Druckschrift 
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Einzelbild herunterladen
 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө байгааг судалж байгаа гэсэн мэдээллийг авсан бөгөөд судалгааны үр дүн 1 2 дугаар сарын эхээр бэлэн болох ч(Цэнджав, 2020) цаг хугацааны хувьд хожимдсон байх болов уу хэмээн судлаачийн зүгээс үзэж байна. 3.2. Хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийг үнэлэх нь Эдийн засагчид болон судлаачдын үзэж байгаагаар коронавируст халдвар нь экспортын орлогыг багасгаж, бизнесүүдийн үйл ажиллагааг хумиж, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах зэргээр Монгол улсын эдийн засагт томоохон хүндрэл учруулж хөгжлийн хүрсэн түвшинг бууруулж болзошгүйг сануулж байна. Мөн эдийн засгийн нөлөөлөл нь нийгмийн бүлгүүдэд ихээхэн ялгаатай байх тул сегментчилсэн буюу тодорхой бүлэгт чиглэсэн зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөсөөр байгаа билээ. Хэдийгээр Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн эхэн үеийн арга хэмжээнүүд нь дотоодод халдвар тархахаас сэргийлж байсан боловч өрх, гэр бүлийн түвшинд үзүүлж буй эдийн засгийн хүндрэл урт хугацаанд үргэлжлэх магадлалтай. Тэр дундаа ядуу болон эмзэг бүлгийн өрхүүдэд хүндээр тусах нь тодорхой байна (ДэлхийнБанк, 2020). Дэлхийн банкны хийсэн түргэвчилсэн судалгаагаар хөл хорионы үед (ДэлхийнБанк, 2020) малчид болон өрхийн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ба гурван өрх тутмын нэг нь эдийн засгийн хямралд эмзэг өртөмтгий байсан, ядуу өрхүүдийн 85 хувь нь ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. Цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтыг зогсоосонтой холбоотойгоор өрхийн хүнсний хэрэглээ өсч, ядуу өрхүүдийн хувьд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал хүндэрсэн(НҮБХХ, 2020) байна. Ковид- 19 цар тахлын нөлөөлөл хамгийн хүндээр тусч буй нийгмийн нэг бүлэг бол өрх толгойлсон эмэгтэйчүүд юм. ҮСХ- ны мэдээллээр 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 72 000 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа бөгөөд энэ нь нийт өрхийн найм орчим хувийг эзэлж байгаа юм. Хөл хорионы дэглэм мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор өрх толгойлсон эмэгтэйчүүдийн орлогын түвшин бусад - 13-