СУДАЛГААНЫ ТАЙЛАН 11 Өмнөх үг Социализм төгсгөл болсны дараагаар монголчууд эрх чөлөөт нийгмийг цогцлоож эхэлсэн. Засгийн газрууд нь ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог, хүний эрхийг дээдэлдэг, иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлдэг болсон. Дэлхийн бусад ардчилсан орнуудын нэгэн адил Монголд бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь иргэд улс төр, нийгэмд өрнөж буй үйл явцын талаар цогц, хараат бус, найдвартай мэдээлэл авах эрхтэй. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид байнга шүүмжлэлд өртөж байдаг. Олон төрлийн телевизийн суваг, сонин, вебсайт, радио үйл ажиллагаа явуулдаг ч мэдээ, мэдээллийн чанар, сэтгүүлчдийн хараат бус байдалд эргэлзэх эргэлзээ байсаар байна. Тэгвэл сэтгүүлчид өөрсдөө энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Тэд ямар нөхцөлд хөдөлмөрлөж байна вэ? Хэдийгээр сэтгүүлчид хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр судалгаа хийж, мэдээлэл бэлтгэж, тайлбар өгдөг хирнээ өөрсдөө ямар нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа талаараа мэдээлэл муутай явж иржээ. Иймээс сэтгүүлчид өөрсдөө хөдөлмөрийн нөхцөлөө хэрхэн үнэлж байгааг судалсан энэхүү судалгааны үр дүнг анзаарч нэг уншаад үзээрэй. Учир нь өнөөгийн сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй сэтгүүлчид болон бусад ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах замаар Монголын сэтгүүл зүйд байнгын шүүмжлэлд өртөж байдаг, шүүмжлэхээс ч аргагүй олон асуудлыг шийдэх гарц нээгдэх ч юм билүү? Фридрих-Эбертийн сангийн захиалгаар Монголын Хэвлэлийн Хүрээлэн 19 аймаг, Улаанбаатар хотын 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлчдээс тэдний хөдөлмөрийн нөхцөл, байдлын талаар судалгаа авлаа. Судалгаагаар Монголын сэтгүүлчид ажлын ачаалал өндөртэй ч харьцангуй бага цалин хөлстэй, ирээдүйн баталгаа султай нөхцөлд ажиллаж байна гэдэг үр дүн гарлаа. Ихэнх тохиолдолд ажил олгогчийн зүгээс өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, илүү цаг эсвэл амралтын өдөртэй холбоотой заалтуудыг дагаж мөрддөггүй, хууль зөрчдөг аж.
Druckschrift
Sėtgüülč, ḫėvlėl mėdėėllijn salbaryn ažiltnuudyn ḫödölmörijn nöḫcöl bajdlyn sudalgaany tajlan
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten