ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ дөрөвдүгээр сарын 16-нд шууд авч нийтэлсэн байна. Үүнд: - Монгол охид маань харийн хүний өвөрт орж, хүчиндүүлж, хүний наймааны хохирогч болж, биеэ үнэлж, алуулж, гэмтнүүдэд хууртагдсаар байна. - Хужаа нар туурга тусгаар оронд маань хэдэн мянгаараа амьдарч байна. Ерөнхийдөө“хүн харх “ гэж нэрлэгдсэн энэ л үндэстнээс элдэв хэрэг зөрчил их гардаг. - Урд зүгийн иргэд соёлын хувьсгалын үеэр ээжийгээ, дөнгөж төрсөн нялх үрээ иддэг л байсан. Дутуу төрсөн эхийн эхэс, амьгүй ураг зэргийг чухамдаа хужаа нар л авч идэх дуртай. - Манай оронд хар ажлын хужаа нар дэндүү их байна. Тэд зүгээр л хотын захын гэр хорооллоор амьдарч байна. Зүгээр ч үгүй охидыг хэд хэдээр нь авч шөнөжин ноолж хононо. - Өмнө нь Монголд ирсэн хужаа нар нь Монголд хууль хэрэгждэггүй цагдаа нар нь хэдхэн төгрөгөөр хахуульдагдаж сөхөрдөг охид нь энгэр султай хямд атлаа ямар сайхан болохыг, тэдэнтэй ямар амттай сексдэж байснаа ярихад нөгөөдүүл нь бушуу очиж охидыг нь шөнөжин ноолохыг хүснэ. - Урьд нь хүнтэй үерхэж үзээгүй гэнэн охид байтугай юм үзсэн 40, 50-тай ядуу Монгол эхнэрүүд хүртэл тэдэнд ухаангүй сайн болоод хамтран амьдарч байгаа тохиолдлууд байна. Эмэгтэй та хятад залуутай хамтран амьдрах гэж байгаа бол, гэрлэх гэж байгаа бол, түүнтэй үерхэж байгаа бол … - Тэд нэгэнт таньтай гэрлэсэн бол таныг ёстой хүндлэх, хайрлах гэж байхгүй. Ялангуяа өнөөдрийн Монголд орж ирсэн цагаач хужаа нар таньтай гэрлэсэн бол таныг зодно, хүчиндэнэ, таны биеийг үнэлүүлнэ, худалдана. - Хужаа хүн Монгол охинтой гэрлэсэн гэдэг нэрийн доор тэднээр секс дур хүслээ хангаад уйдсан үедээ тэднийг найз нөхөддөө хүчиндүүлдэг, эсвэл хэн нэг хужаад нутагтаа аваачаад өндөр үнээр зарна. Энэ бол хужаа нарын бичигдээгүй хууль. Мөнгөтэй хужаа Монгол руу ирж аль царайлаг охидтой амраглаад, уйдна, нутагтаа аваачаад зарна. - Хужаа хүн бүсгүй таньтай секс хийсэн үеэс бүсгүй та их л хурдан хөгширнө дөө. Хужаа хүнтэй суусан эм хүн шалчийтлаа дордсон байхад Монгол эртэй суусан эмэгтэй өнгөлөг 44 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 45 толиотой байдаг шүү. Хужаа нар бүсгүй хүний шим шүүсийг сорж өөрөө залууждаг бол түүний гэргий болсон эмэгтэйчүүд нь наснаасаа эрт өтөлж түрүүлж үхдэг. Нэг хужаа хүн гурван эмэгтэйг элээдэг гэсэн үг байдаг. Монгол эр хүн эхнэрээсээ түрүүлж өөд болдог бол хужаа эр хүн эхнэрээ ихэнхидээ түрүүлж алддаг. Энэ мэт үзэн ядахын үг хэллэг хэт агуулсан өгүүллийн дор “...Үмхий хужаагийн дор хэвтэж удам угсаагаа бузарлаж байна гэж бодох ухаан тэдэнд алгаа…”,“Монгол хүүхнүүд угаасаа л хямдхан ш дээ. Хужаа төлөг солонгосын дэвсгэр болоод л монгол эрчүүдээ хараагаад явж байгаа”,“Хужаатай нөхцсөн хүүхнүүдийг хужаатай нь хамт Монголоос хөөх хэрэгтэй…”,“...МОНГОЛ хүнийг хайрлаагүй хүн МОНГОЛ орныг хайрлахгүй. Урвагчдыг яадаг билээ устгаж үгүй хийдэг” гэх мэт сэтгэгдэл бичжээ. 3.4 Цахим дахь өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд Энэ хэсэгт цахим дахь өөрийн зохицуулалт, ёс зүйн зарчим тэдгээрийн олон улсын чиг хандлага, олон улсын томоохон редакцууд үзэн ядах үг хэллэгээс зайлсхийж буй практик зөвлөмжүүд болон Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл(ХМЗ)-д ирүүлсэн иргэдийн гомдлоос үзэн ядах үг хэллэг агуулсан жишээнүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай орууллаа. Үзэн ядах үг хэллэг ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нийгэмд манлайллын үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх, энэ хүрээнд аливаа ялгаварлан гадуурхал, гүтгэлэг доромжлол, нэг үгээр бол үзэн ядах үг хэллэгээс ангид байж, зайлсхийхийг эрмэлздэг. Тийм ч учраас олон улсын болон улс орнуудын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмуудад ялгаварлан гадуурхлыг хориглох, үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх тухай тусгасан байдаг. Тухайлбал, Олон улсын сэтгүүлчдийн эвлэл(IFJ)-ийн зүгээс 1986 онд дараах мөрдлөгийг тусгахын тулд Ёс зүйн зарчмаа эргэн харжээ:
Druckschrift
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten