Druckschrift 
Mongol Ulsyn hödölmörijn zah zėėlijn žendėrijn tėgš bajdald Kovid19 car tahlyn üzüülž buj nölöö
Einzelbild herunterladen
 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн тэгш байдалд Ковид- 19 цар тахлын үзүүлж буй нөлөө IV. Бодлогын зөвлөмжүүд Коронавируст халдварын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг үнэлэн, ажиллах хүчний оролцооны жендэрийн ялгааг тодруулсны үндсэн дээр дараах бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байна. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан байдлыг дээшлүүлэх чиглэлд хөдөлмөрийн харилцааны талууд хоорондын яриа хэлэлцээг өргөжүүлэх, олон салбарын оролцогч талуудыг татан оролцуулах, хоёрдугаарт, ирээдүйн ажил мэргэжилд тавигдах гол шалгууруудын нэг болох цахим ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой зохицуулалтуудыг боловсруулахдаа жендэрийн мэдрэмжтэй хандах, ингэснээр цар тахлын үед эмэгтэйчүүдэд эдийн засгийн эмзэг байдлыг даван туулахад нь туслана гэж үзэж байна. 4.1. Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг нэмэгдүүлэх УИХ- д хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сард багтаан УИХ- аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна 9 . Шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжих хэд хэдэн заалтууд тусгагдсаны дотор зайнаас ажиллах үеийн зохицуулалт, дадлагажигч болон бүтэн бус цагийн гэрээт ажилтан, хавсран гүйцэтгэх болон зэрэгцээ ажлын гэрээний талаарх ойлголтуудыг нарийвчлан тусгаад байна. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцлийг дэмжсэн хуулийн заалтуудыг батласнаар албан бус эдийн засагт ажиллагчид нийгмийн хамгааллын тогтолцооны гадна үлддэг байдал буурч, хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж нь нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдлаас суралцаж, ирээдүйн өөрчлөлтүүдэд хариу үзүүлж чадахуйц эрх зүйн орчныг бий болгох боломж одоогоор УИХ- д байна. 9 УИХ- д өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг http://forum.parliament.mn/projects/302 линкээр нээлттэй үзэж болно. - 19-