Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх аргачлал (УТ ХТША) Практикт нэвтрүүлэхэд зориулсан удирдамж Хувилбар 2.1 МАРК САКСЕР 2018 оны 7-р сар Хэрвээ технологи, эдийн засаг, нийгмийн гүнзгий өөрчлөлтүүд нийгмийн шилжилтийг авчирч уг шилжилтийг нийтийн сайн сайхны төлөө удирдаж чадаагүй нөхцөлд шилжилтээс үүдэлтэй хямрал ба зөрчил үүсдэг. Нийгмийн шилжилтийг улс төрийн бодлогоор жолоодох үйл явц нь тухай үеийн статускво буюу улс төр, эдийн засаг, нийгэм, эрх мэдлийн харьцаанаас ашиг хонжоо хүртэгсэд ба өөрчлөлтийг урагшлуулахыг хүсэгчид хоорондын тэмцлийн үр дүн байсаар ирсэн. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэхийн тулд өөрчлөлт хийнэ гэдэг нь(Transformative Change Making, TCM) тухайн орны сонгон авсан, шилжилтийн үеийг хүртэл замнаж ирсэн хөгжлийн замыг өөрчлөхөд хүрэлцэхүйц хэмжээний хүч ба дэмжлэгийг бүрдүүлэхийн тулд өргөн хүрээтэй нийгмийн эвсэл байгуулна гэсэн үг. Шинийг эхлүүлнэ гэдэг нь өөрөө амаргүй ажил байдаг. Тулгараад байгаа асуудлыг тодорхойлох, тодорхойлсон асуудлыг шийдэх стратегийн талаар хэлэлцэх нийтлэг, ойлгомжтой хэл, ярианы асуудлаас эхлээд түмэн бэрхшээл тулгардаг. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт нь(цаашид УТ ХТШӨ хэмээн товчлох) тулгамдаад байгаа сорилтуудыг илүү ойлгомжтой болгохын тулд зургаар дүрсэлж ингэснээрээ даван туулах шийдлийг хайхад илүү дөхөм болгодог аргачлал юм. УТ ХТШӨ нь стратегийн зорилтын дагуу боловсруулсан ам дамжсан яриаг ашиглан маш чамбай боловсруулсан гэрэлт цамхаг буюу амжилттай хэрэгжсэн тандалтын төслүүдийг нийгмийн өргөн хүрээг хамарсан эвсэл байгуулах хэрэгсэл болгон ашигладаг. Ам дамжсан яриа нь өөр өөр ашиг сонирхол бүхий бүлгүүдийг нэг цэг дээр уулзуулах платформ буюу суурийг бүрдүүлэх чадвартай. Гэрэлт цамхаг буюу тандалтын төслүүд үйл ажиллагааны тодорхой боломжуудыг харуулж замыг нь зааж өгдөг. Агуулга Концепти-төсөл............................................................................... 1 Товч удиртгал............................................................................................................. 1 Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт гэж юуг хэлээд байна?(УТ ХТШӨ).................................................................... 1 Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалыг (УТХТШӨ) ямар учраас шинэ аргачлал гэж үзэх бэ?..................................................... 1 Өөртөө тааламжтай байдаг үүрнээсээ гараад ир: Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилгын дор эвсэл байгуулах....................................... 1 Хэлэлцүүлгээс тодорхой үйл ажиллагаанд шууд шилжих буюу хэлэлцүүлгийн залгамж чанар............................................................................................... 2 Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хэрхэн жолоодох бэ?................................ 2 Шинэчлэлд хөтлөх ам дамжсан яриа................................................................................. 3 Тандалтын төслүүд-химийн хэлээр урвалжийн үүрэг гүйцэтгэгч төслүүд........................................................................................................... 3 Хэлэлцүүлэг явуулах нь бодлогын хэрэгсэл мөн.................................................... 5 Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилгын төлөөх эвслийг яаж байгуулах бэ?....................................................................................................... 5 Хэлэлцүүлгийн нийгэмлэг гэж юуг хэлээд байна?........................................................ 5 Ямар учраас бид хэлэлцүүлгийг эрх мэдлийн нэгэн эх ундарга гэж үздэг бэ?............................................................................................... 6 Бид эрх мэдлийн харьцааг өөрчлөхөд хэлэлцүүлгийг яаж ашигладаг бэ?........ 7 Хэлэлцүүлгээс шууд залгуулан үйл ажиллагаанд шилжих залгамж чанар ямар учраас чухал бэ?............................................................................... 8 Парадигмын шилжилтийг яаж эхлүүлэх бэ?.................................................................... 8 Аман яриа ба төслийн дизайныг хооронд нь яаж холбох бэ?.............................. 10 Хэлэлцүүлгийг зургаар дүрслэх нь юунд ашигтай бэ?.............................................. 11 Шинэ формат: Төслийн дизайны загварыг боловсруулах дугуйлангууд буюу үр бойжуулах орчин............................................................ 13 Төслийн дизайн боловсруулах дугуйлан байгуулах.................................................. 14 Ажлын үйл явц: Туршлага ба сайн харилцаан дээр суурилсан бүтээлч санаачилгыг хослуулсан байдал................................................. 15 УТХХӨА нь сонгодог хэрэгслүүдээс юугаараа ялгаатай бэ?................................... 16 Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хэрэгжүүлэх: алхам алхмаар............................... 18 Шинэчлэлд хөтлөх ам дамжсан ярианы боловсруулалт................................. 18 Хэлэлцүүлгийн бэлтгэл ажил........................................................................ 19 Нэгдүгээр алхам: Маргааныг цуглуулж нэгтгэх /90 минут/..................................... 19 Хоёрдугаар алхам: Хэлэлцүүлгийн газрын зураглал гаргах(90 минут)..................................................................................................... 20 Гуравдугаар алхам: Актёруудын байршлын зураглал гаргах(60 минут).......... 24 Дөрөвдүгээр алхам: Улс төрийн хүчний төвийг тодорхойлох(30 минут)........ 25 Стратегийн маргаан......................................................................................... 27 Тавдугаар алхам: Хэлэлцүүлгийн платформыг байршуулах(60 минут)............ 27 Зургаадугаар алхам: Ам дамжуулан тараах яриаг боловсруулах(180 минут)......................................................................................... 28 Тандалтын төслүүдийг боловсруулах.................................................................. 29 Нэгдүгээр алхам: Төслийн санаануудыг цуглуулах(60 мин).................................. 29 Хоёрдугаар алхам: Төслийн санаануудыг дахин хянах(90 мин).......................... 29 Гуравдугаар алхам: Төслийн төслийг боловсруулах(90 минут)........................... 31 Дөрөвдүгээр алхам: Төслийн төслийг хянах(90 минут)........................................... 31 Тавдугаар алхам: Төслийн дизайныг боловсруулах(гурван сар хүртэл).......... 31 Зургаадугаар алхам: Төслийн дизайныг дахин хянах(90 минут)......................... 31 Олон нийтэд түгээх.............................................................................................................. 32 Хавсралт: Энэтхэг-Пакистаны харилцааны шилжилт............ 33 Бодлогын талбарын дүн шинжилгээ................................................................... 34 Хэлэлцүүлгийн платформыг байршуулах........................................................... 35 Тандалтын төслүүд.................................................................................................. 36 Үгсийн толь бичиг.......................................................................... 37 Ашигласан номын жагсаалт........................................................ 41 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Концепти-төсөл Товч удиртгал Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт гэж юуг хэлээд байна?(УТ ХТШӨ) Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт нь нийгмийн сонгон авсан хөгжлийн замналыг өөрчлөхөд хүрэлцэхүйц өргөн хүрээг хамарсан эвсэл байгуулахад ашигладаг. УТ ХТШӨ нь дэвшилтэт актёруудад бодлогын талбарт дүн шинжилгээ хийх, стратегиа хэлэлцэх, үйл ажиллагааны тодорхой боломжоо тодорхойлоход нь тусалдаг. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалыг(УТ ХТШӨА) ямар учраас шинэ аргачлал гэж үзэх бэ? Нийгмийн хувьсал нь нийгмийг хожигчид ба хохирогсдод хуваадаг. Нийгэмд тухайн үеийн харьцаанаас хожигчид заавал байдаг. Мэдээж хожигчид нийгмийн хувьслыг сөрөн зогсдог. Иймээс тухайн үед тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг хүмүүсийн ухамсарт суулгах, эсвэл бэрхшээлийг арилгахад хэрэг болох мэдлэг олгоход чиглэсэн шийдлүүд бол бэрхшээлийг үндсээр нь арилгаж чадахгүй, дутуу дулимаг шийдлүүд байх болно. Дахин хэлэхэд тухайн орны замнаж буй хөгжлийн замналыг өөрчлөх зорилт нь ямагт нийгмийн тэмцлийн үр дүн байдаг. Нийгмийн бодлогын энэхүү цар хүрээ нь технократ мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн саналыг асуулгүйгээр шийдвэрээ гаргах нь олонтаа. Нийгмийн шилжилтийн үйл явцын учиг зангилааг нь олж харахад бэрхшээлтэй олон давхарга бүхий, олон талт байдлаас хамаараад хэлэлцүүлгүүд тухайн үед олны анхаарал татсан эсвэл аль нэг бүлгийн чухал гэж үзсэн асуудлын эргэн тойронд эцэс төгсгөлгүй өрнөсөөр гарах гарцаа тодорхойлж чадахгүй төөрөлдөх нь олонтаа. Дээрээс нь нийгмийн болон соёлын саад тотгорууд нийгэмд тухайн үеийг хүртэл хуримтлуулсан мэдлэгийн нөөцөө шавхан дайчлах, шинэ санаа түгээх замд нь тээг болж байдаг. Шилжилтийн үеийн хямралын үр нөлөөгөөр бий болдог туйлширсан уур амьсгал нь эрх мэдлийн техникчдийн эрүүл саруулаар сэтгэх, харилцан буулт хийх явцад саад тотгор учруулдаг. Тухайн үеийнхээ улс төрийн хүчнүүдийн харьцааг бодитойгоор үнэлсний үндсэн дээр үйл ажиллагааны тодорхой боломжуудыг санал болгодог аргачлалд тэгвэл юу дутаад байна бэ? Өөртөө тааламжтай байдаг үүрнээсээ гараад ир: Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилтын дор эвсэл байгуулах Нийгмийн өөр өөр ашиг сонирхлын бүлгүүдийн ашиг сонирхол нэгдэж чадах хамгийн доод цэгийг олох, математикийн хэлээр бол бүх тоонд хуваагдах боломжтой хамгийн бага тоон утга бүхий нэгдсэн хуваарийг олох замаар ашиг сонирхлын бүлгүүд хамтарсан төсөл хэрэгжүүлэх зорилтын дор санаа нэгдэн эвсэл байгуулж болно. Иймэрхүү бүх оролцогсод үр шимийг нь хүртэх боломжтой, англиар Win-Win төслийн тоо хязгаарлагдмал байдаг. Иймээс зөвхөн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгын дор нэгдсэн эвслүүд ихэвчлэн хэзээ нэгэн цагт задардаг. Ашиг сонирхлын өөр өөр бүлгүүд нэгдэж байх хугацаандаа хүрсэн өөрчлөлтүүд нь шилжилтийн үедээ байгаа нийгмийг донсолгож буй томоохон хямралуудыг даван туулахад хүрэлцэхүйц хүчийг бүрдүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл статус-кво буюу тухайн үеийн нийгмийн хүрээн дунд буюу тодорхой хүчний харьцаан дунд үүссэн хямралуудыг тухайн статус-кво-гийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Нийгмийг тодорхой зүгт хөтлөх шинэ дүр хэрэгтэй болдог. Иймэрхүү парадигм солигдох явцыг эхлүүлэх нь ямар ч тохиолдолд шинжлэх ухааны үүрэг биш, харин нийгмийн тэмцлийн үр дүн байдаг. Энд гагцхүү өргөн хүрээтэй нийгмийн эвсэл л хөгжлийн замналыг өөрчлөхөд шаардагдах хүчний нөөцийг дайчилж чадна. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилтын дор эвсэл байгуулахын тулд хаалт тээг тавигчид буюу эсэргүүцэгчдийг бүгдийг нь чадахгүй юм гэхэд нэлээдийг нь эвсэлдээ нэгтгэх хэрэгтэй болдог. Эвсэх нь зүйтэй юм гэдэг итгэл үнэмшилтэй 1 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ болсон бүлгүүдийн хувьд өөрт нь тааламжтай байдаг үүрнээсээ гарч ирэн тэдэнтэй үнэлэмж ба үнэлэмжийн эрэмбэ дарааллын хувьд өөр бодолтой байдаг актёруудын холбоотон болох хэрэгтэй болно. Өөр өөр ашиг сонирхол нэгдэх доод цэг буюу хамгийн бага тоон утга бүхий нэгдсэн хуваарьтаа тулчхаад байхад эвслийн тэгшитгэлийн нэгдсэн хаалтыг хаагуур татах буюу хэнийг эвсэлд нэгтгэх тухай шийдвэрийг хэн гаргах бэ? Улс төрийн хүчний төвийг шилжүүлэхийн төлөөх эвслийн платформ буюу суурийг нэгдсэн ашиг сонирхол дээр суурилан яг энд, яг одоо байгуулах боломжгүй байгаа нөхцөлд бидний санал болгоод байгаа энэ замналаар замнах юм бол бид бүгдээрээ илүү сайхан ирээдүйд хүрнэ гэдэг амлалтыг өгсөн ам дамжсан яриаг тарааж уг ярианы эргэн тойронд эвсэл байгуулах боломжтой. Шинэчлэлд хөтлөх ам дамжсан ярианы эргэн тойронд хэлэлцүүлгийн эвсэл байгуулах нь улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалын цөм буюу амин сүнс нь юм. Хэлэлцүүлгээс тодорхой үйл ажиллагаанд шууд шилжих чадвар буюу хэлэлцүүлгийн залгамж чанар Шинэчлэлд хөтлөх аман яриа дангаараа өөрчлөлтөд хүргэж чадахгүй. Хамтарсан практик үйл ажиллагаанд хэрхэн шилжих тухай шийдэлд хүргэх тодорхой тулгуур цэгүүд хэрэгтэй. Гэрэлт цамхаг буюу амжилттай хэрэгжсэн төслүүд-химийн шинжлэх ухааны хэллэгээр бол урвалжийн үүрэг гүйцэтгэх тандалтын төслүүд нь талсжилт үүсэх эхлэлийн цэгүүд нь байх болно. Хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх явцад харилцан итгэлцлийг бэхжүүлэх хамтын ажиллагаа нь өөрчлөлтийн төлөөх эвслийн химийн шинжлэх ухааны хэллэгээр бол эсийн цөм нь юм. Эсрэгээрээ бол техникийн шийдэл нь бэлэн, арилжааны хувьд даацтай, улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломжтой гэрэлт цамхагтөслүүд буюу амжилтын түүхүүд нь ам дамжсан ярианд итгэх олны итгэлийг бэхжүүлдэг. Стратегийн хувьд нягт нямбай бодож боловсруулсан гэрэлт-цамхаг төслүүдийн дизайн нь хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх аргачлалын бас нэгэн түлхүүр элемент юм. Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг бодлогоор хэрхэн жолоодох вэ? Нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол ба ашиг сонирхлын эрэмбэ дараалал нь өөр өөр байдаг. Иймээс хувьсал хийхэд шаардагдах өргөн хүрээтэй нийгмийн эвслийг байгуулах нь тэр хэрээр бэрхшээлтэй байдаг. Нийгэм олон ургалч болохын хэрээр нэг зорилгын дор бүлэг бүрийн ашиг сонирхол огтлолцох хамгийн доод цэг буюу хамгийн бага тоон утга бүхий ерөнхий хуваарийг олоход илүү амаргүй болдог. Иймээс хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалыг бүлгүүдийн бодитой гэж үзээд байгаа ашиг сонирхол дээр бус ам дамжсан яриан дээр суурилдаг. Ам дамжсан ярианууд, актёрууд, ашиг сонирхлууд нь хоорондоо нягт холбоотой байдаг. Актёрууд ерөнхийдөө өөрсдийн бодит сонирхлыг дагаж байна гэж боддог. Тэгэхдээ тэд ашиг сонирхлоо агааргүй вакуумжуулсан орчинд бус, харин найз нөхөд, ажлын хамт олон, хөршүүд, сүм хийдүүд, улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөлөөн дор тодорхойлсон гэдгээ мартаж орхидог. Үнэлэмж, дэлхий ертөнцийг харах байдал, ертөнцийн үүслийн тухай домог, алсын хараагаа хуваалцдаг бүлгийг бид хэлэлцүүлгийн нийгэмлэг гэж нэрлэдэг. Энэхүү нийгэмлэгийн хүрээнд яг одоо чухам юу болоод байгаа, ирээдүйд юу хийвэл зохилтой бэ? гэдэг талаар хувь хүмүүс санал бодлоо цэгцэлж байдаг. Ирээдүйн тухай төсөөлөл өөрчлөгдөхөд юмс цаашдаа яаж хөгжих тухай хүлээлт ч өөрчлөгддөг. Хүлээлт өөрчлөгдөхөөр эрсдэл ба боломжийг шинээр тооцоолох хэрэгтэй болдог. Актёрууд ирээдүйн тухай төсөөллөө өөрчилсөн бол ашиг сонирхлоо ч шинээр тодорхойлох хэрэгтэй болдог. Өмнө нь тогтсон алсын хараагаа ирээдүйн шинэ алсын хараанд чиглүүлсэн бүх хүмүүс түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж чаддаг. Жишээ нь: 2008 онд явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Том, олон ургалч, нийгмийн тодорхой давхаргуудад хуваагдсан нийгэмд аль нэг бүлэг дангаараа олонхыг бүрдүүлэх боломжгүй юм. Сонгуулийн кампанит ажлын урлаг нь өөр өөр ашиг сонирхолтой, ашиг сонирхлынх нь эрэмбэ дараалал ч өөр, ижил 2 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ төстэй ба ялгамж чанарууд нь өөр иргэдийн дунд ам дамжсан яриа түгээж уг ам дамжсан ярианыхаа эргэн тойронд нийгмийн өргөн хүрээг хамарсан эвсэл байгуулахад л оршиж байгаа юм. Обамагийн сонгуулийн кампанит ажлын урлаг нь бүх иргэдээ илүү сайхан ирээдүйд хүргэж чадна гэдэг амлалтыг зоригтойгоор өгч итгэл найдвар төрүүлж чадсанд оршиж байлаа. Ийнхүү зоригтой амлалт өгснөөр нийгмийн хувьсалд итгэх итгэлийг бэхжүүлж“Yes,we can” буюу“бид үүнийг хийж чадна” гэдэг амлалт нь Обамагийн засаг захиргаа уг алсын харааг хэрэгжүүлж чадах юм байна гэдэг итгэлийг төрүүлж чадсан. Энэ нь юу гэсэн үг бэ? Тухайн статус-квогийн хүрээнд актёрууд өөрсдөө бодитой гэж бодоод байгаа ашиг сонирхлынхоо төлөө санал нэгдэж эвсэл байгуулах гэж оролдохын оронд улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлал нь илүү сайхан ирээдүйд хүргэнэ гэдэг амлалт өгөх ам дамжсан ярианы эргэн тойронд аль болох олон ашиг сонирхлын бүлгүүдийг нэгтгэж эвсэл байгуулдгаараа онцлог. Шинэчлэлд хөтлөх ам дамжсан яриа Шинэчлэлд хөтлөх ам дамжсан сайн яриа нь “өөрчлөлтөд хөтлөх аман яриа ч гэж нэрлэж болно” дараах таван элементээс бүрддэг. • Аюул, заналхийлэл: “Цаашид энэ хэвээрээ” яваад байвал ямар аюул заналхийлэл учрах бэ? • Итгэл найдвар: Илүү сайхан ирээдүйд хүргэх • Алсын хараа: Энэхүү шинэ алсын хараа нь бодит байдал дээр утопи буюу үл гүйцэлдэх санаа нь үүлэн дээр барьсан шувууны үүр биш харин өөр өөр ашиг сонирхлын бүлгүүдийг багтаасан хэлэлцүүлгийн орчинд нягт нямбай боловсруулсан стратегийн байр суурь юм. Үүний тулд энэхүү алсын харааг аль болохоор тодорхой бус ерөнхий тодорхойлсон нь дээр. Яагаад гэвэл өөр өөр ашиг сонирхлын бүлгүүд уг алсын хараан дээр өөрсдийн ирээдүйн тухай төсөөллийг зураглах боломжтой байх ёстой. Гэхдээ уг алсын хараанаас эхлэл авч тодорхой үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох учраас хэт ерөнхий байж бас болохгүй. • Боломжууд: Шинэчлэлд хөтлөх ам дамжсан яриаг алсын харааг яаж хэрэгжүүлэх тухай итгэл үнэмшил төрүүлэх тайлбартайгаар түгээх хэрэгтэй. Иймээс хөдөлшгүй баримт нотолгоогоор ам дамжсан ярианы суурийг нь сайн ивж өгөх хэрэгтэй. Сайн боловсруулсан ам дамжсан яриа нийгмийг бүхэлд нь доргиож уг доргилтоос нь алсын харааг хэрэгжүүлэх шинэ боломжууд гарч ирдэг учраас бүтцийн чиг хандлагыг тодорхойлж чаддаг.(Жишээ нь: технологийн инноваци, хүн ам зүйн хөгжил, геополитикийн хүчин зүйлс, хамтын ажиллагааны боломжууд, худалдаа, боловсрол гэх мэт) • Итгэл үнэмшил: Хөдөлшгүй баримт нотолгоог метаперууд буюу энгийн ойлгомжтой хэлнээ хөрвүүлэгчдийн тусламжтайгаар сэтгэл хөдөлгөж санаанд буухаар хадаж өгдөг. Хамгийн тохиромжтой нь домог, хамтдаа хуримтлуулсан туршлага байдаг. Түүхэн туршлагууд өнгөрсөн үед хийж чадсан юм чинь одоо ч чадна гэдэг итгэл төрүүлж чаддаг. • Ёс зүйн хүчин дор: Хамтын норм, үнэлэмжийг хэрэгжүүлэх уриалга буюу одоо хийхийг хүсээд байгаа зүйл бол моралын хувьд бас зөв шүү гэдгийг тайлбарладаг. Тандалтын төслүүд-химийн хэлээр урвалжийн үүрэг гүйцэтгэгч төслүүд Илүү сайхан ирээдүйн тухай хүүрнэл дангаараа хангалттай бус, хүч нь хүрэлцэхгүй. Хэлэлцүүлгийн дараагаар шууд залгуулан үйл ажиллагаанд шилжих ёстой. Чухам энд урвалжийн үүрэг гүйцэтгэх тандалтын төслүүд тоглоомын талбар дээр гарч ирэн юуг хийх боломжтой бэ? гэдгийг тодорхой харуулна. Урвалж буюу тандагч төслүүд, эдгээрийг гэрэлт цамхаг-төслүүд ч гэж нэрлэдэг юуг хийх боломжтой бэ? гэдгийг тодорхой харуулдаг учраас аман яриаг нүдэнд харагдтал ойлгомжтой дүрсэлдэг. Амжилттай хэрэгжүүлсэн төслүүд аман яриаг итгэл үнэмшилтэй болгож даган дуурайх сэдлийг өгдөг. Илүү сайхан ирээдүйд хөтөлнө, сайжруулна гэдэг үгийг бодит утгаар 3 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ нь мэдрүүлэхийн тулд нэг талаас төслүүдийг хэрэгжүүлэх нь маш чухал. Үүний зэрэгцээ тандалтын төслүүд нь үндсэндээ энэ томьёоны дагуу эвслээ байгуулаарай гэдгийг харуулах улс төрийн томьёо юм. Харин уг томьёог тухайн нутаг орны орчин нөхцөлд дасан зохицох, орон нутгийн онцлог орчныг илэрхийлэх чадвартай уян хатан байдлаар томьёолох хэрэгтэй. Пилот буюу түүчээ тогорууны үүргийг гүйцэтгэх төслүүд нь билэгдлийн чанартай байдаг бол тандалтын төслүүдийн үйлчлэлийн хүч буюу нөлөөг төслийн томьёогоор үржүүлснээр мянга дахин нэмэгдүүлж болно. Тандалтын төслүүдийн нийгмийн болон улс төрийн нөлөө томьёоноос дутахгүй ач холбогдолтой. Тандалтын төслүүдийн шийдэлд тулгуур болох тодорхой цэгүүдийг тодорхойлох замаар дэвшилтэт актёруудын гарт үйл ажиллагаа явуулахад шаардагдах эрх мэдлийг атгуулдаг. Төслийн хэрэгжилтийн хүрээнд хамтран ажиллах явцад актёруудын хооронд итгэлцэл бий болдог. Амжилттай хамтын ажиллагаанаас дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах урт хугацааны шинэ эвслүүд байгуулагддаг. Хэрэгжилтэд нь шаардагдах бүх бүрэлдэхүүн хэсгүүд бүрдсэн нөхцөлд л тандалтын төслүүд хэрэгждэг.(Жишээлбэл: технологи, санхүүжилт, зөвшөөрөл, техникийн хэвийн ажиллагаа гэх мэт) Иймээс шаардагдах бүх бүрэлдэхүүн хэсгийг тандалтын төслүүдийн хэрэгжилтэд ашиглуулах эсэх тухай шийдвэрт голлох үүрэгтэй хүмүүсийг (түлхүүр фигурууд буюу шийдвэр гаргагчид) бүгдийг нь хэрэгжүүлэх эвсэлд татан оролцуулах ёстой. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх аргачлалын төвд төслийн дизайн байдаг нь ийм учиртай. Энэ аргачлалын зорилго нь орон нутгийн актёруудад бэлэн боловсруулсан төслийг зарахад биш харин төсөлд шүүмжлэлтэй хандаж буй бүх шийдвэр гаргагчдын дур сонирхлыг татахуйц бүтцийг эхнээс нь бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Гэсэн хэдий ч тээг, саад тавигчид(өөрөөр хэлбэр өнөөгийн статус-кво буюу хүчний харьцаанаас хамгийн ихээр хожигсод гэж өөрсдийгөө үзэгсэд) төслийн чухал хэсгүүдийн хяналтдаа байлгаж байгаа нөхцөлд маш нарийн бодож тооцоолсон дур сонирхол татах сэдлүүд хангалтгүй бус. Төслийн чухал хэсгүүдийг хяналтдаа байлгаж байгаа хүмүүсийг төслийн хэрэгжилтэд татан оролцуулахын тулд тэдний сонирхлыг татахуйц байдлаар ашиг сонирхлыг дахин шинээр тодорхойлох шаардлагатай болно. Зөвхөн парадигма солигдсоны дараагаар л ашиг сонирхлуудыг шинээр тодорхойлох боломжтой болдог. Өөрөөр хэлбэл тандалтын төслүүдийг шинэчлэлд хөтлөх хүүрнэлд өлгийдөөд тараах хэрэгтэй. Эндээс шинэчлэлд хөтлөх аман яриа ба тандалтын төслүүд хоорондоо холбоотой гэдэг нь харагдаж байна. Ам дамжсан ярианууд нь ямар төрөл, хэв шинжийн төслийг хэрэгжүүлэхэд ямар эвсэл зайлшгүй байгуулагдсан байх ёстой бэ? гэдгийг хэлээд өгнө. Амжилттай хэрэгжүүлсэн тандалтын төслүүд аман ярианд итгэх итгэлийг бэхжүүлдэг. Ам дамжсан ярианы бодлогын талбар дээрх стратегийн байршлыг хэр оновчтой сонгосноос төслийн чухал хэсгүүдийг хяналтдаа байлгаж байгаа шийдвэр гаргагчдаас хэр олныг хэрэгжилтэд татан оролцуулах нь хамаардаг бол төслийн дизайнаас шүүмжлэлтэй хандаж буй шийдвэр гаргагчдад итгэл үнэмшил төрүүлж чадах эсэх хамаардаг. Ам дамжсан яриа хамтын ажиллагааг сонирхох актёруудын сонирхлыг татдаг бол хамтын ажиллагааны тодорхой туршлага холбоог байнгын ажиллагаатай байлгахад шаардагдах итгэл үнэмшлийг бэхжүүлдэг. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилтын дор байгуулагдсан эвслийн нийгмийн дэмжлэг, санхүүгийн нөөц, улс төрийн нөлөө хангалттай байх нөхцөлд хөгжлийн замналыг солих тухай мэтгэлцээнд олонхийг бүрдүүлж чадах эвсэл байгуулах нь хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийн үндсэн зорилго нь юм. Жишээ: Нэг бүс, нэг зам санаачилга “Хятад мөрөөдлийн” практик үл гүйцэлдэх санаа нь нэг бүс, нэг зам төсөл хэрэгжсэнээр Евро Азийн бүс нутгийн бүх хүмүүсийн амьдрал сайжирна гэдэг амлалт юм. Авто зам, төмөр замын трасс, гүүр зэрэг хэрэгжих нь тодорхой дэд бүтцийн төслүүд энэ алсын хараа лавтай хэрэгжинэ гэдэг итгэл үнэмшлийг төрүүлдэг. Энэхүү тандалтын төслүүдийн зорилт нь эрчим хүч ба худалдааны урсгалууд гэх мэтийн дэд бүтцийн хөгжлийн шинэ хандлагуудыг чөлөөлөх. Дээрээс нь төслийг домог болсон торгоны замын тухай хүүрнэлд өлгийдсөн нь сэтгэл хөдлөлийн төвшинд“ Тэртээ дээр үед бид байгуулж чадсан юм чинь өнөөдөр ч чадна” гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж чадсан. Евро 4 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Азийн орон зайг төсөөллийн хүрээ, хятадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр хангалуун амьдралын төвшин нь дээшилнэ гэдэг хүлээлтийн хүрээ болгон дахин нээсний нөлөөгөөр ази тивийн олон орны улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчдын ашиг сонирхлын байршил хэрхэн шилжиж байгааг өнөөдөр ч харж болохоор байна. Тодорхой стратегийн дагуу боловсруулсан ам дамжуулан тараах яриа, сайн зохион байгуулсан тандалтын төслүүд нь хүчний төвийг шилжүүлэх хувьслын гох дэгээ нь юм. Ам дамжуулан тараах ярианы найруулга, төслийн дизайн нь хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийн татгалзахын аргагүй хэрэгслүүд юм. Зураг 1. Тандалтын төслийн чухал хэсгүүдийг хянаж буй хүмүүс буюу шийдвэр гаргагчид Түүх Чадамж н санал сонгогчды Хууль ёсны буюу хүлээн зөвшөөрөгдөх байдал Журам, хуулиуд Санхүүжилт Сонгогдсон улс төрчид Сонгогчид чадамж Техникийн хэвийн ажиллагаа Орон нутгийн иргэдийн байгууллагууд Эрэлт Ашиг тус Сан хөмрөг Өртөг зардлыг хямд байлгах хариуцагчид/нярав Тандалтын төслүүд Хамгаалалт /Албадлага тогтвортой байдал төсөр байдал буюу үнэ бХ оя лм од мжийн Хэрэглэгчид Шударга зүйл Хууль ёсны буюу хүлээн зөвшөөрөгдөх байдал Ашиг Ашиг Аюулгүй байдлыг сахиулагчид Хөрөнгө Зээлдүүлэгчид Идэвхтэн Бүтээгдэхүүн /үйлчилгээ Анхаарал татах чадвар Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Компанийн эзэд Хэлэлцүүлэг явуулах нь бодлогын хэрэгсэл мөн. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилтын дор эвсэл яаж байгуулах вэ? Нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол болон ашиг сонирхлын эрэмбэ дараалал нь өөр өөр байдаг учраас өргөн хүрээг хамарсан нийгмийн эвсэл байгуулахад хялбар биш. Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх аргачлалын дагуу илүү сайхан ирээдүйн тухай хүүрнэлийн эргэн тойронд өөр өөр ашиг сонирхол бүхий аль болох олон бүлгүүд“бид ч мөн илүү сайхан ирээдүйн төлөө байна” гэдэг итгэл үнэмшил, найдвар дээр санал нэгдэж эвсэл байгуулна. Өөрөөр хэлбэл ам дамжуулан тараах яриа нь платформ буюу нэгдсэн суурийг бүрдүүлж уг суурь дээр хэлэлцүүлгийн олон нийгэмлэгүүд нэгэн эвсэлд нэгддэг. Хэлэлцүүлгийн нийгэмлэг гэж юуг хэлээд байна? Нэг бус нэлээд хэдэн үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл, таамаглал, алсын хараагаа хуваалцдаг хүмүүсийн бүлгийг бид хэлэлцүүлгийн нийгэмлэг гэж нэрлэсэн. Энэхүү тодорхой үнэлэмж, алсын 5 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ хараагаа хуваалцдаг бүлгүүдийн хэлэлцүүлэг дөрвөн өөр төвшин дээр явагдана. Тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд чухам юу хийх ёстой бэ? талаар бодлогын хэлэлцүүлэг өнгөн хэсэг буюу гадаргуу дээр явагдана.(Жишээлбэл АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн нэвтрүүлсэн бүх нийтийн эрүүл мэндийн даатгалыг хүчингүй болгох). Парадигмын хэлэлцүүлгээр нийгмийн аль нэг секторын зарчмын буюу суурь асуудлууд нь хаанаа байгааг тодорхойлж стандарт шийдлүүдийг санал болгодог. (Жишээ нь: нийгмийн бодлогын зорилго нь нийгмийн байдлын хувьд сул, орлого багатай иргэдийг илүү сахилга баттай болгох) Аман хэлэлцүүлгээр дамжуулан(хүүрнэл яриа) ямар учраас нийгэм бүхэлдээ хөгжлийн тодорхой замналыг сонгон авч хөгжих шаардлагатай бэ? гэдгийг тайлбарлана. Аман хэлэлцүүлэгт баримт нотолгоог хүмүүсийн сэтгэлд хүрч сэтгэлийн утсыг Зураг 2. Хэлэлцүүлгийн төвшнүүд хөндөх зураг, моралын уриалгаар баяжуулдаг. (Жишээ нь: нийгмийг моралын задралаас аврах нь хүчирхэг удирдагчийн үүрэг мөн.) Хамгийн доод төвшинд ертөнцийг үзэх үзэл, үнэлэмжийн ертөнц ба сэтгэлгээний сургуулийн тусгал болсон метафизикийн хэлэлцүүлэг явагддаг.(жишээ нь: эх дэлхий бол аюултай газар) Ямар учраас бид хэлэлцүүлгийг эрх мэдлийн нэгэн эх ундарга гэж үздэг бэ? Хэлэлцүүлгийн нийгэмлэг бүр ам дамжсан яриагаар юу хэлэх, юу хийхийг тогтоодог. Хэлэлцүүлгийн нийгэмлэг нь нийгэмлэгийн гишүүдийн санаа бодол, үйл ажиллагааг зохицуулдаг учраас хэлэлцүүлэг нь эрх мэдлийн нэгэн эх ундарга болдог.(бүлгийн сэтгэлгээ-Groupthink) Бодлогын талбар бүр дээр манлайлах байр суурийн төлөө хоорондоо өрсөлддөг олон арван хэлэлцүүлгийн Яаж? Бага ч болтугай зүйлийг яаж хэрэгжүүлэх вэ? Бид яаж ажилладаг вэ? Бодлогын хэлэлцүүлэг Бодлогын тодорхой шийдлүүд Он жилүүд Юуг? Чухам юу үндсэн асуудал болоод байна? Юуны учир? Дээд төвшний ямар зорилтын төлөө? Том зургаар нь авч үзвэл юу вэ? Цаана нь ямар утга учир агуулагдаж байна? Миний хийж байгаа зүйл ямар учраас зөв бэ? Түүхэн ямар туршлага дээр үндэслэсэн бэ? Хөгжлийн замнал ямар ирээдүйд хүргэх вэ? Парадигмын хэлэцүүлэг Луужин, загвар, завсарлага авах, зөвлөмж Хэдэн арван жил Аман хэлэлцүүлэг Хүүрнэл(аюул заналхийлэл, итгэл найдвар, боломж, итгэл үнэмшил, ямар ёс зүйн хүчин дор) хүний нийгмийн үеүд Яагаад? Хүмүүс ямар унаган зан төрхтэй вэ? Бид ямар дэлхий дээр амьдраад байна? Метафизикийн хэлэлцүүлэг Үнэлэмжийн ертөнц, Бидний амьдарч буй ертөнц Сэтгэлгээний сургууль цаг үе Эрин үе 6 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ нийгэмлэгүүд байдаг. Хэрвээ нийгмийн олонх аль нэгэн хэлэлцүүлгийн нийгэмлэгийн үндсэн төсөөллүүдийг хүлээн зөвшөөрч тэр ч байтугай маргашгүй“үнэн” гэж хүлээн авсан бол тухайн нийгэмлэг хэлэлцүүлгийн манлайлагчийн байр сууринд хүрдэг. Хэлэлцүүлгийг манлайлагч нийгэмлэгийн тараасан ам дамжсан яриа асуудал чухам юундаа байна? Юу хийвэл илүү үр дүнтэй бэ? гэдэг бодлогын үндсэн чиглэлийг хэдэн арван жилийн туршид тодорхойлж байдаг. Ийнхүү бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох нь өөрөө асар их эрх мэдлийн нэгэн эх ундарга юм. Хэлэлцүүлгийн эрх мэдэл нь улс төр, нийгэм, эдийн засгийн эрх мэдэлтэй нягт сүлжилдсэн байдаг. Эдгээр хэлэлцүүлгийг боловсруулан хөгжүүлж(шинжлэх ухаан), түгээж байдаг (хэвлэл мэдээллийн хэрэгслүүд) байгууллагуудыг хянахгүйгээр хэлэлцүүлгийн манлайлагчийн байр сууринд хүрэх, хүрсэн байр сууриа удаан хадгалах боломжгүй юм. Бид эрх мэдлийн харьцааг өөрчлөхөд хэлэлцүүлгийн яаж ашигладаг бэ? Эдийн засаг ба нийгмийн байдлын хувьд буланд шахагдсан, шоовдор хүмүүсийн өнцгөөс харахад хэлэлцүүлэг бол хоёр талдаа иртэй илд л гэсэн үг. Нэг талаас хэлэлцүүлгийн эрх мэдлийг бий болгох нь эдийн засгийн эсвэл батлан хамгаалахын эрх мэдлийг бүрдүүлэхээс хялбар. Нөгөө талаас мэдээлэл харилцааны дэд бүтцийг хянах нь эрх мэдэлтнүүдийн хувьд бараг өөр хэнд ч байхгүй давуу тал нь. Иймээс тэгш эрхийн төлөөх хөдөлгөөнүүд хэлэлцүүлгийн манлайлагчийн байр сууринд хүрнэ гэдэг холын мөрөөдөл тээлгүйгээр хэлэлцүүлгийг аргачлалыг стратегийнхаа үндсэн хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй. Тэгэхдээ хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалд хэлэлцүүлгийг дараах хоёр чухал зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашигладаг. Нэгдүгээрт парагдми солигдох үйл явцыг эхлүүлэх. Хоёрдугаарт: УТ ХТШ эвсэл бүрдүүлэх платформыг бий болгохын тулд. Жишээ: АНУ-ын хэлэлцүүлгийн консерватив нийгэмлэг Бодлогын хэлэлцүүлэг Асуудлыг яаж шийдэх бэ? Парадигмын хэлэлцүүлэг: Эдийн засаг: Эдийн засгийн чадамжийг нуруундаа үүрч явдаг хүмүүсийн(баячуудын) татварыг бууруулах Нийгмийн бодлого: Системийн үүрэг, функцийг гажуудуулдаг урамшууллын системийг халах(нийгмийн сайн сайхны төлөө арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн бол татварын хөнгөлөлт үзүүлдэг) Гадаад бодлого: Сахилга бат,(нөхцөлт байдал), торгууль шийтгэл (хатуу хэмнэлтийн бодлого ба дайн) Боловсрол: тухайн үеийн статус-квогоос хожигсдын сургуульд дэмжлэг үзүүлэх, Хохирогсдын сургуулийн санхүүжилтээс хасах Чухам юу үндсэн асуудал болоод байна? Стандарт шийдэл гэж юу бэ? Аман хэлэлцүүлэг Сахилга бат ба хамгаалал: Үндэсний болон дотоодын аюулгүй байдлыг эрхэмлэх, Хожигсдыг шагнахын тулд моралын урамшууллын систем бүрдүүлэх,(морал сайтай, идэвх зүтгэлтэй ажилсаг учраас хожигсдыг урамшуулж морал муутай, залхуучууд учраас хохирогсдыг шийтгэх хэрэгтэй гэсэн санаа) Юуны төлөө бид аман хэлэлцүүлэг хийдэг бэ? (заналхийлэл, найдвар, боломж, итгэл үнэмшил, морал) Метафизикийн хэлэлцүүлэг Хатуу өрхийн тэргүүнтэй гэр бүл: Хатуу чанга аав аюултай дэлхий дээр гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Морал сахиулагчийн нэр хүндээ олж авахын тулд аав нь хүүхдүүддээ зөв бурууг хэрхэн ялгаж салгахыг сургах ёстой. Моралын урамшууллын системээ хадгалж байх нь аавын үүрэг, тэгэхгүй бол гэр бүр задарч муу хүмүүсийн золиос болно. Бид ямаршуухан дэлхий дээр амьдраад байна? Хүмүүс ямар төрөлх зан чанартай байдаг бэ? Нийгмийн дарвинизм: Хүмүүс төрөлдөө л муу төрдөг. Дэлхий бүхэлдээ аюултай газар. Бид тэг нийлбэрийн логикийн эсрэг байна. 7 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Хэлэлцүүлгээс шууд залгуулан үйл ажиллагаанд шилжих залгамж чанар ямар учраас чухал бэ? Хэлэлцүүлэг явуулахын гол зорилго нь хүчний төвийг шилжүүлэх өргөн хүрээтэй эвсэл байгуулах явдал. Хэлэлцүүлгийн эвслийн платформыг аль болохоор олон тооны нөлөө бүхий холбоотнууд хоорондоо эвсэх суурь болохоор сонгох хэрэгтэй. Энэ нь ам дамжсан яриаг аль болохоор олон хэлэлцүүлгийн нийгэмлэгүүд нэмэгдэж элсэх боломжтой байхаар боловсруулах ёстой гэсэн үг. Ямар ам дамжсан яриа хамгийн тохиромжтой бэ? гэдэг нь шинжлэх ухааны асуудал биш харин орон нутгийн улс төрийн талбарын онцлогийг тусгасан стратегийн хэлэлцүүлгийн үр дүн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл: аль нэг орны эсвэл бүс нутгийн улс төрийн талбар дээр явуулсан хэлэлцүүлгийн дараагаар шууд залгуулаад үйл ажиллагаанд шилжих боломжтой байдаг бол зарим орны улс төрийн талбар дээр боломжгүй байдаг. Энэхүү ялгаатай байдал нь олон улсын чиглүүлэгчдээс хэтийн чиг хандлагаа өөрчлөхийг шаарддаг. Германы улс төрийн талбар дээр гарсан шийдвэрийг бусад орнуудад хуулбарлан хэрэглэх нь хангалтгүй тэр ч байтугай хэлэлцүүлэгт тавьсан зорилтын эсрэг үр дүнд хүргэж болзошгүй. Нийгэмд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэх чадамжтай байгууллагууд ба амжилттай хэрэгжсэн бодлогын шийдлүүдийг эсрэгээрээ тухайн орон нутгийн нийгмийн бодлогын талбар дээр явагдсан тэмцлийн үр дүн гэж харах ёстой. Учир нь тухайн орны бодлогын талбар дээрх хүчний харьцаа өөр учраас хэрэгжих боломжгүй эсвэл үр дүн муутайхан хэрэгждэг. Германы, европын эсвэл дэлхийн тодорхой бодлогын талбар дээр явагдсан хэлэлцүүлгүүдийн түнш орнуудын олон нийтийн хэлэлцүүлгүүдтэй холбогдох залгамж чанар мөн харилцан адилгүй байдаг. Хэрвээ аливаа хэлэлцүүлэг тухайн орон нутгийнхаа дэмжлэгийг авч чадаагүй, шууд үйл ажиллагаанд шилжих залгамж чанаргүй бол анхнаасаа хэлэлцүүлгийн эвслийн платформ байх чадваргүй гэсэн үг. Ирээдүйд“дэлхийн төвшинд бэлэн болсон бүтээгдэхүүнийг орон нутгийн зах зээл дээр зарах” тухай бодохын ч хэрэггүй, харин тухайн орон нутгийн онцлог нөхцөлд хэлэлцүүлэг өрнүүлээд дуусангуут шууд залгуулаад үйл ажиллагаанд шилжих залгамж чанар нь хэр юм бэ? гэдгийг тандаж үзэх эсвэл тухайн орон нутгийн хүчний харьцаанд яв цав нийцүүлсэн ам дамжуулан тараах ярианы дизайн яаж гаргах тухай ярих нь илүү оновчтой. Парадигмын шилжилтийг яаж эхлүүлэх бэ? Шилжилтийн үеийн хямралын үед агуулга нь хоорондоо зөрчилдсөн парадигмын хэлэлцүүлгүүд(Юу болоод байна? Яах ёстой вэ? тухай хэлэлцүүлгүүд) хоорондоо мөргөлдсөөр байдаг. Тодорхой бодлогын талбар дээр үүссэн зөрчлүүдийг харилцан буулт хийх байдлаар харьцангуй хялбар шийдэж болдог бол парадигмын мөргөлдөөн ихэвчлэн улс төрийн туйлшралд хүргэдгээрээ ялгаатай. Өрсөлдөгчид өөрсдөө өөр өөр парадигмыг дэмжигчид юм байна гэдгээ ойлгох хүртэл бодлогын хэлэлцүүлгүүд элсэнд асгасан ус мэт замхрах нь олонтаа байдаг. Парадигмын зөрчлөө бүтээлчээр шийдвэрлэж чадаагүй нөхцөлд эдийн засгийн зогсонги байдал, ардчиллын ололтоосоо ухрах, эсвэл хүчирхийллээр асуудлыг шийдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Иймэрхүү шилжилтийн үеийн хавханд орохоос сэргийлэхийн тулд цаашдын замыг заах шинэ парадигма тогтох ёстой. Жишээ: Германд хэт барууны үзлийг баримтлагч популистуудын эсрэг явуулж буй тэмцэл. Германд хэт барууны үзлийг баримтлагч популистуудын эсрэг ямар аргаар тэмцвэл хамгийн үр дүнтэй байх бэ? гэдэг сэдвийн дор явагдаж буй хэлэлцүүлэгт өөр өөр парадигмууд хоорондоо мөргөлдөж байна. Зарим нь барууны үзлийг баримтлагсдын дундуур цайз барьж тусгаарлахыг шаарддаг. Хэт барууны үзэлтнүүд хүчээ авч байгаагаас үүдэлтэй томоохон хямралууд тогтвортой байдлыг шаардаж байгаа учраас хэт туйлшралыг алхам алхмаар намжаах аядуу бодлого хэрэгтэй байна. Үүний цаана технократ-алхам алхмаар шийдвэрлэх бодлогын ойлголт нуугдаж байгаа юм. Бусад нь гарах гарцгүй байдлаас гаргах гарц нь хэт барууны үзлийг баримтлагсдын санал болгож байгаа эдийн засгийг сэргээх бодлогыг улс төрийн гол хэрэгсэл гэж үздэг. Парламентын өдөр тутмын амьдралын жаахан-жаахнаар гэдэг тактыг томоохон хямралыг даван туулахад хангалтгүй байна гэж үздэг. Иймээс хөгжлийн замналыг эрс 8 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ өөрчлөх байдлаар хурдацтай урагшлахыг шаарддаг. Энэ дуу хоолой эрс өөрчлөлт хийхийг шаардагчдын хэлэлцүүлэг эгнээнээс сонсогддог. Парагдигмууд хоорондоо мөргөлдөх үед уг мөргөлдөөнийг шийдэх хоёр арга байдаг. өөр өөр парадигмаас эхтэй байдаг. Нэг нь нөгөөгөө өрсөлдөгч гэж хардаг, юуг зарчмын асуудлууд гэж үзэх, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд юу хийх шаардлагатай талаар өөр өөр үнэлгээ өгдөг тул хоорондоо нэгдэх боломжгүй парадигмууд нь эхлээд харахад шийдвэрлэгдэх боломжгүй ашиг сонирхлын зөрчлүүдийн Зураг 3: Хэлэлцүүлгийн нийгэмлэгүүдийг хооронд нь нэгтгэх Бодлогын хэлэлцүүлэг Парадигмын хэлэлцүүлэг Аман хэлэлцүүлэг Метафизикийн хэлэлцүүлэг Хэлэлцүүлгийн нийгэмлэг I Хэлэлцүүлгийн нийгэмлэг II Өрсөлдөгч парадигма Өрсөлдөгч парадигма Аман хэлэлцүүлэг хоорондын гүүр Нэгдүгээрт: парадигма нь ирээдүй рүү хөтлөх замналыг заадаг тул хүний оюун ухаан, ухаж ойлгох чадвараас давдаг. Ирээдүйд юу боломжтой талаар төсөөлөл өөрчлөгдөхөд ирээдүйн хөгжлөөс хүлээх хүлээлт дагаад өөрчлөгддөг. Ирээдүйгээс хүлээх хүлээлт өөрчлөгдөхөд дагаад тухайн цаг үеийн нөхцөл байдлыг тайлбарлах тайлбар өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлтүүд оролцогч талуудыг эрсдэл ба боломжуудыг шинээр тооцоолоход хүргэж шинэчилсэн тооцоолол нь ашиг сонирхлоо шинэчлэн тодорхойлоход хүргэдэг. Шинээр тодорхойлсон ашиг сонирхлоо төсөөллийн ирээдүйд буулгаад харахад яг одоо, чухам энд гээд харахад гарах гарцгүй мэт харагдаж байсан ничээнээс гарах гарц олдог. Хоёрдугаарт парадигмыг шинэ аман ярианд өлгийдсөнөөр өөр бусад прадигматай холбох гүүр тавигддаг. Өнгөц харахад шийдвэрлэгдэх боломжгүй мэт харагдаж байгаа ашиг сонирхлын зөрчлүүдийг нухацтай харахад хоорондоо нийцэх боломжгүй, цаад шалтгаан байдаг. Шинэчлэлд хөтлөх өөрчлөлтийг хэрхэн хийх тухай аман яриагаар хоорондоо өрсөлдөөд байгаа мэт санагдаж буй парадигмууд нь үнэн чанартаа нь нэг зоосны хоёр тал юм шүү гэдгийг тайлбарлаж өгснөөр зөрчлүүд хооронд гүүр тавих боломж олгодог. Жишээ: Ногоон бодлогын шинэ гэрээ Германд хэдэн арван жилийн туршид иргэдийн дийлэнх нь эдийн засгийн өсөлт ба байгаль орчныг хамгаалах зорилтууд хоорондоо нийцэх боломжгүй гэж үздэг байлаа. Энэ үзэл дээр суурилсан зах зээлийн либерал үзлийг баримталдаг хэлэлцүүлгийн нийгэмлэг байгаль орчинд ээлтэй бодлогын арга хэмжээг“эдийн засагт муу”, харин нийгмийн шударга ёсны төлөөх хэлэлцүүлгийн нийгэмлэгээс “хөдөлмөрийн зах зээлд муу” гэдэг шалтгаанаар тус тус татгалзсаар байлаа. Харин“ногоон бодлогын шинэ гэрээ” байгуулагдсанаас хойш энэхүү хуваагдмал байдал арилсан юм.“Ногоон өсөлт”9 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ ийн тухай ам дамжсан яриагаар байгаль орчинд ээлтэй эрчим хүч, хөдөлгөөнт байдал, үйлдвэрлэл зэргийг саад тотгор гэж үзэхээ больж харин ирээдүйн өсөлтийг хангах урьдчилсан нөхцөл буюу суурь гэж үзэх болсон юм.“Ногоон ажлын байр”ны тухай ам дамжсан яриагаар“Ногоон ирээдүйн зах зээл” дээр гарч ирэх компаниуд“ногоон ажлын байр”-уудыг бий болгоно гэдгийг ойлгуулсан. Шинэчлэгдсэн үнэлгээний хүрээнд ногоонтнууд, зах зээлийн радикал үзэл буюу зах зээлд бүхнийг даатга гэдэг үзлийг баримтлагсад, социалдемократуудад тодорхой зорилтын дор эвсэх боломж бүрдсэн юм. Шинэчлэн тодорхойлсон ашиг сонирхлуудын суурин дээр хамтын ажиллагааны тодорхой саналууд дээр нэгдэх боломж нээгдсэн. Ам дамжсан яриаг олон нийтийн дунд өрнөж буй хэлэлцүүлгүүд дунд хамгийн чухал байрлалд байршуулж чадсан тохиолдолд зорилгодоо хүрч чаддаг. Ам дамжсан яриаг боловсруулж бэлэн болмогц хувьслыг хүсэж байгаа талууд харилцааны явцад өөрчлөхгүй, анхныхаар нь байлгана гэдэг дээр тохиролцох хэрэгтэй. Жишээ: Малайзын итгэл найдварын эвсэл Малайзад төрт улс байгуулагдсанаас хойш түүхэндээ анх удаа өмнө нь цусан өшөөтөн байсан хүмүүс эвсэж ноёлогч улс төрийн намыг эрх мэдлээс нь зайлуулж чадсан юм.“Итгэл найдварын эвсэлПакатан Харапан“ бүх малайзчуудыг илүү сайхан ирээдүйд хүргэх амлалт дээр сонгуулийн нэгдсэн платформ үүсгэж намууд гишүүдийнхээ хоорондох ашиг сонирхлын зөрчлийг даван туулж чадсан юм. Жишээ: Филиппинд хар тамхины эсрэг явуулсан улс төрийн тэмцэл Филиппинд өөрсдөө байсхийгээд хар тамхины дайны золиос болдог нийгмийн бүлгүүд нийлж хатуу гарын бодлогыг дэмжсэн юм. Хар тамхины эсрэг өөр бодлогыг амжилтад хүргэхийн тулд дэвшилтэт үзлийг дэмжигчид нийгмийн дундаж давхаргынхны санаа зовоосон асуудалд яаж нухацтай хандах вэ? гэдэгт суралцах хэрэгтэй болсон юм. Тэдний санаачилсан хүний эрхийн хэлэлцүүлэгт нийгмийн буланд шахагдаж шоовдорлогдсон хүмүүсээс бусад нь анхаарал хандуулсангүй. Харин католик шашны сүмүүдийн“бусдын амийг бүрэлгэх нь нүгэл” ам дамжсан яриа тэднийхээс хамаагүй илүү хүчтэй байлаа. Сүмүүдийн нийгмийн консерватизм нь нэн ялангуяа дэвшилтэт бэлгийн цөөнхүүдийн нэгдлийн хувьд хүлээн авах боломжгүй зүйл байлаа. Нийгэмд тогтсон зан заншлыг эвдсэн хар тамхины эсрэг бодлогын эсрэг нэгдсэн фронт байгуулж чадсан гол түлхүүр нь хоёр талыг хоёуланг нь нэгтгэж чадсан ам дамжсан яриа тараасанд байлаа. Хоорондоо сөргөлдсөн парадигмуудын хооронд ирээдүй рүү чиглэсэн,“Маргаашийг өнөөдрөөс илүү сайхан болгох боломжтой” гэдэг аман яриагаар дамжуулан гүүр тавьж чадсан юм. Ам дамжсан яриа ба төслийн дизайн хоорондоо нь ямар холбоотой вэ? Тандалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн чухал хэсгүүдийг хяналтдаа байлгадаг түлхүүр фигурууд буюу шийдвэр гаргагчдыг дэмжигчдийн эвсэлд татан оролцуулах хэрэгтэй. Үүний тулд эхний ээлжид тэдний сонирхлыг татах ухаалаг системтэй байх хэрэгтэй. Зарим шийдвэр гаргагчид тандалтын төсөл зарчмын хувьд тэдний ашиг сонирхлын эсрэг чиглэгдэж байна гэдэг бодолтой байж болно. Эдгээр үзэл санааны хаалт тавигчид зөвхөн тэдний ашиг сонирхлыг татсанаар эвсэлд нэгдэнэ гэж байхгүй. Төсөл боловсруулагчид төслийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд нэвтрэх бусад хувилбаруудыг олохгүй бол төсөл бүтэлгүйтэх эрсдэлтэй. Төсөлд хаалт тавигчид зөвхөн парадигма(Ямар үндсэн асуудлууд байна? Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд юу хийх ёстой бэ?) солигдсон нөхцөлд л ашиг сонирхлоо шинээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл статускво буюу тухайн үеийн хүчний харьцааг өөрчлөхгүйгээр эрс өөрчлөлтийг авчрах төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг юм. Гэсэн ч тандалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцүүлэгт хөндлөнгөөс оролцох шаардлагатай. Энэ нь хаалт тавих нь зүйтэй гэж үзэж хаалт тавиад байгаа хүмүүсийн санааг хүчний төвийг шилжүүлэх эвслийг дэмжигчид болгон өөрчлөхийн тулд актёрууд өөрсдийн харилцаагаа өөрчлөх ёстой гэсэн үг. Шинэчлэлд тандалтын уялдаатай, хөтлөх ам дамжсан төслүүд хоорондоо нэг нь нөгөөгийнхөө яриа ба харилцан хэрэгжих 10 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ нөхцөлийг бүрдүүлж байдаг. Шинэчлэлийн төслийг аман ярианд өлгийдөхгүйгээр тандалтын төслийн хэрэгжилтийг дэмжих хангалттай тооны дэмжигчдийн дэмжлэг авах боломжгүй. Юуны өмнө үзэл суртлын хаалт тавигчидыг парагдигма солигдсоны дараагаар л төслийг дэмжих нь зүйтэй юм байна гэдэгт итгүүлж болно. Бодлогын талбар дээрх хэлэлцүүлгийн платформын байршил нь төсөл ямар хэлбэртэй байвал хангалттай тооны дэмжигчдийн дэмжлэг авах бэ? гэдэг шийдвэрээ гаргах чиг баримжаа авахад чухал. Эсрэгээрээ гэрэлт цамхаг буюу амжилттай хэрэгжсэн төслүүдгүйгээр уран цэцэн илтгэл болоод л мартагдана. Юуны өмнө шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа хүмүүс улс төрийн хүсэл зориг бүрдүүлэх нүдэнд харагдахуйц тодорхой тэмдгүүдийг(нөөц, боловсон хүчин гэх мэт) харж байж дэмжигчдийн эгнээнд нэгддэг. Гэрэлт цамхаг буюу тандалтын төслүүд хэлэлцүүлгийг тодорхой үйл ажиллагаа болгон хэрэгжүүлснээр ам дамжсан яриа ба тандалтын төслүүдийн учир холбоосыг тодорхой болгож өгдөг. Хэрвээ тэд хүрэхийг эрмэлзэж буй хувьслынхаа төлөө бусдад үлгэр жишээ болохоор зогсож чадсан нөхцөлд тандах үүргээ биелүүлж чаддаг. Тандалтын төслүүд ам дамжсан яриаг нүдэнд харагдаж гарт баригдахуйц үр дүнд хүргэдэг учраас ам дамжсан ярианд итгэх итгэлийг бэхжүүлдэг. Хэлэлцүүлгийг зургаар дүрслэх нь юунд ашигтай бэ? Хөгжлийн замналыг өөрчлөхийн төлөөх нийгмийн тэмцлийг ухаалаг стратегийн дагуу явуулах хэрэгтэй. Стратегийн хэлэлцүүлэг нийгэм дэх хүчний харьцааг бодитойгоор таамаглаж чадсан нөхцөлд л сайн үр дүнд хүрдэг. Хэлэлцүүлгийн газрын зураглал нь бодлогын талбарыг нүдэнд харагдтал дүрсэлдэг учраас стратегийн хэлэлцүүлгийн аналитик чанарыг дээшлүүлэхэд тустай. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалын нэг үндсэн зорилго нь дэвшилтэт актёруудын стратегийн чадамжийг бэхжүүлэх. Хэлэлцүүлгийн газрын зураглал нь: зарим оролцогсдын хувьд өөрийнх нь байр суурийг хэлэлцүүлгийн орчинд бусад олон оролцогсдын байр суурьтай тэгш эрхтэйгээр зэрэгцүүлэн дүрсэлснийг харах нь маш чухал туршлага болдог. Өөрийнхөө“үнэн”ийг бусадтай харьцуулснаар бусдын байр суурь зүгээр л“буруу” эсвэл“моралгүй” биш, харин моралын өөр төсөөлөл дээр суурилсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тустай. Өөрийнх нь үнэн л“цорын ганц туйлын үнэн” биш гэдгийг хүлээн зөвшөөрөх нь дэвшилтэт актёруудын хувьд бусадтай харьцахад харьцангуй хялбар болгодог. Моралын ажнай Зураг 4: Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх эвслийг бүрдүүлэх нь Өмнөх үеийн тэмцэгчид (Байгалаасаа эвсэлд нэгдэгчид) Хаалт тавигсад ( Хүчний төвийг шилжүүлэхийн төлөө хамтрагчид ) Шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа хүмүүс ( Тодорхой зорилтын дор эвсэлд нэгдэгсэд) Сонирхол татах Ам дамжсан яриа 11 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ хүлгийнхээ зоон дээрээс дөрөө мултлан газар буух нь эвсэл байгуулах стратегийн талаар эрүүл саруул, ажил хэрэгчээр эргэцүүлэн бодоход тустай шүү дээ. Хоёрдугаарт: Бодлогын талбарын захад өөрийнхөө байр суурийг бусдаас тусгаарлаж байгаад харах нь өөрт байгаа баримт нотолгооныхоо хүчээр талбарыг яагаад туулж чадахгүй байгаагийнхаа шалтгааныг олж харах, төслийг хэрэгжүүлэх зорилгын дор нэгдэх холбоотнууд олоход яагаад ийм хэцүү байгааг ойлгоход тустай. Гуравдугаарт: Улс төрийн хүчний төвийг тодорхойлох нь(жишээлбэл улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчид хэвлэл мэдээллийнхний чигийг заагч луужингийн зааж буй зүг) ямар шалтгааны улмаас улс төрийн зарим идэвх санаачилга хэрэгжиж байхад зарим нь хэрэгждэггүй юм бэ? гэдэгт дүн шинжилгээ хийхэд тустай. Дөрөвдүгээрт: Хамгийн сайн шийдлийн тулгуур цэгүүд хаа байгааг тодорхойлох хэлэлцүүлэг, мэтгэлцээн оролцогсдын харилцан ойлголцлыг бэхжүүлж хэлэлцүүлгийн үр дүнд боловсруулагдсан стратегийн хэрэгжилтэд оролцоход бэлэн байдлыг дээшлүүлдэг. Зураг 5: Хэлэлцүүлгийн эвсэлд зориулсан суурь буюу платформын байршлын тухай стратегийн хэлэлцүүлэг Шоовдорлогдсон зах Хэлэлцүүлгийн нийгэмлэг Хэлэлцүүлгийн нийгэмлэг Хэлэлцүүлгийн платформ Хэлэлцүүлгийн нийгэмлэг Улс төрийн хүчний төв Хэлэлцүүлгийн нийгэмлэг 12 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Шинэ формат: Төслийн дизайны загварыг боловсруулах дугуйлангууд буюу үр бойжуулах орчин Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх аргачлалд эвсэл байгуулах стратегиа боловсруулах орон зай хэрэгтэй байдаг. Үр бойжуулах орчин нь шинэчлэлд хөтлөх ам дамжсан яриа ба гэрэлт цамхаг буюу тандалтын төслийг боловсруулах үүрэг бүхий ам дамжсан яриаг тараагсад-математикийн хэлээр бол үржүүлэгчдийн дугуйлангууд юм. Оролцогчдыг оновчтой сонгож чадвал өөр өөр мэргэжлийн мэдлэг зангидагдах, сүлжээчдийн сүлжээ байгуулагдах, байгууллагууд хоорондын хэрмийг босгох, нийгмийн эрх мэдлийн төвшин хоорондын гүүр тавигдах зангилаа цэгийн үүргийг гүйцэтгэж чаддаг. Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийн төлөөх эвслийг бүрдүүлэхийн тулд ам дамжсан яриаг тараагсад нь нөлөө бүхий холбоотнуудынхаа логик, соёл, хэрэгцээ, ашиг сонирхлыг ойлгоход суралцах хэрэгтэй. Эндээс үр бойжих орчин буюу төслийн дизайны төслийг боловсруулах үүрэг бүхий дугуйлангууд идэвхтнүүдэд зориулсан сургалттай харьцуулахад ямар учраас “итгэл үнэмшилтэй болчихсон, эвсэлд хэдүйн элсчихсэн” актёруудын дундах өөртөө тавтай байдаг үүрнээсээ гарах ёстой юм бэ? гэдгийг харж болно. Дугуйлангуудыг зүгээр л хүмүүс маргалдаад тардаг клуб болтол дордуулчихгүйн тулд нөгөө талаас хэт олон тооны үзэл суртлын хаалт тавигчид стратеги боловсруулах орон зайн дотор орж ирэхээс сэргийлэх хэрэгтэй. Энэ нь эвслийн үр бойжих орчин буюу тандалтын төслүүдийн дизайн боловсруулах дугуйлангууд нь системд нөлөө бүхий өөр өөр ашиг сонирхолтой талуудын хооронд яриа хэлцээ явуулж харилцан буулт хийх замаар шийдэлд хүрдэг аргачлалаас өөр гэдгийг харуулж байна. Харин эвслийн дизайны төслийг боловсруулах дугуйлангууд нь өөрсдийгөө өөрчлөлт хийх хүсэлтэй актёруудын шинэ санаа оноо, форматууд, ам дамжсан яриагаа туршиж үздэг лаборатори гэж ойлгодог. Эвслийн дизайны төслийг боловсруулагчдын дугуйлан нь эвсэл байгуулахын төлөө идэвхтэй ажилладаг учраас үр бойжуулагч буюу инкубаторын үүрэг гүйцэтгэдэг. Эвслийн дизайны төслийг боловсруулагчдын дугуйлангууд нь өөр өөр сүлжээний актёрууд хоорондын итгэлцлийг бэхжүүлж тандалтын төслүүдийг хэрэгжүүлэх хариуцлага хүлээхэд зоригжуулдаг. Зорилго нь: хамгийн бүтээлч сэтгэгчид, нийтийн санаа бодлыг бүрдүүлэгчдийг нэг дор цуглуулж шинэ санаа оноо, аман яриа боловсруулахад оршино. Үүсгэн байгуулалтын үе шатанд нэг зохион байгуулагч нөлөө бүхий гишүүдийг олж уулзаж санал солилцдог байх нь чухал. Энэ үүргийг танил тал, сүлжээ сайтай, олноо хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, мэргэжилтэй, нэр хүндтэй хүн гүйцэтгэж чадна. Ажлын үе шатанд хэн нэгэн хурал даргалагч хэлэлцүүлгийг удирдаж ам дамжсан яриа болон төсөл боловсруулахын тулд цуглаад байгаа гэдгийг ахин дахин сануулж байх нь чухал. Туслахуудын цомхон баг ажиллаж хуралдааны өмнөх бэлтгэл, хуралдааны дараах бичиг баримтын боловсруулалт, ажлын практик алхмуудыг дэс дараатай хэрэгжүүлдэг байх нь зайлшгүй чухал. Ам дамжуулан тараах яриа, эвслийн дизайны төслийг боловсруулдаг дугуйлангууд улс төрийн тодорхой нэг талбар дээр нөлөө бүхий улс төрчид, төрийн зүтгэлтнүүд, мэргэжилтнүүд, эвсэл холбоодын төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, сэтгүүлчдийг нэг дор цуглуулна. Бүтээлч сэтгэлгээ, идэвх санаачилга, төлөөлөх чадвар, туршлагын төгс харьцааг бүрдүүлэхийн тулд хоёр танхимт системд дахин хуваах нь чухал.“Инкубатор” бүлгүүд ам дамжуулан тараах шинэ яриа ба төслүүдийг боловсруулдаг.“Инкубатор” бүлгүүд хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалын дагуу маш эрчимтэй ажиллах ёстой учраас инноватив буюу шинийг санаачлагч бүтээлч шийдлүүд ба багаар ажиллагсдын өмнө зарчмын хувьд маш нээлттэй байх ёстой. Туршлагатай шийдвэр гаргагсдын бүлгийн(peer group) нь хуралдаанд бүрэн оролцож саналаа хэлэх цаг хугацааны боломж маш хязгаарлагдмал, завгүй байдаг. Гэхдээ төслийн саналыг аль болох бодитойгоор боловсруулахад тэдний туршлага, улс төрийн мэдрэмж үнэлж баршгүй тустай байдаг. Туршлагатай улс төрчдийн бүлгийн гишүүдийн олон салбарласан сүлжээнүүд нь төсөл хэрэгжүүлэх эвсэл байгуулахад ихээхэн тус дэм болдог. 13 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Төслийн дизайн боловсруулах дугуйлан байгуулах Төслийн дизайн боловсруулах дугуйлангуудын аналитик, нийгмийн, харилцааны болон бүтээлч санаачилгад өндөр шаардлага тавигддаг тул оролцогчдын бүрэлдэхүүний харьцааг зөв тогтоох нь маш их хөдөлмөр, цаг шингээсэн ажил байдаг. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалыг танилцуулж актёруудын анхаарлыг татахад дөрвөн нүдний зарчим буюу зөвхөн хоёр хүн биечлэн уулзах уулзалтууд хамгийн тохиромжтой байдаг. Шаардлагад нийцэхүйц нэр дэвшигчдийг мэргэжлийн бага хурлуудаас тодруулахад тохиромжтой байдаг. Төслийн дизайн боловсруулах дугуйлан байгуулахад дараах гурван аргачлалыг ашигладаг. Нэгдүгээрт: орон нутгийн дизайны төслийг боловсруулах үүрэг бүхий дугуйлангаас бүс нутгийн актёруудыг нэг дор цуглуулж болно. Орон нутгийн дугуйлангийн давуу тал нь гишүүд нь бүс нутгийн орчин нөхцөлийг сайн мэддэг мөн бүс нутгийн шийдвэр гаргагчидтай сайн харилцаатай байдаг. Юуны өмнө хөдөө орон нутагт тохиромжтой инкубаторуудын дэргэд хангалттай хэмжээний шүүмжлэгч массыг бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг нь харагддаг. Хоёрдох шийдэл нь хөдөлгөөнт дугуйлангууд байгуулж тэдгээр нь улс орноороо хөндлөн гулд аялж орон нутгийн төвшинд тандалтын төслийг хэрэгжүүлэх хамтран зүтгэгчдээ олохыг хичээнэ. Энэ тохиолдолд тээвэр логистикийн томоохон бэрхшээлүүд тулгарч эдгээр бэрхшээлүүд нь гишүүдийн урам зоригийг богино хугацаанд мохоох эрсдэлтэй. Гуравдугаар боломж нь улс орны өнцөг булан бүрээс инкубаторуудыг дундыг баримталсан, нейтрал уур амьсгалтай газарт нэг дор цуглуулах (жишээлбэл: оролцогчдыг өдөр тутмын ажлын хэмнэлээс нь холдуулж долоо хоногийн сүүлчийн амралтын өдрүүдээр семинар зохион байгуулах) Орон нутгийн талаар мэдлэг туршлага ба шийдвэр гаргагчидтай тогтоосон сайн харилцааны дутмаг байдлыг тэнцвэржүүлэхийн тулд орон нутгийн peer-туршлагатай шийдвэр гаргагчдын бүлэгтэй маш сайн зөвшилцөж ажиллах хэрэгтэй. Үндэсний дугуйлангууд олон улсын яриа хэлцээ явуулах найдвартай тулгуур болж өгдөг. Хүчний Зураг 6: Ам дамжуулан тараах яриа ба төслийн дизайн боловсруулах дугуйлан байгуулах Хүсэл сонирхолтой хүмүүсийн эвсэл Сүлжээнүүд Үр бойжих орчин буюу дугуйлангууд Инкубаторууд Peer буюу туршлагатай шийдвэр гаргагчдын бүлэг Хүчний төвийг шилжүүлэхийн төлөөх эвсэл 14 Экосистем УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалыг сайн судалж эзэмшсэн байх нь өөр өөр орноос гаралтай, өөр өөр соёлтой оролцогсдын харилцан ойлголцлыг дэмждэг. Хэлэлцүүлгийн стратеги, хэрэгжүүлэлтийн асуудал дээр хэлэлцүүлгийг төвлөрүүлбэл оролцогчдоос жинхэнэ ололт гэдэг үнэлгээ авдаг. Ажлын үйл явц: Туршлага ба сайн харилцаан дээр суурилсан бүтээлч санаачилгыг хослуулсан байдал Үр бойжих орчин буюу дугуйлангуудын өмнө асар том сорилтын тулгардаг тул эдгээр сорилтыг хэдхэн удаагийн хуралдаанаар даван туулах боломжгүй. Иймээс ажлын үйл явцыг нэгээс хоёр жилээр төлөвлөх нь үр дүнтэй байдаг. Хуралдаан бүр дээр инкубаторууд ам дамжуулан тараах яриан дээр ажиллаж төслийн санаануудыг тодорхойлж тэдгээрийг дахин сайн хянаад, уг санаанууд дээр цаашид ажиллаж нэмж сайжруулах шаардлагатай юу? Эвсэл төслийг орхих нь дээр үү? гэдэг шийдвэрийг гаргадаг. Хуралдааны хооронд туслахуудын баг санаа оноонуудыг ангилж хэрэгжих боломжтой эсэхийг судлах судалгааны ажлын захиалгыг мэргэжлийн байгууллагад өгөх эсвэл төслийн дизайн ямар байвал оновчтой байх талаар санал боловсруулна. Зураг 7 Санаа Төсөл Дизайн Тодорхой хугацаанд байнга хийгдэх зөвлөлдөх ярилцлагуудын үеэр бэлэн болсон төслийн дизайныг туршлагатай шийдвэр гаргагчдын бүлэгтэй зөвшилцөнө. Инкубаторууд нь рееr буюу туршлагатай улс төрчдийн гүйцэтгэх үүргийн талаар тухай маш тодорхой тохиролцох шаардлагатай. Эцэст нь инкубаторууд л төслийн дизайныг боловсруулдаг. Peer бүлэг төслүүдийг яавал хамгийн үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломжтой талаар зөвлөгөө өгнө. Инкубаторууд төслийн дизайны талаар гарсан шүүмжлэлүүдийг хүлээн авч шаардлагатай тохиолдолд дизайнд өөрчлөлт хийнэ. Үр бойжих орчин буюу дугуйлангууд дизайн бэлэн болсныг мэдэгдсэн даруйд залгуулаад хэрэгжүүлэлтийн үе шат эхэлнэ. Тэгэнгүүт ам дамжсан яриаг тараах үүрэг бүхий актёрууд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах холбоотнуудаа олж авахын тулд тус бүрийн сүлжээгээ идэвхжүүлнэ. Төслүүдийн хэрэгжилтийн үе шат эхэлмэгц дугуйлангуудын хариуцлага инкубаторууд ба peer бүлэгт шилжинэ. Орон нутагт гардан хэрэгжүүлэх хариуцлагыг сайн дурын бүлэг хүлээнэ. Сайн дурынхны бүлэгт дугуйлангийн гишүүд элсэж хамтран ажиллах боломж нь мэдээж нээлттэй байна. Боловсруулалт Хэрэгжилт Бусад бүх шинэ аргачлалын нэгэн адил улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх аргачлалд сургалтын үе шат хэрэгтэй. Сургалтын үеэр оролцогчид тухайн шинэ аргачлалыг эзэмшиж өөрийн болгож авдаг. Гэсэн хэдий ч оролцогчдод хэлэлцүүлгийн газрын зураглал ба төслийн дизайн нь зөвхөн зорилгодоо хүрэхэд ашиглах хэрэгслүүд юм шүү гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй: Зорилго нь: хаана хамгийн өргөн хүрээг хамарсан, амжилтад хүрэх эвсэл байгуулах боломжтой вэ? гэдгийг тодорхойлохын тулд стратегийн хэлэлцүүлэг явуулах. Харин ажлын үйл явц нь ам дамжсан яриаг тараах үүрэгтэй нөлөө бүхий түгээгчдийн стратегийн чадамжийг дээшлүүлдэг учраас дэмий үрсэн цаг хугацаа биш юм. Оролцогсод бодлогын талбар дээр цогц, олон шатлалт нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, чухал байршил эзлэх, нөлөө бүхий холбоотнуудтайгаа хэрхэн харилцахад суралцдаг. Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх аргачлал нь стратегийн хэлэлцүүлгийг үр өгөөжтэй хийхийн тулд олон орны, өөр өөр соёл, нийгмийн анги давхаргууд хоорондоо саадгүй үг хэлээ ололцох нийтлэг хэлийг ашигладаг. Өнөөгийн болон ирээдүйн улс төрийн актёруудад цогц бөгөөд олон шатлалт нийгэмд улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх чадвар эзэмшүүлэх нь ажлын хэсгүүдийн шууд үр дүнгээс дутахгүй ач холбогдолтой. 15 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ УТХХӨА нь сонгодог хэрэгслүүдээс юугаараа ялгаатай бэ? Улс төрийн хүчний харьцааг өөрчлөх аргачлал нь өөрөө улс төрийн шинэ ойлголтын үр дүн юм. Нийгмийн шийдвэр гаргалтын үйл явцыг илүү оролцоотой, мөн илүү үр өгөөжтэй хийхийн тулд улс төрийн хүчний харьцааг өөрчлөх аргачлал нь хандлагын олон шинэ арга, хэлбэрүүдийг нэвтрүүлдэг. Нэгдүгээрт: УТХХӨА нь асуудалд технократ хандлагын үүднээс хандаж болохгүй.(техникийн асуудал бүрд техникийн шийдэл байдаг) Харин улс төрийн эдийн засгийн хэтийн хандлагын үүднээс авч үзэх хэрэгтэй.(Хэрэгжилтийн төлөөх тэмцэлд ялахад хүч нь хүрэлцэх хэмжээний эвслийг байгуул).“Хамгийн төгс” гэж бодоод байгаа техникийн шийдэлтэй харьцуулахад хүчний харьцааг өөрчлөх аргачлал нь тухайн орон нутгийн орчин нөхцөлд тохирсон (математикийн хэлээр тодорхой хувьсагчуудтай) улс төрийн томьёо боловсруулдаг. Хоёрдугаарт: УТХХӨА нь хэлэлцүүлэгт хэрэгслүүдийг ашиглах тухай ойлголт юм. Ам дамжсан яриаг туйлын үнэн мэт үзэх шаардлагагүй харин эвсэл бүрдүүлэхэд ашигладаг хэрэгслүүд гэж үзэх хэрэгтэй. Зураг 8: Улс төрийн хүчний харьцааг өөрчлөхийн төлөөх эвслийн зорилтот бүлгүүд Харилцааны стратеги: Хэдүйн итгэл үнэмшилтэй болсон Хэлэлцүүлгийн эвсэл Нийгмийн зөвшилцөл Зорилтот бүлгүүд: Өөрийн дэмжигчид Гуравдугаарт: Уламжлалт шийдлүүд“сэдвүүд”, “асуудлуудад” дүн шинжилгээ хийгээд, дараа нь асуудлуудын шийдлийг тухайн асуудлаар мэргэшсэн шийдвэр гаргагчдад даалгах тухай ойлголт дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Харин УТХХӨА нь эсрэгээрээ анхнаасаа тодорхой төслүүдийн хэрэгжих магадлал дээр анхаарлаа төвлөрүүлдэг.“Бодлогын зөвлөмжүүдийн” уриалгын шинж чанар нь улс төрийн үйл явцын өмнө хүлээх хариуцлагаар солигддог. УТХХӨА нь асуудлууд дээр биш шийдлүүд дээр төвлөрдгөөрөө ялгаатай. Дөрөвдүгээрт: УТХХӨА нь тухайн орон нутгийн онцлог орчин нөхцөлд яв цав нийцүүлсэн дизайнтай төсөл боловсруулах Өргөн хүрээг хамарсан нийгмийн эвсэл Ашиг сонирхлын бүх бүлгүүдтэй нийлээд системийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилготой болохоос хаа нэгэн газар өмнө нь боловсруулаад бэлэн болгочихсон төслүүдийг хэрэгжүүлэх оролдлого биш юм. Ажлын үйл явцад тэгш эрхт талуудын хамтын ажиллагааны зарчмыг баримталдаг. Орчин үеийн улс төрийн процесс албажсан, эрх мэдлийн шатлалын дагуу байгуулагдсан, түгээмэл стандартуудыг боловсруулах зорилго бүхий бүлгүүдийн хүчээр урагшилдаг. Үр бойжих орчин буюу дугуйлангууд харин эсрэгээрээ тэгш эрхтэй, уян хатан, өмнө нь туршигдсан, орчин нөхцөлийн онцлог тусгал болсон, нээлттэй платформуудын дур сонирхлынхоо дагуу(crowd-working) хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Дугуйлангуудын зорилго нь нийтээрээ хэрэглэж болох бэлэн шийдлүүдийг 16 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ тодорхойлоход бус харин арлын буюу тухайн орон нутгийн онцлог нөхцөл байдалд нийцүүлсэн(арлын шийдэл гэж нэрлэдэг) шийдлүүдийг боловсруулахад оршдог. УТХХӨА-ыг засаглалын шийдэл талаас нь авч үзвэл нэгдсэн нөөц, чадамж хязгаарлагдмал байдлыг харгалзан үзэж боловсруулсан аргачлал гэж юм. Системийн аппаратын нарийн тохиргоог микро-менежментээр дамжуулан хийх гэж оролдохын оронд УТХХӨА нь төвлөрсөн бус, олон мянган шинэчлэлийн үйл явцад ерөнхий чиг баримжаа өгч чадсан бол хангалттай гэж үздэг. Нийгэм хүчээр урагш тэмүүлэхийн оронд ХТШӨХА нь нийгмийг хүчээр урагшлуулах гэж зүтгэхийн оронд аль нэг алсын харааны сэтгэл татам байдал ба амжилттай хэрэгжсэн төслүүдийн итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Арлын шийдлийг хэдэн мянга дахин хуулбарлан хэрэгжүүлж байж нийгмийг хөгжлийн шинэ замнал дээр гаргаж ирэхэд хангалттай хүч, үйлчлэлийг бүрдүүлдэг. Цогц, нийлмэл нийгмийг хэцүү төлөвлөгөөгөөр удирдах гэж хичээхийн оронд УТХХӨА нь урьдчилсан таамаглал, уян хатан байдал, тухайн орон нутгийн онцлог нөхцөл ба орчинд дасан зохицуулахын тулд байнгын тохиргоо хийгээд явах нь дээр гэж үздэг. Төлөвлөгөөний биелэлтийн төлөө явахын оронд УТХХӨА нь байнгын инновацийн процессыг эцсийн зорилт тавилгүйгээр нээлттэй урагшлуулах зорилтыг тавьдаг. Хүснэгт 1: УТХХӨА нь сонгодог хэрэгслүүдээс юугаараа ялгаатай бэ? Чадавхи бүрдүүлэх Зорилтот бүлэг Өөрт тааламжтай байдаг үүр 5% Дэвшилтэт зорилттой найз нөхөд ба түншүүд Зорилго Орон нутгийн тэмцэгчдийн дэмжлэг Хүчний төвийг шилжүүлэхийн төлөөх өөрчлөлт Нөлөө бүхий холбоотнууд /60%/ Статус-кво-гийн дотор байгаа өөр өөр ашиг сонирхолтой, парадигмын бусад хувилбарууд дээр санал нэгдэх боломжтой актёрууд Хөгжлийн замналын өөрчлөлт Стратеги Модус Цаг хугацааны төлөвлөлт Ухамсар суулгах, чадамжийг дээшлүүлэх Санаа нэгдэх Цуврал сургалт, оролцогчид нь солигдох Эвсэл байгуулах Хүчний төвийг шилжүүлэх Үр бойжих орчин буюу дугуйлан 1-2 жил Үр дүн - агуулгын болон зохион байгуулалтын чадамжийг бэхжүүлэх - улс төрийн кампанит ажлуудыг боловсруулах, төлөвлөх - Зорилтуудаа тодорхойлох - харилцааны болон стратегийн чадамжийг бэхжүүлэх - ам дамжсан яриаг хэлэлцүүлгийн орчинд нэвтрүүлэх - тандалтын төслүүдийг хэрэгжүүлэх ФЭС-гийн үүрэг “Багш” - сургагч нарыг сонгох - хөтөлбөр боловсруулах Түншүүдийн үүрэг “Сурагчид” - зохион байгуулалт - мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдагсдыг сонгох - кампанит ажил явуулах “Дагалдуулан сургах” - дугуйлангуудын гишүүдийг сонгох - стратегийн зөвлөгөө өгөх - аргачлалыг эзэмшүүлэх сургалт - итгэлцэл бүрдүүлэх - харилцаанд дэмжлэг үзүүлэх “Тоглоомын талбар дээрх капитан” - дугуйлангуудын гишүүдийг сонгох - хуралдаануудын бэлтгэл ажил ба материал боловсруулалт - төслийн дизайны төсөл боловсруулах - зөрчлийн үед жуучлагчаар ажиллах - харилцаа - төслүүдийг хэрэгжүүлэх Ашиг сонирхлын олон талууд хоорондын яриа хэлцээ Орон зайд байгаа систем(100%) Секторын бүх нөлөө бүхий актёрууд хаалт тавигсдын хамтаар Системийг технократ хандлагаар өөрчлөх Шийдвэр гаргагчдад зөвлөх Санаа нэгдэх Оролцогсдын зарим нь давтан оролцох яриа хэлцээний платформ - туршлага ба сургамжуудаа хуваалцах (best practices and lessons learnt) - бодлогын зөвлөмжүүд боловсруулах - зорилтуудаа тодорхойлох “Платформ” - мэргэжилтнүүдийг сонгох - хөтөлбөр боловсруулах “Primus inter pares” - зохион байгуулалт - мэргэжилтнүүдийг сонгох - чиглүүлэх - ном, товхимол 17 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Улс төрийн хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хэрэгжүүлэх: алхам алхмаар Тандалтын төслүүдээр дамжуулан амжилтын түүхийг олон нийтэд хүргэснээр өөрчлөлт хийх боломжтой юм байна гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл тандалтын төслүүд нь аман яриаг нүдэнд харагдтал дүрсэлдэг. Ам дамжсан яриа бол тандалтын ямар төслүүдийг хэрэгжүүлбэл эвсэл байгуулах боломжтой бэ? Ямарт нь боломжгүй вэ? гэдгийг харуулах маш сайн индикатор юм. Иймээс ажлын үйл явцыг ам дамжуулан тараах яриа боловсруулахаас эхлэх нь илүү ач холбогдолтой. Аман яриа боловсруулахаас эхлэх арга барил нь тандалтын төслийг олон нийтэд “зарахын” тулд төсөл тус бүрд нь аман яриа боловсруулах шаардлагатай гэдэг буруу ойлголт газар авахаас сэргийлж чадна. Харин бүр эсрэгээрээ дээд төвшинд нэг л ам дамжсан яриа тарааж нөлөөн дор нь олон тооны тандалтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Олон оролцогчид төсөл боловсруулах хялбар гэж боддог нь өөрөө эргээд сорилт болдог. Хэлэлцүүлгийг удирдах нь УТХХӨА-ын инноватив хэсэг бөгөөд олон оролцогчдын хувьд цоо шинэ зүйл байдаг. Хуралдаан бүрийг ам дамжсан яриа ба төслийг илүү боловсронгуй болгох тухай хэлэлцүүлгээр эхэлж байвал оролцогчид ам дамжуулан тараах яриа ба төсөл хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгодог. Ингэж хос морьтой гарснаар УТХХӨА-ын нэг хэсгээс татгалзаж болох юм байна гэдэг төөрөгдлөөс сэргийлдэг. Туршлагаас харахад дундаж дугуйлан ам дамжуулан тараах яриа болон төслийн дизайн боловсруулахад ойролцоогоор 13 цаг зарцуулдаг. Иймээс хоёр өдрийн семинар хийх нь зүйтэй. Оролцогсдыг өдөр тутмын хэмнэлээс нь холдуулж анхаарал сарниулах зүйлгүй төвлөрч ажиллах нөхцөлөөр хангаж байгаад хоёр өдрийн семинар зохион байгуулахыг зөвлөдөг. Дараагийн хэсэгт өмнө нь УТХХӨА-тай ажиллаж байгаагүй, оролцогчдын дундаж бүлгийн цагийн төлөвлөлтийн таамаглалыг санал болгосон байгаа. Хэрвээ оролцогчид аргачлалтайгаа урьд нь танилцсан бол мэдээж цагийн багтаамж мэдэгдэхүйц буурна. Шинэчлэлд хөтлөх ам дамжсан ярианы боловсруулалт УТХХӨА ёсоор аль болохоор олон тооны хэлэлцүүлгийн нийгэмлэгүүд санаа нэгдэх боломжтой илүү сайхан ирээдүйд хүргэх амлалтыг өгөх ам дамжсан ярианы эргэн тойронд улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилтын дор эвсэл байгуулагддаг. Эндээс аман яриа болгон эвсэл байгуулах суурь болж чадахгүй гэдэг нь тодорхой харагддаг. Зөв аман ярианы эрэлд мордохдоо ямар ч тохиолдолд улс төрийн “зөв” итгэл үнэмшил эсвэл хамгийн шилдэг техникийн шийдлийн тухай хэлэлцүүлэгтэй хольж сольж болохгүй. Харин бүр эсрэгээрээ ам дамжуулан тараах ярианы боловсруулалт нь өөрөө стратегийн үйл явц юм. Бодлогын талбар дээр хэлэлцүүлгийн платформ байгуулахад хамгийн тохиромжтой газар бол өмнөх үеийн дэвшилтэт тэмцэгчдийн байж болох хамгийн олон тооны холбоотнуудыг нэгтгэж чадсан тэр газар байх болно. Энэхүү стратегийн хэлэлцүүлэг нь ажлын үйл явцын үндсэн зорилго нь юм. Стратегийн хэлэлцүүлгийг илүү мэдлэг мэдээлэлтэйгээр өрнүүлэхийн тулд оролцогсод улс төрийн талбарын талаар илүү сайн ойлголттой байх хэрэгтэй. УТХХӨА нь бодлогын талбарыг бүхэлд нь дүрслэхийн тулд газрын зураглалыг дүн шинжилгээний нэгэн хэрэгсэл болгон ашигладаг. Улс төрийн талбарын бүхэлд нь зурагжуулахын тулд хэлэлцүүлгийн газрын зураглалыг дүн шинжилгээний хэрэгсэл болгон ашигладаг. Эдгээр бэлтгэл ажлууд эхлээд цаг үрсэн ажил мэт харагддаг ч туршлагаас харахад улс төрийн үйл явцын олон шатлалт цогц байдал ба динамикийн тухай илүү сайн ойлголттой байх нь стратегийн хэлэлцүүлгийн чанарыг сайжруулдаг нь батлагдсан. Урт хугацаанд авч үзвэл бэлтгэл ажлын үедээ илүү цаг ба хүч зарцуулахын хэрээр оролцогчдын стратегийн чадамж мэдэгдэхүйц дээшилдэг. Гэсэн хэдий ч бүлэгт хэлэлцүүлгийн газрын зураглал бол зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг хэрэгсэл юм шүү 18 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ гэдгийг сануулж байх хэрэгтэй. Зарцуулж буй цаг ба хүч мэдлэг мэдээлэлтэйгээр стратегийн хэлэлцүүлэг хийх үндсэн зорилго хоорондын харьцаа зохистой хэмжээнд байх ёстой. Жишээ: Энэтхэг Пакистаны харилцааны шилжилт Хэдийгээр дугуйлангууд ам дамжсан яриаг боловсруулсан байдаг ч хуралдаан бүрийг тогтмол бодлогын талбарын дүн шинжилгээгээр эхэлдэг. Энэ хэрэгсэл хурдан хугацаанд хөгжлийн сүүлийн үеийн хүрсэн төвшний талаар харилцан мэдээлэхэд тустай гэдэг нь батлагдсан. Хэлэлцүүлгийн газрын зураглал оролцогсдод тухайн үеийн үйл явдлуудаас зай барих, сүүлийн үед үүссэн зөрчилдөөнт байдалд улс төржсөн байдлаар хандах байдлаас урьдчилан сэргийлж чаддаг. Туршлагажсан дугуйлангууд энэ даалгаврыг нэг цаг хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж чаддаг. Хэлэлцүүлгийн бэлтгэл ажил Нэгдүгээр алхам: Санаа оноог цуглуулж нэгтгэх /90 минут/ Эхний ээлжид дүн шинжилгээ хийх гэж байгаа бодлогын талбарын мөн чанарыг илэрхийлж чадах чухал хэлэлцүүлгүүдийг тодорхойлно. Иймээс бүлэг тухайн сонгон авсан улс төрийн талбарт чухал ач холбогдол бүхий бүх маргааныг цуглуулна. Бүлэг аль нь илүү чухал ач холбогдолтой бэ? гэдэг дээр нэгдэж чадахгүй байх тохиолдолд аль нэгэн аман яриа олны дунд үнэхээр өргөн тархсан эсэх, эсвэл зүгээр л нэг дугуйлангийн бодол уу? гэдэг шалгуураар шүүж прагматик хандах хэрэгтэй. Бүлгийн тодорхойлсон хэлэлцүүлгүүдийг хүснэгтэд оруулна. Оролцогчдод эхлэлийг хялбар болгож өгөхийн тулд улс төрийн өдөр Хүснэгт 2: Энэтхэгийн эрчим хүчний бодлогын хэлэлцүүлэг Хэлэлцүүлгийн нэгдэл 1 Хэлэлцүүлгийн нэгдэл 2 Хэлэлцүүлгийн нэгдэл 3 Хэлэлцүүлгийн нэгдэл 4 Хэлэлцүүлгийн нэгдэл 5 Хэлэлцүүлгийн нэгдэл 6 Бодлого Хэрэгжилт нь ямар байх вэ? Бид яаж ажиллах вэ? Цэвэр нүүрсний цахилгаан станц барих Нүүрстөрөгч, нарны эрчим хүч, салхины жижиг цахилгаан станцууд барих Нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр байна, дээрээс нь бусад эх үүсвэрүүдийг ашиглана, эрчим хүчний холимог эх үүсвэртэй байна. Хямд төсөр эрчим хүчний эрх үүсвэрийг дэмжинэ Эрчим хүчний холимог эх үүсвэр Хөдөө орон нутгийг цахилгаанаар хангана. Эрчим хүчний парадигма Ямар стандарт шийдэл байдаг вэ? Эдийн засгийг найдвартай эрчим хүчээр хангах Цэвэр эрчим хүч Хямд төсөр, найдвартай эрчим хүч Бүх хүмүүсийг хямд төсөр эрчим хүчээр хангана. “Энэтхэгт үйлдвэрлэв” эрчим хүч Эрчим хүчээр бүх хүмүүсийг хангана. Аман яриа Алс хэтийн зорилго нь юу вэ? Бид ямар учраас үүнийг хийх ёстой вэ? Өсөлт бүхнээс эрхэм Тогтвортой өсөлт Амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ядууралтай тэмцэнэ. Ажлын байр шинээр бий болгоно. Хүртээмжтэй өсөлт Актёрууд Хэн тэгж хэлээд байгаа юм бэ? Засгийн газар, аж үйлдвэр Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, ИНРО Аж үйлдвэр, иргэний нийгмийн байгууллагууд, хэрэглэгчид Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн нэгдлүүд, сөрөг хүчин Засгийн газар Иргэний нийгмийн байгууллагууд, засгийн газар Хэлэлцүүлгийн нэгдэл 7 Сэргээгдэх, үр өгөөжтэй,мэдлэгт суурилсан эрчим хүч үйлдвэрлэх Ногоон эрчим хүч, ногоон ажлын байрууд Ногоон өсөлт Иргэний нийгмийн байгууллагууд, засгийн газар ИНРО тутмын амьдралыг тодорхойлж буй тухай хэлэлцүүлгүүдийг нэгтгэнэ. Үнэхээр чухал нь парадигма болон аман яриа юм. Хөгжлийн тухай аман яриа нь үг хэлэгчийн өнцгөөс харахад нийгэм бүхэлдээ энэ замаар замнах нь зүйтэй гэж үзэж байгаа хөгжлийн замналыг тодорхойлно. Аман яриа тухайн үеийн нөхцөл байдлыг өнгөрсөн үе ба ирээдүйн хэлхээс дээр авч үзэхэд орон нутаг ба дэлхий дахинд зөв байсан уу? Эсвэл буруу байсан уу? гэдгээр нь эрэмбэлнэ. Парадигмын хэлэлцүүлэг нийгмийн нийтлэг зураглалд тухайн сонгон авсан нийгмийн сектор /жишээлбэл: эрчим хүч, боловсрол, аюулгүй байдал/ ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? 19 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ гэдгийг тодорхойлно. Парадигмын хэлэлцүүлэгт илтгэгчийн өнцгөөс харахад тухайн секторт ямар үндсэн асуудал тулгараад байна? Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх шаардлагатай гэж үзэж байна? Гэдгийг тодорхойлно. Ийм учраас тодорхой секторын парадигмын хэлэлцүүлэг(юу хийх ёстой вэ?) нь байнга хөгжлийн замналын тухай аман яриатай холбоотой байдаг.(ямар учраас үүнийг хийх ёстойг тодорхойлно.) Хэлэлцүүлгийн нэгдлүүд хооронд парадигма болон аман ярианы давхцал байх нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр давхцал дээр суурилан гүүрээ тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аман яриа ба парадигмуудыг хооронд нь холбох цэгүүд гарч ирнэ гэсэн үг. Бие даасан хэлэлцүүлгийн нэгдэл анхнаасаа хэлэлцүүлгийн төвшин дээр бусад нэгдлүүдээс эрс ялгаатай байдаг. Зураг 9: Стандарт-координатын систем Хоёрдугаар алхам: Хэлэлцүүлгийн газрын зураглал гаргах(90 минут) Координатын хавтгай дээр тодорхойлох Дараагаар нь тодорхойлсон хэлэлцүүлгийн нийгэмлэгүүдийг хэлэлцүүлгийн орчинд байршуулна. Координатын хавтгайн тэнхлэгүүдийн дагуу тухайн сонгон авсан секторын үндсэн зөрчлүүдийг байршуулна. Координатын тэнхлэгүүд дээр ямар зөрчлүүдийг үндсэн зөрчил хэмээн үзэж байршуулах бэ? гэдгийг үр бойжих орчин буюу дугуйлангууд гаргавал хамгийн зөв шийдвэр байх болно. Координатын хавтгайн тэнхлэг дээр ямар үндсэн зөрчлүүдийг байршуулах бэ? гэдэг шийдвэр ялангуяа туршлагагүй бүлгүүдийн хувьд бол амаргүй шийдвэр. Зөрчлийн шугамуудыг сайн тодорхойлж чадаагүй бол хэлэлцүүлгийн газрын ЛИБЕРТАР Шинэчлэлийг сайшаан дэмжигчид, дэлхийн хүн үзлийн үүднээс, нээлттэй, мультилатерал буюу олон талт, анархи, бие даасан хувь хүмүүс, тэгш оролцоо, хүлээн зөвшөөрөгдөх шударга ёс Соёлын тэнхлэг УЛС ТӨР БОЛОН НИЙГМИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭГЧ Социалист Хуваарилалтын шударга ёс Эв санааны нэгдэл Дахин хуваарилагч төр Хөдөлмөрийг дэмждэг Хохирогсдод нөхөн төлбөр олгохын төлөө Материаллаг тэнхлэг Union Lebenswelt ЭЛИТИЙН Неолиберал, бүтээмжийн шударга ёс, зах зээлийн эрх чөлөө, минимал буюуиргэддээ зөвхөн наад захын дэмжлэг үзүүлдэг төр, хөрөнгийг дэмждэг, нээлттэй байдал, хожигсдыг урамшуулдаг АВТОРИТАР- ЭЗЭРХЭГ Шинэчлэлд эргэлзээтэй ханддаг, коммунизмыг сайшаагч, хаалттай, үндэсний төр, аюулгүй байдлыг хангагч төр, коллектив, дээрээсээ доош чиглэсэн захиргаадалт, гаднын хүмүүст дайсагнасан, уламжлалыг дээдэлдэг-традиционализм 20 © Saxer УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ зураглалын ашиглалт үндсэндээ үр өгөөжгүй болдог. Хэрвээ аль нэг хувьсагч нь нөгөө хувьсагчийн функци байх нөхцөлд зураглал давхардалтай болдог. Хэлэлцүүлгийн зураглалыг координатын хавтгай дээр хэрхэн байршуулахыг гадаад бодлогын жишээн дээр тайлбарлая. Координатын хавтгайн нэг тэнхлэг дээр нь гадаад бодлогын парадигмыг байршуулчих юм бол уг зураглал нь ашиг тус багатай болно. Бүлэг хэдийгээр удаан мэтгэлцсэн ч ямар зөрчлийг тэнхлэг дээр байршуулах талаар тохиролцоонд хүрч чадахгүй байх нөхцөлд ажлын үйл явцыг бүхэлд нь тасалдуулчихгүйн тулд хурал даргалагчийн зүгээс өмнө нь бэлэн болгочихсон координатын системийг санал болгоод үзэх хэрэгтэй. Зураглал буруу гарах эрсдэлийг бууруулахын тулд эхлээд хамгийн түгээмэл мэдлэг, баримтуудыг хамгийн дээд талд цуглуулах замаар стандарткоординатын системээр эхлэх нь зүйтэй. Уг стандарт-координатын систем нь түнш орны эсвэл сонгон авсан секторын онцлог орчин, нөхцөлд нийцэхгүй байх нөхцөлд дасгалыг онцлог нөхцөлд нийцсэн координатын систем дээр давтан хийж болно. Хэлэлцүүлгийг координатын хавтгай дээр байршуулах Зохион байгуулагчдын зүгээс оролцогсдын тодорхойлсон хэлэлцүүлгүүдийг өнгийн цаасан дээр тэмдэглэж аваад оролцогсдоос бичсэн хэлэлцүүлгүүдийг координатын хавтгай дээр байршуулахыг хүснэ. Энэ л“Объектив буюу бодит” мэдрэмж гээд харуулчих зүйл байдаггүй учраас дугуйлангуудын дэлхийг харж буй субъектив хандлагын тусгалыг координатын хавтгай дээр байршуулж болно. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийг хаа байршуулах тухай хангалттай шүүн хэлэлцэх нь уг аргачлалыг ойлгох, бусад гишүүдийн харж буй өнцгийг бэхжүүлэхэд нэн тустай. Эргэлзээтэй тохиолдолд аль нэгэн хэлэлцүүлгийг тайлбарлахдаа санаачлагчдын харж буй өнцгөөс илүүтэй өнөөдрийн байдлаар хэр өргөн хүрээнд тархсан юм бэ? гэдэгт гол анхаарлаа хандуулах нь дээр.“Хэлэлцүүлгийг хаана байршуулах, хаа байвал зөв болох бэ? тухай маргаан савнаасаа хальж хэтэрхий удаан үргэлжлэх шинжтэй болоод ирвэл“Энэ бол шинжлэх ухааны зорилгоор баримтжуулаад байгаа юм биш, харин стратегийн хэлэлцүүлгийн бэлтгэл ажил шүү” гэдгийг оролцогсдод байнга сануулж байх нь чухал. Хэлэлцүүлгийн газрын зураглал улс төрийн тодорхой хийсвэр хүрээ яаж тогтоодгийг оролцогчидод харуулах жишээ болно. Нэг жишээн дээр логикын хийсвэр хүрээг шинэчлэн тогтооход хэлэлцүүлгийн байршил яаж эрс өөрчлөгддөгийг тодорхой харуулж болно. Бодлогын талбарын динамик ба нээлттэй байдлын тухай ойлголт бүлэгт зохион байгуулалтын эрх мэдлийг өгч хэлэлцүүлгийг залахын тулд хөндлөнгөөс оролцохдоо ямар оролтын цэгүүдийг сонгон авах бэ? гэдгээ бүтээлчээр тодорхойлоход тусалдаг. Энгийн, ойлгомжтой болж чадсан эсэхийг хянах Газрын зураглал бэлэн болсны дараагаар энгийн бөгөөд ойлгомжтой болсон эсэхийг түргэхэн шалгаад үзэх хэрэгтэй. Зөвхөн онцгой тохиолдолд газрын зураг дээрх хоосон зайнууд хэлэлцүүлгийн талбарыг зөв дүрслэн харуулдаг. Жишээ авахад нийгмийн чухал бүлгүүд айдсаас болоод саналаа хэлээгүй эсвэл хүчирхэг актёрууд хэзээ ч олон нийтийн өмнө саналаа хэлдэггүй бол газрын зураг дээр хоосон зайнууд үүсдэг. Аль нэг тэнхлэгийн дагуу хэлэлцүүлэг анхаарал татахуйц олонтаа давхцаж байгаа бол энэ нь зарим тохиолдолд бусад цар хүрээг харилцааны хувьд орхигдуулах зорилготой стратегийн үр дүн байж болно. Ихэнх тохиолдолд бол координатын хавтгай дээр хоосон зай их байгаа бол аргачлалд асуудал байгааг харуулдаг. Сонгон авсан координатын систем улс төрийн талбарын зөрчлийн шугамыг бодитойгоор буулгаж чадаагүй ч байж болох юм. Тэгвэл дахин өөр координатын хавтгай дээр дасгалыг давтан хийх хэрэгтэй. Эсвэл оролцогсод хэлэлцүүлгийг координатын хавтгай дээр байршуулахдаа хайнга хандаж буруу байршуулсан ч байж болно. Тэгсэн бол дахин шинээр байршуулах тухай хэлэлцэнэ. Эцэст нь дугуйлангийн бүрэлдэхүүн саналын зөрүү байхгүй, бүгд ижил бодолтой байх нөхцөлд хоосон зай буюу сохор толбонууд элитүүдийн шүүлтүүрийн хөөсний тусгал байж болох юм. 21 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Зураг 10: Энэтхэг улсын эрчим хүчний бодлогын хэлэлцүүлгийн орчин Байгаль орчны хамгаалал ДНБ-өсөлтийг нэгдүгээрт тавих Тогтвортой өсөлт цэвэр эрчим хүч Хөдөө аж ахуйн бүтээмж цахилгаан сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр хангах Эрчим хүчний найдвартай байдал эрчим хүчний хэмнэлттэй зарцуулалт Энэтхэгт үйлдвэрлэв Нарны эрчим хүчний зах зээл дээр тэргүүлэх Нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэйгээр хангалуун амьдралын төвшингөө дээшлүүлэх Ногоон өсөлт Байгаль орчин ээлтэй эрчим хүч/ажлын байр Ногоон өсөлт Сэргээгдэх эрчим хүчний супер гүрэн Нийгмийн шударга ёс атомын эрчим хүчнээс татгалзах Хөдөлгөөнт байдлыг дээшлүүлэх байгаль орчинд ээлтэй тээвэр Шударга өсөлт арилжааны зориулалтаар цэвэр эрчим хүч үйлдвэрлэх Сайн боловсрол Ядууралтай тэмцэх найдвартай, хүртээмжтэй эрчим хүч Аж үйлдвэржилтийн хөгжил эрчим хүчний хэмнэлттэй зарцуулалт төвлөрсөн бус, сэргээгдэх эрчим хүчний Энэтхэгт үйлдвэрлэв найдвартай, худалдан авах чадварт нийцсэн эрчим хүч төвлөрсөн бус хангамж Бие даасан үндэстэн Эрчим хүчний хувьд хараат бус Эрчим хүчний найдвартай Үсрэлт Оюунлаг сүлжээ Оролцоотой өсөлт Бүгдэд эрчим хүч Нийгмийн шударга ёс Бүгдэд хүртээмжтэй Бүх өрхийг цахилгаанаар хангах Бүгдэд нээлттэй байдал цэвэр нүүрс Хөдөө орон нутгийг цахилгаан Эрчим хүчний найдвартай байдал хангамжийн сүлжээнд холбох худалдан авах чадварт нийцсэн, найдвартай, өндөр чанартай эрчим хүч Ядууралтай тэмцэх Ядуусыг хямд төсөр эрчим хүчээр хангах Атомын эрчим хүч Зах зээлд хөтлөгдсөн өсөлт Эрчим хүчний секторын хувьчлал Зах зээлд хөтлөгдсөн хөгжил Бүх өрхийг цахилгаан сүлжээнд холбох Хөдөө, орон нутгийг цахилгаан хангамжийн сүлжээнд холбох Нээлттэй эрчим хүч Ажлын байр бий болгох Аж үйлдвэржилтийг урагшлуулах эрчим хүч ДНБ-өсөлтийг нэгдүгээрт тавих нийгмийн шударга ёс Элитүүдийн шүүлтүүрийн хөөс Заримдаа тийм ч төгс бус координатын систем сонгох нь илүү ашигтай ч байж болох юм. Олон орны өндөр боловсролтой нийслэл хотын элитүүд нийгмийн бусад бүлгүүд юу бодож, юу ярьдаг талаар бараг мэддэггүй байх нь ажиглагддаг. Харин овсгоотой, туршлагатай нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа явуулахдаа хүн амын дийлэнх олонхын юунд санаа зовдог, юунд итгэж найддагийг маш сайн мэддэг гэдгээ харуулдаг. Мэргэжилтнүүдийн нэгдэл тухайн улсын улс төрийн хүчний төв нь жинхэнээсээ хаанаа байгааг ойлгоогүйн улмаас шийдвэр гаргагчид ямар ажлыг хийхээс хийхээс өөр аргагүй байдалд байгааг болон юунаас тэд урам авдаг талаар буруу таамаглал дэвшүүлдэг. Иймэрхүү буруу таамаглалаас энэ дэлхийд танил бус, харь гаригаас ирсэн гэмээр бодлогын зөвлөмжүүд төрж түүнийг нь хэн ч сонсохгүй, эсвэл хүлээж авдаггүй, яаж ийгээд хүлээгээд авлаа гэхэд улс төрийн дампууралд хүргэдэг. Жишээлбэл соёлын ижил төстэй болон ялгаатай талуудын тухай хэлэлцүүлгийг анхаарлын гадна орхисон бол үр дүнд нь зөвхөн элитүүдийн шүүлтүүрийн хөөсийг буулгасан газрын зураглал гардаг. Газрын зураг дээрх цагаан толбонууд буюу хоосон зайнуудыг нөлөө бүхий хэлэлцүүлгүүдийг авч хэлэлцэлгүйгээр газрын зураглалаа гаргачхаагүй биз! гэдгийг дахин нэг хянаад үзээрэй гэсэн сануулга гэж ойлгох ёстой. Элитүүдийн шүүлтүүрийн хөөсийг сонгон авсан талбарын нийтлэг зураглал хэмээн андуурах эрсдэл дугуйлангуудад ч бий. Нэн ялангуяа боловсролтой оролцогсдын хувьд боловсролгүй хүн амын санал тэднийхтэй нэгэн адил улс төрийн жин дардаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүнд байдаг. Энд“зөв” ба“буруу”-г хооронд нь ялгахаас илүүтэй хэлэлцүүлгүүдийг тухайн улсын улс төрийн хүчний төвийн байршилд ямар нөлөөтэй бэ? гэдэг талаас нь дүн шинжилгээ хийх нь чухал. Элит-бус хэлэлцүүлгийн нэгдлүүд нь элитүүдийн хэлэлцүүлгийн нэгдлүүдээс улс төрийн өндөр ач холбогдолтой актёрууд байх нь 22 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ олонтаа. Тойргийн хүрээ ба төв хоёрын хооронд буюу элитүүд ба энгийн ардууд хоорондын ангийн зөрчил ихтэй орнуудад эхлээд бусдын ертөнцийг үзэх үзлийг ойлгох, ойлгосныхоо үндсэн дээр зөрчлүүдийг шийдвэрлэх гарцыг хайх ёстой. Оролцогсдыг өөрсдийнх нь “шүүлтүүрийн хөөс”-нөөс бодит орчинд гаргаж ирэх нь дасгалын бас нэг чухал үр дүн байх болно. Ажлын үйл явцад оролцогсдын оролцоо хангагдсан байх ёстой. Бүх оролцогсдын мэдлэг, мэдээллийг нэг төвшинд авчрах, стратегийн гарааны нөхцөлийн талаар нэгдсэн ойлголтод хүргэхийн тулд хэлэлцүүлгийн нэгдлүүдийн байршлыг газрын зураг дээр нарийвчлан тодорхойлохын тулд дэлгэрэнгүй, нухацтай хэлэлцэх нь чухал. Хэлэлцүүлэг хэт сунжирсан тохиолдолд дасгал ажлын зорилго нь: олон нийтийн хэлэлцүүлгийг шинжлэх ухааны зориулалтаар баримтжуулахад бус харин стратегийн хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангахад оршиж байгаа юм шүү гэдгийг оролцогсдод байсхийгээд сануулж байх хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэгт хэлэлцүүлгийг газрын зураг дээр бодитойгоор“зөв” эсвэл“буруу” байршуулсан тухай маргаан шийдвэрлэх үүрэгтэй бус харин бүлгийн нягт нямбай, субъектив тайлбар байхад хангалттай. Туйлын үнэний төгсгөл Зарим оролцогсдын хувьд тэдний бодлоор бодит үнэн зүйлийг бусдын“үнэхээр худлаа” хэлэлцүүлэгтэй тэгш эрхтэйгээр зэрэгцүүлэн байршуулж байгаа нь таалагдахгүй ч байж мэднэ. Зарим нь тэр ч байтугай“бодит байдал ямар байгааг тайлбарлаж өгөх нь миний үүрэг” гэж бодож байж ч магадгүй. Ингээд байх юм бол мэтгэлцээн, хэлэлцүүлэг техникийн деталь, эмпирик тоо баримтуудын тайлбараар сунжирч урагшаа ахихгүйд хүрнэ. Тухайн статус-кво-г даван туулахад тулгардаг нэг үндсэн бэрхшээл бол олон хүмүүс бусдын үзэл бодлыг өөрийнхтэй нь тэгш эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй.(Жишээ нь: Би л ганцаараа бодит үнэнийг мэдэж байгаа учраас миний л зөв байх ёстой. Хэрвээ чи үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол чиний буруу төдийгүй моралгүй хэрэг гэх мэт) Зөвхөн миний зөв, бусдынх нь буруу гэдэг байр суурь нийгмийн өргөн хүрээтэй эвсэл байгуулахад саад болдог. Дасгал ажлын жинхэнэ зорилго нь оролцогсдоос туйлын буюу объектив-бодит үнэний төөрөгдлөөс гаргаж тэдэнд тэдний итгэл үнэмшил зөвхөн харьцангуй үнэн гэдгийг ойлгуулахад оршино. Үүнийг маш мэдрэмжтэй хурал даргалагч л ойлгуулж чадна. Учир нь “итгэл үнэмшлийн хана” нь нуран унахыг хараад шоконд орсон хүмүүс сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг тул биеэ барих чадвартай хурал даргалагч хэрэгтэй болдог. Амаргүй жишээ: Нэг хувьсагч нь бусад хувьсагчдаас хамааралтай байдаг. Байгаль орчныг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг хэлэлцүүлгийн нэгдэл зөвхөн онцгой тохиолдолд л чулуужсан шатагч бодисын хэрэглээг дэмждэг. Үүний нэгэн адил ДНБ өндөр өсөлттэй байх нь бүхнээс илүү чухал гэж үздэг хүмүүсийн тун цөөхөн нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ.“ДНБний өсөлтийг экологийн тогтвортой байдлын эсрэг” ба“Сэргээгдэх эрчим хүчийг нүүрсний эрчим хүчний эсрэг” сөргүүлэн тавьсан тэнхлэгүүдийг сонгож аваад харахад сүүлчийнх нь эхний хувьсагчийн нэг функци буюу үүрэг байна. Үр дүнд нь хэлэлцүүлгийн газрын зургийн нэлээд хэсэг нь хоосон үлдэнэ. Харин хэлэлцүүлгүүдийг диагональ шугамын дагуу дараалуулан байрлуулж болно. Хэлэлцүүлгийн газрын зураглал аналитик шинжилгээнд төдийлөн ач холбогдолгүй. Хэлэлцүүлгийн нэгдэл Хэлэлцүүлгийн нэгдэл Хэлэлцүүлгийн нэгдэл Хэлэлцүүлгийн нэгдэл Хэлэлцүүлгийн нэгдэл Хэлэлцүүлгийн нэгдэл Хэ Хэлэлцүүлгийн нэгдэл 23 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Хэлэлцүүлгийн нэгдэл элцүүлгийн нэгдэл Амаргүй жишээ: Дели хотын элитүүдийн шүүлтүүрийн хөөс Энэтхэгийн нийслэл Дели хотын гадаад бодлогын мэргэжилтнүүд гадаад бодлогын баримт бичиг боловсруулахдаа орон нутгийн төсөөтэй болон ялгамж чанаруудын ач холбогдлыг хайхралгүй орхигдуулах нь олонтаа. Сонгуулиар сонгогдсон шийдвэр гаргагчдын хувьд Энэтхэгийн кастийн систем ба бүс нутгууд шийдвэрлэх хүчин зүйлс байдаг. Энэтхэгийн Пакистаны талаар баримтлах гадаад бодлогын байр суурийг Энэтхэгийн сонгуулийн арифметик-тооцоонд лалын шашинтнуудын гүйцэтгэдэг үүрэг ролийг тэр чигээр нь анхаарлын гадна орхисон нөхцөлд ойлгох боломжгүй. Лалын шашинтны гүйцэтгэдэг үүргийг харгалзаж үзэхгүйгээр бодлогын зөвлөмж боловсруулаад Энэтхэгийн шийдвэр гаргагчдад хүргүүлэх юм бол хэн ч уг зөвлөмжийг тоож харахгүй. Хэлэлцүүлгийн Хэлэлцүүлгийн нэгдэл нэгдэл Хэлэлцүүлгийн Хэлэлцүүлгийн нэгдэл нэгдэл Хэлэлцүүлгийн нэгдэл Хэлэлцүүлгийн Хэлэлцүүлгийн нэгдэл нэгдэл Гуравдугаар алхам: Актёруудын байршлын зураглал гаргах(60 минут) Өмнөх алхамд хэлэлцүүлгийн бүх нэгдлийг тэгш эрхтэйгээр зэрэгцүүлэн байршуулсан. Бодит байдал дээр бүх хэлэлцүүлгийн үйлчлэлийн хүч тэнцүү байна гэж хэзээ ч байхгүй. Зарим хэлэлцүүлэг олон нийтийн анхаарлыг татахгүй шахам байхад зарим нь олон нийтийн хэлэлцүүлгийн үндсэн чиглэлийг тодорхойлж байдаг. Аливаа хэлэлцүүлгийн олон нийтийн анхаарлыг татаж чадах эсэх нь хэлэлцүүлэг явуулж буй нийгмийн бүлгийн улс төр, нийгэм, эдийн засгийн эрх мэдлээс багагүй хамаардаг. Иймээс нөлөө бүхий актёруудын(жишээ нь: засгийн газар, сөрөг хүчний томоохон намууд, үндэсний болон олон улсын компаниуд, эвсэл холбоод, санхүүгийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд, иргэний нийгэм, сонгогчдын томоохон бүлгүүд гэх мэт) хэлэлцүүлэгт төлөөлж буй байр суурийг газрын зураглал дээр тэмдэглэх шаардлагатай. Хэлэлцүүлгийн орчинд актёруудыг байршуулаад харахад төсөөлснөөс өөр зураглал гарч ирэх боломжтой. Оролцогсод дүн шинжилгээ хийхдээ актёрууд ямар учраас тухайн байр суурийг баримталж байгаа шалтгааныг гаргаж ирэхийг оролдох хэрэгтэй. Тодорхой актёруудын байр суурь он цагийн туршид хэрхэн өөрчлөгдөж ирснийг олж тогтоох нь тэдний байр суурийг ойлгоход дөхөмтэй байдаг. Засгийн газрууд эсвэл улс төрийн намуудын хувьд сонгогчдын төрөл бүрийн бүлгүүдийг тухайн нутаг орны орчин нөхцөлд яв цав нийцүүлэн боловсруулсан уриа, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд урих нь стратегийн ач холбогдолтой байж болох юм. Аль нэг актёр бодлогын талбарыг бүхэлд нь төлөөлөх чадвартай байх нөхцөлд тухайн актёруудын гол төлөөлөгчдийг координатын хавтгай дээр байршуулах нь чухал.(Жишээ нь: засгийн газрын яамдууд эсвэл улс төрийн намын жигүүрүүд) Энэ аргаар байгууллагын дотоодын үл ойлголцол, зөрчлийг илрүүлэн зураг дээр буулгаж болно. 24 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Зураг 11: Энэтхэгийн эрчим хүчний бодлогын талбар Байгаль орчны хамгаалал ДНБ-өсөлтийг нэгдүгээрт тавих Тогтвортой өсөлт цэвэр эрчим хүч Хөдөөгийн сонгогчид Хөдөө аж ахуйн бүтээмж цахилгаан сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр хангах Энэтхэгт үйлдвэрлэв Нарны эрчим хүчний зах зээл дээр тэргүүлэх Нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэйгээр хангалуун амьдралын төвшингөө дээшлүүлэх Ногоон өсөлт Байгаль орчин ээлтэй эрчим хүч/ажлын байр Ногоон өсөлт Сэргээгдэх эрчим хүчний супер гүрэн Олон улсын донорууд Иргэний нийгэм Идэвхтнүүд Эрчим хүчний найдвартай байдал эрчим хүчний хэмнэлттэй зарцуулалт Энэтхэгийн засгийн газар Нийгмийн шударга ёс атомын эрчим хүчнээс татгалзах Хөдөлгөөнт байдлыг дээшлүүлэх байгаль орчинд ээлтэй тээвэр Шударга өсөлт арилжааны зориулалтаар цэвэр эрчим хүч үйлдвэрлэх Хувийн сектор Үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ компаниуд Сайн боловсрол Шинжлэх ухаан Сонгогчид Сонгогчид Ядууралтай тэмцэх найдвартай, хүртээмжтэй эрчим хүч төвлөрсөн бус, сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамж Нийгмийн шударга ёс Хувийн сектор олон үндэстний Үсрэлт Бүгдэд хүртээмжтэй оролцоотой компаниуд Энэтхэгт үйлдвэрлэв Бие даасан үндэстэн Оюунлаг сүлжээ эрчим хүчний хангамжийн Иргэний нийгэм найдвартай, худалдан авах чадварт нийцсэн Эрчим хүчний хувьд хараат бус хувийн компаниуд эрчим хүч Оролцоотой өсөлт Бүх өрхийг Аж үйлдвэржилтийн Бүгдэд эрчим хүч цахилгаанаар хангах Бүгдэд нээлттэй хөгжил Эрчим хүчний найдвартай Энэтхэгийн Хөдөөгийн эрчим хүчний байдал засгийн газар Сонгогчид сонгогчид хэмнэлттэй зарцуулалт Энэтхэгийн цэвэр нүүрс Хөдөө орон нутгийг цахилгаан Хотын сонгогчид засгийн газар хангамжийн сүлжээнд холбох Ядууралтай тэмцэх Эрчим хүчний найдвартай худалдан авах чадварт нийцсэн, Ядуусыг хямд төсөр Компанийн эзэд байдал найдвартай, өндөр чанартай эрчим хүч эрчим хүчээр хангах Эрчим хүчний хангамжийн хув W ий a н ch ко st м u п m аниуд Зах зээлд хөтлөгдсөн өсөлт Эрчим хүчний секторын хувьчлал Атомын эрчим хүч Зах зээлд хөтлөгдсөн хөгжил Бүх өрхийг цахилгаан сүлжээнд холбох Хувийн сектор Үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ компаниуд Иргэний нийгэм Хөдөө, орон нутгийг цахилгаан хангамжийн сүлжээнд холбох Нээлттэй эрчим хүч Энэтхэгийн засгийн газар Ажлын байр бий болгох Аж үйлдвэржилтийг урагшлуулах эрчим хүч ДНБ-өсөлтийг нэгдүгээрт тавих нийгмийн шударга ёс Дөрөвдүгээр алхам: Улс төрийн хүчний төвийг тодорхойлох(30 минут) Хэлэлцүүлэг ба актёруудын газрын зураглалыг гаргаснаар бодлогын талбарын дүн шинжилгээг хийх боломжтой болно. Дүн шинжилгээний зорилго нь: улс төр ба эдийн засгийн бүтэц ба эрх мэдэлтнүүдэд ямар парадигма нөлөөлөх боломжтой вэ? гэдгийг олж тогтооход оршино. Бодлогын талбарын бүх актёрууд нэг л луужингийн заасан зүгээр чиг баримжаагаа авдаг. Тэр луужинг нь бид улс төрийн хүчний төв гэж нэрлэдэг. Улс төрийн хүчний төв нь тандалтын төслүүд амжилттай хэрэгжих эсэхийг шийдвэрлэх гол хүчин зүйл юм. Актёрууд улс төрийн хүчний төвөөс алслагдахын хэрээр тэдний баримт нотолгоонд олон нийт анхаарлаа хандуулах боломж нь суларч мөн тэр хэрээр тэдний төсөл хэрэгжих магадал буурч байдаг. Улс төрийн хүчний төвийн байршлыг эрүүл саруул ухаанаар таамаглах нь улс төрийн шийдвэр гаргагчдын аргагүй байдал, харилцан хамааралт байдлыг тодорхойлоход нэн тустай. Чухам энэ учир шалтгааны улмаас бүх актёрууд улс төрийн хүчний төвийг аль болохоор өөртөө ойр, ашигтайгаар шилжүүлэхийг оролдож байдаг. Иймээс ч улс төрийн хүчний төв байнгын хөдөлгөөнд оршдог. Гэхдээ эдийн засаг, нийгэм, сонгогчдын хүчний харьцаа нь хүчний төвийн хөдөлгөөнийг улс төрийн өдөр тутмын амьдралд бараг мэдрэгдэхгүй хэмжээнд барьж байдаг. Аргачлал талаас нь авч үзвэл улс төрийн хүчний төвийг тухайн үеийн статус-квогийн дотоод хүчний харьцааг дүрсэлсэн зураглал гэж ойлгож болно. Заримдаа улс төрийн хүчний харьцааг олон нийтийн санаа бодолтой андуурах нь бий. Аль нэг орон төгс ардчилал байгуулж чадлаа гээд төсөөлсөн ч эдгээр хоёр хөтөлбөр хоорондоо яв цав нийцэж байх боломжгүй. Бүх оронд зарим актёрууд нь бусдаасаа илүү улс төрийн нөлөөтэй байдаг. Олон оронд цоожтой хаалганы ард бодлогын зөвлөгөө авдаг, тэр нь хэзээ ч олон нийтийн сонорт хүрдэггүй. Чухам энэ дуу хоолойд улс төрийн шийдвэр гаргагчид 25 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ анхаарлаа хандуулдаг. Улс төрийн хүчний төвийг тодорхойлох аргачлал нь олон нийтийн санаа бодлоос юугаараа ялгаатай бэ? гэвэл улс төрийн хүчний төвийг тодорхойлохдоо улс төрийн эдийн засгийг заавал бодолцох ёстой. Улс төрийн хүчний төвөөс алслагдсан байршилд байна гэдэг тодорхойлолт гарсантай санал нийлэхгүй сэтгэл дундуур байгаа зарим оролцогсдод дасгал ажлын учир утгыг дахин сануулах хэрэгтэй: Улс төрийн хүчний харьцааны талаар бодит ойлголттой болох: энэ дүн шинжилгээн дээрээ суурилан мэдлэг, мэдээлэлтэй стратегийн хэлэлцүүлэг хийх зорилготой. Энэ дасгал ажлын үеэр оролцогсод тухайн цаг үед бодлогын талбарын хаана нь улс төрийн хүчний төв оршиж байгаа талаар хэлэлцэнэ. Хүчний төвийг улаан өнгөөр тэмдэглэнэ. Ийнхүү нүдэнд харагдтал буулган дүрсэлсний дараагаар зарим актёрууд илүү хүчирхэг, заримынх нь хэлэлцүүлэг илүү их нөлөөтэй байгааг харж болно. Дасгал ажлын зорилго нь өөрийн улс төрийн идэвх санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх, бодлогын талбар дээр байр сууриа дээшлүүлэхийн тулд харилцааны болон холбоотноо олж эвсэл байгуулах ухаалаг стратеги хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулахад оршино. Зураг 12: Энэтхэгийн эрчим хүчний бодлогын талбар дээрх улс төрийн хүчний төв ба хэлэлцүүлгийн платформ Байгаль орчны хамгаалал ДНБ-өсөлтийг нэгдүгээрт тавих Тогтвортой өсөлт цэвэр эрчим хүч Хөдөөгийн сонгогчид Хөдөө аж ахуйн бүтээмж цахилгаан сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр хангах Энэтхэгт үйлдвэрлэв Нарны эрчим хүчний зах зээл дээр тэргүүлэх Нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэйгээр хангалуун амьдралын төвшингөө дээшлүүлэх Ногоон өсөлт Байгаль орчин ээлтэй эрчим хүч/ажлын байр Ногоон өсөлт Сэргээгдэх эрчим хүчний супер гүрэн Олон улсын донорууд Иргэний нийгэм Идэвхтнүүд Эрчим хүчний найдвартай байдал эрчим хүчний хэмнэлттэй зарцуулалт Энэтхэгийн засгийн газар Нийгмийн шударга ёс атомын эрчим хүчнээс татгалзах Хөдөлгөөнт байдлыг дээшлүүлэх байгаль орчинд ээлтэй тээвэр Шударга өсөлт Хэлэлцүүлгийн арилжааны зориулалтаар платформ цэвэр эрчим хүч үйлдвэрлэх Хувийн сектор Үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ компаниуд Сайн боловсрол Шинжлэх ухаан Сонгогчид Сонгогчид Ядууралтай тэмцэх найдвартай, хүртээмжтэй эрчим хүч төвлөрсөн бус, сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамж Нийгмийн шударга ёс Хувийн сектор олон үндэстний Үсрэлт Бүгдэд хүртээмжтэй оролцоотой компаниуд Энэтхэгт үйлдвэрлэв Бие даасан үндэстэн Оюунлаг сүлжээ эрчим хүчний хангамжийн Иргэний нийгэм найдвартай, худалдан авах чадварт нийцсэн Эрчим хүчний хувьд хараат бус хувийн компаниуд эрчим хүч Оролцоотой өсөлт Бүх өрхийг Аж үйлдвэржилтийн Бүгдэд эрчим хүч цахилгаанаар хангах Бүгдэд нээлттэй хөгжил Эрчим хүчний найдвартай Энэтхэгийн Хөдөөгийн эрчим хүчний байдал засгийн газар Сонгогчид сонгогчид хэмнэлттэй зарцуулалт Энэтхэгийн цэвэр нүүрс Хөдөө орон нутгийг цахилгаан Хотын сонгогчид засгийн газар хангамжийн сүлжээнд холбох Ядууралтай тэмцэх Эрчим хүчний найдвартай худалдан авах чадварт нийцсэн, Ядуусыг хямд төсөр Компанийн эзэд байдал найдвартай, өндөр чанартай эрчим хүч эрчим хүчээр хангах Эрчим хүчний хангамжийн хув W ий a н ch ко st м u п m аниуд Зах зээлд хөтлөгдсөн өсөлт Эрчим хүчний секторын хувьчлал Атомын эрчим хүч Зах зээлд хөтлөгдсөн хөгжил Бүх өрхийг цахилгаан сүлжээнд холбох Хувийн сектор Үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ компаниуд Улс төрийн хүчний төв Иргэний нийгэм Хөдөө, орон нутгийг цахилгаан хангамжийн сүлжээнд холбох Нээлттэй эрчим хүч Энэтхэгийн засгийн газар Ажлын байр бий болгох Аж үйлдвэржилтийг урагшлуулах эрчим хүч ДНБ-өсөлтийг нэгдүгээрт тавих нийгмийн шударга ёс 26 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Жишээ: Энэтхэгийн эрчим хүчний бодлогын талбарын дүн шинжилгээ Улс төрийн хүчний төвийн байршил нь тус улсын шийдвэр гаргагчид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө өөр амлалт өгч байгаа ч дотооддоо“ДНБний өсөлт нэн тэргүүнд” зорилтот парадигмаг хөгжлийн чиг баримжаа болгосон хэвээр байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн улс төрийн төв Делид эрчим хүчний найдвартай байдлыг хангах тухай хэлэлцүүлэг хүчээ авч байна. Газрын зураг засгийн газар сонгогчдынхоо онцлог хэрэгцээнд нийцсэн амлалтуудыг өгөх тал дээр улам мэргэшиж байгааг харуулж байна. Энэтхэгийн дугуйлангууд энэ дүн шинжилгээн дээр үндэслээд ногоон өсөлтийг эрчим хүчний найдвартай байдал болон хөдөө орон нутгийг цахилгаан хангамжийн сүлжээнд холбох амлалтыг ам дамжсан яриагаар дамжуулан тарааж чадвал хамгийн өргөн хүрээтэй нийгмийн эвсэл байгуулах платформ болж чадна гэдэг дээр санал нэгдээд байна. Энд олон дэвшилтэт актёруудын өмнө дахиад нэг шоконд оруулах, тойроод гарах гарцгүй үйл явдал хүлээж байгаа. Таамаглал бодитой учраас өөрийнх нь гишүүнчлэлтэй дугуйлан бодлогын талбарын захад үнэхээр шоовдорлогдсон байдалтай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Тэдний хэдэн арван жилийн тэмцэл амжилтад хүрэх магадлал багатай байгааг ойлгох ёстой болно. Туршлагаас харахад бодит байдалтай нүүр тулаад цочирдолд орсон зарим оролцогсдын хувьд олон удаа эцэст нь хүртэл тунгаалгүй орхисон стратегиа зарчмын хувьд эргэн нэг харах эргэлтийн цэг нь байх болно. Зарим оролцогчид дасгал ажлын дүгнэлтэд энэ эргэлтийн цэгт хүрсэн агшныг тус аргачлалын ашиг тусыг ойлгуулсан, чухал эгшин байсан гэж онцолсон байдаг. Энэ эгшинээс хойш урт хугацаагаар дугуйлангийн гишүүн байхаар шийдсэн гэжээ. Дараах асуултад хариулснаар улс төрийн хүчний төвийн байршлыг тогтооход илүү дөхөмтэй болно. • Олон нийтийн хэлэлцүүлэгт өдгөө хэлэлцүүлгийн ямар нийгэмлэгүүд давамгайлж байна? • Хэлэлцүүлгийн орчин, нөхцөл сүүлийн саруудад, жилүүдэд, хэдэн арван жилд өөрчлөгдсөн үү? Хэрвээ өөрчлөгдсөн бол ямар чиглэлд өөрчлөгдөв? • Өнөөгийн статус-квогийн дунд улс төр, эдийн засаг, нийгмийн ямар бүлгүүд ноёлж байна? • Эдгээр ноёлогч хүчнүүдийн зүгээс ямар хэлэлцүүлэг тарааж байна? • Сүүлийн жилүүдийн хамгийн чухал улс төрийн шийдвэрүүдийг эргэн харвал ямар шийдвэр дээр нийгэмлэгүүдийн олонхи санал нэгдэж байв? • Давамгайлагч парадигма өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн бол ямар чиглэлд өөрчлөгдөв? • Ам, ажил хоёрын хооронд зөрүү байна уу? • Эдгээр асуултын хариултууд шийдвэр гаргагчдын үйл ажиллагааны орон зайд ямар ач холбогдолтой вэ? • Танай дугуйлангийн гишүүд өөрсдөө бодлогын талбар дээр байршлаа тодорхойлбол хаана гэж тодорхойлох бол? • Танай дугуйлан ба улс төрийн хүчний төв хоорондын зай хэр хол байна? • Дугуйлангийн гишүүдийн өөрсдөө тодорхойлсон байршил ба улс төрийн хүчний хоорондын зай хэр хол байх бол? • Байршил хоорондын энэхүү алслалт нь танай дугуйлангийн санал санаачилгаа хэрэгжүүлэх чадамжид ямар нөлөө үзүүлэх вэ? • Актёруудын ямар амлалт зүгээр л уран илтгэл, ямар нь тэдний улс төрийн жинхэнэ үзэл санааг илэрхийлж байна? Стратегийн маргаан Тавдугаар алхам: Хэлэлцүүлгийн платформыг байршуулах(60 минут) Энэ дасгал ажлын зорилго нь улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилгын дор аль болохоор олон тооны хэлэлцүүлгийн нэгдлүүдийг нэгтгэж 27 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ чадах платформ байгуулахад оршино. Бодлогын талбарын газрын зураглал(хэлэлцүүлэг дээр нэмэх нь актёрууд) эвсэл байгуулах платформын хамгийн оновчтой байршлыг тодорхойлохын тулд мэдлэг, мэдээлэлтэйгээр стратегийн хэлэлцүүлэг явуулахад тустай. Ийнхүү байршуулснаар аль болохоор олон тооны нөлөө бүхий эвслийн түншүүдийн сонирхлыг татахын тулд шинэ аман яриа ямар байвал зүйтэй вэ? гэдэг талаар олон чухал санаа гарч ирнэ. Бодлогын талбар дээр платформыг хаа байршуулах нь аман ярианы түгэх хүрээ болон хүчний төвийг шилжүүлэх эвслийн хүчийг тодорхойлох гол хүчин зүйл юм. Энэхүү стратегийн хэлэлцүүлэг, уг хэлэлцүүлгийн дэвшилтэт актёруудын стратегийн чадамжыг дээшлүүлэх нь хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийн амин сүнс нь юм. Дараах асуултуудад хариулах нь актёруудын стратегийн чадамжийг бэхжүүлэхэд тустай. • Үйл ажиллагааны эхлэлийг ямар цэг дээр тулгуурлавал нэг аман яриагаар олон тооны хэлэлцүүлгийн нийгэмлэгүүдтэй холбоо тогтоож чадах бэ? • Хүчний төвийг шилжүүлэх эвслийн платформыг хаана байршуулах вэ? • Зэрэгцээ байршилд байгаа хэлэлцүүлгийн нийгэмлэгүүдийг хэлэлцүүлгийн эвсэлд яаж элсүүлэх вэ? • Ямар аман яриа тараавал хамгийн нөлөө бүхий чухал актёруудад хүрч чадах вэ? • Шинэчлэлд хөтлөх ам дамжсан яриаг хэлэлцүүлгийн эвслийн платформ болгон ашиглах гэж байгаа бол ямар байдлаар хүмүүст хүргэвэл зохилтой вэ? Зургаадугаар алхам: Ам дамжуулан тараах яриаг боловсруулах(180 минут) Шинэчлэлд хөтлөх ёстой аман ярианы нөлөөг хүчтэй болгохын тулд тулгарч болох аюул, заналхийлэл(юу ч өөрчлөгдөхгүй энэ хэвээрээ яваад байвал ямар аюул тулгарах бэ?), итгэл найдвар(аль болохоор олон тооны хэлэлцүүлгийн нийгэмлэгүүд бид ч үүний төлөө байгаа шүү? гэдэг дээр санал нэгдэх илүү сайхан ирээдүйд хүргэх алсын хараа), уг шинэчлэлийг хийх боломж(Бүтцийн өөрчлөлтийн энэхүү чиг хандлага нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилнө.) хөгжлийн замналыг өөрчилж чадна гэдэг итгэл үнэмшил,(бид өмнө нь өөрчилж чадсан юм чинь одоо ч өөрчилж чадна), ёс зүйн хариуцлага(энэ үнэт зүйлс хийж байгаа зүйл чинь зөв гэдгийг баталж байна) зэрэгтэй холбож өгдөг. Бүлэг дасгал ажлаа эрсдэл ба аюул, алсын хараа, мөрөөдөл цуглуулах даалгавраас эхэлнэ. Техникийн, геополитикийн, хүн ам зүйн, эдийн засгийн, нийгмийн чиг хандлага, түүхэн туршлага, домог дууль болон норм, үнэт зүйлс зэрэг нь шинэ аман ярианы нэгэн хэсэг байх боломжтой. Үүний дараагаар бүлэг эдгээр элементүүдийн аль нь хэлэлцүүлгийн платформын стратегийн байршлыг тодорхойлох харилцаанд хамгийн тохиромжтой тухай шийдвэрээ гаргана. Энд анхааруулах зүйл бол оролцогсод өөрсдийн хувь хүний итгэл үнэмшлийг бусдынхаас дээгүүр тавихгүй байх нь чухал. Зорилго нь: аль болох олон нөлөө бүхий эвслийн холбоотнууд санал нэгдэх боломжтой хүүрнэл боловсруулах. Шинэ ам дамжсан яриа нь дурын нэг хүүрнэл биш харин тандалтын бүх төслүүд болон улс төрийн хүчний төвийг шилжүүлэх зорилгын дор байгуулагдах эвслийн платформын харьцуулалтын хүрээг нэгэн зэрэг тогтоох боломжтой хүүрнэл байх ёстой. Иймээс цоо шинэ ам дамжсан яриа боловсруулах биш харин өмнө нь тарсан хэлэлцүүлгийн хүрээг шинэчлэх замаар стратегийн хувьд илүү боловсронгуй болгох нь илүү ач холбогдолтой. Бүлэг өмнө тарсан хэлэлцүүлгийн орчинд хөндлөнгөөс орохдоо оролтын цэгээ хэлэлцүүлгийн платформ дээр тодорхойлсон бол ойролцоо байршилд байгаа хэлэлцүүлгүүдийг шинэ аман ярианы гарааны материал болгон ашиглаж болно. Ямар ч тохиолдолд аль болох олон тооны холбоотнуудыг хэлэлцүүлгийн эвсэлд элсүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Жишээ: Энэтхэгийн эрчим хүчний бодлогод эргэлт гаргах тухай ам дамжсан шинэ яриа “Хэрвээ бид эрчим хүчний ядууралтай нүүр тулахгүй дөлж зугтаад байвал тэгш бус байдал улам газар авсаар байх болно.(Заналхийлэл) Цэвэр эрчим 28 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ хүчний тусламжтайгаар бид сая сая хүмүүсийн оршихуйн үндсийг тогтвортой хамгаалж чадна. (Итгэл найдвар) Технологийн болон санхүүгийн инновацийн тусламжтайгаар бид сэргээгдэх эрчим хүчийг илүү сайн боловсрол, эрүүл мэнд, санхүү, компанийн засаглалын хөшүүрэг болгон ашиглаж чадна. Эндээс хүн амын өргөн давхаргын өмнө олон шинэ боломжууд нээгдэж тогтвортой хөгжлийн үйл явцын суурь тавигдах болно.(Боломж) Түүхэн хөгжлийн эхэн үеэс энэтхэгчүүд улсынхаа хомсхон нөөцийг ариг гамтай зарцуулах ёстой гэдгийг ухамсарласан. Уламжлалт мэргэжлийн мэдлэг ба баялаг туршлагын сан хөмрөгийн ачаар бид нөөцийг хамгийн ариг гамтай зарцуулдаг дэлхийн шилдэг инновацийг хөгжүүлэгчид болж чадсан. (Итгэл найдвар) Энэтхэг улс ямагт моралыг эрхэмлэгч гүрэн байсаар ирсэн. Өдгөө цэвэр эрчим хүчний хэрэглээгээрээ гариг дэлхий, олон мянган хүний амьдралыг аврах нь энэтхэгчүүд бидэнд ногдсон моралын үүрэг гэж үзэж байна.” Эхний алхамд оролцогсод тандалтын төсөл болгон боловсруулах боломжтой төслийн санаануудыг цуглуулна. Хоёрдугаар алхам: Төслийн санаануудыг дахин хянах(90 мин) Дугуйлангууд төслийн санаанууд нягт нямбай боловсруулсны дараагаар тандалтын шинж чанартай эсэх, хэрэгжих чадамжтай эсэх талаар хэлэлцэнэ. Төсөлд тандалтын төсөл байх чадамж байна уу? 1. Хүчний төвийг шилжүүлэх зорилгод ашиглах боломжтой юу? Бүтцийн ямар хандлагууд төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх вэ? Эдгээр чиг хандлага дараагийн хэдэн арван жилийн нөхцөл байдлыг хэр хэмжээнд өөрчлөх вэ? Тандалтын төслүүдийг боловсруулах Нэгдүгээр алхам: Төслийн санаануудыг цуглуулах(60 мин) Тандалтын төслүүд хэлэлцүүлгийг тодорхой үйл ажиллагаанд хөрвүүлдэг. Эдгээр төслүүдийг бүтцийн, нийгмийн, хэлэлцүүлгийн урвалж болгон ашиглахын тулд сайтар эргэцүүлэн бодож тунгааж байж сонгон авч боловсруулах ёстой. Зорилго нь ам дамжуулан тараах яриаг тодорхой, гарт баригдахуйц төслүүдийн жишээн дээр тайлбарлах. Юуны өмнө иргэний нийгмийн актёруудын ухамсарыг сэргээн загвар төслүүдийг 2. Төслийн үр нөлөөг шат ахиулан дээшлүүлээд байх боломжтой юу? Төслийг эхний дэмжигчдээс төслийг залгамжлан авах дэмжигчид олдох уу? Энэ төсөл сая сая хүний амьдралд нөлөөлж чадах уу? Төслийг тодорхой бүтцэд оруулах боломжтой юу? 3. Төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй актёруудын эвсэл байна уу? Мэдээж өмнөх үеийн тэмцэгчид байгаа. Тэд төслийг хэрэгжилтийн замд нь оруулаад өгөх боломжтой юу? Ашиг сонирхлын ямар бүлгүүд төслийг дэмжиж байна? Төслийн хэрэгжилтийг дэмжигчдийн эвсэлд өргөн хүрээтэй нийгмийн эвсэл болон өргөжих чадамж байна уу? Хүснэгт 3: Ам дамжуулан тараах ярианы боловсруулалт Заналхийлэл Хүлээлт Боломж Итгэл Ёс зүйн хариуцлага Юу ч өөрчлөгдөхгүй байгаад байвал ямар аюул учирч болох бэ? -Айдас Аль болохоор олон тооны холбоотнууд санал нэгдэх боломжтой ямар ирээдүйд хүрэх боломжтой бэ? -Алсын хараа Бүтцийн хөгжлийн ямар хандлагууд өнөөгийн нөхцөл байдлыг хүлээлт биелэгдэх боломж бүрдтэл өөрчлөх бэ? -Тоо баримтууд “Бид өмнө нь чадсан юм чинь одоо ч чадна” гэдэг үгийг итгэлтэйгээр хэлж чадах ямар түүхэн туршлагыг бид хуримтлуулсан бэ? Хийх гээд байгаа зүйл маань ямар учраас моралын хувьд зөв бэ? -Үнэлэмжүүд өвсний үндэсний төвшнөөс дээгүүр төвшинд гаргаж ирэх, өргөн хүрээг хамарсан, стратегитай, төвшин ахиулаад байх боломжтой, нүдэнд харагдах төслийн санаануудыг боловсруулахад зоригжуулах шаардлагатай. 4. Төсөл аман яриаг нүдэнд харагдтал дүрсэлж чадаж байна уу? Төсөл хэлэлцүүлгийн платформын тусгал болж чадаж байна уу? Дэмжлэгийг нь авч чадаагүй нөхцөлд төслийг хэрэгжүүлэх боломжгүй болох хэмжээний нөлөө бүхий актёруудын ашиг 29 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ сонирхол ам дамжсан ярианд багтсан уу? Ам дамжсан яриа төслийг хэрэгжүүлэх арга замыг нүдэнд харагдтал дүрсэлж чадсан уу? 5. Аман яриа амжилтын түүхийг өгүүлж чадаж байна уу? Төслийн концептыг өөр газруудад хэрэгжүүлэх боломжтой юу? Төсөл амжилттай хэрэгжих юм бол актёруудын төсөөлөх чадвар дээшлэх үү? Жишээ: Энэтхэгийн хөдөөгийн бүс нутгуудыг нарын эрчим хүчээр усжуулах 1. Хүчний төвийг шилжүүлж чадах уу? Энэтхэгийн мянга мянган тосгон цахилгаан хангамжийн сүлжээнд хараахан холбогдоогүй байна. Тариан талбайг усжуулахын тулд дизель мотороор ажилладаг шахуурга ашигладаг. Дизел шатахуун эрүүл мэндэд хортой төдийгүй өртөг өндөртөй. Хэрвээ дизел моторуудыг нарын зайгаар ажилладаг төхөөрөмжөөр солих юм бол цахилгаан сүлжээнд хараахан холбогдоогүй байгаа хөдөө орон нутгийг ч цахилгаанаар хангах боломжтой болно. Энэ төсөл нь нийгмийн оролцоо, эдийн засгийн өсөлтийг дэмжих чадамжтай. хөгжлийг(хөдөө орон нутгийн хүн ам, компанийн эздийг чадавхижуулна.) дэмжинэ. Энэ төсөл бодлогын талбарын төвд хэлэлцүүлгийн платформ байршиж байгааг харуулна. 5. Амжилтын түүх мөн үү? Нарны эрчим хүчээр усжуулалтын системийг ажиллуулснаар эрчим хүчний ногоон эргэлтийг сая сая хүмүүст ойлгуулна.(эхлээд нүдээрээ хар, харсандаа итгэ) Энэ концептыг зөвхөн Энэтхэгт биш бусад хөгжиж буй орнуудад давтан хэрэгжүүлэх боломжтой. 2. Шат дараалан ахиулах боломжтой юу? Нарны эрчим хүчээр усжуулах төсөл нь сая сая тариаланчдад хүртээмжтэй байх чадамжтай. Нарны эрчим хүчний төхөөрөмжүүд айл өрх ба зах зээлийг цахилгаанаар хангаж чадна. 3.Төслийг дэмжигчдийн эвсэл байгуулагдах боломжтой юу? Сонирхлыг нь өдөөж чадах юм бол тариаланчид, компанийн эзэд, сонгогдсон улс төрчид, байгаль орчны бүлгүүд, донор байгууллагуудыг нөлөө бүхий холбоотноор элсүүлэх боломжтой. 4. Аман яриа төслийг нүдэнд харагдтал дүрсэлж чадаж байна уу? Нарны эрчим хүчээр усжуулалт хийх төсөл байгаль орчны хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг бүх актёруудын дэмжлэгийг хүлээнэ.(Хүлэмжийн хий-нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулна.) нийгмийн шударга ёс(оролцоо) 6. Техникийн шийдэл нь бэлэн үү? Шаардагдах технологи нь Энэтхэгт үйлдвэрлэгдсэн. Гэхдээ нэг цоорхой бий. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл тасралтгүй явагдах боломжгүй. 7. Борлуулалт нь тогтвортой байж чадах уу? Орон нутгийн компанийн эзэд бүтээгдэхүүнийг хэдийн зах зээл дээр гаргасан, нарын эрчим хүчний төхөөрөмжүүдийг угсарч үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн. Харин нэгэн ноцтой асуудал байгаа нь тосгоны оршин суугчид зээл авахад хүндрэлтэй байдаг. Орон нутгийн хоршооллуудаар дамжуулан зээл авах нэг боломж бий. 8. Улс төрийн хувьд шийдэгдэх боломжтой юу? Уг төсөл нийгмийн өргөн хүрээний дэмжлэг хүлээж байгаа учраас улс төрчид ч хэрэгжүүлэлтийн эвсэлд нэгдэх магадлалтай. Төсөл сэтгэл хөдөлгөж урам сэргээхээр болж чадаж уу? 6. Техникийн шийдэл нь бэлэн үү? Технологи, санхүү, эрх зүйн ямар нөхцөлүүд хангагдсан байх шаардлагатай бэ? Цоорхой болон бэрхшээлүүд хаана байна? 7. Борлуулалтын тогтвортой байдал хангагдсан уу? Хангалттай эрэлт ба нийлүүлэлт байна уу? Эхлэлтийн санхүүжилт, татаас, зээлд хамруулах, үйлчилгээний өртгийг хэн гаргах бэ? 8. Төсөл улс төрийн дэмжлэг авч чадах уу? Сонгогчдын захиалга байна уу? Улс төрийн ямар фракцууд төслийг дэмжих бэ? Сөрөг хүчин нь хэр хүчтэй бэ? Төслийн талаар олон нийтийн санаа бодол ямар байна? Ямар зөвшөөрлүүд авах шаардлагатай бэ? 30 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Хэрвээ төслийн санаануудыг дээрх шалгуур үзүүлэлтүүдээр хэмжих юм бол тэр дороо хоосон зайнууд, дутагдалтай талууд нь ил гарч ирэх болно. Хэлэлцүүлэг цоорхой ба дутагдлыг яаж арилгах бэ? гэдэг дээр төвлөрөх ёстой. Дугуйлангууд зөвшилцөөд төслүүд тандалтын үүрэг гүйцэтгэж чадахгүй, хэрэгжих боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрвэл төслийн санааг орхисон нь дээр. Гуравдугаар алхам: Төслийн төслийг боловсруулах(90 минут) Хэрвээ төслийн санал тандалтын төслийн шинж чанарыг агуулж байна уу? Хүчний төвийг шилжүүлэх зорилгод нийцэх үү? гэдэг асуултын хариултад эерэг үнэлгээ авсан нөхцөлд уг төслийн санаан дээр суурилан төслийн төслийг боловсруулна. Хамгийн төгс хэлбэр нь хэдэн сайн дурынхан нийлээд нэгэн товчхон төсөл боловсруулна.(дээд тал нь нэг хуудсанд багтаан) Төслөө дараагийн хуралдаан дээр танилцуулна. Дөрөвдүгээр алхам: Төслийн төслийг хянах(90 минут) Энэ алхамд инкубаторууд төслийн дизайн ямар байвал хэрэгжих боломж нь хамгийн өндөр байх бэ? гэдгийг хэлэлцэнэ. Дараах асуултуудад нухацтай хяналт хийсний дараагаар хариулна. • Төслийг төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэл амжилттай явуулахын тулд ямар бүрэлдэхүүн хэсгүүд шаардлагатай вэ? • Ямар түлхүүр фигурууд буюу шийдвэр гаргагчдад шаардагдах нөөцийг хяналтдаа байлгаж байна? • Эдгээр шийдвэр гаргагчид байгалиасаа өмнөх үеийн тэмцэгчид үү?(ногооноор тэмдэглэгдсэн /хэдийн итгэл үнэмшилтэй болсон), хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа хүмүүс шараар тэмдэглэгдсэн(төслийг хамтран хэрэгжүүлэхийн тулд тэдний сонирхлыг өдөөх хэрэгтэй), эсвэл хаалт тавигчид(үзэл суртлын эсэргүүцэгчид эсвэл тухайн үеийн статускво-г хэвээр нь байлгах сонирхолтой хүмүүсулаанаар тэмдэглэгдсэн) • Хараахан шийдээгүй байгаа хүмүүс: тэдний сонирхлыг юугаар өдөөх вэ? • Хаалт тавигчдын хувьд: Төсөл тэдэнгүйгээр хэрэгжих боломжтой юу? Эцэст нь инкубаторууд төслийг цааш нь үргэлжлүүлэх үү? Эсвэл уг санааг орхисон нь дээр үү? гэдгийг зөвшилцөн шийднэ. Тавдугаар алхам: Төслийн дизайныг боловсруулах(гурван сар хүртэл) Энэ дүн шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлэхэд бэлэн төслийн дизайныг боловсруулах боломжтой. Төслийн дизайн боловсруулах үүргийг биелүүлэхийн тулд зарим тохиолдолд нэмэлт тоо баримт, эсвэл хэрэгжих боломжийг судлах судалгаа хийх шаардлага гарна. Төслийн дизайн боловсруулагчид бүх л талаараа хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа хүмүүсийн сонирхлыг өдөөхөд чиглэгдсэн бүтцүүдийг дизайны бүтцэд суулгаж өгнө. Дизайн төслийг шинэчлэлд хөтлөх ам дамжуулан тараах ярианд яаж өлгийдөхийг тодорхойлсон байна. Зургаадугаар алхам: Төслийн дизайныг дахин хянах(90 минут) Төслийн дизайныг гарсан бүх шүүмжлэлийг арилгах хэмжээнд боловсруулж чадсан эсэхийг дахин нэг хянаж үзнэ. Хяналтыг инкубаторууд, туршлагатай шийдвэр гаргагчдын peer бүлэг хамтдаа хийвэл бүр сайн. Дараах асуултад хариулах хэрэгтэй. • Нөлөө бүхий шийдвэр гаргагчдыг эвсэлд татан оролцуулахын тулд тэдний сонирхлыг татах сэдлүүдийг төслийн дизайнд зохистой хэмжээнд суулгаж чадсан уу? • Ам дамжсан шинэ яриагаар нөлөө бүхий хаалт тавигчдыг итгүүлж чадах уу? Хэрвээ үгүй бол төслийн боловсруулалтын шатанд тэдэнгүйгээр хэрэгжүүлэх шийдлүүдийг олж чадсан уу? • Төсөл аман яриаг нүдэнд харагдтал дүрсэлж чадаж байна уу? 31 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Жишээ: Энэтхэгийн хөдөө орон нутгийг нарын эрчим хүчээр усжуулах” төслийн дизайны хяналт Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд юу шаардлагатай вэ? F&E, Бүтээгдэхүүн боловсруулалт Нийлүүлэлт: Зах зээл дээр гаргах Хэрэгцээ/ эрэлт Санхүүжилт, татаас Зээл авах боломжууд Бүтээн байгуулалт, компани, хэвийн ажиллагаа Улс төрийн дэмжлэг Засаг захиргааны дэмжлэг Олон нийтийн санаа бодол Төслийн хэрэгжилтэд шаардагдах дэд бүтцүүдийг хяналтдаа байлгадаг шийдвэр гаргагчид хамтарч байна уу? Өмнөх үеийн тэмцэгчид, Хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа хүмүүс Хаалт тавигсад Сэргээгдэх эрчим хүч Хөгжүүлэх аж үйлдвэр Орон нутгийн компанийн эзэд Хэрэглэгчид/тариаланчид Эрдэнэсийн сангийн нярав, олон улсын донорууд Хоршоолол, хувийн банкнууд, орон нутгийн зээлдүүлэгчид Орон нутгийн компанийн эзэд Сонгогдсон улс төрчид Хөдөө аж ахуйн яам Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм Хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа хүмүүсийн итгэлийг яаж олох вэ? Татаас Дизелиэс хямдхан Орон нутгийн зээлдүүлэгчдийг хоршооллуудаар орлуулж болно. Татаас Сонгогчдын санал Төслийн дизайны хяналтаас үзэхэд орон нутгийн зээлдүүлэгчдээс бусад нь(эдгээр зээлдүүлэгчид нь орон нутгийн зах зээлд дизель моторууд нийлүүлдэг) хаалт тавихгүй гэж тооцоолж болохоор байна. Эдгээр хаалт тавигчдыг хоршооллуудаар орлуулж болно. (Хоршооллуудыг худалдааны банкнууд зах зээлээс шахаж байгаа тул тэдэнд үйл ажиллагааны шинэ зах зээл хэрэгтэй болсон) Хөдөөгийн бүс нутгуудын эрэлт үнээс хамаардаг.(Нарны эрчим хүч дизель түлшнээс эрс хямд үнэтэй) эхлэлтийн санхүүжилт (татаас олгох зэргээр сонирхлыг нь татах мөн техникийн шийдэл бэлэн эсхээс хамаарна.(нарны эрчим хүчний тогтворгүй байдал). Эрэлт өндөр, олох ашиг баталгаатай байх нөхцөлд орон нутгийн компаниуд оролцдог. Байгалиасаа өмнөх үеийн тэмцэгчид болох(шинжлэх ухааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, олон улсын донорууд гэх мэт) мэргэжлийн мэдлэг мэдээлэл, санхүүжилтийг батлан даадаг. Энэ төсөл олон мянган сонгогчдын саналыг авах боломжтой, дээрээс нь олон нийтийн санаа бодол эерэг байгаа тул төсөв нь улс төржилтгүй хуваарилагдсан нөхцөлд улс төрийн дэмжлэг авах байх. Хяналтын үеэр ноцтойд тооцогдох дутагдал, сул талууд гарч ирвэл дизайныг шинэчлэн боловсруулах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь судалж болно. Дугуйлангуудын олонх нь төслийн дизайныг сайшаасан нөхцөлд олон нийтэд танилцуулж болно. Олон нийтэд түгээх Дараагаар нь тандалтын төслийг олон нийтэд танилцуулна. Дугуйлангууд төслийг танилцуулах олон нийтийн нэгжүүдийг зохион байгуулж лобби үйл ажиллагаагаар шийдвэр гаргагчдад нөлөөлж болно. Ямар арга хэлбэрээр олон дунд түгээх бэ? гэдэг нь тухайн төслөөс өөрөөс нь хамаарна. Түгээлтийн зорилго нь төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай, төслийн чухал дэд бүтцүүдийг хяналтдаа байлгаж буй шийдвэр гаргагсдыг нэг дор цуглуулах. Бүтээмжтэй дугуйлангууд тандалтын олон төслүүдийг боловсруулах чадвартай байх ёстой. Олны дунд аман яриаг тогтвортой түгээхийн тулд хэрэгжилтийг гишүүдэд хувааж өгөх хэрэгтэй. Энэ цэг дээр хүрээд хэрэгжилтийг сайн дурынхны бүлэгт хариуцах нь дээр байдаг. Шинэ хамтрагчидтайгаа хамтран ажиллавал хэрэгжилт шуурхай нь болно. Олон нийттэй харилцах харилцаанд мэргэжлийн өндөр төвшинд боловсруулсан материал шаардлагатай байдаг.“Санаануудыг нэгтгэн ном болгож ном”-оор бүх тандалтын төслүүдийг танилцуулж болно. Юүтюбе-видео нь амжилтын түүхүүдийг нийгмийн сүлжээгээр тараахад хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. 32 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Хавсралт: Энэтхэг-Пакистаны харилцааны шилжилт Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлт хийх аргачлалын хэрэглээ нь зөвхөн нэг сэдвээр хязгаарлагддаггүй. ФЭС-гийн Энэтхэг дэх салбар энэ аргачлалыг эрчим хүчний бодлогын эргэлт, хотжилт, дигитал шилжилт зэрэг бодлогын талбарууд дээр үр бойжих орчин буюу дугуйлангуудын хүрээнд ашигласан. ФЭС-гийн Тайланд дахь салбар уг аргачлалын элементүүдийг улс төрийн боловсролын шинэчлэлийн бүлгийн хүрээнд ашигласан. Бүс нутгийн төвшинд“Нийгмийн ардчилал Ази тивд” сүлжээ ба“Улс төрийн феминизм” бүсийн төслүүд Хүчний Төвийг Шилжүүлэх Өөрчлөлт Хийх Аргачлалыг туршиж эхлээд байна. ФЭС-гийн Энэтхэг, Пакистан дахь салбарууд Энэтхэг-Пакистаны хоёр талт харилцааны талбар дээр гурван дугуйлан үүсгэн байгуулаад ажиллаж байна. Хэдэн арван жилийн өмнөөс Энэтхэг-Пакистан өрсөлдөгч гүрнүүдийн хооронд хэлэлцээрүүд явагдсаар байгаа ч ямар ч үр дүнгүй өндөрлөсөөр. Улс хоорондын уулзалтуудын зэрэгцээ Тrack-2 форматаар яриа хэлэлцээнүүд явагддаг. Track-2 форматаар явагдах яриа хэлэлцээнүүдийг маргаантай сэдвүүдээр ярилцах, харилцааны замуудыг нээлттэй байлгах боломжтой аюулгүй газарт явуулдаг. Эхлээд илүү хялбар мэт харагдах маргаантай асуудлуудын шийдэлд зориулсан зөвлөмж боловсруулна. Зөвлөмжийн хэрэгжилтээс хүлээгдэж буй нааштай үр дүнг хоёр талт харилцаагаар өнөөгийнхөөс сайжруулахад түлхэц болгон ашиглах стратегийг баримталдаг. Харамсалтай нь Тrack-2 яриа хэлэлцээнүүд дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Ихэнхдээ засгийн газруудаасаа авсан зааварчилгааны дагуу ажилладаг оролцогчид албан ёсны байр суурийг төлөөлж үүгээрээ итгэлцлийн уур амьсгалыг хордуулдаг. Эндээс гарсан бодлогын зөвлөмжүүдийг хоёр орны шийдвэр гаргагчид төдийлөн ойшоохгүй байна. Энэ сорилтыг даван туулах, хамтын ажиллагааны боломжийг нягталж үзэхийн тулд ФЭС-ийн салбарууд Энэтхэг, Пакистанд эдийн засаг, соёл, аюулгүй байдлын бодлогын талбар дээр гурван дугуйлан байгуулаад байна. Тулгараад байгаа хүндрэлийг ухамсарласны үндсэн дээр зөвхөн тохироо бүрдсэн тохиолдолд маргаантай сэдвүүдэд шийдэл санал болгох зорилгоор урт хугацаагаар хамтран ажиллахаар тохиролцсон. Хамтын ажиллагаагаа ойрын хэдэн арван жилийн хугацаанд явагдах бүтцийг хөгжлийн нөлөөгөөр(геополитикийн өөрчлөлт, худалдааны эрчимжилт, харилцан хүлээн зөвшөөрөх байдал өөрчлөгдөх гэх мэт) хэзээ нэгэн цагт өнөөгийн асуудлуудыг шийдвэрлэх хэмжээнд очих болно гэдэг итгэл дээр суурилсан. Тус дугуйлангууд дараах хоёр зорилгыг тавьсан. Нэгдүгээрт: Аль болохоор олон актёруудын хамтын ажиллагаа хоёр талын хоёулангийнх нь ашиг сонирхолд нийцнэ гэдэг ухаарлыг бэхжүүлэхийн тулд тэдний төсөөлөл ба хүлээлтэд нөлөөлөх. Хоёрдугаарт: тэд хоёр орны хоорондын харилцааг сайжруулахын тулд нөлөө бүхий шийдвэр гаргагчдад тодорхой, хэрэгжих боломжтой саналуудыг хүргүүлэх. Энэтхэг-Пакистаны харилцаанд байнга тохиолдож байдаг сайн ба саар үйл явдлууд нэг ч төсөл бүрэн хэрэгжүүлэх боломж олгохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэсэн хэдий ч дараах гурван шалтгааны улмаас тандалтын төслүүд чухал. Нэгдүгээрт: Дугуйлангууд техникийн шийдэл нь бэлэн, борлуулалт нь тогтвортой, тохироо нь бүрдсэн нөхцөлд нэн даруй хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн жагсаалт гаргаж өгснөөр шийдвэр гаргагчдын дунд байгаа эргэлзээг арилгаж чадна. Хоёрдугаарт: Боломжын түр зуурын цонх нээгдэх үед өөрөөр хэлбэл буюу тохироо бүрдэнгүүт бэлэн боловсруулаад бэлдчихсэн, шууд хэрэгжүүлчих боломжтой төслийн саналуудтай байх нь шийдвэр гаргагчдад тактикийн давуу тал олгох юм. Гуравдугаарт: Тандалтын төслүүдийг хэрэгжүүлснээр итгэлцэл бий болох, ам дамжсан яриагаар амжилтын түүхүүдийг түгээж сэргээн сануулахад сайнаар нөлөөлнө. Төслүүдийн улс төрийн томьёонууд амжилттай хэрэгжсэн нөхцөлд тэдгээрийг хамтын ажиллагааны бусад талбарууд дээр хэрэгжүүлэх боломжтой болно. 33 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Энэтхэг, Пакистан гүрнүүд харилцан манай улсын аюулгүй байдалд заналхийлэгч гэж үзсээр байгаа нөхцөлд хоёр орны хоорондын зөрчил шийдвэрлэгдэх нь найдлага бага хэвээрээ л байх болно. Ийм орчинд хамтын ажиллагааны төслүүд ихэвчлэн огт үр дүнгүй өнгөрч бүтцийн үйлчлэл нь мэдрэгдэхээс өмнө бүтэлгүйтэх нь тодорхой болоод эхэлдэг. Харилцаанд өөрчлөлт оруулахын тулд эхлээд парадигмын хэлэлцүүлгийг өөрчлөх ёстой. Парадигмыг өөрчлөх нь шинжлэх ухааны үүрэг биш харин нийгмийн бодлогын тэмцлийн үр дүн юм. Зөвхөн өргөн хүрээг хамарсан нийгмийн эвсэл л хоёр гүрний нэг нь нөгөөгөө харах хэтийн хандлагыг өөрчилж чадна. Дээр нь аль болох олон тооны нийгэмлэгүүд санал нэгдэх боломжтой, стратегийн ашигтай байрлалд байршуулсан платформ хэрэгтэй. Стратегийн хэлэлцүүлгийг мэдлэг мэдээлэлтэйгээр явуулах, платформыг хамгийн ашигтай байрлалд байршуулахын тулд дугуйлангууд сонгон авсан бодлогын талбарын дүн шинжилгээг хамтдаа хийх нь чухал. Дугуйлангууд хуралдаан бүрийн эхэнд улс төрийн газрын зургийг шинэчилнэ. Ингэснээр оролцогчид хоёр орны тухайн үеийн нөхцөл байдлын тухай илүү сайн ойлголттой болдог. Хэлэлцүүлгийг зурагт буулгаснаар сэтгэл зүйн хувьд оролцогчдод хувь хүний өөрийн байр суурь ба болж буй үйл явдлуудын хооронд тодорхой зай барихад нь тусалдаг. Ингэснээр ажлын уур амьсгалыг хордуулж мөргөлдөөн үүсгэлгүйгээр хэлэх гэснээ хэлэхэд амархан болно. Бодлогын талбарын дүн шинжилгээ 2017 оны 5-р сард болсон дугуйлангуудын сүүлчийн хуралдаанаас хойш хоёр орны харилцааны нөхцөл байдал дордсон гэдэг дээр санал нэгдэж байлаа. Оролцогсдын зүгээс харахад Энэтхэг болон Пакистанд улс төрийн хүчний төв зөрчигдөгч туйлын чиглэлд шилжсэн. Энх тайвны идэвхтнүүд, компанийн эзэд, засгийн газруудын үйл ажиллагааны орон зай хумигдсан. Ийм уур амьсгалын дунд тандалтын төслүүдэд хаалт тавигчдын тоо нэмэгддэг. Төслийн Зураг 13: Энэтхэгийн Пакистаны бодлогын талбар(2017 оны 5-р сар) Эвлэрэл Дайсан Эрчим хүчний салбарын Хятад-Пакистаны холбоос А хамтын ажиллагааны Пакистаны иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллах Энх тайвны идэвхтнүүд төлөө худалдаа бэхжүүлэх Пакистаны цэргийг улам Хил орчмын муж улсууд хамтран ажиллаж чадна Энэтхэгийг эдийн засгийн супер хүчирхэгжүүлэх хүсээгүй үр дагаварт хүргэхгүй байх Энэтхэг ойртохыг оролдох гүрэн болгох, бүрт буцааж түлхдэг Пунжавсын бизнесийг Геополитикийн эрэмбэл тогтоох замаар хичээх Синерги засгийн газар дэмжих Энэтхэгт давуу талуудыг бий болгож Энхийн төлөөх худалдаа Хувийн Пакистанд Пакистаныг тусгаарлах Энэтхэг Пакистанаас илүү ашиг олдог сургалтын сайжирсан Англи хэлээр нэвтрүүлэг байгууллагууд Хэлэлцүүлгийн Пакистаны ардчилал хийдэг хэвлэл боловсруулах зөрчил/боломж цэргийнхэн /радикал мэдээллийн хэрэгслүүд нь оролтын тавцан үзэлтнүүдийн гарт Хятад-Пакистаны холбоос А (нийтэлдэг) цэг мөн Энэтхэг OBOR-т Энх тайвнаас ашиг хүртэгсэд илүү аюулгүй байдлын төлөө эдийн засгийн хамтын ажиллагаа Боллибүүд Пакситаны зах зээлХэтрүүлэн үнэлэх элсэх хэрэгтэй Пакистантай CPEC Хятадын газар нутгийн бүрэн бүтэн Пакистанаас хальж бүс нутгийг бүхэлд нь харах соёлын арга хэмжээг үл тоомсорлох хориглох хамтран ажиллах Хувийн сектор байдлын төлөө(Пак биш) шинэ эвслүүд Эдийн засгийн хамтын ажиллагааг Ядууралтай дайн өргөжүүлэхийн төлөө аюулгүй зарлах анхаарлаа Аюулгүй байдлын байдлыг бэхжүүлэх сарниулахгүй байх Стратегийн дайсан заналхийлэл Нухацтай асуудал гэмт хэрэг хэцүү хөрш тохиолдолын түнш Засгийн газар Энэтхэг Пакистаны аюулгүй байдлыг Пакистан Кашмирт Пакистан ганхуулах хошуу нэмж байна Бангладешийн сонирхолтой Хэвлэл Цэрэг Пакистан алан хядлагын золиос, Энэтхэг эсэргүүцэлд орлогчийн асуудлаар өшөө авч байна. мэдээллийн дүрээр оролцож байна. Урт хугацааны хэрэгслүүд өөр Спонсорууд шийдэл хувилбарууд терроризмыг дэмжиж дотоод бодлогын ярих Улс төрийн байна эсэргүүцэх санал зөрөлдөөнтөй байдалтай нүүр тулж Шинээр хүчний төв Энэтхэгийг дэмжих нь/ ичгүүртэй хэрэг“үндэсний -Энэтхэгийн үйл ажиллагааны сул дамжуулан үзлийн эсрэг”/ талуудыг тодотгож өгдөг Энэтхэг CPEC-ийг саатуулахыг оролдож байна Цэргийн хүчээр шийдэх/ Пакистаны транс түрэмгийлэл олон улсын тавцан дээр гарлаа дипломатын арга замаар шийдвэрлэх Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хурцадмал байдлыг дэвэргэж Хятадын орлогч байна. /өрсөлдөгч үндсэрхэг үзэл/ Алан хядлагтай алан Нийгмийн сүлжээ хядлагаар тэмцэх Пакситанд мэдрүүлэх ёстой эдийн засгийн арга Телевиз/Үндэсний хэлээр хэвлэн нийтэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэмжээнүүдээр өшөө авах сунжруулах Ярвигтай хөрш Пакистаныг тусгаарлах Цэргүүд үхэхээс өөр аргагүй байдалд байхад солилцоог зогсоох шийтгэх сулруулах мохоох Сүйтгэл Найз 34 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ санаануудаас сонголт хийхдээ аюулгүй байдлын аппаратуудаас зөвшөөрөл авах, жишээлбэл виз авах ёстой төслүүдийг жагсаалтаас хассан. Энэтхэгийн талбарын дүн шинжилгээгээр Пакистаныг гутаасан, гүтгэсэн агуулгыг хэн нь илүү сайн түгээх вэ? гэдэг номинацаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хоорондоо өрсөлддөг нь тогтоогдсон байна. Энэ үзэгдлийг өрсөлдөгч патриотизм” гэж нэрлэдэг. Актёруудын улс төрийн үйл ажиллагаанд Пакистаны эсрэг баримталж буй байр сууриа чангатгах хандлага ажиглагдаж байгаа нь үүнийг давхар нотолж байна. Илүү гүнзгийрээд байгаа мэт харагдаж буй Пакистан-Хятадын хамтын ажиллагаанд хариу барихын тулд Шинэ Дели Хятад-Пакистаны эдийн засгийн коридорыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Пакистаны гадаад бодлогын талбарын дүн шинжилгээнээс Энэтхэг Пакистаны эсрэг алан хядлагыг дэмждэг байж болзошгүй гэдэг хардлага газар авч байгааг харж болохоор байна. Энэтхэг СРЕС-оор шалтаглах гэж байна гэдэг цуу яриа олны дунд ихээхэн анхаарал татаж байна. Хэлэлцүүлгийн платформыг байршуулах Хэдийгээр Энэтхэг-Пакистаны харилцааны өнөөгийн байдал тааруу байгаа ч хоёр орны сүүлийн хориод жилийн хөгжлийг бүхэлд нь авч үзвэл итгэл найдвар төрүүлэх зүйлс бас байна. Харилцааны байдал хурдан хугацаанд дахин сайнаар эргэх боломжтой. 2019 онд болох Пакистан болон Энэтхэгийн сонгуулиудын дараагаар улс төрийн уур амьсгал өөрчлөгдвөл хоёр орон ойртох боломж гарч ирэх талтай. Гэхдээ тохиолдлын цонх хэр удаан нээлттэй байх нь тодорхойгүй. Иймээс энэ боломжийг цаг алдалгүй дээд зэргээр ашиглахын тулд болж өгвөл өнөөдрөөс тандалтын төслүүдийн дизайныг шууд хэрэгжүүлэхэд бэлэн хэмжээнд боловсруулсан байх ёстой бөгөөд тохироо бүрдмэгц шууд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Гурван дугуйлан“Маргаж хэлэлцэж байгаад ч болтугай эвээ олохоос аргагүй хэцүүтэй хөрш” гэдэг шинэ аман ярианы эргэн тойронд ам дамжуулан тараах яриаг боловсруулах ёстой гэдэг дээр санал нэгдэв. Зураг 14: Пакистаны дотоод бодлогын тайлбар 2017 оны 5 сарын байдлаар Эвлэрэх Дайсан Хэвлэл мэдээлэл хурцадмал байдлыг дэвэргэж байна Шовинизмын хурим Энх тайвны төлөө Бүс нутгийн хамтын худалдаа ажиллагааны төлөөх өмнөд хамтын азийн нэгдлээр дамжуулан ажиллагаа Нууц дипломатыг хамтын ажиллагааг сайжруулах хүлээн зөвшөөрч болох юм хичээх хэрэгтэй Засгийн газар Энх тайвны идэвхтнүүд Хэлэлцүүлгийн платформ Хувийн сектор боловсруулах АНУ-ын хяналт Энэтхэг, Афганистан Энэтхэг эдийн засгийн хувьд Пакистаныг хохироож байна. Англи хэлээр нэвтрүүлдэг (нийтэлдэг) Нэгдлүүд Худал заналхийллийг үл ойшоо Зөвхөн үндэсний асуудалд төвлөр үл ойшоох Энэтхэгийн заналхийлэл Пакистаны эрх мэдлийн төвүүдийг хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэтрүүлж байна. Статус-квог хэвээр нь хадгалэнх тайвны төлөө тэмцэгчдийг урвагчид гэж танилцуулах Энэтхэг нь Пакистаны аман яринд хамгийн ноцтой асуудал боловч давамгайлдаггүй. Стратегийн дайсан Аюулгүй байдлын заналхийлэл Нухацтай асуудал гэмт хэрэг хэцүү хөрш тохиолдолын түнш Пакистанд алан хядлагын золиос болж байна. Урду хэвлэл Энэтхэг маргаанд төлөөлөн мэдээлэл оролцож байна. (Хэвлэмэл хэвлэл) Энэтхэг Кашмирын байдлыг хүндрүүлэхийг оролдож байна Энэтхэг Пакистанд алан хядлагыг дэмжиж байна. Энэтхэг Пакистаны аюулгүй байдлыг хэврэгшүүлэхийг санаархаж байна. Улс төрийн хүчний төв Энэтхэгт хэт барууны үзлийн нөлөө нэмэгдэж байна. Батлан хамгаалах Телевиз/хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дотоод бодлогын санал зөрөлдөөнийг онцолж Энэтхэгийн үйл ажиллагааны сул талыг онцолж байна. Цэрэгжсэн бүлгүүд сунжруулах шийтгэх сулруулах мохоох Найз Сүйтгэл 35 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Тандалтын төслүүд Дээрх гурван дугуйлан(2017 оны 5-р сарын байдлаар) тандалтын гурван төслийн дизайныг хэрэгжүүлэхэд бэлэн хэмжээнд боловсруулаад байна. Хэвлэл мэдээллийн нэгдсэн зах зээл Хөрш орны хэвлэл мэдээллийн зах зээл шууд хил залгаж буй хөрш орноо гутаах, гүтгэх арилжааны загвар дээр суурилан үйл ажиллагаа явуулж буй нөхцөлд хоёр талын шийдвэр гаргагчдын ойртохын төлөө үйл ажиллагаа явуулах орон зай маш хязгаарлагдмал болдог.“Хэвлэл мэдээллийн нэгдсэн зах зээл” нэртэй тандалтын төсөл нь хөрш орны хэвлэл мэдээллийн компаниудыг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэх зорилготой. Ингэснээр тэд арилжаанаас ашиг олохын тулд шовинизмыг бууруулах хэрэгтэй болно. Төслийн концептын хүчтэй тал нь компаниудын арилжаанаас ашиг олох сонирхлыг соёлд эргэлт авчрах нэг элементтэй холбож өгсөнд байгаа юм. Нөгөө талынхаа соёлын нэвтрүүлгүүдийг үзэх болсноор нөгөө талыг мэдрэх мэдрэмж нь өөрчлөгдөх болно. Нэгдсэн цахилгаан сүлжээнд холбогдох Энэтхэг ба Пакистан олон жилийн өмнөөс цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээ байгуулах асуудлаар хэлэлцээр хийж байна. Өнөөдрийн байдлаар Пакистанд цахилгааны хэрэгцээ байхад Энэтхэг улс дотоодынхоо хэрэгцээнээс давсан цахилгаан үйлдвэрлэдэг. Хоёр улсын цахилгаан хангамжийн сүлжээг хооронд нь холбох техникийн шийдэл бэлэн, борлуулалтаас нь асар өндөр ашиг олох боломжтой. Аюулгүй байдалд тооцоолоогүй эрсдэл учруулахгүйн тулд инкубаторууд эхнээс нь борлуулах эрчим хүчний хэмжээг хязгаарлахаар төлөвлөж байна. Улс төрийн уур амьсгал сайжрах нөхцөлд хурдан хугацаанд сүлжээг өргөтгөхөд асуудал байхгүй. Зэвүүн фестиваль Энэтхэг, Пакистан гүрнүүд нь хоёулаа байхдаа хэрэлдээд байдаг ч гуравдагч тал гараад ирвэл хоёулаа нийлээд гуравдагчийн эсрэг хэрэлддэг нийтлэг соёлтой орнууд. Хөрш орнууд хоол, хөгжим, спорт, уран зохиол төвтэй соёлтой. Хоёр орны дуу хөгжмийн хамтлагууд хөрш орондоо үнэнч фенүүдтэй байдаг. Зэвүүн фестиваль нэртэй тандалтын төсөл нь соёлын энэ нийтлэг байдлаас гарч болох бүх нөөцийг шавхан ашиглах зорилготой. Телевизээр дамжуулах хөгжмийн фестиваль“нөгөө талаа өөрөөр хардаг болно” гэдгийг харуулах зорилготой. Виз олгоогүйн улмаас гэх мэт шалтгааны улмаас хөгжмийн фестивалийг нураахгүйн тулд фестивалийг эхний удаад гуравдагч оронд хийхээр төлөвлөсөн аж. 36 Үгсийн толь бичиг УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Нийгмийн дунд хийсвэрээр тогтоосон сэтгэлгээний логик хүрээ Дискурсууд нь тухайн цаг үед юу болоод байгааг, юу хийх ёстойг тайлбарладаг нийгмийн дунд хийсвэрээр төсөөлсөн үнэлгээний хүрээ юм. Уг логик хүрээлэл нь хэл ба эргэцүүлэл бодролоороо дамжуулан тодорхой бүтцийг бий болгодог учраас бидний бусадтай болон нийгэмтэй харилцах харьцааг тодорхой хэлбэрт оруулж хэлбэршүүлж байдаг. Нийгмийн дунд байгуулсан, сэтгэлгээ, логик үнэлгээний хүрээ нь юу зөв, юу буруу болохыг зааж өгдөг тул олон нийтэд юуг хэлж болох, эс болох болон юуг хийж болох юуг эс хийж болох талаар нүдэнд үл үзэгдэгч дүрэм журмуудыг тогтоодог. Ийнхүү хүмүүсийн харьцаа, биеэ авч явах байдалд нөлөөлж байдаг тул уг сэтгэлгээний логик хүрээ нь эрх мэдлийн нэгэн эх үүсвэр болдог. Хэлэлцүүлгийн нийгэмлэг Үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзэл, ирээдүйг харах алсын хараа, түүхэн дүгнэлт, домог, амлалтуудаа хуваалцдаг хүмүүсийн бүлгийг хэлэлцүүлгийн нийгэмлэг гэнэ. Хэлэлцүүлгийн нийгэмлэг нь ямар асуудлуудыг үндсэн асуудал гэж үзэх бэ? Эдгээр үндсэн асуудлуудыг хэрхэн ухаалгаар шийдвэрлэх бэ? гэдэг дээр санал нэгддэг. Хэлэлцүүлгийн манлайлал Олон тооны хэлэлцүүлгийн нийгэмлэгүүд “Тухайн цаг үед чухам юу болоод байна? Юу хийх ёстой бэ?” гэдэг асуултад зөв тайлбар өгөхийн төлөө өрсөлдөж байдаг. Аль нэг хэлэлцүүлгийн хүрээнээс өгсөн тайлбар дийлэнх олонхоос“зөв”,“ухаалаг” эсвэл тэр ч байтугай“үнэн” гэдэг үнэлэлт авч байвал тухайн хэлэлцүүлгийн нийгэмлэг хэлэлцүүлгийн орчинд манлайлагчийн байр сууринд хүрсний баталгаа болдог. Манлайлагчийн байр сууринд хүрсэн хэлэлцүүлгийн нийгэмлэг бусад хүрээний хариултыг“буруу”, ухаалаг бус”, “хэт радмкал” гэдэг үнэлэлт өгч олон нийтийн хэлэлцүүлгийн орчноос хасах, зайлуулах эрх мэдэлд хүрдэг. Хэлэлцүүлгийн орчинд олж авсан эрх мэдэл нь улс төр, нийгэм, эдийн засгийн эрх мэдэлтэй нягт сүлжилдсэн байдаг. Нийгэмд хэлэлцүүлгийн сэтгэлгээний логик хүрээг байгуулдаг байгууллагууд(жишээлбэл шинжлэх ухаан), уг хүрээнүүдээс өгсөн хариултыг түгээдэг сувгуудад(жишээлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд) хяналт тавихгүйгээр хэлэлцүүлгийн орчинд манлайлагчийн байр сууринд очиход бэрхшээлтэй. Бидний статус кво гэж нэрлээд байгаа харьцаа нь нийгэмд тогтоосон сэтгэлгээ ба логикийн хийсвэр хүрээ, актёрууд, байгууллагуудын манлайлагчдын блок буюу эвсэл бөгөөд уг эвсэл нь нийгмийн эрх мэдлийн харилцаануудын суурь, нөхөн үйлдвэрлэлийн эх үүсвэр болж байдаг. Хэлэлцүүлгийн орчин Хэлэлцүүлгийн орчин нь олон нийтийн бүх хэлэлцүүлгийн нийлбэр юм. Хэлэлцүүлгийг координатын хавтгай дээр байршуулсан зураг дээр(хэлэлцүүлгийн газрын зураг) эхний ээлжид бүх хэлэлцүүлгийг бүгдийг нь“үнэн” эсвэл“зөв” гэж үздэг. Харин бодит байдал дээр зарим хэлэлцүүлэг олны анхаарлын төвд орж чаддаг бол зарим нь олны анхаарлыг татаж чаддаггүй, хоорондоо ялгаатай байдаг. Хэлэлцүүлгүүдийн нөлөөллийн хүчийг ойлгохын тулд актёруудын хүчний харьцангуй харьцааг зураг дээр мөн буулгах ёстой болно. Хэлэлцүүлгүүд, актёрууд, байгууллагуудын нийлбэрийг бид“бодлогын талбар” гэж нэрлэдэг. Хэлэлцүүлгийн давхаргууд Хэлэлцүүлгүүдийг бид дөрвөн давхаргад хувааж болно. Гадаргуу буюу өнгөн давхарга дээр бодлогын хэлэлцүүлэг нь тодорхой асуудалд хэрхэн хандвал зохилтой бэ? гэдгийг тайлбарлана. Парадигмын хэлэлцүүлэг нийгмийн тодорхой секторт стандарт шийдлүүдийг санал болгодог. Хөгжлийн тухай ам дамжсан яриагаар нийгэм бүхэлдээ аль зүгт хөдөлбөл зүйтэй бэ? гэдгийг тайлбарлана. Хамгийн доод талын давхарга дээр явагдах метафизикийн хэлэлцүүлэг бидний дэлхийг харах өнцөг ба хүний төрөлх зан чанарыг тусгаж байдаг. 37 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Элитүүдийн шүүлтүүрийн хөөс Шүүлтүүрийн хөөс гэдэг ойлголтыг ихэнх тохиолдолд нийгмийн сүлжээтэй холбоотой хэрэглэдэг. Нийгмийн сүлжээн дэх шүүлтүүрийн хөөс буюу шүүлтүүр нь нийгмийн сүлжээ нь бидний үнэлэмж ба ертөнцийг үзэх үзэлд нийцсэн мэдээллүүдийг нэвтрүүлдэг бусдыг нь хаадаг гэсэн санаанаас үүдэлтэй ойлголт юм. Бид өдөр тутмынхаа амьдралд нийгэм болон соёлын ижил төстэй үзэл баримталдаг хүмүүсийн амьдралын ертөнцөөр чиг баримжаа авдаг. Ямар нөхцөлд асуудал үүсэх бэ? гэвэл мэргэжилтнүүдийн бүлэг, нийслэл хотын өндөр боловсролтой элитүүд хөдөө орон нутгийн эсвэл нийгмийн доод давхаргынхны дунд явагдаж буй хэлэлцүүлгийг огт мэддэггүй бол асуудал үүснэ. Бодлогын зөвлөмжүүд нь орон нутгийн бодит байдалтай авцалдахгүй, бодлогын талбарын алаг цоог дүн шинжилгээн дээр суурилна гэсэн үг. Тандалтын төслүүд Тандалтын төслүүд нь тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулсан, техникийн шийдэл нь бэлэн, хэрэгжилтийн хувьд тогтвортой, улс төрийн хувьд хэрэгжих боломжтой, араас нь залгуулан хэрэгжүүлэх төслүүдийн эхлэлийн цэгүүдийг багтаасан тодорхой төслүүд юм. Тандалтын төслүүд нь илүү сайхан ирээдүйд хүргэх алсын харааг хэрэгжүүлэх урт замын эхлэл буюу эхний алхам юм. Үйлчлэлийг урт хугацаанд үр дүнг нь үзэхийн тулд тандалтын төслүүдийн хэмжээ, үйлчлэх хүрээг анхнаасаа тодорхойлох ёстой. Харилцааны хувьд тандалтын төслүүд хүрэхийг эрмэлзэж буй алсын харааг бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нотлох хөдөлшгүй баталгаатай байх ёстой. Нийгмийн хувьд нөлөө бүхий холбоотныхоо итгэлийг олох, цаашдаа зөвхөн төслийн хүрээнд биш төслийн дараагаар хамтран ажиллахад шаардагдах итгэлийг бүрдүүлэх ёстой. Ам дамжуулан тараах ярианы хүрээ Ам дамжуулан тараах ярианы хүрээ нь юмсыг бүхэлд нь том зургаар нь зурдаг. Ам дамжуулан тараах яриагаар тухайн нийгэм хаанаас үүсэлтэй, хаашаа, ямар чиглэлд хөгжих бэ? гэдэг талаар хүүрнэдэг. Ам дамжуулан тараах ярианы хүрээ учир шалтгааныг асууж үнэлэмж, нормыг ишлэл болгон чиг хандлага ба бүтцүүдийг тодорхойлдог. Ам дамжуулан тараах яриа баримт нотолгоог сэтгэл хөдлөлийн хувьд нээлттэй болгож зөв ба бурууг хооронд ялгаж өгдөг. Шинэчлэлд хөтлөх ам дамжуулан тараах яриа Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтөд хөтлөх ам дамжсан яриагаар дамжуулан(change narrative) аль болохоор олон тооны нийгмийн бүлгүүдэд бид ч бас үүний төлөө байна гэдэг сэтгэгдэл төрүүлэхээр илүү сайхан ирээдүйг тодорхойлдог. Ингэснээр уг ам дамжсан ярианы хүрээнүүд өөр өөр ашиг сонирхолтой актёрууд яг одоо, чухам энд нэг дор цугларах боломжтой платформын үүрэг гүйцэтгэдэг. Үзэл суртлын хаалт тавигчдыг нэгэн адил төслийн хэрэгжилтэд татан оролцуулж чадсан нөхцөлд парадигмын шилжилт явагддаг. Хүчтэй нөлөө үзүүлэх хүчний төвийг өөрчлөх шинэчлэлийн тухай ам дамжуулан тараах яриа сэтгэл хөдлөл, бодит баримт нотолгоо,, норматив бүртгэлийг агуулсан байх ёстой. Заналхийлэл:“Хэрвээ юу ч өөрчлөгдөхгүй энэ хэвээрээ яваад байвал ямар заналхийлэл тулгарах бэ?”, итгэл найдвар төрүүлэх:“Илүү сайхан ирээдүйд хүргэх алсын хараа”, ямар боломжууд нээгдэх бэ?“ аль нэг алсын харааг хэрэгжүүлэх түр зуурын цонх нээгдэх буюу тохироо бүрдүүлэх бэ” бүтцийн ямар хандлага түр зуурын цонх нээх бэ?, итгэл найдвар төрүүлэх“бид өмнө нь нэг удаа чадсан юм чинь өнөөдөр ч бас чадах болно гэдэг итгэл төрүүлнэ”, ёс зүйд захирагдах байдал“одоо хийх гээд байгаагаа яагаад хийх ёстой гэж? Ямар учраас хийх гээд байгаа зүйл маань зөв гэж?” Байгалиасаа өмнө үеийн тэмцэгчид Байгалаасаа өмнөх үеийн тэмцэгчид гэдэг нь“Хэдийн итгэл үнэмшилтэй болчихсон” холбоотнууд чинь тандалтын төслүүдийг эхлэнгүүт дэмжих хүсэлтэй, дэмжихэд бэлэн холбоотнуудыг чинь хэлнэ. Парадигмын хүрээ Парадигмын хүрээн дотор“Ямар үндсэн асуудал байна? Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?” гэдгийг тодорхойлдог. Парадигмын орчинд ноёлж буй парадигмаас нийгмийн бүх актёрууд чиг баримжаа авдаг тул луужингийн үүрэг гүйцэтгэдэг. Шийдвэр гаргагчдын хувьд ноёлогч парадигма нь стандарт асуудлуудыг шийдэх стандарт шийдлүүдийг санал болгодог нэг төрлийн гарын авлага нь болдог. Бодлогын талбар Бодлогын талбар нь өөр хоорондоо сэтгэлгээний логик, хийсвэр хүрээ, хүчирхэг байдал, байр 38 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ суурь, харилцан дэнсэлж байдаг актёрууд, байгууллагуудаар тодорхойлогддог. Энэхүү тоглоомын талбар дээр нийгмийн эсвэл аль нэг секторын хэлэлцүүлэг ба мэтгэлцээн өрнөж байдаг. Иймээс бодлогын талбарыг зөрчлийн үндсэн шугамын дагуу байршуулан бүтцэд оруулсан координатын хавтгай дээр байршуулах боломжтой. Бодлогын хүрээлэл Бодлогын хүрээлэл нь улс төрийн харилцаа холбооны үйлчлэлийг хүчтэй болгохын тулд бидний уураг тархитай төстэй арга хэлбэрээр ажилладаг. Ямар нэг үгийг чихээрээ сонсмогц бидний тархинд нэг үнэлгээний хүрээ идэвхэждэг. Зөв түгээгчдийг ашигласнаар тодорхой зорилгын дор сэтгэл хөдлөл, холбоос сэргэж байдаг. Улс төрийн хийсвэр зорилтууд ба үнэлэмжүүдийг зөвхөн үнэлгээний хүрээлэлд дунд өлгийдөн дамжуулах боломжтой болдог. Иймээс бодлогын хүрээ тогтоох нь улс төрийн харилцааны нэгэн чухал хэрэгсэл юм. Улс төрийн хүчний төв Сэтгэлгээний логик болон хийсвэр хүрээ ба актёруудыг тэгш эрхтэйгээр зэрэгцүүлэн дүрслэх нь оролцогчдод тэдний байр суурь харьцангуй юм шүү гэдгийг нүднийх нь өмнө харуулахад тустай. Бодит байдал дээр зарим хүрээ бусдаасаа илүү олны анхаарлын төвд орж чаддаг бол зарим нь чаддаггүй. Зарим актёруудын мэдэлд илүү их эрх мэдлийн нөөц байдал бол заримд нь байдаггүй. Шийдвэр гаргагчдын үйл ажиллагаагаа явуулах орон зайг илүү сайн таамаглахын тулд эрх мэдлийн коридорт сэтгэлгээний ямар хүрээ давамгайлж байгааг мэдэх нь маш чухал. Улс төрийн хүчний төв нь эрх мэдлийн бодит харьцааг нүдэнд харагдтал дүрсжүүлэхэд ашигладаг нэгэн хэрэгсэл юм. Улс төрийн хүчний төв нь мөн дүн шинжилгээ хийгдэж буй цаг үед шийдвэр гаргагч элитүүд ямар парадигмаг удирдлага болгож буйг харуулдаг. Энэхүү дүн шинжилгээний алхамд шийдвэр гаргагчдын арын өрөөнд байдаг ч тэдний нүд чих нь болдог, олны өмнө санал бодлоо илэрхийлдэггүй эсвэл тун ховорхон илэрхийлдэг актёруудыг дүн шинжилгээндээ оруулдаг. Актёруудын уран цэцэн илтгэлүүд ба урам зоригийг хөглөж байдаг бодит сэдлүүд хоёрыг хооронд нь ялгаж салгахын тулд тэдний гаргасан шийдвэрүүдийг ч(хуулиуд, хөрөнгө оруулалт, гэрээ гэх мэт) мөн дүн шинжилгээндээ хамруулдаг. Улс төрийн эдийн засгийн талстжилт үүсэх эхлэлийн цэг нь болох улс төрийн хүчний төв нь актёрууд хоорондын тэмцлийн үр дүнд хүчний харьцаа өөрчлөгдөхийн хэрээр бодлогын талбар дээр байнгын хөдөлгөөнд байдаг цэг гэж тодорхойлж болох юм. Үнэлгээний хүрээ Хүний уураг тархи мэдрэхүйн эрхтнүүдээр дамжин тархинд ирсэн урсгалуудыг хүлээн авахдаа тухайн мэдрэхүйн эрхтний дүгнэлтийн хүрээнүүдэд ангилдаг. Үнэлгээний зарим хүрээ нь төрөлхийн байдаг бол заримыг нь хожуу олж авдаг, суралцсан хүрээ байдаг. Амьдралынхаа туршид хуримтлуулсан суурь туршлага нь бид бүгдийг илэрхийлж байдаг. Жишээ нь: хүндийн хүч, бидний бие махбод эсвэл гэр бүл. Эдгээр үнэлгээний хүрээ нь бүх соёлын хүмүүст бүгдэд нь ойлгомжтой байх хэмжээнд түгээмэл байдаг. Үнэлгээний зарим хүрээг тогтооход хүн хожим суралцдаг учраас тухайн нэг соёлын онцлогт нийцсэн байдаг. Оюун ухааны үнэлгээний хүрээнүүдийн тусламжтайгаар бид эх хэлнийхээ дүрмийг тусгайлан суралцах шаардлагагүй, зөнгөөрөө суралцдаг. Энэ нь үнэлгээний хүрээ байхгүй байсан бол сонссон хүнд өөр хүний хэлсэн үг ойлгомжгүй байна гэсэн үг. Энэ нь сэтгэлгээний логик хүрээ бүрийн үндэс язгуур бүр дээр ямар нэгэн үнэлгээний хүрээ үргэлж байдаг гэсэн үг. Чухам ямар үнэлгээний хүрээ байх нь уг үнэлгээний хүрээг сонсогчид юу гэж тайлбарлаж байгаагаар тодорхойлогдоно. Түлхүүр фигурууд буюу чухал хүмүүс Чухал хүмүүс гэж тодорхой нөөцийг хяналтдаа байлгадаг актёрууд эсвэл байгууллагуудыг хэлнэ. Тандалтын аль нэг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шаардагдах бүх бүрэлдэхүүн хэсгүүд рүү нэвтэрч чаддаг байх хэрэгтэй болно. Иймээс чухал нөөцийг хяналтдаа байлгадаг бүх хүмүүсийг хэрэгжүүлэлтийн төлөөх эвсэлдээ татан оролцуулах ёстой гэсэн үг. Үр бойжих орчин буюу дугуйлангууд Дугуйлангууд нь улс төрийн хүчний төвийг шилжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгүүд юм. Инкубаторууд ба туршлагатай улс төрчдийн peer бүлгүүдийн хийх ажлыг хувааж өгвөл 39 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ илүү тустай. Инкубаторууд шинэчлэлд хөтлөх ам дамжуулан тараах яриа болон тандалтын төслүүдийн төслийг боловсруулдаг. Харин peer бүлгүүд өөрсдийн туршлагаас хуваалцаж тандалтын төслүүдийн хэрэгжилтийг дэмждэг. Нэг үйл хэргийн төлөө санал нэгдсэн холбоотнууд юм. Сонирхлыг нь зөв өдөөж чадвал хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа хүмүүсийг тандалтын төслүүдийн хэрэгжилтийг дэмжих нэг үйл хэргийн төлөө санал нэгдсэн холбоотноо болгож болно. Улс төрийн хүчний төвийг шилжүүлэхийн төлөөх холбоотнууд Статус-квогоос бид л хамгийн ихээр хожиж байна гэж үздэг хүмүүс буюу хожигчид гэж өөрсдийгөө үздэг хүмүүс төслийн эхний шатанд хаалт тавигчдын байр сууринд шилждэг. Харин үнэлгээний хүрээнд хаалт тавигчдын ашиг сонирхлыг оруулан тогтоож чадвал тэднийг ч холбоотноо болгож болно. Парадигмын сэтгэлгээний хийсвэр хүрээг эхний нэг удаа шилжүүлээд авсан нөхцөлд өмнө нь хаалт тавигчдын байр суурин дээр байсан хүмүүс хүчний төвийг шилжүүлэхийн төлөөх үйл хэргийн холбоотнууд болж тандалтын төслийн хэрэгжилт дээр хамтран ажилладаг. Үнэний ертөнц Бидний дийлэнх нь: бид энэ үйл хэргийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа, яагаад гэвэл энэ ирээдүйд хүргэх хамгийн зөв, магадгүй цорын ганц зам гэж боддог. Энэ нь бидний итгэл үнэмшилд ч нэгэн адил тусгалаа олж“яг одоо болоод байгаа зүйл бол хийгдэх ёстой зүйл” гэдэгт итгэлтэй байдаг. Эрүүл саруул итгэлтэй байдал нь зөвхөн өөрийн хэмжүүрээр тогтоосон шударга ёс болоод хувирчихвал Жишээ нь:“миний бодол бол цорын ганц туйлын үнэн” бусад бүх хүмүүсийн бодол буруу, эсвэл моралгүй гэж няцаагаад байвал асуудалд орж эхэлдэг. Бусад хүмүүс бас моралын үнэлэмжийн төсөөлөлтэй байдаг, түүнийхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ойлгох чадваргүй байдал нь нөхцөлийг улам хүндрүүлж итгэмжлэгдсэн, хамгийн ойрын хүрээнээс гадуур эвслүүд, актёрууд байгуулахад хүндрэлтэй болдог. 40 УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТӨВИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ Ашигласан номын жагсаалт Браун Тим (2009 он) Дизайны өөрчлөлт. Байгууллагууд ба инновацийн шинэ сэдлийн шилжилтийн дизайны сэтгэлгээ. Харпер бизнес, Нью Йорк Brown Tim (2009) Change by Desogn. How Design Thinking Tranforms Organizations and Inspires Innovation.Harper Business, New York Ардчиллын сэтгэлгээний бүтээл.(2014 он) Хэл, Эрх мэдэл, Улс төр. Бодлогын сэтгэлгээний хийсвэр хүрээг ойлгох, жолоодох, Кампус хэвлэлийн газар, Берлин хот Denkwerk Demokratie (2014): Sprache, Macht, Politik, Politische Diskurse verstehen, führen, Campus Verlag, Berlin Грин, Жон, Яан Ротман ба Ёохен Шот (2010 он), Тогтвортой хөгжил рүү шилжих Хүчний харьцааг өөрчлөх урт хугацааны судалгааны шинэ удирдамж Лондон хот Grin, John, Jan Rotman and Johan Schot (2010): Transitions to Sustainable Development. New Disrection in the Study of Long Term Transformative Change, London Кахане, Адам (2012 он): Хүчний харьцааг өөрчлөх сценарийн төлөвлөлт: Ирээдүйг өөрчлөхийн төлөө хамтраад ажилла. Беретт-Коелер Kahane, Adam (2012): Transformative Scenario Planning: Working Together to Change the Future, Berett-Koehler Лакофф, Жорж ба Елизабет Беелинг /2012 он/: Жижиг цэнхэр ном. Ардчилсан сэтгэлгээ ба ярианы суурь удирдамж, Чөлөөт хэвлэл. Нью Йорк. Lakoff, George and Elisabeth Wehling (2012): The Little Blue Book. The Essential Guide to Thinking and Talking Democratic. Free Press, New York. Lakoff, George (2014) Don’t Think of an Elephant.Know your Values and Frame the Debate. Chelsea Green, New York Лакофф, Жорж /2014 он/ Зааны тухай бүү бод. Харин өөрийнхөө үнэлэмжийг таньсны үндсэн дээр хэлэлцүүлгийг үнэлэмжийнхээ хүрээнд өрнүүлээрэй. Челсеа Грийн, Нью Йорк Scoones, Ian, Melissa Leach, and Peter Newell (eds)(2015): The Politics of Green Tranformations. Pathways to Sustainability, Routledge, New York. Скоонес, Иан, Мелисса Лийч ба Петер Небелл (2015 он): Ногоон шилжилтийн бодлого. Тогтвортой байдалд хүргэх хөгжлийн замнал. Роутледж, Нью Йорк Зоммер, Бернд ба Харалд Велзер (2017 он): Шилжилтийн дизайн. Ирээдүйд чадамжтай хэвээр байх шинэчлэлд хөтлөх замууд, Эком, Мюнхен хот Sommer, Bernd and Harald Welzer (2017) Transformationdesign.Wege in eine zukunfsfähige Moderne. Oekom, München Беелинг,Елизабет (2016) Улс төрийн сэтгэлгээний логик хүрээ тогтоох, Улс үндэстнийг хэрхэн өөрийнхөө сэтгэлгээнд итгэж итгэлээсээ улс төр хийдэг бэ? Wehling, Elisabeth (2016): Politisches Framing. Wie eine Nation sich ihr Denken einredet – und daraus Politik macht.Halem, Köln. Бестень Дреү (2007 он), Улс төрийн уураг тархи. Улс үндэстний хувь заяа шийдэгдэхэд сэтгэл хөдлөлийн гүйцэтгэх үүрэг. Олон нийтийн явдал Westen, Drew (2007): The Political Brain, The Role of Emotion in Deciding the Fate of the Nation. Public Affairs 41 Зохиогчийн тухай Импрессум Марк Саксер нь Берлин хотноо ФридрихЭбертийн сангийн Ази, Номхон далайн рефератын даргаар ажилладаг. Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Улаанбаатар хот, 2019 он Агуулгын хариуцлагыг: Др. Нийлс Хегевиш ФЭС-ийн суурин төлөөлөгч Über den Autor Утас:+976 11 312-892 Факс:+976 11 312-889 Вэб сайт: http//www.fes-mongolia.org Холбоо барих хаяг: info@fes-mongolia.org Impressum Marc Saxer leitet das Referat Asien und Pazifik der Friedrich- Friedrich-Ebert-Stiftung| Referat Asien und Pazifik Ebert-Stiftung in Berlin. Энэхүү хэвлэлд нийтлэгдсэн үзэл бодол нь ФЭСгийн үзэл бодолтой заавал нийцэж байх албагүй. ФЭС-гаас эрхлэн Hiroshimastr. 17| 10785 Berlin| Deutschland гаргасан хэвлэгдмэл Verantwortlich: материалыг ФЭС-гаас Mar б c и Sa ч xe г r, э L э ei р ter, Ref з er ө at в A ш sien ө u ө nd р P ө az л ifik авалгүйгээр арилжааны зориулалтаар ашиглахыг Tel.:+49-30-26935-7450| Fax:+49-30-26935- 925 0 зөвшөөрөхгүй. http://www.fes.de/asien Bestellungen/ Kontakt: Katharina.Groene@fes.de Eine gewerbliche Nutzung der von der Friedrich-Ebert-Stiftung (FES) herausgegebenen Medien ist ohne schriftliche Zustimmung durch die FES nicht gestattet. Хүчний төвийг шилжүүлэх өөрчлөлтийг хийх энэхүү аргачлалыг Энэтхэг, Пакистан, Тайландад амжилттай хэрэгжүүлсэн. Практикт нэвтрүүлэх удирдамж нэртэй дахин сайжруулсан энэ хувилбар нь аргачлалыг практикт нэвтрүүлэхэд ашиглах ойлгоход хялбар гарын авлага юм. TCM wurde erfolgreich in Indien, Pakistan und Thailand eingesetzt. Die überarbeitete Version der praktischen Anleitung soll Praktikern eine leicht verständliche Einführung in die Methode geben. www.fes-mongolia.org Die in dieser Publikation zum Ausdruck gebrachten Ansichten sind nicht notwendigerweise die der Friedrich-Ebert-Stiftung. Diese Publikation wird auf Papier aus nachhaltiger Forstwirtschaft gedruckt. ISBN 978-9919-9527-3-0 ISBN 978-3-96250-056-6