Druckschrift 
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Einzelbild herunterladen
 

ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ материал байсныг судлаачид онцолжээ. 2010 оны нийтлэлүүдэдХятад гэдэг үгийг сөрөг агуулгаар ерөнхийлөн хамаатуулж, тухайн үйл явдал, хэрэг зөрчилд холбогдсон тодорхой нэгэн хятад иргэний овог нэрийг мэдээлэхгүй нийт хятад хүмүүст хамаатууланхятадууд гэж бичдэг тохиолдол түгээмэл ажиглагджээ. Жишээлбэл, Монгол нүүрс, Хятадын шохоорхол /Өнөөдөр, 2010.09.22/ гарчигтай өгүүлэлд хятадуудын сувдаг сэтгэл-ийн тухай санааг өгүүллийн туршидахиухан монжих,арга мэх,илүү харж, билүү долоох,дангаараа сорж,ёроолгүй ходоод гэх мэт сөрөг агуулга бүхий үг хэллэгээр лавшруулан бататгасан байна гэжээ. МөнСэрүүлэг сонин Монголчуудын дунд Хятадуудын талаарх сөрөг төсөөллийг хүчтэй илэрхийлсэнхужаа гэдэг үгийг нэг нийтлэлдээ олон удаа давтсаныг судалгаанд дурдсан байна. Жишээ нь: Анх удаа гадаадад хүүхэн зарсан хэргээр 401 дүгээр ангид ял эдэлж буй Б.Очирсүрэн: Манай нэртэй мисс Тяньжиний хужаатай00-д сексдэж байсан(Сэрүүлэг, 2000, 7 дугаар сар,№23) гарчигтай ярилцлага гарчгаасаа эхлээд л доромжлолын өнгө аяс агуулсан байна.Гэтэл нэг нь Эрээний зочид буудлын эзэн хужаагаас хүүхэдтэй болчихсон байсан,Манай нэгэн нэртэй мисс эмэгтэй Тянжинээс ирсэн хужаатай 00-д сексдэж байхыг нь ч харсан. Өмнөөс нь очоод хужааг нь нүдчихмээр, дэндүү царайлаг, гоё хүүхнүүд ч байж л байх юм,Монголын сайхан охид, хүүхнүүдээ хөгшин хужаагийн өвөр лүү бүү түлхээрэй гэж захья гэх мэтээр нэг өгүүлэлдхужаа гэдэг үгийг таван удаа бичсэнийг судалгааны тайланд онцолжээ. МөнМонголчууд интернэтээр Сэрчмааг хятад хүнтэй суулаа гэж хайр найргүй шүүмжилж, Монголд битгий эргэж ирээрэй гэж уурлаж, зарим нь ална хядна гэж заналхийлж аль муу үгээр дайрч сэтгэл зүйн хувьд хүндхэн айлын гэргий болж байна.(Сэрүүлэг, 2010, №02) гэсэн өгүүлбэр Хятадуудын талаар сөрөг сэтгэгдэл төрүүлж байгааг энэхүү тайланд анхааруулжээ. Тэр ч байтугай уг 20 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 21 нийтлэлд хятадуудын тухайөмхий хужаа гэх хүчтэй, сөрөг төсөөллийг ийн илэрхийлжээ:Дуучин Сэрчмаагийн нөхөр нь хуриман дээрээМонголчууд маань намайг өмхий хужаа гэдэг, харин хятадууд намайг үхэр монгол гэдэг гэж хэлж ер нь өөрийгөө жинхэнэ монгол эр хүн гэж боддог гэдгээ ний нуугүй хэлжээ хэмээн жишээ татсан байна. Эдгээр нийтлэлүүдэд эх сурвалжуудын хэлсэнөмхий хужаа,хөгшин хужаа гэх мэт доромж үгээр илэрхийлэгдсэн хэвшмэл үзэл зонхилж байгаагийн дээр хятадуудын зүгээс монголчуудад хаягласан үхэр монгол хэмээх доромж үг ч гарч байна. 2010 онд ялангуяа уул уурхай, хүний эрх, зөрчлийн мэдээ, нийтлэлд сэтгүүлч тухайн улс орны талаарх хэвшмэл ойлголт, төсөөлөлд автан, өөрийн үзэл бодолдоо хөтлөгдөн Хятадуудыгсорон мөлжигч, ёроолгүй ходоод,шунахай, сувдаг,өмхий хужаа,хөгшин хужаа гэх мэт үгээр тодорхойлж байжээ. Ялангуяа долоо хоног тутмынСэрүүлэг сонин нийтлэлийн өнгө аяс, үг хэллэг, агуулга, сэдвийн хувьд өдөр тутмын сонинуудаас ялгаатай байсан байна. Тус сонинд нийтлэгдсэн ярилцлагуудад эх сурвалжуудын хэлсэнөмхий хужаа,хужаагийн шээс,хөгшин хужаа гэх мэт доромж үгээр илэрхийлэгдсэн хэвшмэл хандлага зонхилж байгааг дээрх судалгаанд онцолжээ. Бүлэг 3. Үзэн ядах үг хэллэг агуулсан контентын анализ 3.1 Цахим мониторингийн аргачлал Цахим мониторингийг 2017 оны долоодугаар сарын 01-нээс 2018 оны долоодугаар сарын 28 хүртэлх нэг жилийн хугацаанд цахим хэвлэлээр цацагдсан бүхий л мэдээллээс дараах дөрвөн шалгуураар хайлт хийж, үзэн ядах үг хэллэг бүхий нийтлэл, кейсүүдийг бүртгэж авсан болно.