Druckschrift 
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Einzelbild herunterladen
 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө III. Цар тахлын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөө Дээрх бүлэгт дурдсан баримт мэдээллүүдээс харахад, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио, түүний эдийн засгийн үр дагаварын улмаас богино болон урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо буурч болзошгүй. Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, нийгэмд тогтсон жендэрийн хэм хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэм, ахуйн байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байгаа нь бодлого боловсруулагчдын анхаарч үзэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Нэн ялангуяа, Ковид-19 цар тахлаас сэргийлсэн хөр хорионы нөхцөл байдалд ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тодорхой стратеги, үе шаттай төлөвлөгөө хэрэгтэй байна. Судалгааны энэхүү хэсэг нь гурван гол агуулгаас бүрдэх бөгөөд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тойм, цар тахлын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөлөл болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл, жендэрийн ялгаатай байдлыг авч үзэх болно. Хэдийгээр Ковид-19 цар тахлын нөлөөллийн талаар олон тооны судалгаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаа ч тодорхой бүлгүүдэд үзүүлж буй нөлөөллийг нарийвчлан гаргасан судалгаа, мэдээлэл тун ховор байна. Тиймээс энэхүү хэсэгт олон улсын байгуулагуудаас гаргаж буй түргэвчилсэн үнэлгээний тайлангуудыг ашиглахын зэрэгцээ зарим асуудлыг холбогдох албан тушаалтнуудаас тодруулах замаар мэдээллээ цуглууллаа. 3.1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ Улсын онцгой комиссоос( УОК) Коронавируст цар тахлын дэгдэлтийн эрт үед яаралтай арга хэмжээ авч тодорхой шатлал бүхий хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь цар тахлын эхний давалгааны үед - 9-