Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

Хавсралт хугацаагаар хасна. 2 Хэрвээ гэмт хэрэгтэн гэм буруутай үйлдлээрээ ХБНГУ-ын гадаад аюулгүй байдал, гадаадын аль нэг гүрэнтэй харилцах харилцаанд ноцтой сөрөг талуудыг үүсгэсэн бол зарчмын хувьд тухайн хэргийг онц ноцтой гэмт хэрэгт тооцно. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 111-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ЗУРГАДУГААР ХЭСЭГ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ 111-р зүйл: Олон нийтийг гэмт хэрэгт уриалах (1) Олон нийтийн өмнө, хурал цуглаан дээр эсвэл бичиг тараах замаар(11-р зүйлийн 3-р хэсэг) хууль зөрчсөн гэмт хэрэгт турхирсан бол гэмт хэрэгт бусдыг уруу татагч хэмээн үзэж шийтгэл ногдуулна. (2) 1 Гэмт этгээд хэрэгт турхирсан ч амжилт олоогүй бол эрх чөлөөг нь тав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл хүлээлгэнэ. 2 Гэхдээ ял шийтгэл нь түүний турхиралт амжилтад хүрсэн бол ямар хэмжээний аюул заналхийлэл учрах байсан түүнээс илүү хүнд байж болохгүй.(1-р зүйл) 49-р зүйлийн 1 ба 2-р дугаарыг хэрэглэнэ. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 126-Р ЗҮЙЛ: ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР БҮЛЭГ: ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 126-р зүйл: Гэмт хэрэг үйлдэхээр заналхийлж олон нийтийн энх тайвныг бусниулах (1) Олон нийтийн энх тайван байдлыг алдагдуулахад чиглэгдсэн дараах арга байдлаар гэмт хэрэг өдүүлэхийг завдсан гэм буруутай этгээдэд 1. 125-р зүйлийн 2-р хэсэг 1-4 дугаарт заасны дагуу улс орны энх тайван байдлыг алдагдуулсан бол 2. (211-р зүйл) Бусдын амь насыг бүрэлгэсэн, амь насанд аюул учруулсан, эсвэл олон иргэдийн амь насыг төрлөөр нь устгасан,(Ард түмний буюу олон улсын эрүүгийн хуулийн 6-р бүлэг) хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг(Олон улсын эрүүгийн хуулийн 7-р бүлэг) эсвэл дайны гэмт хэрэг үйлдсэн 28