КАЗАХСТАН, КЫРГЫЗСТАН, МОНГОЛ улсууд дахь ОХУ -ын ашиг сонирхол: УЛАМЖЛАЛ, ШИНЭ ХАНДЛАГА MONGOLIAN INSTITUTE FOR INNOVATIVE POLICIES MONGOLIAN INSTITUTE FOR INNOVATIVE POLICIES МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК#9 Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. Зохиогч: Н. Соёлгэрэл Б. Ундрах Ж. Мэндээ Эх бэлтгэсэн: Зургийг: Ё.Батболд Л.Төгөлдөр Зохиогчийн эрх© 2021, Фридрих-Эбертийн сан& Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн. Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Уг бүтээлийг Фридрих-Эбертийн сан, Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэнгийн зөвшөөрөлгүйгээр, эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зорилалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийнэрх зөрчсөнд тооцно. Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага К Ка а з з а а хс х т с ан т , а К н ы , рг К ы ы зс р та г н ы , М з о с н т г а ол н у , л М с д о ах н ь гол улс дахь О О Х Х У У -ы н ы а н ши а г ш со и ни г р с хо о л н : У и л р ам х ж о л л ал : , У ш л и а н м э х ж ан л дл а а л га , шинэ хандлага Оршил Хуучин Зөвлөлт Холбоот Улсын орон зайн дийлэнх фронтод Кремлийн хүч суларч, нөлөөгөө алдсаар байна уу? Гадны сонирхол хагас жарны хугацаанд Балтын тэнгисийн, Зүүн Европын, Кавказын, Каспийн бүс гэхчлэн наашилсаар Төв Ази руу дөхөв бололтой. Украин, Беларусын кейсүүд болох нэн шинэ үеийн тохиолдлууд үүнийг гэрчилнэ. Оросын аюулгүй байдал, гадаад бодлого, ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудтай зэрэгцэн Төв Азийн таван улсад цаашид өөрийн нөлөөг хэвээр хадгалах, байр сууриа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь дараах байдлаар тодорхойлогдож байна. ОХУ-ын хувьд Төв Азийн бүс нутаг нь түүхэн ашиг сонирхлын бүс бөгөөд цэрэг-улс төр, худалдаа-эдийн засаг, соёл-хүмүүнлэгийн салбар дахь давуу эрхт хамтын ажиллагааны чухал түнш, мөн өмнөд чиглэлд аюулгүй байдлыг хангах гол бүс нутаг юм. Төв Азийн бүх улстай Орос улс стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, дийлэнх нь холбоо тогтоож, түрэмгийлэл эсвэл аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэхийг эрмэлздэг. Мөн улс төрийн байнгын яриа хэлэлцээг дээд, өндөр түвшинд байгуулдаг. Энэ мэт бүс нутаг, олон улсын тавцанд үүсээд буй нөхцөл байдалд нийцүүлэн ОХУ гадаад бодлогын зорилтуудаа тодорхойлоод буй. Гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд баримтлах баримт бичгүүддээ ТУХН-ийн орнууд болон Төв Азийн улсуудтай харилцах харилцаандаа нэн тэргүүнд ач холбогдох өгөхөөр тусгасан. Тухайлбал, 2020 оны 10 дугаар сард ОХУ Казахстантай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах 1994 - 1- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага оны хэлэлцээрийг шинэчилсэн ба Оросын Батлан хамгаалахын Сайд С.Шойгу шинэ баримт бичгийг“Энэхүү маш чухал гэрээ нь магадгүй бидний бусад улстай байгуулсан цэрэг, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээнүүдээс хамгийн өргөн хүрээнд, гүнзгий тохиролцсон явдал боллоо» хэмээн онцолсон. 1 ОХУ, Узбекистаны гадаад хэргийн сайд нарын 2021.03.02-ны өдөр хийгдсэн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэл, холбоотны харилцаа шат ахисаар байгааг тэмдэглэсэн бөгөөд Узбекистаны Ерөнхийлөгчийн айлчлалаар янз бүрийн салбарыг хамарсан 30 гаруй баримт бичиг үзэглэхээр бэлтгэж байгаа нь оросууд Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш, холбоотондоо хэрхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзнэ. Харин Кыргызстаны сонгуулийн дараа үүсээд буй улс төрийн нөхцөл байдалд санаа зовинож, шинэ Засгийн газартай нь бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Кремль илэрхийлсэн. Туркменистаны байнгын төвийг сахих бодлогыг Оросын тал дэмждэг бөгөөд бүс нутаг болон дэлхийн хэмжээнд аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, 2021.03.30-04.02-ны өдрүүдэд Туркменистаны ЗГХЭГ-ын орлогч дарга Рашид Мередов, Сердар Бердимухамедов тэргүүтэй Туркменстаны төлөөлөгчид Москвад айлчилж бүс нутгийн аюулгүй байдал, орчин үеийн сорилт, заналхийллийн хүрээнд бүрэн харилцан ойлголцолтой байгаагаа харуулав. Хамгийн сонирхолтой асуудлын хувьд Тажикстаны Ерөнхийлөгчийн Москвад хийсэн айлчлалаар хоёр талын харилцаа, хамтын - 2- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал тэр дундаа тажик-афганы хилийн аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн ч өнгөрөгч өдрүүдэд Тажик-Киргизийн хилийн хэрэг явдал дурдагдаагүй болно. Энэ нь мэдээж Төв Азийн хэмжээнд нөлөөгөө тэгш хэмтэй байлгах гэсэн оросын байр суурь бөгөөд нөгөө талаар маргалдагч талуудын аль нэгний талд орж болохгүй ёс зүйгээр илэрч байна. Үндсэндээ оросын хувьд Тажикстанд сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж С.Шойгу АДХ нэгдсэн систем байгуулах асуудлыг газар дээр нь очиж ярилцсан зэрэг нь Афганистан руу чиглэсэн АНУ-ын цэргийн бааз бүхий түшиц газар болохоос эмээж байгаагийн илрэл болж байна. Харин Монгол Улстай стратегийн хамтын ажиллагааны байнгын хэлэлцээрийн хувийг Москвад хоёр талын Гадаад хэргийн сайд нар солилцож, энэ хэлэлцээр нь ОХУ-ын уламжлалт сонирхлыг бататгасан хэрэг болов. Үүнээс Монгол Улс дахь ОХУ-ын ашиг сонирхол юу вэ гэсэн асуулт гарч ирж байна. Дурдсан улсуудтай харилцах харилцаа нь Оросын хувьд зөвхөн хоёр талын харилцааны хэрэг биш юм. Олон улсын тавцанд нэр, нөлөөгөө хүлээн зөвшөөрүүлэх, томоохон тоглогч байхын төлөө эрмэлзэж, их гүрэн байх Оросын амбицад ач холбогдолтой түшиц харилцаа болоод байна. Тиймээс энэ судалгаанд Төв Азийн улсуудаас Казахстан, Кыргызстаныг ТУХН, ХАБГБ, ШХАБ, ЕАЭЗХны гишүүд төдийгүй бүс нутаг дахь Оросын стратегийн түнш, холбоотнууд хэмээн бусдаас нь онцлон, сонгон авсан болно. Улмаар энэ өгүүлэлд 1-рт, ОХУ-ын Төв Азийн бүс нутаг руу чиглэсэн бодлогыг; 2-рт, Казахстан, Кыргызстан, Монгол Улс дахь ашиг - 3- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага сонирхлыг; 3-рт талуудын харилцаан дахь нийтлэг болон онцлог асуудлуудыг тодруулан авч үзэхийг зорив. Нэг. Төв Ази нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох нь ОХУ, Төв Азийн орнуудын гадаад харилцааны яам парламентын хоорондын хэлхээ холбоо сайн, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн «хэвтээ» тэнхлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. ОХУ-ын хувьд бүс нутгийн орнуудтай харилцаагаа эрчимжүүлэх зорилгоор нийтдээ 900 гаруй хоёр талын гэрээ, засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Төв Азийн бүс нутаг дахь хамгийн том хөрөнгө оруулагч нь ОХУ бөгөөд нийт хуримтлагдсан хөрөнгө оруулалт 20 тэрбум орчим ам.доллартой тэнцэж байгаагаас түлш, эрчим хүчний цогцолборт 47%, өнгөт төмөрлөгийн салбарт 22%, харилцаа холбооны чиглэлд 15% орчим нь оногдож байна. Оросын Төв Азийн орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд үзүүлсэн тусламжийн хэмжээ 2008-2019 оны хооронд 6 тэрбум гаруй ам.долларт хүрсэн. Тусламж нь нь үндсэндээ бүс нутгийн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн дэд бүтцийг бий болгох, шинэчлэх, эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх, хүнс, байгаль орчны аюулгүй байдалд чиглэж байна. Үүний зэрэгцээ Төв Азийн орнуудын аюулгүй байдалд олон улсын террорист байгууллагууд, хөрш Афганистан дахь хямралаас үүдэлтэй заналхийлэл, хар тамхины хууль бус худалдаа зэрэг эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлөх эрсдэл өндөртэй бөгөөд эдгээрээс урьдчилан сэргийлэх баталгаа нь Тажикстан, Кыргызстан дахь Оросын цэргийн бааз болж байж болох юм. - 4- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага Энэ мэт Төв Азийн бүс нутаг бүхэлдээ, Монгол Улс ч ялгаагүй Оросын гадаад бодлогын уламжлалт түшиц газрууд байсаар ирсэн. XX зууны 90-ээд оны эхээр дэлхийн улс төрд гарсан үйл явцууд, түүний дотор Зөвлөлтийн орон зайд өрнөсөн өөрчлөлтийн дүнд Төв Азид шинээр тусгаар тогтносон улсууд болон ЗХУ-ыг залгамжилсан ОХУ-ын хоорондын харилцаанд шинэ үе эхэлсэн юм. “Стан”-ууд Оростой харилцах шинэ гараагаа эрх тэгш, харилцан ашигтай байлгах, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох зарчимд тулгуурлан өөрчлөн хөгжүүлэхээр зорьж байсан. Харин дотоод, гадаад асуудлуудаасаа үүдэн Кремлийн зүгээс Төв Ази, Монгол руу хандах идэвх харьцангуй сул байв. Тодруулбал, ОХУ ерээд оны шилжилтийн үед олон бэрхшээлтэй тулгарч, гадаад харилцаандаа Өрнөдийг түшиглэсэн бодлогод түлхүү анхаарч, дотооддоо эдийн засгийн хүчтэй хямралд нэрвэгдэж, улс төрийн хүрээнд нөлөө бүхий хэсэг бүлгийн сонирхлын үндсэн дээр засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдаж, санхүү, эдийн засгийн олигархийн эрх мэдэл газар авсан цаг хугацаа байв. Энэ үед Кремлийн зүгээс гадаад бодлогын шинэчлэлээ хэрэгжүүлэхдээ гол төлөв Европ, Азийн их гүрнүүдэд хандаж, хил залгаа улс орнуудыг үл тоосон хандлагатай байв. Харин энэхүү орон зайд нь АНУ, БНХАУ-ын улс төр, эдийн засаг, цэрэг батлан хамгаалахын нөлөө нэмэгдэх болсон нь Оросын ашиг сонирхол эргэн бэхжих шаардлагыг үүсгэсэн. Хятадын жин дарах болсон эдийн засгийн нөлөө, бүс нутгийн улсуудтай өргөжүүлэх болсон АНУ-ын батлан хамгаалах хамтын ажиллагааг сөрсөн Кремлийн бодлогын илрэл нь ХАБГБ, ЕАЭЗХ, ШХАБ зэрэг хамтын ажиллагааны механизмууд болон бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болж байна. - 5- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага Өгүүлэлд онцолж буй улсуудтай харилцах бодлого, тэдгээр рүү чиглэсэн ашиг сонирхлоо Төв Азийн бүс нутгийн талаар баримтлах бодлогодоо багтаасан нь бодлогын баримт бичгүүдээс нь харагдана. Төв Ази бол Оросын аюулгүй байдал, нөлөөний бүсийн гол орон зай, түүнчлэн хамгийн ойрын гадаад ертөнц юм. Тиймээс ч“стан”уудыг багтаасан Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн(ТУХН-CIS) улсуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь гадаад бодлогынх нь тэргүүлэх чиглэл болох тухай Гадаад бодлогын үзэл баримтлалын(ГБҮБ, 2016)“Гадаад бодлогын тэргүүлэх чиглэл” гэсэн IV бүлгийн хамгийн эхний зүйлд зааж өгчээ. 2 Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичигт Евроазийн эдийн засгийн холбоо(ЕАЭЗХEEU), Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага(ХАБГБ-CSTO), Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын(ШХАБ) улсуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тусгажээ. Энэ нь Төв Ази, ялангуяа дурдсан байгууллагуудын бүгдийнх нь гишүүн болох Казахстан, Кыргызстан улсуудтай харилцах чиглэлд Кремлийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгааг илтгэнэ. ГБҮБ-даа анх удаа Умард хөрш маань Монгол Улстай харилцах тухайгаа“Монгол Улстай уламжлалт, нөхөрсөг харилцааг бэхжүүлнэ” 3 хэмээн тусгайд нь онцлон, нэр зааж томьёолжээ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлыг хангах стратегийн баримт бичигтээ(2015) Төв Азийн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах, цэрэг-батлан хамгаалахын салбарт харилцан итгэлцэл, түншлэлийг бэхжүүлэхэд ОХУ хувь нэмэр оруулна 4 хэмээн бодлогоо тодорхойлжээ. - 6- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага Ийнхүү баримт бичгүүддээ тусгасан бодлого, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхдээ Кремлийн зүгээс эдгээр улсуудын ялгарах онцлог, нийтлэг төстэй талуудыг харгалзсан байдал ажиглагдана. Казахстан, Кыргызстан, Монгол Улсын хооронд нүүдлийн соёл иргэншил бүхий, Орос Хятад хоёр том гүрний нөлөөллийн бүсэд оршдог, тусгаар тогтнол бие даасан байдлаа бэхжүүлэхийг эрмэлзэн ОросХятадтай тэнцвэртэй харилцах, гуравдагч түнш хайхад чиглэсэн идэвхтэй гадаад бодлого явуулдаг, аюулгүй байдлын хувьд ОХУын геополитикийн түшиц газарт тооцогддог тул Оростой аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг зэрэг нийтлэг зүйлс байна. Үүний зэрэгцээ өөр хоорондоо ялгарах онцлог бас буй. Казахстан, Кыргызстан нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, улс төр, нийгэм, эдийн засгийн нэгдсэн интеграцид орсон, хүн амын шилжин суурьшилт, хөдөлмөрийн цагаачлал идэвхтэй байдаг улсууд юм. Харин Монгол Улс бол бие даасан, тусгаар улс байсан, хүн ам зүйн хөдөлгөөн төдийлөн идэвхгүй хэр нь орос хэл, соёлын нөлөө тодорхой түвшинд тогтсон, Зүүн хойд Ази руу түлхүү налсан онцлогтой. Эдийн засаг, нийгмийн хүчин зүйлийн тухайд гурвуул хоорондоо харилцан адилгүй. Байгалийн баялаг, хүн амын тоо, нэг хүнд ноогдох ДНБ, эдийн засгийн чадавхаараа ялгаатай улсууд юм. - 7- Хоёр. Казахстан, Кыргызстан, Монгол Улс дахь Оросын ашиг сонирхол, бодлого 2.1 Казахстан: Оросын хамгийн ойрын түнш, холбоотон Хүрээлэн, оршин буй газар зүйн хүчин зүйлсээ тооцоолон, тэдгээрт үндэслэн геополитикийн ашиг сонирхлоо хангах нь ямар ч улсын гадаад ертөнцтэй харилцах харилцааных нь суурь болно. Казахстантай харилцах Оросын бодлогод ч энэ нь тод илэрнэ. Хөрш орнуудтайгаа хуваалцдаг Оросын хилийн хамгийн урт шугам нь Казахстантай хиллэх 7000 км орчим үргэлжлэх хил бөгөөд энэ нь Казахстан дахь Оросын ашиг сонирхлын үндэс болж байна. Учир нь талуудын харилцаан дахь аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлууд үүнээс эхтэй. Нөлөөний, аюулгүйн бүсдээ Казахстаныг байлгаж байх нь Оросын тус улс дахь стратегийн(урт хугацааны, мөнхийн) ашиг сонирхол юм. Өөрөөр хэлбэл энэ нь Кремлийн“grand strategy” байх болов уу. Энэ ашиг сонирхлоо хамгаалахын тулд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл хүмүүнлэгийн чиглэлээр тодорхой бодлогуудыг хоёр талын болон өмнөх хэсэгт дурдсан бодлогын баримт бичгүүд дэх олон талт хамтын ажиллагааны механизмуудаар дамжуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал: • Улс төрийн салбарт, олон улс хоорондын асуудалд ашиг сонирхлоо тусган шийдвэрлүүлэхийн тулд яриа хэлэлцээний тавцан байлгах, Кремлийн ашиг сонирхолд“үнэнч зүтгэх” - 8- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага дэглэмийг хадгалах, олон улсын тавцанд эв санаа нэг байх холбоотны харилцаа, стратегийн түншлэлээ бэхжүүлэхийг чухалчлан, үүний тулд Назарбаевын дараах Ак-Ордын бодлогын өөрчлөлтийг өөрт ашигтайгаар чиглүүлэхийг зорьж байна. Түүнчлэн Казахстан дахь гаднын хүчний(АНУ, Турк болон исламын ертөнц, сүүлийн арав гаруй жил хүч түрэн орж ирж буй БНХАУ) түрэлтийг хязгаарлахыг чухалчилж байгаа юм. • Аюулгүй байдлаа хангах тухайд, өөрийн нөлөөний бүс болох Казахстанд уламжлалт бус аюулгүй байдлын элементүүд болох терроризм, сепаратизм, экстремизмийн аюулын голомтууд бэхжихээс сэргийлэх, Афганистаны хар тамхины наймаа дамжин өнгөрөх явдлыг зогсоох зэрэг асуудлууд багтаж байна. Гэхдээ Казахстаны тусгай албадын зүгээс шашны чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор тус улс дахь бүхий л шашны байгууллага, номлогч, шашны боловсрол олгож буй их дээд сургуулийг бүрэн хянаж байгаа учир шашин дээр суурилсан терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэл газар авахгүй болов уу. Түүнчлэн өмнөд хил орчмын аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэх буюу Казахстаны хойд мужуудаар оршин суух үндэстний цөөнх нь болох орос иргэдээ хамгаалах шаардлага буй. • Эдийн засгийн чиглэлд бүс нутаг дахь уламжлалт зах зээлээ хамгаалахын тулд Казахстаныг худалдаа, бараа нийлүүлэлтийнхээ голдиролд барьж байх, Кремльд ашигтай эдийн засгийн бүтэц болох ЕАЭЗХ-ноосоо чухал түнш- Казахстаныг алдчихгүй байх явдал Кремльд хэрэгтэй. Харин Казахстаны тухайд ЕАЭЗХнд элссэний дараа бусад гишүүн орнуудтай худалдаа хийхдээ - 9- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага илүү их импортолж, бага экспортолж иржээ. Өөрөөр хэлбэл, худалдааны тэнцлийн хувьд дэлхийн бусад орнуудтай хийсэн худалдаа Казахстаны эдийн засагт илүү таатай байсан байна. Казахстаны экспортын гол байр суурь болох түүхий нефтийн экспортыг эс тооцвол, экспорт 22% өссөн бол импорт 21% өссөн гэсэн үзүүлэлттэй байна. Экспортын хувьд голчлон түүхий эдээс бүрдсэн бараа бүтээгдэхүүн ОХУ руу, харин машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс бүрдэх импорт эсрэг урсгалд байна. • Соёл-хүмүүнлэгийн салбар дахь бодлого нь нэг талаас “русский мир” сангаар дамжуулан Оросын соёлын нөлөөг хадгалж, бэхжүүлэх, орос хэлийг сурталчлах, нөгөө талаас Казахстан дахь орос иргэдийнхээ(3.5 сая, 2020.II сар) эрх ашгийг хамгаалахад чиглэж байна. 2.2 Кыргызстан: Оросын алдаж боломгүй түнш Газар зүйн байршлаараа Кыргызстан нь Орост геостратегийн ач холбогдолтой улс байсаар ирсэн. Стратегийн энэ орон зайд нөлөөгөө бэхжүүлж, бүс нутгийн болон олон улсын тавцанд тоглогч улсуудын оролцоо, нөлөөг хязгаарлах нь тус улс дахь Оросын үндсэн ашиг сонирхол болно. Орос, Киргизийн харилцаа нь стратегийн түншлэл, холбоотны шинж чанартай бөгөөд ЕАЭЗХ, ХАБГБ, ТУХН, ШХАБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хоёр талт болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. - 10- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага • ОХУ, Кыргызстаны худалдааны эргэлт 2020 онд ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэдээлснээр 1.69 тэрбум ам.доллар, Оросын Кыргызстан руу хийсэн экспорт 1.45 тэрбум ам.доллар, импорт 238 сая ам.долларт хүрсэн. Түүнчлэн Газпром, Роснефть, Оросын Платинум зэрэг Оросын компаниудын томоохон хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжиж байна. 2020 оны эцсийн байдлаар 417 сая ам.долларын зээл олгохоор 2798 төсөл батлагдсан зэргээс харвал эдийн засгийн хувьд Орост ашигтай байж болох нөхцөл байдал харагдаж байна. • Кыргызстан дахь Оросын улс төрийн ашиг сонирхлыг уламжлалт шинжтэй гэж дүгнэж болно. Тус улсад сүүлийн 15 жилийн хугацаанд гурван удаа хувьсгал хийх замаар засгийн эрх шилжжээ. Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйлүүд бий ч гол нь Зөвлөлтийн үеэс эхтэй овог, ахуйгаас үүдсэн өмнөд, умард гэсэн хуваагдал юм. Уламжлалт үзэл бодолтой, газар тариалан, аж ахуй эрхлэн амьдардаг, шүтлэгтэй өмнөд нутгийнхан болоод хотожсон, аж үйлдвэржсэн, сэхээлэг умардынхны нөлөө, хуваагдал улс төрийн амьдралд тод илэрдэг. Зөвлөлтийн үед Коммунист намын нарийн бичгийн дарга нарыг өмнөд, умардын гарлаар нь ээлжлэн сонгодог байсан уламжлал одоо ч байсаар байна. • Кыргызстаны геостратегийн байрлал нь Хятад, Энэтхэг зэрэг томоохон улсуудын Төв Азиар дамжин Европ руу гарах гарц болж байна. Тиймээс энэ гарцыг хянах сонирхол Орост байгаа ба батлан хамгаалах, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хадгалж, өргөжүүлэх нь Кремлийн гол бодлого юм. Тус улсад Оросын хэд хэдэн цэргийн байгууламж байдгийг - 11- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага 2012 онд нэгтгэн, нисэх хүчний нэгдсэн бааз болгосон нь Казахстаны дараа Оросын хилийн чанад дахь хоёр дахь том баазад тооцогдоно. Үүнд Кант дахь нисэх онгоцны буудал, Иссык-Куль дахь тэнгисийн цэргийн бааз, Майлуу-Суу хот дахь газар хөдлөлтийн цэг, Чалдовар тосгонд байрлах холбооны төв багтдаг. 5 Түүнчлэн Кыргызстанд Оросын хоёрдох баазыг нээх тухай хэлэлцүүлэг өрнөсөөр байгаа. Талуудын цэрэг техникийн хамтын ажиллагааны үндэс нь 1993 онд байгуулсан цэргийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ бөгөөд Оросууд Кыргызстанд зөвхөн зэвсэг техник нийлүүлэхээс гадна гадаад хил хязгаарыг нь бэхжүүлэхэд туслалцаа үзүүлсээр байна. Хоёр талын цэргийн албан хаагчид хамтарсан болон олон улсын цэргийн болон терроризмын эсрэг сургуулилтад тогтмол оролцож байна. Түүнчлэн 2021 оны 2-р сард Орос, Киргизийн амгаалах яамд хооронд 2021-2025 оны хооронд хоёр орны цэргийн салбарт стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлаад байна. • Эрчим хүчний нөөцийн, тухайлбал байгалийн хийн нийлүүлэлтээ хадгалах замаар Кыргызстаны эрчим хүчний хэрэглээг удирдаж байх сонирхол Кремльд бий. Газпром нь Кыргызстаны хийн хэрэгцээний хангамж, нийлүүлэлтийг бүрэн хянаж байна. • Хөдөлмөрийн мигрантын асуудал нь хоёр улсын харилцаан дахь чухал асуудлын нэг. Орост хөдөлмөр эрхлэгчдийнх нь хүн амын тоонд эзлэх хувийг харвал Кыргызстан улс бүс нутагтаа 2-рт эрэмбэлэгдэж байна. Эдгээр иргэдийнх нь шилжүүлсэн мөнгө тус улсын ДНБ-ий гуравны нэгийг 6 бүрдүүлж байгаа - 12- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага тул Оросоос үлэмж хамаарал бүхий эмзэг эдийн засагтайд тооцогдоно. Тиймээс энэ чиглэлд Оросын зүгээс энэ нөлөөгөө хадгалахаар эрмэлзэх нь гарцаагүй. 2.3 Монгол Улс: Кремлийн уламжлалт бодлого хэвээр Умард хөрш маань биднийг зөвхөн Орос, Хятадтай хил залгах цорын ганц улс гэдгээр нь, нөгөөтээгүүр Төв Азийн бүс нутагтай харилцах харилцааны нэг хэсэг гэж үзэж байж болох. Тиймээс ч Монголын талаарх Оросын бодлогод“жийргэвч бүс” гэсэн ойлголт байсаар ирсэн. Дэлхийн II дайн үед Германы эсрэг тулалдахад Зүүн Европын улсуудыг бамбай болгох бодлогыг Зөвлөлт засаг баримталж байсан. 7 Их гүрний энэхүү геополитикийн бодлого хүн ам зүй, соёлын хүчтэй нөлөөлөлтэй Хятадтай хиллэх буфер улс хайн үргэлжилсэн нь Монгол байсан. Гэхдээ магадгүй цаг хугацааны хувьд үүнээс ч өмнө эхэлсэн бодлого байж болно. Энэ ашиг сонирхолд үндэслэсэн Монгол Улстай харилцах Оросын бодлогыг дараах байдлаар тодорхойлж байна. • Уламжлалт салбарууд дахь хамтын ажиллагаагаа хадгалах сонирхол Кремльд байна. Уламжлалт гэдэгт төмөр зам, нефть, нефтийн бүтээгдэхүүний худалдаа, эрчим хүчний хувьд тодорхой хэмжээнд хамааралтай байлгах сонирхол зэргийг энд дурдаж болно. Энэ сонирхол нь Роснефтийн жижиглэнгийн худалдааг нэвтрүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эсэргүүцэх зэргээр илэрч байгаа билээ. • Цөмийн эрчим хүчний салбарт харилцах сонирхол байна. - 13- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага ЗХУ задарсны дараа олон улсын тавцанд алдсан байр сууриа эргүүлж авч, их гүрэн болох амбицаа гүйцэлдүүлэхээр улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн олон салбарт бүс нутгийн болон дэлхийн улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлэхээр зорьж байна. Цөмийн эрчим хүчний салбарт Турк, Энэтхэг, Хятадтай хөгжүүлж буй харилцаа нь үүний томоохон илрэл юм. Орост технологи, туршлага, Монгол Улсад нөөц байгаа тул энэ чиглэлд харилцах сонирхол Кремльд бий бөгөөд ялангуяа“гуравдагч хөрш”-ийн оролцоог Монголд бий болохыг үл дэмжих хандлага бий. Оросын ураны нөөцийн 93 хувийг агуулж буй Аргуны ураны ордын одоо ашиглагдаж буй цооногуудын нөөц шавхагдаж буй тухай мэдээлэл байдаг бөгөөд шинэ цооног, уурхайн ам нээх гарцыг хайж байна. Тус улсын хувьд ЗХУ-ын үед ашиглалтад оруулж байсан Дорнодын Мардайн ордыг ашиглах сонирхол агуулж байж болох юм. • Өмнө дурдсан бидний геополитикийн байршил хоёр хөршийн маань ашиг сонирхлын давамгайллыг бий болгосоор ирсэн түүх өнөө ч тодохой хэмжээгээр хадгалагдсаар. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятадын өсөлтийг дагасан нөлөө Төв Ази, Монгол руу хүч түрэн орж ирж байна. Оросын тухайд ч ялгаагүй, Хятадын сонирхол, бодлогын хэмжээнд хүрэх сонирхол бий. Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ЕАЭЗХ-ны хүрээнд Монгол Улстай ЧХХ байгуулах, ШХАБ-ын орон зайд хамтран ажиллах зэрэг бодлогуудыг энд дурдаж болно. Эдгээрээс уул уурхайн салбар дахь Оросын сонирхлыг онцлох нь зүйтэй юм. 2000 оноос хойш Оросын Монгол дахь сонирхол эрчимжиж, хоёр талын айлчлал, хэлэлцээр, уулзалтуудын - 14- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага үеэр хөндөгдсөн сэдвүүдээс харахад Монголын уул уурхайн салбарт давуу эрхтэй оролцох бүхий л боломжийг эрэлхийлж байлаа. Чингэхдээ ОХУ зарим талаар хатуу гэмээр бодлого авч хэрэгжүүлсэн болов уу. Тухайлбал, Монгол дахь дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрт хөндлөнгөөс оролцох, нефть шатахууны хараат байдлаар улбаалан улс төрийн бодлогоо тулган хүлээлгэх, Монголын“гуравдагч хөрш”-ийн бодлогод эмзэглэх, Монгол дахь Өрнөдийн болон бусад орны нөлөө нэмэгдэж байна хэмээн үл итгэх, хардах байдлаар ханддаг явдал цаашдын хөгжилд томоохон саад тээг болох магадлалтай. Нөгөө талаас Монгол Улс НАТО-той “Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр” байгуулж, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын(ЕАБХАБ) гишүүнээр Монгол Улс элссэн зэргээс харахад хөрш Орос улсын ашиг сонирхол, хүчин зүйлийг хөндөлгүй, эдгээр байгууллагуудтай ил тод, нээлттэй хамтран ажиллахад анхаарч байна. Гурав. Талуудын харилцаан дахь нийтлэг болон онцлог асуудлууд Төв Азийн бүс нутгийн улс орнуудын онцлогийг харвал улс төр, эдийн засгийн харилцаа сайн хөршийн түвшинд явагдаж байгаа ч хилийн, усны маргаан гэх мэт жижиг асуудлууд байсаар байна. Үүнээс гадна олон шалгуур үзүүлэлтээр их гүрнүүдийн ашиг сонирхлын давхцал болж байгаа зэрэг нь талуудын харилцааны онцлогт нөлөөлөх хүчин зүйл болж байна. Казахстан, Кыргызстан нь ОХУ-аас ихээхэн хамааралтай байсан, одоо ч тийм. Эдийн засгийн чадавхын тухайд Казахстан нөгөөхөөсөө хол илүү тул улс төр, эдийн засгийн чиглэлд Оростой харьцангуй эн тэнцүү түвшинд харилцаж чадаж байна хэмээн дүгнэж болох бол Кыргызстан Оросын нөлөөн дор, тусламж дэмжлэгт түшиглэсэн - 15- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага байдалтай, харин Монгол Улсын тухайд төдийлөн идэвхтэй, харилцан ашигтай биш ч тусгаар, бие даасан, хөрш улсын түвшинд харилцаж байна. Төв Азийн орнууд дотроо хамгийн том газар нутагтайд тооцогдох Казахстан нь Н.Назарбаевын засаглалын үед Оросын хамгийн тааламжтай түнш орны нэг байсан гэж шинжээчид дүгнэдэг. Казахстан нь ОХУ-д төдийгүй, олон улс, бүс нутагт тулгамдсан асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ(Нурсултан-Астана, Аламаты хотод) явуулах таатай нөхцөлийг Кремльд бүрдүүлж өгч байсан. Сирийн асуудлыг зохицуулах Астанагийн формат үүний тодорхой жишээ юм. Тус улс бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад, ЕАЭЗХ-г бэхжүүлэхэд Москвад чухал ач холбогдолтой. Нөгөө талаар Орос ч Казахстаны хувьд улс төр, эдийн засгийн нэн тэргүүний түнш мөн хэмээн Н.Назарбаев зарлаж байсан. 8 Кыргызстан, Монголоос ялгаатай нь Казахстан Оростой эдийн засгийн салбарт ихээхэн идэвхтэй харилцдаг ба бараа эргэлтээрээ Төв Ази гэлтгүй ТУХН-ийн орнууд дотроос Оросын хамгийн том худалдааны түнш юм. 9 Казахстаны хойд нутгаар түлхүү суурьшсан гурав орчим сая орос иргэдийнхээ хэл соёл, эрх ашгийг хамгаалахын тулд болон сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирж буй исламын соёлын түрэлтийг сөрөх зэрэг бусад зорилгоор Оросын хэл, соёлыг тус улсад түгээх нь Кремлийн хувьд чухал юм. Оросын Кыргызстан руу чиглэсэн бодлогыг түлхүү геополитикийн агуулгатай, АНУ, Хятадын бодлого, ашиг сонирхлыг хязгаарлахыг эрмэлзсэн шинжтэй хэмээн дүгнэж болно. Түүнчлэн Казахстан төдийгүй бүс нутгийн бусад улстай харьцуулбал Кыргызстан нь парламентын ардчиллыг тогтоохоор зорьж буй ч дотоод улс төрийн тогтолцоо дахь уламжлалт хэв маяг, овгийн ялгаа, хуваагдлаас үүдсэн - 16- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага бэрхшээлүүд улс төрийн тогтворгүй байдал руу тус улсыг түлхэж байна. Иймээс өөрийн нөлөөний бүсэд улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй, өөрийн талын хүчнийг дэмжиж байх сонирхол Кремльд бий. Энэ сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Казахстантай харьцуулбал, эрчим хүчний түүхий эдийн хязгаарлагдмал нөөцтэй Кыргызстаны эрчим хүчний нөөцийн нийлүүлэлтийг хянаж байхыг зорьж байх жишээтэй. Бүс нутагт нөлөө нь бэхжиж буй Хятадтай хиллэдгийн зэрэгцээ мөн Узбекистаны хил залгадаг нутагт нь газар нутгийн маргаанаас үүдэлтэй үндэстэн хоорондын мөргөлдөөн үе үе гардаг Кыргызстантай батлан хамгаалах, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад төдийгүй гаднын цэрэг, зэвсгийн хүчний нөлөө бэхжихээс сэргийлэхэд Орост тустай. Түүнчлэн Казахстаны нэгэн адил Орос, Кыргызстаны харилцаанд ч иргэд хоорондын асуудал яригддаг ба харин Казахстанаас ялгаатай нь Орост хөдөлмөр эрхэлдэг хөдөлмөрийн мигрантуудын асуудал жин дардаг байна. Монгол Улсын тухайд Казахстан, Кыргызстанаас ялгаатай нь хуучин Зөвлөлтийн үед БНУ-ынх нь бүрэлдэхүүнд багтдаггүй байсан хэр нь Оросын нөлөөний бүсэд харьяалагдан, хэл соёл нь харьцангуй тархсан, Хятадаас зааглах томоохон орон зай гэдгээрээ ашиг сонирхол нь бэхжих чухал улс байсаар байх болно. Казахстан, Кыргызстаны нэгэн адил нэгдсэн интеграцид багтдаггүй ч олон улсын тавцанд их гүрний байр суурийн төлөө өрсөлдөх Хятад, Америкийн нөлөө бэхжихийн эсрэг улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын хамтын ажиллагааг Монгол Улстай хөгжүүлэх бодлогыг баримталсаар байх болов уу. - 17- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага Дүгнэлт Тогтвортой хөгжих, аюулгүй байдлаа хангах асуудлаа зөвхөн нутаг дэвсгэрээрээ хязгаарлалгүй, хөрш хил залгаа улсуудаа, оршин буй бүс нутгаа багтаан тодорхойлдог Оросын бодлогыг өгүүллэгт дурдсан гурван улс руу чиглэсэн Кремлийн бодлого илтгэх аж. Гурван улс, тэдний оршин буй бүс нутагт баримтлах ОХУ-ын бодлогод уламжлал давамгайлсан хандлага хадгалагдсаар байгаа ба цаашдаа ч эдгээр улсын дотоод, гадаад бодлого дахь өөрчлөлтийг даган савлах хөдөлгөөн бага хэмээн үзлээ. Кремлийн бодлогод: • Гадаад, аюулгүй байдлаа хангахын тулд бодлогын хувьд цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагааг хөгжүүлж, нөлөөндөө байлгах сонирхол; • Хятадын нөлөөг тогтоон барих бүслүүр улсууд хэмээн үзэж, тэргүүлэн ажиллаж буй олон талт хамтын ажиллагааны механизмууддаа татах; • Төмөр зам, эрчим хүчний нөөц, газрын тос, байгалийн баялаг зэрэг стратегийн ач холбогдолтой салбаруудад оролцоогоо нэмэгдүүлэх; • Хэдийгээр Монгол Улсын тухайд саармагжих хандлагатай ч хэл соёлын нөлөөгөө дурдсан улсуудад хадгалж байх сонирхол зэрэг багтана. • Оросын бодлогод эдгээр улсууд ч нааштай ханддагийг харилцаан дахь олон хандлага гэрчилнэ. - 18- Казахстан, Кыргызстан, Монгол улс дахь ОХУ-ын ашиг сонирхол: Уламжлал, шинэ хандлага Эх сурвалж: 1. “Россия и Казахстан подписали договор о военном сотрудничестве”., https://eadaily.com/ru/news/2020/10/17/rossiya-i-kazahstan-podpisali-dogovor-o-voennom-sotrudnichestve 2. “Концепция внешней политики Российской Федерации (утверждена Президентом Российской Федерации В.В.Путиным 30 ноября 2016 г.)”., https://www.mid.ru/foreign_policy/official_documents/-/asset_publisher/CptICkB6BZ29/content/id/2542248 3. Мөн баримт бичгийн 87-р зүйл 4. “Стратегия национальной безопасности Российской Федерации”., https://rg.ru/2015/12/31/nac-bezopasnost-site-dok.html 5. “ Президент Владимир Путин подписал закон , санкционирующий изменения в условиях пребывания в Киргизии объединенной военной базы РФ ”., https://rg. ru/2020/02/19/na-voennoj-baze-rf-v-kirgizii-razreshili-imet-bespilotniki. html 6. “What will happen to Kyrgyzstan if all labor migrants return to their homeland”., https://migranty.org/mnenie-jeksperta/chto-budet-s-kyrgyzstanom-esli-vse-trudovye-migranty-vernutsja-na-rodinu/ 7. “Chief Culprit: Stalin’s Grand Design to Start World War II”., https:// www.wilsoncenter.org/event/chief-culprit-stalins-grand-design-to-startworld-war-iiрч 8. “Russia–Kazakhstan Relations and the Tokayev–Nazarbayev Tandem”., http://eprints.lincoln.ac.uk/id/eprint/40191/7/Russia%E2%80%93Kazakhstan%20Relations%20and%20the%20Tokayev%E2%80%93Nazarbayev%20Tandem%20%281%29.pdf 9. “ Обзоры внешней торговли ”., http://www.ved.gov.ru/monitoring/foreign_trade_statistics/monthly_trade_russia/ - 19- Фридрих-Эбертийн сан(ФЭС) нь Герман дахь улс төрийн ууган сан юм. Энэхүү сан нь Германы анхны ардчилсан Ерөнхийлөгч Фридрих Эбертийн нэрээр нэрлэгдсэн болно. МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК#9 Фридрих-Эбертийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар Ландмарк төв Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудан: info@fes-mongolia.org Цахим хуудас: https://www.fes-mongolia.org/