НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ -1 НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ҮНДЭС Суурь үнэлэмжүүдийн тухай Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Улаанбаатар хот, 2021 он Редакц: Барбара Муниер, Тодорхой& Ойлгомжтой – Хялбаршуулсан хэлний агентлаг Ёохен Даам, Нийгмийн ардчиллын академи Маркус Троеммер, Нийгмийн ардчиллын академи Герман хэлнээс орчуулсан: ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн менежер Чогдонгийн Оюунгэрэл Хянан тохиолдуулсан: Дашдаваагийн Бадамдаш, МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн багш Номын зураач: Дашнямын Балжидмаа Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Ёндонренчингийн Батболд Хэвлэлийн газар:"Мөнхийн үсэг" ХХК Холбоо барих хаяг: info@fes-mongolia.org Товч бөгөөд Тодорхой цувралын энэхүү дэвтрийг Нийгмийн ардчиллын цуврал сурах бичгийн“Нийгмийн ардчиллын үндэс” 1-р дэвтэр дээр суурилан Фридрих-Эбертийн Сангаас эрхлэн гаргав. Та энэ номын текстийг ашиг олох зорилгоор ашиглахыг хүсэж байвал Фридрих-Эбертийн Сангаас бичгээр зөвшөөрөл аваарай. ISBN: 978-9919-9663-6-2 Товч бөгөөд тодорхой цуврал Хялбаршуулсан хэлний агентлаг Нийгмийн ардчилал- Товч бөгөөд Тодорхой цуврал 1 НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ҮНДЭС СУУРЬ ҮНЭЛЭМЖҮҮД АГУУЛГА Өмнөх үг 07 1-р бүлэг: Нийгмийн ардчилал гэж юу вэ? 10 1.1“Нийгмийн ардчилал” ямар утгатай үг вэ? 11 1.2 Нийгмийн ардчилал бол хөдөлгөөн 12 1.3 Гурван түвшин 13 1.4 Номын бүтэц 17 2-р бүлэг: Эрх чөлөө 19 2.1 Эрх чөлөөний тухай эргэцүүлэл 19 2.2 Эрх чөлөөний эрхүүд: Хамгаалагдах буюу төрийн хамгаалалтад байх эрхүүд, төрөөс дэмжлэг авах эрхүүд 24 2.3 Нийгмийн ардчилал юу хүсдэг вэ? 26 3-р бүлэг: Шударга ёс 31 3.1 Тэгш байдал гэж юу вэ? Шударга ёс гэж юу вэ? 31 3.2 Шударга ёс: Эмэгтэйчүүд ба үеүд 35 3.3 Бид яаж хуваарилдаг вэ? 36 3.4 Нийгмийн ардчилал юу хүсдэг вэ? 37 4-р бүлэг: Эв санааны нэгдэл 39 4.1 Эв санааны нэгдлийн талаарх эргэцүүлэл 40 4.2 Эв санааны нэгдлийг хэрхэн хангадаг вэ? 43 4.3 Эв санааны нэгдлийн жишээ 45 4.4 Нийгмийн ардчилал юу хүсдэг вэ? 47 5-р бүлэг: Нийгмийн ардчилал: Эргэцүүлэл-шийдэл-үйл ажиллагаа 49 5.1 Үнэт зүйлсүүд хоорондоо холбоотой 49 5.2 Эргэцүүллээс шийдэл рүү: Үнэт зүйлсээс үндсэн эрхүүд рүү 51 5.3 НҮБ-ын хүний эрхийн пактууд 56 5.4 Шийдлээс үйл ажиллагаа руу: Үндсэн эрхүүдээс 58 хэрэгслүүд рүү 64 6-р бүлэг: Нийгмийн ардчиллын харьцуулалтууд 64 6.1 Сэтгэлгээний неолиберал чиглэл 64 6.2 Сэтгэлгээний консерватив чиглэл 68 6.3 Сэтгэлгээний нийгмийн ардчиллын чиглэл 70 7-р бүлэг: Нийгмийн ардчилал бусад орнуудад 72 7.1 Олон улсын судалгаа 73 7.2 АНУ 76 7.3 Их Британи 78 7.4 Герман 80 7.5 Япон 82 7.6 Швед 84 8-р бүлэг: Нийгмийн ардчилал ирээдүйд 86 8.1 Сэтгэлгээний шинэ чиг хандлага 87 8.2 Даяаршил 88 8.3 Дижитал ертөнц 89 8.4 Улам боловсронгуй болгох шаардлага 91 Илүү ихийг сурч мэдмээр байна уу? 93 6 ӨМНӨХ ҮГ Улс төр ба ардчилал – эдгээр нь зөвхөн гэгээрсэн эсвэл сэрүүн зүүдлэгчдэд зориулсан дээд түвшинд хэрэглэгддэг ойлголтууд биш. Улс төр ба ардчилал нь манай нийгмийн суурь учраас бид бүгдэд хамаатай. Иймээс Нийгмийн Ардчиллын Академиас улс төрд оролцдог, ойрхон байдаг бүх хүнд зориулсан мэдээлэл, сургалтыг санал болгодог. Та улс төр сонирхдог уу? Та дэлхий ертөнцийг одоо байгаагаас нь илүү дээр болгомоор байна уу? Та сайн дурын үйл ажиллагаанд оролцдог уу? Эсвэл та улс төрд идэвхтэй оролцоотой мэргэжлээр ажилладаг уу? Академи та бүхний сонирхсон асуултад хариулт өгч ургуулан бодож эргэцүүлэхэд тань нэмэр болох шинэ сэдлүүдийг өгөх болно. Хамгийн дөт замыг заах луужин Манай академиас эрхлэн гаргасан Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой цуврал нь таныг нийгмийн ардчиллын үзэл санааны ертөнцөд нэвтрэн орох хамгийн дөт замд хөтлөх луужин байх болно. Бид Товч бөгөөд тодорхой цувралуудаар улс төрийн чухал сэдвүүдийг та бүхэнд энгийн, ойлгомжтой байдлаар товч танилцуулах болно. Социалдемократууд хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө байдаг. 7 Үнэт зүйлс Цуврал сурах бичгийн эхний дэвтэрт нийгмийн ардчиллын суурь үндсийг авч үзэх болно. Нийгмийн ардчиллын суурь нь Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдлийн үнэт зүйлс юм. Эдгээр ойлголтууд хаанаас эхтэй вэ? Орчин цагийн улс төрд эдгээр үнэт зүйлс ямар ач холбогдолтой вэ? Нийгмийн ардчилал улс төрийн бусад загваруудаас юугаараа ялгаатай юм бэ? Нийгмийн ардчилал ирээдүйд хүн төрөлхтний өмнө тулгарах асуултуудад ямар хариулт өгөх вэ? Эдгээр болон бусад олон зүйлсийн талаар энэ гарын авлагаас уншаарай. Энэ бол Болд, Уянга хоёр. Болд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр сурч буй суралцагч. Түүнд улс төр, нийгмийн талаар сонирхдог олон асуулт бий. Уянга нийгмийн ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилладаг. Тэрээр нийгмийн ардчиллын тухай бусдад тайлбарлаж өгөх дуртай нэгэн. 8 Өөрийнхөө замналыг тодорхойлох Бидний бэлгэ тэмдэг нь зүг чигийг заагч луужин. Луужин бол далайн тээвэрт ашиглагддаг нэгэн хэрэгсэл. Луужингийн тусламжтайгаар далайчид аялахыг хүссэн зүг чигээ тодорхойлдог. Академи хүмүүст улс төрийн замналаа тодорхойлоход нь туслахыг хичээдэг. Энэхүү цуврал ном маань та бүхэнд тус дэм болбол бид баяртай байх болно. Аль болох олон хүмүүс хамтдаа оюун бодлоо уралдуулж, оролцоотой байхын хэрээр улс төрийн чанар сайжирдаг. Нийгмийн ардчиллын академийн захирал Ёохен Даам “Нийгмийн ардчиллын сурах бичгүүд” төслийн удирдагч Маркус Троеммер Яагаад өдөр тутамд хэрэглэгддэг энгийн ярианы хэлээр бичих хэрэгтэй гэж? Бид нийгмийн ардчилал гэж юуг хэлээд байгааг бүх хүнд ойлгуулахыг хүссэн учраас“Товч бөгөөд тодорхой” цувралаа ойлгоход хялбар энгийн ярианы хэлээр бичсэн. 9 1 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Нийгмийн ардчиллын ойлголтын дор хүмүүс өөр өөр зүйлийг төсөөлдөг. Зарим нь энэ хоёр үгийн хооронд ялгаа байхгүй гэж боддог. “Ардчилал гэдэг чинь нийгэмтэйгээ ямагт холбоотой байдаг биз дээ!“ Зарим нь эдийн засагтай холбоотой гэж боддог. “Энэ хоёр үг чинь нийгмийн хариуцлагатай зах зээлийн эдийн засагтай холбоотой биз дээ?” Олон хүн энэ хоёр үгийг тодорхой улс төрийн намтай холбодог. “Нийгмийн ардчилал – энэ чинь ГСДН-ын нэг санаа шүү дээ!” Зарим нь түүхтэй холбодог. “Өмнө нь үүнийг чинь ардчилсан социализм гэж нэрлэдэг байсан биш үү?” гэж асуудаг. Тэгээд одоо аль нь үнэн болж таарав? Харамсалтай нь нийгмийн ардчиллын ойлголтын ерөнхий тодорхойлолт байхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд нийгмийн ардчилалд хамаардаг зарим сэдвүүд байдаг. 10 1.1 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ? Нийгмийн ардчилал ямар ач холбогдолтой вэ? • Нийгмийн ардчилал нь нийгмийг илүү ардчилсан, илүү нийгмийн хариуцлагатай болгох зорилготой. • Нийгмийн ардчилал гурван үнэт зүйлстэй: Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл • Нийгмийн ардчилал бүх хүн тэгш эрхтэй өөрөөр хэлбэл хүн бүрийн хүний эрх тэгш хангагдсан байгаасай гэж хүсдэг. Эдгээр эрхүүд нь амьдралын бүх талбарт: хувь хүмүүсийн амьдралд, эдийн засагт, нийгэм даяар тэгш хангагдсан байхыг хүсдэг. • Нийгмийн ардчилал бол тодорхой үзэл санаа бүхий улс төрийн загвар. Жишээлбэл: консерватизм ба либерализм зэрэг бусад загваруудын нэгэн адил. Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл та энэ киног үзээрэй. Нийгмийн ардчилал гэж юу вэ – Нэг санал https://www.fes-mongolia.org/themen/soziale-demokratie/erklaervideos-soziale-demokratie/ Гар утаснаасаа энэ киног шууд үзмээр байна уу? Тэгвэл та энэхүү QR-кодыг Scan-App-аар татаж аваад гар утаснаасаа уг киног шууд үзэж болно. Жишээлбэл QR-Barcode-Scanner эсвэл Scanlife ашиглаж болно. 11 1.2 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ БОЛ УЛС ТӨРИЙН ХӨДӨЛГӨӨН Нийгмийн ардчилал нь XIX зуунаас эхтэй улс төрийн нэгэн урсгал юм. Германд олон хүмүүс нийгмийн ардчиллын зорилтуудыг сайшаан дэмждэг. Тэд нэгдэж эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг бэхжүүлэх зорилтын дор нийгмийг өөрчлөхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 1863 оны 5-р сард Фердинанд Лассаль найз нөхөдтэйгөө хамтран Германы Ажилчдын Нэгдсэн Холбоог(ГАНХ) үүсгэн байгуулсан. Тэд бол ажилчдын эрх ашгийн төлөө тэмцэгчдийн анхдагчид юм. Олон ажилчин хүнд хүчир ажилд нухлагдаж хөлсөнд нь өчүүхэн бага цалин авч ядуу зүдүү амьдарч байлаа. 13.Mai Ferdinand 1863 Lassale Тэр цагаас хойш нийгмийг илүү ардчилалтай болгох зорилгын дор Холбоод, байгууллагууд, улс төрийн намууд олноороо байгуулагдсан. Эдгээрийн дундаас хамгийн том, хамгийн олон жилийн түүхтэй нь Германы Социал Демократ Нам(ГСДН) юм. Германы Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн байгууллагууд болох Үйлдвэрчний Эвлэлүүд мөн чухал байр суурь эзэлдэг. 12 1.3 ГУРВАН ТҮВШИН Нийгмийн ардчиллыг дэмжигчид бүх хүний амьдралыг сайжруулахын тулд улс төрийн дараах тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Гурван өөр түвшин байдаг. Үнэт зүйлс бол анхдагч түвшин. Нийгмийг илүү ардчилсан болгохыг хүсэгч хүмүүсийн хувьд эдгээр үнэт зүйлс онцгой чухал. Үндсэн эрхүүд бол хоёрдогч түвшин. Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлсийг эрхэмлэгч хүн бүрийн үндсэн эрхүүдийг хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Хэрэгслүүд бол гуравдагч түвшин. Хэрэгслүүд бол нийгмийн ардчиллын хувьд гартаа барьдаг багаж хэрэгслүүд нь гэсэн үг. Үндсэн эрхүүдийг бодитойгоор хангахын тулд эдгээр хэрэгслийг ашигладаг. 13 АНХДАГЧ ТҮВШИН Нийгмийн ардчиллын үнэт зүйлс: Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл – эдгээр гурван үнэлэмж нь нийгмийн ардчиллын суурийг бүрдүүлж байдаг, нийгмийн амьдралын хамгийн чухал тулгуур юм. Үнэт зүйлс нь зөвхөн Германы нийгмийн ардчилалд бус дэлхийн бүх улс орнуудын өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүст нэгэн адил чухал учраас эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж байдаг. Үнэт зүйлс Үнэт зүйлс нь нийгмийн бүх хүнд ухамсарлагдсан байх ёстой, нийгмийг хөтлөгч үзэл санаанууд юм. Үнэт зүйлс дээр тулгуурлан хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа хүмүүс амжилт олж сайн туршлага хуримтлуулсан учраас түүхийн явцад бий болсон. Үнэт зүйлс нийгмийн ардчиллын үндэс суурийг бүрдүүлж байдаг. 14 ТҮВШИН 2 Нийгмийн ардчиллын үндсэн эрхүүд: Бүх хүний эрхийг тэгш хангахын төлөө Эдгээр гурван үнэт зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд хүний үндсэн эрхүүдэд шилжүүлэн ойлгох хэрэгтэй болно. Тэгвэл үнэт зүйлсийг хүний эрхэд яаж шилжүүлэх вэ? Энэ шилжүүлэг хүний үндсэн эрхүүдийн түвшинд хийх ёстой. Үндсэн эрхийн нэгэн жишээ бол сонгох, сонгогдох эрх. Иргэнд аюул учирвал цагдаа ирдэг. Мөн хүн бүр сургуульд сурч боловсрох эрхтэй. Зовлонд учирсан нэгэн тусламж авдаг, эдгээр нь үндсэн эрхүүдийн хэрэгжилтийн жишээ. Нийгмийн ардчилал бол бүх хүний үндсэн эрхүүдийг хэрэгжүүлэхийн төлөө төр идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой гэж үздэг. Бүх хүний үндсэн эрхүүдийг хангахын төлөө үйл ажиллагаа явуулах нь төрийн үүрэг. Үндсэн эрхүүд Хуулиар баталгаажуулсан хүний заяагдмал эрхүүдийг үндсэн эрхүүд гэнэ. Үндсэн эрхүүдийн хэрэгжилтэд тухайн хүний хүйс, нас, нийгмийн гарал үүсэл нөлөөлөх ёсгүй. 15 ТҮВШИН 3 Нийгмийн ардчиллын хэрэгслүүд: Герман болон бусад орнуудад нийгмийн ардчилал яаж хэрэгждэг вэ? Үндсэн эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд төр ямар хэрэгслүүдийг ашигладаг вэ? Төр практик дээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Нийгэм юунд мөнгө зарцуулдаг вэ? Яавал мөнгөний зарцуулалт хамгийн үр өгөөжтэй байх вэ? гэдэг нь дээрх гурван түвшинд гарч байгаа шийдвэрээс хамаардаг. Хэрэгслүүд Хүмүүсийн үндсэн эрхүүдийг хангахын тулд улс орон бүр өөр өөр хэрэгслүүдийг ашигладаг. Улс орнуудын төр засаг чухам юу хийдэг юм бэ? 16 1.4 ЭНЭ НОМЫН БҮТЭЦ Нэгдүгээр бүлэгт нийгмийн ардчиллын ойлголттой танилцах бөгөөд үүний тулд Германы нийгмийн ардчиллын товч түүхийг тоймлолоо. Мөн үнэт зүйлс ба үндсэн эрхүүдийн ойлголттой танилцлаа. Бас нэлээн онолдсон. Одоо шууд практикт шилжье. Хоёрдугаар бүлэгт эрх чөлөөний ойлголттой танилцах болно. Хүн бүр яаж эрх чөлөөтэй байх вэ? Нийгэмд эрх чөлөө хэрхэн хангагддаг вэ? Нийгмийн ардчилал хүн бүрийн эрх чөлөөг хангахын тулд юу хүсдэг вэ? Гуравдугаар бүлэгт шударга ёсны ойлголтын эргэн тойронд эргэлдэх болно. Бүх хүн эхээс төрөхдөө ижил төрдөг үү? Хэзээ нийгмийн баялаг болон боломжийн хуваарилалт шударга болох вэ? Социал демократууд Герман орныг яаж илүү шударга болгох вэ? Дөрөвдүгээр бүлэгт эв санааны нэгдлийн ойлголттой танилцах болно. Хүмүүс хоорондын нэгдэл ямар байх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Манай нийгмийн эв нэгдэл хэрхэн хангагддаг вэ? Нийгмийн ардчилал нийгмийн эв нэгдлийг хангахын тулд юу хийхийг эрмэлздэг вэ? НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ 17 Тавдугаар бүлэгт үнэт зүйлсийн харилцан шүтэлцээг тайлбарлана. Мөн бүх хүний үндсэн эрхүүд хангагдсан байхын ач холбогдлыг тайлбарлана. Үндсэн эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд дүрэм журам болон хуулиудад хөрвүүлэх хэрэгтэй болдог. Хуулиар баталгаажсан эрхүүдийг улс төрийн бодлогод болгон хэрэгжүүлэхийн тулд төр төрөл бүрийн тодорхой хэрэгслүүдийг ашигладаг. Зургаадугаар бүлэгт Нийгмийн ардчиллыг улс төрийн бусад урсгалуудтай харьцуулна. Нийгмийн ардчилал сэтгэлгээний бусад урсгалуудаас юугаараа ялгаатай вэ? Долоодугаар бүлэгт бусад оронд нийгмийн ардчиллыг хэрхэн хэрэгжүүлдгийг судална. АНУ, Их Британи, Япон, Шведэд үндсэн эрхүүдийг яаж хэрэгжүүлдэг вэ? Эдгээр орнууд Германаас ялгарах ямар чухал онцлогтой вэ? Тэднээс бид юу суралцаж болох вэ? Наймдугаар бүлэгт нийгмийн ардчиллын ирээдүй ямар байх вэ? гэдгийг таамаглана. Дэлхий ертөнц асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө шинэ сорилтууд тулгарсаар байгааг бид харж байна. Шинэ асуултууд гарч ирсээр байна. Нийгмийн ардчилал эдгээр асуултад ямар хариулт өгөх вэ? НИЙГМИЙН АРДЧИЛАЛ Д ТОДОРХОЙ ТОВЧ БӨГӨӨ Практикт хэрэгтэй цогц мэдлэг: Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой цувралаас бид нийгмийн ардчиллын бодлогод хэрэгтэй хамгийн чухал сэдвүүдээр мэдлэг олж авах боломжтой. 18 2 ЭРХ ЧӨЛӨӨ Хоёрдугаар бүлэгт эрх чөлөөний ойлголтыг авч үзнэ. Хүн бүр хэрхэн эрх чөлөөтэй байх вэ? Нийгэмд эрх чөлөө хэрхэн хангагддаг вэ? Хүн бүрийг эрх чөлөөтэй байлгахын тулд нийгмийн ардчилал юуг хүсдэг вэ? Эрх чөлөө бол нийгмийн ардчиллын үнэт зүйлсийн нэг. Энэ бол анхдагч түвшин. 2.1 ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ Эрх чөлөө гэж юу вэ? Хүн бүр дор бүрнээ эрх чөлөөний тухай ямар нэгэн төсөөлөлтэй байдаг. Жишээлбэл: “Юу хүссэнээ хийх” “Бусдын тушаал дор амьдрахгүй байх” “Хүссэн газар луугаа явах” “Өөрийн хүссэнээр бие даан шийдвэр гаргах” гэх мэт 19 Он цагийн эргэлтэд олон философичид эрх чөлөөний ойлголтын талаар эргэцүүлсээр ирсэн. Тэдний нэг нь Жон Локк. Тэрээр XVII зууны үед Англид амьдарч байжээ. Философи Нэгэн философич амьдралын чухал асуудлуудын талаар эргэцүүлэн сууна. Жишээлбэл: Амьдралын утга учир юунд оршдог вэ? Юмс үзэгдэл хаанаас эхтэй вэ? Үхлийн дараа юу болдог вэ? Тэрээр эдгээр болон бусад асуултуудад хариулт олохыг оролдоно. Локк хувь хүний эрх чөлөөг дараах байдлаар тайлбарласан: Аливаа зүйлсийн талаар юу гэж бодохоо хүн өөрөө шийддэг байх ёстой. Түүнд юу сайн бэ? гэдгийг өөрөөс нь илүү сайн мэдэх хүн байхгүй. Юу хийхээ тухайн хүн өөрөө шийддэг байвал зохино. Эзэн нь өмчөө мэддэг байх ёстой. Өмчөө яаж зарцуулахаа бусдаас асууж зөвшөөрөл авах шаардлагагүй. Локк харин нийгмийн эрх чөлөөний талаар: Бүгдээрээ хэлэлцээд засгийн газраа байгуулсан нөхцөлд хүн эрх чөлөөтэй байж чадна. Хэн нэгний мөрдөх ёстой хуулийг бусад хүмүүс баталдаг байж таарахгүй. Локк эрх чөлөөний тухай номуудаа туурвиж байх үед Европын олон түмэн хаант засаглалтай оронд амьдарч байжээ. Хаан зарлиг гаргаж ард түмэнд дагаж биелүүлэхийг тулгадаг байсан цаг. Зөвхөн цөөхөн хүмүүс эрх чөлөөгөө бодитойгоор эдэлдэг байж. Тухайн цаг үед Локкийн санаанууд цоо шинэ үзэгдэл байсан юм. 20 ЛОКК Бусад философичид Локкийн дэвшүүлсэн санаанд хариулт өгч түүний эрх чөлөөний тухай үзэл санааг баяжуулсаар байлаа. Тэдгээрийн нэг нь Жан Жакү Руссо. Тэрээр XVIII зуунд Францад амьдарч байв. Түүний нийгмийн эрх чөлөөний тухай санаа: Хүмүүст ямар хууль үйлчлэх вэ? гэдгийг өөрсдөө тогтоож буй нөхцөлд хүмүүс эрх чөлөөгөө жинхэнээр нь эдэлж чадна. Тэгэхлээр хүмүүсийг эрх чөлөөтэй байлгахын тулд ардчилал хэрэгтэй. РУССО Руссогийн санаануудаас нэг нь онцгой чухал: Хүн эрх чөлөөний үзэл санаануудыг буруугаар ашиглаж болохгүй. Зарим хүмүүс эрх чөлөө гэдэг үгийг эрх чөлөө огт байхгүй газарт хэрэглэсээр байдаг. Жишээлбэл: Аюул эрсдэл бүхий хөдөлмөрийн нөхцөлд Зарим хүн хүн бүр дор бүрдээ анхаарал боломжтой ажиллахад л болно гэж нотлохыг оролддог. Хэрвээ хэн нэгэн ямар нэг ажлыг хэтэрхий аюултай гэж үзвэл өөртөө хамгаалалтын хувцас хэрэгсэл худалдаад авчих шаардлагатай. Жишээлбэл: дуулга, хамгаалалтын гутал, хамгаалалтын хантааз, бээлий гэх мэт. Худалдаж авахыг хүсэхгүй эсвэл чадахгүй бол заавал аюултай ажил хийх шаардлагагүй, өөр ажилд ч орж болно. Хүн бүрд өөрийн хүслээр чөлөөт шийдвэрээ гаргах эрх нь нээлттэй байгаа гэдэг. Гэтэл бодит байдал өөр байдаг. Ихэнх хүмүүст дуртай үедээ өөр ажилд шилжих боломж байдаггүй. Тэдэнд үнэтэй хамгаалалтын хувцас хэрэгсэл худалдаад авчих хангалттай мөнгө ч байдаггүй. Германы ажил олгогчид хөдөлмөр хамгааллын асуудлыг хариуцдаг. Үйлдвэрчний эвлэлийнхний тэмцлийн үр дүнд ажил олгогчдод энэ үүргийг ногдуулж чадсан юм. 21 Эрх чөлөөний хязгаарууд Эрх чөлөөнд хязгаар бий. Бусад хүмүүс болон нийгэмд хор уршиг учруулахгүйгээр эрх чөлөөгөө хэрхэн эдлэх вэ? Энэ талаар жишээлбэл философич Иммануэл Кант(Герман XVIII зуун) эргэцүүлэн бодож байжээ. Кантын санааг: Эрх чөлөөний хязгааруудыг зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд тогтоогоод зогсохгүй,“Хүн бүр хүссэн бүхнээ хийгээд байвал юу болох болоо?” гэдэг асуултын хариулт тогтоодог” хэмээн илэрхийлж болох мэт. КАНТ Эрх чөлөөний хязгааруудыг зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд тогтоодоггүй. Харин ирээдүй хойч үеийнхэн юу хүсэх болоо? гэдгээс мөн хамаарна. Кант үүнийг“ ёс суртахууны хууль ” гэж нэрлэсэн юм. Жишээлбэл: Нийтийн галт тэргэнд хөгжим сонсох Та магадгүй чихэвчгүйгээр чанга хөгжим сонсох дуртай байж болно. Гэртээ бол та хүссэнээ хийх эрх чөлөөтэй хүн. Гэтэл та дүүрэн хүнтэй галт тэргээр зорчиж яваа бол яах вэ? Хүн бүр хүссэнээ хийгээд эхэлбэл юу болох бол? гэдэг асуултыг та өөртөө тавих ёстой болно. Тэгэхлээр хүн бүр чанга хөгжим тавиад эхэлбэл галт тэргэнд юу болох бол? Сонгодог, хард рок, хөнгөн хөгжим, хип хоп холилдвол хонь хурга нийлсэн мэт явцгааж л байг уу? Хариулт нь”хм... Сайн санаа ч биш байна даа”? Ёс суртахууны хууль гэж үүнийг л хэлээд байгаа юм. 22 Үүний дараагаар эрх чөлөө гэж юу вэ? гэдэг асуултыг дахин тавиад үзье. Эрх чөлөө бол нийгмийн ардчиллын нэгэн үнэт зүйл. Эрх чөлөөг хуулиар хязгаарлаж, хуулиар баталгаажуулдаг. Гэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг мөрдөх нь хангалтгүй юм. Харин хүн бүр дор бүрнээ миний эдэлж буй эрх чөлөө бусдыг хохироож байна уу? гэдэг асуултыг тавих ёстой. 23 2.2 ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭРХҮҮД: ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ЭРХҮҮД, ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ АВАХ ЭРХҮҮД Орчин үед ч философичид эрх чөлөөний талаар эргэцүүлсээр байна. Тэдний нэг нь Исайах Берлин . Тэрээр XX зуунд ОХУ болон Их Британид амьдарч байжээ. Берлин хувь хүний төрийн хамгаалалтад байх эрхүүд болон өөрийгөө чөлөөтэй хөгжүүлэх эрхүүдийг хооронд нь ялгаж өгсөн. Бүх хүн эрх чөлөөгөө төрөөр хамгаалуулах эрхтэй. Хүмүүс өөрийн орон гэртээ хэнийг оруулахаа өөрсдөө шийдэх эрхтэй. Хэнд ч бусдыг хүчирхийлэх эрх байхгүй. Хүүхдүүд онцгой хамгаалалд байх ёстой. Хүмүүсийн хувийн мэдээлэл ямагт найдвартай хадгалагдаж хувийн мэдээлэл бол хувийнх нь л байх ёстой. Төр ба нийгэм бүх хүний эрх чөлөөг хамгаалах ёстой. Зөвхөн ингэсэн нөхцөлд л хувь хүмүүс эрх чөлөөгөө бодитойгоор эдэлж чаддаг. Эдгээр эрхүүдийг бид төрийн хамгаалалтад байх эрх буюу хамгаалагдах эрхүүд гэж нэрлэдэг. Бүх хүн өөрийн эрх чөлөөгөө хөгжүүлэх эрхтэй. Хүмүүс хувь хүний авьяас чадвараа чөлөөтэй хөгжүүлэх ёстой. Бүх хүн сурч боловсрох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, соёлын амьдралд оролцох эрхтэй. Төр хүн бүрийн эрх чөлөөг дэмжих ёстой. Төрийн үйл хэрэгт хүн бүр оролцох, оролцоогоо хангуулах үүрэгтэй. Зөвхөн ингэсэн нөхцөлд л хүн бүр тэгш боломжоор хангагдана. Эдгээр эрхүүдийг бид төрөөс дэмжлэг авах эрх гэж нэрлэдэг. 24 Төрийн хамгаалалтад байх болон төрөөс дэмжлэг авах эрхүүд нь зөвхөн эрх чөлөөний үнэт зүйлд чухал төдийгүй хамгаалагдах болон дэмжлэг авах эрхүүд шударга ёс ба эв санааны нэгдлийг хангахад нэгэн адил чухал. Үүнийг 5-р бүлэгт тайлбарлана. ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ЭРХҮҮД БАНК ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ АВАХ ЭРХҮҮД 25 2.3 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ЮУ ХҮСДЭГ ВЭ? Нийгэм эрх чөлөөний эдгээр эрхүүдтэй хэрхэн харьцах ёстой вэ? Зөвхөн хамгаалагдах эрхүүд чухал уу? Зөвхөн дэмжлэг авах эрхүүд чухал уу? Төрийн зүгээс хувь хүний эрх чөлөөг хир хэмжээнд хүртэл тогтоож өгөх ёстой вэ? Юу өөрийн зохицуулалтаар явдаг вэ? Эдгээр асуултын талаар улс төрчид болон сэтгэгчид өөр өөр бодолтой байдаг. Бид энд неолиберал болон нийгмийн ардчилал хэмээх хоёр өөр байр суурийг танилцуулъя. Неолиберал сэтгэлгээ Неолиберал сэтгэгчид: хувь хүний болон бие хүний эрх чөлөө бол хамгийн чухал нь гэж хэлдэг. Нийгэм аль болохоор бага дүрэм журмуудыг тогтоодог байх хэрэгтэй. Дүрэм журам, хуулиуд нь үргэлж хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж байдаг хэмээн тэд нотолдог. Та төсөөлөөд үз дээ: Нэг иргэн зөвхөн нэг биш харин хоёр орон сууц эзэмшдэг. Нэгийг нь бусдад түрээслэх хүсэлтэй байгаа. Тэр түрээсийн төлбөрөө хэт өндөр тогтоогоод байгаа учраас түрээслэгч олсонгүй. Гэтэл түүний оршин суудаг хотод орон сууц дутагдалтай, түрээсийн байр хүрэлцэхгүй байгаа. Гэсэн ч орон сууц эзэмшигч“Өндөр түрээс төлөх чадвартай түрээслэгч олох хүртэл орон сууц хоосон л байж байг” гэж зөрүүдэлсээр. 26 Неолиберал сэтгэгчид: “Мэдээж энд болохгүй юм огт алга. Орон сууц түрээслэгчийн хувийн өмч юм чинь. Хамгаалагдах эрхийн нэг нь өмчтэй байх эрх” гэж хэлнэ. Нийгмийн ардчилал тэгвэл: “Энэ бол сайн зүйл биш. Бид орон сууцыг хоосон байлгаж болохгүй гэдгийг хуулиар тогтоогоод өгье. Мэдээж өмчлөх эрх бол байгаа. Гэхдээ бусад хүмүүс орон гэртэй байх эрхтэй. Энэ бол дэмжлэг авах эрхийн нэг. Өмч нийгэмд тустай байх ёстой.” гэж үздэг. Бодит байдал дээр орон сууцыг удаан хугацаагаар хоосон байлгаж болохгүй гэдэг хууль үйлчилж байгаа. Жишээлбэл орон сууцны дутагдалтай Хамбург муж улсад ийм хууль үйлчилдэг. Мөн Германы үндсэн хуульд: Хүн бүр өмчтэй байж болно, гэхдээ өмч нийгэмд тустай байх ёстой” гэж заасан. Неолиберал сэтгэгчид: “төрийн зарим зохицуулалтууд хувь хүний эрх чөлөөний эсрэг чиглээд байна уу? гэдэг асуултыг тавьдаг. Неолиберал сэтгэгчид төр иргэдийн амьдралд хөндлөнгөөс аль болохоор бага оролцдог байгаасай гэж хүсдэг. Цаг үеийн байдал сайн ч бай, муу ч бай төр иргэдийн амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байгаасай гэж хүсдэг. 27 Тэд: Хамгаалагдах эрхүүд(өөрийн үзэл бодолтой байх, орон сууцны халдашгүй байдал, мэдээллийн нууц) нь дэмжлэг авах эрхүүдээс илүү чухал(сурч боловсрох, эрүүл мэнд, соёл). Хэрвээ төр дэмжлэг авах эрхүүдийг тогтоогоод өгчихвөл энэ нь хувь хүний эрх чөлөөнд хохирол учруулах талтай” хэмээн нотолдог. Нийгмийн ардчилал тэгвэл: Бүх хүнийг эрх чөлөөтэй амьдруулахын тулд төр юу хийх ёстой вэ? гэдэг асуултыг тавьдаг. Нийгмийн ардчиллыг дэмжигчид үзэхдээ хүн бүр оролцоотой, аж амьдралаа сайжруулах боломжтой байгаасай гэдэг. Үүний төлөө төр үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Тэд энэ байр суурин дээрээ ямагт зогссоор ирсэн. Зөвхөн хэн нэгэн зовлонд учирсан үедээ л туслалцаа авах боломжтой бус, харин туслалцаа авах эрх нь байнга нээлттэй байх ёстой гэж үздэг. Тэд: “Хамгаалагдах эрхүүд(өөрийн үзэл бодолтой, орон гэртэй байх, мэдээллийн аюулгүй байдал) ба дэмжлэг авах эрхүүд(боловсрол, эрүүл мэнд, соёл) харилцан бие биеэ нөхөж байдаг. Дэмжлэг авах эрхүүд хангагдаагүй бол хамгаалагдах эрхүүд алсдаа аюулд учирдаг. Нийгмийн ардчилал: Төрийн хамгаалалтад байх болон төрөөс дэмжлэг авах олон эрхүүдийг хуулиар тогтоож өгөх ёстой. Эдгээр эрхүүд нь хүмүүсийн эрх чөлөөтэй амьдрах тэгш боломжийн баталгаа болдог. Ингэснээр хүмүүсийн нийгэмд оролцоотой байх шийдвэр гаргалтад оролцох эрх хангагддаг. Хамгаалагдах болон дэмжлэг авах эрхүүд хоёулаа хангагдах ёстой. Ямар эрхүүдийг хуулиар баталгаажуулах вэ? Яаж хуульчлах вэ? гэдгийг нийгэм хамтдаа шийддэг. 28 ГСДН-ын мөрийн хөтөлбөрт эрх чөлөөний талаар юу гэж бичсэн байдаг вэ? Мөрийн хөтөлбөр Улс төрийн нам бүр мөрийн хөтөлбөртэй байдаг. Мөрийн хөтөлбөрт: • Тухайн нам ямар үнэт зүйлстэй вэ? • Тухайн нам ямар асуудлууд, үүргийг хамгийн чухал гэж үздэг вэ? • Тухайн нам өөрийн бодлого хөтөлбөрөөр дамжуулан ямар зорилгод хүрэхийг эрмэлздэг болохыг багтаасан байдаг. МӨРИЙН ХӨТӨЛБӨР Мөрийн хөтөлбөр нь сонгуулийн хөтөлбөрөөс илүү ерөнхий байдаг. Сонгуулийн хөтөлбөр бол тухайн цаг үед тохирсон шинэлэг байдаг. Сонгуулийн хөтөлбөрт тухайн нам сонгуульд ялах юм бол үйл ажиллагааныхаа хүрээнд юуг нэн түрүүнд хэрэгжүүлэх тухай тодорхой төлөвлөгөөнүүдийг тусгасан байдаг. ГСДН-ын өнөөгийн мөрийн хөтөлбөр 2007 онд Хамбург хотноо батлагдсан тул Хамбургийн хөтөлбөр гэж нэрлэдэг. 29 ГСДН-ын мөрийн хөтөлбөрт эрх чөлөөний тухай: “Эрх чөлөө бол өөрийн хүссэнээр амьдрах боломж юм. Хүн бүр эрх чөлөөний мэдрэмжтэй, эрхээ эдлэх чадвартай төрдөг. Хүн бүр төрөхөөс заяасан эрх чөлөөний мэдрэмжийнхээ дагуу эрх чөлөөгөө эдлэн амьдарч чадах уу? үгүй юу? гэдгийг амьдарч буй нийгэм нь тодорхойлдог. Хүн бүр хүний ёсоор амьдрах эрхийг нь зөрчсөн хараат байдал, зовлон зүдгүүр, айдсаас ангид байх ёстой. Хүн бүр авьяас чадвараа хөгжүүлэх, нийгэм болон улс төрд хариуцлагатайгаар оролцох боломжоор хангагдсан байх ёстой. Нийгмийн баталгаатай хамгаалалд байгаа гэдэгтээ итгэлтэй хүн бүр эрх чөлөөгөө ашиглаж чаддаг. Эрх чөлөө бол төрийн хамгаалалд байх эрх болон төрөөс дэмжлэг авах боломжуудын холимог юм. 30 3 ШУДАРГА ЁС Гуравдугаар бүлэгт бүхэлдээ шударга ёсны талаар эргэцүүлэх болно. Хүн бүр эхээс төрөхдөө автоматаар ижил төрдөг үү? Юуг шударга хуваарилалт гэх вэ? Бид Германыг яаж илүү шударга орон болгох вэ? Шударга ёс бол нийгмийн ардчиллын үнэт зүйлсийн нэг юм. Энэ бол анхдагч түвшин. 3.1 ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ ВЭ? Төрсөн өдрийн баяр Бат 8 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэж найзуудаа урьжээ. Төрсөн өдрийн дуугаа дуулсны дараа бялууг ширээн дээр тавив. Бялууг яаж хуваах вэ? Бат“Би төрсөн өдрийн эзэн юм чинь бялуугаа ганцаараа иднэ шүү” гэж хашхирав. Гэтэл уригдсан найзууд нь түүнтэй санал нийлсэнгүй. Хэдийгээр Батын төрсөн өдрийн баяр ч гэлээ уригдсан зочдын хувьд бид ч бас бялуунаас нэг нэг зүсмийг идмээр байна гэж найзууд нь хэлэв. Төрсөн өдрийн эзэн бялуугаа ганцаараа идчихвэл шударга бус байна гэв. 31 Тэгш байдлын зарчмын дагуу хуваарилалтыг хийвэл нийгмийн баялаг болон боломжуудыг бүх хүмүүст ижил хуваарилна гэсэн үг. Тэгш байдал бол гарааны цэг. Германы үндсэн хуульд: Бид бүх хүмүүст тэгш ханддаг. Тухайн хүний нас, хүйс, арьсны өнгө, хэнд хайртай гэдгээс үл хамааран тэгш хандана.” гэж заасан. Тэгвэл бялуунаас хүн бүрд ижил хэмжээгээр хуваахад л болох уу?. Эсвэл? Батын төрсөн өдрийн баярт дөрвөөс доош насны хоёр хүүхэд уригдсан. Бага насны хүүхдүүд бага иддэг тул Батын ээж бусдаас арай бага зүсмийг тэр хоёрт хуваалаа. Батын нагац ах Болд ажил тараад шууд ирсэн, өөр юу ч идэж амжаагүй тул арай том зүсмийг өгөв. Харин төрсөн өдрийн эзэн Батад бусдаас илүү том зүсэм бялууг цөцгийтэй хамт таваглажээ. Сүүлд нь харахад бялууг бүх хүнд тэгш хуваарилаагүй, хуваарилалт тэгш бус байв. Гэсэн ч бүх хүн өөрт ногдсон болон бусдад хуваарилагдсан хэмжээтэй санал нэгтэй байв. Батын ээж хуваарилалтыг шударга хийжээ. Ямар хуваарилалтыг шударга хуваарилалт гэх вэ? Хуваарилалтаас хувь хүртсэн бүх хүн шударга байна хэмээн үзэж байвал хуваарилалт шударга болсон гэсэн үг. 32 Дараах гурван зүйл нийцэж байвал хуваарилалт шударга болдог: • Нэгдүгээрт: Нийгмийн баялаг болон боломжууд, бидний авсан жишээгээр бол бялуунаас бүх хүнд хувь хүртээсэн байх ёстой. Тодорхой хэлбэл: Нэг хүн ганцаараа бүгдийг нь идчихээгүй бол. • Хоёрдугаарт: Хуваарилалтаас хувь хүртэгч хүн бүрд хуваарилалтын дүрэм ойлгомжтой байх ёстой. Бидний авсан жишээгээр бол төрсөн өдрийн эзэн бусдаас илүү том зүсмийг, цөцгийтэй авна гэдгийг зөвшөөрч байвал. • Гуравдугаарт: Хуваарилалтаас хувь хүртэгч хүн бүр хуваарилалтын журамтай санал нэгтэй байх. Төрсөн өдөр бол тухайн хүний хувьд онцгой өдөр учраас төрсөн өдрийн эзэнд бусдаас илүү том зүсмийг цөцгийтэй өгч байгаа гэдгийг бүгд зөвшөөрч байвал. Нийгмийн баялаг болон боломжууд шударгаар хуваарилагдах ёстой. Мэдээж эдгээрийг хуваарилах нь бялуу хуваахаас илүү хэцүү. Хүн бүр адилгүй. Хүлэг болгон жороогүй. Хүмүүсийн нийгмийн гарал үүсэл өөр өөр. Би өвөөгийнхөө үүсгэн байгуулсан компанийг өвлөн авна. Би гэр бүлээсээ их сургуульд суралцаж буй анхны оюутан. 33 Хүн бүр эцэг эхээс өөр өөр авьяас чадварыг өвлөн төрдөг. Тэдний сонирхол, мэргэжил сонголт ч өөр өөр. Би багш болохыг хүсдэг. Би нээлт хийхийг хүсдэг. Мөн хүмүүс харилцан адилгүй цалин авдаг. Миний жилийн орлого 5 сая евро. Миний жилийн цэвэр орлого 1400 евро Хүмүүс хоорондын зөрүү их байдаг. Шударга ёсны зарчим нь хүн бүр адилгүй ч гэлээ хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгохыг шаардаж байдаг. 34 3.2 ШУДАРГА ЁС: ЭМЭГТЭЙЧҮҮД БА ҮЕ ХООРОНДЫН ШУДАРГА ЁС Улс төрд шударга ёсны талаар үргэлж ярьж байдаг. Шударга ёстой холбоотой олон ойлголт бий. Эдгээрээс бид энд хоёр ойлголтыг товч тайлбарлая. Хүйсийн шударга ёс Германд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боломжоор тааруу байх нь элбэг. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрэгтэйчүүдээс тааруухан ажил хийж, бага цалин авдаг. Энэ бол шударга бус. Иймээс хүйсийн шударга ёс нь ижил хөдөлмөрт ижил цалин олгохыг шаардаж байдаг. Үе хоорондын шударга ёс Үе хоорондын шударга ёс нь ахмадууд залуу хойч үеэ тэднээс муу амьдрахаас аргагүй байдалд хүргэх хэмжээнд нөөцийг цөлмөдөг хэв маягаар амьдарч болохгүй гэсэн санаа. Жишээлбэл бид байгаль орчноо сүйтгэж, гадаад өрөө нэмэх замаар чинээлэг амьдарч болохгүй гэсэн утгатай. Бид урт хугацааны ирээдүйн төлөвлөлтийг хийх ёстой. Бидэнд чанартай боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд хэрэгтэй. Ирээдүй хойч үеийнхэн маань сайн боловсролтой байх юм бол маргаашийн асуудлуудыг биднээс илүү шийдэж чадна. Үүний тулд бид боловсролд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Магадгүй бидэнд хөрөнгө оруулалт хийхийн тулд өр тавих хэрэг ч гарч магадгүй. 35 3.3 БИД ХУВААРИЛАЛТЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? Бид одоо шударга ёсны талаар дараах зүйлсийг мэддэг боллоо: Мөнгө, нийгмийн баялаг зэргийг шударгаар хуваарилах ёстой. Бид бүх хүнд гарааны шударга нөхцөлийг яаж бүрдүүлэх тухай болон боломжийг хэрхэн шударга хуваарилах талаар ярилцана. Германд хуваарилалтыг яаж хийдэг вэ? Дараах хоёр арга замаар хуваарилалтыг хийдэг. Бүтээмжийнх нь хэрээр хуваарилах зарчим Бүтээмжийнх нь хэрээр хуваарилна гэдэг нь: Илүү бүтээмжтэй ажилласан нэг нь илүү цалин авна гэсэн үг. Хөдөлмөрийн ертөнцөд ихэвчлэн бүтээмжийнх нь хэрээр хуваарилалтыг хийдэг. Илүү хөдөлмөрлөсөн нь илүү цалин авдаг. Бүтээмжийн зарчим тэтгэвэрт нэгэн адил үйлчилдэг. Ажил хийж байхдаа тэтгэврийн даатгалд илүү шимтгэл төлсөн нэг нь хожим илүү өндөр тэтгэвэр авдаг. Бүтээмжийнх нь хэрээр хуваарилах зарчмыг илүү гүнзгий авч үзвэл “Компанийн захирал жирийн ажилчнаас арав дахин өндөр бүтээмжтэй ажилладаг. Тэр ажилчнаасаа арав дахин өндөр цалин авч болно. Гэтэл захирал жирийн ажилчнаасаа зуу дахин тэр ч байтугай мянга дахин илүү цалин авч болохгүй”. Эсвэл: Сувилагч нар маш чухал бөгөөд хүнд ажил хийдэг учраас илүү өндөр цалин авах ёстой. 36 Хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах зарчим Олон хүн энэ зарчмыг уухайлан дэмждэг: Зовлонд учирсан хүн бүрд тухайн үед хэрэгцээтэй байгаа тусламжийг нь өгнө. Энэ зарчим эрүүл мэндийн салбарт дараах байдлаар хэрэгждэг: Хэн нэгэн ямар нэг өвчин туссан бол түүнд шаардлагатай эмчилгээг нь хийдэг. Эрүүл хүнд эмчилгээ хэрэггүй учраас тусламж хэрэггүй. Хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах зарчим нийгмийн халамжийн салбарт дараах байдлаар хэрэгждэг: Ажилгүй болсон хүн төрөөс ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Амьжиргаандаа хүрэлцэхүйц цалин авч байгаа нэгэн нийгмийн халамжаас тэтгэмж авдаггүй. Дээрх хоёр зарчим бол маш чухал. Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхдээ хүмүүс юу хийсэн бэ? гэдгийг харгалзан үзэх ёстой. Гэхдээ хүмүүст юу хэрэгтэй байгааг ч мөн харгалзан үзэх ёстой. Эрүүл саруул, сайн ажилтай, өндөр бүтээмжтэй ажиллаж чадаж байгаа нэг нь түүндээ баярлах хэрэгтэй. Эдгээр хүмүүс ямар нэгэн бэрхшээлгүйгээр нийгэмдээ илүү тус хүргэж чадна. Эцэст нь хэлэхэд хүчтэй нь хүчгүйгээсээ илүү хүнд ачааг өргөх ёстой шүү дээ. 3.4 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ЮУ ХҮСДЭГ ВЭ? Нийгмийн ардчилал бүх хүн эрх чөлөөний эрхүүдээ ижил арга замаар эдэлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Боломжоор тааруу хүмүүст төр дэмжлэг үзүүлж туслах ёстой. Хамгаалалд байх болон дэмжлэг авах эрхүүд 2-р бүлгийн 24-р хуудаснаас уншина уу. 37 Энэ юу гэсэн үг вэ? Нийгмийн ардчилал хуваарилалтад төр идэвхтэй оролцоотой байхыг дэмждэг. Хувь хүмүүсийн болон нийгмийн бүх гишүүдийн сайн сайхны төлөө төрийн оролцоо байж болно. Зорилго нь: Бүх хүмүүсийн шударга ёс ба тэнцвэрт байдлыг хангах Ямар хуваарилалтыг шударга хуваарилалт гэж үзэх вэ? гэдэг нь тухайн салбараас хамаарна. Татварын бодлогод эрүүл мэнд ба боловсролын бодлогоос хуваарилалтын өөр дүрмүүд үйлчилдэг. Салбар бүрд шинэчилсэн хэлэлцээрүүд хийгдэх ёстой. Хэлэлцээрийн үед хүн бүрийн шийдвэр гаргалтад оролцох оролцоог хангасан байх нь маш чухал. Жишээлбэл сонгууль явуулах замаар. Бүх хү н тэгш боломжоор хангагдсан байх ёстой. Зөвхөн бүх хү ний оролцоо хангагдсан нөхцөлд төрийн туслалцаа нүдээ олсон туслалцаа болж чадна. Шударга ёс-ГСДН-ын мөрийн хөтөлбөрт “Хүн бүрийн хүний дайтай амьдрах тэгш эрх дээр шударга ёс суурилдаг. Шударга ёсны зарчим бүх хүн нас, хүйс, нийгмийн гарал үүслээсээ үл хамааран тэгш эрх чөлөө ба амьдралын тэгш боломжоор хангагдсан байхыг шаарддаг. Энэ нь хүн бүр боловсрол, хөдөлмөр, нийгмийн баталгаат байдал, соёл, ардчилал, нийгмийн баялгийн хуваарилалтад тэгш оролцоогоор хангагдсан байх ёстой гэсэн санаа. Нийгэмд орлого болон хөрөнгийн хуваарилалт нь тэгш бус, заримынх нь оролцоо хангагдсан, заримынх нь хаагдмал байгаа газарт хүн бүрийг тэгш эрх чөлөөгөөр хангах зарчим зөрчигдөж ингэснээр шударга бус байдал бий болдог. Иймээс шударга ёсны зарчим нь орлого, хөрөнгө, эрх мэдлийн хуваарилалтаар дамжуулан илүү тэгш байдлыг хангах ыг шаардаж байдаг.” 38 4 ЭВ САНААНЫ НЭГДЭЛ 4-р бүлэгт бид эв санааны нэгдлийн ойлголтыг судална. Хүмүүс хоорондын эв нэгдэл тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран өөр өөр байдаг. Манай нийгмийн эв нэгдэл хэрхэн хангагддаг вэ? Нийгмийн ардчилал юу хүсдэг вэ? Эв санааны нэгдэл бол нийгмийн ардчиллын үнэт зүйлсийн нэг. Энэ бол анхдагч түвшин. Эрх чөлөө! Тэгш байдал! Ах дүүгийн ёс! 200 жилийн өмнө хувьсгалчид Францад гудамжинд байрлуулсан хориг дээр гарч зогсоод энэ уриаг дуу нийлүүлэн хашхирч байжээ. Тэгвэл өнөөдөр бид: Нийгмийн ардчиллын үнэт зүйлсийг Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл гэж хэлдэг. Эрх чөлөө, Шударга ёсны ойлголтуудыг бид энэ хооронд мэддэг боллоо. Тэгвэл эв санааны нэгдэл ямар утга санааг агуулдаг юм бол? Эв санааны нэгдэл нь ах дүүгийн ёс гэдэг үгтэй ямар хамаатай юм бол? 39 4.1 ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ТАЛААРХ ЭРГЭЦҮҮЛЭЛ Эв санааны нэгдэл бол нэг нь нөгөөгөөсөө хамаарах харилцан хамаарал, харилцан туслалцаа хоёрын нийлбэр юм. Хоорондоо эв санааны нэгдэлтэй хүмүүс дараах зүйлсийг хийж байдаг. • Тэд харилцан бие биеийнхээ өмнө хариуцлага хүлээдэг гэдгээ мэдэрдэг. Бид хамтдаа гэдэг мэдрэмж хүн бүрд эвсэл тодорхой бүлгийн дунд байдаг. Тэр ч байтугай нийгэм бүхэлдээ бид хамтдаа гэсэн сэтгэлтэй байдаг. • Тэд бусдын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Зарим тохиолдолд тодорхой хугацаанд хүний өөрийнх нь ашиг сонирхолд харшилж байсан ч бусдын сайн сайхны төлөө үйл ажиллагаанд оролцож байдаг. • Тэд ижил итгэл үнэмшилтэй бусад хүмүүст тусалдаг. Хүмүүс нийгэмд болохгүй байгаа зүйлсийг засаж залруулахын төлөө тэмцэж байх үедээ эв санааны нэгдэлтэй байдаг. Эв санааны нэгдлийн нэгэн практик жишээ бол гэр бүлийн утга учир. Олон хүмүүс бодох санах зүйлгүйгээр “Юу ч тохиолдсон бай хамаагүй би гэр бүлдээ тусалдаг"- гэж хэлцгээдэг. 40 Хэрвээ миний дүүд бэрхшээл тулгарвал би түүнийг тулж түших болно. Дүү минь миний тусыг хариулж чадах эсэх нь надад чухал бус. Би дүүдээ хариу нэхээгүй тус хүргэнэ. Бид чинь ахан дүүс шүү дээ.” Би дүүдээ тусална. Бид ахан дүүс. Хүмүүс зөвхөн гэр бүлийн хүрээнд эв санааны нэгдэлтэй байгаад зогсохгүй бусад үед ч эв санааны нэгдэлтэй байж чаддаг. Жишээлбэл: Спортын холбоонд “Бид зуны баяраа хамтдаа зохион байгуулж болох юм! Тэгвэл хүүхдүүд маань нэгэн өдрийг хөгжилдөж сайхан өнгөрөөх болно.” Эсвэл ажил дээр: Хамт олон нэгдэж чадвал хамгаалалт сайжирч улмаар илүү сайн зүйлд хүрч чадна. “Бүгдээрээ нийлж байгаад менежерт юу болохгүй байгааг хэлье. Тэгвэл менежер биднийг илүү сайн сонсох болно. Хэн нэгэн нь ганцаараа уулзсанаас хамаагүй дээр” Улс төрийн ажилд: “Бүгдээрээ хуулиар тогтоодог цалингийн доод хэмжээг шударгаар тогтоолгохын төлөө тэмцье. Үсчин, барилгачид, үйлчилгээний ажилчид бүгдээрээ шударга цалин авах эрхтэй.” Хүмүүс зовлонд учирсан бол: “Дүрвэгсэд дайны улмаас эх орноо орхиж дүрвэн гарахаас өөр аргагүй байдалд орсон. Бид тэдэнд туслах ёстой.” 41 Ямар учраас энэ мэдрэмж нийгмийн ардчиллын үнэт зүйлсийн нэг болсон бэ? Мэдээж бүх хүн ижил нөхцөл байдалд амьдардаггүй нь ойлгомжтой. Хүн бүр өөр өөр сонирхолтой байх нь мэдээж. Гэхдээ л хүмүүсийн дийлэнх нь би бусадтай холбоотой гэдэг мэдрэмжтэйгээр аж төрдөг. Энэ мэдрэмжийг нийгмийн олон хэсэг хоорондоо хуваалцаж бодитойгоор илэрхийлж байдаг. Хүмүүс хариу нэхэхгүйгээр бие биедээ тусалж чаддаг. Тэд хэн нэгэн шаардаагүй байхад бүлгээрээ ажилладаг. Тэд нэгэн зорилгын дор нэгдэж чаддаг. Хүмүүсийн дийлэнх нь эв санааны нэгдэлтэй байдаг, тэдний эв санааны нэгдэл дээр нийгмийн ардчилал суурилдаг. Хүмүүсийн дийлэнх нь жижиг болон том бүлгийн дунд эв санааны нэгдэлтэйгээр амьдардаг. Нийгмийн ардчилал эв санааны нэгдлийн мэдрэмж дээр суурилдаг. Ажилчид хамтдаа, эв санааны нэгдэлтэй байж чадсан учраас зорилгодоо хүрсэн гэдгийг түүх бидэнд харуулсан. Бүх нийтийн сонгох, сонгогдох эрхийг хангах зэрэг олон чухал зорилгыг нэрлэж болно. 42 4.2 ЭВ САНААНЫ НЭГДЛИЙГ ХЭРХЭН ХАНГАДАГ ВЭ? Эв санааны нэгдэл ба ойр дотнын хүмүүсээ хайрлах хайр хоёр ижилхэн үү? Хүүхдийнхээ хувцсыг хуучин хувцас цуглуулдаг газар өгөх, орон гэргүй хүмүүст зориулан бутархай мөнгө цуглуулах. Америкийн социологич Ричард Сеннет энэ асуултад үгүй гэдэг хариултыг өгсөн байдаг. Тэрээр: “Ядууст мөнгөн өглөг өгч буй хүн бүр эв санааны нэгдлээ илэрхийлж байгаа хэрэг биш. Сайн үйлс бүхэн эв санааны нэгдлийн илэрхийлэл биш. Мөн өөрийнхөө сэтгэлийг хөнгөлөхийн төлөө хийсэн бүхнийг эв санааны нэгдэл гэхгүй.” гэж хэлсэн. Эв санааны нэгдэл гэдэг бол амьдралыг өнөөгийн байгаагаас нь илүү сайхан болгохын төлөө бусад хүмүүстэй хамтдаа хийж буй тэмцэл юм. Бусдад түр зуурын дэмжлэг үзүүлэхийг бус харин ирээдүйн сайн сайхан амьдралын төлөөх тэмцлийг эв санааны нэгдэл гэнэ. 43 Ричард Сеннетийн бодлоор бол эв санааны нэгдэл нь оролцсон хүн бүр хувь хүртдэг харилцан солилцоо, хамтын ажиллагааг юм. Харин хүн ганцаараа хийж чадахгүй зүйлээ хийхийн төлөө бусадтай хамтран ажилладаг. Хүн бүр зөвхөн өөрийнхөө төлөө ганцаараа тэмцээд байвал нийгэм бүхэлдээ төдийлөн ихийг бүтээж чадахгүйд хүрнэ. Хэрвээ хүмүүс хамтран ажиллаж, эв нэгдэлтэй байж чадах юм бол илүү ихийг бүтээнэ! Эцэст нь бүгдээрээ хожно. Хүмүүсийн хамтын ажиллагааг дэмжих нь нийгмийн ардчиллын үүрэг юм. Зорилго нь нийгмийг илүү бэхжүүлэх. Нийгэм бэхжих нь бүх хүнд тустай. Учир нь хамтарч байж илүү ихийг бүтээж чаддаг. Улс төр эв санааны нэгдлийг чадах чинээгээрээ дэмжиж туслах ёстой. Эцэст нь бүх хүн ач тусыг нь хүртэнэ. 44 4.3 ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ЖИШЭЭ Үйлдвэрчний эвлэлүүд Үйлдвэрчний эвлэл мэргэжлийн нэг бүлэгт харьяалагддаг эсвэл нэг салбарт ажилладаг хүмүүсийг нэгтгэж байдаг. Хүмүүс нэгдээд хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын төлөө тэмцдэг. Тэд тарифын хэлэлцээр эсвэл ажил хаялтын үеэр бие биеэ дэмждэг. 1850-иад онд Германд анхны үйлдвэрчний эвлэлүүд үүсгэн байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлүүд нь хүчирхэг, тогтвортой, ардчилсан байгууллагууд юм. Тэд хөдөлмөрийн ертөнцөд хүчтэй нөлөөтэй байдаг. Үйлдвэрчний эвлэлүүд жишээлбэл хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тал дээр ихээхэн амжилтад хүрсэн. Олон ажилчид аль нэг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байдаг. Дээр үед ч ийм байсан, 21-р зуунд ч хэвээрээ байна. Үйлдвэрчний эвлэлүүд бүх хүнд тэгш ханддаг, нээлттэй байгууллагууд юм. Бүх гишүүд саналаа хэлэх, үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад оролцох эрхээ эдэлдэг. Нийгмийн даатгал 1880-аад оноос Германы төр шинэ төрлийн даатгалыг хөгжүүлж эхэлсэн. Ингэснээр ажилгүйдэлд өртөх, өвчлөх, насан өндөр болох зэрэг эрсдэлийн үед ажилчдын нийгмийн баталгааг хангаж чадсан. Уг систем нь маш хялбар бүтэцтэй байсан, өдгөө ч хялбар хэвээрээ байна. Шимтгэл төлөх чадвартай хүн бүр шимтгэлээ төлдөг. Харин хариуд нь шимтгэл төлсөн, дэмжлэг хэрэгтэй хүн бүр хэрэгцээтэй дэмжлэгээ авна. Нийгмийн даатгал бол нийгмийн баримжаат төрийн нэгэн чухал хэсэг. Эдгээр даатгал нь зөвхөн хүмүүс хоорондын эв санааны нэгдэл дээр тогтож байдаг. Ажлын байртай хүн бүр түүнд хожим дэмжлэг хэрэгтэй болох эсэхээс үл хамааран даатгалд шимтгэлээ төлдөг. 45 Нийгмийн баримжаат төр Нийгмийн баримжаат төр бол цогц нийгмийн бодлогын үр дүн юм. Нийгмийн хамгааллын бүх арга хэмжээ ба дахин хуваарилалтын системээр дамжуулан нийгэм хүн бүрийг эрсдэлээс хамгаалж байдаг. Холбоод Хүмүүс бүгдээрээ нэгдээд нэгэн үйлсийн төлөө үйл ажиллагаа явуулах дуртай байдаг. Спорт, соёл, чөлөөт цаг эсвэл улс төр гэдгээс үл хамааран нийгмийн бүх салбарт холбоод үйл ажиллагаа явуулдаг. Спорт, шатар, хип хоп бүжгийн бүлгүүд, эсвэл жижиг цэцэрлэгчдийн холбоод хаа сайгүй байдаг. Хүмүүс яагаад эвсэл холбоодод гишүүнээр элсэх дуртай байдаг вэ? Шалтгаан нь бид хамтдаа гэдэг мэдрэмж. Гишүүд нь бүгдээрээ нэгэн зорилгын дор нэгддэг эсвэл бүгдээрээ ижил хоббитой байдаг. Тэд хүчээ нэгтгэн хүчирхэгжиж нэг нэгээрээ байснаас илүү ихийг бүтээж чаддаг. Гэхдээ энд нэг зүйлийг мартаж болохгүй: Тэд ингэснээрээ илүү баяр хөөртэй болдог. Эвсэл холбоод эв санааны нэгдлийн мэдрэмжийг эерэг утгаар нь хөглөж байдаг: Гишүүд нэгдээд бүлэг болдог. Эдгээр бүлгүүд өөр өөрийн зорилготой. Хэрвээ тэд зорилгодоо хүрвэл зөвхөн тухайн бүлэг төдийгүй нийгэм бүхэлдээ үр ашгийг нь хүртэнэ. Иймэрхүү эвсэл холбоод зөвхөн өөрсдийнхөө төлөө биш нийт нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Дотооддоо эв нэгдэлтэй-гадагшаа эв санааны нэгдэлгүй Бүх эвсэл холбоодын эв санааны нэгдлийн мэдрэмж нийгэмдээ эерэг нөлөөтэй байдаггүй. Бусад хүмүүсийг тусгаарлах, ялгаварлан гадуурхах зорилгын дор нэгдсэн эвсэл холбоод байдаг. Жишээлбэл: хэт барууны үзлийг баримтлагсдын холбоод. Хэт барууны үзлийг баримтлагсдын эвсэл холбоодын гишүүд бусад эвсэл холбоодын нэгэн адил хоорондоо эв нэгдэлтэй байж бие биедээ тусалдаг. Гэхдээ тэд бүгдээрээ нэгдээд нийгмийн эв нэгдлийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ингэснээрээ тэд ардчилалд аюул учруулж байдаг. 46 4.4 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ЮУ ХҮСДЭГ ВЭ? Нийгмийн ардчилал нийгмийн бүх гишүүн хоорондоо холбоотой гэдгээ мэдэрдэг байгаасай гэж хүсдэг. Энэхүү холбоосыг дэмжих боломжтой ч харин албадлагын дор бий болгох боломжгүй. Жишээлбэл төр эвсэл холбоодод хурлаа хийх төв байгуулж өгч болно. Эвсэл холбоод нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан бол тэдний татварыг бууруулах эсвэл татвараас чөлөөлөх арга хэмжээ авч болно. Манай нийгмийн эв санааны нэгдлийн холбоос газар бүр харилцан адилгүй байдаг. Энэхүү холбоосыг бэхжүүлэхэд төр болон иргэдийн зүгээс нөлөөлөх боломжтой. Иймээс нийгмийн ардчилал дараах асуултыг ахин дахин тавьж байх ёстой. • Тухайн цаг үед ямар бүтэц, байгууллагууд нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна? • Хүмүүс хоорондын эв санааны нэгдлийг бэхжүүлдэг байгууллагууд байна уу? Эсвэл хүмүүс хоорондын эв санааны нэгдлийн холбоосыг сулруулдаг байгууллагууд байна уу? Нийгмийн гишүүд бусдыг өөртэйгөө адилхан гэж үздэг, бусдын эрх чөлөөг хүндэтгэдэг бол хүмүүс хоорондын холбоос бэхжиж байдаг. Иймээс нийгмийн ардчилал: Зөвхөн эрх чөлөө, шударга ёсны үнэт зүйлсийг эрхэмлэдэг газарт хүмүүс нь эв санааны нэгдэлтэй байж чаддаг гэж үздэг. 47 ГСДН-ын мөрийн хөтөлбөрт эв санааны нэгдэл: “Эв санааны нэгдэл нь хүмүүс хоорондын харилцаа холбоо, хамаарал, туслалцаа гэсэн үг. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж харилцан туслалцахад бэлэн байхыг эв санааны нэгдэл гэнэ. Эв санааны нэгдэл чадалтай болон чадалгүй хүмүүс, хүний нийгмийн үе хооронд, ард түмний хооронд оршин байдаг. Эв санааны нэгдэл нь өөрчлөлтийг авчрах эрх мэдэл, хүчийг бий болгодог гэдгийг бид ажилчны хөдөлгөөний туршлагаас мэддэг болсон. Эв санааны нэгдэл бол манай нийгмийг нэгтгэж байдаг хүчирхэг холбоос юм. Эв санааны нэгдэл нь хувь хүмүүсийн бусдад хариу нэхэхгүйгээр туслахад бэлэн байх, нийтлэг дүрэм журам, байгууллагууд, нийгмийн баримжаат төртэй оронд бол баталгаатай, зохион байгуулалттай эв санааны нэгдэл зэргээр илэрхийлэгдэж байдаг.” 48 5 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ: ЭРГЭЦҮҮЛЛЭЭС – ШИЙДЭЛД – ШИЙДЛЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААНД 5-р бүлэгт үнэт зүйлс хоорондоо ямар харилцан шүтэлцээтэй байдаг, энэхүү харилцан шүтэлцээн дээр бүх хүний үндсэн эрхүүд яаж үүсдэгийг тайлбарлана. Эдгээр үндсэн эрхийг дүрэм журам, хуулиудад шилжүүлэн хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Эдгээр эрхийг улс төрийн бодлогод болгон хэрэгжүүлдэг ямар хэрэгслүүд төрд байдаг вэ? Энэ бүлэгт дээрх гурван түвшинг авч үзнэ: Үнэт зүйлс, үндсэн эрхүүд, хэрэгслүүд. Энд үндсэн эрхүүдийн буюу хоёрдогч түвшинг онцгойлон авч үзнэ. 5.1 ҮНЭТ ЗҮЙЛС ХООРОНДОО ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭТЭЙ Нийгмийн ардчиллын үнэт зүйлс нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл юм. Эдгээр гурван үнэт зүйлс гурвуулаа адилхан чухал. Тэд хоорондоо харилцан шүтэлцээнд оршдог. Тэд бие биеэ дэмжиж бас хязгаарлаж байдаг. 49 Эрх чөлөөг шударга ёс ба эв санааны нэгдэл нь хангагдаагүй нийгэмд хэрэгжүүлэх боломжгүй. Хүмүүс хамтран аж төрж буй газарт хувь хүмүүсийн эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг. Бүлгийн дунд байгаа хувь хүн бүлгийн бусад гишүүдийн эрхийг хүндэтгэж үзэх ёстой болдог. Нөгөө талаас хүмүүс хамтран аж төрж буй нөхцөлд хувь хүмүүсийн эрх чөлөөгөө эдлэх боломж нэмэгддэг. Бүлгийн гишүүдийн шударга ёсыг эрхэмлэсэн, эв санааны нэгдэлтэй хамтын ажиллагаагаар дамжуулан бүх хүний боловсрол, соёлын эрхүүдийг(өөрөөр хэлбэл төрөөс дэмжлэг авах эрхүүд) хэрэгжүүлэх боломжтой. Эрх чөлөө, эв санааны нэгдэлгүйгээр шударга ёсыг тогтоох боломжгүй. Шударга ёс бол нийгмийн баялаг, боломжийн шударга хуваарилалт юм. Бүх хүн хуваарилалтын журмууд дээр санал нэгдэж чадсан нөхцөлд хуваарилалтыг шударга байна гэж үздэг. Бүх хүний эрх чөлөөтэйгөөр шударга ёсны хэлэлцээрт оролцох оролцооны эрх хангагдсан нөхцөлд л дүрэм журмыг шударга байна гэж үздэг. Үүний тулд бие биедээ туслах хүсэлтэй аль болох олон хүн хоорондоо нэгдсэн байх ёстой. Эрх чөлөө, шударга ёс хангагдсан нийгэмд эв санааны нэгдэл бий болдог. Эв санааны нэгдэл нь эрх чөлөө ба шударга ёсны зарчмууд хангагдсан нийгэмд амьдрахыг хүсдэг бүх хүнийг нэгтгэж байдаг. Энэ хүсэл ардчилсан нийгэмд хамгийн сайн биеллээ олдог. 50 Эдгээр гурван үнэт зүйлс ба тэдний салшгүй холбоос нь нийгмийн ардчиллын цөм юм. 5.2 ЭРГЭЦҮҮЛЛЭЭС ШИЙДЭЛ ХҮРТЭЛ: ҮНЭТ ЗҮЙЛСЭЭС ҮНДСЭН ЭРХҮҮД ХҮРТЭЛ Үнэт зүйлс зөвхөн Германы нийгмийн ардчилалд бус дэлхий дахинд чухал. Дэлхийн бүх орны иргэд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө тэмцэж байдаг. Гэхдээ эдгээр үнэлэмжид хандах хүмүүсийн хандлага, үнэлэмж өөр өөр байдаг. Зарим хүмүүс эрх чөлөөг хүмүүсийн заяагдмал эрхэмсэг оршихуй гэж үздэг бол зарим нь бол бурхнаас өгсөн бэлэг гэж үздэг. Ийм ч учраас хүмүүс эрх чөлөөний ач холбогдлын талаар өөр өөр бодолтой байдаг. 51 Бид нээлттэй, олон ургалч нийгэмд амьдарч байгаа учраас эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн талаар бүгдээрээ нэгдсэн ойлголттой болохыг хүмүүст албадах боломжгүй юм. Эрх чөлөөний ач холбогдлын талаар ямар бодолтой байхаа хүмүүс дор бүрнээ өөрсдөө шийддэг. Бүх хү н заяагдмал үндсэн эрхүүдтэй. Үнэт зүйлсийн талаар хүмүүсийг нэгдсэн ойлголттой болгох тухай бодохын оронд бид дэлхий дахин нийгмийн ардчиллын үнэт зүйлсийг дүрэм журам, хуулиудад шилжүүлээд яаж хэрэгжүүлж байгааг авч үзье. Дэлхийн бүх улс орнуудад нийтлэг хамгийн чухал үнэт зүйлсийг улс орнууд иргэдийнхээ эрхэд шилжүүлэн хэрэгжүүлж байдаг. Эдгээр нь бүх хүнд заяагдсан үндсэн эрхүүд юм. Төрийн хамгаалалд байх болон төрөөс дэмжлэг авах эрхүүдийг үндсэн эрхүүд гэнэ. Улс орнууд бүх иргэдийнхээ эдлэх ёстой хамгийн чухал эрхүүд болон тэдгээрийн өмнө төрийн хүлээх хариуцлагыг үндсэн хуулиараа баталгаажуулдаг. Германы эцэг хуулийг үндсэн хууль гэж нэрлэдэг. Улс төрийн намууд хамтран үндсэн хууль баталдаг. Үндсэн хуулиар баталгаажуулсан үнэт зүйлс нь тухайн орны хүн ардын хамтын амьдралын суурь юм. 52 Германы үндсэн хуулийн 19-р зүйлд иргэдийнхээ үндсэн эрхүүдийг баталгаажуулсан байдаг. 19-р зүйлд төр ба иргэд хоорондын харилцаанд төр юуг хийж болох, юуг хийж болохгүйг маш тодорхой зааж өгсөн. Үндсэн эрхүүдэд жишээлбэл төр бүх хүнд тэгш хандах ёстой, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх ёстой гэж заасан. Германы үндсэн хуульд төрөөс дэмжлэг авах эрхүүдээс илүү төрийн хамгаалалд байх эрхүүдийг баталгаажуулсан байдаг. Германд бусад орнуудын адилаар үндсэн хуультай зэрэгцэн өөр олон хууль, дүрэм, журам үйлчилдэг. Эдгээр хууль, дүрэм, журамд үндсэн эрхүүдийг практик дээр хэрхэн хэрэгжүүлэхийг заасан байдаг. Доор хэдэн жишээг дурдъя: Эрх чөлөө бол үндсэн эрх юм. Хувь хүмүүс өөрийн авьяас чадвараа чөлөөтэй хөгжүүлэх эрхтэй. Энэ нь: Хүн бүр өөрийн хүссэнээр амьдралаа тохинуулах эрхтэй гэсэн үг. Хүн бүр өөрийн хүсэл, мөрөөдлийн дагуу өөрийгөө хөгжүүлж болно, хөгжүүлэх ч үүрэгтэй. Хүн бүр хүссэнээрээ амьдрах эрхтэй. Гэхдээ түүний амьдралын хэв маяг бусад хүмүүст саад учруулахгүй байх ёстой. Энэ бол төрийн хамгаалалд байх эрхийн нэгэн төрөл. 53 Орон байрныхаа халдашгүй байдлыг хангуулах эрх Оршин суугч нь өөрөө зөвшөөрөөгүй нөхцөлд гаднын хэн нэгэн бусдын орон байранд дураараа нэвтрэн орж болохгүй. Энэ бол хамгаалалд байх эрхийн нэгэн төрөл. Үнэ төлбөргүй сурч боловсрох эрх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв эсвэл их дээд сургуульд суралцагсад ихэнх тохиолдолд төлбөр төлөх шаардлагагүй. Энэ бол төрөөс дэмжлэг авах эрхийн нэгэн төрөл. Шударга ёс бол үндсэн эрх: Хуулийн өмнө тэгш байх зарчим Баян, ядуу, хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гэдгээс үл хамааран бүх хүн хуулийн өмнө тэгш байна. Хувь хүний онцлогоос нь хамааран хэн нэгнийг алагчлан үзэж хохироож болохгүй. Төр энэ зарчмыг нэгэн адил мөрдөх ёстой. Энэ бол төрийн хамгаалалд байх болон төрөөс дэмжлэг авах эрх. Ажилтай байх болон зохистой цалин авах эрх Хүн бүр ажлын байртай байх, шударга цалин авах эрхтэй. Германд саяхнаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоодог болсон. Энэ бол төрөөс дэмжлэг авах эрхийн нэгэн төрөл. Сонгуулийн идэвхтэй болон идэвхгүй эрх Хүн бүр улс төр болон шийдвэр гаргалтад оролцох эрхтэй. Энэ бол хамгаалалд байх болон дэмжлэг авах эрх юм. 54 Эв санааны нэгдэл бол үндсэн эрх: Эвлэлдэн нэгдэх эрх Хамтдаа ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж буй эсвэл ямар нэгэн сайн үйлсийн төлөө хамтдаа тэмцэхийг хүсэж байгаа хүмүүс эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хэн нэгнийг ямар нэгэн эвсэл холбоонд албадан элсүүлж болохгүй. Хүн хүссэн үедээ холбооноос гарч болно. Энэ бол хамгаалалд байх эрхийн нэгэн төрөл. Ажил хаях эрх Хүн бүр ажлын байртай байх эрхтэй, мөн онцгой нөхцөлд ажил хийхээс татгалзах эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтад оролцсоных нь төлөө хэн нэгнийг ажлаас нь халж болохгүй. Энэ бол хамгаалагдах эрхийн нэгэн төрөл. 55 5.3 НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ПАКТУУД Дэлхийн олон орнууд үнэт зүйлсийг хүний эрхэд шилжүүлэн хэрэгжүүлдэг. Нью-Йоркт дэлхийн бараг бүх орон хуран чуулдаг. НҮБ-ын байранд бүх улс орнуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг авч хэлэлцдэг. НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллагад(НҮБ англиар United Nations UN) дэлхийн бараг бүх орнууд хамаардаг. Тэд хамтдаа энх тайван, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын гишүүн орнууд хамтарсан тайлбарт гарын үсэг зурсан. Уг тайлбар бичигт хэрэгжүүлэхийг хүсэж буй хамтын зорилтуудаа тодорхойлдог. НҮБ-ын энэхүү пактуудаар нийгмийн ардчилалд нэн чухал үндсэн эрхүүдийг тунхагласан байдаг. НҮБ-ын хүний эрхийн пактууд 1966 онд НҮБ үндсэн эрхүүдийн хоёр пакт дээр тохиролцсон. Эхнийх нь иргэний эрхүүдийн пакт нэртэйгээр батлагдсан бөгөөд уг пактад дэлхий дахины төрийн хамгаалалд байх эрхүүдийг багтаасан. Хоёрдох пактыг нийгмийн эрхүүдийн пакт гэж нэрлэсэн бөгөөд нийгмийн дэмжлэг авах эрхүүдийг тусгасан. 56 • НҮБ-ын хүний эрхийн пактууд нь нийгмийн ардчиллын чухал суурь юм. Эдгээр пактуудад тусгасан үндсэн эрхүүдийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч 170 орчим орон нэгдэн ороод байна. • Эдгээр пактуудыг хэрэгжүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтран ажиллаж үндсэн эрхүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. • Тус пактууд дэлхий дахинд хүмүүс ямар эрхтэй вэ? Ямар эрхүүдийг хэрэгжүүлэхийг өөрийн төр засгаас шаардах боломжтойг тодорхой зааж өгсөн байдаг. • Тус пактууд нь улс орнуудын үндсэн хуулиас илүү тодорхой томьёологдсон байдаг. Хэрвээ эдгээр пактыг дэлхийн бүх орон ёсчлон дагаж мөрддөг байсан бол олон хүний амьдрал одоогийнхоос илүү сайн сайхан байх байсан. НҮБ-н хүний эрхийн пактууд нь дэлхийн улсуудаас хүний эрхийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг шаардаж байдаг. 57 5.4 ШИЙДЛЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИЛЖИХ ХҮРТЭЛ: ҮНДСЭН ЭРХҮҮДЭЭС ХЭРЭГСЛҮҮД РҮҮ Бүх хүний үндсэн эрхүүдийг хангана гэдэг сайхан л сонсогдож байна! Хэдийгээр НҮБ-ын хүний эрхийн пактуудыг баталсан ч дэлхий дахинд хүний эрхийн хэрэгжилт ба нийгмийн баримжаат төрийн үйлчилгээ, тусламжийн хооронд асар том зөрүү байсаар байна. Үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах нь эхний алхам. Хуулиа бодитойгоор хэрэглэх нь хоёрдох алхам. Олон орон НҮБ-ын хүний эрхийн пактуудыг дагаж мөрддөггүй. Зөвхөн төр нь хүний эрхийг хангахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, баталгааг нь тууштай хангадаг орны иргэд л үндсэн эрхүүдийн ач тусыг хүртэж чаддаг. Үндсэн эрхийн хэрэгжилтэд хууль батлах нь хангалттай бус харин баталсан хуулиа тууштай дагаж мөрддөг байх нь илүү чухал. 58 Төр үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулж хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байх ёстой: Үүнийг төрийн үйл ажиллагаа явуулах үүрэг гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн улс орон бүр энэ үүргийг хүлээдэг. Үйл ажиллагаа явуулах төрийн үүрэг Нийгмийн ардчиллын сэтгэлгээний дагуу төр хүмүүсийн үндсэн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хүмүүсийн амьдралыг сайжруулахын төлөө төр байдаг. Төрийн үүрэг Нийгмийн ардчилал төрд нэгэн тодорхой үүргийг хүлээлгэдэг: Төр хүмүүсийн амьдралыг сайжруулах үүрэгтэй. Төр юу хийж чадах вэ? Юу хийх ёстой вэ? • Төр бүх хүний амьдралын суурийг бүрдүүлж өгөх өөрөөр хэлбэл амьдралынх нь суурь баталгааг хангаж өгөх ёстой. Бүх хүмүүс цадталаа идэх хоол хүнстэй байх, орох оронтой байх, сурч боловсрох үндсэн эрхтэй. • Төр бүх хүнд хоол хүнсний хангамж хүрэлцээтэй, орон байрны хомсдолгүй, бүх сурагчдыг сургуультай байлгахад санаа тавих ёстой. Бид үүнийг дэд бүтэц гэж нэрлэдэг. Хүмүүний амьдралын суурь болсон эдгээр дэд бүтэц бүх хүнд нээлттэй хүртээмжтэй байх ёстой. Амьдралын суурь баталгаатай байх юм бол хүмүүсийн өмнө боломж нээгддэг, гэхдээ бүх хүнд тэгш боломж олгох ёстой. 59 • Төр бүх хүнийг нийгэмдээ оролцоотой байх боломжоор хангаж өгөх ёстой. Хүн болгон адилгүй тул төр бүх боломж ба нийгмийн баялгийг тэгш хуваарилах үүрэгтэй. Төр заримдаа дахин хуваарилалт хийдэг. • Үүнээс гадна нийгмийн ардчилалд төр эдийн засаг хяналтаас гараад алдуурчихгүй байхад анхаарал тавих ёстой. Жишээлбэл: Төр хүүхдийн хөдөлмөрт хяналт тавьж хүүхдүүдийг ажиллуулахгүй байхад анхаарах ёстой. Төр хүмүүс ажлын байран дээрээ хамгаалалтын хувцас хэрэглэл хэрэглэдэг байх ёстой гэдгийг журмаар тогтоож өгдөг. Төр мөн хүмүүсийг хэт удаан хугацаагаар ажиллуулахгүй байхад санаа тавих ёстой. Ажилчдын үндсэн эрхүүд ба ардчиллыг хамгаалах ёстой. Хэрвээ төрийн зүгээс эдийн засагт зарим хязгаарлалт тавьж өгөхгүй бол үндсэн эрхүүдэд аюул учирдаг. Төр энэ үүргээ хэрхэн биелүүлдэг вэ? Улс орнуудын төр ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын тулд өөр өөр хэрэгслүүдийг сонгон авч хэрэглэдэг. Жишээ: Нийгмийн баримжаат төр Олон орны төр тусламж хэрэгтэй болсон үед нь хүмүүстээ тусалдаг. Жишээлбэл өвчилсөн, ажилгүйдэлд өртсөн, үйлдвэрлэлийн осолд өртсөн, насан өндөр болсон хүмүүстээ тусалдаг 60 Герман нийгмийн даатгалын системээрээ дамжуулан тусламж хэрэгтэй болсон иргэддээ тусалдаг. Даатгалын шимтгэл төлөх боломжтой хүмүүс нь сар бүр шимтгэлээ төлдөг. Даатгуулагчдын төлсөн шимтгэлээр тусламж хэрэгтэй болсон бүх хүмүүст үзүүлэх тусламжийг санхүүжүүлдэг. Скандинавын орнуудад жишээлбэл, Швед нь Германтай төстэй нийгмийн даатгалын системтэй. Швед улс ажилгүйдлийн тэтгэмж, асрамж, боловсролын зардлыг татвараас санхүүжүүлдэг. Үр дүнд нь Германтай харьцуулж болохуйц хүчирхэг нийгмийн баримжаат төртэй. Гэхдээ өөр өөр хэрэгслүүдийг ашигладаг. 61 62 63 6 НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ХАРЬЦУУЛАЛТ 6-р бүлэгт нийгмийн ардчиллыг улс төрийн бусад урсгалуудтай харьцуулна. Нийгмийн ардчилал нь сэтгэлгээний неолиберал, консерватив урсгалуудаас юугаараа ялгаатай вэ? Улс төрийн урсгалууд өөр өөр хэрэгслүүдийг ашиглан зорилтдоо хүрдэг. Энэ бол гуравдагч түвшин. 6.1 СЭТГЭЛГЭЭНИЙ НЕОЛИБЕРАЛ УРСГАЛ Неолибералуудын зорилго бол тодорхой:“Тэд бүх хүн аль болох илүү эрх чөлөөтэй байгаасай.” гэж хүсдэг. Иймээс либерал үзлийг дэмжигчид төрийн хамгаалалтад байх эрхүүдийг жишээлбэл өмчлөх эрхийг хамгийн чухал гэж үздэг. Мөн зах зээл ямар ч хязгаарлалтгүй чөлөөтэй байх ёстой гэж үздэг. 64 Зах зээл Зах зээл бол эдийн засгийн нэгэн ойлголт. Зах зээл нь эрэлт болон нийлүүлэлтийг хооронд нь уялдуулна гэсэн санаа. Гэхдээ энэ ойлголтод бүх бараа ба үйлчилгээ багтдаг. Жишээ: Хуучин машины зах зээл бол хуучин машин хайж буй бүх хүмүүс дээрээс нь нэг болон нэгээс дээш тооны хуучин машин нийлүүлэх хүсэлтэй хувь хүмүүс ба бүх худалдаачдын нийлбэр. Неолибералууд компанийн эздийн эрх чөлөөний төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Сэтгэлгээ болон үйл ажиллагааны эрх чөлөөг хамгийн чухалд үздэг. Эдгээр эрх чөлөөнд төр аль болохоор хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэдэг байр суурийг неолибералууд баримталдаг. Үнэт зүйлс ба нийгмийн тухай неолиберал үзэл: Зах зээл өөрийн зохицуулалтаар хөгждөг гэж неолибералууд үздэг. Эрэлт ба нийлүүлэлтийн нөлөөллөөр компаниуд хүмүүст чухал хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь олоод нийлүүлчихдэг. Неолиберал үзэлтнүүд эрх чөлөө нь тэгш байдал, эсвэл эв санааны нэгдлээс хамаагүй илүү чухал, хувь хүмүүс нийгмээс илүү чухал гэж үздэг. Неолибералууд бүх хүн эрх чөлөөтэй гэж боддог. Гэхдээ хүмүүс хоорондоо хувь хүний бүтээмжээрээ ялгаатай. 65 Неолибералууд төрд дараах үүргүүд ногддог гэж үздэг. • Зах зээл үүргээ найдвартай гүйцэтгэдэг байхад төр анхаарах ёстой. • Төр зөвхөн өөрөө буруутай эсэхээс үл хамааран зовлонд учирсан хүмүүст туслах ёстой. • Төр бусдын бие даасан байдал, эрх чөлөөнд хэн ч хөндлөнгөөс халдахгүй байх баталгааг хангаж өгөх ёстой. • Неолибералууд бүх хүмүүсийг ажилтай байлгахаас мөнгөний үнэ цэнэ тогтвортой байх нь чухал гэж үздэг. Тэд хүмүүст ажлын байр шинээр бий болгох төслүүдээс инфляцыг нэмэгдүүлэхгүй байлгах арга хэмжээг илүүд үздэг. Неолиберал сэтгэлгээ хаана очиж мухардалд ордог вэ? Неолибералууд: Зах зээлийн эрх чөлөө нь бүх хүмүүсийн эрх чөлөөний баталгаа болдог: гэж хэлдэг. Нийгмийн ардчиллыг бэхжүүлэхийг хүсэгчид: Неолиберал үзэлтнүүдийн хэлээд байгаа зүйл нь худал. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн үр дагаврыг мэддэг хүмүүс энэ системээс хожигчид байдаг бол хохирогчид ч бас байдаг гэдгийг шууд олж хардаг. Баячуудыг улам баяжуулж ядуусыг улам ядууруулдаг. Ядуус байгаагаа алдсаар байгаад эрх чөлөөгөө ч алдахад хүрдэг. Нэг талаас неолибералууд эрх чөлөөг байж болох дээд хэмжээнд нь хүртэл хөхиүлэн дэмжихийг шаарддаг. Төр хүмүүсийн амьдрал болон зах зээлд хөндлөнгөөс оролцох ёсгүй! гэж шаарддаг. Нөгөө талаас неолибералууд монополыг эрс эсэргүүцдэг: Аль ч салбарт нэг компани ганцаараа хэт хүчирхэгжиж болохгүй тэгвэл монопол үүсэж чөлөөт зах зээлийн хөгжилд саад учруулдаг гэцгээдэг. 66 Неолиберализм сэтгэлгээний чиглэлийн хувьд амжилтад хүрч чадсан уу? Тэгсэн, амжилтад хүрч чадсан. 1980-аад оноос хойш олон оронд неолиберал улс төрийн хүчнүүд олон удаа сонгогдсон. Эдгээр улс төрийн хүчнүүд неолиберал хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадсан. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа социал-демократууд болон консервативуудын байгуулсан нийгмийн баримжаат төрийн тэтгэмж үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулсан. Ямар хүмүүс неолиберал үзэл санааг дэмждэг вэ? Неолиберал үзэл санааг дэмжигчдийн олонх нь их мөнгөтэй эсвэл их хөрөнгөтэй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн амьдралын баталгаа тэртэй тэргүй хангагдсан байдаг учраас тэдэнд төрийн хэрэг байхгүй. Неолиберализм нь хосолмол утгаараа нийгмийн элитүүдэд таалагддаг: Неолиберализм нь баячуудын үзэл санаан дээр суурилдаг бөгөөд тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг. Элитүүдэд таалагддаг. Элитүүдэд хэн хамаардаг вэ? Шилдгүүд, баячууд, хамгийн өндөр боловсролтой, хамгийн өндөр статустай цөөхөн хүмүүс элитийн бүлэгт хамаарагддаг. 67 6.2 СЭТГЭЛГЭЭНИЙ КОНСЕРВАТИВ ЧИГЛЭЛ Сэтгэлгээний консерватив чиглэлийг нэгтгэн тодорхойлоход бэрхшээлтэй. Консервативуудын зорилго нь тухайн үеийн нөхцөлийг хэвээр хадгалах, эсвэл өнгөрсөн үеийн зарим зүйлсийг эргэн сэргээх. Түүхийн нугачаанд улс орнуудын нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор консервативчуудын зорилт ч өөрчлөгдөж байдаг. • Францын хувьсгалын үед консерватив үзэлтнүүд тухайн үеийн хаад ноёдын эрх ашгийг хамгаалж байлаа. • Германы нэгдсэн төр бүрэлдэж байх үед(1870-аад онд) консервативууд тухайн үеийн олон жижиг улсыг хэвээр нь байлгахын төлөө байлаа. • Ваймарын Бүгд Найрамдах Улсын үед консерватив үзэлтнүүд ардчилагчдын эсрэг тэмцэж, эзэнт гүрнийг дахин сэргээхийн төлөө зогсож байв. • 1980-аад оны үед консервативчууд неолибералуудын олон үнэт зүйлсийг авч хэрэглэсэн байдаг. Консерватив үзэл санааны тодорхой чиг шугамыг тодорхойлох хэцүү. Иймээс сүүлийн жилүүдэд консервативуудын чухалд үзэж буй үнэт зүйлс дээр төвлөрье. Консервативуудын үнэт зүйлс ба нийгмийн тухай өнөөгийн үзэл: “Хүмүүс өөрсдөө болон гэр бүлийнхээ тусламжтайгаар аль болохоор ихийг зохицуулах нь зүйтэй” гэж үздэг болсон. Хүмүүс хүч хүрэхгүй болсон үедээ тэдний дээр байгаа эхний түвшинд хандах ёстой. Жишээлбэл: оршин суугаа баг, хороондоо хандах ёстой. Баг, хороо нь чадахгүй бол сум, дүүрэгтээ хандах ёстой. 68 Хүүхдүүдийн жишээн дээр: Консерватив үзэлтнүүд эцэг эхчүүд хүүхдүүдээ хэт балчир байхад нь ясли, цэцэрлэгт өгч болохгүй, өөрсдөө асрах ёстой гэж үздэг. Тэд балчир хүүхдүүдийг ясли, цэцэрлэгт явуулахын оронд эцэг эхэд нь мөнгө өгсөн нь дээр, ээжүүд ажил хийхгүй гэртээ үлдэж хүүхдүүдээ асран хүмүүжүүлэх ёстой гэж үздэг. Хүүхдүүд бага балчраасаа эхлэн ясли цэцэрлэгээр хүмүүжиж сайн боловсролтой болох гараагаа эхлэх нь дээр ч тэд гэртээ байх нь илүү дээр гэж боддог. Асрамжийн жишээн дээр: Хэн нэгэнд асаргаа хэрэгтэй бол гэр бүлийнхэн, хамаатан садан нь асрах ёстой гэж консерватив үзэлтнүүд үздэг. Скандинавын орнуудад төсвөөс санхүүждэг асрамжийн байгууллагууд олон байдаг. Иймэрхүү төсвөөс санхүүждэг асрамжийн газруудыг консерватив үзэлтнүүд төдийлөн ойшоодоггүй. Гэр бүл айл өрх нь нийгмийн үндсэн нэгж гэдэгт консерватив үзэлтнүүд итгэдэг. Консерватив гэр бүлийн бодлого хүүхдүүдтэй эхнэр/нөхөр гэдэг загвар дээр суурилдаг. Зарим консерватив үзэлтнүүдийн хувьд ижил хүйстэн гэр бүлийг хүлээн зөвшөөрөх тал дээр ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Консервативууд төр дараах үүргийг гүйцэтгэх ёстой гэж үздэг: Консерватив гэдэг үг латин хэлнээс гаралтай. Консерватив гэдэг үг хэвээр хадгалах-байснаар нь байлгах гэдэг утгатай. Консервативчууд хадгалах, хэвээр нь байлгах нь төрийн хамгийн чухал үүрэг гэж үздэг. Байгаа юмыг байгаагаар нь байлгах. Ихэнх тохиолдолд консервативууд тухайн үеийнхээ нөхцөл байдалд сэтгэл хангалуун байдаг. Тэд олон юм өөрчлөх, сайжруулах шаардлагагүй гэж үздэг. Консерватив үзэл санааны мухардалд ордог асуудлууд: Консерватизм нь өнгөрсөн үеийн зорилтууд дээр төвлөрч байдаг. Улс орнуудын нийгэм хурдацтай өөрчлөгдөж байдаг тул консерватив зорилтууд ч байнга өөрчлөгдөж байдаг. 69 Консерватизм сэтгэлгээний чиглэлийн хувьд амжилтад хүрсэн үү? Мэдээж, амжилтад хүрсэн. Зөвхөн Германд бус олон оронд консерватив улс төрийн хүчнүүд сонгуульд олон удаа амжилттай оролцсон. Германд консерватив намууд 1949 оноос өнөөг хүртэлх нийт хугацааны зөвхөн 20 жилд нь Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллажээ. Ямар хүмүүс консерватизмыг дэмждэг вэ? Консерватив үзэл санааг дэмжигчдийн олонх нь хөрөнгөтэй, өндөр боловсролтой, нийгэмдээ чухал байр суурь эзэлдэг хүмүүс байдаг. Тэд өмнө нь бүх юм илүү сайн байсан учраас хуучныг сэргээх нь дээр гэж үздэг юм. 6.3 СЭТГЭЛГЭЭНИЙ НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ЧИГЛЭЛ Нийгмийн ардчиллын зорилго бол эв санааны нэгдэлтэй, чөлөөт, шударга нийгмийг байгуулах. Төрийн зүгээс чөлөөт зах зээлд хөндлөнгөөс оролцож байж л энэ зорилт биелэгдэх боломжтой. Чөлөөт зах зээлд зохицуулалт хийнэ. Зах зээлийг өөрийн гольдролоороо хөгжиг гээд орхидоггүй. Нийгмийн ардчилал“Төрийн хамгаалалд байх болон төрөөс дэмжлэг авах эрхүүд харилцан нэг нэгнийгээ нөхөж байдаг. Дэмжлэг авах эрхүүд хэрэгждэггүй бол алсдаа хамгаалалд байх эрхүүд аюулд учирна. 70 Нийгмийн ардчилал нийгэм бүхэлдээ харилцан шүтэлцээнд оршдог гэдгийг хүмүүс мэдрээсэй гэж хүсдэг. Хүмүүс бусдын эрх чөлөөг хүндэтгэдэг, бусдыг өөртэйгөө адилхан гэж үздэг байх нөхцөлд нийгмийн эв нэгдэл хангагддаг. Нийгмийн ардчилагчид төр дараах үүргийг гүйцэтгэх ёстой гэж үздэг: • Төрийн хамгаалалтад байх болон төрөөс дэмжлэг авах эрхүүдийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Эдгээр эрхүүд нь хүмүүсийн эрх чөлөөтэй амьдрах, тэгш боломжоор хангагдах баталгаа нь юм. • Дэмжлэг авах эрхүүд зарим тохиолдолд төрийн хамгаалалтын эрхээс илүү чухал болдог. Энэ бол хэвийн зүйл. Ямар эрхүүдийг хир хэмжээнд хуулиар,дүрмээр баталгаажуулах шаардлагатайг тухайн нийгэм хамтдаа шийддэг. • Боломжоор тааруу хүмүүст төр дэмжлэг үзүүлж туслах ёстой. • Нийгмийн ардчилал нийгмийн баялаг, үйлчилгээний хуваарилалтад төрийн идэвхтэй оролцоог дэмждэг. Төрийн оролцоо хүн бүрийн эсвэл нийт нийгмийн тусын тулд байж болно. Зорилго нь: хүн бүрийн шударга ёс ба тэнцвэрт байдлыг хангах Нийгмийн ардчиллын үзэл санаа хаана очоод мухардалд ордог вэ? Нийгмийн ардчиллыг бэхжүүлэхийг хүсдэг хүмүүс өөрсдийн идеал буюу хамгийн сайн нийгэм, сайхан амьдралын талаар хэлэлцэх дуртай байдаг. Заримдаа халуухан маргаан болдог. Эцэст нь“Хүмүүс хамтраад илүү сайхан ирээдүйд хүрч чадна” гэдэг тэдний итгэл тэднийг нэгтгэдэг аж. Тэд хамтран цаг үеийн бэрхшээлийг даван туулах гарцыг хайх явцдаа сэтгэлгээний чиглэл нь улам боловсронгуй болсоор байдаг. Вилли Бранд: “Өөрөө аяндаа бий болдог зүйл нэгээхэн ч үгүй. Он цагийн эргэлтэд өөрчлөгддөггүй зүйл ховорхон. Иймээс цаг үе бүрд манлайлагч нь байж хүмүүсийг сайн сайханд хүргэхийг хүсэж байвал тухайн цаг үед тохирсон хариултыг нь олоход оюун ухаан, хүчээ дайчлах хэрэгтэй.” гэж хэлсэн байдаг. 71 7 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ БУСАД ОРНУУДАД 7-р бүлэгт нийгмийн ардчиллыг бусад орон хэрхэн хэрэгжүүлж байгааг авч үзье. АНУ, Их Британи, Япон, Швед иргэдийнхээ үндсэн эрхүүдийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Германаас ялгарах гол ялгаа нь юундаа байна? Эдгээр орнуудаас юуг суралцах боломжтой вэ? Улс орнууд зорилгодоо хүрэхийн тулд өөр өөр хэрэгслүүдийг ашигладаг. Энэ бол гуравдагч түвшин. Бараг бүх хүмүүс нийгмийн ардчиллын үнэт зүйлсийг итгэдэг. Зарим хүмүүс эдгээр үнэт зүйлсийг өөрөөр нэрлэж өөрөөр үнэлэх нь бий. Дэлхийн бараг бүх орнууд НҮБ-ын үндсэн эрхүүдийн пактад нэгдэн орж гарын үсэг зурсан. Гэхдээ улс орнууд үндсэн эрхүүдийн хэрэгжилтэд харилцан адилгүй ханддаг. Бүх орны төр хүний эрхийг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулах үүргээ биелүүлдэггүй. Нийгэмд төрийн оролцоо байх эсэх, оролцоо нь ямар түвшинд байвал зохилтой гэдэг нь засгийн эрхийг барьж буй улс төрийн намуудын чиг баримжаанаас хамаардаг. Улс орнууд бодлогоо хэрэгжүүлэхдээ өөр өөр хэрэгслүүдийг сонгон авч хэрэглэдэг. 72 7.1 ОЛОН УЛСЫН СУДАЛГАА Эрдэмтэн Томас Майер ба түүний шавь нар нийгмийн ардчиллын хэрэгжилт бусад орнуудад ямар байгааг судалсан. Судлаачид: Хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд нийгэмд төрийн оролцоо ямар түвшинд байх нь зохистой вэ? Мөн төр нь ямар хэрэгслүүдийг ашиглаж байна? гэдэг асуултын хүрээнд судалгаагаа явуулсан. МАЙЕР Бид энэ бүлэгт Майерын судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулах болно. Бид судалгаанд сонгон авсан таван орны нийгмийн бодлогыг хооронд нь харьцуулна. Харьцуулалтад бодлогын гурван салбар ба тэдгээрийн үр дүнг авч үзнэ. Нийгмийн бодлого Нийгмийн бодлого яаж хэрэгждэг вэ? Улс төрийн ямар нам тухайн орны нийгмийн бодлогын арга хэлбэрийг голлон тодорхойлсон бэ? Нийгмийн бодлого Тухайн нийгэм өвчлөл, ажилгүйдэл зэрэг амьдралын эрсдэлийн улмаас хүмүүсийн нуруун дээр ирсэн дааж давахгүй хүнд ачааг хөнгөвчлөхийн тулд ямар хэрэгслүүдийг ашигладаг вэ? Бүх иргэдийнхээ нийгмийн болон улс төрийн оролцоог хэрхэн хангадаг вэ? Төр юу хийдэг вэ? Тэгш бус байдлын эсрэг төр ямар арга хэмжээ авдаг вэ? Нийгэмд байгаа тэгш бус байдлыг яаж бууруулах вэ? Тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол Тухайн улсын нутаг дэвсгэр дээр тэтгэвэр, эрүүл мэнд, боловсролын салбар ямар онцлогтой вэ? 73 Үр дүн Судалгаанд хамрагдсан орнуудын хүмүүсийн амьдрал ямар байна? Хэдэн хүн цалинтай хөдөлмөр эрхэлдэг вэ? Хүмүүсийн орлогын зөрүү их үү? бага уу? Майерын судалгаатай танилцсан танилцаагүй эдгээр орны тухай ерөнхий ойлголт бидэнд бий. Бид юу мэдэх вэ? АНУ -д нийгмийн ардчилал тун доогуур түвшинд хэрэгжсэн. Америкт олон жилийн өмнөөс неолиберал үзэл давамгайлж, ийм бодлого хэрэгжиж ирсэн. Их Британи нийгмийн ялгаа(баян хоосны ялгаа) асар ихтэй орон. Нийгмийн ардчилал харьцангуй сул хөгжсөн. Герман дунд хэрд байр эзэлнэ. Герман улсад нийгмийн ардчилал болон неолиберализмын элементүүд зэрэгцэн оршдог. Япон бол барууны ертөнцөд хамаардаггүй. Харин нийгмийн ардчиллын хэрэгжилтээр Германтай харьцуулахад илүү ойролцоо. Швед бол нийгмийн ардчиллын хэрэгжилтээр үлгэр жишээ болох орон. Энд олон үндсэн эрхүүд хэрэгждэг, төр нь идэвхтэй оролцоотой. 74 Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? Нийгмийн ардчиллын сурах бичиг 1-р дэвтэр, 4-р бүлэг(2014 он) 75 7.2 АНУ Нийгмийн бодлого АНУ байгуулагдсан цагаасаа хойш неолиберал бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Төр нь иргэдийнхээ амьдралд аль болохоор оролцдоггүй. Хувь хүний эрх чөлөө Америкт хамгийн чухал зарчим. Хэрвээ хэн нэгэн төрөөс дэмжлэг авах хэрэгтэй бол хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах зарчмаас бүтээмжийнх нь хэрээр хуваарилах зарчмыг илүүд үздэг. Америкийн нийгмийн бодлогын зорилго нь бүх хүмүүсийг оролцоотой байлгахад бус харин гуйланчлалд хүргэх хэмжээнд ядуурлыг гүнзгийрүүлэхгүй байхад чиглэгддэг. Бүтээмжийнх нь хэрээр хуваарилах Хэн нь илүү бүтээмж гаргана, түүнд илүү ихийг хуваарил. 3-р бүлгийн 36-р хуудаснаас уншаарай. Хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах Хүнд байдалд орсон хүнд хэрэгцээтэй байгаа тусламжийг нь өг. 3-р бүлэг, 37-р хуудаснаас уншина уу. Төр юу хийх вэ? Төр дахин хуваарилалт бараг хийдэггүй. Үр дүнд нь хүмүүсийн нийгмийн ялгаа гүнзгийрсээр байдаг. Зарим нийгмийн даатгал жишээлбэл эрүүл мэндийн даатгалыг хувийн компаниуд зохион байгуулдаг. Эдгээр компаниуд нь мэдээж ашиг олох зорилготой. 76 Нийгмийн ялгаа Нийгмийн ялгаа нь: Хүмүүс өндөр орлоготой юу? эсвэл бага орлоготой юу? Хүмүүс өндөр боловсролтой юу? эсвэл боловсролоор дулимаг уу? Тэд чинээлэг дүүрэгт үү? эсвэл ядуусын хороололд амьдардаг уу? Тэд эрүүл чийрэг биетэй юу? эсвэл өвчтэй юу? Гэр бүлийн эв нэгдэл сайтай эсвэл сул уу? зэрэг амьдралын чанарын ялгаа юм. Тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол АНУ-д нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд цөөхөн байдаг. Зөвхөн тэтгэвэр болон ажилгүйдлийн даатгалын үндэсний системтэй. Үнэнхүү ядуу америкчууд нийгмийн халамжаас бага хэмжээний тэтгэмж авдаг. Тэдэнд мөнгөн тусламжаас илүүтэй хоолны талон зэрэг материаллаг туслалцаа үзүүлдэг. 2014 онд Америкийн нийгмийн бодлогод томоохон дэвшил гарсан юм. Ерөнхийлөгч Обама эрүүл мэндийн суурь даатгалыг нэвтрүүлж чадсан. Энэ бол нийтийн эрүүл мэндийн даатгал юм. Үр дүн Америкчуудын 67 хувь нь(15-64 насны) цалинтай хөдөлмөр эрхэлдэг. Америкт орлогын зөрүү асар их байдаг. АНУ-д олон хүмүүс дунджаас нэн доогуур орлоготой байдаг. Хэдийгээр АНУ баян орон ч гэлээ эдгээр хүмүүс нь ядуу. Хүмүүсийн 82 хувь нь байгаа боломждоо сэтгэл хангалуун амьдардаг. 77 7.3 ИХ БРИТАНИ Нийгмийн бодлого Их Британи нь хаант засаглалтай ардчилсан орон. Британийн нийгмийн бодлогод либерал зарчмууд давамгайлдаг. Тэртээ XVIII, XIX зуунд улс төрчид нь“Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй” гэдэг зарчим дээр нэгдсэн. Удаан хугацааны туршид сүм болон хувийн компаниуд ядууст үзүүлэх нийгмийн дэмжлэгийг хариуцдаг байжээ. XX зуунд консервативууд социалистуудтай хамтраад бага хэмжээнд нийгмийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Өвчлөл, ажилгүйдэл зэрэг амьдралын хүнд эрсдэлүүдийн даатгалыг төр нь хариуцдаг болсон. Тэтгэмжийн хэмжээ өнөөг хүртэл бага хэвээр байна. Хүмүүст цөөхөн төрлийн дэмжлэг үзүүлдэг. Зарим дэмжлэгийг хувийн компаниуд хариуцдаг хэвээр. 1990-ээд онд Их Британийн нийгмийн бодлогод зарим ахиц гарсан. Харин сүүлийн жилүүдэд консерватив намын толгойлсон засгийн газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний хүчинд тэтгэмж, тусламжийн хэмжээ нэмэгдсэн. Төр юу хийх вэ? Их Британийн нийгмийн бодлого ойлгомжтой бус. Зарим салбарт бүтээмжийнх нь хэрээр хуваарилах зарчим, заримд нь хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах зарчим үйлчилдэг. Төр хэн нэгэнд тусламж үнэхээр хэрэгтэй байна уу? үгүй юу? гэдэгт хатуу хяналт тавьдаг. Энэ хатуу хяналтыг олон британичууд хүмүүнлэг бус, ичгүүртэй гэж үздэг. Британичуудын нийгмийн ялгаа их, алсдаа ч нэмэгдэх хандлагатай. 78 Тэтгэвэр, Эрүүл мэнд, Боловсрол Тэтгэвэр болон эрүүл мэндийн үндэсний хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэтгэврийн систем нь маш энгийн. Даатгуулагчид шимтгэлээ төлдөг, шимтгэлийн хувь хэмжээ нь даатгуулагчдын орлогын хэмжээнээс хамаардаг. Суурь тэтгэвэр нь маш бага. Боломжтой хүмүүс нь хувиараа нэмэлт даатгалд даатгуулж тэтгэврээ нэмэгдүүлдэг. Эрүүл мэндийн даатгалд бүх британичууд хамрагддаг. Тэд бүгдээрээ татвар төлдөг. Татвар төлснийхөө төлөө төрийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Британийн боловсролын систем нь шударга бус. Улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудтай. Хувийн сургуулиудын сургалтын чанар улсынхаас илүү сайн. Хувийн сургуулиуд өндөр төлбөртэй, цөөхөн элитүүдийг сургадаг. Сургуульд амжилттай суралцсан нь хожим нь нийгмийн статус өндөртэй болдог. Үр дүн Британичуудын 71 хувь нь(15-64 насны) цалинтай хөдөлмөр эрхэлдэг. Их Британид орлогын зөрүү асар өндөр. Их Британид олон хүмүүс дунджаас доогуур орлоготой. Хэдийгээр баян орон ч гэлээ эдгээр хүмүүс нь ядуу амьдардаг. Британичуудын 88 хувь нь байгаа боломждоо сэтгэл хангалуун амьдардаг. 79 7.4 ГЕРМАН Германд XIX зуун, XX зууны эхэн үед буюу хаант засаглалын үед нийгмийн баримжаат төрийн суурь тавигдсан. Консервативууд тухайн үед хүчээ авч байсан ажилчны хөдөлгөөний зарим шаардлагыг биелүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа консервативууд(ХНАХН) ба социалдемократууд(ГСДН) хамтран нийгмийн баримжаат төрийг байгуулсан юм. Төр юу хийдэг вэ? Дээр үед нийгмийн баримжаат төр баян, ядуугийн ялгааг хэтэрхий их биш байлгахад санаа тавьдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд Германд нийгмийн ялгаа дахин нэмэгдсэн. Тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол Мэргэжлийн бүлгүүдийн нийгмийн даатгал хоорондоо томоохон зөрүүтэй байдаг. Ажилчид зөвхөн төрийн даатгалд даатгуулах ёстой. Төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгсэд харин хувийн даатгалд даатгуулж болно. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа уртсахын хэрээр авах тэтгэмжийн хэмжээ нэмэгддэг. Германы систем нь удаан хугацаанд тогтвортой ажилтай байсан хүмүүст илүү ашигтай. Германы хууль ёсны эрүүл мэндийн даатгал үүргээ биелүүлдэг, гэхдээ одоогийнхоосоо илүү сайн байх боломж бол байсан. Төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгсэд хувийн даатгалд даатгуулж болно. Хувийн даатгалд даатгуулагчдад ихэнх тохиолдолд улсын даатгалд даатгуулагчдаас илүү хурдан хугацаанд, илүү сайн эмчилгээ үйлчилгээ авах боломжтой байгаа нь шударга бус. 80 Германд муж улсууд нь боловсролын бодлогоо хариуцдаг. Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын чанар харилцан адилгүй. Энэ нь: Зарим муж улсуудын сургуулийн чанар бусад улсуудаас илүү сайн байдаг. Заримынх нь муу байдаг гэсэн үг. Германд сурагчдын сурлагын амжилт сурагчийн нийгмийн байдлаас шууд хамаардаг. Нийгмийн байдал тааруу гэр бүлээс гаралтай сурагчдын сурлагын амжилт нийгмийн байдал сайтай гэр бүлээс гаралтай хүүхдүүдтэй харьцуулахад муу байдаг. Үр дүн Германчуудын 73 хувь нь(15-64 насны) цалинтай хөдөлмөр эрхэлдэг. Германд орлогын зөрүүтэй байдал АНУ, Их Британийнх шиг өндөр бус. Бусад орнуудтай харьцуулахад ядуу хүмүүсийн тоо харьцангуй цөөн. Гэхдээ ядуусын тоо Шведээс их. Хүмүүсийн 90 хувь нь байгаадаа сэтгэл хангалуун аж төрдөг. 81 7.5 ЯПОН Нийгмийн бодлого Япон хаант засаглалтай ардчилсан орон. Сүүлийн олон арван жилд консерватив нам нь нийгмийн бодлого тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Япон иргэдийнхээ олон үндсэн эрхийг баталгаажуулсан орчин үеийн үндсэн хуультай орон. Жишээлбэл хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, соёлын эрх зэрэг. Ажлын байр бий болгох нь Японы нийгмийн бодлогын хамгийн чухал зорилт. Төр, эдийн засаг, банкнууд хамтран ажилладаг. Төр, эдийн засаг, банкууд нь хамтран япончуудын амьдралын олон эрсдэлийг бууруулж байдаг. Олон хүмүүс бүх насаараа ажиллах баталгаа бүхий ажил эрхэлдэг. Төр нь юу хийдэг вэ? Японы оршин суугчид олон дэмжлэгийг төрөөс бус компаниудаасаа хүртэж байдаг. Баталгаатай ажлын байргүй л бол нийгмийн даатгалын олон төрлийн тэтгэмж, дэмжлэгийг авах боломжгүй. Японд нийгмийн тэгш бус байдал төдийлөн их бус. Харин эрэгтэйчүүдийн ихэнх нь эр хүн болж төрснийхөө төлөө эмэгтэйчүүдээс илүү сайн боломжоор хангагддаг. Харин Японы иргэний харьяалалгүй хүмүүст боломж маш муу, байхгүйтэй адил гэж хэлж болно. Тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол Япончуудад төрөөс нь бага хэмжээний суурь тэтгэвэр олгодог. Япончуудын дийлэнх нь суурь тэтгэврээс ихээхэн өндөр хэмжээний тэтгэврийг компаниасаа авдаг. 82 Японы хүн ам хурдацтай насжиж байгаа учраас сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг удаа дараа нэмэгдүүлжээ. Эрүүл мэндийн системийг төр нь санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн системээс даатгуулагчид(ажлын байраар нь дамжуулан) болон эс даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг санхүүжүүлдэг. Японд ажилтан өөрөө даатгалын шимтгэлийн 30 орчим хувийг төлдөг. Японы боловсролын систем нь харьцангуй шударга. Бараг бүх сурагчид(98 хувь) заавал хамрагдах ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараагаар мэргэжил эзэмшихээр дэвшин суралцдаг. Үр дүн Япончуудын 72 хувь нь(15-64 насны) цалинтай хөдөлмөр эрхэлдэг. Японд орлогын зөрүү Германыхаас өндөр, харин Их Британи болон АНУ-аас доогуур. Хэдийгээр Япон баян орон ч гэлээ олон япончууд ядуу аж төрдөг. Япончуудын зөвхөн 70 хувь нь байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг. 83 7.6 ШВЕД Нийгмийн бодлого Шведийн нийгмийн баримжаат төрийн бодлогыг олон жилийн турш социалдемократ засгийн газрууд тодорхойлж хөгжүүлсээр ирсэн.“ Бүх хүний нийгмийн амьдралд оролцох оролцоо хангагдсан байх ёстой” гэдэг зорилгын дор нийгмийн ардчиллаа хөгжүүлж эхэлсэн орон. Шведийн нийгмийн бодлого олон орон олон жилийн турш үлгэр жишээ болж байлаа. Швед орон иргэдээ амьдралын бүх салбарт, бүх нөхцөлд дэмждэг төрийн системийг хэрэгжүүлж чадсан. Эдийн засгийн хямрал, тэдгээрийн сөрөг нөлөөний улмаас сонгогчдод социалдемократ нийгмийн бодлого өмнөх шигээ чухал биш болсон юм. Дундаж давхаргынхан социал-демократуудад саналаа өгөхөө больсон. 2006 онд Шведэд анх удаа консерватив нам засгийн эрхэнд гарсан. Тэд хүчирхэг нийгмийн баримжаат төрийн зарим үйлчилгээ, тэтгэмжийг хүрсэн түвшингээс нь бууруулж эхэлсэн. Энэ хооронд социал-демократууд Ногоон нам болон Зүүний намтай хамтран эвслийн засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Төр нь юу хийдэг вэ? Шведийн нийгмийн баримжаат төр нь нийгмийн хамгааллын баталгаат суурь түвшин ба амьдралын стандартуудын баталгаа гэдэг гарааны хоёр цэгээ удаан жилийн туршид хэвээр хадгалсаар байна. Тэтгэврийн жишээн дээр: Бүх шведүүд ижил хэмжээний амьдралын баталгааг хангах суурь тэтгэвэр авдаг. Дээрээс нь нэмэлт тэтгэвэр авдаг. Харин нэмэлт тэтгэврийн хэмжээ нь орлогын хэмжээнээс хамаардаг. 84 Шведэд тэтгэвэр, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ, боловсролыг татвараас санхүүжүүлдэг. Өндөр орлоготой хүмүүс нь бага орлоготой хүмүүсээс илүү өндөр татвар төлдөг тул төр их хэмжээгээр дахин хуваарилалт хийх боломжтой. Тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол Бүх шведүүд ижил хэмжээний тэтгэвэр авдаг. Шведүүд 61-67 насандаа тэтгэвэрт гардаг. Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулах замаар нэмэлт тэтгэвэр авах боломж бүх хүнд нээлттэй. Мөн эрүүл мэндийн системийг татвараас санхүүжүүлдэг. Шведийн төр эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний бүх зардлыг иргэддээ нөхөн олгодог. Зарим мужид өвчтөнүүд нь өөрсдөө нэмэлт шимтгэл төлдөг. Шведэд сургуулийн өмнөх боловсролоос их сургууль хүртэл бүх шатны боловсрол үнэ төлбөргүй. 16 нас хүртэлх насны бүх хүүхэд залуус ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Сурагчдын дийлэнх нь сургуулиа төгсөөд гимназид дэвшин суралцдаг. Дээд сургууль болон насанд хүрэгчдийн бүх сургалт бүх иргэдийн өмнө нээлттэй. Ажилгүйдлийн даатгал нь үйлдвэрчний эвлэлүүдээр дамжин зохион байгуулагдсан байдаг. Шведийн үйлдвэрчний эвлэл уламжлал ёсоор олон гишүүдтэй. Консерватив засгийн газар үүнийг өөрчлөхийг оролдсон ч амжилтад хүрээгүй юм. Үр дүн Шведүүдийн 74 хувь нь(15-64 насны) цалинтай хөдөлмөр эрхэлдэг. Орлогын зөрүү нь бага. Швед орон орлогын зөрүүг бууруулах чиглэлээр судалгаанд хамрагдсан бүх орнуудаас илүү амжилтад хүрч чадсан. Шведэд ядуурал бага. Шведүүдийн 93 хувь нь амьдралдаа сонголт хийх боломждоо сэтгэл хангалуун амьдардаг. Энд ч Швед хамгийн өндөр амжилтад хүрч чадсан. 85 8 НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ИРЭЭДҮЙ 8-р бүлэгт нийгмийн ардчиллын ирээдүйн талаар хэлэлцэнэ. Манай дэлхий хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Ирээдүйд бидний өмнө ямар шинэ сорилтууд тулгарах нь тодорхой болж байна. Шинэ асуудлууд тулгарсаар байна. Нийгмийн ардчилал эдгээрт ямар хариулт өгөх вэ? Бидний өмнө ирээдүйд тулгарах асуудлыг шийдэх, боломжуудыг ашиглах олон гарц, гаргалгаа бий. Ямар хэрэгслүүд хамгийн тохиромжтой вэ? Энэ бол гуравдагч түвшин. 86 8.1 ШИНЭ СЭТГЭЛГЭЭ Нийгмийн ардчилал хэзээ ч төгс болох боломжгүй. Нийгмийн ардчилал нийгмийн төвд байдаг. Нийгмийн ардчилал сэтгэлгээний чиглэлийн хувьд ч улс төрийн урсгалын хувьд ч улам боловсронгуй болж хөгжсөөр байх болно. Нийгмийн ардчилалд хүрэхийн тулд бодлогоо ахин дахин нягталж, дасан зохицож шинээр сэтгэж сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Нийгмийн ардчилал хэзээ ч төгс болохгүй. Үүнийг яаж хийх вэ? Эхлээд нийгмийн хөгжлийг ажиглан харах хэрэгтэй. Дараа нь: Хүмүүсийн өмнө ямар шинэ боломжууд гарч ирж байна? Ямар эрсдэлүүд тулгарч байна? гэдэг асуултыг тавих ёстой. Эдгээр асуултын хариултад нийцүүлэн сэтгэлгээ болон үйл ажиллагаагаа өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн ардчилал өнгөрсөнд үлдэхийг хүсэхгүй байна. Сорилт бүртэй нүүр тулж гарах гарцыг нь олсоор байх болно. 87 8.2 ДАЯАРШИЛ Ойрын ирээдүйд тулгарах хамгийн чухал сорилт бол нийгмээ даяаршлын үр дагаварт нийцүүлэн тохинуулах. Даяаршил Бүх дэлхий хоорондоо холбоотой. Дээр үед дэлхийн улс орнууд хөрш орнуудтайгаа зөвхөн худалдааны харилцаатай байсан бол өнөөдөр худалдаа, соёл, байгаль орчин, мэдээж мэдээлэл харилцааны даяар хэрсэн сүлжээс бий болжээ. Эдгээр холбоос нь үндэсний болон олон улсын эдийн засагт томоохон өөрчлөлтийг авчирч байна. Даяаршил шинэ боломжуудыг бий болгохын зэрэгцээ шинэ эрсдэлүүдийг ч авчирч байна. Нийгмийн ардчилал бүх салбарт тулгарч буй сорилтод тохирсон хариултыг өгөхийг зорьж байна. • Худалдаа, эдийн засаг • Санхүүгийн зах зээлүүд, олон улсын банкнууд • Өөрийн улс оронд болон дэлхий дахинд хөдөлмөрлөх сайн нөхцөлийг бүрдүүлэх • Байгаль ба байгаль орчин • Соёл ба олон улсын хамтын ажиллагаа Даяаршлын тухай ГСДН-ын мөрийн хөтөлбөрт: “21-р зуун бол даяаршил жинхэнэ утгаараа хэрэгжсэн эхний зуун. Хүмүүс урьд өмнө нь хэзээ ч ингэж бие биеэсээ хамааралтай байгаагүй. /.../ Энэ зуун хүн бүрд сайн сайхан байдал, шударга ёс, ардчиллыг нээн өгөх нийгэм, экологи, эдийн засгийн дэвшлийн зуун байх болно, эсвэл хуваарилалтын ширүүн тэмцэл болон уяанаасаа алдуурсан хүчирхийллийн зуун байх болно. 88 Өнөөгийн бидний аж үйлдвэржсэн амьдралын хэв маяг манай гаригийн экологийн даацаас хэтэрч байна. /.../ Эцэст нь бид хүний ёсоор амьдрах амьдрал, дэлхийн энх тайван, манай гариг дээр хүн төрөлхтний оршихуйн үндсийг бүхэлд нь дэнчинд тавихад хүрээд байна.“ Интернэт даяаршилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь мэдээж. 8.3 ДИЖИТАЛ ЕРТӨНЦ Интернэтийн орчинд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлс ямар ач холбогдолтой вэ? Дижитал ертөнц асар хурдацтайгаар хөгжиж байна. Манай гаригийн бараг бүх хүмүүс интернэтэд холбогдох боломжтой болсон. Гэхдээ хүн бүрийн сүлжээнд хийж буй үйлдэл,хөдөлгөөн бүр тодорхой үр дагавар, ул мөртэй. Хулганын товчийг дарах бүрд мэдээлэл бий болж байдаг. Эдгээр бүх мэдээллийг манай эрин үед хэдхэн том хувийн компани зохион байгуулж ашиглаж байна. Мөн эдгээр компаниудын эх нутаг болох цөөхөн орнуудын төр мэдээлэлд нэвтрэх боломжтой. Эрх чөлөө Хүмүүс өөрсдөө тэдний мэдээлэл хаа, ямар ангилалд нэгтгэгдэж, хэн тухайн мэдээлэлд нь нэвтэрч байгааг бараг мэдэх боломжгүй болсон. Чөлөөт ертөнцөд хүн бүр хувийн мэдээ, мэдээллийг нь хэн яаж ашиглахыг өөрөө шийдэх эрхтэй байх ёстой. 89 Хүн бүр: • Түүний талаар ямар мэдээллүүд байна • Хэн түүнийг нь эзэмшиж байна • Мэдээллүүдийг нь юунд ашиглаж байна • Мэдээллүүдийг яаж устгах вэ? гэдгийг мэдэх эрхтэй. Шударга ёс • Интернэтэд холбогдох- бараг бүх хүн интернэтэд холбогдож байгаа, гэхдээ холболтын чанар нь хоорондоо асар зөрүүтэй байгаа • Бага хурдтай интернэттэй, жишээлбэл хуучны гар утсаараа холбогдож буй хүн өнөөгийн дэлхий дээр өндөр хурдтай компьютер, шилэн кабелаар холбогдож буй хүмүүсээс боломжоор тааруу байгаа. • Сүлжээг сайн ашиглаж чаддаг, хөгжлийн дэвшилтэт талуудыг сайн мэддэг хүмүүс илүү боломжтой. Иймээс бүх хүнийг өндөр хурдны интернэтийн оролтоор хангах, ашиглалтын аль болох өндөр чадварыг эзэмшүүлэх нь чухал. Эв санааны нэгдэл Дижитал ертөнцөд нийгмийн нэгдэл ямар ач холбогдолтой вэ? Хайлтын машинууд, мэдээний веб-сайтууд, ба нийгмийн сүлжээнүүдийг хүмүүс өөрсдийн хүсэл сонирхлын дагуу ашигладаг. Зөвхөн сонирхсон зүйлийнхээ талаар мэдээлэл авчхаад дэлхий дахинд өөр сонин хачин юу болж байгааг сонирхох нь багассаар байна. Энэ нь бидний нийгмийг харах өнцгийг өөрчилдөг. Энэ нь магадгүй бидний бие биедээ туслахад бэлэн байдлыг өөрчилдөг байх. Энэ талаар бид хамтдаа эргэцүүлэн бодох шаардлагатай. 90 8.4 УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГА Нийгмийн ардчилал байнгын хөдөлгөөнд оршдог. Товч бөгөөд тодорхой цувралын дараагийн дэвтрүүдэд манай нийгэмд тулгарч буй олон сорилтууд болон тэдгээрийн талаар нийгмийн ардчилал ямар байр суурийг баримталж буй талаар илүү ихийг мэдэх болно. Жишээлбэл Эдийн засаг: Нийгэм болон байгаль орчиндоо хохирол учруулалгүйгээр бүх хүнд хүрэлцээтэй үйлдвэрлэлийг яаж явуулах вэ? Нийгмийн баримжаат төр: Бид яаж бие биеэ харилцан дэмжих вэ? Европ: Европын холбоо яаж ажилладаг вэ? Европыг ямар ирээдүй хүлээж байна? Цагаачлал ба нийгмийн нэгдмэл байдал: Бидэн дээр шинээр нэмэгдэж ирсээр байгаа хүмүүст яаж туслах вэ? Нийгмийн ардчилал байнгын хөдөлгөөнд оршдог. 91 ИЛҮҮ ИХИЙГ МЭДМЭЭР БАЙНА УУ? Нийгмийн ардчиллын талаар та илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? Нийгмийн ардчиллын академиас сургалтын олон хэлбэрийг та бүхэнд хүргүүлж байна. НИЙГМИЙН АРДЧИЛАЛ Д ТОДОРХОЙ ТОВЧ БӨГӨӨ НИЙГМИЙН АРДЧИЛАЛ Д ТОДОРХОЙ ТОВЧ БӨГӨӨ Нийгмийн ардчилал-Товч бөгөөд тодорхой Ойлгомжтой, практикт ойр, хурдан: Нийгмийн ардчиллын шинэ цувралТовч бөгөөд тодорхой-нийгмийн ардчиллын шинэ цуврал сурах бичгүүд нь таныг бодлогын тодорхой талбар луу шууд хөтөлнө. Есөн шинэ сэдэв, есөн шинэ ном, есөн удаа тодорхой мэдлэгийг танд олгоно, Нийгмийн ардчиллын сэтгэлгээ, үйл ажиллагаанд хөтлөх идеал буюу хамгийн сайн хөтөч тань байх болно. Кинонууд Сургалтын кинонууд нь өөр өөр бодлогын талбаруудын тухай эхний ойлголтуудыг танд өгнө. Товчлуураа дар, тэгээд хар, хэдхэн минутын дараагаар танд эхний асуултууд гарч ирнэ. Та доорх линкээр орж үзээрэй: https://www.fes-mongolia.org/themen/soziale-demokratie/erklaervideos-soziale-demokratie/ 93 Семинарууд Нийгмийн ардчиллын академи есөн сэдвээр герман даяар семинар, сургалтуудыг явуулдаг. Семинаруудын хүрээнд эрдэмтэд, улс төрчид, бусад идэвх зүтгэлтэй хүмүүстэй санал солилцох боломжийг танд олгоно. Есөн модулийн хүрээнд XXI зуунд нийгмийн ардчилал ямар байх ёстой вэ? Шинэ зууны өөрчлөлтүүд нийгмийн ардчиллын үнэт зүйлсэд яаж нөлөөлж байна? гэдэг асуултын эргэн тойронд ярилцана. Семинар бүрm тусгайлан бүртгүүлэх шаардлагатай. Нэгдсэн бүртгэл байхгүй. Нийгмийн ардчиллын академиас санал болгож сургалтын бүх хэлбэрүүдийг та гар утаснаасаа шууд харах боломжтой. Та FES Soziale Demokratie – аппликейшнийг гар утсандаа татаж авахад л хангалттай. 94 Нийгмийн ардчиллын сурах бичгүүд Нийгмийн ардчиллын цуврал сурах бичгүүд нь бодлогын сэдвүүдтэй гүнзгийрүүлсэн түвшинд танилцах, улмаар эргэцүүлэн бодох боломжийг Танд олгоно. Сурах бичигт онолын болон практикийн жишээтэй танилцах боломжтой. Сонсдог номууд Нийгмийн ардчиллын сонсдог номууд гэртээ, замд явахдаа, хаа дуртай газраа сонсох, сонсоод эргэцүүлэн бодох, боломжийг олгоно. 95 НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ҮНДЭС Суурь үнэлэмжүүдийн тухай Нийгмийн ардчилал гэж юу вэ? Орчин үеийн улс төрд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл ямар агуулгатай вэ? Нийгмийн ардчилал бусад улс төрийн урсгалуудаас юугаараа ялгаатай вэ? Бусад орнуудтай харьцуулахад Германд нийгмийн ардчиллын хэрэгжилт ямар түвшинд байна? Эдгээр болон бусад асуултуудад “Нийгмийн ардчилал Товч бөгөөд Тодорхой” цуврал сурах бичгүүд хариулт өгнө. Ойлгомжтой, практикт ойр, хурдан. Товч бөгөөд тодорхой цувралаар бид улс төрийн хамгийн чухал сэдвүүдийг богино энгийн ойлгомжтой товч тодорхой хэлбэрээр танилцуулах болно.