Хавсралт зогсоосон, гэмт хэргийн улмаас учирч болох байсан аюулыг ойлгосны үндсэн дээр бусдыг гэмт хэргийн бэлтгэлийг үргэлжлүүлэн хангах, гэмт хэрэг үйлдэх үед нь зайлан одсон, ингэснээр аюулыг эрс бууруулсан эсвэл сайн дураараа гэмт хэргийг эцэст нь хүргэлгүй таслан зогсоосон бол шүүх өөрийн дүгнэлтээр торгууль, шийтгэлийг бууруулж эсвэл чөлөөлж болно.(49р бүлгийн 2-р зүйл) эсвэл энэхүү журмын хүрээнд шийтгэлээс чөлөөлж болно. 2 Гэмт хэрэгтний эс үйлдэхүйн улмаас аюул учраагүй эсвэл үлэмж хэмжээгээр буурсан, эсвэл төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэргийг таслан зогсоосон бол түүний сайн дурын чин сэтгэлийн хичээл зүтгэл нь түүнийг шийтгэлээс хэлтрүүлэх хангалттай шалтгаан гэж үзнэ. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 91-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЭНХ ТАЙВНААС УРВАХ, ЭХ ОРНООСОО УРВАХ, АРДЧИЛСАН ЭРХЗҮЙТ ТӨРД АЮУЛ УЧРУУЛАХ 91-р зүйл: Ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулах, хүчирхийллийн гэмт хэрэг өдүүлэх зааварчилга (1) Эрх чөлөөг нь гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах, хэрвээ 1. Ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулах хүчирхийллийн гэмт хэрэг өдүүлэх зааварчилга болохуйц (89-р зүйл, 1-р зүйл) агуулга бүхий бичгийг магтан дуулсан, бусад хүмүүст нээлттэй болгосон бол, хэрвээ уг зааварчилгыг түгээх тохироо бүрдсэн нөхцөлд ардчилсан эрхзүйт төрд аюул учруулахуйц хүчирхийллийн гэмт хэрэгт бусдыг бэлэн байхыг уриалан дуудсан, дэмжсэн бол 2. 1-рт заасан ардчилсан эрхзүйт төрд ноцтой аюул учруулахуйц гэмт хэргийн зааварчилга гэж үзэж болохуйц агуулга бүхий бичиг олж авсан бол (2) 1-р зүйлийн 1-р хэсэг дараах тохиолдолд хэрэглэхгүй. Хэрвээ: 1. Үйл ажиллагаа нь төрт улсын иргэдийг соён гэгээрүүлэх, иргэдээ үндсэн хуульд харш үйлдлээс хамгаалах хичээл 26
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten