Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

7 Хуулийн товч танилцуулга мэдээллийн компаниуд хэрэглэгчид юу нийтлээд байгаад хангалттай анхаарал хандуулдаггүй, эсвэл огт анхаардаггүйтэй холбоотой. Америкийн том компаниуд германы захиргааны байгууллагууд, шүүхүүдтэй шууд харьцах албан ёсны түншээ Герман улсад ажиллуулдаггүйгээс томоохон хүндрэл үүсгэдэг байлаа. Шүүхээс зарлан дуудах, эсвэл захиргааны байгууллагын мэдэгдэл хүргүүлэх боломжгүй байсан учир доромжлогдсон, гүтгүүлсэн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн заалтууд хэрэгжих эсэх нь Америкийн хувийн компаниудын дуртай дургүйгээс хамаардаг дээрээ тултлаа дордсон. Олон тэрбумын хөрөнгөтэй гадны компанийн ашиг сонирхол тусгаар улсын хуулийн дээр заларсаар байх уу? гэдэг асуулт дээд төвшинд гарч ирсэн. Энэ асуултад ямар хариулт өгөхөөс 21-р зууны ардчиллын хөгжил хамаарна. 2017 оныг хүртэл засгийн эрхийг барьж буй Христосын Ардчилсан Холбоо Нам ба Социал-демократуудын их эвслийн засгийн газар дигитал капитализмын эрин үед эрхзүйт төр ба төрт улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн ашиг сонирхлоос дээгүүр тавигдах ёстой гэдэг байр суурийг баримталж байв. Ийнхүү 2015 ондНийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийг санаачилсан юм. Энэхүү хууль 2017 оны 10-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Хуулийн агуулга Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр дараах зорилтууд хангагдах ёстой. Эдгээрт: Эрүүгийн хуулийн өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй заалтуудыг нийгмийн сүлжээний онцгой орчинд хэрэгжүүлэх Нийгмийн сүлжээ эрхлэгчдэд гомдол хүлээн авч барагдуулах үр өгөөжтэй, ил тод менежментийг нэвтрүүлэх үүргийг хүлээлгэх Нийгмийн сүлжээ эрхлэгчид, төрийн захиргааны байгууллагуудын мэдэгдэл, шүүхийн зарлан дуудах, шүүхийн шийдвэр хүлээн авах, тэдгээртэй харилцах түншийг нэр заан томилох.