Хуулийн товч танилцуулга Хуулийн товч танилцуулга Дэлхийн бусад орнуудын нэгэн адил Германд ч бас нийгмийн сүлжээ, нэн түрүүнд Фэйсбүүк, Твиттер, Юүтюб зэрэг нь харилцааны чухал хэрэгсэл болон төлөвшөөд байна. Хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас харилцаа болох, болохгүйн хүлээснээс гарч дур зоргоороо аашлах байдал руу халтирч байна. Улс төрчид болон өөрөөр сэтгэгчдийг хараан зүхэх худал хуурмаг мэдээ, ухуулга сурталчилгаа тараах болон зөвхөн адилхан сэтгэдэг хүмүүс шүүлтүүрийн ард нуугдаж өөрөөр сэтгэгчдийн санаа оноог хаах зэргээр улс төрийн харилцааг авир муутай, ёс зүйгүй болгож байна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль батлах болсон шалтгаанууд 2015 оноос хойш үргэлжилж буй дүрвэгсдийн хямрал энэ байдлыг ил тод болгосон. Дүрвэгсдийн үйлдсэн гэх гэмт хэргийн тухай зориудаар худал, хуудуутай мэдээлэх, нийгмийн халамжаас дүрвэгсдийг тансаг амьдруулахад хүрэлцэхүйц их хэмжээний мөнгө олгож буй талаар худал нотолгоо гаргах, германд ирэгсдийн тоог хэт давуулан мэдээлэх зэргээр сүлжээгээр дүүрэн андуу ташаа мэдээлэл тархаж байв. Олон тооны дүрвэгсдийг хүлээн авах амлалт өгсөн улс төрчдийн амь насанд хүртэл заналхийлсэн. Түүгээр ч үл барам цагаачдыг олноор хүлээн авахыг эсэргүүцсэн шүүмжлэгчдийг дайрч доромжлон тэр дор нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэдэг нэр хоч өгч байлаа. Сүлжээнд үзэн ядалт, олныг төөрөгдүүлэх зорилгоор зориудаар худал мэдээлэл тарааж байсан нь ихээхэн хор уршиг учруулсан юм. Авто машин шатаах, хувийн орон сууцнуудын өмнөх цэцэрлэгийг сүйтгэх зэрэг материаллаг гарз хохирлыг гэм хоргүй шахуу өнгөрлөө гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрэх хүртэл том гарз хохирлууд учирсан. Буруу мэдээний араас хөөцөлдсөний уршгаар хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргүүд ч гарч байлаа. 2015 оны 10-р сард хожим нь Көлн хотын захирагч болсон хатагтай Хенриетте Рекер рүү сонгуулийн кампанит ажлынх нь үеэр хэт барууны үзлийг баримтлагч нэгэн хутга барин дайрч хүндээр гэмтээсэн. 2017 оны 11-р сард Алтена хотын дарга ч мөн төстэй нэгэн халдлагад өртөж хүндээр гэмтсэн. Нийгмийн сүлжээнд улс төрийн мэтгэлцээн авир муутай, ёс зүйгүй болсон нь Фэйсбүүк, Твиттер, Юүтюб зэрэг цахим хэвлэл 6
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten