Хууль 9. Гомдол гаргагчид болон хэрэглэгчдэд тэдний гомдлын улмаас хадгалагдсан агуулга, гомдлыг үндэслэн гаргасан шийдвэрийг таниулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг тайланд тусгах, § 3 Хуульд үл нийцэх агуулгын талаар гарсан гомдлыг хүлээн авч барагдуулах (1) Нийгмийн сүлжээ эрхлэгч энэхүү хуулийн 2 ба 3-р зүйлийн дагуу хуульд үл нийцэх агуулгын тухай гомдлыг хүлээн авч барагдуулах ил тод, нээлттэй, үр нөлөөтэй аргачлалтай байх ёстой. Нийгмийн сүлжээ эрхлэгчид нь хэрэглэгч харахад ойлгомжтой, шууд хандаж болох, хүссэн цагтаа тогтмол авч хэрэглэх боломжтой гомдол гаргах аргачлалыг платформ дээрээ байршуулсан байх ёстой. (2) Уг аргачлал нь нийгмийн сүлжээ эрхлэгчийн дараах баталгааг хангасан байх ёстой. Үүнд: 1. Гомдлыг нэн даруй анхааралдаа авч гомдолд дурдагдсан агуулга хууль зөрчсөн эсэх, устгах шаардлагатай эсэх эсвэл уг мэдээлэлд хандах хандалтыг хаах эсэх шийдвэрийг гаргах 2. Тухайн нийгмийн сүлжээ эрхлэгч илтэд хууль зөрчсөн агуулгыг устгах эсвэл хаах хугацааг хуульд зааснаас илүү урт байхаар хариуцсан хууль сахиулах байгууллагатай тохиролцсоноос бусад нөхцөлд илтэд хууль зөрчсөн агуулгыг гомдол хүлээн авснаас хойш 24 цагийн хугацаанд багтаан устгах эсвэл уг мэдээлэлд хандах хандалтыг хаах арга хэмжээг авна. 3. Хуульд үл нийцэх агуулгыг зарчмын хувьд гомдол ирснээс хойш 7 хоногийн хугацаанд багтаан устгах эсвэл уг агуулгад хандах хандалтыг хаах ёстой. Хуулиар тогтоосон долоо хоногийн хугацааг дараах нөхцөл үүссэн үед уртасгах боломжтой. Үүнд: А. Гомдолд дурдсан агуулгын хууль зөрчсөн эсэх нь болсон үйл явдлын баталгааны худал хуурмаг байдлаас эсвэл бусад бодит нөхцөл байдлаас хамааралтай нь илэрхий бол тухайн агуулга хууль зөрчсөн эсэх шийдвэрийг гаргахад хүндрэлтэй нөхцөлд нийгмийн сүлжээ эрхлэгчдийн зүгээс шийдвэр гарахаас өмнө гомдлын талаар байр сууриа 16
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten