НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ 2 НИЙГМИЙН БАРИМЖААТАЙ ЭДИЙН ЗАСАГ Өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдал Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас эрхлэн гаргав. Улаанбаатар хот, 2019 он Редакци: Барбара Моуниер, Тодорхой бөгөөд ойлгомжтойХялбаршуулсан хэлний агентлаг Ёохен Даам, Нийгмийн ардчиллын академи Герман хэлнээс орчуулсан: ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн менежер Чогдонгийн Оюунгэрэл Хянан тохиолдуулсан: ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн менежер Бямбажавын Сарангуа Зурган чимэглэл: Дашнямын Балжидмаа Хэвлэлийн эх бэлтгэл ба өрөлт: Ёндонренчингийн Батболд Хэвлэлийн газар:“Эд Маркет“ хэвлэлийн үйлдвэр Холбоо барих хаяг: info@fes-mongolia.org Товч бөгөөд тодорхой цувралын энэ дэвтрийг Фридрих-Эбертийн сангаас эрхлэн гаргасан Эдийн засаг ба нийгмийн ардчилал 2-р дэвтэр дээр суурилан туурвив. Та энэ текстийг ашиг олох зорилгоор ашиглахыг хүсч байна уу? Тэгвэл та Фридрих-Эбертийн Сангаас бичгээр зөвшөөрөл аваарай. ISBN: 978-9919-9527-1-6 Тодорхой бөгөөд ойлгомжтой Хялбаршуулсан хэлний агентлаг Нийгмийн ардчилал-Товч бөгөөд тодорхой 2 НИЙГМИЙН БАРИМЖААТАЙ ЭДИЙН ЗАСАГ 4 АГУУЛГА Өмнөх үг 7 1-р бүлэг: Эдийн засаг гэж юу вэ? 10 1.1. Орчин үеийн эдийн засаг 11 1.2. Эдийн засгийн системүүд 12 1.3. Номын бүтэц 16 2-р бүлэг: Эдийн засгийн талаар эргэцүүлэхүй 18 2.1. Эдийн засгийн гурван чухал онол 20 2.2. Эдийн засгийн онолын үндсэн санаа 38 2.3. Өнөөдөр: Нийлүүлэлт ба эрэлтийн бодлого 40 3-р бүлэг Орчин үеийн эдийн засгийн системүүд 43 3.1. Капитализм ба ардчилал 44 3.2. Эдийн засгийн системүүд 48 3.3. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг 57 4-р бүлэг Нийгмийн ардчилалд юу чухал бэ? 59 4.1. Үнэт зүйлс 59 4.2. Өсөлт 63 4.3. Нийгмийн тэнцвэрт байдал 64 4.4. Тогтвортой байдал 66 4.5. Чанартай өсөлт: Өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдал 68 5 5-р бүлэг: Улс төрийн намууд ба тэдгээрийн эдийн засгийн бодлого 71 5.1. ГСДН 72 5.2. ХАХН 74 5.3. Холбоотон 90/Ногоонтнууд 76 5.4. Чөлөөт Ардчилсан Нам(ЧАН) 78 5.5. Зүүний Нам(ЗН) 80 5.5. Улс төрийн намуудын харьцуулалт 82 6-р бүлэг: Бусад орнуудын эдийн засаг 84 6.1. АНУ 86 6.2. Их Британи 88 6.3. Герман 90 6.4. Япон 92 6.5. Швед 94 7-р бүлэг: Ирээдүйн эдийн засгийн бодлого 97 7.1. Шинэ сэтгэлгээ 97 7.2. Даяаршил 98 7.3. Цаг уурын өөрчлөлт 102 7.3. Санхүүгийн зах зээлүүд 104 7.3. Эдийн засгийн дигиталчлал 106 Илүү ихийг мэдмээр байна уу? 109 6 ӨМНӨХ ҮГ Эдийн засаг бидний амьдралд их нөлөөтэй. Эдийн засгийн бодлого сайн байх юм бол бид зохист хөдөлмөрийн шаардлагыг хангасан, баталгаатай ажлын байрыг бий болгож чадна. Эдийн засгийн сайн бодлого бүх хүмүүсийг хангалуун амьдруулж чадна. Иймээс нийгмийн ардчиллын академиас эдийн засгийн бодлогыг сонирхон судлахыг хүсэгч бүх хүмүүст мэдээлэл болон курсийг санал болгодог. Та дэлхий ертөнцийг өнөөгийнхөөс нь илүү сайхан болгохыг хүсэж байна уу? Та сайн дурын үйл ажиллагаанд оролцдог уу? Эсвэл улс төрд идэвхтэй оролцоотой ажил эрхэлдэг үү? Академи таны асуултад хариулт өгч цаашид эргэцүүлэн бодох шинэ санал сэдлүүдийг өгөх болно. Хамгийн дөт зам Манай академийн Нийгмийн ардчилал-Товч бөгөөд тодорхой цуврал номууд таны өмнө нийгмийн ардчиллын үзэл санааны ертөнцөд нэвтрэх хамгийн дөт замыг нээж өгнө. Товч бөгөөд тодорхой цуврал номууд та бүхнийг улс төрийн бодлогын чухал сэдвүүдтэй танилцуулна. Социалдемократууд хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө байдаг. Товч текст, ойлгомжтой бөгөөд энгийн үг хэллэгээр улс төрийн бодлогын чухал сэдвүүдийг тайлбарлана. Энд та бүхэн уншихад ойлгомжтой суурь ойлголтууд болон улс төрийн өдөр тутмын амьдралын энгийн жишээнүүдтэй танилцана. 7 Эдийн засаг Товч бөгөөд тодорхой цувралын 2-р дэвтэр эдийн засгийн бодлоготой танилцуулна. Нийгмийн ардчилал эдийн засаг амжилттай байхын зэрэгцээ нийгмийн хариуцлагатай байх ёстой гэж үздэг. Түүнээс гадна эдийн засаг байгаль орчинд хохирол учруулдаг байж таарахгүй. Үүний тулд төр эдийн засагт ухаалаг эрх зүйн зохицуулалт, дүрэм журам тогтоож өгөх замаар үйл ажиллагааны ерөнхий хүрээг нь тогтоож өгөх ёстой. Ямар үзэл санаан дээр эдийн засгийн бодлого суурилдаг бэ? Нийгмийн ардчиллын амжилттай, нийгмийн хариуцлагатай эдийн засгийн бодлого улс төрийн бусад урсгалуудын эдийн засгийн бодлогоос юугаараа ялгаатай бэ? Ирээдүйд бидний өмнө тулгарах сорилтуудад нийгмийн ардчилал ямар хариултуудыг өгөх бэ? Эдгээр асуултуудын хариулт болон бусад олон зүйлийн талаар гарын авлага болох энэ номоос уншаарай. Энэ бол Болд, Уянга хоёр. Болд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд(МСҮТ) мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Болдод улс төр, нийгмийн талаар олон асуулт бий. Уянга нийгмийн ардчиллыг хэрэгжүүлэх үйлст идэвхтэй оролцдог. Уянга нийгмийн ардчилал гэж юу вэ? гэдгийг бусдад тайлбарлаж өгөх дуртай. 8 Өөрийнхөө улс төрийн замналыг тодорхойлох Манай академийн бэлэг тэмдэг бол луужин. Луужин бол далайн тээвэрт ашигладаг хэрэгсэл. Далайчид луужингийн тусламжтайгаар зорьсон зүгээ тодорхойлдог. Академи хүмүүст өөрийн улс төрийн замналыг тодорхойлоход нь туслахыг хүсдэг. Өөрийнхөө улс төрийн замналыг тодорхойлоход тань манай академийн цуврал номууд тус болвоос бид нэн баяртай байх болно. Улс төрийн төлөө оюун бодлоо чилээх, оролцох хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр улс төр чанаржиж байдаг. Нийгмийн ардчиллын академийн захирал Ёохен Даам Яагаад өдөр тутмын үг яриаг хэрэглэх ёстой гэж? Бид нийгмийн ардчилал гэж юуг хэлээд байгааг бүх хүмүүст ойлгуулахыг хүсдэг. Ийм ч учраас Товч бөгөөд Тодорхой номын цувралыг ойлгоход хялбар, энгийн хэлээр бичсэн. 9 1 ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЮУ ВЭ? Эдийн засаг гэж чухам юуг хэлээд байна? Эдийн засаг гэдэг үг олон салаа утгатай. Хүмүүсийн хоолоо идэж, шар айргаа уудаг газрууд, шар айрагны паб, гудамжны буланд байдаг жижигхэн зочид буудлыг ч заримдаа эдийн засаг гэж ойлгодог. Харин энэ номд бид микро эдийн засгийг судлахгүй. Тэгвэл эдийн засаг гэж хэнийг хэлээд байна? Энэ номд эдийн засаг гэдэг шинжлэх ухааны нэгэн ойлголтыг авч үзнэ. Компанийн эзэд, ажилчид, хэрэглэгчдийг энэ ойлголтод багтаадаг. Улс орны эдийн засагт тухайн орны бүх ажил олгогч эзэд болон хүмүүс нь багтдаг. Эдийн засагт төр мөн чухал үүрэгтэй. Эдийн засгийн үйл ажиллагаа гэж юу вэ? Компанийн эзэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн нь авто машин эсвэл гутал аль нь ч байж болно. Үс засах ч юм уу бусад үйлчилгээ үзүүлдэг компани байж болно. Бусад хүмүүс компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг худалдан авч хэрэглэдэг. Жишээлбэл хүмүүс үсчинд очиж үсээ засуулдаг. Эдгээрийг бүхэлд нь эдийн засгийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. 10 1.1 ОРЧИН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСАГ Эдийн засаг хаана явагддаг бэ? Эдийн засаг төрөл бүрийн төвшинд явагдаж байдаг. • Дэлхий дахинд буюу дэлхийн төвшинд, жишээлбэл олон улсын компаниудын хооронд • Бүс нутгийн төвшинд Жишээлбэл Европын Холбооны гишүүн орнуудын хооронд • Үндэсний төвшинд жишээлбэл Германд • Муж улсуудын төвшинд жишээлбэл Нордрайн Вестфален муж улсад • Хотын эсвэл тосгоны төвшинд • Аль нэг аж ахуйн нэгжийн төвшинд эсвэл компанийн дотоодод • Аль нэг өрхийн төвшинд жишээлбэл нэг гэр бүл томоохон худалдан авалт хийвэл Эдийн засаг Энэ бол бүх компани, айл өрх, төрийн байгууллагууд бүгдээрээ 11 Эдийн засаг хэзээ амжилттай байдаг вэ? Эдийн засаг сайн байх уу? муу байх уу? гэдэг нь олон зүйлсээс хамаардаг. Эдийн засаг амжилттай байна уу? Үгүй юу? гэдгийг олон өөр салбарт шалгаж үзэх боломжтой. • Хангалуун амьдрал ба өсөлт Оршин суугчид ба компаниудын амьдрал хүрэлцээтэй байна уу? Тэр ч байтугай жаахан илүү гарч байна уу? Өмнөхөөсөө арай илүү эсвэл арай бага хэмжээгээр үйлдвэрлэж, үйлдвэрлэснээ зах зээл дээр гаргаж байна уу? • Нийгмийн тэнцвэрт байдал Эдийн засагт бүгд тэгш боломжоор хангагдаж чадсан уу? Эсвэл цөөн хэдэд нь илүү боломж олгоод байна уу? Орлого шударгаар хуваарилагдаж байна уу? • Тогтвортой байдал Эдийн засаг байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж байна уу? Эсвэл түүхий эд ба байгаль дэлхийд хайр найргүй хандаж хор хохирол учруулж байна уу? Илүү ихийг сурч мэдмээр байна уу? Тэгвэл энэ киног үзээрэй. Эдийн засаг ба нийгмийн ардчилал Http://www.fes-soziale-demokratie.de/filme.html Шууд гар утаснаасаа энэ киног үзэх боломжтой. Та энэ QR кодыг Scan-App-аар татаж аваад үзээрэй. Жишээлбэл QR-Barcode эсвэл Scanlife-ийг ашиглах боломжтой. 12 1.2 ЭДИЙН ЗАСГИЙН СИСТЕМҮҮД Аливаа улсын эдийн засаг аль нэг системийн дагуу явагдаж байдаг. Систем Систем бол нэгж хэсгүүдээс бүрдэж байдаг нэгэн цогц бүрэлдэхүүн юм. Эдгээр нэгж хэсгүүд нь тус бүрдээ ажиллах чадвартай мөн хамтраад нэгэн цогц бүрэлдэхүүн болон ажиллах чадвартай. Үйл ажиллагааны тодорхой арга хэлбэрийг ч нэгэн систем гэж үзэх боломжтой. Хөгжим Нэгэн энгийн жижиг жишээнээс эхэлье. Хөгжимд дуртай хүн заримдаа жааз хөгжмийн хамтлагт эсвэл сонгодог хөгжмийн оркесторт бусадтай хамтран хөгжимддөг. Хөгжимчид тус тусынхаа хөгжмийн зэмсэгтэйгээ ирж хамтдаа хөгжимддөг. Энд зарим нэгэн асуудлыг тодруулах хэрэгтэй. Ямар ая тоглогдох ёстой бэ? Ямар хөгжмийн зэмсгүүдээр хөгжимдөх бэ? Хэн нь хаанаа суух бэ? Хэн нь ямар дарааллаар хөгжимдөх бэ? Хөгжимчдийн хоорондоо тохиролцсон энэ дүрмийг ч систем гэж нэрлэж болно. Хөгжимчдөд болон тоглогдох аянд сонгон авсан систем маш чухал. 13 Тэгвэл өөр нэг хөгжимчнийг харья. Хөгжимчин контрабас тоглодог. Түүний хөгжмийн зэмсэгт хаа сайгүй эрэлттэй байдаг. Контрабас хөгжмөөр хүссэн жааз хөгжмийн хамтлаг, сонгодог хөгжмийн оркестор алинд нь ч болно. Жааз хөгжмийн хамтлагт бол контрабассаар хөгжимдөгч өөрийнхөө хүссэнээр хөгжилтэйгөөр хөгжимдөж болно. Оркесторт контрабасс нь илүү ухаалаг, дурсамж сэргээсэн аяз нэмдэг. 14 Эдийн засаг Ийм байдлаар эдийн засаг өрнөж байдаг. Олон системүүд байдаг. Хөгжимчдийн оронд төр, компаниуд, ажилчид, хэрэглэгчдийг тус тусад нь авч үзье. Хэрэглэгчид Бид бүгдээрээ хэрэглэгчид. Жишээлбэл худалдан авалт хийхээр гарсан бол бүгд хэрэглэгчид. Худалдан авагсдыг хөгжимчидтэй зүйрлэвэл тэд оркестор, хамтлагт тоглож буй хөгжимчид биш, харин зах зээл дээр тоглож буй хөгжимчид. Зах зээл Зах зээл бол эдийн засгийн нэгэн ойлголт. Зах зээлийг нийлүүлэлт ба эрэлтийн нэгтгэл гэж ойлгож болно. Зах зээлд бүх бараа, үйлчилгээний нийлүүлэлт ба эрэлт багтана. Хуучин машины зах зээлээр жишээ авъя. Хуучин машины зах зээл бол хуучин машин хайж буй бүх хүмүүсийн олонлог. Дээрээс нь нэг эсвэл олон хуучин машин хайж буй бүх худалдаачид, хувь хүмүүс нэмэгдэнэ. Зах зээлд төр, компаниуд, ажилчид, хэрэглэгчид ямар үүрэгтэй байх бэ? гэдгийг тухайн орны сонгон авч хэрэгжүүлж буй эдийн засгийн систем нь шийддэг. Жааз хөгжмийн хамтлаг ба оркесторын хоорондын ялгаа шиг томоохон ялгаанууд энд ч бас байдаг. Энэ номд бид эдийн засгийн олон төрлийн системүүд, тэдгээрийн давуу болон сул талуудыг судлах болно. 15 1.3 НОМЫН БҮТЭЦ 1-р бүлэгт бид эдийн засгийн тухай ярилцсан. Бид систем гэх мэт зарим нэг ойлголтуудтай танилцлаа. Одоо бүгдээрээ энэ номын бүтэцтэй танилцъя. 2-р бүлэгт эдийн засгийн суурь онолуудтай танилцана. Эдийн засгийн томоохон сэтгэгчид эдийн засгийн талаар юуг бодож юуг бичиж үлдээв? Адам Смит, Карл Маркс, Жон Мейнард Кенс нарын гурван томоохон сэтгэгчид өнөө ч онцгой чухал байр суурь эзэлсэн хэвээрээ байна. 3-р бүлэгт орчин үеийн эдийн засгийн системүүдийг авч үзнэ. Капитализм ба ардчилал хоорондоо ямар харьцаатай байна? Европын системүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна? Германы нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засагт системийн хэв шинжээс нь үүдэлтэй ямар онцлог шинжүүдийг агуулдаг вэ? 4-р бүлэгт Нийгмийн ардчилалд юу илүү чухал бэ? гэдэг асуултад хариулт өгнө. Хариулт нь нийгмийн ардчиллын эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлстэй холбогдоно. 5-р бүлэгт Германы улс төрийн намуудын эдийн засгийн бодлогыг харуулна. Энд бид нийгмийн ардчиллын эдийн засгийн бодлогыг улс төрийн бусад таван намын хөтөлбөрүүдтэй харьцуулна. ГСДН, ХАХН, ГЧАН, Ногоон Нам(НН), Зүүний Намын-(ЗН)-ын улс төрчид юуг хүсэж байна? 6-р бүлэгт бусад орнуудын эдийн засгийг судална. АНУ, Их Британи, Япон, Швед ямар эдийн засгийн системтэй вэ? Эдгээр орнуудын эдийн засгийн бодлого Германтай харьцуулахад юугаараа өөр хэрэгждэг бэ? Эдгээр орнуудаас бид юуг суралцаж болох вэ? 16 Сүүлчийн буюу 7-р бүлэгт ирээдүйн эдийн засгийн бодлого ямар байх бэ? гэдгийг харья. Манай дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөгийн бидний үеийнхэн ямар шинэ сорилтууд тулгарч байгааг харж байна. Нийгмийн ардчилал эдгээр сорилтуудад ямар хариулт өгөх бэ? НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ 17 2 ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ Эдийн засгийн талаар эргэцүүлэн суугаа хүн бүр зарим томоохон сэтгэгчдээс санаа авах(будаа идэх) боломжтой. Энэ бүлэгт бид эдийн засгийн гурван том сэтгэгчдийн үзэл санаатай танилцана. Адам Смит, Карл Маркс, Жон Кенс нар нь тус тусдаа өөрийн эдийн засгийн онолыг боловсруулсан юм. Тэдний онол амьдарч байсан тухайн цаг үеийнхээ эдийн засгийн асуудалд өгсөн хариулт нь байлаа. Онол Онол нь тухайн цаг үеэ байж болох дээд хэмжээнд тодорхойлох оролдлого юм. Хэрвээ онол сайн болсон бол тухайн онолын тусламжтайгаар ирээдүйг таамаглах боломжтой. Жишээлбэл эдийн засагт авч хэрэгжүүлэх гэж байгаа аль нэгэн тодорхой арга хэмжээ сайнаар нөлөөлөх үү? эсвэл муугаар нөлөөлөх үү? гэдгийг таамаглаж болно. Эдийн засгийн онол бүр өөрийн хариултыг өгдөг. 18 Смит, Маркс, Кенс нарын онол өнөөг хүртэл ач холбогдлоо гээгээгүйн учир юу бэ? Энд олон чухал шалтгаан бий. Том сэтгэгчид ба танил ойлголтууд Эдийн засгийн олон ойлголтууд эдгээр гурван сэтгэгчдээс эхтэй. Бид тэдний олон үгсийг нарийн утгыг нь сайн мэдэхгүйгээр олонтаа хэрэглэж байдаг. Жишээлбэл:“зах зээлийн үл үзэгдэгч гар”. Энэ чухам юу гэсэн үг юм бол? Энэ бүлгийг уншсаны дараа та нарийн учрыг нь мэддэг болно. Онол мэддэг хүн илүү сайн нотолгоо гаргаж чаддаг . Олон улс төрчид эдгээр гурван сэтгэгчдийн үзэл санааг өөрсдийн бодлогын үндэслэл болгон ашигладаг. Тэд“Смит өөрийнхөө амьдарч байсан цаг үед хэлэхдээ...” эсвэл“Маркс..гэдгийг тэртээ дээр үед нотолчихсон шүү дээ.” гэх мэтээр бодлогоо зөвтгөж байдаг. Онол мэддэг хүн улс төрчдийн нотолгоо үнэн эсэхийг шууд ойлгодог. Тэгэхлээр Смит чухам юу гэж хэлснийг мэддэг байх нь ашигтай байгаа биз? Нийгмийн ардчиллыг дэмжигчид дээрх гурван сэтгэгчдийн үзэл санааг бодлогодоо ашигладаг. Жон Кенсийн онол нийгмийн ардчилалд онцгой чухал. 19 2.1 ЭДИЙН ЗАСГИЙН ГУРВАН ЧУХАЛ ОНОЛ Адам Смит 18-р зуунд өөрийн эдийн засгийн онолыг боловсруулсан. Карл Маркс 19-р зуунд алдарт бүтээлүүдээ туурвисан. Жон Кенсийн үзэл санаа 20-р зуунаас эхтэй. Эдийн засгийн олон онол байдаг нь ойлгомжтой. Гэхдээ Смит, Маркс, Кенс гурав бол онол бүтээл нь он цагийн эргэлтэд ач холбогдлоо гээж хоцрогддоггүй агуу сэтгэгчид юм. Эдгээр сэтгэгчид гурвуулаа онцгой чухал ач холбогдолтой эдийн засгийн онол боловсруулсан. Тэдний үзэл санаа өнөөг хүртэл эдийн засгийн шинэ онолуудад томоохон нөлөө үзүүлсэн хэвээр байна. Илүү ихийг мэдмээр байна уу? Нийгмийн ардчиллын сурах бичиг 2-р дэвтэр Эдийн засаг ба нийгмийн ардчилал 2-3-р бүлэг 2009 он АДАМ СМИТ Хэзээ: 1750 он Яагаад: Хаад эдийн засаг ба худалдааг хавчдаг байжээ. Зорилго: Эдийн засаг ба худалдааг чөлөөлөх Нийгмийн ардчилалд үлгэр жишээ болох нь: Чөлөөт худалдаа ба чөлөөт эдийн засаг нь хязгаарлалт тогтоодог болон төрийн мэдлийн эдийн засгаас илүү дээр. 20 Адам Смит нь 18-р зуунд Шотландад амьдарч байжээ. Тухайн үед хаан бүх эрх мэдлийг гартаа атгадаг байлаа. Хаан албатууддаа хэн нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөвшөөрлийг олгодог байв. Тухайн үеийн хүмүүс бусад улс орнуудтай хийх худалдааны талаар “Нэг орны олж буй ашиг нь нөгөө орны алдаж байгаагаас илүү байх ёсгүй” гэж үздэг байв. Иймээс гадаад худалдаагаар оруулж ирж буй бараанд маш өндөр гаалийн татвар ногдуулдаг байлаа. Худалдаа, эдийн засаг хааны санг дүүргэхэд зориулагддаг байв. Хаан гаалийн татварыг өндөр тогтоосныхоо хүчинд тансаг амьдрал, олон баяр цэнгээнийхээ өртгийг төлдөг байжээ. Адам Смит хааны шунаг занд хариу барихын тулд онолоо боловсруулсан юм. Тухайн цаг үед орчин үеийнх шиг төр байсангүй, зөвхөн үрэлгэн тансаг хаан л байсан юм. Иймээс Адам Смитийн онол төрд маш шүүмжлэлтэй хандсан байдаг. Смит “Эдийн засаг зөвхөн хааныг баяжуулахад бус харин бүх хүмүүсийг хангалуун амьдруулахад чиглэгдэх ёстой” гэж хэлсэн байдаг. Тэгвэл бүх хүмүүсийг яаж хангалуун амьдруулах бэ? Энд Адам Смит гурван нөхцөлийг нэрлэсэн байдаг. Эхнийх нь: Хэрвээ бүх хүмүүс өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийн төлөө, хөрөнгөтэй болохын төлөө дор бүрнээ зүтгээд байх юм бол нэгэн цагт бүгдээрээ сайхан амьдрах цаг ирнэ. Түүний энэ санааг орчин үеийн бид нар: ашгийн төлөөх зүтгэл гэж нэрлэдэг. 21 Смит хоёрдугаарт: Нэг ажлыг олон алхамд хуваах юм бол илүү ашигтай ажиллах боломжтой. Хүн бүрт хамгийн сайн хийж чаддаг алхмыг нь ногдуулна гэж үзэж байлаа. Үүнийг орчин үеийн бид нар: хөдөлмөрийн хувиарлалт гэж нэрлэдэг. Адам Смит энгэрийн зүүлтийн үйлдвэрлэлийг жишээ болгон авсан байдаг. Харин өдгөө авто машины үйлдвэрлэлээр жишээ авбал илүү ойлгомжтой болно. Нэг ажилчин байнга гэрлийн шилийг, нөгөөх нь залуурыг суурилуулна. Смит гуравдугаарт нь: Худалдаа чөлөөтэй байвал илүү ашигтай гэж үзсэн. Дээрээс ямар нэгэн хяналтгүйгээр хүн бүр хүссэн худалдаагаа эрхэлж хоорондоо өрсөлдөнө гэсэн санаа. Үүнийг орчин үеийн бид нар худалдаа ба өрсөлдөөн гэж нэрлэдэг. 22 Смит 18-р зууны зогсонги эдийн засгийг эргэлтэд оруулахыг хүсэж байв. Үүний төлөө тэр“ Улс үндэстнүүдийн хангалуун амьдрал” номоо бичсэн. Тэр номдоо капитализмыг цаашид улам хөгжүүлэх нь зүйтэй гэдэг санаагаа бичсэн байдаг. Капитализм Капитализм бол эдийн засгийн нэгэн систем юм. Хувь хүмүүс мөнгө, баялгийг эзэмшинэ. Мөн үйлдвэрлэлийн хэрэгслүүд нь хувийн өмчлөлд байна. Жишээлбэл фабрикийн зааланд байрлуулсан үйлдвэрлэлийн машинууд хувь хүний өмч байна. Юуг худалдаалах, юугаа үйлдвэрлэхийг төр заахгүй. Компаниуд хамгийн сайн зарж чадах бүтээгдэхүүнээ л үйлдвэрлэнэ. 23 Смитийн номын үзэл санааг“Бүх хүмүүсийг хангалуун амьдруулахын тулд төр аль болохоор оролцохгүй байх ёстой” хэмээн нэгтгэн дүгнэж болно. Төр зөвхөн дараах цөөхөн зүйлсийн өмнө хариуцлага хүлээнэ. Эдгээр нь: • Олон нийтийн аюулгүй байдал, жишээ нь: цагдаа • Батлан хамгаалал жишээ нь: арми • Эрх зүйн баталгааг байдал: жишээ нь хараат бус шүүгчид • Дэд бүтэц, жишээ нь: зам • Боловсрол жишээ нь: ерөнхий боловсролын сургуулиуд Бусад бүх зүйлс, юуны өмнө худалдааг зах зээл өөрөө зохион байгуулж чадна гэж Смит хэлсэн байдаг. Хүмүүс чөлөөтэй, бусдын өмнө бус зөвхөн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг, бие биедээ шударга ханддаг байх юм бол дээрээс дүрэм журам тогтоож өгөөд байх шаардлагагүй. Чөлөөт худалдааг зах зээлийн үл үзэгдэгч гар зохицуулна. Зах зээлийн үл үзэгдэгч гар Үл үзэгдэгч гар бол Адам Смитийн нэгэн санаа. Тэрбээр хүмүүс төрөлхийн зөн совингоо дагаад өөртөө ашиг олохын төлөө зүтгэнэ гэдэгт итгэдэг байлаа. Хүмүүс зөвхөн өөртөө л хамгийн сайн сайхныг хүсдэг харин нийгэм бүхэлдээ над шиг сайхан амьдраасай гэж хүсдэггүй. Смитийнхээр бол энэ тийм муу зүйл биш. Хэрвээ хүн бүр зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулаад байвал зах зээл (нийлүүлэлт ба эрэлтээр дамжуулан) бүх хүмүүсийн ашгийг нэмэгдүүлэхэд санаа тавих болно. Эцэст нь зах зээлээс нийгэм бүхэлдээ хожно гэж Смит үзэж байв. 24 Смитийн үзэл санаа тэр дороо олноо сайшаагдаж удалгүй хэрэгжиж эхэлсэн юм. 19-р зуунд Смитийн онол чөлөөт худалдааны хөгжил, хурдацтай аж үйлдвэржилт, өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байдаг. 1929 оны эдийн засгийн хямрал хүртэл түүний онол эдийн засгийн шинжлэх ухаанд нэр хүндтэй хэвээр байлаа. Гэтэл үл үзэгдэгч гар гүнзгий хямралууд ба үй олноороо өртсөн ажилгүйдлийн учир шалтгааныг тайлбарлаж чадаагүй юм. Дараагаар нь олон орон эдийн засгийн бодлогоо өөрчилсөн. Төр хөдөлмөрийн зах зээлд нөлөөгөө нэмэгдүүлж томоохон замын төслүүд хэрэгжүүлэх зэргээр өөрөө ажлын байрыг олноор нь бий болгож байлаа. 1980-аад онд Смитийн онол Их Британи, АНУ зэрэг орнуудад дахин хүчээ авсан юм. Маргарет Тетчер, Роналд Реаген зэрэг консерватив улс төрчид“Төр асуудлуудыг шийдвэрлэхэд тус болох нь байтугай харин өөрөө нэрмээс болж байна” гэж үзсэн юм. КАРЛ МАРКС Хэзээ: 1850 он Яагаад: Аж үйлдвэржилт, ажилчдыг дарлан мөлжих байдал хэрээс хэтэрсэн. Зорилго: Ажилчдын аж байдлыг сайжруулах, хувьсгал хийх Нийгмийн ардчилалд сайн үлгэр жишээ: зохист хөдөлмөр 25 Карл Маркс 19-р зуунд Германд амьдарч сэтгүүлч, философич мэргэжлээрээ ажиллаж байв. Маркс цалин багатай ажил, хэтэрхий урт ажлын цаг, хүүхдийн хөдөлмөр, оршин суугчдаар пиг дүүрсэн, муу орон сууцнууд, улам гүнзгийрсээр байсан ядуурал зэрэг европт хурдацтай хөгжиж байсан аж үйлдвэржилтийн сөрөг үр дагаврыг олж харсан юм. Маркс юуны өмнө ажилчдын аж байдал, хүнд бэрх амьдралын нөхцөлийг шүүмжилсэн. Маркс хүмүүсийн ядуурал, эргэлзээг мэдэрч байлаа. Тэр тухайн үеийн нөхцөлийг мөлжлөг, хоосрол гэдэг үгсээр тодорхойлж байлаа. Тэрбээр мөлжлөг ба хоосролыг капитализмын шууд үр дагавар гэж үзсэн юм. Марксын хамгийн их ач холбогдолтой бүтээл нь капитал буюу хөрөнгө юм. Харин хамгийн алдартай бүтээл нь Коммунист Намын тунхаг бичиг. Түүний энэ бүтээл 1848 онд хэвлэгдсэн гарч улс төрд хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. 26 Коммунизм Коммунизм бол эдийн засгийн нэгэн систем. Хувь хүмүүс бус харин хүмүүсийн хамтын нийгэмлэг өмчийг эзэмшинэ. Хамтын нийгэмлэг буюу бүх хүмүүс хамтран юу үйлдвэрлэх тухай шийдвэрийг хамтдаа гаргана. Хамтын нийгэмлэг жишээлбэл дараагийн таван жилийн төлөвлөгөөг батална. Үүнийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж нэрлэдэг. Компаниуд тэр төлөвлөгөөний дагуу ажиллах ёстой учраас уян хатан үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог. 27 Марксын юу гэж бодож тунгаасныг дараах байдлаар тодорхойлж болох юм. “Мөнгө олохын тулд фабрикийн эзэд эхлээд фабрикаа барих, түүхий эдээ худалдан авах, ажилчдын цалинг төлөх мөнгийг гаргах ёстой. Бүтээгдэхүүнээ зарж эхлэнгүүт өмчийн эзэд зарсан мөнгөө буцаагаад олж эхэлнэ. Тэд үйлдвэрлэлийн өртөг ба борлуулалтын үнэ хоёрын зөрүүнээс ашиг олно. Тэдний олох ашиг нь ихэнх тохиолдолд ажилчдын авч буй цалингаас асар өндөр байдаг. Өмчийн эзэд бусад компаниудтай өрсөлдөж олж болох дээд хэмжээний ашиг олохыг хүсдэг. Иймээс тэд үйлдвэрлэлийн өртгийг аль болох бага байлгахыг хичээдэг. Иймээс тэд ажилчдаа урт хугацаагаар ажиллуулж аль болохоор бага цалин өгөх замаар олох ашгаа нэмэгдүүлдэг. Харин ажилчдын байдал улам дордсоор байдаг. Зарга хийсэн ажилчныг ажлаас нь халж орхино. Маркс үүнийг ажилчдын хоосрол гэж нэрлэсэн. 28 Хөдөлмөрийг мэргэшсэн тусгай алхмуудад хувааснаар ажилчин бүр зөвхөн нэгэн жижиг алхам буюу хэсэгчилсэн ажиллагааг гүйцэтгэдэг болов. Өдөр бүр нэг л хэвийн ажлаа хийнэ. Эцсийн бүтээгдэхүүн нь юу болохыг ажилчин сайн мэдэх ч үгүй, түүнд танил бус. Маркс үүнийг хөдөлмөр ба ажилчин хоёр хоорондоосоо хөндийрөх гэж нэрлэсэн. Карл Маркс дээр тодорхойлсон замаар капитализм ба чөлөөт зах зээл мөлжлөг ба хоосролд хүргэдэг гэж үзсэн. Өрсөлдөөн ба хөдөлмөрийн муу нөхцөл ажилгүйдэл ба ядууралд хүргэдэг. Баячууд нь улам баяжиж ядуус нь улам ядуурна. Харин Адам Смит хөдөлмөрийн хуваарилалт ба өрсөлдөөнийг баялаг ба дэвшилд хүргэх зам гэж үздэг байв.(22-р хуудаснаас уншина уу) Харин Маркс хөдөлмөрийн хуваарилалт ба өрсөлдөөнийг мөлжлөг ба хөдөлмөр ба ажилчин хоёрыг хоорондоос нь хөндийрүүлээд байгаа шалтгаан гэж үзсэн юм. Марксынхаар бол: “Фабрикийн эзэд“өмч”-өө хэрхэхээ шийдэх эрх мэдэлтэн. Фабрикууд, бүтээгдэхүүн, мөнгө бүгдээрээ тэдний өмч. Эзэд мөнгөөрөө бүх хүмүүсийн амьдралын төвшнийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг нь үнэн боловч тэд зөвхөн өөрсдийнхөө амьдралыг л дээшлүүлдэг. Маркс фабрикийн эзэд бусад хөрөнгө эзэмшигчидтэй нийлээд нэгэн ангийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгөтэй хүмүүсийн энэ ангийг хөрөнгө эзэмшигчид учраас хөрөнгөтнүүд гэж нэрлэсэн. 29 Ажилчдад өмч байхгүй. Фабрик байхгүй, мөнгө байхгүй, эрх мэдэл ч байхгүй. Тэдэнд зөвхөн өөрсдийн ажиллах хүчнээс өөр худалдах зүйл байхгүй. Харин ажиллах хүчээ худалдаад хөлсөнд авсан мөнгө нь улам багассаар тэд мөлжлөгт өртөнө. Ийнхүү тэд өмчгүйтнүүдийн ангийг бүрдүүлнэ. Энэ системийг Маркс ангит нийгэм хэмээн нэрлэсэн. “Бүх орнуудын ажилчид нэгдэгтүн” Үүнээс гадна Маркс капитализм ахин дахин хямралд өртсөөр байх болно гэдгийг урьдчилан харсан байдаг. Олон хүмүүс түүний зөв байсан гэдгийг хэлдэг. Капитализм байнга тогтвортой байдаггүй. Үүнийг 2008 онд эхэлсэн санхүүгийн томоохон хямралууд харуулсан. Ийм шударга бус, хямралд өртөмтгий капитализм дарлагдсан ажилчдыг зөвхөн нэг л чиглэлд хөтөлнө. Тэр замаар нь хувьсгал гарах болно гэж Маркс үзэж байлаа. Маркс хувьсгал гарна гэдэгт итгэлтэй байжээ. 30 Тэрбээр коммунист намын тунхаг бичиг бүтээлдээ өмчтөн хөрөнгөтнүүдийн эрх мэдлийг булаан авахыг шаардсан. Үүний төлөө Маркс хөндлөнгөөс нөлөөлөх замаар өөрчлөлт хийхийг санал болгож байв: • Бүх банкнуудыг хориглож оронд нь төрийн төвлөрсөн банк байгуулна. Тус банк хэнд мөнгө зээлүүлэхийг шийднэ. Тээврийн бүх компаниуд төрийн мэдэлд байх шаардлагатай. • Томоохон компаниуд, тариачдын эзэмшил буюу өрхийн аж ахуй, фабрикууд, үйлдвэрлэлийн бүх хэрэгслүүдийг үндэстний мэдэлд шилжүүлнэ. Бүгдийг нь төрийн мэдэлд шилжүүлнэ. Яаж ажиллахыг төр шийднэ. Чөлөөт зах зээл шийддэг байдлыг удахгүй халах хэрэгтэй. Марксын идеал буюу туйлын зорилго нь: ангигүй бөгөөд хувийн өмчгүй нийгэм байгуулах. Фридрих-Энгельс болон бусад сэтгэгчид Марксын үзэл санааг улам боловсронгуй болгон хөгжүүлсэн. Энгельс бүх компаниудыг төрийн мэдэлд шилжүүлэх хэрэггүй. Тэгвэл төр хэт хүчирхэгжинэ. Алсдаа төр иргэдээ мөлжихөд хүрнэ хэмээн үзэж байв. 31 Марксын нэрээр хэрэгжүүлсэн бодлого 20-р зуунд олон оронд хувьсгал жинхэнээсээ гарсан юм. Хувьсгалын үр дүнд Марксын үзэл санааг хэрэгжүүлэх хүсэлтэй улс төрийн олон шинэ системүүд байгуулагдсан. Орос, Хятад, Куба болон бусад орнуудын төр олон арван жилийн туршид зөвхөн нэг улс төрийн намын удирдлага дор байсан. Эдгээр улс төрийн намууд юуны өмнө ажилчдын ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байлаа. Улс төрийн шинэ системүүд өөр өөр нэртэй байлаа. Жишээлбэл коммунизм, Марксизм-Ленинизм, эсвэл Маоизм гэх мэт. Дэлхийн нэгдүгээр дайны дараагаар Германы зарим нутагт Марксаас санаа авсан Раетерийн буюу Зөвлөлдөх Бүгд Найрамдах улс байгуулагдаж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германы зүүн хэсэг дээр 40 гаруй жилийн туршид Оросын нөлөөн дор(тухайн үед ЗХУ нэртэй байсан) нэг намын системтэй Ардчилсан Герман Улс тогтнож байв. Тухайн нам төр, улс төр, эдийн засаг, нийгмийг бүхэлд нь удирдан чиглүүлж байлаа. Хемниц хотын нэрийг Карл-Маркс хот болгон өөрчилсөн юм. Гэвч Ардчилсан Герман Улсын хүмүүн бусын социализмд Карл-Марксын үзэл санаа байтугай тэдгээртэй төстэй зүйл тун бага байжээ. 1980-аад онд тус систем бүтэлгүйтэж эдийн засаг болон улс төрийн систем нь дампуурсан юм. Энэ дампуурал ард түмний тайван бослогод хүргэж зүүн ба Баруун европыг заагласан хилийг нурааж 1990 онд Зүүн ба Баруун Герман улс дахин нэгдсэн билээ. 32 ЖОН МАЙНАРД КЕНС Хэзээ: 1930-аад онд Яагаад: Дэлхийн эдийн засгийн хямрал, улс орнуудад дарангуйлагч төр тогтсон. Зорилго: Эдийн засгийг тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх Жон Кенс нь Нийгмийн ардчилалд үлгэр жишээ: жолоодлоготой капитализм Жон Мейнард Кенс нь Британийн эдийн засагч эрдэмтэн байжээ. Тэрбээр 20-р зууны эхний хагаст Британид амьдарч байжээ. Кенс Адам Смит ба Карл Марксын үзэл санаануудын дундаж замыг эрэлхийлсэн юм. Тэрбээр чөлөөт зах зээлийн хүчийг ашиглахыг хүсэж байлаа. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй ашиглах л хэрэгтэй гэдэг зорилго тавиагүй бөгөөд зах зээлийг төр жолоодох ёстой гэж үзэж байсан юм. Кенсийн санааг“Капитализмд сайн талууд бий. Капитализм бол хүчирхэг нөлөөтэй бөгөөд эдийн засагт ашигтай. Гэхдээ капитализмд муу талууд ч бий: жишээлбэл тогтвортой бус хэмээн нэгтгэн дүгнэж болно. Хожим 1920-иод онд хямрал бодитойгоор нүүрлэсэн юм. 1929 онд америкчууд хар баасан гаригийг үзсэн юм. Нью Йоркийн томоохон биржүүд ханшийн уналтад доргиж үүний нөлөөгөөр бусад олон орнуудын эдийн засаг нуралтад орсон юм. Адам Смитийн үл үзэгдэгч гар үүргээ гүйцэтгэсэнгүй. Зарим нь бодит байдал дээр огт байдаггүй учраас л үл үзэгдэгч гэж нэрлэсэн байж таарна гэцгээж байв. Германд ч нэгэн адил сая сая хүмүүс ажилгүй 33 болж байлаа. Тэд орлогогүй болцгоож худалдан авалт нь буурсаар байлаа. Эдийн засаг ч зогсолтгүй агшиж суларсаар байлаа. Кенс энэ харилцан хамаарлыг эдийн засгийн бууралтын ороомог гэж нэрлэсэн. Эдийн засгийн бууралтын ороомог Компаниуд хаалгаа барихад хүрэв. Хүмүүс ажлын байраа алдсаар. Бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн нэр төрөл цөөрсөөр. Хүмүүсийн итгэл найдвар буурсаар. Тэд мөнгөө үрэхийн оронд хуримтлуулахыг илүүд үзэж байв. Кенс үүнийг айдсаас үүдэлтэй хэмнэлт гэж нэрлэсэн. Хүмүүсийн үрдэг мөнгөний хэмжээ буурахын хэрээр худалдан авах бүтээгдэхүүний хэмжээ нь буурна. Үр дагаварт нь олон улам компани хаалгаа барих хэрэгтэй болов. Ажлаас халагдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр. Харин хэмнэлт улам чангарсаар. Ийм хэмнэлээр үргэлжилсээр. Эцэст нь гүнзгий, урт хугацаанд үргэлжилсэн хямралын ангал уруу унах магадлалтай . Өөрөөр байх боломж бий юу? Кенсийн өгсөн хариулт: Байгаа, хэрэв төр хөндлөнгөөс оролцвол. Хэрвээ эдийн засаг өөрөө хямралаас гарч чадахгүй бол төр эдийн засагт туслах ёстой. Төрийн зүгээс эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Төр жишээлбэл сургуулиуд, зам байгуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Эсвэл хэн нэгэн хямралын үед машин худалдаж авбал төрөөс түүнд дэмжлэг үзүүлж болно. 34 Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүд Конюүнктор гэдэг нь эдийн засгийг сэргээх гэсэн утгатай гадаад үг. Энэ үг нь эдийн засгийн өсөлт ба бууралт болон сайн ба саар үе ээлжлэх мөчлөгийг тодорхойлдог. Сайн ба муу мөчлөг ээлжилж байдаг. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нь төрөөс хэрэгжүүлдэг эдийн засгийг дахин сэргээх хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрүүд нь ажлын байрыг шинээр бий болгодог. Ажилтай болсон хүмүүс дахиад орлоготой болно. Тэд илүү их мөнгө зарцуулдаг болно. Бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ. Үйлдвэрлэлээ явуулахын тулд компаниуд илүү олон хүмүүсийг ажилд авна. Эдгээр нь эдийн засгийн ороомог хэлбэрт өсөлтийг идэвхжүүлнэ. Кенсийн санаануудыг улс төр сайшаан хүлээн авсан. АНУ-д эдийн засгийн энэ загварыг эдийн засгийн бодлогод болон практикт хэрэгжүүлсэн. 1933 оноос эхлээд төр нь олон зам, далан, сургууль байгуулсан. Үүнээс хойш 40 гаруй жилийн туршид Кенсийн загвар олон орны эдийн засгийн бодлогын удирдамж нь болж байлаа. Германд ч нэгэн адил Кенсийн санаанууд чухал байлаа. Гэвч 1970-аад оноос Кенсийн сургаалыг сайшаагчдын тоо буурч эхэлсэн. 35 Төрөөс хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн нөлөө өмнөхөөсөө буурсаар байлаа. Нэг талаас улс орнууд хямралын үед тавьсан өрөө эдийн засаг нь сайжирсан ч буцааж төлсөнгүй. Нөгөө талаас улс орнууд дангаараа эдийн засгаа сайжруулахад улам хүндрэлтэй болсоор байлаа. Улс орнуудын эдийн засгийн системүүд хоорондын харилцан хамаарал ч нэмэгдсээр байна. Аль нэг улс эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхэд өөр нэг улсын эдийн засаг сайжирсан хирнээ тухайн орны өөрийнх нь эдийн засаг сайжрахгүй байх тохиолдол гарахад үгүй гэх газаргүй болов. Үүнээс гадна 1970-аад онд газрын тосны үнэ эрс нэмэгдсэн юм. Газрын тосны үнийн огцом өсөлт араасаа олон том асуудлуудыг дагуулав. Олон орнууд Адам Смитийн эдийн засгийн загвар луу буцахыг хүсэв. Зах зээл гольдирлоороо хөгжих ёстой биз дээ гэцгээх болов. 2008 онд эхэлсэн эдийн засгийн томоохон хямралуудаас хойш олон юм өөрчлөгдсөн. Олон банкнууд дампуурлын ирмэгт тулсан. Банкнууд зээл олгох зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ давтал хэт их зээл олгосон ч мөнгөө буцааж авч чадаагүй. Олон орны төр банкнуудаа аварч чадсан ч банкны хямрал эдийн засгийг бүхэлд нь хөлдөө чирэв. Үүний үр дагварыг бид өнөө ч амссаар байна. Үүнээс хойш олон улс төрчид Кенсийн загвар луу дахин эргэсэн юм. Тэд төрийн нөлөөг дахин нэмэгдүүлж зах зээлд илүү сайн дүрэм журмуудыг тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэв. Хямралаас хойш Кенсийн санаануудын үнэлэмж дахин дээшилсэн. 36 Амжилттай хэрэгжсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүд Эдийн засгийн хямралд хариулт өгөх зорилгоор Герман олон төрлийн эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Хуучин машинаа төмрийн хаягдалд тушаасны төлөө урамшуулал олгох, богино хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл цалин олгох, зам барих зэрэг Кенсийн үзэл санааны дагуу эдийн засгийг дэмжих зорилготой хөтөлбөрүүд амжилтад хүрсэн жишээ олон байна. Хэн нэгэн шинэ машин худалдан авбал хуучин машинаа төмрийн хаягдалд тушаасных нь төлөө төрөөс шинэ машиных нь үнийг хөнгөлсөн. Богино хугацаагаар ажилласан ажилтанд олгосон нэмэгдэл цалинг төр татаасаар санхүүжүүлсэн. Энэ мөнгийг хямралын үед ажилчдаа халаагүйнх нь төлөө төр компаниудад олгосон. Эдийн засаг сэргэж захиалга нэмэгдэнгүүт ажиллах хүч гаднаас хайж, ажилд нь сурган дадлагажуулах шаардлагагүйгээр шууд ажлаа эхлэх нь компаниудад ашигтай. Захиалга ороод ирэнгүүт компаниуд цаг алдалгүй үйлдвэрлэлээ явуулж эхэлнэ. Эндээс компаниуд, ажилчид хоёулаа хожсон. Төрийн санхүүжилттэй барилгын хөтөлбөрүүд маш чухал. Хэрвээ төр хямралын үед зам тавивал эхлээд зам тавьсан компаниуд болон ажилчид орлоготой болно. Дараа нь компаниуд болон ажилчид мөнгөөрөө худалдан авалт хийвэл хоёрдох алхамд эдийн засгийн бусад салбарт тустай. 37 2.2 ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛЫН ҮНДСЭН САНАА Смит, Маркс, Кенс нарын санаанууд өнөөг хүртэл эдийн засгийн сэтгэлгээний гурван чухал урсгалыг тодорхойлж байна. Эдгээр онолууд төр ба эдийн засаг хоорондын харьцааг хэрхэн тодорхойлдог бэ? Райны капитализм(Адам Смит) Төр эдийн засгаас хол байх хэрэгтэй. Хүмүүс төрөлх чанартаа хөтлөгдөн хөрөнгө эзэмших, өмчтэй болохын төлөө зүтгэдэг. Энэ нь эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Капитализмыг эсэргүүцэгч урсгал(Карл Маркс) Капиталист системийг хална. Учир нь хувийн өмч ба өрсөлдөөн хүмүүсийг мөлжлөгт хүргэдэг. Жолоодлоготой капитализм(Жон Мейнард Кенс) Эдийн засаг өмч ба зах зээл дээр суурилдаг. Харин төр зах зээлд ухаалаг дүрэм журмуудыг тогтоож хямралын үед зоримгоор эдийн засагт хөндлөнгөөс оролцоно. Жишээлбэл хүмүүсийг хямралын үед бага ч гэсэн юм худалдан авах боломжтой болгоход чиглэгдсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Хувийн өмч хувьдаа байж харин татвараар дамжуулан баячуудын хөрөнгө, орлогын тодорхой хувийг дахин хуваарилалтаар ядууст хүргэнэ. Нийгмийн ардчилал юуг хүсэж байна? 19 ба 20-р зууны түүх Райны капитализм ба капитализмыг эсэргүүцэгч урсгал нь хоёулаа амжилтад хүрэхгүй гэдгийг харуулсан. 38 20-р зуунд жолоодлоготой капитализмыг эдийн засгийн нөгөө хоёр үзлийн эсрэг хэрэгжүүлсэн юм. Олон орон капитализм ба төрийн жолоодлоготой зах зээлийн хослуулан хэрэгжүүлж өсөлт ба хангалуун амьдралд хүрч чадсан юм. Гэхдээ цөөн хэдэн хүмүүс бус хүн амын томоохон хэсгийг хангалуун амьдралд хүргэсэн байдаг. ГСДН-ын 1959 онд батлагдсан мөрийн хөтөлбөрт“Зах зээлд аль болохоор их орон зайг олгож зөвхөн шаардагдах хэмжээнд төлөвлөлтийг хий” гэж бичсэн байдаг. Жолоодлоготой капитализм нь райны капитализм ба антикапитализм буюу капитализмыг эсэргүүцэх үзлийн зохистой холимог байсан юм. 39 2.3 ӨНӨӨДӨР: НИЙЛҮҮЛЭЛТ БА ЭРЭЛТИЙН БОДЛОГО Өдгөө эдийн засгийн бодлогод нийлүүлэлт ба эрэлтийн бодлогын талаар байнга ярьдаг. Энэ нь юу гэсэн үг бэ? Нийлүүлэлтийн бодлого Нийлүүлэлтийн бодлого нь Адам Смитийн сургаал дээр суурилдаг. Нийлүүлэлтийн бодлого нь компани төвтэй бодлого юм. Энэ бодлогын зорилго нь компаниудад тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд оршдог. • Компаниудад аль болох бага дүрэм журам тогтоож, аль болох бага хариуцлага ногдуулах • Татвар болон цалингийн нэмэлт зардлыг аль болох доогуур тогтоох • Мөн цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчдод ногдох хувь хэмжээг аль болох доогуур тогтоох • Төв банкны зардлыг аль болохоор бага байлгах: Төв банк нь зөвхөн мөнгөний ханшийг байнга тогтвортой байлгахад анхаарал тавьдаг байх. Ингэснээр жишээлбэл 10 еврогоор худалдан авах барааны хэмжээ өөрчлөгдөхгүй байх нь чухал. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх замаар компаниудад аль болох өндөр ашиг олох нөхцөлийг бүрдүүлж өгнө. Мөн шинээр ажлын байр бий болно. Таамаглал: Эцэст нь эдийн засаг бүхэлдээ хожно. 40 Эрэлтийн бодлого Эрэлтийн бодлого нь Жон Мейнард Кенсийн сургаал дээр суурилдаг. Эрэлтийн бодлого нь хэрэглэгч төвтэй бодлого юм. Энэхүү бодлогын зорилт нь бүх иргэд хэрэглэгч тул тэдэнд тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд оршино. • Хэрвээ компаниуд ашиг олж байгаа бол ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх ёстой. • Хэрвээ хэрэглэгчид өмнөхөөсөө бага худалдан авалт хийж эдийн засгийн өсөлт буураад ирвэл төр хөндлөнгөөс оролцох ёстой. Төр хөрөнгө оруулалт хийж үр дүнд нь шинээр ажлын байр бий болно. • Төр банк мөнгөний ханшийг тогтвортой байлгахад болон хангалттай ажлын байр бий болж буй эсэхэд анхаарал тавих үүрэгтэй. 41 Хэрүүлийн алим: Цалин хөлс Эдгээр хоёр урсгал цалингийн талаар өөр өөр үзэл баримталдаг. Нийлүүлэлтийн бодлогыг дэмжигчид: цалин бол зардал гэж үздэг. Ялангуяа хямралын үед цалинг аль болох доогуур тогтоож байх хэрэгтэй. Ингэснээр компаниудын үйлдвэрлэлийн өртөг буурдаг. Үйлдвэрлэлийн өртөг бага байвал ашиг өндөр болно. Ашиг нь өндөр байвал компаниуд хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгө оруулалт их хийгдвэл үр дүнд нь эдийн засаг бүхэлдээ сайжирна. Харин эрэлтийн бодлогыг дэмжигчид: Цалин хөлс эрэлтийг өндөр байлгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Хямралын үед ч гэсэн хүмүүс орлого сайтай байх ёстой. Мөнгөнд санаа зовж байгаа хүн айдсаасаа болоод хэмнэж эхэлдэг. Тэгвэл компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авах хүнгүй болно. Өөрөөр хэлбэл: Компаниудын бүтээгдэхүүн эрэлтгүй болно. Эцэст нь компаниуд орлогогүй болж алдагдалтай ажиллаж эхэлнэ. Харин хэрэглэгчид цалин сайтай байвал эрэлт нэмэгдэнэ. 42 3 ОРЧИН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СИСТЕМҮҮД 3-р бүлэгт орчин үеийн эдийн засгийн системүүдтэй танилцана. Эхлээд эдийн засгийн систем ба улс төрийн систем хоорондын харьцааг судална. Европт капитализм ба ардчилал гар гараасаа барилцан хөгжсөн. Бусад тив, бусад оронд мөн ингэж хөгжсөн юм болов уу? Дараагаар нь эдийн засгийн өнөөгийн байдлыг авч үзнэ. Европ тивд өдгөө эдийн засгийн ямар системүүд оршиж байна? Эдийн засгийн өнөөгийн системүүдийг бид дараах дөрвөн багц сэдвүүдээр төлөөлүүлэн судлах болно. Санхүү Хөдөлмөр Мэргэжлийн боловсрол Компаниуд хоорондын харилцаа Сүүлд нь германы нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн онцлог хэв шинжийг тодорхойлох болно. 43 3.1 КАПИТАЛИЗМ БА АРДЧИЛАЛ Европын болон манай улсын улс төрийн систем ба эдийн засгийн систем нь цаг хугацааны хувьд зэрэгцэн хөгжсөн түүхтэй. Ардчилал 18-19-р зуунд хүмүүс улс төрийн эрх чөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байжээ. Тэд дангаараа ноёлогчдод үйлчлэхээ больж шийдвэр гаргалтад оролцоотой байхыг хүсэж байлаа. Тэд хараат бус шүүгчидтэй байж үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, сонгогдох зэрэг үндсэн эрхүүдээ эдлэхийг хүсэж байлаа. Европын орнууд удаан боловч найдвартайгаар ардчилагдаж байна. Энэ хооронд европын хүн амын дийлэнх нь ардчилсан оронд амьдардаг болжээ. Капитализм Иргэд болон компаниуд хоёр талаас нэгэн зэрэг худалдааг илүү чөлөөлөхийг хүсч байлаа. Иргэд хувьдаа өмчтэй байж хувийн компаниа үүсгэн байгуулахыг хүсэх болов. Ингэхийн тулд тэд чөлөөт өрсөлдөөнийг дэмжихийг өөрөөр хэлбэл хэнтэй худалдаа хийхээ өөрсдөө шийдэх эрхийг шаардаж байлаа. Аажмаар хаад худалдааны туйлын эрх мэдлээ алдаж эхэлжээ. Үр дүнд нь чөлөөт худалдаа бүхий европын орчин үеийн капитализм бий болсон юм. 44 Капиталист, гэхдээ ардчилсан бус Капиталист эдийн засагтай орнууд бүгдээрээ ардчилсан засаглалтай байдаггүй, өөрөөр хэлбэл эдийн засаг нь капиталист болонгуут автоматаар ардчилсан улс болчихдоггүй. Жишээ нь хятад улс. Хятад улс 20-р зуунд коммунист диктатуртай байлаа. 1970-аад оны эцсээс хятадын эдийн засаг нь улам бүр капиталист хэв шинжтэй болсоор байлаа. Өдгөө хятадын эдийн засаг энэ хооронд дэлхийн хамгийн хүчтэй эдийн засгуудын нэгэнд багтаж байна. Хятадын эдийн засаг улам бүр тэлсээр байна. Эдийн засгийн энэхүү тэлэлтийн үр дүнд олон хятад иргэд хангалуун амьдралтай болжээ. Гэтэл улс төрийн дэглэм нь урьдын адил авторитар хэвээрээ байна. Авторитар систем Авторитар систем нь ардчилсан бус улс төрийн систем юм. Тухайн улсад сонгож болох нэг л нам байдаг. Улс төрийн эрхүүд нь огт хангагдаагүй эсвэл цөөхөн төрлийн эрх хангагдсан байдаг. Ардчилал Капитализм 45 Ардчилсан бус засаглалтай капиталист орнууд байдаг. Эсрэгээрээ: ардчилсан бүх орнууд аль нэг хэлбэрийн капиталист эдийн засагтай байдаг. Капитализм ба ардчилал хоорондын зөрчил Капитализм ба ардчилал нь хоорондоо зөрчилдөөнт харьцаанд оршиж байдаг. Ардчилал тэгш байдал дээр суурилдаг. Хүн бүр тэгш эрхтэй, хүн бүр нэг санал өгөх эрхтэй, санал бүр тэгш үнэлэмжтэй. Хүн бүрд тэгш боломж олгох ёстой. Капитализм эсвэл зах зээлийн эдийн засаг өрсөлдөөн дээр суурилдаг. Хүн хүр чаддаг юмаа хийж эдийн засагт оролцдог. Энэ нь тэгш бус үр дүнд хүргэдэг. Үр дүнд нь: Хүн бүр ижил хэмжээний мөнгө олж чаддаггүй. Хэрвээ төр хөндлөнгөөс оролцож дахин хуваарилалт хийх замаар бүгдийг тэгшитгээд байх юм бол магадгүй чадах дээд хэмжээгээрээ эдийн засагт оролцох хүмүүсийн урам зориг мохох байх. 46 Тэд магадгүй: эцэст нь бүгдээрээ ижил мөнгө олохоос цааш би илүү хичээл зүтгэл гаргаад ч яах юм билээ гэж бодох байх. Хэрвээ төр юу ч хийхгүй зүгээр хараад суух юм бол тэгш бус байдал хурдацтай газар авах болно. Цөөхөн хэдэн хүн асар их мөнгө олно. Бусад нь буюу олонх нь хүнд хүчир ажил хийсэн хирнээ өчүүхэн бага цалин авах болно. Цалингийн зөрүүтэй байдал эргээд нийгэмдээ нөлөөлдөг. Бага цалинтай хүмүүс оролцооны боломжоор тааруу байдаг. Тэдний улс төр ба эвсэл холбоодын үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр цалинтай хүмүүсээс бага, идэвх сул байдаг. Баруун германы ихэнх хүмүүс 1950-иад оны эдийн засгийн гайхамшгаас хойш хангалуун сайхан амьдралтай болсон. Тэдний цалин жил тутамд бага багаар нэмэгдэж ажил хийх боломжгүй хүмүүс ч нийгмийн найдвартай хамгаалалд байдаг. Компаниуд, үйлдвэрчний эвлэлүүд болон төр нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг. Ардчилал ба зах зээлийн эдийн засаг хоорондын зөрчил хяналтад байлаа. Харин сүүлийн жилүүдэд ардчилал ба капитализм хоорондын зөрчил дахин нэмэгдэх боллоо. Баян хоосны ялгаа улам нэмэгдсээр байна. Хүмүүсийн нийгмийн эрхүүдэд аюулд учирч байна. Олон компаниуд ажилчид болон нийгэмд санаа тавихаас илүү олох ашгаа нэмэгдүүлэхэд санаа тавьдаг болсон. Хүмүүсийн нийгмийн эрхүүд аюулд учирч байна. 47 3.2 ЭДИЙН ЗАСГИЙН СИСТЕМҮҮД 2-р бүлэгт эдийн засгийн томоохон сэтгэгчдийн онолтой танилцсан. Бодит байдал дээр зөвхөн нэг онолыг дагадаг эдийн засгийн бодлого хаа ч байдаггүй. Улс орнуудын эдийн засаг ямагт холимог шинжийг агуулж байдаг. Барууны аж үйлдвэржсэн бүх орнуудад капитализм байдаг. Зарим орнуудад төрийн оролцоо бага, заримд нь өндөр байна. Эдийн засагчид энд хоёр ойлголтыг тодорхойлсон байдаг: Зохицуулалтгүй капитализм бол зах зээл нь сахин биелүүлэх дүрэм журам багатай эдийн засгийг тодорхойлдог ойлголт юм. Хүн бүр, компани бүр өөрийнхөө төлөө тэмцэлдэнэ. Зохицуулалттай капитализм: бол шударгаар тогтоосон дүрэм журмуудтай, хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдтэй, хүчирхэг ажил олгогч эздийн холбоодтой эдийн засгийг тодорхойлдог ойлголт юм. Зохицуулалтгүй ба зохицуулалттай эдийн засгуудын ялгаа нь чухам юунд байна? Ялгааг нь тэгвэл дараах дөрвөн багц сэдвүүдийн хүрээнд авч үзье. • Санхүүгийн систем • Ажил олгогчид ба ажилтнууд хоорондын харьцаа • Ерөнхий боловсролын сургуулиуд ба мэргэжлийн боловсролын байгууллагуудын зохион байгуулалт • Компаниуд хоорондын харилцаа 48 ЗОХИЦУУЛАЛТГҮЙ КАПИТАЛИЗМ (Адам Смит) Санхүүгийн систем Хөрөнгийн зах зээлээр дамжуулаад компаниуд өөрсдөө санхүүжилтээ босгодог. Компани бүр ашиг ч олж болох, алдагдал ч хүлээж болох бусад компаниудын хувьцааг худалдан авч болдог. Хөрөнгө оруулагчид аль болох өндөр ашиг олохыг эрмэлздэг. Өнөөдөр ашиг олох хүсэлдээ хөтлөгдөн компаниуд томоохон эрсдэл хүлээдэг, нөөц багатай байдаг тул урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэггүй. Хөрөнгийн зах зээл Бонд зээл, хувьцаа, мөнгөн хөрөнгийн зах зээл Хөрөнгө оруулагчид нь Хувь хүмүүс эсвэл компаниуд төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг гаргадаг. Ажил олгогчид ба ажилтнууд Хүмүүсийн нэг ажил олгогчийн компанид ажиллах хугацаа ерөнхийдөө богино байдаг. Ажилтан ажлаас халагдахаас хамгаалах эрх зүйн хамгаалал сул. Ажилтан бүр цалингийн ганцаарчилсан хэлэлцээрт орох ёстой болдог. Үйлдвэрчний эвлэлүүдийн нөлөө буурч байна. 49 Мэргэжлийн сургалт Дээд сургууль, мэргэжлийн сургалтаар илүү ерөнхий мэдлэг чадвар олгодог. Өргөн хүрээтэй ерөнхий мэдлэгтэй ажилтнуудын хувьд ажлаа байнга солиход илүү хялбар байдаг. Ерөнхий мэдлэг хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг дээшлүүлдэг. Зарим тодорхой салбарт мэргэжлийн мэдлэг хэт дутмаг байдаг. Компаниуд хоорондын харилцаа Компаниудын хооронд ширүүн өрсөлдөөн явагдаж байдаг. Компаниуд хоорондын хамтын ажиллагаа сул. Тэд аль нэг компанийг зах зээлээс шахах тал дээр ч хамтран ажилладаггүй. Зохицуулалтгүй капитализм бол уян хатан систем юм. Компаниуд зах зээл болон нийгмийн өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвартай байдаг. Энэхүү уян хатан байдал нь шинэчлэл болон шинээр бий болсон салбаруудад сайнаар нөлөөлдөг. Гэхдээ ажилтнуудын хувьд энэхүү систем нь найдваргүй, тогтворгүй байдлыг үүсгэдэг. 50 ЗОХИЦУУЛАЛТТАЙ КАПИТАЛИЗМ Санхүүгийн систем Компаниудын дийлэнх нь банкнаас санхүүждэг. Компаниуд урт хугацаатай зээл авдаг тул томоохон эрсдэлүүд хүлээх албагүй. Компаниуд урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх нөөцөө бүрдүүлж чаддаг. Санхүүжилтийн энэ систем нь шинэ компаниудад төдийлөн ээлтэй биш. Банкнууд нь урт хугацаанд оршин тогтнож ирсэн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Ажил олгогч ба ажилтнууд Хүмүүс нь нэг ажил олгогчийн компанид илүү урт хугацаагаар ажилладаг. Ажилтны ажлаас халагдахаас хамгаалдаг эрх зүйн хамгаалал нь сайн. Ганцаарчилсан цалингийн хэлэлцээр байдаггүй, ихэвчлэн нийт салбарын хэмжээнд цалингийн хэлэлцээр явагддаг. Цалингийн гэрээнүүдийг нь тарифын гэрээ гэж нэрлэдэг. Үйлдвэрчний эвлэл нь хүчтэй нөлөөтэй. Тарифын гэрээ Ажил олгогч эздийн холбоо эсвэл ажил олгогч ба үйлдвэрчний эвлэлийн хооронд цалин хөлс ба хөдөлмөрийн нөхцөлийн талаар тохиролцсон гэрээг тарифын гэрээ гэнэ. 51 Мэргэжлийн сургалт Мэргэжлийн сургалт ба дээд сургуулиуд нь ерөнхий мэдлэг ба тодорхой мэргэжлийн мэдлэгийг хослуулан олгодог. Олон залуу хүмүүс мэргэжлийн сургалтынхаа зарим хэсгийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр зарим хэсгийг нь компани дээр эсвэл ирээдүйд ажиллах ажлын байран дээрээ олж авдаг. Үүнийг мэргэжлийн сургалтын дуал буюу онол, практик хослуулсан систем гэж нэрлэдэг. Мэргэжлийн сургалтын дуал систем Мэргэжлийн сургалтын онолын хэсгийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр практик дадлагыг компани дээр олгодог онол, практик хослуулсан системийг дуал буюу хосолмол систем гэж нэрлэдэг. Компаниуд хоорондын харилцаа Зохицуулалтгүй капитализмтай харьцуулахад зохицуулалттай капитализмд компаниуд хоорондын хамтын ажиллагаа ба эдийн засгийн холбоос илүү байдаг. Компаниуд хөрөнгийнхөө тодорхой хувийг бусад компаниудад худалдах, бусад компанийн хувийг худалдан авах замаар эдийн засгийн холбоос үүсгэж байдаг. Зохицуулалттай капитализм бол тогтвортой систем Ажилтнуудын баталгаат байдал илүү хангагдсан байдаг. Компаниуд нь илүү урт хугацаанд хөгжлөө төлөвлөх боломжтой. Гэхдээ энэхүү систем төдийлөн уян хатан бус. Шинэчлэл илүү жижиг алхмуудаар хийгддэг. Шинээр асуудал үүссэн нөхцөлд системийн дасан зохицох чадвар сул. 52 Давуу болон сул талууд Дээрх хоёр системд хоёуланд нь сул болон давуу талууд бий. Хоёр системийн аль нэгэнд нь системийн хэв шинжээс үүдэлтэй байнгын давуу тал гэж үгүй. Харин ямар зорилгод хүрэхийг эрмэлзэж байгаагаас хамаардаг. Зохицуулалтгүй капитализмтай орнуудад шинэ санаа хэрэгжүүлээд богино хугацаанд томорсон шинэ компаниуд олон байдаг. Жишээлбэл: АНУ-ын мэдээллийн технологийн салбарт Гүүгле, Майкрософт, Фасебүүк зэрэг компаниудыг нэрлэж болно. Зохицуулалттай капитализмтай орнуудад уламжлалт салбаруудад нь том компаниуд байдаг. Жишээлбэл: авто машины үйлдвэрлэл. Герман, Шведийн компаниуд авто машиныхаа аюулгүй байдлыг хэсэгчлэн сайжруулсаар томоохон амжилтад хүрчээ. 2 ба 3-р бүлэгт танилцуулсан бүх сэтгэгчид ба ойлголтууд хоорондоо хэрхэн нийцэж байна? Эдгээр нь үндсэндээ бидний энэ сурах бичигт хэрэглэх бүх ойлголтуудын товч танилцуулга гэсэн үг юм. 53 Төр аль болохоор хөндлөнгөөс оролцохгүй Төр нөлөөлнө. 54 Төр зах зээлийг тодорхойлно. Хувьсгал 55 Нийгмийн ардчилал юу хүсдэг бэ? Зохицуулалттай капитализмтай орнуудад нийгмийн ардчиллын үнэт зүйлсийг хэрэгжүүлэх нөхцөл илүү таатай байдаг. Учир нь зохицуулалттай капитализмд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн баталгаат байдал илүү сайн хангагдсан байдаг. Эдийн засгийн ямар систем нийгмийн ардчилалд илүү тохирдог бэ? Зохицуулалттай капитализм хамгийн сайн тохирдог. 56 3.3 НИЙГМИЙН БАРИМЖААТАЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ Германы эдийн засгийн дэглэмийг нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг гэж нэрлэдэг. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг гэдэг нь: • Компаниуд хоорондоо чөлөөтэй өрсөлдөх боломжтой. • Цалингийн хэмжээг ажил олгогчид ба ажилтнуудын хоорондын хэлэлцээрээр тогтоодог. Дээрээс нь цалингийн доод хэмжээг хуулиар тогтоодог. • Хүр бүр өмчтэй байх эрхтэй. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг нь мөн: Хүний амьдралд тохиолдож болох хамгийн том эрсдэлүүдээс хүмүүсийг хамгаална гэсэн санаа. Жишээлбэл: ажилтан ажлаа хийх боломжгүй болсон бол эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, тэтгэврийн даатгалаас тусламж авах боломжтой. АЖИЛГҮЙД ТГЭМЖ ЛИЙН ТЭ ЭНДИЙН ҮҮЛ М ТГАЛ ЭР ДАА АЖИЛГҮЙД ТГЭМЖ ЛИЙН ТЭ ЭНДИЙН ҮҮЛ М ТГАЛ ЭР ДАА 57 Өндөр орлоготой хүмүүс илүү өндөр татвар төлдөг учраас татвараар дамжуулан нийгмийн баялгийг илүү тэгш хуваарилах боломжтой. Үүнийг татварын өсөн нэмэгдэх буюу прогрессив аргачлал гэж нэрлэдэг. Татвараас жишээлбэл бүх нийтийн боловсролыг санхүүжүүлдэг. Бүх хүмүүст тэгш боломж олгоход боловсрол онцгой чухал үүрэгтэй. Ингэснээр германы эдийн засгийн бодлого нь зах зээлийн эдийн засаг ба нийгмийн баталгаат байдал гэдэг хоёр чухал элементүүдийг хооронд нь холбодог юм. Нийгмийн баримжаат төр Төрийн нийгмийн цогц бодлогод жишээлбэл хүүхдийн ясли, сургууль, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр бүгд багтдаг. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг нь маш их амжилтад хүрсэн. Германд өргөн хүрээтэй дундаж давхарга, харьцангуй цөөн тооны хэт баян болон хэт ядуу хүмүүс амьдардаг. Германы нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг нь олон оронд үлгэр жишээ болдог. Ямартай ч олон арван жилийн туршид Герман дэлхийн хамгийн баян орнуудын тоонд багтсаар байна. Гэхдээ бусад орнуудын нэгэн адил германд ч баячууд ба ядуусын орлогын зөрүүтэй байдал улам нэмэгдсээр байна. Олон хүмүүс нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн нийгмийн хариуцлагыг улам дээшлүүлэх хэрэгтэй хэмээн шаардсаар байна. 58 4 НИЙГМИЙН АРДЧИЛАЛД ЮУ ЧУХАЛ ВЭ? 4-р бүлэгт Нийгмийн ардчилалд юу чухал вэ? гэдэг асуултад хариулт өгнө. Хариултууд нь нийгмийн ардчиллын эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлстэй холбогдоно. 4.1 ҮНЭТ ЗҮЙЛС Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл нь нийгмийн ардчиллын үнэт зүйлс юм. Товч бөгөөд тодорхой цувралын Нийгмийн ардчиллын үндэс нэгдүгээр дэвтрээс үнэт зүйлсийн талаар ихийг уншиж болно. Иймээс энэ дэвтэрт үнэт зүйлсийн товчхон тодорхойлолтыг танилцуулах болно. Илүү ихийг мэдмээр байна уу? Нийгмийн ардчилал Товч бөгөөд тодорхой цувралын Нийгмийн ардчиллын үндэс хэмээх эхний дэвтэрт нийгмийн ардчиллын үнэт зүйлс, үндсэн эрхүүдийн тухай илүү дэлгэрэнгүй бичсэн байгаа. НИЙГМИЙН АРДЧИЛАЛ Д ТОДОРХОЙ ТОВЧ БӨГӨӨ 59 Үнэт зүйлс 60 Эрх чөлөө Эрх чөлөөний ойлголт нь хүмүүс айдас, зовлон, дарлалаас ангид амьдрах ёстой гэдэг санааг илэрхийлдэг. Төр ба нийгэм нь хүмүүсийн эрх чөлөөний баталгаа болдог. Хүмүүс эрх чөлөөтэй амьдрахад хүрэлцэхүйц мөнгө болон боломжоор хангагдсан нөхцөлд эрх чөлөөгөө жинхэнээр нь эдэлж чаддаг. Жишээлбэл: Хүмүүс орох оронтой, цадтал идэх хоол хүнстэй, сайн боловсролтой байх ёстой гэсэн үг. Зөвхөн орох оронтой, цадтал идэх хоол хүнстэй, сайн боловсролтой хүмүүс өөрийн хүссэнээр сайхан амьдарч чаддаг. Шударга ёс Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Гэхдээ хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой. Нийгмийн баримжаатай, ардчилсан төр бүх хүмүүст тэгш боломж олгодог. Эцэг эх нь хэн байх, хэдэн настай, эрэгтэй эсвэл эмэгтэй байхаас үл хамааран хүн бүр төрөөс дэмжлэг авах, нийгмийн амьдралд оролцох тэгш эрхтэй. Оролцоо гэдэг нь: нийгмийн амьдралд бусадтай хамтран оролцож чаддаг байх, оролцох эрхтэй байх гэсэн санаа. Эв санааны нэгдэл Эв санааны нэгдэл нь хүмүүс бие биенийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх гэсэн санаа. Хүмүүс хамтдаа амьдарч буй нийгмээ сайжруулахын төлөө харилцан туслалцахад бэлэн байх гэсэн санаа. Эв санааны нэгдэл нь мөн: Хүчтэй нь хүчгүйдээ тусална гэсэн санаа. Социалдемократ Ёоханнес Рау“ Эв санааны нэгдэл бол нийгмийг нэгтгэж байдаг гагнаас юм” гэж хэлсэн байдаг. Нийгмийн ардчиллын үнэт зүйлс нийгмийн ардчиллын эдийн засгийн бодлогод ямар ач холбогдолтой вэ? Нийгмийн ардчиллын эдийн засгийн бодлого дараах гурван чухал цэг рүү чиглэсэн байх ёстой. Өсөлт Эдийн засаг өсөлттэй байх ёстой. Эдийн засгийн өсөлт нь нийгмийн хангалуун амьдралын төвшинг дээшлүүлж байдаг. Өсөлт жишээлбэл нийгмийн баримжаат төрийн үйлчилгээг сайжруулах орон зайг тэлж байдаг. Нийгмийн тэнцвэрт байдал Тэнцвэргүй нийгэмд баян хоосны ялгаа хэтэрхий их байдаг. Баян хоосны ялгаа нь хэтийдсэн нийгэм урт хугацаанд оршин тогтнох чадваргүй болдог. Иймээс нийгмийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал юм. Тогтвортой байдал Хэрвээ мод бэлтгэгчид нөхөн сэргээгдэх хэмжээнээс нь давсан хэмжээнд мод огтлоод байх юм бол хэзээ нэгэн цагт ой модгүй болно. Хэрвээ фабрикууд хортой бохир усаа голын ус руу нийлүүлээд байвал эсвэл бохир хийг агаар мандал руу цацаад байвал олон хүн өвчилнө. Иймээс тогтвортой байдал чухал. Энэ нь: Эдийн засаг богино хугацаанд өсөлт үзүүлээд зогсонги байдалд ордог байж таарахгүй урт хугацаанд тогтвортой өсөлттэй байх ёстой гэсэн үг. 61 Нийгмийн ардчилал өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдал гэдэг эдгээр гурван зарчим ач холбогдлын хувьд тэнцүү гэж үздэг. Үүгээрээ нийгмийн ардчилал нь улс төрийн сэтгэлгээний бусад урсгалуудаас ялгаатай. Консерватив, либерал, ногоон, зүүний намууд эдгээр гурван зарчмаас аль нэгийг нь бусдаасаа илүү чухал гэж үздэг. Нийгмийн ардчилал харин эдгээр гурван зарчмыг эдийн засгийн бодлогод тэнцүү хэмжээнд баримталж чадсан нөхцөлд чанартай өсөлт бий болдог гэж хэлдэг. Чанартай өсөлт Нийгмийн хариуцлагатай, тогтвортой өсөлт. Тэгэхлээр бүх нийгмийн бүх гишүүдэд ач тусаа өгсөн, эх дэлхийдээ ээлтэй өсөлтийг чанартай өсөлт гэнэ. 62 4.2 ӨСӨЛТ Нийгмийн хангалуун амьдралд өсөлттэй эдийн засаг маш чухал. Өсөлт онцгой өндөр байхаасаа илүү жил тутамд жигд бөгөөд зохистой өсөлттэй байх нь чухал. Хүмүүст амьдралд нь хүрэлцэх мөнгө, орох орон хэрэгтэй. Үүнийг бид амьдралын материаллаг суурь баталгаа гэж нэрлэдэг. Төр бүх хүмүүст зам болон сургууль барих, нийгмийн үйлчилгээг хүртээхэд хүрэлцэх мөнгө хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт бол чухал зорилго. Эдийн засгийн өсөлт Эдийн засаг өсөлттэй байгаа эсэхийг яаж мэдэх бэ? Хүмүүсийн бараа, үйлчилгээний худалдан авалт өмнөх жилээсээ нэмэгдэж үү? үгүй юу? гэдгээр эдийн засаг өсөлттэй байгаа эсэхийг мэдэж болно. 63 4.3 НИЙГМИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ Тэгш бус байдал хэтэрхий их байвал нийгэм урт хугацаандаа оршин тогтнох чадваргүй болдог. Иймээс төр хангалуун амьдралын төвшинг шударгаар хуваарилах ёстой. Дахин хуваарилалт нь зөвхөн нийгэмд бус эдийн засагт ч тустай. Америкийн бизнес эрхлэгч Генри Форд ажилтнууддаа тогтмол өндөр цалин өгдөг, цалинг нь байнга нэмдэг байсан. Тэрбээр “Машинууд машин худалдан авдаггүй юм” гэж хэлдэг байжээ. Форд зөвхөн орлоготой хүмүүс л эдийн засгийн худалдаанд гаргаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авч чадна гэдэг санаагаа үүгээр илэрхийлсэн юм. Нийгмийн тэнцвэрт байдал хангагдсан байх нь эдийн засагт ч ашигтай. Нийгмийн баталгаат байдал нь хангагдсан гэдэгт итгэлтэй хүн л эрсдэлтэй алхам хийх, шинээр компани байгуулах зоригтой байдаг. Нийгмийн тэнцвэрт байдлыг хангахын чухлыг германы үндсэн хуульд тусгасан байдаг. Өмчид хариуцлага ногдоно гэж заасан. Жишээлбэл өмчийг нийгэмд хор хохирол учруулах байдлаар ашиглаж болохгүй гэж заасан. 64 Орон сууц эзэмшигчийн жишээн дээр Орон сууц олноор нь эзэмшдэг хүн орон сууцнуудаа хоосон байлгаад байж болохгүй. Мөн түрээслэгчдийг сайн нөхцөлд амьдрах хэмжээнд орон сууцнуудаа байлгах болон шударга үнээр түрээслэх ёстой. Худалдсан ч шударга үнээр худалдах ёстой. Энэ нь бүх хүмүүст хамаатай. Цалингийн доод хэмжээг хуулиар тогтоох нь нийгмийн тэнцвэрт байдлыг хангахад чухал. Өдөржин ажилласан хүн авсан цалингаараа амьдарч чаддаг байх ёстой. Иймээс цалингийн доод хэмжээг хуулиар тогтоож өгдөг. Цалингийн доод хэмжээг хуулиар тогтоосноор ажилтан албан хаагчдыг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалдаг. Европын олон орон цалингийн доод хэмжээг хуулиар тогтоосноор сайн туршлага хуримтлуулж чадсан. Хуулиар тогтоосон цалингийн доод хэмжээ Хуулиар тогтоосон цалингийн доод хэмжээ бол ажилчин хүний цагийн хөлсний доод хэмжээ юм. 65 4.4 ТОГТВОРТОЙ БАЙДАЛ Нийгмийн ардчиллын эдийн засгийн бодлогын гуравдагч чухал зарчим бол тогтвортой байдал юм. Тогтвортой байдал гэдэг нь аливаа нөөцийг байгалийн жамаар нөхөн сэргээгдэх хэмжээнээс нь давуулан хэрэглэж болохгүй гэсэн санаа. Энэ нь бид зөвхөн байгаль орчноо анхаараад зогсохгүй алсын хараатай байх ёстой гэсэн үг. Маргаашийн асуудлыг урьдчилан хардаг байх шаардлага дараах гурван хэсгээс бүрддэг. Эдгээр нь байгаль орчин, эдийн засаг, хамтын амьдрал юм. Манай гаригийн байгаль орчин Сүүлийн зуун бидэнд: Дэлхийн эдийн засаг түүхий эдийн хэрэглээгээ нэмэгдүүлэхгүйгээр цаашид зогсолтгүй тэлэх боломжгүй гэдгийг ойлгуулсан. Тэгвэл байгаль дэлхийгээ сүйтгэнэ. Эх дэлхийгээ хойч үеийнхэндээ одоогийнхоос нь доордуулалгүйгээр хүлээлгэн өгөхийн тулд бид байгаль орчинтойгоо өнөөгийнхөөс өөрөөр харьцах ёстой. Социалдемократ Густав Хайнеманн “ Бид хүүхдүүд, ач зээ нарынхаа эрх ашгийн төлөө хүслээ хязгаарлаж шаардлагатай бол хойш тавьж сурах хэрэгтэй болоод байна ” гэж хэлсэн байдаг. Энэ хооронд олон орон байгаль орчны хатуу чанд дүрэм журам боловсруулан мөрддөг болжээ. Эдгээр орнууд аль болох түүхий эдийн хэрэглээгээ нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн өсөлтөд хүрэх арга замыг эрэлхийлж байна. Компаниуд хог хаягдлаа байгаль орчинд ачаалал болгон орхиж болохгүй гэдэг журам мөрддөг. Хүн төрөлхтөн байгалийн нөхөн сэргээгдэх эх үүсвэр болох салхи ба нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлсээр байна. Бид мод тарьж мөхөх аюулд ойртоод байгаа 66 амьтны төрөл зүйлийг хамгаалалтад аваад байна. Гэсэн ч нөхөн сэргээгдэх боломжоос давсан хэрэглээтэй хэвээрээ байна. Германы эдийн засаг Эдийн засагт ч нэгэн адил бид хойч үеийнхнийхээ эрх ашгийг харгалзан үзэх ёстой. Мэдээж нийгэм өдгөө амьдарч буй хүмүүстээ анхаарал тавих үүрэгтэй. Гэхдээ германчууд бид ирээдүйд 50 эсвэл 150 жилийн дараа германд аж төрөх хойч үеийнхнийхээ өмнө ч хариуцлага хүлээх үүрэгтэй. Тэд сайн мэргэжил эзэмших, эрх чөлөөтэй, хүссэнээрээ өөрийгөө хөгжүүлэх эрхтэй. Тэдний тусын тулд маргаашийн асуудлыг маргааш гэж хойш тавилгүй өнөөдөр шийдлийг нь хайх ёстой. Хамтын амьдрал Нийгэмд ч нэгэн адил тогтвортой байдлыг хангах нь маш чухал. Хүмүүс бусдад тустай байж чаддаг залуу насандаа тур зуурын хугацаанд бус харин бүх л амьдралынхаа туршид нийгмийн нэгэн хэсэг байх ёстой. Хүмүүс баталгаатай амьдралтай, нийгэмдээ оролцоотой, харилцан бие биедээ хүндэтгэлтэй ханддаг, хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Зөвхөн өөрчлөлт хэрэгтэй болсон үед бус харин цаг үргэлж. Энд хүн бүрийн хичээл зүтгэл чухал. Хамгийн чухал нь хүмүүст дэмжлэг үзүүлдэг, боломж олгодог төр ба нийгэм хэрэгтэй. Бид маргаашийн асуудлыг маргааш гэж хойш тавилгүйгээр өнөөдрөөс шийдлийг нь хайж эхлэх хэрэгтэй. 67 4.5 ЧАНАРТАЙ ӨСӨЛТ: ӨСӨЛТ, НИЙГМИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ Өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдал нь нийгмийн ардчилалд тэнцүү ач холбогдолтой. Эдгээр зарчмууд нь харилцан нэг нэгнээ нөхөж харилцан нэг нэгнээ хүчирхэг болгож байдаг. Эдгээр гурван зарчим нь гурвуулаа нийлээд нийгмийн баримжаатай эдийн засгийн суурийг бүрдүүлдэг бөгөөд чанартай өсөлтөд хүргэдэг. Сохор өсөлт Тэгвэл өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдлын эдгээр гурван зарчмуудын хооронд ямар ч зөрчил байхгүй юу? Байгаа. Эдгээр зарчмууд хоорондоо зөрчилддөг. 68 Хэрвээ бид байгаль орчны асуудлыг огт харгалзан үзэлгүйгээр орхигдуулчихвал магадгүй богино хугацаанд эдийн засаг хурдацтай өсөлт үзүүлж болох юм. Хэрвээ бид нийгмийн баялаг, боломжуудыг дахин хуваарилахгүй орхичих юм бол цөөхөн тооны баячууд асар их хэмжээний их ашиг хүртэх байх л даа. Гэтэл ийм сохор өсөлт нь нийгмийн ардчиллын зорилт биш юм. Сохор өсөлт нь нийгмийн ардчиллын гурван үнэт зүйлс болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэлтэй огтхон ч авцалдахгүй. Иймээс нийгмийн ардчилал“Хаана, яаж, юуны төлөө өсөлтөд хүрэх гээд байгаа билээ? гэдэг асуултыг байнга тавьж байдаг. Социалдемократ Вилли Брандт “ Бид өсөлт /.../ хүмүүсийн тусын тулд үйлчлэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ хүмүүс бид нийгмийнхээ харьцааны эрхшээлд орох бус харин өөрсдөө нийгмийн харьцааг эрхшээлдээ байлгах ёстой гэж үзэж байгаа бол оюунаа илүү чилээж тэр ч байтугай биеэ илүү дайчлах ёстой ” гэж хэлсэн байдаг. Бид оюунаа илүү чилээж илүү нухацтай бодоод үзвэл дээр гурван зарчим хоорондоо зөрчилдөх бус харин харилцан нэг нэгнээ дэмжиж байдаг гэдгийг харах болно. Нийгмийн тэнцвэрт байдал эрчимтэй эдийн засгийг эрчимтэй байлгахад маш чухал. Зовлон бэрхшээл тулгарвал төр намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа хүн амьдрал байдлаа сайжруулахын төлөө шинэ алхам хийх итгэлтэй байдаг. Тогтвортой байдал нь өсөлтийг дэмждэг. Германд байгаль орчны техник, сэргээгдэх эрчим хүчний салбарт олон том, жижиг компаниуд үүсгэн байгуулагдсаар байна. Эдгээр компаниуд судалгаа, өсөлт зэрэг салбарт ажиллаж шинээр ажлын байр бий болгодог. 69 Тэгэхлээр чанартай өсөлт нь дээрх гурван зарчмуудыг нэгэн зэрэг, тэнцүү хэрэгжүүлсний үр дүн юм. Манай нийгмийг илүү нийгмийн хариуцлагатай, тогтвортой болгож байдаг, зөвхөн цөөн тооны хүмүүст бус харин бүх хүмүүст ашигтай өсөлтийг чанартай өсөлт гэнэ. ГСДН-ын мөрийн хөтөлбөрт чанартай өсөлтийг: “ Бид эрчимтэй эдийн засаг, нийгмийн шударга ёс, экологийн ухаалаг хандлагыг нэгтгэсэн тогтвортой дэвшлийн төлөө ажиллаж байна. Чанартай өсөлтийг бий болгох замаар ядуурал, мөлжлөгийг арилгаж бүх хүмүүсийг хангалуун амьдралд хүргэх зохистой хөдөлмөрөөр хангаж цаг уурын өөрчлөлтийн хөнөөлт үр дагаврыг бууруулах арга хэмжээ авахын төлөө байна. Ирээдүй хойч үеийн амьдралын байгаль экологийн суурийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах нь бидний үүрэг мөн. Үүний тулд бид шинжлэх ухаан, техникийн дэвшлийн бий болгож байгаа боломжуудыг хүмүүсийн сайн сайхны төлөө ашиглахыг хүсэж байна. ” ГАМБУРГИЙН ХӨТӨЛБӨР 70 5 УЛС ТӨРИЙН НАМУУД БА ТЭДГЭЭРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО 5-р бүлэгт германы улс төрийн намуудын эдийн засгийн бодлогыг авч үзнэ. Энэ бүлэгт бүгдээрээ нийгмийн ардчиллын эдийн засгийн зорилтуудыг бусад 5 намын хөтөлбөртэй харьцуулах болно. ГСДН, Христосын Ардчилсан Холбоо Нам(ХАХН), Чөлөөт Ардчилсан Нам (ЧАН) буюу либерал нам, Ногоон Нам(НН), Зүүний Нам(ЗН)-ын улс төрчид юу хүсэж байна? Эдгээр таван нам тавуулаа сайн эдийн засгийн бодлого гэж ямар бодлогыг хэлэх вэ? гэдэг талаар тодорхой төсөөлөлтэй байдаг. Таван нам тавуулаа • Өөр өөр гарааны цэгүүдтэй • Өөр өөр зорилтуудтай • Зорилгодоо хүрэх өөр өөр замуудыг тодорхойлсон Эхлээд улс төрийн намууд эдийн засгийн бодлогын талаар юу гэж бичсэнийг харья. Дараа нь тэдний бичсэнийг эрэмбэлэх гээд оролдоод үзье. Улс төрийн намуудын эдийн засгийн бодлогын харьцуулалтыг бодлогын гурван чухал талбар дээр харьцуулна. Талбаруудтай бүгдээрээ 2-р бүлэгт танилцсан. Харин улс төрийн намуудын хөтөлбөрт компаниудын талаар тодорхой зүйл бичигдээгүй учраас компанийг харьцуулалтаас хасах болно. Эдгээр нь: Санхүүжилтийн систем Ажил олгогч ба ажилтан Ерөнхий боловсролын сургууль ба мэргэжлийн сургалт 71 5.1 ГСДН ГСДН 2007 онд өдгөө хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөрөө баталсан. ГСДН Хамбург хотноо их хурлаа хийж мөрийн хөтөлбөрөө баталсан учраас Хамбургийн хөтөлбөр гэж нэрлэдэг. Эдийн засгийн бодлого ГСДН зохицуулалттай зах зээлийн эдийн засгийг дэмждэг. Улс төр зах зээлд дүрэм журам тогтоож өгдөг. Эдгээр дүрэм журмуудын хүрээнд эдийн засаг чөлөөтэй хөгжинө. Зах зээл нийгэмд үйлчлэгч нь байх ёстой болохоос нийгмийн дээр залардаг ноён байх ёсгүй. Зорилт Чөлөөтэй, шударга, эв санааны нэгдэлтэй нийгмийг байгуулах нь социалдемократ эдийн засгийн бодлогын зорилт юм. Үүний төлөө ГСДН дээр дурдсан гурван салбарт дараах хэсэгчилсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийг хүсдэг. Эдгээр нь: Санхүүгийн систем • Компаниудад урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж буй хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулагчидтай харьцуулахад илүү сайн нөхцөлтэй байдаг. • Санхүүгийн зах зээлүүдэд олон улсад үйлчилдэг дүрэм журам тогтоох • Бүс нутгийн эдийн засаг ба компаниудад чухал ач холбогдолтой учраас хадгаламжийн кассууд, хоршооллын банкнуудыг хамгаална. 72 Санхүүгийн зах зээл Санхүүгийн бүтээгдэхүүнүүд зарагддаг эдийн засгийн нэгэн хэсгийг санхүүгийн зах зээл гэдэг. Жишээлбэл даатгал, хувьцаа, зээлийг санхүүгийн бүтээгдэхүүн гэнэ. Санхүүгийн зах зээл эд материал, үйлчилгээ бус харин мөнгөний арилжаа явагдаж байдаг. Ажил олгогч ба ажилтан • Салбарын хэмжээнд мөрдөгддөг тарифын гэрээнүүд, хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүд • Компаниудын шийдвэр гаргалтад ажилчдын оролцоог нэмэгдүүлэх • Компаниудын хөрөнгөнд ажилчдын оролцоог нэмэгдүүлэх. • Ажилгүйдлийн даатгалыг хөдөлмөрийн даатгал болгон өөрчлөх, хөдөлмөрийн даатгал ажлын байрыг хадгалахад тустай. • Мэргэжил дээшлүүлэх болон гэр бүлдээ зарцуулах цагийг баталгаажуулах Тарифын гэрээ Ажил олгогч эздийн холбоо ба үйлдвэрчний эвлэлүүдийн хооронд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийн талаар байгуулагддаг гэрээг тарифын гэрээ гэнэ. Мэргэжлийн сургалт • • • • Мэргэжлийн боловсролын онол ба практикийг хослуулсан хосолмол буюу дуал сургалтын системийг хэвээр хадгалах Зарим муж улсуудад байгаа мэргэжлийн сургалтын төлбөрийн хэмжээг бууруулах Их болон дээд сургуульд анх удаа суралцаж буй оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх Ажлын байран дээр явагдах мэргэжил дээшлүүлэх сургалтын нөхцөлийг сайжруулах 73 5.2 ХАХН ХАХН-ын өдгөө хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр мөн 2007 онд батлагдсан. Эдийн засгийн бодлого ХАХН-ыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засагтай нягт холбоотой нам гэж үздэг. Компанийн эздийн хувийн хариуцлага өндөр байх ёстой. Эзэд бие даасан, өндөр хариуцлагатай, нийгмийн тусын тулд бизнесээ явуулах ёстой. Харин төр бизнесийн удирдлагад оролцоо багатай байна. Зорилт Христосын ардчилсан эдийн засгийн бодлогын зорилт нь чөлөөтэй, нийгмийн хариуцлагатай эзэдтэй байх. Тус нам компаниудын дагаж мөрдөх ёстой журам, хуулийн тоог цөөрүүлэхийн төлөө байдаг. ХАХН сонгон авсан гурван салбарт дараах хэсэгчилсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийг хүсдэг. Эдгээр нь: • Германы компаниудад аль болох олон хөрөнгө оруулагчдыг олох • Санхүүгийн зах зээлийн дэглэм, ил тод байдлыг сайжруулах, гэхдээ шинээр нэмж журам дүрэм батлахгүй байх 74 Ажил олгогч ба ажилтнууд • Мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх • Хувийн амьдралаа төлөвлөх нийгмийн баталгааг сайжруулах • Салбарын тарифын гэрээнүүдийг хүчингүй болгох, оронд нь цалингийн хэлэлцээрийг компанийн төвшинд хийдэг болох Мэргэжлийн сургалт • Мэргэжлийн сургалтын хосолмол системийг хэвээр нь хадгалах • Төрийн захиргааны байгууллагууд болон компаниудад ажлын байрны тоог нэмэгдүүлэх • Дээд сургуулиудыг төлбөртэй болгох 75 5.3 ХОЛБООТОН 90/ НОГООНТНУУД Ногоон Намын өнөөгийн мөрийн хөтөлбөр 2002 онд батлагдсан. Эдийн засгийн бодлого Ногоонтнууд түүхий эдийг цөлмөн олборлож байгаа нь манай эрийн үеийн хамгийн том асуудал гэж үздэг. Ногоонтнууд байгалийн нөөцийг ариг гамтай хэрэглэж эрчим хүчний эх үүсвэрийг өөрчлөхөөс гадна нийгмийн бусад олон хэсгийг өөрчлөхийг хүсдэг. Зорилт Ногоон эдийн засгийн бодлогын зорилго нь өнөөгийн нийгмийг нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй зах зээлийн эдийн засаг болгон өөрчлөх. Байгальд ээлтэй, экологийн хариуцлагатай зах зээлийн эдийн засаг бол байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулдаг эдийн засаг гэсэн үг юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ногоонтнууд дээрх гурван салбарт дараах хэсэгчилсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр нь: • Олон улсын оролцоотой компаниудын эрх мэдлийг бууруулах • Европын Холбоо хатуу дүрэм журмуудыг боловсруулан хэрэгжүүлэх ёстой. • Мөнгөний арилжаанд заавал биелүүлэх журмуудыг тогтоож өгөх 76 Ажил олгогч ба ажилтнууд • Салбар, заримдаа бүс нутаг даяар дагаж мөрдөх тарифын гэрээнүүд байгуулах • Ажилтнуудын компанийн шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх • Ажилтнуудыг компанийн хөрөнгөнд оролцоотой болгох Мэргэжлийн сургалт • Хүмүүст насан туршдаа шинийг суралцах боломж олгох • Сургууль дээр суралцах хугацааг богиносгож компани дээр явагдах практик сургалтын хугацааг уртасгах 77 5.4 ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН НАМ (ЧАН) ЧАН 2012 онд Карлсрүү хотноо мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан тул Карлсрүүгийн эрх чөлөөний сэдвүүд нэрлэсэн. Эдийн засгийн бодлого ЧАН-д зах зээлийн эдийн засаг маш чухал. Либералууд зах зээлийн эдийн засгийн засгийг нийгмийн үндсэн дэглэмийн нэгэн хэсэг гэж үздэг. Зорилт ЧАН-ын зорилтууд нь хангалуун амьдрал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэнцвэрт байдал юм. Тус нам тогтвортой эдийн засгийн төлөө байна гэдгээ илэрхийлсэн. Нөгөө талаас ЧАН нийгмийн системд хэтийдсэн ачаа үүрүүлж болохгүй гэж үздэг. Нийгмийн системийн ачаа хэрээс хэтэрвээс нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагт муугаар нөлөөлнө гэж үздэг. ЧАН дээр дурдсан гурван салбарт дараах хэсэгчилсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийг хүсдэг. Эдгээр нь: Санхүүгийн системд • Банкнуудад тавих хяналтыг сайжруулах. • Нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийг харин төрийн зохицуулалттай эдийн засаг болгож болохгүй. 78 Ажил олгогч ба ажилтнууд • Энэ сэдвээр ЧАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой зүйл бичээгүй бөгөөд тарифын гэрээ гэдэг үг ч алга. Үйлдвэрчний эвлэлүүд ба ажилтнуудын компанийн шийдвэр гаргалтад оролцох оролцооны талаар цухас дурьдах нь хангалттай гэж үзсэн бололтой. Мэргэжлийн сургалт • ЧАН-ын хувьд мэргэжлийн сургалтын онол практик хослуулсан дуал сургалт бол амжилтын нэгэн томоохон түүх юм. • Мэргэжил дээшлүүлэх сургалт нь ЧАН-ын хувьд маш чухал. Мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг хэн төлөх тухайн тодорхой санаа алга байна. 79 5.5 ЗҮҮНИЙ НАМ (ЗН) Зүүний нам 2011 онд Эрфурт хотноо мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Эдийн засгийн бодлого Зүүний намынхан нийгмийн баримжаат эдийн засаг гэдэг ойлголтыг хэрэглэдэггүй. Тус нам германы өнөөгийн эдийн засгийн системийг даяаршсан капитализм гэж тодорхойлсон. Даяаршсан капитализмын системийг ардчилсан социализмаар солихыг хүсдэг. Зорилт Зүүний Нам өнөөгийнхөөс өөр эдийн засгийн системтэй болохыг хүсдэг. Зах зээл жишээлбэл компанийн эзэд юу үйлдвэрлэхээ өөрсдөө шийддэг байхаа болино. Үүнийг нийгэм бүгдээрээ хамтдаа шийддэг байх ёстой. Дээр дурдсан гурван салбарт ЗН дараах хэсэгчилсэн зорилтуудыг дэвшүүлсэн байна. Эдгээр нь: Санхүүгийн систем • Зарим банкнуудыг төрийн мэдэлд шилжүүлэх, банкнуудаас жижиг компаниудад мөнгө зээлүүлэхийг шаардах 80 Ажил олгогчид ба ажилтнууд • Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг нэмэгдүүлэх: Үйлдвэрчний эвлэлүүдэд эдийн засгаас гадуур шаардлагуудын төлөө ажил хаях эрх болгох Мэргэжлийн сургалт • Мэргэжлийн сургалтад хамрагдах эрх бол бүх хүмүүсийн үндсэн эрхийн нэг • Мэргэжлийн сургалтын байгууллагуудад төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг нэмэгдүүлэх • Шинээр дээд сургуулиуд байгуулах 81 5.6 УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ Маш товчхон хэлэхэд: Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүдийг хооронд нь харьцуулж болохуйц нийтлэг асуудлууд байна уу? Зохицуулалттай байг уу? эсвэл зохицуулалтгүй байг уу? • Зүүний Нам зах зээлийн эдийн засагт төрийн нөлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө байна. • ГСДН нь зохицуулалттай, нийгмийн баримжаатай зах зээлийн төлөө байна. • Ногоон Нам нь зохицуулалттай зах зээлийн эдийн засгийн төлөө байна. Гэхдээ зохицуулалттай зах зээлийн эдийн засгийг зарим либерал элементүүдтэй хослуулахыг хүсэж байна. • ХАХН нь зах зээлийн зохицуулалтыг өнөөгийнхөөс нь сулруулахын төлөө байна. • ЧАН зохицуулалтгүй, либерал зах зээлийн эдийн засгийн төлөөлдөг. 82 Чухал сэдвүүд Харьцуулалтад сонгон авсан улс төрийн таван намын мөрийн хөтөлбөрт өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал ба тогтвортой байдлыг хангах зорилтуудын талаар юу бичсэн байна? • ЧАН ба ХАХН нь өсөлт нь эдийн засгийн тодорхой зорилт мөн хэмээн тодорхойлсон байна. Өсөлтөөс бусад сэдэв тэдэнд онцгой чухал бус. • Зүүний Нам нийгмийн тэнцвэрт байдлыг хангах нь тус намын эдийн засгийн бодлогын тодорхой зорилт мөн гэжээ. Бусад сэдэв тус намын хувьд төдийлөн чухал бус. • Ногоон Нам тогтвортой байдлыг хангах нь манай намын эдийн засгийн бодлогын зорилт мөн хэмээн тодорхойлжээ. Нийгмийн тэнцвэрт байдлыг хангах нь дараагийн чухал зорилт мөн хэмээн тодорхойлжээ. Өсөлт бол ногоонтнуудын хувьд тогтвортой байдал, нийгмийн тэнцвэрт байдлыг хангах шиг чухал бус зорилт аж. • ГСДН өсөлт, нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдлыг уялдуулах нь намынхаа эдийн засгийн нэгдмэл зорилт мөн хэмээн тодорхойлсон байна. Социалдемократуудын хувьд эдгээр гурван зорилт гурвуулаа адилхан чухал. 83 6 БУСАД ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСАГ Энэ бүлэгт бусад орнуудын эдийн засгийг авч үзнэ. АНУ, Их Британи, Япон, Швед орнууд эдийн засгийн ямар системтэй бэ? Эдгээр орнуудын эдийн засгийн бодлого нь Германаас юугаараа өөр бэ? Бид тэднээс юуг суралцах боломжтой бэ? Энэхүү харьцуулалтыг хийхдээ бид дахиад гурван цэг дээр төвлөрнө. Санхүүгийн систем Ажилтнууд ба ажил олгогчид Мэргэжлийн сургалт 84 Энэ харьцуулалттай танилцахаас өмнө ч гэсэн эдгээр орнуудын тухай ерөнхий мэдлэг бидэнд бий: АНУ бол зохицуулалтгүй зах зээлийн эдийн засагтай орон. Иргэд нь төрийн дахин хуваарилалт ба төр эдийн засагт хөндлөнгөөс оролцох асуудалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Их Британи бол капитализмын өлгий нутаг. Британи нь эдийн засгийн онцгой либерал системтэй: Зах зээлийн эдийн засаг нь маш сул зохицуулалттай. Герман нь зохицуулалттай зах зээлийн эдийн засгийн бүх онцлогийг агуулсан эдийн засагтай. Хүндхэн үеийг даван туулсны дараагаар эдийн засаг нь дахин хүчирхэгжээд байна. Япон нь барууны орнуудад хамаардаггүй ч барууны орнуудтай харьцуулахад нэн тохиромжтой орон. Япон нь зохицуулалттай зах зээлийн эдийн засагтай. Томоохон, уламжлалт компаниуд нь Японы эдийн засгийн онцлог шинжийн илэрхийлэл болдог. Японы төр эдийн засагт хүчтэй нөлөөтэй, жишээлбэл эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засагтаа оролцдог. Швед нь зохицуулалттай зах зээлийн эдийн засгийн онцгой сайн жишээ юм. Шведийн төр маш идэвхтэй оролцоотой байдаг. Жишээ нь: эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар эдийн засагтаа нөлөөлдөг. 85 6.1 АНУ Санхүүгийн систем Америкийн компаниуд санхүүжилтийнхээ дийлэнх хэсгийг хувьцаанаас буюу өөрөөр хэлбэл компанийнхаа хувийг хувьцаа хэлбэрээр худалдаалах замаар босгодог. Хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчид нь өндөр ашиг олох эрмэлзэлтэй байдаг. Иймээс Америкийн компаниуд богино хугацаанд өндөр ашиг олоход чиглэсэн богино хугацааны төлөвлөлттэй байдаг. Компаниудын нэгдэл байгуулах, эсвэл компаниудыг худалдан авах харилцааг зохицуулдаг цөөхөн тооны дүрэм журам үйлчилдэг. Бараг бүх компаниуд нь богино хугацаанд өндөр ашиг олох дарамтын дор үйл ажиллагаа явуулдаг. Богино хугацаанд өндөр ашиг олж чадахгүй бол компанийн удирдлагыг халах, хөрөнгө оруулагчид мөнгөө ашиггүй ажилладаг компаниудаас эргүүлэн татах эсвэл компанийг зарах аюултай. Ажилтан ба ажил олгогчид АНУ-ын үйлдвэрчний эвлэлүүд судалгаанд сонгон авсан бусад орнуудаас сул байдаг. Ажилтнуудыг ажлаас халагдахаас хамгаалах эрх зүйн хамгаалалт бараг байхгүйтэй адилхан гэж хэлж болно. Тарифын гэрээ ч нэгэн адил байхгүй шахуу. Бүх ажилтнуудын 8 орчим хувь нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй. 86 Мэргэжлийн сургалт Америкийн хөдөлмөрийн зах зээлийн харилцааг зохицуулдаг цөөхөн тооны дүрэм журам үйлчилдэг. Хүмүүсийг ажилд авах нь ч амар, ажлаас халах нь ч амархан. Мэргэжлийн сургалтаар зөвхөн ерөнхий мэдлэг олгодог гэж хэлж болохоор. Ерөнхий мэдлэгтэй учраас ажлаа солиход ч амар. Олон компаниуд сайн мэргэшсэн ажиллах хүчний хомсдолтой байдаг. Дүгнэлт АНУ-ын эдийн засгийн систем нь зохицуулалт маш султай зах зээлийн эдийн засаг юм. Эдийн засаг нь ийм сул зохицуулалттай байгаа нь оршин суугчдад давуу болон сул талуудыг авчирдаг. Давуу талууд: Компаниуд нь эдийн засагт гарсан өөрчлөлтүүдтэй дасан зохицоход хялбар. Сул талууд: Хангалуун амьдралын төвшин хэтэрхий зөрүүтэй хуваарилагддаг. Томоохон компаниудын удирдлага нь энгийн ажилтнуудаас 350 дахин өндөр цалин авдаг. Зам, сургууль болон төрийн хариуцдаг бусад салбарын байдал маш муу төвшинд байдаг. 87 6.2 ИХ БРИТАНИ Санхүүгийн систем Их Британийн компаниуд АНУ-ынхтай төстэй хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтээ босгодог. Хөрөнгө оруулагчид нь урт хугацааны төлөвлөлтөөс илүү өндөр ашиг сонирхдог. Нийт компаниудын 80 орчим хувь нь санхүүгийн хөрөнгө оруулагчид ба хувийн хөрөнгө оруулагчдын эзэмшилд байдаг. Компаниудын дийлэнх нь эдийн засагт гарсан өөрчлөлтүүдэд хурдан зохицож чаддаг. Хэрвээ компаниуд дасан зохицож чадахгүй бол үр дагаврууд нь асар өндөр хохирол, уршиг дагуулдаг. Их Британид өрсөлдөгч компаниа худалдан авах замаар өрсөлдөгчөө намнах тохиолдол байнга гардаг. Дасан зохицож чадаагүй компаниудыг худалдаад хувааж авцгаадаг. Эндээс гарсан ашгийг хөрөнгө оруулагчид нь хүртдэг. Ажилтнууд ба ажил олгогчид Их Британийн үйлдвэрчний эвлэлүүд үнэхээр сул. 1970-аад оны сүүлчээр маш олон ажил хаялт болсны дараа улс төрийнхөн нь үйлдвэрчний эвлэлүүдийг эрх мэдэлгүй болгосон билээ. Бүх ажилтнуудын 30 хувь нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй бөгөөд тэдний олонх нь төрд ажилладаг. Ажилтнуудыг ажлаас халагдахаас хамгаалах эрх зүйн хамгаалал сул. Ажилтнууд богино хугацаагаар аль нэг компанид ажилладаг бөгөөд ажилтнууд ба компани хоорондын холбоос сул. Салбарууд нь салбарын тарифын гэрээ байгуулдаггүй. Цалингийн хэлэлцээрт ажилтнууд ихэвчлэн ганцаарчлан оролцдог эсвэл зөвхөн компани тус бүр дээр цалингийн хэлэлцээр хийгддэг. Гэсэн ч британичууд цалингийн доод хэмжээтэйг үндэсний хэмжээнд хуулиар тогтоодог. 88 Мэргэжлийн сургалт Их Британид мэргэжлийн сургалтаар зөвхөн ерөнхий мэдлэг, энгийн ур чадвар олгохыг эрхэмлэдэг. Компанийн эзэд болон ажилтнууд ерөнхий мэдлэгтэй байхад хангалттай гэж үздэг. Компаниудын хувьд ерөнхий мэдлэгтэй ажилтнуудыг ажилд авахад болон халахад асуудал бага. Үүнийг англиар хайр ба файер буюу авлаа, халлаа гэж нэрлэдэг. Ажилтнууд ч шинээр их юм сурч мэдэх шаардлагагүй, ажлаа дуртай цагтаа сольж болдог байх нь дээр гэж үздэг. Дүгнэлт Британийн эдийн засгийн систем нь зохицуулалтгүй зах зээлийн эдийн засаг юм. Британийн систем оршин суугчиддаа сул болон давуу талуудыг авчирдаг. Давуу талууд: Компаниуд нь эдийн засагт гарсан өөрчлөлтүүдэд дасан зохицох чадвар сайтай. Хөдөлмөрийн зах зээл нь маш уян хатан. Сул талууд: Компаниуд нь мэргэшсэн ажиллах хүчний хомсдолтой. Британийн компаниудын хөдөлмөрийн бүтээмж АНУ, Германаас доогуур байдаг. Хөдөлмөрийн бүтээмж Хөдөлмөрийн бүтээмж нь нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэр хэмжээний зардал, хүч шаардагдав гэдгийг хэмждэг хэмжүүр юм. Жишээлбэл: Суудлын авто машиныг хуучин машинаар үйлдвэрлэвэл илүү урт хугацаа ба зардал шаардагдана. Энэ бол бүтээмжтэй үйлдвэрлэл биш. Хэрвээ ажилчид мэргэжлийн ур чадвар муутай бол энэ нь бүтээмжид муугаар нөлөөлдөг. Дээрээс нь нэмээд хэлэхэд: Их Британийн эдийн засгийн бодлогод байнга томоохон өөрчлөлтүүд хийгдэж байдаг. Улс төрийн систем нь энгийн олонхийн систем. Хэрвээ аль нэг улс төрийн нам сонгуульд ялалт байгуулбал тэр нам цоо шинэ бодлогоо нэн даруй хэрэгжүүлэх боломжтой. 89 6.3 ГЕРМАН Санхүүгийн систем Германы компаниуд хувьцаа эзэмшигчдээс мөнгө зээлэхээс банкнаас мөнгө зээлэхийг илүүд үздэг. Компаниуд ихэвчлэн удаан жилийн хамтын ажиллагаатай харилцагч банктай байдаг. Банкнуудын хувьд компаниуд урт хугацааны төлөвлөгөөтэй байх нь чухал. Иймээс германы компаниуд сайн мэргэшсэн ажиллах хүч ба урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Банкнууд өөрсдийн харилцагч компаниудтай нягт хамтран ажилладаг. Шинээр байгуулагдсан компаниудын хувьд зах зээл дээр сайн байр суурь олж авахад бэрхшээлтэй байдаг. Компаниудын нэгдэл ба компаниудыг худалдан авах харилцааг зохицуулдаг дүрэм журам нь илүү чанга байдаг. Ажилтнууд ба ажил олгогчид Германы үйлдвэрчний эвлэлүүд харьцангуй хүчирхэг. Бүх ажилтнуудын 23 орчим хувь нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй байдаг. Бүх салбарууд салбарын тарифын гэрээтэй тул салбарын бүх ажилтнуудын цалинг нэгдсэн тарифаар тогтоосон байдаг. Германд ажилтнуудын компанийн шийдвэр гаргалтад оролцох оролцоог зохицуулдаг тодорхой дүрэм журам үйлчилдэг. Мэргэжлийн сургалт Германы онол практик хослуулан сургадаг мэргэжлийн сургалтын систем сургалтын хоёр замыг хослуулдаг. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагч бүр түүний эзэмшиж буй мэргэжилд холбогдох онол ба 90 мэргэжлийн сургалтад шаардагдах ерөнхий мэдлэгийг сургууль дээрээ олж авдаг. Суралцагч компани дээр буюу ажлын байран дээрээ практик ур чадвараа олж авдаг. Энэ дуал системийнхээ ачаар герман нь залуучуудын ажилгүйдэл хамгийн багатай орон юм. Компаниуд ч сайн мэргэшсэн, ур чадвар өндөртэй ажилтнуудтай, ажиллах хүчний хомсдолгүй байж чаддаг. Дуал систем нь сайн хэрэгждэг учраас бусад орнуудад үлгэр дууриалал болдог. Гэхдээ энэ систем мөн тодорхой сул талуудтай. Энэ систем эдийн засгийн хөгжлөөс хамааралтай. Эдийн засаг өсөлттэй байх үед компаниуд суралцагсдыг дуртайяа өөрийнхөө компани дээр сургадаг. Харин эдийн засгийн байдал сайнгүй үед сургалтын орон тоогоо цөөрүүлдэг. Үүнээс гадна герман улс мэргэжил эзэмшсэнийхээ дараа суралцах мэргэжил дээшлүүлэх сургалтын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Дүгнэлт Германы эдийн засгийн систем бол зохицуулалттай зах зээлийн эдийн засаг юм. Зохицуулалттай зах зээлийн эдийн засаг хүмүүст олон давуу талуудыг бий болгодог. Герман нь олон улсад дээгүүр байр эзэлдэг хүчирхэг эдийн засагтай орон. Аж үйлдвэрлэлийн салбарт олон ажилтан ажилладаг. Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад өндөр үнэтэй, цогц авто машин зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ажилтнууд нэг ажил олгогчийн компанид удаан хугацаагаар ажилладаг. Германы ажилтнууд мэргэжлийн мэдлэг ур чадвар өндөртэй учраас хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байдаг. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар өндөртэй учраас өндөр цалинтай, ажлын цаг нь богино байдаг. Германд орлогын зөрүүтэй байдал нь судалгаанд хамрагдсан бусад орнуудтай харьцуулахад төдийлөн их бус. Харин сүүлийн үед германд орлогын зөрүүтэй байдал нэмэгдэж байгаа нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байна. 91 6.4 ЯПОН Санхүүгийн систем Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Японы компаниуд зохицуулалттай зах зээлийн эдийн засгаараа дамжуулан банкнуудаас зээл авдаг байсан. Эхний үед төр нь компаниудад төрийн банкнуудаар дамжуулан бараг шууд гэж хэлэх нөлөөтэй байсан. Хожим нь компаниуд харилцагч банкнуудаасаа санхүүжилт авдаг болсон. Томоохон компаниуд нэн хөнгөлөлттэй зээл авдаг учраас илүү урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой байдаг. Олон компаниуд нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд бүлгийн зохион байгуулалтад ордог. Компаниуд хамтдаа илүү сайн өсөн тэлэх, төлөвлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болдог. Ажилтнууд ба ажил олгогчид Японы хөдөлмөрийн зах зээл нь маш тогтвортой. Олон хүмүүс насан туршдаа нэг компанид ажилладаг. Компаниудад өндөр мэргэшсэн, тухайн компанийн онцлогт нийцсэн тусгай ур чадвар эзэмшсэн ажилтнууд шаардлагатай байдаг. Компаниуд эдгээр ажилтнуудаа урт хугацаагаар ажиллуулах сонирхолтой. Насан туршдаа эсвэл удаан хугацаагаар нэг компанид ажиллах энэ систем нь бүтэн цагаар ажилладаг эрэгтэйчүүдэд ашигтай загвар. Энэ загвар нь практик дээр бүрэн бус цагаар ажиллагсад болон эмэгтэйчүүдэд төдийлөн ээлтэй бус. Ажилтнууд ажил олгогчоосоо хамааралтай байдаг. Японы компаниуд илүү цагаар ажиллахыг шаарддаг, гэр бүлд ээлтэй бус. Японы хүн ам хурдацтай насжиж байна. Иймээс хөдөлмөрийн зах зээлээ илүү уян хатан болгох шаардлагатай. Энэ хооронд бүрэн бус цагаар ажиллагсдын тоо нэгдэж байна. Японд орлогын зөрүү бага. Удирдлагын төвшинд ажилладаг 92 тэргүүлэх менежерүүд ба жирийн ажилтнуудын цалингийн зөрүү төдийлөн их бус. Үйлдвэрчний эвлэлүүд нь компаниудаараа дамжуулан гишүүдээ зохион байгуулдаг. Томоохон компаниудын үйлдвэрчний эвлэлүүд ба ажил олгогчид сайн хамтран ажилладаг. Харин жижиг компаниудад үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаа харьцангуй сул. Мэргэжлийн сургалт Японы мэргэжлийн сургалт сургууль дээр болон компани дээр нэгэн зэрэг явагддаг. Сурагчдын дийлэнх нь 9 жилийн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд аль нэгэн компани уруу шилждэг. Компани дээр тэд мэргэжлийн болон тухайн компанийн онцлог шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар эзэмшдэг. Японы ажилтнуудын ур чадвар тухайн компанийн онцлог шаардлагад нийцсэн байдаг тул тэдэнд ажлаа солих боломж бараг байхгүй. Дунд сургуулиуд болон компаниуд залуусыг уян хатан, бүтээлч сэтгэлгээтэй байгаасай гэж хүсдэг. Тэд ахимаг насныханд тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Дүгнэлт Японы эдийн засаг урт хугацааны туршид төрийн зохицуулалттай явж ирсэн. 1970-аад оны үед зохицуулалтгүй эдийн засгийн элементүүд орж ирсэн. Гэхдээ Японы эдийн засаг зохицуулалтгүй эдийн засгийн чиглэлд буцалтгүйгээр эргэх хандлага ажиглагдахгүй байна. Үүнийг боловсон хүчний шийдвэр, мэргэжлийн сургалтын систем, үйлдвэрчний эвлэлүүд ба ажил олгогчдын хамтын ажиллагаанаас харж болохоор байна. Төр ба компаниудын бүлгүүд нь Японы эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэдэг. 93 6.5 ШВЕД Санхүүгийн систем Шведийн компаниуд санхүүжилтээ яаж босгодог бэ? Компанийн санхүүжилтэд харилцагч банкнуудаасаа авдаг хөнгөлөлттэй зээл хамгийн чухал байр эзэлдэг. Хоёрдугаарт компаниуд хувьцааны зах зээл дээрээс бусад компаниудын хувьцааг худалдан авдаг. Шведийн компаниудын дийлэнх нь богино хугацаанд ашиг олохоос урт хугацааны төлөвлөлтийг илүүд үздэг. Шведийн систем Германтай төстэй хэрэгждэг. Ажилтнууд ба ажил олгогчид 1930-аад оноос хойш үйлдвэрчний эвлэлүүд нь нийгэмдээ хүчирхэг байр суурийг эзэлсээр байна. Шведийн нийт ажиллагсдын 70 орчим хувь нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй. Ажилтнуудын компанийн шийдвэр гаргалтад оролцох оролцоог сайн зохион байгуулж өгсөн байдаг. Цалингийн хэмжээг нийтэд нь тарифын хэлэлцээрээр тогтоодог. Хэлэлцээрийн эрх зүйн орчныг төр нь маш хатуу тогтоож өгсөн байдаг. Шведийн төр тарифын маргаан шийдвэрлэх тусгай шүүгчдийг ажиллуулдаг бөгөөд тэд нь Шведийн үндэсний хууль тогтоомжуудаас гадна Европын Холбооны хууль журмууд мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавьдаг. 94 Мэргэжлийн сургалт Швед нь 9 жилийн ерөнхий боловсролын тогтолцоо ба тусгай мэргэжлийн сургалтын 14 үндэсний хөтөлбөртэй. Эдгээр хөтөлбөрүүд нь суралцагсдад мэргэжлийн болон ерөнхий мэдлэг олгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь маш амжилттай хэрэгждэг. Мэргэжлээ ахиулах, мэргэжил дээшлүүлэх боломж маш сайн. Шведийн ажилтнууд насан туршдаа суралцах боломжоор хангагдсан байдаг. Дүгнэлт Шведийн эдийн засаг зохицуулалттай зах зээлийн төгс хэлбэрт ойртсон гэж хэлж болно. Тус улс хүчирхэг, нийгмийн баримжаатай эдийн засагтай. Төр нь ажилтнууд ба ажил олгогчидтойгоо эрчимтэй хамтран ажилладаг. Шведийн эдийн засаг өндөр өсөлттэй. Орлогын зөрүүтэй байдал доогуур төвшинд. Ажилгүйдэл багатай. Швед эдгээр үзүүлэлтээрээ олон судалгаанд хамрагдсан бусад орнуудын дунд тэргүүн байр эзэлдэг. Швед нь нийгмийн баримжаатай эдийн засгийн хэрэгжүүлэлтээр үлгэр жишээ болсон орон. 95 Зохицуулалтгүй эдийн засаг Зохицуулалттай эдийн засаг Илүү ихийг мэдмээр байна уу? Нийгмийн ардчиллын сурах бичиг 2-р дэвтэр, 6-р бүлэг(2009 он) 96 7 ИРЭЭДҮЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО 7-р бүлэгт ирээдүйд эдийн засгийн бодлого ямар байх ёстой бэ? гэдгийг судална. Манай дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Бидний өмнө шинэ сорилтууд тулгарсаар байгааг өнөөгийн бид хар байна. Өнөөгийн болон ирээдүйд шинээр тулгарах сорилтуудад нийгмийн ардчилал ямар хариулт өгөх бэ? 7.1 ШИНЭ СЭТГЭЛГЭЭ Нийгмийн баримжаат эдийн засгийн хөгжил хэзээ ч зогсохгүй, үргэлжилсээр байх болно. Нийгмийн баримжаат эдийн засаг олон орны социалдемократуудын хувьд байнга боловсронгуй болгож байх шаардлагатай, баригдаж дуусдаггүй барилга л гэсэн үг. Дэлхий дахин өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн баримжаатай эдийн засаг ч байнга өөрчлөгдөн хөгжсөөр байх болно. Хийж байгаа зүйлээ ахин дахин шалгаж шинэ нөхцөлд дасан зохицон тухай бүрт нь сэтгэлгээгээ шинэчлэх ёстой болно. Цаашид яах бэ? Эхлээд бусад орнуудын нийгмийн хөгжлийг харах хэрэгтэй. Дараа нь: Хүмүүсийн өмнө ямар боломжууд нээгдэж байна? Мөн ямар эрсдэлүүд тулгарч байна? гэдэг асуултыг тавих ёстой. Социалдемократууд ирээдүйд тулгарах сорилтуудыг урьдчилан харж бодлогоо сорилтуудыг даван туулахад чиглүүлэх хэрэгтэй. 97 7.2 ДАЯАРШИЛ Ирэх жилүүдэд бидний өмнө тулгарах хамгийн хэцүү сорилт бол улс үндэстнүүд эдийн засгаа даяаршлын үр дагаварт дасан зохицуулах шаардлага байх болно. Даяаршил Дэлхий дахиныг хэрсэн сүлжээ улам бүр нягтарсаар байна. Өмнө нь улс орнууд хөрш орнуудтайгаа зөвхөн худалдааны харилцаатай байсан бол өдгөө дэлхийн бүх орнууд хоорондоо худалдаа, соёл, байгаль орчин, мэдээж мэдээлэл харилцааны өргөн харилцаатай болжээ. Энэхүү олон талт харилцаа үндэсний болон олон улсын эдийн засагт томоохон үр дагавруудыг авчирч байна. Хөгжлийн ямар хандлагууд даяаршлын түлхэх хүч болж байна? Даяаршлыг урагш нь түлхэх эдийн засаг, соёл, харилцаа холбооны олон хүч байна. Эдгээр нь: • Худалдааны саад тотгор буурсаар байна. 20-р зуунд дэлхий дахинд олон улсын худалдаа эрхлэх нөхцөл сайжирсаар байлаа. Улам бүр олон улс худалдааны эвсэл, холбоодыг байгуулж гаалийн татвараа харилцан тэглэх гэрээ байгуулсаар байлаа. Европ тивийн 28 орон Европын Холбоонд нэгдэж эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байна. • Эрчимтэй хөгжиж буй орнуудын эдийн засгийн эрчимтэй өсөлт. Олон улсын гадаад худалдаанд оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна. Энэ хооронд Энэтхэг, Бразил, Хятад, Орос зэрэг орнууд дэлхийн худалдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг боллоо. 98 Эрчимтэй хөгжиж буй орнууд Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй хөгжиж буй орнуудыг эрчимтэй хөгжиж буй орнууд буюу босгон дээр байгаа орнууд гэж нэрлэдэг. Эдгээр орнуудын эдийн засаг өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудынхтай бараг дутахааргүй хүчирхэг болжээ. Өөрөөр хэлбэл эдгээр орнууд аж үйлдвэржсэн орон болох хөгжлийн босгон дээр ирээд байна. • Интернет, чингэлэг тээвэрлэгч том оврын усан онгоцнууд зэрэг техникийн хөгжлийн үрээр дэлхий дахины хамтын ажиллагаа ба харилцаа холбоо илүү хялбар болжээ. Даяаршил шинэ боломжууд, эдийн засгийн өсөлтийг авчирч байна. Үүгээр ч зогсохгүй... 99 Даяаршлын давуу талуудыг нэрлэвэл: • Аж үйлдвэржсэн болон мэдлэгт суурилсан эдийн засагтай орнуудын бүтээгдэхүүний зах зээл дэлхийн дайд тэлсэн. Герман үйлдвэрлэсэн суудлын авто машинуудаа дэлхий дахинд борлуулж байна. • Цалингийн зардал багатай орнуудад ажлын байрны тоо нэмэгдсээр байна. Эдгээр орнууд дэлхийн худалдаанд холбогдож чадсан. • Үүнээс гадна баян орнууд ядуу буурай орнуудын түүхий эдийн хямд өртгөөс ашиг олж байна. Даяаршлын улмаас бий болсон бэрхшээлүүдийг нэрлэвэл: • Даяаршлаас бүх хүмүүс хожиж чадахгүй байна. Даяаршлын улмаас олон хүмүүс ажлын байраа алдсан. Жишээлбэл европын нэхмэлийн фабрикийн ажилчид ажлын байраа алдсан. Тэдний ажлын байруудыг цалингийн зардал багатай орнууд руу шилжүүлсэн. • Өсөлт шударгаар хуваарилагдахгүй байна. Даяаршлын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрчимтэй нэмэгдсэн. Гэхдээ шинээр бий болсон баялаг хаа сайгүй тэгш хуваарилагдаагүй. Орлогын зөрүү эрс нэмэгдэж байна. • Нийгмийн эрхүүдийн хэрэгжилт сайжраагүй. Дэлхий дахинд хүний эрхийн хэрэгжилт ямар байгаад тавих нөлөөтэй хяналт байхгүй хэвээр. Ажилтнуудын эрхийн хамгаалал олон улсад баталгаажаагүй хэвээр. 100 Юу хийх ёстой бэ? • Даяаршлын улмаас германд ажлын байраа алдсан хүмүүст туслах ёстой. Жишээлбэл мэргэжил дээшлүүлэх боломж олгох замаар. • Татварын системийг илүү шударга болгох замаар даяаршлаас бий болсон ашгийг бүх хүнд хүртээх. Зөвхөн цөөн хэдэн хүмүүс ашиг хүртдэг байдлыг халах. • Ядуу буурай орнуудад хөдөлмөрийн наад захын стандартуудыг баян орнуудын нэгэн адил хэрэгжүүлэх. Юуны өмнө хөдөлмөр хамгааллын стандартуудыг. • Ядуу буурай орнуудад хөгжих тэгш боломж олгохын тулд тэдэнтэй хамтран ажиллах. Санхүүгийн дэмжлэг мөн энд хамаарна. Нийгмийн баримжаатай эдийн засаг дэлхий дахинд хүмүүсийн амьдралыг сайжруулах ёстой. 101 7.3 ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ Цаг уурын өөрчлөлтийн нөлөө ирээдүйд манай гаригийн байгаль орчны ачааллыг улам нэмэгдүүлэх болно. Иймээс бид эдийн засгийн бодлогоо өөрчлөх ёстой. Цаг уурын өөрчлөлт Агаарт цацагдаж буй бохир хийн хэмжээ цаашид тасралтгүй нэмэгдсээр байвал дэлхийн дулаарал нэмэгдсээр байх болно. Улмаар хойд болон өмнөд туйлын мөс хайлж ноцтой үр дагавар дагуулах болно. Хэрвээ туйлын мөс хайлбал дэлхийн олон хэсэг усаар бүрхэгдэж хүчтэй шуурганы тоо ч нэмэгдэх болно. Юу хийх ёстой бэ? • Өнөөгийн эдийн засгийг шинэчлэх, өөрчлөн байгуулах Германы эдийн засгийг илүү тогтвортой болгох. Энэ нь нүүрс, газрын тос, байгалийн хийн хэмжээг бууруулна гэсэн үг. Эрчим хүчний хангалтад нар, салхи, ус, гүний дулаан, биомасс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх. Үүнээс гадна эрчим хүчийг хэмнэх шаардлагатай. • Байгаль орчинд ээлтэй технологи хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох. Байгаль орчинд ээлтэй технологи нь ирээдүйн зах зээл мөн. Түүхий эдэд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй бүх бүтээгдэхүүн болон боловсруулалт нь ирээдүйн сорилтыг даван туулах шийдэл нь байх болно. Байгаль орчинд ээлтэй, түүхий эдэд хэмнэлттэй технологийн салбараар мэргэшсэн компаниуд шинээр ажлын байр бий болгоно. 102 Байгаль орчинд ээлтэй технологи • Холын зайд унах боломжтой цахилгаан хөдөлгүүртэй машин • Нарны эрчим хүчнээс гарган авсан цахилгааныг хадгалах • Салхины эх үүсвэрээс гарган авсан цахилгааныг дамжуулах шугам байгуулах • Байгаль орчны салбарт шинэ компаниуд байгуулах • Тогтвортой худалдан авалт хийх Бид хэрэглэгчийн хувиар тогтвортой байдалд нөлөөлөх боломжтой. Бидний худалдан авалт хийх эсэхээс юу үйлдвэрлэгдэх, юу үйлдвэрлэгдэхгүй байх хамаарна. Бид эдийн засагтаа томоохон нөлөө үзүүлж байдаг. Зөвхөн сонгуулийн үеэр төдийгүй өдөр тутмын амьдралд 103 7.4 САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛҮҮД 2008 оноос санхүүгийн зах зээл дээр томоохон хямралууд эхэлсэн. Санхүүгийн зах зээл Даатгал, хувьцаа, зээл зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байдаг эдийн засгийн хэсгийг санхүүгийн зах зээл гэнэ. Санхүүгийн зах зээл дээр эд юмс эсвэл үйлчилгээ арилжаалах тухай хэлэлцээр бус харин мөнгөний арилжаа явагдаж байдаг. Олон банкнууд хэт өндөр эрсдэлтэй наймаа хийсэн. Эдний нэг болох АНУ-ын нэгэн томоохон банк тэр ч байтугай дампуурсан. Олон банкнуудын өмнө дампуурах аюул тулгарсан. Банкнуудын өлгий болсон орнуудын төрийн зүгээс банкны мөнгөний автоматаас мөнгө авах гээд хүмүүс нь очиход мөнгө байхгүй байвал сандарч мэгдэхэд хүрнэ, үүнээс сэргийлэх хэрэгтэй гэж үзсэн учраас банкнуудаа аварсан. Банкнуудаа аврах авралын багцуудыг санхүүжүүлсэн тул улс орнуудын төр их хэмжээний өрөнд орсон. Энэ өр нь өдгөө асар том бэрхшээл болж байна. Жишээлбэл Грек улс. Банкнуудаа аварч өрөнд орсон дийлэнх орнуудын эдийн засаг урт хугацаанд сэргэхгүй байна. Хамгийн чухал нь дахин ийм зүйл бүү давтагдаасай. 104 Юу хийх ёстой бэ? Нийгмийн ардчиллыг дэмжигчид дахин шинээр санхүүгийн хямрал гаргуулахгүйн тулд төр идэвхтэй оролцоотой байх ёстой гэж үздэг. Нийгмийн ардчиллыг дэмжигчид төр дараах үүрэг хүлээх ёстой гэж үздэг: • Банкнуудын үйл ажиллагааг зохицуулах хатуу чанд журам боловсруулан мөрдөх, банкнууд бирж дээр мөнгө хүүлэхээс илүү компаниудад зээл олгоход үйл ажиллагаагаа төвлөрүүлэх ёстой. • Мөнгө хүүлэлтэд татвар ногдуулах ёстой. Санхүүгийн зах зээл дээр ашиг хонжоо хайгчдад илүү өндөр татвар ногдуулах ёстой. Өндөр татвар нь санхүүгийн хямралын улмаас тавьсан өрөө төлөхөд нь төрд тустай. Татвар нь нэг талаар ашиг хонжоо хайгчдын харьцааг зөв гольдиролд оруулна. Өндөр татвар ногдуулах юм бол хэт их ашиг хонжоо хөөцөлдөх нь ашиггүй юм гэдгийг ойлгоно. Ашиг хонжоо хайх Мөнгөний арилжаа нь мөрийтэй тоглоомтой ижил зарчмаар явагддаг. Хүмүүс ирээдүйд үнэ нь өснө гэдэгт найдлага тавьж ямар нэг юм худалдан авдаг. • Татвараас зайлсхийх боломжийг хаах: Зарим компани, хувь бизнесменүүд зөвшөөрөгдсөн болон эс зөвшөөрөгдсөн арга заль хэрэглэж татвараас зайлсхийх, төлбөл зохих хэмжээнээс доогуур татвар төлөх арга зам хайдаг. Татвараас зайлсхийх арга замыг хаахын төлөө улс орнуудын төр хамтран ажиллах шаардлагатай. 105 7.5 ЭДИЙН ЗАСГИЙН ДИГИТАЛЧЛАЛ Эдийн засагт цоо шинээр тулгарч буй нэгэн сорилт бол дигиталчлал буюу тоон технологийн хэрэглээ юм. Энэ нь зөвхөн албан тасалгаануудад шинээр компьютер тавигдана гэсэн санаа биш. Харин эдийн засгийн дигиталчлал гэдэг нь: • Фабрикуудад илүү олон робот хэрэглээнд нэвтэрнэ. • Өнөөгийнхөөс илүү олон хүн гэрээсээ болон гэрээсээ ирж очих замдаа ажлаа хийдэг болно гэсэн үг. Эдийн засгийн дигиталчлал илүү олон шинэ боломжийг авчирна. Аюултай ажлын байран дээр хүн ажилладаг байсан бол ирээдүйд роботууд ажиллана гэсэн үг. Гэрээсээ ажиллаж буй хүмүүс ажилдаа ирэх очих замдаа зарцуулдаг цагаа хэмнэх боломжтой. Дигиталчлал мөн шинэ бэрхшээлүүдийг дагуулна. Хүмүүс ярвигтай роботуудтай ажиллахын тулд шинээр мэргэших ёстой болно. Зарим хүмүүс ажлын байраа роботуудад алдах болно. Гэрээсээ ажилладаг хүмүүст ажлын хамт олон байхгүй учраас илүү ганцаардах болно. Олон хүмүүс ажлын цаг болон чөлөөт цагаа хооронд нь ялгаж салгаж чадахаа байж илүү их стресст орох болно. Эдгээр асуудалд нийгмийн ардчилал эдийн засгийн бодлогоороо хариулт өгөх ёстой. Иймэрхүү хариултыг өнөө маргаашийн дотор шууд өгчих боломжгүй. Иймээс луужинтай байх нь чухал. 106 Нийгмийн ардчилалд зүг чигийг заагч луужин нь нэг талаас эрх чөлөө, шударга ёс, эв санааны үнэт зүйлсээс бүрддэг. Эдийн засгийн салбарт дээрээс нь өсөлт, тогтвортой байдал, нийгмийн тэнцвэрт байдлыг хангах зарчмууд нэмэгддэг. Шинээр ямар асуудал гарч ирэв? гэдэг асуултыг асууж буй хүн эдгээр үнэт зүйлс ба зарчмуудын шаардлагад нийцүүлж чадвал сайн хариулт өгч чадна. 107 108 ИЛҮҮ ИХИЙГ МЭДМЭЭР БАЙНА УУ? Нийгмийн ардчиллын талаар илүү ихийг мэдмээр байна уу? Нийгмийн ардчиллын академиас танд сургалтын олон хэлбэрийг санал болгож байна. НИЙГМИЙН АРДЧИЛАЛ ОВЧ БӨГ Г Ө М Ө ИЙ Д Н Т А О Р Д Д О ЧИ Р Л Х А О Л Й ИЙ Т Н ОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ Т Нийгмийн ардчилал-товч бөгөөд тодорхой Ойлгомжтой, практикт ойр, хурдан: Нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой цуврал номууд таныг шууд ажил хэрэгт хөтөлнө. Есөн сэдэв, есөн шинэ ном, ес дахин товч ойлголт. Эдгээр цуврал ном таныг нийгмийн ардчиллын сэтгэлгээ ба үйл хэрэгт хөтлөх хамгийн сайн хөтөч тань байх болно. Кино Нийгмийн ардчиллын сургалтын кинонууд бодлогын сэдвүүдийн талаар эхний ойлголтыг өгөх болно. Компьютер дээр е-номынхоо хуудсыг нээ, тэгээд хар, цөөхөн хэдэн минутын дараагаар эхний асуултууд таны толгойд ороод ирнэ. Та www.fes-soziale-demokratie.de/ filme.html сайт руу ороод үзээрэй. 109 Семинар Нийгмийн ардчиллын академиас олон чухал сэдвээр герман улс даяар сургалт семинар явуулдаг. Энэ семинаруудын үеэр та эрдэмтэд, улс төрчид болон бусад улс төрд идэвхтэй оролцдог хүмүүстэй уулзаж саналаа солилцох боломжтой. Сургалтын найман модулийн хүрээнд нийгмийн ардчилал 21-р зуунд ямар ач холбогдолтой бэ? Нийгмийн ардчиллын үнэт зүйлс бодлого, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг бэ? зэрэг асуудлаар санал солилцоно. Семинар тус бүрд бүртгүүлэх шаардлагатай, нэгдсэн бүртгэл байхгүй. Нийгмийн ардчиллын академиас санал болгож буй сургалтын саналуудыг шууд гар утсан дээрээ татаж аваад үзэх боломжтой. Та зүгээр л FES Soziale Demokratie -App- ийг гар утсан дээрээ татаад авахад хангалттай. 110 Нийгмийн ардчиллын сурах бичгүүд Нийгмийн ардчиллын сурах бичгүүд нь бодлогын чухал талбаруудтай илүү дэлгэрэнгүй танилцах боломжийг олгоно. Мөн онол, практикт нэвтрэх боломжийг олгоно. Сонсдог номууд Нийгмийн ардчиллын сонсдог номууд нь нийгмийн ардчиллын сурах бичгүүд дээр суурилдаг. Нийгмийн ардчиллын сонсдог номын формат нь зам зуур, хүссэн газар бүрдээ сонсоод эргэцүүлэн бодох боломжийг танд олгоно. 111 НИЙГМИЙН БАРИМЖААТАЙ ЭДИЙН ЗАСАГ Өсөлт, Нийгмийн тэнцвэрт байдал, Тогтвортой байдал Нийгмийн баримжаатай эдийн засаг гэж ямар эдийн засгийг хэлэх бэ? Эдийн засгийн бодлогоор дамжуулан хэн, юуг, яаж хэрэгжүүлэхийг хүсэж байна? Германы нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг судалгаанд хамрагдсан бусад орнуудын эдийн засгаас юугаараа ялгаатай бэ? Эдгээр болон бусад олон асуултын хариултыг нийгмийн ардчилал товч бөгөөд тодорхой цуврал номын хоёрдугаар дэвтэр танд өгөх болно. Ойлгомжтой, практикт ойр, хурдан. Товч бөгөөд тодорхой цуврал номуудаар бид бодлогын чухал сэдвүүдийг тайлбарлана. Тэгэхдээ товч текст, ойлгомжтой үг хэллэгийг ашиглах болно. ISBN 978-9919-9527-1-6