Хавсралт (4) Оролдлогод шийтгэл ногдуулна. Энэ заалт 1-р зүйлийн 1.2 хэсэг ба 3-р зүйлд хэрэглэгдэхгүй. (5) 1-р зүйлийн 2,4-р хэсэг ба 3-р зүйл эрх зүйд нийцсэн гагцхүү албан үүргийг биелүүлэх үйлдэлд хэрэглэгдэхгүй. 1. Төрийн үүрэг 2. Төрийн хариуцсан байгууллагатай хийсэн тохиролцооны хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх эсвэл 3. Албаны эсвэл мэргэжлийн үүрэг (6) 1 Эд зүйлс, уг эд зүйлс нь 1-р зүйлийн 2.3-р хэсэг эсвэл 3-р зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотой бол хураан авна. 2 74а-р бүлгийн заалтуудыг хэрэглэнэ. 30-Р БҮЛЭГ ХЭВ ЖУРМЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЭХНИЙ ХЭСЭГ ЕРӨНХИЙ ЖУРМУУД ЗУРГАДУГААР ХЭСЭГ ХУУЛИЙН ЭТГЭЭД БА ХУВЬ ХҮМҮҮСИЙН ЭВСЭЛД ЗАВШИХ ЗАМААР ОЛСОН ОРЛОГЫН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАН МӨНГӨН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ ТУХАЙ 30-р зүйл: Хуулийн этгээд ба хувь хүмүүсийн эвсэлд мөнгөн торгууль ногдуулах (1) Хэрвээ хэн нэгэн 1. Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий байгууллага эсвэл ижил төстэй байгууллагын гишүүн бол 2. Эрх зүйн чадамж бүхий эвслийн удирдах байгууллагын дарга эсвэл ижил төстэй удирдах байгууллагын гишүүн бол 3. Эрх зүйн чадамж бүхий хувь хүмүүсийн нийгэмлэгийн төлөөлөх эрхтэй хоршоо нөхөр бол 4. 2 ба 3-рт нэрлэгдсэн хувь хүмүүсийн эвсэл эсвэл хуулийн этгээдийн өмнөөс үйл ажиллагаа явуулах голлох итгэмжлэгдсэн хүн, удирдах албан тушаалын прокурор бол 5. Хуулийн этгээдийн үйлдвэр, компанийн удирдлагын өмнөөс эсвэл 2 ба 3-рт нэрлэсэн хувь хүмүүсийн эвслийн өмнө 38
Druckschrift
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten