СУДАЛГААНЫ ТАЙЛАН 15 мэдлэг боловсрол хэр чухал бөгөөд хамааралтай байдал, ажлаа хийнгээ мэргэжлийн мэдлэг боловсролоо дээшлүүлж чаддаг эсэх, сургалтад хамрагдсан давтамж, нэр төрөл) - Мэргэжлийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд учирч буй саад бэрхшээл, сурч боловсрохтой холбоотой төлбөрийн асуудал(ажил олгогчоос сургалтын төлбөр төлдөг, дэмждэг эсэх) - Хэвлэл мэдээллийн салбарын ҮЭБ, түүний үүрэг, хариуцлага, шаардлага, хэрэгцээний тухай ойлголт, төсөөлөл. - Хэвлэл мэдээллийн салбарын ҮЭБ байгуулагдах үйл явцад оролцох хүсэлтэй эсэх байгуулагдвал гишүүнээр элсэх эсэх, гишүүнчлэлийн төлбөр хураамж төлөх бэлэн байдал 1.4 Судалгааны хамрах хүрээ, түүвэр Судалгаанд Улаанбаатар хот болон 19 аймгийн 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдыг хамрууллаа. Түүврийн хэмжээ болон бүтцийг тогтоохдоо салбарын боловсон хүчний ерөнхий мэдээлэл болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл, ажиллагсдын нас, хүйс, газар зүйн байршил зэргийг харгалзан квотын аргаар сонгосон. Орон нутгийн мэдээллийн хэрэгслээс сонгохдоо тодорхой бүсчлэл(баруун, зүүн, төв)-ийг харгалзаж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудыг хамруулав. Судалгааны үр дүн нь 95 хувийн итгэх түвшинтэй, 3 хувийн алдааны хязгаартайгаар эх олонлогийг төлөөлөх чадвартай болно. 1.5 Мэдээлэл цуглуулалт, боловсруулалт Судалгааны мэдээлэл бүрдүүлэх ажлыг стандартчилсан цахим асуулгад суурилсан ярилцлагын аргаар, мэргэжлийн судалгааны программ(CAPI- Computer Assisted Personal Interview) ашиглан гүйцэтгэв.
Druckschrift
Sėtgüülč, ḫėvlėl mėdėėllijn salbaryn ažiltnuudyn ḫödölmörijn nöḫcöl bajdlyn sudalgaany tajlan
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten