Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

Хавсралт Хавсралт ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 86-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭХНИЙ БҮЛЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ ГУРАВДУГААР ГАРЧИГ АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 86-р зүйл: Үндсэн хууль зөрчсөн байгууллагуудын ухуулга сурталчилгааны хэрэгслүүдийг түгээх (1) Ухуулга сурталчилгааны хэрэгслүүдийг эзэмшигч бүр 1. Холбооны үндсэн хуулийн шүүхийн 2 эцсийн шатны хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нь тогтоосон улс төрийн намууд, үндсэн хууль зөрчсөний улмаас хориглогдсон байгууллагуудыг орлох байгууллагууд гэдэг нь давж заалдах эрхгүйгээр тогтоогдсон нам, эвсэл 2. Үндсэн хуулийн байгуулал ба ард түмний харилцан ойлголцлын эсрэг үйл ажиллагаа явуулсан учраас үндсэн хуулийн шүүхийн эцсийн шатны хуралдаанаас давж заалдах эрхгүйгээр үйл ажиллагааг нь хориглосон болон нэгэнт хуулиар хориглогдсон байгууллагуудыг орлох байгууллага гэдэг нь давж заалдах эрхгүйгээр шүүхээс тогтоогдсон 3. Орон зайн хувьд энэхүү хуулийн үйлчлэх хүрээнээс гадна оршдог хэдий ч 1 ба 2-р хэсэгт заасан нам, эвслийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг засгийн газар, эвсэл холбоод, эсвэл байгууллагууд 4. Агуулга нь дээр үеийн үндэсний социалист байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд чиглэсэн гэдэг нь тогтоогдсон сурталчилгааны хэрэгслүүдийг дотоодод түгээдэг, эсвэл дотоод болон гадаадад түгээх зориулалтаар үйлдвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн, гадагш гаргасан, эсвэл мэдээллийн санамжид олон нийтэд нээлттэй байдлаар хадгалсан этгээдийн эрх чөлөөг гурав хүртэл жилээр хасах эсвэл 2 - ГермандҮндсэн хуулийн шүүх гэж нэрлэдэг бол Монголд Үндсэн хуулийн цэц хэмээн оноосон нэр өгдөг онцлогтой. 22