21 Хавсралт гэдэг асуудал дээр үндэслэн шийдвэр гаргах гэж байгаа бол өмнө нь тухайн агуулга бусдын эрхийг зөрчсөн талаар шүүхийн шийдвэр гарсан байх ёстой. Тухайн агуулга хууль зөрчсөн эсэхийг тогтоосон шүүх нь мөнгөн торгууль ногдуулах тухай шийдвэрийг эсэргүүцсэн давж заалдах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ. Давж заалдах өргөдөлд нийгмийн сүлжээ эрхлэгчдийн байр суурийг хавсаргана. Өргөдлийг аман хэлэлцээр явуулалгүйгээр шийдвэрлэж болно. Тухайн шийдвэрийг давж заалдах боломжгүй бөгөөд захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй. § 5 Шуудан хүлээн авах эрх бүхий дотоодын этгээд томилох (1) Нийгмийн сүлжээ эрхлэгч нь шуудан хүлээн авах эрх бүхий дотоодын этгээдийг нэрлэж өөрийн платформ дээр харахад ойлгомжтой ба шууд нэвтрэхэд хялбар арга замаар байршуулж хэрэглэгчдэд анхаарлаа хандуулах тухай зааварчилга өгнө. Тухайн эрх бүхий хувь хүнд§ 4-р бүлэгт заасан аргачлалын дагуу шуудан хүргүүлэх бөгөөд хууль зөрчсөн агуулга түгээсэн асуудлаар германы шүүхийн өмнө шүүх процессод оролцуулж болно. Уг заалт дээрхтэй төстэй шүүх ажиллагаа явагдаж буй зохиол, бүтээлд нэгэн адил хамаарна. (2) Дотоодын хянан тогтоох байгууллагын лавлагаа хайлтад хариу өгөх хүлээн авах үүрэг бүхий этгээдийг нэрлэнэ. Хүлээн авах эрх бүхий этгээд 1-р зүйлийн дагуу хайлт хийгдсэнээс хойш 48 цагийн дотор хариу өгөх үүрэг хүлээнэ. Хайлтад хариулт өгөлгүй мухардалд оруулсан нөхцөлд хариу эс үйлдэхүйн шалтгааныг тайлбарлана. § 6 Шилжилтийн үеийн журам (1)§ 2-р бүлгийн заалтын дагуу эхний тайланг 2018 оны эхний хагас жилд багтаан гаргана. (2)§ 3-р бүлэгт заасан аргачлалыг энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд багтаан нэвтрүүлсэн байх ёстой. Аливаа нийгмийн сүлжээ эрхлэгч§ 1-р бүлэгт заасан нөхцөлүүдийг хуулиар тогтоосон хугацаанаас хожимдож хангасан бол§ 3-р бүлэгт заасан аргачлалыг дээрх нөхцөлийг хангаснаас хойш 3 сарын хугацаанд багтаан нэвтрүүлсэн байна. Эх сурвалж: Урьдчилсан байдлаар 18/13013
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten