Druckschrift 
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Einzelbild herunterladen
 

ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир: Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргагч сэтгэгдлийн хэсэгт гомдолтой байх тохиолдол маш олон гардаг. Европын холбооны Хэвлэл мэдээллийн зөвлөлүүд Ёс зүйн зарчимдаа сэтгэгдлийн хэсгийг оруулж эхэлсэн байгаа. Тэгэхээр бид ч гэсэн хуулиараа зохицуулж чадахгүй юм аа гэхэд өөрийн зохицуулалтандаа оруулах ёстой юу үгүй юу гэдэг дээр ярилцах ёстой. Фридрих Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэл: Сэтгүүлчид юун түрүүнд хүний эрхийн боловсролыг эзэмших хэрэгтэй. Энэ нь тэдэнд хүнийг хүн талаас нь харах боломж олгох давуу талтай. Үзэн ядалтын асуудлыг Эрүүгийн хуулиар шийдээд явбал хэн дуртай нь нэгнээ доромжлоод явахгүй гэж бодож байна. Мөн ялгаварлан гадуурхал нь тэсрэх аюултай, энэ чигээрээ явсаар байвал нийгэмд маш их хохирол учирна. Тиймээс хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай. Германы хуулийн хувьд Facebook ашиг олж байгаа бол Facebook хариуцлага хүлээх ёстой гэсэн зохицуулалт явж байгаа. Сайтуудын хувьд үүнтэй ижил зохицуулалт хэрэгтэй болов уу. Монголын Эмнести интернэшнл ТББ-ийн УЗ-ийн дарга Б.Болорсайхан: Үзэн ядалтын үг хэллэг хэмээн та бүхний санал болгож байгаа энэ нэр томъёоны хувьд цаашид нөлөөллийн ажилд ашиглах, ялангуяа Эрүүгийн хуульд оруулахаар зорьж байгаа бол үйлдэх хэвээр буюу үйл үг ашиглах нь зүйтэй.Тиймээс цаашид хуулийн зохицуулалт хийгээд явахадҮзэн ядах үг хэллэг гээд тогтоод явбал боломжийн гэж харж байна. Судалгааны 10 дахь шалгуур дээрбэлгийн, хүйсийн чиг баримжаа гэдэг ойлголт байгаа. Нийгмийн салбарын хувьд тогтсон SOGI буюубэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл гэсэн нэр томъёо ашиглаж байгаа. Манай эрүүгийн хуульд ингэж тусгаагүй ч та бүхэн олон улсын хэллэгийг ашиглаарай. 74 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 75 Нээлттэй нийгэм форумын сэтгүүлч Н.Мөнхгэрэл: Зүүн хойд Азийн орнуудад Хэвлэл мэдээллийн салбараараа хамгийн сайн орон бол Индонез улс байдаг. Тэднээс туршлага судлахад хуулийн зохицуулалт хийхэд маш их хугацаа ордог учраас мэргэжлийн холбоодод тодорхой тэтгэлэг өгөөд тэднээр дамжуулан ажилладаг. Манайд ч гэсэн олон холбоо байдаг учир өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулан энэ туршлагыг хэрэгжүүлэх боломжтой. Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзой: Хэл шинжлэлийн талаасаапялдага,хужаа,цүнх баригч гэх мэт үгс нь үзэн ядах гэхээсээ илүү этгээд, бүдүүлэг, доромж тал руугаа орж байна. Жишээ ньцүнх баригч бол үзэн ядах үг биш. Ер нь үзэн ядаж байна гэдэг нь монгол хүний сэтгэлгээний үг биш, жаахан хурц санагдаж байна. Тэгэхээр таагүй, сөрөг ч гэдэг юм уу нэр томъёоны хувьд оновчтой талаас нь хараарай. ЛГБТ-ийн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо: Үзэн ядах гэмт хэрэг нь хувирч өөрчлөгдөшгүй мөн чанар дээр тулгуурладаг. Нүдний өнгө, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, үндэс угсаа гэх зэрэг. Жишээ нь бид урд хөршөө үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа. Үзэн ядах, доромжлох, гүтгэх гэдгээ сэтгүүлчид өөрсдөө сайн тогтоох хэрэгтэй. Үзэн ядах гэмт хэрэг нь үндэстний, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэдэг. Үр дагавар нь их хор хөнөөлтэй учраас дуугарч байгаа мэргэжлийн хүн, мэргэжлийн байгууллагууд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг: Үзэн ядах гэдгийг ёс бус гэж хэрэглэвэл зүйтэй ч юм шиг. Ёс зүйн тал дээр Хэвлэлийн зөвлөл нэлээд төвлөрч ажиллаж байгаа. Ёс зүйн судалгаа хийгээд үнэлгээтэй нь холбох чиглэл рүү явбалЁс зүйтэй ХМХ-ийг шалгаруулах зэрэг үйл ажиллагаанууд байж болох юм шиг харагдаж байна. Иргэдэд өгөх ойлголт, сэтгүүлчдэд өгөх ойлголт, редакцид өгөх ойлголтууд өөр өөр байх хэрэгтэй гэж үзэж байна.