Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

Хууль Хууль § 1 Үйлчлэх хүрээ (1) Энэхүү хуулийг ашиг олох зорилгоор интернетэд платформ үүсгэн үйл ажиллагаа эрхэлдэг, уг платформыг нь ашиглан хэрэглэгчид дурын агуулгыг бусад хэрэглэгчидтэй хуваалцдаг эсвэл олон нийтэд нээлттэй болгодог(нийгмийн сүлжээгээр дамжуулан) теле мэдээллийн албыг хэрэгжүүлэгчид дагаж мөрдөнө. Энэхүү хуулийн үзэл санаагаар сэтгүүл зүйн зарчмын хүрээнд редакц a ар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг, редакц нь агуулгын хариуцлагыг өөрсдөө хүлээдэг платформуудыг нийгмийн сүлжээ гэж үзэхгүй. Мөн түүнчлэн хувь хүмүүсийн хувийн харилцаандаа ашигладаг эсвэл тусгай агуулгыг түгээхдээ ашигладаг платформуудад энэхүү хууль үйлчлэхгүй. (2) Дотооддоо хоёр саяас доош бүртгэлтэй хэрэглэгчидтэй нийгмийн сүлжээ эрхлэгсэд энэхүү хуулийн§§ 2 ба 3 –ын дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө. (3) Энэхүү хуулийн 1-р зүйлийн үзэл санаагаар, эрүүгийн хуулийн §§ 86, 86а, 89а, 91, 100а, 111, 126, 129-129б, 130, 131, 140, 166, 184б заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, эсвэл эрүүгийн хуулийн 184д, 185-187, 201а, 241-д заасан гэмт хэрэгтэй холбогдох, эсвэл 269-д заасан нөхцөлүүдийг хангасан, зөвтгөх үндэслэлгүй агуулгыг хууль зөрчсөн агуулга гэж үзнэ. § 2 Тайлагнах үүрэг (1) Хууль зөрчсөн агуулга тараагдсан тухай 100-аас дээш удаагийн гомдлыг хуанлийн нэг жилийн хугацаанд авсан нийгмийн сүлжээ эрхлэгсэд өөрсдийн платформоор дамжуулан хууль зөрчсөн агуулга түгээсэн тухай гомдлыг хэрхэн барагдуулсан тухайгаа энэхүү хуулийн 2-р зүйлийн дагуу хагас жил тутамд герман хэл дээр тайлагнаж Холбооны зарын сайт дээр болон өөрийн цахим хуудсаар дамжуулан тухайн хагас жил дууссанаас хойш нэг сарын дотор нийтлэх үүргийг хүлээнэ. Өөрийн цахим хуудас дээр нийтэлсэн тайланг харахад ойлгомжтой, шууд нээхэд хялбар байдлаар байнга байршуулах үүрэгтэй. (2) Тайланд дараах зүйлсийг заавал багтаасан байна. Эдгээрт: 1. Нийгмийн сүлжээ эрхлэгч нь өөрийн платформоор дамжуулан шийтгэл хүлээвэл зохих буруу үйл ажиллагаа 14