Druckschrift 
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Einzelbild herunterladen
 

ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 1. Судалгааны шалгуур үзүүлэлтийн дагуу ялгаварлан гадуурхал, доромжийн шинжтэй нийтлэг хэрэглэгдэж буй 20 гаруй түлхүүр үгийг /Хавсралт 4/ ашиглан цахим орчинд хайлт хийсэн. 2. Судалгааны хүрээнд сэтгүүл зүй, хууль эрх зүй, хүний эрхийн чиглэлээр ажилладаг судлаач мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр тэднээс санал болгосон зарим бүтээлийг сонгон авч агуулга болон сэтгэгдлийн хэсгээс үзэн ядах үг хэллэгийг шүүлээ. 3. Өнгөрсөн хугацаанд цахим хэвлэл мэдээллээр түгээснээс улбаалж олон нийтийн дунд зөрчил, маргаан /ялангуяа нийгмийн мэдээллийн сүлжээгээр/ бий болгосон зарим бүтээлийг онцгойлон авч үзэв. 4. Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэдээс ирүүлсэн гомдлуудаас үзэн ядах үг хэллэг агуулсан бүтээлүүдийг сонгон авлаа. Судалгааны анхан шатны хайлтын үр дүнд үзэн ядах үг хэллэгийг ямар нэг байдлаар хэрэглэсэн, эсвэл олон нийтэд шууд бус, далд утга, найруулгаар тийм сэтгэгдэл төрүүлэх мэдээ, бүтээлүүдээс 50 кейсийг нарийвчлан судалж, жишээгээр оруулав. Эдгээр кейсийн хүрээнд бусдыг ялгаварлан гадуурхсан, дайрч давшилсан, өдөөн турхирсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг илэрснийг сүүлийн үед цахим хэвлэл мэдээллийн орчинд түгээмэл тохиолдож буй үзэн ядах үг хэллэг хэмээн үзэж болохоор байна. Судалгааны хамрах хүрээнд бүртгэгдсэн нийт кейсүүдээс ажиглахад дараах шинж тэмдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, эсхүл дайрч давшилж байгаа нь ажиглагдав. Үүнд: 1. Үндэс, угсаа 2. Нас, хүйс 3. Нийгмийн гарал, байдал 4. Хөрөнгө чинээ 5. Эрхэлсэн ажил, албан тушаал 22 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 23 6. Шашин шүтлэг 7. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл 3.2 Цахим мониторингийн тоон үр дүнгээс Судалгааны хүрээнд сонгож авсан 50 бүтээлд(сэтгэгдлийн хэсгийг оруулаад) бусдыг ялгаварлан гадуурхсан, өдөөн турхирсан, туйлширсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг бүртгэж авсныг Хүснэгт 1-ээр харууллаа. Хүснэгт 1: Цахим орчин дахь үзэн ядах түгээмэл үг хэллэгүүд ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Үзэн ядах хандлага Сэтгүүлч бичвэртээ хэрэглэсэн Уншигч сэтгэгдэлд бичсэн Хужаа, Казак банди, казах, Увсын фракц, лалын шашинт дебил паразитууд, банди, хүн харх, Османы дээрэмчид Үндэс, угсаа Хасаг, хужаа, эрлийз, шонхууз, казах хүн өөдгүй, дөрвөд хүн биш, Намбарван, Увсын фракц, Османы дээрэмчид, Хужаагийн бөгс долоогч, Урвагчид, лалын шашинт дебил паразитууд, Казак банди, Гадны доншуучид (8 үг, холбоо үг) Нийт 22 (14 үг, холбоо үг) Зогсоол дээрээ зогсдог Нас, хүйс бол? Чавганц, авгай, өвөө, Залуудаа ийм хадны мангаа хөгшрөөд ирэхээрээ юу болдог (1 үг, холбоо үг) Нийт 5 (4 үг, холбоо үг) Шашин шүтлэг Шар нөмрөгт, хувалз,ламын өмнө парад хийж бүрэлдэхүүнээрээ мөргөж байдаг, гэгээнтэн гэх шиг, нэг мөсөн бүх цэргийн жанжин хутагт гэчихээч,балай нэг хүнээс айдаг, айсандаа мухраар шүтдэг хүмүүс өнөөдөр 21-р зуунд яана аа?, Дөвчин Нийт 8 (8 үг, холбоо үг)