Импрессүм “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль” Нийтлэсэн: Холбоо барих: Хэвлэсэн огноо: Фэйсбүүк: Цахим шуудангийн хаяг: Internet: Герман хэлнээс орчуулсан: Хянан тохиолдуулсан: Эх бэлтгэл: ХБНГУ-ын Фридрих-ЭбертийнСангийн Монгол дах суурин төлөөлөгчийн газар Чингисийн өргөн чөлөө 13 Ланд Марк төв 6-р давхар Шуудангийн хайрцаг-831 Улаанбаатар хот Утас:+ 976 11 312892 2018 оны 10 сар @fesmongolia info@fes-mongolia.org http://www.fes-mongolia.org ФЭС-ийн хөтөлбөрийн менежер Чогдон овогтой Оюунгэрэл Хууль судлал хөгжлийн төвийн тэргүүн Ванчиг овогтой Удвал ФЭС-ийн ажилтан Ёндонренчин овогтой Батболд © Хуулбарлан ашиглахыг хориглоно. НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ /Хоёр дахь хэвлэл/ 2017 ОНЫ 10-Р САРЫН 1-НЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН Агуулга Хуулийн товч танилцуулга Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль батлах болсон шалтгаан Хуулийн агуулга Нөлөөлөл Хууль § 1 Хамрах хүрээ § 2 Тайлагнах үүрэг § 3 Хуульд үл нийцэх агуулгын талаар гарсан гомдлыг хүлээн авч барагдуулах журам § 4 Мөнгөн торгууль ногдуулах тухай журам § 5 Шуудан хүлээн авах эрх бүхий дотоодын этгээд томилох § 6 Шилжилтийн үеийн журам Xавсралт: Хуулинд хамааралтай эрүүгийн хуулийн заалтууд § 86 Үндсэн хууль зөрчсөн байгууллагуудын ухуулга сурталчилгааны хэрэгслүүдийг түгээх § 86а Үндсэн хууль зөрчсөн байгууллагуудын онцлог тэмдэглэгээг ашиглах § 89а Төрд ноцтой аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэрэгт бэлтгэх § 91 Ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулах, хүчирхийллийн гэмт хэрэг өдүүлэх зааварчилга § 100а Эх орноосоо урвасанд тооцох хэмжээнд эд зүйлс, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх § 111 Олон нийтийг гэмт хэрэгт уриалах § 126 Гэмт хэрэг үйлдэхээр заналхийлж олон нийтийн энх тайвныг бусниулах 4-9 10-17 18-37 § 129 Гэмт хэрэг өдүүлэх зорилгоор эвсэл байгуулах §129Б Гэмт хэрэг, террорист халдлага үйлдэх зорилгоор гадаад оронд эвсэл байгуулах, дайчилгаа явуулах § 130 Ард түмнийг өдөөн хатгах § 131 Хүчирхийллийг дүрслэн харуулах § 140 Эрүүгийн гэмт хэргийг мөнгөөр урамшуулах ба магтан сайшаах § 166 Буруугаа хүлээх, шашны нийгэмлэгт харьяалагдах байдал, ертөнцийг үзэх үзлийнх нь төлөө хараан зүхэх § 184Б Хүүхдийн садар самууныг дүрсэлсэн бичлэг тараах, худалдаж авах ба хадгалах § 30 Хуулийн этгээд ба хувь хүмүүсийн эвсэлд мөнгөн торгууль ногдуулах § 36 Захиргааны байгууллагын ажил хэргийн хамрах хүрээ Импрессум 38 Тэмдэглэл 39 Хуулийн товч танилцуулга Хуулийн товч танилцуулга Дэлхийн бусад орнуудын нэгэн адил Германд ч бас нийгмийн сүлжээ, нэн түрүүнд Фэйсбүүк, Твиттер, Юүтюб зэрэг нь харилцааны чухал хэрэгсэл болон төлөвшөөд байна. Хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас харилцаа болох, болохгүйн хүлээснээс гарч дур зоргоороо аашлах байдал руу халтирч байна. Улс төрчид болон өөрөөр сэтгэгчдийг хараан зүхэх худал хуурмаг мэдээ, ухуулга сурталчилгаа тараах болон зөвхөн адилхан сэтгэдэг хүмүүс шүүлтүүрийн ард нуугдаж өөрөөр сэтгэгчдийн санаа оноог хаах зэргээр улс төрийн харилцааг авир муутай, ёс зүйгүй болгож байна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль батлах болсон шалтгаанууд 2015 оноос хойш үргэлжилж буй дүрвэгсдийн хямрал энэ байдлыг ил тод болгосон. Дүрвэгсдийн үйлдсэн гэх гэмт хэргийн тухай зориудаар худал, хуудуутай мэдээлэх, нийгмийн халамжаас дүрвэгсдийг тансаг амьдруулахад хүрэлцэхүйц их хэмжээний мөнгө олгож буй талаар худал нотолгоо гаргах, германд ирэгсдийн тоог хэт давуулан мэдээлэх зэргээр сүлжээгээр дүүрэн андуу ташаа мэдээлэл тархаж байв. Олон тооны дүрвэгсдийг хүлээн авах амлалт өгсөн улс төрчдийн амь насанд хүртэл заналхийлсэн. Түүгээр ч үл барам цагаачдыг олноор хүлээн авахыг эсэргүүцсэн шүүмжлэгчдийг дайрч доромжлон тэр дор нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэдэг нэр хоч өгч байлаа. Сүлжээнд үзэн ядалт, олныг төөрөгдүүлэх зорилгоор зориудаар худал мэдээлэл тарааж байсан нь ихээхэн хор уршиг учруулсан юм. Авто машин шатаах, хувийн орон сууцнуудын өмнөх цэцэрлэгийг сүйтгэх зэрэг материаллаг гарз хохирлыг гэм хоргүй шахуу өнгөрлөө гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрэх хүртэл том гарз хохирлууд учирсан. Буруу мэдээний араас хөөцөлдсөний уршгаар хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргүүд ч гарч байлаа. 2015 оны 10-р сард хожим нь Көлн хотын захирагч болсон хатагтай Хенриетте Рекер рүү сонгуулийн кампанит ажлынх нь үеэр хэт барууны үзлийг баримтлагч нэгэн хутга барин дайрч хүндээр гэмтээсэн. 2017 оны 11-р сард Алтена хотын дарга ч мөн төстэй нэгэн халдлагад өртөж хүндээр гэмтсэн. Нийгмийн сүлжээнд улс төрийн мэтгэлцээн авир муутай, ёс зүйгүй болсон нь Фэйсбүүк, Твиттер, Юүтюб зэрэг цахим хэвлэл 6 7 Хуулийн товч танилцуулга мэдээллийн компаниуд хэрэглэгчид юу нийтлээд байгаад хангалттай анхаарал хандуулдаггүй, эсвэл огт анхаардаггүйтэй холбоотой. Америкийн том компаниуд германы захиргааны байгууллагууд, шүүхүүдтэй шууд харьцах албан ёсны түншээ Герман улсад ажиллуулдаггүйгээс томоохон хүндрэл үүсгэдэг байлаа. Шүүхээс зарлан дуудах, эсвэл захиргааны байгууллагын мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байсан учир доромжлогдсон, гүтгүүлсэн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн заалтууд хэрэгжих эсэх нь Америкийн хувийн компаниудын дуртай дургүйгээс хамаардаг дээрээ тултлаа дордсон. Олон тэрбумын хөрөнгөтэй гадны компанийн ашиг сонирхол тусгаар улсын хуулийн дээр заларсаар байх уу? гэдэг асуулт дээд төвшинд гарч ирсэн. Энэ асуултад ямар хариулт өгөхөөс 21-р зууны ардчиллын хөгжил хамаарна. 2017 оныг хүртэл засгийн эрхийг барьж буй Христосын Ардчилсан Холбоо Нам ба Социал-демократуудын их эвслийн засгийн газар дигитал капитализмын эрин үед эрхзүйт төр ба төрт улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн ашиг сонирхлоос дээгүүр тавигдах ёстой гэдэг байр суурийг баримталж байв. Ийнхүү 2015 онд“Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай” хуулийг санаачилсан юм. Энэхүү хууль 2017 оны 10-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Хуулийн агуулга Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр дараах зорилтууд хангагдах ёстой. Эдгээрт: • Эрүүгийн хуулийн өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй заалтуудыг нийгмийн сүлжээний онцгой орчинд хэрэгжүүлэх • Нийгмийн сүлжээ эрхлэгчдэд гомдол хүлээн авч барагдуулах үр өгөөжтэй, ил тод менежментийг нэвтрүүлэх үүргийг хүлээлгэх • Нийгмийн сүлжээ эрхлэгчид, төрийн захиргааны байгууллагуудын мэдэгдэл, шүүхийн зарлан дуудах, шүүхийн шийдвэр хүлээн авах, тэдгээртэй харилцах түншийг нэр заан томилох. Хуулийн товч танилцуулга Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль нь Германд нийгмийн сүлжээ эрхлэгчдэд зориулсан хууль бөгөөд харин хувиараа нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд үйлчлэхгүй. Нийгмийн сүлжээ эрхлэгчид тэдний платформ дээр өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулийн зөрчлийг үл тэвчих үүрэг хүлээсэн. Хэрвээ нийгмийн сүлжээ эрхлэгчид үүргээ биелүүлэхгүй бол өндөр хэмжээний мөнгөн торгууль төлнө. Нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд цензур тавих нь энэхүү хуулийн зорилго биш гэдэг нь тодорхой. Мөн нийгмийн сүлжээ эрхлэгчдэд хууль зөрчсөн агуулгыг өөрсдийн санаачилгаар хайж олох үүргийг ногдуулаагүй. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн зорилго нь хэрэглэгч нийгмийн сүлжээнд бус өөр орчинд тухайн үзэл бодлоо илэрхийлсэн ч эрүүгийн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн торгууль шийтгэл хүлээх ёстой зөрчлүүдийг арилгахад оршино. Иргэд, байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагууд уг агуулгын 1 талаар мэдэгдэл гаргаж, таслан зогсоох эрх, үүрэгтэй. Эдгээрт дараах агуулгууд багтана. • Гэмт хэрэгт олон нийтийг уриалан дуудах, гэмт хэрэг хийхээр заналхийлэх • Хүүхдийн садар самуун, хүчирхийллийг дүрслэн харуулах • Доромжлол, заналхийлэл, гүтгэлэг Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийг Германд хоёр саяас доошгүй бүртгэлтэй хэрэглэгчидтэй нийгмийн сүлжээ эрхлэгчид дагаж мөрдөнө. Нийгмийн сүлжээ эрхлэгчид гомдол хүлээн авснаас хойш 24 цагийн дотор “илтэд хууль зөрчсөн” агуулгыг устгах эсвэл хаах үүрэг хүлээнэ. Хууль зөрчсөн эсэхийг нь харангуут шууд тогтоох боломжгүй эргэлзээтэй тохиолдолд тухайн агуулгыг ямар нөхцөл байдлын дор илэрхийлсэн бэ? гэдгийг харгалзан үзэх ёстой. Дээрх тохиолдолд уг хуулиар компанид гомдол хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор гомдлыг барагдуулах хугацаа өгч байгаа юм. Хууль зөрчсөн талаар гомдол гарсан агуулгын хариуцагч болох хэрэглэгчид байр сууриа илэрхийлэх боломжийг олгоно. 1 -Энд хэрэглэгдэж байгаа“агуулга” гэдэг үг контент гэдэг үгээрээ манайд олонтаа хэрэглэгдэж байгаа ч хуульчлагдаагүй байгаа. 8 9 Хуулийн товч танилцуулга Хууль тогтоогч энд болон хуулийн бусад хэсгүүдэд зориудаар төдийлөн тодорхой бус томьёоллыг хэрэглэсэн. Хууль зөрчигдсөн үү? Хир хэмжээнд зөрчигдөв? гэдэг нь ихэнх тохиолдолд хэрхэн тайлбарлахаас хамаардаг. Жишээлбэл хэрвээ хэн нэгэн улс төрчийн амь насыг бүрэлгэхийг уриалсан, хориглосон онцлог тэмдэглэгээг харуулсан, хүүхдийн садар самууны бичлэг тараасан бол тухайн агуулгыг илтэд хууль зөрчсөн гэж үзнэ. Шашны нийгэмлэгүүдэд шүүмжлэлтэй хандсан, хэлц үг, уран элэглэлийн хэлбэрээр өөрийн санааг илэрхийлсэн бол эргэлзээтэй тохиолдол гэж үзнэ. Болсон явдлын талаар буруу зөрүү мэдээлэл түгээсэн(Fake News) бол зөвхөн эрүүгийн хуулийн зохих зүйл заалтад хамрагдах магадлал өндөртэй байх тохиолдолд нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийг хэрэглэнэ. Энэхүү хуулийн үндсэн ач холбогдол нь зөвхөн иргэд болон байгууллагууд, төрийн захиргааны байгууллагуудын зүгээс мэдээлэл ирсэн тохиолдолд уг мэдээллийг үндэслэн тухайн агуулгын мөн чанар, түүнтэй холбоотойгоор тухайн агуулгыг устгах, хаах тухай шийдвэрийг эхлээд нийгмийн сүлжээ эрхлэгчид гаргадагт оршино. Хуулиар нийгмийн сүлжээ эрхлэгчдэд шийдвэр гаргах тодорхой хугацааны хязгаарыг зааж өгсөн. Мөн энэ хуулиар нийгмийн сүлжээ эрхлэгчдээс хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авч барагдуулах хандалтын аливаа саадгүй, ойлгомжтой, ил тод аргачлалыг нэвтрүүлэхийг шаарддаг. Тэгэхлээр фэйсбүүк, твиттер, зэрэг компаниуд тэдний платформ дээр эрүүгийн хууль зөрчсөн байж болзошгүй агуулгын талаар мэдээлэл өгөхөд ашиглах ойлгомжтой, хялбар боломжийг хэрэглэгчдэд олгох ёстой. Нийгмийн сүлжээ эрхлэгчид эдгээр мэдээллийг хүлээн авмагц нэн даруй хуулиар тогтоосон хугацаанд багтаан боловсруулж гаргасан шийдвэрээ танилцуулах ёстой. Хэрвээ нийгмийн сүлжээ эрхлэгчид хуулиар ногдуулсан үүрэг болох гомдол хүлээн авч барагдуулах менежментийг нэвтрүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, эсвэл германы эрүүгийн хуулийн зохих заалтуудын дагуу агуулгыг устгах, хаах үүргээ үл тоомсорлосон бол 5 сая хүртэлх еврогийн мөнгөн торгууль төлж, онц ноцтой тохиолдолд 50 сая хүртэлх еврогийн торгууль төлнө. Энд онцлон тэмдэглэж хэлэх зүйл бол нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн заалтуудыг дахин давтан үл Хуулийн товч танилцуулга тоомсорлосон нөхцөлд мөнгөн торгууль ногдуулдаг. Мөн энэхүү хуулийн заалтуудыг зориудаар, системтэйгээр үл тоомсорлосон нөхцөлд 50 сая хүртэлх еврогийн мөнгөн торгууль ногдуулна. Ямар ч нөхцөлд нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн аль нэг заалтыг нэг удаа үл тоомсорлосон гэдэг үндэслэлээр мөнгөн торгууль ногдуулж болохгүй. Нийгмийн сүлжээ эрхлэгчид хууль зүй, төрийн захиргааны байгууллагууд болон иргэдийн зүгээс агуулгын болон бусад асуудлаар хандаж байх байнгын түншийг нэр заан томилох үүргийг хүлээнэ. Тухайн түншид хандсан асуултад 48 цагийн дотор хариу өгнө. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мөнгөн торгууль ногдуулах, нийгмийн сүлжээ эрхлэгсдийн талаар иргэдийн гаргасан гомдлыг Холбооны Хууль Зүй, Хэрэглэгчдийн эрхийг Хамгаалах Яамны харьяа Холбооны хууль зүйн газар хариуцна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль батлагдсантай холбоотойгоор теле мэдээллийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулж(интернетийг зохицуулах суурь хууль) онц ноцтой тохиолдолд нийгмийн сүлжээ эрхлэгчдэд хууль зөрчсөн агуулгын зохиогчийн мэдээллийг ил болгох үүргийг ногдуулах эрхийг шүүхэд олгосон. Жишээлбэл доромжлуулсан иргэн зохиогчийг иргэний шүүхэд өгч болно. Ингэснээр доромжлолд өртсөн хүн нийгмийн сүлжээнд тухайн иргэнийг доромжилсон, гүтгэсэн агуулга нийтлүүлснийх нь төлөө зохиогчоос хохирлын мөнгө төлүүлэх боломж бүрдэнэ. Нөлөөлөл Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль 2017 оны 10-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч буй нийгмийн сүлжээ эрхлэгчдэд тус хуулийн заалтуудыг хэрэглэх бэлтгэл ажлыг хангах шилжилтийн гурван сарын хугацаа өгсөн бөгөөд 2018 оны 1-р сарын 1-нээс эхлэн мөнгөн торгууль ногдуулж болно. Уг хуулийн эхний нөлөө ажиглагдаж байна. Томоохон нийгмийн сүлжээ эрхлэгчид иргэд болон захиргааны байгууллагуудтай харьцах үүрэг бүхий харилцагч түншийг удаан хүлээлгэсний эцэст нэрлэсэн. Тус хууль дарамт үүсгээгүй, мөнгөн торгууль төлөх нь 10 11 Хуулийн товч танилцуулга гэдэг айдас үгүй байсан бол түншүүдийг нэрлэхгүй хуучин хэвээр байх байлаа. Үүнээс гадна тэднийг үр өгөөжтэй, ил тод гомдол хүлээн авч барагдуулах менежментээ бүрдүүлэх үүргээ биелүүлэх байх хэмээн нийгэм хүлээж байна. Саяхнаас нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн эргэн тойронд өрнөсөн хэлэлцүүлгийн нөлөөгөөр нийгмийн сүлжээ эрхлэгчид гүтгэлэг, худал хуурмаг мэдээлэлд илүү нухацтай хандах болсон нь ажиглагдаж байна. Хэлэлцүүлгийн өөр нэг нөлөөлөл бол фэйсбүүкд худал хуурмаг мэдээлэл түгээгчдийг тодруулах зорилгоор германы эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэгэн сүлжээтэй хамтран ажиллаж эхлээд байна. Зохисгүй агуулгын талаар хэрэглэгчдийн зүгээс ирүүлсэн мэдээллийн боловсруулалт дээр ажилладаг ажилтнуудынхаа тоог эрс нэмэгдүүлжээ. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийг нэн ялангуяа сүлжээний идэвхтнүүд, сэтгүүлчид хурцаар шүүмжилж байна. Тэд нийгмийн сүлжээ эрхлэгчдийн зүгээс тавих цензур хэрээс хэтрэх бий, мөнгөн торгууль төлөх бий гэдэг айдсын улмаас эргэлзээтэй агуулгыг хурдхан шиг устгах хаах шийдвэр гаргах бий хэмээн болгоомжилж байна. Ингэснээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хязгаарлагдаж болзошгүй юм. Мөн хуулийн заалтууд бүрхэг учраас юуг нь гүтгэлэг, юуг нь гэмт хэрэгт уриалан дуудсан, юуг нь болоогүй үйл явдлыг болсон мэтээр мэдээлсэн гэж үзэх бэ? гэдэг нь өөрөө аль өнцгөөс харснаас хамаарах болчихлоо гэж үзэж байна. Эдгээр шийдвэрийг аль нэгэн хувийн компанийн гомдол хүлээн авч барагдуулах үүрэг хүлээсэн менежер биш байнгын шүүхүүд шийдвэр гаргахаар хуульчилсан бол дээр байсан гэцгээж байна. Мөн түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хэрэгжих эмзэг салбарт гаргаж буй шүүхийн шийдвэр буюу анхан шатны шүүхийн эрх хувийн хэвшлийн мэдэлд очиж байгаа нь оновчгүй шийдвэр хэмээжээ. Хуулийн дагуу бол нийгмийн сүлжээ эрхлэгч компаниуд хагас жил тутамд тайлан гаргах ёстой. Эхний тайлангууд гарсан тул тус хуулийн нөлөөллийн талаар урьдчилсан дүгнэлт гаргах боломжтой боллоо. Тоо баримтаас харвал хуулийн нөлөөлөл сайнтай, саартай байна. Юүтюбийн тайлангаас харвал тус компанид эхний хагас жилд нийтдээ 215 000 гомдол ирснээс 58 000 буюу ойролцоогоор гомдол гаргасан агуулгын 27 хувь нь хууль зөрчсөн гэдэг нь Хууль тогтоогдсон байна. Хууль зөрчсөн агуулгыг(видео, комментууд) устгах, эсвэл Герман Улсын хэмжээнд хандалтыг хаах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Гомдол гаргасан агуулгыг устгах, хаах гол үндэслэл нь дийлэнх тохиолдолд үзэн ядсан үг хэллэг хэрэглэсэн, улс төрийн хэт туйлшрал зэрэг байжээ. Удаах байрыг доромжлол, садар самуун агуулгын талаар гомдлууд эзэлж нийт гомдлын 94 хувийг 24 цагт багтаан шийдвэрлэжээ. Зөвхөн 859 гомдлыг шийдвэрлэхэд долоо хоногоос илүү хугацаа зарцуулсан бөгөөд 3000 орчим тохиолдолд гомдол гаргагчийн зүгээс нэмэлт мэдээлэл шаардсан байна. Ойролцоогоор 40 удаагийн гомдолд хөндлөнгийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авчээ. Нийт гомдол гаргасан агуулгын зөвхөн 27 хувийг устгасан эсвэл хаасан байдал нь мэдээлэх эрхийг буруугаар ашигласан эсвэл хэрэглэгчдийн мэдлэг дутуу байгааг ч харуулж байх магадлалтай. Сонирхолтой нь Юүтюб зөвхөн нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн заалтуудыг үндэслэн 15 000 гаруй агуулгыг хаажээ. Гэхдээ эдгээр агуулгууд тухайн компанийн дотоод журмыг зөрчөөгүй тул тус хууль батлагдаагүй байх үед бол хаагдахгүй үлдэх, хаах шаардлагагүй агуулгууд байжээ. Tвиттер болон фэйсбүүкийн хувьд ч төстэй тайлан гарчээ. Tвиттер уг хуулийн хүрээнд 264 000 мэдээлэл хүлээж авчээ. Дийлэнх нь ард олныг турхирсан(жишээ нь, ялгаварлан гадуурхсан доромжлол, үзэн ядсан үг хэллэг, хүчирхийлэлд уриалсан), доромжилсон болон гүтгэлгийн тухай гомдол хүлээн авчээ. Гэхдээ үүнээс зөвхөн 10 орчим хувь буюу 29 000 агуулгыг л устгах болон хаах арга хэмжээ авчээ. Зөвхөн 600 удаагийн шалгах ажил 24 цагаас илүү хугацаа шаардсан байна. Твиттер уг хуулийн заалтыг үндэслэл болгон гомдол гаргасан агуулгын хууль зөрчсөн эсэхийг хянан шалгах үүрэг бүхий 50 хүнийг ажиллуулдаг. Харин фэйсбүүк компани нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн дагуу аливаа агуулга хууль зөрчиж буйг мэдээлэх үйл явцыг хэтэрхий ярвигтай, олон шатлалтайгаар программчилсан тул нийт 1704 гомдол хүлээн авчээ. Үүнээс 362 агуулгыг устгасан буюу хаасан байна. Фэйсбүүк 65 хянагчийг ажиллуулж байгаа аж. Тоо баримтууд тус хуулийн нөлөөлөл өндөр байгааг харуулж байна. Компаниуд гомдлын үр өгөөжтэй гомдлын менежментийг бүрдүүлж, сайн ажиллаж байна, хууль зорилгодоо хүрч байна гэж дүгнэж байгаа ажээ. 12 13 Хууль Хэдийгээр мэдээлэгдсэн агуулгын тоо өндөр биш ч бодитой юм. Шүүмжлэгчдийн зүгээс сэрэмжлүүлээд байсан зүйлс биелэлээ олсонгүй. Шүүмжлэгчид компаниуд хэт өндөр торгуулиас айсандаа заавал устгах эсвэл хаах шаардлагагүй агуулгуудыг олноор нь хааж устгах болно хэмээн болгоомжилж байсан юм. Тоо баримтуудаас харахад өөрийн цензур буюу“overblocking” хийхээс айх шаардлагагүй гэдгийг харуулж байна. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш нийгмийн сүлжээгээр тархаж буй үзэн ядсан үг хэллэг, худал мэдээллийн тоо буурч байгаа талаар болон нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль нь тохиромжтой хэрэгсэл болж чадаж буй эсэх талаар дүгнэлт гаргахад хараахан эрт байна. 2020 онд хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажээ. Фридрих Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш Хууль Хууль § 1 Үйлчлэх хүрээ (1) Энэхүү хуулийг ашиг олох зорилгоор интернетэд платформ үүсгэн үйл ажиллагаа эрхэлдэг, уг платформыг нь ашиглан хэрэглэгчид дурын агуулгыг бусад хэрэглэгчидтэй хуваалцдаг эсвэл олон нийтэд нээлттэй болгодог(нийгмийн сүлжээгээр дамжуулан) теле мэдээллийн албыг хэрэгжүүлэгчид дагаж мөрдөнө. Энэхүү хуулийн үзэл санаагаар сэтгүүл зүйн зарчмын хүрээнд редакц a ар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг, редакц нь агуулгын хариуцлагыг өөрсдөө хүлээдэг платформуудыг нийгмийн сүлжээ гэж үзэхгүй. Мөн түүнчлэн хувь хүмүүсийн хувийн харилцаандаа ашигладаг эсвэл тусгай агуулгыг түгээхдээ ашигладаг платформуудад энэхүү хууль үйлчлэхгүй. (2) Дотооддоо хоёр саяас доош бүртгэлтэй хэрэглэгчидтэй нийгмийн сүлжээ эрхлэгсэд энэхүү хуулийн§§ 2 ба 3 –ын дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө. (3) Энэхүү хуулийн 1-р зүйлийн үзэл санаагаар, эрүүгийн хуулийн §§ 86, 86а, 89а, 91, 100а, 111, 126, 129-129б, 130, 131, 140, 166, 184б заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, эсвэл эрүүгийн хуулийн 184д, 185-187, 201а, 241-д заасан гэмт хэрэгтэй холбогдох, эсвэл 269-д заасан нөхцөлүүдийг хангасан, зөвтгөх үндэслэлгүй агуулгыг хууль зөрчсөн агуулга гэж үзнэ. § 2 Тайлагнах үүрэг (1) Хууль зөрчсөн агуулга тараагдсан тухай 100-аас дээш удаагийн гомдлыг хуанлийн нэг жилийн хугацаанд авсан нийгмийн сүлжээ эрхлэгсэд өөрсдийн платформоор дамжуулан хууль зөрчсөн агуулга түгээсэн тухай гомдлыг хэрхэн барагдуулсан тухайгаа энэхүү хуулийн 2-р зүйлийн дагуу хагас жил тутамд герман хэл дээр тайлагнаж Холбооны зарын сайт дээр болон өөрийн цахим хуудсаар дамжуулан тухайн хагас жил дууссанаас хойш нэг сарын дотор нийтлэх үүргийг хүлээнэ. Өөрийн цахим хуудас дээр нийтэлсэн тайланг харахад ойлгомжтой, шууд нээхэд хялбар байдлаар байнга байршуулах үүрэгтэй. (2) Тайланд дараах зүйлсийг заавал багтаасан байна. Эдгээрт: 1. Нийгмийн сүлжээ эрхлэгч нь өөрийн платформоор дамжуулан шийтгэл хүлээвэл зохих буруу үйл ажиллагаа 14 15 Хууль явуулах боломжийг таслан зогсоохын тулд ямар хичээл зүтгэл гаргаж буй тухай ерөнхий тайлбар, 2. Хууль зөрчсөн агуулгын тухай гомдлыг дамжуулах механизм, мөн ямар шалгууруудыг үндэслэн тухайн агуулгыг устгах, хаах шийдвэр гаргадаг тухайгаа схемчлэн харуулах, 3. Тайлангийн хамрах хугацаанд хүлээн авсан гомдлын тоог гомдлын агуулга, гомдол хүлээн авсан нэгж, хэрэглэгчдээс шууд ирсэн гомдол, гомдлын шалтгаан зэргээр ангилан хүргэх, 4. Гомдол барагдуулах нэгжийн зохион байгуулалт, боловсон хүчин, тэдний мэргэжлийн болон хэлний чадамж, мөн хариуцсан хүмүүсийн сургалтад хамрагдсан байдал, тэдэнд сүлжээ эрхлэгчдийн зүгээс үзүүлж буй дэмжлэг, 5. Гомдол хүлээн авч барагдуулах нэгжийн ажилтнууд салбарын бусад мэргэжлийн холбоодод гишүүнчлэлтэй эсэх, мөн тухайн холбоонд нь гомдол хүлээн авах нэгж байгаа эсэх 6. Хөндлөнгийн бусад байгууллагаас зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрлэсэн гомдлын тоо 7. Тайлангийн хамрах хугацаанд агуулга нь хууль зөрчсөн гэдэг гомдлыг үндэслэн устгасан, устгасан агуулгын тоог гомдол хүлээн авах нэгжүүд, шууд хэрэглэгчдээс ирсэн, гомдлын шалтгааныг§ 3-р бүлгийн 2 зүйл ба 3-ын а зүйлд хамрагдах нөхцөл байсан эсэх, нөхцөл тогтоогдсон бол хэрэглэгчдэд цааш нь дамжуулсан эсэх, мөн§ 3-р бүлгийн 2 зүйлийн 3б дугаарын дагуу олноо хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн зохицуулалтын байгууллагад дамжуулсан эсэхээр нь ялгаж тусгасан байх, 8. Нийгмийн сүлжээний гомдол хүлээн авах нэгж гомдлыг хүлээн авснаас хойш устгах эсвэл хаах хүртэл хир хугацаа өнгөрсөн, мөн гомдлыг гомдол хүлээн авах нэгжээр дамжуулсан, иргэдээс шууд ирсэн, гомдлын үндэслэл,“24 цагийн дотор”,“48 цагийн дотор”“долоо хоногийн дотор” “ хожим нь” гэсэн хугацааны ямар ангилалд багтаан устгах, хаах арга хэмжээ авсан талаар ялгаж тусгасан байх, Хууль 9. Гомдол гаргагчид болон хэрэглэгчдэд тэдний гомдлын улмаас хадгалагдсан агуулга, гомдлыг үндэслэн гаргасан шийдвэрийг таниулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг тайланд тусгах, § 3 Хуульд үл нийцэх агуулгын талаар гарсан гомдлыг хүлээн авч барагдуулах (1) Нийгмийн сүлжээ эрхлэгч энэхүү хуулийн 2 ба 3-р зүйлийн дагуу хуульд үл нийцэх агуулгын тухай гомдлыг хүлээн авч барагдуулах ил тод, нээлттэй, үр нөлөөтэй аргачлалтай байх ёстой. Нийгмийн сүлжээ эрхлэгчид нь хэрэглэгч харахад ойлгомжтой, шууд хандаж болох, хүссэн цагтаа тогтмол авч хэрэглэх боломжтой гомдол гаргах аргачлалыг платформ дээрээ байршуулсан байх ёстой. (2) Уг аргачлал нь нийгмийн сүлжээ эрхлэгчийн дараах баталгааг хангасан байх ёстой. Үүнд: 1. Гомдлыг нэн даруй анхааралдаа авч гомдолд дурдагдсан агуулга хууль зөрчсөн эсэх, устгах шаардлагатай эсэх эсвэл уг мэдээлэлд хандах хандалтыг хаах эсэх шийдвэрийг гаргах 2. Тухайн нийгмийн сүлжээ эрхлэгч илтэд хууль зөрчсөн агуулгыг устгах эсвэл хаах хугацааг хуульд зааснаас илүү урт байхаар хариуцсан хууль сахиулах байгууллагатай тохиролцсоноос бусад нөхцөлд илтэд хууль зөрчсөн агуулгыг гомдол хүлээн авснаас хойш 24 цагийн хугацаанд багтаан устгах эсвэл уг мэдээлэлд хандах хандалтыг хаах арга хэмжээг авна. 3. Хуульд үл нийцэх агуулгыг зарчмын хувьд гомдол ирснээс хойш 7 хоногийн хугацаанд багтаан устгах эсвэл уг агуулгад хандах хандалтыг хаах ёстой. Хуулиар тогтоосон долоо хоногийн хугацааг дараах нөхцөл үүссэн үед уртасгах боломжтой. Үүнд: А. Гомдолд дурдсан агуулгын хууль зөрчсөн эсэх нь болсон үйл явдлын баталгааны худал хуурмаг байдлаас эсвэл бусад бодит нөхцөл байдлаас хамааралтай нь илэрхий бол тухайн агуулга хууль зөрчсөн эсэх шийдвэрийг гаргахад хүндрэлтэй нөхцөлд нийгмийн сүлжээ эрхлэгчдийн зүгээс шийдвэр гарахаас өмнө гомдлын талаар байр сууриа 16 17 Хууль илэрхийлэх боломжийг хэрэглэгчдэд олгоно. Б. Тухайн агуулга хууль зөрчсөн тухай гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан энэхүү хуулийн 6-8 дугаар зүйлд заасны дагуу нийгмийн сүлжээ эрхлэгч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн зохицуулалтын байгууллагад дамжуулж тухайн байгууллагаар шийдвэр гаргуулах бөгөөд өөрийн зохицуулалтын байгууллагын шийдвэрийг үндэслэн агуулга хууль зөрчсөн эсэх өөрийн шийдвэрийг гаргана. 4. Хуулийн үйлчлэх хүрээнд гомдлын дагуу агуулгыг устгасан тохиолдолд нотолгоо болгох зорилгоор арван долоо хоног хүртэлх хугацаагаар 2000/31/EG ба 2010/13/EU журмын дагуу тухайн агуулгыг хадгална. 5. Гомдол гаргагч ба хэрэглэгчдэд гарсан шийдвэр тус бүрийн талаар шийдвэр гармагц нэн даруй мэдээлж, тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ тайлбарлана. (3). Гомдол тус бүрийг тухайн гомдлыг барагдуулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хамтаар 2000/31/EG ба 2010/13/ EU журмын үйлчлэх хүрээнд баримтжуулан хадгална. (4). Нийгмийн сүлжээний удирдлагын зүгээс сар тутамд гомдол хүлээн авч барагдуулах явцад хяналт тавьж ажиллана. Гомдол хүлээн авснаас хойш гомдлыг барагдуулах хүртэлх шатанд зохион байгуулалтын хөшүүн байдлаас бэрхшээл үүссэн бол уг бэрхшээлийг нэн даруй арилгана. Нийгмийн сүлжээний удирдлага нь гомдол барагдуулах үүрэг бүхий ажилтнуудаа тогтмол, хагас жил тутамд герман хэл дээр явагдах сургалтад хамруулах, байнгын дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. (5). 1-р зүйлд заасан аргачлалд§ 4-р бүлэгт нэрлэсэн захиргааны байгууллагаас үүрэг хүлээлгэсэн байгууллагууд хяналт тавьж ажиллана. (6). Хэрвээ энэхүү хуулийн үзэл санаагаар олноо хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн зохицуулалтын байгууллага байхгүй байх нөхцөлд дараах шаардлагуудыг хангасан нэгэн байгууллагыг өөрийн зохицуулалтын байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөх боломжтой. Үүнд: Хууль 1. Тухайн байгууллагын хянагчдын хараат бус байдал, мэргэжлийн ур чадвар хангагдсан байх 2. Ажил хэрэгч шуурхай хяналтыг долоо хоногийн дотор явуулах нөхцөл боломжоор хангагдсан байх 3. Хяналтын хүрээ, явц болон тухайн өөрийн зохицуулалтын байгууллагатай холбогдсон нийгмийн сүлжээнүүдийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хангах үүргийг хуульчилсан, гаргасан шийдвэрт нь хяналт тавих боломж хангагдсан байх зэргийг багтаасан дүрэм журамтай байх 4. Гомдол хүлээн авах нэгжтэй байх 5. Тухайн өөрийн зохицуулалтын байгууллагад олон тооны нийгмийн сүлжээ эрхлэгчид, эсвэл хүрээлэнгүүд нэгдсэн байх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдсан байх. Үүнээс гадна бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчид нэн ялангуяа нийгмийн сүлжээ эрхлэгчид гишүүнээр элсэн ороход нээлттэй байх (7). Тухайн өөрийн зохицуулалтын байгууллагыг хүлээн зөвшөөрөх эсэх тухай шийдвэрийг§ 4-р бүлэгт нэрлэсэн захиргааны байгууллага гаргана. (8). Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гарснаас хойш зохих шаардлагыг нөхөн бүрдүүлсэн нөхцөлд тухайн шийдвэрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах боломжтой бөгөөд нэмэлт зохицуулалтуудыг оруулж болно. (9). Хэрвээ тухайн нийгмийн сүлжээ эрхлэгч нь 2-р зүйлийн 3-р хэсгийн дагуу өөрийн зохицуулалтын байгууллагад холбогдоогүйн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн бол§ 4-р бүлэгт нэрлэсэн захиргааны байгууллагын зүгээс аль нэгэн нийгмийн сүлжээ эрхлэгчийг 2-р зүйлийн 3 дугаарын в хэсгийн дагуу хуулиар тодорхой заасан хугацаанд шийдвэрээ өөрийн зохицуулалтын байгууллагад дамжуулах үүргээс нь чөлөөлөх тухай шийдвэр гаргаж болно. § 4 Мөнгөн торгууль ногдуулах тухай журам (1) Зориудаар эсвэл хайнга хандсаны улмаас журам зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол 1. § 2 бүлгийн 1-р зүйлийн 1-р хэсгийг зөрчин тайлан 18 19 Хууль гаргаагүй бол, тайланг буруу ташаа, бүрэн бус гаргасан эсвэл хуульд заасан хугацаанаас хожимдуулсан бол, мөн дүрэм журамд заасан арга хэлбэрийг баримтлаагүй бол 2. § 3-р бүлгийн 1-р зүйлийн 2-р хэсэгт заасан гомдол хүлээн авах нэгж дээр ирсэн, германд оршин суудаг, эсвэл германд төвтэй өөр улсын иргэд аж ахуйн нэгжээс мөн шууд хэрэглэгчээс ирсэн гомдлыг хүлээн авч барагдуулах аргачлал байхгүй эсвэл үнэн зөв бус, эсвэл бүрэн бус бүрдүүлсэн бол 3. § 3-р бүлгийн 4-р зүйлийн 1-р хэсэгт заасан аргачлалыг бүрдүүлээгүй, эсвэл хуульд заасны дагуу байршуулаагүй бол 4. § 3-р бүлгийн 4-р зүйлийн 1-р хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авч барагдуулаагүй эсвэл хяналтыг зөв Хавсралт тавьж чадаагүй бол 5. § 3-р бүлгийн 4-р зүйлийн 2-р хэсэгт дурдсан оновчгүй зохион байгуулалтын улмаас саад бэрхшээл үүссэн эсвэл уг саадыг нэн даруй арилгаагүй бол 6. § 3-р бүлгийн 4-р зүйлийн 3-р хэсэгт заасны дагуу гомдол хариуцсан ажилтнуудаа сургалтад хамруулж, дэмжлэг үзүүлээгүй эсвэл хуулинд заасан хугацааг баримтлаагүй бол 7. § 5-р бүлгийн заалтын дагуу нийгмийн сүлжээ эрхлэх эрхийг олгох дотоодын эрх бүхий байгууллага эсвэл дотоодын хүлээн авах эрх бүхий байгууллагыг нэрлээгүй бол 8. § 5-р бүлгийн 2-р зүйлийн 2-р хэсгийн дагуу хүлээн авах эрх бүхий этгээд нь хайлтын мэдээлэлд хариу эс үйлдэл үзүүлсэн бол (2) 1-р зүйлийн 7 ба 8 –р заасны дагуу нийтийн хэв журмыг зөрчсөн нөхцөлд таван зуун мянга хүртэлх евроны мөнгөн торгууль, 1-р зүйлийн бусад заалтуудыг зөрчсөн тохиолдолд таван сая хүртэлх евроны мөнгөн торгууль ногдуулна. Энэхүү хуулийн§ 30 бүлгийн 2-р зүйлийн 3-р хэсгийн нийгмийн хэв журмыг зөрчсөнд тооцох заалтын дагуу зөрчлийг шийдвэрлэнэ. (3) Дотоодод бус гадаадад нийгмийн хэв журам зөрчигдсөн нөхцөлд нийгмийн хэв журмыг сахиулах тухай хуулийн заалтаар зөрчлийг шийдвэрлэж болно. (4) Энэхүү хуулийн§ 36-р бүлгийн 1-р зүйлийн 1-р хэсгийн дагуу нийгмийн хэв журмын зөрчлийг хариуцагч захиргааны байгууллага нь Холбооны хууль зүйн газар мөн. Холбооны хууль зүй, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яам нь Холбооны Дотоод Хэргийн яам, Холбооны эдийн засаг, эрчим хүчний яам, Холбооны тээвэр, дигитал дэд бүтцийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр мөнгөн торгуулийн хэмжээг тогтоох тухай захиргааны ерөнхий дүрмүүдийн хүрээнд мөнгөн торгууль ногдуулах эсэх болон мөнгөн торгуулийн хэмжээг тогтоох тухай шийдвэрийг гаргана. (5) Захиргааны байгууллага§ 1-р бүлгийн 3-р зүйлийн дагуу хуульд үл нийцэх агуулгад хандах хандалтыг хаагаагүй, эсвэл устгаагүй 20 21 Хавсралт гэдэг асуудал дээр үндэслэн шийдвэр гаргах гэж байгаа бол өмнө нь тухайн агуулга бусдын эрхийг зөрчсөн талаар шүүхийн шийдвэр гарсан байх ёстой. Тухайн агуулга хууль зөрчсөн эсэхийг тогтоосон шүүх нь мөнгөн торгууль ногдуулах тухай шийдвэрийг эсэргүүцсэн давж заалдах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ. Давж заалдах өргөдөлд нийгмийн сүлжээ эрхлэгчдийн байр суурийг хавсаргана. Өргөдлийг аман хэлэлцээр явуулалгүйгээр шийдвэрлэж болно. Тухайн шийдвэрийг давж заалдах боломжгүй бөгөөд захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй. § 5 Шуудан хүлээн авах эрх бүхий дотоодын этгээд томилох (1) Нийгмийн сүлжээ эрхлэгч нь шуудан хүлээн авах эрх бүхий дотоодын этгээдийг нэрлэж өөрийн платформ дээр харахад ойлгомжтой ба шууд нэвтрэхэд хялбар арга замаар байршуулж хэрэглэгчдэд анхаарлаа хандуулах тухай зааварчилга өгнө. Тухайн эрх бүхий хувь хүнд§ 4-р бүлэгт заасан аргачлалын дагуу шуудан хүргүүлэх бөгөөд хууль зөрчсөн агуулга түгээсэн асуудлаар германы шүүхийн өмнө шүүх процессод оролцуулж болно. Уг заалт дээрхтэй төстэй шүүх ажиллагаа явагдаж буй зохиол, бүтээлд нэгэн адил хамаарна. (2) Дотоодын хянан тогтоох байгууллагын лавлагаа хайлтад хариу өгөх хүлээн авах үүрэг бүхий этгээдийг нэрлэнэ. Хүлээн авах эрх бүхий этгээд 1-р зүйлийн дагуу хайлт хийгдсэнээс хойш 48 цагийн дотор хариу өгөх үүрэг хүлээнэ. Хайлтад хариулт өгөлгүй мухардалд оруулсан нөхцөлд хариу эс үйлдэхүйн шалтгааныг тайлбарлана. § 6 Шилжилтийн үеийн журам (1)§ 2-р бүлгийн заалтын дагуу эхний тайланг 2018 оны эхний хагас жилд багтаан гаргана. (2)§ 3-р бүлэгт заасан аргачлалыг энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд багтаан нэвтрүүлсэн байх ёстой. Аливаа нийгмийн сүлжээ эрхлэгч§ 1-р бүлэгт заасан нөхцөлүүдийг хуулиар тогтоосон хугацаанаас хожимдож хангасан бол§ 3-р бүлэгт заасан аргачлалыг дээрх нөхцөлийг хангаснаас хойш 3 сарын хугацаанд багтаан нэвтрүүлсэн байна. Эх сурвалж: Урьдчилсан байдлаар 18/13013 Хавсралт Хавсралт ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 86-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭХНИЙ БҮЛЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ ГУРАВДУГААР ГАРЧИГ АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 86-р зүйл: Үндсэн хууль зөрчсөн байгууллагуудын ухуулга сурталчилгааны хэрэгслүүдийг түгээх (1) Ухуулга сурталчилгааны хэрэгслүүдийг эзэмшигч бүр … 1. Холбооны үндсэн хуулийн шүүхийн 2 эцсийн шатны хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нь тогтоосон улс төрийн намууд, үндсэн хууль зөрчсөний улмаас хориглогдсон байгууллагуудыг орлох байгууллагууд гэдэг нь давж заалдах эрхгүйгээр тогтоогдсон нам, эвсэл 2. Үндсэн хуулийн байгуулал ба ард түмний харилцан ойлголцлын эсрэг үйл ажиллагаа явуулсан учраас үндсэн хуулийн шүүхийн эцсийн шатны хуралдаанаас давж заалдах эрхгүйгээр үйл ажиллагааг нь хориглосон болон нэгэнт хуулиар хориглогдсон байгууллагуудыг орлох байгууллага гэдэг нь давж заалдах эрхгүйгээр шүүхээс тогтоогдсон 3. Орон зайн хувьд энэхүү хуулийн үйлчлэх хүрээнээс гадна оршдог хэдий ч 1 ба 2-р хэсэгт заасан нам, эвслийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг засгийн газар, эвсэл холбоод, эсвэл байгууллагууд 4. Агуулга нь дээр үеийн үндэсний социалист байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд чиглэсэн гэдэг нь тогтоогдсон сурталчилгааны хэрэгслүүдийг … дотоодод түгээдэг, эсвэл дотоод болон гадаадад түгээх зориулалтаар үйлдвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн, гадагш гаргасан, эсвэл мэдээллийн санамжид олон нийтэд нээлттэй байдлаар хадгалсан этгээдийн эрх чөлөөг гурав хүртэл жилээр хасах эсвэл 2 - Германд“Үндсэн хуулийн шүүх” гэж нэрлэдэг бол Монголд” Үндсэн хуулийн цэц” хэмээн оноосон нэр өгдөг онцлогтой. 22 23 Хавсралт мөнгөн торгууль ногдуулах шийтгэл ногдуулна. (2) Энэхүү хуулийн 1-р зүйлийн үзэл санааны дагуу(11-р зүйл, 3-р хэсэг) зөвхөн эрх чөлөөт ардчилсан үндсэн дэглэмийн эсрэг эсвэл ард түмний харилцан ойлголцлын үзэл санааны эсрэг чиглэсэн агуулга бүхий бичвэрүүдийг сурталчилгааны хэрэгсэл гэж үзнэ. (3) Хэрвээ сурталчилгааны хэрэгсэл эсвэл үйл ажиллагаа төрт улсын иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдээ үндсэн хууль зөрчсөн идэвх санаачилгаас хамгаалах, урлаг соёл, шинжлэх ухаан, судалгаа эсвэл сургаал, цаг үеийн үйл явдлын талаарх мэдээлэл, түүх эсвэл бусад ижил төстэй зорилгод чиглэгдэж байвал тэдгээрт энэхүү хуулийн 1-р хэсэг үйлчлэхгүй. (4) Хэрэв буруутай үйл ажиллагааны үр дагавар нь төдийлөн их биш бол энэхүү журмын дагуу шүүхээс гэм бурууг нь хэрэгсэхгүй болгож болно. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 86А ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ ГУРАВ . АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 86а-р зүйл: Үндсэн хууль зөрчсөн байгууллагуудын онцлог тэмдэглэгээг ашиглах (1) Эрх чөлөөг нь гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. Хэрвээ 1. 86-р зүйлийн 1,2,4-р заасан улс төрийн намууд, эсвэл эвсэл холбоодын онцлог тэмдэглэгээг дотоодод түгээсэн, эсвэл олон нийтийн өмнө, хурал цуглааны үеэр эсвэл тэдгээрээс түгээсэн бичвэрүүдийг(11-р зүйлийн 3) ашигласан бол 2. Дээр заасан онцлог тэмдэглэгээг дүрсэлсэн, агуулсан эд зүйлсийг 1 дугаарт заасан арга хэлбэрээр дотоод, гадаадад түгээсэн, хэрэглэсэн, үйлдвэрлэсэн, нөөцлөн хадгалсан, хилээр нэвтрүүлсэн, гадагш гаргасан бол (2) 1 1-р хэсэгт заасан эд зүйлсийг нэрлэн заавал туг дарцаг, тэмдэг, дүрэмт хувцасны зарим хэсэг, нууц үг, мэндчилгээний хэлбэр зэрэг Хавсралт багтана. 2 1-рт нэрлэсэн онцлог тэмдэглэгээнд андуурагдахуйц ижил төстэй тэмдэглэгээнүүд нэгэн адил багтана. (3) 86-р зүйлийн 3 ба 4-р хэсэг нэгэн адил мөрдөгдөнө. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 89 А ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭХНИЙ БҮЛЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ ГУРАВ . АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 89а зүйл: Төрд ноцтой аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэрэгт бэлтгэх (1) 1 Төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэрэгт бэлтгэсэн этгээдийн эрх чөлөөг 6 сараас 10 жил хүртэл хугацаагаар хасна. 2 Төрд ноцтой аюул учруулах гэмт хэрэгт 211 ба 212-р зүйлийн дагуу бусдын амь насны эсрэг, 239а, 239б-ийн дагуу хувь хүмүүсийн эрх чөлөөний эсрэг өдүүлсэн гэмт хэргүүд, тухайн нөхцөл байдлаас хамааран эсвэл тохироо бүрдсэн нөхцөлд, төрийн эсвэл олон улсын байгууллагын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсвэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг үгүй хийх, хүчин төгөлдөр хэрэгжилтийг үгүй хийх, эсвэл хэрэгжилт хангагдахгүй байхад хүргэх гэмт хэргүүд мөн багтана. (2) 1-р зүйлийг гэмт хэрэгтэн төрд аюул учруулах ноцтой гэмт хэрэгт дараах арга хэлбэрээр бэлтгэж буй нөхцөлд хэрэглэнэ. Эдгээрт: 1. 1-р зүйлд нэрлэсэн гэмт хэргийг үйлдэх зорилгоор зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодис, тэсэлгээ-түймрийн тоног төхөөрөмж, цөмийн шатагч бодис эсвэл бусад цацраг идэвхт бодис, хортой бодис агуулсан, эсвэл хортой нөлөөтэй байж болох бодис, бусад эрүүл мэндэд хортой бодисыг үйлдвэрлэх, тэдгээртэй харьцах болон гэмт хэргийг өдүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ур чадварыг бусдад олгосон, бусдаар энэ талаар зааварчилга өгүүлсэн бол 2. Зэвсэг, бодис, тоног төхөөрөмжийг 1-рт заасан арга хэлбэрээр үйлдвэрлэсэн, хадгалсан, эсвэл бусдад олж 24 25 Хавсралт өгсөн, бусдад даатган орхисон бол 3. 1-рт заасан зэвсэг, бодис, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд шаардагдах нэн чухал эд зүйлсийг олж авсан, хадгалсан бол (2а) Хэрвээ гэмт хэрэгтэн төрд ноцтой аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэргийн бэлтгэлийг хангах явцдаа төрд ноцтой аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор эсвэл 2-р зүйлийн 1 дугаарт нэрлэсэн үйл ажиллагааг гүйцэтгэхээр ХБНГУ-аас гадаад орон луу гарсан, тухайн оронд 2-р зүйлийн 1,2дугаарын дагуу хүмүүсээс зааварчилга авсан бол энэхүү хуулийн 1-р зүйлийг хэрэглэнэ. (3) 1 Төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэргийн бэлтгэлийг гадаад оронд хангасан нөхцөлд 1-р зүйлийг нэгэн адил хэрэглэнэ. 2 Бэлтгэлийг Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр хангаж буй тохиолдолд германы иргэн эсвэл амьжиргааны үндэс нь германд байдаг гадаадын иргэн бэлтгэлийг хангаж буй нөхцөлд эсвэл төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэргийг дотоодод эсвэл германы иргэний эсрэг хийхээр төлөвлөгдөж буй нөхцөлд 1-р зүйлийг хэрэглэнэ. (4) 1 3-р бүлгийн 2-р хэсгийн дагуу хэмт хэргийг мөрдөхийн тулд Холбооны хууль зүй, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яамнаас зөвшөөрөл авна. 2 Хэрвээ гэмт хэргийн бэлтгэлд германы иргэн оролцоогүй бол, төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэрэг дотоодод төлөвлөгдөөгүй бол, эсвэл гэмт хэрэг германы иргэний эсрэг үйлдэгдэхгүй бол, Европын Холбооны гишүүн бусад орны нутаг дэвсгэр дээр явагдаж буй нөхцөлд гэмт хэргийг мөрдөх зөвшөөрлийг Холбооны хууль зүй, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яамнаас авна. (5) Гэмт хэргийн үр дагавар төдийлөн ноцтой биш байх нөхцөлд гэмт хэрэгтний эрх чөлөөг 3 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. (6) Шүүхээс удирдлагыг хянах комиссыг томилж болно. (7) 1 Хэрвээ гэмт хэрэгтэн бэлтгэж буй гэмт хэргийнхээ учруулж болох хор нөлөөг таньж ойлгосны үндсэн дээр сайн дураараа төрд ноцтой аюул учруулж болохуйц гэмт хэргийн бэлтгэлийг Хавсралт зогсоосон, гэмт хэргийн улмаас учирч болох байсан аюулыг ойлгосны үндсэн дээр бусдыг гэмт хэргийн бэлтгэлийг үргэлжлүүлэн хангах, гэмт хэрэг үйлдэх үед нь зайлан одсон, ингэснээр аюулыг эрс бууруулсан эсвэл сайн дураараа гэмт хэргийг эцэст нь хүргэлгүй таслан зогсоосон бол шүүх өөрийн дүгнэлтээр торгууль, шийтгэлийг бууруулж эсвэл чөлөөлж болно.(49р бүлгийн 2-р зүйл) эсвэл энэхүү журмын хүрээнд шийтгэлээс чөлөөлж болно. 2 Гэмт хэрэгтний эс үйлдэхүйн улмаас аюул учраагүй эсвэл үлэмж хэмжээгээр буурсан, эсвэл төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэргийг таслан зогсоосон бол түүний сайн дурын чин сэтгэлийн хичээл зүтгэл нь түүнийг шийтгэлээс хэлтрүүлэх хангалттай шалтгаан гэж үзнэ. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 91-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 91-р зүйл: Ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулах, хүчирхийллийн гэмт хэрэг өдүүлэх зааварчилга (1) Эрх чөлөөг нь гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах, хэрвээ 1. Ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулах хүчирхийллийн гэмт хэрэг өдүүлэх зааварчилга болохуйц (89-р зүйл, 1-р зүйл) агуулга бүхий бичгийг магтан дуулсан, бусад хүмүүст нээлттэй болгосон бол, хэрвээ уг зааварчилгыг түгээх тохироо бүрдсэн нөхцөлд ардчилсан эрхзүйт төрд аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэрэгт бусдыг бэлэн байхыг уриалан дуудсан, дэмжсэн бол 2. 1-рт заасан ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэргийн зааварчилга гэж үзэж болохуйц агуулга бүхий бичиг олж авсан бол (2) 1-р зүйлийн 1-р хэсэг дараах тохиолдолд хэрэглэхгүй. Хэрвээ: 1. Үйл ажиллагаа нь төрт улсын иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдээ үндсэн хуульд харш үйлдлээс хамгаалах хичээл 26 27 Хавсралт зүтгэл, урлаг, шинжлэх ухаан, судалгаа, сургаал, цаг үеийн үйл явдлын талаарх илтгэл мэдээлэл, эсвэл түүх бусад ижил төсөөтэй зорилгод чиглэсэн бол 2. Үйл ажиллагаа нь гагцхүү эрх зүйд нийцсэн ажил мэргэжлийнхээ үйл ажиллагааг эрхлэх, албан үүргээ гүйцэтгэхэд чиглэсэн бол (3) Гэм буруу нь их бус бол энэхүү журмын дагуу шүүх торгууль шийтгэлээс чөлөөлөх боломжтой. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 100 А-Р ЗҮЙЛ: ОНЦГОЙ ХЭСЭГ ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭХ ОРНООСОО УРВАХ, ГАДААД АЮУЛГҮЙ БАЙДАЛД АЮУЛ УЧРУУЛАХ 100а-р зүйл: Эх орноосоо урвасанд тооцох хэмжээнд эд зүйлс, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх (1) ХБНГУ-ын гадаад аюулгүй байдал, эсвэл ХБНГУ-ын гадаадын аль нэг гүрэнтэй харилцах харилцаанд ач холбогдолтой байх эд зүйлийг хуурамчаар үйлдсэн, дуурайлган хийсэн, тэдгээрийн талаар мэдээ, буруу зөрүү нотолгоог гадаадын аль нэг гүрнийг хууран мэхлэх зорилгоор бусдад дамжуулсан, олон нийтэд нээлттэй болгосон ингэснээрээ тус улсын гадаад аюулгүй байдал, гадаадын аль нэг гүрэнтэй харьцах харилцаанд ноцтой хохирол учруулсан бол гэм буруутай этгээдэд эрх чөлөөг нь 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. (2) Дээр заасан эд зүйлсийг хуурамчаар үйлдсэн, дуурайлган хийсэн эсвэл олж авсан эдгээрийг 1-р зүйлд заасан арга хэлбэрээр гадаадын аль нэгэн гүрнийг хууран мэхлэх зорилгоор бусдад дамжуулсан, эсвэл олон нийтэд дэлгэсэн, ингэснээр ХБНГУ-ын гадаад аюулгүй байдал, эсвэл ХБНГУ-ын гадаадын аль нэг гүрэнтэй харилцах харилцаанд ноцтой хохирол учруулах аюултай нөхцөл үүсгэсэн бол гэм буруутай этгээдийг нэгэн адил шийтгэнэ. (3) Дээрхтэй төстэй оролдлого хийсэн бол нэгэн адил шийтгэл хүлээнэ. (4) 1 Онц ноцтой тохиолдолд эрх чөлөөг нь нэг жилээс дээш Хавсралт хугацаагаар хасна. 2 Хэрвээ гэмт хэрэгтэн гэм буруутай үйлдлээрээ ХБНГУ-ын гадаад аюулгүй байдал, гадаадын аль нэг гүрэнтэй харилцах харилцаанд ноцтой сөрөг талуудыг үүсгэсэн бол зарчмын хувьд тухайн хэргийг онц ноцтой гэмт хэрэгт тооцно. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 111-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЗУРГАДУГААР ХЭСЭГ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ 111-р зүйл: Олон нийтийг гэмт хэрэгт уриалах (1) Олон нийтийн өмнө, хурал цуглаан дээр эсвэл бичиг тараах замаар(11-р зүйлийн 3-р хэсэг) хууль зөрчсөн гэмт хэрэгт турхирсан бол гэмт хэрэгт бусдыг уруу татагч хэмээн үзэж шийтгэл ногдуулна. (2) 1 Гэмт этгээд хэрэгт турхирсан ч амжилт олоогүй бол эрх чөлөөг нь тав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл хүлээлгэнэ. 2 Гэхдээ ял шийтгэл нь түүний турхиралт амжилтад хүрсэн бол ямар хэмжээний аюул заналхийлэл учрах байсан түүнээс илүү хүнд байж болохгүй.(1-р зүйл) 49-р зүйлийн 1 ба 2-р дугаарыг хэрэглэнэ. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 126-Р ЗҮЙЛ: ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР БҮЛЭГ: ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 126-р зүйл: Гэмт хэрэг үйлдэхээр заналхийлж олон нийтийн энх тайвныг бусниулах (1) Олон нийтийн энх тайван байдлыг алдагдуулахад чиглэгдсэн дараах арга байдлаар гэмт хэрэг өдүүлэхийг завдсан гэм буруутай этгээдэд 1. 125-р зүйлийн 2-р хэсэг 1-4 дугаарт заасны дагуу улс орны энх тайван байдлыг алдагдуулсан бол 2. (211-р зүйл) Бусдын амь насыг бүрэлгэсэн, амь насанд аюул учруулсан, эсвэл олон иргэдийн амь насыг төрлөөр нь устгасан,(Ард түмний буюу олон улсын эрүүгийн хуулийн 6-р бүлэг) хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг(Олон улсын эрүүгийн хуулийн 7-р бүлэг) эсвэл дайны гэмт хэрэг үйлдсэн 28 29 Хавсралт бол(Ард түмний эрүүгийн хуулийн 8,9,10,11 эсвэл 12-р зүйл) 3. Бусдын бие махбодод ноцтой гэмтэл учруулсан бол 4. 232-р бүлгийн 3-р зүйлийн дагуу хувь хүний эрх чөлөөний эсрэг 2-р хэсэг, 232а-р бүлгийн 3,4 эсвэл 5-р зүйл, 232 б бүлгийн 3.4-р зүйл, 233 а-р зүйлийн 3.4-р хэсэг, 234-р зүйл, 234а-р зүйл, 239 а-р зүйл, 239 б зүйлийн дагуу гэмт хэрэгт тооцогдохоор ноцтой бол 5. Дээрэм үйлдсэн, дээрэмдэнэ хэмээн дарамтлан сүрдүүлсэн бол(249-255-р бүлэг, эсвэл 255-р бүлгийн заалтуудыг хэрэглэнэ.) 6. §§306-306c бүлэг эсвэл 307 зүйлийн. 1-3, 308-р бүлгийн 1 –3-р хэсэг, 309-р бүлгийн 1- 4–р зүйл, 313, 314-р бүлэг эсвэл 315-р бүлгийн 3-р зүйл, 315b-р бүлгийн 3-р зүйл, 316a-р бүлгийн 1 эсвэл 3-р зүйл, 316c бүлгийн 1-р зүйл эсвэл 3 зүйл эсвэл 318-р бүлгийн 3 эсвэл 4-р зүйлийн дагуу нийтэд аюултай гэмт хэрэг өдүүлсэн бол 7. §309-р бүлгийн 6-р зүйл,§311-р бүлгийн 1-р зүйл,§316b-р бүлгийн 1-р зүйл,§317-р бүлгийн 1 эсвэл§318-р бүлгийн 1-ийн дагуу нийтэд аюултай гэмт хэрэг өдүүлэхээр заналхийлсэн бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. (2) Өөрийгөө бусдаас давуу мэдлэгтэй мэтээр олон нийтийг төөрөгдүүлж 1-р зүйлд нэрлэсэн хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдэгдэх гэж буй мэтээр олон нийтийн энх тайвныг бусниулах хэмжээнд хууран мэхэлсэн бол нэгэн адил шийтгэл хүлээнэ. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 129-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР ХЭСЭГ ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ 129-р зүйл Гэмт хэрэг өдүүлэх зорилгоор эвсэл байгуулах (1) 1 Гэмт хэрэг өдүүлэх зорилгоор эвсэл байгуулсан эсвэл гэмт хэрэг өдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг эвсэлд гишүүнээр элссэн бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг хоёр Хавсралт жилээс доошгүй хасах, эсвэл мөнгөн торгууль ногдуулах ял шийтгэл ногдуулна. 2Дээрх хэлбэрийн эвсэлд дэмжлэг үзүүлсэн эсвэл гишүүн элсүүлэх, дэмжигчид олохын тулд сурталчилгаа хийсэн бол эрх чөлөөг нь гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл ногдуулна. (2) Урт хугацаагаар үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан, гишүүдийнхээ гүйцэтгэх үүргийг тодорхой заасан, гишүүнчлэл нь тогтвортой, хоёроос дээш тооны хувь хүмүүс хамтын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд хараат бус, зохион байгуулалттай холбооны бүтэц бүхий нэгтгэлийг эвсэл хэмээн үзнэ. (3) 1-р зүйлийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. 1. Хэрэв эвсэл нь улс төрийн нам бол, уг намыг Холбооны үндсэн хуулийн шүүхээс үндсэн хуульд харш хэмээн тогтоогоогүй бол 2. Гэмт хэрэг өдүүлэх нь тухайн эвслийн олон зорилгууд дунд зөвхөн нэг зорилго нь бол, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь ач холбогдлын хувьд төдийлөн чухал биш бол 3. Эвслийн зорилтууд болон үйл ажиллагаа нь 84-87-р зүйлийн заалтуудад хамрагдах бол (4) 1-р зүйлийн 1-р хэсэг, 2-р зүйлд заасан холбоог байгуулах оролдлого нь өөрөө гэмт хэрэг бөгөөд шийтгэл ногдуулах үндэслэл мөн. (5) 1 1-р зүйлийн 1-р хэсэгт нэрлэсэн маш ноцтой гэмт хэрэг өдүүлсэн тохиолдолд гэм буруутай этгээдийн эрх чөлөөг 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хасна. 2 Гэмт хэрэгтэн толгойлогчдын нэг эсвэл өдөөн хатгагчдын нэг бол зарчмын хувьд онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцно. 3 Хэрвээ байгуулагдсан эвсэл нь 100б-р бүлгийн 2-р зүйлийн 1 хэсгийн а, с, д, е ба г хүртэл, мөн эрүүгийн байцаан шийтгэх журмын 2-5, 7-рт нэрлэсэн гэмт хэргүүдийг үйлдэхэд зорилго, үйл ажиллагаа нь чиглэгдэж буй нөхцөлд /эрүүгийн байцаан шийтгэх журмын 100в-бүлгийн 2-р зүйл 1 хэсэгт нэрлэсэн гэмт хэргүүдийг эрүүгийн хуулийн 239-р бүлэг, 239б бүлгийн заалтуудын дагуу 30 31 Хавсралт үйлдсэнээс бусад тохиолдолд/ (6) Шүүхээс гэм буруу нь бага, оролцоо нь төдийлөн ач холбогдолгүй оролцогчдыг 1-4-р зүйлийн дагуу шийтгэлээс хэлтрүүлж болно. (7) Шүүхээс(49-р бүлгийн 2-р хэсэг) эсвэл энэхүү журмын дагуу ногдуулбал зохих шийтгэлээс чөлөөлөх эсвэл шийтгэлийг бууруулах шийдвэрийг гаргаж болно. Хэрвээ 1. Эвслийг тараах, эсвэл эвслийн зорилтын дагуу үйлдэгдэх ёстой гэмт хэргийг таслан зогсоохын тулд сайн дураараа, чин сэтгэлээсээ хүчин зүтгэл гаргасан бол 2. Гэмт хэрэг өдүүлэх төлөвлөгөөг нь мэдэж буй гэмт хэргийг таслан зогсоохын тулд сайн дураараа таслан зогсооход хүрэлцэхүйц хугацааны өмнө албан газарт мэдэж байгаа зүйлээ мэдээлсэн бол Гэмт хэрэгтэн зорилгоо биелүүлж эвслийг тараасан бол эсвэл хүчин зүтгэл гаргаагүй ч эвсэл тарсан бол шийтгэл эдлэхгүй. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 129Б ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 129Б-р зүйл: Гэмт хэрэг, террорист халдлага үйлдэх зорилгоор гадаад оронд эвсэл байгуулах, дайчилгаа явуулах (1) 1 129, 129а бүлгийн заалтууд нь гадаад оронд эвсэл байгуулсан тохиолдолд нэгэн адил мөрдөгдөнө. 2 Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрийн гадна үйлдэгдсэн гэмт хэрэгтэй холбоотой бол зөвхөн орон зайн хувьд энэхүү хуулийн үйлчлэх хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүнд үйлдэгдсэн бол, эсвэл гэмт хэрэгтэн эсвэл гэмт хэргийн хохирогч нь Герман улсын иргэн бол эсвэл дотоодод оршин суугаа бол 129, 129 а зүйлийг хэрэглэнэ. 3 2-р хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөлд гэмт хэргийг зөвхөн Холбооны хууль зүй, хэрэглэгчдийг хамгаалах яамны зөвшөөрөлтэйгөөр мөрдөнө. 4 Тодорхой эвсэлтэй холбоотой, эсвэл ерөнхийд нь ирээдүйд үйлдэхээр төлөвлөгдөж буй тодорхой гэмт хэргийн хүрээнд зөвшөөрөл олгох боломжтой. 5 Зөвшөөрөл олгох Хавсралт эсэх шийдвэрийг гаргахдаа яам тухайн эвслийн үйл ажиллагаа үнэт зүйлс, хүний нэр төрийг үл хүндэтгэдэг төрийн байгууллын эсрэг чиглэж байна уу? эсвэл ард түмний энх тайвнаар зэрэгцэн оршихын эсрэг чиглэж байна уу? Бүх нөхцөл байдлыг цэгнэж үзэхэд төдийлөн ноцтой биш гэж үзэж болох эсэхийг харгалзан үзнэ. (2) 129, 129а зүйлд нэрлэсэн гэмт хэргүүд тэдгээр нь 1*-р зүйлтэй холбоотой бол 74а-р зүйлийг хэрэглэнэ. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 130-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР БҮЛЭГ ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 130-р зүйл: Ард түмнийг өдөөн хатгах (1) Гэмт этгээд олон нийтийн энх тайвныг бусниулахад тохирсон арга хэлбэрээр ард түмнийг өдөөн хатгасан бол 1.Хувь хүмүүс болон хүн амын тодорхой бүлгийг үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг эсвэл үндэсний цөөнхөд хамаардгийнх нь төлөө тэднийг үзэн ядах, тэдний эсрэг хүчирхийлэл-дур зоргоороо авирлах арга хэмжээ авч явуулахыг шаардсан бол 2. Дээр заасан бүлэг, хүн амын хэсэгт хамрагддагийнх нь төлөө бусдын алдар хүндэд халдсан, эсвэл хувь хүмүүсийг дээр заасан бүлэг эсвэл хүн амын хэсэгт хамрагддагийнх нь төлөө хараан зүхсэн, басамжилсан, гүтгэсэн бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг 3 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. (2) Гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. Хэрвээ 1(11-р бүлгийн 3-р зүйл)-д заасан бичмэл материал тараасан, олон нийтэд нээлттэй болгосон,(11-р бүлгийн 3-р зүйл)-ийн дагуу 18-аас доош насныханд санал болгосон, даатган орхисон, нээлттэй болгосон бол А. 1. 1-р зүйлийн А хэсэгт заасан хүн амын бүлэг, 32 33 Хавсралт хүн амын хэсэг эсвэл хувь хүмүүсийг 1-р зүйлийн 1-р хэсэгт заасан бүлэг эсвэл хүн амын хэсэгт харьяалагддагийнх нь төлөө үзэн ядалтад турхирсан бол Б. А дугаарт нэрлэсэн хүмүүс эсвэл нэрлэсэн хүмүүсийн олонхын эсрэг хүчирхийлэл-дур зоргоороо авирлах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардсан бол В. А дугаарт нэрлэсэн хүмүүс, хүмүүсийн олонхын алдар хүндэд хараан загнах, басамжлах, гүтгэх замаар халдсан бол 2 1 дугаарын а-в хүртэлх дугаарт заасан агуулгыг радио, теле-мэдээллийн хэрэгслээр дамжуулан арван наймаас доош насны хувь хүн эсвэл олон нийтэд хүргэсэн бол 3.(11-р бүлгийн 3-р зүйл) 1дугаарын а-в дугаарт тодорхойлсон агуулга-контент бүхий бичмэл материалыг үйлдвэрлэсэн, ишлэл татсан, нийлүүлсэн, нөөцлөн хадгалсан, санал болгосон, сурталчилсан эсвэл 1 эсвэл 2 дугаарын үзэл санаагаар тэдгээрийг эсвэл тэдгээрийг үндэслэн боловсруулсан материалуудыг хэрэглэх эсвэл бусад хүмүүсийн дээр заасан хэрэглээнд зориулан хилээр нэвтрүүлсэн-гаргасан бол (3) Үндэсний социалистуудын ноёрхол дор үйлдэгдсэн хэргийг олон улсын эрүүгийн хуулийн 6-р бүлгийн 1-р зүйлд заасан арга хэлбэрээр олон нийтийн энх тайван байдлыг бусниулахад тохирсон хэлбэрээр олон нийтийн өмнө эсвэл хурал цуглааны үеэр үзүүлэхийг зөвшөөрсөн, хор уршгийг бууруулсан, гэм хоргүй мэтээр ойлгуулсан бол эрх чөлөөг нь тав хүртэлх жилээр хасах, эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл онооно. (4) Олон нийтийн өмнө эсвэл хурал цуглааны үеэр хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан арга хэлбэрээр олон нийтийн энх тайвныг бусниулсан, ингэснээрээ үндэсний социалистуудын хүчирхийлэл ба дур зоргоороо авирлахыг сайшаасан, зөвтгөсөн, алдаршуулан магтсан бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. (5) 1 (11-р бүлгийн 3-р зүйл)-ийн 3 ба 4-р хэсэгт заасан агуулга Хавсралт бүхий бичигт 2-р зүйлийн 1 ба 3-р хэсгийн заалтуудыг мөрдөнө. 2 3 ба 4-р зүйлд заасан агуулгыг радио, эсвэл теле-мэдээллийн хэрэгслээр дамжуулан арван наймаас доош насны иргэн эсвэл олон нийтэд хүргэсэн бол 2-р зүйлийн 2-р хэсгийн заалтын дагуу нэгэн адил шийтгэл оногдуулна. (6) 2-р зүйлийн 1 ба 2 хэсэг мөн 5-р зүйлтэй холбоотойгоор оролдлого хийснийх нь төлөө ял шийтгэл ногдуулна. (7) 2-р зүйлийн тохиолдлуудад мөн 5-р зүйлтэй холбоотойгоор мөн 3 ба 4-р зүйлд заасан тохиолдлуудад 86-р бүлгийн 3-р зүйлийг нэгэн адил мөрдөгдөнө. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 131-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР ХЭСЭГ ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 131-р зүйл Хүчирхийллийг дүрслэн харуулах (1) 1 Дараах төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийн эрх чөлөөг нэг жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. Үүнд: 1. Хүмүүсийн эсрэг эсвэл хүмүүн төрөлтөнтэй төстэй амьд организмын эсрэг үйлдэгдсэн айдас жихүүдэс төрүүлэм, хүмүүн бус гэмт хэргийг(11-р бүлгийн 3-р зүйл) алдаршуулан магтах, гэм зэмгүй мэтээр илэрхийлэх, хүчирхийллийн айдас жихүүдэс төрүүлэхүйц байдал, эсвэл хүмүүн бусын шинж чанарыг хүмүүсийн алдар хүндэд халдсан байдлаар дүрслэн харуулах a) Түгээсэн, эсвэл олон нийтэд нээлттэй болгосон b) Арван найман нас хүрээгүй хувь хүнд санал болгосон, даатган орхисон, нээлттэй болгосон бол 2. 1 дугаарт тодорхойлсон агуулгыг радио эсвэл теле- хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээсэн бол а) Арван найман нас хүрээгүй хувь хүнд эсвэл б) Олон нийтэд нээлттэй болгосон бол эсвэл 34 35 Хавсралт 3. 1 дугаарт тодорхойлсон агуулга бүхий(11-р бүлгийн 3-р зүйлд заасан) бичмэл материалыг үйлдвэрлэсэн, ишлэл татсан, нийлүүлсэн, нөөцлөн хадгалсан, санал болгосон, сурталчилсан эсвэл тэдгээрийг үндэслэн боловсруулсан бичмэл материалыг 1 дугаарын а,б эсвэл 2 хэсэгт заасан зориулалтаар ашиглахаар эсвэл бусад хүмүүст ашиглуулах зорилгоор хилээр нэвтрүүлсэн-гаргасан бол 2 1-р хэсгийн 1 ба 2-рт заасан тохиолдолд оролдлогод шийтгэл ногдуулна. (2) Хэрвээ тухайн үйл ажиллагаа болсон үйл явдлуудын талаар мэдээлэх, эсвэл түүхийн зориулалтад чиглэсэн бол 1-р зүйлийг дагаж мөрдөхгүй. (3) Хэрвээ тухайн хувь хүний төлөө санаа тавих эрх бүхий этгээд буюу асрамжлан хүмүүжүүлэгчийн санаа зовнилтой холбоотой бол, 1-р зүйлийн 1-р хэсгийн 1 дугаарын б), 2-р хэсгийн а)-г дагаж мөрдөхгүй. Хэрвээ халамжлан хүмүүжүүлэгч нь хүмүүжигчдээ санал болгосон, даатган орхисон, эсвэл нээлттэй болгосноор хүмүүжүүлэх үүргээ бүдүүлгээр зөрчсөн бол хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 140-Р ЗҮЙЛ. ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР БҮЛЭГ ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 140-р зүйл Эрүүгийн гэмт хэргийг мөнгөөр урамшуулах ба магтан сайшаах 138-р бүлгийн 1-р зүйлийн 1 ба 2-4 ба 5 дугаар хэсэг, 126-р зүйлийн 1-р зүйлд нэрлэсэн хууль зөрчсөн гэмт хэргүүдийг эсвэл 176-р бүлгийн 3-р зүйл, 176 бүлгийн а, 176 б бүлэг, 177-р бүлгийн 4-8-р хэсэг эсвэл 178-р бүлэгт заасан хууль зөрчсөн гэмт хэргүүд үйлдэгдсэний дараагаар эсвэл ял шийтгэл хүлээлгэвэл зохилтой арга хэлбэрээр гэмт хэрэг үйлдэхээр завдсаныг 1. Урамшуулсан бол 2. Олон нийтийн энх тайвныг бусниулахад тохиромжтой Хавсралт хэлбэрээр олон нийтийн өмнө, хурал цуглааны үеэр эсвэл бичмэл материал тараах хэлбэрээр магтан сайшаасан бол Гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурав хүртэлх жилээр хасах, эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 166-Р БҮЛЭГ ОНЦГОЙ ХЭСЭГ АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ШАШИН ШҮТЛЭГ, ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГҮҮД 166-р зүйл: Буруугаа хүлээх, шашны нийгэмлэгт харьяалагдах байдал, ертөнцийг үзэх үзлийнх нь төлөө хараан зүхэх (1) Олон нийтийн өмнө, эсвэл бичмэл материал тараах(11-р бүлгийн 3-р зүйл) замаар шашин шүтлэг эсвэл ертөнцийг үзэх үзлээ илэрхийлснийх нь төлөө бусдыг олон нийтийн энх тайвныг бусниулахад тохиромжтой арга хэлбэрээр хараан зүхсэн бол гэм буруутай этгээдэд эрх чөлөөг нь гурав хүртэлх жилээр хасах, эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. (2) Олон нийтийн өмнө эсвэл бичмэл материал тараах замаар (11-р бүлгийн 3-р зүйл) дотоодын сүм хийд, эсвэл шашны бусад нийгэмлэгүүдийг эсвэл ертөнцийг үзэх үзлээрээ нэгдсэн эвсэл, тэдгээрийн байгууллагууд, зан заншлыг олон нийтийн энх тайвныг бусниулахад тохиромжтой хэлбэрээр илэрхийлсэн бол нэгэн адил шийтгэл оногдуулна. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 184-Р БҮЛЭГ ОНЦГОЙ ХЭСЭГ АРВАН ГУРАВДУГААР ХЭСЭГ БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГАА ӨӨРИЙН ХҮСЛЭЭР ТОДОРХОЙЛОХЫН ЭСРЭГ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ 184б-р зүйл: Хүүхдийн садар самууныг дүрсэлсэн бичлэг тараах, худалдаж авах болон хадгалах (1) Дараах гэмт хэргийг өдүүлсэн бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурван сараас таван жил хүртэлх хугацаагаар хасна. Хэрвээ 1. Хүүхдийн порно-садар самууныг дүрсэлсэн бичлэг тараасан (11-р бүлэг, 3-р зүйл) эсвэл олон нийтэд нээлттэй болгосон 36 37 Хавсралт бол. Хүүхдийн садар самуун бичлэг гэдэг нь хүүхэд оролцуулсан садар самууныг сурталчилсан бичлэг юм. Үүнд: а) Арван дөрвөөс доош насны(хүүхэд)-тэй үйлдсэн, эсвэл хүүхдийн өмнө үйлдэгдсэн бэлгийн-секс үйлдэл юм. б) Хагас нүцгэн эсвэл чармай нүцгэн хүүхдийн зургийг хүйсийн/бэлгийн онцлогийг онцгойлон тодотгосон байдлаар харуулсан в) Хүүхдийн бэлэг эрхтэн, өгзгийг бэлгийн дурыг өдүүлэх байдлаар хувцасгүй ил дүрслэн харуулсан 2. Бодит болсон явдал, эсвэл бодит байдалтай төстэй хүүхдийн садар самууны бичлэгийг бусдад эзэмшүүлэх зорилгоор тараасан эсвэл олж авсан 3. Бодит үйл явдлыг харуулсан хүүхдийн садар самууны бичлэгийг үйлдвэрлэх эсвэл 4. 1 ба 2 хэсгийн агуулгаар эсвэл 184д бүлгийн 1-р зүйлийн 1-р хэсгийн зориулалтаар хэрэглэх, эсвэл бусад хүнд дээрхтэй төстэй зориулалтаар хэрэглүүлэхийн тулд 3 дугаарын дагуу шийтгэл хүлээснээс бусад тохиолдолд хүүхдийн садар самууны бичлэг үйлдвэрлэсэн, ишлэл татсан, нийлүүлсэн, нөөцлөн хадгалсан, бусдад санал болгосон, сурталчилсан, бичлэгийг хилээр оруулах-гаргах үйлдэл хийсэн бол (2) Гэмт хэрэгтэн 1-р зүйлд заасан тохиолдлуудад үйлдвэрлэлийн аргаар эсвэл дээрхтэй ижил төстэй гэмт хэргүүдийг үргэлжлүүлэн үйлдэх зорилготой гэмт бүлэглэлийн гишүүний хувиар 1-р зүйлийн 1.2 ба 4 дугаарт заасан бодит болсон үйл явдлыг эсвэл болсон үйл явдалтай ижил төстэй үйлдлүүдийг харуулсан бичлэг үйлдвэрлэсэн бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг зургаан сараас арван жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. (3) Бодит болсон явдал эсвэл бодит явдалтай ижил төстэй үйлдлийг харуулсан хүүхдийн садар самууныг харуулсан бичлэг эзэмшихээр олж авсан, эсвэл дээрх бичлэгийг эзэмшдэг бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. Хавсралт (4) Оролдлогод шийтгэл ногдуулна. Энэ заалт 1-р зүйлийн 1.2 хэсэг ба 3-р зүйлд хэрэглэгдэхгүй. (5) 1-р зүйлийн 2,4-р хэсэг ба 3-р зүйл эрх зүйд нийцсэн гагцхүү албан үүргийг биелүүлэх үйлдэлд хэрэглэгдэхгүй. 1. Төрийн үүрэг 2. Төрийн хариуцсан байгууллагатай хийсэн тохиролцооны хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх эсвэл 3. Албаны эсвэл мэргэжлийн үүрэг (6) 1 Эд зүйлс, уг эд зүйлс нь 1-р зүйлийн 2.3-р хэсэг эсвэл 3-р зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотой бол хураан авна. 2 74а-р бүлгийн заалтуудыг хэрэглэнэ. 30-Р БҮЛЭГ ХЭВ ЖУРМЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЭХНИЙ ХЭСЭГ ЕРӨНХИЙ ЖУРМУУД ЗУРГАДУГААР ХЭСЭГ ХУУЛИЙН ЭТГЭЭД БА ХУВЬ ХҮМҮҮСИЙН ЭВСЭЛД ЗАВШИХ ЗАМААР ОЛСОН ОРЛОГЫН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАН МӨНГӨН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ ТУХАЙ 30-р зүйл: Хуулийн этгээд ба хувь хүмүүсийн эвсэлд мөнгөн торгууль ногдуулах (1) Хэрвээ хэн нэгэн 1. Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий байгууллага эсвэл ижил төстэй байгууллагын гишүүн бол 2. Эрх зүйн чадамж бүхий эвслийн удирдах байгууллагын дарга эсвэл ижил төстэй удирдах байгууллагын гишүүн бол 3. Эрх зүйн чадамж бүхий хувь хүмүүсийн нийгэмлэгийн төлөөлөх эрхтэй хоршоо нөхөр бол 4. 2 ба 3-рт нэрлэгдсэн хувь хүмүүсийн эвсэл эсвэл хуулийн этгээдийн өмнөөс үйл ажиллагаа явуулах голлох итгэмжлэгдсэн хүн, удирдах албан тушаалын прокурор бол 5. Хуулийн этгээдийн үйлдвэр, компанийн удирдлагын өмнөөс эсвэл 2 ба 3-рт нэрлэсэн хувь хүмүүсийн эвслийн өмнө 38 39 Хавсралт бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих, эсвэл эрхэлж буй удирдах албан тушаалын ажил үүргийн хуваарьт нь хяналтын эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг багтдаг бусад хүмүүс гэмт хэрэг үйлдсэн эсвэл хэв журмын зөрчил гаргасны улмаас хуулийн этгээд эсвэл хувь хүмүүсийн эвсэл үүргээ биелүүлээгүй эсвэл хуулийн этгээд эсвэл хувь хүмүүсийн эвсэл завшсан бол эсвэл завшуулах зорилготой байсан бол гэм буруутай этгээдэд мөнгөн торгууль ногдуулж болно. (1) 1 Мөнгөн торгуулийн хэмжээ 1. Зориудаар гэмт хэрэг үйлдсэн бол 10 сая хүртэлх евро 2. Санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн бол 5 сая хүртэлх еврогийн торгууль ногдуулна. 2 Хэв журам зөрчигдсөн нөхцөлд мөнгөн торгуулийн дээд хэмжээг тухайн хэв журмын зөрчилд хуулиар ногдуулах ёстой мөнгөн торгуулийн дээд хэмжээтэй уялдуулан тогтооно. 3 Хуулинд дээрх журмаар шийдвэрлэсүгэй хэмээн заасан нөхцөлд хуульд заасан гэмт хэрэгт ногдуулах мөнгөн торгуулийн дээд хэмжээг 2-р хэсэгт заасан мөнгөн торгуулийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно. 4 Гэмт хэрэг ба хэв журмын зөрчил давхацсан нөхцөлд мөн тухайн хэв журмын зөрчилд ногдуулах мөнгөн торгуулийн хэмжээ нь 1-р хэсгийн дагуу ногдуулах мөнгөн торгуулийн дээд хэмжээнээс давсан нөхцөлд 2-р хэсгийг хэрэглэнэ. (2а) 1 Эрхзүйн төлөөлөх эрхийг залгамжлагч этгээдэд бүрэн эсвэл хуулийн этгээд, хувь хүмүүсийн эвслийн хуваагдлын улмаас хэсэгчлэн шилжүүлсэн нөхцөлд(Өөрчлөлтийн тухай хуулийн 123-р бүлгийн 1-р зүйл) энэхүү хуулийн 1 ба 2-р зүйлийн дагуу ногдуулах мөнгөн торгуулийг эрх зүйн төлөөлөх эрхийг залгамжлагчид ногдуулж болно. 2 Мөнгөн торгуулийн хэмжээг дээрх тохиолдлуудад хүлээн авсан хөрөнгийн үнэ цэнээс болон эрх зүйн төлөөлөх эрхийг эдэлж байсан өмнөх этгээдэд ногдуулах ёстой байсан мөнгөн торгуулийн хэмжээнээс давсан мөнгөн торгуулийг залгамжлагчид ногдуулж болохгүй. 3 Мөнгөн торгууль ногдуулах аргачлалыг хэрэглэхдээ эрх зүйн төлөөлөх эрхийг залгамжлагчийг татан оролцуулна. Залгамжлагчийг эрх зүйн төлөөлөх эрхийн хүрээнд урьд нь ажиллаж байсан төлөөлөгчийн хариуцах хэрэгт мөнгөн торгууль ногдуулах аргачлалыг эхлүүлсэн хэрэгт нэгэн адил татан оролцуулна. (3) 17-р бүлэг ба 18-р бүлэг нэгэн адил үйлчилнэ. (4) 1 Гэмт хэргийн улмаас эсвэл хэв журмын зөрчлийн улмаас эрүүгийн байцаан шийтгэх болон мөнгөн торгууль ногдуулах аргачлалыг эхлүүлээгүй эсвэл эдгээрийг зогсоосон, эсвэл шийтгэлээс чөлөөлсөн бол шүүхээс бие даан мөнгөн торгуулийг ногдуулж болно. 2 Хуулиар зарим тохиолдолд шүүхээс мөнгөн торгуулийг бие даан ногдуулахаар тогтоож болно. 3 Гэмт хэрэг, эсвэл хэв журмын зөрчлийг эрх зүйн шалтгаантайгаар мөрдөх боломжгүй байх нөхцөлд хуулийн этгээд, эсвэл хувь хүмүүсийн эвсэлд шүүхээс бие даан мөнгөн торгууль ногдуулж болохгүй. 33-р бүлгийн 1-р зүйлийн 2-р хэсгийн үйлчлэл үүгээр хөндөгдөхгүй. (5) Хуулийн этгээд эсвэл хувь хүмүүсийн эвсэлд мөнгөн торгууль ногдуулсан нөхцөлд тухайн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн 73 эсвэл 73с эсвэл 29а бүлгийн дагуу давхардсан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж болохгүй. (6) Мөнгөн торгууль ногдуулах тухай мэдэгдэл хүргүүлэхдээ мөнгөн торгуулийг баталгаажуулахын тулд эрүүгийн байцаан шийтгэх журмын 111е бүлгийн 2-р зүйлд заасан арга хэмжээтэй хавсран хэрэглэнэ. Ингэснээр шүүхийн шийдвэрийг мөнгөн торгууль ногдуулах тухай мэдэгдэл орлоно. 36-Р БҮЛЭГ: ХЭВ ЖУРМЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХОЁРДУГААР ХЭСЭГ ХОЛБООНЫ МӨНГӨН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ АРГАЧЛАЛ ЭХНИЙ ХЭСЭГ ХЭВ ЖУРМЫН ЗӨРЧЛИЙГ МӨРДӨХ БА ШИЙТГЭХ 36-р зүйл: Захиргааны байгууллагын ажил хэргийн хамрах хүрээ (1) Ажил хэргийн хамрах хүрээнд хамааруулах. 1. Хуулиар хариуцагч байгууллагаар нэрлэсэн захиргааны байгууллага 2. Хуулиар тодорхой заагаагүй нөхцөлд 40 41 А. Мэргэжлийн салбарын муж улсын дээд байгууллага Б. Хариуцсан холбооны яам, Холбооны албан байгууллагын хуулиар тогтоосон бол (2) 1 Муж улсын засгийн газраас 1-р зүйлийн 2-рт заасан хамрах хүрээг эрх зүйн журам гаргаж захиргааны бусад байгууллагад шилжүүлж болно. 2 Муж улсын засгийн газар бүрэн эрхийг муж улсын төрийн захиргааны дээд байгууллагад шилжүүлж болно. (3) 1-р зүйлийн 2-р хэсгийн Б-ийн дагуу хариуцсан холбооны яам эрх зүйн журам гаргаж ажил хэргийн хамрах хүрээг бусад байгууллага эсвэл бусад албан газруудад шилжүүлж болно. Уг эрх зүйн журмыг гаргахад Муж улсуудын зөвлөлөөс 3 зөвшөөрөл авах шаардлагагүй. 3 - ХБНГУ-н муж улсуудын парламентын холбоог муж улсуудын зөвлөл буюу парламентын хоёрдугаар танхим гэнэ.