Druckschrift 
Üžėl bodloo čölöötėj ilėrḫijlėḫ - ėrḫ čölöönij zaag ḫjazgaar : nijgmijn sülžėėnd ḫuulijn ḫėrėgžiltijg ḫangaḫ tuḫaj ḫuul'
Einzelbild herunterladen
 

39 Хавсралт бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих, эсвэл эрхэлж буй удирдах албан тушаалын ажил үүргийн хуваарьт нь хяналтын эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг багтдаг бусад хүмүүс гэмт хэрэг үйлдсэн эсвэл хэв журмын зөрчил гаргасны улмаас хуулийн этгээд эсвэл хувь хүмүүсийн эвсэл үүргээ биелүүлээгүй эсвэл хуулийн этгээд эсвэл хувь хүмүүсийн эвсэл завшсан бол эсвэл завшуулах зорилготой байсан бол гэм буруутай этгээдэд мөнгөн торгууль ногдуулж болно. (1) 1 Мөнгөн торгуулийн хэмжээ 1. Зориудаар гэмт хэрэг үйлдсэн бол 10 сая хүртэлх евро 2. Санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн бол 5 сая хүртэлх еврогийн торгууль ногдуулна. 2 Хэв журам зөрчигдсөн нөхцөлд мөнгөн торгуулийн дээд хэмжээг тухайн хэв журмын зөрчилд хуулиар ногдуулах ёстой мөнгөн торгуулийн дээд хэмжээтэй уялдуулан тогтооно. 3 Хуулинд дээрх журмаар шийдвэрлэсүгэй хэмээн заасан нөхцөлд хуульд заасан гэмт хэрэгт ногдуулах мөнгөн торгуулийн дээд хэмжээг 2-р хэсэгт заасан мөнгөн торгуулийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно. 4 Гэмт хэрэг ба хэв журмын зөрчил давхацсан нөхцөлд мөн тухайн хэв журмын зөрчилд ногдуулах мөнгөн торгуулийн хэмжээ нь 1-р хэсгийн дагуу ногдуулах мөнгөн торгуулийн дээд хэмжээнээс давсан нөхцөлд 2-р хэсгийг хэрэглэнэ. () 1 Эрхзүйн төлөөлөх эрхийг залгамжлагч этгээдэд бүрэн эсвэл хуулийн этгээд, хувь хүмүүсийн эвслийн хуваагдлын улмаас хэсэгчлэн шилжүүлсэн нөхцөлд(Өөрчлөлтийн тухай хуулийн 123-р бүлгийн 1-р зүйл) энэхүү хуулийн 1 ба 2-р зүйлийн дагуу ногдуулах мөнгөн торгуулийг эрх зүйн төлөөлөх эрхийг залгамжлагчид ногдуулж болно. 2 Мөнгөн торгуулийн хэмжээг дээрх тохиолдлуудад хүлээн авсан хөрөнгийн үнэ цэнээс болон эрх зүйн төлөөлөх эрхийг эдэлж байсан өмнөх этгээдэд ногдуулах ёстой байсан мөнгөн торгуулийн хэмжээнээс давсан мөнгөн торгуулийг залгамжлагчид ногдуулж болохгүй. 3 Мөнгөн торгууль ногдуулах аргачлалыг хэрэглэхдээ эрх зүйн төлөөлөх эрхийг залгамжлагчийг татан оролцуулна. Залгамжлагчийг эрх зүйн төлөөлөх эрхийн хүрээнд урьд нь ажиллаж байсан төлөөлөгчийн хариуцах хэрэгт мөнгөн торгууль ногдуулах аргачлалыг эхлүүлсэн хэрэгт нэгэн адил