Druckschrift 
Sėtgüülč, ḫėvlėl mėdėėllijn salbaryn ažiltnuudyn ḫödölmörijn nöḫcöl bajdlyn sudalgaany tajlan
Einzelbild herunterladen
 

СУДАЛГААНЫ ТАЙЛАН талаар өргөн хүрээний суурь мэдээлэл бүрдүүлэх ажлыг ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн захиалга, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. Манай улсад хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тусгайлан судалсан ямарваа нэгэн судалгаа байхгүй тул олон улсын туршлага, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны онцлогийг харгалзаж, Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 гаруй жилийн мэргэжлийн судалгааны туршлагад үндэслэн тус судалгааны аргачлалыг боловсруулсан болно. Судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх суурь мэдээлэл, ажиллагсдын ҮЭ-ийн талаарх ойлголт, хандлагыг тодруулахаас гадна бүрдүүлсэн мэдээллийг ажиллагсдын нас, хүйс, гэр бүлийн байдал, боловсрол, ажлын туршлага, эдийн засгийн нөхцөл байдал, газар зүйн байршил, ажилладаг салбар зэргээр харьцуулж нарийвчилсан мэдээллийг бүрдүүлсэн болно. 1.2 Судалгааны зорилго, зорилт Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх суурь мэдээлэл бүрдүүлж, тус салбарын ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн талаарх ойлголт, хандлагыг тодруулахад оршино. 1.3 Судлах зүйл - Сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эдийн засгийн байдал(өрхийн орлого, орон сууцны байдал, өр, зээл) - Хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн байдал(хэвлэл мэдээллийн салбарт хувиараа бизнес эрхэлдэг эсэх, хөдөлмөрийн гэрээний төрөл) - Ажил, хөдөлмөрийн нөхцөл(ажлын цаг, үргэлжлэх хугацаа, ачаалал, цалингийн түвшин, нэмэлт урамшуулал, даатгалд хамрагдсан байдал, ажлаас халагдах нөхцөл, хууль бусаар ажлаас халагдахад ямар нэгэн хамгаалалт байдаг эсэх, хэвлэл мэдээллийн салбарт анх ажилд хэрхэн орсон байдал, туршилтын хугацаагаар ажилласан нөхцөл) - Ажлын байрны сэтгэл ханамж, ажлын байран дах ялгаварлан гадуурхалт - Мэргэжлийн сургалт, өөрийгөө хөгжүүлэх боломж(ажилд орох, өсөн дэвжихэд мэргэжлийн 14