүд яагаад үүнд тэгтлээ анхаарлаа хандуулаад байгаа юм бэ? Учир нь гулгамхай бэлд нэг хөл тавимагц л бүхий л үр хөндөлтийг хориглоход хүргэх юм. Үр хөндөх ихэнх мэс ажиллавар үүнээс огт өөр байдлаар явагддаг хэдий ч энэ нэр томьёог хэрэглэхтэй зэрэг бүхий л үр хөндөлтийг аймшгийн үйлдэл мэт харах хүрээг суулгаж өгч байгаа хэрэг. Сургуулийн шалгалтын тухай хууль баталдаг юм ямар учиртай вэ? Шалгалт гэгч зүйлийг харах хүрээг зөвхөн сурагчдад биш, мөн сургуульд ч мөн хэрэглэхээр, зүйрлэл ёсоор, зарим сургууль шалгалтад унана, улмаар төсвөө хасуулж шийтгүүлнэ гэсэн утга гарна. Санхүүжилтийг нь хассанаар сургуулийн сайжрах боломж улам багасаж, улмаар энэхүү алдаа цааш өөр бусад алдаа руу хөтлөн даамжирч улсын олон сургуулийг жагсаалтаас хасахад хүргэнэ. Тэгээд юу болох вэ гэхээр, улсын сургууль гэдэг нь хувийн сургуульд сурч чадахгүй сурагчдад улсаас зөвшөөрлийн бичиг авч сурдаг газар болж хувирна. Хөрөнгө чинээтэй нь сайн сургуульд, улсын сургуулиудад зориулсан татвар төлөгчдийн мөнгөөр зарим зардлыг нь төлсөн сургуулиудад сурна. Ядууст сайн сургуульд сурах мөнгө байхгүй. Ингээд сайн сургуульд сурах эрхтэй баячуу­дад зориулсан сайн сургууль, сайн сургуульд сурах эрхгүй ядууст зориулсан муу сургууль бүхий хоёр давхаргат сургуулийн тогтолцоотой болно доо. Консерватив үзэлтнүүдэд асуудал нэг бүр дээр ялалт байгуулах шаардлага байхгүй. Харин прогрессив үзэлтнүүдийн хувьд хийх ёстой олон ажил бий. Энд тэдгээрээс арван нэгийг нь жагсаалаа. • Нэгдүгээрт, консерватив үзэлтнүүд юуг зөв хийснийг, прогр­ ессив үзэлтнүүд хаана алдаа гаргасныг анзаар. Энэ зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах тухай асуу­дал биш. Тэгээд ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн хянаж чадаж байна гэдэг бол ер өчүүхэн зүйл биш. Консерватив үзэлтнүүд юуг зөв хийсэн бэ гэвэл, тэд аливаа асуудлыг өөрийн харах хүрээнд суулгаж чадсан явдал юм. Тэдний ялалтыг, өөрсдийн алдааг хүлээн зөвшөөр. • Хоёрдугаарт,“Зааны тухай бүү бод” гэдгийг сана. Хэрэв та тэдний хэлийг, тэдний хүрээг ашиглаад маргаан өрнүүлэх юм бол ялагдана. Учир нь та ингэснээр ердөө тэдний хүрээг л бэхжүүлж буй хэрэг. • Гуравдугаарт, үнэн дан ганцаараа таныг эрх чөлөөтэй бол­гохгүй. Зөвхөн үнэнийг яриад хэрэг бүтэхгүй. Та үнэнийг өөрийн харах хүрээнд амжилттай суулгах учиртай. • Дөрөвдүгээрт, та хэзээ ямагт өөрийн моралын өнцгөөс ярих ёстой. - 41 ЖОРЖ ЛЕЙКОФФ. “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ- Харах хүрээг тодорхойлох нь 101: Онол, Хэрэглээ Прогрессив бодлого прогрессив үнэт зүйлээс урган гарна. Үнэт зүйлсээ тодорхойл, үнэт зүйлсийнхээ хэлээр ярь. Стратеги, бодлогын хэлээр ярихаа боль. • Тавдугаарт, консерватив үзэлтнүүд хаанаас гарч ирдгийг ойлго. Тэдний хатуу чанга эцгийн морал, үүний үр дүнг маш тодорхой ойлгож мэд. Хэнтэй, юуны эсрэг маргаан өрнүүлж байгаагаа тооцоол. Тэд ямар учраас тийм итгэл үнэмшилтэй байдгийг тайлбарлаж чаддаг бай. Тэдний юу гэж хэлэхийг урьдаас таамагла. • Зургаадугаарт, асуудлын хамрах хүрээнээс давж, стратеги­тайгаар сэтгэ. Зөвхөн хөтөлбөрийн хүрээнд биш, илүү том моралын хүрээнд сэтгэ. • Долоодугаарт, саналын үр дүнг бод. Прогрессив гулгамхай бэлийн санаачилга гаргаж тавь. • Наймдугаарт, сонгогчид өөрийн хувийн ашиг сонирхолтой заавал нийцэх албагүй ижилсэл, үнэт зүйлсийнхээ төлөө саналаа өгдгийг сана. • Есдүгээрт, нэгд! Хамтар! Үндсэн зургаан төрлийн прогрессив үзэлтэн байдгийг сана:(1) нийгэм эдийн засгийн,(2) ижилслийн улс төрийн, (3) байгаль орчин хамгаалагчийн, иргэний либертар үзлийн,(5) сүсэг бишрэлийн,(6) авторитарын эсрэг үзлийн. Энэ зургаан төрлийн үзэл бодлын алийг нь хамгийн ихээр дагадгаа анзаар. Та өөрөө аль төрөлд хамаарахаа, таны ярьдаг хүмүүс аль төрөлд хамаарахыг бод. Үүний дараа, өөрийн үзэл бодлоос дээш гарч, хамтын прогрессив үнэт зүйлсийн өнцгөөс бодож сэтгэж, ярьж эхэл. • Аравдугаарт, хариу үйлдэл үзүүлдэг бус, харин урагш идэвхтэй хөдөлдөг бай. Хамгаалалтад шилжих бус, харин довтол. Өдөр бүр асуудал бүр дээр хүрээ суулгаж хичээллэ. Зөвхөн өөрийн итгэж үнэмшдэг зүйлээ ярихаа давж гар. Тэдний хүрээг бус өөрийн хүрээгээ хэрэглэ. Таны өөрийн хүрээ таны итгэдэг үнэт зүйлст таарах учир өөрийн хүрээгээ ашигла. • Арван нэгдүгээрт, хоёрдмол үзэл бүхий сонгогчид дахь халамжлагч эцэг эхийн загварыг идэвхжүүлэхийн тулд прогрессив байр сууриас ярь. Баруун тийш битгий хэлбий. Баруун тийш хэлбийх нь нэгдүгээрт, прогрессив байр сууриас хөндийрүүлэх; хоёрдугаарт, хоёрдмол үзэлт сонгогчдод өөрсдийн загвараа идэвхжүүлэхэд нь консерватив үзэлтнүүдэд туслах хоёр муу талтай. 42- - Хоёрдугаар бүлэг ХАРАХ ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ 102: ХАРАХ ХҮРЭЭГ ШИНЭЭР ТОДОРХОЙЛОХ НЬ ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: - 2 Харах хүрээг шинээр тодорхойлох нь Асуудлын харах хүрээг тодорхойлоход хүмүүсийн түгээмэл гаргадаг хоёр алдаа бий. Юун түрүүнд, харах хүрээг тодорхойлох гэдэг нь“үхлийн татвар”,“хагас төрөлтийн үр хөндөлт” гэх мэт хүн амындийлэнхийн санаа нийлэх ухаалаг уриа гаргаж ирэхтэй холбоотой гэдэгт итгэх хэрэгтэй. Татвар, үр хөндөлтийн асуудлын харах хүрээг тодорхой­лох талаар урт хугацааны(ихэнхдээ хэдэн арван жилийн) кампанит ажил явуулсны дараа олон хүний тархи тэдгээр үг хэллэгийг хүлээн авахад бэлэн болсон үед л ийм уриа лоозон амжилттай болдог. Надаас дэлхийн дулааралтай тэмцэх хуулийн тухайд ялалт байгуулах уриаг“ирэх мягмар гараг гэхэд” гаргаж, асуудлын харах хүрээг шинээр тодорхойлж чадах уу гэж асуусан удаа бий. Би хариуд нь ердөө инээсэн. Асуудлын харах хүрээг амжилттайгаар дахин шинээр тодорхойлно гэдэг нь бодит байдлыг хүлээж авахад хэдэн сая хүний тархийг бэлэн болгоно гэсэн үг. Тийм бэлтгэл хийгдээгүй байна шүү дээ. Хэрэв бид бодит үнэний тухай тодорхой баримтыг амжилт­ тайгаар гаргаж тавивал, хүмүүс“зүүднээсээ сэрж” бодит үнэнийг ойлгож, хувийн үзэл бодлоо өөрчлөн, нийгмээ өөрчлөхийн төлөө улс төрийн хувьд идэвхтэй болж эхэлнэ гэдэгт итгэх нь хүмүүсийн гаргадаг хоёр дахь алдаа юм. Хүмүүс унтаж байгаа бөгөөд амьдарч буй ертөнцөө харж ухаарахын тулд ердөө тэднийг сэрээхэд л хангалттай мэтээр,“Хүн ард яагаад зүүднээсээ сэрэхгүй байна вэ?” гэж гомдоллодог. Гэвч бодит байдал юу вэ гэхээр, үүнээс урьд тухайн хүнд тодорхой санаанууд суусан байх учиртай, өөрөөр хэлбэл өөрсдийн ойлголтоо хүргэхийн тулд бат бөх харах хүрээ үүсгэхийн тулд тодорхой санаануудыг урт удаан хугацаанд тууштай бөгөөд яв цав хөгжүүлсэн байх хэрэгтэй. Одоо нэг жишээ хэлье. Тэтгэвэр нь, тэтгэвэр төлөхийг өмгөөлж хамгаалдаг тэрхүү хүмүүсийн хувьд ялгаагүй, ажил олгогчийн зүгээс ажиллагчид төлж буй “нэмэлт”, мөнгөн урамш­ уулал мэтээр ойлгогдож хэвшжээ. Гэтэл тэтгэвэр гэж чухам юу юм бэ? Тэтгэвэр гэдэг бол тухайн ажилтны аль хэдийн хийсэн ажлын хөлсийг дараа нь төлж буй хэрэг юм. Ажилд ороход тань тохиролцсоны дагуу, таныг тэтгэвэртээ гарахад ажил олгогчийн зүгээс төлөхөөр таны аль хэдийн хийсэн ажлын хөлсний нэг хэсгийг түр хүлээлгэж хадгалсан нь тэр. Ажил олгогч тань“Бидэнд таны тэтгэврийг олгох мөнгө алга” гэж хэлж буй бол гэрээний 44- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: дагуу төлөхөөр хариуцлага хүлээсэн ажлын хөлсийг тань шамшигдуулсан, хулгайлсан эсвэл буруу зарцуулсан гэсэн үг. Ажил олгогч тань хулгайч ажээ. Би үйлдвэрчний эвлэлийн удирдлага, ажилчидтай уулзахдаа тэтгэвэр гэдэг бол хэдийн хийсэн ажлын нийт төлбөрийн зарим хэсгийг тодорхой хугацааны дараа төлж буй хэрэг юм гэж олон удаа хэлж байсан. Тэд бүгд миний хэлсэнтэй санал нэгддэг. Тэгэхээр нь би,“Та энэ тухай ярьж хэлж байсан уу?” гэж асуудаг.“Үгүй.”“Та үүнд итгэж байна уу?”“Тийм.”“Та одоо энэ тухай ярьж эхлэх үү?” Эндээс эхлээд асуудал хүндэрнэ. Прогрессив үзэлтний хувьд ч“тэтгэвэр гэдэг бол ажил хийгээгүй байхад олгодог мөнгө” юм гэсэн барууны үзэлтэй мэргэжилтнүүдийн олон жилийн турш батжуулж бэхжүүлсэн харах хүрээг ганхуулах нь тун амаргүй ажилд тооцогдоно. Гэхдээ“тэтгэвэр бол дараа нь төлж буй ажлын хөлс юм” хэмээх илэрхий үнэн нь“тэтгэвэр бол ажил хийгээгүй байхад төлж буй мөнгө юм” гэсэн барууны үзэлтэй мэргэжилтнүүдийн зарлан тунхагласан үзэл санааг даван гарч чадна. Тэгвэл хүмүүс олон нийтэд зарлах ёстой, тэдний хувьд чухал ач холбогдолтой үнэнийг ойлгож ухаарсан хэр нь яагаад үүнийг гаргаж хэлдэггүй, өдөр тутмын ярианыхаа нэг хэсэг болгодоггүй юм бэ? Учир нь хэн нэгэн ямар нэг зүйлийг хэллээ гээд тэр нь шууд л өдөр тутам хэрэглэдэг ойлголт болчихдоггүй. Тухайн ойлголт, бидний тархинд хэдийн үүссэн, өдөр тутмын ярианд хэрэглэгддэг өмнөх ойлголтыг тодорхойлдог мэдрэлийн холбоосонд таарч байсан ч гэлээ ялгаагүй. Хүмүүсийн сонсоход бэлэн эсэхийг мэдэхгүй зүйлээ хэлэх, өмнө нь хэдэн зуун удаа хэлэгдэж байгаагүй тэр зүйлийг хэлэх огтхон ч амар хэрэг биш. Би нэгдүгээр бүлэгтээ дурдсанчлан, энэ асуудал“ойлголтын дутагдал” гэх тусгай нэртэй. Хүмүүсийн тархинд тухайн санаан­ ы тухай түгээмэл ойлголтыг бий болгосон, хүний ядах юмгүй оролцдог харилцааны хэлбэрт тохирсон мэдрэлийн эсийн холбоос үүсээгүй гэсэн үг. Таны ядах юмгүй хэлэх, таны хандан ярьж буй хүмүүсийн ч сонсоход бэлэн болсон тийм ойлголт үүсээгүй гэсэн үг. Уриа лоозонгоор“ойлголтын дутагдал”-ы­ г давж гарах боломжгүй. Харин - 45 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: зөвхөн олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол явуулж, тухайн ойлголтыг нийтийн ярианд хэвшүүлснээр л“ойлголтын дутагдал”-­ ыг давж гарч магадгүй юм. Үүний тулд тухайн асуудлын талаар мэдлэгтэй байхаас гадна өөрчлөлт гаргахын тулд олон хүн бие сэтгэлээ зориулах учиртай. Бидэнд өнөөдөр тулгараад буй дэлхийн дулаарал, баян ядуу­гийн ялгаа ан цав гэх мэт олон чухал асуудалд ийм тогтмол хэлэлцүүлэг, үүнд бие сэтгэлээ зориулах хүн хүч хэрэгтэй. Бидэнд дутагдаж буй өдөр тутмын ойлголтуудыг буюу харах хүрээг бий болгохын тулд янз бүрийн үүргүүдийг энэ номыг уншиж буй хүмүүс үүрэхэд бэлэн байгаа гэж итгэн би номынхоо энэ хэсгийг бичиж байна. - 3 Гинжин холбоо: тархи ба ертөнц Бид ертөнцийг яаж ойлгохоос үл хамааран дэлхий ертөнц оршин тогтносон хэвээр байна гэж та бодож магадгүй л юм. Гэхдээ та эндүүрч байна. Бидний ертөнцийг ойлгох ойлголт ертөнцийн нэг хэсэг, ертөнцийн биет нэг хэсэг юм. Ойлголтын хүрээ маань бидний тархины мэдрэлийн эсийн хэлхээнд, ухамсрын түвшнээс нэлээд доор биет байдлаар оршиж, ертөнцийг хэрхэн ойлгохыг маань тодорхойлж, энэхүү ойлголтод хязгаар тогтоож, улмаар ертөнц дэх үйлдлүүдэд маань шууд нөлөөлдөг. Тиймээс ертөнц гэдэг нь бид үүнийг хэрхэн хүрээнд суулгаж, тэрхүү хүрээндээ ямар үйлдэл хийж байгаагийн тусгал гэсэн үг. Энэ тусгалын үр дүнд ихэнхдээ бидний үйлдлүүдээр хүрээлэгдсэн нэг ертөнц бий болно. Түүнчлэн хүрээнд суусан бөгөөд бидний хүрээнд захирагд­ сан үйлдлээр хэлбэржсэн ертөнц нь бусдад тэрхүү хүрээнүүдээ бэхжүүлж, залгамжлуулдаг. Улмаар хүрээнүүд ийм ертөнцөд өсөж, нас бие гүйцнэ. Энэ үзэгдлийг тусгах чанар ( reflexivity ) гэнэ. Ертөнц бидний үйлдлээр дамжуулж бидний ойлголтыг тусгаж, харин бидний ойлголт өөрсдийн болон бусдын хүрээнд захирагдсан үйлдлүүдээр хэлбэржсэн ертөнцийг тусгана. Тусгах чанарыг сайтар анзаарах нь явуулж буй үйл ажиллагаагаа амжилтад хүргэхэд тустай. Ертөнцийг илүү сайхан болгохыг зорьж ямар нэг зүйл хийх гэж байгаа бол, бодит байдалд ямар хүрээнд хэлбэржиж ирснийг, түүнчлэн одоо ямар хүрээнд хэлбэр­жиж байгааг мэдэх хэрэгтэй. 46- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: Тусгах чанар нь сайн эсвэл муу зүйл биш. “Харах хүрээг тодорхойлох нь 102” хичээл нь тусгах чанарыг сайнаар, үгүйдээ л ихэнх хүнд, ихэнх амьд организмд тустайгаар, бүхий л амьдралыг дэмждэг биет ертөнцийн гоо сайхан, элбэг хангалуун амьдралын төлөө хэрхэн ашиглах тухай юм. Хорвоо ертөнцийг ойлгож, тусгах чанарыг зөв ашиглаж, ертөнцийг улам сайхан болгохын тулд ихэнх тохиолдолд шинэ хүрээ, шинэ харах хүрээ, шинэ ойлголт шаардлагатай болно. Бидэнд тул­гараад буй дэлхийн дулаарал, нөөцийн тэгш бус хуваарилалт зэрэг сүүлийн арван жилд ач холбогдол нь улам бүр нэмэгдсэн асуудлууд илүү ярвигтай, системчлэгдсэн байх тохиолдолд энэ бүр ч үнэн юм. За, одоо эхэлье. - 4 Шалтгаан үр дагаврын системтэй холбоо Когнитив хэл шинжлэлийг судлах нь ашиг тустай. Дэлхийн бүхий л хэлэнд шалтгаан үр дагаврын шууд холбоог ( causation ) илэрхийлэх үг, өгүүлбэрийн төлөв бий. Гэвч дэлхийн аль ч хэлэнд шалтгаан үр дагаврын системтэй холбоог илэрхийлэх үг, нөхцөл, өгүүлбэрийн төлөв байхгүй. Шалтгаан үр дагаврын шууд холбоо, шалтгаан үр дагаврын системтэй холбоо хоёрын ялгаа юу вэ? Бид бүр нялх үеэсээ л шалтгаан үр дагаврын энгийн, шууд холбоог харж ойлгодог. Учир нь бидний эргэн тойронд хаа сайгүй шалтгаан үр дагаврын шууд холбоо бий: бид тоглоомоо түлхэх юм бол тоглоом маань годройтож унана; ээж маань зуухны товчлуурыг эргүүлбэл дөл асна. Аягатай ус аваад ууна гэдэг бол шалтгаан үр дагаврын шууд холбоо юм. Талх зүснэ гэдэг ч мөн шалтгаан үр дагаврын шууд холбоо. Цонхоор чулуу шиднэ гэдэг ч шалтгаан үр дагаврын шууд холбоо. Таны түрийвчийг хулгайлна гэдэг ч мөн шалтгаан үр дагаврын шууд холбоо. - 47 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: Хэн нэгэн хүнд эсвэл ямар нэг зүйлд тодорхой хүчээр үйлчилснээр тухайн хүн эсвэл зүйлд шууд өөрчлөлт авчрах нь шалтгаан үр дагаврын шууд холбоо юм. Шалтгаан үр дагаврын холбоо шууд үйлчилж байгаа бол“шалтгаан” гэдэг үгийг ашигла­хад ямар ч асуудалгүй. Бид өдөр тутмын амьдралдаа шалтгаан үр дагаврын ийм шууд холбоог хардаг учраас үүнийг ядах юмгүй ойл­годог. Нүдэнд харагдаж буй орчноо ойлгож хянах, шалтгаан үр дагаврын шууд холбоог мэдрэх нь хүүхэд бүрийн амьдралд чухал үүрэгтэй. Тиймээс бидний хэл ярианд шалтгаан үр дагаврын шууд холбоог илэрхийлсэн нөхцөл, үг байдаг. Харин шалтгаан үр дагаврын системтэй холбооны тухайд байдал өөр. Шалтгаан үр дагаврын системтэй холбоог бид өдөр тутмын амьдралдаа олж хардаггүй. Шалтгааны ийм холбоог бид зориуд цаг зав гарган судалж мэдэх, хүмүүс өргөн хүрээнд ийм холбоог ойлгохын тулд харилцаандаа энэ тухай дахин давтан ярих хэрэгтэй. Тийм ээ. Дэлхийн аль ч хэлэнд шалтгаан үр дагаврын системт­ эй холбоог илэрхийлэх үг, нөхцөл, өгүүлбэрийн төлөв байхгүй. Хүн газрын тосыг хэдий чинээ их олборлоно, төдий чинээ их бай­галийн хий шатааж, төдий чинээ их нүүрстөрөгчийн давхар исэл агаарт цацагдаж, дэлхийн агаар мандал төдий чинээ халж, далай тэнгис төдий чинээ их ууршиж, зарим газарт улам их хуй салхи дэгдэж, зарим газарт улам их ган гачиг болж, зарим газарт улам их гал түймэр гарч, зарим газар улам бүр хүйтэрч, их цас орно. Энэ бол шалтгаан үр дагаврын системтэй холбоо юм. Дэлхийн эколо­ги бол нэг бүтэн тогтолцоо юм. Яг л дэлхийн эдийн засаг, хүний тархитай адил. Үүний улмаас бидэнд зайлшгүй шаардлагатай тэрхүү ойлголт дутагддаг. Дэлхийн дулаарал гэх мэт өнөө үеийн хамгийн чухал моралын асуудлуудыг ойлгох, энэ талаар яриа өрнүүлэхийн тулд бидэнд ойлголт хэрэгтэй. Экологи бол шалтгаан үр дагаврын системтэй холбоо бүхий нэг төрлийн тогтолцоо юм. Шалт­гаан үр дагаврын системтэй холбооны тухай өдөр тутмын ойлголтгүйгээр, дэлхийн дулаарлыг зохих ёсоор ойлгох аргагүй. Өөрөөр хэлбэл, шалтгаан үр дагаврын системтэй холбооны харах хүрээг тодорхойлохгүйгээр, дэлхийн дулаарлын талаар мөнөөх байнга давтагддаг баримтууд ямар ч утга илэрхийлэхгүй, хүмүүст ойлгогдохгүй. Дан ганц шалтгаан үр дагаврын шууд холбооны харах хүрээгээр, дэлхийн дулаарлын талаарх баримтуудыг хүмүүс ойлгож хүлээж авч чадахгүй. Нөгөө хуучин хүрээ, харах хүрээ нь байдаг хэвээрээ үлдээд, харин уг 48- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: харах хүрээ, хүрээнд таараагүй баримтууд нь хөсөр хаягдана. Шалтгаан үр дагаврын системтэй холбооны бүтэц Шалтгаан үр дагаврын системтэй холбоо нь өөрийн гэсэн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Дан ганцаар эсвэл бусадтайгаа хослон оршиж болох дөрвөн боломжит бүрэлдэхүүн хэсэг бий. Нарийн ярвигтай, системтэй асуудалд эдгээр бүрэлдэхүүн хэсгээс нэг, хоёр, гурав, дөрвүүл хамтдаа оршин байх боломжтой. Дэлхийн дулаарлын тухай ярианд эдгээрийг хэрхэн тайлбарлаж болохыг авч үзье: Шууд шалтгааны сүлжээ. (1) Дэлхийн дулаарлын улмаас Номхон далай хална. Ингэснээр далайн усан дахь усны молеку­лууд илүү идэвхжиж, илүү их энерги зарцуулан агаарт улам ихээр ууршина.(2) Номхон далай дээрх өндөр атмосфер дэх салхи далай дээгүүр баруун өмнөөс зүүн хойш салхилж, Хойд туйлын зүг их энергитэй чийгшлийг маш их хэмжээ­гээр үлээнэ.(3) Өвөлдөө чийгшил цас болж хувираад АНУ-ын зүүн эрэгт цасаар шуурна. Ийнхүү дэлхийн дулаарал системтэйгээр их хэмжээний цасан шуурганы шалтгаан болно. Эргэх холбооны битүү хэлхээ. (1) Хойд туйлын мөсөн уулс нарны цацраг, дулааныг буцааж ойлгодог.(2) Дэлхийн агаар мандал халснаар, Хойд туйлын мөсөн уулс хайлж, улам бүр жижгэрч байна.(3) Мөсөн уулс жижгэрснээр нарны цацраг, дулааныг буцааж ойлгох нь багасна, улмаар илүү их дулаан агаар мандалд үлдэнэ.(4) Агаар мандал хална.(5) Эргэх холбооны битүү хэлхээ: Хойд туйлын мөс хэдий чинээ их хайлна, төдий чинээ бага дулааныг буцааж ойлгоно, улмаар илүү их дулаан агаар мандалд үлдэж, илүү их мөс хайлна гэх мэт. Олон шалтгаан. Туйл орчмын нам даралтат газрын хүйтэн агаар, дэлхийн агаар мандлын агаарын хүчтэй урсгал хоёрын харилцан үйлчлэлцлийн улмаас туйлын хүйтэн агаар өмнөд тийш, Умард Америкийн төв хэсэг рүү нүүж, Оклах­ ома, Жоржиа мужууд хүртэлх газарт ер бусын хүйтрэхэд хүргэж байна. Магадлалын шалтгаалал. Цаг агаарын олон үзэгдэл магадлалд үндэслэдэг. Цаг агаарын тухайн үзэгдлийн болох үгүй нь тодорхой магадлалтай - 49 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: холбоотой гэсэн үг. Дээш шидсэн зоос сүлд эсвэл тоо буухыг та гарцаагүй тааж чадахгүй ч маш олон удаа шидэхэд яг тавин хувьд нь сүлд, мөн яг тавин хувьд нь тоо бууна гэдгийг таамаглаж болно. Тийм ээ, дэлхийн дулаарал системтэйгээр Америкийн өмнөд хэсгийг хүйтрэхэд хүргэж байна. Тийм ээ, дэлхийн дулаарал системтэйгээр“ Сэнди” хар салхи, АНУ­-ын баруунд ган ганчиг, Колор­ адо, Техаст түймэр, улмаар дэлхий даяар цаг агаарын онцгой гамшиг дэгдэхийн шалтгаан болж байна. Бүгдээрээ үүнийг чанга хэлье. Ийм бол шалтгаан үр дагаврын холбоо, шалтгаан үр дагаврын системтэй холбоо! Шууд шалтгааны сүлжээ, эргэх холбооны битүү хэлхээ, олон шалтгаан(бүгд дэлхийн дулаарлын тогтолцооны нэг хэсэг болж тодорхой магадлалд захирагдаж) системтэйгээр цаг агаарын гамшгийн шалтгаан болж ирсэн. Тийм ээ, хүн төрөлхтөнд хэдэн их наяд биш юм гэхэд хэдэн тэрбумын хохирлыг системтэйгээр учруулж ирсэн. Шалтгаан үр дагаврын системтэй холбоо танд нэлээд танил санагдах байх. Тамхи татах нь уушгины хорт хавдар тусахын системтэй шалтгаан. Дархлалын олдмол хомсдолын вирус нь дарх­лалын олдмол хомсдолын хам шинж өвчний системтэй шалтгаан болно. Нүүрсний уурхайд ажиллах нь уушги харлах өвчний системтэй шалтгаан болно. Согтуу машин жолоодох нь замын осолд орох системтэй шалтгаан. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь хүсээгүй жирэмслэлтийн системтэй шалтгаан, харин хүсээгүй жирэмслэлт нь үр хөндүүлэх системтэй шалтгаан болно. Шалтгаан үр дагаврын системтэй холбоо нь шалтгаан үр дагаврын шууд холбоотой харьцуулахад төдий илэрхий биш учир үүнийг сайтар ойлгох нь чухал. Шалтгаан үр дагаврын системтэй холбоо нь олон шалтгааны нэг байж болно. Үүнд тусгай урьдач нөхцөл хэрэгтэй. Түүнчлэн шалтгаан үр дагаврын системтэй холбоо нь илүү олон шууд шалтгааны сүлжээгээр дамжсан, шууд бус, дам шинжтэй байж болно. Илүү өндөр магадлалтай тохиолддог магадлалт шинжтэй ч байж болно. Эсвэл эргэх холбооны механ­ измтай байж болно. Ерөнхийдөө экосистем, биологийн тогтолц­ оо, эдийн засгийн тогтолцоо, нийгмийн тогтолцоо зэрэг дэх шалтгаан үр дагаврын холбоо нь шууд бус шинжтэй, тохиолдлын бус чанартай байдаг. Шалтгаан үр дагаврын системтэй холбоо нь шалтгаан үр дагаврын шууд холбоо биш учир үүнийг илүү сайн ойлгож, үүний сөрөг нөлөөллийг хянахын тулд анхаарлаа сайн хандуулах нь чухал. 50- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: Хамгийн гол нь үүнд“шалтгаан үр дагаврын системтэй холбоо” гэсэн нэр хэрэгтэй. Тамхи татдаг хүн уушгины хорт хавдар тусах эсэх эсвэл хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орсон эмэгтэй хүсээгүй ч жирэмслэх эсэх эсвэл согтуугаар машин барьсан жолооч осолд орох эсэхийг урьдаас таамаглаж хэлэх аргагүйн нэгэн адилаар“Сэнди” хар салхи яг хаагуур яаж өнгөрөхийг урьдаас таамаглах боломжгүй. Гэхдээ шалтгаан үр дагаврын системтэй холбоо нь яавч тохиолдлын чанартай зүйл биш. Үгний утга зүй маш чухал. Учир нь“шалтгаан” хэмээх үг ихэнхдээ шууд шалтгаан гэсэн утга илэрхийлдэг учир, цаг уур судлаач эрдэмтэд, яв цав баталгаатай байхыг хичээсэндээ тодорхой нэг хар салхи, ган гачиг, хээрийн түймэр зэргийг дэлхийн дулааралтай шууд холбохоос зайлсхийдэг. Шалтгаан үр дагаврын системтэй холбооны ойлголт, үүнийг илэрхийлэх үг дутагдсан учир цаг уурын судалгаа хийдэг эрдэмтэд үгээ булзааруулж, ухарч буцан харилцааны том алдаа гаргадаг. Жеймс Хансен, Макико Сато, Рето Рюди нарын“Үндэсний шинжлэх ухааны академийн үйл хэрэг” ( Proceedings of the National Academy of Sciences ) сэтгүүлд хэвлүүлсэн“Цаг уурын өөрчлөлтийн ойлголт” хэмээх нийтлэлээс авсан дараах эшлэлийг харцгаая. ...дэлхийн дулаарал байгаагүй бол илрэх магадлал нь маш бага учир 2011 онд Техас, Оклахомад, 2010 онд Москвад болсон тэдгээр ер бусын хэвийн бус үзэгдлүүд нь дэлхийн дулаарлын үр дагавар юм гэдэгт бид нэлээд итгэлтэй байна. Гол үгс нь“байгаагүй бол”,“маш бага”,“хэвийн бус үзэгдэл”,“үр дагавар”, “нэлээдгүй итгэлтэй байна”. Шинжлэх ухааны бүрхэг утгатай үгс! Нүцгэн үнэний хүч, өөрөөр хэлбэл учир шалтгаан үр дагаврын холбоо үгүй болсон. Энэ багахан хэрэг биш ээ: Дэлхийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байна. Шинжлэх ухаан тун сайхан зүйл. Гэвч эрдэмтдэд харилцаа тогтоох, ярих чадвар алга. Үг хэлгүйгээр үзэл санааг илэрхийлэх аргагүй. Шалтгаан үр дагаврын системтэй холбоог ойлголгүйгээр, бидэнд яг юу тохиолдоод байгааг мэдэх боломжгүй. Дэлхийн дулаарал бодит үзэгдэл; дэлхий дулаарч байна. Дэл­хийн дулаарал үхэл, сүйрэл, эдийн засгийн их гарз хохирлын шалтгаан болж байна, тийм ээ, - 51 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: шалтгаан болж байна. Нөлөөлөл нь цаг хугацаа өнгөрөх тусам ихсэж байна. Бид үүнд дасан зохиц­ ож чадахгүй. Үүний үр дагаврыг урьдаас тооцох аргагүй. Бид аймшигтай гарз хохиролтой нүүр тулна. Дэлхий халж байгаагаас үүдэн өдөр бүр хуримтлагдаж буй нэмэлт энергийн хэмжээ Хиро­шимад хаясан атом бөмбөгийнхийг 400 000аар үржүүлсэнтэй тэн­цэнэ. Өдөр бүр! Сэтгүүлчид юу хийж чадах вэ? Шалтгаан үр дагаврын системтэй холбооны харах хүрээг тодорхойлохгүй, үүнд нэр өгөхгүй явах нь элбэг учир сэтгүүлчид яах учраа олохгүй, хангалтгүй бөгөөд буруу чиглэлд хөтөлсөн зүйрлэл ашигладаг байв. Чарльз Петит 2014 оны нэгдүгээр сарын 7­-нд“Хүлэг баатрын шинжлэх ухааны сэтгүүл зүйн мөрч” ( Knight Science Journalism Tracker ) с этгүүлд бичихдээ ийм зүйрлэл маш олныг ашиглажээ. Энд төгс жишээ байна: Туйлын илүү сулавтар хүйтэн агаарын урсгал туйлыг тойрсоор хурдаа сааж буй эрчигнүүр мэт эргэлдсээр эцэст нь хажуу тийш хазайж унаад, хаалгыг үлээн нээж туйлын хөлдөөгчид зам тавьж өглөө... Үхлийн аюултай мөсөн гадаргуугийн агаар том нялцгай биет адил алгуурхан ахисаар Хойд туйлын зангуугаа гулгуулан, Канад даяар хүй мөлжөөд, АНУын зүүнээр шүүрдэж одов... Салхи намжихад, хүйтэн агаарын урсгал дөрөв дэх хундага мартинигаа ууж буй согтуу хүн шиг л дайвалзаж... энэ удаад, туйлын хүйтэн агаар тэр чигтээ өмнөд рүү өнхөрлөө... Хариуцлагатай сэтгүүлчид үүнээс хавьгүй дээрийг хийж чадна. Хариуцлагатай сэтгүүлчид шалтгаан үр дагаврын системтэй холбоог хэлэлцэж ярилцах учиртай. Дэлхийн дулаарал, түүний цаг уурт үзүүлэх нөлөөг, түүнчлэн газрын тос, байгалийн хийг шингэнээр шахаж олборлох арга, боловсролын хувьчлал, үйлдвэрчний эвлэлийн уналт гэх мэт бусад шалтгаан үр дагавр­ ын системтэй холбоог хэлэлцсэнээр гарцаагүй дээр нийтлэл бичнэ. Хариуцлагатай сэтгүүлчид саяхан олж нээсэн боловч олон нийтийн маргаан огт өрнүүлээгүй, маш хүчтэй нөлөө бүхий шалт­гаан үр дагаврын системтэй холбоог ч авч үзэх, хэлэлцэх хэрэгтэй. Бүтээлч нөөц, дахин хөрөнгө оруулалтын 52- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: нөөц хоёрын хоорон­дын харилцааны шалтгаан үр дагаврын холбоо нь манай эдийн засагт маг хүчтэй нөлөөтэй. Дөнгөж саяхан хэлэлцсэн шалтгаан үр дагаврын системтэй холбооны хувилбар нь дэлхийн дулаарал хэмээх үзэгдэлд тохирно. Түүнчлэн эдийн засгийн судалгааны тухайд, жишээ нь, бид өөр олон төрлийн шалтгаан үр дагаврын холбоог авч хэлэлцэнэ. Гэхдээ энэ номын тухайд, хамгийн чухал шалтгаан үр дагаврын холбоо нь бидний тархитай хамаатай. Манай улс төр болон хувь хүний шинж чанарын тухай ойлголт хоёрын харилцаа нь олон нийтэд, ялангуяа улс төр судлаачид, бодлого боловсруулагчид, стратегичид, санал асуулга явуулагчид болон улс төрийн бусад мэргэжилтнүүдэд хүргэхэд хамгийн төвөгтэй шалтгаан үр дагаврын холбоонуудын нэг юм. - 5 Улс төр ба хувь хүн Бид бүхэнд хувь хүний ижилсэл(identity) гэж бий: өөрөөр хэлбэл та хэн бэ гэдгээ мэдэрдэг тэрхүү мэдрэмжийг хэлж буй хэрэг. Харин бидний хувь хүний ижилслийн төвд зөв бурууг ялгах, өөрийн үйлдлийг зөвтгөх мэдрэмж буюу моралын мэдрэмж орши­но. Бидний итгэж ойлгодог тэр бүхний нэгэн адилаар моралын мэдрэмж нь бидний тархин дахь мэдрэлийн эсүүдийн хэлхээнд суусан биет зүйл юм. Бидний моралын мэдрэмж өөрчлөгдвөл, бидний моралын өөрчлөлтийг хариуцсан тархин дахь мэдрэлийн эсүүдийн хэлхээ өөрчлөгдвөл, бидний хувь хүний шинж байдал өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, бидний хувь хүний онцлог өөрчлөгдөнө, бидний юуг зөв гэж боддог, хэрхэн бодож сэтгэж үйл хөдлөл хийдэг тэрхүү байдал өөрчлөгдөнө гэсэн үг. Улс төрийн бодлого бүрийг буруу, хамааралгүй биш, харин зөв байхаар бодож тооцдог учир улс төрийн үйл хэрэг гэгч зүйл нь моралтай тун нарийн холбоотой гэдгийг бид харсан. Харин бидний улс төрийн үзлийн ялгаа тархины өөр өөр мэдрэлийн эсүүдийн хэлхээнд суурилсан моралын ялгаатай байдлаас үүдэлтэй. Манай улс төрийн моралын үндсэн хоёр ангилал нь прогрессив (халамжлагч эцэг эхийн) морал, консерватив(хатуу чанга эцгийн) морал гэсэн гэр бүлийн эсрэгцсэн хоёр загвараас үүдэн гардаг. Бид өөрсдийгөө хувь хүний хувьд хэрхэн харах нь гэр бүлийн амьдралаас ихээхэн хамаардаг учир үүнд гайхах зүйлгүй. - 53 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: Гэр бүлийн амьдралын нөлөө тун ярвигтайн дээр, үе тэнгийнх­ний нөлөө ч гэж бий. Үүний нэгэн үр дүн нь хоёрдмол үзэл юм. Хоёрдмол үзэлтнүүд тархиндаа моралын аль аль харах хүрээг агуулна. Энэ хоёр харах хүрээ бие биедээ саад хийдэг. Аль асуу­далд аль харах хүрээ нь давамгайлах нь хүнээс хүнд ялгаатай байна. Дундыг баримталсан хүн бүрд таарах“дундын” улс төрийн үзэл баримтлал гэж байхгүй. Прогрессив үзэлтэн, консерватив үзэлтэн эсвэл хоёрдмол үзэл­тэн байхаас тань үл хамаарч таны морал(хүн ямар байх ёстой, юу хийх учиртай вэ хэмээх мэдрэмж тань) таны тархи, сэтгэл хөдлөлийг хэрхэн өдөөж байгаатай гүнзгий холбоотой бөгөөд тодорхой нөхцөл байдал, тодорхой үзэл бодол танд таалагдах, эс таалагдахыг тодорхойлно. Үүнийг ойлгох нь чухал. Бусдыг ойлгох импати(empathy), морал хоёрын цаадах шинжлэх ухаан Неврологийн шинжлэх ухааны гайхамшигтай нээлтүүдийн нэг нь дуурайгч мэдрэлийн эсийн тогтолцоо ( the mirror neuron system ) юм. Үүнийг бусадтай холбогдох, бусдыг таних, тэдний мэдэрч байгааг мэдрэх, орчинтойгоо холбогдох чадварын бидэнд өгдөг тархины мэдрэлийн эсийн тогтолцоо гэж хамгийн энгийнээр ойлгож болно. Бусдыг ойлгох чадварын маань амин сүнс нь энэ юм. Бидэнд тодорхой сэтгэл хөдлөл төрөхөд нүүрний маань булчин, зогсоц хөдөлгөөн гэх мэт биеийн маань үйл хөдлөл үүнтэй уялдан өөрчлөгддөгийг бид мэднэ. Бид аз жаргалтай байхад, нүүр­ний булчин хөдөлгөөнд орж царайнд маань инээмсэглэл тодордог нь хөмсөг зангидах, шүд зуух зэргийн яг эсрэг үйл хөдлөл байх жишээтэй. Аль нэг хүн өөрт төрсөн сэтгэл хөдлөлөө тодорхой хөдөлгөөнөөр илэрхийлэхэд, үүнийг харсан хүнд ч мөн тодорхой хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх үүнтэй төстэй сэтгэл хөдлөлд хамаарах тархины хариу үйлдэл өдөөгддөгийг бид мэднэ. Тиймээс ч бид хүн аз жаргалтай эсвэл гунигтай байгааг, ууртай эсвэл уйдсан байгааг мэддэг. Түүнчлэн үүний учир, харилцагч хүн маань инээмсэглэвэл бид ихэнхдээ инээмсэглэж, харилцагч хүн маань эвшээвэл бид ихэнхдээ эвшээж хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бүхэн тархины үйл хөдлөлийн төвүүдийг ухамсарлалын төвүүдтэй холбосон мэдрэлийн эсийн хэлхээ бүхий дуурайгч эсийн тогтолцооны ач гавьяа юм. Үүний үр дүнд та бусдын үйлдлийг харахад энэ нь таны өөрийн тань үйлдлийг хянадаг тархины ажиллагаатай мэдрэлийн эсийн түвшинд уялдсан байна. Галлагч мэдрэлийн эсийн нөлөөгөөр булчин ажиллагаанд орж, таныг ямар нэг 54- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: үйлдэл хийхэд эсвэл өөр хэн нэгний тэрхүү үйлдлийг хийж буйг харахад ижил төрлийн олон мэдрэлийн эс галлана. Хэн нэгэнд ямар нэг мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй холбоот­ ойгоор аль нэг булчингийн тогтолцоо хөдөлгөөнд орсныг харах нь мөн ижил мэдрэмж сэтгэл хөдлөлийг таны тархинд өдөөж, улмаар та тэр хүнтэй ижил сэтгэл хөдлөл мэдэрнэ. Товчхондоо, та өрөөл бусдын сэтгэл хөдлөлийг өөр дээрээ мэдэрнэ гэсэн үг! Бусдыг ойлгох импатины ( empathy ) цаад учир утга нь энэ. Гэхдээ энэ нөлөө тархинд мөн өөр бусад үр дагавартай ажээ. Төсөөлөх, хийх хоёрын хооронд тархинд тусах давхцал байдгийг неврологич эрдэмтэд олж тогтоосон байна. Бид ямар нэг үйлдэл хийлгүйгээр тухайн үйлдлийг санаандаа төсөөлж байх үед мөн ижил мэдрэлийн эсүүдийн ихэнх нь идэвхжиж байдаг гэнэ. Бид хөдөлж байна гэж төсөөлөх болон үнэхээр хөдөлж байх хоёрын аль алинд ижил мэдрэлийн эсүүд идэвхэжнэ гэсэн үг. Тэгэхээр бид шууд харж байгаа хүнээсээ гадна төсөөлж, санаж, уншиж, зүүдэлж буй хүнтэйгээ ижил зүйл мэдэрч түүнийг ойлгох чадвартай болж таарч байна. Бид ном уншаад, кино үзээд эсвэл зүгээр сонинд хэв­лэгдсэн түүх уншаад сэтгэл ихэд хөдөлдгийн цаад шалтгаан энэ. Дурласан хүн дурлалт хүнийхээ шаналж байхыг хараад тухайн хүний тархин дахь шаналлын төвүүд идэвхэждэгийг неврологчид баталжээ. Сэтгэлийн шаналал гэдэг зүйл үнэхээр жинхэнэ аж. Тун энгийн мэт сонсогдож байгаа ч үүнд зарим нэг гэнэтийн зүйл бий. Бид харж, сонсож, төсөөлж буй зүйлдээ эцэстээ хэрхэн хариу үйлдэл үзүүлэхтэй холбоотой зарим нэг ярвигтай асуудал үүсдэг. Их тархины урд хэсгийн бор гадаргуунд хүн дүгнэлт хийж шүүж тунгаах үед идэвхэждэг хэсэг бий. Энэ хэсэг биднийг зарим нэг үйлдэл хийх үед илүү идэвхжээд, өөр бусад хүн тухайн үйлдлийг хийж буйг бид өөрсдөө харах үед илүү бага идэвхэждэг. Тархины энэ хэсэг бидэнд зарим нэг тохиолдолд бусдыг ойлгож өрөвдөхөө багасгах эсвэл бүр ойлгож өрөвдөхөө болих боломжийг олгодог гэж таамаглаж байгаа юм. Тэгэхээр дуурайгч мэдрэлийн эсүүдийн тогтолцоо нь бидэнд зарим тохиолдолд бусадтай сэтгэл хөдлөлийн хувьд холбогдох, харин зарим тохиолдолд бусдаас сэтгэлийн хөдлөлийн хувьд зайгаа барьж хөндийрөх боломж олгодог гэсэн үг. Мэдрэлийн эсийн өөр нэг тогтолцоо буюу миний нэрлэснээр аз жаргал/ зовлон гунигийн тогтолцооны тухайд ч их тархины бор гадаргууны урд хэсэг - 55 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: идэвхэждэг. Таныг сайхан зүйл мэдрэх үед тодорхой даавар ялгаруулж, харин муухай зүйл мэдрэх үед өөр даавар ялгаруулдаг тогтолцоо угтаа энэ ажээ. Мөн чанартаа, энэ тогтолцоо таны тодорхой цаг мөчид аз жаргалтай байх уу гуниг шаналалтай байх уу гэдгийг энэ тогтолцоо зохицуулдаг. Танд юу аз жаргал авчрах вэ, юу аз жаргал авчрахгүй вэ гэдэг талаарх төсөөлөлд тань үндэслэн шийдвэр гаргахад энэ тогтолцоо мөн оролцдог гэж үздэг. Аз жаргалын тогтолцоо, бусдын ойлгохуйн тогтолцоо хоёр нэлээд ярвигтай байдлаар өөр хоорондоо харилцан үйлчлэлцэнэ. Зарим хүн өөрсдөө хувьдаа аз жаргалтай байх болон сэтгэл хөдлөлийн хувьд ойлголцсон өөр хэн нэгний аз жаргалтай байхыг харах хоёр тохиолдлын аль алинд сэтгэл хангалуун байх мэдрэмжийг мэдэрнэ. Харин бусад хүний хувьд энэ хоёр тогтолцоо үүнээс өөрөөр өөр хоорондоо холбогдсон байна.(1) Тэдний аз жаргалын тогтолцоо нь бусдыг ойлгохуйн тогтолцоог нь давж гарна(өөрсдийн хувь ашиг сонирхол нь бусдын төлөөх энэрэл халамж, ашиг сонирхлыг нь давна). Эсвэл(2) тэдгээр нь тун ярвигтай харилцан үйлчлэлцээтэй байж болно; үүнд өөрсдийн аз жаргалаа хадгалж авч үлдээд, үүнийгээ бусдын аз жаргалд хувь нэмрээ оруулахтай тэнцвэржүүлж болно. Үгүй бол(3) тэд бусдын аз жаргалыг өөрийнхөөсөө илүүд үзэж хэзээд золиос гаргадаг байж болно. Эсвэл(4) тэд өөрсдийн дотоод бүлэгтэй бөгөөд өөрсдийн болон тэрхүү бүлгийнхээ гишүүдийн аз жаргалыг чухалчлаад, гаднах бүлгийн гишүүдийг огт ойлгодоггүй, өрөвдөж үздэггүй байж болно. Тухайн хүний дотоод бүлэг нь ямархуу байдалтай байхаас хамаараад энэхүү хувилбар нь хүн бүрд өөр өөр байж болдог. Морал нь өөрийн болон бусдын аз жаргалтай шууд холбоотой учир, энэ дөрвөн хувилбар нь өөр өөр ёс суртахууны хандлагыг тодорхойлно. Дуурайх мэдрэлийн эсүүдийн тогтолцоо нь хүний төрөлхийн хүчин зүйлээс хамаарч болох уу? Хамаарч болох бололтой. Тодорхой хэлбэрийн аутизмтай хүмүүст бусдыг ойлгох чадвар хөгжөөгүй эсвэл огт байхгүй байна. Сэтгэцийн өвчтөнүүдийн бусдыг ойлгох чадвар хяналттай байдаг: Тэд бусдын юу мэдэрч байгааг мэдэрдэг ч нөлөөнд нь автдаггүй, улмаар бусдыг өөрийн ашиг тус, таашаалдаа урвуулан ашигладаг. Хүний хүмүүжил, гэр бүлийн амьдрал, үе тэнгийнхэнтэйгээ үүсгэсэн харилцаа 56- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: нь дуурайх тогтолцоонд нөлөөлж болох уу? Хүний улс төрийн морал бусдыг ойлгох чадвартай нь, өөрөөр хэлбэл дуурайгч мэдрэлийн тогтолцоо болон аз жаргалын тогтолцоотой нь хамааралтай байж болох уу? Энэ тухай судалгаан­ ууд хийгдэж, анхан шатны үр дүн хэт консерватив, хэт прогрессив үзэлтнүүдийн хооронд яах аргагүй ялгаа байдгийг, үүнд хэт консерватив үзэлтнүүдийн бусдын ойлгох тогтолцоо харьцангуй идэвхгүй байдгийг харуулж байна. Хүний бодол, мэдрэмж бүр биет чанартай, тархины хүрээнд захирагддаг зүйл учир, моралын ухамсарлал ч мөн бидний энд ярьж хэлэлцсэн тархины биет бүтцийн нэг хэсэг байж таарна гэхэд гайхах зүйлгүй. Тархины энэ бүтэц бүрэлдэхүүнүүд, таны моралын ухамсарлалын мэдрэлийн эсийн түвшний үндэс суурь болоод зогсохгүй, төгс хүн гэж ямар байх учиртай тухай үзлийн тань ч үндэс суурь болно. Төгс хүн Төгс хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Консерватив ба прогрессив үзэлтнүүд моралын ялгаатай үзлээсээ хамаараад энэ талаар ерөн­хийдөө өөр хоорондоо зөрчилдсөн үзэл бодол агуулдаг. Хоёрдмол үзэлтнүүд ч моралын үзэл нь хэрхэн хуваагдсанаас хамаараад өөр өөр үзэл бодолтой байна. Хүн ямар байх ёстой тухайд ерөнхийдөө консерватив үзэл нь давамгайлсан хоёрдмол үзэлтнүүд болон хүн ямар байх ёстой тухайд ерөнхийдөө прогрессив үзэл нь давамгайлсан хоёрдмол үзэлтнүүд өөр өөр бодолтой байна гэсэн үг. Түүнчлэн хэтийдсэн үзэлгүй хоёрдмол үзэлтнүүд, төгс хүн ч мөн тэдний нэгэн адилаар консерватив ба прогрессив хоёр үзэл жигд тархсан хоёрдмол үзэлтэй байх учиртай гэж үзэж болох юм. Прогрессив(халамжлагч эцэг эхийн) моралын тогтолцоо нь бусдыг ойлгох импати ба хүний аз жаргалын тогтолцоо хоёрын хооронд нарийн тэнцвэрийг хадгалдаг. Үүний гол цөмд нь бусдыг ойлгох чадвар, тэр чадвартаа тулгуурлаж аливааг үйлдэх хариуцл­ ага бий. Гэхдээ та өөрийгөө анхаарч халамжилж чадахгүй бол бусдыг халамжилж чадахгүй гэсэн болзол нөхцөлтэй. Тиймээс уг тогтолцоо бусдыг ойлгож энэрэх чадвар дээр төвлөрч, хувь хүний болон нийгмийн хариуцлагыг мөн багтаана. Консерватив моралын тогтолцоо нь аз жаргалын тогтол­цоон дээр төвлөрнө. Хувь хүний хариуцлага, бусдын таныг асарч халамжлах ойлгох чадвараас - 57 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: үл хамаарч, бусдыг ойлгохгүй, бусдын өмнөөс хариуцлага хүлээхгүй зөвхөн өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэх дээр төвлөрнө гэсэн үг. Консерватив болон прогрессив үзэлтнүүдийн хооронд нарийн ялгаа байх боловч ерөнхийдөө ялгааны амин цөм нь энэ юм. Бусдыг ойлгож ижил зүйл мэдрэх( empathy ) ба бусдыг өрөвдөх (sympathy ) Бусдыг ойлгож ижил зүйл мэдрэх, бусдыг өрөвдөх хэмээх хоёр чадварын аль алинд бусдын юу мэдэрч байгааг ойлгох чадвар багтсан байна. Гэхдээ бусдыг ойлгож ижил зүйл мэдрэхээс ялгаатай нь, бусдыг өрөвдөх чадварын хувьд хувийн сэтгэл хөдлөл нь илүү давуу гарч зайгаа барих байдал ажиглагддаг. Бусдыг ойлгож өрөвдсөн хүн бусдын зовлон шаналлыг нимгэлж тайтгаруулахыг хичээж болох ч өөрсдөө тийм яг ижил зовлон шаналал мэдэрдэггүй.“Энэрэл” ( compassion ) хэмээх үг уг үгийг хэн хэлж байгаагаас хамаарч“бусдыг ойлгож ижил зүйл мэдрэх”,“бусдыг өрөвдөх” хэмээх хоёр утгын аль алийг илэрхийлж болно. Жишээ нь, Жорж В.Буш ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо анх зарлахдаа, Марвин Оланскийн“Америкийн энэрэнгүй үзлийн эмгэнэлт явдал” ( The Tragedy of American Compassion ) хэмээх номоос эш татаж, өөрийгөө“энэрэнгүй” консерватив үзэлтэн гэж нэрлэсэн. Энэрэх сэтгэл, консерватив үзлийн талаарх Оланский, Буш хоёрын үзэл бодлоос прогрессив, консерватив хоёрын гол ялгаа харагдана. Нөөц баялгаар дутагдсан хүмүүст туслахад нийгэм тэр чигтээ гар бие оролцох үүрэгтэй, үүнд Засгийн газар цуглуулсан татвараа­раа тусламж дэмжлэг үзүүлэх арга хэрэгсэл болно гэж прогрессив үзэлтнүүд итгэх хандлагатай байна. Харин консерватив үзэлтнүүд төрийн бус байгууллагуудын өгөх хандивыг илүүд үзэж, мөнгө хөрөнгөөр дутагдсан хүмүүст тусламж үзүүлэхээс татгалзаж, тэдэнд хэрхэн өөртөө тусалж өөрийгөө авч явахыг зааж сургах хэрэгтэй гэдэгт итгэх хандлагатай байна. Тиймээс ч консерватив үзэлтнүүд“хүнд идэх загас өгснөөс загас барих аргыг заах нь илүү зөв” гэсэн уриатай ажээ. Энэ зуур,“үнэхээр тусламж хэрэгтэй” цөөн хүнд хандивын тусламж үзүүлэх нь, хүн бүрийн хүртэх эх сурвалжийг бий болгох гэж татвар цуглуулахаас илүү хямд тусна. Энэ хоёр өөр үзлээс төгс хүн гэж ямар байх учиртай тухай, түүнчлэн цэвэр консерватив, цэвэр прогрессив эсвэл энэ хоёрыг яг зөв хослуулсан хоёрдмол 58- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: үзэлтэй байхаас үл хамаарч“яг зөв” моралын тогтолцоо бүхий төгс хүнийг гаргаж ирэхийн тулд манай улс төрийг хэрхэн авч явах хэрэгтэй тухай өөр хоорондоо эрс зөрчилдсөн хоёр санаа урган гарна. Тусгах чанар ба хувь хүний мөн чанар Одоо бид хувь хүний зан чанарын тухайд тусгах чанарын асуултыг тавих хэрэгтэй: Үг хэлний тусламжтайгаар хүний тодорхой асуудлыг харах хүрээнд нөлөөлөх нь ( linguistic framing ) хүний мөн чанарыг өөрчилж болох уу? Хэдийгээр хэтийдсэн тохиолдлуудад бүтэмжгүй ч гэлээ ерөнхийдөө бол энэ арга бүтэмжтэй байж магадгүй бололтой. Мэдээж хэрэг, тухайн хүний нас болон бусад нөхцөлөөс хамаарах байх. Ихэнхдээ хоёрдмол үзэлтнүүдийн хувьд бүтэмжтэй байдаг нь ажиглагдсан энэ аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон жил шаардана. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн харах хүрээг өөрчлөхөд олон жил шаардагдана. Хэтийдсэн үзэлтнүүдийн хувьд, зөвхөн сонгуулийн өмнө ч биш, ер нь л бүхий л цаг мөчид үр дүнтэй харилцаа тогтоож харах хүрээг нь өөрчлөх гэсэн ч бүтэлгүйтжээ. Тийм ээ, үүнээс ямар утга гарах вэ гэхээр, зарим хүнд“хүрэх”(хангалтгүй прогрессив зүйрлэл) эсвэл зарим хүнийг“сэрээх”(өөр нэг буруу хангалтгүй прогрессив зүйрлэл) боломжгүй ажээ. Зарим асуудалд консерватив байр сууриас ханддаг ерөнхийдөө прогрессивдуу үзэлтэй хүнийг авч үзье. Тэр олон жилийн турш өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээс эсвэл найз нөхдийнхөө хүрээллээс үгүй бол аль алинаас нь консерватив үг хэллэг, консерватив маргаан сонсоно. Консерватив хэл(үг хэллэг) консерватив моралын тогтолцоог идэвхжүүлж, энэ үг хэллэгийг сонсох бүрд тухайн хүнд тэр моралын тогтолцоо улам бэхэжнэ. Тухайн хүний тархин дахь консерватив үзэл байр суурийн мэдрэлийн эсийн гинжин хэлхээ (мэдрэлийн эсүүдийн холбоос) улам бэхжих тусам асуудлуудын талаарх түүний үзэл бодол, байр суурь прогрессивээс консерватив руу шилжинэ. Үүний үр дүнд тухайн хүн зарим тохиолдолд(тэнцүүхэн) консерватив байр суурь баримталдаг байсан бол одоо ихэнх тохиол­долд консерватив байр суурь баримталдаг болж өөрчлөгдөж болно. Иймэрхүү зүйл бодит амьдралд олонтоо тохиолдож байгаа болов уу. Консерватив үг хэллэг, уриа лоозонгийн тогтолцооны хүч нь үүнд оршино: Тусгах чанар(аливаа нөлөөллийг тусган авах чанар) хөдөлгөөнд орж буй нь энэ. Урт хугацаанд тухайн хүний хувь хүний мөн чанар(зан чанар) болон бусад - 59 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: хүн ямар байх ёстой талаарх үзэл бодол нь өөрчлөгдөнө. Мэдээж хэрэг, бусад хүн хэнд саналаа өгөх ёстой талаарх бодол нь ч мөн өөрчлөгдөнө. Консерватив үзэлтнүүдийн хүний тусгах чанарыг мөн өөр нэг байдлаар ашиглаж чадах эсэх нь тэдгээр хүмүүсийн саналыг авч чадах эсэхээс хамаарна. Төрд гарсныхаа дараа, консерватив үзэлтнүүд, төр гэж зүйл ер нь л хэрэггүй, төрийн оролцоог багасгаж хувьчлах хэрэгтэй гэж яриад зогсохгүй, тэд одоо өөрсдөө Засгийн газарт байгаа учир, төрийн сайн ажиллах боломжийг хааж, өөрсдийн хэлсэн зөнгөө өөрсдөө биелүүлж болно. Яаж тэр билээ? Татварыг хөнгөлж, санхүүжилтийг танаж, хууль баталж, Дээд шүүхэд хуулийг өөрөөр тайлбарлаж. Орчин үеийн Америкт, улс төр хувь хүний мөн чанар хоёр нь салшгүй холбоотой бөгөөд консерватив үзэл рүү улам бүр ойртож буй нь илэрхий байна. Энэхүү чиг хандлагыг өөрчлөхийн тулд, прогрессив үзэлтнүүд тархи, харилцааны тогтолцооны үүргийг сайтар ойлгох ёстой. Байгуулагдах үеийн улс төрийн үйл хэрэг, хүний мөн чанар АНУ анх байгуулагдахад, улс төрийн үйл хэрэг, хүний мөн чанар хоёр нэгдэж өөр хоорондоо зохижээ. Гэхдээ зохицохдоо прогресс­ ив чиглэлд уялдан зохицсон байна. Лос­Анжелесийн Калифорнийн Их сургуулийн түүхч Линн Хант“Хүний эрхийг олж нээх нь: Нэгэн түүх” ( Inventing Human Rights: A History ) хэмээх номдоо энэ түүхийг гүнзгий судалжээ. Тэр Тусгаар тогтнолын тунхгийн дараах заалтаар судалгаагаа эхлүүлсэн аж: Бид хүн бүр эрх тэгш бүтээгдсэн; тэд бүгд бүтээгчээс өгсөн тодорхой салшгүй эрхүүдтэй; тэдгээр эрхийн дотор амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх эрх багтана гэх илэрхий үнэнийг тунхаглаж байна. Хэрэв тэр эрхүүд нь үнэхээр л илэрхий юм бол, Жефферсон яагаад үүнийг илэрхий гэж хэлэх хэрэгтэй болсон хэрэг вэ? Эдгээр эрх хэзээ илэрхий болсон юм бол? Америкийн түүхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Хант Франц, Англи болон арван гурван колони улсын соёл, хууль, бичиг баримтыг судалжээ. Угтаа 60- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: дээр дурдсан эрхүүдийн тухай санаа 1600-аад онд огт байгаагүйг, 1700­-аад оны дунд, гол төлөв 1760 оны дараа Баруун Европ, АНУ­-д соёлын томоохон өөрчлөлтүүд өрнөх үед анх гарч ирснийг баталсан байна. 1761­-1800 онд далан удаа дахин хэвлэгдэж, тухайн эриний хамгийн шилдэг борлуулалттай бүтээлд тооцогдсон Жан Жак Руссогийн“ Юлия” ( Julie ) зэрэг мөн үеийн романуудад энэхүү өөрчлөлт илхэн харагдана.“Юлия” роман хоёр амрагийн дотно захидал харилцаа маягаар бичигджээ. Эгэл жирийн хүн ардын зовлонт амьдралыг ойлгож энэрэх сэтгэл төрүүлж, нэг захидлаас нөгөөд шилжих тусам сэтгэл санааны байдал нь улам нарийсаж хөгжих дүрүүдийн сэтгэл санааг уншигч өөр дээрээ тусгаж ойлгож байв. 1760-1780 онд ийм төрлийн романууд улам ихээр хэвлэгдэж, хүний тамлан зовоохыг хүнлэг бус явдал хэмээн хориглосон хууль АНУ-­д бат­лагдаж, хүний хувийн зан байдал онцлогийг тусгасан хөрөг зургууд зурагдаж, хүний өөрийн биеийг хянах захирах(жишээ нь, нусаа алчуурлуу нийх) байдлыг нэмэгдүүлсэн үйл хөдлөл хэвш­ иж, хувь хүний өөрийгөө бүрэн захирах биеэ даах санаа юун түрүүнд хөгжжээ. Эгэл жирийн хүн ардын зовлон зүдүүрийг харж ойлгож, дүрүүдийн мэдэрсэн зүйлийг өөр дээрээ тусган ойлгож, эргэн тойр­ ондоо мөн ижил зовлон зүдүүрийг харсны улмаас хууль эрх зүйн болон засгийн газрын өөрчлөлтүүдийг хийснээр энэ бүх өөрчлөлт бий болсон байна. 1776 онд, хүмүүс өөрийгөө бусдын оронд тавьж энэрч ойлгосноор хүний эрхүүд“илэрхий” болжээ. Ийнхүү хүн өөрийгөө бусдын оронд тавьж бусдыг ойлгосон явдал нь муж улсууд нэгдэх, Америкт ардчилал хөгжих үндэс суурь болсон юм. Принстоны Их сургуулийн Дэвшилтэт судлалын хүрээлэнгийн түүхч Даниэль Аллен“Бидний тунхаглал: Тэгш эрхийг хамгаалах хүрээнд Тусгаар тогтнолын тунхаглалыг унших нь” ( Our Decla- ration: A Reading of the Declaration of Indepen dence in Defense of Equality ) хэмээх бүтээлээрээ Тусгаар тогтнолын тунхаглалын судалгааг нэг алхам ахиулжээ. Тусгаар тогтнолын тунхаглалыг дахин нэгэнтээ уншиж хэлэлцсэн уг бүтээлд илэрхий үнэний тухай мөнөөх заалтыг авч үзсэн байна. Аллен Тусгаар тогтнолын тунхаглалын эх хувийг шалгаж судлаад, дээр дурдсан заалтын төгсгөл дэх цэг эх хувьд байхгүйг олж илрүүлсэн юм. Уг цэгийг дараа нь тавьсан аж. Өгүүлбэрийн дараагийн хэсгийн дүрмээс харахад Аллены зөв байх магадлал өндөр харагдана. Мөн заалтыг энд анхны цэг тэмдэглэлтэй нь бүтнээр нь бичье: Бид хүн бүр эрх тэгш бүтээгдсэн; тэд бүгд бүтээгчээс өгсөн тодорхой - 61 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: салшгүй эрхүүдтэй; тэдгээр эрхийн дотор амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх эрх багтана; эдгээр эрхээ хангахын тулд, хүн ардынхаа дундаас засгийн газрыг, засаг баригчдын эрх мэдэл нь засаг бариулж буй хүн ардаас зөвшөөрөгдсөн байдлаар байгуулна; аль нэг хэлбэрийн Засгийн газар эдгээр зорилгыг хөсөрдүүлэх аваас хүн ард уг засгийн газрыг өөрчлөх эсвэл цуцлах, улмаар өөрсдийн аюулгүй байдал, аз жаргалыг харгалзах байдлаар, ийм хэлбэрээр эрх мэдлийг олгож, ийм зарчмууд дээр үндэслэн шинэ засгийн газрыг байгуулах эрхтэй гэх илэрхий үнэнийг тунхаглаж байна. Энэ өгүүлбэрийн дунд цэг тавьснаар, илэрхий үнэн гэгч нь аз жаргалын тогтолцооноос үүдэлтэй гэж миний дээр тодорхойлсон аз жаргалд тэмүүлэх эрх, амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрхээр төгсчхөж байгаа бөгөөд бүх хүн ардын аз жаргалын хэрэгцээг ойлгож мэдэрсний үндсэн дээр иргэд хамтарч, хэлэлцэж тохирч засгийн газрыг байгуулах санаа нь үгүй болж байна гэж Аллен үзжээ. Амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх тухай хэсэг нь угтаа эрх чөлөөний тухай бол, үүний дараах эрх тэгш байдлыг батжуулах засгийн газрын гол үүргийг дурдсан хэсэг нь эрх тэгш байдлын тухай юм. Том үсгээр эхлэлгүй, цэгтэй таслалаар цааш үргэлжилж(англи дээр that холбоос ашигласан), олон тоон дээр бичигдсэн байдал нь(өөрсдийн аюулгүй байдал, аз жаргалыг харгалзах байдлаар) энэхүү өгүүлбэр аз жаргалд тэмүүлэхээс хальж эрх тэгш байдал, салшгүй эрхүүдийг хангах засгийн газрын үүргийн тухай өгүүлж буйг илчилнэ. Үүнийг маш чухал асуудал гэж үзсэн Аллены зөв. Энэ ердөө нэг цэгийн тухай асуудал биш гэж тэр үзжээ. Энэ бол бидний улс төрийн хуваагдлын асуудал. “Хэний эрх чөлөө вэ?” ( Whose Freedom? ) хэмээх номдоо миний өгүүлсэнчлэн, прогрессив үзэлтнүүд болон консерватив үзэлтнүүд эрх чөлөөний талаар тун ялгаатай ойлголттой. Консерватив үзэлтнүүдийн ярьдаг эрх чөлөө гэгчид эрх тэгш байдал ч, үүнийг хангах засгийн газрын үүрэг ч огт дурдагддаггүй. Түүнээс гадна консерватив үзэлтнүүд өөрсдийн үзэл бодлоо“Улсыг үндэслэгч эцгүүд”-­ тэй холбодог. Мөн консерватив үзэлтнүүд эрс өөрчлөлт хийхийг хичээж байхдаа ч улс орны үндсэн үнэ цэнийг хадгалж буй(conserve) аятай “консерватив”(conservative) хэмээх нэр томьёог ашигладаг. Асуудлын гол нь, эрх чөлөө гэж юу вэ, ардчилал гэж юу вэ, хувь хүний мөн чанар гэж юу вэ гэдэгт оршино. 62- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: - 6 Хувийн хэвшил төрөөс хамаарах нь Америк бүр анхнаасаа л улсын боловсрол, улсын эмнэлэг, улсын зам гүүр, улсын нэгдсэн байдлыг ( the union ) хамгаалах арми, улсын нэгдсэн байдлыг зохицуулах, хадгалж авч үлдэх хуулийг тогтоох хууль тогтоох байгууллага, эдгээр хуулийг хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглал, тэдгээр хуулийг сахиулах шүүхийн тогтолцоо, үндэсний банк, патент улсын бүртгэлийн газар, муж хоорондын худалдаа арилжааг дэмжих хэрэгсэл, хамгийн гол нь биднийг хэн захирахыг ард түмнээр шийдүүлэх тогтолцоог бий болгожээ. Төрийн ийм хөрөнгө нөөцгүйгээр Америкт хүн ард хангамж муутай ядуу дорой амьдарч, бизнесийн таатай орчин ч бүрдэхгүй байлаа. Хамгийн гол нь ямар ч ардчилалгүй болох байв! Энэ бүхэн Америкийн ардчиллын тухай болон ерөнхийдөө барууны ардчиллын тухай бидэнд нарийн чухал зүйлийг хэлнэ. Америкийн ардчилал, бие биедээ санаа зовдог анхаардаг, улмаар нэгдсэн нэг улсын тухайд санаа зовж анхаардаг тийм иргэд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх тухай санаанаас бий болжээ. Иргэ­дийнхээ ихэнхийг таатай амьдруулахын тулд улсын нөөцийг бүхний төлөө зөв зарцуулах засгийн газрыг байгуулж хүн бүр бие биеийнхээ өмнөөс, өөрөөр хэлбэл нэгдсэн улсынхаа өмнөөс хариуцлага хүлээх хангалттай тооны америк хүн байсны ачаар Америк өнөөг хүртэл ардчилсан улс болж амжилттай хөгжсөн байна. Үүнийг ойлгохын тулд, тэрхүү улсын нөөц баялгийг анзаарч үүнд талархаж; төрийн үйлчилгээг хүмүүст хүргэдэг төрийн албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж; цаашлаад бид иргэдийн хувиар төрийн үйлчилгээний төлбөрийг төлөх, төрд улс төрийн дэмжл­ эг үзүүлэх гэсэн хоёр замаар хариуцлага үүрэг учиртайг ойлгох хэрэгтэй. “Хувийн хэвшил төрөөс хамаардаг” гэдэг нь өнөөдөр бүр ч үнэн болжээ. Иргэд бид төртэйгөө хэлэлцэж тохиролцсоны ачаар, цахилгаан, улсын их сургууль, муж хоорондын автозам, компьютерын шинжлэх ухааны салбар, компьютертэй холбоотой бүхий л технологийг үүсгэсэн төрөөс санхүүжилттэй эрдэм шинжилгээний судалгаа, интернэт болон утсан холбоо харилцааны үндэс болсон хиймэл дагуулын харилцаа холбоо, орчин цагийн анагаах ухаан, нисэх буудлууд болон агаарын тээврийн хяналтын тогтолцоо, агаарын хүчний нисгэгч бэлдэх сургалт, өвчний хяналт, хүнс, эмийн захиргааны төв, - 63 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: байгаль орчныг хамгаалах газар, үндэсний парк, үндэсний хөшөөнүүд, төрийн нөөцийн удирдлагын тогтолцоо, хуучны ялзарсан авлигач тогт­ олцоог халах төрийн үйлчилгээ гэх мэт зүйлээр хангагддаг. Төрийн энэ бүх нөөцийг удирдах, уг нөөцөөр хангах, өөрөөр хэлбэл энэ бүх үүргийг өөртөө хүлээх төрийн тогтолцоо, засаглалын тогтолцоо, өөрөөр хэлбэл Засгийн газар нь төрийн бүхий л нөөц дундаас хамгийн агуу нь болов уу. Үүнгүйгээр орчин цагийн Америкийн хувийн амьдрал, хувийн хэвшил хөгжилгүй байв. Хувийн хэвшил төрөөс хамаардаг. Төрийн нөөц болон үйлчилгээ хувийн амьдралыг боломжтой бол­годог. Үүнийг олж харахад ер ядах зүйлгүй. Нотолгоо нь бидний өдөр тутмын амьдралд, эргэн тойронд нүднээ илхэн бий. Олон нийтийн эсэргүүцлийн цуглаан, жагсаал зэрэгт“Үүний төлбөрийг татвар төлөгчийн мөнгөөр төлнө!” гэсэн лоозон нэлээдгүй харагд­даг байлаа. Харин одоо иймэрхүү уриа лоозон харагдахаа больж, манай ардчиллын хамгийн суурь үнэнийг ер бараг хэлж ярихаа больжээ. Яагаад? Прогрессив үзэлтнүүд үүнийг“хүн амьсгалдаг”,“тэнгэр хөх өнгөтэй” гэдэг шиг л морал, бодит амьдралд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэн гэж тооцоод ер хэлэлцэхээ больжээ. Хүний тархи хэрхэн ажилладаг тухайд энэ тун чухал баримт юм. Зарим санаа, зарим мэдлэг үнэхээр гүнд суусан учир ухамсрын түвшинд дээш бараг гарч ирдэггүй. Хэн ч“Хүн амьсгалдаг”,“Чи хамартай” гэх мэт зүйл хэлж яриад явахгүй. Харин консерватив үзэлтнүүдийн хувьд,“хувийн хэвшил төрөөс хамаардаг” гэх нь хараал мэт сонсогдоно. Тун моралгүй хэрэг. Хариуцлагын тухайд консерватив үзэлтнүүд өөр бодолтой. Прогрессив үзэлтнүүд улс нэгт иргэддээ санаа зовж энэрч ойлгох, өөртөө болон нийгмийн өмнө хариуцлага хүлээх, тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд чадлаараа хичээх хэрэгтэй гэдэгт итгэдэг бол консерватив үзэлтнүүд ердөө хувийн хариуцлагад л итгэдэг. Үүнээс шалтгаалан консерватив үзэлтнүүд ардчиллын тухайд, өөрөөр хэлбэл өөрсдийн“хувийн эрх чөлөө” гэж нэрлэдэг ардчиллын тухайд огт өөр бодолтой байна. Бусад хүн түүнд туслах хариуцлага хүлээлгүйгээр, өөрөө ч бусдад туслах хариуцлага үүрэлгүйгээр, түүнчлэн төрөөс ямар нэг хөндлөнгийн оролцоогүйгээр, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг эрэлхийлэх бололцоог тэд 64- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: “хувийн эрх чөлөө” гэж нэрлэдэг. Прогрессив моралын үзэл прогрессив үзэлтний тархинд гүн суусан байдгийн нэгэн адилаар энэ л моралын үзэл консерватив үзэлтний тархинд гүн суусан байна. “Сэтгэлд” эсвэл“санаанд” гэхийн оронд“тархинд” гэж хэлж буйг минь анзаараарай. Үүний цаад, амин чухал шалтгаан нь, хүний бүхий л бодол тархины мэдрэлийн эсүүдийн холбоост оршдог биет зүйл юм. Хүний бодол агаарт хөвж явдаг зүйл биш. Үүний учир та тархиныхаа мэдрэлийн эсийн хэлхээнд захирагдаж, түүний танд ойлгохыг зөвшөөрсөн тэр л зүйлийг ойлгоно. Таны ертөнцийг ойлгодог суурь хүрээнүүд бүгд биет зүйл. Таны моралын ижилсэл ч мөн уушги, хамар зэргийн тань нэгэн адил таны биет хэсэг. Та тархиныхаа зөвшөөрсөн тэр л зүйлийг ойлгож чадна. Аливаа баримт тархины тань биет байдлаар хүлээж авах тэрхүү хүрээнд таарч тохирохгүй бол, тархины мэдрэлийн эсийн хэлхээ байгаагаараа үлдэж, харин уг баримтыг та үл тооно, үл хайхарна, дорд үзнэ эсвэл эсэргүүцэн тэмцэх учиртай ёс зүйгүй зүйл гэж үзнэ. “Хувийн хэвшил төрөөс хамаардаг” гэдэг нь нэг төрлийн баримт юм(магадгүй Америкийн ардчиллын хамгийн чухал баримт), гэвч хатуу чанд консерватив үзэлтнүүд үүнийгнэг бол олж хардаггүй эсвэл бүхий л боломжоороо эсэргүүцэн тэм­цэж нугачин дарах учиртай суурь ёс суртахуунгүй зүйл гэж хар­даг. Манай улсын хуваагдмал байдлыг улам бүр өдөөж, консер­ватив үзэлтнүүдийг төрийн үйл ажиллагааг саатуулж үйл ажил­лагаа явуулах чадваргүй болгохоор чармайхад хүргэж буй гол хүчин зүйл нь энэ юм. Консерватив үзэлтнүүдийн зүгээс төрийг аль болох хувьчлах, боловсрол, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, усны эх үүсвэр, бизнесийн үйл ажиллагааны зохицуулалт, үндэсний батлан хамгаалалт зэргийг хувьчлахыг чармайж буй хүчин чармайлтын цаана энэ үзэл бий. Хүний тархийг өөрчлөх боломжтой юу? Хангалттай олон америк хүний тархийг өөрчилж, манай ардчиллын энэхүү суурь баримтыг ойлгуулж, үнэ цэнийг нь мэдүүлж болох уу? Олон тохиолдолд, боломжгүй. Гэхдээ дийлэнх тохиолдолд, боломжтой. Үүнийг ажил хэрэг болгох ганц арга нь хоёрдмол үзэлтэй( biconceptualism ) холбоотой. - 65 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: Тархи ба олон нийттэй тогтмол ярилцах нь Хоёрдмол үзэл хэмээх ойлголт нь тархитай холбоотой нэгэн баримт юм. Маш олон хүн тархиндаа прогрессив ба консерватив моралын үнэт зүйлсийг янз бүрийн харьцаатай хувь хэмжээгээр нэгэн зэрэг агуулдаг. Түүнчлэн тэд асуудлуудад өөр өөр ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх байдлаар ханддаг. Дундыг баримталсан хүмүүст өөрийн гэсэн тусгай үзэл баримтлал, үзэл санаа байдаггүйг санана уу. Дундыг баримталсан прогрессив үзэлтэн ихэнхдээ прогрессив үзэл санаанд нэгдэх боловч зарим асуудалд консерватив байр суурь баримтална. Дун­дыг баримталсан консерватив үзэлтэн ихэнхдээ консерватив үзэл санаанд нэгдэх боловч зарим асуудалд консерватив байр суурь баримтална.“Дундын” гэж нэрлэгдэх ямар нэг цогц бодлого байхгүй. Прогрессив ба консерватив хоёр үзэл өөр хоорондоо зөрчилддөг. Энэ хоёр үзлийн аль аль нь мэдрэлийн эсүүдийн хэлхээсээр дамжин тархинд суусан байдаг. Өөр хоорондоо зөрчилдсөн мэдрэлийн эсүүдийн хоёр хэлхээг нэг тархинд яаж хамтад нь хадгалж авч явах вэ? Тийм зүйл боломжтой юу? Боломжтой. Тархины мэдрэлийн эсүүдийн хэлхээнд түгээмэл ажиглагддаг харилцан бие биеэ саатуулах, хориглох үзэгдэлтэй энэ холбоотой. Нэг хэлхээ идэвхжихдээ нөгөө хэлхээг унтраана. Тухайн цаг мөчид аль хэлхээ идэвхтэй байх нь тулгарч буй асуудлаас хамаарна. Хоёрдмол үзэл бүхий хүн тухайн асуудлаас хамааран ухамсаргүйгээр, автоматаар мэдрэлийн эсүүдийн хэлхээгээ идэвхжүүлж, унтраах байдлаар өөр орчинд өөр өөр асуудалд энэ аргыг хэрэглэдэг. Хоёрдмол үзэлтэй байна гэдгийн цаад утга учир нь энэ. Сонгуулийн эрч хүчтэй кампанит ажил чухам эдгээр хоёрдмол үзэлтнийг байгаа болгож сонгодог. Гэхдээ тэдний сэтгэлийг татах тухайд, Бүгд Найрамдах намынхан Ардчилсан намынхнаас илүү сайн ажилласаар ирсэн. Улс төрийн үйл хэрэг тэр чигтээ моралтай холбоотой салбар бөгөөд сонгогчийн хэнтэй ижил­сэж хэнд татагдахаа шийдэхэд моралын мэдрэмж нь хамгаас чухал үүрэгтэй. Хоёрдмол үзэлтнүүд аль аль моралын тогтолцоог өөртөө агуулдаг (нэг моралыг нь нөгөөгөөсөө давуу) учир консерватив үзэлтнүүд өөрсдийн сонгогчдоо алдалгүй хадгалж, зарим талаар консерватив үзэлтэй дундыг баримталсан ардчилс­ ан үзэлтнүүдийг татах хэрэгтэй болно. Эсрэгээрээ, прогрессив үзэлтнүүд өөрсдийн сонгогчдоо алдалгүй хадгалж, зарим талаар 66- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: прогрессив үзэлтэй дундыг баримталсан Бүгд Найрамдах намын дэмжигчдийг татах хэрэгтэй. Энэ зорилгод хүрэх шударга страте­ги ч бий, Орвеллийн маягийн стратеги ч бий. Шударга стратеги нь өөрийн талын үг хэллэгийг хэрэглэж, нөгөө талын үг хэллэгийг ашиглахаас аль болох зайлсхийх явдал юм. Ингэснээр нөгөө талын дундыг баримтлагчдад өөрийн талын моралын тогтолцоогоо хамгийн ихээр идэвхжүүлнэ. Орвеллийн маягийн стратеги гэж дундыг баримталсан үзэлтэй эсвэл эсрэг талын байр суурийг баримталсан үзэлтэй сонгогчдод“хүрэх” зорилгоор нөгөө талын үг хэллэгийг ашиглахыг хэлнэ. Гэхдээ та Орвеллийн маягийн хэл ашигласнаар, нөгөө талын моралын тогтолцоог идэвхжүүлж, улам хүчирхэгжүүлж, улмаар өөртөө хавх тавьснаас өөрцгүй болно. Гэхдээ л улс төрийн зарим байгууллага Орвеллийн маягийн хэл ашигладаг. Жишээ нь, үүнийг бичихээсээ нэг цагийн өмнө би“Ажилчны эрх чөлөөний төв” ( Center for Worker Freedom ) хэмээх байгууллагаас, ажилчны эрх чөлөөг дэмжих арга хэмжээнд нэгдэхийг уриалсан автомат дуудлага авав. Тэд угтаа үйлдвэрчний эвлэлийг эсэргүүцэгч байгууллага бөгөөд тэдний үйл ажиллагаа ч үйлдвэрчний эвлэлийг эсэргүүцсэн утга агуулгатай боловч авто­ мат дуудлагад энэ тухай огт дурдсангүй. Дутуу дулимаг мэдлэгтэй Ардчилсан намынхныг молигодож, үйлдвэрчний эвлэлийн эсрэг үйл ажиллагаанд уруу татахыг хичээж буй нь тэр аж. Дан ганц баримтыг эш татаад ажил хэрэг бүтэхгүй, зөвхөн сонгуулийн үед ч бус, бүхий л үед, тогтмол байдлаар олон нийтийн анхаарлыг татаж тэдэнтэй ярилцаж байх нь прогрессив үзэлтнүүдийн хувьд амин чухал. Прогрессив үзэлтнүүдийн ойлгох хэрэгтэй суурь зүйлс гэж бий. Олон нийтэд хандсан илтгэл ярианы тухайд, тархины ажиллах арга барилд тодорхой логик гэж бий. Тэрхүү логикийн арван гол зүйл нь дараах болно: 1. Тархины мэдрэлийн эсүүдийн хэлхээ хэдий чинээ их идэвхэжнэ, мэдрэлийн эсүүдийн холбоос төдий чинээ бэхэжнэ. 2. Мэдрэлийн эсүүдийн холбоос хэдий чинээ бэхэжнэ, эсүүдийн галлагаа төдий чимээ нэмэгдэж, төдий чинээ хүчирхэгжинэ. 3. Мэдрэлийн эсүүдийн хоёр хэлхээ бие биедээ саад хийх үед, аль нэг хэлхээ нь хүчирхэгжиж, нөгөө хэлхээ нь төдий чинээ суларна. 4. Бие биедээ саад хийдэг мэдрэлийн эсүүдийн хоёр хэлхээ өөр өөр асуудлыг - 67 ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 102: хариуцдаг байж гэж бодъё. Тэгвэл аль нэг хэлхээ нь хүчирхэгжиж, нөгөө хэлхээ нь төдий чинээ суларснаар, хүчтэй болсон хэлхээ нь илүү олон асуудал хариуцах болж, суларч доройтсон хэлхээ нь илүү цөөн асуудалд хариу үзүүлдэг болно. 5. Хэл яриа тэдгээр хэлхээний хүчийг өөрчилнө. Консер­ ватив хэл яриа нь ертөнцийг үзэх консерватив үзлийн хэлхээг идэвхжүүлж, прогрессив хэл яриа нь ертөнцийг үзэх прогрессив үзлийн хэлхээг идэвхжүүлнэ. 6. Ертөнцийг үзэх аль нэг үзэл эсвэл нөгөө үзэлд тохирсон дүрслэл ч мөн төдий хэмжээгээр хамаатай. 7. Хэл яриа, дүрслэлийн хэрэглэгдэх давтамж ч мөн чухал. Хэл яриа эсвэл дүрслэлийг хэдий чинээ хэрэглэнэ, эдгээр нь төдий чинээ бэхэжнэ. 8. Сэтгүүлчид олон нийтийн яриа илтгэлд хамгийн өндөр давтамжтай ашиглагдаж буй хэл яриаг ашиглахаар бэлтгэгддэг. 9. Америк дахь консерватив үзэлтнүүдийн давамгайлал нь олон нийтийн яриа илтгэлд консерватив хэл яриаг үргэлж хэрэглэж буйгаас үүдэлтэй. Тэр бүү хэл, прогрессив үзэлтнүүд ч консерватив хэл яриаг ашиглаж, улмаар консерватив үзэлтнүүдийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг. 10. Хэл яриа, хэл ярианы дүрслэлийн тархинд үзүүлэх нөлөөллийн улмаас, аль нэг үзэл суртлын хэл яриаг нөгөө үзэл суртлын хэл ярианаас хавьгүй илүүтэйгээр тогтмол хэрэглэх нь манай улс төрд нөр их нөлөөтэй. Өөрсдийн хэл яриагаа олон нийтийн ярианд оруулах тал дээр консерватив үзэлтнүүд илүү сайн ажилласаар ирсэн. Консерватив үзэлтнүүдийн харилцааны нүсэр тогтолцоо манай ардчиллын гол асуудал болсон“хувийн хэвшил төрөөс хамаардаг” гэх асуудлын тухайд маш сайн ажилласан. Консерватив үзэлтнүүдийн төрийн нөөцийг хамгийн бага хэмжээнд аваачих эсвэл бүр үгүй хийхэд чиглэсэн гол стратеги нь төрийн нөөцийг санхүүжүүлдэг мөнгийг өөрөөр хэлбэл, татварыг үгүй хийхэд зорьжээ. Консерватив үзэлтнүүд баячуудын татварыг хөнгөлж, татвартай холбоотой хуулийн маш том цоорхойг хамгаалж, тэр бүү хэл ихэнхдээ хөрөнгө чинээ ихтэй иргэдийн татвараас зайлсхийх явдлыг хянаж таслан зогсоодог Дотоодын орлого, татварын газарт ( The Internal Revenue Ser vice ) хүний нөөц, компьютер хангамжийн дутагдал үүсгэхээр уг байгууллагын санхүүжилтийг эрс танасан.“Татвар гэдэг нь төрийн нөөцийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй хэрэгтэй төдийгүй хүн ардын хүндэтгэлтэйгээр төлбөл зохих төлбөр юм” гэх санаа 1970-­ аад оноос хойш татвар бол“чөлөөлөгдвөл зохих” дарамт, шаналгаа юм гэх үзэлд байраа тавьж өгчээ. 68- ЖОРЖ ЛЕЙКОФФ, “ЗААНЫТУХАЙ БҮҮ БОД” /номын хэсгээс/ ХОЁРДУГААР БҮЛЭГ- Харах хүрээг шинээр тодорхойлох нь 101: “Татвар бол дарамт юм” хэмээн байнга яриад байхаар, хоёрдмол үзэлтнүүд ч “Татвар бол бидний хувийн амьдралыг тэтгэдэг эсвэл компаниудын цэцэглэн хөгжих суурь үндэс болдог зүйл юм” гэх бодлоосоо няцаж“Татвар бол дарамт юм” гэх үзэл рүү“шилж­ ихэд” хүрсэн байна. Консерватив үзэлтнүүд энэ л харах хүрээгээ гэртээ авчрахад, прогрессив үзэлтнүүд ч тэдний энэ харах хүрээг гэртээ авчирч байгаагаа ухаарахгүй, улмаар яриа бүхэлдээ өөрчлөгдсөн хойно л ухаарна.“Гэнэтхэн” зөвхөн консерватив үзэлтнүүд ч биш, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дундыг баримтлагчид ч мөн татварыг төрийн үйлчилгээний үнэт зүйл гэж үзэхийн оронд дарамт гэтээр ярьж, аажимдаа“татвараас чөлөөлөх” хэмээх үг хэллэг прогрессив ярианд ч байр сууриа эзэлнэ. Цайны нам гэх хэллэгийг ч татварыг эсэргүүцэхэд илүү эх оронч сонсогдох байд­лаар сонгожээ. Хувийн хэвшил төрөөс хамаардаг гэх санааг хүн ардад хамгийн амжилттай хүргэсэн цор ганц прогрессив үзэлтэн бол Элизабет Уоррен юм. 2012 онд Сенатад нэр дэвшин өрсөлдөж байхдаа тэрбээр энэ санааг ганцаар дахин дахин амжилттай давтсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ерөн­хийлөгч Обама энэ маргааныг давтахыг оролдсон ч олон нийтийн өмнө тавьсан илтгэлдээ урьдаас бэлдэлгүйгээр ярьж,“Та өөрийн гэсэн бизнестэй байлаа ч үүнийг та өөрөө барьж байгуулаагүй. Өөр хэн нэгэн танд тийм боломж олгосон” гэж хэлсэн. Консер­ватив үзэлтнүүд энэ өгүүлбэрийг нь шууд шүүрч аваад Обама руу хайр найргүй дайрсан. Обама шууд маргааш нь алдаагаа залруулж хэлсэн санаагаа дахин давтаж, түүний дараах өдрүүдэд ч санаагаа дахин дахин давтсаар, олон нийтийн ярианд энэ санаагаа оруулж, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өөрт ногдсон ажлаа хийх боломж олгож, энэ санааг нь баталсан хангалттай нотолгоо гаргуулж болох байв. Гэвч ерөнхийлөгч дэндүү зориггүй загнаж, санаагаа шууд хаяснаар, олон нийтийн яриаг өөрчлөх том боломжийг хөсөрдүүлсэн юм. Прогрессив үзэлтнүүд одоо энэ хандлагыг эргүүлж чадах уу? Чадна, гэхдээ маш нухацтай хичээл чармайлт үзүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч, прогрессив үзэлт нэр дэвшигч, албан хаагч, төрийн зүтгэлтэн бүр одооноос эхэлж болно: Зөв хэл, дахин дахин хэл.“Хувийн хэвшил төрөөс хамаардаг” гэх ойлголтыг консерватив үзэлтнүүдийн ойлгох ойлголттой, эрх чөлөөтэй холбо. Төрийн нөөц амьдралд төрөл бүрийн боломжийг нээж эрх чөлөөг олго­дог. Төрийн нөөц ийм эрх чөлөө олгодог учраас л ардчилалд амин чухал үүрэгтэй. Үүнийг зөв хэлэх нь(дахин давтан хэлэх нь) асуудал бүрд хэрэгжүүлж болох амин чухал зөвлөгөө юм. - 69 Endnotes 1 Эх зохиолд англиар“framing” хэмээж буй энэ үгийг боломжтой тохиолдлуудад“харах хүрээг тодорхойлох” хэмээн орчуулав. Уг үг эдгээр тохиолдолд, үйл явдал, үзэгдлийг тодорхой нэг хүрээнээс харах, тодорхой нэг хүрээнд суулгах, түүнчлэн тодорхой үг хэллэг ашиглаж уг үйл явдлыг тайлбарлах гэсэн утга илэрхийлнэ. 2 Уотергейтийн хэрэг(Анг.Watergate scandal): 1972 оны зургаадугаар сард АНУ-­ын ерөнхийлөгчийн сонгуульд Никсоны кампанит ажилд эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгө мөнгө ашигласан хэргийг Никсоны засгийн газраас нуун дарагдуулах гэж оролдсон дуулиант хэрэг юм. 3“Нэгдсэн улсын нөхцөл байдлын талаарх” илтгэл(Анг.The State of the Union Address): Жил бүр, АНУ-­ ын Конгрессын анхны чуулган дээр ерөнхийлөгчийн тавьдаг илтгэл. 4 Зөвшөөрлийн хуудас(Анг.Permission slip): Энэ хэллэгийг хээрийн зугаалга гэх мэт арга хэмжээнд сурагчдыг авч явахыг тулд, сургуулийн удирдлагын зүгээс эцэг эхэд хандаж уг арга хэмжээнд хүүхдийг нь хариуцаж явахыг зөвшөөрч гарын үсэг зурахыг хүссэн хүсэлтийн хуудастай холбоотой хэрэглэдэг. 5 Христийн шашинтнуудын эвсэл(Анг.Christian Coalition of Amer ica): Урьд нь АНУ-ы­ н ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, радиогийн шашны суртал нэвтрүүлэгч Марион Гордон Робертсоны 1989 онд үүсгэсэн баптист, протес­тант, роман католик, евангелист гэх мэт христийн шашны урсгал чиглэлүүдийн төлөөллүүдийг нэгтгэсэн байгууллага. 6 Үндэсний радио(Анг.National Public Radio): Вашингтонд төвтэй төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилттэй радио станц юм. 7 George Orwell(19031­ 950): Английн зохиолч. Түүний 1984 хэмээх дистопи романд хүн ард үгийг яг эсрэг утгаар нь ашигладаг“шинээр ярь” (newspeak) хэмээх хэл ашигладаг. ЖорЖ лейкофф З а а н ы т у х а й б Ү Ү б о д ! хэвлэл. Энэ номыг худалдаж ав, ухаалаг байж болох ч санаануудаа эн солилцох учиртайг энэ ном зааж й ардчилсан комиссын дарга асан, ардчилал” байгууллагын үндэслэгч гдолтой вэ гэдэгт либералчуудыг э дуусгахаар буцаж ирж байна.” уудсыг үндэслэгч, хэвлэн нийтлэгч тухай асуудал болон зөвхөн улс а учиртай үг хэллэгээр улс төрийн үрэн, прогрессивчүүдэд зайлшгүй ьс, Мичиган мужийн захирагч асан тэй, шилдэг борлуулалттай номоо офф өнөөгийн чухал асуудлуудын тайгаа эргэн ирлээ. хойлохын эцэг” хэмээн нэрийдсэн анууд, бодлогоос өмнөх санаанууд, дэлч бус харин идэвхтэй үйлдэлч нийтийн дунд чангаар хэлж ярьж рлаж байна. лбар анхны хэвлэлийн орхисон тэр ямар ач холбогдолтой вэ, сүүлчийн бэ, ертөнцийг үзэх прогрессив, эн ярилцах вэ, ухуулга, лоозонгийн рүүлэн судалжээ. Лейкофф прогрессив үзэлтнүүдэд алтаасаа цааш давж, иргэний аз р нөлөөтэй бодлого боловсруулах алт америк маягийн маш тодорхой л ₮ Бүрэн шинэчилсэн Зааны тухай бҮҮ бод! Нью Йорк ТаЙмс сонины Бестселлер Үнэт ЗҮйлсээ мэд маргааны харах өнцгийг тодорхойл ЖорЖ лейкофф Цаг уур, тэгш бус байдал, эрүүл мэндийн даатгал гэх мэт ирээдүйг маань тодорхойлогч асуудлуудын тухай прогрессив үзлийн чухал гарын авлага 1925 онд байгуулагдсан Фридрих-Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих-Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй. Фридрих-Эбертийн сан Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудан: info@fes-mongolia.org Цахим хуудас: https://www.fes-mongolia.org/