23 Хавсралт мөнгөн торгууль ногдуулах шийтгэл ногдуулна. (2) Энэхүү хуулийн 1-р зүйлийн үзэл санааны дагуу(11-р зүйл, 3-р хэсэг) зөвхөн эрх чөлөөт ардчилсан үндсэн дэглэмийн эсрэг эсвэл ард түмний харилцан ойлголцлын үзэл санааны эсрэг чиглэсэн агуулга бүхий бичвэрүүдийг сурталчилгааны хэрэгсэл гэж үзнэ. (3) Хэрвээ сурталчилгааны хэрэгсэл эсвэл үйл ажиллагаа төрт улсын иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдээ үндсэн хууль зөрчсөн идэвх санаачилгаас хамгаалах, урлаг соёл, шинжлэх ухаан, судалгаа эсвэл сургаал, цаг үеийн үйл явдлын талаарх мэдээлэл, түүх эсвэл бусад ижил төстэй зорилгод чиглэгдэж байвал тэдгээрт энэхүү хуулийн 1-р хэсэг үйлчлэхгүй. (4) Хэрэв буруутай үйл ажиллагааны үр дагавар нь төдийлөн их биш бол энэхүү журмын дагуу шүүхээс гэм бурууг нь хэрэгсэхгүй болгож болно. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 86А ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ ГУРАВ . АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 86а-р зүйл: Үндсэн хууль зөрчсөн байгууллагуудын онцлог тэмдэглэгээг ашиглах (1) Эрх чөлөөг нь гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. Хэрвээ 1. 86-р зүйлийн 1,2,4-р заасан улс төрийн намууд, эсвэл эвсэл холбоодын онцлог тэмдэглэгээг дотоодод түгээсэн, эсвэл олон нийтийн өмнө, хурал цуглааны үеэр эсвэл тэдгээрээс түгээсэн бичвэрүүдийг(11-р зүйлийн 3) ашигласан бол 2. Дээр заасан онцлог тэмдэглэгээг дүрсэлсэн, агуулсан эд зүйлсийг 1 дугаарт заасан арга хэлбэрээр дотоод, гадаадад түгээсэн, хэрэглэсэн, үйлдвэрлэсэн, нөөцлөн хадгалсан, хилээр нэвтрүүлсэн, гадагш гаргасан бол (2) 1 1-р хэсэгт заасан эд зүйлсийг нэрлэн заавал туг дарцаг, тэмдэг, дүрэмт хувцасны зарим хэсэг, нууц үг, мэндчилгээний хэлбэр зэрэг
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten