I. Оршил Энэхүү судалгааны ажлын хүрээнд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд хүйсийн ялгаатай нөлөөлж байгааг харгалзан(Норман, 2020), цар тахлаас үүдэлтэйгээр хөдөлмөрийн ертөнц дэх жендэрийн тэгш байдал, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод анхаарах шаардлагатай шинээр гарч ирж болзошгүй хүчин зүйлсийг авч үзлээ. Цар тахлын үед эмэгтэйчүүд ажлын байрандаа эсвэл гэр бүлийн ажил үүргийн хуваарилалтын дагуу тэдэнд ногддог хөлсгүй хөдөлмөр буюу нэмэлт ачаалал нэмэгдэсний(MакЛаурэн, 2020), улмаас дэлхий дахинд жендэрийн тэгш байдлыг хангах тухай үүрэг амлалтын хэрэгжилтийг сулруулж, ухралтанд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг үүсч байгааг (Осланд, 2020) сүүлийн үеийн судалгаанууд нотолж байна. Хямралын үед ажлын байрны болон хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтын хэрэгцээ эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү хэрэгтэй болдогоос гадна(ЭЗХАХБ, 2016) хүүхэд асрах үйлчилгээний хүрэлцээ, хангамж дутмаг байгаагаас шалтгаалан хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь хумигдах (ОУХБ, 2017) нийтлэг нөхцөл үүсдэг байна. Түүнчлэн, эмэгтэйчүүд давамгай ажилладаг боловсрол, эрүүл мэнд, зочлох үйлчилгээ гэх зэрэг тодорхой салбаруудад Ковид-19 цар тахлын нөлөө онцгой хүндээр тусч буйг онцлох нь зүйтэй. Энэхүү судалгааны ажил нь цар тахлын нөхцөл байдал болон хөл хорионы дэглэмээс үүдэн эмэгтэйчүүдийн ажлын байранд үүсч буй нэмэлт ачаалал, дармтуудыг тодорхойлох, эдгээрийг Ковид 19- ын цар тахлын дараагаар хэрэгжүүлэх эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хэрхэн тусгах асуудлаар санал боловсруулж дүгнэлт өгөх зорилготой юм. Судалгааны ажлын хоёрдугаар хэсэгт ажлын байран дахь жендэрийн нөхцөл байдал болон Монголын нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтууд, нийгмийн хэм хэмжээний талаар товч дурдав. Харин Гуравдугаар хэсэгт Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нийгмийн тогтвортой байдлыг хангах, тэр - 3-
Druckschrift
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten