ЖЕНДЭР – ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ Энэхүү эмхэтгэлийг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Зохиогч: ФЭС-гийн хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэл Зураач: И.Төгөлдөр Эхийг бэлтгэсэн: Ё.Батболд ©ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. ЖЕНДЭР ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ Хүн бүрийн эрхийг тэгш хангахын тулд хүйсийн тэгш эрхийг хангах ёстой Жендэрийн тэгш байдал бол эрэгтэй, эмэгтэйчүүдийг амьдрах, ажиллах тэгш нөхцөлөөр хангах тухай шинжлэх ухаан юм. Жендэр нь хүйс гэсэн үг. Аливаа нийгэм нөөцөө, баялгаа, ажиллах хүчээ бүрэн бөгөөд ухаалгаар ашиглаж байж хөгждөг. Хөгжлөөс тухайн орны бүх иргэд хувь хүртдэг. XXI зууны Монгол бүсгүйчүүд ажиллаж амьдрах тэгш бүс нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс Монгол улсын хөгжлийг урагшлуулж улс орноо чинээлэг, иргэдээ аз жаргалтай болгохын тулд эмэгтэйчүүддээ ажиллаж амьдрах тэгш нөхцөлөөр хангах хэрэгтэй юм. Олны хүч оломгүй далай гэдэг. Феодалын бурангуй үеэс уламжлан ирсэн уламжлал соёлтой зууралдан мунхарч суувал монголчууд бид бүгдээрээ дэлхийн улс орнуудаас хөгжлөөр хоцорч үр дүнд нь бүгдээрээ хохирох болно. Эмэгтэйчүүд бол айлын бэр, хүний гэргий, хүүхдүүдийнхээ ээж, айл гэрийн нэгэн багана, амьдралын нэгэн тулгуур билээ. Өрөөсөн баганатай монгол гэр салхинд тэсвэртэй байж чадах уу? Гэрийн хоёр багана дээр ирж буй ачаалал тэнцүү байгаа нөхцөлд л өрх гэр тогтвортой байна. Айл өрх бүрийн хос багана тогтвортой байвал монголчууд бүгдээрээ төлөв түвшин, амар амгалан аж төрөх болно. ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ ТООНЫ ХЭЛЭЭР Монгол улс 3.2 сая хүн амтай. Үүний 51% нь эмэгтэйчүүд, 49% нь эрэгтэйчүүд. Үүнээс хөдөлмөрийн насны 1.2 сая хүн амтай. Асаргаа сувилгааны ажил үнэлгээгүй хөдөлмөр хэвээрээ байсаар. Өндөр настан, сургуулийн өмнөх насны хүүхдийн асаргаа, халамж гэр бүлийн шийдэх асуудал бөгөөд ихэнх нь эмэгтэйчүүдийн нуруун дээр явсаар. Асаргаа, сувилгааны ажлын үнэлэмжийг нэмэгдүүлж хөлсгүй хөдөлмөрийг хөлстэй ажил болгож байж улс орны хөгжил урагшилж хүмүүсийн аж байдал дээшилнэ. Хөгжил, дэвшлээс бүх хүмүүс, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд хүйсийн ялгаварлалгүйгээр тэгш хувь хүртэнэ. МАНАЙ УЛСЫН ДНБ 40 ИХ НАЯД ТӨГРӨГ. Улс орнуудыг хэр чинээлэг орон бэ? гэдгийг нэг хүнд ногдох ДНБээр нь хэмждэг. ДНБ-ээ нэмэгдүүлж байж монголчууд бүгдээрээ дутагдах гачигдах зүйлгүй аз жаргалтай амьдарна. Гадаадаас их хэмжээний зээл авбал гадаад өрийн дарамтад орно. Өрөө төлж чадахгүй бол улс орноороо дампуурал зарлахад хүрнэ. Эдийн засаг нь уул уурхай мэт аль нэг салбараас хэт хамааралтай бол эдийн засаг нь хямралд өртөмхий, хэврэг болно. Улс төрчдийн бэлэн мөнгөний амлалт улсаа өрөнд оруулж хойч үедээ нөөц боломж биш өр шир үлдээхэд хүргэнэ. Мөнгө хоосноос бий болдоггүй тул эсвэл гадаадаас өр тавина, үгүй бол төсвөө алдагдалд оруулах замаар иргэддээ мөнгө тараана. ДНБ-ээ бүгдээрээ хөдөлмөрлөж байж нэмэгдүүлнэ. Улс орон чинээлэг бол иргэд хангалуун амьдарна, иргэн бүр хувь хүртэнэ. Үүний тулд мөн иргэн бүр улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Бүх хүнд, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд хөдөлмөрлөх тэгш нөхцөлийг бүрдүүлж, ижил хөдөлмөрт ижил цалин олгох зарчмыг хэрэгжүүлж байж улс орон хөдөлмөрийн нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж чадна. Эх орноо хөгжүүлж бүгдээрээ сайхан амьдрахын тулд эмэгтэйчүүдээ хөдөлмөрлөх тэгш нөхцөлөөр хангаж, цалин хөлсний шударга системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн нөөцөө бүрэн ашиглаж ДНБ-ээ нэмэгдүүлж, эдийн засгаа солонгоруулж байж улс орон хөгжинө, эдийн засаг нь тогтвортой байна. Эдийн засаг нь тогтвортой бол хүн бүр ажлын байртай байж хөдөлмөрийн зах зээл нь тогтвортой, ажилтай хүн бүр нийгмийн хамгаалалд байх болно. Нийгмийн найдвартай хамгаалалд байгаа иргэд өөртөө итгэлтэй, өвчлөх, насан өндөр болох, осол гэмтэлд өртөх, ажилгүй болох зэрэг амьдралын аливаа хэлбэрийн эрсдэлд барьц алдахгүй сэтгэл амгалан ажиллаж амьдарч чадна. Ажиллах хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж эх орныхоо хөгжлийг хурдасгаж байж монголчууд бид бүгдээрээ дутагдах гачигдах юмгүй сайхан амьдарна. Үүний тулд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүстээ ажиллах, амьдрах, хөгжих, боловсрох тэгш нөхцөлөөр хангаж өгөх ёстой юм. ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ ХУУЛИЙН ХЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ Арван дөрөвдүгээр зүйл 1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ 5.3.Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. /Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/ ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ 9 дүгээр зүйл.Эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгаа 9.1.Иргэн бүр хүйсээс үл хамааран аж ахуйн нэгж байгуулах, бүртгүүлэх, аж ахуйн ба мэргэжил, мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх тэгш эрхтэй байна. ИЖИЛД ХӨДӨЛМӨРТ ИЖИЛ ЦАЛИН ОУХБ-ЫН ЗАРЧИМ Энэ олон хуулийн хаагуур нь хүйсийн тэгш бус байдал, ялгаварлал гараад байна бэ? Ар гэр, амьдралын ачаагаа тэнцүүхэн үүрэх юм бол би илүү их зүйлийг бүтээж аж амьдралаа дээшлүүлж чадна. ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ 1 дүгээр зүйл. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой. ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН 100-Р КОНВЕНЦ Тэгш шан хөлс олгох тухай 1951 оны 100 дугаар конвенц; Ялгаварлан гадуурхахгүй байх(ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны 111 дүгээр конвенц. ЭНЭ ОЛОН ХУУЛЬ, ЖУРМЫН ХААГУУР НЬ ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ ЗӨРЧИГДӨӨД БАЙНА АА? 1925 онд байгуулагдсан Фридрих-Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих-Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй. Фридрих-Эбертийн сан Ландмарк төв Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар Монгол Улс Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудан: info@fes-mongolia.org Цахим хуудас: https://www.fes-mongolia.org/