Хуулийн товч танилцуулга тоомсорлосон нөхцөлд мөнгөн торгууль ногдуулдаг. Мөн энэхүү хуулийн заалтуудыг зориудаар, системтэйгээр үл тоомсорлосон нөхцөлд 50 сая хүртэлх еврогийн мөнгөн торгууль ногдуулна. Ямар ч нөхцөлд нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн аль нэг заалтыг нэг удаа үл тоомсорлосон гэдэг үндэслэлээр мөнгөн торгууль ногдуулж болохгүй. Нийгмийн сүлжээ эрхлэгчид хууль зүй, төрийн захиргааны байгууллагууд болон иргэдийн зүгээс агуулгын болон бусад асуудлаар хандаж байх байнгын түншийг нэр заан томилох үүргийг хүлээнэ. Тухайн түншид хандсан асуултад 48 цагийн дотор хариу өгнө. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мөнгөн торгууль ногдуулах, нийгмийн сүлжээ эрхлэгсдийн талаар иргэдийн гаргасан гомдлыг Холбооны Хууль Зүй, Хэрэглэгчдийн эрхийг Хамгаалах Яамны харьяа Холбооны хууль зүйн газар хариуцна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль батлагдсантай холбоотойгоор теле мэдээллийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулж(интернетийг зохицуулах суурь хууль) онц ноцтой тохиолдолд нийгмийн сүлжээ эрхлэгчдэд хууль зөрчсөн агуулгын зохиогчийн мэдээллийг ил болгох үүргийг ногдуулах эрхийг шүүхэд олгосон. Жишээлбэл доромжлуулсан иргэн зохиогчийг иргэний шүүхэд өгч болно. Ингэснээр доромжлолд өртсөн хүн нийгмийн сүлжээнд тухайн иргэнийг доромжилсон, гүтгэсэн агуулга нийтлүүлснийх нь төлөө зохиогчоос хохирлын мөнгө төлүүлэх боломж бүрдэнэ. Нөлөөлөл Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль 2017 оны 10-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч буй нийгмийн сүлжээ эрхлэгчдэд тус хуулийн заалтуудыг хэрэглэх бэлтгэл ажлыг хангах шилжилтийн гурван сарын хугацаа өгсөн бөгөөд 2018 оны 1-р сарын 1-нээс эхлэн мөнгөн торгууль ногдуулж болно. Уг хуулийн эхний нөлөө ажиглагдаж байна. Томоохон нийгмийн сүлжээ эрхлэгчид иргэд болон захиргааны байгууллагуудтай харьцах үүрэг бүхий харилцагч түншийг удаан хүлээлгэсний эцэст нэрлэсэн. Тус хууль дарамт үүсгээгүй, мөнгөн торгууль төлөх нь 10
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten