Druckschrift 
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Einzelbild herunterladen
 

ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 3. Сэтгэгдлийн хэсэгт зөрчилдөөн маргаан даамжрах үед редакцийн зүгээс хэлэлцүүлэгт оролцож тайлбарлах, чиглүүлэх байдлаар үзэн ядах үг хэллэг тархахаас сэргийлэх арга хэмжээ авах нь чив чимээгүй байснаас илүү үр дүнтэй. - Харилцаа холбооны зохицуулах хорооны Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагад веб сайтууд сэтгэгдлийн хэсгээ хариуцан зохицуулах талаар тусгасан байгаа ч бидний хийсэн цахим мониторингийн үр дүн ихэнх сайт үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна. Иймд, энэхүү тогтоолын хавсралтыг шинэчлэх, ингэхдээ үзэн ядах үг хэллэгийг хориглохтой холбоотой тодорхой заалтуудыг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагуудын төлөөлөлтэй олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг тусгаж байж хэрэгжиж болохуйц, зохицуулалтын тодорхой механизм бүрдүүлэх шаардлагатай. - Олон сайтад нэгэн зэрэг гарсан, бусдын нэр хүнд ажил хэрэгт хохирол учруулахуйц үзэн ядах үг хэллэг агуулсан бүтээлтэй холбоотой гомдлыг хэлэлцэхдээ Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага редакцийн хариуцлагыг улам өндөржүүлэхэд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байна. Учир нь, дээрх тохиолдол мэдээллээ нягтлан шалгах, эх сурвалжаа дурдахгүй байх, тоо баримт алдах гэх мэт ихэвчлэн санамсаргүй гаргадаг алдаануудыг бодвол сэтгүүлч хэргээр бодож төлөвлөж үг хэллэгийг сонгож найруулж буй санаатай үйлдэл мөн. Нийгэмд учруулах хор хохирол нь ч илүү. -Үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх чиглэлд хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлуудыг энэхүү судалгаанд дурдсан бусад улсын туршлагаас судлан хэрэгжүүлэх. Редакцууд болон сэтгүүлчдийн үзэн ядах үг хэллэгтэй холбоотой цогц ойлголт, мэдлэгийг сайжруулж, түүнээс зайлсхийх арга зүйн нэгдсэн зөвлөмжийг мэргэжлийн байгууллагууд санаачлан хэрэгжүүлэхийг судлаачид санал болгож байна. 64 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 65 Хавсралт 1: Судалгааны хүрээнд ярилцсан иргэн, мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалт: Х.Наранжаргал, Глоб Интернэшнл Төв Б.Болорсайхан, Амнести Интернэшнл ТББ Л.Галбаатар, ШЕЗ, хуульч Иргэн Нурболат Бахытжан Д.Боролзой, Шинжлэх ухааны академи А.Балдангомбо, ЛГБТ төв Г.Ганбаясгах, Хүйсийн тэгш эрх төв