Druckschrift 
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Einzelbild herunterladen
 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө II. Хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн тэгш бус байдал Монгол Улсын хувьд 2014 оныг хүртэл ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд дорвитой үр дүн үзүүлж, хүн амын тодорхой хэсгийг ядуурлын шугамнаас дээш гаргаж чадсан ч сүүлийн үеийн үзүүлэлтүүд ядуурлын хувь хэмжээ эргээд нэмэгдсэн байгааг харуулж байгаа нь манай улсын эдийн засгийн төрөлжилт хангалтгүй, аливаа хямралд өртөмтгий, эмзэг байдлыг илтгэж байгаа юм. Мөн эдийн засгийн өсөлт жигд хүртээмжтэй бус байгаагаас нийгмийн зарим бүлгүүд хөгжлийн гадна үлддэг бөгөөд тэр дундаа тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон болон хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд ихээхэн эмзэг байна. ЯДУУРЛЫН ТҮВШИН, 2002- 2018 ОН 45.0 40.0 35.0 30.0 25.0 20.0 15.0 10.0 5.0 0.0 2002 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2014 2016 2018 Эх сурвалж: ҮСХ, 2018 Монгол Улс жендэрийн тэгш эрхийг хамгаалах хүчирхэг тогтолцоог бүрдүүлж, олон улсын өмнө тодорхой үүрэг амлалтуудыг авсан нь салбар бүрт жендэрийн тэгш байдлыг хэрэгжүүлэх шаардлагын үндэслэл болдог. Жендэрийн - 5-