ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ хавсралтыг мөн шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Веб сайтууд сэтгэгдлийн хэсгээ хариуцан зохицуулах заалтууд байгаа боловч үүнийг үзэн ядах үг хэллэгийг хориглохтой холбоотойгоор илүү тодорхой болгож шинэчлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна. 2.2 Ижил төстэй судалгааны тойм, судлагдсан байдал “Hate speech” буюу үзэн ядах үг хэллэгийг Монголын хэвлэл мэдээллээр сэтгүүлчид хэрхэн хэрэглэж байгаа талаарх цогц судалгаа өнөө хэр үгүй байна. Глоб Интернэшнл Төвөөс Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр боловсруулсан“Хэвлэл мэдээллийн эрх зүй. Нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сэдэвт сургалтын гарын авлагад“Hate speech”-ийг үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэг хэмээн орчуулж оруулсан бөгөөд үүнийг зохицуулахтай холбоотой олон улсын хууль эрх зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хэм хэмжээг тайлбарласан байдаг. Нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийн зохицуулалтын асуудлаарх сургалтад зориулсан энэхүү гарын авлагыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хуулийн хүрээний үндсэн гурван асуудал, тодруулбал хүний нэр төрийг хамгаалах, онлайнаар үг хэлэх, өөрийн зохицуулалтын асуудалд төвлөрч боловсруулжээ. Мөн агуулгын хувьд харахад, Хэвлэлийн Хүрээлэнгээс Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилтээр “Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд“Тогтмол хэвлэлд 2000, 2008 онд нийтлэгдсэн эмэгтэй улс төрчдийн талаархи нийтлэлийн харьцуулсан судалгаа”,“Монголын зарим тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгаа” гэсэн хоёр тайланд үзэн ядах үг хэллэгтэй холбоотой зарим жишээг дурдсан байна. “Тогтмол хэвлэлд 2000, 2008 онд нийтлэгдсэн эмэгтэй улс төрчдийн талаарх нийтлэлийн харьцуулсан 18 ЦАХИМ САЙТУУД ДАХЬ ҮЗЭН ЯДАХ ҮГ ХЭЛЛЭГ 19 судалгаа”-г 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийж, эмэгтэй нэр дэвшигчид болон улс төрчид болоод шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй болон ажиллах эмэгтэйчүүдийн талаар ямар ойлголт, төсөөлөл байдгийг жендэрийн шүүлтүүрээр тандсан байна. Ингэхдээ өдөр тутмын“Өнөөдөр”, Өдрийн сонин”,“Зууны мэдээ”, 7-10 хоног тутмын“Хүмүүс”, “Ноцтой мэдээ” сонинг судалгаанд хамруулжээ. Уг судалгаанаас харахад 2000 онд“Хүмүүс” болон “Ноцтой мэдээ” сонин нэр дэвшигч Д.Оюунхоролын талаар“худалч”,“хар өвөртэй”,“бялдууч”,“хүний мөсөө уландаа гишгэсэн”,“хүнийг мөнгөөр урхидагч”,“ариун сайхан бие цогцсоо тушааж, бүр болохгүй бол оюутан охидоороо бэлэг барьдаг” гэх мэтээр“тодорхойлон” бичиж байжээ. Цаашлаад түүний гэр бүлийг нь хамаатуулахдаа нөхрийг нь“архичин”,“өрөөл татуу”, аавынх нь талаар хөндөхдөө“Монголчууд эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэлцдэг” гэх мэтээр бичжээ. Харин өдөр тутмын сонинууд эмэгтэй улс төрчдийн талаар өгүүлэхдээ, жишээ нь, Ж.Цолмонгийн талаар“Өнөөдөр”,“Зууны мэдээ” сонинд“битүү морь”,“турьхан бүсгүй”, Д.Туяаг“зөөлөн боорцог” гэсэн бол эмэгтэй улс төрчдийг ерөнхийд нь“даашинзтай улс төрчид” хэмээн“Өдрийн сонин” нэрийдсэн байна. Монголын зарим тогтмол хэвлэлд 2000, 2010 онд нийтлэгдсэн ОХУ, БНХАУ-ын тухай нийтлэлийн харьцуулсан судалгааг“Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд мөн хийжээ. Монголын хэвлэлд Орос, Хятад үндэстний талаар нийтлэг ямар хэвшмэл ойлголт зонхилж байгааг гаргах зорилго бүхий энэхүү судалгаанд 2000 оны таван сонины 40 дугаар, 2010 оны зургаан сонины 48, нийт 88 дугаарыг хамруулсан байна. Долоо хоног тутмын“Сэрүүлэг” сонинд нийтлэгдсэн хүний эрх, гэмт хэргийн тухай Хятадтай холбоотой материал ихэвчлэн сөрөг өнгө аястай, цөөн Монголчууд Хятадад уусах вий, өөрийн охид бүсгүйчүүдээр дамжин монгол цэвэр цус алдагдах вий гэсэн болгоомжлол бүхий олон
Druckschrift
Cahim sajtuud dah' üzen jadah üg helleg : kontent analizyn suvalgaa
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten