Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

Хавсралт бүхий бичигт 2-р зүйлийн 1 ба 3-р хэсгийн заалтуудыг мөрдөнө. 2 3 ба 4-р зүйлд заасан агуулгыг радио, эсвэл теле-мэдээллийн хэрэгслээр дамжуулан арван наймаас доош насны иргэн эсвэл олон нийтэд хүргэсэн бол 2-р зүйлийн 2-р хэсгийн заалтын дагуу нэгэн адил шийтгэл оногдуулна. (6) 2-р зүйлийн 1 ба 2 хэсэг мөн 5-р зүйлтэй холбоотойгоор оролдлого хийснийх нь төлөө ял шийтгэл ногдуулна. (7) 2-р зүйлийн тохиолдлуудад мөн 5-р зүйлтэй холбоотойгоор мөн 3 ба 4-р зүйлд заасан тохиолдлуудад 86-р бүлгийн 3-р зүйлийг нэгэн адил мөрдөгдөнө. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 131-Р ЗҮЙЛ ОНЦГОЙ ХЭСЭГ ДОЛДУГААР ХЭСЭГ ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 131-р зүйл Хүчирхийллийг дүрслэн харуулах (1) 1 Дараах төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийн эрх чөлөөг нэг жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна. Үүнд: 1. Хүмүүсийн эсрэг эсвэл хүмүүн төрөлтөнтэй төстэй амьд организмын эсрэг үйлдэгдсэн айдас жихүүдэс төрүүлэм, хүмүүн бус гэмт хэргийг(11-р бүлгийн 3-р зүйл) алдаршуулан магтах, гэм зэмгүй мэтээр илэрхийлэх, хүчирхийллийн айдас жихүүдэс төрүүлэхүйц байдал, эсвэл хүмүүн бусын шинж чанарыг хүмүүсийн алдар хүндэд халдсан байдлаар дүрслэн харуулах a) Түгээсэн, эсвэл олон нийтэд нээлттэй болгосон b) Арван найман нас хүрээгүй хувь хүнд санал болгосон, даатган орхисон, нээлттэй болгосон бол 2. 1 дугаарт тодорхойлсон агуулгыг радио эсвэл теле- хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээсэн бол а) Арван найман нас хүрээгүй хувь хүнд эсвэл б) Олон нийтэд нээлттэй болгосон бол эсвэл 34