Хавсралт багтана. 2 1-рт нэрлэсэн онцлог тэмдэглэгээнд андуурагдахуйц ижил төстэй тэмдэглэгээнүүд нэгэн адил багтана. (3) 86-р зүйлийн 3 ба 4-р хэсэг нэгэн адил мөрдөгдөнө. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 89 А ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭХНИЙ БҮЛЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ ГУРАВ . АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 89а зүйл: Төрд ноцтой аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэрэгт бэлтгэх (1) 1 Төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэрэгт бэлтгэсэн этгээдийн эрх чөлөөг 6 сараас 10 жил хүртэл хугацаагаар хасна. 2 Төрд ноцтой аюул учруулах гэмт хэрэгт 211 ба 212-р зүйлийн дагуу бусдын амь насны эсрэг, 239а, 239б-ийн дагуу хувь хүмүүсийн эрх чөлөөний эсрэг өдүүлсэн гэмт хэргүүд, тухайн нөхцөл байдлаас хамааран эсвэл тохироо бүрдсэн нөхцөлд, төрийн эсвэл олон улсын байгууллагын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсвэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг үгүй хийх, хүчин төгөлдөр хэрэгжилтийг үгүй хийх, эсвэл хэрэгжилт хангагдахгүй байхад хүргэх гэмт хэргүүд мөн багтана. (2) 1-р зүйлийг гэмт хэрэгтэн төрд аюул учруулах ноцтой гэмт хэрэгт дараах арга хэлбэрээр бэлтгэж буй нөхцөлд хэрэглэнэ. Эдгээрт: 1. 1-р зүйлд нэрлэсэн гэмт хэргийг үйлдэх зорилгоор зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодис, тэсэлгээ-түймрийн тоног төхөөрөмж, цөмийн шатагч бодис эсвэл бусад цацраг идэвхт бодис, хортой бодис агуулсан, эсвэл хортой нөлөөтэй байж болох бодис, бусад эрүүл мэндэд хортой бодисыг үйлдвэрлэх, тэдгээртэй харьцах болон гэмт хэргийг өдүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ур чадварыг бусдад олгосон, бусдаар энэ талаар зааварчилга өгүүлсэн бол 2. Зэвсэг, бодис, тоног төхөөрөмжийг 1-рт заасан арга хэлбэрээр үйлдвэрлэсэн, хадгалсан, эсвэл бусдад олж 24
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten