ХБНГУ-Н БУНДЕСТАГИЙН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООДЫН ЭРХ ЗҮЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ( Хянан шалгах түр хороодын тухай хууль ) Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар 2020 он ХБНГУ-Н БУНДЕСТАГИЙН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООДЫН ЭРХ ЗҮЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ( Хянан шалгах түр хороодын тухай хууль) Хуулийг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас орчуулан гаргав. /Албан бус орчуулга/ Энэхүү хуулийн Герман хэл дээрх эх хувилбартай нь доорхи QR кодоор нэвтэрч танилцах боломжтой. ©ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. Улаанбаатар 2020 он Өмнөх үг - 3 Германы парламентын хяналтын хамгийн хурц илд нь парламентын хяналтын түр хороо юм. Ардчилалд эрх мэдлийн хуваарилалт хэрэгтэй. Парламент хууль баталж баталсан хуулиудыг нь засгийн газар хэрэгжүүлж шүүх маргаантай асуудлуудыг шийдвэрлэнэ. Эрх мэдлийн энэхүү хуваарилалтыг нэгэнтээ хийсэн бол эгнэгт асуудалгүй хэрэгжинэ гэсэн үг биш. Парламент нь засгийн газартаа хяналт тавьж байх ёстой. Учир нь эрх мэдлийг хэрэгжүүлэгч тал дангаараа, хяналтгүйгээр эрх мэдлийг хэрэгжүүлж болохгүй. Хяналтгүй бол эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүр эрх мэдлийг бие даан орших хэрэгсэл болгон буруугаар ашигладаг. Эрх мэдлийг хяналтгүй хэрэгжүүлж бие даасан байдлаа хангасаар дарангуйлал тогтоох хүртэл буруугаар ашигласан гашуун түүх бий. Дэлхий дахинд олон ийм жишээ байдаг. Германд ч нэгэн адил дарангуйлал тогтоож байсан түүх бий. Германд 1933 онд засгийн газар ба ерөнхийлөгч нь нийлээд парламентын бүх эрх мэдлийг булаан авч парламентыг хүчгүйдүүлсэн юм. Ингэснээр Германы ардчилал төгсгөл болсон юм. Энэ түүхээс сургамж авсан тул дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Германы үндсэн хуулийн эцгүүд ба эхүүд- үндсэн хуулийг боловсруулагчид 1949 онд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Германы үндсэн хуулийг боловсруулсан юм. Үндсэн хуулийг боловсруулагчдад парламент нь засгийн газраас илүү хүчтэй байх нь чухал байлаа. Германы үндсэн хуулийн 44-р зүйлд Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг хувийн санаачилгаар парламентын хяналтын хороо байгуулж болно гэж заасан байдаг. Парламентын гишүүдийн цөөнхийн санаачилгаар хяналтын түр хороо байгуулагдах баталгааг энэ заалтаар хангасан юм. Энэ заалт шууд хэрэгждэг. Дээрээс нь нэмээд: Хяналтын түр хорооны хяналт тавих асуудлыг хяналтын хороо байгуулах санаачилга гаргасан гишүүдийн саналаар тогтооно. Нэгэнт тогтоосон саналыг өөрчилж үл болно. Ингэснээр парламентаас байгуулдаг хяналтын түр хороо нь засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих сөрөг хүчний гарт байгаа хяналтын хамгийн хурц илд нь юм. Хяналтын түр хорооны бүрэлдэхүүнийг парламентын олонхи цөөнхийн буюу хүчний харьцааны дагуу тогтоодог. Парламентын олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчин нь хяналтын хорооны гишүүдийн олонхийг бүрдүүлэх эрхтэй гэсэн үг. Ингэснээр сөрөг хүчний зүгээс хяналтын энэ чухал хэрэгслийг буруугаар ашиглах боломжийг хааж өгдөг. Парламентын хяналтын түр хороо байгуулах тухай хууль ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Өмнөх үг - 4 заалтуудаар хяналтын түр хорооны ажиллах дэгийг тогтоодог. Хяналтын түр хороо нь олон нийтэд нээлттэй болон хаалттай хуралдаануудаар нотлох баримтуудыг авч хэлэлцэж салбарын мэргэжилтнүүд ба гэрчүүдийн үгийг сонсдог. Үүгээрээ хяналтын түр хорооны ажиллах дэг нь шүүхтэй төстэй байдаг. Хяналтын хороо нь мөнгөн торгууль ногдуулах, тэр ч байтугай ноцтой тохиолдолд гэрчлэхээс татгалзсан гэрчүүдийг гэрчийн мэдүүлэг өгөхийг зөвшөөрөх хүртэл нь баривчлах замаар мэдүүлэг өгөхийг албадах эрхтэй. Буруу мэдүүлэг өгсөн тохиолдолд гэрчлэхээс татгалзахтай ижил шийтгэл ногдуулдаг. Хяналтын хорооны хяналт дуусгавар болсны дараагаар хаалтын илтгэл бичигдэх ёстой. Цөөнхийн байр суурь олонхийн бүлгийнхээс зөрүүтэй байгаа нөхцөлд цөөнхийн илтгэл тусдаа бичигддэг. Илтгэл бичигдсэнээр хяналтын хорооны хяналт дуусгавар болно. Шүүхүүд нь хяналтын хорооны хяналтын үр дүнг заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй. Хяналтын хорооны хяналтын хамгийн хүчтэй нөлөө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байгаа илтгэлүүдийн улс төрийн нөлөөлөл юм. 1949 оноос хойш Германд 60 гаруй удаа хяналтын хороо байгуулагдаж байжээ. Энэ нь парламентын хяналтын түр хороо нь эрх мэдлийн хуваарилалтыг хангаж байдаг парламентын хяналтын үр өгөөжтэй хэрэгсэл юм гэдгийг харуулж байна. Та бүхэн дараагийн хуудаснуудаас Фридрих-Эбертийн сангийн захиалгаар Герман хэлнээс орчуулсан Парламентын хяналтын түр хорооны тухай хуулийн албан бус орчуулгыг уншаарай. Та бүхэн энэ хуулиас их зүйлийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна. Тухлан сууж тавтай уншаарай. Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар ХБНГУ-Н БУНДЕСТАГИЙН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООДЫН - 5 ЭРХ ЗҮЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Хянан шалгах түр хороодын тухай хууль 2001 оны 6-р сарын 19-нд баталсан Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ 2004 оны 5 сарын 5-ны хуулийн 4.1-р зүйлээр өөрчлөлт орсон § 1 Түр хороо байгуулах (1) Бундестаг нь хянан шалгах түр хороо байгуулах эрхтэй ба гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргасан тохиолдолд байгуулах үүрэгтэй. (2) Түр хороог Бундестагийн тогтоолоор байгуулна. (3) Үндсэн хуулиар Бундестагт олгосон бүрэн эрхийн хүрээнд хянан шалгалтыг явуулна. § 2 Түр хороо байгуулахад цөөнхийн эрх (1) Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг санал гаргасан бол Бундестаг хойшлуулахгүйгээр Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоол гаргана. (2) Түр хороо байгуулах тухай тогтоолд санал гаргагчийн шалгуулахаар тусгасан асуудлыг тэдгээр тухайлан зөвшөөрөөгүй бол өөрчилж болохгүй. (3) Түр хороо байгуулах санал нь хэсэгчлэн Үндсэн хуульд харшилж байна гэж Бундестаг үзвэл түр хороо байгуулахдаа шалгах асуудлыг Үндсэн хуульд нийцнэ гэж Бундестаг үзсэн хэсгээр хязгаарлана. Ингэснээр санал гаргагчийн саналыг нь хэсэгчлэн буцаасанд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах эрх нь хөндөгдөхгүй. § 3 Хянан шалгах асуудал Хянан шалгах түр хороо өөрт нь ногдуулсан хянан шалгах даалгаврыг мөрдлөг болгоно. Хянан шалгах даалгаврыг өөрчлөх бол Бундестагийн тогтоол гарах шаардлагатай ба 2-р зүйлийн 2-р хэсгийг тухайлан хэрэглэнэ. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 6 § 4 Бүрэлдэхүүн Бундестаг түр хороо байгуулахдаа түүний жинхэнэ болон ижил тооны орлогч гишүүдийн тоог тогтооно. Гишүүдийн тоо тогтоохдоо Бундестаг дахь олонх цөөнхийн харьцааны зэрэгцээ тавигдсан даалгавар болон хянан шалгах хорооны ажлын чадамжийг харгалзан үзнэ. Намуудын бүлэг бүрийн төлөөллийг оролцуулна. Намын бүлэг бүрт ногдох гишүүдийн тоог математик пропорцын зарчмаар(St. Lague/Schepers) тогтооно. § 5 Түр хорооны гишүүд Түр хорооны жинхэнэ болон орлогч гишүүдийг намын бүлгүүд томилох ба эгүүлэн татна. § 6 Түр хорооны дарга (1) Түр хорооны даргыг сонгохдоо намын бүлгүүдийн гишүүдийн тоог харгалзан үзнэ. Хянан шалгах түр хороо нь Ахмадын зөвлөл дэх зөвшилцөөний дагуу өөрийн гишүүдийн дундаас түр хорооны даргыг сонгоно. (2) Түр хорооны дарга хянан шалгалтыг удирдах ба Бундестагийн Хянан шалгах түр хороог байгуулах тухай тогтоол, түр хорооны тогтоолуудыг мөрдлөг болгоно. § 7 Түр хорооны орлогч дарга (1) Хянан шалгах түр хороо нь Ахмадын зөвлөл дэх зөвшилцөөний дагуу түр хорооны нэг гишүүнийг орлогч даргаар томилох бөгөөд орлогч дарга түр хорооны даргаас өөр намын бүлгийн харьяалалтай байна. (2) Түр хорооны даргын эзгүйд орлогч дарга түүний бүх эрх үүргийг эдэлнэ. § 8 Зарлан хуралдуулах (1) Түр хорооны дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, Хянан шалгах түр хороог зарлан хуралдуулна. (2) Хянан шалгах түр хорооны гишүүдийн дөрөвний нэг нь хэлэлцэх асуудлыг нэрлэж хуралдахыг шаардсан бол түр хорооны дарга хамгийн ойрын боломжтой хуваарьт хугацаанд түр хороог зарлан хуралдуулах үүрэгтэй. (3) Түр хорооны дарга АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь хуваарьт бус хугацаанд эсвэл Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 7 Бундестагийн байнгын байрлалын бус газар түр хороог зөвхөн түр хорооны гишүүдийн дөрөвний нэг хэлэлцэх асуудлыг нэрлэснээс гадна холбогдох санал гаргасан бөгөөд Бундестагийн Ерөнхийлөгч зөвшөөрөл олгосон тохиолдолд зарлан хуралдуулах эрхтэй. § 9 Шийдвэр гаргах чадамж (1) Хуралдаанд гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Хяналтын түр хороо шийдвэр гаргах чадамжтай. Холбогдох санал гарсны дагуу чадамжгүй нь тогтоогдох хүртэл түр хороог шийдвэр гаргах чадамжтайд тооцно. (2) Шийдвэр гаргах чадамжгүйг нь тогтоосон бол түр хорооны дарга тэр даруйд хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулна. Уг хугацааны дараа түр хороо мөн л шийдвэр гаргах чадамжгүй хэвээр бол цаг алдалгүй шинэ хуралдааныг товлоно. Энэ хуралдаан нь гишүүдийн олонхын ирцгүй ч шийдвэр гаргах чадамжтай ба үүнийг хуралдааны урилгад тэмдэглэнэ. (3) Шийдвэр гаргах чадамжгүй Хянан шалгах түр хороо аливаа нэгэн хяналт шалгалтын ажиллагаа явуулах эрхгүй. (4) Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Хянан шалгах түр хороо өгсөн саналуудын олонхоор шийдвэр гаргана. Санал тэнцсэн тохиолдолд өргөдлийг буцаана. § 10 Хянан шалгагч (1) Хянан шалгах түр хороо нь аль ч үед өөрийн хяналт шалгалт хийх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөрдөн байцаагч томилох эрхтэй бөгөөд түр хорооны гишүүдийн дөрөвний нэг шаардсан бол тогтоол гаргах үүрэгтэй болно. Мөрдөн байцаалтын ажлыг цаг хугацааны хувьд дээд тал нь зургаан сараар хязгаарлана. (2) Тогтоол батлагдсаны дараа гурван долоо хоногийн дотор мөрдөн байцаагчийг 1-р заалтын дагуу хүрэлцэн ирсэн гишүүдийн гуравны хоёрын олонхоор томилно. Энэхүү томилгоог заасан хугацаанд нь хийгээгүй бол дараагийн гурван долоон хоногийн дотор түр хорооны дарга, дэд даргатай болон намын бүлгүүдийн төлөөлөгчдийн ахлагч нартай зөвшилцөн мөрдөн байцагчийг томилно. (3) Мөрдөн байцаагч нь зарчмын хувьд Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтын бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ. Мөрдөн байцаагч шаардлагатай нотолгооны эд зүйл, баримтуудыг гаргуулж, тэдгээрт АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 8 үзлэг хийж танилцана. Мөрдөн байцаагч нь 18-р зүйлийн дагуу нотлох баримтуудыг гаргуулах эрхтэй ба 19-р зүйлийн дагуу тэдгээртээ танилцах эрхтэй болно. Мөрдөн байцаагч 30-р зүйлийн дагуу нотлох баримт гаргуулах шаардлагыг тавих эрхтэй. Сайн дураараа түүний эрхийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 17-р зүйлийн 1-р хэсгийн дагуу нотлох баримт цуглуулах тухай тогтоол гарах шаардлагатай. Мөрдөн байцаагч мэдээлэл авах зорилгоор хувь хүмүүсээс асуух эрхтэй. Мөрдөн байцаагч нийт Хянан шалгах түр хорооны өмнө хариуцлага хүлээнэ. Түүний ажлын үр дүн Хяналтын түр хорооны нийт гишүүдэд нээлттэй байна. Хяналт шалгалтыг дуусгаад мөрдөн байцаагч үр дүнгийн талаар түр хороонд амаар болон бичгээр тайлан тавих буюу гаргана. Тайланд түр хорооны цаашдын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар мөрдөн байцагчийн зүгээс саналаа тусгана. Мөрдөн байцаагч нь гадна харилцаанд зохих ёсоор нууцыг хадгалж, олон нийтэд мэдэгдэл хийхгүй. (4) Мөрдөн байцаагч өөрт нь ногдуулсан даалгаврын хүрээнд хараат бус байна. Хүрэлцэн ирсэн түр хорооны гишүүдийн гуравны хоёрын олонхоор түүнийг аль ч үед эгүүлэн татаж болно. Мөрдөн байцаагч хяналт шалгалтын ажилд туслах ажилтнуудыг зохих хэмжээнд оролцуулах эрхтэй. § 11 Тэмдэглэл хөтлөлт (1) Хянан шалгах түр хорооны хуралдааны тухай тэмдэглэл хөтөлнө. (2) Нотлох хурлын үг бүрчлэн тэмдэглэнэ. Тэмдэглэл хөтлөх зорилгоор дуу хураагуур ашиглахыг зөвшөөрнө. (3) Хуралдааны тэмдэглэл хөтлөх аргыг Хянан шалгах түр хороо тогтооно. § 12 Хянан шийдвэрлэх хуралдаан (1) Хянан шалгах түр хорооны хуралдаан, шийдвэр гаргах явц олон нийтэд хаалттай байна. (2) Хянан шалгах түр хороо намын бүлгүүдийн нэрлэсэн ажилтнуудад хуралдаанд оролцох зөвшөөрөл олгож болно. (3) Хаалттай хуралдаанаас олон нийтэд өгөх мэдээллийн хэлбэр, хэмжээг Хянан шалгах түр хороо тогтооно. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 9 § 13 Хэлэлцэх хуралдаан (1) Нотолгооны хэлэлцүүлгийг нээлттэй явуулна. Дууны, дүрсийн бичлэг хийх болон дуун ба дүрс бичлэг үзүүлэх нь хориотой. Онцгой тохиолдолд Хянан шалгах түр хороо 1-р өгүүлбэрээс өөрөөр шийдэж болно. 2-р өгүүлбэрт заасан онцгой тохиолдолд хүрэлцэн ирсэн гишүүдийн гуравны хоёрын олонх болон мэдүүлэг өгөх эсвэл асуугдах хүмүүсийн зөвшөөрөл шаардлагатай. (2) Шүүхийн тухай хуулийн шүүх хуралдааны дэг журмыг хангах тухай§§ 176-с 179-р зүйлүүд хүчин төгөлдөр үйлчилнэ. § 14 Нийтэд хаалттай байдал (1) Дараах тохиолдолд Хянан шалгах түр хорооны ажил олон нийтэд хаалттай байна: 1. Гэрч эсвэл гуравдагч этгээдийн хувийн амьдралын нөхцөл байдлыг олон нийтэд нээлттэй хэлэлцэх нь тэдгээрийн хамгаалах ёстой ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй; 2. Гэрчийн эсвэл бусад өөр хүний амь нас, эрүүл мэнд эсвэл эрх чөлөөнд эрсдэл үүсэх; 3. Худалдаа, аж үйлдвэр, оюуны өмч /нээлт/ эсвэл татварын нууцыг олон нийтэд нээлттэй хэлэлцэх нь тэдгээрийн хамгаалах ёстой ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй; 4. Холбооны эсвэл муж улсын ашиг сонирхолд харшлах онцгой шалтгаантай, ялангуяа Холбооны Герман Улсын аюулгүй байдал эсвэл түүний олон улсын харилцаанд сөрөг үр дагавартай байх бол. (2) Хянан шалгах түр хороо хаалттай хуралдаанд тодорхой этгээдийг оролцуулах зөвшөөрөл олгож болно,§ 12, 2-р зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ. (3) Олон нийтийг оролцуулахгүй эсвэл оролцоог хязгаарлах саналыг даараах этгээд гаргах эрхтэй: 1. Хянан шалгах түр хорооны хуралд хүрэлцэн ирсэн гишүүд, 2. Бундесратын буюу Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн төлөөлөгчид, 3. Гэрч, шинжээч болон бусад мэдээлэл өгөх хүмүүс (4) Олон нийтийг оролцуулах эсвэл оролцоог хязгаарлах тухай шийдвэрийг Хянан шалгах түр хороо гаргана. Түр хорооны тогтоолын дагуу түр хорооны дарга олон нийтэд нээлттэй хуралдаанаар энэ шийдвэрийн үндэслэлийг танилцуулна. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 10 § 15 Нууцыг хамгаалах (1) Нотолгооны баримт, хянан шийдвэрлэх хурал болон хэлэлцүүлгүүдэд Хянан шалгах түр хороо тодорхой нууцын зэрэглэл тогтоож болно. 1-р өгүүлбэрийн дагуу шийдвэр гаргахаас өмнө Хянан шалгах түр хорооны дарга нууцын түр зэрэглэл тогтоож болно. (2) Нууцын зэрэглэл тогтоохдоо Бундестагийн нууцыг хамгаалах тухай журмыг баримтална. 14. 3-р зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ. (3) Энэхүү хуульд өөрөөр заагаагүй бол нууц бичиг баримт болон онц чухал нууц, маш нууц, нууц хуралдаан болон тэдгээрийн тэмдэглэл хөтлөлтөд Бундестагийн нууцыг хамгаалах тухай журам хүчин төгөлдөр үйлчилнэ. § 16 Нууцтай танилцах эрх, нууц хадгалах (1) VS-НУУЦ болон түүнээс дээш нууцын зэрэглэлийг Хянан шалгах түр хороо тогтоосон эсвэл бусад байгууллагаас шилжүүлэн өгсөн баримтуудтай зөвхөн Хянан шалгах түр хорооны гишүүд, Бундесрат-н болон Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн төлөөлөгчид танилцах эрхтэй. Мөрдөн байцаагч, түүний туслах болон Хянан шалгах түр хорооны гишүүдийн ажилтан, тамгын газар болон намын бүлгүүдийн ажилтан зөвхөн нууц баримтуудтай харьцах зөвшөөрөлтэй ба албан ёсоор нууцыг хадгалах үүрэг хүлээсэн тохиолдолд нууцтай танилцах эрхтэй болно. (2) Хянан шалгах түр хорооны гишүүд, мөрдөн байцаагч болон 1-р хэсэгт заасан ажилтан, туслах ажилтан нар хороог татан буулгасны дараа ч тэдэнд ил болсон 1-р хэсэгт дурдсан нууц баримтуудын нууцыг хадгалах үүрэгтэй. Бундестагийн Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр тэд шүүх болон өөр байгууллагад мэдүүлэг өгч болохгүй. Парламентын гишүүний тухай хуулийн§ 44c. 2-р зүйлийн 2-р өгүүлбэр мөн 3-р хэсэг хүчин төгөлдөр үйлчилнэ. (3) Хянан шалгах түр хорооны гишүүд хяналт шалгалтын хүрээнд олж авсан бусдын нууц, нэр бүхий хувь хүний хувийн амьдралын нууцыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэй задруулна. Энэ нь хуулийн дагуу ил болгох ёстой нууцыг задруулахад хамаарахгүй. § 17 Нотлох баримт цуглуулах (1) Хянан шалгах түр хороо тогтоол гаргаж хянан шалгах даалгаврын дагуу нотлох баримтуудыг цуглуулна. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 11 (2) Нотолгоо цуглуулах нь хуулиар хориглосон эсвэл энэ хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ч нотлох баримт олдоогүйгээс бусад нөхцөлд Хянан шалгах түр хорооны гишүүдийн дөрөвний нэг санал гаргасны дагуу нотлох баримтуудыг цуглуулна. (3) Хянан шалгах түр хорооны аль болох нэгдмэл шийдвэрийн үндсэн дээр гэрч болон шинжээчдийн мэдүүлэг өгөх дарааллыг тогтооно. Хянан шалгах хорооны гишүүдийн дөрөвний нэг эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдолд дээрх дарааллыг Бундестагийн чуулганы дэгийн тухай заалтуудын дагуу тогтооно. (4) Хянан шалгах түр хороо нь тодорхой нотлох баримт цуглуулах эсвэл санал болгосон албадлагын арга хэмжээг /21-р зүйлийн 1-р хэсэг, 27-р зүйлийн 1-р хэсэг, 28-р зүйлийн 6-р хэсэг, 29-р зүйлийн 2-р хэсгийн1-р өгүүлбэрийн дагуу/ хэрэглэхээс татгалзсан бол, түр хорооны гишүүдийн дөрвийн нэг санал гаргаснаар нотлох баримт цуглуулах эсвэл албадлагын арга хэмжээ авах тухай Холбооны улсын дээд шүүхийн шүүгч шийдвэр гаргана. § 18 Нотлох баримтуудыг гаргаж өгөх (1) Холбооны улсын Засгийн газар, төрийн албан байгууллага болон Холбооны улсад шууд харьяалагдах байгууллага, нэгж ба нийтийн эрх зүйн сангууд нь албан хүсэлтийн дагуу нотолгооны бүгд эд зүйл, ялангуяа хянан шалгаж буй асуудалтай холбоотой баримтуудыг Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд гаргаж өгөх үүрэгтэй. (2) Албан хүсэлтийг хүлээн авах тухай шийдвэрийг хуулиар Холбооны улсын Засгийн газар хариуцахгүй бол асуудал эрхэлсэн Холбооны улсын сайд гаргана. Хүсэлтийн биелүүлэхээс татгалзан эсвэл нотлох баримтуудыг нууцын зэрэглэл тогтоон ирүүлэх бол Хянан шалгах түр хороонд татгалзсан эсвэл нууцын зэрэглэл тогтоосон шалтгаануудыг бичгээр тайлбарлана. Илрүүлсэн баримт нь бүрэн эсэх тухай мэдэгдлийг хавсаргана. (3) Хянан шалгах түр хороо эсвэл түүний гишүүдийн дөрөвний нэгийн саналаар Холбооны Улсын Үндсэн хуулийн цэц хүсэлтэд өгсөн татгалзсан хариу нь хууль ёсны эсэх, Холбооны улсын Дээд шүүхийн шүүгч нууцын зэрэг тогтоосон нь хууль ёсны эсэхийг тогтооно. (4) Шүүх болон захиргааны албад эрх зүй болон албаны туслалцаа үзүүлэх, ялангуяа нотлох баримтуудыг илрүүлэх үүрэгтэй. Маргаантай асуудлыг Хянан шалгах түр хороо эсвэл түүний гишүүдийн дөрөвний нэгийн өргөдлөөр Холбооны улсын Дээд АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 12 шүүхийн шүүгч шийдвэрлэнэ. § 19 Үзлэг хийх Үзлэг хийхэд§ 18, 1-3 хэсгийн 1-р өгүүлбэр болон 4-р хэсэг зохих ёсоор үйлчилнэ. § 20 Гэрчийг зарлан дуудах (1) Хянан шалгах түр хороо зарлан дуудсанаар гэрч хүрэлцэн ирэх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай журмын 50-р зүйлийг хэрэглэхгүй. (2) Зарлан дуудах хуудаст гэрчид нотлох сэдвийг танилцуулж, түүний эрх үүргийн тухай зааварчилга өгөх ба хүрэлцэн ирээгүйн хуулийн үр дагавар болон мэдүүлэг өгөхдөө өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжтойг зааж өгнө. § 21 Гэрч ирээгүйн үр дагавар (1) Журам ёсоор зарлан дуудагдсан гэрч ирээгүйн улмаас гарсан зардлыг Хянан шалгах түр хороо түүнээс гаргуулах, түүнд 10.000 евро хүртэлх захиргааны торгууль ногдуулж, албадан ирүүлэхийг тогтоож болно. Удаа дараа ирээгүй тохиолдолд торгуулийг дахин ногдуулж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 2-р өгүүлбэрийг хэрэглэнэ. (2) Гэрч зохих хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан мэдүүлсэн тохиолдолд 1-р хэсгийн дагуу авах хэмжээ авахгүй. Заагдсан хугацаанд ирээгүйгээ өөрийн буруугүй гэдгийг дараа нь нотолсон бол 1-р хэсэгт заасан арга хэмжээг хүчингүй болгоно. § 22 Гэрчлэх болон мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх (1) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 53 болон 53a-р зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ. (2) Гэрч нь мэдүүлэг өгснөөс үүдэн өөрөө болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 52-р зүйлийн 1-р хэсэгт заагдсаны дагуу тэдний гэр бүлийн гишүүнд хамаарагдах этгээд хуулийн зохицуулалттай хяналт шалгалтад өртөх эрсдэлтэй бол гэрч асуултад хариулахаас татгалзах эрхтэй. (3) Эхний мэдүүлэг авахаас өмнө гэрчид 1 болон 2-р хэсэгт заасан эрхийн тухай зааварчилга өгнө. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 13 (4) Гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзсан шалтгаанаа шаардсанаар итгэл үнэмшилтэй тайлбарлах үүрэгтэй. § 23 Албан тушаалтнаас мэдүүлэг авах (1) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 54-р зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ. (2) Мэдүүлэг өгөхөд шаардлагатай зөвшөөрлийг Холбооны улсын Засгийн газар олгох үүрэгтэй; 18-р зүйлийн 1-3 –р өгүүлбэр хүчин төгөлдөр үйлчилнэ. § 24 Гэрчээс мэдүүлэг авах (1) Мэдүүлэг өгөх гэрчээс ганцаарчилсан мэдүүлэн авна. Дараагийн мэдүүлэг өгөх гэрчүүдээс тусгаарлан мэдүүлэг авна. (2) Хянан шалгах зорилгод нийцэх бол бусад гэрчүүдтэй нүүрэлдүүлж болно. (3) Мэдүүлэг авахаас өмнө Хянан шалгах түр хорооны дарга гэрчийг үнэн зөв ярихыг сануулж, мэдүүлэг авах асуудлыг танилцуулж, худал эсвэл бүрэн бус мэдүүлгийн эрүүгийн хуулийн үр дагаврын тухай зааварчилгаа өгнө. (4) Хянан шалгах түр хорооны дарга гэрчээс биеийн байцаалт авна. Гэрчээс мэдүүлэг авахаас өмнө гэрчид хэлэлцэгдэх асуудлаар түүний мэдэж буй зүйлийг бүрэн илтгэх боломж олгоно. (5) Тодруулах, мэдүүлгийг бүрэн болгох ба гэрчийн мэдүүлгийн суурийг судлах зорилгоор эхлээд Хянан шалгах түр хорооны дарга асуулт тавьж болно. Үүний дараа хорооны бусад гишүүд асуулт тавих эрхийг эдэлнэ. Хянан шалгах түр хороо санал нэгтэйгээр өөр зохицуулалт гаргаагүй тохиолдолд, асуулт тавих гишүүдийн дараалал болон намын бүлэг тус бүрийн асуух эрхийн хугацааны хувьд Бундестагийн дэг болон үг хэлэх дараалал, байр сууриа илэрхийлэх зохицуулалтын нийтлэг заалтуудыг тус тус хэрэглэнэ. (6) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 136a-р зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ. § 25 Гэрчид тавих асуултын зөвшөөрөгдөх эсэх (1) Зүй бус эсвэл асуудалд хамаарахгүй асуултыг Хянан шалгах түр хорооны дарга таслан зогсооно. Гэрч нь Хянан шалгах түр хорооны АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 14 даргаас асуултыг таслан зогсоохыг шаардаж болно. Асуулт зөвшөөрөгдөх эсэх болон асуултыг таслан зогсоосон талаарх эрх зүйн эргэлзээтэй тохиолдолд түр хорооны гишүүдийн өргөдлийн дагуу Хянан шалгах түр хороо шийдвэрлэнэ; асуултыг таслан зогсоохын тулд хүрэлцэн ирсэн гишүүдийн гуравны хоёрын олонх шаардлагатай. (2) Хянан шалгах түр хороо тодорхой нэг асуултыг зөвшөөрөгдөөгүй гэж үзсэн бол энэхүү асуулт болон түүнд нэгэнт өгсөн хариунд Хянан шалгах түр хорооны тайланд ач холбогдол өгөхгүй. § 26 Мэдүүлэг авахыг дуусгах (1) Мэдүүлгийн тэмдэглэлийг /протокол/ гэрч бүрд хүргүүлнэ. (2) Хянан шалгах хороо тухайн гэрчээс мэдүүлэг авч дуссан тухай тэмдэглэл бүхий тогтоол гаргана. Мэдүүлгийн тэмдэглэлийг хүргүүлснээс хойш хоёр долоо хоног өнгөрсөн, эсвэл энэ хугацааг баримтлахаас татгалзсан тохиолдолд шийдвэр гаргана. (3) Гэрч мэдүүлэг өгч дуссаны дараа Хянан шалгах түр хорооны дарга түүнд мэдүүлэг авах ажиллагааг 2-р хэсгийн дагуу ямар нөхцөлөөр хаасны тухай мэдээлэл өгнө. § 27 Шалтгаангүй гэрчлэхээс татгалзах (1) Хууль ёсны аливаа нэгэн шалтгаангүйгээр гэрчлэхээс татгалзвал Хянан шалгах түр хороо татгалзсаны улмаас үүссэн зардлыг гэрчээс гаргуулах шийдвэр гаргах ба 10.000 евро хүртэл захиргааны торгууль ногдуулж болно. (2) 1-р хэсэгт заасан нөхцөлд Хянан шалгах түр хороо эсвэл түүний гишүүдийн дөрөвний нэгийн өргөдлийн дагуу Холбооны улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжаар гэрчийн мэдүүлгийг албадан гаргуулахаар гэрчийг цагдан хорих арга хэмжээ авч болох боловч энэ нь хяналт шалгалтын ажиллагаа дуусгах хугацаанаас хэтрэхгүй болон зургаан сараас илүүгүй хугацаатай байна. (3) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70-р зүйлийн 4-р хэсэг хүчин төгөлдөр үйлчилнэ. § 28 Шинжээч (1) Хойно өөрөөр зохицуулаагүй бол 20, 22- 26 –р зүйлийн заалтуудыг шинжээчийн хувьд тус бүр хэрэглэнэ. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 15 (2) Ажиллуулах шинжээч нарын сонголтыг Хянан шалгах түр хороо хийнэ; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 74-р зүйлийг хэрэглэхгүй. (3) Хянан шалгах түр хороо шинжээч нартай зөвшилцөн шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг тохирно. (4) Шинжээч нь тохирсон хугацаанд хараат бус, бүрэн болон үнэн зөв дүгнэлт илтгэх үүрэгтэй бөгөөд Хяналтын түр хороо шаардвал бичгээр үйлдэх ба түүний нарийвчилж тайлбарыг амаар өгнө. (5) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинжээчийн дүгнэлт гаргаж өгөхөөс татгалзах эрхийн тухай 76–р зүйлийн заалтуудыг тус тус хэрэглэнэ. (6) Шинжээчийн дүгнэлт гаргах үүрэгтэй шинжээч 3-р хэсэгт заагдсан тодорхой хугацаа тохирохоос татгалзсан, эсвэл тохирсон хугацааг хожимдуулсан бол Хянан шалгах түр хороо түүнд 10.000 евро хүртэл захиргааны торгууль ногдуулж болно. Журам ёсоор дуудагдсан шинжээч ирээгүй эсвэл шинжээчийн дүгнэлт гаргах буюу тайлбарлахаас татгалзсан бол мөн дээрх торгууль ногдуулж болно. Үүний зэрэгцээ Хянан шалгах түр хороо хугацаа хожимдуулсан эсвэл татгалзсаны улмаас учирсан зардлыг гаргуулж болно. 21-р зүйлийн 2-р хэсэг хүчин төгөлдөр үйлчилнэ. § 29 Гаргаж өгөх үүрэг (1) Хянан шалгалтад нотолгооны ач холбогдолтой байж болзошгүй эд юмс эзэмшиж буй этгээд Хянан шалгах түр хороо шаардсаны дагуу үүнийг гаргаж өгөх, ирүүлэх үүрэгтэй. Нотолгооны зүйл нь холбогдох хүмүүсийн ил болгож боломжгүй хувь хүний ноцтой нууц мэдээллийг агуулсан бол энэхүү үүргээс чөлөөлөгдөнө. (2) Эзэмшигч этгээд татгалзсан бол Хянан шалгах түр хороо түүнд 10.000 евро хүртэлх захиргааны торгууль ногдуулж болно. Холбооны улсын Дээд шүүхийн шүүгч Хянан шалгах түр хороо эсвэл түүний гишүүдийн дөрөвний нэгийн өргөдлийн дагуу гаргуулан авах зорилгоор цагдан хорих захирамж гаргаж болно. 27-р зүйлийн 2 болон 3-р хэсэг тус тус үйлчилнэ. 22-р зүйлийн 1 болон 2-р хэсгийн дагуу гэрчлэхээс эсвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй этгээдэд энэ хэсэгт заасан захиргааны болон албадлагын арга хэмжээ ногдуулахгүй. (3) 1-р хэсэгт заасан эд юмсыг сайн дураараа гаргаж өгөөгүй бол АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 16 Холбооны улсын Дээд шүүхийн шүүгч Хянан шалгах түр хороо эсвэл түүний гишүүдийн дөрөвний нэгийн өргөдлийн дагуу эдгээр зүйлийг хураан авах ба Хянан шалгах түр хороонд ирүүлэх тухай шийдвэр гаргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 97-р зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ. Холбооны улсын Дээд шүүхийн шүүгч нотолгооны эд юмс байж болох газрын тухай тодорхой баримтуудыг үндэслэн 1-р хэсэгт заасан эд зүйлийг хураан авах зорилгоор тодорхой байрлалд нэгжлэг хийх захирамж гаргаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын§§ 104, 105-ийн 2-р, 3-р хэсэг,§§ 106, 107, 109 зохих ёсоор хэрэглэнэ. § 30 Ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлэх (1) Ирүүлэхийг шаардсан нотлох баримтууд хяналт шалгалтад ач холбогдолгүй гэх эсвэл§ 14, 1-р хэсгийн 1- 4 заалтад тодорхойлсон нууцад хамаарах гэх гомдлыг нотлох баримт эзэмшигч гаргасан бол§ 29, 2-р хэсэгт заасан захиргаа ба албадлагын болон§ 29, 3-р хэсгийн 1-р өгүүлбэрт заасан албадан гаргуулан авах арга хэмжээг зөвхөн нотолгооны эд зүйл нь холбогдох хүмүүсийн хувь хүний ил болгох боломжгүй нууцыг агуулаагүй бөгөөд энэхүү нотолгооны зүйлд Хянан шалгах түр хороо нууцлалын“Нууц” зэрэг тогтоосон тохиолдолд хэрэгжүүлнэ. (2) Ирүүлсэн нотлох баримтуудад үзлэг хийж нотолгооны ач холбогдлыг үнэлэх нь Хянан шалгах түр хорооны бүрэн эрхэд хамаарна. Хяналт шалгалтад ач холбогдолгүй гэж санал нэгтэйгээр Хянан шалгах хороо үзсэн нотолгооны зүйлийг цаг алдалгүй эзэмшигчид буцаан өгнө. (3) 1-р хэсэгт заасан нотолгооны зүйлсэд үзлэг хийж, үнэлгээ явуулсны үр дүнгээр нотолгооны зүйл хяналт шалгалтад ач холбогдолтой бол нууцын зэрэглэлийг“Нууц” болгон өндөржүүлж болно.§ 14 1-р хэсгийн 1-р заалтад заасан нууц хөндөгдөх бол зөвхөн түүнийг ил болгох нь хянан шалгах даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай ба нөхцөл байдалд тохирсон нөхцөлд Хянан шалгах түр хороо 1-р өгүүлбэрийн дагуу тогтоол гаргана. (4) 3-р хэсгийн 1-р өгүүлбэрийн дагуу тогтоол гаргахаас өмнө нотолгооны эд зүйлийг эзэмшигч хувь хүнийг сонсоно. Тэрбээр “Нууц” зэрэглэлийг хүчингүй болгохыг эсэргүүцсэн ба Холбооны улсын Дээд шүүхийн шүүгч Хянан шалгах түр хорооны эсвэл түүний гишүүдийн дөрөвний нэгийн өргөдлийн дагуу зөвшөөрөлд олгоогүй бол нууцын зэрэглэлийг хүчингүй болгохгүй. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 17 § 31 Тэмдэглэл болон бичиг баримтуудыг уншиж танилцуулах (1) Бусад хянан шалгах түр хороод шүүх болон албан байгууллагын хяналт шалгалтын тэмдэглэл болон нотлох баримт болох бичиг баримтуудыг Хянан шалгах түр хороо хуралдааны үеэр уншиж танилцуулна. (2) Тэмдэглэл эсвэл бичиг баримтуудыг Хянан шалгах түр хорооны гишүүн бүрт хүргүүлсэн бол Хянан шалгах түр хороо баримтуудыг уншиж танилцуулахаас татгалзаж болно. (3)§ 14 1-р хэсгийн нөхцөл байдал хангагдсан бол олон нийтэд нээлттэй хуралдааны үеэр тэмдэглэл, бичиг баримтууд буюу тэдгээрийн гол агуулгыг уншиж танилцуулахгүй. § 32 Эрх зүйн тэгш байдал (1) Хаалтын тайланг нийтлэхэд эрх нь ихээхэн хэмжээнд хохирол амсах болзошгүй хувь хүмүүст хяналт шалгалт дуусахаас өмнө тайлангийн төсөлд тусгасан өөрт нь хамааралтай нотлох баримтуудыг үнэлэх хуралдааны үеэр тэдэнтэй хэлэлцээгүй бол хоёр долоо хоногийн хугацаанд үүнд байр сууриа илэрхийлэх боломж олгоно. (2) Байр суурийг нь илэрхийлсэн гол санаа бодлыг тайланд тусгана. § 33 Тайлагналт (1) Хяналт шалгалт дууссаны дараа Хянан шалгах түр хороо Бундестагт бичгээр тайлан өгнө. Тайлан нь ажиллагааны явц, олж мэдсэн бодит зүйлс болон хяналт шалгалтын үр дүнг толилуулна. (2) Хянан шалгах түр хороо санал нэгтэйгээр тайлан батлаагүй бол тайланд зарчмын өөр саналуудыг тусгана. (3) Хянан шалгах түр хороо парламентын бүрэн эрхийн ээлжит хугацаанд өөрийн хяналт шалгалтыг дуусгах боломжгүй нь илэрхий бол хяналт шалгалтын явц болон тухайн үеийн үр дүнгийн тухай тайланг Бундестагт өгнө. (4) Бундестагийн тогтоолын дагуу Хянан шалгах түр хороо Бундестагт завсрын тайлан тавина. § 34 Батлан хамгаалахын хорооны хянах шалгах эрх (1) Батлан хамгаалахын хороо аливаа нэг асуудлыг хянан шалгах тухай тогтоол баталсан бол тэрбээр хяналт шалгалт явуулахдаа Хянан АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Хянан шалгах түр хороодын тухай хууль(BGBl. I S. 718)“ - 18 шалгах түр хорооны эрхүүдийг эдэлнэ. Батлан хамгаалахын хорооны гишүүдийн дөрвөний нэг шаардсан бол Батлан хамгаалахын хороо Хянан шалгах түр хорооны зохион байгуулалтад орно.§§ 1-3 зохих ёсоор үйлчилнэ. (2) Түр хороог Батлан хамгаалахын хорооны дарга даргална. (3) Батлан хамгаалахын хороо аливаа нэг асуудлыг хянан шалгах тухай тогтоол баталсан бол түүнийг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалахын хорооны орлогч гишүүдийг томилж болох дэд хороо байгуулж болно. (4) Батлан хамгаалахын хороо Хянан шалгах түр хорооны хувиар ажиллагаа явуулахад энэ хуулийн заалтууд үйлчилнэ. Өөрийн хяналт шалгалтын үр дүнгийн тухай Батлан хамгаалахын хороо Бундестагт тайлан тавина. Хэлэлцүүлэг нь зөвхөн нийтлэгдсэн тайлангаар хязгаарлагдана. § 35 Зардал, урьдчилгаа төлбөр (1) Хяналт шалгалтын зардлуудыг Холбооны улс хариуцна. (2) Гэрч, шинжээч болон хянан шалгагч нар хууль зүйн төлбөр, нөхөн олговрын тухай хуулийн дагуу нөхөн олговор, төлбөр авна. Өргөдлийн дагуу эрх зүйн туслалцааны хураамжийг гэрчид олгохоор Хянан шалгах түр хороо тогтоол баталж болно. Хууль зүйн төлбөр, нөхөн олговрын тухай хуулийн§ 9, 1-р хэсгийн 1-р өгүүлбэрийн дагуу төлбөрийн дээд ангиллаар хянан шалгагч нарт төлбөр олгоно. (3) Нөхөн олговор, төлбөр болон урьдчилгаа төлбөрийн олголтын хэмжээг Бундестагийн Ерөнхийлөгч тогтооно. § 36 Шүүхийн харьяалал (1) Үндсэн хуулийн 93-р зүйл, Холбооны улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн§ 13 болон энэ хуулийн заалтуудаар өөрөөр зохицуулаагүй бол энэ хуулийн талаарх маргаан Холбооны улсын Дээд шүүхэд харьяалагдана. (2) Холбооны улсын Дээд шүүх түр хороо байгуулах тогтоолыг Үндсэн хуульд харш гэж үзсэн ба шийдвэр гаргах нь тогтоол хүчинтэй эсэхээс хамаарах бол хяналт шалгалтыг зогсоож Холбооны улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт авна. 1-р өгүүлбэр зохих ёсоор Холбооны улсын Дээд шүүхийн шүүгчид мөн үйлчилнэ. (3) Холбооны улсын Дээд шүүхийн шүүгчийн шийдвэрт гомдол гаргах боломжтой ба үүнийг Холбооны улсын Дээд шүүх шийдвэрлэнэ. АЛБАН БУС ОРЧУУЛГА Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 1925 онд байгуулагдсан Фридрих-Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих-Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй. Фридрих-Эбертийн сан Ландмарк төв, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 13, Шуудангийн хайрцаг 831, 14251 Улаанбаатар, Монгол Улс Фэйсбүүк: Цахим шуудан: Цахим хуудас: @fesmongolia info@fes-mongolia.org https://www.fes-mongolia.org/