Druckschrift 
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Einzelbild herunterladen
 

ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ зальжин, Их хурлын гишүүд нь ч хамгийн зальжин хэл амтай аймаар нөхөд, Увсын дөрвөд өөдгүй, Түрийвч-Сарандаваа, Орифлеймийн-Оюунбилэг, Петровисын-Оюунгэрэл, 20000- хувьсагчийн Баярцогт гэх мэтээр үзэн ядах үг хэллэг ашигласан байна. Дөрөв. Дүгнэлт /Зөвлөмж - Цахим орчинд үзэн ядах үг хэллэг маш хурдтай, өргөн хүрээг хамран тархаж, хувь хүн, хэсэг бүлэг хүний эрхэд халдаж байгаа боловч энэ талаар хийсэн судалгаа, үзэн ядахын үг хэллэгийг тарааж түгээхийн эсрэг чиглэсэн ямар нэг ажил, санаачилга манай улсад байхгүй байна. Иймд, цаашид илүү нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж, үзэн ядах үг хэллэгийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх чиглэлд хэвлэл мэдээллийнхэн болон бусад талыг оролцуулах нөлөөллийн ажлуудыг хийхийг санал болгож байна. - Агуулгын хувьд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар үзэн ядахын үг хэллэгийг ялгаварлан гадуурхал, гүтгэлэг, доромжлол гэдэг утгаар зохицуулж байна гэж харж болохоор байгаа ч нэр томъёог хэрхэн оновчтой тодорхойлж, тайлбарлах нь тодорхойгүй, бүрхэг байна. Тиймээс нийгмийн ухаан, хүний эрх, хэл шинжлэл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарын мэргэжилтэн судлаачид нэгдмэл тайлбар, тодорхойлолт гаргах шаардлагатай байна. - ИБУТЭТОУП-ын Пактын 20 дугаар зүйлийн 2-тАлагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно гэж заасны дагуу үзэн ядах үг хэллэгийг хориглох тухай хуульчлах хэрэгтэй гэж судалгааны хүрээнд ярилцлага хийсэн мэргэжилтнүүд зөвлөж байна. - Цахим хэвлэл дэх үзэн ядах үг хэллэгийн мониторингийг хийхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд 43 сайтын 50 бүтээлд(сэтгэгдлийн хэсгийг оруулаад) анализ хийхэд бусдыг ялгаварлан гадуурхсан, 62 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 63 өдөөн турхирсан, туйлширсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг байгааг илрүүлэв. Үүнээс гадна үзэн ядах түгээмэл найман үгийг хайлтаар илрүүлсэн нь үзэн ядах үг хэллэгийг тоо баримтаар илэрхийлэх анхны оролдлого болж байна. Цаашдаа илүү лавшруулсан, гүнзгийрүүлсэн судалгаа хэрэгтэй байгааг энэ ажил харуулав. - Үзэн ядах үг хэллэгийг цахим орчинд хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээ хамгийн ихээр түгээж, хоногшуулж, хэвшмэл ойлголтыг төрүүлж, улмаар үзэн ядалт, хүчирхийллийг өдөөж, турхирах байдлыг бий болгож байна. Судалгаагаар үзэн ядах үг хэллэгийг эрхэлсэн ажил, албан тушаал, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь ялгаварлан гадуурхах байдал түгээмэл байна. Иймд энэхүү судалгаанд өмнө дурдсан цахим орчин дахь өөрийн зохицуулалтын сайн туршлагыг цахим хэвлэл мэдээллийн редакцуудад түгээх, нэвтрүүлэх шаардлагатай байна. - Сэтгэгдлийн хэсэгт ёс бус хэллэгийн хариуцлагыг редакци хүлээхгүй гэдэг нь буруу юм. Редакци сэтгэгдлийг байнга ажиглаж оролцож байх хэрэгтэй. Сайтууд сэтгүүл зүйн бүтээлийн дор уншигчдын сэтгэгдэл бичих хэсгийг өөрийн талбарын нэг бүрэлдэхүүн гэдгийг ухамсарлаж үзэн ядах үг хэллэг ихээр тархах, түүнээс болж маргаан зөрчилдөөн, өдөөж турхирсан агуулгатай сэтгэгдэл өрнөх үед доорх зохицуулалт хийхийг санал болгож байна. 1. Зарим сэтгэгдлийг шууд устгах. Судалгааны явцад ажигласан нийтлэг дүр зураг бол цахим хэвлэл мэдээллээр үзэн ядах үг хэллэгт өртсөн хүмүүс тухайн редакци, хэвлэл мэдээллийн зөвлөл эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргаж байж сэтгэгдлийн хэсгийг устгуулж байна. Гомдол гаргаагүй үед тухайн сэтгэгдлийн хэсэгт үзэн ядах үг хэллэг тэр хэвээрээ үлдэж байна. Тиймээс олон нийтийн зүгээс гомдол санал хүлээлгүйгээр зарим илт үзэн ядахын үг хэллэгийг нийтэд тархаж өдөөн турхиралт болохоос урьтаж шууд устгаж байхыг санал болгож байна. 2. Эмзэг сэдвээр, жишээлбэл ЛГБТ хүмүүстэй хийсэн ярилцлага, бэлгийн хүчирхийллийн хохирогчийн тухай мэдээлэл зэрэг хүний эрх, гэмт хэрэгтэй холбоотой бүтээлийн дор сэтгэгдэл оруулахгүй байх зохицуулалт хийх.