Druckschrift 
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Einzelbild herunterladen
 

ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг Контент анализын судалгаа Агуулга I. Үзэн ядах үг хэллэг гэж юу вэ? - Судалгааны зорилго - Судалгааны хамрах хүрээ - Судалгааны аргачлал - Нэр томъёоны тайлбар, тодорхойлолт II. Үндэсний хэмжээнд сэдвийн судлагдсан байдал(баримт бичгийн судалгаа) - Хууль эрх зүйн орчин, хамрах хүрээ - Сэдвийн судлагдсан байдал, ижил төстэй судалгааны үр дүнгүүд III. Үзэн ядах үг хэллэгийн талаар хийсэн контент анализ - Цахим мониторинг- үзэн ядах үг хэллэгийн нийтлэг хандлага тоон болон чанарын судалгааны үр дүнгүүд - Цахим дахь өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд - Дижитал хөгжил ба үзэн ядах үг хэллэгийн тархалт IV. Дүгнэлт/ Зөвлөмж V. Хавсралтууд Ярилцсан экспертүүдийн нэрсийн жагсаалт Цахим мониторингийн хүрээнд илрүүлсэн жишээнүүд Ёс зүйн зөрчилтэй кейсүүд Ашигласан эх сурвалжийн жагсаалт 4 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 5 Өмнөтгөл Уламжлалт утгаараа хэвлэл мэдээлэл ньнэг илгээгч, олон хүлээн авагч-тай харилцаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг мэдээллийн сувгаас олон хэрэглэгчид хүрэх буюу(Point-to-Multi­point) хэлбэртэй байв. Энэ нь сүүлийн үед(Point-to-Point) буюу нэгээс нөгөөд шууд хүрэх харилцаагаар өөрчлөгдөж байна. Дижитал технологи нь иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажиллах боломж олгосон. Хүн бүр нийгмийн сүлжээгээр дамжуулан нэгээс-олонд /Point-to-Multipoint/ хүрэх харилцааг ашиглах нөхцөл бий болоод байна. Түүхэндээ анх удаа иргэд өөрсдөө бие даан эрх мэдэлд хяналт тавих боломжтой болсон. Санал бодлоо түгээхэд уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон биечилсэн уулзалтууд тийм ч шаардлагатай биш боллоо. Нийгмийн сүлжээтэй холбогдох, ашиглах нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлээр баталгаажсан. Өнөөдөр хэрэглэгч өөрөө мэдээллийг бүтээгч, хүлээн авагч, дамжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх болсноор мэргэжлийн сэтгүүл зүйн чанар чансаа, ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөх болов. Түүнчлэн мэдээллийн талбарт иргэдийн оролцоо нэмэгдэж, мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн мэдээллийн сүлжээний зааг ялгаа бүдгэрч байна. Цахим орчинд хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас хүн ёсны харилцаанаас давж дур зоргоор аашлах байдал руу хальтирч байна. Үүнийг дагаад хүний нэр төрийг гутаан доромжлох, хувийн орон зай, хувь хүний нууцад халдах, худал мэдээлэл тараах, хэн нэгэн эсхүл бүлэг хүн рүү зорилготойгоор сөрөг хандлага түгээх зэрэг олон муу үр дагавар бий болгож, улмаар үзэл ядалтаас үүдсэн гэмт хэрэг рүү хөтлөх эрсдэл дагуулж байна. Иймд, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цахим платформд сүүлийн нэг жилийн хугацаанд нийтлэгдэж, түгээгдсэн үзэн ядах үг хэллэгт мониторинг хийж түгээмэл хандлага, нийтлэг дүр төрхийг харуулахыг зорьж энэхүү судалгааны тайланг бэлтгэлээ.