Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

27 Хавсралт зүтгэл, урлаг, шинжлэх ухаан, судалгаа, сургаал, цаг үеийн үйл явдлын талаарх илтгэл мэдээлэл, эсвэл түүх бусад ижил төсөөтэй зорилгод чиглэсэн бол 2. Үйл ажиллагаа нь гагцхүү эрх зүйд нийцсэн ажил мэргэжлийнхээ үйл ажиллагааг эрхлэх, албан үүргээ гүйцэтгэхэд чиглэсэн бол (3) Гэм буруу нь их бус бол энэхүү журмын дагуу шүүх торгууль шийтгэлээс чөлөөлөх боломжтой. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 100 А-Р ЗҮЙЛ: ОНЦГОЙ ХЭСЭГ ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭХ ОРНООСОО УРВАХ, ГАДААД АЮУЛГҮЙ БАЙДАЛД АЮУЛ УЧРУУЛАХ 100а-р зүйл: Эх орноосоо урвасанд тооцох хэмжээнд эд зүйлс, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх (1) ХБНГУ-ын гадаад аюулгүй байдал, эсвэл ХБНГУ-ын гадаадын аль нэг гүрэнтэй харилцах харилцаанд ач холбогдолтой байх эд зүйлийг хуурамчаар үйлдсэн, дуурайлган хийсэн, тэдгээрийн талаар мэдээ, буруу зөрүү нотолгоог гадаадын аль нэг гүрнийг хууран мэхлэх зорилгоор бусдад дамжуулсан, олон нийтэд нээлттэй болгосон ингэснээрээ тус улсын гадаад аюулгүй байдал, гадаадын аль нэг гүрэнтэй харьцах харилцаанд ноцтой хохирол учруулсан бол гэм буруутай этгээдэд эрх чөлөөг нь 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. (2) Дээр заасан эд зүйлсийг хуурамчаар үйлдсэн, дуурайлган хийсэн эсвэл олж авсан эдгээрийг 1-р зүйлд заасан арга хэлбэрээр гадаадын аль нэгэн гүрнийг хууран мэхлэх зорилгоор бусдад дамжуулсан, эсвэл олон нийтэд дэлгэсэн, ингэснээр ХБНГУ-ын гадаад аюулгүй байдал, эсвэл ХБНГУ-ын гадаадын аль нэг гүрэнтэй харилцах харилцаанд ноцтой хохирол учруулах аюултай нөхцөл үүсгэсэн бол гэм буруутай этгээдийг нэгэн адил шийтгэнэ. (3) Дээрхтэй төстэй оролдлого хийсэн бол нэгэн адил шийтгэл хүлээнэ. (4) 1 Онц ноцтой тохиолдолд эрх чөлөөг нь нэг жилээс дээш