ийн улс санаг й. Учир ч бодит голлох шалгаж ь ч бат зээл хо н нөлөө байна. Н БИЙ: ИД ӨӨН Ж БУЙ ЭГ байгаа нөхцөл ах зээл ин тэд глал ба хачин Үхэж өгдөггүй неолиберализм Колин Крауч Колин Крауч Үхэж өгдөггүй х ач и н неолиберализм НОМЫН ХЭСГЭЭС “Үхэж өгдөггүй хачин неолиберализм” номын хэсгээс Энэхүү номыг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр англи хэлнээс хөрвүүлэн Монсудар хэвлэлийн газар эрхлэн гаргасан болно. Англи хэлнээс орчуулсан: О.Гомбожав Та номыг бүрэн эхээр уншихыг хүсвэл доорхи кодыг ашиглана уу. ©Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. ҮХЭЖ ӨГДӨГГҮЙ ХАЧИН НЕОЛИБЕРАЛИЗМ /Номын хэсгээс/ АГУУЛГА Зах зээл ба түүний сул тал 7. Зах зээлийн шинж ба доголдол 11. Зах зээлийн доголдол 16. - I. Юу ч байсан өөрийн гэсэн үнэтэй 16. - II. Нэвтрэх ба гарах тээг 21. - III. Зохих хэмжээний гүйлгээ 24. - IV. Төгс мэдээллийн хэрэгцээ 25. - V. Эдийн засгийн болон нийгмийн бодлогыг тусгаарлах нь 26. Юу нь үлдэж, юу нь зөвдөв? 31. Төр лүүгээ буцах уу? 38. Төр, зах зээл, корпорациудын цаана 43. ӨМНӨХ ҮГ 2008 онд дээд цэгтээ хүрсэн санхүүгийн хямралыг төрөөс үлэмж хэмжээний тусламж дэмжлэг үзүүлж байж, өөрөөр хэлбэл татварын мөнгөөр л аргалж намжаасан билээ. Неолиберализмын тэргүүн эгнээний төлөөлөгчид болох, тухайн үед дампуурахаас аврагдсан томоохон банкнууд хямралаас хойш гурван жилийн дараагаас эдийн засаг, улс төрийн үйл явдлыг дахиад л удирдан захирах боллоо. Энэ асуудлыг Британийн нийгэм судлаач Колин Крауч Үхэж өгдөггүй хачин неолиберализм номдоо авч үзжээ. Тэрээр зах зээлийн сонгодог онол өнөөгийн неолиберализм хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирснийг дэлгэрэнгүй танилцуулж, эрэлт ба нийлүүлэлтээр зохицуулагдан чөлөөтэй явагддаг цэвэр зах зээлийн эдийн засаг гэдэг зүйл үнэндээ байдаггүйг харуулсан. Зах зээл дээрх компаниудад тэнгэр газар шиг ялгаатай нөхцөл байдал үйлчилдэг. Ашигтай шийдвэр гapгax, хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцэх тустай мэдээлэл олж авах боломж зөвхөн том концернуудад бий. Үүгээр зогсохгүй том компаниуд (үндэстэн дамнасан) улс орнуудын засгийн газар, улс төрийн намуудад нөлөөлж чаддаг. Энэ нөлөөллөөрөө дамжуулан ардчиллыг шууд бус замаар хүчгүйдүүлдэг аж. Крауч өнөөгийн эдийн засгийн бодлогын талбар дээр болж буй цогц үйл явдлууд, тэдгээрийн улмаас улс төр болон нийгмийг нөмрөн ирдэг хүнд сорилтуудад олон талт дүн шинжилгээ хийсэн юм. Хэдийгээр Крауч асуудлыг хялбархнаар шийдэх бэлэн жор гapгaж ирээгүй ч том концернуудын эрх мэдлийн талаар үнэ цэнтэй мэдлэгийг уншигчдад хүргэж, олон талын дуу хоолойг нэгтгэсэн идэвхтэй иргэний нийгмийн тусламжтайгаар тэднийг сөрөн зогсвол неолиберализмын бий болгосон бүтэц, зохион байгуулалтаас ашиг хүртэгсдэд шахалт үзүүлж, идэвхтэй тэмцэхэд уриалан зоригжуулсан юм. Түүнчлэн энэ сэдвээр улс төрийн хэлэлцүүлэг маргаан өрнүүлэх ч үүгээрээ үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Хэвлэгдэн гараад арван жил өнгөрсөн хойно ч энэ номын ач холбогдол огт буурсангүй. Дэлхий даяар тархсан коронавирусний цар тахлын эдийн засгийн үр дагаврыг урьдчилан таамаглахад эрт байгаа ч том орнуудын ард түмний аж ахуйд хэрхэн дарамт үүсэж, ядуурал, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй хүмүүсийн тоо хэрхэн нэмэгдэж, дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдийн засгаа нам зогсоочихгүйн тулд асар өндөр дүнтэй сэргээх хөтөлбөрүүддээ санхүүжилт босгох зорилгоор иргэдийнхээ дэмжлэгийг авах гэж хэрхэн ажиллаж байгааг бид ажиглан харж байна. - 5 Эцэст нь энэ их мөнгийг хэн нэгэн төлөх л ёстой болно. Эрүүл мэнд) нийгмийн даатгалын сангаас татах уу? Үгүй бол их хэмжээний орлого, хөрөнгөд ногдуулдаг татварыг нэмэх үү? Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр өдгөө ноцтой нөхцөл байдал үүсэж, хүмүүст маш хүндээр тусаж байгаа ч том концернууд, цөөн тооны саятан тэрбумтан л ашиг хонжоо олж, хөрөнгөө ихээхэн өсгөлөө. Ардчиллыг аливаа хямралаас айхааргүй болгож бэхжүүлэхийн тулд Колин Краучийн энэхүү номдоо дэвшүүлэн тавьсан дээрх асуултуудын хариултыг бид аль болох хурдан олох хэрэгтэй. Фридрих-Эбертийн сан 2012 онд Үхэж өгдөггүй хачин неолиберализм номд ‘’Улс төрийн оны шилдэг бүтээл’’-ийн шагналаа олгосон юм. Энэ нь 1982 оноос Германд олгож эхэлсэн, улс төрийн ном бүтээлд өгдөг, хамгийн том шагнал билээ. Түүнчлэн цаг үеийнхээ нийгэм-улс төрийн бодлогын талаар асуудал дэвшүүлсэн, тухайн үед давамгайлж буй улс төрийн үзэл, онол, урсгалд шинэ санаа боловсруулсан, улс төрийн aгyyлгыг ард нийт, өргөн олонд ойлгомжтойгоор хүргэж чадсан бүтээлд энэ шагналыг олгодог. Тус шагналыг хүртсэн уг бүтээлийг манай Фридрих-Эбертийн сан Монсудар хэвлэлийн газартай хамтран Монголын уншигчдад хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Доктор Нийлс Хегевиш, Фридрих-Эбертийн санrийн Монгол дахь суурин төлөөлөгч КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал ЗАХ ЗЭЭЛ БА ТҮҮНИЙ СУЛ ТАЛ Н еолиберал ажиллагааны хамгийн гол үндэслэл нь зах зээлийн шинж чанарын төсөөлөл юм. Ялангуяа өрсөлдөх чадваргүй, хэнэггүй төрийн үйлчилгээнээс үр ашигтай, хэрэглэгчээ баримжаалсан хувийн компаниудын ялгааг тэд байнга тодотгож байдаг. Энэ тохиолдолд“хувийн хэвшил” гэдэг нь үр ашигт ажиллагаа нэвт ханхалсан нэгдмэл, цул зүйл гэж ойлгогдоно. Энэ их сонин. Уг нь хувийн хэвшлийн үндсэн шинж нь ялгарал гэдэг. Энд маш өндөр үр ашигтай олон улсын корпорациуд, хэрэглэгчид, орон нутгийн зах зээлтэйгээ ойр ажилладаг жижиг, дунд компаниуд аль аль нь хамаарч байгаа шүү дээ. Бас хэнэггүй үйл ажиллагаанаасаа болоод 20082009 онд дэлхий нийтийг самарчих шахсан санхүүгийн байгууллагууд ч хамаарна. Гуравдагч ертөнцийн хөдөлмөрийн мөлжлөг хийдэг, бага насны хүүхдийг хөдөлмөр эрхлүүлдэг, хулхи бараа үйлдвэрлэдэг газрууд, эрүүл бус орчинд чанар муутай хоол хийж зардаг булангийн гуанз, ажлаа хэзээ ч цагтаа дуусгадаггүй барилгын компани, хэт аваргаасаа болоод хэрэглэгчдээ тулгараад байгаа асуудлыг нь шийдэж өгөхгүй уддаг харилцаа холбооны компаниуд, өрсөлдөөн бий болгох гэсэн оролдлого болгоныг няцаан дардаг программ хангамжийн, хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн монопол компаниуд, агаар, орчин, ус бохирдуулдаг олборлох үйлдвэр, хууль ёсны үйл ажиллагаагаар үнэндээ гэмт үйл ажиллагааг халхалж байдаг компаниуд, эмийн чанарт гарсан багахан өөрчлөлтийг агуу их нээлт гэж тунхагладаг эмийн концернууд бүгд л хувийн хэвшил мөн. Тийм “хувийн хэвшил” гэдгийг чанартай, үр ашигтай, хэрэглэгчид ээлтэй гэж нь ерөнхийлөн тодорхойлох арга байхгүй. Неолибералуудад үүнд өгөх бэлэн хариулт бий: Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, авахгүйгээ сонгох эрхтэй. Чанар муутай бараа үйлдвэрлэдэг компани цэцэглээд байвал тэр нь чанар муутай барааны хэрэгцээ байна л гэсэн үг. Тэгэхээр чанарын жишиг стандартыг төрөөс тогтоож өгнө гэдэг нь тийм чанар муутай барааны хэрэгцээтэй хүмүүсийг сонголтыг үл хүндэтгэж байна гэсэн үг болно. Компани хүүхдийг хөдөлмөр эрхлүүлж байгаа бол хэрэглэгчдэд тэр хөдөлмөрийн хямд өртөг нь таалагдаж байна гэсэн үг. Харин хүүхдийн хөдөлмөр эхлэлт хэрэглэгчид таалагдахгүй бол тэр - 7 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх сонголт нь бий. Зах зээл дээр өрнөж буй юмс үзэгдэлд хандсан шүүмжлэлийг бүгдийг нь яг ийм зарчмаар няцаагаад байж болно. Тэгэхээр хувийн хэвшил, төрийн үйл ажиллагаа хоёрыг харьцуулахад нь мөн чанарынхаа түвшинд эсрэгцэл бас тэнцэл харагдана. Зарагдаж л байгаа бол зүй ёсны зүйл гэж хувийн хэвшил үзнэ. Төрийн хэвшлийн хувьд, ядаж л ардчилсан орнуудын хувьд бол улс төрийн мэтгэлцээний ертөнцөд оршдог тул муу чанар гэдэг хэзээд шүүмжлэлийн бай болохоос гадна “зарагдаж л байна шүү дээ” гэх үгээр шууд няцаах боломжгүй үнэт зүйлийн, ёс зүйн шалгуур орж ирдэг. Ингээд бодохоор төрийн үйлчилгээний чанарын асуудлыг шийдэх шийдэл нь тэр үйлчилгээг хувийн салбарт даалгах мөн гэж онолдох нь өөрөө логикийн алдаатай болж ирж байгаа юм. Ингэснээр чанарын ч, ёс зүйн ч баталгаа болохгүй. Зүгээр л чанарын олон түвшин хүлээн зөвшөөрөгддөг, ёс зүйн хэм хэмжээ хамаарахаа больдог газар луу шилжүүлж байгаа хэрэг юм. зарчим бүрэн мөрдөж амьдрах нь хэцүүгийн дээр тийм ч таатай зүйл биш байж ч мэдэх юм. Гэхдээ бараг бүх институцид чиг баримжаа, хэм хэмжээг нь зах зээлийн зарчим тодорхойлоод ирэхээр журамт бус чанар нийгмийн амьдралд халдаад эхлэх нь тодорхой. Неолиберал үзэл санаа давамгайлсан нийгэмд яг ийм зүйл болдог. Асуултын хариултыг зах зээлд нь орхих ёстой гэж мэтгэх тусам тэр асуулт нь ёс зүйн үнэлэмжээс сураг тасарна: Мөнгө олж, баялаг бүтээж байхад буруу нь юу байгаа юм бэ? Ихэнх тохиолдолд бид мэдээж мөнгөний төлөө явж байгаа нь үнэн. Гэхдээ ийм шалгуур, шүүлтүүрийг ашиглах эсэхээ бид өөрсдөө шийддэг байя гэвэл яах хэрэгтэй вэ? Төр, бусад институцид неолиберал үзэл санаа хэр гүн шингэнэ шалгуураа өөрсдөө тодорхой шийдвэр бидний мэдлээс улам холддог. Амьдралынхаа зарим нэг чухал хэсэгтээ бид зарчимтай хандаж болдог байх ёстой. Иймээс л зах зээлд болгоомжтой, сонголттой хандах ёстойгоос биш бүх асуудлыг шийдэж өгөх сахиус шиг хандаж болохгүй билээ. Зах зээлийн хүрээнд өрнөсөн бүх зүйл байх ёстой, зүй ёсных нь болохоороо л болж байгаа, үгүй бол тийм зүйл болохгүй гэж үздэг зах зээлийн журамт бус шинж нь яг үнэндээ туйлын асуудал биш л дээ. Угаас алхам тутамдаа ёс зүйн Бидний үйл ажиллагааг зах зээл дан ганцаараа чиглүүлдэг болох юм бол үүсэх өөр асуудлууд бий. Ингэхээр янз янзын сул талтай байсан ч гэсэн зах зээл дээр байгаа боломжуудаас л сонголт хийх боломжтой, зах зээл дээр байдаггүй юмыг өөр ямар нэг 8- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал байдлаар бий болгохыг шаардах боломжгүй гэсэн үг үү? Жишээ нь масс медиаг цөөн тооны том корпорациуд эзэмшиж, сонголтыг хязгаарлалаа гэхэд илүү олон сонголт бий болгох улс төрийн шаардлага гаргаж болохгүй юу? Зах зээлийн орчинд л сонголт хийх боломжтой гэвэл тийм боломжгүй л гэсэн үг. Ийм нөхцөлийг зах зээлийн ямар ч тодорхой зарчмаар хамгаалах боломжгүй. Төрийн оролцоо зах зээлийн зан төлөвөөсөө хэзээд, системтэйгээр илүү байж чадахгүй, тиймээс зах зээлийн доголдлыг засах гэж оролдохоосоо зүгээр зөнд нь хаях нь зөв гэсэн ерөнхий ойлголтоор л хандаж болно. Дараагийн бүлэгт ийм байр суурийг бараг эзэлж чадсан неолиберализмын маш хүчтэй хэлбэрийг авч үзэх юм. Зах зээлийн зарчим нь хэрэглэгчийг дээдлэх зарчмаар тодорхойлогддог боловч ямар бүтээгдэхүүн бий болгохыг хэрэглэгчид шийдэж чаддаггүй. Компаниуд л чадна. Хэрэглэгчид бол гарч ирсэн бүтээгдэхүүн тэдэнд хэрэгтэй эсэхийг тодорхойлдог шууд бус, пассив чиг үүрэгтэй. Жишээ нь iPad-ны эрэлтийг хэрэглэгчид бий болгоогүй. Компани ийм зүйл хийх боломжтойгоо олж мэдээд, ухаалаг маркетингийн аргаар, үнэхээр гоё бүтээгдэхүүн хөгжүүлж байгаад ийм эрэлтийг бий болгосон. Улмаар iPad-тай бол юу хийж болох нь хэрэглэгчдэд их таалагдсан юм. Энэ нээлт бол зах зээл бидний амьдралын чанарыг дээшлүүлж байгаа маш сайн жишээ билээ. Хэрэглэгчдэд шинийг санал болгох ямар ч инсентивгүй төрийн социалист эдийн засгийн тогтолцооны ийм зүйл хэзээ ч болж байгаагүй гэж болно. Гэхдээ л энэ бүх үйл явцад хэрэглэгчийн чиг үүрэг шууд бус байсаар иржээ. Жирийн хүн заавал энрепренёр болж, зах зээлийн харилцаанд оролгүйгээр юм хийж,мөн шаардлага тавьж болно гэдэг талаасаа бол байх л хэрэг. Гэвч бидний амьдралын хэв маягт зах зээл улам бүр нэвчих тусам ийм боломж улам хязгаарлагдсаар байх болно. Улмаар зах зээл дээрх ганц проактив оролцогч нь компаниуд байснаар зах зээлийн давуу чанарт дарлуулсан нийгэмд амьдрах тусам, хүний нээлт, бүтээлийн эх ундарга нь компаниуд л болж хувирах болно. Зах зээл бол сонголт гэдэг талаасаа зарим нэг нь арай өөр тайлбар дэвшүүлдэг. Зах зээлийн зарчим цэвэр үйлчилж байсан бол ийм асуудал үүсэхгүй. Асуудал байлаа ч гэсэн түүнийг нь төрийн оролцоогоор засна гэж бодож болохгүй гэнэ. Төр оролцвол зах зээлийн үйл ажиллагааг дэмжих талаас нь л хандах ёстойгоор биш өөр ямар нэг байдлаар хандаж болохгүй. Зах зээлийг улам - 9 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал цэвэр болгосноор тэрхүү зорилго биелэхгүй бол ердөөсөө тэр зорилгыг мартах хэрэгтэй. Үүний дагуу масс медиагийн жишээн дээр бол шинэ хувийн хөрөнгө оруулагчдыг энэ зах зээлд олноор нь оруулж ирэхийг анхаарахаас биш төрийн өмчит медиа байгуулна гэсэн үг биш юм. Социал Демократуудын байр суурь энэ заагийг давж, зах зээлийн хүрээнд хүрч чадахгүй зорилтууд гарцаагүй бий тул үүнд өөр хэлбэрээр хүрэх арга зам нээлттэй байх ёстой гэж үздэг. Энэ тухай ярих болбол өмнөх бүлэгт дурдсан Германы Социал Демократ намын уриаг санах хэрэгтэй:“зах зээлийн зарчмыг ахиухан, төрийн оролцоог багахан”. XXI зууны зүүний эхэн үеийн“Гуравдагч аргын” Социал Демократууд ч ингэж ярих байх. Гэхдээ тэд сүүлийн үеийн эдийн засгийн онол, неолиберализмаас зах зээлийг орлох биш илүү сайжруулахад чиглэсэн төрийн оролцооны олон боломжийг сурч мэдсэн билээ. Британийн Сангийн Яамны Британи дахь Макро эдийн засгийн реформ: Боломжийг бүгдэд нээх нь нэртэй баримт бичиг нь ийм байр суурийн чухал жишээ болдог. 2004 онд хэвлэгдсэн уг баримт бичгийн зохиогч нь тухайн үедээ Сангийн сайд, сүүлд Ерөнхий сайд болсон Гордон Браун байлаа. Энэхүү баримт бичиг нь“зах зээлийн доголдол” хэмээх асуудалд төвлөрч, ийм доголдол гарахад хандах хоёр арга замыг тодорхойлжээ: зах зээлийг илүү төгс болгоход чиглэсэн төрийн үйл ажиллагаа, зах зээлийн орчинд үүсэх боломжгүй учраас төр өөрөө шууд оролцож, хийх арга хэмжээ. Жон Кэй(2007)“Зах зээлийн доголдлын доголдол” гэдэг шүүмж өгүүлэлдээ дурдсанаар эдгээр хоёр төрлийн доголдол нь нийгмийг олон янзын таашаалтай бүлэг хувь хүмүүс гэдгээс илүүгээр ухаж, харсан юмгүй цэвэр эдийн засгийн онолын үүднээс тодорхойлогдсоныг дурдсан байдаг. Гэтэл бидний хүссэн зорилтууд хоорондоо зөрчилдөхөд, эсвэл хувь хүний тус тусын хүсэл гэхээсээ илүү бидний хамтын амьдралын нөхцөлтэй холбоотой зорилтууд дээр л төрийн чиг үүрэг гарч ирдэг бус уу. Үүнээс гадна эдийн засгийн онол ёсоор бол хүний үйл ажиллагаа цэвэр материаллаг эрх ашгаар тодорхойлогддог гэж үздэг. Тиймээс төрийн үйлчилгээнийхний ажлын муу гүйцэтгэлийн асуудлын шийдлийг Британи дахь Макроэдийн засгийн реформ-д дурдахдаа үйл ажиллагааны зорилтыг нь тодорхойлж, удирдлагын хяналтыг сайжруулах гэснээс биш мэргэжлийн хандлага, үнэт зүйлийг бэхжүүлэх тал дээр юу ч дурдаагүй юм. Зорилгодоо хүрэхдээ зах зарчмыг ашиглахгүй хэрэглэгчдийн эрэлтэд зээлийн байх, нийцдэг 10- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал байхаар зах зээлийг илүү төгс болгохгүй байх тодорхой шалтгаан бий юу гэвэл байхгүй. Гэхдээ зах зээлийг үр дүнтэй ашиглая гэвэл мөн чанар, сул талыг нь ойлгож, зах зээлийн доголдлын тухай ойлголтыг улам боловсронгуй болгох ёстой. Ингээд бодохоор илэрсэн доголдлыг зах зээлийг дэмжих замаар засах уу, эсвэл шал өөр арга зам сонгох хэрэгтэй юу гэсэн зарчмын гэхээсээ илүү прагматик асуулт нээлттэй хэвээр үлдэж байгаа юм. ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖ БА ДОГОЛДОЛ Ц эвэр зах зээл оршин тогтнохын тулд ямар нөхцөл бүрэлдэх ёстой байдаг вэ? Энэ шалгуурыг шинжилж үзвэл зах зээлийн олон янзын доголдлыг тодорхойлох чадвартай, зах зээлийн зарчмыг эсэргүүцэх зүгээр хий хоосон биш харин энэ зарчимд өөрт нь тулгуурласан бодит үндэслэлтэй болно. Зах зээлийг шүүмжилдэг зарим хүмүүс намайг хэт их найр тавьж байна гэж мэдэх юм. Яагаад энэ тухай ярьж эхлэхдээ зах зээлийг өөрийг нь ярьж эхэлж байгаа юм бэ? Хүний амьдралын олон тал зах зээлийн харилцааны гадна, төдийлөн хамааралгүй оршдог: жишээ нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл. Альберт Хиршманы Тэмүүлэл ба Ашиг сонирхол, Иэн Шапирогийн Рациональ сонголтын онолын патологи зэрэг номд дурдсанаар бол хүн гэдэг амьтан түрэмгий, тооцоотой үйлдэл хийдэг “заяатай” гэдэг ойлголт тун ч хэврэг ажээ. Энэ шүүмж ямар чухал болохыг би хүлээн зөвшөөрч байгаа ч, зах зээлийг эхлэх цэгээ болгож сонголоо ч гэсэн неолиберал үзэл санааны давамгайллыг хангалттай шүүмжилж болно. Ингэснээрээ харин ч неолибералуудтай дошин дээр нь арцалдаж, хэт өргөн хүрээнд, хэт гүнзгий зөрчилдөөнд живэхгүй давуу талтай. Үндэслэлийн эхний хоёр шатыг Хүснэгт 2.1-т тодорхойлов. Зүүн гар талын баганад цэвэр зах зээлийн суурь шаардлагыг, баруун гар талын баганад нь тус бүрийнх нь сул тал, доголдлыг дурдлаа. Цэвэр зах зээлийн орчинд бүх бүтээгдэхүүн үйлчилгээ нь ганц валютаар(буюу хөрвөх боломжтой хэсэг валютаар) тодорхойлогдсон үнээр олон нийлүүлэгч, олон хэрэглэгчдийн хооронд арилжаалагддаг. Аль нэг хэрэглэгч, нийлүүлэгч нь дан ганц өөрийн үйл ажиллагаагаар үнэнд нөлөөлөх боломжгүй, зах зээлд оролцогчид нь бүгд үнийг хүлээж авагч болохоос үнийг тодорхойлогч биш. Олон тооны - 11 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал хэрэглэгчийн таашаал олон тооны үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн хуваарьтай ийм байдлаар мөргөж байдаг. Ийм зах зээлийн нөхцөл нь зах зээлийнх нь шинж чанараар тодорхойлогдоно. Нөхцөл нэгэнт бүрдсэн бол тэнцвэр тогтоно: ямар ч гадны саадгүй нөхцөлд(өөрөөр хэлбэл энэ системийн гаднаас ирэх нөлөөгүйгээр) нийт үр ашгийг бууруулахгүйгээр нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүний үнэ юм уу тоо ширхэг өөрчлөгдөх аргагүй тийм байдал. Хүснэгт 2.1 Зах зээл ажиллахад шаардагдах шинж ба холбогдох доголдлууд Цэвэр зах зээл бий болох нөхцөл I Үнэ бүрийг хооронд нь харьцуулж болно, юуг ч арилжаалж болно II Зах зээлд орж гарахад чөлөөтэй, олон хэрэглэгч, нийлүүлэгч ажилладаг байна III Их хэмжээний солилцоо хийгдэнэ IV Зах зээлийн оролцогчид төгс мэдээлэлтэй байна. V Эдийн засаг, улс төрийн бодлогоос тусдаа байна. 12 Холбогдох доголдол 1. Зах зээл гадаад хүчин зүйлээс хамааралгүй орших боломжгүй 2. Нийтийн ба сайн санааны бүтээгдэхүүн гэж бий 3. “Үнэ тодорхойгүй бүтээгдэхүүн” гэж бий. 4. Бараа солилцох үеийн гүйлгээний зардал гэж гарна 5. Олон салбарт нэвтрэхэд томоохон, хөдөлгөхийн аргагүй тээг бий 6. Зах зээлд нэвтрэх тээг урт хугацаанд хадгалагдсанаар баялаг, эрх мэдлийн тэгш бус байдал үүснэ 7. Итгэлцэл үүсэхгүй бол худалдан авагч, нийлүүлэгчид зах зээлд оролцохгүй 8. Энэ нөхцөл бүрэн биелэхэд томоохон бодит бэрхшээлүүд тулгарна. Мэдээлэлд нэвтрэх боломж тэгш бус байдаг. 9. 5,6-д дурдсан тэгш бус байдлаас үүссэн хүчтэй ашиг сонирхлууд улс төрийн үйл явцад шургалж эхэлдэг. КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал Юун түрүүнд(Нөхцөл I ) хэрэгцээт зүйлсийн(биет болон биет бус) үнэ нь зах зээл дотроо тодорхойлогдож байх шаардлагатай. Энэ нөхцөл бүрдэхгүй бол тухайн зүйлийн үнэ нь 0 гэж тодорхойлогдох тул түүнийг үйлдвэрлэх хүсэлтэй ямар ч нийлүүлэгч гарч ирэхгүй. Үнэгүй үйлдвэрлэнэ гэвэл тэгж үйлдвэрлэхэд ашигласан нөөцийг өөр газар илүү үр ашигтай ашиглах боломжтой эсэхийг мэдэх аргагүй учир тэр үйлдвэрлэл үр ашиггүй болно. Жишээ нь, компьютерын шинжлэх ухааны эрдэмтэн жимсээ мэргэжлийн жимсчнээс худалдаж авалгүй, арын хашаандаа ургуулдаг байж гэж бодъё. Үр ашигтай үйлдвэрлэл явуулахад тэдний цэцэрлэгийн хэмжээ хаанаа ч хүрэхгүй. Тиймхэн газар дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн жимсчний хувьд өртөг нь маш өндөр байх тул зах зээлээс шууд шахагдана. Дээр нь, жимсээ арчлахын тулд компьютерын эрдэмтэн хүн чадварлаг хөдөлмөр эрхлэх цагаасаа зарцуулж байгаа. Уг нь ийм хар бор ажил хийж байхаар тэр цагаа компьютерын шинжлэх ухааны нээлт хийхэд зарцуулж байх боломжтой. Тэр хөдөлмөрийнхөө өртгийг, үйлдвэрлэлийн бусад зардалтайгаа тооцоод үзэх юм бол ийм юм хийх нь үр ашиг муутай гэдгийг ойлгоод жимсээ дэлгүүрээс авч, цэцэрлэгээ мэргэжлийн компанид зарж, компьютерын шинжлэх ухаандаа илүү их цаг зарцуулна. Ингэснээр эдийн засгийн бүх оролцогч талын хувьд үр ашиг нэмэгдэх юм. Үүнээс гадна зах зээл дээр арилжаалагдаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгдээрээ үнээр уялдаж байх шаардлагатай. Бид хэдий“зах зээлүүд” гэж олон тоон дээр ярьдаг ч яг үнэндээ ганц л зах зээл байдаг. Ингэж байж бидний ялгаатай таашаал олон янзын бүтээгдэхүүнүүд дээр хуваарилагдаж байдаг юм. Үүний тулд бүхий л бүтээгдэхүүний хувьд үнэлгээний нийтлэг нэгж буюу мөнгөн үнэ тогтох ёстой. Тэр нь нэг бол дан валютаар, эсвэл чөлөөт зах зээл дээр хоорондоо арилжаалагддаг олон валютаар тодорхойлогдох шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэг агаарын тээврийн компани хэдэн жүржтэй тэнцэх вэ гэдэг асуулт өөрөө төдийлөн оновчтой биш. Харин аль аль нь мөнгөөр үнэлэгдэж байх юм бол тэр хамаарлыг нарийн тодорхойлох боломжтой болно. Төгс зах зээлийн ажиллагааны хоёр дахь суурь шаардлага( II ) бол зах зээлд орж, гарахад нээлттэй олон тооны үйлдвэрлэгч, хэрэглэгч юм. Үйлдвэрлэгчийн өртөг, худалдан авагчийн таашаалаас үүссэн үнэ үр ашигтай эсэхийг тодорхойлох математик тооцооллыг зөвхөн энэ үед л бид хийх боломжтой болно. Үйлдвэрлэл буурах юм - 13 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал бол хэрэглэгчид цөөн тооны бүтээгдэхүүнд илүү өндөр үнэ төлөхөөр хоорондоо өрсөлдөж эхлэх учир зах зээлийн үнэ өсдөг. Зах зээл төгс байх аваас үнийн энэ өсөлт нь бусад нийлүүлэгчдэд энэ зах зээл дээрээс ашиг гаргах боломжтой байна гэсэн дохио өгч, тэд зах зээлд орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж, улмаар үнэ буцаад унана. Хэрвээ зах зээл дээр ганц нийлүүлэгч байдаг бол (монопол) өөр компани зах зээлд нэвтэрнэ гэж айлгүйгээр өөрийн дураар нийлүүлэлтийг бууруулж, үнийг хүчээр өсгөх(улмаар ашгаа нэмэгдүүлэх) боломжтой. Энэ нөхцөлд зах зээл тэнцвэрт хүрэхгүй. Онолын хувьд олигополи гэж нэрлэгддэг цөөн тооны нийлүүлэгчтэй зах зээлийн хувьд ч зармын ялгаа байхгүй. Зах зээлд шинэ нийлүүлэгч орно гэж айх үндэсгүй тохиолдолд тэд хийж буй үйлдлийнхээ талаар мэдээллээ амархан солилцож, учир зүйгээ төвөггүй ололцох боломжтой байдаг. Тэгэхээр зах зээл олигополи, монополгүйгээр ажилладаг байхын тулд үнийн өсөлт гарах үед шинэ үйлдвэрлэгч тус зах зээлд нэвтрэхэд амархан байх ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нэр томьёогоороо бол “нэвтрэх тээг” бага байх ёстой. Нөгөө талаас компани үр ашиггүй ажиллаад байвал зах зээлээс гарч, тэр үйл ажиллагаанд ашиглаж байгаа газар, хөдөлмөр, капиталыг үр ашигтай өөр хэлбэрээр ашигладаг байх хэрэгтэй. Хэрэглэгчид зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн таалагдахгүй байвал түүнийг худалдан авахаа болих замаар нийлүүлэгч талд үнээ бууруулах, санал болгож буй бүтээгдэхүүнээ өөрчлөх шахалт үзүүлж байх учиртай. Саяхан болсон санхүүгийн хямралын үеэр зарим нэг банкнуудыг“дампууруулж болохооргүй том” гэж тодорхойлж байсан нь гарах тээгийн тухай ойлголт билээ. Үр ашиггүй ажиллаж байгаа мөртлөө“дампууруулж болохооргүй том” байна гэдэг нь зах зээлээс гарах талд маш өндөр саад босч, зах зээл нь өөрөө шийтгэлээ ноогдуулж чадахгүй хэмжээнд хүрсэн байна гэсэн үг. Эрэлт, нийлүүлэлт хоёрын огтлолцлоор үнэ тогтож байхын тулд зах зээл дээр үйл ажиллагаа идэвхтэй өрнөдөг, олон тооны арилжаа хийгддэг байх хэрэгтэй. Үүнийг бий болгох нэг хүчин зүйлийг дээр дурдлаа. Гэхдээ түүнээс гадна зах зээлд оролцож буй тоглогчид нь ажил гүйлгээ зогсолтгүй явуулах сонирхолтой байх ёстой( III ). Жишээ нь хөдөө хээр байгаа фермийн байшинг хэн ч худалдаж авах сонирхолгүй байвал үл хөдлөх хөрөнгө зуучлагчид“зах зээл байхгүй байна” гэж дүгнэнэ. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд үнэ тогтоох боломжгүй гэсэн үг.(Яг амьдрал дээр бол хааяадаа нэг борлуулалт хийгдэж л 14- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал таарна. Тиймээс тодорхой хэмжээнд зах зээл байгаа нь тодорхой ч тэнд өрнөж байгаа арилжаа нь зах зээл дээрээс хүлээгдэж болох үнийг итгэлтэй тодорхойлж чадахааргүй хэмжээнд сул байна гэсэн үг.) Үүнээс нь болоод тийм үл хөдлөх эзэмшдэг хүмүүс түүнийгээ зарна гэж зах зээл дээр гаргахаас цааргалж эхэлнэ. Худалдан авагч ч байхгүй, худалдагч ч байхгүй бол зах зээл гэж байхгүй. Зах зээл нь үр ашигтай байхын тулд худалдагч, худалдан авагчид нь зах зээл дээр санал болгож байгаа зүсэн зүйлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өндөр түвшний мэдээлэлтэй байх шаардлагатай байдаг( IV ). Тодруулбал эдийн засгийн онол нь мэдээллийг“төгс” гэж үзнэ. Энэ нь нөөцөө үр ашигтай хуваарилж байхад шаардлагатай бүх мэдлэг нь зах зээлд оролцогчдод байдаг гэсэн үг. Ийм байх нь яагаад чухал болохыг энгийн жишээгээр тайлбарлаж болно. Би машин авах гэж байна гэж бодъё. Гэхдээ аль загвар нь миний хэрэгцээнд хамгийн сайн таарах, тодорхой нэг загвар хаана ямар үнэтэй байгааг судлахаас залхуурчээ. Тиймээс хамгийн ойрын нэг машины худалдаачин дээр очоод нүдэнд анх өртсөн машинаа авчхаж. Ингэснээр би өндөр үнэ төлөх, эсвэл яг хэрэгцээндээ таарсан машинаа аваагүй байх магадлал даанч их. Би зах зээлийг ашиглаагүй, миний хийсэн гүйлгээ үр ашигтай биш байна гэсэн үг. Жаахан судалгаа хийж үзсэнээрээ үр ашгаа нэмэгдүүлж болно. Энэ мэтээр судалсаар байвал үр ашиг улам сайжрах боловч нэгэнтээ жаахан алдагдалтай наймаа хийснээс нь нэмж мэдээлэл авах нь илүү зардалтай болох үе ирнэ. Рациональ хэрэглэгч нь үр ашигтай сонголт хийхийг эрмэлзэх тул зах зээлийн харилцаанд орохдоо шаардлагатай бүх мэдээллийг авахын хүснэ гэж үзэж болно.“Би байж болохоос нь өндөр үнэ төлмөөр байна. Яг өөрийн минь хэрэгцээнд тохирсон машин байх эсэх нь хамаагүй” гэж ярьж байгаа хүнийг яаж рациональ гэж үзэх вэ дээ. Сүүлийн нөхцөлийг ярихын тулд зах зээлийг дангаар нь биш арай өргөн утгаар нь авч үзэх хэрэгтэй болно: эдийн засгийн бодлого, улс төрийн бодлого тусдаа байх шаардлага(V). Онолын хувьд ч, түүхэн талаасаа ч цэвэр зах зээлийг боомилж, эрэлт, нийлүүлэлт, үнэ гурав дээр тогтсон нандин тэнцвэрийг нь алдагдуулах ганц хүч нь төр л байдаг. Ийм оролцоо хоёр чиглэлээр явагдаж болно. Нэгдүгээрт, бодлогын бусад зорилтуудаа биелүүлэхийн тулд төр эрх мэдлээ ашиглан үнэнд тохиргоо хийж, нөөцийн хуваарилалтад нөлөөлөх боломжтой. Улс төрийн - 15 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал лидерүүд, тэдний ар гэр, найз нөхдийн хувийн ашиг хонжоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж болно. Эсвэл архинд бага эрүүл мэнд, боловсролд илүү их мөнгө зарцуулагдаж байхаар зохицуулах боломжтой. Энэ хоёр төрлийн оролцоог бид арай өөрөөр үнэлж болох ч, неолиберал өнцгөөс бол эдгээр нь ямар ч ялгаагүй, зах зээлийн үр ашгийг бууруулж буй гадны нөлөө юм. гээд байдаг. Улмаар тэр нөлөөллөө ашиглан тендерт ялах зэргээр төрийн зүгээс давуу байдал олж авна. Энэ нь эргээд л зах зээлийг бүрхэгдүүлнэ. Ингээд бодохоор цэвэр зах зээл ажиллаж байхын тулд улс төрийн ертөнцөөс зах зээлд оролцох, мөн бизнесийнхэн улс төрд хутгалдах хоёрын аль алинаас нь сэргийлэх мундаг хаалт байх ёстой болж байгаа юм. Хоёрдугаарт, бизнесийн ертөнцийн хувь хүн, байгууллагууд зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд хуримтлуулсан баялгаараа улс төрийн нөлөөлөл худалдаж авах Зах зээл оршин байхад шаардлагатай нөхцөлийг бодолцсоны хувьд нөхцөл тус бүрт холбогдох алдааг нь одоо авч үзье. Эдгээрийг Хүснэгт 2.1-ийн баруун баганад дурдсан байгаа. ЗАХ ЗЭЭЛИЙН ДОГОЛДОЛ I Юу ч байсан өөрийн гэсэн үнэтэй Нэг зах зээлдэх бүтээгдэхүүн үйлчилгээнд үнийг хуваарилах оролдлого үндсэн дөрвөн асуудалтай тулгардаг: халилт, нийтийн болон мерит(merit) бүтээгдэхүүн,“үнэ тодорхойгүй бүтээгдэхүүн” ба гүйлгээний зардал. Зах зээлийн зарчмыг дэмжигч эдийн засагчид эдгээрийг үл ойшоосон гэж хэлж болохгүй. Угаас эдгээр эдийн засагчид л эдгээр асуудлуудыг таньж, тодорхойлсон юм. Гэхдээ тус үгсийн нэр томьёоны утга нь өдөр тутам бидний хэрэглэдэг утгаас арай өөр байх гээд байдаг талтай. Тиймээс эдгээр нэр томьёог тодорхой ойлгох нь чухал. 1. Халилт . Ямарваа эдийн засгийн харилцаанаас болж, тэрхүү харилцаанд хамаарагч талуудаас өөр гуравдагч этгээдэд үүсч буй, тэр утгаараа өртгийн тооцоонд шингээгүй сайн(эсвэл муу) үр дагаврыг халилт гэнэ. Энэ номд тус ойлголт хэдэнтээ дурдагдах учраас яг юу гэсэн үг болохыг сайн ойлгохгүй бол болохгүй. Эерэг халилт(бүтээгдэхүүний зах зээл дээр арилжигдах боломжгүй үр ашиг) гэвэл жишээ нь дээр дурдсан сайн дурын цэцэрлэгчийг нэрлэж 16- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал болно. Түүний үйл ажиллагааг бид үр ашиггүй гэж дүгнэсэн. Гэтэл тэрээр жимс ургуулах нь өөрт нь таатай байдаг гэж мэтгэж болно. Энэ бол үр ашгийн тооцооноос ангид зүйл юм. Тиймээс үүнээсээ авдаг таашаал нь түүний жимс ургуулах үйл ажиллагааны эерэг халилт гэж үзнэ. Иймээс тэрээр жимсний аж ахуйгаа орхиж, компьютерын шинжлэх ухаандаа илүү их цаг зарцуулах юм биш үү гэсэн санааг хүлээж авахгүй байгаа юм. Эерэг халилт зарим талаараа зах зээл дээр ашиглах боломжтой давуу тал бий болгож байдаг. Үүнийг тайлбарлахын тулд эрс ялгаатай цар хүрээ бүхий хоёр өөр жишээ авч үзье. Гэвч мэдээж санаа нь ижилхэн. Нэгт, зэрлэг цэцэгс элбэг байдаг талын дэргэд байдаг зөгийн ферм, бэлчээрийн дэргэд байдаг зөгийн фермийг бодвол хамаагүй давуу талтай байх нь ойлгомжтой. Гэхдээ тэрээр өөрөөсөө зардал гаргаж зэрлэг цэцэгс ургуулаагүй. Хоёрт, АНУ-ын зэвсэгт хүчний дэлхий нийтэд гүйцэтгэдэг үүрэг, долларын ноёрхол, Америк Англи хэлний түгээмэл тархцаас хамаараад олон орны зах зээл дээр АНУ-ын компаниуд давуу талтай байдаг. Энэ төрлийн халилтыг“сүлжээний” халилт гэнэ. Бүтээгдэхүүний хуваарилалт, түгээлтийн сүлжээнд давуу эрх, хямд зардалтайгаар нэвтрэх боломжтойгоосоо тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр нийлүүлэгчийн эдэлж буй давуу талыг ингэж хэлдэг. Арай тодорхой жишээ дурдъя гэвэл харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ үзүүлэгчтэй давуу эрхтэйгээр харилцдаг утасны компани гэж ойлгож болно. Ингээд харахаар хай-тэк эдийн засагтай орнуудад зах зээлийн доголдол бий болдог томоохон хүчин зүйлийн нэг бол сүлжээний халилт байдаг нь ойлгогдох биз. Тиймээс хэчнээн сонин сонсогддог ч, энэ бол маш чухал нэр томьёо юм. Сөрөг халилтын тухай жишээ бидэнд арай ойр байх болов уу. Хүрээлэн буй орчны доройтол бол хамгийн илэрхий, бас хамгийн чухал жишээ билээ. Бохирдлоос болж олон хүн нэмэлт зардал гаргадаг ч энэ зардал нь бохирдол үүсгэж буй компанийн өртгийн тооцоонд тэр болгон шингэдэггүй. Нарийндаа бол ийм зардлыг компани тооцдоггүй болохоор үр ашиг өндөртэй ажиллаж чаддаг. Жишээ нь, химийн үйлдвэрээс гарсан хортой хаягдлаас болоод гол бохирдож, загаснууд нь үхсэнээр голын голдирол дагуу амьдардаг загасчдын бүтээмж л хорно. Иймээс бохирдол бол сөрөг халилт. Үүнийгээ компани өөрсдийн хяналтад авахыг хичээж болох ч тэр нь нэмэлт зардал дагуулна. Гэтэл загасчдын загас - 17 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал барьж зарсан орлогоос компани хувь хүртдэггүйгээс хойш тийм зардал гаргах нь тэдэнд ямар хэрэг байх билээ. Зөвхөн сөрөг халилтыг нь тодорхойлсноор тодорхой эрэлтийг үгүй хийх үндэслэл болохгүй. Жишээ нь загасны эдийн засагт авчирч буй үнэ цэнээс бохирдлыг хяналтдаа авах зардал нь өндөр байх юм бол тус компани бохирдлоо үргэлжлүүлээд, ажлаа хийж байх нь зөв бус уу? Арай өөрөөр авч үзвэл, тус бохирдлыг хяналтдаа авах нь загасчдад ашигтай юм бол тэрхүү зардлыг ч загасчид даах ёстой биш гэж үү? Халилттай холбоотойгоор ийм сонирхолтой асуудлууд үүсдэг бөгөөд үүнийг бид дараа дараагийн бүлгүүдэд тодорхой авч үзэх болно. Үүнээс гадна өндөр инновацилаг бүтээгдэхүүний сөрөг халилтыг таамаглах боломжгүйтэй холбоотой асуудлууд ч бий. Угаасаа шинэлэг байна гэдэг чинь түүний ямар үр дагавар авчрах нь мэдэгдэхгүй гэсэн үг шүү дээ. Шинэ зүйл нь өөрөө эрсдэл дагуулж байдаг. Тэр эрсдэлийн нэг нь халилтын эрсдэл билээ. 2. Нийтийн ба мерит бүтээгдэхүүн. Эдгээр нь өөр хоорондоо ялгаатай ч гэсэн нэгтгэн авч үзэж болно. “Нийтийн” бүтээгдэхүүн гэж мөн чанарынхаа хувьд өмчлөгдөх боломжгүй, тэр утгаараа үнэлэх боломжтой бүтээгдэхүүнийг хэлдэг. Ийм бүтээгдэхүүн үндсэн хоёр шинжтэй:“цул” ба“тэгш”. Цул гэдэг нь түүний хэрэглээг худалдан борлуулах боломжтой нэгж хэсгүүдэд хуваах аргагүй гэсэн үг. Тэгш гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэн нэгэн ашиглаж байгаа нь өөр хэн нэгэн зэрэг ашиглах боломжийг нь хаадаггүй гэсэн үг. Хамгийн тодорхой жишээ бол цэвэр агаар. Нэг цулаараа л оршдог учраас саванд хийгээд зарна гэж байхгүй. Дээр нь таны амьсгалж байгаа нь миний амьсгалж байгаад төдийлөн нөлөөлөхгүй. Хэт их төвлөрөл үүссэнээр нийтийн бүтээгдэхүүн нь устах, шинж чанараа алдах эрсдэлтэй байдаг болохоор нийтийн бүтээгдэхүүний бодит жишээ тийм ч олон биш л дээ. Агаар ч гэсэн тийм. Харин арай хийсвэр жишээ бол элбэг олдоно. Жишээ нь аз жаргал. Аз жаргалыг бид жижиг жижгээр нь хайрцаглаад зарна гэж байхгүй. Үүгээрээ энэ бол цул. Мөн, ядаж л зарчмын хувьд нэг хүний аз жаргал өөр хүнийхээс хамаарахгүй учир энэ бол тэгш юм. Аз жаргалын зах зээл гэж байхгүй учраас үнэ тогтоох аргагүй. Үнэ байхгүй учраас аз жаргалыг бий болгох инсентив зах зээл талаас үүсэхгүй. Гэхдээ компаниуд сурталчилгаандаа бүтээгдэхүүн нь аз жаргал авчирна гэж хэлж болдог. “Мерит” бүтээгдэхүүн нь зарим талаараа нийтийн бүтээгдэхүүнтэй 18- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал төстэй. Сонин нэршил л дээ. Эдийн засгийн онолын нэг нээлт л юм. Гэхдээ агуулга, утга санаа нь бидэнд харьцангуй танил. Мерит бүтээгдэхүүн нь хоёр шинжтэй: цул биш, зарим талаар тэгш бус учир үнэ тогтоож, арилжиж болдог. Үүнээс гадна нийтийн бүтээгдэхүүний дүрмийн дагуу явагддаг шинжтэй. Чухал жишээ бол эрүүл мэнд. Би эрүүл байх нь зөвхөн надад хамаарах тусдаа асуудал учир энэ бол цул биш. Гэхдээ эрүүл мэнд нь тэгш бус учир эрүүл мэндийн үйлчилгээний зах зээл зүй ёсоор оршдог. Тэгсэн мөртлөө нийтийн эрүүл мэндийн байдал өндөр түвшинд байх аваас бид бүгдэд хамаарах цул ашиг тус бий. Жишээ нь бид нийтээрээ халдварт өвчин тусах эрсдэл буурна. Хүн бүр зах зээл дээр тус тусынхаа эрүүл мэндийг хариуц гээд орхивол тэд дутуудуулах талтай. Мэдээж хувь хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах сэдэл зүй ёсоор байх боловч нийтийн эрүүл мэндэд ерөнхийд нь хувь нэмрээ оруулах тал дээр сэдэл төдийлөн үүсэхгүй. Боловсрол бол бас л нэг мерит бүтээгдэхүүн мөн. Олж авсан хүндээ бол хэрэгтэй. Жишээ нь ажлын байран дээр өрсөлдөхөд давуу тал болно. Гэсэн мөртлөө боловсролын түвшин өндөртэй нийгэмд эдийн засгийн үйл ажиллагаа эрчимтэй явагддаг зэрэг хүн ам ерөнхийдөө өндөр боловсролтой байхын нийтлэг давуу тал ч байна. Иймээс бүх л орнуудад боловсрол нь тодорхой түвшинг хүртлээ заавал буюу хувь хүний болон эцэг эхийн сонголтоос үл хамааран олгогддог. Мэдлэг, соёлын болон шинжлэх ухааны ололтыг хүн бүрт тэгш нээж өгдгийг нь бодвол боловсрол тэгш чанартай. Энэ тодорхойгүй байдлаас болоод боловсролын сэдвийн улс төр их ээдрээтэй болдог. Нийгэмд бүхэлд нь ерөнхий бүтээгдэхүүн хэлбэрээр санал болгох нь улс төрчдийн ашиг сонирхол байдаг бол эцэг эхчүүд өөрсдөдөө болон хүүхдүүддээ боловсролыг давуу тал болгон ашиглах хүсэлтэй байдаг. 3.“Үнэ тодорхойгүй бүтээгдэхүүн”. Халилт, нийтийн болон мерит бүтээгдэхүүний тухай ойлголтыг эдийн засгийн онол цааргалалгүй хүлээж авдаг бол зарим нэг зүйлийг үнэлэх боломжгүй гэж үздэг хүн төрөлхтний хандлагыг хүлээн зөвшөөрөх тал дээр жаахан асуудалтай байдаг. Эрхтэн шилжүүлж авах хүсэлтэй хүн нь түүндээ мөнгө төлөхөд бэлэн байх юм бол хэн нэгэн хүн биеийнхээ эрхтнийг зарах нь зөв үү? Биеэ үнэлэх хэлбэрээр хөдөлмөр эрхэлж, мөнгө олох боломжтой нээлттэй байхад тэгмээргүй байгаа эмэгтэй хүн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юу? Уулын аврах ангийнхан осолд орсон хүний амийг аврах нь ашигтай эсэхийг тооцохгүйгээр нөөцөө - 19 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал харамгүй зарцуулах нь хэр зөв бэ? Эдийн засагчид бол энэ маягаар зах зээлийн харилцаанд оролцохоос татгалзсаны алдагдсан боломжийн өртгийг цохон тэмдэглэх болно. Хоёр хувилбарын нэгийг нь сонгосноор хүлээсэн алдагдал гэсэн үг. Жишээ нь, уулын аврах ангийн ашигласан нөөц өөр ямар нэг зүйлд ашиглагдах боломжтой байсан. Даанч ёс зүйн хэм хэмжээг зах зээлийн зарчмын дээгүүр тавьсан аргумент дээр эдийн засагчид уначихдаг. Үр ашгийг хамгийн дээд хэмжээнд байлгая гэвэл бид яавал“зохилтойг” эдийн засагчид хэлж чадна. Угаас үр ашиггүй байна гэдэг нь байгаа нөөцөө дэмий зарцуулж байна гэсэн үг учраас энэ нь зүйн хэрэг л дээ. Гэтэл зах зээлийн зарчмаас дээгүүр тавигдах ёстой гэж бидний итгэдэг ёс зүйн хэм хэмжээний үнэлгээгээр бол алдагдсан боломжууд дэмий үрэгдэл гэж үздэггүй, харин ч эдийн засгийн аргументын чанад дахь сайн сайхны төлөө тэмүүлэл гэж үздэг билээ. ажиллуулахтай холбоотой зардал дотор бүх барааныхаа үнийг тооцох, худалдан авагчдаас төлбөрөө авах арга хэрэгслээ бүрдүүлэх, түүнийгээ бүртгэх, ажилчдаа үнэнч ажиллаж байгаа эсэхт хяналт тавьж байх, банкны гүйлгээгээ аюулгүй хийх, энэ бүх процессыг нягталж байх нягтлан бодогч ажиллуулах зэрэг зардлууд багтана. Үйл ажиллагаа явуулж л байгаа бол дэлгүүр энэ зардлуудыг гаргаж л таарна. Гэхдээ эдийн засгийн зарим хэсэгт ийм зардлыг гаргуулах процесс өөрөө ашигтай эсэхийг тооцоход зовлонтой байдаг. Жишээ нь замын төлбөр байна. Замын төлбөр хураах бүтэц нь өөрөө маш өндөр зардалтай байдаг. Мэдээж зардлыг шууд суутгах арга байхгүй бол холбогдох бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төлбөрийг гаргуулах өөр арга олохгүй бол болохгүй. Үүнтэй зэрэгцээд хэр хэмжээний, ямар чанартай үйлчилгээ үзүүлж байх нь оновчтой вэ гэдэг асуудал гарна. 4. Гүйлгээний зардал. Энэ хэсэгт сүүлд дурдагдах ойлголт бол харьцангуй явцуу юм. Дээр нь зөвхөн эдийн засгийн цар хүрээндээ багтана. Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэ тогтооно гэдэг нь тэрхүү төлбөрийг цуглуулах тодорхой механизм ажиллаж байх ёстой гэсэн үг. Ингээд бодохоор зах зээлийн зарчим нь өөрөө зардал юм. Дэлгүүр Үүнтэй харьцуулахад явцуу гэж болохооргүй өөр нэг ойлголт бол зах зээл дээр зөв сонголт хийхэд шаардлагатай мэдээллийг олж авахтай холбоотой гардаг гүйлгээний зардал юм. Энэ асуудал нь мэдээлэлтэй холбоотой зах зээлийн төлөвийн тухай хэсэгт нэгэнт дурдагдах тул доор 8-р хэсэгт дэлгэрэнгүй авч үзнэ. 20- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал II Нэвтрэх ба гарах тээг 5. Тээгний гай. Зах зээлд нэвтрэх болон гарахад тээг багатай байх шаардлага зах зээлийн олон секторт бодит байдалд бол зүгээр л хангагдахааргүй зүйл юм. Энэ хэсэгт бид зөвхөн нэвтрэх тээгийн тухай авч үзнэ. Гэхдээ дээр дурдсанчлан гарах тээг ч гэсэн ялгаагүй чухал юм. Тун олон бүтээгдэхүүний зах зээлийн хувьд олон нийлүүлэгчтэй байх боломж зүгээр л байдаггүй: Жишээ нь дэлхий даяар том оврын агаарын хөлгийн хоёр л нийлүүлэгч орших боломжтой байх шиг байна шүү дээ. Бойнг, Эйрбас хоёр. Компьютерын программ хангамжийн системийн хувьд Майкрософт гэдэг ганц компани бүрэн давамгай оршиж байна. Ямар ч голын ай савын хувьд усны нийлүүлэлтийг нэгээс олон компани хариуцах боломж угаас байхгүй. Монопол ч юм уу, цөөхөн компани ажилладаг, техникийн юм уу зохион байгуулалтын талаасаа өрсөлдөгчид нэмэгдэхэд өндөр тээгтэй зах зээлийн хувьд эдийн засгийн онолын математик загварын тодорхойлсон процессоор үнэ, бүтээгдэхүүний чанар оновчтой түвшинд тогтох боломжгүй юм. Техникийн дэвшлээс хамаараад зарим тохиолдолд эдгээр асуудлууд арай зөөлөрсөн л дөө. Жишээ нь дохиолол холбооны үелзлийг тусгаарлаж чаддаг болсноор утасгүй холбоо, харилцаа холбооны олон салбарт зах зээл жинхэнэ утгаараа үүсэх боломжтой болов. Гэтэл зарим чухал тохиолдлуудын хувьд орчин үеийн хай-тек эдийн засаг зах зээлийн зарчмаар ажиллах тал дээр хуучны аж үйлдвэрийн эдийн засгаасаа дордож эхэлжээ. Ингээд ярихаар дээр дурдсан сүлжээний халилтын тухай ойлголт руу эргээд орно. Сүлжээний эзэмшигчид өрсөлдөөний давуу тал үүсээд л байх юм бол шинээр орж ирэх өрсөлдөгчдөд тээг үүсч л байна гэсэн үг. Ер нь тодорхой сүлжээний шинж чанар нь хэчнээн олон хүн холбогдсон байна төдий чиний хэрэгтэй байдаг шүү дээ. Иймээс эхэлж хөдөлсөн, тодорхой салбарт сүлжээгээ түрүүлж боловсруулсан компанид том амжилт авчирдаг. Эхний компани нь илүү том, илүү ашигтай сүлжээ үүсгэчихсэн байх учир бусад компаниуд нь илүү сайн бүтээгдэхүүн гаргасан байсан ч яг борлуулах тал дээр асуудалтай тулгарна гэсэн үг. Үүний хамгийн сонгодог жишээ бол видео бичлэгийн Betamax, VHS гэх өрсөлдөгч хоёр системийн түүх байдаг. Sony, JVC гэдэг хоёр Япон компани видео хуурцагт дүрс бичиж, түүнийгээ тоглуулах систем бүтээжээ. Sony 1975 онд, харин хоёр жилийн дараа JVC-ийнх гарсан байна. Хэдхэн жилийн дотор JVCийн VHS систем Sony-ийн Betamax системийг зах зээлээс шахаж орхив. Яагаад ийм юм болсон тухай тайлбар - 21 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал олон янзын хувилбараар яригддаг ч нэг шалтгаан нь аудио-визуал хэрэгслийн борлуулалтын сүлжээнээс хэд хэдийг нь JVC эзэмшдэг, тэд нь зөвхөн VHS систем зарах болсон нь байдаг. Нэвтрэх тээгээс болоод Sony зах зээлийн харилцаанд оролцоход шаардлагатай сүлжээнд хамрагдаж чадаагүй. Өнөөдөр энэ бүхэн ямар ч хамаагүй болж л дээ. Видео бичлэг одоо DVD-д зайгаа тавиад өгчээ. Нээлттэй зах зээл, шинийг санаачлагч эдийн засгийн хувьд бүтээгдэхүүний инноваци нь иймэрхүү асуудлыг шийдээд өгчихдөг гэж эдийн засагчид угаасаа хэлдэг. Гэхдээ асуудлыг шийдэхийн зэрэгцээ шинэ асуудал үүсгэж байдаг юм. Сүлжээ гэдэг зүйлийн ганц мундаг жишээ болох Интернэт нь эхэлж хөдлөгсдийн давуу талын олон боломжийг нээж, хүн болгоны хэрэглэдэг хайлтын систем гэх мэт монопол бүтээгдэхүүн үүсгэж, боломжит өрсөлдөгчид тун ч том тээг үүсгэсэн билээ. Ийм тээгтэй байхын ач холбогдлын нэг томоохон шалтгаан нь техникийн хурдацтай өөрчлөлтийн үед бүтээгдэхүүний стандартыг хангуулахтай холбогдож ирдэг. Төдийлөн хөдөлж, өөрчлөгдөөд байдаггүй зүйлд стандарт тогтоох бол урт хугацаанд мөрдөнө гэж бодож, өргөн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж, магадгүй бүр үндэсний болон олон улсын эрх бүхий байгууллагаар батлуулж болно. Уртын болон хүндийн хэмжээс, тогны залгуурын загвар, цагаан толгой гэх мэт нь энэ юм. Ийм стандартууд бол нийтийн бүтээгдэхүүн билээ. Үүнийг ямар нэг компани өмчилж, бусад компани үүнийг ашиглахыг нь хориглох боломжгүй. Харин шинэ стандарт юу юугүй шинээр үүсч, техникийн хөгжлөөс хамаараад байнга хувьсаж байдаг бол бүх нийтээр хүлээн зөвшөөрөх юм уу, албан ёсны процессоор шийдвэрлэх цаг гарахгүй. Зах зээл дээр олон компани янз янзын стандарт гаргачихсан, гэхдээ хоорондоо нийцтэй байх хэрэгцээ их байх юм бол туйлын үр ашигтай нэг нь давамгайлж, энэ маягаар эрх баригчид биш зах зээл өөрөө стандартаа тогтоож байгаа юм. Гэхдээ олон тохиолдолд“туйлын үр ашигтай” хувилбар гэдэг нь нэг давамгай компани өөрсдийнхөө туршлагыг салбарын стандарт болгох хэмжээний эрх мэдэл, нөлөө л байж таардаг. Өөрөөр хэлбэл яг зах зээлийн өрсөлдөөнөөр биш, эхэлж хөдлөгчийн давуу тал, сүлжээний халилт бий болсноос болдог юм. Бидний ашигладаг цагаан толгойг хэн ч амархан өөрчилж чадахгүй. Гэхдээ компьютерын программ хангамжийн том компани бидний компьютер дээрээ бичдэг цагаан толгойгоор бусад нь унших боломжтой, өөрсдийнх нь эзэмшиж, хяналтдаа байлгадаг электрон тэмдгийн багц 22- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал үүсгэхгүй байхаас сэргийлж чадна. Туйлын аварга корпорациудад л өөрсдийн гэсэн стандартаа тулгах чадвар бий. Ийм ч учир тэд энэ чадвараа ашигладаг. Өөрсдийнх нь хэрэглэгчдэд таалагдаж мэдэх өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхгүйн тулд тээг тавьдаг юм. Нэвтрэх тээг үүсгэхэд патентыг ч төстэй зарчмаар ашиглаж болно. Гэхдээ энэ бол тун эмзэг сэдэв л дээ. Хэрвээ патентын хамгаалалт гэж байхгүй бол судалгаа, инновацид хөрөнгө зарцуулах ямар ч сэдэл компаниудад үүсэхгүй. Төрийн бодлогоор зах зээлийн өрсөлдөөний ач холбогдол, инновацийг хамгаалах хэрэгцээ хоёрын тэнцвэрийг хангахыг эрмэлздэг. Үүний хүрээнд патентыг тодорхой хугацаанд хамгаалж байгаа. Гэтэл оюуны өмчийн эрхийн шүүхүүдээс зөвхөн шинэ нээлтийн тухайд биш, одоо ч хэрэглэгдэж буй байгалийн материалуудыг илүү сайн таньж мэдсэнтэй холбоотой асуудлуудыг сөхөн тавьсан байдаг. Биологийн эрдэмтэд генийн кодыг шинжлэх чадвартай болсон нь энэ асуудлын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний(ГӨБ) салбарт ажилладаг компаниуд ингээд байгаль дээр ургадаг буудайн генийг тодорхойлж чадвал түүнийхээ патентыг авдаг болов. Ингэснээр цаашид ГӨБ буудай гаргаж авахад хэрэгтэй гэж тэд үзжээ. Гэтэл энэ тохиолдолд өмнөх жилийн хураасан буудайгаа дараа жилийн тариалалтдаа ашигладаг гуравдагч ертөнцийн орнуудын уламжлалт арга барил цаашид ашиглагдах боломжгүй болж мэдэх юм. Нөгөөх үрийг нь нэг том компани эзэмшдэг болчихвол шүү дээ. Үүнээс гадна тус компанид харьяалалгүй эрдэмтэн, судлаачид нөгөө патентлагдсан буудайн дээр ажиллах боломжгүй болно. 6. Хязгаарлагдмал өрсөлдөөнөөс үүдсэн тэгш бус байдал. Өрсөлдөөнт зах зээл дээр өндөр ашиг, орлого нь шинэ компани зах зээлд нэвтэрч, нийлүүлэлт нэмэгдэхийг, улмаар үнэ, ашиг буурахын дохио болж байдаг учраас ширүүн өрсөлдөөний нэг үр дагавар нь тэгш бус байдал харьцангуй бага байх юм. Гэхдээ ийм болохоор төгс өрсөлдөөнт зах зээлтэй улс туйлын тэгш байна гэсэн үг биш ээ. Шинийг санаачлагчид, ховор ур чадвар эзэмшсэн хүмүүс бол өндөр шагналтай ажиллана. Зүгээр л энэ нь тэгш бус байдалд төгс өрсөлдөөний үйл явцаас тэгшитгэх тал руу нь байнга шахалт үзүүлж байна л гэсэн үг. Харин нэвтрэх тээг өндөр бол ингэхгүй. Үүнээсээ болоод хэт өндөр ашиг, орлого ямар нэгэн тэгшитгэгч хүчин зүйлгүйгээр оршсоор байх болно. Энэ нь юун - 23 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал түрүүнд компаниуд хоорондоо орлогын тэгш бус байдлаар ялгарахад хүргэнэ. Улмаар орлогын, түүнээс илүү чухал нь болох баялгийн ялгаагаар дамжин нийгмийн тэгш бус байдалд нийтэд нь нөлөөлж эхэлдэг. Нэвтрэх тээг өндөр байхын удаах үр дагавар нь энэ юм. Сүүлийн гучин жилийн турш эдийн засаг олон улсын аварга корпорациудын давамгайлалд орж, сүлжээний халилт, компанийн стандарт улам хүчирхэгжиж ирсэн нь өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий тэгш бус байдал улам нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй. Энэ нь зах зээлийн эдийн засагтай орнуудад тэгш бус байдал аажмаар арилж байсан харьцангуй урт хугацааны хандлагыг гажуудуулсан зүйл болсон. III Зохих хэмжээний гүйлгээ 7 Итгэл үгүйрэх. Хааяахан нэг гарч ирдэг хөдөөний байшин гэх мэт бараа бүтээгдэхүүний арилжаа явахгүй байлаа гээд зах зээлийн эдийн засаг тэр чигээрээ асуудалд орохгүй. Харин нийтийг хамарсан үл итгэлцэл үүсч болно. Жишээ нь худалдан авагчид нь ерөнхийдөө тухайн зах зээлээс татгалзаж, үр дүнд нь бараа материалын илүүдэлд орохоос болгоомжилсон нийлүүлэгчид үйлдвэрлэлээ зогсоох аваас тухай зах зээл бүхэлдээ ажиллагаагүй болно. Орлого нь ихээр буурах буюу өөр нэг зардал нь ихээр нэмэгдэх учир бусад зардлаа танахаас аргагүй болох хүлээлт, айдас хэрэглэгчдийн дунд үүсвэл итгэл энэ хэмжээнд унах нь бий. Эдийн засгийн онолд энэ төрлийн доголдлыг экзоген шок гэгдэх зүйлсийн үр дагавар гэж тайлбарладаг. Экзоген шок гэдэг нь: байгалийн тухайн улсаас өөр газар болж буй гамшиг, дайн, эдийн засгийн хямрал гэх мэтийг хэлнэ. Зах зээлийн цэвэр загвар ёсоор худалдан авагч, нийлүүлэгч хоёр төгс мэдээлэлтэй гэж үздэг учраас зах зээлийн эдийн засгийн үед цэвэр зөвхөн эдийн засгийн шок үүсэх боломжтойг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Төгс мэдээлэлтэй байна гэдэг нь удахгүй болох хүнд хэцүү байдалд бэлтгэлээ хангана гэсэн үг учраас гэнэтийн шоконд өртөхгүй. Энэхүү таамаглалд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, бидний эхлэх цэг хэзээд цэвэр зах зээлийн эдийн засаг байх боломжгүй. Жинхэнээсээ ийм зах зээл үүсгэж чадвал бид эдийн засгийн шокын нөлөөг зөөллөж чадах ч тэгж үүсгэхийн тулд янз янзын шокыг өөрөө үүсгэж байдаг эдийн засгийн орчныг давж туулах ёстой болно. Хоёрт, төгс мэдээлэлтэй байх нь тун хэцүү бөгөөд энэ тухай одоо авч үзэх болно. Ширүүн өрсөлдөөнтэй боловч мэдээллийн урсгал төгс биш байдаг, тиймээс шоконд эмзэг эдийн засаг нь амьдрахын төлөө мөнгө олох шаардлагатай хүмүүст маш 24- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал тогтворгүй нөхцөл бий болгодог. Үүнийг сөргүүлэх хүчин зүйл байхгүй бол тодорхойгүй ирээдүйд зориулж хуримтлал үүсгэхийн тулд тэд өнөөдрийн хэрэгцээгээ хязгаарлана. Ийм чиг хандлага өргөн хүрээнд биеллээ олбол зах зээл нурж болно. Эдийн засгийн томоохон уналтын үеэр яг ийм үйл явц болдог. IV Төгс мэдээллийн хэрэгцээ 8 Мэдээлэлтэй байхад тулгардаг бодит бэрхшээлүүд. Зах зээлд оролцогч талууд төгс мэдээлэлтэй байх шаардлага амьдрал дээр бараг л боломжгүй. Зах зээлийн эдийн засгийн хувьд ихэнх мэдээлэл нь өөрөө өртөгтэй байдаг нь үүний гол шалтгаан юм. Мэдээлэл авах нь өөрөө гүйлгээний зардлын томоохон, магадгүй хамгийн чухал хэсэг нь болох учир эргээд өмнө дурдагдсан асуудалд хөтөлнө. Ямар нэг бүтээгдэхүүний юм уу санхүүгийн хэрэгслийн техникийн нарийвчлал, төвөгтэй байдал улам бүр нэмэгдэж байгаа зэргээс хамаараад эдийн засаг улам бүр цогц болох тусам энэ асуудлын ач холбогдол, үр дагавар улам нэмэгддэг бололтой байдаг. Энэ ч утгаараа өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр энэ асуудал хамгийн өндөр ач холбогдолтой байгаа биз ээ. Хэрэглэгч талд ямар асуудал үүсдэг вэ гэхээр тухайн мэдээллийг худалдан авах нь бүрэн мэдээлэлжсэн сонголт хийх боломжийг нээх үү гэдэг асуулт юм. Гэхдээ тэрхүү мэдээллийг аваагүй байж тухай мэдээлэл үнэхээр үнэ цэнтэй байв уу гэдгийг мэдэх хэцүү. Тиймээс амьдрал дээр мэдээлэлтэй байх эсэх нь тухай мэдээлэл өөрөө мөнгөн үнэ цэнтэй юу гэдгээс бус харин бид тэрхүү мэдээллийг худалдан авч дийлэх үү гэдгээс хамаардаг. Өөрөөр хэлбэл бид чинээлэг байх тусмаа илүү их мэдээлэлтэй байх боломжтой. Үүний үр дүнд их мэдээлэлтэй баян хүмүүс илүү сайн шийдвэр гаргаж, улмаар илүү чинээлэг болох боломжтой болно. Ингээд бодоод үзэхээр ардчиллын түүхийн эхний хэдэн арван жилд тэгш бус байдал арилж байснаа сүүл рүүгээ буюу одоо үед чиг хандлага яагаад эсрэгээрээ эргэж орхисныг ойлгож боломжтой. Ялангуяа чинээлэг хүмүүс шийдвэр гаргахдаа маш өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авснаар жижиг хөрөнгө оруулагчидтай харьцуулахад хөрөнгөө улам хурдан өсгөх боломжтой байдаг санхүүгийн зах зээлд энэ асуудал маш ноцтой үзэгдэл болоод байна. Үүнтэй адилаар, хувь хүмүүсийг бодвол компани, байгууллагууд мэдээлэл авах тал дээр арай давуу талтай байдаг. Тэгэхээр нийлүүлэгчид нь хэрэглэгчдээ бодвол (хэрэглэгч нь өөр нэг байгууллага биш л бол), ажил олгогчид нь ажилчдаа бодвол, том компаниуд - 25 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал нь жижгээ бодвол мэдээллийн хувьд давуу талтай байна гэсэн үг. Чинээлэг ч байсан гэсэн зах зээлд оролцогчид нь зохих мэдээлэлтэй байх тал дээр байнга ач холбогдол өгдөг байна гэдэг таамаглал бас л эргэлзээтэй. 1970-аад онд АНУын эдийн засагч Юджин Фама энэ таамаглал дээр үндэслээд хувьцааны үнэ төгс үр ашигтай гэж баталсан байдаг. Хэрэв хөрөнгө оруулагчид мөнгөө хийх гэж байгаа компанийнхаа талаар бүх мэдээллийг олж илрүүлэх зохих сэдэлтэй гэж бид үзэх юм бол нэгэнт эдгээр хөрөнгө оруулагчдын авсан мэдээлэл шингэсэн байгаа тус компанийн санхүүгийн хөрөнгийн үнэлгээ нь өөрөө тус компанийн үйл ажиллагааны талаарх бүхий л мэдээллийн толь юм гэж тэр үзжээ. Энэ ойлголт нь хувьцааны үнээр компанийн менежментийн багийн ажлыг үнэлэх чиг хандлага боловсроход түлхэц болсон юм: Гүйцэтгэх захирлын ганц санаа зовох ёстой асуудал бол компанийн хувьцааны үнэ. Эргээд эдгээр нь 1990-ээд оноос хойш хувьцааны үнэ, үнэт цаасны гүйлгээний хурдыг суга өсгөхөд хүргэсэн дериватив бүтээгдэхүүн, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг болжээ. Хувьцаа, бондын арилжаалагдаж байгаа үнэ нь л ганцаараа тус үнэт цаасны батламжилж байгаа хөрөнгийн цэвэр үнэ цэнийг дангаараа тодорхойлох болов. Эдгээр зах зээл өсөж хөгжсөнөөр мэдээллийн хэрэгцээг бууруулж байгаа мэт санагдана. Гэтэл үнэндээ бол зах зээл өөрөө өөрийнхөө тухай мэдээлэл гаргаж, дуулсан дуундаа өөрөө уярч эхэлсэн нь энэ юм. Ингээд“бодит” эдийн засгаас нэгэн зэрэг дээгүүр бодит байдал үүссэн билээ. Энэ үйл явц нь 2008-2009 оны санхүүгийн хямралыг өдөөсөн. Зах зээл нь өөрөө төгс ажиллахын тулд шаардлагатай мэдээллийг оролцогчид нь эрэн хайх шалтгааныг бий болгох байтал харин ч мэдээлэл хайх шаардлагагүй гэсэн яг эсрэг инсентивийг нь бий болгож орхисон байв. Хувьцааны үнэ гэсэн ганц үзүүлэлтээр мэдэх ёстой бүхнээ мэдэж болно гэж итгэжээ. Гэтэл энэ үнэ нь тал талын таамаг, бооцоогоор хөөсөрсөн байж байгаад бүх юм ил болох үед хөзрөн байшин шиг нуран унасан билээ. V Эдийн засгийн болон нийгмийн бодлогыг тусгаарлах нь 9 Улс төр, эдийн засгийн гарцаагүй орооцолдоон. Зах зээлийн загварын үндсэн шаардлагуудын нэг болох улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого хоёр тусдаа байх боломж үндсэн гурван шалтгаанаас болоод бүтдэггүй. Юун түрүүнд, бидний ярилцаж буй зах зээлийн доголдлыг залруулах хамгийн боломжит хүчин 26- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал зүйл нь төр байдаг. Хоёрт, зах зээл нь ажиллахын тулд тодорхой хэмжээний хуулийн зохицуулалттай байх ёстой: бүр байя гэхэд л мөнгөн тэмдэгтийг эрхлэх, хуурамч мөнгөнөөс сэргийлэх, гэрээний үүргийг хангуулах, патент, зохиогчийн эрхийг хамгаалдаг байх учиртай. Эдгээрийн заримыг зах зээл өөрөө зохицуулж болно л доо. Зах зээлд оролцогч нь тухай зах зээлдээ үйл ажиллагаа цаашид явуулах сонирхолтой, нөгөө талаас жинхэнэ мөнгөн тэмдэгт ашиглах, гэрээний үүргээ биелүүлэх, шинэ нээлтийн хувьд зохион бүтээгчийнх нь эрхийг хүндэтгэх зэрэг суурь зарчмыг дагахгүй байгаа этгээдийг зах зээлээс шууд шахах боломжтой бол энэ тэнцвэр дээр зарчим алдагдахгүй яваад байж болох юм. Гэхдээ ийм байдлаар тоглогчид өөрсдөө хяналт тавих боломж нь зах зээлд оролцогчийн тоо харьцангуй цөөхөн, тэр утгаараа буруутай ажиллагааны тухай мэдээллийг хоорондоо амархан солилцох боломжтой нөхцөлд л үүснэ. Жижиг хэмжээний, уламжлалт зах зээлийн хувьд энэ боломжтой болохоор хуулиар сахиулах шаардлага төдийлөн гардаггүй. Харин үр ашигтай, том зах зээл, ялангуяа дэлхийн хэмжээний зах зээл ийм биш. Бусад зохицуулалтын аргуудаа бодвол зах зээлийн систем нь бидэнд нэгнийгээ огт танихгүй, хэзээ ч тааралдахгүй хол байгаа хүмүүс хоорондоо арилжаа хийх боломж олгодгоороо давуу талтай. Ийм том зах зээл хувь хүн хоорондын мэдээлэл солилцоонд үндэслэх аргагүй. Харин хаа хамаагүй хүнтэй ажиллах механизм шаардагддаг. Харилцаанд орж буй худалдагч, худалдан авагчдаа үнэлгээ өгч байхыг дэмжиж урамшуулснаараа худалдааны eBay вэбсайт хоорондын харилцаа маш бага интернэтийн орчинд хүрээллийн эдийн засаг маягийн юм үүсгэж чадсан нь сонирхолтой. Энэ бол гаднын оролцоогүйгээр асуудлаа зах зээл өөрөө шийдэж болдог нэг жишээ мөн. Гэхдээ eBay хэрэглэгчид өөрсдийгөө шинэд тэмүүлдэг нэгэн хүрээлэл гэж хардаг шүү дээ. Энэ мэт технологийн шийдлээр гэрээний эрх зүйн хэрэгцээ шаардлагыг бууруулна гэдэг бараг бүтэхгүй биз ээ. Нарийндаа бол хуулийн үйлчлэл хамаагүй өмнө нь эхэлчихсэн байдаг. Гэрээний хэрэгжилтээ хангаагүйн хохирлыг өмчийн эрхэнд үүссэн хохирлоор үнэлдэг тул өмчтэй байх эрхзүйн үндэслэл нь өөрөө байхгүй бол гэрээ хийж, гэрээнийхээ гүйцэтгэлийг шаардах аргагүй. Гэрээний гүйцэтгэлийн хүрээнд олсон ашиг нь өмчийн эрхээр хамгаалагдсан байж гэмээ нь эрх нь зохих ёсоор нээгдэнэ. АНУ-ын иргэд үүнийг л сайн ойлгож өгөхгүй л байгаад байгаа юм. Тэд өнөөг хүртэл өмч гэдэг Зэрлэг Өрнөдөд пионерууд өөрсдийн хүч, авьяасаар - 27 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал олж аваад амь насаараа хамгаалж үлдээсэн зүйл гэж боддог.(АНУын засгийн газраас пионеруудад газрыг хуваарилж өгсөн нь ч бас мартагджээ). Олон олон киногоор утга санаа нь баяжсан энэ үлгэрийн үр дүнд Америкийн иргэд хоёр зүйлд бат итгэлтэй болсон нь иргэд галт зэвсэг эзэмших зүй ёсны эрхтэй, мөн зах зээлийн үйл ажиллагаанд төрийн оролцоо шаардлагагүй гэдэг байв. Гэвч энэ улсад иргэний гэрээний маргаан дэндүү элбэг, бас их ашигтай салбар байдаг нь төр байхгүй ч байж болно гэдэг нь үнэхээр л үлгэр болохыг баталдаг. Цаашилбал АНУын капитализмын мандалтын тухай Капиталыг нийгэмчлэх нь номдоо Уиллам Ройн бичсэнээр том капиталын төслүүдийг нийгэмчилж, эхлүүлэхтэй холбоотой эрсдэлийг нь төр өөр дээрээ авч эхлүүлсний дараа л капиталист зах зээл хөгжиж эхэлсэн гэжээ. Эцэст нь бол зах зээл, төр хоёр сүлбэлдсэний сөрөг үр дагавар олон. Чөлөөт эдийн засгийн хувьд эдийн засгийн баялгийг улс төрийн нөлөөлөл болгон ашиглахаас сэргийлэх арга бага. Чинээлэг хүмүүс байгаа нөөцөө өөрсөдтэй нь санаа нийлсэн улс төрчид, намуудыг санхүүжүүлэх, эсвэл санал нийлдэггүй хүмүүсээ ятгахад ашигладаг. Мөн олон нийтийн санаа бодол нөлөөлөх кампанит ажил явуулах, бүр цаашлаад өөрсдөө сонин, мэдээлэл харилцаа холбооны компаниуд ажилуулж эхэлнэ. Ардчилал, чөлөөт зах зээл хоёр нь өөр өөрсдийнхөө онолын хүрээнд чинээлэг хүмүүсийн улс төрийн эрх мэдлийг хязгаарлахын төлөө ажилладаг мөртлөө яван явсаар яг түүнийхээ эсрэг үр дүнд хүргэж байдаг нь гунигтай. Олон нийтийн ардчиллын хүрээнд нийтийн санаа бодлыг чиглүүлж, залахад маш их нөөц шаардагддаг. Хэн ч байсан өөрийн үзэл бодолтой байна. Гэтэл түүнийг удирдах хэмжээний нөөц чинээлэг хэдэд нь л байдаг. Улс төр, эдийн засгийг тусдаа байж зах зээлийн систем оршин тогтнодог бол эдийн засгийн үйл ажиллагаанаас олсон олзоо улс төрийн зорилгоор ашиглахаас сэргийлэх ямар ч арга байхгүй. Тэр зорилго нь эдийн засгийн үйл ажиллагааныхаа давуу эрхийг хадгалах, бэхжүүлэхэд чиглэдэг ч байж болно. Улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн баялаг нь хоорондоо хөрвөж болдог валют юм. Зах зээлийн эдийн засагтай оронд тэгш бус байдал газар авахын нэг шалтгаан нь энэ байж болдог. Өмнө дурдагдсан төрөл бүрийн зах зээлийн доголдлын шалтгаан болох баялгийн төвлөрлийн үр дүнд цөөхөн хэдэн хүн буюу компани улс төрийн нөлөөллийг худалдан авах боломжтой хэмжээнд хүрнэ. Энэ нөлөөллөөрөө тэд улам баяжиж, тэр чигээрээ илүү их нөлөөлөлтэй болох гэх мэтээр үргэлжилдэг. 28- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” /номын хэсгээс/ - Зах зээл ба түүний сул тал Ингээд бодохоор зах зээлийн доголдлууд дундаа зах зээлийн зарчмыг өөрийг нь үгүйсгэх, ардчиллыг сулруулахад хүргэдгээрээ баялгийн төвлөрөл үүсгэдэг чиг хандлага нь хамгийн зовлонтой нь билээ. Харин орчин үеийн эдийн засгийн цөөн хэдэн онцлог шинжээс хамаарч ийм төвлөрөл үүсэх боломж улам нэмэгдэж байгааг бид дээр хэд хэдэн хэсэг дурдсан. Сэдвээ цааш нь үргэлжлүүлэхдээ зах зээлийн эдгээр доголдлыг төрийн бодлогоор хэрхэн зохицуулж ирсэн тухай руу орвол зөв болов уу. Гэхдээ түүнээс өмнө хөндөх ёстой нэг чухал асуудал бий. Бид неоклассик эдийн засгийн онолд суурилсан цэвэр зах зээлийн загварыг авч хэлэлцэж ирсэн. Энэ загвар нь тодорхой асуудлууд дээр биелэх боломжгүй. Харин онол нь эдгээр асуудлуудыг баримжаалж боловсорч ирсэн. Ялангуяа зах зээлийг эзэгнэсэн аварга компани үүсвэл яах вэ гэдэг дээр. Зах зээлийн доголдлыг төрөөс зохицуулах тухай ойлголтыг эдгээр асуудлууд дахь неоклассик онолын талын хандлагыг баримжаалан авч үзэх юм. - 29 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” ЮУ НЬ ҮЛДЭЖ, ЮУ НЬ ЗӨВДӨВ? Ө ндөр хөгжилтэй орнуудад бүгдэд нь биш, тодорхой хэдэн оронд өмнөх 30 жилийн турш тогтсон ардчилсан засаглалын үр нөлөөгөөр тухайн үндэстэн-улс дотор олон нааштай үзэгдэл бий болсон. Нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал буурч, нийгмийн хэрэгцээ, хамтын зорилтдоо илүү их анхаарал тавьдаг болоод байлаа. Гэсэн ч энэ чиг хандлагыг Неолиберализм ялж гарч ирсэн билээ. Улс төрийн үзэл санааны тавцан дээрээс бол неолиберализмын ялалт нь зүүн төв үзлийн түүхэн ялагдал гэж харагдана. Нийгмийн дэг журмыг хангаад зогсохгүй, түүнээс давсан хамтын эрх ашгийн төлөөх зүүний үзэл санаа нь хүчтэй, чинээлэг, эрх мэдэлтэй хувь хүмүүсийг таашаадаг барууны үзэлд ийн ялагджээ. Харин 1990-ээд оны дунд үеэс эхлээд төр, нийгэм нь иргэдийнхээ сайн сайханд үйлчилдэг байх ёстой гэсэн сонгодог зүүн төв үзлээ гээхгүйн зэрэгцээ неолиберализмын олон шинж чанарыг хүлээн зөвшөөрч, шингээж авсан, хуучнаар бол“зүүний” гэгддэг намуудаас хариу цохилт ирэв. Энэ нь неолиберист нийгэм байх ёстой гэж хүлээн зөвшөөрөөд байсан эдийн засгийн дэндүү тэгш бус байдлын зайлшгүй авах ёстой алхам гэж харагдлаа. Энэ үйл явц Билл Клинтоны “Шинэ демократууд” санаачилгаар АНУ-д эхэлж, улмаар НВУ-ын“Шинэ Хөдөлмөрчид”, Германы арай сул“die neue Mitte” санаачилгаар даамжран, “Гуравдагч зам” гэдэг ерөнхий нэрээр баруун Европ болон түүнээс цааших орнуудын хуучны социал демократ намууд янз янзын түвшинд түгсэн байдаг. Энэ өөрчлөлт олон хүнийг бодолд оруулсан юм:“Зүүнийх” гэж бодож байсан үзэл санаанаас ер нь юу нь зөвдөж үлдэв? Хүмүүс ч “What’s left?” буюу“Зүүн гэж юу вэ?”, “Юу үлдсэн бэ?” гэсэн давхар утгатай гарчигтай нийтлэлүүд бичих боллоо. Энэ асуулт хариултаа хэзээ ч аваагүй юм. Энэ хооронд саяхны банк, санхүүгийн салбарын асуудлаас болоод неолиберал загвар өөрийн гэсэн хямралтайгаа учирчээ. Бусад загварын л адил неолиберал загвар эрчээ алдаж байна. Тэгэхээр зүй ёсоор шинэ асуулт урган гарч ирж байна:“Барууных гэдэг зүйлээс юу нь үлдсэн бэ?”. Орчин үеийн улсын төрийн барууныхны таашаадаг номлолууд яг 1980-аад онд зүүнийхний номлол сэмэрсний адилаар сэмэрч, сийрчээ.“Барууных гэдэг зүйлээс юу нь үлдсэн бэ?” гэдэг асуултыг задалбал цаашлаад - 31 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? хоёр утга гарч ирнэ. Хоёрдахь утга нь“Зүүн гэж юу вэ?” гэдэг асуулт “гуравдагч зам”-ын хөдөлгөөнөөр хэзээ ч шийдвэрлэгдээгүйгээс үүдэн одоо неолиберал барууны үзлийн эсрэг зүүн талд нь юу байгаа юм бэ гэдгийг асууж байгаа юм. Гуравдахь утга нь аль үнэт зүйл нь зөв зүйтэй болохыг тодорхойлох тал дээр бидэнд ямар арга замын сонголт үлдсэн болохыг нэхэж байна. Улс төрийн өмнөх чигч шугамын хүрээнд дэндүү их асуудалтай тулгарсан ийм нийгэмд зөв зүйтэй үйлдлийг тодорхойлох баримжааг бид хаанаас авч болох вэ? Зөв үйлдэл гэдгээр хүний амьдралын ёс зүйн орон зай, шашны ч бай, хүмүүнлэгийн ч бай шалтгаанаар хүн өөрийн хүсэл зоригоор, ухамсартайгаар хувийн эрх ашгийг хойш тавин байж дээд сайн сайхын төсөөллийн төлөө хийх үйлдлийн орон зайг ярьж байгаа юм. Бид хэдийгээр голдуу өөрсдийгөө боддог байсан ч бид бусад хүн төрөлтөнтэйгөө харилцаанд орохгүйгээр юунд ч хүрч чадахгүй, эсвэл ядаж л бусад хүмүүс надад нөлөөлж чадна гэдэг бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Бид өөрсдөө ч дотор нь багтдаг олон янзын хамтын орон зайн шинж чанар анхаарлаа хандуулдаг учир нь энэ билээ. 7-р бүлэгт үзсэнээр, хувийн болон хамтын үзлийн хоорондын зөрчил нь зах зээл, засаг төрийн зөрчлийн нэг хэсэг биш юм. Улс төрийн талбарт бол ёс зүйн үзэл санаанаас гадна хувийн эрх ашиг ч эн тэнцүү давамгайлсан газар. Харин эдийн засгийн философи бол хамтын сайн сайхны төлөө хувь хүний хүчин чармайлтыг ашигладаг нь зах зээлийн ололт гэж байнга номлосоор ирсэн билээ. Ардчилсан засаг төр, масс зах зээлийн аль алиных нь хувьд дэлхийн энд тэнд цөөхөн хэдэн газар, XIX зууны сүүлээс XX зууны сүүл үе хоёрын хооронд ялгаатай цаг хугацаанд маш чухал ахиц гарч байсан. Гэтэл энэ ахиц дэвшлийн өлгий нутаг болох баруун Европ, Хойд Америк, Австрали, Ази, Японд энэ хоёр хоёулаа гажуудаж эхэлж байна гэж гомдоллох нь зохисгүй хэрэг байж мэдэх юм. Гэтэл дэлхийн бусад хэсэгт(ялангуяа төв Европ, Өмнөд Африк, Энэтхэг, Латин Америкийн зарим хэсэг) үүний үр нөлөөг хагас дутуу ч гэсэн дөнгөж амталж эхэлж байна. Харин дэлхийн үлдсэн хэсэгт үүний сайн үр нөлөөний үнэр ч хүрсэнгүй. Гэхдээ өлгий нутаг дахь асуудлууд ихээхэн төвөгтэй. Эндхийн хүмүүс өөртөө дэндүү бардах гээд, бас тэдний итгэл найдлагаа тавьж байдаг институциуд нь барьцаа аажмаар алдсаар байгааг анзаарахгүй өнгөрөх гээд байдаг талтай. Яг одоо бол ардчилсан засаг төр ч, зах зээл ч хомсдолтой нүүр тулж, хоёр талд нүүрлэж байгаа 32- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? хомсдол нь хэд хэдэн цэг дээр тун ээдрээтэй учир үүсгээд байна. Ардчиллын өмнө үүсээд байгаа асуудал бол масс олон нийт улс төрчдөө зохис хэмжээнд хазаарлаж байж чадахааргүй хэмжээнд хүртэл алсарч, тасарсанд байгаа юм. Ялангуяа корпорациудтай харьцуулахад тэдний нөлөөллийн ялгаа тэнгэр газар шиг болжээ. Олон нийт болон улс төрийн элитүүдийн хооронд гүүр болж байдаг хоёр гол зууч болох улс төрийн нам, масс медиа хоёр энэ зорилгодоо үйлчлэх чадвараа алдав. Иргэд, олон нийтээс урган гарч буй үзэл санааны хөдөлгөөнтэй тогтоосон холбоосоо улс төрийн намууд алдаж, тэр холбоосыг хиймлээр бий болгохын тулд асар их хэмжээний хөрөнгө санхүү эрэлхийлэх болов. Гэтэл тэр нөөцийн томоохон эх үүсвэр нь корпорациуд, хэт чинээлэг хүмүүс байдаг. Ардчилал зүй ёсоор орших тулгуур хүчин зүйлийн нэг масс медиа өдөр ирэх тусам өнөөх аварга корпорациуд, хэт чинээлэг хүмүүсийн гарт орж байна. Корпорацийн ашиг сонирхол, чинээлэг хүмүүс ардчилсан үйл явцад ноёрхлоо тогтоож, өөрсдийн гэсэн хачирхалтай эрх ашгийг хөөцөлдөж эхэлжээ. Яг энэ номыг бичиж байх үед Италийн ерөнхий сайд бөгөөд тус улсын хамгийн баян хүн болох Сильвио Берлускони гэдэг нэг хүнийг тойрсон тэргүүлэгч медиа сувгууд, санхүүгийн болон бусад корпорациуд, улс төрийн намууд бол энэ төрлийн улс төрийн цэвэр илэрхийлэл болох билээ. Гэтэл ардчилал дөнгөж бий болж байгаа дэлхийн өөр хэсэгт ч гэсэн үйл явцад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа шинэ намууд ч үзэл санааны хөдөлгөөнд гүн гүнзгий суурилсан байдлаар биш харин хэт чинээлэг хүмүүсийн дэмжлэгээр үүсч байна. Эдгээр улс төрийн нам нь улмаар улс төрийн болон корпорацийн амбицыг нь хэрэгжүүлэх хэрэгсэл болж хувирдаг. Ийм үзэгдэл зөвхөн ардчилалд биш зах зээлийн зарчимд асуудал дагуулж эхэлсэн. Зах зээлийн хүлээсээс харьцангуй ангижирсан, эсвэл бүр зах зээл дээр ноёрхох ч чадвартай, улмаар улс төрийн эрх мэдлийн том эх сурвалж болон хувирч буй аварга корпорациудад бид хамтын зорилгоо даатгаж болно гэдгийг баталсан ямар ч улс төрийн юм уу эдийн засгийн онол байхгүй. Чикаго эдийн засгийн онол, түүний хэрэглэгчийн бололцооны тухай ойлголт энэ үндэслэлийг хагас дутуу дэмждэг ч зөвхөн эдийн засгийн хүрээнд хязгаарлагддаг. Гэтэл энэ онол өөрөө зөвтгөдөг монопол эрхтэй, улс төржсөн эдийн засгийн улс төрийн үр дагаварт ямар ч шийдэл санал болгоогүй. Яг энэ дээр зах зээлийн либерал сэтгэлгээний өмнөх үетэйгээ - 33 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? харьцуулахад дутагдалтай гэдгээ баталдаг юм. Сонгодог либерализм бол хоорондоо уралдсан олон ашиг сонирхолтой засаг төрийн хүрээнд мөн хоорондоо өрсөлдсөн олон тооны оролцогчтой эдийн засгийг төсөөлж, эдийн засгийн болон улс төрийн эрх мэдэл холилдоход чигч хязгаар зааж өгсөн байдаг. Германы Ордолибералисмус нь өмч эзэмшигч дундаж давхарга оршин тогтнохыг баталгаажуулсан эрх зүйн системийн хүрээн дэх чөлөөт зах зээлийг хараалсан. Тэрхүү дундаж давхарга нь эргээд том капитал, том хөдөлмөрийн нөөцөөр улс төрийн давамгай байдал үүсэхээс сэргийлэх бөгөөд мөн улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл хослох вий гэдэгт мөн л дутуугүй санаа зовниж, сэргийлсэн байдаг. Гэхдээ эдийн засгийн либерализмын өмнөх дэг сургуулиуд өнөөдрийн эдийн засгийг бодитоор тайлбарлаж чадахгүй. Харин Чикаго дэг сургууль буруудсан, зөвдсөнтэйгөө хамт одоогийн байдлыг тодорхойлж байгаа. Даяарчлалын хүрээнд өрсөлдөөн асар ихээр нэмэгдэж, олон бүтээгдэхүүний зах зээл дээр хэрэглэгчдэд давуу тал үүсгэсэн. Гэтэл үүнтэй зэрэгцээд бизнесийн зарим нэг салбарын хувьд дэлхий даяар үйл ажиллагаа явуулахын тулд тус салбарын компаниуд зохих хэмжээнд хүртэл томрох шаардлагатай болсноор энэ салбарт нэвтрэх тээг үүсгэж, ялангуяа сүлжээний халилтаас хожиж байдаг аварга корпорациудад таатай байдал бий болгосон. Үүнээс болж улс дотор ч, улсууд хоорондын ч тэгш бус байдал нэмэгдсэн нь баялаг маш их төвлөрсөн хувь хүмүүс, корпорациуд бий болж байгаагаас харагдаж байна. Энэ үйл явцын тэргүүн эгнээнд АНУ-ын компаниуд байж, зэвсэг хүчний болон төрийн аппарат тэргүүтэй АНУ-ын нийгмийн зарим нэг шинж чанараас шалтгаалан АНУын компаниуддаа таатай сүлжээний халилтыг бий болгожээ. АНУ-ын эдийн засагчид, бизнесийн болон улс төрийн лидерүүд энэ төрлийн эдийн засгийг өргөжүүлэхийн тулд дэлхий даяар дэмжлэг үзүүлэхдээ гар татдаггүйд нь гайхаад байх юмгүй. Энэ ажилдаа ч ОУВС, OECD гэх мэт олон улсын байгууллага дахь хэт давуу нөлөөллөө ашиглаж байна. Давамгай байдал нь АНУ-ын төрийн эрх мэдлийн хэмжээнээс хамааралтай байдаг энэ үзэл санаа нь өөрөө эдийн засгийн төрөөс хараат бус байдлыг хангах тухай ярьдаг гэхээр дэндүү шоглоомтой мэт. Неолиберализмын үзэл санааны ялалтаас болж, бидний амьдрал бусад хүчин зүйлээс илүү эдийн засгийг бүрдүүлж буй бараг-зах зээл(quasi-market), тэнд ажилладаг корпорациудын хослолд хэтэрхий их хамааралтай болсон билээ. Энэ 34- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? нь засаг төрөөс ч, үнэт зүйлийн ертөнцөөс ч, нийгмийн үлдсэн хэсгээс ч давж, ноёрхлоо тогтоож байгаа нь ямар ч асуудалгүй, жам ёсны зүйл гэж хүлээн зөвшөөрөгдсөн аятай. Цөөнгүй орны хувьд хувьчлалын үйл явц нь үүний тод жишээ болсон байдаг. Тэнд төрийн монопол дэд бүтцийг улс төрийн холбоо сүлбээтэй хувь хүмүүсийн гарт л шилжүүлэх үйл явц болсон юм. Гэтэл яг ийм үйл явцыг чөлөөт зах зээлийн XVIII зууны анхдагчид хүчтэй шүүмжилдэг байсан шүү дээ. Өөр түвшинд авч үзвэл 5-р бүлэгт үзсэн эрэлтийн удирдлагын үр дүнтэй хувьчлалын үр дүн нь дэлхийн санхүүгийн хямрал, дэндүү их хариуцлагагүй үйл ажиллагаанд хүргэсэн. Түүнийг нь угаас бүтэхгүй, хулхи хэдэн компани биш дэлхийд тэргүүлэгч банк, бусад санхүүгийн байгууллагууд гардан гүйцэтгэсэн билээ. Цэвэр зах зээл дээр оролцогч бүр ашгаа дээд түвшинд хүргэснээр үр ашиг, улмаар нийгмийн нийт баялгийн аль аль нь дээшилж байдаг. Алдагдалтай ажиллаж байгаа компани нөөцийг үр ашиггүй зарцуулж байгаагаар бүгдийн өмнө нүгэл үйлдэж байдаг. Гэвч, нийтийн болон мерит бүтээгдэхүүн, мөн зарим нэг байвал зохих зүйл нь компаниудын ашгаа нэмэгдүүлэх үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд харин ч тэр үйл ажиллагааных, түүнийх нь амьдралын бусад талбарт үзүүлэх нөлөөнийх нь хүрээнд сүйтгэгдэж ч магадгүй байдаг тухай бид халилтын тухай бид ярилцахдаа үзсэн. Хэрэв эдийн засгийн үр ашгийг хөөцөлдөх нь ёс зүйн хувьд доголдолтой буюу бусад сайн сайхныг бүтээхэд саад болж байгаа бол энэ тохиолдолд үнэлэмжийн өөр шалгуурыг шууд тулгаж чадах хүчтэй бөгөөд“нийтийн” ганц институци нь төр гэгдэж ирэв. Тэр нь ч зөв. Гэвч, тэдгээр сайн сайхныг бий болгох чиг үүргээ төр гүйцэтгэж байхын тулд хэн нэг нь баялаг бүтээж байх гэдгийг төр өөрөө бас мэднэ. Ингэж явсаар баялаг бүтээх, тэр үйл явцад нь төрийн ямар бодлого шаардлагатайг зөв тодорхойлж чадах ганц найдвартай бүтэц нь корпорациуд юм биш үү гэдэг ойлголтод хөтлөв. Улмаар компаниуд ашгийн төлөө ажиллах нь нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй хувь нэмэр мөн гэдэг ойлголт бий болж, ашгийн төлөө ажилласнаар хүрэх боломжгүй байсан зорилтод хүрсний гавьяа хүртэл компаниуд дээр ирж наалдах болжээ. Баялаг бүтээх ганц эх сурвалж нь компаниуд уу гэвэл бас ч тийм биш: боловсрол, төрийн санхүүжилттэй судалгаа, зам, бусад дэд бүтэц, иргэний болон эрүүгийн шүүхийн систем тэргүүтэй цөөнгүй зах зээлжүүлж боломгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ энэ үйл явцад чухал - 35 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? нөлөөтэй. Үүнийг бүгдээрээ л хэлдэг. Гэхдээ яг бодитой шалтгаан яриад ирэхээр компаниудын ашгийн тайлан дээр тусгагддагаараа баялаг л ганц бодит хэмжүүр болж тунаж үлддэг. Жишээ нь, интернэт бооцоот тоглоомын компанийн хийсэн ашиг бол баялаг мөн учир бололцоог нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр үүнийг яаж ч буруутгах аргагүй. Гэтэл анагаах ухааны судалгааны хувьд компаниудад илт үр дүнтэй эмчилгээний арга барил юм уу, зах зээл дээр худалдаалах боломжтой эм гаргаж ирсэн тохиолдолд л үр дүнтэй боллоо гэж үзнэ. Энэ тохиолдолд бол улс төрийн намын бодлогод нөлөөлөх, соёлын арга хэмжээний удирдах зөвлөл юм уу, спонсорын үйл ажиллагаанд уригдах, засгийн газарт зөвлөгөө өгөх, сонин юм уу спорт клуб эзэмших боломж нь хорт хавдрыг эмчлэхэд хувь нэмрээ оруулсан анагаах ухааны докторт (өөрөө маш ашигтай компани байгуулахгүй л юм бол) биш Интернэт мөрийтэй тоглоомын тэрбумтанд илүү байна. Яагаад гэвэл Интернэт мөрийтэй тоглоом мөнгө олдог. Харин мөнгө ярьдаг. Өмнө үзсэнээр төр болон холбогдох байгууллагууд нь компани шиг ажилладаггүй гэж яг өнөөх неолиберал өнцгөөс шүүмжлэлд өртдөг. Тэгээд ч их сургууль, эмнэлэг, буяны байгууллага бүр төр гээд нийгмийн бараг бүхий л байгууллагуудад бизнесийн байгууллага шиг ажиллах шаардлага тавиулсан нь Неолиберал улс төрийн төслийн гарцаагүй нэг амжилт нь байсан. Гэвч энэ шалгалтыг давах боломж тэдэнд яагаад ч байгаагүй. Онол ёсоор хэрэв үр ашиг гэдэг нь ашгийг хамгийн дээд хэмжээнд хүргэх ганц зорилгын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах гэсэн үг юм бол олон зэрэгцээ зорилго дэвшүүлсэн ямар ч байгууллага үр ашигтай ажиллаж чадахгүй. Гэтэл ардчилсан нийгэмд төрийн үйлчилгээний байгууллагууд яах аргагүй хэд хэдэн чиглэлийн зорилттой ажилладаг шүү дээ. Төрөөс өөр хувилбарууд бий болгож, неолибералуудын шаарддагаар төрийг“агшаахын” тулд буяны байгууллагууд, сайн дурын салбар дээр ихээхэн хүлээлт үүсжээ. Энэ номыг бичиж байх үеийн үүний тод жишээ нь НВУ-ын КонсервативЛиберал демократуудын хамтарсан засгийн газраас явуулж буй“Их Нийгэм” гэдэг хөтөлбөр юм. Үүний хүрээнд сайн дурын байгууллагуудыг өмнөх шигээ төрийн үйлчилгээнд дэмжлэг болгох гэж биш харин бүр орлож ажиллахыг уриалан дуудаж байна. Гэтэл эдгээр сайн дурын байгууллагууд хэзээ нэгэнтээ чинээлэг хүмүүс, аварга корпорациудаас санхүүгийн дэмжлэг гуйх үе ирдэг. 36- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? Эдгээр хүсэлтэд харьцангуй өгөөмөр хандсаар ирсэн ч мэдээж чинээлэг хүмүүс өөрийнхөө таашаасан зорилго, чиглэлийг л дэмжиж байгаа. Ингэснээр хувийн баялгаа ашиглаж, нийтэд хамаатай шийдвэр гаргах боломжийг тэдэнд нээж өгч байгаа юм. Өөрсдийнх нь ачааг хөнгөлж, бусад зорилгуудад зарцуулах нөөцийг суллаж өгдөг болохоор засгийн газрууд энэ маягийн хувийн өглөгийг өөгшүүлэх арга зам хайсаар ирсэн. Буяны байгууллагад өргөсөн хандивын хэмжээгээр татвараас чөлөөлөх гэх мэт хэлбэрээр үүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ нь татвар хаашаа хуваарилагдах тал дээр хүртэл шийдвэр гаргах бололцоотой болгож, эргээд л чинээлэг хүмүүсийн төрийн болон нийтийн бодлогод нөлөөлөх боломжийг нь нэмэгдүүлжээ. Үүнээс гадна буяны байгууллагууд хандив дэмжлэг хүсэх ажлаа илүү идэвхтэй явуулахыг өөрсөд дээрээ ирэх ачааг хөнгөлөхийн тулд төрөөс дэмждэг. Тиймээс хувийн салбараас хөрөнгө амжилттай босгож чадсан буяны байгууллагуудад төр ч гэсэн дэмжлэг үзүүлнэ гэж амалдаг. Энэ нь чинээлэг хүмүүс төсвийн зардал хэрхэн хуваарилагдахад нөлөөлөх нөлөөллийг л улам нэмэгдүүлж байдаг аж. Эцэст нь, хувийн салбарын үр ашгийг төрийн салбарт нэвтрүүлэх оролдлогынхоо хүрээнд корпорацийн баялгаас хувь хүртсэн, корпорацийн түвшинд өндөр албан тушаалд очиж чадсан хүмүүсийг төрийн албанд томилох болов. Энэ нь эдгээр хүмүүс төрийн бодлогод нөлөөлөх чадварыг нь дахин зузаатгаж байдаг. Ер нь неолиберал үзэл санааны нөлөөлөл доор байгаа ардчилсан, зах зээлийн тогтолцоотой орнууд хэт чинээлэг хүмүүс, ялангуяа корпорацийн нөөцийг эзэмшигчдэд алхам тутамдаа улам их эрх мэдэл, нөлөө, давуу байдал олгож байгааг бид харж байна. Нийтээрээ(гэхдээ тодорхой үндэстэн-улсын хил хязгаар дотор) сайжирч байгаа тохиолдолд тэгш бус байдал нэг их чухал биш гэдэг олноо хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бий. Бүгдээрээ л аюулгүй, дулаахан байшинд амьдарч байгаа бол зарим нэг нь эдлэн газартай, тансаг завьтай байхад асуудал юу байна? Тэд завьтай байлаа гээд манай байшин муудаагүй шүү дээ. Гэхдээ энэ үндэслэл баялгийн тэгш бус байдлын тухай асуудлыг орхигдуулсан байдаг: Баялгийн тэгш бус байдал нь эрх мэдлийн тэгш бус байдалд хүргэдэг. Ингэснээр нийгмийн зөвхөн нэг талбарт биш бүх түвшинд төвлөрсөн байдлаар нөлөөлөх боломж бүрдэнэ. Бүх юмаа хүссэнээрээ болгож байдаг эрх мэдэлтэй, дэлхийг бусдын биш өөрийнхөө таашаал нийцүүлэн өөрчлөх хүчтэй хэдэн хүн байх нь - 37 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? бусдынхаа амьдралыг муутгадаг. Зах зээл дээр бидэнд санал болгож буй бүтээгдэхүүнээс сонгох эрхийн цар хүрээнээс хальж, арилжааны бус шалгуур оршин байсаар буй амьдралынхаа жижигхэн буланг бий болгох боломж маань хумигдсанаар үлдсэн бид бүгдээрээ хожигдож үлдэнэ. Харин зах зээл биднийг ийм байдалд хүргэнэ гэж Адам Смит ч, Томас Жефферсон ч, Германы Ордолибералууд ч зүүдлээгүй болов уу. Корпорацийн төгс ноёрхол нь корпорациуддаа зарим нэг төвөгтэй үр дагаврыг авчирсан тухай 6-р бүлэгт бид үзсэн. Хамгийн илэрхий, олон нийтэд хүртээлтэй нэг шалтгаан нь аварга компаниуд зөвхөн өөрсдийн санхүүгийн эрх ашгийн төлөө л зах зээл дээр оршдог, тэрнээс цаадах юм тэдэнд огт хамаагүй гэдэг үндэслэлийн ард нуугдах боломж нь улам бүр багассаар байна. Тэд дуртай, дургүй байгаагаас, эсвэл эдийн засгийн онолоор тайлбарлагдаж болохоос үл хамааран, компани бол улс төрийн болон нийгмийн хариуцлагатай байх ёстой гэдэг үзэл газар авлаа. Болохгүй, бүтэхгүй үйлдлийг нь идэвхтнүүд илчилж, хэрэглэгчдэд, зарим тохиолдолд хөрөнгө оруулагчид болон ажилтнуудад нь нөлөөлөх гэж оролдож эхэлснээр корпорацийн эргэн тойрон цоо шинэ төрлийн улс төр бий болов. Идэвхтнүүд болон хууль тогтоогчдын зүгээс зөв шахалттай хослуулж чадвал компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг зөвхөн ПиАрын нэг хэлбэр биш харин компанийн нийгмийн үүрэг гэсэн хурц шаардлага болон хувиргах боломж энд бий. Компани ч, тэдний шүүмжилдэг идэвхтнүүд ч аль аль нь дэлхийн засаг төрийн нэг хэсэг болжээ гэдгийг улс төр судлаачид хүлээн зөвшөөрөөд эхэлжээ. Үүний тухай Пиер-Ив Нерон (2010), Дэйвид Фогел(2008) нарын өгүүллийг 6-р бүлэгт ишилсэн билээ. Шоглоомтой нь энэ нь ч гэсэн эргээд корпорациуд нийгэм дэх давуу байгууллага болох арга хэрэгсэл нь болжээ. Компаниуд ямар зорилгыг дэмжиж, олон нийтийн хүртээл болгох, ямрыг нь орхих тухай шийдвэр нь тэдний дотоод, ардчилсан бус, ил тод биш шийдвэр гаргах үйл явцаар дамжин гарч байна. Ер нь неолиберал ажендагийн гаргасан бүх жим, тэр дотроо үүнийг эсэргүүцсэн нь хүртэл яаж ийж байгаад л зах зээл рүү биш, корпорациуд руу л хөтлөөд байдаг билээ. Төр лүүгээ буцах уу? Т өрийн чиг үүрэг буурч, нэгэнтээ олноороо санал нийлэн баталж байсан санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалтыг сулласан нь арай хэтэрснийг санхүүгийн хямрал тодхон баталж харуулсан. Капиталист үйл 38- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар боогдуулахгүй байх ёстой гэсэн неолиберал стратегийн амин зүрхэнд орших үзэл санаанд өөрийгөө харуулах сайхан боломж 1980-аад оноос 2000-аад оны хооронд гарч ирсэн. Гэтэл санхүүгийн хямрал гэдэг шалгалтад тэд унаж, одоо бол зарим нэг неолибералууд хүртэл тодорхой хэмжээний зохицуулалт байх ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч эхлэв. Тэгсэн мөртлөө тэд өөр талбар дээр“төрийг агшаах” бодлогоо номлосоор байгаа бөгөөд банкны салбарт ч гэсэн өмнөх гамшгийн тухай дурсамж бүдгэрээд ирэхээр зохицуулалтыг эгэн-сулруулах тухай шаардаж эхэлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.(“Төрийг агшаах” гэдэг шаардлага нь ямар ч тохиолдолд ардчилсан орны хувьд хүн амдаа үзүүлдэг аюулгүй байдлын болон төрийн үйлчилгээтэй холбоотой тодорхой үйл ажиллагаанд чиглэсэн байдаг. Харин ардчиллын өмнөх, төр нь зөвхөн элитүүддээ үйлчилдэг байсан үеийн төрийн үйл ажиллагааг неолибералууд бараг дурсдаггүй. Харин тэр үед баян, эрх мэдэлтэй нэгэндээ улам их цол, хэргэм олгож, тэдний хувийн өмч, түүний эрхийг сахин хамгаалсан хууль, шорон, цагдаагийн систем ажиллуулж, төрийн ихээхэн ашигтай тендерүүдийг хоорондоо хувааж авдаг нь жам ёсны үзэгдэл байсан.) Гэхдээ зоосны нөгөө талаас харвал гучин жилийн турш үргэлжилсэн неолиберализмын ноёрхлын дараа хэр хэмжээний төрийн үйл ажиллагаа хадгалагдан үлдсэн нь бас л гайхалтай. Зах зээл юм уу, корпорациудын нийлүүлж чаддаггүй хамтын болон нийтийн бүтээгдэхүүнүүд төр агшихтай зэрэгцээд юу юугүй эвдрээд сүйдэх боломжтой. Гэтэл түүнийг бүр тоолгүй орхихтой холбоотой ямар эрсдэл үүсч болохыг неолиберал дэглэм тооцоолох ёстой болсон юм. Дөрвөн л жишээ авъя: нийтийн боловсрол, зам засвар арчилгаа, хувьчлагдсан боловч монопол дэд бүтцийн компанийн зохицуулалт, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс сэргийлэх хамгаалалт. Эдгээр нь бүх л ардчилсан оронд улс төрийн мэтгэлцээний сэдэв, төрийн үйл ажиллагааны чиглэл хэвээр байна. Ер нь тухайн орны хэр хэмжээ нь биш харин хагас дутуу ч гэсэн ардчилал өөрөө оршин байгаагаас болж неолибералууд зарим нэг хамтын болон нийтийн зорилтуудтай зөвшилцөлд хүрэхээс өөр аргагүйд хүрдэг. Ардчилсан бус төрийн социализм хэлбэр орнуудад явагдаж буй хүрээлэн буй орчны сүйрэл, дэд бүтцийн доголдол нь ардчилал байхгүй, дан төр байлаа гээд хамтын бүтээгдэхүүн нь сайхан байна гэсэн ямар ч баталгаа болдоггүйг бидэнд бэлхнээ харуулж байна. Төр юуг хийх ёстой, юуг хийх - 39 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? ёсгүй тухай мэтгэлцээн улс төрийн мэтгэлцээнд томоохон байр суурь эзэлсээр байна. Миний хувьд энд неолиберализмын шүүмжлэгчдийн анхаарлыг арай өөр тийш нь эргүүлмээр байгаа юм. Мэдээж шийдлийн нэг хэсэг нь төр байх ёстой олон асуудал бий. Ийм байлгахгүй гэсэн дайралтаас үзэл санаагаа хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ зүүн төв үзэлтэй хүмүүс маань ч гэсэн хамтын эрх ашгийн чиглэл бол төвлөрсөн төрийн хүчийг ашиглахад оршино гэсэн Францын хувьсгалаас хойш сэтгэлгээнд нь давамгайлж ирсэн ойлголтоосоо бас салах хэрэгтэй байгаа. Яагаад тэгэх хэрэгтэй тухай олон үндэслэл бий бөгөөд тэдгээр нь Неолибералуудынхаас арай өөр. Харин энэ үндэслэлээс цөөнгүй нь өмнөх бүлгүүдэд дурдагдсан байгаа. Нэгдүгээрт, аварга компаниудын ноёрхол тогтоогүй, тэдгээр нь эдийн засгийн эрх мэдлээ улс төрийн эрх мэдэлд хөрвүүлэх боломжгүй тийм эдийн засгийг цогцлоох боломжгүй учир төр зөвхөн эдгээр компаниудын эрх ашигт зөвхөн үйлчлээд байхгүй гэж шууд итгэл үзүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл корпорацийн эрх мэдлийг хяналтад байлгах, зохицуулах чиг үүргийг зөвхөн төрд даатгах нь сайндаа л“урагш хоёр алхам, арагш нэг алхам” ухарсан хэрэг болно. Хоёрдугаарт, төр гэдэг бол цэв цэвэр гартай хүч биш. Төр өөрөө ч гэсэн хувь хүний хувийн давуу тал, ашиг сонирхлоо хөөцөлдөж болдог талбар. Гэхдээ мэдээж компаниудыг бодвол ийм доголдол нь хамаагүй бага л даа. Төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц ил тод, нээлттэй байх шаардлага нь компаниудыг бодвол өндөр. Компаниуд бол арилжааны нууц нэрээр үйл ажиллагааныхаа ихээхэн хэсгийг далд байлгаж чадна. Улс төрийн тавцанд бол ихээхэн шүүмжлэлд өртөх непотизм, фаворитизмын асуудал бизнесийн салбар бол байдаг л зүйл. Улс төрийн хувьд үнэт зүйл, зөв буруугийн тухай ядаж л ярьж байх ёстой бол сүүлийн үед жаахан хэцүү болж байгаа ч гэсэн компани бол өөрсдийгөө зөвхөн мөнгө олохын тулд ажилладаг гэж мэтгээд суухад нэг их буруудах зүйлгүй. Ер нь бол тэдэнд“мэтгэх” ч шаардлага байхгүй. Учир нь нийтийн хэлэлцүүлгийн талбар дээр заавал гарч ирэх шаардлага компаниудад байдаггүй бол ардчилсан орны улс төрчдөд түүнээс зугтах боломж байдаггүй. Гэхдээ бизнесийн ертөнцтэй харьцуулахад улс төрийн талбарт үнэт зүйлийг хүндлэх дарамт шахалт их ирдэг ч гэсэн тэр дотор идэвхтэй оролцож буй хувь хүмүүсийн анхдагч сэдэл нь өөрийнхөө эрх ашгийг хөөцөлдөхөд оршдог талбар хэвээрээ л байна. Ардчилал үүнд нь хязгаарлалт 40- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? тавьдаг ч тийм ч хурц зэвсэг байж чаддаггүй. Зарим тохиолдолд зах зээлийн зүгээс корпорациудад тулгадаг хязгаарлалтаас ч мохоо байх нь бий. Цаашлаад хувийн салбараас төр суралцах тухай шахалтын үр дүнд ардчилсан засаг төрийн суларч буй олон шинж чанарын нэг нь бизнесүүдийн эсрэг төрийн барьж болох ёс зүйн байр суурийн дархан эрх юм. Өмнөх бүлгүүдэд цөөнгүй жишээ татсан. Гэхдээ арай гүнзгий нэг жишээг энд дурдаж болно. Эдийн засагч Ричард Талер, хуульч Касс Санштейн(2008) гэх хоёр Америк судлаачийн бичсэн номын нэр болох “нудрах” тухай ойлголт сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаа билээ. Тэд үүгээрээ хэрэглэгчид өөрөө юу хийж байгаагаа ухамсарлахгүйгээр худалдан авалт зугуухан хийлгэхийн тулд компаниудын ашигладаг арга мэхийг тайлбарласан байдаг. Үүнийг нь компаниуд ч хүлээн зөвшөөрсөн билээ. Улмаар тэд төр ч бай, хэн ч бай яг энэ аргыг ашиглаад хүмүүсийг, жишээ нь амьдралын эрүүл хэв маягтай болгоход нь яаж нөлөөлөх боломжтой дурдсан байдаг. Сонирхолтой нь олон намын улс төрчид энэ санааг шууд буулгаж аваад, заавал хууль журам баталж иргэдийг албадах, сонголт хийх бодит эрхэнд нь халдах шаардлагагүйгээр иргэдийнхээ зан үйлд нөлөөлөх арга байж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн. Санштейн нь ерөнхийлөгч Обамагийн зүүн төв чиг баримжаатай засгийн газрын албан тушаалтан болж, Британийн баруун төв үзэлтэй Консерватив намынхан “нудрах” үзэл санааг ямар их биширч байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ ойлголтын мөн чанар нь иргэн (хэрэглэгч) өөрийг нь нудраад байгааг огт ухамсарлахгүйгээр ямар нэг үйлдэл хийхэд нь хөтлөх тухай ойлголт юм. Гэвч“нудрагчийг” хэрэв анзаарчих юм бол тэр нь ямар ч үр нөлөөгүй болдог ажээ. Хүнийг өөрөө ухамсарлаагүй байхад нь тэдэнд нөлөөлөх зүйл хийнэ гэдэг тэдний мэдлэг юм уу мэдээлэлгүй байдлыг ашиглаж байна гэсэн үг. Энэ нь өөрөө ардчиллын ч, зах зээлийн ч зарчимд тэрсэлсэн хэрэг боловч орчин үеийн компанийн зан үйлийн мөн чанар нь болж хувирчээ. Эдийн засагт аварга компаниуд хэдий хэр давамгайлна, компаниуд иргэнхэрэглэгчийн хоорондын тэнцвэргүй байдал улам гаарна. Бизнесийн энэ жишээг улс төрчид дагах тусам төр, иргэний хоорондын тэнцвэргүй байдал нэмэгдэх бөгөөд түүний балаг даанч их. Талер, Санштейн хоёрын анхны сэдэл нь уг нь тун аятайхан байжээ: Хүмүүсийг худалдан авалт хийлгэдэг янз янзын сэтгэлзүйн заль байдаг юм бол, тэр залийг нь ашиглаад хүмүүсийг сайн иргэн байх, - 41 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? эрүүл мэнддээ анхаардаг болоход нь түлхэж яагаад болохгүй гэж? Даанч улс төрчдөд ийм санаа өгмөгц үүний бараан тал нь ил болжээ. Төр юу хийж байгаа тухай ил тод байдал сулрах нь сөрөг л нөлөөтэй. Улс төрийн эрх мэдэл үндэстэнулсын хэмжээнд уяатай хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийг эргүүлэн нэмэгдүүлэх замаар реформыг эвтэйхэн шийдчихэж болохгүй гуравдахь бөгөөд арай онцлогтой шалтгаан юм. Ингэснээр төр нь глобал түвшинд бүрэн утгаараа“нийтийн” тоглогч байж чадахгүйн дээр улс төрийн намууд, засгийн газрын ашиг сонирхлоо зөвхөн үндэсний хэмжээнд тодорхойлж байдагтай холбоотой. Улам бүр даяаршиж буй эдийн засгийн хувьд энэ нь биелэх боломжгүйгээс гадна утга учиргүй национализм хүчээ авах нөхцөл болдог. Энэ хүрчих л юм бол нийтийн эрх ашгийг хамгаалах оролдлого нь тодорхой улсын иргэдийн эрх ашгийг цагаачид, үндэстний цөөнх тэргүүтэй “гаднынхнаас” хамгаалах ажиллагаа болж хувирна. Зарим талаараа намууд бүгдээрээ корпорацийн зорилтыг дагах болсноос олон оронд гол намууд нь хоорондоо албан ёсоор маргах, мэтгэх зүйлгүй болсон өнөө үед жинхэнэ сонголт, шинэлэг санааны эх сурвалж нь ксенофобик (xenophobic) хөдөлгөөнүүд л болжээ. Одоо намууд үндэсний идентитиг тойрсон өрсөлдөөнийг дэвэргэхээс өөр юм хийхээ болив. Улс төрийн бүхий л чиг хандлага энэ асуудлыг барьж авчээ. Ингэж бодоод эргээд харахад олон ургальч үзлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, дэмжиж буй талбар нь үндэстэн дамнасан корпорациуд (ҮДК) гэлтэй харагдана. Даяарчлагдсан эдийн засгийн нөхцөлдөө тэд дасан зохицсоноор түүний үр дүнд бий болсон пост-националь хэв шинжийг ч хүлээн авчээ. Тэгэхээр ардчилсан улс орныг глобал корпорациудын эсрэг тавих нь националист хамгаалалт болж хувирахаар бол энэ нь арагшаа хийсэн алхам л болно. Хуучны протекционист үед улс хоорондын худалдаа багасч, нийт баялаг дундарснаас гадна ялгаатай угсаатны болон үндэстний хооронд хурцадмал байдал үүсэх хүртэл нөхцөл үүссэн билээ. Гэтэл ҮДК-ууд бидний амьдралыг бусниулахын эсрэг ганц хамгаалалт нь үндэсний иргэншлийн эрх маань болж үлдвэл яах вэ? Ялангуяа хөдөлмөрийн тухай хуулийн асуудал энд чухлаар тавигдана. Чинээлэг орны ажилчдыг бага цалинтай, ажиллах нөхцөл муутай орнуудтай эсрэгцүүлэн тоглолт хийж байгаа ҮДК-ийн эсрэг ажилтны эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх асуудал зөвхөн үндэсний хэмжээнд л явагдах боломжтой билээ. 42- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? Төр, зах зээл, корпорациудын цаана Э нэ номыг уншиж буй хэнбугай нь яг ямар үнэт зүйл дэвшүүлж байгаагаас үл хамааран үнэт зүйлээ илэрхийлж, хэрэгжүүлэх талбар талаас нь нийгмийн амьдралын тухай үзэл санааг сонирхож байгаа гэж би итгэнэ. Улс төр юм уу бизнесийг хувийн эрх ашгаа хэрэгжүүлэх, сайжруулах арга хэрэгсэл л гэж үздэг хүн энэ хүртэл уншихгүй нь тодорхой биз. Өмнөх бүлгүүдэд ядаж л барууны ертөнцөд үнэт зүйл хүний институцид хэрхэн нөхцөлддөг тухай голдуу таагүй түүхийг ихээхэн системтэйгээр мөшгөж үзлээ. Үнэт зүйлийн сахиул гэдэг тусгайлсан тодорхойлолтдоо зохион байгуулалттай шашны байгууллагууд хүрч ажиллаж чадаагүй. Хааяахан гарч ирдэг филантрофийн болон КНХ-ын тухай ойлголтоос бусдаар бол компаниуд үнэт зүйлтэй нэг их орооцолдоод байдаггүй. Орчин үед үнэт зүйлийн тухай асуудал хөндөгдөж, үнэт зүйлийг хамтаар даган мөрдөх индэр нь засаг төр хэвээр байх шиг. Гэхдээ түүнд найдаж болох эсэх дээр эргэлзээтэй хандахыг би санал болгосон. Тэгвэл үнэт зүйлийн төлөөх үйл ажиллагааг яг хаана авч үзэх ёстой юм бэ? Муугаар хэлэхэд зүгээр л ялгаатай институциудын, ялангуяа тэдний лидерүүдийн эрх мэдлийн тоглоомын дундаас ёс зүйн хэм хэмжээний эрх сурвалжийг яаж олох вэ? Өмнөх бүлэг биднийг иргэний нийгэм гэдэг ерөнхий нэршилтэй замбараагүй масс дундаас хариултыг хайхад хүргэсэн. Гэхдээ энэ зохион байгуулалт нь хүний удирддаг бусад институциэс илүү итгэл даах магадлалтай гэсэн үг биш. Харин жинхэнэ плюрализмын эх үүсвэр байх боломжтой болохоороо хариултыг эндээс хайж байгаа юм. Сүм, сайн дурын байгууллагууд, мэргэжилтнүүд тэргүүтэй үнэт зүйлийн орон зай дахь тархай бутархай оролцогчид төрийг ч, аварга компаниудыг ч сөрж, өөрсдийнх нь хяналтаас гадуур орших плюралист мэтгэлцээнд татан оролцуулж байх тусам иргэний нийгэм хүчирхэгжинэ. Өмнөх бүлэгт мэргэжлийн ёс зүй нь үнэт зүйлийн институцичилэлийн нэг хэлбэр байж болох тухай санааг дурдсан. Төр ч, компаниуд ч аль аль нь мэргэжилтнүүдэд итгэж болохгүй бөгөөд найдваргүй ёс зүйд нь найдаж орхиж байхаар менежерүүд нь тэдэнд гүйцэтгэлийн үнэлгээний зорилт тогтоож өгч байх хэрэгтэй гэж үзэх болсон орчин үед ингэж ярихад хүний чихэнд нэг л наалдахгүй болов уу. Гэтэл энэ менежерүүд нь эргээд зах зээлийн нэг хэсэг бөгөөд зай үйл нь түүгээр тодорхойлогдоно гэдгийг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Мэргэжлийн хэм хэмжээгээр засаглуулж байснаа болж зах зээлийн зарчмаар ажиллах болсон - 43 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? нэг мэргэжил бол шар сэтгүүлзүй байсан юм. Арилжааны зорилтоос ангид ажилладаг сэтгүүлч бол явж явж судлаач, багш нартай төстэй зан үйлээр ажиллах болов уу. Энэ нь бодит мэдлэгийн эрэл хайгуул хийх мэргэжлийн ёс зүй, эсвэл хувийн сониуч зангийн аль алинаар нь хөтлөгдсөн байж болно. Ингээд хэн ч гэсэн нэгийг бодоод үзэхэд буруудахгүй: Багш, эмч нар шар сэтгүүлчид шиг ажиллаад эхэлбэл энэ дэлхий илүү сайхан болох болов уу? Эсвэл эсрэгээрээ юу? Бүхий л төрлийн мэргэжил арилжааны шалгуурт нийцэх шаардлагатай болж ирсэн өнөө үед эсрэг хувилбар нь биелэх магадлал даанч бага. Тиймээс энэ мэргэжлийн үр шимийг хүртэж буй хэрэглэгч нь тухайн мэргэжилтнээс ёс зүйтэй ажиллахыг зах зээл дээрх сонголтоороо шаардаж буй үед л мэргэжлийн ёс зүй гэдэг зүйлийн тухай ярих боломжтой болно. Мэдээж хэрэглэгчид тодорхой хэмжээнд ийм оролдлого хийж л байгаа. Бид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тулгаж, мэргэжилтнүүдийг хэлсэндээ хүрч ажиллахыг шаардах нь сайн хэрэг. Хэдий олон ажил мэргэжлийг бид тийм хэм хэмжээнд нийцүүлж чадна, тэр хэмжээгээ бидний хоорондын итгэлцэл нэмэгдэнэ. Гэхдээ төрийн ч, компанийн ч зүгээс түлхүү ажиглагдаж байгаа чиг хандлага үүний яг эсрэгээр явж байна: мэргэжлийн ёс зүйн тухай ойлголтыг хяхаж, түүний эрэлтийг өндөр биш харин бага байлгаж, хэрэглэгч биднийг төрийн ч, хувийн ч менежментээр гажуудуулж болдог зах зээлийн үйл явцад итгэхийг шаардаж байгаа билээ. Тэгэхээр хамгийн гол санаа нь бид бүгдийн зан үйл ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдож байгаад итгэлтэй байя гэвэл аль нэг механизмд бүрэн найдаад орхиж болохгүй л ойлгох хэрэгтэйд байгаа юм. Төрийн шинэ менежментийн онол, ажил олгогч-гүйцэтгэгчийн загвараар бол мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний тухай ойлголтыг мартаж орхих хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэтэл нийгмийн шийдвэр гаргалтад бага ч болов ёс зүйн хэм хэмжээг амсуулъя гэвэл мэргэжлийн ёс суртахууныг үл огоорч болохгүй гэж Жон Кэйн(2007) дүгнэжээ. Янз янзын шахалтыг үзүүлж байдаг хүчтэй иргэний нийгэм бидэнд хэрэгтэй. Тэгж байж бид харьцуулж бас шүүмжлэлтэй хандаж чадна. Иргэний нийгмийг дэмжсэн энэ үндэслэл цоо шинэ зүйл биш ээ. 1950-аад онд л гэхэд АНУын корпорациудын эрх дархыг тэнцвэржүүлэхийн тулд“ажилчид, хэрэглэгчид, хадгаламж эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн” бүлгүүдийн шахалт байх ёстой гэж эдийн засагч Ж.К.Галбрэйт(1952) бичиж байж. 44- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? 1990-аад оны сүүлээр Жиулиано Амато(1997) монополийн эсрэг хуулийн тухай судалгааны өгүүллээ Галбрэйтын бичсэнийг эшлэж, түүнийг өнөө цагтаа хамаатуулан дуусгасан байдаг билээ. Тэрний дараахан Британийн улс төр судлаач Дэйвид Маркуанд(2004)“төрийг эзэлсэн арилжааны түрэмгийлэл, төрийн дээрээс доошоо чиглэсэн хүнд суртлын тэнцвэрийг иргэний нийгмийн хүчээр”, идэвхтэй иргэдийн ёс зүйн үүднээс хийж буй оролцоогоор хадгалах хэрэгтэй тухай бичжээ. Энэ гурван хүн гурван өөр улсад, гурван өөр цаг үед өөрсдөө улс төрийн тогоон дотор байсан хүмүүс гэдэг нь гайхалтай. Галбрэйт нь 1960-аад оны эхэнд, Ж.Ф.Кеннедигийн засаглалын үед гол хүмүүсийнх нь нэг нь байжээ. Амато саяхан Италид ерөнхий сайд тэргүүтэй томоохон албан тушаал хашиж байсан. Маркуанд нь 1970-аад онд Британийн парламентын гишүүн байсан бөгөөд Европын Хороонд ч чухал алба хашиж байв. Гэтэл тэдний хэн нь ч өмнө үүсээд байгаа асуудлыг албан ёсны улс төрийн аргаар шийдэж болно гэж хэлээгүй. Харин биднийг арай өргөн агуулга бүхий иргэний нийгэм рүү чиглүүлсэн юм. Энэ нь нэг бодлын муу, нэг бодлын сайн мэдээ. Яагаад муу вэ гэхээр энэ нь корпорацийн болон төрийн институцийн асар том хүчний эсрэг “үгээгүйчүүдийн хүчийг” сөргүүлэх шаардлагыг бий болгож байна. Тэгээд ч, ямар ч иргэний үйл ажиллагаа байсан үнэхээр үр дүн гаргая л гэвэл төр засгийн түвшинд хариу үйлдэл гарах шаардлагатай байдаг. Дебра Спини(2006)-ийн пост-националь иргэний нийгмийн(La società postnazionale) тухай хөндөж бичсэн номын хатуухан сургамж нь энэ байсан юм. Үндэстнүүдийн хил хязгаарыг давсан иргэдийн үйл ажиллагааны тухай бахархам түүхүүдийг тэрээр дурдсан ч, үндэсний хэмжээндээ бат шигдсэн төр гэдэг яагаад ч болдоггүй нэг сахиул байсаар байгааг бидэнд сануулсан билээ. Харин хэчнээн гажуудаж, завхарсан ч гэсэн улс төрийн нам гэдэг зүйл анхны сахиул рүү хүрэх замд хөндөлссөн хоёрдахь сахиул болж байдаг аж. Гэхдээ энэ мэдээ яагаад бас сайн мэдээ вэ гэхээр жирийн иргэд хийж чадах зүйлс байгааг харуулснаараа сайн юм. Өмнөх үгэндээ энэ ном нь энэ ертөнцийг юу юугүй өөрчлөх гэсэн биш харин зохицож амьдрах гэсэн хүмүүст зориулагдсан болохыг би дурдсан. Гэхдээ зохицож амьдрах гэдэгт амжилттай санаачилга өрнүүлж, жижигхэн ч гэсэн ялалтад хүрэхийг ч ойлгож болно. Тамхи, эрүүл бус хүнсний эсрэг сүүлийн жилүүдэд улам хүчирхэгжиж буй хөдөлгөөнүүдийн үр дүнд төр засаг иргэдээ компаниудын дарлалаас хамгаалахаар орж ирэх нь нэмэгдсээр - 45 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? байна. Энэ бүхэн бидэнд итгэл найдвар өгнө. Төрийн энэ шийдвэрийн эх сурвалжийг мөшгөөд үзэхээр голдуу мөнгө төгрөг гээд байх юмгүй ч үнэн сэтгэлээсээ өөрчлөлтийг хүссэн мэргэжилтнүүд, сайн сайхны төлөө гэсэн хүмүүсийн жижигхэн бүлэг л байх нь бий. Ногоон үйл ажиллагаа, шударга худалдааны арга барилаараа бахархдаг компаниуд энэ санаагаа маркетингийн албаараа ярьж байгаад гаргачхаагүй юм. Тэд хэрэглэгчийн шахалтад л хариу үзүүлсэн. Харин тэр хэрэглэгчид нь байгаль орчны бүлэг, үйлдвэрчний эвлэлийн цөөн хэдэн идэвхтний кампанит ажлаас ухаарал авсан билээ. Болохгүй, бүтэхгүй гэж бодох хэрэг байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд өнөө үед шиг эрх баригчдаа шүтэх тухай ойлголт байхгүй, ил тоод нээлттэй байдлыг ингэж их шаардсан, эрх мэдэлтнүүдийг шүүмжилж, үйл ажиллагааг нь цагдахад цаг, хүчин чармайлтаа зарцуулж байдаг ийм олон сайн дурын байгууллагууд, сэтгүүлчид, судлаачид байсан үе үгүй. Харилцааны шинэ цахим хэлбэр үүссэнээр олон олон асуудлууд бидний сонорт хүрэх боломж нээгдлээ. Үүнээс гадна Спинигийн зоосны нөгөө талыг харвал: иргэний нийгмийн үйл ажиллагааны чамгүй хэсэг нь улс төрийн намын хувьд лав боломжгүй түвшинд улс үндэстний хил хязгаарыг давж ажиллажээ. Эрх ашгийн олон бүлгүүд гишүүнчлэл, удирдлага, чиглэлийн хувьд бүрэн утгаараа пост-националь болж хувирсан байна. Гайхалтай нь ҮДКууд нь өөрсдөө пост-националь иргэний нийгэм үүсэхэд дэмжлэг болсон байдаг. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаагаараа, кампанит ажлын бүлгүүдтэй зарим талаараа нэгдмэл ашиг сонирхлоо олж харах болжээ. Тэд зөвхөн албан улс төр, үндэсний хил хязгаартаа баригдаж ажилладаг байсан бол түүнийг яагаад ч олж харахааргүй байж. Эцэст нь, санхүүгийн ямар нэг ашиг сонирхол байхгүй ч гэсэн корпорацийн улс төрийн чиг үүрэгт хутгалдах сонирхол улс төрийн намд төдийлөн байдаггүй бол иргэний нийгэм огт цааргалдаггүй. Сонгуульт ардчилсан тогтолцооны хувьд улс төрийн намын үйл ажиллагааны гол хөшүүрэг нь өрсөлдөгч намаа буруутгах боломж байдаг. Харин компани буруу зүйл хийлээ гэхэд сөрөг хүчин нь тэднийг шүүмжиллээ гээд улс төрийн хонжоо гэх юмгүй. Харин тэднийг хяналтдаа байлгаж чадаагүй засгийн газрыг буруутгаж суусан нь дээр. Ингээд хэргийн эзэн компани анхаарлын төвөөс холдож болдог. Санхүүгийн хямралын үеэр яг ийм олон тохиолдол гарсан. Ерөнхийлөгч Обама далай дээрх газрын тос олборлолтыг эсэргүүцдэг, 46- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? өрсөлдөгчид нь дэмждэг нь нэгэнт нийтэд ил болсон байхад Мексикийн хойгийн газрын тосны гамшигт түүнийг буруутгах оролдлого хүртэл гарч л байсан. Хэрэв, дээр дурдсанаар зах зээлийн зохицуулалт, үйл ажиллагааныхаа улс төрийн ерөнхий орчныг тодорхойлох тал дээр компаниуд идэвхтэй бөгөөд хүчтэй оролцдог бол энэ намчирхсан улс төр дэндүү тохиромжгүй юм. Харин иргэний нийгэмд улс төрийн намуудын адил бүх бурууг төр, засгийн газар луу чихэх сонирхол байхгүй. Энэ утгаараа улс төрийн намуудтай харьцуулахад мэтгэлцээнийг өнөө үед тохиромжтой нөхцөлд авчрах илүү боломжтой байдаг. Мэдээж, эрх ашгийн бүлэг өөрөө авлигажиж, завхарч болно л доо. Нэг талаас тэд олон нийтийн анхаарлыг татахын тулд юмыг хэт дэврүүлдэг байж болно. Нөгөө талаас байнга л хөрөнгө, нөөцийн дутагдалтай байдаг болохоор улс төрчдийн юм уу корпорациудын урхинд орохдоо эмзэг. Үүний шалтгаан нь үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө авахын тулд ч, эсвэл лидерүүд нь дараагийн карьераа өсгөхийн тулд ч ингэсэн байж болно. Учир шалтгааны төлөө тэмцэнэ гэдэг хэцүү, золиос шаардсан ажил. Эцэс төгсгөлгүй, байнга сонор сэрэмжтэй байх шаардлагатай бөгөөд“Бид зорилгодоо хүрчихлээ. Одоо амаръя” гэж хэлэх боломж хэзээ ч гарахгүй байх вий. Тэгэхээр юу нь зөвдөж, юу нь үлдэв? Энэ асуултыг шууд утгаар нь хүлээн авч хариулах гээд үзье. Санхүүгийн хямралын дараа неолиберализмаас юу нь амьд үлдчихэв ээ гэвэл хариулт нь“бараг л бүхлээрээ” гэж гарах биз. Үүний ард буй эдийн засгийн болон улс төрийн зорилгын хослол нь дэндүү хүчтэй болохоор өмнөх ноёрхлыг нь сууриар нь ганхуулахад хэцүү ажээ. Банкнуудын буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хямрал одоо аль хэдийн төсвийн хэт их зарлагаас болсон гэгдэх болсныг бид харж байна. Олон арван мянган хүн ажлын байраа алдаж байхад банкируудын урамшуулал цалин хямралын өмнөх үедээ эргэн хүрчээ. Удаах агуулга болох “неолиберализмыг сөрөх үзэл санааны үндэс суурь нь юу вэ?” гэдэгт нь хариулт арай төвөгтэй болно. Энэ номд дурдсан үндэслэлүүдээс үзэхэд юутай ч төр давамгайлсан эдийн засаг руу эргэх нь зөв зам биш нь харагдана. Харин дөрвөлсөн хүчний тасралтгүй сөргөлцөл дээр тэнцвэржин орших ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байна. Сайн нийгмийг цогцлоох эдгээр дөрвөн хүчин зүйлийн аль алиных нь хувь нэмэр шаардлагатай: Төр, зах зээл, корпораци, иргэний нийгэм. Энэ сөргөлдөөн нь бүтээлч байх аваас - 47 КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? инновацийг ч дэмжиж, эрх мэдлийн тэгш бус байдлыг ч хязгаарлаж чадна. Гэхдээ л бүх зүйл корпорацийн баялгийн үргэлжилсэн ноёрхлын сүүдэрт явагдах магадлалтай билээ. Эцсийн утга болох үнэт зүйлийн эрэл, зөв буруугийн тухай ойлголтоос юу үлдэв ээ гэдэг асуултад ч гэсэн тун либерал хариулт өгөгдлөө. Угийн тархай бутархай шинжтэй бидний нийгэмд үнэт зүйл зөвхөн зөрчилдөөн, тэмцлээс л бий болдог ажээ. Гэхдээ бид түүний чанадад гарч, хамтын болон нийтийн зорилгыг хамарсан үнэт зүйлийн хэрэгцээнд анхаарлаа хандуулж болно. Энэ тохиолдолд индивидуализмын үнэт зүйл, хэнд ч гай болохгүй тусдаа байх эрхийн тухай ойлголт нь хувиа хичээсэн л хэрэг билээ. Бидний амьдрал зөвхөн өөрсдөөс минь л хамааралтай байх боломжгүйн дээр бидний амьдралаа авч явж байгаа байдал бусдын амьдралд хор болж байх эрсдэлтэй байнга тулгарч байдаг. Бусад маань миний өмчийн эрхийг хүлээн зөвшөөрч, хамгаална гэдэг итгэлгүйгээр бид өмч эзэмшиж, зах зээлийн харилцаанд оролцож чадахгүй шүү дээ. Бид хамтын болон нийтийн сайн сайхны хэрэгцээнд өөрсдөө уяатай юм. Үүнд тулгарч байгаа сорилтоос ганцаараа бултахыг оролдох нь хүн заяанаасаа бултахаас өөрцгүй билээ. 48- КОЛИН КРАУЧ. “ Үхэж өгдөггүй хачин неолиберализм” - Юу нь үлдэж, юу нь зөвдөв? - 49 Колин Крауч 2008-2009 оны санхүүгийн хямрал хөгжингүй эдийн засгийн улс төрийн ортодокс болох неолиберал үзлийг ганхуулах шиг санаг дав. Гэтэл тэр нь Колин Краучын эл номоор батлагдсангүй. Учир нь неолиберализм чөлөөт эдийн засгийг номлодог хэдий ч бодит байдал дээр томоохон корпорацууд нийгмийн амьдралд голлох байр суурь эзэлж буйг бэлхэн харж болно. Хямрал тэднийг шалгаж чадаагүйгээр барахгүй нурахын аргагүй бат бөх гэдгийг нь ч бат лаадхав. Түүнчлэн улс төрийн маргаанууд голчлон төр, зах зээл хо ёрын харилцан хамаарал руу чиглэж байдаг ч корпорацын нөлөө аль аль талд нь дэндүү их байгаа нь илүү анхаарал татаад байна. ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ХЭД ХЭДЭН ШАЛТГААН БИЙ: ЛОББИЧИН КОМПАНИУДААС НАМ БОЛОН УЛС ТӨРЧИД РҮҮ УРСАХ МӨНГӨ ИЛҮҮ ИХ БОЛОВ. ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨХҮЙЦ КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨӨН МУУДАВ. ТӨР БОЛОН КОРПОРАЦУУДЫН ХАМТРАН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ НИЙГМИЙН ОНЦЛОГ БҮХИЙ АЖЛЫН ҮР ДАГАВАР НЭГ ШАЛТГААН НЬ БОЛОВ. КОМПАНИ ЁС СУРТАХУУНЫ САНААЧИЛГА ГАРГАЖ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭВ. Эдгээр нөлөөллөөс болж ардчилал, чөлөөт зах зээл суларч байгаа хэдий ч төдий л хор хөнөөлтэй байдлаар бус. Гэхдээ энэ нөхцөл байдлаас гарахын тулд корпорацуудыг үгүй хийж цэвэр зах зээл юм уу социалист нийгэм байгуулах шаардлагагүй юм. Харин тэд нийг улс төрийн томоохон сэдэв болгох хэрэгтэй. КОЛИН КРАУЧ нь Варвикийн Бизнесийн сургуулийн Засаглал ба төрийн менежментийн профессор багш юм. УЛС ТӨР ISBN 978-99973-1-883-1 9 789997 318831 monsudar.mn 24.900¥ хачин Үхэж өгдөггүй неолиберализм Колин Крауч Үхэж өгдөггүй х ач и н неолиберализм 1925 онд байгуулагдсан Фридрих-Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих-Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй. Фридрих-Эбертийн сан Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудан: info@fes-mongolia.org Цахим хуудас: https://www.fes-mongolia.org/