Хууль 1. Тухайн байгууллагын хянагчдын хараат бус байдал, мэргэжлийн ур чадвар хангагдсан байх 2. Ажил хэрэгч шуурхай хяналтыг долоо хоногийн дотор явуулах нөхцөл боломжоор хангагдсан байх 3. Хяналтын хүрээ, явц болон тухайн өөрийн зохицуулалтын байгууллагатай холбогдсон нийгмийн сүлжээнүүдийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хангах үүргийг хуульчилсан, гаргасан шийдвэрт нь хяналт тавих боломж хангагдсан байх зэргийг багтаасан дүрэм журамтай байх 4. Гомдол хүлээн авах нэгжтэй байх 5. Тухайн өөрийн зохицуулалтын байгууллагад олон тооны нийгмийн сүлжээ эрхлэгчид, эсвэл хүрээлэнгүүд нэгдсэн байх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдсан байх. Үүнээс гадна бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчид нэн ялангуяа нийгмийн сүлжээ эрхлэгчид гишүүнээр элсэн ороход нээлттэй байх (7). Тухайн өөрийн зохицуулалтын байгууллагыг хүлээн зөвшөөрөх эсэх тухай шийдвэрийг§ 4-р бүлэгт нэрлэсэн захиргааны байгууллага гаргана. (8). Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гарснаас хойш зохих шаардлагыг нөхөн бүрдүүлсэн нөхцөлд тухайн шийдвэрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах боломжтой бөгөөд нэмэлт зохицуулалтуудыг оруулж болно. (9). Хэрвээ тухайн нийгмийн сүлжээ эрхлэгч нь 2-р зүйлийн 3-р хэсгийн дагуу өөрийн зохицуулалтын байгууллагад холбогдоогүйн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн бол§ 4-р бүлэгт нэрлэсэн захиргааны байгууллагын зүгээс аль нэгэн нийгмийн сүлжээ эрхлэгчийг 2-р зүйлийн 3 дугаарын в хэсгийн дагуу хуулиар тодорхой заасан хугацаанд шийдвэрээ өөрийн зохицуулалтын байгууллагад дамжуулах үүргээс нь чөлөөлөх тухай шийдвэр гаргаж болно. § 4 Мөнгөн торгууль ногдуулах тухай журам (1) Зориудаар эсвэл хайнга хандсаны улмаас журам зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол 1. § 2 бүлгийн 1-р зүйлийн 1-р хэсгийг зөрчин тайлан 18
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten