НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ -3 НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР Бүх хүнд боломж олгож дэмжлэг үзүүлдэг Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Улаанбаатар хот, 2021 он Редакц: Барбара Моуниер, Товч бөгөөд ойлгомжтой хялбаршуулсан хэлний агентлаг Ёохен Даам, Нийгмийн ардчиллын академи Маркус Троеммер, Нийгмийн ардчиллын академи Герман хэлнээс орчуулсан: ФЭС-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн менежер Чогдонгийн Оюунгэрэл Хянан тохиолдуулсан: Дашдаваагийн Бадамдаш, МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн багш Номын зураач: Дашнямын Балжидмаа Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Ёндонренчингийн Батболд Хэвлэлийн газар:“Мөнхийн үсэг” ХХК Холбоо барих хаяг: info@fes-mongolia.org Товч бөгөөд тодорхой цувралын энэхүү дэвтрийг Фридрих-Эбертийн сангаас эрхлэн гаргасан нийгмийн ардчиллын цуврал сурах бичгийн “Нийгмийн баримжаат төр ба нийгмийн ардчилал” 3-р дэвтэр дээр суурилан бүтээв. Та энэ текстийг ашиг олох зорилгоор ашиглахыг хүсэж байвал Фридрих-Эбертийн Сангаас бичгээр зөвшөөрөл аваарай. ISBN: 978-9919-9663-8-6 Товч бөгөөд тодорхой цуврал Хялбаршуулсан хэлний агентлаг Нийгмийн ардчилал-Товч бөгөөд тодорхой цуврал 3 НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР АГУУЛГА Өмнөх үг 7 1-р бүлэг: Энэ номын агуулга хоорондоо ямар уялдаа холбоотой? 10 11 1.1. Товч бөгөөд тодорхой-цуврал 1.2. Номын бүтэц 12 2-р бүлэг: Нийгмийн баримжаат төрийн тухай эргэцүүлэл 14 2.1. Ардчилал 16 2.2. Олонтоо сонсогддог шүүмжлэл ба буруутгал 19 2.3. Нийгмийн ардчилал юу хүсдэг? 23 3-р бүлэг Шударгаар хуваарилах 24 3.1. Тэгш байдал 25 3.2. Хэрэгцээ 28 3.3. Чадамж 31 3.4. Боломжууд 35 3.5. Нийгмийн ардчилал юуг хүсдэг вэ? 41 4-р бүлэг Нийгмийн баримжаат төрийн бүтцийг байшингийн бүтэцтэй адилтган тайлбарлах нь 42 4.1. Барилгын материалууд 44 4.2. Барилгын архитекторууд ба барилгын ажлын төлөвлөгөө 49 4.3. Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төр 51 4.4. Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төр 53 4.5. Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төр 56 4.6. Нийгмийн баримжаат төрийн гурван өөр хэв шинжүүдийг хооронд нь харьцуулах нь 59 4.7. Нийгмийн асуудал үүссэн хойно нь шийдвэрлэдэг болон асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх чадамжтай нийгмийн баримжаат төр 63 5-р бүлэг: Өөрчлөх цаг нь болсон уу? 65 5.1. Дэлхий“жижгэрсээр” байна. 68 5.2. Эдийн засаг өмнөхөөсөө өөр болсон 73 5.3. Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөөр байх болно. 78 6-р бүлэг: Улс төрийн намууд ба тэдгээрийн нийгмийн бодлого 82 6.1. Бид юуг харьцуулаад байна? 83 6.2. Германы Социалдемократ Нам(ГСДН) 86 6.3. Христосын Ардчилсан Холбоо Нам(ХАХН) 88 6.4. Холбоотон 90/ Ногоонтнууд 90 6.5. Чөлөөт Ардчилсан Нам(ЧАН) 92 6.6. Зүүний Нам 94 6.7. Германы Төлөөх Өөр Сонголт Нам(ГТӨСН) 96 6.8. Улс төрийн намуудын харьцуулалт 99 Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? 101 ӨМНӨХ ҮГ Та нийгмийн бодлого сонирхдог уу? Та өнөөгийн дэлхий ертөнцийг одоо байгаагаас нь арай илүү дээр болгочихмоор байна уу? Та сайн дурын үйл ажиллагаанд оролцдог уу? Эсвэл та улс төрд идэвхтэй оролцоотой ажил эрхэлдэг үү? Нийгмийн ардчиллын академи эдгээр асуултуудад хариулт өгч цаашид ургуулан бодох санал сэдлүүдийг танд өгөх болно. Нийгмийн баримжаат төр Шударга нийгмийг байгуулахын тулд бидэнд сайн нийгмийн баримжаат төр хэрэгтэй. Нийгмийн ардчилалд шударга нийгэм ба сайн нийгмийн баримжаат төр хоёр хоорондоо холбоотой. Яагаад? Ямар нийгмийг тэгвэл шударга нийгэм гэх вэ? Бүх хүмүүс нь айдас, зовлонгоос ангид амьдардаг нийгмийг шударга нийгэм гэнэ. Өвчилсөн, насан өндөр болсон, ажилгүй болсон нэгнийгээ өөртөө л найд гээд орхиж болохгүй. Эрүүл мэндийн сайн даатгалтай, тэтгэврийн найдвартай системтэй, ажилгүйдлийн даатгал хангалттай нийгмийн баримжаат төрийг сайн нийгмийн баримжаат төр гэнэ. Мөн боловсролын сайн систем, шударгаар тогтоосон татвар маш чухал. Социалдемократууд хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө байдаг. 7 Нийгмийн баримжаат төр нь сайн бол тухайн нийгмийн баячууд болон ядуус хоорондын ялгааг хэтэрхий их биш байлгаж чаддаг. Мөн дахин хуваарилалт бүх хүнд тэгш боломж олгох нөхцөлийг бүрдүүлдэг. Эндээс нийгмийн ардчилалд нийгмийн баримжаат төр ба шударга нийгэм хоорондоо холбоотой гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгвэл улс төрийн сэтгэлгээний бусад чиглэлүүд үүнийг юу гэж үздэг вэ? Нийгмийн баримжаат төрийн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Нийгмийн баримжаат төрийн бусад салбаруудад юу онцгой чухал вэ? Эдгээр асуултууд болон бусад олон уялдаа холбоо, харилцан хамаарлыг энэ номд авч үзнэ. Хамгийн дөт зам Нийгмийн ардчиллын“Товч бөгөөд тодорхой” цуврал сурах бичиг нь нийгмийн ардчиллын үзэл санааны ертөнцөд нэвтрэхэд тань туслах хамгийн ойлгомжтой бөгөөд дөт зам юм. Товч бөгөөд тодорхой цуврал сурах бичгүүдээр дамжуулан бид нийгмийн ардчиллын үзэл санааг улс төрийн чухал талбаруудад авч үзэх болно. Сэдвүүдийг энгийн ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн товч бичвэрүүдээр тайлбарлана. Энэ номоос та уншихад хялбар оршил ба улс төрийн Энэ бол Болд, Уянга хоёр. Болд мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Түүнд улс төр, нийгмийн талаар Уянгаас асуух зүйлс олон гардаг. Уянгаа нийгмийн ардчиллын бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилладаг. Тэрээр нийгмийн ардчилал гэж юу болохыг бусдад дуртайяа тайлбарлаж өгдөг. 8 өдөр тутмын амьдралын практик жишээнүүдийг үзэх болно. Өөрийнхөө улс төрийн замналыг тодорхойлох Нийгмийн ардчиллын академийн бэлгэ тэмдэг бол зүг чигийг заагч луужин. Луужин нь далайн аялалд ашигладаг нэгэн хэрэгсэл. Луужингийн тусламжтайгаар далайчид явахыг хүссэн зүг чигээ тодорхойлдог. Манай академи хүмүүст улс төрд замнах өөрийн замналаа тодорхойлоход нь туслахыг хүсдэг. Улс төрийн замналаа тодорхойлоход тань эдгээр цуврал ном тус болбол бид маш их баярлах болно. Аль болох олон хүмүүс мэдлэг, мэдээлэл авч, хамтдаа эргэцүүлэн оюун бодлоо уралдуулж, оролцоотой байхын хэрээр улс төрийн чанар сайжирдаг. Ёохан Даам Маркус Троеммер Нийгмийн ардчиллын академийн захирал Нийгмийн ардчиллын академийн нийтлэлийн төслийн удирдагч Яагаад өдөр тутамд хэрэглэгддэг энгийн үг хэллэгийг хэрэглэх ёстой гэж? Бид нийгмийн ардчилал гэж юуг хэлээд байгааг бүх хүн ойлгоосой гэж хүссэн учраас“Товч бөгөөд Тодорхой” цуврал сурах бичгээ энгийн ойлгомжтой хэлээр бичсэн. 9 1 ЭНЭ НОМЫН АГУУЛГА ДОТРОО ЯМАР УЯЛДАА ХОЛБООТОЙ ВЭ? Нийгмийн баримжаат төр бол нийгмийн ардчиллын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг. Нийгмийн баримжаат төр үнэт зүйлсээ бодитойгоор хэрэгжүүлэхэд бидэнд тусалдаг. Нийгмийн баримжаат төр бол Германы бүх хүнд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл нь хангагдсан нийгэмд амьдрах баталгаа нь болдог. Нийгмийн ардчиллаас бусад улс төрийн сэтгэлгээний чиглэлүүд нийгмийн баримжаат төрийг тийм онцгой чухал гэж үздэггүй. Консерватив, либерал үзэлтнүүд шударга боломж, дахин хуваарилалтын талаар социалдемократуудаас өөр бодолтой байдаг. Энэхүү зөрүүтэй байр суурь нь нийгмийн баримжаат төрийн тухай улс төрийн хэлэлцүүлгийг илүү чухал бөгөөд сонирхолтой болгодог. Энэ номд олон мэдээлэл байгаа. Цаад учир холбогдлуудын тайлбар, харьцуулалтууд, шүүмжлэлийн бай болдог сэдвүүд, боломжууд гэх мэт. Эдгээрийн дундаас та Германы нийгмийн баримжаат төрийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болоод аваарай. Нийгмийн баримжаат төрийн үйл ажиллагааны зарчмуудын талаар сайн мэддэг хүн л байр сууриа илүү хялбар тодорхойлж, бусдад тайлбарлаж, бусдын өмнө хамгаалж чадна. 10 1.1 ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ ЦУВРАЛ Нийгмийн баримжаат төр нь манай академийн товч бөгөөд тодорхой цуврал сурах бичгийн гуравдугаар дэвтэр юм. Нийгмийн ардчиллын үндэс нэртэй эхний дэвтэрт нийгмийн ардчиллын үнэт зүйлстэй танилцсан. Эрх чөлөө, шударга ёс, ардчиллын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл Нэгдүгээр дэвтэр таны хувьд зөв сонголт байх болно. Товч бөгөөд тодорхой цувралын хоёрдугаар дэвтэр нь нийгмийн хариуцлагатай эдийн засаг нэртэй. Нийгмийн ардчиллын эдийн засгийн бодлого бусад урсгалуудын эдийн засгийн бодлогоос юугаараа ялгаатай, ямар онцлогтой юм? Хариулт нь: тэнцвэрт байдлыг хангах. Эдийн засаг өсөлттэй байх ёстой, гэхдээ байгаль орчны хамгаалал, нийгмийн тэнцвэрт байдал нэгэн адил чухал. Эдийн засагт нийгмийн хариуцлагыг яаж ногдуулдаг юм? гэдгийг Хоёрдугаар дэвтрээс уншаарай. Цуврал сурах бичгийн дараагийн дэвтрүүдээр Европ, Нэгдэл ба Цагаачлал, Төр ба иргэдийн сайн дурын оролцоо, даяаршил, энх тайван ба аюулгүй байдал, нийгмийн ардчиллын түүх сэдвүүдийг авч үзнэ. НИЙГМИЙН АРДЧИЛАЛ Д ТОДОРХОЙ ТОВЧ БӨГӨӨ 11 1.2 НОМЫН БҮТЭЦ Энэ номд бид өөр олон асуултуудыг авч үзнэ. Жишээ нь: Юуг шударга гэх вэ? Германы нийгмийн баримжаат төр ямар зарчмаар ажилладаг вэ? Германы нийгмийн баримжаат төрд ямар давуу болон сөрөг талууд байдаг вэ? Нийгмийн ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд юуг өөрөөр, юуг одоо байгаагаас нь илүү сайн зохион байгуулах хэрэгтэй вэ? Хоёрдугаар бүлэгт онолын асуудлыг авч үзнэ. Нийгмийн баримжаат төрийн тухай эргэцүүлэлд ардчилал ба нийгмийн баримжаат төр хоёр хоорондоо ямар учраас харилцан хамааралтай болохыг тайлбарлах болно. Бид нийгмийн баримжаат төрийг шүүмжилж буруушаагаад байдаг хүмүүст ямар хариулт өгөх нь зүйтэй вэ? гэдгийг хэлж өгөх болно. Гуравдугаар бүлэгт Шударга ёстой холбоотой асуултуудыг авч үзнэ. Бид бүх хүнийг нийгэмдээ оролцоотой хүний дайтай, эрх чөлөөтэй амьдруулахын тулд боломж болон нийгмийн баялгийг шударгаар хуваарилах ёстой. Шударга хуваарилалтыг яаж зохион байгуулах вэ? Ямар шалгуурыг ашиглавал хуваарилалт нь шударга болж чадах вэ? Нийгмийн ардчилал ямар шалгууруудыг хамгийн чухал гэж үздэг вэ? НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ 12 Дөрөвдүгээр бүлэгт бид нэгэн харьцуулалтыг хийх болно. Ойлгомжтой тайлбарлахын тулд нийгмийн баримжаат төрийн бүтцийг байшингийн бүтэцтэй адилтган харьцуулалт хийнэ. Нийгмийн баримжаат төрийн байшин ямар харагдах вэ? гэдэг нь тухайн улсын олон зүйлсээс хамаардаг. Ямар барилгын материалуудыг ашиглах вэ? Байшингаа барилгын ямар төлөвлөгөөний дагуу барих вэ? гэдгийг улс орнууд өөрсдөө шийддэг. Барилгын зураг төслийг ямар архитектор зурсан бэ? Тавдугаар бүлэгт Дэлхий дахины нийгмийн баримжаат төрд гол нөлөө үзүүлж буй хөгжлийн гурван том хандлагыг авч үзнэ. Дэлхий нэгэн цул болж нэгдсээр байна. Эдийн засаг өөрчлөгдсөөр. Манай нийгэм ч мөн адил. Хөгжлийн эдгээр хандлага нийгмийн баримжаат төрд ямар нөлөө үзүүлж байна? Нийгмийн баримжаат төрийг өөрчлөх цаг нь ирсэн үү? Зургадугаар бүлэгт Германы улс төрийн намуудын нийгмийн бодлогыг судална. Германы Социал Демократ Нам(ГСДН), Христосын Ардчилсан Холбоо Нам(ХАХН), Германы Чөлөөт Ардчилсан Нам(ГЧАН), Холбоотон 90/ Ногоон Нам(НН) Зүүний Нам (ЗН), Германы Төлөөх Өөр Сонголт Нам(ГТӨСН) Германы нийгмийн баримжаат төрийг хэрхэн өөрчилбөл хамгийн сайн төр болгох вэ? Германы нийгмийн баримжаат төрийг хамгийн сайн нийгмийн баримжаат төр болгохын төлөө эдгээр намууд хамтран ажиллаж чадах уу? Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ киног үзээрэй. Нийгмийн баримжаат төр ба нийгмийн ардчилал https://www.fes-mongolia.org/themen/soziale-demokratie/erklaervideos-soziale-demokratie/ Та шууд гар утаснаасаа энэ киног шууд үзмээр байна уу? Тэгвэл энэ QR-кодыг Scan-App-аар татаж аваад жишээлбэл QR-Barcode-Scanner Scanlife-аар татаж аваад үзээрэй. 13 2 НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨРИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ Хоёрдугаар бүлэгт онолын асуудлыг ярилцана. Нийгмийн баримжаат төрийн тухай эргэцүүлэхдээ ардчилал ба нийгмийн баримжаат төр хоёр хоорондоо ямар учраас харилцан хамааралтай байдгийг тайлбарлана. Мөн нийгмийн баримжаат төрийг шүүмжлээд буруутгаад байдаг хүмүүст ямар хариулт, няцаалтыг өгөх вэ? гэдгийг хэлж өгөх болно. “ХБНГУ нь ардчилсан, нийгмийн баримжаатай холбооны улс мөн” гэж Германы үндсэн хуулийн 20-р зүйлд заасан байдаг. Үндсэн хууль бол Германы эцэг хууль юм. Ардчилсан, нийгмийн баримжаатай холбооны улс гэж чухам юу гэсэн үг вэ? Герман бол ардчилсан улс гэдэг нь “Бид шийдвэрээ хамтдаа гаргадаг“ гэсэн үг. Герман бол эрх зүйт төртэй улс гэдэг нь “Хууль, журам бүгдэд тэгш үйлчилдэг“ гэсэн үг. Герман бол нийгмийн баримжаатай улс гэдэг нь “Бид бие биедээ тусалж нийгмийн хангалуун амьдралын түвшнийг шударгаар хуваарилдаг“ гэсэн үг. Нийгмийн баримжаатай улс Хүмүүсийнхээ нийгмийн асуудалд санаа тавьдаг төртэй улсыг нийгмийн баримжаатай улс гэдэг. Өвчилсөн нэгэндээ эмнэлгийн тусламж үзүүлдэг. Ахмадуудад өндөр насны тэтгэвэр олгодог. Ажилгүйдэлд өртсөн, эсвэл ажил хийх боломжгүй болсон нэгэндээ ажилгүйдлийн тэтгэмж олгодог. 14 Нийгмийн баримжаат төртэй орон сайн боловсролын системтэй байдаг. Нийгмийн баримжаат төртэй оронд хэдэн настай, арьсны өнгө,, эрэгтэй эсвэл эмэгтэй ямар байхаас үл хамааран хүн бүрд адил тэгш боломж олгодог. Ардчилал ба эрх зүйт төр ач холбогдолтой гэдэг дээр ихэнх хүмүүс санал нэгддэг боловч нийгмийн баримжаат төрийн ач холбогдол дээр хүмүүсийн дийлэнх нь санал нэгдэж чаддаггүй. Хэнд ямар дэмжлэг үзүүлэх,ямар нөхцөлд шударга гэж үзэх талаар хүмүүс ялгаатай үзэл бодолтой явдаг. Энэхүү бүлгийн хоёрдугаар хэсэгт бид шударга ёсны олон хэлбэртэй танилцах болно. Ардчиллаас эхэлье. Ардчилал ба нийгмийн баримжаат төр хоорондоо ямар учраас нягт холбоотой вэ? 15 2.1 АРДЧИЛА Л Ардчилал гэдэг бол бүх иргэн эрх чөлөөгөө эдлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох тэгш эрхээр хангагдсан байх ёстой гэсэн утгатай. Улс төрд ч нэгэн адил. Бүх хүн нэр төртэй амьдрах, бусдын хүндлэлийг хүлээх тэгш эрхтэй. Ардчиллын энэхүү ач холбогдлыг өнөөгийн бидний үеийнхэн ойлгомжтой, байх л ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ үргэлж ийм байгаагүй юм. Германд эмэгтэйчүүд 100 жилийн өмнөөс л сонгуульд саналаа өгөх эрхээ эдэлж эхэлсэн. Швейцар улс бүх хүндээ улс төрийн тэгш эрх олгох хүртэл Германаас илүү урт хугацаа өнгөрүүлсэн. Швейцар эмэгтэйчүүд бүр хожуу 1970-аад оноос л сонгуульд саналаа өгөх эрхтэй болжээ. Ямар нөхцөлүүд хангагдаж байж ардчилсан орон болох вэ? Хүмүүс нь хүний ёсоор, хүндлэлтэй, өөрийгөө хүндэтгэдэг, өөрийн хүссэнээр амьдардаг орныг ардчилсан орон гэнэ. Эрх чөлөөтэй, өөрийн хүссэнээр амьдрахын тулд хүмүүст юу хэрэгтэй вэ? Нэн түрүүнд хүмүүст амьдралын суурь болсон цадталаа идэх хоол хүнс, орох орон хэрэгтэй. Хоол хүнсгүй, орох оронгүй хүн хүний дайтай амьдарч чадахгүй. 16 Сайн нийгмийн баримжаат төр зөвхөн хоол хүнс, орон байранд санаа тавиад зогсохгүй, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, мэдээллээр хангагдсан байдалд санаа тавьдаг. Ингэснээр нийгмийн баримжаат төр нь ардчиллын суурийг бүрдүүлж өгдөг. Хүн бүр оролцооны бодит боломжтой байх ёстой. Ийм ч учраас ардчилсан орон бүр нийгмийн баримжаат төртэй байх ёстой. Ажилгүй, орлого багатай, боловсролоор дулимагхан хүмүүс эвсэл холбоод, намуудын үйл ажиллагаанд бага оролцдог. Судалгааны үр дүнгээс харахад хүчирхэг нийгмийн баримжаат төртэй орнуудын иргэд улс төрд илүү идэвхтэй оролцдог. Мөн нөгөө талаасаа ардчилал гүнзгий хөгжсөн орнууд илүү сайн нийгмийн баримжаат төртэй байдаг. Нийгмийн ардчилал энэхүү харилцан шүтэлцээг дээр үеэс мэддэг байсан. 150 гаруй жилийн тэртээгээс ажилчид ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, нийгмийн бодлогыг сайжруулахын төлөө тэмцсээр иржээ. 17 ГСДН-ын өдгөө хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөрт нийгмийн баримжаат төр гол байр суурь эзэлдэг. ГСДН-ын мөрийн хөтөлбөр дэх Нийгмийн баримжаат төрийн тухай заалт “Нийгмийн баримжаат төр нь сая сая хүмүүсийг нийгмийн гарал үүслээс нь эхтэй хавчигдмал байдлаас чөлөөлж зах зээлийн хатуу хүтүүгээс хамгаалж тэдэнд хүссэнээрээ амьдрах боломжийг нээж өгсөн. Нийгмийн баримжаат төр нь эдийн засгийн динамик, хангалуун чинээлэг амьдралын шийдвэрлэх суурь юм. /.../ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Аюулгүй байдлыг чинь хангаж өсөн дэгжих боломжийг олгоно гэдэг амлалтаа өнөөгийн цаг үед нийцүүлэн шинэчлэхийн тулд, нийгмийн баримжаат төрийг асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх чадамжтай нийгмийн баримжаат төр болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Асуудлыг урьдчилан харж шийдвэрлэх чадамжтай нийгмийн баримжаат төр Асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх чадамжтай нийгмийн баримжаат төр нь хүмүүсийг зовлон бэрхшээл, хүнд хэцүү байдалд огт оруулахгүй байхын тулд урьдчилан сэргийлэхийг эрмэлздэг. Жишээлбэл, хүмүүсийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар өвчин нь хүндрэхээс өмнө эрт эмчлэхийг эрмэлздэг. Мөн хүмүүст сайн мэргэжил эзэмших, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлээд өгчихвөл ажилгүйдэлд өртөх хүмүүсийн тоо цөөрнө. Асуудлыг урьдчилан харах чадамжтай нийгмийн баримжаат төр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий ч амжилтад хүрч чадаагүй хүмүүстээ ч тусалсаар байдаг. Скандинавын орнуудад асуудлыг урьдчилан харж шийдвэрлэх чадамжтай нийгмийн баримжаат төртэй орнууд бий. ГСДН Германд нийгмийн баримжаат төрийн асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадамжийг улам бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Асуудлыг урьдчилан харж шийдвэрлэх чадамжтай нийгмийн баримжаат төрийн талаар дэлгэрэнгүйг 63-р хуудас, 4-р бүлгээс уншаарай. 18 2.2 БАЙНГА СОНСОГДДОГ ШҮҮМЖ, БУРУУТГАЛ Нийгмийн баримжаат төрийн тухай ярилцлагад зарим нэг шүүмж, буруушаал ахин дахин сонсогдсоор байдаг. Энд байнга сонсогдож байдаг шүүмжлэлийн нэгэн товчхон жагсаалт ба няцаалт хийх эсрэг нотолгооны хамтаар танилцуулж байна. Зарим нь: “Нийгмийн баримжаат төр эдийн засгийн өсөлтийг доош чангаадаг” гэж нотолдог. Харин үнэн хэрэгтээ бол: Дэлхийн хамгийн баян зарим орнууд хамгийн өгөөмөр нийгмийн баримжаат төртэй байдаг. Жишээ нь: Норвеги, Швед, Герман. Хүчирхэг нийгмийн баримжаат төр хямралын үед хүн бүрийг бага ч болтугай хэрэглээний мөнгөтэй байлгахад санаа тавьдаг. Энэ нь эдийн засгийг таг зогсоочихгүй байхад чухал нөлөөтэй. Ийм учир авцалдаатай юм шүү гэдгийг тэртээ дээр 1930-аад онд эдийн засагч эрдэмтэн Жон Кейнс хэлээд өгчихсөн байдаг. Бид үүнийг: зохицуулалттай капитализм гэж нэрлэдэг. Капитализмын тухай Товч бөгөөд тодорхой цувралын“Нийгмийн хариуцлагатай эдийн засаг” 2-р дэвтрээс дэлгэрүүлэн уншаарай. 19 Зарим хүмүүс:”Нийгмийн баримжаат төр хэтэрхий өндөр зардалтай” гэж үздэг. Ингэж боддог хүмүүс эхлээд дараах хоёр асуултад хариулаад үзэх хэрэгтэй. Нийгмийн баримжаат төрийг хаанаас санхүүжүүлдэг вэ? Хариулт нь: Бид бүгдээрээ санхүүжүүлдэг. Бид бүгдээрээ татвар болон цалингийн нэмэлт зардалд төлсөн мөнгөөрөө нийгмийн баримжаат төрөө санхүүжүүлдэг. Их юмтай нь ихийг төлнө гэдэг зарчим энд үйлчилдэг. Нийгмийн баримжаат төрөөс хэн мөнгө авдаг вэ? Хариулт нь мөн дээрхийн нэгэн адил: Бид бүгдээрээ. Сувилагч нарын цалинг төлөх, ахмадуудын тэтгэврийг олгох, дунд сургуулийн сурагчдын сурах бичгийг хэвлүүлэх, шинэ зам тавих зэрэгт нийгмийн баримжаат төрд мөнгө хэрэгтэй. Нийгмийн баримжаат төр хэт өндөр зардалтай байна гэж гомдоллодог хүмүүс үнэн хэрэг дээрээ“Сувилагч нарын цалин хэтэрхий өндөр байна, өндөр настнууд хэтэрхий өндөр тэтгэвэр авч байна, боловсролд оруулдаг хөрөнгө оруулалтыг бууруулах хэрэгтэй” гэж хэлж байгаатай агаар нэг. 20 Зарим нь“Орлого өндөртэй хүмүүс хэтэрхий өндөр татвар, шимтгэл төлж ачааны хүндийг үүрч байна” гэж гомдоллодог. Чухам энэ зарчим нь нийгмийн баримжаат төрийн үндсэн зарчим бөгөөд“Их юмтай нэг нь бага юмтай нэгнээсээ илүү татвар, шимтгэл төлдөг”. Бид хүмүүст даахынх нь хэрээр ачаа үүрүүлдэг. Өөрөөр хэлбэл, цалингийн нэмэлт зардлыг хүмүүст бүтээмжийнх нь хэрээр үүрүүлдэг. “Бид хүчтэй мөрөн дээр ачааны хүндийг үүрүүлдэг” гэж социалдемократ Франц Мюнтерферинг энэ зарчмыг тайлбарласан байдаг. Энэ тэгээд шударга бус гэж үү? Үгүй ээ! Цалингийн нэмэлт зардал буюу татвар шимтгэл өндөр төлдөг хүмүүстээ нийгмийн баримжаат төрийн зүгээс давуу талуудыг бүрдүүлж өгдөг. 1. Нийгмийн баримжаат төр хүн бүрийн нийгмийн баталгааг хангадаг. Амьдрал сайтай хүмүүсийн нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг нэгэн адил хангадаг. Тэдэнд ямар нэгэн асуудал тулгарвал тэдний нийгмийн баталгааг нэгэн адил хангадаг. Энэхүү баталгаат байдал нь тэдэнд ямар нэгэн эрсдэлтэй зүйлийг айдасгүй хийх эрх чөлөөг олгодог. Жишээ нь: шинээр хувийн компаниа байгуулах гэх мэт. 2. Судалгаагаар: Тэгш байдал хангагдахын хэрээр хүмүүс илүү аз жаргалтай болдог гэдэг нь батлагдсан. Баян хоосны ялгаа багатай оронд бүх хүн сэтгэл хангалуун амьдардаг. Энэ бол ойлгомжтой. Гудамжинд нь зөвхөн ядуус зогсож байдаг оронд саятнууд нь ч гэсэн тэгтлээ баяр хөөртэй амьдарч чаддаггүй. 21 3. Төр аюулгүй байдлыг хангаж, дэмжлэг үзүүлэх ёстой. Аливаа улсын бүх иргэд нийлээд төрөө бүрдүүлж байдаг. Тухайн улс оронд амьдарч буй бүх иргэд төрийнхөө хамгаалалтад байдаг. Төр бүх хүмүүсийн эрхийг баталгаажуулж бүгдэд нь шударга боломж олгодог. Хүн бүр эрх чөлөөтэй байх, хувийн өмчтэй байх эрхтэй. Төр эдгээр эрхүүдийг нь хамгаалдаг. Жишээлбэл, цагдаа. Төр иргэддээ санаа тавих ёстой. Төр иргэдийнхээ нийгмийн эрхүүдийг хамгаалдаг. Жишээлбэл: сайн боловсрол олгож, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Үүний тулд бидэнд нийгмийн баримжаат төр хэрэгтэй. Бид нийгмийн баримжаат төрөө санхүүжүүлэх замаар бүгдээрээ ардчилалд хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь хүчтэй нийгмийн баримжаат төртэй орны иргэд нийгэмдээ илүү идэвхтэй оролцоотой байдаг. Нийгмийн баримжаат төр нь иргэдийн төлсөн татвар ба цалингийн нэмэлт зардлыг боломж бүрдүүлэх болон мөнгийг дахин хуваарилахад ашигладаг. 22 2.3 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ЮУГ ХҮСДЭГ ВЭ? Нийгмийн ардчилалд хүчирхэг нийгмийн баримжаат төр маш чухал. Хүчирхэг нийгмийн баримжаат төртэй оронд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгждэг. Зөвхөн хүчирхэг нийгмийн баримжаат төртэй оронд бүх хүний амьдралын баталгаа хангагдсан байдаг. Зөвхөн хүчирхэг нийгмийн баримжаат төртэй орны иргэд хоорондоо эвсэг амьдарч чаддаг. Зөвхөн хүчирхэг нийгмийн баримжаат төртэй орны бүх хүн бодитой оролцоотой байж хамтын шийдвэрт хүрч чаддаг. Нийгмийн баримжаат төрийн тусламж үйлчилгээг боломжит дээд хэмжээнд хүргэхийн тулд төрийн зохион байгуулалт ухаалаг байх ёстой. Асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадамжтай нийгмийн баримжаат төрийн талаар 18-р хуудас 2-р бүлэг болон 63-р хуудас 4-р бүлгээс дэлгэрүүлэн уншаарай. 23 3 ШУДАРГА ЁС Гуравдугаар бүлэгт шударга ёстой холбоотой асуудлыг авч үзнэ. Социалдемократууд бүх хүн нийгэмд хүний ёсоор, эрх чөлөөтэй амьдардаг байгаасай гэж хүсдэг. Үүний төлөө бид боломж ба нийгмийн баялгийг дахин хуваарилах ёстой. Дахин хуваарилалтыг яаж шударгаар зохион байгуулах вэ? Ямар шалгуурын дагуу хуваарилбал шударга болох вэ? ГСДН-ын мөрийн хөтөлбөрт: “Шударга ёс нь хүн бүрийн хүний дайтай амьдрах тэгш эрх дээр суурилдаг. Шударга ёсны зарчим нь нийгмийн гарал үүсэл ба хүйсийн ялгаанаас үл хамааран хүн бүр тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдсан байхыг шаарддаг.” гэж бичсэн байдаг. Нийгмийн шударга ёсыг хангах нь нийгмийн ардчиллын томоохон зорилт юм. Энэ зорилтыг хангахын тулд бид нийгмийн баялаг болон боломжуудыг аль болох шударгаар хуваарилах ёстой. Шударга ёсыг хангахын тулд хүн бүрд байгаа бүх зүйлийг байнга тэгш хуваана гэсэн үг биш. Мөн хүн бүр юу хүснэ, түүнийгээ авна гэсэн үг ч биш. Шударга ёс бол дахин хуваарилалт хийнэ гэсэн санаа. Эрх чөлөөтэй, хүний ёсоор амьдрахад хүрэлцэхгүй байгаа бага юмтай хүмүүст юм нэмж өгдөг. Харин хангалттай хэмжээнээс илүү гарах юмтай хүмүүс нь түүнээсээ бусдадаа илүүчилнэ. Дахин хуваарилалтыг дараах дөрвөн шалгуурын дагуу хийж болно. Эдгээр нь: тэгш байдал, бүтээмж, хэрэгцээ, боломж юм. 24 3.1 ТЭГШ БАЙДАЛ Тэгш байдлын зарчим нь нийгмийн баялаг болон боломжийг бүх хүнд тэгш хуваарилахыг шаардаж байдаг. Хэрвээ бид тэгш байдлын зарчмын дагуу дахин хуваарилалтыг хийнэ гэвэл: Бүх хүнд тэгш хуваарилах ёстой болно. Бидний амьдарч буй нийгэмд тэгш байдлын зарчим гарааны цэг нь юм. Жишээлбэл: Хуулийн өмнө бүх хүн тэгш байдаг. Мөн: Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд тэгш эрхтэй. Жишээ нь: тэгш сонгууль Бүх хүн сонгох, сонгогдох тэгш эрхтэй гэдэг зарчмыг өнөө үеийнхэн мэдээж ш дээ, ойлгомжтой гэж хэлнэ. Энэ нь санал бүр ижил үнэ цэнтэй гэсэн санаа. Олон жилийн өмнө баян хүмүүсийн санал ядуу хүмүүсийнхээс илүү үнэлэмжтэй байсан юм. Үүнийг гурван ангит сонгуулийн эрх гэж нэрлэдэг байжээ. 18 нас хүрсэн эрэгтэй ба эмэгтэй хүн бүр саналаа өгөх эрхээ эдэлдэг бол сонгуулийн тэгш эрх хангагдсан гэсэн үг. Дээр үед ийм байгаагүй. Германы эмэгтэйчүүд 1919 оноос сонгох эрхээ эдэлдэг болсон. ГСДН Фридрих Эбертийг намын дарга байхад эмэгтэйчүүдэд сонгох эрхийг нь олгосон юм. Тэгвэл тэгш байдлын зарчмыг ямагт, бодлогын бүх талбарт хэрэгжүүлэх ёстой юу? Тэгш байдлын зарчмыг нийгмийн бодлогын бүх талбарт мөрдөнө гэвэл иргэн бүр төрөөс адил тэгш дэмжлэгийг авах ёстой болно. Тухайн иргэнд хэрэгтэй байгаа эсэхээс үл хамааран иргэн бүр төрөөс тэгш туслалцаа, тэгш дэмжлэгийг авна. Практик дээр туйлын тэгш байдлыг ямар нэг болзолгүй хэрэгжүүлээд байх боломж огт байхгүй. 25 Эрүүл мэндийн даатгалын жишээ Зарим хүмүүс өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэйгээр амьдралыг туулах хэрэгтэй болдог. Тэд төрөөс тусламж дэмжлэг авдаг. Зарим хүн бүх амьдралаа эрүүл энх өнгөрүүлдэг. Эрүүл хүмүүс төрөөс тусламж авдаггүй. Тэгэхлээр төр эрүүл мэндийн салбарт хүн бүрд тэгш тусламж үзүүлдэггүй. Ажилгүйдлийн тэтгэмжийн жишээ Ажилгүй болсон хүнд төрөөс ажилтай байх үедээ авч байсан цалингийнх нь тодорхой АЖИЛГҮЙД ТГЭМЖ ЛИЙН ТЭ хувийг тэтгэмж болгон олгодог. Бүх хүн ижил цалин авдаггүй. Төрөөс ч бүх хүнд ижил хэмжээний ажилгүйдлийн тэтгэмж олгодоггүй. Үүнийг бид шударга байна гэж үзэх үү? ГСДН-ын мөрийн хөтөлбөрт: “Хүн бүр адилгүй байдаг. Эцэг эхээс харилцан адилгүй авьяас чадварыг өвлөн төрсөн байдал болон ямар эцэг эхээс төрсөн нь хүний насан туршийн амьдралыг нь тодорхойлдог байж таарахгүй.” гэж бичсэн байдаг. Иймээс шударга ёсны зарчим нь орлого, хөрөнгө, эрх мэдлийн хуваарилалтаар дамжуулан илүү тэгш байдлыг хангахыг шаардаж байдаг. Хуваарилалт хэтэрхий их зөрүүтэй байх юм бол амьдралын боломжийн тэгш байдалд аюул учруулдаг. Чухам иймээс л нийгмийн ардчилал чухал юм. Амьдралын тэгш боломжоор хангана гэдэг нь бүх хүнийг тэгшитгэнэ гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ: Амьдралын тэгш боломжийг бүрдүүлж өгснөөр хувь хүн бүрд өөрийнхөө хүсэл сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэх орон зайг бүрдүүлж өгнө” гэсэн утгатай юм. 26 Нийгмийн ардчилал үүнд дараах хариултыг өгдөг. “Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй. Социалдемократууд хүн бүрийн авьяас, боловсрол, нийгмийн байдлаас үл хамаарах хэмжээнд хүртэл гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлж хараахан чадаагүй байна.” гэдгийг бид практикаас мэднэ. Товчоор хэлбэл: Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн өмнө баян гэр бүлээс гаралтай хүүхдүүдээс тэс өөр амьдралын боломж хүлээж байдаг. Төр нь боломж муутай хүмүүст туслах үүрэгтэй. Учир нь бүх хүн тэгш боломжоор хангагдах ёстой. 27 3.2 ХЭРЭГЦЭЭ Эдийн засгийн томоохон сэтгэгчдийн нэг Карл Маркс 200 жилийн өмнө шударга ёсны талаар “Хүн бүр чадлынхаа хэрээр, хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр” хэмээн бичиж байжээ. Тэрбээр“Хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд хэрэгцээнийхээ хэрээр авах юм бол бүх хүмүүс сайн сайханд хүрнэ” хэмээн бодож байжээ. Өөрөөр хэлбэл хэрэгцээнийх нь хэрээр хуваарилна гэсэн санаа. Энэ нь нийгмийн баримжаат төрийн нэгэн чухал зарчим. Өвчилсөн хүнд шаардлагатай эмчилгээг нь хийх хэрэгтэй. Хэрвээ бид хуваарилалтыг хэрэгцээнийх нь хэрээр хийх юм бол дараах асуудалтай тулгарна. Хүний бодит хэрэгцээг яаж тодорхойлох вэ? Ядуурлын шугам ба хүний ёсоор амьдрахад шаардагдах хэрэгцээ хоёр хоорондоо зөрүүтэй. Энэ зөрүү бол маш чухал. Нийгмийн ардчиллыг дэмжигчид нийгмийн бүх гишүүн хүний дайтай амьдрах ёстой гэж үздэг. Мөн хүмүүс оролцооны боломжоор хангагдсан байх ёстой. 28 Харилцуур утас, телевиз, интернэтийн жишээ Жаран жилийн өмнө гэртээ харилцуур утастай бол тасархай тансаг хэрэглээтэй өрхөд тооцогддог байжээ. Зөвхөн баячууд гэртээ телевиз худалдан авч чаддаг, интернэт бол сураггүй байсан үе. Харин өдгөө харилцуур утас ба интернэт үндсэн хэрэглээнд тооцогддог болжээ. Интернэтийн сүлжээнд холбогдоогүй хүмүүс мэдээллээр дутмаг учраас саналаа хэлж оролцоотой байх боломж нь төдий чинээ тааруу байдаг. Телевизор, харилцуур утас, интернэтийн сүлжээ нь өдгөө наад захын хэрэглээнд тооцогддог болсон тул нийгмийн баримжаат төр эдгээр өөрчлөлтөд дасан зохицож байна. Нийгмийн баримжаат төр ямар нэгэн туслалцаа хэрэгтэй байгаа бүх хүмүүсийн өмнө тэгш хариуцлага хүлээх ёстой юу? Зарим хүмүүс өөрсдөө буруугүй ч ажилгүй болдог. Зарим хүмүүс өөрсдийн буруугаас болж маш хүнд байдалд ордог. Тухайн хүний буруутай эсэхээс үл хамааран нийгмийн баримжаат төр бүх хүмүүст адилхан санаа тавих ёстой юу? Эдгээр асуултад хариулах амаргүй. Гэхдээ хэрэгцээнийх нь дагуу хуваарилах зарчим нь нийгмийн ардчиллыг дэмжигчдийн хувьд маш чухал. Хүн бүрд хэрэгтэй байгаа зүйлийг нь өгөх хэрэгтэй гэдэг шаардлага эв санааны нэгдлийн үндсэн санаануудын нэг. Нийгмийн баримжаат төрийн зарим салбарт дээрх үндсэн санаа амжилттай хэрэгжиж байна. 29 Нийгмийн халамжийн жишээ: Германы төр урт хугацаанд ажилгүй байгаа бүх хүний АЖИЛГҮЙД ТГЭМЖ ЛИЙН ТЭ нийгмийн үндсэн баталгааг хангадаг. Энэ нь их хэмжээний мөнгө биш, харин хүний дайтай амьдрах амьдралын стандартыг хангах хэмжээний мөнгө юм. Эрүүл мэндийн үйлчилгээний жишээ: Германы төр өвчилсөн бүх хүнд шаардагдах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг. Үүний төлөө бүх хүн эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг. Нийгмийн ардчилал юуг хүсдэг вэ? Социалдемократууд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах зарчим нийгмийн бодлогод чухал үүрэгтэй байгаасай гэж хүсдэг. Хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах зарчмыг нийгмийн бодлогын бүх салбарт хэрэглэхэд хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ, нийгмийн бүх гишүүдийг хүний дайтай амьдруулах, оролцоотой байх боломжоор хангах зорилтоосоо бид ухрахгүй. Манай нийгэмд хэн ч ядуу зүдүү, эсвэл ядуурлын шугам дээр амьдрах ёсгүй. Харин бүх хүн хүний дайтай амьдрах ёстой. Манай нийгэмд бүх хүн хүний ёсоор, оролцоотой амьдрах ёстой. 30 3.3 БҮТЭЭМЖ Ижил хөдөлмөрт ижил цалин! Олон хүн“Зөв. Энэ бол шударга” гэж хэлдэг. Гэхдээ энэ нь“Илүү хөдөлмөрч, илүү өндөр бүтээмжтэй ажилладаг хүн илүү цалин авна” гэсэн санаа. Харин үүний цаана ажил хийж байхдаа өндөр цалин авч, өндөр шимтгэл төлж байсан хүн илүү өндөр тэтгэвэр авна гэсэн санаа агуулагдаж байдаг. Үүнийг олон хүн шударга гэж үздэг. Энэхүү зарчмыг бүтээмжийн шударга ёс гэж нэрлэдэг. Нийгмийн баримжаат төрийн олон салбарт бүтээмжийн шударга ёсны зарчим үйлчилдэг. АЖИЛГҮЙД ТГЭМЖ ЛИЙН ТЭ Ажилгүйдлийн даатгалын жишээ: Өндөр цалинтай хүн өндөр шимтгэл төлдөг. Хэрвээ хэн нэгэн ажилгүй болчихвол ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ өмнө нь төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаардаг. Тэтгэврийн жишээ: Тэтгэврийн даатгалын шимтгэл өндөр төлсөн даатгуулагч хожим нь илүү өндөр тэтгэвэр авна. 31 Боловсролын систем дээр: Энд орлогын асуудал яригдахгүй, харин дүнгийн асуудал яригдана. Сургуульд илүү сайн дүнтэй сурсан сурагчдын их дээд сургуульд элсэн суралцах боломж илүү өндөр байдаг. Үр дүн бол нийгмийн баримжаат төрийн нэгэн чухал зарчим юм. Үр дүн буюу бүтээмжийн зарчмын хэрэгжилт дээр зарим асуудал үүсдэг. Үр дүн гэж юу вэ? Та хэрэм барьж буй хоёр өрлөгчин байна гээд төсөөлөөд үз. Нэг нь уран гартай, ур чадвар сайтай, удаан бөгөөд нухацтайгаар хичээнгүйлэн ажиллана. Заримдаа энүүгээр тэрүүгээр зугаалж яваад эгэн ирмэгцээ хурдан хугацаанд ажлаа гялалзтал амжуулж орхино. Нөгөөдөх нь ур чадварын хувьд нөгөө ажилчнаас огт дутахгүй сайн өрлөгчин. Маш их хичээнгүйлэн ажиллаж цаг их зарцуулдаг ч ажлаа цагт нь амжуулдаг. Эцсийн дүндээ хоёр өрлөгчний бүтээмж адилхан. Хоёр өрлөгчний хэнийг нь илүү үр дүнтэй ажилласан гэж үзэх вэ? 32 Бүтээмжээс үүдэлтэй орлогын зөрүү хэр хэмжээнд байвал шударга байна гэж үзэх вэ? Таны урдуур хар өнгийн Мерседес бенз машин аажуухан явж өнгөрлөө гээд төсөөлдөө. Арын суудал дээр нэгэн эмэгтэй сууж явна. Эмэгтэй нь менежер, долоо хоногт 70 цаг ажилладаг. Тэрээр наян ажилтантай хэлтсийг удирддаг. Жолооч нь машинаа жолоодно. Жолооч долоо хоногт 30 цаг ажилладаг. Жолооч замын хөдөлгөөнд анхааралд болгоомжтой оролцож хурдан бөгөөд аюулгүй жолоодох үүрэгтэй. Менежер жолоочоос илүү өндөр цалин авах нь ойлгомжтой. Гэхдээ цалингийн зөрүү хир хэмжээнд байвал шударга цалин гэж үзэх вэ? Хоёр дахин илүү байвал шударга гэж үзэх үү? Арван хоёр дахин илүү бол яах вэ? Бүр 100 дахин илүү бол яах вэ? Хөлсгүй бүтээмж? Хүн бүр хөлстэй хөдөлмөр эрхэлдэггүй. Олон хүмүүс сайн дурын ажил хийдэг. Тэд гэр бүлийнхээ өвчтэй гишүүнийг асрах, эсвэл спортын баяр зохион байгуулах зэргээр сайн дурын ажил хийдэг. Ихэвчлэн эмэгтэйчүүд санхүүгийн ямар нэгэн урамшуулалгүйгээр хүнд хөдөлмөр эрхэлдэг. Тэдний бүтээмжийг мөнгөөр урамшуулахгүй байгаа нь шударга ёсонд нийцэх үү? Харилцан адилгүй нөхцөлүүд Дахин нэг жишээ авъя: Та хоёр залуухан гар урчуудыг төсөөл дөө. Нэг нь аавынхаа компанид ажлын гараагаа эхэлсэн. Тэр шаргуу ажиллаж аавынхаа компани болон үйлчлүүлэгчдийг өвлөн авна. Нөгөө ажилтан өөрийнхөө гараар компаниа хөл дээр нь босгож ирэх ёстой. Тэр мөн л туйлын шаргуу, өндөр бүтээмжтэйгээр ажилладаг ч компани нь мэдээж удаанаар урагшилна. Аавынхаа компанид ажлын гараагаа эхэлсэн ажилтан хувийн байшингаа бариулж байхад нөгөө нь багаж хэрэгслээ худалдан авахын тулд авсан зээлээ л дөнгөж төлж дуусгаж байх жишээтэй. Энэ шударга уу? Бүтээмжийнх нь хэрээр хуваарилах нь нэгэн чухал зарчим. Гэхдээ энд олон асуудал бий. Сүүлийн жишээнээс харахад: Тэгш боломжоор хангагдсан нөхцөлд бол бүтээмжийнх нь хэрээр хуваарилах нь хамгийн шударга зарчим. Бид удахгүй дөрөв дөх зарчимтай танилцах болно. 33 Нийгмийн ардчилал юу хүсэж байна вэ? Бүтээмжийнх нь хэрээр хуваарилах зарчим бол чухал. Энэ зарчим тэтгэвэр болон ажилгүйдлийн даатгалд чухал зарчим. Олон хүмүүс үүнийг шударга байна гэж үздэг. Социалдемократууд бүтээмжийнх нь хэрээр хуваарилах зарчим чухал ч нийгмийн бүх салбарт шийдвэрлэх зарчим байх ёсгүй гэж үздэг. Бүх хүн ижил авьяас чадвартай төрдөггүй учраас бүтээмж нь ойролцоо байдаггүй. Иймээс нийгмийн бодлогод бүтээмжээс илүү хэрэгцээ болон боломжийн тэгш байдлыг харгалзан үзэх ёстой гэж үздэг. Нийгмийн ардчилал нь нийгмийн бодлогын зарим хэсгийг өөрчлөхийг хүсэж байна. Жишээлэхэд боловсрол болон эрүүл мэндийн бодлогыг өөрчлөхийг хүсэж байна. Эхлээд хүн бүрийг гарааны тэгш боломжоор хангаж байж дараа нь бүтээмжийнх нь хэрээр хуваарилах тухай ярих хэрэгтэй. 34 3.4 БОЛОМЖУУД Бид одоог хүртэл хуваарилалтын гурван хэлбэртэй танилцлаа. Тэгш хуваарилалт буюу тэгш байдлыг хангах, хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах болон бүтээмжийнх нь хэрээр хуваарилах. Эдгээр зарчмыг нийгмийн баялаг болон орлогын хуваарилалтад баримталдаг. Харин хуваарилалтын сүүлчийн хэлбэрт дээрхээс өөр зүйлийн хуваарилалтын талаар ярина. Энэ бол боломжийг хуваарилах асуудал. Бидний зорилго: Хүн бүрийг төрсөн цагаас нь эхлээд тэгш боломжоор хангах. Боломжийн тэгш байдлыг хангах зорилт нь нийгмийн ардчиллын үндсэн санаануудын нэг юм. Боломжийнх нь хэрээр хуваарилах тухай ярихаасаа өмнө хэдэн асуулт асууя. 35 Ер нь хүмүүсийн гарааны нөхцөлд нөлөөлөх боломж бий юу? Хүн бүр адилхан төрдөггүй. Хүмүүс өөр өөр авьяас чадварыг өвлөн төрдөг. Зарим хүн хэлний авьяастай төрдөг бол зарим нь хөгжмийн авьяастай төрдөг. Зарим нь ямар нэгэн супер авьяасгүй төрөх нь бий. HOLA! Тэдний эцэг эхийн гэр бүлийн байдал харилцан адилгүй. Зарим хүн баян гэр бүлд төрдөг. Зарим хүүхдийн өдөр тутмын амьдрал тарчигхан байдаг. 36 Хүмүүс өсөж төрсөн гэр бүлээ харилцан адилгүй мэдлэгтэйгээр орхин гардаг. Зарим хүн өндөр боловсрол, соёлтойгоор төрсөн гэрээсээ гардаг. Зарим хүүхэд зөвхөн телевизээс үзсэн, сонссон мэдлэгтэйгээр төрсөн гэрээ орхидог. Хүмүүсийн хүмүүжил өөр өөр байдаг. Зарим хүн“Миний өмнө бүх хаалга нээлттэй” гэдэг бодолтойгоор өсөж том болдог. Зарим нь“Чи бол байдаг л нэг охин. Чи тэртэй тэргүй юу ч чадахгүй” гэдэгт суралцдаг. ДИПЛОМ Германы залуучуудын гарааны нөхцөл хоорондоо асар зөрүүтэй байна. Гэсэн хэдий ч хүүхдүүд тэгш боломж, бололцоог ашиглаж чаддаг байх ёстой. 37 Хүн бүрд тэгш боломж яаж бүрдүүлэх вэ? Төр бүх хүнд тэгш боломж бүрдүүлэхэд нөлөөлж чадна. Тарчиг буюу бага юмтай амьдралд хөл тавьж байгаа нэгэнд нь төрөөс дэмжлэг үзүүлдэг. Харин гараан дээрээ хангалуун амьдралд хөл тавьж байгаа нэг нь бол өөрөө өөртөө боломж бололцоог бүрдүүлж чадна. Гэрийн даалгаврын жишээ: Та Болд гэдэг хүү, Уянга гэдэг охин хоёрыг төсөөлөөрэй. Тэд нэг сургуулийн нэг ангид хамтдаа сурдаг, хоёулаа математикийн хичээл дээрээ хасах үйлдлийг сурч байгаа. Харин хоёулаа хасах үйлдэлтэй тоо бодох гэрийн даалгавар багшаасаа авсан. Чухам яаж бодоод байгааг нь хоёулаа сайн ойлгоогүй. Болд бол азтай хүү. Аав нь цаг зав ихтэй. Аав нь түүний хичээл номд туслах боломжтой тул хасах үйлдлийг дахин зааж өгнө. Болд ааваараа заалгаад чухам яаж бодоод байгааг ойлгоод авсан тул гэрийн даалгавраа торох юмгүй хийж чадлаа. Аав нь туслах уу? 38 Уянгад харин Болд шиг аз тохиосонгүй. Уянгын эцэг эх цалин багатай ажил хийдэг учраас мөнгөний гачигдалд орохгүйн тулд илүү урт цагаар ажиллах хэрэгтэй болдог. Эцэг эх нь ажил тараад ирэхдээ маш их ядарсан байдаг учраас Уянгад хасах үйлдлийг чухам яаж боддогийг ой тойнд нь ортол тайлбарлаад өгч чадахгүй. Уянга шөнө дөлөөр ганцаараа сууж гэрийн даалгавраа хийдэг. Чухам яаж боддогийг тэр хараахан сайн ойлгоогүй хэвээр. Иймэрхүү байдлаар хоёр хүүхдийн амьдрал үргэлжилсээр. Болдод аав нь ойлгоогүй зүйлээ ойлгоход нь тусална. Болдоогийн сурлагын амжилт дээшилж улам сайн сурсаар. Уянга даалгавраа хийж амжилгүй явсаар сурлага нь улам муудсаар. Уянгын боломж ч тэр хэрээр муудсаар. Уянгад яаж туслах вэ? Жишээлбэл өдөр өнжүүлэхтэй сургуульд явуулж болно. Уянга хичээлээ тараад сургууль дээрээ үлдэнэ. Гэрийн даалгавраа хийхэд нь өдөр өнжүүлэхийн багш нар нь тусална. Хэрвээ Уянга ямар нэг зүйлийг ойлгоогүй бол ойлготол нь сайн тайлбарлаж өгнө. Өдөр өнжүүлэхтэй сургуулиуд боломжийн тэгш байдлыг бий болгоход илүү сайн тусалж чадна. 39 Нийгмийн ардчилал юу хүсэж байна? Социалдемократууд “Нийгмийн баримжаат төр боломжийн тэгш бус байдлыг бууруулах үүрэгтэй” гэж үздэг. Боловсролын бодлогын жишээ: Боловсролын салбар боломжийг тэгш хуваарилахад хамгийн чухал үүрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдөө туслах боломжтой, өөрсдөө амжихгүй байлаа ч нэмэлт сургалтад төлөх мөнгөтэй байдаг. Ядуувтар эцэг эхчүүд илүү урт цагаар ажиллах ёстой, хүүхдүүдийнхээ нэмэлт сургалтад зарцуулах мөнгө тэдэнд байдаггүй. Иймээс нэмэлт сургалт үнэ төлбөргүй, шаардлагатай байгаа бүх хүүхдүүдэд нээлттэй байх ёстой. Төр нэмэлт сургалтыг аль болох эрт эхлэх тусмаа үр дүн нь илүү сайн байдаг. ГСДН-ын Хамбургийн хөтөлбөрт: “Амьдралын тэгш боломжоор хангана гэдэг нь хүн бүрийг тэгшитгэнэ гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ: Хувь хүмүүст сонирхол, ур чадвараа хөгжүүлэх орон зайг нь бүрдүүлж өгнө гэсэн үг. Хүмүүс эцэг эхээс харилцан адилгүй авьяас чадварыг өвлөн төрдөг. Харин тэдний төрөлхийн тэгш бус байдал, нийгмийн гарал үүсэл нь тэдний нийгмийн хувь заяаг нь насан туршид нь тодорхойлдог байж таарахгүй. Хүмүүсийн амьдралын замнал, хувь заяа төрөхөөс нь өмнө зурагдчихсан байдаг байж таарахгүй. МӨРИЙН ХӨТӨЛБӨР 40 3.5 НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ЮУ ХҮСДЭГ ВЭ? Шударга ёс нь нийгмийн ардчиллын үнэт зүйлсийн нэг. Нийгмийн ардчиллыг дэмжигчид хуваарилалтыг шударга хийж харилцан бие биедээ тусалсан нөхцөлд бүх хүн эрх чөлөөтэй амьдрах боломжтой гэдгийг мэддэг. • Хэрвээ бид нийгмийн бүх гишүүн оролцоотой байх ёстой, оролцооны боломжуудаар хангагдсан байгаасай гэж хүсэж байгаа бол боломж болон нийгмийн баялгийг аль болох шударгаар хуваарилах ёстой. • Хуваарилалтыг шударга байлгахын тулд социалдемократууд дараах дөрвөн хүчин зүйлсэд ямагт анхаарал хандуулж байдаг. Тэгш байдал, хэрэгцээ, бүтээмж, боломж • Харин эдгээр дөрвөн хүчин зүйлс нь бодлогын талбар бүрд ижил жин дардаггүй. Зарим салбарт бүтээмж илүү чухал бол зарим салбарт хэрэгцээ илүү чухал байдаг. • Харин боломжийн тэгш байдал бол бусад гурван хүчин зүйлсээс илүү чухал. Аль болох олон хүний нийгмийн оролцоог хангахын тулд нийгмийн баримжаат төр нь нэн тэргүүнд тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Боломжийн тэгш байдлыг хангах нь нийгмийн ардчиллын хамгийн чухал зорилт юм. 41 4 НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР БАЙШИНТАЙ АДИЛ Дөрөвдүгээр бүлэгт бид нэгэн харьцуулалт хийж үзнэ. Аливаа улс орны нийгмийн баримжаат төрийн байшин ямар бүтэцтэй байх нь тухайн орны олон хүчин зүйлээс хамаардаг. Ямар барилгын материалыг ашигласан бэ? Тухайн орон барилгын ямар зургийн дагуу байшингаа барихаар шийдэв? Ямар архитектор барилгын төслийг зурсан бэ? Шинээр баригдсан дүүргийн гудамжаар зугаалж яваа хүн“Энд хөршийнхөө байшинтай ижил байшин нэгээхэн ч байхгүй юм байна” гэдгийг тэр даруйдаа олж хардаг. Зарим байшинг туйпуугаар, заримыг нь модоор барьжээ. Заримыг нь шатаасан тоосгоор, заримыг нь орчин үеийн барилгын материалаар өнгөлсөн байна. Ямар барилгын материал ашигласнаас хамаараад томоохон ялгаа гардаг. 42 Гэхдээ байшингууд зөвхөн ямар материалаар баригдсан гэдгээрээ ялгаатай байдаггүй. Ихэнх байшин өөр өөр барилгын зургийн дагуу баригдсан байдаг. Нэг байшин өмнөө цэцэрлэгтэй, хүүхдийн гурван өрөөтэй. Өөр нэг байшин том зочдын өрөө ба нэг тагттай. Байшин ямар байх нь архитекторын зурсан зургаас хамаардаг. Архитектор бүрд өөрийн гэсэн хэв маяг байдаг. Зарим архитектор нь илүү энгийн, орчин үеийн загваруудаар дагнадаг бол бусад нь илүү чамин, жаахан хуучинсаг маягийн загваруудаар дагнадаг. Байшин бүр өөр байдгийн адил дэлхийн улс орнуудын нийгмийн бодлого өөр өөр байдаг. Энэхүү бүлэгт бид энэхүү ялгаатай байдлыг юу гэж тодорхой нэрлэж болдгийг харуулах болно. Үүний тулд бид нийгмийн баримжаат төрийг байшинтай зүйрлээд байгаа юм. 43 4.1 БАРИЛГЫН МАТЕРИАЛУУД Нийгмийн бодлогын барилгын материалууд болон багаж хэрэгслүүд нь төрийн үйлчилгээний хэлбэрүүд юм. Энд бид хамгийн чухал дөрвөн хэрэгсэл буюу хэлбэрийг танилцуулах болно. Мөнгө Нийгмийн бодлогын хамгийн чухал хэлбэр бол маш энгийн: Энэ бол мөнгө. Төр тодорхой хүнд нөхцөлд орсон хүмүүсийн данс уруу мөнгөн шилжүүлэг хийдэг. Хүмүүс мөнгөн тусламж авах эрхтэй. Ажилгүй болсон хүнд төрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Насан өндөр болсон хүнд өндөр насны тэтгэвэр олгодог. Хүүхдүүд нь тодорхой насанд хүртэл эцэг эхэд нь хүүхдийн мөнгө олгодог. Төрийн үйлчилгээ Гэхдээ төр мөнгөн шилжүүлэг хийхээс илүү ихийг хийж чадна. Төр хүмүүст практик туслалцааг үзүүлдэг. Эмч нар, хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгчид, багш нар бусад төрийн албан хаагчид нийгмийн баримжаат төрийн үйлчилгээг үзүүлж байдаг. Өвчтөнд эмч, сувилагч нар оношилгоо, эмчилгээ хийдэг. Хүүхдийн цэцэрлэгийн орон тоог бий болгож цэцэрлэгт асран хамгаалдаг. Дунд сургуулийн сурагчид, залууст багш нар хичээл заадаг. 44 Материаллаг туслалцаа Мөнгө, ба үйлчилгээнээс гадна төр практик зүйлсийг санал болгодог. Үүнийг бид материаллаг туслалцаа гэж нэрлэдэг. Өвчтөнд эм олгодог. Сургуулийн хүүхдүүдэд ихэвчлэн үнэ төлбөргүй сурах бичиг олгодог. Татвар ба шимтгэл Татвар нь төрийн хэрэгсэлд багтдаг. Бүх хүмүүс татвар ба шимтгэл төлдөг. Төр татвар ба шимтгэлийг нийгмийн даатгалын газрууд төвлөрүүлж дээр нэрлэсэн тэтгэвэр тэтгэмжийг олгож байдаг. Харин татварт өөр бас нэгэн нөлөө байдаг. Татварын хувь хэмжээгээр дамжуулан төр мөнгийг дахин хуваарилж байдаг. Татвар Германд олж буй болон зарж буй бүх мөнгөнөөс тодорхой хэсэг нь төрд очиж байдаг. Татварын олон төрөл байдаг. Орлогод татвар ногдуулдаг. Жишээ нь цалин бодоход татварыг хамтад нь тооцдог. Эсвэл хэрэглээнд тухайлан хүнсний зүйлс, бензин худалдан авч буй зарлагад мөн татвар ногдуулдаг. Шимтгэл Нийгмийн баримжаат төрийн зарим үйлчилгээг шимтгэлээс санхүүжүүлдэг. Жишээ нь: эрүүл мэндийн даатгалд өндөр цалинтай хүмүүс өндөр шимтгэл төлдөг. Орлого багатай хүмүүс бага татвар төлдөг. Өндөр орлоготой хүмүүс арай илүү өндөр татвар төлдөг. Нийгмийн ардчилал “Хүчирхэг мөрөнд ачааны хүндийг үүрүүлнэ” гэдэг зарчимтай. 45 Улс орнууд барилгын ямар материалуудыг ашигладаг вэ? Энд нийгмийн баримжаат төрийн хамгийн чухал хэрэгслүүдийг танилцуулъя. Татвар Нийгмийн баримжаат төрөөс хуваарилдаг мөнгийг хаанаас гаргадаг вэ? Дийлэнх хэсгийг нь татвараас санхүүжүүлдэг. Германд мөнгө эзэмшдэг, мөнгө олдог, зарцуулдаг хүн бүр мөнгөнийхөө тодорхой хэсгийг нь төрд төлж байдаг. Ажилгүйдлийн тэтгэмж Ихэнх оронд ажилгүйдлийн тэтгэмжийг мөнгөн хэлбэрээр олгодог. Ажилтай хүн бүр сарын цалингийнхаа тодорхой хэсгийг даатгалд төлдөг. АЖИЛГҮЙД ТГЭМЖ ЛИЙН ТЭ Ажилгүй болсон хүн бүр даатгалаас мөнгөн тэтгэмж нэхэмжлэх эрхтэй. Ажилгүй болсон хүмүүс ажилтай байхдаа авч байсан цалинг нь орлох хэмжээний мөнгөн тэтгэмжийг төрөөс авдаг. Харин ажилд орж өөрийн орлоготой болсон хүнд даатгалаас олгодог тэтгэмжийг зогсоодог. Зарим орнуудад ажилгүйдлийн тэтгэмж нэг төвшнөөр ахисан байдаг. Төр зөвхөн мөнгөн тэтгэмж олгоод зогсохгүй дээрээс нь үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь төр хүмүүсийн мэргэжил эзэмших болон мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлыг хариуцдаг. Мэргэжлээ дээшлүүлсэн хүмүүсийн ажилд орох боломж дээшилдэг. Германд ажилгүйчүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг явуулдаг. 46 Тэтгэвэр Тэтгэврийг зөвхөн мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгодог. Бүх ахмадууд өндөр насны тэтгэвэр авдаг. Германд ажил эрхэлж байсан бүх хүн тэтгэврийн даатгалаас тэтгэврээ авдаг. Ажил эрхэлж байгаагүй хүмүүс нийгмийн халамжаас суурь тэтгэвэр авдаг. Төр одоо ажил эрхэлж буй хүмүүсийн төлсөн шимтгэл, татвараар тэтгэвэр авагсдын тэтгэврийг санхүүжүүлдэг. Бүх ажилтан, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад бүгдээрээ автоматаар татвар, шимтгэл төлж байдаг. Тэд цалингийнхаа тодорхой хэсгийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлдөг. Ажил олгогчид нь тэтгэврийн даатгалын шимтгэлийн тал хувийг нь төлдөг. Зарим орнуудад суурь тэтгэврийн зэрэгцээ хувийн тэтгэврийн системтэй байдаг. Ажил олгогчид эсвэл банкаар дамжуулан нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж болдог. Илүү өндөр цалин авч байсан хүмүүс насан өндөр болохдоо илүү өндөр орлоготой байдаг. Ингэснээр өндөр настнуудын орлогын зөрүү өндөр болж зарим тэтгэвэр авагсад нь ядуу, зарим нь баян амьдрахад хүрдэг. Зарим талаар Германд ч энэ зөрүү өндөр байдаг. Боловсрол Ихэнх орнуудад ерөнхий боловсролын сургалт болон мэргэжил олгох сургалт нийгмийн баримжаат төрийн нэгэн хэсэг байдаг. Энэ нь төр мөнгөөр тэтгэдэг гэсэн үг биш, харин ерөнхий боловсрол болон мэргэжлийн сургалт нь төрийн үйлчилгээ нд багтдаг гэсэн үг юм. Төрийн үйлчилгээний хэмжээ болон төрөл улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Зарим оронд хүүхдийн цэцэрлэг яслийг төсвөөс санхүүжүүлдэг бол зарим оронд төсвөөс санхүүжүүлдэггүй. Олон оронд дунд сургууль, мэргэжлийн сургалтын өөр өөр хэлбэрүүд зэрэгцэн оршдог. Зарим орнуудын ерөнхий боловсролын систем нэвтрүүлэх чадвар сайтай байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургууль ба мэргэжлийн сургалтын төвүүдийн хооронд шилжих шилжилт, дэвшин суралцах боломж нээлттэй, хялбар байдаг. Зарим орнуудын ерөнхий боловсролын сургуулиуд маш хөшүүн 47 байдаг. Энэ нь хүүхэд бүрд зөвхөн нэг л удаа сонголт хийх боломж олгодог гэсэн үг. Эрүүл мэнд Мөн эрүүл мэндийн салбарт төрөөс мөнгө олгодоггүй, харин үйлчилгээ болон материаллаг туслалцаа үзүүлдэг. Зарим орнууд төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн системтэй байдаг. Эдгээр орнуудад хүн бүр төрд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг, бүх эмч, асрагч нар нь төрийн эмнэлэг, сувилалд ажилладаг гэсэн үг. Зарим орнууд холимог системтэй байдаг. Төрийн болон хувийн эрүүл мэндийн даатгалын газруудтай. Эрүүл мэндийн үйлчилгээний тодорхой хэсгийг хувьчилсан байдаг. Энэ нь сул болон давуу талуудтай. 48 4.2 АРХИТЕКТОРУУД БА БАРИЛГЫН ЗУРГУУД Нийгмийн баримжаат төрийн“Байшингийн хэв шинж” бүрд тохирсон өөр өөр барилгын материалыг ашигладаг. Мөнгөн тэтгэмж, төрийн үйлчилгээ, материаллаг туслалцаа. Ихэнх орнуудад эдгээр гурван төрлийн тусламж үйлчилгээг нэгэн зэрэг ашигладаг. Тэгэхлээр барилгын материалуудыг ямар харьцаатайгаар хооронд нь хольж зуурмагаа бэлтгэх вэ? Зуурмагт орох материалуудыг ямар харьцаатайгаар холих нь барилгын зургийг хэн зурснаас ихээхэн хамаардаг. Ямар архитекторууд байдаг вэ? Хамгийн сайн байшингууд нь ямар дизайнтай байдаг вэ? Энэ хэсэгт бид нийгмийн баримжаат төрийн гурван өөр хэв шинжийг тодорхойлох болно. • Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төр • Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төр • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төр Бид дээрх гурван өөр хэв шинжит нийгмийн баримжаат төрийг хооронд нь амьдралын баталгаа ба нийгмийн давхарга хоорондын зөрүүтэй байдал гэдэг хоёр цэг дээр харьцуулах болно. Амьдралын баталгаа Хүн бүрд амьдралын суурь баталгаа хэрэгтэй. Хүн бүрд толгой хоргодох орон гэр, хоол хүнсээ худалдан авахад хүрэлцэх хэмжээний мөнгө хэрэгтэй. Хүмүүсийн дийлэнх нь үндсэн хэрэгцээгээ хангах мөнгөө ажил хийгээд өөрсдөө олж чаддаг. Тэгвэл өвчтэй эсвэл насан өндөр болсны улмаас ажил эрхэлж чадахгүй, таарч тохирох ажил олж чадахгүй байгаа хүмүүс яах вэ? Эдгээр хүмүүс төрөөс тусламж, дэмжлэг авах эрхтэй юу? 49 Зарим орнуудад хүмүүсийн амьдралын суурь баталгаагаа төрөөс хангуулах эрх нь төдийлөн сайн хангагдаагүй байдаг. Хүмүүс амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахын тулд олдсон ажлаа хийх ёстой болдог. Зарим оронд хүмүүсийн амьдралын баталгаагаа төрөөс хангуулах эрх нь сайн хангагдсан байдаг. Өвчтэй эсвэл насан өндөр болсон хүмүүсийн амьдралын үндсэн хэрэгцээг хангах хэмжээний мөнгийг төсвөөс өгдөг. Эдийн засаг өсөлтгүй болж олон хүмүүс ажилгүй болсон нөхцөлд ч төр дэмжлэг үзүүлсээр байдаг. Нийгмийн давхаргууд Улс орон бүрд их мөнгөтэй, эсвэл мөнгөгүй хүмүүс байдаг. Баян болон ядуу хүмүүсийг олон бүлэгт хувааж болно. Эдгээр бүлгүүдийг бид нийгмийн давхаргууд гэж нэрлэдэг. Доод давхарга, дунд давхарга болон дээд давхарга. Хүмүүсийг бага, дундаж эсвэл өндөр орлоготой гэдгээс нь хамааруулж эдгээр давхаргад хувааж үздэг. Нийгмийн баримжаат төрийн дээр дурдсан гурван хэв шинжийн аль нэгийг нь давамгай агуулсан нийгмийн баримжаат төр эдгээр бүлгүүдтэй хэрхэн харьцдаг вэ? Тухайн орны нийгмийн баримжаат төрийн хэв шинж нь давхарга хоорондын зөрүү нэмэгдэх, эсвэл багасахад нөлөөлдөг үү? 50 4.3 ЛИБЕРАЛ ХЭВ ШИНЖИТ НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй оронд амьдралын хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүс л зайлшгүй шаардагдах тусламж, дэмжлэгийг авдаг. Хүмүүсийн төрөөс дэмжлэг авах эрх тун доогуур түвшинд хангагдсан байдаг. Нийгмийн баримжаат төрд либерал хэв шинж давамгайлж ирэх гол шалтгаан нь эдийн засгийн либерал бодлогыг баримталдаг улс төрийн намууд нийгмийн бодлогыг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой. Нийгмийн баримжаат төрийг татвараар санхүүжүүлдэг. Төрийн үйлчилгээний зардал бага, түвшин доогуур байдаг. Зарим үйлчилгээг хувийн компаниуд санхүүжүүлдэг. Тусламж хэрэгтэй хүмүүст маш хатуу хяналт тавьдаг. Амьдралын баталгаа Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй оронд амьжиргаагаа залгуулахын тулд цалинтай ажилтай байх нь амин чухал. Төрөөс хүмүүсийн амьдралын баталгааг тун доогуур түвшинд хангадаг. Нийгмийн давхаргууд Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй оронд төрөөс олгох тусламж, тэтгэмжийн хэмжээ орлогын хэмжээнээс хамаардаггүй. Хүн бүр ижил хэмжээний тусламж тэтгэмж хүртдэг, ихэнх тохиолдолд хэмжээ нь маш бага байдаг. Өндөр орлоготой хүмүүс өвчлөл эсвэл ажилгүйдэл гэх мэт амьдралын эрсдэлээс хувиараа хамгаалдаг. Тэд үүнийхээ төлөө их хэмжээний мөнгө төлдөг. Ядуус тун доогуур түвшинд төрийн тусламж авах эрхтэй байдаг. Ингэснээр либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад нийгмийн давхарга хоорондын зөрүү улам гүнзгийрдэг. 51 Тосоод авдаг тор Хэрвээ либерал хэв шинжит нийгмийн баримжаат төрийн үйлчилгээг гал, усны аюулын үед байшин дээрээс үсэрсэн хүмүүсийг тосож авдаг тортой зүйрлэх юм бол хамгаалалтын торны сүлжээс нь асар том нүхтэй байдаг. Байшингаас үсэрсэн хүмүүстэй зүйрлэх юм бол торны нүхээр унасан хүмүүс хурдацтайгаар доошилдог. Хэрвээ либерал хэв шинжит нийгмийн баримжаат төрийг байшинтай зүйрлэх юм бол цонх ч үгүй, халаалт ч үгүй байшин гэсэн үг. Ямар улс орон либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй вэ? Жишээлбэл АНУ, Их Британи, Австрали Сэтгэлгээний либерал чиглэлийн тухай Товч бөгөөд тодорхой цувралын 1-р дэвтэр Нийгмийн ардчиллын үндэс номоос дэлгэрэнгүйг уншаарай. 52 4.4 КОНСЕРВАТИВ ХЭВ ШИНЖИТ НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй улс орнуудад туслалцаа шаардлагатай болсон хүмүүс олон талаас туслалцаа дэмжлэг авдаг. Хүмүүс дэмжлэг авах эрхтэй. Гэхдээ хүмүүсийн тусламж авах эрх тэгш бус хангагдсан байдаг. Нийгмийн баримжаат төр нь шимтгэлээс санхүүждэг, шимтгэлийн хэмжээ нь ажил хийгээд олж буй орлогын хэмжээнээс хамаардаг. Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнууд бүх хүндээ тэгш ханддаггүй. Нийгмийн бодлого нь нь зарим мэргэжлийн бүлгүүдэд давуу талыг үүсгэдэг бол зарим мэргэжлийн хүмүүсийг хохироодог. Сул болон давуу талууд нь нийгмийн баримжаат төрийн зохион байгуулалтаас үүдэлтэй. Жишээ нь Германд нийгмийн баримжаат төрийн үйлчилгээний томоохон хэсгүүдийг нийгмийн даатгалаар дамжуулан зохион байгуулдаг. Олон мэргэжлийн бүлгүүд өөрийн салбарын мэргэжлийн танхимуудтай байдаг. Төрийн албан хаагчид, өмгөөлөгчид, эмч нар болон бусад мэргэжлийн бүлгүүд мэргэжлийн танхимдаа автоматаар шимтгэл төлж байдаг. Тэдэнд туслалцаа хэрэгтэй болсон үед өөрсдийн мэргэжлийн танхимаасаа өндөр хангамж хүртдэг. Бусад мэргэжлийн бүлгүүд дээр дурдсан бүлгүүдээс илүү дор нөхцөлтэй. Мэргэжлийн танхимгүй мэргэжлийн бүлгүүд ч бий. Тэдний нийгмийн баталгааг нийгмийн баримжаат төр даадаг бөгөөд тусгай хангамжаас доогуур түвшинд хангагдсан байдаг. Амьдралын баталгаа Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад бүх хүний амьдралын баталгаа тэгш хангагддаггүй. Хүмүүсийн амьдралын баталгаагаа төрөөр хангуулах эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг ч бүх хүн тэгш туслалцаа хүртдэггүй. 53 Нийгмийн давхаргууд Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төр нь нийгмийн давхарга хоорондын зөрүүг нэмэгдүүлдэг. Энэ нөлөө нь нийгмийн даатгалаас олгодог мөнгөн тусламжийн хуваарилалтаас үүдэлтэй. • Амьдралын олон эрсдэлийн үед үзүүлдэг тусламжийн хэмжээ ихэвчлэн өмнө нь олж байсан орлогын хэмжээнээс хамаардаг. Өмнө нь өндөр цалинтай байсан хүмүүс өмнө нь бага цалинтай байсан хүмүүсээс өндөр тусламж авдаг. • Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй улс орнуудад уламжлалт гэр бүлийн загварт нийцүүлсэн дүрэм журам үйлчилдэг. Хэрвээ нөхөр нь ажил эрхэлж, эхнэр нь гэртээ хүүхдүүдээ асран хүмүүжүүлдэг бол татварын давуу талуудыг эдэлдэг. Эдгээр давуу талыг өрх толгойлсон эцэг, эхчүүд эсвэл бүтэн бус ажлын цагаар ажиллагсад хүртдэггүй. Хэрвээ консерватив хэв шинжит төрийг гал усны аюулын улмаас өндөр байшин дээрээс үсэрсэн хүмүүсийг тосон авдаг тортой зүйрлэх юм бол аюулгүй байдлын торны нэхээс том том нүхтэй гэж хэлж болно. Энд нэгэн адил доош үсэрсэн хүмүүс торны нүхээр багтан хурдацтайгаар доошоо унах аюултай. Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг байшинтай зүйрлэвэл нэлээд хэдэн том өрөөтэй, мөн маш олон жижиг өрөөнүүдтэй байшин гэсэн үг. Байшинд амьдрагсдад тун тэгш бус ханддаг. 54 Ямар улс орнууд консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй вэ? Жишээлбэл: Герман, Франц Сэтгэлгээний консерватив чиглэлийн талаар Товч бөгөөд тодорхой цувралын“Нийгмийн ардчиллын үндэс” дэвтрээс дэлгэрэнгүйг уншаарай. 55 4.5 СОЦИАЛДЕМОКРАТ ХЭВ ШИНЖИТ НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийг либерал хэв шинжит нийгмийн баримжаат төрийн нэгэн адил татвараар санхүүжүүлдэг. Гэхдээ энд хүрээд нийтлэг төстэй байдал нь төгсгөл болдог. Учир нь тэтгэмж, тусламжийн тал дээр томоохон ялгаа байдаг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудын төрөөс үзүүлэх тусламж, тэтгэмжийн хэмжээ ихэнх либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудаас өндөр байдаг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад төрөөс олгодог тэтгэмжийн хэмжээ консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудынхыг бодвол илүү адил жигд хуваарилагддаг. Хүмүүс цалингийн хэмжээнээс үл хамааран тэнцүү хэмжээний тусламжийг төрөөсөө хүртдэг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад зөвхөн амьдралын эрсдэл тохиолдсон үед дэмжлэг үзүүлээд зогсохгүй, бусад шаардлагатай үед ч дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, хүн бүрд хүүхдээ хүмүүжүүлэх, асрах үед нь дэмжлэг үзүүлдэг аж. Эдгээр нь бүх оршин суугчдад дараах нөлөөг үзүүлдэг. Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудын эмэгтэйчүүд гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийг илүү сайн хослуулах боломжтой. Эмэгтэйчүүд нь либерал болон консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудаас илүү олноороо хөдөлмөр эрхэлдэг. Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй улс орнуудад илүү олон хүмүүс төрд ажилладаг. Зөвхөн цагдаа нар төдийгүй багш нар, халамжлагчид, асрагч нар зэрэг нь төрийн албанд харьяалагддаг. Үүнийг төрийн алба гэж нэрлэдэг. 56 Амьдралын баталгаа Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад хүмүүс нь амьдралын баталгаагаа төрөөс хангуулах өргөн хүрээтэй эрхийг эдэлдэг. Төр нь зөвхөн туслалцаа хэрэгтэй үед нь хүмүүст туслаад зогсохгүй нийгмийн нөхцөлөө сайжруулахад нь туслахыг хичээдэг. Нийгмийн давхаргууд Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төр нь нийгмийн давхарга хоорондын зөрүүг бууруулах нөлөө үзүүлдэг тул зөрүү нь ерөнхийдөө бага байдаг. Хүн бүр тэгш туслалцаа, тэгш тэтгэмж хүртдэг. Систем нь бүх хүмүүстээ тэгш боломж олгоход чиглэгдсэн байдаг. Хэрвээ социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийг гал усны аюулын үед өндөр байшин дээрээс үсэрсэн хүмүүсийг тосон авдаг аюулгүйн тортой зүйрлэх юм бол тор нь илүү нарийн нэхээстэй, нүх нь бага тул ихэнх хүмүүс торны нүхээр багтаж доошоо унахгүй учраас аврагдаж үлдэх лугаа адил нөлөөтэй. Зарим үед трамплин буюу үсэрдэг тор шиг нөлөөг нийгмийн хамгааллын систем нь үзүүлдэг. Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийг байшинтай зүйрлэх юм бол супер дээвэртэй бүх хүмүүс нь гоё өрөөнд амьдардаг сайн байшин юм. 57 Ямар улс орнуудын нийгмийн баримжаат төр нь социалдемократ хэв шинжийг илүү агуулсан байдаг вэ? Жишээ нь, Скандинавын орнууд Швед, Норвеги, Финланд Сэтгэлгээний социалдемократ чиглэлийн талаар Товч бөгөөд тодорхой цувралын Нийгмийн ардчиллын үндэс дэвтрээс дэлгэрүүлэн уншаарай. 58 4.6 НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨРИЙН ГУРВАН ӨӨР ХЭВ ШИНЖ ХООРОНДЫН ХАРЬЦУУЛАЛТ Нийгмийн баримжаат төрөө зөвхөн нэг дан үзэл санаан дээр суурилан зохион байгуулсан нэг ч орон байхгүй. Өөрөөр хэлбэл, 100 хувь либерал, консерватив, эсвэл социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орон байдаггүй. Гэхдээ ихэнх улс орнуудын нийгмийн баримжаат төрийг дээрх гурван хэв шинжийн аль нэгт нь хамруулах бүрэн боломжтой. Нийгмийн баримжаат төр нь хэрхэн зохион байгуулагдсанаас хамааран иргэддээ тодорхой нөлөөг үзүүлж байдаг. 59 Амьдралын баталгаа Нийгмийн давхарга Төр, ажил олгогчийн хувиар Татвар Шимтгэл Ядуурлын квот 60 Дунд зэрэг Ядуурлын квот дундаж түвшинд ядуурал харьцангуй доогуур 61 Илэрхий харагдах ялгаа: • Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй улс орнуудад татварын хувь хэмжээ доогуур учраас төрөөс тусламж авах эрх доогуур түвшинд хангагдсан байдаг. • Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад шимтгэлийн хувь хэмжээ өндөр учраас төрөөс тусламж авах зарим эрх хангагдсан байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд гэр бүл ба ажил мэргэжлээ хослуулах боломж муутай байдаг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад татварын хувь хэмжээ өндөр байдаг учраас төрөөс тусламж авах эрх өндөр түвшинд хангагдсан байдаг. Нийгмийн баримжаат төр нь баян ядуугийн ялгааг бууруулах нөлөөг үзүүлдэг. Нэмээд хэлэхэд хэдийгээр татварын хувь хэмжээ өндөр тогтоогдсон байдаг ч социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнууд эдийн засгаа амжилттай хөгжүүлж чадсан байдаг. Төрийн үйлчилгээ нь олон хүмүүсийг ажилгүйдэлд өртөх эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн байдаг тул ядуурлын квот доогуур түвшинд, ядуурал бага байхад нөлөөлдөг. Ядуурлын квот Бусад орнуудтай харьцуулахад хэчнээн хүн илүү хүнд нөхцөлд амьдарч байгаагилэрхийлдэг үзүүлэлт юм. 62 4.7 АСУУДЛЫГ ҮҮССЭН ХОЙНО НЬ ШИЙДЭХ БА АСУУДЛЫГ УРЬДЧИЛАН ХАРЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Нийгмийн баримжаат төр юуг хийж чадах вэ? Юуг хийх ёстой вэ? Нэгэн зорилго дээр бүх архитекторууд санал нэгддэг. Үүссэн асуудлыг шийдвэрлэх Нийгмийн баримжаат төр зовлонд учирсан хүмүүст туслах ёстой. Өвчин туссан хүн тусламж, дэмжлэг авах ёстой. Ажилгүй болсон хүний амьдралынх нь үндсэн хэрэгцээг хангах ёстой. Энэхүү үндсэн тусламжийн хэмжээ хир их байх ёстой вэ? гэдэг дээр хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Хүмүүсийг хүнд байдалд орсон хойно нь туслахыг бид асуудал үүссэн хойно нь шийдвэрлэх гэж нэрлэдэг. Дээр дурдсан гурван систем нь гурвуулаа асуудлыг үүссэн хойно нь шийдвэрлэдэг нийгмийн баримжаат төр юм. Харин өөр нэг зорилго дээр архитекторууд санал нэгдэж чаддаггүй. Асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төр хүмүүст амьдралын хамгийн сайн боломжоор хангагдахад нь тусалдаг. Төр ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалтыг чанартай байлгахад санаа тавьдаг. Төр эрүүл мэндийн системийг чанартай байлгахад санаа тавьдаг. Төр хөдөлмөрийн зах зээлийн удирдлагад идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Хүмүүсийг сайн боломжоор хангадаг төрийг бид асуудлыг урьдчилан харж урьдчилан сэргийлэх чадамжтай төр гэж нэрлэдэг. Иймээс социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төр нь асуудлыг урьдчилан харах чадамжтай төр юм. 63 Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнууд оршин суугчдад давуу талуудыг бий болгодог. • Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ өвчлөлийг бууруулж улмаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх тохиолдлыг бууруулдаг. Дээрээс нь эмнэлэгт эмчлүүлэх болон асаргааны зардлыг бууруулдаг. • Чанартай боловсрол сайн ажилд орох боломжийг дээшлүүлдэг. Мөн өндөр орлоготой байх боломжийг дээшлүүлдэг. Сайн боловсрол нь хүмүүсийн нийгмийн доод давхаргаас дээд давхарга уруу шилжих шилжилтийг илүү хялбар болгодог. • Сайн боловсрол эдийн засгийн байдал хүнд байгаа нөхцөлд ч хүмүүст илүү дээр боломж олгодог. Хүмүүс шинэ ажил олохын төлөө тэгтлээ их хичээх хэрэггүй болдог. Хүмүүс урт хугацааны ажилгүйдэлд өртөөд байх нь ховор тул нийгмийн халамжийн зардал буурдаг. Асуудлыг урьдчилан харах Үүссэн асуудлыг шийдэх 64 5 ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ ИРСЭН ҮҮ? Тавдугаар бүлэгт Германы нийгмийн баримжаат төрд нөлөөлж буй дэлхийн дахины хөгжлийн гурван чухал чиг хандлагыг авч үзнэ. Дэлхий дахины ялгаатай байдал аажмаар багасаж улам илүү ижил төстэй болон нэгдсээр байна. Эдийн засгийн өөрчлөлтийг дагаад бидний амьдарч буй нийгэм ч өөрчлөгдсөөр байна. Өөрчлөх цаг нь ирсэн үү? Нийгмийн баримжаат төр байгуулагдсанаас хойш хэчнээн хугацаа өнгөрөв? Герман одоогоос 125 жилийн өмнө нийгмийн баримжаат төрийн суурийг тавьжээ. 1890-ээд онд эзэнт улсын канцлер(ерөнхий сайд) Бисмарк ажилчны хөдөлгөөний дарамтын дор анхны нийгмийн даатгалыг үүсгэн байгуулжээ. Тэр цагаас хойш иргэдийн өмнө ирээдүйд тулгарах асуудлыг урьдчилан харах, тулгамдсан асуудлыг шийдэх шийдэл дээр удаан боловч найдвартай ололтууд гарсаар байна. Нийгмийн баримжаат төр зөвхөн дэмжлэг хүлээсээр ирсэн гэвэл үнэнд нийцэхгүй, маш их шүүмжлэлд өртдөг. Зарим шүүмжлэгчид бидний 2-р бүлэгт дурдсан буруушаал, шүүмжлэлүүдийг илэрхийлдэг. Жишээлбэл: “Нийгмийн баримжаат төр хэтэрхий данхар бүтэцтэй байна”. Эсвэл“Нийгмийн баримжаат төр эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна”. Иймээс өмнө хэлснээ давтан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Германы нийгмийн баримжаат төр тэгтлээ их хүчирхэг биш. Нийгмийн баримжаат төрөөс үзүүлж буй дэмжлэг, тусламжийн хэмжээг бусад оронтой харьцуулах юм бол Герман тэргүүлэгчдийн эгнээнд бус харин дунд хэрд байр эзэлдэг. Бид нийгмийн баримжаат төрдөө бусад орны иргэдээс илүү бага татвар төлдөг. 65 Нийгмийн баримжаат төр ба эдийн засгийн амжилтын хооронд огт хамаарал байхгүй. Нийгмийн баримжаат төр нь том хэр нь маш хүчирхэг эдийн засагтай орнууд байдаг. Мөн том нийгмийн баримжаат төртэй хэр нь сул эдийн засагтай орнууд ч бий. Мөн жижиг бөгөөд цомхон нийгмийн баримжаат төртэй хир нь маш хүчирхэг эсвэл сул эдийн засагтай орнууд ч бий. Баячууд хэт өндөр татвар төлдөггүй. Германд хүн амын цөөхөн хэсэг нь(24%) татварын орлогын дийлэнх (80%) хэсгийг бүрдүүлдэг. Энэ нь хүмүүсийн орлого ба хөрөнгөтэй холбоотой. Эдгээр хүмүүс илүү их мөнгө олдог учраас илүү өндөр татвар төлдөг. Тэд жилд 40.000 еврогоос дээш орлоготой. Сүүлчийн цэг нь хамгийн чухал: Германд баян, ядуугийн ялгаа асар их. Хүн амын хамгийн баян 10% нь нийт хөрөнгийн 60-аас дээш хувийг эзэмшдэг. Хүн амын хамгийн ядуу 70 хувь нь нийлээд нийт хөрөнгийн арваас бага хувийг эзэмшдэг. Бага орлоготой хүмүүс өндөр татвар төлж чадахгүй. Эндээс харахад “Нийгмийн баримжаат төрийн зарлага хэт өндөр байна” эсвэл “Нийгмийн баримжаат төр шударга бус байна” гэж шүүмжлэгчдийг няцаах амархан байгаа биз. 66 Нийгмийн баримжаат төрийг хэвээр нь үлдээх үү? Эсвэл өөрчлөх үү? Мэдээж хэрэг хэвээр нь үлдээх боломжгүй! Нийгмийн баримжаат төр бол хөшүүн, царцанги систем биш. Хүмүүст үзүүлэх тусламж дэмжлэгийг боломжит дээд хэмжээнд нь хүргэхийн тулд нийгмийн баримжаат төрийг өөрчлөх хэрэгтэй. Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байгаа учраас нийгмийн баримжаат төрийг өөрчлөлтөд дасан зохицуулах байдлаар сайжруулан шинэчлэх шаардлагатай. Доор дурдсан хөгжлийн гурван чиг хандлага Германы нийгмийн баримжаат төрд томоохон үр дагаврыг авчирч байна: • Дэлхий“жижгэрч” байна. • Эдийн засаг өөрчлөгдөж байна. • Нийгэм өөрчлөгдөж байна. 67 5.1 ДЭЛХИЙ“ЖИЖГЭРЧ” БАЙНА. Даяаршил Дэлхий бүхэлдээ хоорондоо холбогдож байна. Өмнө нь дэлхийн улс орнууд хөрш орнуудтайгаа зөвхөн худалдааны харилцаатай байсан бол өдгөө дэлхий нийтээрээ хоорондоо холбогджээ. Худалдаа, соёл, байгаль орчин, мэдээж харилцааны салбарт дэлхий дахиныг хэрсэн холбоос бий болжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь үндэсний болон олон улсын эдийн засагт нөлөөлж байна. Мөн нийгмийн баримжаат төрд зохих үр дагавруудыг авчирч байна. Асуудал нь юундаа байна? Эдийн засаг мөн интернационалчлагдсан. Компаниуд бүтээгдэхүүнээ хаана үйлдвэрлэхээ урьд өмнөхөөс илүү өөрсдөө шийддэг болсон. Ихэнх компаниуд бүтээгдэхүүнээ аль болох хямд өртгөөр үйлдвэрлэхийг хүсдэг. Тэд хамгийн зардал багатай газрыг олж үйлдвэрээ байгуулахын тулд: цалингийн зардал хамгийн доогуур,татвар болон цалингийн нэмэлт зардал багатай орнуудыг судалдаг. Хүчирхэг нийгмийн баримжаат төртэй орнуудын ажилтнууд өндөр цалин авч өндөр татвар, шимтгэл төлдөг. Бид ахмадууд, өвчтэй, ажилгүй хүмүүст татварын мөнгөнөөс дэмжлэг үзүүлдэг. 68 Компаниуд “Бид өндөр татвар төлөхийг хүсэхгүй байна, манай компанид ажилладаггүй хүмүүсийн төлөө мөнгө төлж чадахгүй” гэж олонтоо хэлдэг. Компаниуд цалин болон татвар багатай орнуудад үйлдвэрлэлээ явуулахыг хүсдэг. Орон бүр аль болох олон компаниуд манай улсад үйлдвэрлэлээ явуулдаг байгаасай гэж хүсдэг. Компаниуд ажлын байрууд, хангалуун амьдралыг бий болгож байдаг. Олон хүмүүс: Бид олон оронтой өрсөлдөж байгаа учраас цалингийн зардал болон татвар хамгийн доогуур тогтоох нь чухал гэж боддог. Хамгийн доогуур гэдэг номинациар өрсөлдөх нь эргээд нийгмийн баримжаат төрд сөрөг үр дагаврыг дагуулдаг. Татвараа бууруулбал төр насан өндөр болсон, өвчтэй, ажилгүй олон хүмүүст туслах боломж муутай болно. Татвар доогуур, цалин бага байх нь компаниудад үргэлж ашигтай байдаггүй. Хэрвээ татварыг доогуур тогтоох юм бол төрөөс бүх нийтийн төрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө багасдаг. Тухайлбал, зам барих, засаж сэлбэх мөнгө багасна. Зам муутай бол компаниудын хэрэгцээт бараа хожимдож ирнэ эсвэл бүр огт ирэхгүй ч байж магадгүй. Мөн өндөр хурдны интернэтийн сүлжээ татах мөнгө багасна. Энэ нь худалдаанд сөрөг нөлөөтэй. Харин сөрөг үр дагавар нь илүү хор уршигтай. Татвараа доогуур тогтоодог орнуудын багш нар, цагдаа нарын цалин Нийгмийн баримжаат төрийн тусламж бага, хог зайлуулах үй ү л й чи л л ч гэ и эг л б г о э л э о н мж и и й т д м ээ у д у хэ б м а ж й ээ д н а д г. хүргэхийн тулд төрийн зохион байгуулалт ухаалаг байх ёстой. Хэрвээ татвараа бууруулаад байвал төр бүх хүмүүст туслах боломжгүй болно. 69 Тиймээс татвар өндөр байх нь компаниудад ч ашигтай. Өндөр татвартай орнуудын ажилчдын ур чадвар өндөр, замын чанар сайн, интернэтийн хурд өндөр байдаг. Нийгмийн аюулгүй байдал сайн хангагдсан, амьдралын стандарт нь өндөр байдаг. Өнөөг хүртэл юу хийж амжуулав? Сүүлийн жилүүдэд хүчирхэг нийгмийн баримжаат төртэй олон орон төрөөс тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтуудаа илүү чанга болгосон. Жишээ нь, ажилгүйдэлд өртсөн хүмүүс өмнөхөөс илүү бага тэтгэмж авдаг болсон. Мөн тэтгэмж авдаг хугацааг нь богиносгосон. Гэсэн хэдий ч нийгмийн баримжаат төрийн зардал буураагүй. Хэдийгээр дүрэм журмыг нь чангатгаад байгаа ч тэтгэмж, тусламж авах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Нийгмийн баримжаат төрийг өөрчлөлтөд дасан зохицуулахын тулд цаашид тасралтгүй өөрчлөөд байх боломж бидэнд бий юу? Нийгмийн ардчиллыг дэмжигчид эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг улам бэхжүүлэхийн төлөө тэмцсээр байна. Зөвхөн Германд төдийгүй, дэлхий дахинаа. Иймээс тэд “Бид Германы нийгмийн баримжаат төрийн зардлыг хумих замаар даяаршлын улмаас тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин бусад орнуудын нийгмийн баримжаат төрийг хөгжүүлэх замаар шийдвэрлэж чадна” гэж үздэг. Олон улсын нийгмийн баримжаат төр байгуулах боломжтой юу? Баян болон ядуу орнуудад хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах, ажилгүйдэлд өртсөн хүмүүсийн баталгааг илүү сайн хангах, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалыг сайжруулах боломж бий юу? Хариулт харамсалтай нь: Үгүй. Одоохондоо(хараахан) боломжгүй. 70 • Нийгмийн баримжаат төртэй орнуудын төрийн зохион байгуулалт харилцан адилгүй.(3-р бүлгээс уншина уу) • Нийгмийн баримжаат төргүй дийлэнх орнууд ардчилсан засгийн газаргүй байдаг.(2-р бүлгээс уншина уу) • Олон улсын нийгмийн баримжаат төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай олон улсын байгууллага байхгүй. Шийдэл дэвшүүлсэн олон санаа бий: Жишээ нь дэлхийн бүх орнууд хэрэгжүүлэх боломжтой нийгмийн хамгааллын суурь түвшин тогтоох тухай. Мөн, олон улс орон нэгдсэн зөвшилд хүрч хөдөлмөр хамгааллын үндсэн чиглэлүүдийг баталсан. Гэхдээ дүрэм журмуудын хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Дэлхийн нийгмийн баримжаат төрийг байгуулах санаа одоохондоо цаасан дээр л байна. Харин европт бол илүү боломжтой. Европын Холбооны(цаашид ЕХ)-ны гишүүн 28 орон эдийн засгийн нэгдсэн бодлоготой болж чадаагүй байна. Европын Холбооны гишүүн орнууд хамтраад европ тивийн газар нутаг дээр компаниудын мөрдөх дүрэм, журмыг тогтоож чадна. Харамсалтай нь гишүүн орнууд нэгдсэн нийгмийн бодлого дээрээ нэгдэж чадаагүй байна. Харин: ЕХ гишүүн орнуудын оршин суугчдын төрөөс тусламж авах эрхийн суурь төвшнийг тогтоож чадна. Энэ бол нийгмийн ардчиллыг дэмжигчдийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зорилт: Нийгмийн бодлогын нэгдсэн дүрэм журам, хуультай нийгмийн хариуцлагатай Европын холбоог байгуулахыг хүсэж байна. 71 ГСДН-ын мөрийн хөтөлбөрт: “Европын Холбоо нь даяаршилд өгөх бидний бодлогын хариулт байх ёстой. Эдийн засаг болон валютын холбоотой ижил эрх мэдэлтэй европын нийгмийн холбоог байгуулах ёстой. Бид улс орнуудын нийгмийн системийг бүгдийг нь ижил болгох зорилтыг тавиагүй, гэхдээ бусад гишүүн орнуудтай нийгмийн тогтвортой байдлыг хангах фактын тухай нэгдсэн ойлголцолд хүрэхийг эрмэлзэж байна.” ГАМБУРГ ХӨТӨЛБӨР Нийгмийн ардчилал ба европын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой цувралын Европ дэвтрээс уншаарай. 72 5.2 ЭДИЙН ЗАСАГ ӨӨР БОЛОХ БОЛНО. Асуудал нь юундаа байна? Германы эдийн засаг сүүлийн 70 жилд эрс өөрчлөгдсөн байна. Өмнө нь илүү олон хүмүүс хөдөө аж ахуйн салбарт эсвэл компаниудад ажилладаг байсан бол өдгөө илүү олон хүн үйлчилгээний салбарт ажиллаж байна. Мөн орлого ба цалингийн зөрүү өмнөхөөс илүү нэмэгдсэн. Эдгээр өөрчлөлтүүд нь нийгмийн баримжаат төрд сөрөг үр дагаврыг дагуулсан. 1950: Аж үйлдвэр нийгмийн баримжаат төрийн суурийг бүрдүүлж байв. 1949 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс байгуулагдсан. Тухайн үед нийгмийн баримжаат төрийн үйлчилгээний олон эхлэл тавигдсан байдаг. Эдийн засаг хүч тэнцүү гурван сектороос бүрддэг байлаа. Хүмүүсийн 25 хувь нь хөдөө аж ахуйд ажилладаг байв. Хүмүүсийн 42 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажилладаг байв. Хүмүүсийн 33 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг байв. 73 Эдийн засгийн секторууд 1-р сектор: Хөдөө аж ахуй Тариаланчид, загасчид, ойн аж ахуйд ажиллагсад 250 жилийн өмнө хүмүүс бараг бүгдээрээ хөдөө ажилладаг байсан. Өдгөө зөвхөн цөөн тооны хүмүүс хөдөө ажиллаж байна. Хөдөө аж ахуй өндөр түвшинд аж үйлдвэржсэн байна. 2-р сектор: Аж үйлдвэр Бараа, бүтээгдэхүүнүүдийг фабрикт үйлдвэрлэдэг байлаа. 50 жилийн өмнө хүмүүсийн дийлэнх нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байлаа. Өдгөө Германд аж үйлдвэрийн салбар өмнөхөөс цөөхөн ажлын байртай байна. 3-р сектор: Үйлчилгээний салбар Багш нар, үсчин, программ хангамж дээр ажилладаг хүмүүс Германчуудын дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Тэд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй харин үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь: Тэд хүүхдүүдийг уншиж сургах, үс засах эсвэл компьютерын программ боловсруулдаг ажил эрхэлдэг. 74 Дээр үед хүмүүсийн дийлэнх нь аж үйлдвэрт ажилладаг байлаа. Фабрикууд илүү чанартай, илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Техникийн шинэчлэлийн үрээр бүтээмж дээшилсэн. Нэг ажилчны компанидаа ажиллах ажлын цаг нэмэгдээгүй ч үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийх нь тоо хэмжээ өсөхийн хэрээр ажилчны авдаг цалин нэмэгдсэн. Үр дүнд нь үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ хямдарсан. Худалдан авагчдын тоо ч нэмэгдсэн. Эдийн засаг жил тутамд өсөлттэй гардаг байв. Олон хүмүүс бүх насаараа нэг л компанид ажилладаг байжээ. Бүтээмж Компанийн үйлдвэрлэлийн чадамжийг бүтээмж гэдэг. Чухам үүн дээр нийгмийн баримжаат төр суурилдаг. Илүү техник, илүү үйлдвэрлэл, илүү олон ажлын байр, илүү орлого, илүү эрэлт, илүү татвар, илүү бүтээмж үүнийг дагаад тусламж хэрэгтэй хүмүүст үзүүлэх дэмжлэг ч нэмэгдсэн. Энэ хооронд аж үйлдвэрлэл хамгийн чухал сектор биш болжээ. 2010 оны тоонуудыг эргэн харья. 75 2010 он: Хүмүүсийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байв. • Хүмүүсийн 2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байв. • Хүмүүсийн 25 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байв. • Хүмүүсийн 73 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байв. Үйлчилгээний салбар аж үйлдвэрээс огт өөрөөр ажилладаг. Үйлчилгээ эрхлэгчдэд аж үйлдвэрийн салбарт ажиллагсад шиг бүтээмжээ тийм хялбархнаар нэмэгдүүлэх боломж байхгүй. Багшид сурагчдаа өмнөхөөс хоёр дахин хурдан хугацаанд уншуулж сургах боломж байхгүй. Үүний улмаас эдийн засгийн өсөлт өмнөхөөс буурсан. Үнийн бууралт зогссон. Цалин нэмэгдэхээ больсон. Гэхдээ үүнийг зүгээр л ойлгомжтой ш дээ гээд хэлчих боломжгүй. Хүмүүс нэг компанид насаараа ажиллахаа больсон. Өдгөө олон ажилчид хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Тэд ажлаа байсхийгээд солих хэрэгтэй болдог. Олон хүмүүс бүтэн бус ажлын цагаар ажиллаж байна. Эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэдний хожим нь авах тэтгэврийн хэмжээ болон татварын давуу талууд өмнөхөөс буурсан. Хөдөлмөрийн зах зээл тогтворгүй болсон учраас хүмүүст байсхийгээд тусламж хэрэгтэй болж байна. Асуудлууд ба шийдлүүд Эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа нь тодорхой. 76 Баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байна. Энгийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн цалин тасралтгүй буурсаар байна. Жишээ нь: Үсчин. Харин илүү нарийн төвөгтэй, багц үйлчилгээ үзүүлдэг хүмүүс үйлчилгээнийхээ хөлсөнд илүү их мөнгө шаардах боломжтой болсон. Жишээ нь, топ менежерүүд Энгийн ажлын байрны тоо буурсан. Аж үйлдвэрийн сектор хумигдсаар байна. Харин үйлчилгээний салбар хүрээгээ тэлсээр байна. Харин өмнө нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан бүх хүмүүсийг үйлчилгээний салбарт шинээр бий болсон ажлын байрууд дээр ажиллуулах боломжгүй. Мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хэрэгцээ нэмэгдсээр байна. Үйлчилгээний салбарт ажиллахыг хүсэгч хүн бүр сайн мэргэжил эзэмшсэн байх ёстой. Зарим ажлын байран дээр ажиллаж буй хүмүүс байнга мэргэжлээ дээшлүүлж байх шаардлагатай. Үүний тулд дасан зохицох чадвар сайтай мэргэжлийн сургалтын байгууллагууд хэрэгтэй. Мөн насан туршдаа суралцах, шинэ мэдлэг олж авах боломжийг хүмүүст бүрдүүлж өгөх хэрэгтэй. Нийгмийн ардчилал юу хүсдэг вэ? Нийгмийн баримжаат төрийг шинэ эдийн засагт дасан зохицуулах өөрчлөлтийг хийж амжаагүй байна. Нийгмийн ардчиллыг дэмжигчид бүх хүмүүст амьдралын тэгш боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Тэд нийгмийн баримжаат төр бүх хүнд тэгш ханддаг байгаасай гэж хүсдэг. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ, бүтэн бус цагийн хөдөлмөр, хувиараа хөдөлмөр эрхлэлт зэрэг хөдөлмөрийн шинэ хэлбэрүүд төрийн тусламж тэтгэмжийг шударга бусаар хуваарилах үндэслэл болдог байж таарахгүй. 77 5.3 ХҮМҮҮСИЙН ХАМТЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ӨӨРЧЛӨГДӨХ БОЛНО. Асуудал юундаа байна? Манай нийгэм хурдацтай өөрчлөгдөж байна. Эхний ээлжид хүн амын бүтэц өөрчлөгдөж байна. Германд тун удахгүй залуу хүмүүсээс олон ахмадууд амьдардаг болно. Хоёрдугаарт өрхийн бүтэц өөрчлөгдөж байна. Хүмүүс өмнө нь илүү өнөр өтгөн гэр бүлд олуулаа амьдардаг байсан бол өдгөө ганцаараа эсвэл хоёулаа амьдрах нь элбэг болж. Үүнээс гадна бусад улс орнуудаас илүү олон хүмүүс манай улсад ирж амьдардаг болж. Эдгээр нь нийгмийн баримжаат төрд урьд өмнө тулгамдаж байгаагүй сорилтууд болон шинэ боломжуудыг авчирч байна. Германд ахмадуудын тоо нэмэгдсээр байна. Үүнд хоёр шалтгаан бий: Хүмүүс илүү урт насалдаг болсон. Хүмүүс өмнөх үеийнхэн шиг олон хүүхэд төрүүлэхээ больсон. 78 Энэ нь нийгмийн баримжаат төрд ямар асуудал үүсгэж байгаа вэ? Германы тэтгэврийн систем дээр дарамт ирж байна. Тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийг одоо ажил эрхэлж буй хүмүүсийн төлсөн шимтгэлээр санхүүжүүлдэг. Өмнө нь ажил эрхэлдэг хүмүүсийн тоо тэтгэвэр авдаг хүмүүсийн тооноос илүү байсан. Мөн тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ өнөөгийнх шиг өндөр байгаагүй. Харин өнөөдөр эсрэгээрээ тэтгэвэр авч буй хүмүүсийн тоо ажил эрхэлж буй хүмүүсийн тооноос илүү болсон. Ажил эрхэлж буй хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээг хэвээр нь үлдээвэл тэдний төлж буй тэтгэврийн шимтгэлд төлж буй мөнгөөр тэтгэвэр авагсдын тэтгэврийг санхүүжүүлж хүрэлцэхгүй болжээ. Юуг өөрчилж болох вэ? Дараах дөрвөн хувилбар байна. • Тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж болох юм. Хэрвээ ажил эрхэлж буй бүх хүмүүсийн орлогоосоо төлөх шимтгэлийг нэмэгдүүлбэл тэтгэвэрт зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. • Тэтгэврийн хэмжээг бууруулж болно. Хэрвээ тэтгэвэр авагсдын тэтгэврийн хэмжээг бууруулбал ажил эрхэлж буй хүмүүсийн цалингийн нэмэлт зардал буюу шимтгэлийг нэмэгдүүлэх шаардлагагүй болно. • Ажил эрхэлж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлж болно. Хэрвээ шимтгэл төлөгчдийн тоог нэмэгдүүлбэл өнөөдрийн системийг хэвээр нь хадгалах боломжтой болно. Энд мөн хоёр хувилбар бий. Эхнийх нь шинээр хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирж буй хүмүүст сайн боловсрол олгох. Тэгвэл тэд бидэнд тусалж чадна. Хоёрдугаарт бид цэцэрлэг, яслийн орон тоог нэмэгдүүлж чанарыг сайжруулж болно. Тэгвэл эцэг эхчүүд ажилдаа хурдан эргэж орно. • Бид боловсрол, судалгаанд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж болно. Тэгвэл ажил эрхэлж буй хүмүүс ажлын цагтаа илүү ихийг үйлдвэрлэж чадна. Тэгвэл тэтгэврийн системд илүү ашигтай. Нийгмийн ардчилал юуг хүсдэг вэ? Нийгмийн ардчилал дээрх дөрвөн хувилбараас сүүлийн хоёрыг нь илүүд үзнэ. 79 Өрхийн гишүүдийн тоо цөөрсөөр байна. 100 жилийн өмнө хүмүүсийн хамтын амьдралын хэв маяг одоогийнхоос өөр байжээ. Дээр үед хүмүүс залуу насандаа гэрлэж удалгүй хүүхдүүдээ төрүүлдэг байлаа. Ихэнх гэр бүл гурав ба түүнээс дээш хүүхэдтэй байжээ. Өдгөө хүмүүс ганцаараа эсвэл хоёулаа амьдарч хожуу гэрлэдэг эсвэл огт гэрлэдэггүй болжээ. Хүмүүс цөөхөн хүүхэд төрүүлдэг эсвэл огт хүүхэд төрүүлэхээ больсон байна. Энэ нь нийгмийн ардчилалд ямар сорилт авчирч байна? Нийгмийн баримжаат төрийг өрхийн өнөөгийн бүтцэд нийцүүлэн өөрчилж хараахан амжаагүй байна. Нийгмийн баримжаат төрийн ихэнх тэтгэмж үйлчилгээ(өндөр насны тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн халамж) олон гишүүнтэй өнөр өтгөн гэр бүлд чиглэсэн хэвээрээ байна. Ингэснээр том гэр бүлийн загвараар тусламж авдаг өрх толгойлсон эцэг, эхчүүд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Дараах хоёр бүлгүүд ядууралд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй байна. • Өрх толгойлсон эхчүүд • Ганцаараа амьдардаг ахимаг насны эмэгтэйчүүд 80 Гурван сорилт. Яах ёстой вэ? Даяаршил ба манай улсын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд нь манай улсын нийгмийн баримжаат төрд ноцтой үр дагаврыг авчирсан. Хэрвээ бид нийгмийн баримжаат төрийн бүтцийг өөрчлөхгүй бол хүмүүсийн амьдрал алс хэтдээ сайжрахгүй. Нийгмийн ардчилал юу хүсдэг вэ? Нийгмийн ардчилал нийгмийн баримжаат төрийг ирээдүйд ч нийгэмд тустай байлгахын тулд тэнхээ, бяд суулгахыг хүсэж байна. Өнөөг хүртэл нийгмийн баримжаат төр юуны өмнө“сонгодог гэр бүл”-ийг дэмжсээр ирсэн. Нөхөр нь ажил хийдэг, эхнэр нь гэртээ байж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг гэр бүлд илүү давуу талыг бий болгодог. Ирээдүйн нийгмийн баримжаат төр гэр бүлийн бүх хэлбэрт туслах ёстой. Нийгмийн баримжаат төр бүх хүмүүст тэгш боломж олгож тэгш нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. • Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн үү? гэдгээс үл хамааран • Ажилтан тухайн компанидаа урт эсвэл богино хугацаагаар ажилласан уу? гэдгээс үл хамааран • Хүмүүс хамтран амьдрагч уу? Хүүхэдтэй юу? гэдгээс үл хамааран 81 6 УЛС ТӨРИЙН НАМУУД БА ТЭДГЭЭРИЙН НИЙГМИЙН БОДЛОГО Энэхүү зургаадугаар бүлэгт Германы улс төрийн намуудын нийгмийн бодлоготой танилцана. Германы нийгмийн бодлого ямар байвал үр өгөөж нь хамгийн өндөр байх вэ? Христосын Нийгмийн Ардчилсан Холбоо Нам(ХНАХН), Чөлөөт Ардчилсан Нам(ЧАН), 90 Холбоо/ Ногоон нам(НН), Германы Төлөөх Өөр Сонголт Нам (ГТӨСН) нийгмийн бодлогын ямар шийдлийг санал болгож байна? Эдгээр улс төрийн намууд Германд хамгийн сайн нийгмийн бодлого хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж чадах уу? Эдгээр улс төрийн намууд Германы нийгмийн баримжаат төр ямар байгаасай гэж хүсэж байгаагаа мөрийн хөтөлбөртөө тодорхойлсон байдгийг бид мэддэг болсон. Мөрийн хөтөлбөр Улс төрийн нам бүр өөрийн мөрийн хөтөлбөртэй байдаг. Мөрийн хөтөлбөрт нь: Тухайн улс төрийн нам ямар үнэт зүйлсийг эрхэмлэдэг вэ? Тухайн нам бодлогын ямар талбарыг хамгийн чухал гэж үздэг вэ? Тухайн улс төрийн нам Германыг хэрхэн өөрчлөхийг хүсэж байна? гэдгийг тодорхойлсон байдаг. Мөрийн хөтөлбөр нь сонгуулийн хөтөлбөрөөс илүү ерөнхий байдаг. Сонгуулийн хөтөлбөр нь илүү шинэлэг цаг үеийн шинжтэй байдаг. Сонгуулийн хөтөлбөрт тухайн улс төрийн нам тодорхой сонгуульд орохдоо дэвшүүлж буй саналуудаа танилцуулдаг. ГАМБУРГ ХӨТӨЛБӨР ГСДН хамгийн сүүлд 2007 онд Хамбург хотноо мөрийн хөтөлбөрөө баталсан учраас Хамбургийн хөтөлбөр хэмээн нэрлэдэг. 82 6.1 БИД ЮУГ ХАРЬЦУУЛЖ ҮЗЭВ? Германы нийгмийн баримжаат төр бол консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төр мөн. 4-р бүлгээс бид нийгмийн баримжаат төрийн гурван өөр хэв шинж байдгийг мэдэж авсан: либерал, консерватив, социалдемократ Либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад тусламж хэрэгтэй болсон хүмүүст зайлшгүй шаардлагатай байгаа тусламжийг л төрөөс үзүүлдэг. Хүмүүсийн төрөөс тусламж авах эрх нь тун доогуур түвшинд, тэгш бус хангагдсан байдаг. Нийгмийн баримжаат төрийг татвараас санхүүжүүлдэг. Төрөөс өгдөг тэтгэмж тусламжийн хэмжээ доогуур байдаг. Зарим нэгэн тусламжийг хувийн компаниуд санхүүжүүлж байдаг. Маш хатуу шалгалт хийсний дараагаар тусламж олгох эсэхийг шийддэг. Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй оронд тусламж тэтгэмжийг олон талаас олгодог. Хүмүүс төрөөс дэмжлэг авах эрхтэй, гагцхүү хүмүүсийн эдгээр эрхүүд нь тэгш бус хангагдсан байдаг. Нийгмийн баримжаат төрийг шимтгэлээс санхүүжүүлдэг бөгөөд шимтгэлийн хувь хэмжээ нь ажил хийгээд олж буй орлогын хэмжээнээс хамаардаг. Консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнууд бүх хүмүүстээ тэгш ханддаггүй. Зарим мэргэжлийн хүмүүст нийгмийн бодлого давуу тал үүсгэж өгдөг бол заримыг нь хохироодог. Энэ нь нийгмийн баримжаат төрийн зохион байгуулалтаас үүдэлтэй. 83 Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төр ийг либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй нэгэн адил татвараас санхүүжүүлдэг. Энд хүрээд харин ижил төстэй байдал нь төгсдөг. Учир нь төрийн тэтгэмж тусламжийн тал дээр томоохон ялгаа гардаг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийн тэтгэмж тусламжийн хэмжээ нь либерал хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудынхаас ихэвчлэн өндөр байдаг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудад консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнуудтай харьцуулахад тэтгэмж, тусламж илүү тэгш хуваарилагддаг: Хүмүүс хэдий хэмжээний цалин авдгаас үл хамааран тэнцүү хэмжээний тусламж тэтгэмж авдаг. • Социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төртэй орнууд иргэддээ зөвхөн амьдралын ямар нэгэн эрсдэл учирсан үед нь тусламж үзүүлээд зогсохгүй хүүхдээ асран хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүдээ асрах хугацаанд нь төрөөс дэмжлэг авдаг. 84 Бид улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулсны үндсэн дээр дараах асуултад хариулах болно. Дээр дурдсан зургаан улс төрийн намууд нийгмийн баримжаат төрийн ямар тохиромжтой? буюу хамгийн сайн хэлбэрийг хүсэж байна вэ? Эдгээр намууд ямар загварын дагуу нийгмийн баримжаат төрийг өөрчлөхийг хүсэж байна? Улс төрийн намууд өнөөгийн нийгмийн баримжаат төрийг хэрхэн өөрчлөх төсөөллөө хэр нарийн гаргасан байна? Эдгээрийг бодлогын дөрвөн талбар дээр харьцуулж үзье. Хөдөлмөр ба эдийн засаг Эрүүл мэнд Боловсрол Татвар 85 6.2 ГСДН ГСДН-ын мөрийн хөтөлбөр 2007 онд батлагдсан. Уг хөтөлбөрийг Хамбург хотноо баталсан тул Хамбургийн хөтөлбөр гэж нэрлэдэг. ГСДН нь Германы ардчилсан нийгмийн цөм нь нийгмийн баримжаат төр гэж үздэг. Нийгмийн баримжаат төр нь бүх хүмүүсийн нийгмийн оролцоог хангах баталгаа юм. “Бид нийгмийн баримжаат төрийг асуудлыг урьдчилан харах чадамжтай, ядууралтай тэмцдэг, бүх хүмүүст өөрийн хүссэнээр амьдрах тэгш боломжийг нээж өгдөг, нийгмийн баялгаас шударгаар хувь хүртэх баталгааг нь хангадаг, амьдралын томоохон эрсдэлүүдээс найдвартай хамгаалдаг нийгмийн баримжаат төрийн чиглэлд өөрчлөх болно” хэмээн тодорхойлсон байдаг. Дээрх баталгааг хангахын тулд төр эдийн засаг ба нийгэмд хөндлөнгөөс оролцох боломжтой байх ёстой. Төр дахин хуваарилалтаар дамжуулан хангалуун амьдралын түвшнийг дээшлүүлж бүх хүмүүст тэгш боломж олгож чадна. ГСДН нийгмийн баримжаат төрийн юуг өөрчлөхийг хүсэж байна? Хөдөлмөр ба эдийн засаг: ГСДН хөдөлмөрийн даатгалыг(эсвэл хөдөлмөр эрхлэлтийн даатгалыг) нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү шинэ даатгалыг нэвтрүүлснээр зөвхөн баталгаатай ажлын байран дээр ажилладаг хүмүүст бус харин хөдөлмөр эрхэлж буй бүх хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулах боломжийг нээж өгнө. 86 Эрүүл мэнд Шинээр нэвтрүүлэх иргэдийн даатгалаар эрүүл мэндийн өнөөгийн даатгалыг орлуулах болно. Ингэснээр өнөөгийн ажилтай ба ажилгүй гэдэг хоёр ангит даатгалыг халж орлогоос хараат бус бүх хүнд нээлттэй даатгалыг нэвтрүүлнэ. Боловсрол Өнөөгийн сургуулийн сурагчид илүү урт хугацаагаар хамтдаа нэг ангид суралцдаг болно. Үүнээс гадна ГСДН-ын хувьд өдөр өнжүүлэхтэй сургуулиуд маш чухал. Татвар ГСДН нийгмийн даатгалыг хэвээр нь үлдээхийг зорьж байна. Гэхдээ татварын санхүүжилтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх болно. Иргэн бүр орлогынхоо хэмжээгээр нийгмийн баримжаат төрийг дэмжиж байдаг: Баячууд ядуусаас илүү өндөр татвар төлдөг. Гэхдээ орлогын хэлбэрээс үл хамааран хүн бүр нийгмийн баримжаат төрд татвар төлж дэмждэг байх ёстой. Мөн хөрөнгө чинээтэй хувь хүмүүс болон компаниуд нийгмийн даатгалд мөнгө төлдөг болно. Дүгнэлт: ГСДН өнөөгийн консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийн чиглэлд шинэчлэхийг зорьж байна. Төрийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ, зовлонд учирсан хүмүүст үзүүлэх мөнгөн дэмжлэгийг нэмэгдүүлнэ, боловсрол, эрүүл мэндийн салбарт боломж, дэмжлэгийг нэмэгдүүлнэ. 87 6.3 ХАХН ХАХН нь хамгийн сүүлд 2007 онд мөрийн хөтөлбөрөө өөрчилсөн. Тус намын мөрийн хөтөлбөр нь Германы төлөөх ерөнхий зарчмууд нэртэй. ХАХН нь нийгмийн баримжаат төрийн оронд нийгмийн хариуцлагатай зах зээлийн эдийн засаг гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Нийгмийн хариуцлагатай зах зээлийн эдийн засаг нь зах зээлийн эдийн засаг ба нийгмийн хамгааллын холимог юм. Консервативчуудын хувьд эдийн засаг нийгмийн баримжаат төрөөс илүү чухал. ХАХН хувь хүний хариуцлагыг чухалчилдаг. Хувийн хариуцлагын дор тус нам нь: Иргэн бүр бие даагаад, гэр бүлийн хүрээнд эсвэл бусадтай хамтраад сайн хийчих бололцоотой зүйлсийг иргэн өөрөө хариуцах ёстой гэж үздэг. Зөвхөн иргэд өөрсдөө эсвэл орон нутгийн засаг захиргаа хийж чадахгүй байгаа зүйлд л төр туслах ёстой гэж үздэг. ХАХН хүмүүст хийснийх хэрээр хуваарилах ёстой гэж үздэг. Хэрэгцээ болон боломжийнх нь хэрээр хуваарилах зарчмыг төдийлөн ойшоодоггүй. ХАХН нийгмийн баримжаат төрийн юуг өөрчлөхийг хүсэж байна? Хөдөлмөр ба эдийн засаг Ажил олгогчдын хувьд бага зардалтай байх нь чухал. Ажилтнуудын хувьд нийгмийн даатгалд шимтгэл бага төлдөг байх нь чухал. 88 Эрүүл мэнд ХАХН урамшууллын шинэ систем нэвтрүүлэхийг зорьж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг системийг нь хүн толгой бүрд олгох нийтлэг урамшуулал хэмээн нэрлэж байгаа. Уг саналын дагуу хүн толгой бүр тэнцүү хэмжээний шимтгэлийг эрүүл мэндийн даатгалд төлөх учиртай гэнэ. Өнөөг хүртэл хүн бүр орлогынхоо хэмжээнээс хамааран харилцан адилгүй шимтгэл төлсөөр ирсэн. Боловсрол Сурагчид, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсад, оюутнуудыг сурлагын амжилтаар нь үнэлэх аж. Татвар ХАХН орлогын албан татварыг нэмэгдүүлэхийн төлөө бус харин буулгахын төлөө байна. Нийгмийн баримжаат төрийг татварын бусад төрлүүдээс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Дүгнэлт: ХАХН-н мөрийн хөтөлбөр ёсоор бол өнөөгийн консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг илүү либерал чиглэлд өөрчлөх гэнэ. Төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг бууруулна. Зовлонд учирсан хүмүүст үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт боломж, дэмжлэгийг бууруулна. 89 6.4 ХОЛБООТОН 90/ НОГООНТНУУД Ногоон нам хамгийн сүүлд 2002 онд мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Тус нам мөрийн хөтөлбөрөө Ногоон ирээдүй гэж нэрлэсэн. Ногоонтнууд эдийн засаг, нийгмийг өөрчлөхийн төлөө байна. Байгаль орчны асуудалд илүү ач холбогдол өгөх ёстой. Нийгмийн баримжаат төрд ачааны хүндийг үүрүүлнэ, гэхдээ нийгмийн баримжаат төрөө иргэд өөрсдөө санхүүжүүлнэ. Ногоонтнууд илүү сонгодог дахин хуваарилалтын төлөө байна. Тэд шударга ёсыг шинэчлэн тогтоохыг хүсэж байна. Шинэ шударга ёсыг тэд нийгмийн баялгаас хувь хүртэх шударга ёс хэмээн нэрлэж байна. Энэхүү шударга ёс нь бүх иргэдийн боловсрол, хөдөлмөр, нийгмийн тэгш оролцоог хангахын төлөө байна. Ногоонтнууд хэрэгцээний хэрээр хуваарилах, боломжийн тэгш байдлыг хангахын төлөө байна. Тэд социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийн төлөө байна. Гэхдээ тус намын мөрийн хөтөлбөрт либерал хэв шинжит төрийн зарим нэгэн элементүүд агуулагдаж байна. Ногоонтнууд нийгмийн баримжаат төрийн юуг өөрчлөхийг хүсэж байна? Хөдөлмөр ба эдийн засаг Бүх хүмүүсийн нийгмийн хамгааллын суурь төвшнийг хангахын төлөө байна. Хуваарилалтыг хэрэгцээний хэрээр хийнэ. 90 Эрүүл мэнд Ногоонтнууд иргэдийн нэгдсэн даатгалын төлөө байна. Шимтгэлийн хувь хэмжээг орлогын хэмжээнээс хамааруулан тогтооно. Боловсрол Өдөр өнжүүлэхтэй сургуулиудын тоог олшруулна. Мэргэжил дээшлүүлэх сургалтын орон тоог нэмэгдүүлнэ. Боловсрол эзэмших ба дээшлүүлэх иргэдийн хувийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Татвар Ногоонтнууд орлогынхоо хэрээр татвар төлдөг зарчмыг илүү чухалчилж баячуудын төлдөг татварыг нэмэгдүүлэхийн төлөө байна. Баячууд ядуусаас илүү өндөр татвар төлнө. Үүнээс гадна орлогын бүх хэлбэрт татвар ногдуулна. Дүгнэлт: Ногоонтнууд консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийн чиглэлд өөрчлөхийг хүсэж байна. Төрийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Зовлонд учирсан хүмүүст үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг ба боломжийг нэмэгдүүлнэ. 91 6.5 ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН НАМ ( ЧАН ) Чөлөөт Ардчилсан Нам хамгийн сүүлд 2012 онд мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Тус нам мөрийн хөтөлбөрөө Эрх чөлөөний төлөөх хариуцлага гэж нэрлэсэн. Тус нам нь үйл ажиллагаагаа хувийн өмчийг хамгаалахад голлон чиглүүлдэг. Хувийн өмчтэй байх эрхийг нэгдүгээр зэргийн үндсэн эрх гэж нэрлэдэг. Нийгмийн үндсэн эрхүүд болох сурч боловсрох эрх, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх эрх зэрэг нь ЧАН-ын мөрийн хөтөлбөрт төдийлөн чухал байр суурь эзэлдэггүй. ЧАН-ын хөтөлбөр нь зах зээлийн эдийн засгийн эргэн тойронд эргэлддэг. Нийгмийн баримжаат төр бол төдийлөн чухал бус. ЧАН нь либерал хэв шинжит нийгмийн баримжаат төрийг дэмжигч нам юм. Тус нам нь өсөн дэвжихэд чиглэсэн“нийгмийн баримжаат идэвхжүүлэгч төрийг дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. ЧАН хийснийх нь хэрээр хуваарилах нь зүйтэй гэж үздэг. Либералуудад хэрэгцээнийх нь хэрээр хуваарилах эсвэл тэгш боломж олгох шаардлага төдийлөн чухал бус. ЧАН нийгмийн баримжаат төрийн юуг өөрчлөхийг хүсэж байна? Хөдөлмөр ба эдийн засаг ЧАН нь нийгмийн хамгааллын суурь төвшнийг хангахын төлөө байна. Үүнийгээ тэд иргэний мөнгө гэж нэрлэдэг. Иргэний мөнгө олгодог болчихвол төрийн зарим нэг тэтгэмж жишээлбэл ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох ёстой гэж үзсэн. Шинээр нэвтрүүлэх иргэний мөнгөний хэмжээ нь хир их байх вэ? гэдэг нь тодорхой бус. Өнөөгийн нийгмийн баримжаат төрөөс олгож буй мөнгөний хэмжээнээс маш доогуур байх эрсдэл өндөр. 92 Эрүүл мэнд ЧАН нь эрүүл мэндийн даатгал хоорондын өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжинэ. Мөн зах зээлийн нөлөөг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Боловсрол Сурагчид, мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагсад, оюутнуудыг сурлагын амжилтаар нь үнэлэх ёстой. Сурлага сайтайг нь илүү дэмжинэ. Татвар ЧАН татварын системийг хялбарчлахын төлөө байна. Татварын хувь хэмжээг доогуур тогтооно. Мэдээж үр дүнд нь нийгмийн хамгааллын зардал болон дахин хуваарилалтад зарцуулах мөнгөний хэмжээ буурна. Дүгнэлт: ЧАН консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг илүү либерал хэв шинжит нийгмийн баримжаат төрийн чиглэлд өөрчлөхийн төлөө байна. Төрөөс үзүүлэх тэтгэмж, дэмжлэгийг бууруулна. Зовлонд учирсан хүмүүст үзүүлэх дэмжлэгийг бууруулна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт боломж ба дэмжлэгийг хумина. 93 6.6 ЗҮҮНИЙ НАМ Зүүний намын анхны мөрийн хөтөлбөр Эрфүрт хотноо 2011 онд батлагджээ. Тус нам нь нийгмийн хариуцлагатай зах зээлийн эдийн засгийг халж эдийн засгийн шинэ дэглэмийг тогтоохын төлөө байна. Харин Зүүний Нам нийгмийн баримжаат төрийг маш чухалд үзэж хүрээг нь тэлэхийн төлөө байна. Зүүний Нам нийгмийн үндсэн эрхүүдийг үндсэн хуулиар баталгаажуулж баталгаатай ажлын байртай байсан эсэхээс нь үл хамааран бүх хүнд нээлттэй тэтгэврийн даатгалыг нэвтрүүлэхийн төлөө байна. Зүүний нам нийгмийн баримжаат төрийн юуг өөрчлөхийг хүсэж байна? Хөдөлмөр ба эдийн засаг Зүүний нам бүх хүмүүсийг баталгаат үндсэн орлоготой болгохын төлөө байна. Ахмадууд суурь тэтгэвэр авах ёстой. Үндсэн тэтгэврийн хэмжээг ахмадуудыг өндөр насны ядууралд өртүүлэхгүй байх хэмжээнд өндөр тогтоох ёстой. 94 Эрүүл мэнд Бүх хүмүүсийг иргэдийн нэгдсэн даатгалд хамруулна. Боловсрол Бүрэн дунд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулиудын сургалтыг төлбөргүй болгоно. Татвар Бага орлоготой иргэд, дундаж давхаргынхан одоогийнхоос бага татвар төлдөг болно. Өндөр орлоготой хүмүүс, хөрөнгө чинээтэй хүмүүс, компаниуд харин одоогийнхоос илүү өндөр татвар төлнө. Нийгмийн баримжаат төрийн тусламж үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлж баячууд үүнтэй холбоотой нэмэлт зардлыг төлөх ёстой. Дүгнэлт: Зүүний нам өнөөгийн консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг илүү социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийн чиглэлд шинэчилнэ. Төрийн дэмжлэг тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Зовлонд учирсан хүмүүст үзүүлэх тусламжийг нэмэгдүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт боломж ба дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Үүний төлөө Зүүний нам улс төрийн системийг бүхэлд нь өөрчилнө. 95 6.7 ГЕРМАНЫ ТӨЛӨӨХ ӨӨР СОНГОЛТ НАМ “Германы төлөөх өөр сонголт” нам товчилсон нэр нь AfD байгуулагдаад удаагүй байна. Тус нам нь “Германы бүх улс төрийн намууд хоорондоо төдийлөн ялгарахгүй байна” гэж шүүмжилдэг. Германы төлөөх өөр сонголт намын(ГТӨСН) бодлого өөр байх болно гэж тус намынхан хэлдэг. Ийм ч учраас тэд намаа өөр сонголт гэж нэрлэсэн. Гэхдээ энэ нь чухам ямар сонголт байх нь тодорхой бус байна. ГТӨСН нь хэт барууны үзлийг баримталдаг популист нам. Хэт барууны үзлийг баримталдаг популист намууд нь асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэдэг асуултад хариулт болгож цөөхөн саналыг дэвшүүлдэг. Юуны өмнө тэдний бодлоор хэн нь буруутан болох асуудлыг дэвшүүлж буруутныг тодруулдаг. Буруутнууд нь ихэвчлэн “тэр дээр байгаа хүмүүс” эсвэл барууны популистуудын өнцгөөс харахад тэднээс“өөр” хүмүүс байдаг. “Өөр” гэдэг нь барууны популистуудын үзэж байгаагаар жишээлбэл арьсны өнгө нь бусдаас илүү бараан, эсвэл Христосын шашнаас өөр шашинтай хүмүүс байдаг. Эсвэл хүүхэдгүй хосууд, эмэгтэйчүүдэд хайртай эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд хайртай эрэгтэйчүүд байдаг. ГТӨСН нь намын хөтөлбөрөө 2016 онд баталсан. Тус намын хөтөлбөрт нийгмийн үндсэн эрхүүд огт тусгагдаагүй. ГТӨСН нийгмийн баримжаат төрийг ихээхэн жижгэрүүлэхийг хүсэж байна. Чухам юуг нь хумьж танах ёстой талаар дурдалгүй орхижээ. Ямартай ч нийгмийн зардлыг танах ёстой, төр бусад асуудалд илүү анхаарлаа хандуулах ёстой гэжээ. Хүмүүс бие биедээ илүү анхаарал тавих ёстой. Жишээлбэл том гэр бүлийн хүрээнд 96 Бүх хүмүүсийн оролцоог хангах ёстой гэдэг санаа ГТӨСН-ийн хөтөлбөрт огт тусгагдаагүй байна. ГТӨСН хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын оролцоо ба боломжийг хангалттай байна гэж дүгнэжээ. Ажилтнууд, албан хаагчдын эрхийн талаар огт дурдаагүй. Үйлдвэрчний эвлэлүүд болон компанийн ажилчдын зөвлөлийн талаар огт үг дурдалгүй орхижээ. ГТӨСН нийгмийн баримжаат төрийн юуг өөрчлөхийг хүсэж байна? Хөдөлмөр ба эдийн засаг: ГТӨСН нийгмийн хамгааллын суурь төвшнийг хангахын төлөө байна. Суурь төвшнийг хир өндөр тогтоох талаар ГТӨСН огт дурдаагүй. Харин дээрээс нь нэмж орлого олж буй хүмүүсийн суурь төвшнийг орлогогүй хүмүүсийнхээс доогуур тогтоох тухай бичжээ. Эрүүл мэнд ГТӨСН өөрийн мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар ямар нэгэн санал дэвшүүлээгүй. Боловсрол ГТӨСН сурагчдыг илүү удаан хугацаагаар нэг ангид хамт суралцуулахыг дэмжихгүй гэжээ. Тус нам сурагчдыг эртнээс буюу бага дунд ангиас нь өөр өөр сургуульд салган суралцуулах нь зүйтэй гэж үзжээ. Сургууль дээр хоёр эхтэй ба хоёр эцэгтэй хүүхдүүд зэрэг гэр бүлийн шинэ хэлбэрүүдийн талаар ярих нь зохисгүй гэж үзжээ. 97 Татвар ГТӨСН өв залгамжлал зэрэг олон төрлийн татварыг бууруулахын төлөө байна. Татвар бууруулбал төрөөс нийгмийн зардалд зарцуулах мөнгөний хэмжээ эрс багасна. Дүгнэлт: ГТӨСН төрийн нийгмийн салбарт явуулдаг үйл ажиллагааг хумих хэрэгтэй гэж үзжээ. Зовлонд учирсан хүмүүст үзүүлэх дэмжлэг, тэтгэмжийг бууруулна. Нийгмийн байдлын хувьд сул хүмүүст олгодог боломж, үзүүлдэг дэмжлэгийг бууруулах бодлого хэрэгжүүлнэ. 98 6.8 УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ Бидний хийсэн улс төрийн намуудын харьцуулалтаас нэг зүйл гайхмаар тодорхой боллоо: Бүх улс төрийн намууд өнөөгийн нийгмийн баримжаат төрийг өөрчлөхийн төлөө байна. Гэхдээ тэдний өөрчлөхийг хүсэж буй чиглэл нь өөр өөр байна. ЧАН, ХАХН, ГТӨСН өнөөгийн консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийн үйлчилгээ, тэтгэмжийг бууруулахын төлөө байна. Тэд өнөөгийн нийгмийн баримжаат төрийг илүү либерал хэв шинжит төрийн чиглэлд шинэчлэхийг хүсэж байна. Тэд татварыг бууруулах болон хийснийх нь хэрээр хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө байна. ГСДН, Ногоон Нам, Зүүний Нам нийгмийн баримжаат төрийн үйлчилгээ, тэтгэмж тусламжийг нэмэгдүүлэхийн төлөө байна. Тэд өнөөгийн консерватив хэв шинжит нийгмийн баримжаат төрийг социалдемократ хэв шинжит нийгмийн баримжаат төрийн чиглэлд шинэчлэхийг хүсэж байна. Зүүний чиглэлийн намууд татвар нэмэгдүүлж, хэрэгцээнийх нь хэрээр хуваарилахын төлөө байна. Германд аль ч намд мөрийн хөтөлбөртөө бичсэн зорилтуудаа бүрэн хэрэгжүүлэх боломж байхгүй. Учир нь аль ч нам Бундестагт үнэлэхүй олонхын суудлыг авч чаддаггүй тул эвслийн засгийн газар байгуулан хамтарч ажилладаг. Намууд ихэвчлэн харилцан буулт хийх хэрэгтэй болдог. 99 ИЛҮҮ ИХИЙГ МЭДМЭЭР БАЙНА УУ? Та нийгмийн ардчиллын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? Нийгмийн ардчиллын академиас сургалтын олон форматыг Танд санал болгож байна. НИЙГМИЙН АРДЧИЛАЛ Д ТОДОРХОЙ ТОВЧ БӨГӨӨ Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой Ойлгомжтой, практикт ойр, хурдан: Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой цуврал нь шууд сэдэв рүү хөтөлдөг номууд юм. Есөн шинэ сэдэв, есөн ном, есөн удаа тодорхой мэдлэг, Нийгмийн ардчиллын сэтгэлгээ, бодлого зорилтуудтай танилцуулах чиглүүлэгч тань байх болно. Кино Нийгмийн ардчиллын академийн сургалтын кинонууд нь бодлогын талбаруудтай танилцаж ерөнхий ойлголт олж авахад тань тусална. Нээгээд хар, хэдхэн минутын дараагаар та өөртөө эхний асуултуудыг тавьж эхэлнэ. Та https://www.fes-mongolia.org/themen/soziale-demokratie/erklaervideos-soziale-demokratie/ сайтаас үзнэ үү. 101 Семинар Нийгмийн ардчиллын академи Герман орон даяар дээр дурдсан бүх сэдвүүдээр семинар сургалт явуулдаг. Семинаруудын хүрээнд та эрдэмтэд, улс төрчид, бусад идэвхтэй хүмүүстэй санал солилцох болно. Сургалтын найман модулиар дамжуулан XXI зуунд нийгмийн ардчилал ямар ач холбогдолтой юм? Дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүд нийгмийн ардчиллын үнэт зүйлсэд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуултын хүрээнд ярилцана. Семинар тус бүрд бүртгүүлэх шаардлагатай. Нийгмийн ардчиллын академийн бүх сургалтын материалыг та бүхэн гар утсан дээрээ татан авах боломжтой. Та FES Soziale Dеmokratie аппликэйшнийг татаж авахад хангалттай. 102 Нийгмийн ардчиллын академийн сурах бичгүүд Нийгмийн ардчиллын сурах бичгүүд бодлогын сэдвүүдийг гүнзгий судалж өөрийн саналуудыг боловсруулахад Танд тусална. Сурах бичгүүд онол, практик хослуулан ойлгомжтой тайлбарлах болно. Сонсдог номууд Нийгмийн ардчиллын сонсдог номууд нь нийгмийн ардчиллын сурах бичгүүд дээр суурилдаг. Сонсдог номууд гэртээ, зам зуур, хүссэн газар бүрдээ дахин сонсох, эргэцүүлэн бодох боломжийг Танд олгоно. 103 НИЙГМИЙН БАРИМЖААТ ТӨР Бүх хүнд боломж олгож дэмжлэг үзүүлдэг Нийгмийн баримжаат төр ямар зарчмаар ажилладаг вэ? Нийгмийн ардчиллын нийгмийн бодлого нь улс төрийн бусад урсгалуудын нийгмийн бодлогоос юугаараа ялгаатай вэ? Улс төрийн намууд нийгмийн баримжаат төрийг цаашид аль чиглэлд хөгжүүлэхийг хүсэж байна? Дэлхийн хөгжлийн ямар тодорхой хандлагууд манай улсын нийгмийн баримжаат төрийг өөрчлөх вэ? Эдгээр болон бусад олон асуултад“Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой” цувралын 3-р дэвтэр хариулт өгөх болно. Ойлгомжтой, практикт ойр, хурдан. Товч бөгөөд тодорхой цувралаар бид бодлогын чухал талбаруудад нийгмийн ардчилал ямар зорилтуудыг дэвшүүлж ямар арга замаар зорилтуудаа хэрэгжүүлэхийг зорьж байгаатай танилцана. Тэгэхдээ товч бичвэр ба ойлгомжтой үг хэллэгийг ашиглах болно.