Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид-19 цар тахлын үзүүлж буй нөлөө А.Гантуяа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛД КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ. Энэхүү судалгааны ажлыг Фридрих-Эбертийн сангийн захиалгаар хийж гүйцэтгэв. Судалгааны аливаа агуулга, мэдээллийн үнэн зөвийг судлаач хариуцах бөгөөд ФридрихЭбертийн сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно. Судалгааг хийж гүйцэтгэсэн: А.Гантуяа ХУИС-ийн ОУ-ын харилцаа, нийгэм судлалын сургууль Эхийг бэлтгэсэн: Ё.Батболд ©ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. ISBN 978-9919-9663-1-7 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө 2020 оны 11- р сар - 1- Агуулга I. О РШИЛ .......................................................................................................................................................................................3 II. Х ӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ДЭХ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ ..............................................................................................5 III. Ц АР ТАХЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ .............................................................................................9 3.1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн............................................ 9 газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ.................................................................................................................... 9 3.2. Хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийг үнэлэх нь.................................................................. 13 3.3. Цар тахлын нөхцөл дэх эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт...................................................... 17 IV. Б ОДЛОГЫН ЗӨВЛӨМЖҮҮД .................................................................................................................................................... 19 4.1. Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг нэмэгдүүлэх............................................................... 19 4.2. Цахим ур чадвар олгох хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах.............. 20 4.3. Хүүхэд асрах зохицуулалтуудад жендэрийн мэдрэмжтэй хандах.............................................. 21 V. Д ҮГНЭЛТ .................................................................................................................................................................................. 23 НОМ ЗҮЙ...............................................................................................................................................................................................25 -2- I. Оршил Энэхүү судалгааны ажлын хүрээнд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд хүйсийн ялгаатай нөлөөлж байгааг харгалзан(Норман, 2020), цар тахлаас үүдэлтэйгээр хөдөлмөрийн ертөнц дэх жендэрийн тэгш байдал, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод анхаарах шаардлагатай шинээр гарч ирж болзошгүй хүчин зүйлсийг авч үзлээ. Цар тахлын үед эмэгтэйчүүд ажлын байрандаа эсвэл гэр бүлийн ажил үүргийн хуваарилалтын дагуу тэдэнд ногддог хөлсгүй хөдөлмөр буюу нэмэлт ачаалал нэмэгдэсний(MакЛаурэн, 2020), улмаас дэлхий дахинд жендэрийн тэгш байдлыг хангах тухай үүрэг амлалтын хэрэгжилтийг сулруулж, ухралтанд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг үүсч байгааг (Осланд, 2020) сүүлийн үеийн судалгаанууд нотолж байна. Хямралын үед ажлын байрны болон хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтын хэрэгцээ эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү хэрэгтэй болдогоос гадна(ЭЗХАХБ, 2016) хүүхэд асрах үйлчилгээний хүрэлцээ, хангамж дутмаг байгаагаас шалтгаалан хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь хумигдах (ОУХБ, 2017) нийтлэг нөхцөл үүсдэг байна. Түүнчлэн, эмэгтэйчүүд давамгай ажилладаг боловсрол, эрүүл мэнд, зочлох үйлчилгээ гэх зэрэг тодорхой салбаруудад Ковид-19 цар тахлын нөлөө онцгой хүндээр тусч буйг онцлох нь зүйтэй. Энэхүү судалгааны ажил нь цар тахлын нөхцөл байдал болон хөл хорионы дэглэмээс үүдэн эмэгтэйчүүдийн ажлын байранд үүсч буй нэмэлт ачаалал, дармтуудыг тодорхойлох, эдгээрийг Ковид 19- ын цар тахлын дараагаар хэрэгжүүлэх эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хэрхэн тусгах асуудлаар санал боловсруулж дүгнэлт өгөх зорилготой юм. Судалгааны ажлын хоёрдугаар хэсэгт ажлын байран дахь жендэрийн нөхцөл байдал болон Монголын нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтууд, нийгмийн хэм хэмжээний талаар товч дурдав. Харин Гуравдугаар хэсэгт Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нийгмийн тогтвортой байдлыг хангах, тэр - 3- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө дундаа ажлын байр, иргэдийн орлогыг хамгаалахад үзүүлж байгаа нөлөө талаас нь авч үзэн дүн шинжилгаа хийлээ. Энэхүү судалгааны ажилд Үндэсний статистикын хороо, Засгийн газрын холбогдох агентлаг болон олон улсын байгуулагуудаас гаргасан хоёрдогч эх сурвалжуудын мэдээллийг ашиглав. Мөн одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хийгдээд байгаа Ковид-19 цар тахлын нөлөөллийн талаарх голлох судалгааны материалууд болон олон нийтийн санаа бодлыг тандах судалгааны үр дүнг энэ судалгаанд ашигласан болно. Дээр дурдсан эх сурвалж, судалгааны материалуудыг үндэслэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дордуулж буй сөрөг хүчин зүйлсийг илрүүлэн, тэдгээрээс сэргийлэх бодлогын арга хэмжээнүүдийг Дөрөвдүгээр хэсэгт санал болгож байна. Товч дурдвал хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг сайжруулах чиглэлд олон талтын оролцоотойгоор яриа хэлэлцээ хийх, хүүхэд асрах үйлчилгээний зохицуулалтуудыг жендэрийн тэгш эрхийг хангах шаардлагын үүднээс талаас дахин нягтлах, эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэргээр цар тахлын дараах үед нийгмийн тогтвортой байдал болон жендэрийн тэгш байдлыг хангахад бодлогын түвшинд анхаарах шаардлагатай асуудлуудыг авч үзсэн болно. Энэхүү судалгааны ажил нь цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг нийгмийн тогтвортой байдлыг хангах шаардлагын үүднээс судлан үзэж, бодлогын зөвлөмж боловсруулан гаргаж байгаагаараа хөдөлмөрийн эрх тэгш, хүртээмжтэй, баталгаатай, зохистой ирээдүйн тухай ойлголтыг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. - 4- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө II. Хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн тэгш бус байдал Монгол Улсын хувьд 2014 оныг хүртэл ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд дорвитой үр дүн үзүүлж, хүн амын тодорхой хэсгийг ядуурлын шугамнаас дээш гаргаж чадсан ч сүүлийн үеийн үзүүлэлтүүд ядуурлын хувь хэмжээ эргээд нэмэгдсэн байгааг харуулж байгаа нь манай улсын эдийн засгийн төрөлжилт хангалтгүй, аливаа хямралд өртөмтгий, эмзэг байдлыг илтгэж байгаа юм. Мөн эдийн засгийн өсөлт жигд хүртээмжтэй бус байгаагаас нийгмийн зарим бүлгүүд хөгжлийн гадна үлддэг бөгөөд тэр дундаа тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон болон хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд ихээхэн эмзэг байна. ЯДУУРЛЫН ТҮВШИН, 2002- 2018 ОН 45.0 40.0 35.0 30.0 25.0 20.0 15.0 10.0 5.0 0.0 2002 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2014 2016 2018 Эх сурвалж: ҮСХ, 2018 Монгол Улс жендэрийн тэгш эрхийг хамгаалах хүчирхэг тогтолцоог бүрдүүлж, олон улсын өмнө тодорхой үүрэг амлалтуудыг авсан нь салбар бүрт жендэрийн тэгш байдлыг хэрэгжүүлэх шаардлагын үндэслэл болдог. Жендэрийн - 5- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө эрх тэгш байдлыг хангах тухай хууль 1 2011 онд батлагдаж, улмаар уг хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий институци болох Жендэрийн Үндэсний хороо байгуулагдаснаар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлыг хамгаалах эрх зүйн үндэс тавигдсан билээ. Монгол Улс Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2 2020 онд дэлхийн 153 орноос 79 дүгээр байр эзэлж эдийн засгийн оролцоо, боломжийн ялгааны дэд индексээр дэлхийд 29 дугаарт жагссан үзүүлэлттэй байна. Эмэгтэйчүүдийн боловсролын хамрагдалтын түвшин дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр байдаг ч энэхүү давуу талаа ашиглан хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож төдийлөн чадахгүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр( ҮСХ, 2019) эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс даруй 30 хувь бага байсан. Тэр дундаа 15- 24 насны эмэгтэйчүүдийн 18.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа нь бусад насны бүлгүүд болон үндэсний хэмжээний дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм 3 . АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦООНЫ ТҮВШИН 68.7 69 68.1 68.6 68.1 69.5 66.7 67.2 67.3 67.5 64.8 5 65.2 64.3 64.2 62.2 63.2 62.8 58.4 56.5 56.2 56.8 56.3 56.2 55.4 55.2 54.2 53.4 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 Эрэгтэй Эмэгтэй Эх сурвалж: ҮСХ, 2019 1 Холбогдох хуулийг https://www.legalinfo.mn/law/details/253 линкээр үзэж болно. 2 Дэлхийн эдийн засгийн форумаас жил болгон гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индекс. Хамгийн сүүлийн тайланг http://www3.weforum.org/docs/WEF_GGGR_2020.pdf линкээр татаж авах боломжтой. 3 Үндэсний статистикийн хороо, 2018. Бүх мэдээллийг www.1212.mn- ээс нээлттэй авч ашиглав. - 6- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Дээрх графикаас харвал, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 2009 онд 62.8 хувиас 56.2 хувь болж, 2012 2013 онд 58.4 хувиас 56.3 хувь болж тус тус буурчээ. Энэ бууралт Монголын Улсын эдийн засгийн хямрал, уналтын жилүүдэд тохиосон бөгөөд статистикийн энэхүү мэдээллээс эмэгтэйчүүд аливаа эдийн засгийн хямралд эрэгтэйчүүдээс илүү өртөмтгий байгааг(ЖҮХ, 2019) төвөггүй харж болно. Түүнчлэн хямралын жилүүдэд нийт ажиллах хүчний оролцоонд эмэгтэйчүүдийн оролцоо огцом буурахын зэрэгцээ дахин сэргэх үйл явц нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад маш удаан байгаа нь тусгайлсан бодлого, хөтөлбөрөөр дэмжих хэрэгтэйг харуулж байна. Нөгөө талаар албан бус эдийн засагт ажиллаж буй эмэгтэйчүүд хөдөлмөрийн салбарын албан ёсны статистик мэдээнд хамрагддаггүй учраас эдийн засгийн хямралаас үүдэлтэй эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны бууралтыг албан бус эдийн засгийн шилжилттэй холбон тайлбарлах боломжтой. Ковид- 19 цар тахлын нөлөөлөл улс оронд хүндээр тусч, 2020 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 9.7 хувиар агшиж, хөнгөн үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн зургаан салбарт нийт 27939 ажлын байр үгүй болоод байгаа(АХБ, 2020) энэ үед ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо огцом буурч, цаашид дорвитой өсөж чадахгүй байх зүй тогтол давтагдах магадлал өндөр байна. Мөн түүнчлэн цар тахлын нөлөөлөл нь эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа эдийн засгийн салбаруудад илүү хүндээр тусч буй тул ирэх жилүүдэд тэдний ажиллах хүчин дэх оролцооны түвшинг бууруулах нэг хүчин зүйл болох нь гарцаагүй юм. Нэмж хэлэхэд, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин хот, хөдөөгөөр ихээхэн ялгаатай байдаг. Хотод ажиллаж буй эмэгтэйчүүд, хөдөө орон нутагт ажиллаж буй эмэгтэйчүүдтэй харьцуулахад эдийн засгийн хямралд илүү өртөмтгий байдаг. Харин хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн хувьд ажил эрхлэх боломж хомс, жендэрийн хэвшмэл ойлголт хүчтэй, боловсролын байгууллагуудын төгсөгчид ажил олгогчдын эрэлтэд нийцдэггүй зэрэг байдал нь ядууралд өртөх үндсэн шалтгаан болдог байна. Нэн ялангуяа, өрх толгойлсон болон залуу эмэгтэйчүүдийн ажилгүйдэл, ядууралд өртөх магадлал бусад насны болон хүйсийн - 7- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө бүлгүүдээс илүү өндөр байдаг нь статистикийн мэдээгээр батлагдаж байна. Ижил үнэлэмжтэй ажлын байранд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин хөлс авдаг бөгөөд Монгол Улсад цалин хөлсний жендэрийн зөрүүтэй байдал хэвээр байна. (Бат- Эрдэнэ, 2019). Тухайлбал, магистер, түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд яг ижилхэн түвшний боловсролтой эрэгтэйчүүдээс дунджаар 22 хувиар бага цалин хөлс авдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн эмэгтэйчүүд худалдаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг уламжлалт сэтгэлгээ ёсоор “ эмэгтэйчүүдийн” хэмээн танигдсан салбаруудад түлхүү ажилласаар байгаагаас гадна улс төрийн болон эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд(ҮСХ, 2019) тэдний төлөөлөл хангалтгүй хэвээр байна. Нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголт болон соёл, хандлагаас шалтгаалан гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь ёсоор үүргийн ихэнх нь эмэгтэйчүүдэд ногддог. Хүүхэд асрах болон гэр бүлийн цалин хөлсгүй хөдөлмөрийн дийлэнх нь эмэгтэйчүүдийн нуруун дээр байдаг нь эмэгтэйчүүд албан бус эдийн засагт шилжих бас нэгэн нөхцөл болдог байна. Тухайлбал, асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүдийг асрах цалин хөлсгүй хөдөлмөрт Монгол эмэгтэйчүүдийн зарцуулдаг цаг эрэгтэйчүүдийнхээс даруй 2.1 дахин их байдаг(ЭЗХАХБ, 2019) байна. Мөн эрэгтэйчүүд гэр орны цалин хөлсгүй ажилд өдөрт 117 минут зарцуулдаг бол эмэгтэйчүүд дунджаар 281 минутыг зарцуулж байна (NSO, 2020). Нэмж хэлэхэд, Монголын нийт хүн амын зургаан хувь нь гэр бүлийнхээ эмэгтэй хүнийг гэрээс гадуур цалин хөлстэй ажил эрхлэхийг хүлээн зөвшөөрдөггүй (ЭЗХАХБ, 2019) нь тийм ч бага тоо биш юм. Нөгөө талаас харвал эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүргийн талаарх жендэрийн хэвшмэл ойлголт нийгэмд хүчтэй байсаар байгаа нь Монгол Улсын хүн амаа өсгөх бодлогын нөлөө байж болох юм гэж судлаачид үздэг(МУЗГ, 2015). Өөрөөр хэлбэл, төрөөс төрөлтийг дэмжих бодлого явуулж байгаа ч олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд асрах үйлчилгээ болон цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ муугаас болж гэртээ хүүхдүүдээ харахаас өөр эдийн засгийн үр ашигтай сонголт хийх боломжгүй болгож байна. - 8- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө III. Цар тахлын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөө Дээрх бүлэгт дурдсан баримт мэдээллүүдээс харахад, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио, түүний эдийн засгийн үр дагаварын улмаас богино болон урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо буурч болзошгүй. Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, нийгэмд тогтсон жендэрийн хэм хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэм, ахуйн байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байгаа нь бодлого боловсруулагчдын анхаарч үзэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Нэн ялангуяа, Ковид-19 цар тахлаас сэргийлсэн хөр хорионы нөхцөл байдалд ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тодорхой стратеги, үе шаттай төлөвлөгөө хэрэгтэй байна. Судалгааны энэхүү хэсэг нь гурван гол агуулгаас бүрдэх бөгөөд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тойм, цар тахлын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөлөл болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл, жендэрийн ялгаатай байдлыг авч үзэх болно. Хэдийгээр Ковид-19 цар тахлын нөлөөллийн талаар олон тооны судалгаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаа ч тодорхой бүлгүүдэд үзүүлж буй нөлөөллийг нарийвчлан гаргасан судалгаа, мэдээлэл тун ховор байна. Тиймээс энэхүү хэсэгт олон улсын байгуулагуудаас гаргаж буй түргэвчилсэн үнэлгээний тайлангуудыг ашиглахын зэрэгцээ зарим асуудлыг холбогдох албан тушаалтнуудаас тодруулах замаар мэдээллээ цуглууллаа. 3.1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ Улсын онцгой комиссоос( УОК) Коронавируст цар тахлын дэгдэлтийн эрт үед яаралтай арга хэмжээ авч тодорхой шатлал бүхий хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь цар тахлын эхний давалгааны үед - 9- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө дотоодод халдвар тархахаас амжилттай сэргийлж(Эрхэмбаяр, 2020) 2020 оны 11- р сарын 10- ны байдлаар дотоодын халдвар илрээгүй байсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 374 тохиолдол нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байсан юм 4 . Гэвч дотоод дахь анхны халдвар 2020 оны 11 сарын 11- нд албан ёсоор бүртгэгдэж, УОК ын зүгээс 12 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон, бүх шатны боловсролын байгууллага, бизнесүүдийн үйл ажиллагаа, орон нутгийн дотоод зорчих хөдөлгөөн зэргийг түр зогсоосон байдалтай байна. Одоогоор Засгийн газрын зүгээс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үеэр бий болох нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулах үе шаттай, цогц төлөвлөгөө танилцуулаагүй байгаа учраас цар тахлын эрт үед буюу дотоодод халдвар илрэхээс өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дор авч үзсэн болно. Коронавирусын халдвар хүн амд тархахаас урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлсэн голлох зохицуулалтын нэг нь бүх шатны боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг 2020 оны 2 дугаар сараас эхлэн 9 дүгээр сарыг хүртэл долоон сарын хугацаанд зогсоосон явдал юм. Танхимын сургалтыг алсын зайн сургалтын хэлбэрүүдээр орлуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл, их сургуулийн оюутнуудад цахим хичээл орох байдлаар үргэлжилсэн. Зайны сургалтанд хамрагдах бэлэн байдал оюутан, сурагчдын техникийн болон эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан ихээхэн ялгаатай байснаас гадна улсын болон хувийн сургуулиудад мөрдөх зайн сургалтын нэгдсэн удирдамж, зөвлөмж дутмаг байв. Тухайлбал, хөдөө орон нутгийн сурагчдын дөнгөж 25 хувь нь теле хичээлд хамрагдсан бол энэ тоо Улаанбаатар хотын хэмжээнд 47 хувьтай байсан(Батнэмэх, 2020). Ийнхүү теле хичээлийн хамрагдалт газар зүйн байршлаар ихээхэн зөрүүтэй байгаа нь цахим дэд бүтэц, түүний хүртээмж ялгаатай байгааг илтгэх төдийгүй хот, хөдөөгийн цахим хуваагдал буюутэгш бус байдал өндөр байгааг харуулж байна. Харин их сургуулиудын хувьд цахим 4 Дэлгэрэнгүй мэдээллийг www.mohs.mn ЭМЯ- ны албан ёсны сайтаас авч болно. - 10- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө сургалтын технологи нь төдийлөн шинэ зүйл биш боловч чанарын шаардлага хангасан цахим хичээл, контентууд дутмаг байсан нь багш нарын хувьд томоохон сорилт болсон гэж дүгнэжээ. Цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоох болсонтой холбогдуулан хүүхэд асрах, аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан. Түүний нэг нь 1 2- оос доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ зайнаас ажиллах боломжоор хангах, бага насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд нэгээс хоёр долоо хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрүүд байв 5 . Хэдийгээр бага насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжих шийдвэрүүд гаргасан ч хөл хорионы үед хүүхдийн хүчирхийлэл өссөн хэмээн олон улсын байгуулагууд үнэлсэн байна(НҮБХАС, 2020). Энэ оны дөрөвдүгээр сард“Коронавируст халдвар /КОВИД- 19/- ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг УИХ- аар баталж, Засгийн газрын шийдвэрийн дагуу эдийн засгийг сэргээж, иргэдийн ажлын байр, орлогыг хамгаалах багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч 120 000 иргэн нийгмийн даатгалын хөнгөлөлт эдэлж(ЕСБХБ, 2020), 1 250 000 хүүхэд сар бүр 100 000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох хөтөлбөрт хамрагдсан байна (СангийнЯам, 2020). Мөн, үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжилж, ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжийн ажилчдад гурван сарын турш сар бүр 200.000 төгрөгийг олгосон нь жижиг болон дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чухал арга хэмжээ болсон юм. ХБНГУ- ын Фридрих Эбэртийн сангийн бичил бизнесүүдэд хийсэн олон нийтийн судалгааны дүнгээс(ФЭС, 2020) харвал Засгийн газраас авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээнүүдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн ажлыг судалгаанд оролцогчдын 33.8 хувь, бүх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын 26 хувийн шимтгэлээс чөлөөлснийг 12.3 хувь, шатахууны үнийг литр тутамд 300- 400 төгрөгөөр бууруулсныг 17.1 хувь, цалин хөлснөөс албан татвар 5 Улсын онцгой комиссын шийдвэрийн олон нийтэд зориулсан хувилбарыг https://ikon.mn/n/1tef линкээр харж болно. - 11- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө авахыг зургаан сарын хугацаагаар зогсоосныг 4.7 хувь нь хамгийн оновчтой шийдвэр байсан хэмээн үзсэн байна. Цар тахлын дэгдэлтийн эхэн үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арван төрлийн арга хэмжээнээс долоог нь 2020 оныг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн 6 . Хэдий тийм боловч хүүхдийн мөнгө тэтгэмжээс бусад арга хэмжээнүүдийн үр өгөөж иргэдэд тэгш бус хүрч байгаа(Адъяа, 2020) бөгөөд албан бус салбар, нийгмийн даатгал төлдөггүй хувиараа хөдөлмөр эрхлэгчид эдгээр арга хэмжээнүүдийн гадна үлдсэн 7 . Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Ковид- 19 цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг авсан арга хэмжээнүүд нь нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгодоо хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд нийгмийн тодорхой бүлгүүдийг тухайлан авч үзэж, тэдэнд чиглүүлж чадаагүй нь том сул тал болж байна. УИХ- аас 2020 оны 8 дугаар сард батлан гаргасан Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 8 Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх ажлуудыг тусгайлан тусгасан ба нийгмийн тогтвортой байдлыг хангаж, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 11 гол үйл ажиллагааг төлөвлөн багтаасан байдаг. Энэхүү баримт бичгийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж, нийгмийн даатгалын хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдэд зориулсан татварын болон бусад хөнгөлөлтүүд нь Засгийн газрын голлох бодлогын арга хэмжээ хэвээр үлдэх боловч нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн, тусгайлсан арга хэмжээнүүд маш дутмаг байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх, албан бус эдийн засагт ажиллаж буй өрхийн бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, урамшуулах чиглэлийн ажлууд огт тусгагдаагүй бөгөөд энэ чиглэлийн судалгаа дутмагаас бодлого боловсруулагчдад тухайн мэдээллүүд хангалттай хүрч, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй байна. Жендэрийн Үндэсний Хорооноос эмэгтэй бизнес эрхлэгчдэд цар тахлын нөлөөлөл хэрхэн тусч 6 Үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүйг https://mof.gov.mn/article/entry/news- 08-05 линкээр үзэж болно. 7 Дэлгэрэнгүй ярилцлагыг http://www.zms.mn/a/80235 линкээр унших боломжтой. 8 Хөтөлбөрийг бүрэн эхээр http s://www.legalinfo.mn/law/details/15586 линкээр татан авах боломжтой. - 12- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө байгааг судалж байгаа гэсэн мэдээллийг авсан бөгөөд судалгааны үр дүн 1 2 дугаар сарын эхээр бэлэн болох ч(Цэнджав, 2020) цаг хугацааны хувьд хожимдсон байх болов уу хэмээн судлаачийн зүгээс үзэж байна. 3.2. Хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийг үнэлэх нь Эдийн засагчид болон судлаачдын үзэж байгаагаар коронавируст халдвар нь экспортын орлогыг багасгаж, бизнесүүдийн үйл ажиллагааг хумиж, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах зэргээр Монгол улсын эдийн засагт томоохон хүндрэл учруулж хөгжлийн хүрсэн түвшинг бууруулж болзошгүйг сануулж байна. Мөн эдийн засгийн нөлөөлөл нь нийгмийн бүлгүүдэд ихээхэн ялгаатай байх тул сегментчилсэн буюу тодорхой бүлэгт чиглэсэн зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөсөөр байгаа билээ. Хэдийгээр Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн эхэн үеийн арга хэмжээнүүд нь дотоодод халдвар тархахаас сэргийлж байсан боловч өрх, гэр бүлийн түвшинд үзүүлж буй эдийн засгийн хүндрэл урт хугацаанд үргэлжлэх магадлалтай. Тэр дундаа ядуу болон эмзэг бүлгийн өрхүүдэд хүндээр тусах нь тодорхой байна (ДэлхийнБанк, 2020). Дэлхийн банкны хийсэн түргэвчилсэн судалгаагаар хөл хорионы үед (ДэлхийнБанк, 2020) малчид болон өрхийн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ба гурван өрх тутмын нэг нь эдийн засгийн хямралд эмзэг өртөмтгий байсан, ядуу өрхүүдийн 85 хувь нь ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. Цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтыг зогсоосонтой холбоотойгоор өрхийн хүнсний хэрэглээ өсч, ядуу өрхүүдийн хувьд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал хүндэрсэн(НҮБХХ, 2020) байна. Ковид- 19 цар тахлын нөлөөлөл хамгийн хүндээр тусч буй нийгмийн нэг бүлэг бол өрх толгойлсон эмэгтэйчүүд юм. ҮСХ- ны мэдээллээр 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 72 000 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа бөгөөд энэ нь нийт өрхийн найм орчим хувийг эзэлж байгаа юм. Хөл хорионы дэглэм мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор өрх толгойлсон эмэгтэйчүүдийн орлогын түвшин бусад - 13- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө өрхүүдээс харьцангуй ихээр буурсан(НҮБХХ, 2020). Мөн эмэгтэйчүүдийн цалин орлого буурч, ажлын байраа алдах эрсдэл нэмэгдсэнийг олон улсын байгуулагууд тайландаа онцолсон байна. Зарим бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зогсоосноор хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нь цалин буурах, ажлын байраа алдах, түр зогсолт хийх зэрэг сөрөг үр дагавартай нүүр тулсан(МҮЭХ, 2020). Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь орлогоо бүрэн алдсан бол дөрвөн аж ахуйн нэгж тутмын гуравынх нь орлого буурсан байна. (ДэлхийнБанк, 2020). Боловсрол, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарууд коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөх магадлалтай байгааг дараах графикаар харууллаа. Эдгээр нь эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа салбарууд бөгөөд боловсролын салбарын 73.3 хувь, эрүүл мэндийн салбарын 84.3 хувь, жижиглэн худалдаа, засвар үйлчилгээний салбарын 56.6 хувь болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 52.3 хувь нь эмэгтэй ажилчид байгааг 2019 оны статистикийн мэдээллээс харж болно(ҮСХ, 2019). - 14- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Коронавирусийн нөлөөнд хамгийн ихээр өртсөн салбарууд /%/ Маш ихээр нөлөөлсөн Дунд зэрэг нөлөөлсөн Нөлөөлөөгүй Хэлэхэд эрт байна Боловсрол Хөнгөн үйлдвэрлэл Эрүүл мэнд Үйлчилгээ Аялал жуулчлал Тээвэр Хүнс үйлдвэрлэл Худалдаа Харилцаа холбоо Уул уурхай Барилга Хөдөө аж ахуй Бусад 88.2 73.1 66.7 66 64.3 63.5 63.5 62.1 60 57.9 48.7 40.3 32.6 Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 2020 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгчдийн дунд түүвэрлэн хийсэн энэхүү судалгаанаас харахад хөл хорионы үеэр ажлын байр олноороо үгүй болж, олон хүн цомхотголд өртсөн байна. Нэн ялангуяа, зочид буудал нийтийн хоол, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, банк санхүүгийн салбарт ажлын байрны тоо ихээхэн хэмжээгээр буурчээ (МҮХАҮТ, 2020). Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 50 хувь нь ажлын байрны цомхотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа нь доорхи графикаас харагдаж байна. Үүний нэгэн адилаар зочид буудал нийтийн хоол, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт ойрын ирээдүйд хэдэн мянган ажлын байр үгүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа юм. Ажлын байрыг цомхотгох шийдвэрт эрэгтэйчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд илүү олноороо өртөж, тэдний ажиллах - 15- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө хүчний оролцоог хумигдаж, сөргөөр нөлөөлөх магадлал өндөртэй байдаг бөгөөд цаашид шинээр ажлын байр бий болж дахин сэргэх үйл явц удаан байх талтай байна. Ажлын байраа цомхотгох магадлалтай аж ахуйн нэгжүүд, салбараар /%/ Хөнгөн үйлдвэрлэл Зочид буудал, нийтийн хоол Үйлчилгээ Аялал жуулчлал Хүнсний үйлдвэрлэл Худалдаа(дотоод) Боловсрол Хөдөө аж ахуй Харилцаа холбоо Тээвэр Барилга Банк санхүү Уул уурхай 50 43 38 38 35 29 27 25 24 23 23 18 18 Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 2020 Цар тахлын нөлөөлөл бизнесүүдэд хүндээр тусч байгаа ч шинэ нөхцөл байдалд хурдан хугацаанд дасан зохицох шаардлага дэлхий даяар тавигдаж байна. Нэн ялангуяа, томоохон аж ахуйн нэгжүүд шинэ орчинд дасан зохицохын тулд олон сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд цахимаар болон зайнаас ажиллах боломжуудыг эрэлхийлж, ажлын байрны уян хатан нөхцлийг бүрдүүлэхийн ач холбогдлыг аль хэдүйн ойлгож эхэлсэн байна. Хөл хорионы үеэр компаниудын 50 орчим хувь нь ажлын найман цагийг богиносгож, гурван компани тутмын нэг нь зайнаас ажиллах боломжийг хэсэгчлэн бүрдүүлж чадсан нь(МҮХАҮТ, 2020) ирээдүйд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг сайжруулах чухал алхам боллоо. - 16- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө 3.3. Цар тахлын нөхцөл дэх эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт Дээрх хэсгүүдэд дурьдсанчлан, эмэгтэйчүүдийн хэмээн танигдсан эдийн засгийн салбаруудад Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөлөл хүндээр тусч, тухайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн цалин орлого буурч, ажлын байраа алдах эрсдэлтэй нүүр тулаад байна. Нөгөө талаар, цар тахлын дараах шинэ үеийн нөхцөл байдалд дасан зохицохын тулд боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудад цахим ур чадвар өндөртэй ажиллах хүчний эрэлт ихээр нэмэгдэж байна. Тиймээс тухайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд цар тахлаас үүдэлтэй ирээдүйн хөдөлмөрийн өөрчлөлтүүдэд дасан зохицохын тулд шинэ төрлийн ур чадвар буюу цахим орчинд ажиллах чадамжтай болох шаардлага тулгарч байгаа юм. Үүнээс гадна статистикийн мэдээллүүдээс харахад албан бус эдийн засагт эмэгтэйчүүд зонхилж байгаа боловч энэхүү бүлэг Засгийн газрын ажлын байрыг хадгалж, иргэдийн орлогыг хамгаалах багц арга хэмжээний гадна үлдээд байна. ХНБГУ- ын Фридрих Эбэртийн сангийн албан бус эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг хэмжсэн судалгааны тайлангаас харахад(ФЭС, 2020), нийт албан бус эдийн засагт ажиллагчдын 69.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд ихэвчлэн бичил хэмжээний үйлчилгээ, жижиглэн худалдаа, гар үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. Эмэгтэйчүүд албан бус эдийн засагт олноороо байгаагийн голлох шалтгаанд өрхийн хөлсгүй хөдөлмөр, үүргүүд болон эрт буюу 55 насандаа тэтгэвэрт гардаг зэргийг нэрлэжээ. Судалгааны үр дүнд хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу албан бус эдийн засаг дахь бичил бизнесүүд Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөж, тэдгээрийн 24.3 хувийнх нь орлого аль хэдүйн буурч эхлээд байгааг тогтоосон байна(ФЭС, 2020). Зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэм нь хүүхэд асрах ачааллыг нэмэгдүүлж байгаа(Повер, 2020). Ялангуяа хүүхдийн теле хичээлд туслах, өдөр тутмын арчилгаа, асаргаа болон хоол тэжээлийн бэлтгэл зэрэг олон төрлийн нэмэлт ачааллыг нэрлэж болно. Монгол Улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш таван өрх тутмын хоёрт нь эцэг, эхийн - 17- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө аль нэг гэртээ үлдэж, хүүхэд харахаас өөр сонголтгүйд хүрч, гурван өрх тутмын нэгд нь хүүхэд харах зардал өссөн үзүүлэлт гарчээ (НҮБХХ, 2020). Ийм төрлийн ачааллууд нь өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ихээхэн мэдрэгдэж байгаагаас гадна гэр бүлийн болон ажлын ачааллыг тэнцвэржүүлэх боломжгүй байдалд хүргэж байна. Нэмж хэлэхэд, хөл хорионы эхэн үед ихэнх ажил олгогчид эмэгтэй ажилчиддаа эрэгтэйчүүдээс илүү уян хатан нөхцлийг санал болгож, дөрвөн эмэгтэй ажилчин тутмын нэг нь гэрээсээ болон богиносгосон цагаар ажиллах боломжийг эдэлсэн байна (НҮБХХ, 2020). Эдгээр арга хэмжээнүүд нь эмэгтэйчүүдэд хүүхэд асрах орчин нөхцөл талаас нь авч үзвэл давуу тал олгож байгаа мэт боловч эдгээр ажлыг зөвхөн эмэгтэйчүүдийн нуруун дээр үүрүүлснээр жендэрийн тухай хэвшмэл ойлголтууд нийгэмд улам гүнзгийрэх нэг хүчин зүйл болох магадлалтай. Түүнээс гадна эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд уян хатан нөхцлийг санал болгож буй аж ахуйн нэгжүүдийн тоо цөөрч байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл, зайнаас ажиллах зэрэг зохицуулалтуудыг санал болгох нь хямралын үеийн тогтвортой шийдэл биш гэж үзсэн байна. Тухайлбал, сүүлийн гурван сард зайнаас хэсэгчлэн ажиллах боломжийг олгож байсан аж ахуйн нэгжүүд 13.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм(ҮСХ, 2020). Үүнээс харахад цар тахлын үед эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлээс сэргийлэх тогтвортой бодлогын арга хэмжээ үгүйлэгдэж байна. - 18- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө IV. Бодлогын зөвлөмжүүд Коронавируст халдварын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг үнэлэн, ажиллах хүчний оролцооны жендэрийн ялгааг тодруулсны үндсэн дээр дараах бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байна. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан байдлыг дээшлүүлэх чиглэлд хөдөлмөрийн харилцааны талууд хоорондын яриа хэлэлцээг өргөжүүлэх, олон салбарын оролцогч талуудыг татан оролцуулах, хоёрдугаарт, ирээдүйн ажил мэргэжилд тавигдах гол шалгууруудын нэг болох цахим ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой зохицуулалтуудыг боловсруулахдаа жендэрийн мэдрэмжтэй хандах, ингэснээр цар тахлын үед эмэгтэйчүүдэд эдийн засгийн эмзэг байдлыг даван туулахад нь туслана гэж үзэж байна. 4.1. Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг нэмэгдүүлэх УИХ- д хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сард багтаан УИХ- аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна 9 . Шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжих хэд хэдэн заалтууд тусгагдсаны дотор зайнаас ажиллах үеийн зохицуулалт, дадлагажигч болон бүтэн бус цагийн гэрээт ажилтан, хавсран гүйцэтгэх болон зэрэгцээ ажлын гэрээний талаарх ойлголтуудыг нарийвчлан тусгаад байна. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжсэн хуулийн заалтуудыг батласнаар албан бус эдийн засагт ажиллагчид нийгмийн хамгааллын тогтолцооны гадна үлддэг байдал буурч, хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж нь нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдлаас суралцаж, ирээдүйн өөрчлөлтүүдэд хариу үзүүлж чадахуйц эрх зүйн орчныг бий болгох боломж одоогоор УИХ- д байна. 9 УИХ- д өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг http://forum.parliament.mn/projects/302 линкээр нээлттэй үзэж болно. - 19- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд учраас ажил олгогчдын маш цөөхөн хэсэг нь хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл болон ирээдүйд ажлын байранд бий болох өөрчлөлтүүдийн талаар тодорхой ойлголттой байдаг. Түүнчлэн ихэнх ажил олгогчдын хувьд хөл хорионы үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зайлшгүй үүсээд буй ажилтныг зайнаас ажиллуулах шаардлагыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, ажлын үр дүнг хэрхэн үнэлэх, гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар тодорхой ойлголтгүй байна(Энхжаргал, 2020). Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулинд дээрх асуудлуудыг тусгаж өгснөөр ажил олгогчдын хувьд илүү тодорхой эрх зүйн орчин бий болох юм. Ирээдүйд бүтэн цагийн буюу өдрийн найман цагийн хөдөлмөр хэмээх ойлголт халагдаж, зайн болон цахим боломжуудыг ашиглан хоёроос гурван ажил зэрэг эрхлэх шаардлага тавигдах нь гарцаагүй бөгөөд энэ үйл явц цар тахлын нөлөөгөөр улам хурдсах нь тодорхой боллоо. Ковид- 19 цар тахлын үеийн сургамжуудыг нэгтгэн, цаашид бодлогод хэрхэн тусгах талаар нийгмийн өөр өөр бүлгүүдийн дуу хоолойг сонсож, олон талт үр дүнтэй яриа хэлэлцээг өргөнөөр эрчимтэй зохион байгуулах, тодорхой үр дүнд хүргэж ажиллах шаардлагатай байна. Цахим технологийн дэвшлийг өдөр тутмын ажлын орчинд нэвтрүүлж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжих боломжуудыг эрэлхийлж, эрх зүйн орчноор хангах нь зүйтэй. Ингэснээр албан бус эдийн засагт ажиллаж буй болон өрхийн хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд өөрсдийн хөдөлмөрийг зохистой үнэлүүлж, нийгмийн хамгааллын тогтолцооноос ашиг шим хүртэх боломж нээгдэнэ. 4.2. Цахим ур чадвар олгох хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах Хэдийгээр Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын цахим бичиг үсэг тайлагдалтын түвшинг хэмжсэн судалгааны ажил хараахан байхгүй ч(Мөнхмандах, 2019), хүйсийн ялгаатай цахим хуваагдал буюу тэгш бус байдал бий болоод байгааг(ЭЗХАХБ, 2018) олон улсын байгууллагуудаас гарган тавьжээ. Хөл хорионы дэглэм үргэлжилж буй энэ үед - 20- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө цахим ур чадвар дутмагаас болж хөдөлмөрийн зах зээлээс шахагдах, хөдөлмөрийн бүтээмж буурах зэрэг эрсдэлүүд үүсч байна. Нөгөө талаар цахим технологийн хөгжлийг ахмадууд, эмэгтэйчүүд, ядуучууд гэх мэт нийгмийн бүхий л бүлэгт үр ашигтай байдлаар нэвтрүүлж, ашиглах боломжтой. Тиймээс ажлын байран дахь тэгш эрхийг хангахын тулд эмэгтэйчүүдийг цахим ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт үе шаттай хамруулж, чадавхижуулах асуудал маш чухал юм. Эмэгтэйчүүд зонхилдог боловсрол(73.3 хувь), эрүүл мэнд(84.2 хувь) зэрэг салбарууд цар тахлын нөхцөл байдалд дасан зохицохын тулд цогц цахим ур чадваруудыг шаардаж байна. Иймээс эдгээр салбаруудад цахим ур чадвар өндөртэй ажиллах хүчнийг бэлдсэнээр зайнаас ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэхээс гадна ажлын карьер болон ар гэрийн асуудлаа давхар зохицуулах хүсэлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх боломжтой юм. Монголын компаниудад хүний нөөцийн дотоод сургалтын соёл аль хэдийнэ тогтсон төдийгүй дөрвөн компани тутмын гурав нь жилдээ нэгээс доошгүй удаа дотоод сургалт зохион байгуулдаг байна. Энэхүү дотоодын давуу талд тулгуурлан хувийн хэвшлийг татан оролцуулах замаар эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажлын байрны ирээдүйн өөрчлөлтөнд бэлтгэх, Ковид-19 цар тахлын улмаас эрчимжиж буй цахим шилжилтэнд бэлэн байх нэн тэргүүний шаардлага тулгараад байгаа юм. 4.3. Хүүхэд асрах зохицуулалтуудад жендэрийн мэдрэмжтэй хандах Монгол Улсын Засгийн газар ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд ниймгийн халамжийн хамрах хүрээг тэлсээр ирсэн бөгөөд нийтэд нь авч үзвэл нийгмийн халамжийн 35 орчим хувь нь хамгийн эрсдэлт ядуу бүлэг болох хүн амын 20 хувьд чиглэгдсэн байна. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байгаа тухай хэлэлцүүлэг олон нийт болон мэргэжилтнүүдийн дунд хүчтэй өрнөж байгаа бөгөөд нийгмийн халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлогыг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар - 21- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө хэрэгжүүлнэ хэмээн салбарын сайд байр сууриа илэрхийлсэн 10 . Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд хөл хорионоос болж цэцэрлэг, сургууль завсардсантай уялдуулан УИХ- ын эмэгтэй гишүүдийн санаачлагаар хүүхэд харах үйлчилгээний төсөвт хоёр тэрбум төгрөгийг хуваарилах шийдвэрийг гаргасан(Дэлгэр, 2020). Хэдийгээр энэ чиглэлийн бодлогууд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боловч өрх, гэр бүлийн түвшин дэх эмэгтэйчүүдийн тэнцвэртэй бус ачааллыг багасгахад төдийлөн нөлөөлөхгүй юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд зааснаар, үйлчилгээ үзүүлэгч этгээд нь өөрийн гэрийг хүүхэд асрах төв болгон тохижуулан ашиглах боломжтой байдаг. Ингэснээр хүүхэд асрах үйлчилгээ нь гэртээ байдаг эмэгтэйчүүд ажилладаг эдийн засгийн салбар болж хувирч байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн орчинд жендэрийн тэгш байдлыг хангаж байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тиймээс хүүхэд асрахтай холбоотой аливаа бодлогын шийдвэрийг гаргахдаа илүү хянамгай байж, үр нөлөөг нь жендэрийн мэдрэмжтэй тооцоолох шаардлагатай. Хөл хорионы үеэр олон нийтийн шүүмжлэлд өртсөн дараагийн нэг жишээ бол долоон сарын турш зогсоод байсан сургалтын үйл ажиллагааг дахин эхлүүлэхдээ долоо хоногийн гурван өдөрт танхимаар, үлдсэн хоёр өдөр зайнаас үргэлжлүүлэх байдлаар зохицуулах тухай санал юм. Эцэг эхчүүд бүтэн цагаар ажилладаг өрхөд уг зохицуулалтын хэрэгжилт хүүхэд харах асуудал хүндээр тавигдах тул эцэг, эхчүүдийн бухимдлыг төрүүлж байсан. Хэдийгээр энэхүү зохицуулалт удаан хэрэгжээгүй ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох тохиолдолд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан боломжийг давхар санал болгох шаардлагатайг ойлгуулсан жишээ юм. Эс бөгөөс энэ төрлийн шийдвэрүүд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэнд шууд сөргөөр нөлөөлөх боломжтой. Цар тахлын эхэн үед хөл хорионы дэглэмийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл 10 Халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлогын дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяагийн http://www.mnb.mn/i/219891 ярилцлагаас үзэж болно. - 22- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө ажиллагааг түр зогсооход нийт өрхүүдийн 28 хувь нь хүүхдээ эмээ, өвөөд нь харуулах байдлаар зохицуулж байсан бол арван гэр бүл тутмын нэг нь ажлаасаа гарч, гэрээр хүүхэд харах сонголтыг хийхээс өөр аргагүйд хүрсэн байна(ФЭС, 2020). Нөгөөтэйгүүр хөл хорионы үед хүүхэд харах үйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдсэн бодлого байхгүй тохиолдолд улсын хэмжээнд 72000 орчим өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хамгийн түрүүнд хөндөгдөнө. Тиймээс хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа үед холбогдох бодлогын арга хэмжээнүүдийг боловсруулахдаа жендэрийн нүдээр харж, мэдрэмжтэй шийдвэр гаргаснаар хөдөлмөрийн орчинд дунд болон урт хугацааны эерэг нөлөөллийг авчрах юм. V. Дүгнэлт Дээр өгүүлсэн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн үзвэл цар тахлын нөхцөл байдлаас болж эмэгтэйчүүдэд өрх гэрт нэмэлт ачаалал ирж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн оролцоог багасгах урвуу нөлөөлөлтэй байна. Түүнчлэн дотоодын хөл хорионы үеэр эмэгтэйчүүд давамгай ажилладаг салбарууд эдийн засгийн хямралд гүнзгий өртөж байгаа тулд тэдний ажиллах хүчин дэх оролцоо буурах үндсэн хүчин зүйлийн нэг болж байгаа юм. Энэхүү нөхцөл байдалд, бодлого боловсруулагчдын зүгээс Ковид-19 цар тахлын дараах үеийн хөдөлмөрийн ертөнцөд тулгарах өөрчлөлтүүдэд бэлэн байж, тэдгээрийг тусгасан алсын хараатай шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр үүсч буй жендэрийн сорилтуудыг урьдчилан харах шаардлагатайг харуулж байна. Ингэхийн тулд шийдвэр гаргагчдыг цар тахлын нөлөөллийг нийгмийн тодорхой бүлгүүдээр тооцон гаргасан судалгаа, статистикийн мэдээллээр тогтмол хангах нь чухал юм. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдал болон нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтуудыг нягтлан үзвэл эдийн засгийн болон амьдралын бусад талбарт жендэрийн ялгаатай байдал байсаар байгаа нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үүрэг амлалтыг хойш татах үзүүлэлт болоод байна. Эмэгтэйчүүд боловсролын түвшин болон ур чадвараасаа үл хамааран эрэгтэйчүүдээс доогуур үнэлэгдэх нь элбэг бөгөөд соёлын хэм хэмжээ, цалин хөлсний - 23- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө зөрүү, өрхийн ажил үүргийн хуваариас болоод эмэгтэйчүүдэд илүү ногддог хөлсгүй хөдөлмөрөөс эрэгтэйчүүдээс илүү ачаалал үүрдэг, хүүхдээ асардаг зэрэг шалтгаанаар ажиллах хүчний оролцоо нь дорвитой өсөхгүй байна. Түүнээс гадна Монгол Улсын хүн ам зүйн бодлого нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд урвуугаар нөлөөлж байна. Коронавируст халдварын нөлөөлөл нийгмийн эмзэг бүлгүүдэд илүү хүндээр тусч байгаа бөгөөд нэн ялангуяа ядуу өрхүүд, ажилгүйчүүд, болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүндээс тусч байна. Судалгаанаас харахад цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн хөл хорионы арга хэмжээнүүд нь эмэгтэйчүүдийн нийгмийн болон эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлснөөр Монголын хөдөлмөр эрхлэлтийн орчин дахь жендэрийн эрх тэгш бус байдлыг нэмэгдүүлэх томоохон сорилт боллоо. Эмэгтэйчүүд хөл хорионы үеэр эрэгтэйчүүдийг бодвол хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлөөр хангагдсан боловч орлого харьцангуй ихээр буурч, ажлаас халагдах эрсдэл өндөр болсон байна. Засгийн газрын цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн орчинд үүсээд буй жендэрийн ялгаатай байдлыг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийн талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах, ажил мэргэжлийн ирээдүйд зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлтөнд бэлдэж эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулах хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх зэргийг дурдаж болно. Цаашлаад хөл хорионы үеэр батлагдаж буй бодлого, шийдвэрийг жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хангах шаардлагын үүднээс дүн шинжилгээ хийж, хүүхэд харах үйлчилгээний зохицуулалтуудыг тусгайлан авч үзэх замаар хөдөлмөрийн харилцаанд жендерийн тэгш эрхийг хангах нь зүйтэй юм. Энэхүү бэсрэг судалгааны ажлын хүрээнд хөндсөн үндсэн асуудал бол Ковид- 19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус оролцоог улам гааруулах үйлчлэлтэй байгааг сануулж, жендэрийн мэдрэмжтэй бодлогын арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг онцолж байгаа юм. - 24- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Ном зүй Норман, Ж.(2020). Жендэр ба Ковид- 19: Хямралын нөлөөнд эмэгтэйчүүд өртөж буй нь. Их Британийн бодлого болон улс төр судлалын сэтгүүл, Лондонгийн эдийн засгийн сургууль. , Англи хэлээр. MакЛаурэн, Э. Ж.(2020). Ковид- 19 ба Эмэгтэйчүүдийн гурвал ачаалал: Шриланк, Малайз, Вьетнам ба Австралийн тойм судалгаа. Нийгмийн шинжлэх ухаан, 9(5), 87., 5 (9), 87 англи хэлээр. Осланд, K. M.(2020). Ковид-19- ийн эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдад үзүүлж буй нөлөө. Норвегийн олон улсын харилцааны институти, Ковид- 19 Тойм. , англи хэлээр. ОУХБ.(2017). Дэлхий дахины ажил эрхлэлт ба нийгмийн тойм – Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн чиг хандлага. ЭЗХАХБ.(2016). Уян хатан байцгаая, Ажлын байрны уян хатан нөхцөл Европын ажил эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны тойм. ЖҮХ.(2019). Монгол улсын Жендэрийн тэгш байдлын дүн шинжилгээ. Улаанбаатар. АХБ.(2020). Азийн болон Монгол улсын эдийн засгийн төсөөлөл. Улаанбаатар: Монгол дахь Азийн Хөгжлийн Банкны салбар. Бат- Эрдэнэ, Б.(2019, 4- р сар). Монгол улс дахь цалин хөлсний жендэрийн ялгаатай байдал. Унгарын Шинжлэх ухааны академи . англи хэлээр. ҮСХ.(2019). Монгол улсын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо. Research, Улаанбаатар. ЭЗХАХБ.(2019). Нийгмийн институци ба жендэрийн индекс. Retrieved from www.genderindex.org МУЗГ.(2015). Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийг талаарх тайлан. Улаанбаатар. Эрхэмбаяр, Р. Д.- Х.(2020). Монгол улсын КОВИД-19- ийн эсрэг авч хэрэгжүүлсэн онцгой байдлын хариу арга хэмжээ: Туршлага ба сорилтууд. Лансэт Глобал Эрүүл мэнд сэтгүүл , англи хэлээр. - 25- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Батнэмэх.Г(2020, Aug 11). Г.Батнэмэх: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Дээд боловсролын газрын дарга.(Нямдарь, Interviewer) НҮБХАС.(2020, 07). www.mongolia.unfpa.org. Retrieved 08 28, 2020, from Ковид- 19 цар тахлын үед бид охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалах хэрэгтэй: https:// mongolia.unfpa.org/ mn/ news /ковид-19- цар- тахлын- үед- бид- охид эмэгтэйчүүдээ- хүчирхийллээс- хамгаалах- хэрэгтэй ЕСБХБ.(2020, 7 20). Коронавирусаас үүдэлтэй хямралын хариу арга хэмжээ, Шинэчилсэн мэдээлэл. Европын сэргээн босгот хөгжлийн банк . англи хэлээр. Сангийн Яам.(2020). www.mof.gov.mn. Retrieved Aug 28, 2020, from Монгол Улсын Сангийн Яам: https:// mof.gov.mn/ article/ entry/ news- 08- 05 ФЭС.(2020). Ковид- 19 цар тахлын бичил бизнесүүдэд үзүүлж буй нөлөө. Улаанбаатар: Монгол дахь Фридрих Эбэртийн сан. Адъяа.Г(2020, 08 13). Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ЕНБД.(Гантуяа, Interviewer) http:// www.zms.mn/ a /80235. Цэнджав.Х.(2020, 09 25). Жендэрийн статистик судалгааны мэргэжилтэн.(Гантуяа, Interviewer) ДэлхийнБанк.(2020). COVID-19- ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгаа(нэгдүгээр үе). Улаанбаатар: Дэлхийн Банк. НҮБХХ.(2020). КОВИД- 19 цар тахлын эмзэг бүлгийн иргэд болоод бизнесийн салбарт учруулж буй үр нөлөөг судлах түргэвчилсэн судалгаа. Улаанбаатар: НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөр. МҮЭХ.(2020). КОВИД19 цар тахлын хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлж буй нөлөө. Улаанбаатар: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо. ҮСХ.(2019). Хөдөлмөрийн салбарын статистик. Улаанбаатар: Үндэсний статистикийн хороо. МҮХАҮТ.(2020). КОВИД- 19 цар тахлын бизнесүүдэд үзүүлж буй нөлөө нэгдсэн тайлан. Улаанбаатар: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим. - 26- Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө Повер, К.(2020). КОВИД- 19 цар тахал үед эмэгтэйчүүдийн өрхийн гишүүдийг асран халамжлах ачаалал нэмэгдэж буй нь. Тогтвортой байдал: Шинжлэх ухаан, Практик ба Бодлого, 16 (1), 67- 73 англи хэлээр. ҮСХ.(2020). Цар тахлын бизнесүүдэд үзүүлж буй нөлөө, 2- р шат. Улаанбаатар: Үндэсний статистикийн хороо. Энхжаргал.Э.(2020, 08 06). Монголын ажил олгогч эздийн холбооны гадаад харилцааны мэргэжилтэн.(Гантуяа, Interviewer) Мөнхмандах, А.(2019). Монголын эмэгтэйчүүд ба ирээдүйн ажлын байр. Улаанбаатар: Фридрих Эбэртийн сан. ЭЗХАХБ.(2018). Жендэрийн цахим хуваагдал: Оролцоо, Чадваржуулах, Шинийг санаачлах. Дэлгэр.Б.(2020, 08 27). Хүүхэд харах үйлчилгээний 2 тэрбум төгрөгийн төсөв. Retrieved Aug 28, 2020, from https://ikon.mn/n/1z04 - 27- Фридрих-Эбертийн сан Ландмарк төв, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 13 Шуудангийн хайрцаг 831 14251 Улаанбаатар, Монгол Улс Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудан: info@fes-mongolia.org Цахим хуудас: https://www.fes-mongolia.org/ Уг бүтээлийн эрх хуулийн дагуу хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр болон эшлэлгүйгээр хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авах, ашиглах, арилжааны зориулалтаар хэвлэн нийтлэхийг зохиогчийн эрх зөрчсөнд тооцно. 1925 онд байгуулагдсан Фридрих-Эбертийн сан нь Герман улсын хамгийн ууган улс төрийн сан бөгөөд нийгмийн ардчиллын үзэл санааг баримтлагч, нийтийн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, төрийн бус байгууллага юм. Уг санг Германы анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэл ёсоор үүсгэн байгуулж түүний нэрээр нэрлэсэн ба түүний улс төрийн захиасын дагуу ЭРХ ЧӨЛӨӨ, ЭВ НЭГДЭЛ, ШУДАРГА ЁСЫГ сахин дээдэлсээр иржээ. Фридрих-Эбертийн сан улс төрийн боловсрол олгох, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих болон олон улсын хамтын ажиллагааг хамарсан олон сэдвүүдээр үйл ажиллагаагаа дээрх гурван зарчим дээр тулгуурлан явуулдаг. www.fes-mongolia.org