ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ контент анализын судалгаа 2018 он 3 Импрессүм “Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг” Нийтлэсэн: ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар Холбоо барих: Чингисийн өргөн чөлөө 13 Ланд Марк төв 6-р давхар Шуудангийн хайрцаг-831 Улаанбаатар хот Утас:+ 976 11 312892 Хэвлэсэн огноо: 2018 оны аравдугаар сар Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудангийн хаяг: info@fes-mongolia.org Internet: http://www.fes-mongolia.org Эх бэлтгэл: ФЭС-ийн ажилтан Ё. Батболд © Хуулбарлан ашиглахыг хориглоно. Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг контент анализын судалгаа Судлаач: Д.Мөнхчимэг, Ц.Чимэддондог Энэхүү контент анализын судалгааг Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэв. Судалгааны аливаа дүгнэлт нь судлаачдын байр суурийг илэрхийлсэн болно. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг Контент анализын судалгаа Агуулга I. Үзэн ядах үг хэллэг гэж юу вэ? - Судалгааны зорилго - Судалгааны хамрах хүрээ - Судалгааны аргачлал - Нэр томъёоны тайлбар, тодорхойлолт II. Үндэсний хэмжээнд сэдвийн судлагдсан байдал(баримт бичгийн судалгаа) - Хууль эрх зүйн орчин, хамрах хүрээ - Сэдвийн судлагдсан байдал, ижил төстэй судалгааны үр дүнгүүд III. Үзэн ядах үг хэллэгийн талаар хийсэн контент анализ - Цахим мониторинг- үзэн ядах үг хэллэгийн нийтлэг хандлага тоон болон чанарын судалгааны үр дүнгүүд - Цахим дахь өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд - Дижитал хөгжил ба үзэн ядах үг хэллэгийн тархалт IV. Дүгнэлт/ Зөвлөмж V. Хавсралтууд • Ярилцсан экспертүүдийн нэрсийн жагсаалт • Цахим мониторингийн хүрээнд илрүүлсэн жишээнүүд • Ёс зүйн зөрчилтэй кейсүүд • Ашигласан эх сурвалжийн жагсаалт 4 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 5 Өмнөтгөл Уламжлалт утгаараа хэвлэл мэдээлэл нь“нэг илгээгч, олон хүлээн авагч”-тай харилцаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг мэдээллийн сувгаас олон хэрэглэгчид хүрэх буюу(Point-to-Multipoint) хэлбэртэй байв. Энэ нь сүүлийн үед(Point-to-Point) буюу нэгээс нөгөөд шууд хүрэх харилцаагаар өөрчлөгдөж байна. Дижитал технологи нь иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажиллах боломж олгосон. Хүн бүр нийгмийн сүлжээгээр дамжуулан нэгээс-олонд /Point-to-Multipoint/ хүрэх харилцааг ашиглах нөхцөл бий болоод байна. Түүхэндээ анх удаа иргэд өөрсдөө бие даан эрх мэдэлд хяналт тавих боломжтой болсон. Санал бодлоо түгээхэд уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон биечилсэн уулзалтууд тийм ч шаардлагатай биш боллоо. Нийгмийн сүлжээтэй холбогдох, ашиглах нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлээр баталгаажсан. Өнөөдөр хэрэглэгч өөрөө мэдээллийг бүтээгч, хүлээн авагч, дамжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх болсноор мэргэжлийн сэтгүүл зүйн чанар чансаа, ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөх болов. Түүнчлэн мэдээллийн талбарт иргэдийн оролцоо нэмэгдэж, мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн мэдээллийн сүлжээний зааг ялгаа бүдгэрч байна. Цахим орчинд хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас хүн ёсны харилцаанаас давж дур зоргоор аашлах байдал руу хальтирч байна. Үүнийг дагаад хүний нэр төрийг гутаан доромжлох, хувийн орон зай, хувь хүний нууцад халдах, худал мэдээлэл тараах, хэн нэгэн эсхүл бүлэг хүн рүү зорилготойгоор сөрөг хандлага түгээх зэрэг олон муу үр дагавар бий болгож, улмаар үзэл ядалтаас үүдсэн гэмт хэрэг рүү хөтлөх эрсдэл дагуулж байна. Иймд, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цахим платформд сүүлийн нэг жилийн хугацаанд нийтлэгдэж, түгээгдсэн үзэн ядах үг хэллэгт мониторинг хийж түгээмэл хандлага, нийтлэг дүр төрхийг харуулахыг зорьж энэхүү судалгааны тайланг бэлтгэлээ. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон судалгааны явцад үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгсөн иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагуудын экспертүүдэд гүн талархал илэрхийлье. Бүлэг 1. Үзэн ядах үг хэллэг гэж юу вэ? 1.1 Судалгааны зорилго: Цахим сайтууд дахь сэтгүүл зүйн бүтээл болон уншигчдын сэтгэгдлийн хэсэгт агуулагдаж буй үзэн ядах үг хэллэгийн нийтлэг шинж, хандлагыг тодорхойлно. Түүнчлэн агуулгын судалгааны хүрээнд Монголын хэвлэл мэдээллээр үзэн ядах үг хэллэг, агуулгыг сэтгүүлчид хэрхэн хэрэглэсэн тухай зарим баримт, жишээг бүрдүүлж, энэ сэдвээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавилаа. 1.2 Судалгааны хамрах хүрээ: Агуулгын судалгааг хийхдээ 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2018 оны долоодугаар сарын 28 хүртэлх нэг жилийн хугацаанд цахим хэвлэлээр нийтэлсэн, түгээсэн бүхий л мэдээллээс урьдчилан бэлтгэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу хайлт хийх замаар анхдагч мэдээллийг бүрдүүлэв. Анхдагч мэдээлэл дээр тулгуурлан нарийвчилсан хайлтад цахим хэвлэл мэдээллийн.mn домэйн нэр бүхий 43 сайтын мэдээлэл болон сэтгэгдлийн хэсгийг судалгаанд хамрууллаа. Түүнчлэн хэвлэл мэдээлэл, хүний эрх, хэл шинжлэл, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн долоон судлаач, мэргэжилтэнтэй уулзаж ярилцсанаар судалгааны нэр томъёо, хамрах хүрээ, үр дүн, зөвлөмжтэй холбоотой зарим саналыг тусгасан болно. 6 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 7 1.3 Судалгааны аргачлал: Сэтгүүл зүйн бүтээл дэх үзэн ядах үг хэллэгийн агуулгын судалгааг хийхдээ контент анализын аргад тулгуурлаж, Монголд нийтлэг гарч буй үзэн ядах үг хэллэг, агуулгыг түүвэрлэж авав. Ингэхдээ дараах гурван төрлийн судалгааны аргыг ашиглав. Нэг. Цахим мониторинг Үзэн ядах үг хэллэгийн шалгуур үзүүлэлтийн(урьдчилан бэлтгэсэн) дагуу түлхүүр үгээр цахим орчинд хайлт хийв. Ингэхдээ тогтмол хэвлэлүүдийн цахим хувилбар, цахим мэдээллийн хэрэгслүүд, түүнийг дагасан хэрэглэгчдийн комментууд зэрэг цахим талбарт нийтлэгдсэн бүхий л мэдээллийг аль болох хамруулахыг зорилоо. Үүнд дараах төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулсан болно: • Үндэсний хэмжээний тогтмол хэвлэлийн цахим хувилбарууд • Хэвлэмэл хувилбаргүй цахим хэвлэл мэдээллийн сайтууд Цахим хайлтын үр дүнд үзэн ядах үг хэллэг, агуулга бүхий 50 мэдээ, нийтлэлийг сонгож, урьдчилан боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэллээ. Ингэхдээ хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүнийг ялгаварлан гадуурхсан, дайрч давшилсан, гүтгэж доромжилсон үг хэллэг агуулсан жишээг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, үзэн ядах үг хэллэгийн түгээмэл хандлагыг илрүүлэхийг зорьсон болно. Шалгуур үзүүлэлт: Түгээмэл хандлага 1. Үндэс, угсаа 2. Хэл 3. Арьсны өнгө ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 4. Нас 5. Хүйс 6. Нийгмийн гарал, байдал 7. Хөрөнгө чинээ 8. Эрхэлсэн ажил, албан тушаал 9. Шашин шүтлэг 10. Үзэл бодол 11. Боловсрол 12. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл 13. Эрүүл мэндийн нөхцөл байдал Шалгуур үзүүлэлтүүдийг дараах зарчмын дагуу үнэлж үзэв. Үүнд: 1. Бүтээлийн гарчиг, агуулгыг илэрхийлэх нэмэлт тодотголыг сонгохдоо олны анхаарлыг татах үүднээс утга агуулгыг гажуудуулах, хэт дөвийлгөх эсхүл муутгах, илт худал байх, айдаст автуулах зэргээр үг хэллэг, зураг дүрслэл ашигласан эсэх 2. Гэрэл зураг, дүрс бичлэгийг техникийн аргаар өөрчилж бүтээлийн агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлаас өөрчлөн эвлүүлэх, зохистой бус, эсрэг байдлаар илэрхийлсэн эсэх 3. Бодит байдлаас зөрөөтэй, учир шалтгааныг бүдгэрүүлсэн, зориуд нэг талын ойлголт өгөхийг зорьсон нөлөөллийн бүтээл эсэх 4. Тухайн мэдээллийн мөн чанарыг олон нийтэд ойлгомжтой болгохоос бусад тохиолдолд дээрх 13 хандлагыг дурдсан эсэх 5. Хэвшмэл ойлголтыг улам дэвэргэсэн үг хэллэг /хужаа, орк, биеэ үнэлэгч гэх мэт/ хэрэглэснээр ялгаварлан гадуурхалт, үзэн ядахыг дэвэргэсэн эсэх 6. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг хэрэгтэн мэтээр дүрсэлсэн эсэх 7. Хэрэг үйлдсэн этгээдийг зөвтгөх хандлага бий эсэх 8 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 9 8. Эх сурвалжийн өгсөн мэдээллийг бодит байдлаас гажуудуулж буруу ойлголт өгөхүйц хэмжээнд мушгин гуйвуулсан эсэх 9. Доромжилсон агуулгатай, дооглосон, тохуурхсан, гутаасан, доромжилсон өнгө аястай, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн эсэх 10. Хэргийн сэжигтэн этгээдийг ялласан өнгө аястай үг хэллэг ашигласан эсэх Дээрх шалгуур үзүүлэлт, зарчмын дагуу цахим хэвлэл дэх үзэн ядах үг хэллэгийн нийтлэг хандлага болон ямар сэдвийн хүрээнд ийм хандлага илүүтэй ажиглагдаж байгааг тодорхойлж, үзэн ядах түгээмэл үг хэллэгийн жагсаалтыг гаргалаа. Мөн дижитал хөгжил үзэн ядах үг хэллэгийн тархалтад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг хичээв. Энэхүү судалгааны хүрээнд мөн үзэн ядах үг хэллэг сэтгүүлчийн бүтээл, уншигчдын сэтгэгдлийн хэсгийн алинд нь илүүтэй агуулагдаж байгааг илрүүлэхийг зорив. Хоёр. Ёс зүйн кейс шинжилгээ Судалгааны ажлын хүрээнд судлаачид Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн 2015-2018 оны хоёрдугаар улирал хүртэлх гомдлын мэдээлэл, архивт дүн шинжилгээ хийлээ. Дээр дурдсан хугацаанд ХМЗ-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 180 орчим гомдол ирүүлж, Ёс зүйн хороод эдгээр гомдлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээр гомдолтой холбоотой сэтгүүл зүйн бүтээлийн 80 орчим хувь нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөний улмаас редакц буруутгагдсан байна. Судлаачид эдгээр гомдолтой нэг бүрчлэн танилцаж, ХМЗ-ийн ёс зүйн хорооны шийдвэрээр“ёс зүйн зөрчилтэй” гэсэн бүтээлүүдэд үзэн ядах үг хэллэг, агуулга байснаас редакц буруутгагдсан зарим жишээг сонгож авав. Түүвэрлэсэн жишээнүүдэд дүн шинжилгээ хийхдээ, сэтгүүлч, редакц ямар үг хэллэг, агуулгыг бүтээлдээ ашигласнаараа буруутсан талаар тойм мэдээллийг бүрдүүлсэн. Түүнчлэн дээр дурдсан шалгуур үзүүлэлт, түүнийг хэмжих зарчмыг голлон харгалзсан болно. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Гурав. Гүнзгийрүүлсэн ярилцлага Үзэн ядах үг хэллэг, агуулгын судалгааг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд нэр томъёоны тайлбар, нэгдсэн ойлголт, үг хэллэгийг жигдлэх шаардлага тулгарч буй билээ. Үүнийг тодорхой болгохын тулд хэл шинжлэл, хууль эрх зүй, хүний эрх, сэтгүүл зүйн салбарын мэргэшсэн шинжээч, судлаач нартай нүүр тулсан уулзалт хийж, ярилцлага авсан болно. Эдгээр ярилцлагад оролцсон экспертүүд“hate speech” буюу үзэн ядах үг хэллэгийг Монголоор хэрхэн орчуулж буулгах, хамрах хүрээг тодорхойлох асуудал төдийлэн хөндөгдөөгүй байгаа тул судлаачдыг өөрсдийн байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг санал болгосон. Түүнчлэн Монголд хамгийн нийтлэг байгаа цахим мэдээлэл дэх хүний эрхийн зөрчил, түүний сөрөг үр дагавруудыг тогтоох, гарц шийдлийг хайхад тэдний санал зөвлөгөө үнэ цэнэтэй байв. 1.4 Нэр томъёоны тайлбар, тодорхойлолт “Hate Speech” гэх нэр томъёог олон улсад нэлээд түгээмэл ашиглаж байгаа ч Монголд яг энэ утгаар нь буулгасан, албан ёсоор орчуулсан, судалсан нь тун ховор байна. Тиймээс бид энэхүү шинэ ойлголтыг нутагшуулахын тулд нэлээд өргөн хүрээнд харж, тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм. Глоб Интернэшнл Төвөөс 2015 онд гаргасан“Хэвлэл мэдээллийн эрх зүй. Нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сэдэвт сургалтын гарын авлагад үүнийг“үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэг” хэмээн орчуулсан байдаг. Энэ нь монгол хэлээр гарсан,“Hate Speech”ийн тухай ойлголтыг мэргэжлийн түвшинд тайлбарласан ганц эх үүсвэр болж буй. Гэвч бидний хийсэн судалгаагаар“Hate Speech” нь зөвхөн үзэн ядалтаас үүддэггүй, мөн үзэн ядалт руу түлхэж, өдөөж, дэвэргэж байгааг харуулж байна. Иймд, энэ нэр томъёог“үзэн ядах үг хэллэг” хэмээн орчуулж, ингэхдээ үзэн ядахаас үүдсэн, мөн үзэн ядалтыг дэвэргэсэн, төрүүлсэн, өдөөсөн бүх үг хэллэгийг хамруулах санал гаргаж байна. Энэхүү саналыг гаргахдаа үзэн ядах үг хэллэгийн дараах 10 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 11 тодорхойлолтуудыг харгалзан авч үзэв: -Арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэгт нь үндэслэн хэн нэгнийг, эсхүл хэсэг бүлэг хүнийг үзэн ядах хандлага гаргасан, эсхүл тэдний эсрэг хүчирхийллийг хөхүүлэн дэмжихүйц олон нийт рүү чиглэсэн үг хэллэгийг хэлнэ. /Кембридж тайлбар толь бичиг/; -Хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүн рүү арьс өнгө, шашин шүтлэг, жендэр, эсхүл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд нь суурилан дайрч давшлахыг хэлнэ. /dictionary.com цахим толь бичиг/; -Арьс өнгөний үзэл, сенофоби, антисемитизм болон бусад үндэсний үзэл, үндсэрхэг дээрэнгүй үзэл, мөн цөөнх болон цагаачид, цагаач гаралтай хүмүүсийн эсрэг дайсагнал болон ялгаварлан гадуурхлыг тараах, өдөөх, сурталчлах, зөвтгөх бүх төрлийн илэрхийллийг ойлгоно. /Европын холбооны сайд нарын зөвлөл/; -Хэсэг бүлэг хүнийг үзэн ядах илэрхийллээс өөр утга агуулаагүй харилцааны хэлбэр, ялангуяа тухайн харилцаа нь хүчирхийллийг өдөөхөөр байвал“hate speech” гэнэ. Юуны түрүүнд хэсэг бүлэг хүнийг арьс өнгө, үндэс угсаа, гарал үүсэл, жендэр, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа зэргээр нь үзэн ядахад турхирахыг үүнд хамааруулна. Үзэн ядах үг хэллэг нь арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг болон бусад онцгой цөөнх, эсхүл эмэгтэйчүүд рүү чиглэсэн бүх л төрлийн түрэмгий, давшилсан илэрхийлэл байж болно /definitions.uslegal.com/. Дээрх тодорхойлолтуудаас үзэхэд, үзэн ядах үг хэллэгийн хохирогч нь үндэстний цөөнх, ЛГБТИ хүмүүс, эмэгтэйчүүд, сэтгэцийн эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг аливаа шинж тэмдгээрээ бусдаас ялгарч буй ямар нэгэн хэсэг бүлэг хүн байхаар байна. Үүний зэрэгцээ, хувь ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ хүн рүү, ялангуяа олны танил хүн рүү чиглэсэн үзэн ядах үг хэллэг ч түгээмэл байдгийг олон улсын судалгаанууд, бидний хийсэн цахим мониторингийн үр дүн ч мөн харуулж байгаа юм. Үзэн ядах үг хэллэг гэдэгт бид хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүнийг үндэс угсаа, шашин шүтлэг, жендэр, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэгт нь үндэслэн ялгаварлан гадуурхсан, эсхүл гүтгэж, доромжилсон, мөн хүчирхийлэлд уриалан дуудсан, дайрч давшилсан, нэр хоч өгсөн зэрэг бүх төрлийн үг хэллэг, хэлэмжийг ойлгож болохоор байна. Бүлэг 2. Үндэсний хэмжээнд сэдвийн судлагдсан байдал (баримт бичгийн судалгаа) 2.1 Хууль эрх зүйн орчин, хэм хэмжээ Үзэн ядах үг хэллэгийн зохицуулалт: Олон улсын туршлага Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт(ИБУТЭТОУП)-ын 19 дүгээр зүйлд: 1. Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй. 2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. 3. Энэ зүйлийн хоёр дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон 12 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 13 байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой: а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах хэмээн заажээ. ИБУТЭТОУП-ын хүрээнд ийнхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаарлалтын зохих шаардлагыг тусгаж өгсний зэрэгцээ үзэн ядах үг хэллэгийг хуулиар зохицуулах олон улсын хэм хэмжээг тогтоож өгсөн байдаг. Тодруулбал, тус Пактын 20 дугаар зүйлийн 2-т“Алагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно” гэжээ. Үзэн ядах үг хэллэгийг зарим оронд иргэний хуулиар, зарим улсад эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэвч сүүлийн үед, ялангуяа интернэт, нийгмийн мэдээллийн сүлжээний асар хурдтай хөгжил, өргөн хэрэглээнээс үүдэлтэйгээр үзэл бодлоо үзэн ядах үг хэллэгээр илэрхийлэх хандлага түгээмэл болсонтой холбоотойгоор түүнийг зохицуулах хууль, эрх зүйн орчин зарим улсад шинээр бий болж байна. Тухайлбал, ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Нийгмийн мэдээллийн сүлжээнд сахиулах хууль нь“Fake news” буюу хуурамч мэдээ, үзэн ядах үг хэллэгийг хязгаарлах зорилготой юм. Ийм мэдээллийг байршуулсан платформын зүгээс тухайн контентыг 24 цагийн дотор устгах буюу блоклох үүрэг хүлээж байгаа бөгөөд арга хэмжээ аваагүй тохиолдолд 50 хүртэлх сая еврогийн торгууль төлөхөөр хуульчилсан байдаг. Энэ хүрээнд жилдээ 100-гаас илүү гомдол хүлээн авсан нийгмийн мэдээллийн сүлжээний платформууд хагас жил тутам тайлан гаргах зохицуулалттай болсон. 2018 оны эхний хагас жилийн үр дүнгээс үзэхэд, Facebook 362, Twitter 28,645, YouTube 58,297, Google+ 1,277 контентыг уг хуулийн дагуу устгах буюу блоклох үйл ажиллагаа явуулснаа тайлагнасан байна. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Үзэн ядах үг хэллэгийн зохицуулалт Монголд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь, хүний эрхийн язгуур мөн хэмээн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д“Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөг хуульчилсан бөгөөд ардчилсан нийгмийн суурь зарчмыг тусгасан. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хийсэн цахим мониторинг, контент анализын үр дүн үзэн ядах үг хэллэг нь цахим хэвлэлийн орчинд, ялангуяа тодорхой мэдээ, мэдээллийн хүрээнд сэтгэгдэл бичих хэсэгт асар их байгааг харуулсан юм. Хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүн рүү үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэгт нь үндэслэн дайрч давшлах үзэн ядах үг хэллэг түгээмэл байх нь олон нийтийн хандлагыг“буруу тийш” залах, гүтгэлэг, доромжлол болон ялгаварлан гадуурхлыг байх ёстой зүйл хэмээн хүлээн зөвшөөрүүлэх сөрөг үр дагавартай болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Ингэснээр үзэн ядах үг хэллэг нь цаашлаад үзэн ядахаас үүдэлтэй гэмт хэрэг буюу“Hate crime”-ыг бий болгох үндэс суурь болох эрсдэл ажиглагдаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 19.3-т“Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан байдаг. Иймд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ ямар хүрээнд хэрхэн эдлэх, ямар тохиолдолд эрх зүйн хариуцлага хүлээх зааг ялгааг гаргах, энэ тал дээр олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах нь чухал асуудал болоод байна. Үзэн ядах үг хэллэг нь яг энэ нэр томъёоллоороо манай хууль тогтоомжид тусгагдаагүй боловч агуулгын хувьд байгаа гэж үзэж болохоор байна. Ялгаварлан гадуурхал, гүтгэлэг, доромжлол гэдэг утгаар нь авч үзвэл үзэн ядах үг хэллэгийг Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулж байна. Үүнийг задалж үзвэл: 14 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 15 Ялгаварлан гадуурхах Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-д“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн зааж, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйг тунхагласан байдаг. Энэ хүрээнд цахим орчны мониторингийн явцад түгээмэл ажиглагдсан“хужаа”, “Хятадын эрлийз”,“хасаг” гэх мэт үзэн ядах үг хэллэг нь Үндсэн хуулийг зөрчсөн, хүнийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхсан хэрэг болж байгаа юм. Эрүүгийн хуулийн 14.1 зүйлийн 1-д“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 19.9 зүйлийн 1-д“Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Гэвч эдгээр заалт нь үзэн ядах үг хэллэг гэхээс илүүтэй ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохицуулахаар харагдаж байгаа юм. Гүтгэх, доромжлох Өмнө нь гүтгэх, доромжлохыг хүний алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг гэдэг утгаар нь ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Эрүүгийн хуулиар зохицуулж байсан. Гэвч 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбоотойгоор тэдгээр заалтыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хассан байдаг. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.21 зүйлийн 1-д“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Дээрх заалтын хүрээнд хувь хүн рүү чиглэсэн үзэн ядах үг хэллэг, худал мэдээлэл, хуурамч мэдээг зохицуулах боломжтой харагдаж байна. Тухайлбал, хэн нэгнийг“Хятадын эрлийз”, эсвэл“Авлигач” хэмээн нэрлэсэн, тэр нь худал мэдээлэл байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжтой. Гэвч худал мэдээлэл гэдгийг баталж чадахгүй бол хэн нэгнийг үндэс, угсаагаар нь доромжилсон үзэн ядах үг хэллэг байлаа ч зохицуулагдахгүй үлдэж мэдэх утга мөн ажиглагдаж байна. Олон улсын туршлагаас харахад хувь хүн төдийгүй тодорхой шинж чанараараа бусдаас ялгардаг хэсэг бүлэг хүн рүү чиглэсэн үзэн ядах үг хэллэгийг зохицуулах нь элбэг байна. Мөн ингэхдээ тухайн хүн, эсхүл хэсэг бүлэг хүний нэр хүндийг хамгаалах гэхээс илүүтэй тэдний аюулгүй байдал, нийгмийн тэгш эрхийг хангахыг зорьдог аж. Хэвлэл мэдээлэл Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах зорилготой бөгөөд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглосон байдаг. 16 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 17 Тус хуулийн 3.1-д“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж заасан. Үүнээс үзэхэд, үзэн ядах үг хэллэгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцийн бодлогоороо зохицуулах, ингэхдээ дээр дурдсан Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг бодолцох шаардлагатай байгаа юм. Тэгвэл Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 8.3-т“Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогоор үзэн ядах үг хэллэгийг зохицуулахаар хуульчилсан нэг хэлбэр болж харагдаж байна. Цахим орчин дахь зохицуулалт Бидний хийсэн цахим мониторингийн үр дүнд зарим мэдээллийн веб сайтын нийтлэл, ялангуяа сэтгэгдлийн хэсэгт үзэн ядах үг хэллэг маш их байгаа нь ажиглагдсан. Веб сайтуудын зүгээс үүнд ямар нэгэн зохицуулалт хийх бодлого, дүрэм журам үгүй орхисноос үүдэж ийм нөхцөл, байдал үүссэн гэж үзэж болохоор байна. Одоогоор Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хүрээнд харилцаа холбооны сүлжээгээр контентын болон веб сайтын үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Гэвч мэдээллийн сайтууд сэтгэгдлийн хэсэгтээ хангалттай анхаарал хандуулахгүй байгаагаас үзэхэд энэхүү зохицуулалт бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм. Үүнд контентын агуулгад тавигдах шаардлага, веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагыг тусгасан боловч холбогдох хуулиудын шинэчлэл, 108 хориотой үгийн жагсаалтыг хүчингүй болгосон зэрэгтэй холбоотойгоор энэхүү тогтоолын ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ хавсралтыг мөн шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Веб сайтууд сэтгэгдлийн хэсгээ хариуцан зохицуулах заалтууд байгаа боловч үүнийг үзэн ядах үг хэллэгийг хориглохтой холбоотойгоор илүү тодорхой болгож шинэчлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна. 2.2 Ижил төстэй судалгааны тойм, судлагдсан байдал “Hate speech” буюу үзэн ядах үг хэллэгийг Монголын хэвлэл мэдээллээр сэтгүүлчид хэрхэн хэрэглэж байгаа талаарх цогц судалгаа өнөө хэр үгүй байна. Глоб Интернэшнл Төвөөс Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр боловсруулсан“Хэвлэл мэдээллийн эрх зүй. Нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сэдэвт сургалтын гарын авлагад“Hate speech”-ийг үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэг хэмээн орчуулж оруулсан бөгөөд үүнийг зохицуулахтай холбоотой олон улсын хууль эрх зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хэм хэмжээг тайлбарласан байдаг. Нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийн зохицуулалтын асуудлаарх сургалтад зориулсан энэхүү гарын авлагыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хуулийн хүрээний үндсэн гурван асуудал, тодруулбал хүний нэр төрийг хамгаалах, онлайнаар үг хэлэх, өөрийн зохицуулалтын асуудалд төвлөрч боловсруулжээ. Мөн агуулгын хувьд харахад, Хэвлэлийн Хүрээлэнгээс Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилтээр “Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд“Тогтмол хэвлэлд 2000, 2008 онд нийтлэгдсэн эмэгтэй улс төрчдийн талаархи нийтлэлийн харьцуулсан судалгаа”,“Монголын зарим тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгаа” гэсэн хоёр тайланд үзэн ядах үг хэллэгтэй холбоотой зарим жишээг дурдсан байна. “Тогтмол хэвлэлд 2000, 2008 онд нийтлэгдсэн эмэгтэй улс төрчдийн талаарх нийтлэлийн харьцуулсан 18 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 19 судалгаа”-г 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийж, эмэгтэй нэр дэвшигчид болон улс төрчид болоод шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй болон ажиллах эмэгтэйчүүдийн талаар ямар ойлголт, төсөөлөл байдгийг жендэрийн шүүлтүүрээр тандсан байна. Ингэхдээ өдөр тутмын“Өнөөдөр”, Өдрийн сонин”,“Зууны мэдээ”, 7-10 хоног тутмын“Хүмүүс”, “Ноцтой мэдээ” сонинг судалгаанд хамруулжээ. Уг судалгаанаас харахад 2000 онд“Хүмүүс” болон “Ноцтой мэдээ” сонин нэр дэвшигч Д.Оюунхоролын талаар“худалч”,“хар өвөртэй”,“бялдууч”,“хүний мөсөө уландаа гишгэсэн”,“хүнийг мөнгөөр урхидагч”,“ариун сайхан бие цогцсоо тушааж, бүр болохгүй бол оюутан охидоороо бэлэг барьдаг” гэх мэтээр“тодорхойлон” бичиж байжээ. Цаашлаад түүний гэр бүлийг нь хамаатуулахдаа нөхрийг нь“архичин”,“өрөөл татуу”, аавынх нь талаар хөндөхдөө“Монголчууд эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэлцдэг” гэх мэтээр бичжээ. Харин өдөр тутмын сонинууд эмэгтэй улс төрчдийн талаар өгүүлэхдээ, жишээ нь, Ж.Цолмонгийн талаар“Өнөөдөр”,“Зууны мэдээ” сонинд“битүү морь”,“турьхан бүсгүй”, Д.Туяаг“зөөлөн боорцог” гэсэн бол эмэгтэй улс төрчдийг ерөнхийд нь“даашинзтай улс төрчид” хэмээн“Өдрийн сонин” нэрийдсэн байна. Монголын зарим тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгааг“Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд мөн хийжээ. Монголын хэвлэлд Орос, Хятад үндэстний талаар нийтлэг ямар хэвшмэл ойлголт зонхилж байгааг гаргах зорилго бүхий энэхүү судалгаанд 2000 оны таван сонины 40 дугаар, 2010 оны зургаан сонины 48, нийт 88 дугаарыг хамруулсан байна. Долоо хоног тутмын“Сэрүүлэг” сонинд нийтлэгдсэн хүний эрх, гэмт хэргийн тухай Хятадтай холбоотой материал ихэвчлэн сөрөг өнгө аястай, цөөн Монголчууд Хятадад уусах вий, өөрийн охид бүсгүйчүүдээр дамжин монгол цэвэр цус алдагдах вий гэсэн болгоомжлол бүхий олон ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ материал байсныг судлаачид онцолжээ. 2010 оны нийтлэлүүдэд“Хятад” гэдэг үгийг сөрөг агуулгаар ерөнхийлөн хамаатуулж, тухайн үйл явдал, хэрэг зөрчилд холбогдсон тодорхой нэгэн хятад иргэний овог нэрийг мэдээлэхгүй нийт хятад хүмүүст хамаатуулан“хятадууд” гэж бичдэг тохиолдол түгээмэл ажиглагджээ. Жишээлбэл, “Монгол нүүрс, Хятадын шохоорхол” /Өнөөдөр, 2010.09.22/ гарчигтай өгүүлэлд “хятадуудын сувдаг сэтгэл”-ийн тухай санааг өгүүллийн туршид“ахиухан монжих”,“арга мэх”,“илүү харж, билүү долоох”,“дангаараа сорж”,“ёроолгүй ходоод” гэх мэт сөрөг агуулга бүхий үг хэллэгээр лавшруулан бататгасан байна гэжээ. Мөн“Сэрүүлэг” сонин Монголчуудын дунд Хятадуудын талаарх сөрөг төсөөллийг хүчтэй илэрхийлсэн“хужаа” гэдэг үгийг нэг нийтлэлдээ олон удаа давтсаныг судалгаанд дурдсан байна. Жишээ нь: “Анх удаа гадаадад хүүхэн зарсан хэргээр 401 дүгээр ангид ял эдэлж буй Б.Очирсүрэн: Манай нэртэй мисс Тяньжиний хужаатай“00”-д сексдэж байсан”(Сэрүүлэг, 2000, 7 дугаар сар,№23) гарчигтай ярилцлага гарчгаасаа эхлээд л доромжлолын өнгө аяс агуулсан байна.“Гэтэл нэг нь Эрээний зочид буудлын эзэн хужаагаас хүүхэдтэй болчихсон байсан”,“Манай нэгэн нэртэй мисс эмэгтэй Тянжинээс ирсэн хужаатай 00-д сексдэж байхыг нь ч харсан. Өмнөөс нь очоод хужааг нь нүдчихмээр, дэндүү царайлаг, гоё хүүхнүүд ч байж л байх юм”,“Монголын сайхан охид, хүүхнүүдээ хөгшин хужаагийн өвөр лүү бүү түлхээрэй гэж захья” гэх мэтээр нэг өгүүлэлд“хужаа” гэдэг үгийг таван удаа бичсэнийг судалгааны тайланд онцолжээ. Мөн“Монголчууд интернэтээр Сэрчмааг хятад хүнтэй суулаа гэж хайр найргүй шүүмжилж, Монголд битгий эргэж ирээрэй гэж уурлаж, зарим нь ална хядна гэж заналхийлж аль муу үгээр дайрч сэтгэл зүйн хувьд хүндхэн айлын гэргий болж байна.”(Сэрүүлэг, 2010, №02) гэсэн өгүүлбэр Хятадуудын талаар сөрөг сэтгэгдэл төрүүлж байгааг энэхүү тайланд анхааруулжээ. Тэр ч байтугай уг 20 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 21 нийтлэлд хятадуудын тухай“өмхий хужаа” гэх хүчтэй, сөрөг төсөөллийг ийн илэрхийлжээ:“Дуучин Сэрчмаагийн нөхөр нь хуриман дээрээ“Монголчууд маань намайг өмхий хужаа гэдэг, харин хятадууд намайг үхэр монгол гэдэг” гэж хэлж ер нь өөрийгөө жинхэнэ монгол эр хүн гэж боддог гэдгээ ний нуугүй хэлжээ” хэмээн жишээ татсан байна. Эдгээр нийтлэлүүдэд эх сурвалжуудын хэлсэн“өмхий хужаа”,“хөгшин хужаа” гэх мэт доромж үгээр илэрхийлэгдсэн хэвшмэл үзэл зонхилж байгаагийн дээр хятадуудын зүгээс монголчуудад хаягласан “үхэр монгол” хэмээх доромж үг ч гарч байна. 2010 онд ялангуяа уул уурхай, хүний эрх, зөрчлийн мэдээ, нийтлэлд сэтгүүлч тухайн улс орны талаарх хэвшмэл ойлголт, төсөөлөлд автан, өөрийн үзэл бодолдоо хөтлөгдөн Хятадуудыг“сорон мөлжигч”, “ёроолгүй ходоод”,“шунахай, сувдаг”,“өмхий хужаа”,“хөгшин хужаа” гэх мэт үгээр тодорхойлж байжээ. Ялангуяа долоо хоног тутмын“Сэрүүлэг” сонин нийтлэлийн өнгө аяс, үг хэллэг, агуулга, сэдвийн хувьд өдөр тутмын сонинуудаас ялгаатай байсан байна. Тус сонинд нийтлэгдсэн ярилцлагуудад эх сурвалжуудын хэлсэн“өмхий хужаа”,“хужаагийн шээс”,“хөгшин хужаа” гэх мэт доромж үгээр илэрхийлэгдсэн хэвшмэл хандлага зонхилж байгааг дээрх судалгаанд онцолжээ. Бүлэг 3. Үзэн ядах үг хэллэг агуулсан контентын анализ 3.1 Цахим мониторингийн аргачлал Цахим мониторингийг 2017 оны долоодугаар сарын 01-нээс 2018 оны долоодугаар сарын 28 хүртэлх нэг жилийн хугацаанд цахим хэвлэлээр цацагдсан бүхий л мэдээллээс дараах дөрвөн шалгуураар хайлт хийж, үзэн ядах үг хэллэг бүхий нийтлэл, кейсүүдийг бүртгэж авсан болно. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 1. Судалгааны шалгуур үзүүлэлтийн дагуу ялгаварлан гадуурхал, доромжийн шинжтэй нийтлэг хэрэглэгдэж буй 20 гаруй түлхүүр үгийг /Хавсралт 4/ ашиглан цахим орчинд хайлт хийсэн. 2. Судалгааны хүрээнд сэтгүүл зүй, хууль эрх зүй, хүний эрхийн чиглэлээр ажилладаг судлаач мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр тэднээс санал болгосон зарим бүтээлийг сонгон авч агуулга болон сэтгэгдлийн хэсгээс үзэн ядах үг хэллэгийг шүүлээ. 3. Өнгөрсөн хугацаанд цахим хэвлэл мэдээллээр түгээснээс улбаалж олон нийтийн дунд зөрчил, маргаан /ялангуяа нийгмийн мэдээллийн сүлжээгээр/ бий болгосон зарим бүтээлийг онцгойлон авч үзэв. 4. Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэдээс ирүүлсэн гомдлуудаас үзэн ядах үг хэллэг агуулсан бүтээлүүдийг сонгон авлаа. Судалгааны анхан шатны хайлтын үр дүнд үзэн ядах үг хэллэгийг ямар нэг байдлаар хэрэглэсэн, эсвэл олон нийтэд шууд бус, далд утга, найруулгаар тийм сэтгэгдэл төрүүлэх мэдээ, бүтээлүүдээс 50 кейсийг нарийвчлан судалж, жишээгээр оруулав. Эдгээр кейсийн хүрээнд бусдыг ялгаварлан гадуурхсан, дайрч давшилсан, өдөөн турхирсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг илэрснийг сүүлийн үед цахим хэвлэл мэдээллийн орчинд түгээмэл тохиолдож буй үзэн ядах үг хэллэг хэмээн үзэж болохоор байна. Судалгааны хамрах хүрээнд бүртгэгдсэн нийт кейсүүдээс ажиглахад дараах шинж тэмдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, эсхүл дайрч давшилж байгаа нь ажиглагдав. Үүнд: 1. Үндэс, угсаа 2. Нас, хүйс 3. Нийгмийн гарал, байдал 4. Хөрөнгө чинээ 5. Эрхэлсэн ажил, албан тушаал 22 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 23 6. Шашин шүтлэг 7. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл 3.2 Цахим мониторингийн тоон үр дүнгээс Судалгааны хүрээнд сонгож авсан 50 бүтээлд(сэтгэгдлийн хэсгийг оруулаад) бусдыг ялгаварлан гадуурхсан, өдөөн турхирсан, туйлширсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг бүртгэж авсныг Хүснэгт 1-ээр харууллаа. Хүснэгт 1: Цахим орчин дахь үзэн ядах түгээмэл үг хэллэгүүд ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Үзэн ядах хандлага Сэтгүүлч бичвэртээ хэрэглэсэн Уншигч сэтгэгдэлд бичсэн Хужаа, Казак банди, казах, Увсын фракц, лалын шашинт дебил паразитууд, банди, “хүн харх“, Османы дээрэмчид Үндэс, угсаа Хасаг, хужаа, эрлийз, шонхууз, казах хүн өөдгүй, дөрвөд хүн биш, Намбарван, Увсын фракц, Османы дээрэмчид, Хужаагийн бөгс долоогч, Урвагчид, лалын шашинт дебил паразитууд, Казак банди, Гадны доншуучид (8 үг, холбоо үг) Нийт 22 (14 үг, холбоо үг) Зогсоол дээрээ зогсдог Нас, хүйс бол?” Чавганц, авгай, өвөө, Залуудаа ийм хадны мангаа хөгшрөөд ирэхээрээ юу болдог (1 үг, холбоо үг) Нийт 5 (4 үг, холбоо үг) Шашин шүтлэг Шар нөмрөгт, хувалз,“ламын өмнө парад хийж бүрэлдэхүүнээрээ мөргөж байдаг”, “гэгээнтэн гэх шиг, нэг мөсөн бүх цэргийн жанжин хутагт гэчихээч”,“балай нэг хүнээс айдаг, айсандаа мухраар шүтдэг хүмүүс өнөөдөр 21-р зуунд яана аа?”, Дөвчин Нийт 8 (8 үг, холбоо үг) ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Гэр бүлийн мафи (2 үг, холбоо үг) Луйварчин, Мафийн толгойлогч, олигархи, Босс (4 үг, холбоо үг) Нийгмийн гарал, байдал Баячууд, траншейнийхэн, G хороолол, утаа үйлдвэрлэгч, Төрөөс төрсөн тэрбумтан,“Гадаад нөхөртэй хүн бол биеэ үнэлэгч л юм байна,“Гадаад авгайтай авлигач ерөнхийлөгч” Нийт 9 (7 үг, холбоо үг) Хөрөнгө чинээ Луйварчин, тонуулчин, газрын наймаачин, хулгайч, Мафийн толгойлогч, олигархи Нийт 10 (6 үг, холбоо үг) 76,“М.Энхболдын дөргүй бух шиг ширлэн зүтгэж байгааг...”, олигархи, чадваргүй, бүтэлгүй, юу ч мэдэхгүй, тэнэг, Эрхэлсэн ажил, албан тушаал Хадны мангаа, ихэс дээдэс, олигархи, цүнх баригч, акул, мэргэжлийн гэмт хэрэгтэн, цагаан захтан, чадваргүй, бүтэлгүй, хор найруулагч, төрийн албан хаагчийн туршлагагүй, ёс зүйгүй хуульч, юу ч мэдэхгүй, тэнэг, хор найруулагч, гар хөл, дээрэнгүй цагдаа, дүүрчихсэн, хатуу сэтгэлтэй төрийн албан хаагчийн туршлагагүй, гар хөл, дүр эсгэгч, дарга нар, хөгийн гар, өмгөөлөгч янхан хоёр яг адилхан, дээрэнгүй, дүүрчихсэн,, хулгайчууд бүр цагаандаа албан тушаалын наймаагаар хэрэн сүлжилдсэн МАНАН гарчээ”,“мангасны нэг толгойг чавчихад ахин нэг толгой бүлэглэл, хоёр толгойны нэгийг тас цавчихгүй л бол, АТГ-ыг ургадагтай адил болох байх даа”,“цавч, ард чинь ард “жараахайны араас хөөцөлддөг”,“тул”,Авлигад дуртай”, түмэн байна”,“Төрөөс төрсөн тэрбумтанг ард түмэн үзэн “гар сунгавал тосоод авдаг” ядаж байна”,“морь уядаг бол ажилтай бас дарга болдог”, Прокуроруудын үнэн царай,“Ганц долоосон асуулт л асуу гэнэ”,“Шавар арслангийн архиралт”,“Нүднээс далд энгийн иргэдийг гөлөг болгодог”,“Монголын төрийн албан хаагч нарын бодит дүр”,“Ийм авгай нар хүний хувь заяаг яллаж байдаг”,“Шүүгчдээс баян гэсэн прокурорууд”,“Тэдний хөрөнгө орлогыг ил болго”,“Айлган сүрдүүлэгч”,“Хуулийн хадны мангаа амьд дүрээрээ”, Төрийн алба гэж дандаа заазалсан малнууд, Мөнгө хараад нүд нь сохорсон гарууд”, “Удирдлагатай хүүхэлдэй нар” Мунхарсан, Мангуурсан ТӨР, “Ерөнхий хулгайч нар”,“Мунаг лам”,“Ламанцар”,“Эргүү дагз”,“Лалрууд”,“Эргүү хүүрнүүд”,“Хөлсний бичээч” (18 үг, холбоо үг) Нийт 63 (45 үг, холбоо үг) чулуу шидэх, (1 үг, холбоо үг) Үзэл бодол Нийт 9 Харалган, гангстер, фашист, коммунист, Манан, террорист, чулуу шидэх, Мүүний бүлэглэл (8 үг, холбоо үг) 24 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 25 Чадваргүй, тэрбумтан өмгөөлөгч, өмгөөлөгч гэгдэх, ам ажил нь алд дэлэм зөрөгч, хууль бус авирлагч, яллагч (6 үг, холбоо үг) Боловсрол Нийт 11 Чадваргүй, найдваргүй, дампуу, залилан мэхлэгч, худалч (5 үг, холбоо үг) Гомо, лесби, завхарсан, Эрийг эмэгчлэн, Эр хүйстэй“эмэгтэйчүүд”, эмэгтэй болохыг хүсэх болсон эрчүүд, эмэгтэйлэг /эрэгтэй хүнийг хэлэх тохиолдолд/ (7 үг, холбоо үг) Бэлгийн, хүйсийн чиг баримжаа Гомо, лесби, янхан, хормойн донтой, завхай, завхарсан (6 үг, холбоо үг) Нийт 13 Архичин Эрүүл мэндийн нөхцөл Архичин, донтон, ДОХ-той, тахир дутуу, байдал солиотой, ухаанд нь ухна ишиг шүгэлсэн, сэтгэл мэдрэлийн өвчтэй, шизотой (1 үг, холбоо үг) Казак банди, тэмбүү, Орк, том шившиг, нухчин дарагч,“Эрийн муу эмд”, ичих ч үгүй, новш, Нэгэн алд дөрвөн ямх нуруутай Нийт 9 (8 үг, холбоо үг) Ерөнхий нэр хоч өгсөн, Нохойн баас, Казак банди, тэмбүү, Орк, доромжилсон дүр царайлагч, уран донгодогч, шавар хаагч, өшөө авагч, улайрагч, ичих ч үгүй, булай, новш, гөлөгнүүд, тэмбүүнд тархиа идүүлсэн, хүчин, алуур хядуур үйлдэгч,“Ямар гээчийн хар сүнсний алуурчин бэ”,“Нүүр царайг нь нийтэд цацаж жигшүүлэх хэрэгтэй”, “Гуравхан сая хүнийг амийг нь хорлуулаад дуусгах даалгавар авсан амилсан шулам”,“манайхан ч энэ хүүхдээр туг тахих вий дээ” (8 үг, холбоо үг) Сошиал мангас Осоржамаа Нийт 28 (20 үг, холбоо үг) Бодит хүнд өгсөн доромж хоч “урвагч” Доржзодов (1 үг, холбоо үг) Нийт 2 (1 үг, холбоо үг) 57 189 132 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Дээрх хүснэгтээс харахад сэтгүүлч болон уншигчид аль аль нь цахим орчинд бичвэр үлдээхдээ үзэн ядах үг хэллэгийг ашиглаж байна. Гэхдээ сэтгүүлчийн бүтээлээс илүү сэтгэгдлийн хэсэгт уншигчдын оруулсан бичвэрт үзэн ядах үг хэллэг, доромж үг зонхилж байна. Өөрөөр хэлбэл Хүснэгт 2-т байгаа үзэн ядах үг, хэллэгийн 30% -ийг сэтгүүлч бүтээлдээ бичсэн бол 70% -ийг уншигчид сэтгэгдлийн хэсэгт үлдээсэн байна. Сэтгүүлчид нэр бүхий тодорхой албан тушаалтны тухай бичихдээ мөн хүмүүсийн нийгмийн гарал угсаа, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар доромж үг, үзэн ядах үг хэллэг илүү ашиглаж байгаа нь мониторингийн дүнгээс ажиглагдав. Мөн хүмүүст доромж нэр хоч өгөх, түүнийг хэвшүүлэхэд нөлөөтэй байна. Иймд, сэтгүүлчид бүтээлдээ үзэн ядах үг хэллэг ашиглахаас зайлсхийх, мөн редакцууд уншигчдын сэтгэгдлийн хэсэгт үзэн ядах үг хэллэгийг түгээхгүй байх тал дээр өөрийн зохицуулалт хийх шаардлагатай байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн, түүний хэрэглэгчид үзэн ядахын ямар хандлагыг илэрхийлэхдээ ийм төрлийн үг, хэллэг, хэлц үгүүдийг ашиглаж буйг харуулах үүднээс үндэс угсаа, нас хүйс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэг шалгуур үзүүлэлтээр ангилан харууллаа. 26 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 27 Мониторингийн хугацаанд хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалтай нь холбон доромжлох, үзэн ядах үг хэллэгийг хамгийн олон удаа буюу нийт 63 төрлийн үзэн ядах үг хэллэгийг сэтгүүлчид 18 удаа, уншигчид 45 удаа хэрэглэжээ. Үүний дараа хүнд нэр хоч өгч доромжилсон, нийгмийн бүлгээр нь гадуурхаж хочилсон үг хэллэг 28 удаа, үндэс угсаагаар нь доромжилж, үзэн ядсан хэллэг 22 удаа, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үзэн ядсан 13 үг, холбоо үгийг бүртгэлээ. Үүнээс гадна сүүлийн нэг жилийн хугацаанд цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн талбарт хамгийн олон давтагдсан үзэн ядах түгээмэл үгийг Google хайлтын тусламжтайгаар илрүүлэхийг зорив. Ингэхдээ тухайн үг нь ялгаварлан гадуурхалт, үзэн ядах утгыг агуулсан нөхцөлд бүртгэж авч Хүснэгт 2-оор харууллаа. Тухайлбал, авлигач, янхан гэсэн үгнүүд цахим орчинд түгээмэл боловч олон янзын утга, зорилготой мэдээлэлд агуулагдаж буй тул хүснэгт 2-т оруулсангүй. Харин“новш” гэсэн үгийн хайлтаар 2400 илэрц байгаагаас /хог новш – 194, новш цуглуулах – 2, новшийн юм – 45, новш хаях – 1140,“новш гэж” – 573/ болон бусад холбогдолгүй илэрцүүдийг хасаад зөвхөн үзэн ядах зорилгоор тодорхой хувь хүн, бүлэг хүнд хэрэглэсэн 449 илэрцийг бүртгэж авсан болно. Энэ мэтчилэн үзэн ядах түгээмэл найман үгийг гаргаж, түүний утгын тайлбар болон хайлтаар илэрсэн тоог гаргав. Үзэн ядах үг хэллэг Орк Новш Бөгс долоогч Үгийн утга Орк гэдэг нь хөдөөнөөс хотод ирсэн бүдүүлэг хүн, өөрийн гэсэн ухамсаргүй, анхан шатны соёлгүй гэсэн үндсэн хоёр утгаар хэрэглэгдэж байна. Хэн нэгнийг хог новштэй зүйрлэж хэлсэн. 2011 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдсан МАХН-ны Онц их хурал Түлхүүр үгийн хайлтаар /тоогоор 1120 449 449 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Бөгс долоогч Хужаа Пялдага Олигарх Цүнх баригч Оффшорчин дээр хорих газраас суллагдаад байсан Н.Энхбаяр тус намын даргаар сонгогдоод илтгэл тавьсан байдаг. Уг илтгэлдээ тэрээр “Бөгс долоох, долигнох гэсэн муухай үг байдаг. Хатуухан хэлэхэд тухайн үед хамгийн их бөгс долоож байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү” гэж хэлжээ. Үүнээс хойш энэхүү хэллэг албан тушаалд очих болон бусад хэрэг зоригоо гүйцэлдүүлэхийн тулд эрх мэдэлтэй хэн нэгэнд долигнох, бялдуучлах гэсэн агуулга илэрхийлж байна. Хятад, Хятад гаралтай хүмүүсийг нийтэд нь хамааруулсан доромж утгатай үг. Долигнуур гэдэгтэй утга нэг. Дайрч доромжилсон, хоч өгөх байдлаар хэрэглэж байна. Доорх хэд хэдэн агуулгаар хэрэглэж байна. - Төр, засаглалын эрх мэдлийг төвлөрүүлсэн харьцангуй цөөн бүлэг хүн бөгөөд тэд иргэдэд биш өөрийн ашиг сонирхолд эрх мэдлээ ашигладаг. - Төрд ажиллаж байгаад хөрөнгөжсөн хүн. - Хөрөнгө чинээтэй бөгөөд төрийн эрх мэдэлд хүрсэн Улс төр, нам, төрийн албан хаагч залуу хүмүүсийг ихэвчлэн хамаатуулж хэлдэг. Төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн залуу туслах, зөвлөхүүдийг ч бас хэлнэ. Өөрийн боловсрол, шударга өрсөлдөөнөөр бус эрх мэдэлтэй хэн нэгнийг даган долигнож гүйсний хүчинд албан тушаалд очсон голдуу залуу хүмүүст ихэвчлэн хамааруулж хэлж байна. Төр, засгийн өндөр албан тушаалтай байсан, гадаадын оффшор данстай нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлээр илэрсэн хүмүүсийг эхлээд нэрлэж байв. Сүүлийн үед ямар нэгэн аргаар тухайлбал татвараас бултсан, авлига авсан гэх мэт далд аргаар хөрөнгөжсөн гэсэн агуулгаар хэн нэгнийг дайрч доромжилсон утга илэрхийлэх болсон. 28 449 341 260 257 236 138 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 29 3.3 Цахим мониторингийн агуулгын үр дүнгээс Судалгаанд хамруулсан хугацаанд олон нийтэд бэлтгэж түгээсэн хэвлэл мэдээллийнхний бүтээлээс илэрсэн үзэн ядах үг хэллэгийг доорх ерөнхий шинжээр нь ангиллаа. Тухайлбал: • Бүтээлийн гарчиг, агуулгыг илэрхийлэх нэмэлт тодотголыг сонгохдоо олны анхаарлыг татах үүднээс утга агуулгыг гажуудуулах, хэт дөвийлгөх эсхүл муутгах, илт худал байх, айдаст автуулах зэргээр үг хэллэг, зураг дүрслэл ашигласан. Жишээлбэл:“Женко Мафийн толгойлогч уу, Монголын толгойлогч уу гэдгээ ялгахгүй явна” /Zindaa.mn 2017.09.12/,“МАНАН-гийн хоёр толгойны нэгийг цавчиж чадах уу?” /Ugluu.mn 2018.07.28/,“Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах л ёстой” /ikon.mn 2017.05.31/,“Ш.Гантулга 200 хүний толгойг аваад Монголчууд тойроод бүжиг хийх хэрэгтэй гэв” /Zuv.mn 2017.05.30/. • Гэрэл зураг, дүрс бичлэгийг техникийн аргаар өөрчилж бүтээлийн агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлаас өөрчлөн эвлүүлэх, зохистой бус, эсрэг байдлаар илэрхийлэх тохиолдлууд байна. Жишээлбэл:“Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийн дундуур улс төрийн тоймч Ш.Гантулгын,“Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгүй хүний толгойг аваад, тэр толгойнуудыг цуглуулаад монголчууд тойроод бүжиг хийх юм бол бүх авлига үгүй болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байдаг” хэмээн ярьсан дүрс бичлэгийн хэсгийг тасдаж аваад сайтууд үзүүлж байлаа. 2017 оны тавдугаар сарын 30-наас 2017 оны тавдугаар сарын 31-нд үзүүлээд устгаж байв. • Тодорхой нэг тохиолдлын тухай мэдээлэхдээ хэсэг бүлэг хүнийг зориуд хамаатуулан дайрч, давшилсан үг хэллэг, агуулга илэрч байна. Тухайлбал, Ugluu.mn сайтад 2017 оны наймдугаар сарын 16-нд гарсан“ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр та цагдаад зодуулж гэмтсэн М.Цэцэгсүрэнгийн асуудлыг анхааралдаа авна уу” нийтлэлд цагдаагийн албан хаагчид зодуулж, хохирсон хэмээн гомдол гаргасан бүсгүйтэй ярилцлага хийхдээ сэтгүүлч нийт“цагдаа нар”-ыг дайрч давшилсан ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ агуулга бүхий үзэн ядахын үг хэллэгийг ашигласан байна.“Эрийн муу эмд гэж. Шаардлага тавьсан иргэнээ зодож танхайрдаг хариуцлагагүй, дээрэнгүй цагдаа нарыг яах вэ”.“... дүүрчихсэн, хатуу сэтгэлтэй дарга нар…”,“Жирийн иргэдийг бол тэд юман чинээ тоодоггүй юм байна” зэргээр сэтгүүлч өөрийн үзэл бодол, бухимдлыг илэрхийлжээ. • Бодит байдлаас зөрөөтэй, учир шалтгааныг бүдгэрүүлсэн, зориуд нэг талын ойлголт өгөхийг зорьсон бүтээлийн нөлөө нь олон нийтэд үзэн ядах, ялгаварлан гадуурхах хандлагыг бий болгож, өдөөсөн байдал ажиглагдлаа. 2018 оны зургаадугаар сард www.erennews.mn сайтад гарсан“Биеэ үнэлэгчдийн торгууль, шийтгэл хөнгөдөж байна” гарчигтай нийтлэл үүний нэг жишээ юм. Сэтгүүлч“...насанд хүрээгүй охид бүсгүйчүүд сүүлийн үед биеэ үнэлэх хандлага эрс нэмэгджээ”,“Хайран сайхан биеэ хэдэн халтар төгрөгөөр үнэлж буй тэдний цаад шалтгаан үнэхээр өрөвдөлтэй”,“Тэр дундаа насанд хүрээгүй эмэгтэй“3-4 жил биеэ үнэлж байна. Ажил хийх гэхээр насанд хүрээгүй гээд ажилд авдаггүй” гээд ичих ч үгүй зогсож байх аж”,“Шийтгэл нь хөнгөддөг болохоор биеэ үнэлэгчид цагдаагийн байрнаас гараад л өнөөх“зогсоол” дээрээ зогсдог” гэж бичсэн байна. Эмэгтэйчүүд, тэр дундаа насанд хүрээгүй хүмүүс хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт өртөж, хохирч байгааг зарим сэтгүүлч“биеэ үнэлэгч” хэмээн ойлгож, тэр утгаар нь олон нийтэд мэдээлэл хүргэдэг. Энэ жишээний хувьд сэтгүүлч“халтар төгрөг”,“ичих ч үгүй”,“зогсоол дээрээ зогсдог” гэх мэт үзэн ядахын үг хэллэгээр доромжилж, дайрч давшилжээ. • Хэвшмэл ойлголтыг улам дэвэргэсэн үг хэллэг хэрэглэснээр ялгаварлан гадуурхал, үзэн ядахыг дэвэргэсэн. Жишээлбэл,“Хужаа”,“Орк”,“Гомо”,“Луйварчин” гэх мэт үзэн ядахын үг хэллэг цөөнгүй хэрэглэж байгаа нь ажиглагдав. Тухайлбал, www.setguulch.mn сайтад 2017 оны аравдугаар сарын 13-нд гарсан“МУИС-ийн нэрийг гутаасан“ОРК” сэтгэлгээтэй оюутнууд…” гарчигтай нийтлэлийг энд дурдаж болно. Сэтгүүлч Э.Анударь“ухамсрын доройтолд орчихсон“ОРК” оюутнууд МУИС-д 30 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 31 суралцдаг юм байна”,“Орчин үеийн залуус бүдүүлэг, соёлгүй, ухамсаргүй авирлах нэгнээ“ОРК” гэж нэрийдэх болсон. Тиймдээ ч тэр үү, зарим хүмүүс МУИС-ийн оюутнуудад“ОРК” нэрийг зүүлгээд амжжээ. Өөрөөр тодорхойлох нэршил үгүй байсан биз”,“Сурч байгаа сургуулийнхаа түвшинд нийцэхгүй“ОРК” сэтгэлгээтэй оюутнууд цаашдаа яаж нийгэмд хөл тавих вэ гэдэг асуудал эмгэнэл төрүүлж байна”,“Зарим нь хүн шиг хүн болчихоод дээд боловсрол яримаар болжээ. Ухамсар дорой, суурь хүмүүжил муу нэгэнд мянган их сургуулийн диплом ч үр өгөөжөө өгөхгүй санагдана” зэргээр өөрийн бухимдсан үзэл бодлоо үзэн ядахын үг хэллэгээр илэрхийлжээ. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 19-нд www.ardchilal.mn сайтад гарсан“Л.Мөнхбаясгалан: Өмгөөлөгч янхан хоёр адилхан…” гарчигтай нийтлэлд“29-р сургуулийн хараагүй хүүхдүүдийн бослогын эсрэг новшроод сургуулийн захирлыг өмөөрөөд яваад байсан. Хөгийн гар даа. Би “өмгөөлөгч янхан хоёр яг адилхан” гэж энэ новшид зориулж хэлсэн юм ш дээ”,“Энэ булай чинь одоогийн Ерөнхийлөгч Баттулгыг маш их гүтгэж доромжилж байсан. Гэтэл сонгуулийн үеэр мөнгө бичсэн цаас барьчихаад өрөөнийх нь өмнө гөлөлзөж суугаад надтай хэд хэд таарч л байсан”,“Ийм л новш доо” зэргээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэлсэн гэж бичжээ. Нэг хүн рүү илт дайрч, давшилсан ганц эх сурвалжтай энэ мэдээнд ёс зүйн алдаа байснаас гадна үг үсэг, найруулга зүйн алдаа ч олон байв. • Доромжилсон агуулгатай, дооглосон, тохуурхсан, гутаасан, доромжилсон өнгө аястай, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн. Тухайлбал, Ekhsurvalj.mn сайтад 2018 оны гуравдугаар сарын 7-нд гарсан“УИХ-ын эмэгтэй экс гишүүд хаана явна вэ?” нийтлэлд сэтгүүлч Ө.Үлэмжтөгс “Төрийн ордонг дуу хуур, найр цэнгээнээр дундруулаагүй“БЕНЗ” Л.Эрдэнэчимэг,“CANDYCRUSH” З.Баянсэлэнгэ тэргүүтэй улс төрч бүсгүйчүүд маань одоо хаана юу хийж явдаг юм бол доо?”,“За тэгээд ихэнхи нь л АТГ-д шалгуулсан, албан тушаал уруудсан, гудамжинд лааз өшиглөсөн янзтай байх шив”,“Энэ парламентын хугацаанд тэрбээр“нойрсож буй сайд” хэмээх ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ эрхэм алдрыг хүртэж ОЮУНХОРОЛДОХ хэмээх нэршлийг нийгэмд тренд болгосон” зэргээр нэр хоч өгч, доромжилсон өнгө аясаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ,“Уг нь ч эмэгтэй гишүүдийнхээ боов чихэр идэж, дирол бохь рекламдаж, үс гэзгээ самнаж байгааг харах нь эр хүйстэй сонгогч бидэнд сайхан л байдаг юм”,“Намын дарга ЭРДЭНЭВАН-гийн хязгааргүй нөлөө, дэмжлэгийн хүчинд Баянгол дүүргийг өдгөө удирдаж буй” зэргээр эмэгтэйчүүд өөрийн хүч чадлаар улстөрийн өндөр алба хашиж чадахгүй гэсэн утга санааг илэрхийлж, хэвшмэл ойлголтыг дэвэргэсэн байна. • Хэргийн сэжигтэн, золгүй явдалтай холбоотой хэн нэгнийг ялласан өнгө аястай үг хэллэг ашигласан. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогтыг албан тушаалаа ашиглан авлига авсан байж болзошгүй хэмээн Швейцарийн Ерөнхий Прокуророос хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай “Ройтерс” агентлагийн мэдээг www.today.mn сайтад 2018 оны гуравдугаар сарын 20-нд “С.Баярцогтын луйврыг Швейцарын шүүх илчиллээ” гэсэн гарчигтайгаар сэтгүүлч Ч.Удвал мэдээлсэн байна. Шүүх гэм буруутайг нь тогтоохоос нааш хэнийг ч гэм буруутай хэмээн үзэхгүй. Гэтэл мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа, шүүхийн шийдвэр гараагүй байхад“луйврыг илчиллээ” хэмээн мэдээлсэн ёс зүйгүй үйлдэл болжээ. Үзэн ядахын үг хэллэгийг түгээмэл ашиглаж буй хандлагыг жишээгээр тайлбарлан харуулбал дараах нийтлэг шинж ажиглагдаж байна. Үүнд: 1. Үндэс, угсаагаар үзэн ядсан жишээнүүд: Жишээ 1: 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Zindaa.mn сайт“Ц.Элбэгдоржийн цор ганц гавьяа” өгүүлэл нийтэлсэн. Уг өгүүлэлд: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа үндэсний цөөнхийн заналхийллийг хязгаарлах бодлогоор цэргийн анги байршуулсан гэж хасагууд ярьдаг. Баруун хилийн 32 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 33 тулгаралт, Османы дээрэмчид гээд Монголчуудад халдаж заналхийлж байсан түүх бий... ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг ханган ажилласан хэмээн Монголчууд сайшааж байхад казакууд ихээхэн дургүй байгаа бололтой... казакууд байнга төв халх бусад үндэстнүүдийг дарах зорилго агуулж ирсэн... тэдний элэг зүрх хаана байгааг хялбархан мэдэж болно... Тухайн цагийн Ерөнхийлөгч тус ангийн захирагчаар халх хүн томилж байсан…Баруун хилийн тулгаралт Османы дээрэмчид халхчуудыг тонож дээрэмдэж байсан нь саяхны түүх гэх мэтээр сэтгүүлч А.Толбо хэмээх зохиогчийн нэрээр бичсэн байв. Энэхүү нийтлэлийг гарсны дараа хоёр казах залуу хүрз бариад Zindaa.mn сайтын байранд очжээ. Тэр хоёрын Фэйсбүүк дээр тавьсан лайв бичлэгийн тайлбар дээр“Zindaa.mn-ийг гөлөг болгоно оо” гэсэн байв. Хүрзээ харуулаад“хашраана аа” гэж хэлж байгааг ч бичлэг дээрээс нь харж болно. Бичлэгээс ажиглахад казах залуус“хасаг”,“Османы дээрэмчид”,“Үндэсний цөөнхийн заналхийлэл”, “Казакууд бусад үндэстнийг дарж ирсэн” гэх мэт үг хэллэгт эгдүүцэж байгаагаа илэрхийлж, мянган залуу дагуулж ирнэ гэх мэтээр бухимдлаа илэрхийлсэн байна. Энэ явдлын дараа Zindaa.mn сайт нийт Казах ард түмнээс уучлал хүсч тухайн өгүүллийг устгасан билээ. Энэ бол Казах үндэстнийг Хасаг гэж нэрлээд тэднийг Османы дээрэмчидтэй зүйрлэн“Хасагууд Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэсэн утга илэрхийлснээрээ үндэстэн ястнаар нь ялгаварлан гадуурхсан жишээ юм. Уг өгүүллээс үүдэн хоёр казах залуу шууд бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацахдаа тэнд байсан Монголчуудыг“Хужаагийн бөгс долоогчид”,“Гөлөгнүүдийг хашраана аа” гэх мэтээр бухимдлаа илэрхийлснийг нь зарим сайт тэр чигээр нь нийтэлснээр үзэн ядахын үг хэллэгийг улам дэвэргэж, уг бичлэгийн дор иргэд ямар ч хяналтгүйгээр доромжлол, тохуурхал, гадуурхал, өдөөн турхиралт бүхий сэтгэгдлийг бичицгээж байв. Мөн Twitter-т хэлэлцүүлэг өрнөж, халх, казахаараа талцан муудалцаж маргаж байгааг https://twitter.com/janbolatkh/status/973764937125306368 линкээс харж болно. Тэнд“Хасагууд мөрөөрөө байгаарай”,“Урвагчид”,“Буу бариад очихгүй” гэх мэтээр турхирсан, өдөөсөн, зэвүүцсэн, ялгаварласан байдлаар харьцсан байсан. Түүгээр ч зогсохгүй хүрзтэй залуусын бичлэгийг Казакстан улсын Үндэсний телевизийн ток шоугаар үзүүлж, Монголын“Зиндаа” ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 35 гэдэг сайт Казахуудыг террорист байдлаар бичлээ хэмээн зарласан. Өмнө нь Монгол Улсын хэвлэл мэдээллээр гарсан үндэстэн хоорондын сэдвээр түгээсэн мэдээллээс болж ийм хурц хэлбэрийн үзэн ядах, ялгаварлан гадуурхал, өдөөн турхирал гадаад, дотоодын цахим орчинд өрнөж байгаагүй юм. Жишээ 2: Үндэстэн ястнаар нь ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилсон үг хэллэг, агуулгыг гадаад ертөнцөд болж байгаа үйл явдлыг тоймлох, орчуулах байдлаар дамжуулан түгээж байна. Baavar. mn өдөр тутмын вэб сэтгүүлд 2018 оны нэгдүгээр сарын 2-нд“Сэтгэгдэлд хариу бичюү” нэртэй/ http://baavar.mn/t/setgegdeld-hariu-bichyuu.htm/ материалд Европын орнуудад дүрвэгсдийн талаар бичихдээ,“Хүчиндүүлэх явдлыг боломжийн, санаа зоволтгүй, энгийн явдал гэж тооцдог хүмүүсийн хувь хэмжээ. Бас тийм үзэл санаа байдаг байх нь, гайхамшигтай”,“Тэмбүүнд тархиа идүүлсэн казак банди аа! Дебил чи ямар учраас хүчин, алуур хядуур үйлдэгч лалын шашинт дебил паразитуудаа сүрьеэт цээжээрээ бамбайлан өмөөрөөд байна вэ? Хариулаад аль даа?” зэргээр бичжээ. Жишээ 3: Shuud.mn сайтад 2017 оны наймдугаар сарын 10-нд“ Хужаа гэсэн ургийн овогтой гурван иргэн байна ” гэсэн мэдээ /http://www.shuud.mn/a/486735/ гарчээ. Уг мэдээнд“ Хужаа гэсэн овогтой гурван хүн Баянхонгорт байдаг аж ” хэмээн бичсэн байна.“ Хужаа ” гэдэг бол Монгол бичгийн хэлний, сэтгүүл зүйн бүтээлд зохимжгүй, үзэн ядахын үг хэллэг юм. Ийнхүү бичсэн уг мэдээний доор сэтгэгдэлд иргэд“ Баянхонгор бол бүгдээрээ хужаа нар. Бүгдийг нь хужаа руу хөөж явуул ”,“ Энэ ардчиллыг үзэн ядаж байна ”,“ Хятадууд бүгд боржигон овог авсан даа. Боржигон овогтой хүмүүс бол бодлогоор Монгол угсааг бузартуулсан Хятадууд мөн ” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. 2. Нийгмийн гарал, албан тушаал, хөрөнгө чинээгээр нь үзэн ядсан жишээнүүд: Жишээ 1: Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь гадуурхсан, ялгаварласан тохиолдол ихэвчлэн өндөр албан тушаалтнуудтай холбоотойгоор сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлсэн өгүүллийн төрөлд 34 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ илэрч байна. Жишээлбэл,“ МАНАН-гийн хоёр толгойны нэгийг цавчиж чадах уу? ” өгүүлэл 2018 оны долоодугаар сарын 28-нд Ugluu.mn сайтад гарсан. Уг материалд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалтай нь холбон бичихдээ: •“Албан тушаалын төлөө намынхаа нэр хүндийг сэвтүүлэх, бусдын нэр хүндийг гутаахдаа юман чинээ бодохгүй улайрч байгаа...” •“М.Энхболд УИХ-ын даргын суудлаа өгөхөөс, гэм буруутай гэдгээ хүлээхээс үхтлээ айж байгаа...” •“М.Энхболдын дөргүй бух шиг ширлэн зүтгэж байгааг...” •“Тэр өөрийн бүтээсэн авлига, хээл хахууль, албан тушаалын наймаагаар хэрэн сүлжилдсэн МАНАН бүлэглэлийн гишүүдээс” •“...маш олон хүнийг хөлдөө чирэн, гуд татан хамт унаж байна” •“Ирэх долоо хоногт болох МАН-ын бага хурал МАНАН бүлэглэлийн хоёр толгойны нэгийг тас цавчихгүй л бол...” гэх мэтээр бичжээ. Уг өгүүлэлд“ УИХ-ын даргын албан тушаалын төлөө намынхаа нэр хүндийг сэвтүүлэх, бусдыг гутаадаг, суудлаа өгөхөөс айдаг, гэм буруугаа хүлээдэггүй, авлига, албан тушаалын наймаа бүтээсэн, толгойг нь тас цавчихгүй бол болохгүй ” гэх мэтээр М.Энхболдыг албан тушаалтай нь холбогдуулан гүтгэх, доромжлох, бусдад үзэн ядуулах сэдэл төрүүлэхүйц үг хэллэг, утга, найруулга илэрхийлсэн байна. Тийм ч учраас өгүүллийн дор байгаа сэтгэгдлээс тоймловол иргэд М.Энхболдтой холбогдуулан бичихдээ: “Одоо энэ авлигыг таслахгүй бол бидний ирээдүй улам бүрхэг болсоор байна”,“хулгайчууд бүр цагаандаа гарчээ”,“ мангасны нэг толгойг чавчихад ахин нэг толгой ургадагтай адил болох байх даа ”,“ цавч, ард чинь ард түмэн байна ”,“ Төрөөс төрсөн тэрбумтанг ард түмэн үзэн ядаж байна ”, “ морь уядаг бол ажилтай бас дарга болдог ” гэх мэтээр бухимдсан, зэвүүцсэн өнгө аяс илэрхийлжээ. 36 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 37 Жишээ 2: Эрхэлсэн ажилтай нь холбогдуулан Прокурор У.Эрдэнэтуяаг АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулсан мэдээллийн арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “news.mn” сайтын сэтгүүлчид“ Нэг л асуулт асуу л даа чи. Юун олон асуулт асуудаг юм ” хэмээн хэлсэн байдаг. Энэ явдлыг тухайлбал Atg.mn сайтад“ У.ЭРДЭНЭТУЯА : Нэг л асуулт асуу, яасан олон юм асуудгийн чи ” гэсэн гарчигтайгаар бичлэгийг шууд хуулбарлан тавьсан. Тэгвэл trendsmap.com сайт твиттэр дээр тавьсан бичлэгийг шууд оруулахын хамт түүнтэй холбоотой сэтгэгдэл, жиргээнүүдийг хамт нийтэлсэн байв. Trendsmap.com сайт ийнхүү твиттэрт байгаа жиргээг түгээснээр албан тушаалтай нь холбоотой дараах ялгаварлан гадуурхлын зарим үг хэллэгийг улам түгээхэд хүрсэн байна. Үүнд: “Прокуроруудын үнэн царай”,“Ганц долоосон асуулт л асуу гэнэ”,“Шавар арслангийн архиралт”, “Нүднээс далд энгийн иргэдийг гөлөг болгодог”,“Монголын төрийн албан хаагч нарын бодит дүр”,“Ийм авгай нар хүний хувь заяаг яллаж байдаг”,“Шүүгчдээс баян гэсэн прокурорууд”,“Тэдний хөрөнгө орлогыг ил болго”,“Айлган сүрдүүлэгч”,“Хуулийн хадны мангаа амьд дүрээрээ”,“Залуудаа ийм хадны мангаа хөгшрөөд ирэхээрээ юу болдог бол?”,“Төрийн алба гэж дандаа заазалсан малнууд”,“Мөнгө хараад нүд нь сохорсон гарууд”,“Удирдлагатай хүүхэлдэй нар” гэх мэт хэллэг, дүрслэлийг уг сайт нийтэлжээ. Ингэснээр төрийн алба, албан хаагчдыг хомроглон доромжилж гүтгэхээс эхлээд тухайн хүнийг албан тушаал, нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхсан байна. 3. Шашин шүтлэгээр нь үзэн ядсан жишээнүүд: Жишээ 1: 2018 оны долоодугаар сарын 1-2-нд Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх мэдээлэл Updown.mn, News.mn, Medee.mn, Zuv. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ mn, Fact.mn, Zaluu.mn гэх мэт сайтуудад нийтлэгдлээ. Сайтууд нийгмийн сүлжээнд тавьсан Их наран хутагт хэмээх Фэйсбүүк хаягийн мэдээллийг шууд зураг, текст хэлбэрээр нийтэлсэн байв. Тухайлбал, News.mn сайтад мэдээлэхдээ: “Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгуудаар явж Монголын төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгч буй зураг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй Их наран хутагт гэгдэх М.Базарсад нь өөрийгөө хутагтын хойд дүр хэмээн өргөмжилжээ. Энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр“ Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно ” гэж мэдээлжээ ” гээд зургийг нь оруулсан байв. Уншигчид News.mn сайтад сэтгэгдлээ “үхсэн баас”,“орк” гэх мэт сөрөг утгаар илэрхийлсэн байлаа. Харин Fact.mn сайт Наран хутагтын талаар нийгмийн сүлжээнд бичсэн иргэдийн бухимдсан сэтгэгдлийг тэр чигээр нь хуулж нийтлэв. Тухайлбал, “ламын өмнө парад хийж бүрэлдэхүүнээрээ мөргөж байдаг”, “гэгээнтэн гэх шиг, нэг мөсөн бүх цэргийн жанжин хутагт гэчихээч”,“балай нэг хүнээс айдаг, айсандаа мухраар шүтдэг хүмүүс өнөөдөр 21 р зуунд яана аа?”,“Ядаж байхад балай чинь ямар ч эстэтикгүй(хүүхэд хараад айгаад уйлахаар) бас практик биш”,“Манайх байлдааны онгоц биш Цэргийн ерөнхий гэгээнтэнтэй болжээ”,“Төрийн минь сүлд өршөө … Ийм Мунхарсан, Мангуурсан ТӨРийн нүүр үздэг үгүй ээ мөн азгүй хүмүүсээ БИД”,“Цэргийн ерөнхий газрын гэгээнтэн гэх нэг дөвчин тодорч баруун 3 аймгаар өвчигнөж явна даа” гэх мэтчилэн бичсэнийг сайтдаа тавьжээ. Энэ нь ямар ч зохицуулалт, хяналтгүй нийгмийн сүлжээнд иргэдийн илэрхийлсэн үзэн ядах үг хэллэгийг цахим хэвлэл мэдээлэл тэр хэвээр нь уншигчдадаа уламжилсан явдал болов. Мөн Zaluu.mn сайт SBN телевизээр Наран хутагт хэмээх М.Базарсадтай хийсэн ярилцлагын дүрс бичлэгийг хуулж оруулав. Уг дүрс бичлэгийг SBN телевиз нийгмийн мэдээллийн сүлжээгээр шууд түгээсэн. 38 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 39 4. Нас, хүйсээр нь үзэн ядсан жишээнүүд Жишээ 1: “Өсвөр насныханг амиа хорлохыг уриалдаг facebook group-ыг 15 настай охин ажиллуулдаг байжээ” гарчигтай дүрс бичлэгийг sonin.mn сайт 2018 оны долоодугаар сарын 24-нд олон нийтэд /http://www.sonin.mn/news/gemt-hereg/93208/ цацлаа. Ингэснээр насанд хүрээгүй хүүхдийг үзэн ядах сэтгэгдэл тус сайтын дор хөвөрсөн. Хэдийгээр сэжигтэн насанд хүрээгүй боловч олон нийт “Ямар гээчийн хар сүнсний алуурчин бэ”,“Нүүр царайг нь нийтэд цацаж жигшүүлэх хэрэгтэй”, “Гуравхан сая хүний амийг нь хорлуулаад дуусгах даалгавар авсан амилсан шулам”,“манайхан ч энэ хүүхдээр туг тахих вий дээ”,“Цаад эзэд нь бол Соросын сан хавьцаа юм уу, Мүүний бүлгийн Насанбаяр хавьцаа л байгаа болов уу. Явж явж Элбэгдорж дээр очно доо” гэх мэтээр үзэн ядах үг хэллэг агуулсан сэтгэгдлүүд үргэлжилж байлаа. 5. Үзэл бодлоор нь үзэн ядсан жишээнүүд Жишээ 1: Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр шүүх хурлын үеэр хоёр Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхийд унана хэмээн үзэл бодлоо илэрхийлснийг 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд сайтууд тэр дор нь мэдээлсэн. Харин Zaluu.com сайт “С.Баярын хэлсэнчлэн хоёрын хоёр экс Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу, эсвэл” гарчигтай өгүүллийг нийтлэхдээ АТГ-ыг “жараахайны араас хөөцөлддөг” гэсэн бол хоёр ерөнхий сайдыг “тул” хэмээн тодорхойлов. Мөн Монгол төрийг “авлигад дуртай”,“гар сунгавал тосоод авдаг” гэх мэтээр нэрлээд, ерөнхий сайд асан хүмүүс баригдсан нь“ Монголын нэр хүнд унах биш харин ч шударга ёсны үнэлэмжээрээ дээшилнэ” гэсэн агуулга илэрхийлэв. Харин уншигчдын олон зуун сэтгэгдлээс уншихад: “одоо сэлэм гялс толгой бөндгөс”,“Луйвардсан бүх хөрөнгийг нь хураагаад цаазаар авбал Монголын нэр хүнд дэлхийд өсөх болно”,“луйварчинг шоронд хийх байтугай буудсан ч Монголын нэр төрд муугаар нөлөөлөхгүй”,“нэр төртэй буудуулах хэрэгтэй”,“монгол төрийн ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ нэрийг гутаасан авлига янхандалт архидалтыг дээдэлсэн хоёр л байна”,“Бат-Үүл Элбэгдорж мэтийн өөрсдийгөө алтан хараацай гэж нэрлэдэг авлигын алтан гургалдай нарыг бүх насаар нь хорь”,“Долоон үеэрээ хараал идэж дуусаг”,“Ерөнхий хулгайч нар”,“гурван үеийг нь Монгол улсын иргэншлээс хасах хэрэгтэй”,“Эби, энэ хоёр мэтийн хулгайчуудын зургийг шатааж төрийн ордонг цэвэрлэх хэрэгтэй”,“хөрөнгийг нь хурааж ял эдлэхгүй бол босно шүү Монголчууд аа”,“Зууны манлай луйварчин, алуурчин, Хятадын зулбагас Элбэгдорж”,“Элбэгдорж толгойтой хулгайч, луйварчид, алуурчдыг цээрлүүл”,“Нүгэл нь есөн үеэр нь нүдээр нь гараг”,“Энэ луйварчин Хятадын шээснүүдийн хийсэн бузар булай нүгэлтэй луйврынх нь гор есөн үе дамжин үр удам, хамаатан саднаараа амсана аа. Бүх биеийнх нь бүх сүв сувгаар хийсэн нүгэл нь гараг. Үмхий луйварчид” гэх мэтээр бичжээ. Эдгээр нь үзэн ядахаас үүдэлтэйгээр доромжлох, ялгаварлах, гүтгэх зэргээс гадна хүчирхийлэлд уриалсан, өдөөн турхирсан шинжтэй байгаа нь анхаарал татаж байна. 6. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь үзэн ядсан жишээнүүд Жишээ 1: Нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр хүмүүсийн анхаарлыг нэлээд татсан Осоржамааг ойлгох хүмүүс байсны зэрэгцээ үзэн ядах үг хэллэгээр хайр найргүй дайрч давшлах нэгэн ч олон байсан юм. Ялангуяа түүний бэлгийн чиг хандлагатай холбоотойгоор ялгаварлан гадуурхах, доромжлох тохиолдол элбэг гарч байсан билээ. Энэ нь цаашлаад түүнийг гудамжинд явж байхад хүмүүс зодох, цохих хүртэл лавширч, гэмт хэргийн шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүн рүү чиглэсэн үзэн ядахын үг хэллэг“Hate crime” буюу үзэн ядахаас үүдэлтэй гэмт хэрэг болж болдгийг энэ тохиолдол бидэнд харуулж байна. Осоржамаагийн тухай контентууд цахим орчинд асар хурдтай түгэж, түүнийг үзэн ядах, харааж зүхэх, байж боломгүй үг хэллэгээр доромжлох сэтгэгдлүүд маш олон болоход тэдгээрийг устгасан байна. Зарим жишээг харахад: -2017 оны наймдугаар сарын 30-нд www.zone.mn сайтад гарсан“ Осоржамаа явсан газар балагтай буюу Монголын эмгэнэл…” гарчигтай нийтлэлд сэтгүүлч Ж.Сондор“ Осоржамаагаас илүү хандалттай хошин шогийн видео ч үзэгдэхээ болив”,“Түүний тэнэглэл ч хэрээс хэтэрч, хүйсээ 40 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 41 солих дээрээ тулж, дуртай газраа хэн нэгэн рүү дайрч давшлан зодоон нүдээн хийх болов”,“Өт хүртэл биедээ хүрэхээр арвалздаг гэдэг шиг бид түүнийг дэвэргэхээ больчихвол сошиал мангас Осоржамаа нэг л өдөр дарагдах биз ээ” зэргээр дайрч доромжилжээ. -2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд www.shinemedee.net сайтад гарсан“ Сураг тасарсан О.Осоржамаа ингэж эргэн ирж олныг гайхшруулав” гарчигтай нийтлэлд“ ...О.Осоржамаа эхээс төрсөн хүйснээсээ татгалзан, эмэгтэй хүн болохоор шийдсэн нь жинхэнэ шуугиан тарьсан удаатай. Эмэгтэй хүний хувцас өмсч, нүүрээ будсан мань эр сүүлдээ бүр гудамжинд зодуулж, хиймэл үс байтугай зүйлээсээ салах дөхсөн”,“...Д.Уянга бүсгүйтэй хамт элдвийн бичлэг хийж, түмний дургүйг хүргээд амжсан О.Осоржамаа согтуу эрд ганц сайн зодуулаад сураг тасарсан нь үнэн.“Амьдрах арга ухаанаа олж чадахгүй, олон зүйлд самгардаж яваа хөөрхий хүүг зодоод алчихлаа” гэх хүмүүс олон байсан ч түүний амьд эсэхийг хэн ч мэдээгүй өнгөрсөн юм. Тэгвэл өнөөх“гайхал” маань амьдаар барахгүй, улам ч эмэгтэйлэг болоод эргэж ирээд байгаа нь энэ” гэж бичжээ. Жишээ 2: “Эр хүйстэй“эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя” гэсэн гарчигтай, 2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд www.shinemedee.mn сайтад гарсан нийтлэл ЛГБТИ хүмүүс рүү үзэн ядахын үг хэллэгээр дайрч, давшилсан гэж болохоор байна.“ Нэгэн алд дөрвөн ямх нуруутай”,“Дуу хоолой нь соль нотоор хэмжигдсэн бандихай нар”,“Эмэгтэй болохыг хүсэх болсон эрчүүдийн цуваа”,“Эрийг эмэгчлэн амьдрагч нар”,“Эрээгээ алдсан”,“Хүний эрх, хүйсийн сонголтод даруулга хэрэгтэй”,“Эр хүйстэй “эмэгтэйчүүд”,“Яс маханд нь тултал ойлгуулахсан” гэх мэтээр доромжилсон, өдөөн турхирсан үг хэллэгийг сэтгүүлч дээрх бүтээлдээ ашиглажээ. 7. Гадаад хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг үзэн ядсан жишээнүүд Гадаад хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд, ялангуяа Хятад хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхалд өртөж, үзэн ядах үг хэллэгийн бай болох нь мөн элбэг байна. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Жишээ 1: “Зууны мэдээ” сонины сэтгүүлч П.Хулангийн бичсэн“ Вашингтонд Монголоо муулах даалгаврыг хэн өгөв” нийтлэлийг нэлээд олон сайт байршуулсан байв. Гэвч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг гадаад иргэнтэй гэр бүл болсноор нь ялгаварлан гадуурхаж, гүтгэж доромжилсон энэхүү нийтлэлийн дор үзэн ядахын үг хэллэг бүхий сэтгэгдэл асар ихээр урсаж эхэлсэн юм. Иймд, www.gogo.mn, www. ikon.mn зэрэг сайтууд үүнийг байршуулсан байсныгаа буулгасан байв. Энэхүү нийтлэлийг үзэн ядахын үг хэллэг, хуурамч мэдээний сонгодог жишээ гэж хэлж болохоор их хэмжээний гүтгэлэг, доромжлол агуулсан байна. Зөвхөн гадаад хүнтэй гэр бүл болсноор нь ялгаварлан гадуурхсан, үзэн ядах үг хэллэгээр дайрч, давшилсан хэсгийг харвал: Үүний зэрэгцээ“Washington post” сонинд хэн үүнийг бичив гэдэг нь анхаарал татахын зэрэгцээ нэг хүнийг хардах томоохон шалтгаан байна. Тухайлбал,“60 тэрбумын” гэх бичлэгийг задалж дуулианы эзэн болсон Г.Доржзодовыг тухайн үед хуулийнхнаас нууж гэртээ, тансаг“зоориндоо” хадгалж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фольтыг гэж сэтгүүлч би бээр хардаж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан“Чуулганы танхимд гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг төрийн өндөр албан тушаалд томилохыг хориглоё. Учир нь тэд гадаадын тагнуул байх магадлалтай” хэмээн хэлж байсан. -Тухайн үед хуулийнхан Ц.Оюунгэрэлийнд орох гэсэн боловч түүний Америк нөхөр Монголын нутаг дэвсгэрт амьдарч буй хэрнээ та нар АНУ-ын нутаг дэвсгэр дайрч орж ирлээ хэмээн хээв нэг хэлж байсныг хүн бүхэн санаж буй биз. Тиймээс л Монголын“хүргэн” Жеффри гэх хижээл эр Төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх энэ эгзэгтэй үед Монголыг дотроос нь хагалах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн нь хэний заавар байв гэдэг нь анхаарал татна. Уг нь Монголынхоо 42 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 43 зовлонг Монголчууд шийдэх ёстой болохоос бус хаа байсан АНУ-ын иргэн бидний асуудлыг шийднэ гэж байхгүй. Хэрвээ АНУ-ын тусламжтайгаар шийдвэл бид Сирийн араас орлоо гэсэн үг. -Яагаад ийнхүү Монголчуудыг дотроос нь хагалан бутаргах ажлыг хийгээд байна вэ. Ц.Оюунгэрэл АН-ын гишүүн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын хамгийн ойрын улс төрийн хамтрагч. Харин түүний нөхөр Жеффри Фольт“цэвэр хүн” мөн эсэхийг ТЕГ-ын архиваас татаад үзсэн хүн бий гэж үү. Дээрх нийтлэлийг байршуулсан www.zaluu.com /http://www.zaluu.com/read/25e2d1304/ сайтад л гэхэд 277 сэтгэгдэл бичсэн байсан бөгөөд ихэнхдээ үзэн ядахын үг хэллэг агуулж байна. Тухайлбал, “ Баттулгын даалгавраар Оюунгэрэл гэгч“урвагч” Доржзодов гэгчийг ашиглан, гадаад нөхрөөрөө зуучлуулан АНУ-д сонинд төлбөртэй мэдээлэл тавьжээ гэж ойлгов…”,“Гадаад нөхөртэй хүн бол биеэ үнэлэгч л юм байна…”,“Монгол хүн ингэтлээ гадны доншуучдын худал үгэнд ховсдуулчихдаг юм бол. Сайн ч муу ч Монгол орноо бид өөрсдөө л авч явна. Оросын дарлалд 70 жил зовж зүдэрсэн ардчиллын буянаар л эрх чөлөөтэй үгээ хэлж тусгаар улсаа мандуулах юм ярьдаггүй билүү?! Харийн хүний хорон үгээр яваад байх шаардлага байхгүй ээ. Цэдэндамбын Оюунгэрэл минь тэр Америкдаа очоод сайхан амьдар аа. Эх орноо бүү муул!!! Худал хуурмаг мэдээллээр ард түмнийхээ толгой эргүүлэх,талцуулахаа больж үз”,“Гадаад авгайтай авилгач ерөнхийлөгч гадаад нөхөртэй шөрөвгөр хүүхэн хоёрт Монголын ард түмэн далаараа цэвэр тавиулж байна даа. Үнэн нь мэдэгдэхгүй 60 тэрбум гэж шуугиж байхаар Ерөнхийлөгчийнхөө үрчихсэн 280 сая долларыг нэхэцгээгээч!” зэрэг дайрч давшилсан, доромжилсон сэтгэгдэл маш олон байна. Жишээ 2: “Даяар Монгол” хөдөлгөөний Д.Баянжаргалын бичсэн“Хужаа нарын инээмсэглэл, охидын гашуун нулимс” /http://www.breakingnews.mn/c/r/92168/ өгүүллийг www.breakingnews.mn сайтад 2018 оны ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ дөрөвдүгээр сарын 16-нд шууд авч нийтэлсэн байна. Үүнд: - Монгол охид маань харийн хүний өвөрт орж, хүчиндүүлж, хүний наймааны хохирогч болж, биеэ үнэлж, алуулж, гэмтнүүдэд хууртагдсаар байна. - Хужаа нар туурга тусгаар оронд маань хэдэн мянгаараа амьдарч байна. Ерөнхийдөө“хүн харх “ гэж нэрлэгдсэн энэ л үндэстнээс элдэв хэрэг зөрчил их гардаг. - Урд зүгийн иргэд соёлын хувьсгалын үеэр ээжийгээ, дөнгөж төрсөн нялх үрээ иддэг л байсан. Дутуу төрсөн эхийн эхэс, амьгүй ураг зэргийг чухамдаа хужаа нар л авч идэх дуртай. - Манай оронд хар ажлын хужаа нар дэндүү их байна. Тэд зүгээр л хотын захын гэр хорооллоор амьдарч байна. Зүгээр ч үгүй охидыг хэд хэдээр нь авч шөнөжин ноолж хононо. - Өмнө нь Монголд ирсэн хужаа нар нь Монголд хууль хэрэгждэггүй цагдаа нар нь хэдхэн төгрөгөөр хахуульдагдаж сөхөрдөг охид нь энгэр султай хямд атлаа ямар сайхан болохыг, тэдэнтэй ямар амттай сексдэж байснаа ярихад нөгөөдүүл нь бушуу очиж охидыг нь шөнөжин ноолохыг хүснэ. - Урьд нь хүнтэй үерхэж үзээгүй гэнэн охид байтугай юм үзсэн 40, 50-тай ядуу Монгол эхнэрүүд хүртэл тэдэнд ухаангүй сайн болоод хамтран амьдарч байгаа тохиолдлууд байна. Эмэгтэй та хятад залуутай хамтран амьдрах гэж байгаа бол, гэрлэх гэж байгаа бол, түүнтэй үерхэж байгаа бол … - Тэд нэгэнт таньтай гэрлэсэн бол таныг ёстой хүндлэх, хайрлах гэж байхгүй. Ялангуяа өнөөдрийн Монголд орж ирсэн цагаач хужаа нар таньтай гэрлэсэн бол таныг зодно, хүчиндэнэ, таны биеийг үнэлүүлнэ, худалдана. - Хужаа хүн Монгол охинтой гэрлэсэн гэдэг нэрийн доор тэднээр секс дур хүслээ хангаад уйдсан үедээ тэднийг найз нөхөддөө хүчиндүүлдэг, эсвэл хэн нэг хужаад нутагтаа аваачаад өндөр үнээр зарна. Энэ бол хужаа нарын бичигдээгүй хууль. Мөнгөтэй хужаа Монгол руу ирж аль царайлаг охидтой амраглаад, уйдна, нутагтаа аваачаад зарна. - Хужаа хүн бүсгүй таньтай секс хийсэн үеэс бүсгүй та их л хурдан хөгширнө дөө. Хужаа хүнтэй суусан эм хүн шалчийтлаа дордсон байхад Монгол эртэй суусан эмэгтэй өнгөлөг 44 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 45 толиотой байдаг шүү. Хужаа нар бүсгүй хүний шим шүүсийг сорж өөрөө залууждаг бол түүний гэргий болсон эмэгтэйчүүд нь наснаасаа эрт өтөлж түрүүлж үхдэг. Нэг хужаа хүн гурван эмэгтэйг элээдэг гэсэн үг байдаг. Монгол эр хүн эхнэрээсээ түрүүлж өөд болдог бол хужаа эр хүн эхнэрээ ихэнхидээ түрүүлж алддаг. Энэ мэт үзэн ядахын үг хэллэг хэт агуулсан өгүүллийн дор “...Үмхий хужаагийн дор хэвтэж удам угсаагаа бузарлаж байна гэж бодох ухаан тэдэнд алгаа…”,“Монгол хүүхнүүд угаасаа л хямдхан ш дээ. Хужаа төлөг солонгосын дэвсгэр болоод л монгол эрчүүдээ хараагаад явж байгаа”,“Хужаатай нөхцсөн хүүхнүүдийг хужаатай нь хамт Монголоос хөөх хэрэгтэй…”,“...МОНГОЛ хүнийг хайрлаагүй хүн МОНГОЛ орныг хайрлахгүй. Урвагчдыг яадаг билээ устгаж үгүй хийдэг” гэх мэт сэтгэгдэл бичжээ. 3.4 Цахим дахь өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд Энэ хэсэгт цахим дахь өөрийн зохицуулалт, ёс зүйн зарчим тэдгээрийн олон улсын чиг хандлага, олон улсын томоохон редакцууд үзэн ядах үг хэллэгээс зайлсхийж буй практик зөвлөмжүүд болон Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл(ХМЗ)-д ирүүлсэн иргэдийн гомдлоос үзэн ядах үг хэллэг агуулсан жишээнүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай орууллаа. Үзэн ядах үг хэллэг ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нийгэмд манлайллын үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх, энэ хүрээнд аливаа ялгаварлан гадуурхал, гүтгэлэг доромжлол, нэг үгээр бол үзэн ядах үг хэллэгээс ангид байж, зайлсхийхийг эрмэлздэг. Тийм ч учраас олон улсын болон улс орнуудын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмуудад ялгаварлан гадуурхлыг хориглох, үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх тухай тусгасан байдаг. Тухайлбал, Олон улсын сэтгүүлчдийн эвлэл(IFJ)-ийн зүгээс 1986 онд дараах мөрдлөгийг тусгахын тулд Ёс зүйн зарчмаа эргэн харжээ: ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ “Хэвлэл мэдээллээр ялгаварлан гадуурхлыг өдөөх нь хор хөнөөлтэйг сэтгүүлч анхаарах ёстой бөгөөд арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа болон нийгмийн гарал үүсэл хийгээд бусад төрлийн ялгаварлан гадуурхлаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийнэ”. Улс орнуудын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмуудыг салбарын мэргэжилтнүүд, манлайлагчид хамтран боловсруулдаг бөгөөд сэтгүүлчид хүлээн зөвшөөрч байж хүчин төгөлдөр болдог. Иймд, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмуудад үзэн ядах үг хэллэгийг хязгаарлах, ялгаварлан гадуурхал, гүтгэлэг, доромжлолыг хориглох хатуу мөрдлөгүүдийг тусгасан байдаг билээ. Гэвч интернэтийн хөгжлийг даган маш олон сайт, блог бий болсон, тэдгээрийг мэргэжлийн мэдлэг, чадваргүй сэтгүүлчид, мэргэжлийн бус хүмүүс хөтөлж явах болсон зэрэгтэй холбоотойгоор цахим орчинд үзэн ядах үг хэллэг, хуурамч мэдээлэл гаарах хандлага Монголд төдийгүй бусад улсад ажиглагдсаар байна. Дэлхийн улс орнууд иргэнээ худал хуурмаг, хор хохиролтой мэдээллээс хамгаалахын тулд цахим орчинд хуулийн зохицуулалт хийхийг оролдож байна. Учир нь, үзэн ядах үг хэллэг бүхий контент, сэтгэгдлүүд их байх нь гүтгэлэг, доромжлол, ялгаварлан гадуурхал нь“байх л зүйл” гэж хүлээн зөвшөөрөх хандлагыг нийгэмд бий болгож, улмаар үзэн ядахаас үүдэлтэй гэмт хэргийн сэдэл төрүүлж байдаг. Иймээс ХБНГУ 2018 оны нэгдүгээр сараас Нийгмийн мэдээллийн сүлжээнд сахиулах хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч дижитал ертөнцийг хууль, эрх зүйгээр зохицуулах нь ээдрээтэй бэрхшээлтэй байгаа учир хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад шинэ боломж нээж байна хэмээн судлаачид үзэж байна. Өөрийн зохицуулалт нь хуулийн зохицуулалтаас уян хатан, шуурхай, дарамтгүй, цензургүй, зардалгүй зэргээрээ давуу байдлыг иргэнд авчирдаг сайн талтай. Түүнчлэн өөрийн зохицуулалт нь хэвлэл 46 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 47 мэдээллийн бүтээлийн агуулга болоод иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндлөнгөөс (жишээлбэл улс төрчдөөс) зохицуулахаас зайлсхийх хамгийн үр дүнтэй арга хэмээн олон улсад хүлээн зөвшөөрч байна. Учир нь хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээн дэх үзэн ядах үг хэллэгийг төрөөс, хуулиар зохицуулах нь нэг талаас түүнд өртөж байгаа хүн, хүмүүсийн эрхийг хамгаалах мэт боловч нөгөө талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж байгаа хэрэг болох юм. Иймд, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт болон олон нийтийн“media literacy” буюу хэвлэл мэдээллийн боловсролыг сайжруулах нь хамгийн дөхөм“гарц” байж болохыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм. Олон улсын хэмжээнд үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх, энэ тал дээр хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний платформуудын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлууд өргөн хэмжээгээр өрнөж эхэлсэн. Тухайлбал, Европын сэтгүүлчдийн эвлэлээс санаачилсан “Media Against Hate” буюу“Үзэн ядалтын эсрэг хэвлэл мэдээлэл” кампанит ажлын хүрээнд олон судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмжүүд гаргаж байгаа юм. Энэ бүхэн үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, редакцийн бодлого болон ёс зүйн зарчмуудад үүнийг хязгаарлах заалтуудыг сайтар тусгах, хэрэгжүүлэх, үзэн ядах үг хэллэгтэй холбоотой хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг сайжруулахад нөлөөлж байна. Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн бэлтгэдэг контентуудаас үзэн ядах үг хэллэгийг устгах боломжтой боловч тэдгээр контентийг унших, нийгмийн мэдээллийн сүлжээгээр шэйрлэх явцад бий болдог уншигч, үзэгчдийн зүгээс бичиж байгаа сэтгэгдлүүд үзэн ядах үг хэллэг агуулж байвал яах вэ гэдэг асуулт урган гарна. Биднийг цахим орчинд мониторинг хийх явцад сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн ямар нэгэн алдаагүй хэрнээ хөндсөн тодорхой сэдвээсээ хамаарч маш олон сөрөг сэтгэгдэл дагуулсан жишээ олон гарсан юм. Тухайлбал, Баян-Өлгий аймагт болсон үер, 13 настай охиныг зэрлэгээр хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн хэргийн шүүхийн шийдвэрийн тухай ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ мэдээллийн араас ялгаварлан гадуурхсан, доромжилсон, хүчирхийлэлд уриалан дуудсан агуулга бүхий үзэн ядах үг хэллэг хөвөрч байв. Ийм тохиолдолд редакц уншигчдын сэтгэгдлийн өмнөөс хариуцлага хүлээхгүй хэмээн хойш суух бус, идэвхтэй оролцож, зохицуулах хэрэгтэйг олон улсын туршлага харуулж байна. “Үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх замаар интернэтэд хүндлэл бий болгох нь” уриатай“BRICkS Against Hate Speech” төслийн хүрээнд хийсэн судалгаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгчид, сэтгүүлчид, судлаачид зэрэг 60 гаруй хүнтэй чанарын ярилцлага хийсэн байдаг. 2015 онд хийсэн эдгээр ярилцлагад орсон хүмүүсийн ихэнх нь цахим орчинд байгаа нийтлэлийн сэтгэгдлүүдийг зохицуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Судалгаанд хамрагдсан Белги, Чех, Герман, Итали улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэн ядах үг хэллэгийг хязгаарлах тал дээр: - Редакцийн бодлоготой байх; - Уншигчдын сэтгэгдлийг харж байж авах(маш их цаг зарцуулах ажил); - Уншигчдын сэтгэгдэлд хариу өгөх байдлаар хэлэлцүүлгийг чиглүүлэх; - Үзэн ядах үг хэллэг бүхий сэтгэгдлийг устгах, хориотой үгсийн жагсаалттай байх(энэ нь автомат ажиллагаатай учир цаг хугацаа хэмнэдэг); - Нийтлэл гарсны дараа тодорхой хугацаанд сэтгэгдэл бичих, хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгох (24-48 цаг); - Зарим хэрэгтэй сэтгэгдлийг олон нийтэд хүргэх замаар уншигчдаа урамшуулах зэрэг арга хэрэгсэл ашигладаг байна. Мөн зарим редакци эмзэг байж болох сэдвийн дагуу гарсан нийтлэл, нэвтрүүлгийн хүрээнд сэтгэгдэл авахгүй байх, олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхад анхаарч эхэлжээ. АНУ-ын туршлагаас үзэхэд, хэвлэл мэдээлэлд үзэн ядах үг хэллэгийг зохицуулах эрх зүйн орчин байхгүй боловч зах зээл нь үүнийг тодорхой хэмжээгээр зохицуулж байгаа нь харагдаж байна. Тус улсад хэвлэл мэдээллийн шүүмж хөгжсөн бөгөөд үзэн ядах үг хэллэгийг хязгаарлах, ёс зүйтэй сэтгүүл 48 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 49 зүйг хөгжүүлэх тал дээр маш олон нийтлэл, блог, судалгааны ажлууд гарсаар байна. Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд уншигч, үзэгчидтэйгээ холбоо харилцаа сайтай байх нь үзэн ядах үг хэллэгтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж болохоор харагдаж байна. Жишээ нь,“Huffington Post”,“Vice”,“Vox”,“Buzzfeed”,“Oxy”,“Quartz” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүйд инноваци нэвтрүүлэх, ялангуяа залуу үеийнхэнд чиглэсэн контент боловсруулах чиглэлд нэлээд анхаарч байгаа. Эдгээр редакцийн сэтгүүлчид уншигчидтайгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан шууд харилцаж, зарим гомдолд шууд хариу өгч, алдаа гаргасан бол маш хурдтайгаар залруулга хийх зэргээр өөрийн зохицуулалт нь сайжирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, интернэтийн хөгжил, нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглээг дагаж үзэн ядахын үг хэллэг, хуурамч мэдээ ихсэх сөрөг үр дагавар ажиглагдаж байгаа ч ухаалгаар ашиглах юм бол энэ бүхнийг бууруулах, илүү ёс зүйтэй, иргэдийн оролцоотой, өөрийн зохицуулалт сайтай сэтгүүл зүйг бий болгох эерэг үр дүнд ч хүрч болох юм. Цахим орчинд өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлж буй зарим орны жишээ: Финланд: Редакци цахим хуудастаа мониторинг хийж, хувийн нууц, хүний эрхэм чанарыг хөндөж зөрчсөн агуулгаас сэргийлэхийг эрмэлзэнэ. Ялгаварлан гадуурхал, хүчирхийллийг өөгшүүлсэн, хувь хүн, бүлэг этгээдийг үзэн ядсан агуулгыг устгах. Бельги: Зүй бус агуулгыг аль болох түргэн, цаг алдалгүй устгахдаа дараах аргуудыг ашиглана. Үүнд, хэрэглэгчдийг урьдчилан бүртгэх, ашиглалтын нөхцөл шаардлагыг сайтдаа ойлгомжтой байршуулах, хэлэлцүүлгийн үеэр зүй зохисгүй хариу үйлдэлд тайлбар өгөх. Нидерланд: Сэтгүүлчид твиттерт жиргэхийг хувь хүн бус сэтгүүлчийн үйл ажиллагаа гэж үздэг. Зүй бус жиргээг уншигдахгүй болгохыг шаарддаг. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Монгол: GoGo.mn сайтын удирдамж: тус мэдээний агентлагийн ажилтнууд нь нийгмийн сүлжээнд өөрийн хаягтай байхыг зөвшөөрнө. Гэхдээ дараах зүйлүүдийг анхаарна. Өөрийн ханыг ашиглахдаа: • Хараал доромжлолын өнгө аяс бүхий болон бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд турхирсан, сурталчилсан бичвэр/бичлэг тавихгүй. • Улс төрийн аль нэгэн нам эвсэл, хэн нэгэн улс төрчийг илтэд дэмжин сайшаахгүй/илтэд муулахгүй. • Аливаа мэдээллийг өөрийн мэдээллийн хэрэгслээр цацахаас урьтаж хувийн сувгаараа дамжуулахгүй. • Редакцийн дотоод үйл ажиллагаа, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг бусадтай хуваалцахгүй. Бусдын ханыг ашиглахдаа: • Нийгмийн сүлжээнээс гэрэл зураг, дуу, дүрс ашиглахдаа эх сурвалжаа нягталж холбогдох зөвшөөрөл авахыг эрмэлзэнэ. • Тухайн мэдээллийг нийтлэхээсээ өмнө сайтар нягтална. • Нийтлэхээсээ өмнө хаанаас авсан эх сурвалжаа дурдана. • Нийгмийн сүлжээнээс мэдээлэл ашиглахдаа зөвхөн“public” тохиргоотой постыг ашиглана. • Бусад тохиолдолд эзнээс нь зөвшөөрлийг мэйлээр авч баталгаажуулна. • Нийгмийн сүлжээ нь мэдээллийн нэг сурвалж болох ч түүнийг нягталсны дараа эх сурвалж болгон ашиглана гэжээ. 50 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 51 3.5 Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын жишээ, шийдвэрлэсэн байдал Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл(ХМЗ) 2015 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулагдаж мөн оныхоо дөрөвдүгээр сараас иргэн, байгууллагаас гомдол хүлээн авч эхэлсэн. Ингээд 2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 52 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 144 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан гомдлыг хүлээн авч ёс зүйн хороодоор шийдвэрлүүлсэн байна. Нийт гомдлын 67 хувь нь зөвхөн цахим сайтуудад хаяглагдсан байв. Энэхүү судалгааны хүрээнд ХМЗ-д цахим сайтуудад хаяглан ирүүлсэн гомдол, түүнийг Ёс зүйн хороо хэрхэн шийдвэрлэсэн талаар тоймлон орууллаа. Ингэхдээ үзэн ядах үг хэллэг ашигласнаас ёс зүйн зөрчил гаргасан кейсүүдийг жишээгээр сонгов. Жишээ 1. Ажил, албан тушаалаар нь үзэн ядсан 2017 оны есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд буюу дөрвөн өдрийн турш НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы талаар доорх нэр бүхий сайтуудаар өөр өөр агуулга бүхий мэдээлэл түгээжээ. 2017 оны есдүгээр сарын 12-нд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, түүний төлөөлөгч А.Отгонжаргал нар asuudal.mn сайтад нийтлэгдсэн “Зайсан толгойг ухсан С.Амарсайхан төрийн толгойг ухах уу” , chuhal.mn сайтын “С.Амарсайхан НИТХ-ын даргын суудалд тэнцэх үү?” , erennews.mn сайтад нийтлэгдсэн “С.Амарсайхан хэзээ ч НИТХ-ын дарга болж болохгүй олон шалтгаан байна”,“НИТХын даргын суудалд санаархсан төлөөлөгчид хоорондоо хэмлэлдээд эхэллээ” , tug.mn сайтын “Гэр бүлийн“МАФИ” Монголын хувь заяаг шийдэж, тодорхойлж байна”, uptown.mn сайтын “Хотоо “60 тэрбумын эзэн”-ээс салгаад“Газрын дээрэмчин”-д өгөх үү, Нийслэлчүүд ээ!” нийтлэлүүдтэй холбогдуулан ХМЗ-д гомдол ирүүлжээ. Тэд гомдолдоо уг нийтлэлд “НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы нэр төр, ажил хэргийн нэр ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ хүндэд хууль бусаар, бүдүүлгээр халдсан нийтлэлүүдийг сайтууд зохион байгуулалттайгаар, ижил агуулгатай, ижил гарчиг, ижил зураг ашиглан цуврал байдлаар тавьж байгаа энэхүү үйлдэл нь мэдээллийн тэнцвэртэй, үнэн бодит байдлыг нягтлан шалгасны үндсэн дээр олон нийтэд хүргэх үүрэг бүхий сэтгүүл зүйн ёс зүйг уландаа гишгэсэн, мэдээллийг ямар ч эх сурвалжгүй, НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайханаас асууж нягтлаагүй, тэнцвэргүй, хэт нэг талыг барин, түүний нэр төрд халдахыг зорьсон” гэсэн байна.“Улмаар, С.Амарсайханыг төрийн албанд ажил огт хийдэггүй, зөвхөн хувийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьдаг мэтээр гүтгэн нэр төрийг гутаан доромжлоод зогсохгүй олон нийтийг төөрөгдүүлж байна” хэмээн үзээд сайтуудад хариуцлага тооцохыг ХМЗ-өөс хүсчээ. Тэдний гомдолд дурдсан дээрх сайтуудаас зарим мэдээллийг судалгааны хүрээнд шүүж харлаа. Ингэхэд: Зайсан толгойг ухсан С.Амарсайхан, С.Амарсайхан төрийн толгойг ухах уу,“С.Амарсайхан хэзээ ч НИТХ-ын дарга болж болохгүй, НИТХ-ын даргын суудалд санаархсан..., төлөөлөгчид хэмлэлдээд эхэллээ, гэр бүлийн мафи, Мафи Монголын хувь заяаг шийдэж, тодорхойлж байна, 60 тэрбумын эзэн, газрын дээрэмчин... гэх мэтээр үзэн ядахын үг хэллэгийг сайтууд гарчгаараа илэрхийлсэн байна. Мөн эх бичвэрүүдэд үзэн ядах үг хэллэгийг хэрхэн тусгасан талаар зарим жишээгээр авч үзье. www.erennews.mn сайтад нийтлэгдсэн “С.Амарсайхан хэзээ ч НИТХ-ын дарга болж болохгүй олон шалтгаан байна” өгүүлэлд: - Тэрээр улс төрд хөл тавьсан цагаасаа бизнесээ өргөжүүлж хөрөнгө мөнгөө зузаатгасан олигархи - Хотын удирдлагыг гартаа авахаар улайрч - Хор найруулж - Төрийн албан хаагчийн ямар ч туршлагагүй - Намтар нь богино шигээ нэр нь цэвэр байж чадаагүй 52 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 53 - С.Амарсайхан яагаад ч НИТХ-ын албан тушаалд тэнцэхгүй гэх мэтээр ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үзэн ядах үг хэллэгийг ашигласан байна. Гурав хоногийн дараа тус сайт С.Амарсайхантай холбоотой “НИТХ-ын даргын суудалд санаархсан төлөөлөгчид хоорондоо хэмлэлдээд эхэллээ” гарчигтай өгүүлэл дахин нийтэлжээ. Уг өгүүлэлд: .... хагаралдах, Засгийн газар нурж унах, гишүүний гар хөл, хор найруулах, дүр эсгэх, чулуу шидэх, Зайсанг тэр чигээр эзэгнэн суусан, Босс, хотыг тэр чигээр нь зайдлахыг мөрөөдөж, зүүд зэрэглээ, уран донгодож, шавар хааж, дүр царайлах, улиг болох, худал төлөөлөгч, суудалд санаархах, нухчин дарах, том шившиг зэрэг хэллэг ашигласан байна. Тэгвэл Tug.mn сайтын “Гэр бүлийн“МАФИ” Монголын хувь заяаг шийдэж, тодорхойлж байна” гарчигтай мэдээлэлд: Гэр бүлийн мафи, яахаас ч буцахгүй царай гарган цохиж явна, ховлон ярьж, дүр эсгэгч, бусармаг үйлдлүүд нь, Монгол Улсыг мөхөл рүү чирсээр Updown.mn сайтад нийтлэгдсэн “Хотоо“60 тэрбумын эзэн”-ээс салгаад“Газрын дээрэмчин” -д өгөх үү, Нийслэлчүүд ээ!” өгүүлэлд: - Газрын дээрэмчин, хор найруулах, Зайсан толгойн талыг идэж Аsuudal.mn сайтын “Зайсан толгойг ухсан С.Амарсайхан төрийн толгойг ухах уу” өгүүлэлд: - Энэрэх сэтгэлгүй, авирлах, тойгдох, цэвдэг сэтгэлтэй, хувийнхаа эрх ашгийн төлөө хэнтэй ч нөхөрлөж, юу ч хийхээс буцахгүй, дахин шунаж, Фракцийн нэг нь Увс, өшөө авах, улайрч эхэлсэн, хаялага өгөх гэх мэтээр албан тушаалтныг ажил үйлс, ажлын чадвар, ёс суртахуун, гарал үүсэлтэй нь холбоотойгоор үзэн ядахын үг хэллэг хэрэглэсэн байна. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ НИТХ- ын тэргүүлэгч С.Амарсайхантай холбоотой эдгээр мэдээллийг ХМЗ хэлэлцээд дээрх сайтуудыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн дүгнэсэн байна. Жишээ 2. Хувь хүний нэр төр, нууцлалтай холбоотой мэдээллийг нийтэд дэлгэсэн Иргэн Б.Ариунтуулаас 2017 оны тавдугаар сарын 25-нд ХМЗ-д нэгэн гомдол ирүүлсэн байдаг. Тэр бээр 20 сайтад /Paparatsi.mn, breakingnews.mn, zindaa.mn, ugluu.mn, khoshinshog.mn, nutag.mn, zaluu.mn, fact.mn, new.mn, chuham.mn, criminal.mn, shudarga.mn, erdenetmedee.mn, darkhannews.mn, dundgovi.mn, arkhangai.mn, today.mn, undesten.mn, duulian.mn, mongolcomment.mn/ гарсан нэг ижил агуулгатай мэдээлэлд өөрийг нь гүтгэн доромжилсон, бусармаг үйлдлээрээ зориудаар нийтийн элэг доог болгосон байна гэж үзсэн юм. Сайтуудын мэдээллээс харахад иргэнийг хүйс, ажил байдал, мэргэжил, гэр бүлийн байдлаар нь: - Хос яллагч - Тэрбумтан өмгөөлөгч - Хувийн амьдрал нь самуунтай - Өмгөөлөгч гэгдэх - Ам ажил нь алд дэлэм зөрдөг - Хуульч нэрээр хууль бус авирлагч зэргээр нэрлэж бичсэн байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ХМЗ-ийн ёс зүйн хорооны шийдвэрээр дээрх нэр бүхий сайтууд хүний эрхийг хүндэтгээгүй, агуулгыг буруугаар ойлгуулахаар мушгин гуйвуулсан, хүний нэр, зураг болон бусад мэдээллийг олон нийтэд ил болгосноор ёс зүйн зөрчил гаргасныг олон нийтэд мэдээлсэн байна. Ингэснээр Today.mn мэдээллийн сайт хүлцэл өчсөн залруулга нийтэлсэн бол Ugluu.mn, Zindaa.mn, Shudarga.mn, Criminal.mn, Zaluu.mn, Duulian.mn сайтууд мэдээллээ устгасан ажээ. Харин Nutag.mn, Fact.mn, Mongolcommet.mn, New.mn, Dundgovi.mn, Erdenetmedee.mn, Chuham.mn, Darkhannews.mn, 54 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 55 Arkhangai.mn мэдээллийн сайтууд иргэн Б.Ариунтуулын нэр төрд сэв суулгаж, хэвлэн нийтэлсэндээ хүлцэл өчсөн байна. Жишээ 3. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь үзэн ядсан “ЛГТБТ Төв” НҮТББ-аас нэгэн сайтад 2015 оны наймдугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн “Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ” гарчигтай мэдээ нь“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”ын 1.1, 3.2 гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн ХМЗ-д гомдол гаргасан юм. Тус байгууллагын зүгээс мэдээнд ЛГТБ хүмүүсийг гутаан доромжилсон үг хэллэг болох“гомо”,“лесби” хэмээх үгээр нэрлэсэн гээд үүнээс үүдэн дараах зөрчил үүссэн гэж үзсэн байна. Тухайлбал:“Гомо”,“лесби” хэмээх сөрөг утга агуулга агуулсан үгсээр илэрхийлсэн нь ЛГБТ хүмүүсийн талаар нийгэмд буй сөрөг, хэвшмэл ойлголтуудыг шууд утгаар улам батжуулж, дэврээж, өөгшүүлж байгаа явдал мөн. Мэдээний доорх сэтгэгдлүүд нь ЛГБТ хүмүүсийг үзэн ядсан, ЛГБТ хүмүүсийн эсрэг хүчирхийлэлд илтээр турхирсан, ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан агуулга, үг хэллэгтэй байсан ба энэхүү нийтлэл гараагүй бол ийм төрлийн үг хэллэгээр хүчирхийлсэн нөхцөл үүсэхгүй байсан тулд эдгээр сэтгэгдлүүдийг тус вэбсайт модерацлах үүргийг хүлээх ёстой байсан ч тус сайт нь хүчирхийллийг өдөөсөн, хүчирхийлэлд турхирсан, үзэн ядахыг шууд бусаар дэвэргэхэд хүргэсэн хэмээн үзэж байна гэжээ. Гомдлыг ХМЗ-ийн ёс зүйн хороо хэлэлцээд тус сайт нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж, шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байна. Жишээ 4. Албан байгууллагаар нь үзэн ядсан 2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд ХМЗ-д“Улаанбаатар Буян” ХХК-аас Mongolcomments. mn сайтад 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гарсан “Улаанбаатар буян ХХК бурхан болоочидтой зүй бусаар харьцаж байна” гэсэн нийтлэлийн талаар гомдол ирүүлжээ. ХМЗ-ийн ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд тус сайт хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын“Мэдээллийг ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Улмаар mongolcomments.mn сайтын нэрийг дурдаж зөрчлийг олон нийтэд мэдээлсэн байна. Уг мэдээлэлд үзэн ядахын үг хэллэгийг шууд хэрэглэсэн тохиолдол цөөн. Тухайлбал, “ясаа тавих алга дарамхан газрын мөнгө”,“дунджаас дээш орлоготой хүмүүс буяны газраар үйлчлүүлэх боломжтой”,“үхсэн хүн үг хэлэх биш”,“зүрх шимшрэм асуудлыг зөвшөөрөхгүй”,“юутай гутамшиг, юутай харуусал вэ”,“ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг” гэх мэтээр ажил үйлсийг нь дүгнэж үзэл бодлоо оруулснаар сайтын сэтгэгдлийн хэсэгт үзэн ядахын үг хэллэгийг өдөөх, турхирах нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэж болохоор байна. Уншигчид“ Дарга нь гээд авгай ёстой солиотой амьтан”,“Буян компанийн лалрууд”,“Зайлцгаа Буянгийнхан” гэх мэтээр байгууллагын албан хаагчдыг үзэн ядаж, гутаан доромжилсон сэтгэгдлүүд бичжээ. 3.6 Дижитал хөгжил ба үзэн ядах үг хэллэгийн тархалт Үзэн ядах үг хэллэг цахим орон зайд хэрхэн тархаж байгаа, энэ нь технологийн хөгжлийг дагаад улам бүр хүрээгээ тэлж байгаа үзэгдэл энэхүү судалгааны явцад ажиглагдлаа. Тухайлбал: 1. Үзэн ядалт агуулсан, ийм байдлыг төрүүлэх, дэвэргэх агуулга бүхий контентыг цахим орчинд оруулаад тодорхой хугацааны дараа устгаж байна. Сонгуулийн үеэр улс төрийн тоймч Ш.Гантулгын “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийн үеэр хэлсэн үгийг сайтууд нэгээс, хоёр хоног байршуулаад устгаж байсан. Мөн судалгааны хүрээнд өмнө жишээ татсан иргэн Б.Ариунтуулаас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдолтой холбоотой мэдээг энд дурдаж болно. 2. Үзэн ядах үг хэллэгийг мэдээний гарчиг болгохдоо баннер зураг байдлаар сөрөг агуулгыг илэрхийлж, өдөөн турхирсан тохиолдол байна. 56 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 57 Жишээ нь, Shuurhai.mn сайт 2018 оны нэгдүгээр сарын 18-нд“Тэргүүлэгч ЛУЙВАРЧИН ХААН БАНКнаас татгалзъя” гарчиг бүхий /https://www.shuurhai.mn/n/850/ мэдээ нийтлэхдээ дээрх гарчгийг ХААН банкны төв барилгын зургийн нүүрэн дээр байрлуулж, сайтынхаа толгой хэсгийг дүүргэж том баннер байдлаар байршуулжээ. Уг мэдээний лид хэсэгт“Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрийгөө тодотгодог Хаан банк үнэн хэрэгтээ тэргүүлэгч ЛУЙВАРЧИН банкаар тодроод байна уу” гэх мэтээр байгууллагаар нь нэр хоч өгснөөс уншигчид банкны ажиллагсдыг нийтэд нь“луйварчид”,“мөнгө угаагчид” зэргээр нэрлэж, улмаар“ХААН банкнаас татгалзъя”,“хэзээ ч битгий Мобайл банк ашигла” гэх мэтээр бусдыг уриалж турхирсан хандлага илэрхийлжээ. 3. Өдөр тутмын сонины онлайн хувилбар үзэн ядах үг хэллэг шууд ашиглах нь ховор байна. Зөрчилдөөн маргаантай сэдэв бүхий мэдээллийг веб сайтууд шууд нийтэлснээс нэгээс долоо хоногийн дараа өдөр тутмын сонинууд тухайн сэдвээр бүтээл гаргах нь элбэг байдаг. Энэ тохиолдолд өмнөх өдөр нь сайтуудын мэдээллээс хүлээж авсан сөрөг хандлагаа уншигчид тухайн сонины онлайн хувилбарын сэтгэгдлийн хэсэгт үлдээх, улмаар үзэн ядах үг хэллэг улам ихээр тархах байдал ажиглагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГаас баривчлан хорьсон талаар 2018 оны дөрөвдүгээр сарын 10, 11-нд мэдээллийн сайтууд мэдээлсэн. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Харин дөрөвдүгээр сарын 17-нд“Өдрийн сонин”-ы цахим хувилбарт “С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд өөрийн үед төрөхгүй” гэсэн гарчигтай өгүүлэл гарсан. Энэхүү өгүүлэл үзэн ядахын үг хэллэг ашиглаагүй, хэн нэгнийг буруутгасан, ялгаварласан, дайрч доромжилсон зүйл агуулаагүй боловч уншигчдын сэтгэгдэлд “Хар мөртэй, хүзүүгүй, цаазал, хоёр бузар, новш, сэжгийн бузар, үйл лайгаа үр хүүхдүүд нь эдэлнэ, ялгадсууд, хоёр тэнэг юм, авлига авсан, улс орныг сүйрүүлсэн амьтад, хөлсний бөгс долоогч, бууны ноход, гутамшиг” гэх мэтээр үзэн ядах үг хэллэг бүхий сэтгэгдэл үлдээсэн байна. 4. Редакцийн бодлоготой, ёс зүйн зарчмаа баталсан сайтуудын хувьд нийтлэлийн агуулгад нь үзэн ядах үг хэллэг байхгүй боловч тодорхой сэдвээсээ хамаарч үзэн ядах үг хэллэг бүхий маш олон сэтгэгдлүүд дагуулах тохиолдлууд байна. Үүнээс үзэхэд, сайтууд өөрсдийн платформ дахь сэтгэгдлүүдийг зохицуулахгүй, анхаарал хандуулахгүй байгаа хандлага ажиглагдаж байгаа юм. Жишээ 1: 2018 оны зургаадугаар сарын 29-нд www. gogo.mn сайтад гарсан “13 настай охины амиа алдсан хэргийг мөрдөн шалгахаар прокурорт буцаалаа” гарчигтай нийтлэл сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн ямар нэгэн алдаагүй боловч насанд хүрээгүй хүнийг зэрлэгээр хүчирхийлж, хөнөөсөн хэргийн талаар хөндсөн учраас маш олон сөрөг сэтгэгдэл дагуулсан байна. Гагцхүү сэжигтний өмгөөлөгчийн өөрийгөө “увайгүй” гэж дуудуулсандаа дургүйцсэн яриа, хохирогчийн ар гэрийн сэжигтэн, түүний ар гэр болон өмгөөлөгчид гомдсон тухай яриаг эсрэгцүүлэн гаргаснаар олон нийтийн анхаарлыг татаж, сэжигтнүүд болон өмгөөлөгчийг нь үзэн ядах сэдэл төрүүлжээ. 58 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 59 Энэ нийтлэлд 242 сэтгэгдэл байгаагийн ихэнх нь үзэн ядах үг хэллэг агуулсан байна. “Олны өмнө нийтээрээ зодож алъя энэ хоёр яргачинг”,“Гэмт этгээдийг өмгөөлөөд байгаа тэр ёс зүйгүй увайгүй өмгөөлөгчийн хүүхэд нь тийм зэрлэг, балмадаар үхэж, амьдын хагацал гэж ямар байдгийг мэдрэх байх аа”,“Заавал охиныхоо өшөөг авах хэрэгтэй олон амиар”,“Ворошиловын мэргэн бууч шиг арга хэмжээ авах хэрэгтэй болж дээ”,“2 лалрыг зүгээр л алчихаач. Алахдаа амархан алж болохгүй хойноос нь амаар нь гартал арматур шааж алах хэрэгтэй. Өмгөөлөгчид нь литрийн архи хүчээр уулгаж байгаад 2 хараар хүчиндүүлэх хэрэгтэй. Ингэж байж үнэн ялна”, “Охиноо алуулсан аав уйлаад суудаг нь тэнэг!!! Буудчихаач асман банди нар Монголд хэрэггүй!!! Монголд шударга шүүх байхгүй” гэх мэт үзэн ядах агуулгатай, хүчирхийлэлд уриалан дуудсан сэтгэгдлүүд байна. Жишээ 2: 2018 оны долоодугаар сарын 18-нд www.ikon.mn сайтад гарсан “Фото: Баян-Өлгий аймаг дахь үерийн нөхцөл байдал” фото сурвалжилгад үер усны гамшиг, хохирлын нөхцөл байдал, ОБЕГаас өгсөн мэдээллийг дамжуулсан, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн ямар нэгэн алдаа, дутагдал гараагүй байв. Гэсэн ч энэхүү сурвалжилгын сэтгэгдлийн хэсэгт “Монголоор ярьдаг бол гээд цаанаасаа гэсгээж байгаа юм шүү дээ. Түрүү жил хоёр удаа үер бууж газар хөдөлсөн. Цааш юу болохыг хэн мэдлээ”,“Зүгээр л казакуудыг хөөгөөд гаргачихвал асуудалгүй”,“Муу хасагууд живж үхээсэй”,“Хөдөөний оркууд хүртэх ёстой юмаа л хүртэж байна” зэрэг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, үзэн ядах үг хэллэг агуулсан сэтгэгдлүүд байв. Жишээ 3: 2018 оны долоодугаар сарын 13-нд www.ikon.mn сайтад нийтэлсэн “Буддист нийгэмлэгийн тэргүүн “хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров” орчуулгын бүтээлийн доорх сэтгэгдлийн хэсэгт хаа хамаагүй бусад хүмүүсийг үзэл бодол, шашин, хүйс, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхсан, хүчирхийллийн хохирогчийг буруутгасан, үндэстнээр нь доромжилсон олон үг хэллэг оруулжээ. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 5. Нийгмийн мэдээлийн сүлжээнд анх хэрэглэж нийтэд түгээсэн үг хэллэгийг сэтгүүлчид бүтээлдээ ашигласнаас үзэн ядах үг хэллэгийг улам түгээн дэлгэрүүлэх байдал ажиглагдлаа. Тухайлбал“Орк” хэмээх үгийг анх Facebook дэх“Only in Mongolia” хуудасны админ, оюутан залуу хэрэглэж, түгээж буй пост бүртээ олон давтамжтайгаар бичсээр өнөөдөр олон нийтэд танил үг, хэлц болсон байна. Нийгмийн муу муухай байдлыг олон нийтэд анхааруулахын тулд хараал, бүдүүлэг үг хэллэг ашигладаг хэмээн тайлбарладаг уг залуу “Орк гэдэг нь өөрийн гэсэн ухамсаргүй, анхан шатны ч соёлгүй хүмүүсийг хэлж байгаа юм” гэж news.mn сайтад 2017 оны есдүгээр сарын 19нд өгсөн ярилцлагадаа тодорхойлсон байдаг. Facebook сүлжээний хуудасны админы хэрэглээнд оруулсан энэхүү үгийг цахим хэвлэл мэдээллээр түгээж буй мэдээ, мэдээлэлд цөөнгүй ашиглах болжээ. Тухайлбал,”OIM: Өөрийн гэсэн ухамсаргүй хүмүүсийг Орк гэдэг” /News,mn/,“МУИС-ийн нэрийг гутаасан“ОРК” сэтгэлгээтэй оюутнууд…” /Setguulch.mn/ гэх мэтээр мэдээг гарчиглахаас эхлээд“Сүүлийн үед хүмүүс“орк” гэж ярих болсон. Дийлэнх нь хөдөөнөөс дөнгөж орж ирсэн хүмүүсийг нэрлэдэг” гэсэн сэтгүүлчийн дүгнэлт /“Ikon.mn сайтад нийтлэгдсэн “Ц.Зориглон: Хотод минь амьдардаг бүх хүн инээмсэглэн, аз жаргалыг түгээдэг байгаасай” ярилцлагыг бэлтгэсэн сэтгүүлчийн асуултаас/ зэргээр илэрч байна. 60 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 61 Хэвлэл мэдээллээр ийнхүү үзэн ядах үг хэллэгийг хэрэглэснээр тухайн утга агуулга буцаад нийгмийн сүлжээнд улам хүчтэй түгэн дэлгэрч байна. Facebook сүлжээнд байгаа“Ork” нэртэй групп,“Орк судлаач” нэртэй аккаунт зэргийг энд жишээ татаж болох юм. 6 . Сэтгүүлчдийн үзэн ядах үг хэллэг бүхий бүтээл олон нийтийн зүгээс хариу утга агуулга бүхий мөн тийм хэллэгийг төрүүлэхэд өдөөж байна. Өөрөөр хэлбэл цахим хэвлэл мэдээллийн бүтээлтэй нь холбогдуулан сэтгүүлчдийг өөрсдийг нь үзэн ядах үг хэллэгээр дайрч давшлах, доромжлох тохиолдол ажиглагдаж байна. Тухайлбал,“Өдрийн сонин”-ы цахим хувилбарт 2018 оны нэгдүгээр сарын 16-нд нийтэлсэн “Монголын нэрийг хугалах амьтад мундахгүй юм аа” үзэл бодлын өгүүлэлд сэтгүүлч “ … малын арьсан дээл өмсч өвөл, зунгүй мориор давхидаг, бүдүүлэг, соёл иргэншлээс хоцорчихсон хүмүүс, хасгууд, тэмээтэй эмч, ёолон хэвтдэг хүмүүс, хээрийн амьтад, мөнгө хараад нүд нь сэргээд, монголчуудын шуналтай зан, Лондон руу тэмээгээр явж байгаа нэг бүсгүйг хилээр гарахаас нь өмнө барьж авч, аялал гэгчийг нь зогсоох хэрэгтэй. Монголд Н.Байгалмаа гэдэг тэр бүсгүйгээс өөр байнга тэмээ унаж явдаг эмэгтэй байхгүй шүү. Монголын нэрийг гутаах, дорд харагдуулах гэсэн амьтад” гэх мэт хэллэг ашигласан нь бусдыг ялгаварлан гадуурхсан, доромжилсон агуулгатай байна. Энэ бүтээлийн сэтгэгдлийн хэсэгт уншигчид “... эргүү бичээч нар, хомс бодолтой, өчүүхэн сэтгэлгээтэй, хуцаж бай чи, галзуу хүний өдрийн тэмдэглэл, солиорцон эргүү тархи, усан тэнэг хүүхэн, байнга балайрах юм, үнэн тэнэг, өдрийн сонингийн малнууд, эргүү дагз, лалрууд, эргүү духнууд” зэргээр тухайн сэтгүүлчийг болон нийт хэвлэл мэдээллийнхэнд хамаатуулан үзэн ядах үг хэллэг ашигласан байна. 7. Мэдээнд дурдагдаагүй, огт хамааралгүй хүмүүсийг сэтгэгдлийн хэсэгт нутаг ус, эрхлэж буй ажил, албан тушаал, мэргэжлээр нь хомроглон нэр хоч өгөх тохиолдол цөөнгүй байна. Ингэснээр үзэн ядах үг хэллэгийг улам өөгшүүлэн өрнүүлж, маргаан хэлэлцүүлэг байдлаар үргэлжилж байна. Жишээлбэл, Updown.mn сайтад 2018 оны долоодугаар сарын 3-нд нийтэлсэн“ Хурмас тэнгэр рүү нум сумаар харваж хур бороо оруулдаг их наран хутагт гэгч хэн бэ?” өгүүллийг энд жишээлж болно. Уншигчид “Цагдаагийнхан шившиг, үхэр Монголчууд, Ац, Увс хүн, Үхэр дарга нар, Увсынхан ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ зальжин, Их хурлын гишүүд нь ч хамгийн зальжин хэл амтай аймаар нөхөд, Увсын дөрвөд өөдгүй, Түрийвч-Сарандаваа, Орифлеймийн-Оюунбилэг, Петровисын-Оюунгэрэл, 20000- хувьсагчийн Баярцогт” гэх мэтээр үзэн ядах үг хэллэг ашигласан байна. Дөрөв. Дүгнэлт /Зөвлөмж - Цахим орчинд үзэн ядах үг хэллэг маш хурдтай, өргөн хүрээг хамран тархаж, хувь хүн, хэсэг бүлэг хүний эрхэд халдаж байгаа боловч энэ талаар хийсэн судалгаа, үзэн ядахын үг хэллэгийг тарааж түгээхийн эсрэг чиглэсэн ямар нэг ажил, санаачилга манай улсад байхгүй байна. Иймд, цаашид илүү нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж, үзэн ядах үг хэллэгийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх чиглэлд хэвлэл мэдээллийнхэн болон бусад талыг оролцуулах нөлөөллийн ажлуудыг хийхийг санал болгож байна. - Агуулгын хувьд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар үзэн ядахын үг хэллэгийг ялгаварлан гадуурхал, гүтгэлэг, доромжлол гэдэг утгаар зохицуулж байна гэж харж болохоор байгаа ч нэр томъёог хэрхэн оновчтой тодорхойлж, тайлбарлах нь тодорхойгүй, бүрхэг байна. Тиймээс нийгмийн ухаан, хүний эрх, хэл шинжлэл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарын мэргэжилтэн судлаачид нэгдмэл тайлбар, тодорхойлолт гаргах шаардлагатай байна. - ИБУТЭТОУП-ын Пактын 20 дугаар зүйлийн 2-т“Алагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно” гэж заасны дагуу үзэн ядах үг хэллэгийг хориглох тухай хуульчлах хэрэгтэй гэж судалгааны хүрээнд ярилцлага хийсэн мэргэжилтнүүд зөвлөж байна. - Цахим хэвлэл дэх үзэн ядах үг хэллэгийн мониторингийг хийхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд 43 сайтын 50 бүтээлд(сэтгэгдлийн хэсгийг оруулаад) анализ хийхэд бусдыг ялгаварлан гадуурхсан, 62 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 63 өдөөн турхирсан, туйлширсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг байгааг илрүүлэв. Үүнээс гадна үзэн ядах түгээмэл найман үгийг хайлтаар илрүүлсэн нь үзэн ядах үг хэллэгийг тоо баримтаар илэрхийлэх анхны оролдлого болж байна. Цаашдаа илүү лавшруулсан, гүнзгийрүүлсэн судалгаа хэрэгтэй байгааг энэ ажил харуулав. - Үзэн ядах үг хэллэгийг цахим орчинд хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээ хамгийн ихээр түгээж, хоногшуулж, хэвшмэл ойлголтыг төрүүлж, улмаар үзэн ядалт, хүчирхийллийг өдөөж, турхирах байдлыг бий болгож байна. Судалгаагаар үзэн ядах үг хэллэгийг эрхэлсэн ажил, албан тушаал, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь ялгаварлан гадуурхах байдал түгээмэл байна. Иймд энэхүү судалгаанд өмнө дурдсан цахим орчин дахь өөрийн зохицуулалтын сайн туршлагыг цахим хэвлэл мэдээллийн редакцуудад түгээх, нэвтрүүлэх шаардлагатай байна. - Сэтгэгдлийн хэсэгт ёс бус хэллэгийн хариуцлагыг редакци хүлээхгүй гэдэг нь буруу юм. Редакци сэтгэгдлийг байнга ажиглаж оролцож байх хэрэгтэй. Сайтууд сэтгүүл зүйн бүтээлийн дор уншигчдын сэтгэгдэл бичих хэсгийг өөрийн талбарын нэг бүрэлдэхүүн гэдгийг ухамсарлаж үзэн ядах үг хэллэг ихээр тархах, түүнээс болж маргаан зөрчилдөөн, өдөөж турхирсан агуулгатай сэтгэгдэл өрнөх үед доорх зохицуулалт хийхийг санал болгож байна. 1. Зарим сэтгэгдлийг шууд устгах. Судалгааны явцад ажигласан нийтлэг дүр зураг бол цахим хэвлэл мэдээллээр үзэн ядах үг хэллэгт өртсөн хүмүүс тухайн редакци, хэвлэл мэдээллийн зөвлөл эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргаж байж сэтгэгдлийн хэсгийг устгуулж байна. Гомдол гаргаагүй үед тухайн сэтгэгдлийн хэсэгт үзэн ядах үг хэллэг тэр хэвээрээ үлдэж байна. Тиймээс олон нийтийн зүгээс гомдол санал хүлээлгүйгээр зарим илт үзэн ядахын үг хэллэгийг нийтэд тархаж өдөөн турхиралт болохоос урьтаж шууд устгаж байхыг санал болгож байна. 2. Эмзэг сэдвээр, жишээлбэл ЛГБТ хүмүүстэй хийсэн ярилцлага, бэлгийн хүчирхийллийн хохирогчийн тухай мэдээлэл зэрэг хүний эрх, гэмт хэрэгтэй холбоотой бүтээлийн дор сэтгэгдэл оруулахгүй байх зохицуулалт хийх. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 3. Сэтгэгдлийн хэсэгт зөрчилдөөн маргаан даамжрах үед редакцийн зүгээс хэлэлцүүлэгт оролцож тайлбарлах, чиглүүлэх байдлаар үзэн ядах үг хэллэг тархахаас сэргийлэх арга хэмжээ авах нь чив чимээгүй байснаас илүү үр дүнтэй. - Харилцаа холбооны зохицуулах хорооны Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагад веб сайтууд сэтгэгдлийн хэсгээ хариуцан зохицуулах талаар тусгасан байгаа ч бидний хийсэн цахим мониторингийн үр дүн ихэнх сайт үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна. Иймд, энэхүү тогтоолын хавсралтыг шинэчлэх, ингэхдээ үзэн ядах үг хэллэгийг хориглохтой холбоотой тодорхой заалтуудыг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагуудын төлөөлөлтэй олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг тусгаж байж хэрэгжиж болохуйц, зохицуулалтын тодорхой механизм бүрдүүлэх шаардлагатай. - Олон сайтад нэгэн зэрэг гарсан, бусдын нэр хүнд ажил хэрэгт хохирол учруулахуйц үзэн ядах үг хэллэг агуулсан бүтээлтэй холбоотой гомдлыг хэлэлцэхдээ Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага редакцийн хариуцлагыг улам өндөржүүлэхэд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байна. Учир нь, дээрх тохиолдол мэдээллээ нягтлан шалгах, эх сурвалжаа дурдахгүй байх, тоо баримт алдах гэх мэт ихэвчлэн санамсаргүй гаргадаг алдаануудыг бодвол сэтгүүлч хэргээр бодож төлөвлөж үг хэллэгийг сонгож найруулж буй санаатай үйлдэл мөн. Нийгэмд учруулах хор хохирол нь ч илүү. -Үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх чиглэлд хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлуудыг энэхүү судалгаанд дурдсан бусад улсын туршлагаас судлан хэрэгжүүлэх. Редакцууд болон сэтгүүлчдийн үзэн ядах үг хэллэгтэй холбоотой цогц ойлголт, мэдлэгийг сайжруулж, түүнээс зайлсхийх арга зүйн нэгдсэн зөвлөмжийг мэргэжлийн байгууллагууд санаачлан хэрэгжүүлэхийг судлаачид санал болгож байна. 64 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 65 Хавсралт 1: Судалгааны хүрээнд ярилцсан иргэн, мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалт: • Х.Наранжаргал, Глоб Интернэшнл Төв • Б.Болорсайхан, Амнести Интернэшнл ТББ • Л.Галбаатар, ШЕЗ, хуульч • Иргэн Нурболат Бахытжан • Д.Боролзой, Шинжлэх ухааны академи • А.Балдангомбо, ЛГБТ төв • Г.Ганбаясгах, Хүйсийн тэгш эрх төв ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Хавсралт 2: Судлаачид нийт цахим хэвлэл мэдээллийн 43 сайтаас 80 орчим бүтээл хамруулснаас судалгаанд дараах 50 бүтээлийг нарийвчлан авч үзлээ. 1.“Женко Мафийн толгойлогч уу, Монголын толгойлогч уу гэдгээ ялгахгүй явна” /Zindaa.mn 2017.09.12 http://news.zindaa.mn/24mt / 3 илэрц/ 2.“МАНАН-гийн хоёр толгойны нэгийг цавчиж чадах уу?” /Ugluu.mn 2018.07.28 http://www. ugluu.mn/348815.html / /2 илэрц/ 3.“Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах л ёстой” /Ikon.mn 2017.05.31 https://ikon.mn/n/10ud/ , 4.“Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах л ёстой” /Gogo.mn 2017.05.31 http://news.gogo.mn/r/208366/ /5 илэрц/ 5.“Ш.Гантулга 200 хүний толгойг аваад Монголчууд тойроод бүжиг хийх хэрэгтэй гэв” /Zuv.mn 2017.05.30 – мэдээллийг устгасан/ 6.“ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр та цагдаад зодуулж гэмтсэн М.Цэцэгсүрэнгийн асуудлыг анхааралдаа авна уу” /Ugluu.mn 2017.08.16 http://www.ugluu.mn/290083.html / /2 илэрц/ 7.“Биеэ үнэлэгчдийн торгууль, шийтгэл хөнгөдөж байна” /Erennews.mn 2018.06-сар http://eren news.mn/index.php?view=article&type=item&val=10255/ 8.“МУИС-ийн нэрийг гутаасан“ОРК” сэтгэлгээтэй оюутнууд…” /Setguulch.mn 2017.10.13 – мэдээллээ устгасан. Бусад сайтууд хуулж нийтэлсэн: http://medeel.mn/?p=18167 http://www.tusgaar. mn/32250 /3 илэрц/ 9.“Л.Мөнхбаясгалан: Өмгөөлөгч янхан хоёр адилхан” /Ardchilal.mn 2018.01.19 http://ardchilal. mn/24086.html/ /9 илэрц/ 10.“Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ” /Shuud.mn 2017.11.30 http:// www.shuud.mn/a/491352/ /14 илэрц/ 66 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 67 11.“УИХ-ын эмэгтэй экс гишүүд хаана явна вэ?” /Ekhsurvalj.mn 2018.03.07http://ekhsurvalj.mn/ news/view/4708/ 12.“С.Баярцогтын луйврыг Швейцарын шүүх илчиллээ”/ Тoday.mn 2018.03.20/ 13.“Ц.Элбэгдоржийн цор ганц гавьяа” Zindaa.mn 2018.03.13 http://news.zindaa.mn/2b22/ 14.“Сэтгэгдэлд хариу бичюү” /Baavar.mn 2018.01.02 http://baavar.mn/t/setgegdeld-hariu-bichyuu. htm/ 15.“Хужаа гэсэн ургийн овогтой гурван иргэн байна” /Shuud.mn 2017.08.10 /http://www.shuud. mn/a/486735/ 16.“У.ЭРДЭНЭТУЯА: Нэг л асуулт асуу, яасан олон юм асуудгийн чи” /Atg.mn 2018.04.10 http://atg. mn/postview/1915/ 17.“ЦЕГ: Их наран хутагтыг залаагүй” /News.mn 2018.07.01-02 https://www.news.mn/?id=282384 болон Updown.mn,, Medee.mn Zuv.mn, Fact.mn, Zaluu.mn сайтуудад гарсан мэдээллүүд /6 илэрц/ 18. Наран хутагт хэмээх М.Базарсадтай хийсэн ярилцлага /Zaluu.mn.- SBN телевизийн дүрс бичлэг, судалгааны явцад устгасан тул линк олдоогүй/ 19.“Өсвөр насныханг амиа хорлохыг уриалдаг facebook group-ыг 15 настай охин ажиллуулдаг байжээ” /Sonin.mn 2018.07.24 http://www.sonin.mn/news/gemt-hereg/93208/ 20.“Хүүхдүүд 76-ийн тухай ингэж ярив” /Times.mn 2017.06-р сар http://www.times.mn/f/20024/ /3 илэрц/ 21.“С.Баярын хэлсэнчлэн хоёрын хоёр экс Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу, эсвэл” /Zaluu.com 2018.04.12 http://www.zaluu.com/read/21c7effeg/ 22.“Осоржамаа явсан газар БАЛАГТАЙ буюу Монголын эмгэнэл” /Zone.mn 2017.08.30 http://hot news.zone.mn/content/103356.htm/ /4 илэрц/ 23.“Сураг тасарсан О.Осоржамаа ингэж эргэн ирж олныг гайхшруулав”/ Shinemedee.net 2017.10.03 http://shinemedee.net/archives/5589/ /5 илэрц/ 24.“Эр хүйстэй“эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя” /Zindaa.mn 2017.11.03 http://news.zindaa. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ mn/26om/ /6 илэрц/ 25.“Вашингтонд Монголоо муулах даалгаврыг хэн өгөв”/ Gogo.mn , Ikon.mn, Zaluu.com 2018.06.29http://www.zaluu.com/read/25e2d1304/ /6 илэрц/ 26.“Хужаа нарын инээмсэглэл, охидын гашуун нулимс” /Breakingnews.mn 2018.04.16 http://www. breakingnews.mn/c/r/92168/ 27.“Зайсан толгойг ухсан С.Амарсайхан төрийн толгойг ухах уу” /Asuudal.mn 2017.09.05-09.08 – энэ нийтлэлийг устгасан/ 28.“С.Амарсайхан НИТХ-ын даргын суудалд тэнцэх үү” /Chuhal.mn 2017.09.06 http://chuhal. mn/r/25156/ 29.“С.Амарсайхан хэзээ ч НИТХ-ын дарга болж болохгүй олон шалтгаан байна” /Erennews.mn 2017.09.05 http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=2552 /6 илэрц/ 30.“НИТХ-ын даргын суудалд санаархсан төлөөлөгчид хоорондоо хэмлэлдээд эхэллээ”/ Erennews. mn 2017.09.08 http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=2632/ /3 илэрц/ 31.“Гэр бүлийн“МАФИ” Монголын хувь заяаг шийдэж, тодорхойлж байна” /Tug.mn 2017.09.06 http://tug.mn/p/20/show/17656/ 32.“Хотоо“60 тэрбумын эзэн”-ээс салгаад“Газрын дээрэмчин”-д өгөх үү, Нийслэлчүүд ээ!” /Updown.mn 2017.09.06 – мэдээллээ устгасан/ 33.“Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн“Миний тухай сөрөг юм гарвал үхнэ” гэж сүрдүүлжээ” /Paparatsi.mn, breakingnews.mn, zindaa.mn, ugluu.mn, khoshinshog.mn, nutag.mn, zaluu.mn, fact.mn, new.mn, chuham.mn, criminal.mn, shudarga.mn, erdenetmedee.mn, darkhannews.mn, dundgovi.mn, arkhangai.mn, today.mn, undesten.mn, duulian.mn, mongolcomment.mn зэрэг 20 сайт 2017.05.22-26 – жишээ нь: http://www.nutag.mn/?p=12929/ 34.“Бэлгийн цөөнхийн төлөөлөл мэдээлэл хийлээ” /News.mn https://www.news.mn/?id=203098/ 35.“Улаанбаатар буян ХХК бурхан болоочидтой зүй бусаар харьцаж байна” /Mongolcomments. mn – тус сайтын нийтлэлийг Paparatsi.mn сайтаас https://paparatsi.mn/9jy холбоосоор харж болно/ 68 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 69 36.“Тэргүүлэгч ЛУЙВАРЧИН ХААН БАНК-наас татгалъя”/ Shuurhai.mn 2018.01.18 https://www. shuurhai.mn/n/850/ 37.“13 настай охины амиа алдсан хэргийг мөрдөн шалгахаар прокурорт буцаалаа” /Gogo.mn 2018.06.29 http://news.gogo.mn/r/227660/ 38.“Фото: Баян-Өлгий аймаг дахь үерийн нөхцөл байдал”/ Ikon.mn 2018.07.18 https://ikon. mn/n/1cac/ 39.”OIM: Өөрийн гэсэн ухамсаргүй хүмүүсийг Орк гэдэг” /News,mn 2017.09.19 https://www.news. mn/?id=10006/ 40.“МУИС-ийн нэрийг гутаасан“ОРК” сэтгэлгээтэй оюутнууд…” /Setguulch.mn – судалгааны явцад уг сайт үйл ажиллагаагаа явуулаагүй байсан/ /4 илэрц/ 41.“Ц.Зориглон: Хотод минь амьдардаг бүх хүн инээмсэглэн, аз жаргалыг түгээдэг байгаасай”/ Ikon.mn 2017.08.28 https://ikon.mn/n/135m/ 42.“Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад зөвшөөрчихөв дөө?”/ Sonin.mn 2017.11.17 http://www.sonin.mn/news/politics-economy/84326/ 43.“С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд өөрийн үед төрөхгүй”/“Өдрийн сонин”-ний цахим хувилбар: Dnn.mn 2018.04.17 https://dnn.mn/%D1%81-%D0%B1% D0%B0%D1%8F%D1%80-%D1%87-%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD%D0 %B1%D0%B8%D0%BB%D1%8D%D0%B3-%D1%88%D0%B8%D0%B3-%D0%B7%D0%BE%D1%8 0%D0%B8%D0%B3%D0%BB%D0%BE%D1%85-%D0%B5%D1%80%D3%A9%D0%B D%D1%85%D0%B8%D0%B9-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4-%D0%BD%D0%B0%D1%80%D0%BE%D0%B9%D1%80%D1%8B%D0%BD-%D2%AF%D0%B5%D0%B4-%D1%82%D3%A9% D1%80%D3%A9%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9/ 44.“Монголын нэрийг хугалах амьтад мундахгүй юм аа” /“Өдрийн сонин”-ы цахим хувилбар: Dnn.mn 2018.01.16 https://dnn.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%B B%D1%8B%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%B3-%D1 %85%D1%83%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D1%85-%D0%B0%D0%BC%- ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ D1%8C%D1%82%D0%B0%D0%B4-%D0%BC%D1%83%D0%BD%D0%B4%D0%B0%D1%85%D0 %B3%D2%AF%D0%B9-%D1%8E%D0%BC-%D0%B4%D0%B0%D0%B0/ 45.“Буддист нийгэмлэгийн тэргүүн“хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров”/ Ikon.mn 2018.087.13 https://ikon.mn/n/1c6v/ 46.“Хурмас тэнгэр рүү нум сумаар харваж хур бороо оруулдаг их наран хутагт гэгч хэн бэ?” /Updown.mn 2018.07.03http://updown.mn/52708.html/ Хавсралт 3: Судалгаанд хамруулсан цахим хэвлэл мэдээллийн нэрс: 1. IKon.mn 2. GoGo.mn 3. News.mn 4. Medee.mn 5. Zaluu.com 6. Shuurhai.mn 7. Dnn.mn 8. Zindaa.mn 9. Ugluu.mn 10. Erennews.mn 11. Sonin.mn 12. Times.mn 13. Chuhal.mn 14. Shuud.mn 15. Shudarga.mn 16. Ardchilal.mn 17. Zuv.mn 18. Setguulch.mn 19. Medeel.mn 20. Tusgaar.mn 21. Ekhsurvalj.mn 22. Тoday.mn 23. Baavar.mn 24. Updown.mn 25. Fact.mn, 26. Zaluu.mn 27. Hotnews.zone.mn 28. Shinemedee.net 29. Breakingnews.mn 30. Asuudal.mn 31. Tug.mn 32. Paparatsi.mn 33. Fact.mn 34. New.mn 70 35. Chuham.mn 36. Erdenetmedee.mn 37. Darkhannews.mn 38. Dundgovi.mn 39. Arkhangai.mn Хавсралт 4: Хайлт хийсэн түлхүүр үгс: 1. Орк 2. Хужаа 3. Мафи 4. Оффшорчин 5. Тэнэг 6. Хулгайч 7. Янхан 8. Новш 9. Авлигач 10. Хахууль ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 71 40. Today.mn 41. Undesten.mn 42. Duulian.mn 43. Nutag.mn 11. Дээрэмчин 12. Луйварчин 13. Наймаачин 14. Гомо 15. Лесби 16. Хасаг 17. Гөлөг 18. Балай 19. Босс 20. Фракц ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Хавсралт 5: Ашигласан эх сурвалжийн жагсаалт: 1.#Silence Hate. Study on hate speech online in Belgium, Czech Republic, Germany and Italy. Edited by Marcello Maneri. Univercity of Milano Bicocca. 2016. 2. The Online Media Self-Regulation Guidebook. OSCE, 2013. 3. The Media Self-Regulation Guidebook, OSCE, 2008. 4. Язык вражды против обшества. Информационно-Аналитический центр“Сова”. Александр Верховский. 2007 5. Язык вражды в СМИ. Правовые и этические стандарты. Центр зашиты прав СМИ. Г.Ю. Арапова, С.И. Кузеванова. Воронеж 2011. 6. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн архив, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, 2015-2018 он 7.“Хэвлэл мэдээллийн эрх зүй. Нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сэдэвт сургалтын гарын авлага, Глоб Интернэшнл Төв. 2015 он. 8. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаар, Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль /албан бус орчуулга/ Фридрих Эбертийн Сан, 2018 он 9. Тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн эмэгтэй улстөрчдийн талаархи нийтлэлийн харьцуулсан судалгаа. Хэвлэлийн хүрээлэн. 2012 он. 10. Монголын зарим тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгаа. Хэвлэлийн хүрээлэн. 11. www.legalinfo.mn 72 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 73 Хавсралт 6 Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих Эбертийн Сангаас хамтран зохион байгуулсан“Хэвлэл мэдээллийн бодлого” дугуй ширээний уулзалтын үеэр судалгааны тайланд мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмж. 2010.09.24. Улаанбаатар. Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, профессор Ж.Батбаатар: Үзэн ядалтын хүрээ хязгаарыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Үзэн ядах гэдэг хэллэгт яг юуг авч үзэх вэ гэдгийг маш зөв тогтоох хэрэгтэй. Үзэн ядах үг хэллэг гэдэг нь ерөнхийдөө ялгаварлан гадуурхал гэдэг рүү дөхөж очдог, туйлын шинж чанартай үг учир ихэвчлэн үндэстэн ястан, язгуур чанартай холбоотой болчих гээд байдгийг анхаарах хэрэгтэй. Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал: Хувь хүний болон нийгмийн үнэт зүйл учраас эрх чөлөөг хэрэгжүүлэх, хамгаалах онцгой үүрэг нь сэтгүүл зүйд байдаг. Үүнийг төр зохицуулах боломжгүй бөгөөд Монголд ч мөн сэтгэгдлийн журам гаргаад амжилт олоогүй байгаа. Тиймээс гадны орны харьцуулсан судалгаа хийгээд, Монголынхоо хөрсөнд буулгаж боловсруулаад, түүнийгээ редакцуудад мөрдөж ажиллахыг уриалах байдлаар сайн дураар нь нэгдүүлэх саналыг гаргаж байна. Сэтгэгдлийн хувьд энэ нь тухайн редакцийн өөрийнх нь зохицуулах талбар. Техникийн шийдлүүдийг ашиглаад хэт өдөөн хатгасан, түрэмгийлсэн комментуудыг шууд устгадаг байдлаар шийдэж байгаа, үүнд редакцууд хөрөнгө оруулах хэрэгтэй. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхбат: Бид аливаа төрлийн зохицуулалтад дуртай биш ч гэсэн энэ нь зайлшгүй шаардлагатай. Сэтгүүл зүйн байгууллагуудын хууль зүйн орчин сайн биш, олон нийтэд хүлээсэн үүрэг өндөр учир бид дотроо салбарын хүрээнд ойлголцон хамтран ажиллах хэрэгтэй. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир: Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргагч сэтгэгдлийн хэсэгт гомдолтой байх тохиолдол маш олон гардаг. Европын холбооны Хэвлэл мэдээллийн зөвлөлүүд Ёс зүйн зарчимдаа сэтгэгдлийн хэсгийг оруулж эхэлсэн байгаа. Тэгэхээр бид ч гэсэн хуулиараа зохицуулж чадахгүй юм аа гэхэд өөрийн зохицуулалтандаа оруулах ёстой юу үгүй юу гэдэг дээр ярилцах ёстой. Фридрих Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэл: Сэтгүүлчид юун түрүүнд хүний эрхийн боловсролыг эзэмших хэрэгтэй. Энэ нь тэдэнд хүнийг хүн талаас нь харах боломж олгох давуу талтай. Үзэн ядалтын асуудлыг Эрүүгийн хуулиар шийдээд явбал хэн дуртай нь нэгнээ доромжлоод явахгүй гэж бодож байна. Мөн ялгаварлан гадуурхал нь тэсрэх аюултай, энэ чигээрээ явсаар байвал нийгэмд маш их хохирол учирна. Тиймээс хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай. Германы хуулийн хувьд Facebook ашиг олж байгаа бол Facebook хариуцлага хүлээх ёстой гэсэн зохицуулалт явж байгаа. Сайтуудын хувьд үүнтэй ижил зохицуулалт хэрэгтэй болов уу. Монголын Эмнести интернэшнл ТББ-ийн УЗ-ийн дарга Б.Болорсайхан: Үзэн ядалтын үг хэллэг хэмээн та бүхний санал болгож байгаа энэ нэр томъёоны хувьд цаашид нөлөөллийн ажилд ашиглах, ялангуяа Эрүүгийн хуульд оруулахаар зорьж байгаа бол үйлдэх хэвээр буюу үйл үг ашиглах нь зүйтэй.Тиймээс цаашид хуулийн зохицуулалт хийгээд явахад“Үзэн ядах үг хэллэг” гээд тогтоод явбал боломжийн гэж харж байна. Судалгааны 10 дахь шалгуур дээр“бэлгийн, хүйсийн чиг баримжаа” гэдэг ойлголт байгаа. Нийгмийн салбарын хувьд тогтсон SOGI буюу“бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл” гэсэн нэр томъёо ашиглаж байгаа. Манай эрүүгийн хуульд ингэж тусгаагүй ч та бүхэн олон улсын хэллэгийг ашиглаарай. 74 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 75 Нээлттэй нийгэм форумын сэтгүүлч Н.Мөнхгэрэл: Зүүн хойд Азийн орнуудад Хэвлэл мэдээллийн салбараараа хамгийн сайн орон бол Индонез улс байдаг. Тэднээс туршлага судлахад хуулийн зохицуулалт хийхэд маш их хугацаа ордог учраас мэргэжлийн холбоодод тодорхой тэтгэлэг өгөөд тэднээр дамжуулан ажилладаг. Манайд ч гэсэн олон холбоо байдаг учир өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулан энэ туршлагыг хэрэгжүүлэх боломжтой. Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзой: Хэл шинжлэлийн талаасаа“пялдага”,“хужаа”,“цүнх” баригч гэх мэт үгс нь үзэн ядах гэхээсээ илүү этгээд, бүдүүлэг, доромж тал руугаа орж байна. Жишээ нь“цүнх баригч” бол үзэн ядах үг биш. Ер нь “үзэн ядаж байна” гэдэг нь монгол хүний сэтгэлгээний үг биш, жаахан хурц санагдаж байна. Тэгэхээр таагүй, сөрөг ч гэдэг юм уу нэр томъёоны хувьд оновчтой талаас нь хараарай. ЛГБТ-ийн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо: Үзэн ядах гэмт хэрэг нь хувирч өөрчлөгдөшгүй мөн чанар дээр тулгуурладаг. Нүдний өнгө, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, үндэс угсаа гэх зэрэг. Жишээ нь бид урд хөршөө үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа. Үзэн ядах, доромжлох, гүтгэх гэдгээ сэтгүүлчид өөрсдөө сайн тогтоох хэрэгтэй. Үзэн ядах гэмт хэрэг нь үндэстний, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэдэг. Үр дагавар нь их хор хөнөөлтэй учраас дуугарч байгаа мэргэжлийн хүн, мэргэжлийн байгууллагууд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг: Үзэн ядах гэдгийг ёс бус гэж хэрэглэвэл зүйтэй ч юм шиг. Ёс зүйн тал дээр Хэвлэлийн зөвлөл нэлээд төвлөрч ажиллаж байгаа. Ёс зүйн судалгаа хийгээд үнэлгээтэй нь холбох чиглэл рүү явбал“Ёс зүйтэй ХМХ”-ийг шалгаруулах зэрэг үйл ажиллагаанууд байж болох юм шиг харагдаж байна. Иргэдэд өгөх ойлголт, сэтгүүлчдэд өгөх ойлголт, редакцид өгөх ойлголтууд өөр өөр байх хэрэгтэй гэж үзэж байна. ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг: Цахим орчинг зохицуулах хууль байвал хариуцлага тооцох хүн олдохгүй болов уу. Герман зэрэг газрууд бол шууд Фэйсбүүктэй хариуцлага тоооцож байгаа. Тиймээс Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалын хэлснээр ёс зүйн код шиг редакцууд өөрсдөө баримталж зохицуулахаар санал болговол зүйтэй байх. 76 ТЭМДЭГЛЭЛ 77 ТЭМДЭГЛЭЛ Фэйсбүүк:@fesmongolia Цахим шуудан: info@fes-mongolia.org 78 Internet: http://www.fes-mongolia.org