Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө 3.3. Цар тахлын нөхцөл дэх эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт Дээрх хэсгүүдэд дурьдсанчлан, эмэгтэйчүүдийн хэмээн танигдсан эдийн засгийн салбаруудад Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөлөл хүндээр тусч, тухайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн цалин орлого буурч, ажлын байраа алдах эрсдэлтэй нүүр тулаад байна. Нөгөө талаар, цар тахлын дараах шинэ үеийн нөхцөл байдалд дасан зохицохын тулд боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудад цахим ур чадвар өндөртэй ажиллах хүчний эрэлт ихээр нэмэгдэж байна. Тиймээс тухайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд цар тахлаас үүдэлтэй ирээдүйн хөдөлмөрийн өөрчлөлтүүдэд дасан зохицохын тулд шинэ төрлийн ур чадвар буюу цахим орчинд ажиллах чадамжтай болох шаардлага тулгарч байгаа юм. Үүнээс гадна статистикийн мэдээллүүдээс харахад албан бус эдийн засагт эмэгтэйчүүд зонхилж байгаа боловч энэхүү бүлэг Засгийн газрын ажлын байрыг хадгалж, иргэдийн орлогыг хамгаалах багц арга хэмжээний гадна үлдээд байна. ХНБГУ- ын Фридрих Эбэртийн сангийн албан бус эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг хэмжсэн судалгааны тайлангаас харахад(ФЭС, 2020), нийт албан бус эдийн засагт ажиллагчдын 69.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд ихэвчлэн бичил хэмжээний үйлчилгээ, жижиглэн худалдаа, гар үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. Эмэгтэйчүүд албан бус эдийн засагт олноороо байгаагийн голлох шалтгаанд өрхийн хөлсгүй хөдөлмөр, үүргүүд болон эрт буюу 55 насандаа тэтгэвэрт гардаг зэргийг нэрлэжээ. Судалгааны үр дүнд хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу албан бус эдийн засаг дахь бичил бизнесүүд Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөж, тэдгээрийн 24.3 хувийнх нь орлого аль хэдүйн буурч эхлээд байгааг тогтоосон байна(ФЭС, 2020). Зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэм нь хүүхэд асрах ачааллыг нэмэгдүүлж байгаа(Повер, 2020). Ялангуяа хүүхдийн теле хичээлд туслах, өдөр тутмын арчилгаа, асаргаа болон хоол тэжээлийн бэлтгэл зэрэг олон төрлийн нэмэлт ачааллыг нэрлэж болно. Монгол Улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш таван өрх тутмын хоёрт нь эцэг, эхийн - 17-
Druckschrift
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten