37 Хавсралт бол. Хүүхдийн садар самуун бичлэг гэдэг нь хүүхэд оролцуулсан садар самууныг сурталчилсан бичлэг юм. Үүнд: а) Арван дөрвөөс доош насны(хүүхэд)-тэй үйлдсэн, эсвэл хүүхдийн өмнө үйлдэгдсэн бэлгийн-секс үйлдэл юм. б) Хагас нүцгэн эсвэл чармай нүцгэн хүүхдийн зургийг хүйсийн/бэлгийн онцлогийг онцгойлон тодотгосон байдлаар харуулсан в) Хүүхдийн бэлэг эрхтэн, өгзгийг бэлгийн дурыг өдүүлэх байдлаар хувцасгүй ил дүрслэн харуулсан 2. Бодит болсон явдал, эсвэл бодит байдалтай төстэй хүүхдийн садар самууны бичлэгийг бусдад эзэмшүүлэх зорилгоор тараасан эсвэл олж авсан 3. Бодит үйл явдлыг харуулсан хүүхдийн садар самууны бичлэгийг үйлдвэрлэх эсвэл 4. 1 ба 2 хэсгийн агуулгаар эсвэл 184д бүлгийн 1-р зүйлийн 1-р хэсгийн зориулалтаар хэрэглэх, эсвэл бусад хүнд дээрхтэй төстэй зориулалтаар хэрэглүүлэхийн тулд 3 дугаарын дагуу шийтгэл хүлээснээс бусад тохиолдолд хүүхдийн садар самууны бичлэг үйлдвэрлэсэн, ишлэл татсан, нийлүүлсэн, нөөцлөн хадгалсан, бусдад санал болгосон, сурталчилсан, бичлэгийг хилээр оруулах-гаргах үйлдэл хийсэн бол (2) Гэмт хэрэгтэн 1-р зүйлд заасан тохиолдлуудад үйлдвэрлэлийн аргаар эсвэл дээрхтэй ижил төстэй гэмт хэргүүдийг үргэлжлүүлэн үйлдэх зорилготой гэмт бүлэглэлийн гишүүний хувиар 1-р зүйлийн 1.2 ба 4 дугаарт заасан бодит болсон үйл явдлыг эсвэл болсон үйл явдалтай ижил төстэй үйлдлүүдийг харуулсан бичлэг үйлдвэрлэсэн бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг зургаан сараас арван жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна. (3) Бодит болсон явдал эсвэл бодит явдалтай ижил төстэй үйлдлийг харуулсан хүүхдийн садар самууныг харуулсан бичлэг эзэмшихээр олж авсан, эсвэл дээрх бичлэгийг эзэмшдэг бол гэм буруутай этгээдийн эрх чөлөөг гурав хүртэлх жилээр хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах шийтгэл оногдуулна.
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten