ECONOMY OF TOMOROW ӨӨРЧЛӨЛТИЙН НИЙГЭМ ДЭХ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ НЬ МАРК САКСЕР 2014 оны 05 дугаар сар Авлига бол эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа нэгэн хэлбэр. Авлига нь эрх баригчид болон засаглах эрх мэдэлгүй жирийн ард түмний эрхийн хэрэгжилт, тэдэнд нийгмээс бүрдүүлэн өгч буй боломжууд хоорондын ялгааг илэрхийлдэг бөгөөд нийгмийн шударга ёсыг гажуудуулж байдаг. Авлига болон тэнцэх эсэхээс үл хамааран танил тал, хамаатан саднаа албан тушаалд томилж төсвийн санхүүжилттэй тендерийн эрх өгөх, улс төрийн ашиг сонирхол бүхий бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх зэргийг зөвхөн хувь хүний ёс суртахууны доройтолтой холбон үзэх нь учир дутагдалтай. Үүний зэрэгцээ тухайн улс төрийн тогтолцооны хоцрогдсон байдал нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгож буй нэг хүчин зүйл болно. Авлига газар авсан улсуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сааруулж буй хүчин зүйлсийг арилгахын тулд улс төрийн үйл ажиллагаанд чадварт суурилсан мерит тогтолцоог чухалчлан, хэн нэгэн хүнд бус харин нийтийн эрх ашигт үйлчилдэг бүтэц бүхий үр өгөөжтэй эрх зүйт төртэй ухаалаг тогтолцоонд шилжвэл зохино. Авлигатай тэмцэнэ гэдэг нь эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно гэсэн үг. Ийм учраас төвийг сахисан шинжтэй байх боломжгүй ба энэхүү тэмцэл нь авлига уламжлагдан ирсэн хуучин тогтолцоог дэмжигчид болон ардчиллын талынхны хоорондын өргөн хүрээтэй, томоохон тэмцлийн нэг хэсэг байж чадвал амжилтанд хүрдэг. Авлигатай хийх тэмцэлд нийгэм дэх эвсэл, холбоодын улс төрийн хүчийг нэгтгэж байж ялалтад хүрнэ. Ялгаатай ашиг сонирхол, итгэл үнэмшилтэй нийгмийн бүлэглэлүүдийн хүчийг нэгтгэхийн тулд авлигатай хийж буй тэмцлийг нийгмийн шударга ёс, ардчиллыг гүнзгийрүүлэхийн төлөөх тэмцэлтэй нэгтгэх нь зайлшгүй гэсэн нэгдмэл байр сууринд тэднийг аваачих хэрэгтэй. Үүний тулд нийгэмд тогтоод буй авлигыг ардчилалтай адилтгасан буруу ойлголтыг халж, ардчиллыг гүнзгийрүүлэхийн тулд авлигын эсрэг тэмцэх ёстой гэсэн үзлийг нийгмийн оюун санаанд баттай суулгаж өгөх ёстой. Эрх зүйт, ухаалаг тогтолцоо нь бүх хүнд өөрийгөө хөгжүүлэх тэгш боломж олгодог сайн нийгмийн суурь болно” гэсэн нийтлэг алсын хараа нь шилжилтийн үеийн зөрчлийг шийдвэрлэх нэг арга зам юм. Мерит зарчим дээр суурилсан төрийн алба болон тэгш боломжийн төлөөх тэмцэгчид хоёрын хоорондын тохиролцоо нь нийгмийн гэрээг шинэчлэх суурь болох учиртай. ISBN 978-9919-9663-2-4
Druckschrift
Öörčlöltijn nijgėm dėh abligataj tėmcėh n' : 2014 ony 05 dugaar sar
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten