ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Улмаар mongolcomments.mn сайтын нэрийг дурдаж зөрчлийг олон нийтэд мэдээлсэн байна. Уг мэдээлэлд үзэн ядахын үг хэллэгийг шууд хэрэглэсэн тохиолдол цөөн. Тухайлбал, “ясаа тавих алга дарамхан газрын мөнгө”,“дунджаас дээш орлоготой хүмүүс буяны газраар үйлчлүүлэх боломжтой”,“үхсэн хүн үг хэлэх биш”,“зүрх шимшрэм асуудлыг зөвшөөрөхгүй”,“юутай гутамшиг, юутай харуусал вэ”,“ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг” гэх мэтээр ажил үйлсийг нь дүгнэж үзэл бодлоо оруулснаар сайтын сэтгэгдлийн хэсэгт үзэн ядахын үг хэллэгийг өдөөх, турхирах нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэж болохоор байна. Уншигчид“ Дарга нь гээд авгай ёстой солиотой амьтан”,“Буян компанийн лалрууд”,“Зайлцгаа Буянгийнхан” гэх мэтээр байгууллагын албан хаагчдыг үзэн ядаж, гутаан доромжилсон сэтгэгдлүүд бичжээ. 3.6 Дижитал хөгжил ба үзэн ядах үг хэллэгийн тархалт Үзэн ядах үг хэллэг цахим орон зайд хэрхэн тархаж байгаа, энэ нь технологийн хөгжлийг дагаад улам бүр хүрээгээ тэлж байгаа үзэгдэл энэхүү судалгааны явцад ажиглагдлаа. Тухайлбал: 1. Үзэн ядалт агуулсан, ийм байдлыг төрүүлэх, дэвэргэх агуулга бүхий контентыг цахим орчинд оруулаад тодорхой хугацааны дараа устгаж байна. Сонгуулийн үеэр улс төрийн тоймч Ш.Гантулгын “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийн үеэр хэлсэн үгийг сайтууд нэгээс, хоёр хоног байршуулаад устгаж байсан. Мөн судалгааны хүрээнд өмнө жишээ татсан иргэн Б.Ариунтуулаас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдолтой холбоотой мэдээг энд дурдаж болно. 2. Үзэн ядах үг хэллэгийг мэдээний гарчиг болгохдоо баннер зураг байдлаар сөрөг агуулгыг илэрхийлж, өдөөн турхирсан тохиолдол байна. 56 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 57 Жишээ нь, Shuurhai.mn сайт 2018 оны нэгдүгээр сарын 18-нд“Тэргүүлэгч ЛУЙВАРЧИН ХААН БАНКнаас татгалзъя” гарчиг бүхий /https://www.shuurhai.mn/n/850/ мэдээ нийтлэхдээ дээрх гарчгийг ХААН банкны төв барилгын зургийн нүүрэн дээр байрлуулж, сайтынхаа толгой хэсгийг дүүргэж том баннер байдлаар байршуулжээ. Уг мэдээний лид хэсэгт“Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрийгөө тодотгодог Хаан банк үнэн хэрэгтээ тэргүүлэгч ЛУЙВАРЧИН банкаар тодроод байна уу” гэх мэтээр байгууллагаар нь нэр хоч өгснөөс уншигчид банкны ажиллагсдыг нийтэд нь“луйварчид”,“мөнгө угаагчид” зэргээр нэрлэж, улмаар“ХААН банкнаас татгалзъя”,“хэзээ ч битгий Мобайл банк ашигла” гэх мэтээр бусдыг уриалж турхирсан хандлага илэрхийлжээ. 3. Өдөр тутмын сонины онлайн хувилбар үзэн ядах үг хэллэг шууд ашиглах нь ховор байна. Зөрчилдөөн маргаантай сэдэв бүхий мэдээллийг веб сайтууд шууд нийтэлснээс нэгээс долоо хоногийн дараа өдөр тутмын сонинууд тухайн сэдвээр бүтээл гаргах нь элбэг байдаг. Энэ тохиолдолд өмнөх өдөр нь сайтуудын мэдээллээс хүлээж авсан сөрөг хандлагаа уншигчид тухайн сонины онлайн хувилбарын сэтгэгдлийн хэсэгт үлдээх, улмаар үзэн ядах үг хэллэг улам ихээр тархах байдал ажиглагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГаас баривчлан хорьсон талаар 2018 оны дөрөвдүгээр сарын 10, 11-нд мэдээллийн сайтууд мэдээлсэн.
Druckschrift
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten